Category: volunteer

  • Бямбацогтын Амартүвшин

    Бямбацогт овогтой Амартүвшин 1983 онд Завхан аймгийн баян тэс суманд айлын ууган хүү болж мэндэлсэн.

    1991 онд Баянтэс сумынхаа бүрэн дунд сургуульд элсэн орж 2001 онд 10- р ангиа дүүргэсэн. 2001 онд Улаанбаатар хотод Кино урлагийн дээд сургуульд элсэн орж 2005 дүүргэсэн. 2007- 2008 онд Баян тэс сумандаа ЕБС- сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байгаад 2009 онд Улаанбаатар хотод ” Эх орон” телевизд киноны дуу оруулагчаар ажиллаж байсан. 2010 онд Завхан аймаг Баян тэс сумандаа ЕБС- д Хөгмийн багшаар ажиллаж байгаад 2011 онд Баян тэс сумынхаа Хүүхдийн Цэцэрлэгт Хөгжмийн багшаар ажиллаж байна.

    Цол: 2021онд Боловсролын удирдлагын Магистр багш, Арга зүйч багш

    Шагнал : Монголын залуучуудын шилдэг залуу алтан медаль, МҮОХ – нэрэмжит тэмдэг

  • Эрдэнэбилэгийн ЭНХБИЛЭГ

    2000 онд Улаанбаатар хотноо төрсөн. “Оюуны ундраа цогцолбор” сургуулийг 2018 онд төгссөн. 2018 онд “Шинжлэх ухаан технологийн их сургууль” ( Үйлдвэр дизайн ) суралцаж байгаа

    2007 оноос анх бие даан зураг зурж эхэлсэн .

    2013 онд өөрийн мэргэжилийг сонгож улмаар уран зураг хар зурагаар бие даан эрчимтэй сурч эхэлсэн.

    2016 онд “Монголын Хүүдийн урлан бүтээх төв” -д 

    • Сийлбэр.
    • Хар зургаар суралцаж байсан.

    2016-2018 онд өөрийн сурч байсан сургууль болох ОУЦ сургуулийн ахлах ангийн зураг сонирхосон сурагчдад зургийн багшийн хамт зааж байсан

    Энхбилэг нь Монголд уран зураг болон хар зураг сонирхож хичээллэж зураг зурахад хайртай болох хүмүүс улам их болоосой гэж маш их хүсдэг.

    Creative Gallery, Бүтээлч Монгол нэгдэлтэй хамтран уран зураг сонирхогчид болон энэ салбарт Их сургуульд элсэхийг хүсэгчидэд зориулсан сургалт зохион байгуулж байсан.

  • Батбаярын УЯНГА

    Үндэсний дээлний уламжлалт материал, хэв маягийг өөрчлөн орчин үеийн европ хувцасны хэв маягтай хослуулан, өнгөний хурц, тод элементүүдийг оруулж өгсөн өөрийн нэрийн “UYANGA” брэндийн коллекцоо 2014 онд гаргаж байсан. Энэхүү коллекцийн зориго нь уламжлалтыг орчин үетэй хослуулан өнөөгийн залуучуудын хувцаслалтын хэв маягт үндэсний шинжийг оруулж өгөх байв. “UYANGA” брэндийн энэхүү дизайн, өнгөний шийдэл, материалын онцлог, сонголтыг үндэсний дээлэнд оруулж хослуулсан байдлаас Монголын олон дизайнерууд санаа авч бүтээл урлан энэхүү шийдлийг улам төгөлдөржүүлж Монгол дээлийг орчин үеийн залуучуудын өдөр тутмын хэрэглээнд улам ойртуулахад хувь нэмэрээ оруулсан байдаг.

    Мөн дизайнеруудын коллекцуудад зөвлөгөө өгөх, урлаг соёлын бүтээгдэхүүнийг зах зээл дээр гарахад нь дэмжлэг үзүүлдэг. Мөн Монголын бизнесийн байгууллагуудын брэндингийн бодлого тодорхойлох, бүтээгдэхүүн үйлчилгээний өнгөний шийдэл зэрэгт мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр шинэ салбарыг хөгжүүлэн ажиллаж байгаа.

    Art of Ulaanbaatar төслийн art designer.

    https://www.facebook.com/uyanga

  • Баярсайханы БЯМБАСҮРЭН- Санхүү, уулын спорт

    Баярсайхан овогтой Бямбасүрэн нь 1995 оны 2 сарын 4-нд Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн. 2003- 2013 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Билиг ДБ” дунд сургуулийг төгссөн. 2013- 2014 оны хооронд Монгол Улсын Их Сургуулийн-ын социологийн ангид суралцсан. 2015- 2018 оны хооронд Отгонтэнгэр Их Сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцаж төгссөн.

    Суралцаж байх хугацаандаа Соёмбо академийн хүний нөөцийн сургалт, Entity клубын хүний хөгжлийн сургалт, Монголын цогц сургалтын төвийн Солонгос хэлний сургалт, Санхүүгийн diamond прогммын сургалтуудад хамрагдаж байсан. Мөн Лантуун дохио ТББ, итгэл найдвар боломж марафон, JCI aspac 2017 гэх мэт  сайн дурын ажилд оролцож байсан.

    Мөн сургуулийн хэмжээнд зохион байгуулагдаж байсан нягтлан бодох бүртгэлийн АСТ тэмцээн, Санхүү удирдлагын АСТ тэмцээн , Менежментийн хичээлийн АХА тэмцээнд амжилттай оролцож 1, 2-р байр, сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд ангиараа  2-р байр эзэлж байсан.

    Чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэх хүний хөгжлийн сургалтууд болон өөрийнгөө сорьсон сургалт, экстрим аялал, уулын спортыг сонирхдог. Уулын спорт, гүйлтийн олон улсын хэмжээний тэмцээнүүдэд тэргүүн байр эзэллэж байсан.

    2018 оны 9 сарын 15-с Монгол Архитектур Дизайн ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байна.

    Мөн 2018 оноос “Үндэстэн баг” ХХК-иас зохион байгуулдаг Багийн сургалтын дагалдан багш болон үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бусад олон нийтийн ажлуудыг дэмжиж хамран ажиллаж байна.

  • Аюушжавын ЭНХМАА

    Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Сэтгүүл зүйн 3-р курсын оюутан. Бүтээлч Монгол нэгдлийн дэмжигч гишүүн.

    “UBS телевиз”, “Зууны мэдээ”, “Хүмүүн ухаан” сонинд дадлагажигчаар ажиллаж байсан туршлагатай. Мөн сэтгүүл зүйн оюутнуудын дунд зохиогддог “Алтан үзэг- 2014” наадмын нийтлэлийн төрөлд тусгай байр, “Алтан үзэг- 2015” наадмын нийгмийн рекламын төрөлд 2-р байр хүртэж байсан.

    Нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах боломж, гарцыг эрэлхийлж бичихийг эрмэлздэг. Одоогоор Бүтээч Монгол нэгдэлтэй хамтран нийгмийн сэтгэлгээнд эерэгээр нөлөөлөх “Монгол бахархал, Монголдоо бүтээв” сэдвийн хүрээнд мэдээ, мэдээлэл, ярилцлага бэлтгэн цахим орчинд нийтлэж байна.

  • Батбаярын УНДРАМ- Маркетинг, медиа удирдлага

    Си Чаннель телевизийн медиа, маркетингийн хэлтсийн ахлах.

    Англи, япон хэлтэй. Америк Улсад 12 жил ажиллаж амьдарсан. Япон улсын Asia Pacific University-г маркетинг, медиа мэргэжилээр дүүргэсэн.

  • Мөнхтөмөрийн ЧАНЦАЛДУЛАМ


    Монгол Улсын Их Сургуулийн Ази судлалын тэнхимийн 4-р курсын оюутан. Мэргэжлийн дагуу хэл шинжлэл, орон судлалын талаарх судалгаа хийх сонирхолтой. 2015 онд МУИС-ийн Хятад судлалын тэнхимийн “Монголын эзэнт гүрний дараах үед холбогдох нангиад хэлээрх сурвалжийн орчуулга, судалгаа” төслийн багт дэд профессор Д.Ундрахын удирдлаган дор ажилласан. 2010 оноос эхлэн олон нийтийн байгууллагад идэвхтэй ажиллаж, сургуулийн насны эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах “Мөрөөдлөөр гэрэлтсэн Гэгээн Хүслэн” хандивын тоглолт, “Хурдан морь унаач хүүхдүүдийн анхдугаар чуулган” болон Говь-Алтай аймагт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжил мэдээллийн төв” байгуулахад туслах “Баярлалаа” хандивын аяныг санаачлан зохион байгуулсан. “Миль” клубын удирдах зөвлөлийн гишүүн. “Бүтээлч Монгол” нэгдлийн дэмжигч гишүүн.

  • Эрдэнэбатын ЭНХЧИМЭГ- Орчуулагч, гадаад худалдаа

    Хятад хэлний орчуулагч, бизнесийн удирдлага, худалдаа

    Монгол, Хятад улс хоорондын худалдааг нэмэгдүүлэх, тэр дундаа Монгол Улсын үндэсний бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх чиглэлд ажилладаг.

    Боловсрол

    2011.09- 2015.06    Гэгээ дээд сургууль   Хятад хэл шинжлэл(Баклавр)

    2015.09- 2018.06   БНХАУ Lanzhou  хот, Зам тээврийн дээд сургууль, Эдийн засгийн факультат(Бизнес удирдлага, хүний нөөц магистр)

    Ажлын туршлага

    2011- 2013      “China geo ingeering ”          (орчуулагч менежер)

    2013.04- 2015.03   “Монголын хурдны зам”                      (орчуулагч)

    2015.05- 2015.08     New juulchin travel tourist company            (Хөтөч  )

    2016 оноос Монгол үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг Хятад улсруу импорт хийх чиглэлд ажиллаж байна.

    Хятад хэлний түвшин  HSK 5 батламж. Хятад хэлний бичгийн болон ярианы орчуулагч.

  • Энхтайваны ЭНХСАЙХАН- Дууны найруулагч

    Найруулагч

    Радио, телевизийн найруулагч мэргэжилтэй. Хэвлэл мэдээлэл, радиогийн хөтлөгч, найруулагчийн чиглэлээр 7 жилийн туршлагатай. Лавайн эгшиг, Бизнес радио, МҮОНТВ, SBN тв зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байсан.“Сорви” богино хэмжээний кино бүтээлээрээ “Загасан нүд- 2012” олон улсын наадмаас шилдэг кино шагналыг хүртэж байсан. Б.Бадрууган агсаны нэрэмжит “Анхны бүтээл” олон улсын наадмын 2011, 2012, 2013 оны радиогийн шилдэг найруулга, гранпри шагнал хүртэж байсан. Монголын нууц товчоог дэлхийд түгээе төслийг дэмжин ажиллаж байна.

    Хийж гүйцэтгэсэн ажлууд:
    – Лавайн эгшиг-97.5 радиог үүсгэн байгуулалцсан.
    – “Молон Тойны эхийн ачийг хариулсан судар” Буддын сургаалт үлгэрийн цомог
    – VIII Богд Жавзандамба хутагтын “Ирээдүйг эш үзүүлсэн бошго” цомгийн эх бэлтгэл
    – МОҮНРТелевизийн Өглөө хөтөлбөрийн хөтлөгч, олон улсын сэтгүүлч У.Энхбаярын анхны нийтлэл, эргэцүүлэл, зохиолоос бүрдсэн “Зорих зүг” сонсдог номны эх бэлтгэл
    Үзүүлсэн амжилт:
    – Олон улсын “Анхны бүтээл” наадмын 2009, 2010, 2011 онуудын “РАДИОГИЙН ШИЛДЭГ НАЙРУУЛГА”
    2010, 2011, 2012 онуудад “РАДИОГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ “

    Twitter | Facebook


  • Бат- Очирын ГАНЦЭЦЭГ

    Иогийн багш, зөвлөх

    АНУ, Калифорни дахь Аманда иогын сургуулийг Иогийн мэргэшсэн багш мэргэжилээр төгссөн. Иогийн багшаар 8 жил ажиллаж байна. Мандала Иога төв, Эрхэт баясангуй төвд тус тус иогийн багшаар ажиллаж байсан. Аарцаг нурууны гажилт засах эрчмийн иога, ажлын байрны иога, аманда иога бүжгийн төрлөөр мэргэшин сургалт явуулдаг.

    Нийгэм, хүмүүнлэгийн бүтээлч үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж ажилладаг. Одоогоор “Ногоон морь” уур амьсгалын өөрчлөлтийн хөдөө аж ахуйн мега төсөл дээр зохицуулагчаар ажиллаж байна.