Category: training-report

  • Юнител групп IT хэлтсийн баг хамт олонд “Багийн тоглолт” хөтөлбөр нийлүүлж хамтран ажиллаа

    Юнител группын IT албатай хамтран “Багийн тоглолт“, багийн тоглоом, идэвхижүүлэх хөтөлбөрийг зохион байгууллаа. Бид Юнител группын Хүний нөөцийн хэлтэс, IT хэлтэс болон бусад олон алба нэгжүүдтэй хамтран ажиллаад байна.

    Багт чадвартай, хүчирхэг тоглогчид байлаа ч тэд эв нэгдэлгүй, хагаралтай бол амжилт гарахгүй. Тиймээс байгууллага, баг хамт олны эв нэгдэл, уур амьсгалруу чиглэсэн соёлын үйл ажиллагаанууд бүх цаг үед байсаар ирсэн.

    Өнгөрсөн 30 гаруй жилийн нийгмийн шилжилт, ороо бусгаа цаг үед соёлын хөтөлбөр нь “Хамтдаа уух” гэдэг ганц үгээр илэрхийлэгдэж байсан бол цаг цагаараа байдаггүйн үлгэрээр нийгмийн сэтгэлгээний өнгө аяс, шинэ үеийнхний хандлага эрс өөрчлөгдөж байгууллагаас цоо шинэ өнгө аяс, соёлыг эрэлхийлдэг болоод байна.

    Бид сүүлийн 10 жилийн хугацаанд орчин үеийн багийн тоглоом, даалгавар, идэвхитэй оролцоог хангасан үйл ажиллагаанд суурилсан хөтөлбөрүүдээрээ байгууллагын соёлын хөтөлбөрийг эрс шинэчилж, шинэ дэвшлийг авчирж чадлаа.

    Спорт, урлагт хэн чаддаг нь л оролцож бусад нь үзэгчийн байр суурьруу шилждэг бол харин багийн тоглоом бол хүн бүхэн оролцох боломжийг бүрдүүлснээрээ онцлог бөгөөд хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн их эв дүй шаардсан, багийнхаа үнэ цэнийг ойлгосон, мартагдашгүй дурсамжийг бүтээсэн хөтөлбөр байж чаддаг.

    Тиймээс баг хамт олноо оролцуулсан багийн тоглоом, баг болж ажиллах, буухиа тэмцээнийг мэргэшсэн байгууллагуудад хариуцуулсанаар үр бүтээлтэй, оролцоотой шинэлэг болж чаддаг.

    • Нэгнийхээ давуу тал дээр тулгуурласан багийн систем
    • Мэдлэг, туршлагаа жигд хуваалцах тогтолцоотой баг
    • Эв нэгдлийг бүтээгч, нийтийн хүчийг нэгтгэгч соёл

    Сургалт хөгжлийн шинэ хандлага, шинэ арга барил
    #БагаарТогло #БагааЭрчил

  • Bloomberg TV Mongolia хамт олон #Багийн тоглолт сургалтыг зохион байгууллаа

    Bloomberg TV Mongolia баг хамт олон Намрын ажлын нээлтээ “Багийн Тоглолт” хөтөлбөрөөр эхлүүлж, багаар тоглож, баг, алба, нэгжийнхээ уялдаа холбоог илүү нягтруулах хөтөлбөрүүдээр хамтран ажиллаа. 

    Шилдэг, тэргүүлэгч хамт олонд амжилт хүсье. 

    #БагийнТоглоом #НамрынОлимп #БагааЭрчил #ХүчтэйБаг

    http://creativemongolia.com/teambuildingtraining/

  • MSM BetaStar компанийн хамт олонд Багийн ажил& Багийн тоглолт сургалт

    MSM BetaStar компанийн хамт олонд Багийн ажил& Багийн тоглолт сургалтыг цувралаар зохион байгууллаа.

  • APU Festival | БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛНЫ ӨДӨРЛӨГ

    APU компанийн хамт олон энэ жилээс эхлэн нийт групп компаниудаа нэг доор цуглуулан багийн тэмцээн, интертаймент хөтөлбөр, урлагийн уралдаан, бүтээлч хөтөлбөрүүдтэй APU Festival-ийг зохион байгуулж эхэлж байна. Уг үйл явдлын багуудын дундах Team Challenge буухиа тэмцээн, болон Mandala Art, Уран бичлэг, Оюуны тоглоомын өртөө, усны чалленж зэрэг хөтөлбөрийг бид удирдаж хамтран ажиллаа.

    БУСАД ЭВЕНТ ҮЙЛЧИЛГЭЭ: 
    https://www.facebook.com/CreativeEventMongolia/

  • Петровис удирдлагуудын зуны сургалт

    Петровис компанитай

    1. Удирдах ажилтануудын зуны сургалт
    2. Сургагч багшийн сургалт
    3. Салбарын эрхлэгчдийн сургалт зэрэг шарласан байдлаар зохион байгуулж хамтран ажиллаа. 
  • USS Юнисервис Солюшн компанийн Зуны олимп- Багийн өдөрлөг

    Монгол Улсын нүүр царай болсон офисс центр- Central Tower, зочид буудал ShangriLa зэрэг обьектын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг мэргэшсэн баг Юнисервис солюшн хамт олны Зуны олимп- өдөрлөгийг зохион байгууллаа.

    Зураг үзэх

  • Жем интернэшнл Багийн ажиллагааны сургалт& буухиа тэмцээн

    Жем интернэшнл компанийн 250 гаруй ажилтануудын Зуны өдөрлөг, багийн ажиллагааны буухиа тэмцээнийг зохион байгууллаа.

    Зун, намрын байгууллагын зуны зугаалга, гадаад орчны сургалт, өдөрлөгийг бүтээмжтэй, үр дүнтэй байдлаар зохион байгуулах боломжтой.

  • БльюМон группын удирдлага, менежерүүдэд зориулсан EXTREME TEAM ХӨТӨЛБӨР 2014, 2015, 2017, 2018, 2019

    Хүни нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн тэргүүн, профессор Гэндэнгийн Тэгшбүрэн багштай хамтран BlueMon группын удирдлага, менежерүүдэд зориулсан БАГИЙН ТОГЛОЛТ аялал + Extreme TEAM Training хослосон хөтөлбөрийг 2014, 2015, 2017, 2018 онуудад 4 жил дарааллан зохион байгууллаа. Тус хөтөлбөр нь баг хамт олон нэгнийгээ илүү сайн танин мэдэж илүү өндөр түвшинд ойлголцолыг бэхжүүлэхэд бодит үр дүнгээ өгч чадсан хөтөлбөр болсон юм. Уг хөтөлбөр нь БльюМон группын Ерөнхийлөгч Санжжаваас мөш өндөр үнэлгээ авсан хөтөлбөр юм.

    БльюМон хамт олон бол зочилох үйлчилгээний үлгэр жишээ баг.

  • Хаан банк захирлуудын сургалт

    Хаан банкны хамт олонд 

    1. Захирлуудын сургалт
    2. Сургагч багш нарт зориулсан оролцооны аргазүй олгох сургалт
    3. Мэдээллийн технологийн газарт Багийн сургалт зэрэг шатласан хөтөлбөрөөр хамтран ажиллаа.

    Сургалт өндөр үр дүнтэй болсон тул Хаан банкны сургагч багш нар нийт салбар нэгжүүддээ оролцооны аргазүйгээр сургалт зохион байгуулахаар боллоо.

    Урт хугацаанд хамтран ажиллаж байгаа Хаан банкны хамт олонд баярлалаа.

  • Мастер групп | Багийн хөгжлийн хөтөлбөр 2014, 2016, 2017

    Мастер группын хамт олонд БАГИЙН ТОГЛОЛТ багийн ажиллагааны хөтөлбөрийг 2014, 2016, 2017 онуудад тус тус зохион байгуулж тогтвортой хамтран ажиллаж байна. Тус хамт олон нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр тэргүүлдэг юм. БАГИЙН ТОГЛОЛТ багийн ажиллагааны хөтөлбөр нь багт тулгардаг бэрхшээлүүд болох харилцаагүйдэл, ажилдаа хандах хэвшмэл сэтгэлгээ, идэвхигүй хандлагыг өөрчилж багийн уур амьсгалыг нэгтгэн хамтач байдлыг бий болгох оролцооны идэвхитэй арга, багийн ажил, тоглоомуудаар хөтөлбөрийг удирдан явуулдаг.

    2017 он TEAM ART ХӨТӨЛБӨР

    2016 он СОЁЛЫН ОЛИМП ХӨТӨЛБӨР

    2014 он БАГИЙН ТОГЛОЛТ ХӨТӨЛБӨР