Category: work-report

  • МӨНХ НОГООН АМЬДРАЛ- ДӨРВӨН УЛИРЛЫН ХҮЛЭМЖ АГРО ПАРКИЙН ТӨСӨЛ

    Бид төслийн хөгжүүлэлт олон нийтэд хүргэх, маркетинг, агуулга, хэвлэл мэдээллийн чиглэлд хамтран ажиллаа.

    АЛСЫН ХАРАА
    Хамтын оюун санаа, хүч, хөдөлмөрөө нэгтгэн жимс, хүнсний ногооны импортыг орлох экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлийн тодорхой хувийг хангаж, цаашид үндэсний бренд гарган экспортолж Монголдоо сайхан амьдарцгаая!

    ЗОРИЛГО
    Монгол оронд жилийн дөрвөн улиралд жимс, хүнсний ногоо тариалж өндөр ургац аван, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх инженерийн дэд бүтэц бүхий өвлийн хүлэмжийн технологийг нэвтрүүлнэ.

    ЗОРИЛТ

    1. Хүлэмжийн цогцолбор аж ахуйн Үйлдвэрлэлийн үзэл баримтлалыг боловсруулж сонирхолын бүлгүүдэд танилцуулна
    2. Агропаркийн хүлэмжийн нэгжүүдийг шалгаруулж гэрээ байгуулна
    3. Хүлэмжийн цогцолбор аж ахуйн бизнес төсөл боловсруулна
    4. Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас хөнгөлөлттөй зээл авна
    5. Хүлэмжийн цогцолбор аж ахуйн барилгын зураг төсөв боловсруулна
    6. Хүлэмжийн цогцолбор аж ахуйн удирдлага зохион байгуулалт хийнэ
    7. Хүлэмжийн цогцолбор аж ахуйн инженер технологийн алба байгуулна
    8. Хүлэмжийн барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ байгуулна
    9. Үрсэлгээ хийнэ
    10. Технологийн ажилчдыг сургалтанд хамруулна
    11. Хүлэмжийн цогцолбор аж ахуйг ашиглалтанд оруулна
    12. Монгол нутгийн хөрсөнд ургуулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн зах зээлд байнга нийлүүлнэ

    ХҮЛЭМЖИЙН АГРОПАРК ТӨСӨЛ by CREATIVE MONGOLIA

    https://www.facebook.com/EvergreenLifeMongolia/

  • Хүнс экспресс ХХК- Стратегийн зөвлөх үйлчилгээ, бүтээгдэхүүний зах зээлд нэвтрүүлэлт

    Хүнс экспресс ХХК нь 2000 оноос хүнсний бөөний худалдааны чиглэлээр бизнесийн гараагаа эхэлж 2014 онд хүнсний бүтээгдэхүүний импорт, худалдаа, борлуулалтын компани болгож үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Одоогоор Улаанбаатар хот, 21 аймагт 5000 гаруй харилцагчтай.

    Түншүүд:- ОХУ- ын Ново Барышевская үйлдвэрийн дээд сортын С1 өндөг- AGRO брэндийн дээд сортын огурцы, эрдэнэ шиш, вандуй, томато паста,- CHOLIMEX брендийн срирача, чихэрлэг, чили, томато, BBQ, шар буурцагны, ананастай, коконаттай соус,- ОХУ-ын Сибкор Н үйлдвэрийн ЛУ-КА брэндийн органик майонез, маринад- мах амтлагч, соус,- Дэлхийд алдартай G7 кофег импортлон зах зээлд амжилттай нэвтрүүлэн борлуулж байна.

    Манай бүтээгдэхүүн E-mart, Номин, Миний дэлгүүр, Оргил, Эверидэй, Макс, Сансар, БОСА, Баясах, Централ экспресс гэх мэт бүх сүлжээ дэлгүүрүүдэд байршсан. 

    Corporate Hotel, Broadway, Great Khaan Irish, Tse, Мистер Пицца, Шөлөндөө, Милая зэрэг сүлжээ хоол үйлдвэрлэлийн салбарт ашиглаж байна.

    https://www.facebook.com/KhunsExpress

  • Монголын үр тариа эрхлэгчийн Газар тариалан холбооны брэндинг хөгжүүлэлт, медиа удирдлага

    Монголын үр тариа эрхлэгчдийн
    ГАЗАР ТАРИАЛАН ХОЛБООны брэндинг хөгжүүлэлт болон олон нийттэй харилцах медиа удирдлагын бодлого төлөвлөгөө, агуулга зохиол хөгжүүлэлтийн ажлуудаар хамтран ажиллаа.

    ТАРИАЛАНЧ МИНИЙ АМЬДРАЛ (монолог анимайшн зохиол)

    2010 оны 11 сар

    Тоног төхөөрөмжөө захиалах үе

    За шинэ он ч дөхлөө. Ирэх жилийн хадлан тариалангийнхаа бэлтгэлийг эхэлье дээ. Хэдэн банкны хаалга татъя, тоног төхөөрөмжөө ч захиалъя. Банкны бичиг цаас, барьцаа хөрөнгө, гадагшаа дотогшоо захиалга гэсээр сунжирдаг хорвоо, одоо л эхлэхгүй бол амжихгүй.

    Ирэх жилийн будааны үнэ ч мэдэхгүй, цаг агаарын байдал ч мэдэхгүй байдаг, бензин шатахууны үнэ ч тодорхойгүй мөн ч бүрхэг байна даа. Энэ өвөл ажилчидынхаа шинэ жилийг нэг тэмдэглээд цагаан сан өнгөөрдөхвөл ч хаварын ажил ч эхэлнэ дээ. Уринш хийчихсэн юм чинь тариа тарьдаг л байх даа.


    2011 оны 3- 4 сар

    Уриншийн техникийн засварын үе

    Хэдэн сэлбэг ч яахав энд тэндээс цуглуулаад боллоо. Одоо сайн засаж сэлбэж авъя. Харин шатахуунаа, хор, бордоогоо яана даа. Энэ жил бас л үнэд орчихож. Хөөрхий дөө, энэ хэдтэйгээ мөн ч олон жил ханиллаа даа. Гадаа хандаж, хөдөө хөхөрч олон ч жил газар шороотой ноцолдлоо. Энэ хэдийн маан ч хүүхдүүд нь том болчихлоо. Энэ жил шижигнэтэл сайн ажлаад гэр бүл, үр хүүхдийг нь баярлуулчихсан юмсан.


    2011 оны 5 сар

    Уриншийн ажил

    Ямартай ч уриншаа хийгээд авлаа. Түрүү жил уринш хийж чадаагүй болохоор энэ жил үрэлгээ хийж чадсангүй. Уриншийнхаа талбайд мал оруулахгүй байх юмсан. Эзэнгүй мал ч хэцүү дээ. Хэдэн харуул авахаас даа. Нутаг усныхан ойлгоод малаа цааш нь бэлчээгээд, тариа сайн ургавал нутаг усны л нэр гарч амьдрал ахуйд нь хэрэгтэй л байх даа.


    2011 оны 6- 8 сар

    Уриншийн хор цацах үе

    Хог ургамалгүй бол тариа сайн ургана. Нэг бүрчлэн нямбай сайн цацаж га талбай бүрээсээ сайн ургац авахын төлөө зүтгэнэ дээ. Энэ жил хор үнэд орчихсон байна шүү. Ямар ч байсан уриншаа дууслаа. Ирэх жил тариа тарьж, уриншаа хийнэ. Өвөл хавар цас их орж газрыг сайхан чийглээд өгөөсэй.


    2012 оны 3 сар

    Үрлэгээний техникийн засварын үе

    Үрлэгч, хавагч, хор цацагч, комбайн тоног төхөөрөмжөө сайн засаж сэлбээд авъя. Зарим нэг байхгүй, эвдэрсэн төхөөрөмжөө хэнээс гуйдаг юм билээ. Энэ жилийн хавар ч хүйтэн болж байна даа. Уул нь энэ жил ч чийгтэй сайхан сайхан байна. Уг нь эрт дулаарах юм гэсэн.


    2012 оны 5 сар

    Хаврын тариалалтын ажил

    Ноднингийн уринш маань сайхан болжээ. Талбай халтартаад л нүнжигтэй харагдаж байна даа. Хаврын 1 өдрийн намрын 10 өдөртэй тэнцдэг гэдэг. Манайхан цаг хугацаатай уралдаж өдөр шөнөгүй л ажиллаж байна даа. Эхнэр, хүүхдүүдээ орхиод ажилд нь гарахаас өмнө цалингийн зээл ч гэсэн авч өгч хэдэн цаастай үлдээхгүй бол болохгүй. Банк ч юм хялайлгах шинж алга. Ломбарднаас л нэг хэдэн төгрөг олъё доо. Хурдран шиг үрээ цэвэрлээд үрэлгээндээ гаръя. Тариа соёолох үед мал идчихвэл хэзээ ч ургахгүй бүтэн жилийн хөдөлмөр талаар болно шүү дээ. Өнгөрсөн жил 10 гаруй хувиа малд идүүлсэн. Жил ирэх бүр л малын тоо толгой нэмэгдээд, талбайд мал орох нь ихсээд байх юм. Энэнд арга хэмжээ авч болдоггүй юм байх даа. Энэ жил яаж идүүлэхгүй байх вэ гэж бодохоор шөнө ч нойр хүрэхээ байлаа. Яана даа.


    2012 оны 6 сар

    Таримлын болон уриншийн хор цацах үе

    Ойрын өдрүүдэд салхи ихтэй, хэт халуун байгаа болохоор хор цацаж болдоггүй ээ. Уул нь цаг уурын мэдээгээр салхигүй л гэсэн юмсан. Манайхан ч уг нь онож бууддаг болчихсон юмсан. Заримдаа бороо шаагиад болохгүйн. 14 хоногт дуусгачихъя гэж бодож байсан ч сар гаруй болчихлоо. Хоол унд ч багасчихлаа. Энэ хэд маань ч зутарчихлаа шүү. Тэнгэр хангай минь биднийхээ хөдөлмөр зүтгэлийг ивээх болтугай.


    2012 оны 6- 7 сар

    Тариа соёлох үе

    7 сард гол хатгаж, сайхан түрүүлж байна. Одоо л нэг бороо орвол мөн ч хэрэгтэй байна даа.


    2012 оны 8- 9 сар

    Тариа боловсрох үе

    Тариа шаргалтаад жигд сайхан болжээ. Гэхдээ бүрэн хэмжээд ургацаа хураах эсэхийг тэнгэр л мэднэ дээ. Аашаа үзүүлвэл, ширүүн бороо, мөндөр, хүйтэн шамрага нэг дайрахад л гүйцээ шүү дээ. Зарим малчид нээрээ үнэхээр увайгүй юмаа. Тариан талбайгаас идүүлэх гэж албаар малаа хөөж оруулж ирж байх юм. Өөрсдийнх нь малыг нядлаад идчихвэл яаж уурлах болоо, гэтэл адилхан нэгнийхээ хөдөлмөрийг устгана гэдэг бол ялгаагүй л гэмт хэрэг шүү дээ. Зарим орнууд газар тариалангаа дэмжих зорилгоор уринш хийснээс хойш мал байтугай, шувуу ч оруулахгүй, талбайд орж ирсэн амтаныг буудах эрх бүхий хуультай байдаг гэсэн. Хуулиа эргэж харах хэрэгтэй байна. Малыг хашиж болно гэдэг. 3 хоног хашигдсан малыг хараад л өрөвдөөд л гаргахаас өөр аргагүй болдог.


    2012 оны 9- 10 сар

    Ургац хураалтын үе

    Тариа тарган шар шиг сайхан болцтой сайхан цутгалттай болжээ. Ид хураалтын цаг даа. Хэдэн комбаничид, жолооч нар нойр хоолгүй л явна даа, хөөрхий. Мөндөр шиг шаагисан тариа хураалаа даа. 45 хоногт багтаж хураахын тулд хоногийн 18 цагаар ажиллана. Анхны цаснаас амжиж хураахгүй бол 2 жилийн хөдөлмөр цасанд дарагдчихна шүү дээ. Сүрэл нь талбай дээрээ үлдээд хөрсөндөө бордоо болвол зүгээр байдаг. Гэтэл мал амьтан орж ирж идээд хөрс дагтаршуулчих юм даа. Тариаланч хүний зовлоон гэж, жилийн дөрвөн улиралд, 24 цагийн турш л үргэлжлэх юм даа.


    2012 оны 10, 11 сар

    Үтрэм дээр

    За одоо хураасан тариагаа муутгаж, малд идүүлчихгүй шиг хурдан тушааж мөнгөтэй золгохгүй бол банкныхан барьж идлээ. Сав суулга муутай болохоор үтрэм дээр л буулгая даа. Уг нь тариаланчиддаа нэгдэж нийлээд том агуулахтай болчихвол хүний царай харахгүй амар юм даа. Будаагаа 25-р нэг гүйлгэчихье дээ, тэгэхгүй бол гурилын үйлдвэрт гологдох байх. Тариалан Эрхлэгчдийг Дэмжих сангийн гадаа олон машинууд хонож байгаа харагдана лээ, зарим нь буцаж байна гэнэ.


    2012 оны 11 сар

    Борлуулалт: Гурилын үйлдвэр дээр

    За одоо ингээд жинхэнэ зовлон эхлэнэ дээ. Хаанаасаа хаалга ч хүртэл дарга болдог үе ирлээ. Биднийг энд үйлээ үзэж байхад будааны үнийг унагачихаж, одоо яана аа. Гурилын үйлдвэрийнхний хийж байгаа ажил байх даа. 24 сар зовж ургуулсан будаа маань савтай усны үнэ ч хүрэхгүй юм даа. Ашиг олох ч өнгөрлөө. Блансаа л бариулах арга чарга байна уу. Одоо хурдлахгүй бол урамшууллаа авч амжихгүй болох нь. За ямар ч байсан будаагаа ачаад Т.Э.Д сан, гурилын үйлдвэррүү гаргы даа. Дээж аваад тарианы хольц гээд хамаг будааны талыг нь хасчихлаа. Чийгтэй будааны хатаалгын хөлс гээл тонн тутамд 20000₮ нэхэж байна.

    Тээврийн хөлс гээд тонн тутамд 25000₮ авчихлаа. Үлдсэн будааг нь Т.Э.Д сан өрөндөө авчихлаа. Тушаагаад мөнгө авах нь уу гэтэл өрөндөө суутгаад дуусчихлаа. Ар гэр ажилчиддаа юугаа авч очно доо би.

    Будаагаа ургуулах гэж 1 тонн тутамд 300000 гаруй төгрөг зарцуулчихаад, буцаагаад зарсан чинь 200000 төгрөгөөр борлууллаа. Энэ ч мөн сайхан наймаа еэ. Улаанбуудайны үнийг тогтоохдоо тариаланч бидний саналыг аваад өртөгөөс нь үндэслэж тогтоож болдоггүй юм байх даа. Ер нь яахаараа, будааны стандартыг гурилын үйлдвэрийн лаборант тогтоодог юм бэ! Таваарын Будааны стандартыг тогтоохдоо гурилын үйлдвэр л тогтоодог гажиг тогтолцоог яана даа. Ядахдаа батлалцахад нь тариаланчид биднийг оролцуулмаар юм даа.

    Бидний худалдаж авдаг шатахуун тос масло, хор бордоо жил болгон л өсөөд байх юм. Гэтэл улаан буудайн үнийг улам л буулгах юм. Бид нар чинь шатахуун сэлбэг худалдаж авч, бүх юмаа зээлээр авна. Байдаг юмаа банкинд тавьна. Хаврын цочир хүйтрэл, хуурай халалт, 6 сарын бороогүй үе, 7 сарын хэт халалт, 8 сарын намрын бороо, мөндөр, 9 сарын мал, 10 сарын цас энэ их эрсдлийг даваад, жаахан будаандаа савлаад авсаны дараа,

    Хэн дуртай нь үнэ тогтоож наанадаж бидний амьдралаар тоглож, цаашлаад газар тариалангийн салбар, улс эх орны хүнсний хангамжтай холбоотой асуудал үүсгэчихээд хэнэггүй явж байх юм даа.

    Бидний будааны үнэ тодорхойгүй, төлөвлөгөө байхгүй. Бүтэн 2 жил шар махтайгаа хатаж хөдөлмөрлөөд ямар ч орлого олдоггүй. Гурилын үйлдвэрийн тээрмээр нь ороод л мөнгө, дээр нь ашгаа нэмээд, гурилны үнэ нь тогтвортой, төлөвлөгөөтэй, улсаас мөнгөн дэмжлэгтэй. Бидний дэргэд ч дээ, дэндүү жаргалтай юмаа.

    Арай ингэж сууж болохгүй ээ.

    Нэгдэж нийлэх цаг иржээ, асуудлыг хамтраад шийдэцгээе!

    Монголын үр тариа эрхлэгчдийн ГАЗАР ТАРИАЛАН ХОЛБООны захиалгаар бүтээв.
    Зохиолыг бичсэн Ж.Лувсандорж 
    Найруулагч Очбаяр

    http://urtaria.mn

  • ШИНЭЭР МАРКЕТИНГЖУУЛНА АЯН (2013 он)

    Шинээр маркетингжуулна аян нь үндэсний үйлдвэрлэгчид болон үндэсний компаниудын маркетингийн бодлогод шинэчлэлт хийж, шинэ үеийн технологийг ашиглуулж гадаад зах зээлрүү чиглэсэн маркетингийг арга туршлагыг олгоход чиглэн ажиллаж байна. Аяны хүрээнд Талх чихэр, Алтай кашмир, Гоёо, Хан бүргэдэй, Глобал бридж, Эвэридэй интернайшнл зэрэг компаниудтай хамтран ажиллаа.

    Жишээ нь “Талх чихэр” компанийн хамт олонд дараах зөвлөгөөг өглөө. Хүнсний үйлдвэрлэл, тэр дундаа талх, гурилан бүтээгдэхүүн бол хүний амьдралын өдөр тутмын л хэрэглээ. Тиймээс хэрэглэгчиддээ илүү ойр байж цахим орчныг идэвхитэй ашиглах хэрэгтэй юм. За бас хэрэглэгчийг реклам сурталчилгаагаар залхаалгүйгээр хүнд хэрэгтэй юм хийж маркетингаа хийвэл их сайн байна. ТаЧи зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүний дизайн болон амт чанар нь таалагддаг. Бусад жигнэмэг, чихэр зэргийнхээ дизайныг үнэхээр сайжруулах хэрэгтэй харагдаж байна. Тэгэхгүй бол нэг л халтар харагдаад байна. Бидний өгсөн зөвлөгөөг ашиглаж шинэ үеийн дэвшилтэт технологийг ашиглан хэрэглэгчидтэй харилцаж эхлэнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний хувьд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого барьж ажилладаг учир бүх талаар хамтран ажиллахад татгалзах зүйлгүй.

    Компаниуд сошиаль медиагаас зугтах хандлага байдаг. Танай брэнд, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар хүмүүс юу ярьж байгаа та мэдэхийг хүсэхгүй байна гэж үү. Таныг байсан байгаагүй хэрэглэгчид өөрсдиййн хүссэнээр нь санал сэтгэгдэлээ солилцсоор л байх болно. Тиймээс цахим орон зайд эртхэн шиг л өөрсдийн орон зайг эзэлж хэрэглэгчидтэйгээ харилцах нь чухал юм.

    Зөвлөгөөний аяны цуврал видео зөвлөгөөг эндээс үзээрэй.
  • МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ АЯЛАЛ

    2011 оноос үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ танин мэдэхүй, нөхөрлөлийн цуврал аялалыг санаачлан зохион байгуулж байна. Нийгмийн идэвхитэй сайн дураар нэгдсэн залуус үйлдвэрээр зочилж газар дээрээс нь бодит мэдээллийг олон нийтэд хүргэж сэтгэгдэлээ хуваалцдаг.

    Салбартаа нөлөө бүхий болон олон нийтийн сүлжээнд идэвхитэй иргэд, хэрэглэгч, харилцагчдийн төлөөлөлд үйлдвэртэй танилцах аялалыг зохион байгуулж, бүтээгдэхүүний танилцуулга, амталгааг явуулна. Энэ үйл ажиллагааг нэвтрүүлэг бүтээж олон нийтэд хүргэнэ.

    Зорилго: Тэргүүлэгч үйлдвэрлэлийг олон нийтэд танилцуулж, хэрэглэгчийн итгэл үнэмшил, бахархалыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

    Үндэслэл: Хүн харсан зүйлдээ итгэж, бүрэн ойлголттой болдог учраас, тодорхой түвшинд технологи, үйлдвэрлэлийг үзүүлж үнэнч хэрэглэгчийг нэмэгдүүлж чадна.

    2011 оноос үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ танин мэдэхүй, нөхөрлөлийн цуврал аялалыг санаачлан зохион байгуулж байна. Нийгмийн идэвхитэй сайн дураар нэгдсэн залуус үйлдвэрээр зочилж газар дээрээс нь бодит мэдээллийг олон нийтэд хүргэж сэтгэгдэлээ хуваалцдаг.

    Үйл ажиллагааны дараалал

    1. Агуулга бүтээх ТВ-тэй тохирох
    2. Оролцогчдыг сонгох
    3. Оролцогчидод санал тавьж, бүтгэх
    4. Өдрөө товлож, үйлдвэртэй тохирох
    5. Оролцогчидоо цуглуулж, нэгдсэн унаагаар үйлдвэр дээр авчирах
    6. Үйлдвэртэй танилцуулна
    7. Бүтээгдэхүүний амталгаа, нийт бүтээгдэхүүний танилцуулга пресентаци
    8. Хамтран ажиллах хэлбэр, саналыг танилцуулна
    9. Гарын бэлэг, бүтээгдэхүүний дээж
    10. Оролцогчдыг үдэн гаргана.
    11. Агуулгыг бүтээж олон нийтэд хүргэнэ.
    12. Оролцогчидоор нийтийн сүлжээнд мэдээлэл бичүүлнэ.
  • Интернэт маркетинг онлайн нэвтрүүлэг (2011 он)

    Цахим нийгмийн харилцааны соёлыг төлөвшүүлэх мөн бизнес эрхлэгчидэд шинэ үеийн маркетингийн арга туршлагын талаар мэдлэг олгох зорилгоор “Интернэт маркетинг” нэвтрүүлгийг санаачлан бүтээсэн.

    Сэдэв

    1. Интернэт маркетинг ба цахим хуудас
    2. Олон нийтийн сүлжээ
    3. Блог маркетинг
    4. Агуулгын маркетинг
    5. Facebook маркетинг
    6. Сошл медиа маркетинг
    7. Хайлтын системийн маркетинг
    8. Твиттер маркетинг
    9. Youtube маркетинг
    10. Цахим шуудангийн маркетинг
    11. Дижитал ПиАр
    12. Интернэт маркетинг ба номын сангийн үйлчилгээ
    13. Event маркетинг
    14. Хэрэглэгчид чиглэсэн цахим хуудас
    15. Хэрэглэгч төвтэй цахим хуудасны дизайн
    16. Цахим хуудасны шинэ технологи
  • ЭХ ОРНЫ ЗАЛУУС ХААНА ЯВНА тв нэвтрүүлэг (2010 он)

    Эх орны залуус хаана явна нэвтрүүлэг нь авъяаслаг, бүтээлч монгол залуусын үйлс бүтээлийг олон нийтэд танилцуулж үлгэрлэн чиглүүлэх зорилготой.

    Тус нэвтрүүлгээр үйлдвэрлэл, судалгаа, барилга, бие хамгаалах урлаг, урлал, урлаг, спорт, мэдээллийн технологийн салбарт бүтээлчээр манлайлж буй залуусынхаа ажил үйлсийг сурвалжилж танилцуулсан билээ.

    Уг нэвтрүүлгийг санаачилсан Эх орон телевизийн захирал Ш.Хишигсүрэн болон хамтран ажилласан нийт хамт олондоо маш их баярлалаа.

  • МӨНХИЙН ТЭМҮҮЛЭЛ СОНСДОГ НОМ (2009 он)

    Хүний амьдрал гэдэг гайхалтай хөг аялгуу яруу эгшигээр дүүрэн байдаг. Нэг удаа найзуудтайгаа уулзаж сууж байгаад, Хүн бүрт УХААРАЛ, УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ хайрлах нэгэн сайхан бүтээл хийх юмсан гэж ярилцаж байж билээ.
    Харин одоо тэр яриа бодит бүтээл болж Яру нэгдлийн үүсгэн байгуулагч Ж.Лувсандорж, хөтлөгч, сэтгүүлч Г.Оюунбат, МIM продакшнийн захирал Ц.Баттөмөр нарын хамтын бүтээл МӨНХИЙН ТЭМҮҮЛЭЛ цомгийг Эрхэм танд өргөн барьж байна.
    Та бидний бүтээлээс өөрийгөө шинээр мэдэрч, дотоод сэтгэлийн хүч чадлаа хөгөлж шинэ мэдрэмж, шинэ эрч хүчийг авна гэдэгт итгэлтэй байна.
    Таны дотоод гал цог өдөр бүр дүрэлзэж, оюун ухаан тань ухаарлаар дүүрч, зүрх сэтгэл тань хайраар бялхаж байх болтугай.

    ————————————————————————————————————————————————-

    ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №1 ЭХЛЭЛ by Luvsandorj on Mixcloud

    ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №2 ӨГЛӨӨ by Luvsandorj on Mixcloud

    ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №3 БОДОЛ by Luvsandorj on Mixcloud

    ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №4 АСУУЛТ by Luvsandorj on Mixcloud

    ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №5 БЭРХШЭЭЛ by Luvsandorj on Mixcloud

    ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №6 ЗҮТГЭЛ by Luvsandorj on Mixcloud

    ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №7 БОЛОМЖ by Luvsandorj on Mixcloud

    ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №8 ИТГЭЛ by Luvsandorj on Mixcloud

    ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №9 ХАЙР by Luvsandorj on Mixcloud

    ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №10 ТЭМҮҮЛЭЛ by Luvsandorj on Mixcloud

  • Яруу сэтгэгч сонин (2006- 2010 он)

    Яруу сэтгэгч сонин нь хүний өдөр бүрийн оюуны талх болсон танин мэдэхүйн сонин юм. Агуулгын бодлого нь “оюун сэтгэлгээг хөгжүүлэх, сэтгэлийн боловсрол олгох, эрүүл амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх”.

    Бид салбартаа мэргэшсэн судлаач нийтлэлчид болон салбарын мэргэшсэн байгууллагуудын нийтлэл зөвлөгөөг танд хүргэж байна.

    Яруу сэтгэгч сонинг уншигч, дэмжигч залуус нэгдэж хувь хүний хөгжлийн Яру нэгдлийг үүсгэн байгуулж монгол хүний хөгжилд чиглэсэн олон талт үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж байна.

    Бидний түүх