Category: soyliinhutulbur

  • НЭРТ ТӨГӨЛДӨР ХУУРЧ ЭЛЬМАР ГАСАНОВ МОНГОЛД

    The Corporate Hotel & Convention Centre- ийн хамт олон Монгол Улсын урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг эхлүүлж олон улсын өндөр зэрэглэлийн концертын танхимыг ашиглалтанд орууллаа. Энэхүү танхимынхаа нээлтэнд зориулж дэлхийд чансаагаараа дээгүүр бичигддэг Оросын нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановыг урьж, ЭЛЬМАР ГАСАНОВ МОНГОЛД элит тоглолтыг The Corporate Hotel & Convention Centre болон KAWAI Mongolia компанийн хамт олон хамтран зохион байгуулж байна. Төгөлдөр хуурч Эльмар Гасанов Оросын нэрд гарч яваа RusQuartet хийлийн квартетийн хамт Монголд ирэх юм.

    Тоглолтоор, сонгодог хөгжмийн эрин үеийн ноён оргил болсон Бетховены Sonata 23 op.57 “Appassionata”, Оросын нэрт хөгжмийн зохиолч Рахманиновын Variations on a Theme of Corelli, Германы хөгжмийн зохиолч Брамсын Piano quintet f moll op.34 дэлхийд ховорхон тоглогдсон сонгомол бүтээлүүдийг хүн төрөлхтний сэтгэл зүрхийг 90 жилийн туршид хөглөсөн гайхамшигт KAWAI EX concert series төгөлдөр хуураар тоглох сонгодог үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна. Тоглолтын үеэр нэрт төгөлдөр хуурч болон Монголын урлаг соёлын одод, нийгэм улс төрийн хүндтэй эрхэмүүдтэй хамт хүндэтгэлийн хүлээн авалтанд оролцох боломжтой.

    Эльмар Гасанов нь 1999 онд “Прокофьевын төрсөн нутагт” олон улсын тэмцээний дээд шагнал, 2000 онд Олон улсын Крайнев тэмцээний тэргүүн байр, 2006 оны Лист- Барток тэмцээний тэргүүн байр, 2010 онд Солонгосын Исангюн Төгөлдөр хуурын тэмцээний 3 байр, 2011 онд Хонг Конгийн олон улсын тэмцээний 3-р байр, 2012 онд Цюрих хотын Геза Анда тэмцээний Шуманны шагналыг тус тус авсан нэрт төгөлдөр хуурч юм. Тэрээр Унгар, Герман, Франц, Голланд, Австри, Англи, Турк, Бразил, АНУ, Словак, Словения, Украйн, Швейцари зэрэг дэлхийн 20 гаруй улсуудад соло болон концерто тоглолтуудаа хийгээд байна.

    Русквартет нь 2006 онд Шостаковичийн 100 жилийн ойн тэмцээний 1-р байр, 2008 онд Шостаковичийн нэрэмжит Олон улсын уралдаан, Тромп Олон улсын хөгжмийн уралдаанд тус тус шалгарч байжээ. 2008 онд Олон Улсын Хөгжимчдийн Нийгэмлэг болон Хөгжмийн Ассоциацийн Танхимаас Гайдамовичийн “Ансамбль тоглолтын амжилт” гэсэн шагналаар шагнагджээ.

    The Corporate Hotel & Convention Centre-ийн концертын танхим нь 72 замтай пульттэй дууны техник, SENNHEISER микрофон, EVO брэндийн гэрэл, HD LED дэлгэц avolite media server, динамик хөдөлгөөнт тайз бүхий бүрэн дижитал удирдлагын системтэй, 1200 хүний суудалтай дэлхийн стандартын тайз бөгөөд дэлхийн ямар ч од Монголд ирсэн шаардлагыг бүрэн хангах тайзтай болсон нь Монголчууд бидний нэг бахархал боллоо.

    Ийнхүү дэлхийн тоглооч, дэлхийн брэнд төгөлдөр хуураар, дэлхийн тайзнаас тоглох гайхамшигт үдшийг Монголчууддаа бэлэг барьж байна.

    Тоглолт 2015 оны 10-р сарын 30-ны 19:00 цагт The Corporate Hotel & Convention Centre-ийн Концертын танхимд болно.

    Дэлгэрэнгүй мэдээллийг: 99123319

    www.corporatehotel.mn

    https://facebook.com/KAWAIMongolia

  • KAWAI МОНГОЛД АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ

    KAWAI МОНГОЛД АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ

    1. Арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалт
    2. Имиж бүрдүүлэл
    3. Брэнд бүтээгдэхүүний агуулга хөгжүүлэлт
    4. Маркетинг, зар сурталчилгаа

    KAWAI МОНГОЛД by CREATIVE MONGOLIA





  • АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ- Монгол бахархалын төлөө нэгдэцгээе

    БЭЛТГЭЛ АЖИЛ

    АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

    7-р зуурны дайчин баатрын ятгыг 1400 жилийн дараа Монгол баатар дахин дуурьсгав.

    2008 онд Монгол улсын Ховд аймгийн Манхан сумд хийсэн археологийн малтлагаар эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан ятгын төрлийн хөгжим олдсон. Уг зэмсэг нь 7- р зуун буюу эртний Түрэгийн үед хамаарч байгаа бөгөөд Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд энэ төрлийн хөгжмийн анхны олдвор болохыг Герман Улсын Бонны Их Сургуулийн доктор Жан Бэрман болон эртний хөгжим судлаач Сюзанна Шүлц нар онцолсон байдаг. 1400 жилийн тэртээд бүтээгдсэн энэ хөгжмийн зэмсэг дэлхийн хөгжмийн археологийн түүхэнд түүний дотор чавхдаст товшвор хөгжмийн зэмсгийн судлалын гайхамшигт үзэгдэл болсон юм. 2011 оноос Монгол улсын түүхэнд анх удаа эртний үүх түүхтэй, үзүүлэх харуулах үзмэртэй, судалгаа шинжилгээтэй эртний нүүдэлчдийн хөгжмийг сэргээн нутагшуулах ажлыг Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн Д.Ганпүрэв хийж, хөгжмийн зэмсэг урлаач П.Байгальжавтай хамтран сэргээн бүтээгээд байна.
    Алтай ятгыг сэргээн нутагшуулагч Д.Ганпүрэв нь Алтай ятгын хөг, эгшиг дуурьсал, хөгжимдөх боломжийг судалж тогтоохдоо нүүдэлчин монголчуудынхаа ахуй амьдрал, соёл сэтгэлгээ, домог зүй, тууль хайлах урлагийн арга барилын уламжлалд түшиглэсэн бөгөөд зэмсэгийн хийц бүтцийг шийдвэрлэхдээ нүүдэлчдийн язгуурын дуу хуурын бусад төрлүүдтэй хамтран хөгжимдөх тэдгээрийн эгшиг дуурьсалд нийцтэй байх талыг эрхэмлэжээ.

    Мөн нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ 2013 оноос Алтай ятга хөгжмийн хөг хөглөгөө, тоглох арга барилын судалгааг явуулж байх хугацаандаа “тус хөгжмийн зэмсэг нь тоглож буй тоглоочийг гүн төвлөрөлийн агшинд оруулж, сонсогчдын зүрх сэтгэлийг эзэмдэж, дотоод сэтгэлийг ховсдож чаддаг ямар нэг эрчимтэй холбогдсон амьд хөгтэй хөгжим” хэмээн тодорхойлсон байдаг.

    Алтай ятгын археологийн эх олдвор, судлаач Д.Ганпүрэвийн бүтээсэн хувилбар болон Германы эртний хөгжим судлаач Сюзанна Шүлцийн сэргээн бүтээсэн хувилбар нь 2014 оны 4- р сарын 8- нд Монголын Үндэсний Музейд дэлгэгдсэн “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнд тавигдаж олон нийтэд хүрсэн.

    Монголын хосгүй үнэт өв соёл Алтай ятга, түүний аялгуу эгшигийг олон нийтэд анх удаа танилцуулж сонсгох АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ-ыг “Монгол бахархалын төлөө нэгдэцгээе” уриатайгаар 2014 оны 5-р сарын 16-ний 19:00 цагт, АСА циркд зохион байгуулж байна. Ёслолын ажиллагааны уран сайхны удирдаачаар Д.Ганпүрэв, зөвлөхөөр Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, найруулагчаар Натур даанс продакшний найруулагч Д.Энхбаяр, хөгжмийн найруулагчаар Бро’с рекордсын продюсер М.Болд /Томоо/, нэрт ятгачин Ч.Мөнх- Эрдэнэ, Бөртэ хамтлаг, Алтай хамтлаг, АСА Циркийн жүжигчид, Бүх Цэргийн Эрдмийн Дуу Бүжгийн Чуулгын найрал хөгжим, найрал дуучид, Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын найрал дуучид тэргүүтэй 100 орчим уран бүтээлчтэй баг бүрэлдэхүүн ажиллаж байна.

    Цаашид Монгол Угсаатны Хөгжмийн Товчоо нь салбарын болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран Алтай ятгын сургалтын гарын авлага, хөтөлбөр боловсруулах, ятгачдыг сургаж бэлтгэх, Алтай ятгын голомт Манхан суманд Алтай ятгыг чуулга байгуулах, Алтайн язгуурын соёл уламжлалд суурилсан соёлын шинэ төрөл зүйлийг хөгжүүлж Монгол брэнд болгон дэлхий дахинд таниулах ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.

    БАРИМТАТ КИНО

    ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ

    АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

    АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ by CREATIVE MONGOLIA