Category: projects-initiative

  • U ART STUDIO УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

    Зураач, уран бүтээлч В.Ундраагийн үүсгэн байгуулсан U-Art Studio нь хүүхэд, гэр бүлд зориулсан дүр бүтээх, ном, бүтээл, агуулга хөгжүүлэлт, бүтээгдэхүүний загвар чимэглэл хөгжүүлэлтийн чиглэлд ажилладаг. Өөрсдийн бүтээл болон Урлагийн хөтөлбөрүүдээр дамжуулан монгол хүүхдүүдэд өөрийгөө нээн хөгжүүлэхэд туслах, гэр бүл, баг, хамт олонд хамтдаа бүтээн туурвих сэтгэлгээ, бүтээлч орон зайг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой ажиллаж байна. 2024 онд U-Mandala цувралын үргэлжлэл “U- Art буддаг уран зураг” 4, 5-р цувралыг эрхлэн хэвлүүлсэн.

    БҮТЭЭЛҮҮД

    2024 он “UArt буддаг зураг 4, 5” цуврал
    2018- 2021 он U-Mandala- 1, 2, 3
    2023 он Hi Mongolia органик брэндийн сав баглаа боодол
    2021 он Ч.Дэлгэрцэцэг Tales from Mongolia монгол үлгэрийн номын зураг чимэглэл
    2019 Х.Эрдэнэцэцэг “Сарны хэмнэл- Байгалийн хэмнэл” цагалбарын зураг чимэглэл
    2019- 2020 он OyunDesign үйлдвэртэй хамтарсан U Souvenir бэлэг дурсгалын багц
    2018 он Түмэн торго “Дөрвөн хүчтэн” коллекцийн материалын хээ, чимэглэлийн загвар
    2018 он Ч.Лодойдамба “Манай сургуулийнхан” номын зураг чимэглэл
    2018 он “Бүүвэй- Од” хүүхдийн баривч, дээлний брэндийн сав баглааны зураг
    2014- 2017 он Ж.Хорлоо “Сайн мууг ялгая” 1, 2, 3-р цувралын зураг чимэглэл
    2012 он МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Чулуунцэцэг “Ээж” номын зураг чимэглэл 
    2012 он Ц.Удвалцэцэг “Зүрхэн дардас” яруу найрагийн номын зураг чимэглэл
    2010 он “Дээд эрүүл мэнд” номын зураг чимэглэл

    ҮЙЛЧИЛГЭЭ:
    Team Art | урлагийн боловсролын хөтөлбөр:
    Байгууллага, анги хамт олон, гэр бүлд зориулсан урлахуйн боловсрол олгох, урлахуйн эв дүй хөгжүүлэх хөтөлбөр. Буддаг уран зураг, буддаг ном, эко тор цүнх чимэглэх зэрэг хөтөлбөрт суурилсан Мандала Арт, Уран зураг- вино, Ураг зурагаараа зорилгоо илэрхийлэх зэрэг хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулж байна.

    ХОЛБОО БАРИХ

    976- 99149527, 90803655
    undraavandan@gmail.com

    http://twitter.com/UndraaV
    http://facebook.com/UndraaV
    http://creativemongolia.com

  • MAL UP Nation | КОВИДЫН ДАРААХ БИЗНЕСИЙН ШИНЭ ДЭГ ЖУРАМ

    Короногийн дараа дэлхийн улс орнууд гарааны 1 цэг дээр ирнэ. Одоо бидний хөгжил гэж хөөрцөглөөд байгаад хуурамч шилэн бөмбөлөг хагарна. Хүн төрөлхтөн өөрсдийгөө цоо шинээр тодорхойлно. Байгальд ээлтэй болж, элдэв маяглал, тансаглалгүй энгийн амьдарч эхэлнэ. Амдралынхаа үнэ цэнтэй зүйлсийг дахин шинээр тодорхойлно. Хоосон, хиймэл, зохиомол бүхний араас хөөцөлдөж, тээг, садааг өөртөө бий болгож, утгагүй зүйлд амьдралаа үрж байгаагаа ойлгоно. Байгаль эх дэлхий, орчлон ертөнцтэй зөрчилгүй нэгдмэл оршин амьдрах шинэ дүрэм эхэлнэ.

    Элдэв хогон хүнс багасаж, эко, шинэ хүнсийг дотоодоосоо хангахыг чармайж эхэлнэ. Дотоодын үйлдвэрүүд эрс сэргэнэ. Улс үндэстэн бүр өөрийн давуу тал, байгалийн нөөцрүүгээ анх удаа ухамсартайгаар ширтэнэ. Эх дэлхийн хэвлийг ухаж сэндийчих, байгалийг захирна гэж андуурсан хөөрцөглөлүүд газардана. Уугуул соёл ингэншлүүдийн ололтыг гэнэт ухаарч бахархана. Даяаршил гэсэн хоосон цэцэрхэл нурж, үндэстнүүд өөрсдийн өгөгдөл, ялгаралаа илүүтэй ухаарч ойлгоно.

    Энэ үед олон мянган жилээр байгальтайгаа зохицон амьдарсаар ирсэн Монголын тал нутгаас ЭКО ХӨГЖЛИЙН шинэ давалгаа эхэлнэ. Хуучин, муухай, өнгөрсөн баларсан гэж муулсан МАЛ од болно. Нүүдлийн соёл иргэншлийн ололтууд дэлхийн алтангадас болно. Дэлхий мянга мянган жилийнхээ жам ёсоор Монголоос дахин суралцана. Жил бүр байгаль эх бидэнд өгч байдаг нөхөн сэргээгдэх баялаг дээр тулгуурлан яаж аз жаргалтай, амар амгалан амьдарч болдогийг дэлхийд ҮЛГЭРлэнэ. Эрүүл энх, эрдэм мэдлэгтэй, чанартай, утга учиртай амьдрал бий болно.

    Наанаа амьтны эрх ярьж, начир дээрээ “Ферм” гэсэн гоё нэрээр амьтныг тамлан тарчлаах жам бус хэрцгийлэл эрс багасна. Байгаль өөрийн зүй зохирлоороо буй болгосон Нүүдлийн мал аж ахуй- тэнэг бүдүүлэг хоцрогдмол биш юм байна гэдгийг ухаарна. Байгалийн хамгийн үнэт баялагаа үл ойшоож байснаа ухаарч, малын хишиг буянг хэрхэн зүй зохистой боловсруулж ашиглах ёстойг тодорхойлж, нүүдлийн мал аж ахуйтай хослосон эко үйлдвэрлэлүүдийн бүрэн бүтэн тогтолцоо бүтэц бий болно. Төвлөрөл эрс саарч, залуус утга учиргүй шамбааралдаанаас зугтаж, эко, баталгаат амьдралыг өөрсдөө бий болгоно. MAL-ын амьсгалаас бусдыг ашигласан ECO брэндүүд хөгжинө. Нүүдлийн соёл иргэншилтэй хослосон газар тариалан, бэлчээр, ус бүрэн бүтэн болж, зүй зохирлоороо ажиллаж эхэлнэ. Эко үйлдвэрлэл, эко хотууд, дэд бүтэц цоо шинэ түвшинд хөгжихөд энэ тулгуур дээр Аялал жуучлал шинээр тодрон мандана.

    Байгаа юмаа юм болгож чадсаны дараа, дараагийн том боломжүүд үүцээ нээнэ!

    #MalUpNation #МалАжАхуйнОрон #ЭкоХөгжлийнҮлгэр

    УринХиад Ж.Лувсандорж
    2020 оны 1 сарын 7 | Сул сарын 25