ТЭСО корпорацийн маркетингийн багт дэвшилтэт маркетингийн 10 цагийн сургалтыг зохион байгууллаа. Үндэсний үйлдэрлэлээ хөгжүүлж яваа бүтээлч залуусдаа амжилт хүсье.
2013/10/19
ТЭСО корпорацийн маркетингийн багт дэвшилтэт маркетингийн 10 цагийн сургалтыг зохион байгууллаа. Үндэсний үйлдэрлэлээ хөгжүүлж яваа бүтээлч залуусдаа амжилт хүсье.
2013/10/19
Багануур ХК-ий хамт олон зориулан
БАГЫН МӨРӨӨДЛӨӨС
БАГИЙН МӨРӨӨДӨЛРҮҮ сэдэвт багаар ажиллах ур чадварын тухай лекц зохион байгуулж, байгууллагын баялаг болсон хүнийхээ нөөц бололцоог нээж тогтмол суралцан хөгжих тогтолцоог хэрэгжүүлэгч 1БАГ БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ЦОГЦ ХӨТӨЛБӨРийг эхлүүллээ.
2013 оны 10-р сарын 19-ний 07:30 цаг
Бридж группын удирдлагын зөвлөл “Бүтээлч сэтгэлгээ” сэдвээр лекц уншлаа. “Бридж групп” компанийн захирлууд, ахлах менежерүүд нь Даваа гариг бүрийн 8:30-д цуглаад хамгийн түрүүнд нэг танин мэдэхүйн илтгэл сонссоны дараа 7 хоногийнхоо үйл ажиллагааг дүгнэж ярилцдаг юм байна. 7 хоног бүрийн энэ үйл ажиллагаа нь их сонирхолтой, үр дүнтэй санагдлаа. Байгууллагууд үлгэр авч тогтмол зохион байгуулж байвал их хэрэгтэй.
Мөн бид тус группын Эвэридэй интернэйшнл, Эвэридэй ферм компаниудад маркетинг, брэндингийн талаар зөвлөгөө сургалт зохион байгуулж тогтмол хамтран ажиллаж байна.
Тэнгэр даатгалын хамт олонд “Өдөр тутмын бүтээлч амьдралын хэв маяг” сургалт зохион байгууллаа.
Тэнгэр даатгал компани нь Тэнгэр Санхүүгийн Нэгдэл болон Петровис компанийн хөрөнгө оруулалттайгаар 2001 онд байгуулагдсан. Монголын даатгалын зах зээлд арав гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, харилцагчийн эрсдэлийн удирдлагын цогц шийдлийг санал болгон ажилладаг харилцагчдын итгэл найдварыг бүрэн хүлээсэн даатгалын салбар дах тэргүүлэгч компани юм.
2012 он
Шинэ оны анхны сургалтаа Санхүүгийн Зохицуулах хорооны Бичил санхүүгийн газрын хамт олноос эхэллээ. Шинэ оны эхлэл дээр хамт олондоо оюуны хөрөнгө оруулалт хийж 2 хоног семинарддаг уламжлалтай нь таалагдлаа. Төрийн байгууллагууд энэ хамт олноос суралцаасай. Миний хувьд “Өөрийгөө хөгжүүлэх нь” сэдвээр илтгэл тавьлаа. Агуулгын хувьд хүн хорвоод ирээд буцах хүртлэх явцад хүн хэрхэн өөрчилөгдөн хөгждөг тухай, хүн төлөвшин хөгжихөд юу нөлөөлдөг тухай, хүний зан араншин, үзэл бодол хэрхэн хөгжиж бий болдог тухай, утга учиртай зөв хөгжихийн тулд яах ёстой тухай ойлголтыг Мэдээллийн шинжлэх ухаанаар тайлбарлахыг хичээлээ. Ямартай ч шинэ ондоо эрч хүчтэй, бүтээлчээр ажиллах эрч хүчийг өгсөн гэж бодож байна.
Сургалт хийх боломж олгож, хамтрах санал тавьсан тус газрын хянан шалгагч Л.Цогцэнгэлд маш их баярлалаа.
Санхүүг зохицуулагч танай хамт олны ажил үйлс тэгш сайхан байхыг ерөөе.
Хувь хүний хөгжил, байгууллагын соёл, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх талаар ихээр ярих болсон өнөөгийн нийгэмд ажилтныг ажлын байранд хөгжих нөхцөл боломжийг байгууллага, хувь хүмүүс эрэлхийлэх болсон.
Үүнээс үндэслээд байгууллагууд ажилтныг хөгжүүлэх сургалт семинар зохион байгуулж, энэ талын үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас сургалт авч байгаа хэдий ч тэр болгон үр дүнгээ өгөх нь бага байна. Учир нь түр хугацааны гал унтраах шинжтэй лекц, сургалт төдийгөөр аргалж байгаа нь байгууллагын тогтолцоонд соёл болон ажиллах бодлогыг бий болгож чадахгүй л байна. Иймээс аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд ажилтныг ажлын байранд хөгжих, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой тусгай хөтөлбөр, менежментийн бодлого хэрэгцээтэй байгааг анзаарч, сургалт хөгжлийн шинэ бодлого, менежментийг хайж байна.
Олон улсын жишгээр бол байгууллага, корпорациуд ажилтны хувийн хөгжилд анхаарал хандуулж, сонирхол сэдэл, дотоод нөөц боломжийг нээн илрүүлж, тасралтгүй хөгжүүлэх бодлого менежментийг ашиглаж байна. Манай орны хувьд бусад орны туршлагыг шууд хуулбарлаж ажиллах гэж чармайж байгаа нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа бөгөөд монгол хүний сэтгэлгээ, сэтгэл зүйд тохируулан нутагшуулах тал дээр дорвитой ажил хийгдэхгүй байна. Дээрх байдлыг харгалзан үзэж манай “Бүтээлч Монгол” баг монгол хүний сэтгэлгээний онцлогт тохирсон, ажлын орчин нөхцөлд тохирсон сургалт хөгжлийн болон байгууллагын соёлын хөтөлбөр хэрэгжүүлэхээр судалгааны ажилдаа ороод байна.
Энэ ажлыг эхлүүлэхээр хамгийн түрүүнд хамтран ажиллаж байгаа байгууллага бол Барилга угсралтын “Делта Констракшн” ХХК билээ.
МТЗ-ын Замын 3-р ангийн Хөдөлмөр хамгааллын инженер Л.Дэжидмаагийн саналын дагуу тус ангийн ажилтнуудад зориулсан “Хувь хүний амжилт ба ажлын бүтээмж” сэдэвт лекц зохион байгуулахаар өчигдөр орой Говьсүмбэр аймгийн Чойр өртөөнд ирлээ. Замын 3-р ангийн инженер, мастеруудад өнгөрсөн жил сургалт зохион байгуулж байсан бөгөөд тэр үеэс холбоотой ажиллаж байгаа билээ. Инженер Л.Дэжидмаа, ахлах инженер Р.Сүхбаатар нар нь “Яруу сэтгэгч” сонины уншигчид бөгөөд анх сониноос улбаалан бидэнтэй танилцаж байсан.
22:00 цаг өнгөрөөгөөд Чойрт ирж, албаны хүнээр тосуулан ажилчдын амрах байранд байрлалаа
Өнөө өглөө 9:00 цагт 69 машинтай хөдөлж, замын хэсгүүд төвлөрсөн эхний газраа ирж лекцээ уншлаа. Ажилчид их сонирхож сонсож байсан бөгөөд хувь хүний хөгжлийн мэдээллээр маш их дутагдаж байдаг нь тодорхой харагдаж байв. Зам ангийн ажилчид нь төмөр замын эвдрэл, гэмтлийг бүрэн хариуцаж, шалгаж, засварлаж ажиллах үүрэгтэй ажээ. Инженерийн хэлж байгаагаар хөгжингүй орнуудын зам засвар нь бүрэн механикжиж, нэг машинаар л бараг бүх засварыг шийддэг болоод байгаа бол Монголын хувьд бараг 100% гар ажиллагаагаар гүйцэтгэж байгаа нь учир дутагдалтай санагдлаа. Ер нь МТЗ нь Оросоос шууд шахдаг хуучин технолги, зүтгүүр зэргээс шалтгаалан технологийн хувьд маш хоцронгуй явж байгаа юм байна. Харин одоо монгол захиралтай болсноос хойш шинэчлэлийн хүрээнд зарим ажлуудыг хийж байгаа тухай инженерээс сонслоо.
Тэндээс буцаж Зам анги дээрээ ирэхэд замын мастер нь зам ангийн үйл ажиллагааг танилцууллаа. Зам анги нь төмөр замын засвар, үйлчилгээ хариуцдаг гэдэг утгаараа зам дагуу хэсгүүдэд хуваагдаж ажилладаг юм байна. Нэг хэсэг нь 26 км замын аюулгүй байдлыг бүрэн хариуцдаг ажээ. Танилцаад явж байхад хүндэт самбар дээр нь өмнөх жил манай сугалтанд сууж байсан мастер ах Шилдэг мастер болсон байхыг хараад дотроо баярлаж л явлаа. Мөн гражийн хананд хэд хэдэн уран зураг өлгөөтөй байсан нь маш сонирхолтой харагдаж байсан. Сураг сонсвол энэ зам ангийг байгуулагдахад 2 зураач ажиллаж байсан бөгөөд тэдний бүтээл гэж хэлж байсан.
Хоолоо идчихээд дараагийн хэсэг ажилчидад лекцээ уншлаа. Миний уншиж байсан лекцүүдээс энэ лекц нэлээдгүй халуухан лекц болсон бөгөөд заалны уур амьсгалтай уялдан сэдвээсээ хальж тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, Монгол хүний үнэ цэнэ сэдвүүдрүү нилээд хазайлаа.
Ер нь галт тэрэгэнд таарсан ах нар, энд таарсан инженер, тогооч эгч нартай ярилцаж байхад, Монгол хүний хөгжлийн асуудалд бүгд л санаа зовж байгаа нь илт байсан бөгөөд Монгол хүнд итгэл найдвар, урам зориг, хийж бүтээх сэдэл тэмүүллийг өгч, хувь хүний амьдралдаа хандах сэтгэлгээг дахин шинэ сэтгэлгээнд авчирах ёстой гэсэн санааг бүгд цухалжуулж байв. Л.Дэжидмаа инженерийн хувьд маш дэвшилтэт үзэлтэй хүн гэдэг нь ажиглагдсан. Тэрээр, “Би ажилчидаа тогтмол хөгжүүлж, цэнэглэж байхыг хичээдэг бөгөөд 300000-р сургалт авъя гэхэд дарга нар нь мөнгөө харамладаг. Тэгэхэд нь бид 300000 төлөөд 300 ажилтанаа цэнэглэж, ажилчидаараа 300000000-г бүтээлгэх ёстой гэж дарга нартаа хэлдэг. Мөн энэ төсвийн байгууллагууд бүгд албан ёсоор ажилчидынхаа толгойд юм хийж, сургаж хөгжүүлэхэд мөнгөө зориулах хэрэгтэй” гэсэн санаануудыг хэлж байсан.
Чойр суурин нь чимээ аниргүй, хүн хөдөлгөөн багатай тосгонтой төстэй. Хөдөө явалгүй олон жил болсон миний хувьд анир чимээгүй, тайван, сонирхолтой л байна. Маргааш өглөө төмөр дагуу Айраг суманд байрлах замийн хэсгүүдрүү соёлын үрийг тарихаар явна даа. Яг одоо Чойр суурин дахь инжерийн албан өрөөнөөс блогоо бичиж байна.
2011.4.16 өдөр 21:21 цаг
Говь сүмбэр аймаг, Сүмбэр сум, Чойр өртөө
Өглөө 10:00 цагт Чойроос хөдлөөд Шарын голоор дайраад Дорноговь аймгийн Айраг суманд ирлээ. Замдаа инженерүүдийн эхлүүлсэн “Шашин, итгэл үнэмшил, хуурамч лам нар, бөө, хятадууд ухаад дууслаа” гэх мэт сэдэвт яриаг сонсож, мөн Замын 3-р анги нь 312 км урт төмөр замын засвар үйлчилгээг хариуцан ажилладаг 320 гаруй ажилтан ажиллагсадтай хамт олон зэрэг мэдээллийг авлаа. Шарын голын ойролцоо МАК-ийн байгуулж байгаа коксжсон нүүрсний үйлдвэр баригдаж байгаа нь харагдаж байсан. Хуучин технологитой үйлдвэрүүдээс татгалзаж ийм өндөр технологитой үйлвэрүүдийг байгуулах нь зөв байгаа юм даа. Ингээд Айраг суманд байрлах замын 3-р ангийн ажилчидад лекцээ уншлаа. Хүмүүс лекцийг маш их сонирхож хүлээж авсан бөгөөд 2 цаг уншчихаад байхад л хэн ч гарч явахгүй байсан. Тэгээд “Мандухай хатан ээжүүд” аянг хүмүүст хүргэж Гэр бүлийн боловсролын лекцийг сонсгоход мөн л хүмүүс тэвчээртэйгээр сонсож байсан.
Айраг сумыг тойроод маш их жоншны ордтой бөгөөд энэ сумын ихэнхи иргэд нь жонш ухаж амьдрал ахуйгаа залгуулдаг тухай иргэд ярьж байсан. Замд жоншны хятад үйлдвэр нэг харагдаж байсан.
Мөн энэ суманд улсын нөөцийн газар /бензин, түлш/ байрладаг юм байна.
Одоо эндээс 23:20 цагийн галт тэрэгт суугаад Хотын зүг хөдөлнө.
Дорноговь аймаг Айраг сум замын 3-р ангийн замын мастер З.Чинбат ахын гэрээс блогоо бичиж байна. Сая Чинбат ахад блогын тухай нилээн тайлбарлаж өгч блог нээж өглөө. Интернэтийн ухааныг олох гэж нилээн хичээж байгаа ах байна. Сайшаалтай.
МТЗ-ын Замын 3-р ангийн Хөдөлмөр хамгааллын инженер Л.Дэжидмаагийн саналын дагуу тус ангийн ажилтнуудад зориулсан “Хувь хүний хөгжил ба ажлын бүтээмж” сэдэвт цуврал сургалт зохион байгууллаа. Замын 3-р ангийн инженер, мастеруудад өнгөрсөн жил сургалт зохион байгуулж байсан бөгөөд тэр үеэс холбоотой ажиллаж байгаа билээ. Инженер Л.Дэжидмаа, ахлах инженер Р.Сүхбаатар нар нь “Яруу сэтгэгч” сонины уншигчид бөгөөд анх сониноос улбаалан бидэнтэй танилцаж байсан.
Ажилчид нь манай сургалтыг их сонирхож сонсож байсан бөгөөд хувь хүний хөгжлийн мэдээллээр маш их дутагддаг нь харагдаж байв. Зам ангийн ажилчид нь төмөр замын эвдрэл, гэмтлийг бүрэн хариуцаж, шалгаж, засварлаж ажиллах үүрэгтэй ажээ. Инженерийн хэлж байгаагаар хөгжингүй орнуудын зам засвар нь бүрэн механикжиж, нэг машинаар л бараг бүх засварыг шийддэг болоод байгаа бол Монголын хувьд бараг 100% гар ажиллагаагаар гүйцэтгэж байгаа нь учир дутагдалтай санагдлаа. Ер нь МТЗ нь Оросоос шууд шахдаг хуучин технолги, зүтгүүр зэргээс шалтгаалан технологийн хувьд маш хоцронгуй явж байгаа юм байна. Харин одоо монгол захиралтай болсноос хойш шинэчлэлийн хүрээнд зарим ажлуудыг хийж байгаа тухай инженерээс сонслоо.
Ази фарма компанийн хамт олонд “Бүтээлч амьдралын хэв маяг” цуврал сургалтыг зохион байгуулсан. Мөн тус компанийн харилцагчийн баяр болон харилцагч байгууллагуудад зориулсан сургалтуудыг хариуцан зохион байгуулж хамтран ажиллаж байна.
“Ази фарма” ХХК нь Монгол Улсын эм, эмийн хэрэгслийн зах зээлд 12 жилийн турш амжилттай үйл ажиллагаа эрхэлж, өнөөдрийн байдлаар 180 гаруй ажилтантай, нийслэл болон орон нутагт 9 эм ханган нийлүүлэх төв, сүлжээ эмийн сангийн 14 салбартайгаар үйл ажиллагаа явуулж, хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд чанартай, баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийн бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэн ажиллаж байна.
Номин холдингийн хамт олонд “Хувийн бүтээмж” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Номин Холдинг ХХК нь 1992 оны 7-р сарын 11-нд “Номин-5” Хувиараа Эрхлэх Аж Ахуй ХЭАА нэртэйгээр байгуулагдаж байсан бол 1996 оны 1-р сарын 22-нд “Номин Трейд” ХХК, 2002 оны 5-р сарын 28-нд “Номин Холдинг” ХХК болж өргөжин хөгжсөөр өнөөдөр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, санхүү, даатгал, аялал жуулчлалын чиглэлээр 12 охин компани, 4700 ажиллагсадтай болтлоо өргөжин тэлж, сард давхардсан тоогоор 1 сая шахам үйлчлүүлэгчид үйлчилж, улсын төсөвт жилдээ 40 тэрбум төгрөг төлж Монгол улсын хөгжил, нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмрээ оруулдаг үндэсний шилдэг компаниудын нэг юм.