Category: training-report

  • MCS Group Total Distribution НЭГ ЗОРИЛГО СУРГАЛТ ӨДӨРЛӨГ

    MCS Group-н Total Distribution 10 жилийн ойд зориулж нийт баг хамт олондоо НЭГ ЗОРИЛГО багийн ажиллагааны сургалт өдөрлөгийг зохион байгууллаа. 21 аймгийн нийт харилцагчид оролцсон хамт олны өдөрлөгийг бүтээлч, шинэлэгээр зохион байгууллаа.

    Мөн MCS группын Хүний нөөцийн газар, Анунгоо, Юнител группын Маркетингийн алба зэрэг компаниудтай Багийн сургалтаар хамтран ажиллаа.

  • МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН ТЕЛЕВИЗ [Багийн хөгжлийн сургалт- 2015]

    МҮОНТВ-ийн хамт олонд 2015 оны 10-р сарын 26, 11-р сарын 2, 9- ний өдрүүдэд Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн хамт олонд, БҮТЭЭЛЧ МОНГОЛ, МЕДИА ХӨГЖИЛ, БАГИЙН ТОГЛОЛТ сэдвийн хүрээнд цуврал сургалт зохион байгууллаа.

  • БОСА ХОЛДИНГ УДИРДЛАГЫН БАГ [БАГИЙН ТОГЛОЛТ teambuilding training 2015.10.10]

    БОСА ХОЛДИНГийн удирдлагын багт БАГИЙН ТОГЛОЛТ teambuilding training зохион байгууллаа ‪#‎CreativeMongolia‬
    2015.10.10
    Сонгино, Монголика





  • Хүнс Экспресс ХХК | Баг хөгжүүлэх сургалт, менежментийн зөвлөх үйлчилгээ 2015 оноос

    Хүнс Экспресс ХХК- д баг хөгжүүлэх 6 сарын сургалт хөгжлийн хөтөлбөр болон менежер, удирдлагын бодлогыг сайжруулах зөвлөх үйлчилгээг 2015 оноос хойш тасралтгүй үзүүлж тогтвортой хамтран өсөн дэвжиж байна.

    Хүнс Экспресс компани нь “Хүнээ хайрласан жишиг үйлчилгээ” бодлогыг баримтлан ажилладаг хүнсний бүтээгдэхүүний худалдаа, борлуулалтаар мэргэшсэн хамт олон юм.

    Facebook

  • Дрийн санитари ХХК [Баг хөгжүүлэх, менежментийг сайжруулах зөвлөх үйлчилгээ | 2015 оны 1- 6 сар]

    Дрийн санитари ХХК- д баг хөгжүүлэх 6 сарын хөтөлбөр болон менежер, удирдлагын бодлогыг сайжруулах зөвлөх үйлчилгээг тогтмол удирдан явуулж байна.

    Дрийм Санитари ХХК нь сантехникийн угсралтаар мэргэшсэн баг хамт олон бөгөөд үнэхээр чадварлаг, эвсэг, бүтээлч хамт олон. Энэ хамт олон эх орны бүтээн байгуулалтанд жинтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

    Facebook

  • Мон роүд ХХК [ Багийн хөгжлийн сургалт | 2014 оны 11 сар]

    Ирээдүйн хөгжлийн замыг бүтээж яваа MONROAD компанийн хамт олонд Баг хөгжүүлэх сургалт зохион байгууллаа. Сургалтын үр дүнд тус компанийн хамт олон “Зам, Хөгжил, Ирээдүй” гэсэн уриатай боллоо.

    2014.11.14

  • Төрийн банк [Багийн хөгжлийн сургалт | 2014 оны 8 сар]

    ТӨРИЙН БАНКны Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн хамт олонд БАГ ХӨГЖҮҮЛЭХ 1өдрийн сургалт хийлээ. Сургалтыг хамтран зохион байгуулсан Харилцагчийн үйлчилгээний хэлтэс болон Хан- Уул, Сонгинохайрхан дүүрэг” салбарын хамт олонд маш их баярлалаа. Сургалтын үр дүнг үйлчлүүлэгчид л дүгнэнэ дээ.

    2014.08.1

  • UBS Телевиз [Хэвлэл мэдээлэл ба шинэ медиа сургалт | 2014 оны 3- р сар]

    UBS телевизийн хамт олонд ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ & ШИНЭ МЕДИА сэдвээр сургалт зохион байгууллаа.
    Хамтран ажилласан тус телевизийн хүний нөөцийн албаны дарга Отгонбаярт болон нийт хамт олонд баярлалаа.

    Хэвлэл мэдээллийн салбарт олон төрлийн реалити шоу, сонирхолтой төслүүдийг хийж хэрэгжүүлж чадсан UBS- ийн хамт олон телевизийн салбар болон шинэ медиаг уялдуулан хөгжүүлэх ажлыг манлайлж чадна гэдэгт итгэлтэй байна.

    2014.03.11

  • Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн [Багийн хөгжил ба бүтээмж сургалт | 2014 оны 3-р сар]

    Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн хамт олонд Хувийн бүтээмж, Багийн тоглолт сэдэвт сургалт зохион байгууллаа. Соёл амралт, чөлөөт цаг, аз жаргалын бизнесийг манлайлан хөгжүүлж байгаа эрч хүчтэй, ухаалаг залуусдаа амжилт хүсье. Та нар чадахгүй бол өөр хэн ч чадахгүй шүү.

    2014.03.03- 04
    ҮСАХ

  • Нью Медиа Групп [Байгууллагын сургалт, хөгжлийн цогц хөтөлбөр | 2011- 2013 он]

    Нью Медиа Группын хамт олны сургалт хөгжил, байгууллагын соёлын бодлогыг тодорхойлж, Бүтээмжит цагийн үнэлгээний систем, Үнэт зүйлийн өдөр, Хамт олны өдөр, Хамтын хөгжлийн цаг зэрэг тогтмол үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж хэрэгжүүллээ.

    ҮНЭТ ЗҮЙЛИЙН ӨДӨР
    Сард нэг удаа зохион байгуулагдана. Сар бүрийн эхний Бямба гариг 10:00- 14:00 цагт

    Зорилго
    Нийт хамт олон нэгэн гэр бүл гэдгээ мэдрэх мөн байгууллагынхаа үнэт зүйл, цаашдын үйл ажиллагааны тухай ярилцаж алсын хараагаа нэг чигт төвлөрүүлэн ажиллах эрч хүч урам зоригоо нэмэгдүүлэх.

    Арга хэмжээний хэлбэр
    Баг хамт олноор тоглоом тоглож, Багийн гишүүд нэгнийгээ илүү сайн ойлгож, танин мэдэх, багууд хоорондоо алхам алхамаар нягтран хамтран ажиллах арга замаа сайжруулах боломжийг бүрдүүлдэг. Тухайн сарын Үнэт зүйлийн өдрийг ямар сэдийн доор зохион байгуулах вэ гэдгээс хамааран байгууллагын удирдлагын багаас болон зочин илтгэгч урьж хамт олондоо үнэ, цэнэтэй мэдээ мэдээлэл, сонирхолтой, нээлттэй яриа өрнүүлэн санал болдлоо чөлөөтөй илэрхийлэн хамтдаа хөгжинө.

    ХАМТЫН ХӨГЖЛИЙН ЦАГ
    Хамтын хөгжлийн цаг нь дотоод сургалт, мэдлэг солилцоог идэвхижүүлэх зорилготой бөгөөд Даваа гариг бүр ажил эхлэхээс 1 цагийн өмнө хамт олондоо зориулж сургалт хийнэ. Байгууллагын гишүүн өөрийн мэргэшсэн чиглэл болон уншсан ном гэх мэт бусад сонирхолтой хэрэгцээт сэдвээр мэдээлэл хийж болно. Ажилчидаас санал авч сургалтын хөтөлбөрийг урьдчилан гаргана. Хүссэн хүмүүс суух боломжтой. Сургалт хийсэн болон суусан ажилтанд идэвхийн оноо нэмэгддэг.