Category: volunteer

  • Раднаабазарын НЯМДАВАА

    Дизайнер, найруулагч

    Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан туршлагатай. Бүтээлч төсөл болон медиа контент хөгжүүлэлт чиглэлээр мэргэших сонирхолтой. “2 ээж 10 хүүхэд” цуврал нэвтрүүлгийн найруулагч. “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” төслийг дэмжин ажиллаж байна.

  • Бархүүгийн ДАШХҮҮ


    Хүмүүнлэг үйлстэн

    “Ээждээ зориулсан бидний төгөл” экологийн хөтөлбөр, Magic hug, Доктор клоун, Алиалагч нарын парад, Шарилжгүй хүүхдийн цэцэрлэг, Архи тамхигүй танилцах үдэшлэг, Дулаан өвөлжье 1, 2, Mart&Free taxi зэрэг олон арван хүмүүнлэгийн төслийг санаачлан хэрэгжүүлсэн. Халуун сэтгэл, Хамтын халуун сэтгэл бүлгэмийн санаачлагч, үүсгэн байгуулагчдын нэг.

    ED’s health club & Organic market- ийг хамтран үүсгэн байгуулж органик хоол хүнс, зохистой хоололт, зөв амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх зорилготой ажиллаж байна.

    https://facebook.com/dashka.brk

  • Булхарын ХАНДАА

    Сэтгүүлч мэргэжилтэй, урлагийн менежментийн чиглэлээр Австри Улсын Вена хотод ажиллаж амьдардаг.

    Австри Улс дахь Монгол оюутны холбооны үүсгэн байгуулагчдийн нэг.

    Австри дахь Монгол соёлын нийгэмлэгийн тэргүүн. Австри Улсад төрж өсөж буй Монгол хүүхдүүдээ монгол хэл, соёлоо мэддэг монгол хүн болгож хүмүүнжүүлэхийн тулд тууштай зүтгэж яваа нэгэн. Өөрийн санаачилгаар Вена хотод Монгол хэл соёлын сургуулийг байгуулан ажиллаж байна. Цаашид сонгодог урлагийн өлгий гэгддэг Австри улсад байгаа сонгодог урлагийн бизнесийн боломж, зах зээлд монгол авъяас чадварыг гаргахын тулд хоёр улсын соёлын харилцааны гүүр болох зорилго тавин ажиллаж байгаа. Энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтой.

    https://www.facebook.com/handa.bulkhar

  • Магсаржав / DJ Maxsar

    DJ Maxsar нь Post-rock, Dream pop болон shoegaze урсгалаар уран бүтээлээ хийдэг амьд хөгжмийн “Unicorn” хамтлагт 2010-2013 онуудад аргил гитарчинаар тоглож, хамтлагаараа олон арга хэмжээнд оролцож байжээ. Үүний дараагаар Unicore хамтлаг тарснаар 2013 оноос эхлэн SIRIUS нэрээр өөрийн хөгжмүүдээ хийж эхэлсэн бөгөөд тухайн үеэс цахилгаан хөгжимд хүчтэй татагджээ. Төд удалгүй 2015 оноос албан ёсоор DJ хийж эхлэн Temple, Cue, Gandan live house болон The basement гэх клубүүдтэй хамтран ажиллаж мөн урилгаар тоглож байлаа. Тэрээр SIRIUS нэрээ MAXSAR болгон өөрчилж MAJESTY crew-д DJ болон хөгжмийн продюсераар 2017 оноос харьяалагдаж эхэлсэн байдаг.

    Тоглодог урсгал: Techno, Acid techno, Progressive House, Minimal

    Soundcloud: https://soundcloud.com/butterflycaughtt

    facebook: https://www.facebook.com/maxrjav

  • Батсүхийн НОМИНБАЯР

    1996 онд төрсөн. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн бизнесиийн удирдлагын ангийн 2-р курсд сурдаг. Илтгэх урлаг, яруу найрагт сонирхдог. Нийгэмд чиглэсэн, хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулахыг хүсдэг. 2011 оноос хойш Яруу сэтгэгч хүний хөгжлийн нийгэмлэг буюу Бүтээлч Монгол нэгдлээс зохион байгуулсан “Тэнгэрийн сүм эх орон” хүмүүнлэгийн тоглолт, “Алтай ятга” өв соёлын төсөл, “Kawai Mongolia” нээлтийн ёслол гэх мэт үйл ажиллагааны зохион байгуулалтын ажилд оролцож байсан туршлагатай.Цаашид өөрийгөө илүү хөгжүүлэх, үнэ цэнтэй төслүүдэд оролцох сонирхолтой.

  • Цэрэнхандын ШИЙРЭВ


    Нийгмийн ажилтан

    Улаанбаатар хотод интернэт орчинд өрнөж буй бүх олон нийтийн ажлыг дэмжиж сайн дураараа ажилладаг. 200 гаруй нийгэм хүмүүнлэгийн үйлсд сайн дураараа оролцсон эгэл баатар.

    Сэтгүүлзүйн түүчээ ТББ, MGL21 сэтгүүлчдийн клубын удирдах зөвлөлийн гишүүн,Органик Монгол үндэсний хөдөлгөөний зохион байгуулах багийн гишүүн, Бүтээлч Монгол нэгдлийн хөгжүүлэлтийн багийн гишүүн, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн цаасан болон цахим хэвлэлийн зөвлөлийн гишүүн, www.avdar.mn, www.mgl21.mn, www.organicmongol.mn сайтын админ.

    https://facebook.com/niisleliinmedee

  • Бэгзсүрэнгийн ТӨГӨЛДӨР

    1999 оны 12-р сарын 26- нд Улаанбаатар хотод төрсөн. 6 настайгаасаа хөгжим, урлагийг сонирхож Морин хуур, төгөлдөр хуур, гитар, бишгүүр, бөмбөр, юкүлэлэ гэх мэтчилэн нийтдээ 8 төрлийн хөгжмийн зэмсэгийг тоглодог.

    2013- 2014 онд “Монголын хүүхдийн ордон”-д морин хуурыг анх сурч, 50 гаруй аяыг тоглож сурсан.

    2013- 2016 оны сургуулийн Урлагийн наадмын “Шилдэг морин хуурч, хөгжимчин суралцагч”

    2017 оны “Яргуй хүүхдийн урлагийн их наадмын” тусгай байр

    2017 онд Ази Номхон Далайн 31-р Жемборийн Нүүдэлчин цогцолбор төвд Морин хуурын багшаар ажиллаж, 20 орны 200 гаруй хүүхдүүдэд Морин хуурын анхан шатны мэдлэг олгох, сургах үйл ажиллагааг зохион байгуулсан.

    2019 оноос Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery, Caraar Code төвтэй хамтран Морин хуур сургах, түгээн дэлгэрүүлэх ажилд хэвь нэмэр оруулан ажиллаж байна.

    Хурим найр, ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд 100 гаруй удаа морин хуур тоглож оролцсон. Оросын “Russia Today” телевизийн баримтат кино, Итали аялагчдын “Морин хуурын домог” гэх мэт хэд хэдэн баримтат кинонд морин хуур тоглож оролцсон.

    БОЛОВСРОЛ

    1. 2006- 2014 онд Ерөнхий боловсролын 31-р дунд сургуульд бүрэн дунд боловсрол
    2. 2014- 2017 онд Төв аймгийн Баянчандмань дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг “Хөдөө аж ахуйн машин механизмын ашиглалт засварчин” мэргэжлээр 4-р зэрэгтэй төгссөн.
    3. 2017 онд “Олон улсын Улаанбаатарын их сургууль”-д элсэн суралцаж байна.