Category: mongolian-brand

  • АМЖИЛТЫН ТАРНИ НОМ (2013 он)

    АУГАА ИХ ИЙГ ЗОРЬ… ТҮҮНДЭЭ ХҮР!

    • Олон яана аа? -гаас салах гурван арга
    • Сөрөг мэдрэмжээ хурдан өөрчлөх хоёр арга
    • Өөрийгөө өөрчлөх зургаан алхам
    • Шийдвэр гаргахад туслах долоон зүйл
    • Төвлөрөн бодох чадвараа хөгжүүлэх гурван алхам
    • Өөрийгөө сонсож сурах гурван зөвлөмж
    • Зорилго тавих үндсэн арваннэгэн зарчим
    • Урам зориг хугарах гурван шалтгаан
    • Түгээмэл байдаг үнэмшилтэй таван шалтаг
    • Сэтгэлийн дарамтын тухай хоёр бодит үнэн
    • Оюун ухаанаа хэрхэн дахин программчлах вэ?
    • Айдсаа яаж устгах вэ?
    • Хийх ёстой зүйлээ яаж хийдэг болох вэ?
    • Урам зориг, эрч хүчийг өөртөө хэрхэн өгөх вэ?
    • Азыг өөртөө яаж татах вэ?
    • Гайхамшгийг өөрөөсөө хайж, түүнийгээ яаж жинхэнэ бодит АМЖИЛТ болгон хувиргах вэ? г.м.
    • Амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэвэл амжилтанд хүрнэ
    • Та юу бодно, түүндээ л хүрнэ
    • Амьдралын тухай гүн ухаанаа өөрчил
    АМЖИЛТЫН ТАРНИЙН тусламжтайгаар хүссэн амжилтаа бүтээх аяндаа яг өнөөдөр гар!

    “…энэ бол урьд өмнө бидний төсөөлөөд сурчихсан ном зохиол гэдэг шиг юм огт биш, энэ бол өөрийн чанарыг өөрөө онож гэгээрэхүйн увдис. Гагцхүү олж унших чухал…” – Баатад – сартуул Гүндүүгийн Буянтогтох (МУИС-ийн багш, Хэлбичгийн ухааны доктор, профессор)

    Зохиогч Т.Бадамзул

    1976 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр одоо АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод гэр бүлийн хамт амьдарч байна.

    Хувь хүний хөгжлийг гол сэдвээ болгон “ХҮС, ХИЙ, ХҮР” нэртэй блогоо 2010 оноос эхлэн хөтлөн явуулах болсон ба өөрийн сурч мэдсэнээ http://www.UkaTumur.com/ цахим хуудсаараа, мөн Facebook, Twitter, YouTube-ээр интернэт хэрэглэж буй олон нийтэд хүргэж байгаа билээ. Түүний “ХҮС, ХИЙ, ХҮР” блог нь 2011 оны “Боловсролын шилдэг блог”- оор шалгарсан байна.

  • Монголоос экспортолж болохуйц хүнсний бүтээгдэхүүнүүд

    Хүнсээ цуглуулахдаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хичээдэг. Сүүлийн үед сонголт маш их өргөжиж байгаа. Баяртай байна. Үндэсний үйлдвэрлэл, тэр дундаа хүнсний үйлдвэрлэл илт сэргэж байгаад баяртай байна. Гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, борц, чихэр жимсийг олон төрлөөр үйлдвэрлэж байна. Одоо дүр төрх урлаачидтай хамтарч сав баглаа боодлоо сайжруулаад, судлаач эрдэмтэдтэйгээ хамтарч хадгалалт, үйлдвэрлэлийн технологийг сайжруулаад,маркетеруудтайгаа хамтарч маркетингаа сайжруулаад экспортод гаргаж болохуйц бүтээгдэхүүнүүд олон гарч ирж байна.

    Жишээ 1: Борцтой бэлэн хоол

    Энэ борцтой бэлэн хоол маш их таалагдсан. Үнэхээр гоё амттай, хөлс чийхаруулсан борцтой бэлэн хоол гаргасанд баярлалаа.

    Жишээ 2. Савлагаатай борц

    Энэ савлагаатай борцнууд экспортолж болохуйц бүтээгдэхүүн гэж бодож байгаа. Борц бол авсаархан, хадгалалт даадаг маш сонирхолтой бүтээгдэхүүн. Ялангуяа аялагчид, геологч, хайгуулчидад их тохиромжтой гэсэн маркетинг хийж болно.

    Жишээ 3. Жамц давс

    Жамц давс нь 400 сая жилийн тэртээ тэнгисийн ёроолд ургаж тэнгисийн ус газарт шингэхэд хатуужин монгол нутагт үлдсэн нь дэлхийд ч ховорт тооцогдох чулуун давс юм. Жамц давс нь хүний биед шаардлагатай дараах эрдэс бодисыг агуулдагаараа хэт цэвэршүүлсэн чанамал давснаас ялгаатай. Үүнд:
    Кальци: Ясны сийрэгжилт болон цус багадалтаас сэргийлнэ.
    Хүхэр: Бие дархлааг сайжруулж хүний биеийн гадаад орчны бохирдол болон цацраг туяанаас хамгаална.
    Кали: Булчин, зүрхний булчингийн ажиллагааг сайжруулна.
    Төмөр: Бие махбодийг хүчилтөрөгчөөр хангаж цусны эргэлтийг сайжруулна.

    Жишээ 4. Мөрөөдлийн ханд /нойргүйдлийн эсрэг бэлдмэл/

    Жишээ 5. Зөгийн бал, байгалийн зэрлэг жимсээр хийсэн цуврал БАД (Байгалийн амин дэмүүд)

    Энэ бүтээгдэхүүнүүд бол бүгд гайхалтай давтагдашгүй чанартай. Дэлхийд нэн ховор бүтээгдэхүүнүүд юм. Монгол чацарганыг гадаад зах зээлд таниулж чадсан шиг монгол гэсэн тодотголтой олон бүтээгдэхүүнийг гаргаж болох юм.

    Одоо хамтрах л үлдлээ.

    Ж.Лувсандорж
    Бүтээлч Монгол нэгдэл

  • МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ АЯЛАЛ #2 “Тавин Ус” эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэр

    Нью Медиа Маркетинг Компанийн санаачилгаар МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ танин мэдэхүй, нөхөрлөлийн цуврал аялалыг зохион байгуулдаг. 2 дахь удаагийн аялал “Тавин Ус” эм, амин дэмийн үйлдвэр дээр боллоо. Аялал нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж олон нийтэд танилцуулах зорилгоор зохион байгуулагддаг бөгөөд хамгийн анхны аялалыг Багро үйлдвэрт болж байсан. “Тавин ус” үйлдвэр нь Монголын эмийн ургамалаар аминд дэм, биологийн амин дэм үйлдвэрлэгч компани юм. Та бүхэн бидний аялалын нэвтрүүлгийг үзэж үйлдвэрийн технологи болон дамжлагуудтай бүрэн танилцаарай.

    Залуус бид амралтын өдрөө идэвхитэй өнгөрүүлж, танин мэдэхүйн мэдээлэлүүдээ олж авч хоорондоо танилцаж хамтран ажиллах үүд хаалгаа нээж авлаа. Монголд ийм үйлдвэр байдаг гэж бодоогүй, нүдээр үзэж байж л итгэлээ. Удахгүй нанотехнологийн үйлдвэр хөгжихөд гайхах зүйлгүй. Үйлдвэрээс харахад эм, аминдэмийн үйлдвэрлэл улам бүр хөгжиж байгаа бөгөөд Монгол орон нь эмийн ургамалаараа дэлхийд өрдөлдөхүйц бүтээгдэхүүн хийх цаг ойрхон байгаа нь харагдаж байсан.

    Аяласан залуусаас твиттер ашигладаг нь эдгээр оролцогчид байв. @Luvsandorj @Ochbayare @bulgankhangai @Boldbaatar @ertnee @UlziisaihanA @KhandmaaB @jamuh999 @Narangargal @TavinUs

    Жич: Эрхэм үндэсний үйлдвэрлэгч та залуус биднийг үйлдвэртээ урьж аялал зохион байгуулж болох бөгөөд мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжигч монгол хүн та бидний аялалд хамрагдах боломжтой.

    Вэбээс илүү мэдээлэл аваарай. http://tavin-us.mn

  • Цагаан цавын тарвас- “Монгол Тарвас” ХХК

    “Монгол Тарвас” ХХК нь 1996 онд байгуулагдан,  1990 онд хувьчлагдан тарж, балгас болон үлдсэн Мандах сумын Цагаан цавын услалтын системийг сэргээн засварлаж 600сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн нийт 12хүнийг ажлын байраар хангаж 3-5 га гуатан ургамал, тарвас, өргөст хэмх, хулуу, амтатгуа тариалж га-гаас авах ургацын хэмжээг 35тн болгон улсад дээд амжилт, мөн нэг тарвасны хувийн жинг 12 – 13,5кг болгон улсын рекорд тогтоож, 1998 онд Улаанбаатар хотноо болсон “Ногоон хувьсгал” үзэсгэлэн худалдааны тэргүүн байрын шагнал, мөн онд Аймгийн тэргүүний аж ахуй, 2006 онд Аймгийн “Шилдэг брэнд бүтээгдэхүүн”-ээр шалгарч байсан. Мөн  Олон улсын чанартай стандарт хөгжүүлэх үйлсэд үнэтэй хвуь нэмэр оруулсныг үнэлж “Стандарт 2007” өргөмжлөл, мөн 2008 онд “Алтан намар” үзэсгэлэн худалдааны тусгай байрын шагнал хүртсэн. 2015 онд “Аймгийн тэргүүний тариаланч хамт олон” шагналаар 2 дахь удаагаа шагнагдсан.

    Манай компани нь Монгол улсын тарвас тариалалтын 50-60%-г тариалж өнгөрсөн 20 жилд нийт 52-60га-гаас 1500-2000тн тарвас хурааж 800 сая төгрөгний борлуулалтын ажил хийн, улсын төсөвт 20сая төгрөг оруулав.

    Хэрэглэгч олноо хүнсний аюулгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахаас гадна 85-100 хүнийг ажлын байраар ханган, нийгмийн халамжийг бүрэн шийдвэрлэж, ажилчдын орон сууц, халуун ус, саун, биеийн тамир спортын талбай, урлаг соёлын төв,  зам харгуй, усан оргилуур, гэрэл гэрэлтүүлэг зэргийг байгуулж, ажиллах орчинг сайжруулсан нь ажилчдын бүтээмж, ажлын идэвхи дээшилж, өндөр үр дүнтэй ажиллан улмаар компаны  үр дүн, ажилтан албан хаагчдийн амжиргааны түвшин дээшлэх хөшүүрэг болж өглөө. Манай компаний ажилтан албан хаагчдаас:

    • Улсын тэргүүний тариаланч 1хүн
    • МЗХолбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч медаль” 2 хүн
    • МЗХолбооны “Тэргүүний тариаланч алтан медаль” 3 хүн
    • МЗХолбооны “Хөдөлмөрийн алдар” медалиар 2хүн
    • Аймгийн тэргүүний тариаланч 14 хүн
    •  Сумын тэргүүний тариаланч 10 хүн тус тус төрсөн байна.

    Бид Цагаан цав дахь услалтын системийг сүүлийн жилүүдэд сэргээн засварлаж гүний цахилгаан худаг, ус түгээх систем зэргийг сэргээн ажиллуулсны дээр хөрсийг эвдрэлээс хамгаалах, үржил шимийг сайжруулахын тулд жилд 500-1000 ширхэг хайлаас, тоорой, улиас, чацарганы суулгац тариалж, нийт 300га талбайн хог хаягдлыг цэвэрлээд байна. 

    “Монгол тарвас” компани ойн мэргэжлийн гэрчилгээтэй бөгөөд Сайншанд сумын төвд нийт 13га талбайд 2009оноос мод үржүүлэг болон хүлэмжийн аж ахуйг байгуулан өнгөрсөн хугацаанд 70 гаруй мянган суулгацыг захиалгат газруудад тарьж ургуулаад байна.  Мөн уул уурхайн хайгуулын ажил хийсэн компаниудын нийт 20га талбайд биологийн нөхөн сэргээлт хийлээ. 

    2014онд Говьсүмбэр аймгийн “Соёл спорт амралтын хүрээлэнгийн цогцолбор” болох 14,7га талбайд 4 төрлийн 19000ширхэг мод, Дорноговь аймгийн сумдуудад 5000ширхэг мод тус тус тариаллаа.

    “Монгол Тарвас” компани нь 2016оны “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-оор шалгаран  20 жилийн ойгоо бахдам амжилт баялаг бүтээл дүүрэн угтаж байна.
    Дорноговийн Цагаан цавын тарвас гэж ярихаар чанар чансааг нь сум аймаг, улс даяар хүртэл андахгүй мэдэх билээ

    “Монгол улсын тэргүүний тариаланч”  Ёндонгийн ЭРДЭНЭ
    1964 оны 03сарын 10нд Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн. Жолооч мэргэжилтэй. 1972 – 1980 он. Мандах сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж улмаар:

    • 980 – 1981 он. ЦАГААН ЦАВын усжуулалтын системд ногоочин
    • 1981 – 1982 он. Дорноговь аймгийн БХТНийгэмлэгийн Авто курс
    • 1982 – 1985 он. Хилийн цэргийн 0184-р ангид хилчин, жолооч, ахлагч
    • 1985 – 1986 он. Мандах сумын Социализмийн Зам Нэгдлийн жолооч, механик.
    • 1986-1993 он.  Монголросцветмет нэгдлийн харъяа Хажуу – Улааны уулын уүлдвэрт жолооч
    • 1993 – 1996 он. “БУДАР” Хувиараа эрхлэх аж ахуйн эзэн
    • 1996 оноос   “Монгол Тарвас” ХХКомпаниа байгуулан өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж  байна. 

    Мөн тэрээр эх орны дархан хилийг хамгаалах үйлсэд байлдагчаас ахлагч хүртэл дэвшин, шуудан холбооны үүргээ нэр төртэй  биелүүлэн, өөрийн эзэмшсэн техникээ урсгал засваргүйгээр 240,000 км явуулсныг үнэлэн НАХЯамны “Хүндэт хилчин” цол тэмдгээр шагнагдсан.

    1986 – 1996 онуудад Уул уурхайн салбарт өөрийн  хүч бололцоог дайчлан мэргэжлийн өндөр ур чадвар гарган үйлдвэрээс өгсөн норм төлөвлөгөөг 150-180% биелүүлж, техникийн элэгдэл хоргодлыг багасгаж, шинэ бүтээл, оновчтой санал гаргах үйлсэд бригад, хамт олноо манлайлан ажилласыг үнэлэн 1990, 1991, 1993, 1994 онуудад системийн аваргаар 4 удаа шагнагдсан.
                    Түүний бусад гавъяа шагналуудыг дурдвал:

    • 1998, 2006 онд Аймгийн засаг даргын “жуух бичиг”
    • 2011 онд “Худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний тариаланч”
    • 2001 онд Монгол улсын тэргүүний тариаланч”
    • 2002 онд Байгаль орчны яамны “Хүндэт жууж бичиг” “
    • 2006 онд МУЗНийгэмлэгийн “Нигүүлсэл” мөнгөн медаль
    • 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800жилийн ойн “Хүндэт медаль”
    • 2007 онд Аймгийн “Тэргүүний ажилтан”
    • 2017онд ХХААЯамны “Шилдэг тариаланч”
    • 2009 онд Ардчилсан хувьсгалын “20 жилийн ойн медаль
    • 2009 онд ХХААХҮЯамны “Тэргүүний ажилтан”
    • 2009 онд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”
    • 2009 онд Атрын “50 жилийн ойн медаль”
    • 2011 онд “Байгаль орчны тэргүүний ажилтан”
    • 2001онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
    • 2011 онд Монголын  Уул Уурхайн 90 жилийн ойн “Хүндэт медаль”
    • 2012 онд Монгол услын “Тэргүүний уурхайчин”
    • 2013 онд Монгол улсын “Онц тээвэрчин” зэрэг олон хүндэт шагнал, цол тэмдгийн эзэн юм.

    1990 онд хувьчлагдан тарж, балгас болон үлдсэн Мандах сумын Цагаан цавын услалтын системийг 1996 оноос өөрийн хүч, хөрөнгөөр сэргээн засварлаж 600сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн нийт 12хүнийг ажлын байраар хангаж 3-5 га гуатан ургамал, тарвас, өргөст хэмх, хулуу, амтатгуа тариалж га-гаас авах ургацын хэмжээг 35тн болгон улсад дээд амжилт, мөн нэг тарвасны хувийн жинг 12 – 13,5кг болгон улсын рекорд тогтоож, 1998 онд Улаанбаатар хотноо болсон “Ногоон хувьсгал” үзэсгэлэн худалдааны тэргүүн байрын шагнал, мөн онд Аймгийн тэргүүний аж ахуй, 2006 онд Аймгийн “Шилдэг брэнд бүтээгдэхүүн”-ээр шалгарч байсан. Мөн  Олон улсын чанартай стандарт хөгжүүлэх үйлсэд үнэтэй хвуь нэмэр оруулсныг үнэлж “Стандарт 2007” өргөмжлөл, мөн 2008 онд “Алтан намар” үзэсгэлэн худалдааны тусгай байрын шагнал хүртсэн. 

    Түүний хувийн болон хамт олны, компаных нь амжилт бүтээл үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд 1996 онд  байгуулж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай өрнүүлж буй “Монгол Тарвас” компани нь 2016оны “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-оор шалгаран  20 жилийн ойгоо бахдам амжилт баялаг бүтээл дүүрэн угтаж байна.

  • Бага нуурын Цахилгаан Механикийн үйлдвэр бидний бахархал

    Цахилгаан эрчим хүчний 300 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж зохион бүтээгч, үйлдвэрлэгч Багануур Цахилгаан Механикийн Үйлдвэр компани 2010 онд байгуулагдсан. Францын Schneider Electric компанийн стандартаар үйлдвэрлэл явуулж буй тус компани барилга, уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээний бүх салбарт импортыг орлох бүтээгдэхүүнээ нийлүүлж буй САЛБАРТАА ТЭРГҮҮЛЭГЧ үйлдвэр юм.

    Холбоо барих: 98-222222

    Видео эх сурвалж: Bloomberg Mongolia

    БАГАНУУРЫН ЦАХИЛГААН МЕХАНИКИЙН ҮЙЛДВЭРТ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ
    Багануурын Цахилгаан Механикийн Үйлдвэрийн хамт олонд “Монгол хүний үнэ цэн” сэдэвт лекц уншихаар уригдаж 4 сарын 3-ны 7:00 Багануурруу хөдөллөө. Үйлдвэр дээр 9 цагт очлоо. Эхлээд үйлдвэрийн захирал нь үйлдвэрийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнүүдтэйгээ танилцууллаа. Цахилгааны шийд, сервэрийн хайрцаг, автобусны буудал, хогийн сав гэх мэт төмөр эдлэл, хийцүүдийг өнгө үзэмж сайтай, чанарлагаар үйлдвэрлэдэг ажээ. Хэрвээ захиалвал төмрөөр юуг ч үйлдвэрлэж чадна гэж хэлж байсан. Үйлдвэрийн тасаг цехээр ороход гял цал, эмх цэгцтэй, орчин үеийн машин техникээр тоноглогдсон агаад хийсэн бүтээлийг харахад “монгол хүмүүс чадаж байна шүү” гэж өөрийн эрхгүй бахархах сэтгэлийг бадрааж байлаа. Эднийд тулгардаг нэг бэрхшээл нь хийсэн загварыг хятадууд дууриаж хийгээд хямд оруулж ирэх явдал байдаг гэж байсан. Ямартай ч энэ үйлдвэр удахгүй олон зуун ажилтантай төмөр эдлэлийн томоохон үйлдвэр болж чадна гэдэгт итгэлтэй байна. За ингээд 10:00 цагт лекцээ уншаад, бэлдэж очсон ном, сонин сэтгүүлээ бэлэглээд буцлаа.

     Замдаа Цонжин Болдогоор орлоо. Дэлхийн хамгийн өндөр морьтой хөшөөнд тооцогдож буй Их Хааны хөшөө, Алтан ташуур, дэлхийн хамгийн том гутал, Хүрэл зэвсэгийн үеийн Хүннү гүрний музей, Монголын эзэнт гүрний музей зэргийг үзэж сонирхлоо. Музейг заавал үзээрэй. Хүннү хүрний үеийн уран дархны ур хийц гайхамшигтай, дахин давтагдашгүй санагдсан.

    Замдаа Цонжин Болдогоор орлоо. Дэлхийн хамгийн өндөр морьтой хөшөөнд тооцогдож буй Их Хааны хөшөө, Алтан ташуур, дэлхийн хамгийн том гутал, Хүрэл зэвсэгийн үеийн Хүннү гүрний музей, Монголын эзэнт гүрний музей зэргийг үзэж сонирхлоо. Музейг заавал үзээрэй. Хүннү хүрний үеийн уран дархны ур хийц гайхамшигтай, дахин давтагдашгүй санагдсан.

  • ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД НОМ (2012 он)

    Хандын Цэрэндорж гуайн бүх амьдралаа зориулсан бүтээсэн “Дээд эрүүл мэнд”- 21-р зууны анагаах ухааны шинэ үзэл сургууль болох бүтээлийг хөгжүүлэлт дээр бид багаараа ажиллаа.

    Зохиолч: Х.Цэрэндорж, П.Баатар, Ц.Александр, Х.Хүүхэн
    Редактор, зөвлөх: Ж.Лувсандорж
    Зураг чимэглэл: В.Ундраа
    Туслах редактор: Б.Хандмаа
    Сийрүүлэн буулгасан: Энхзаяа нартаа маш их баярлалаа.

    1. Оршил үгүйн өчил

    Энэ номын оршлыг бичих боломж бараг үгүй юмуу. Хиппократаас хойших 2000 гаруй жилийн түүхтэй өрнийн анагаах ухааны алдаа оноо, хөгжил дэвшил, харилт бууралт энэ номын оршил юм. Энэтхэг, Түвд, Хятад, Япон,Солонгос, Монголын тарни бясалгалын ёсны эрүүлжүүлэх ухаажуулах сэтгэлийг ариусгах, гайхамшигт үр дүнд хүргэгч мөн чанарын нээлтийн олон мянганы урт зам энэ номын оршил юм. Наад зах нь 35-70 мянган жилийн настай Монголоос эхэлсэн арга билиг гүн ухааны онол үзэл энэ номын оршил юм. Орчин үеийн бүх шинжлэх ухаануудын эвцэн нэгдэх талбар болсон хүн судлал энэ номын оршил юм. Оршил бичих бараг боломжгүйн учир ийн бөлгөө.

    Хандын Цэрэндорж

    2. Монголын их аян дайн эхэлбэл эхэлтүгэй.
    3дахь мянганы 30-аад онд тэнгэрийн их хаан Чингисийн аян дайн эхэлнэ гэж Нострадамус зөгнөжээ. Монгол үндэстэн хийгээд дэлхийн бүх хүн ардыг энэ аян дайнд бид бахархалтайгаар уриалан дуудаж байна. Энэ их суу билигтны олон арван зөгнөл хугацаандаа биелсэн цаг нь арай болоогүй цөөн хэдхэн зөгнөл үлдсэний нэг нь Монголын 2дахь их аян дайн гэдэг. Эзэн Богд Чингисийнхээ эрэлд гарч 5 бар давхцсан ч гэх шиг. Эсвэл боломжтой хэсэг хөвгүүдийг тусгайлан бэлтгэнэ гэх мэт хөл хөөрцөг болоод намджээ.
    Нам гүмийн дунд бодол ээдрүүлэн задруулан тунгаавал Хөх Тэнгэрийн хөх тамгатай Монгол хүн бүр энэхүү аян дайны үхэшгүй мөнхийн дайчид гэдгээ ухамсарлан ойлгож суух шиг. Тулаанд орохын өмнө өөрийгөө цэрэг ёсоор бэлтгэн боловсруулах хэрэгтэй. Эс чингэвээс тэр дайны талбарын сэгэн дунд үлдэнэ. Ямар аян дайн бэ? Хэзээ эхлэх вэ ? Түүнд яаж бэлтгэх вэ? Ямар зэвсгээр тулалдах вэ? гэх мэтийн олон арван асуултын хариуг олохоор хөх тэнгэрийн хүчинд, дээд бурханлаг их хүчинд хандан бясалгаж суух мэт нам гүм.
    Энэ аян дайн бол хүнийг өөрөөс нь аврах, хүмүүн заяаг төөрөгдлөөс нь гаргах тулаан юм. Хамаандлагч нь Чингисийн цусны дусал, махны тасархай, ясны хэлтэрхий монгол хөвгүүд охид байх болно. Нострадамусын айлдсан Монголын хоёр дахь аян дайн нь: Хүн бүр төгс төгөлдөр эрүүлжихийн төлөөх тэмцэл юм. Дээд эрүүл мэндийг эзэмдэн гэгээрэлд хүрч бурханжих амар амгалангийн аян юм. Зэвсэг нь Очир буюу Арга- билиг Монгол бясалгал байх болно. Монголын хоёр дахь аян дайны хамаандлагчийн ч цэрэг дайчдын ч эзэмших зэвсгийг, бид ширээн дархалж танд өргөн барьж байна. Хэн үүнийг эзэмшиж чадна, тэр дээд эрүүл мэндийг олж авна. Үүний тулд: Биеийн хувьд эрүүл төдийгүй дүрсийг ухамсартайгаар бүрэн эзэмдэж дадах ёстой. Өнөөгийн хүмүүс аль нэг эрхтэн, орныхоо боол болон хувирсныг чөлөөлөх аян дайныг, өөрийн арга-билиг хоёр орондоо хийхээс эхлэнэ.
    Дүрсийг бүх түвшинд “Эрхтэнийн, эдийн, эсийн, эвцэлийн” цэвэршүүлэхээс эхлэ. Цул эрхтэнийг халааж, булчингуудыг гүзээтэй ус мэт сулрааж, гадаад таван хүрээгээр агаар авч гаргаж, дотоод долоон хүрдээр хийг гүйлгэн эс, завсарыг ариусган тунгалагшуулах чадварыг эзэмш. Бодол санаагаа цэвэршүүл, ухааны оронгоо тунгалагшуулан “мунхаг” бодол тогтох оронгүй, үүсэх эх үгүй болго. Сэтгэлийн жолоогоо бүрэн хумиж түүнийг бүхэн руу бус зөвхөн хайраас энэрэхүй руу, тэндээс нийгүүсэл өөд хандуулаарай. Ингэж ухаан, сэтгэлийн хөдлөлийг жолоодож сурвал та дараах шатандаа хоосон чанараар дамжин сүнсээ мэдэрч дээд гэгээрэлд хүрэхийн бодит алхамаа хийнэ. Энэ үеэс таны амин орон бэхжин гэрэл гэгээ цацруулан ариусна. Дүрс, ухамсар, сэтгэхүй, орон, сүнс тавыг та тус туст нь бус нэгдмэлээр амьд барилдлага дунд нь цэвэршүүлэн ариусгаарай. Энэ таван хүчийг нэгдмэлээр барьж чадваас бурханлаг чанараа мэдэрч хүмүүний туйлын зорилгоо жинхэнэ мөн чанараар нь ухаарна. Энийг бид Дээд эрүүл мэнд гэж нэрлэсэн юм. Дээд эрүүл мэнд бол зөвхөн таныг бус зөвхөн монголын ч бус хүн төрөлхтний өмч билээ. Дээд эрүүл мэнд хэмээх хосгүй дээдийн хувийг бурхан хүн бүрт адил тэгшээр хуваан хүртээсэн боловч өнгө, мөнгө, эрх ямба гураваар билэгийн мэлмийгээ сохолсон хүн төрөлхтөнд туслах бурханлаг үйлс биднийг хүлээж байна.

    Монголчуудаа өөрөөсөө эхлэе
    Дээд эрүүл мэндийг эзэмдэе. Гэгээрэлд хүрцгээе. Дараа нь Нострадамусын Монголын хоёр дахь аян дайны Дэлхийн эрүүл мэндийн гэгээрлийн хамаандлагч таныг улс орон бүхэн урих болно.Хөх тэнгэрийн хөх тамгатай үрс. хүн төрөлхтний төдийгүй амьд оршнолыг, дэлхий ээжээ аврах аян дайн ингэж эхлэнэ.

    НОМЫН ХУРИМ

  • МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ: Бүх төрлийн арьсан гутал пүүзийг 3 хоногт урлана

    Түмэн Плаза дотор явж байсан чинь, Монголд үйлдвэрлэсэн гутал, пүүз гэсэн тасаг анхаарал татаж орж сонирхлоо. Цэвэр арьс, ширээр хийсэн гутал, пүүзний загвар, хийц, чанар нь маш их таалагдлаа. Ямартай ч монгол залуус юм хийж бүтээж л байгаа юм байна. Жаахан дэмжээд хэрэглэж, эдлээд эхлэвэл манайхан хөгжөөд л явчихна даа. Бахархаж байна. Захиалгаа өгөөд, хүссэн загвараараа хийлгэж болно гэдэг нь бас гоё юм байна.

    Салбар нь: Түмэн Плаза, Алтан төгрөг зэрэгт байдаг гэсэн.
    Утас нь: 95152856, 98205887

    Монгол хүн Монгол хүнээ дэмжинэ.

  • Интернэт маркетинг онлайн нэвтрүүлэг (2011 он)

    Цахим нийгмийн харилцааны соёлыг төлөвшүүлэх мөн бизнес эрхлэгчидэд шинэ үеийн маркетингийн арга туршлагын талаар мэдлэг олгох зорилгоор “Интернэт маркетинг” нэвтрүүлгийг санаачлан бүтээсэн.

    Сэдэв

    1. Интернэт маркетинг ба цахим хуудас
    2. Олон нийтийн сүлжээ
    3. Блог маркетинг
    4. Агуулгын маркетинг
    5. Facebook маркетинг
    6. Сошл медиа маркетинг
    7. Хайлтын системийн маркетинг
    8. Твиттер маркетинг
    9. Youtube маркетинг
    10. Цахим шуудангийн маркетинг
    11. Дижитал ПиАр
    12. Интернэт маркетинг ба номын сангийн үйлчилгээ
    13. Event маркетинг
    14. Хэрэглэгчид чиглэсэн цахим хуудас
    15. Хэрэглэгч төвтэй цахим хуудасны дизайн
    16. Цахим хуудасны шинэ технологи
  • Харамсах зүйлгүй амьдар- зохиомж (2011 он)

    Уран бүтээлчид

    Зохиолыг бичсэн: Ж.Лувсандорж
    Найруулагч, зураглаач: Амарбаяр
    Өгүүлэн уншсан: Г.Энхбазар
    Эвлүүлэгч: Бүрэнтөгс

    Дэмжигч байгуулага: Яру нэгдэл, Дельта констракш

  • Хүүхдийн ирээдүй бидний гарт- нийгмийн реклам (2011он)


    Уран бүтээлчид

    Зохиолыг бичсэн: Ж.Лувсандорж
    Найруулагч: Г.Энхбазар
    Аниматор: Бүрэнтөгс

    Дэмжигч байгуулага: Яру нэгдэл, Дельта констракшн