Category: mongolian-brand

  • Чойгаалаагийн ЯНЖИНДУЛАМ, НЯМХАНД- Michel&Amazonka брэндийг үүсгэн байгуулагчид

    Загвар зохион бүтээгч, Michel&Amazonka брэндийг үндэслэгчид

    Michel&Amazonka брэндийг эгч дүү дизайнер Чойгаалаагийн Янжиндулам (Michel), Чойгаалаагийн Нямханд (Amazonka) нар 2013 онд үүсгэн байгуулсан.

    Брендийн онцлог нь уламжлалт хэв маягийг агуулсан европ загварын хувцаснуудыг Haute couture болон Prèt-a-Porter төрлөөр зөвхөн монголдоо зохион бүтээж үйлдвэрлэдэг. Тэдний бүтээлүүд нь чамин тансаг, эрхэмсэг байдлыг илэрхийлэхээс гадна тухайн захиалагчид зориулж цор ганц загварыг урладаг. Голчлон эмэгтэйчүүдэд зориулсан гоёлын даашинз, ёслолын хувцас, хуримын даашинз, чөлөөт хувцас хийж байгаа ба удахгүй эрэгтэйчүүддээ зориулсан хувцас хийхээр ажиллаж байна.

    Michel&Amazonka нь 2014 оныг Азийн Fashion Asia Awards-н шилдэг дизайнер шагнал хүртсэн.

    Чойгаалаагийн Янжиндулам буюу Michel нь 1986 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо инженер мэргэжилтэй Чойгаалаа, эмч мэргэжилтэй Д.Баярсайхан нарын 3 дахь хүүхэд болон мэндэлсэн. Michel 2003 онд 10 жилийн 75 дугаар сургуулийг, 2003-2007 онд Урлах эрдэм дээд сургуулийг хувцасны дизайнер мэргэжлээр төгссөн.

    Michel багадаа загвар өмсөгч болохоор шийдсэн ч 12 настайдаа загвар зохион бүтээгчээр тэмцээнд орсноор ажлын гараа нь эхэлсэн. Дизайнер мэргэжлийг сонгоход ээж нь ихээхэн нөлөөлсөн ба Мишел брендийнхээ бүхий л загварт гар бие оролцдог авьяаслаг дизайнер юм.

    Чойгаалаагийн Нямханд буюу Amazonka 1988 оны 7 дугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар хотноо айлын отгон хүүхэд болон мэндэлсэн. Amazonka 10 жилийн 18-р дунд сургуулийг төгссөний дараа, Урлах эрдэм дээд сургуулийг хувцасны дизайнер мэргэжлээр төгссөн. Хувцас урлахаас гадна дуулах авъяастай бөгөөд 2006- 2011 оны хооронд Star fish хамтлагийн дуучин байсан. Анх дизайнер болно гэж хэн ч боддоггүй байсан бөгөөд гэрийнхэн нь ээжийнхээ эмч мэргэжлийг өвлөж эмч болох байх гэж боддог байжээ. Гэвч дунд сургуулиа төгсөөд Хүмүүнлэгийн Их Сургуульд орж суралцаж байх хугацаандаа загвар зохион бүтээх ажилд илүү дуртайгаа ойлгож сургуулиасаа гарч, Урлах эрдмийн дээд сургуульд орсон.

    Амазонка өдөр тутмын болон үндэсний хэв маягийг агуулсан загваруудыг голчлон гаргадаг төдийгүй эко уутны загварыг гаргасан. Тэрээр хэрэглээний бүтээлүүдийг чадварлаг зохион бүтээдэг.


    УРАН БҮТЭЭЛ

    MICHEL

    Анхны уран бүтээл нь Smooth kiss коллекц байсан бөгөөд Гялбаа сэтгүүлд тавигдаж байсан;

    2006 он Хаврын Гоёл загварын долоо хоногт цэргийн загварт хувцасны коллекци;
    2007 он Garson зуны загварын долоо хоногт үдшийн даашинзны коллекци;
    2011 он Өвлийн цэцэг үдшийн даашинзны коллекци;
    2013 он Улаанбаатар загварын долоо хоногт Michel&Amazonka брэндийн анхны бие даасан коллекци;
    2014 он Сальвадор Дали пальтоны коллекци;
    2014 он Crystal Mind хувцасны коллекци;
    2014 он Азийн шилдэг топ 5 дизайнер (pret-a-porter ангилалд);
    2015 он Зуны үндэсний болон хурмын коллекци, хавар зуны 2016 оны коллекци;

    AMAZONKA
    2010 он RHODIA хувцас загварын шоунд оролцож гараагаа эхэлсэн;
    2011 он Хаврын гоёл хувцас загварын шоунд ажил хэрэгтэй эмэгтэй хувцасны коллекци;
    2012 он Зуны хувцас загварын шоунд Back to the Future коллекци;
    2013 он Улаанбаатар загварын долоо хоногт Michel&Amazonka брэндийн анхны бие даасан коллекци;
    2014 он Сальвадор Дали пальтоны коллекци;
    2014 он Crystal Mind хувцасны коллекци;
    2015 он Зуны үндэсний болон хурмын коллекци, Хавар зуны 2016 үндэсний хэв маягтай загварын коллекци;

    https://www.facebook.com/michelnzonka
    http://michelamazonka.com/

  • Л.Энхмөнх АРСЛАНТАЙ АВДАР

    Урлаач: Лхагвасүрэнгийн ЭНХМӨНХ
    Бүтээлийн нэр: Арслантай авдар
    Материал: Мод, арьс, ган, зэс
    Тайлбар: Монгол дарханы ур ухаанаар углуургадаж хийсэн. Арьс, зэсэн хөөмөл нүүртэй, ган сийлбэр булантай. Үе дамжсан урлаач Энхмөнх ганц хувь урласан.
    Урласан он: 2015 он

  • С.ТӨРБУРАМ- Хайчилбарын мастер, зураач

    Уран хайчилбарын мастер. зураач, барималч. 1960-70 –аад оны  номын чимэг зурагт  МУСГЗ агсан  Д.Сандагдоржийн  уран хайчилбраар  бүтээх болсоныг  хүү С.Төрбурам  өвлөн авч 1990 оны цагаан морин жил зарласан  “Монголын  нууц товчоо” номын чимэг зургийн уралдаанд   тэргүүн байр  эзлэж байжээ. Мөн “Эзэнт гүрний туульс” номын чимэглэл бүтээсэн. Өдгөө АНУ-д ажиллаж амьдардаг.

    Дэлгэрэнгүй намтар: https://www.tolgoilogch.mn/_zb8uo41bxe

    Ярилцлага унших

  • Үржнээгийн ЮМЖИР (YUMJIR FASHION)

    Загвар зохион бүтээгч, дизайнер

    Үржинээ Юмжир нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр Урлах Эрдмийн Дээд Сургуулийг хувцасны дизайнер зохион бүтээгчээр төгссөн. Оюутан байх хугацаандаа Гоел тэмцээнүүдэд өөрийн загваруудаараа тасралтгүй оролцож байсан. Удам дамжсан зураачдын гэр бүлд төрсөн тэрээр өвөө, аавынхаа ажил үйл хэргийг үргэлжлүүлэн үндэсний уламжлалаа хадгалж, сурталчлан хүргэхийг зорьж яваа. Тэрээр 2008 онд өөрийн бие даасан “Glamour Yumjir Fashion” шоуг зохион байгуулсан, 2009 онд АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагддаг “DC Fashion week”-т өөрийн үндэсний хэв маягийн коллекциор оролцсон. 2010 онд хувцас загвар сонирхогч нар болон оюутнуудад зориулсан “Хувцасны дизайн” гэдэг номоо гаргасан. Тэрээр мөн 2010 онд СЭЗДС-ийг санхүүгийн менежмент чиглэлээр төгссөн. 2011-2012 онд тэрээр Нью-Йорк хотод дизайнерын чиглэлээрээ ажиллаж байгаад ирээд өөрийн Yumjir Fashion нэрийн монгол хэв маягтай өдөр тутмын хувцасны брэндийг хөгжүүлэн Монголдоо болон дэлхийд гаргахаар ажиллаж байна.

    https://www.facebook.com/YumjirFashion
    www.mongolianstyle.blogspot.com
    www.fashiony.ru/user.php?id_u=94416
    www.more.blog.gogo.mn


  • Япон технологиор Монголд тарьж ургуулсан АМТАТ ГҮЗЭЭЛЗГЭНЭ мэндэллээ



    Монгол улсын анхдагч хувийн хэвшлүүдийн нэг “Бридж” групп Япон улсын газар тариалангийн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээгээр алдаршсан “Farmdo” компанитай хамтран эрүүл, аюулгүй, шинэлэг бүтээгдэхүүний тогтвортой бүтээмжтэй үйлдвэрлэлийг бий болгон
    иргэдийнхээ жимс, хүнсний ногооны хэрэгцээг тасралтгүй хангах , Монголын газар тариалангийн үйлдвэрлэлийн хөгжил, тариаланч өрхийн амьжиргааг сайжруулахад хувь нэмэрээ оруулахаар зорин үйл ажиллагаагаа эхэлж байна.

    Монголын иргэдээ эх орныхоо хөрсөнд ургасан эрүүл аюулгүй, шинэ ногоо, жимс жимсгэнээр хангах зорилгоор “Эвридэй Ферм” ХХК –ийг 2013 онд байгуулж,
    хүлэмжийн аж ахуй эрхлэн гүзээлзгэнэ тариалж эхэлсэн байна.

    Өчигдөр “Эвридэй Ферм” компани анхны ургацаа хураан авч Сонгино Хайрхан дүүргийн 21-р хорооны 61-ийн гарамын
    цаана Улаанбаатараас Дархан явах чиглэлд 39 км-т байрлах “МОННАРАН ФАРМ” салбарын нээлтээ албан ёсоор хийлээ.

    Тэдний гол зорилго нь Япон улсын газар тариалангийн арга технологийг үйлдвэрлэлийн системдээ нэвтрүүлж, импортыг орлох илүү амт чанартай , эрүүл шинэлэг гүзээлзгэнэ, хүнсний ногоо, газар тариалангийн бусад бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэх, түүнчилэн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх,
    газар тариалан эрхлэгчдийг сурган орлого, бүтээмжийг нь нэмэгдүүлэх явдал юм.

    Тус компани яг нэг жилийн өмнө ҮХААЯ-аас зарласан Гүзээлзгэний суулгацын төсөлд шалгаран 4800 ш үрсэлгээ хүлээн авч байсан бол одоо 8 хүлэмжинд гүзээлзгэнэ тариалж, жилд 4тн гүзээлзгэнэ хураан авч зах зээлд нийлүүлэхээр ажлаа эхлээд байгаа ба жил бүр 5 сараас 11 сар хүртэл ургац авах боломжтой юм.

    Гүзээлзгэнийг 2 жилийн хугацаанд хөрс, агаарт нь дасгах ажил хийгддэг учраас ирэх жилээс үйл ажиллагаагаа жигдрүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа хэдий ч энэ 7 сараас гүзээлзгэний эхний дээжээ худалдаанд гаргаж, “MONNARAN FARM” талбай дээрхи өөрийн
    дэлгүүр болон “ Эвридэй” сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж эхлэх юм байна.

    Түүнчлэн “Эвридэй Ферм” компани нь Япон улсын газар тариалангийн тэргүүлэх дэвшилтэт технологиор эх орондоо, экологийн цэвэр орчинд өндөр
    технологиор ургуулсан хүнсний ногоо, жимс жимсгэнийг тариалангийн талбайгаас хэрэглэгчдэд шууд шинэхнээр нь хүргэхээр богино хугацаанд томоохон бүтээн байгуулалтыг хийж, олон талын харилцаа үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

  • ЯЗГУУР УРАН БҮТЭЭЛИЙН НЭГДЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАЛТ

    ЛОГОНЫ БИЛЭГДЭЛ

    Хэлбэр: Зогсолтгүй дээш тэмүүлэх эрч хүчтэй хөдөлгөөнийг илэрхийлсэн.

    Дүрслэл: Гал улаан нарны гэрэл цацраан тэнгэр өөд дүүлж яваа гоо марал. Монгол үндэстний нэн эртний урлаг болох буган чулууны дүрслэлээр Я үсгийг илэрхийлсэн.

    Өнгө: Монгол үндэстний соёл урлагийн мандан бадралыг билгэдсэн галын өнгөтэй.

    Билэгдэл: Гоо марал нь монголчуудын үүсэл гаралын эх болдог төдийгүй Хүрэл зэвсгийн үеийн буган чулуу нь гайхамшигтай урлагийн бүтээл болдог юм. Тиймээс Монгол үндэсний язгуур өв соёл, язгуур үнэт зүйлээ хөгжүүлэн даян дэлхийд монгол урлагийг тунхаглан зарлахыг билэгдэн дүрслэв.

    УРИА: Оюун санааны язгууртан

    УРИАНЫ ТАЙЛБАР: Оюун санааны язгууртан гэдэг нь өөрийнхөө оюун ухаан, сэтгэл зүрхийг танин мэдэж өөрөө өөрийнхөө хаан байж чадах эрхэм хүмүүн юм. Оюун ухааныхаа эзэн хаан болж чадах язгууртануудыг олон болгохын тулд бид уран бүтээлээ туурьвих болно.

    АГУУЛГА

    1. БИДНИЙ ТУХАЙ
    2. БАГ ХАМТ ОЛОН
    3. ҮЙЛЧИЛГЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
    4. УРАН БҮТЭЭЛ ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧООН
    5. ХӨГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ
    6. ТҮНШЛЭЛ
    7. ХОЛБОО БАРИХ

    БИДНИЙ ТУХАЙ

    Монголын соёл урлагийн салбарыг түүчээлэн хөгжүүлнэ.

    Хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллээрээ нэгдсэн уран бүтээлч, шинийг эрэлхийлэгч залуучуудын “ЯЗГУУР” нэгдэл.

    1. Баг хамт олныг идэвхижүүлэх сургалт
    2. Арга хэмжээний зохион байгуулалт
    3. Агуулга хөгжүүлэлт. Захиалгат шторк, реклам, мэдээ, сурвалжлага, нэвтрүүлэг, баримтат кино

    СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨ

    · Хүүхэд залуучуудад хувь хүний хөгжил, мэргэжлийн чиг баримжаа олгох, идэвхи оролцоог нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх сургалт

    · Байгууллага, олон нийтэд хувь хүний хөгжил, багийн ажиллагаа болон хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах, идэвхижүүлэх, сургалт

    · Илтгэх урлаг ба өөрийгөө илэрхийлэх чадвар хөгжүүлэх сургалт

    · Хөтлөгчийн сургалт

    · Удирдлага, манлайлалын сургалт

    · Хувь хүн, гэр бүл, байгууллага хамт олонд зорилтот сэдэв бүхий театрчилсан, видео гэх мэт олон хэлбэрийн лекц

    · Хүүхдийн байгууллагын ажилтан, нийгмийн ажилтан, багш нарт хичээлээс гадуур хүүхдийг хөгжүүлэх олон талт сургалт

    · Хүүхэд, эцэг эх, гэр бүл, хамт олонд чиглэсэн зорилтот хөтөлбөр

    АГУУЛГА ХӨГЖҮҮЛЭЛТ

    · Дүрс бичлэг, фото

    · Сурталчилгаа

    · Видео дүрсжүүлэлт

    · Клип

    · Захиалгат нэвтрүүлэг

    · Баримтат кино

    · Зохиомж

    · Уран сайхны кино

    ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

    • Хүндэтгэл ёслолын үйл ажиллагаа
    • Олон нийтийн нэгдсэн үйл ажиллагаа
    • Хурал цуглаан, лекц семинар
    • Шоу тоглолт

    ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭЛТ

    · Төсөл санаачлах

    · Төсөл санаачлан хэрэгжүүлэх

    · Төсөл хэрэгжүүлэх

    БИДНИЙ ЗАРЧИМ

    · Чин сэтгэлээсээ хандах

    · Чанарыг эрхэмлэх

    Манлайлан үлгэрлэгч байх

    ·

    Цаг баримтлах

    Бүтээлч, хөдөлмөрч байх

    Шинийг эрэлхийлэгч байх

    Хариуцлагатай байх

    · Зохист хэмнэлээр ажиллах

    · Хүнлэг энэрэнгүй байх

    · Харилцан хүндэтгэлтэй байх

    · Илэн далангүй, үнэнч шударга байх

    · Цэвэрч, цэгцтэй байх

    · Хайр гамтай байх

    Шуурхай байх

    УРАН БҮТЭЭЛ, ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧООН

    1. СУРГАЛТ, ЗӨВЛӨЛГӨӨН

    2012.12- 2013.02 “Сайн засаглалд хүүхдийн оролцоо амин чухал” өсвөр насныханд зориулсан зорилтот төсөл

    2014.01- 03 “Хүүхдийн төлөөх төсөв” өсвөр насныханд зориулсан зорилтот төсөл

    2014.05.06 “Гео мандал” аялал жуулчлалын баазын хамт олонд “Би байгууллагынхаа нэг хэсэг” сэдэвт идэвхижүүлэх сургалт

    2014.05.24 Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгийн хамт олонд “Харилцаа ба хандлага” сэдэвт сургалт

    2014.10- 11 “Уран бүтээлийн Язгуур нэгдэл”-ийн залууст “Өөрийгөө хөгжүүлцгээе” сэдэвт сургалт

    2. ДҮРС БИЧЛЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

    2004 “Хонзон” теле зохиомж

    2008 Монголын Телевизүүдийн холбооны АЛТАН ШОНХОР наадмын шилдэг бүтээл “Амитаба” кино зохиомж

    2009 “Цагаан сараар золгохгүй ээ” теле зохиомж

    “UBS music” хөгжим мэдээллийн хөтөлбөр

    “Монголиан мюзик” хөгжим мэдээллийн хөтөлбөр

    “Бид залуус” нийгэм- залуучуудын теле сэтгүүл

    “Соёл урлагийн цаг” урлагийн мэдээллийн хөтөлбөр

    “Жоб ньюс” хүний нөөцийн тухай телевизийн нэвтрүүлэг

    Есөн од ХХК-ын 10 жилийн ойд зориулсан баримтат нэвтрүүлэг

    2014.09.22-25 “Уран үгсийн чуулган” Төв аймгийн утга зохиолын нэгдэл, Нийтийн номын сангийн түүхт ойд зориулсан захиалгат нэвтрүүлэг

    2014.11.06 УДЭТ-ын бүтээл “Монголчуудыг сэрээсэн Тэнгэрийн хүү” жүжгийн талаарх баримтат нэвтрүүлэг

    2014.09.30 Дорноговь аймгийн Сайншанд хотын 1-р сургуулийн 90 жилийн ойд зориулсан сургуулийн дууны клип, шторк

    2014.11.06 УДЭТ-ын “Түүхэн жүжгийн сар” нэвтрүүлэг

    Гадаад улс орнуудад хийсэн нэвтрүүлэг, сурвалжлага, кино

    2010.08.10-24 Олон улсын залуучуудын чуулга уулзалтаас бэлтгэсэн нэвтрүүлэг

    2014.07.02-09 ОХУ-ын Чита хотод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын залуучуудын урлаг спортын их наадмаас бэлтгэсэн нэвтрүүлэг

    ЗОХИОН БАЙГУУЛСАН АРГА ХЭМЖЭЭ

    2008- 2011 UBS Music Video Awards

    2011, 2012 “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн шинэ жилийн цэнгүүн

    2012- 2014 “Grand people” awards

    2012, 2013 БОНХЯ-аас зохион байгуулдаг ”Green awards”, шинэ жилийн баярын цэнгүүний хөтлөгч

    2013.12.09 “Le Grandi Voci” СТА А.Сайнбаяр, СТА Ч.Энхтайван нарын хамтарсан сонгодог тоглолт

    2013.12.13 “БСБ сервис” ХХК-ийн шинэ жилийн цэнгүүн

    2013.12.26 Монголын Телевизүүдийн Холбооны дээд шагнал “Алтан Шонхор” наадмын найруулагч, зохион байгуулагч

    2013.12.30 ОУХНТөвийн “Үе үеийн бүлгийн удирдагчдын шинэ жил”

    2014.04.06 “Баялгийг бид бүтээнэ” Чингисийн талбай дахь1500 хүний нэгдсэн ажиллагаа

    2014.05.12-14 Хөтөлийн “Цемент-Шохойн үйлдвэр” ХХК-ийн хуурай аргын үйлдвэрийн нээлтийн ажиллагаа

    2014.05.19 “Гэгээн муза – 11” шагнал гардуулах ёслол

    2014.06.01 “ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 6-р сарын 1-ний Чингисийн талбай дахь нэгдсэн арга хэмжээ

    2014.06.15 УБЯН-ын “Дугуйн аялал” спорт өдөрлөг

    2014.10.08 Д.Анхболд, Д.Наранчимэг нарын хуримын ёслол

    2014.10.12 НҮБ-ын хүүхдийн сангаас зохион байгуулсан “Хүүхдийн төлөө өндөрт нисье” үйл ажиллагааны хөтлөгч

    2014.10.18 УБЯН-ын “Спорт өдөрлөг” ОУХНТ-д

    2014.10.29 Нийслэлийн Улаанбаатар хотын 375 жилийн ойн парад шоу

    2014.10.29 Нийслэлийн Улаанбаатар хотын 375 жилийн ойд зориулсан “Хүүхдийн найрал дууны наадам”

    2014.11.19 “Өнөөдөр” киноны нээлтийн үйл ажиллагаа

    ТҮНШЛЭЛ

    НҮБ

    Улсын Драмын Эрдмийн Театр

    Найрамдал Олон улсын хүүхдийн зуслан

    UBS TV

    БҮТЭЭЛЧ МОНГОЛ НЭГДЭЛ

    “Эрдэнэс Таван толгой” ХК

    ХОЛБОО БАРИХ

    976- 70000722, 99152511

    yazguurnegdel@gmail.com

    https://facebook.com/YAZGUURgroup

    https://twitter.com/YAZGUURgroup

  • В.Ундраа ТООНО

    Зураач Вандангийн УНДРАА
    Бүтээлийн нэр: ТООНО
    Хэмжээ: D100см
    Материал: Зотон, тос
    Бүтээсэн: 2014 он

    http://yaru.mn/undraa/

  • Рэнцэнгийн БАТЦЭНГЭЛ- Зураач

    Зураач

    Монголы нууц товчоог дэлхийд түгээе” сангийн тэргүүн. “Чингис Хаан бүрэн хэмжээний анимейшн кино” төслийн санаачлагч. Түүхэн зурагийн төрлөөр уран бүтээлээ туурвидаг. Монголын нууц товчоог 28 дахь жилдээ зурж байна. “Монголын нууц товчоо түгээмэл эх” 3 цуврал номыг бүтээж цаашид анимайшн кино бүтээхээр зорилго тавин ажиллаж байна. 1995 онд Дүрслэх урлагийн Соёл сургуулийг зураачийн мэргэжлээр төгсөж нууц товчоо, Алтан ургийн түүх, домогоос сэдэвлэсэн уран бүтээлээ туурвиж эхлэсэн. 2002 онд Чингис хаан мэндэлсний 840 жилийн ойн хүрээнд “Алтан ургийн домгийн чуулган” нэртэй анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан. Мөн групп хөрөг зурагийн чиглэлээр “Тусгаар тогтнолын төлөө 70 жил”, “Ардчиллын түүчээ- МоАх” зэрэг бүтээлийг туурвисан.

    Ярилцлага унших

  • МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООГ ДЭЛХИЙД ТҮГЭЭХ ТҮҮХЭН ҮЙЛСД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛААРАЙ!

    Монгол залуус хамтран “Монголын Нууц Товчоо түгээмэл эх” illustration art номыг 3 цувралаар бүтээж, англи, испани, япон хэлээр орчуулж цахим хэлбэрээр дэлхийд түгээх төслийг эхлүүлээд байна. Энэхүү төслөөрөө Монголын түүх соёлыг дэлхийд сурталчилан дараагийн шатанд бүрэн хэмжээний анимейшн кино хийхээр ажиллаж байна. Эхний ээлжинд номны зураг бүтээх, орчуулах ажилдаа зориулан төсөв бүрдүүлж байна. Та бүхэн энэхүү цахим хуудасруу ороод хандив өргөхөөс гадна сэтгэгдэл үлдээж, мэдээллийг түгээж Монгол залуусаа дэмжээрэй.

    Hi, I am Battsengel Rentsen.. I work in the genre of historic art. My work has been exhibited at the Mongolian National History Museum in Ulan-Bator. I have been drawing the Secret History of the Mongols for the last 28 years.
    I started working on this project 7 years ago. I published the first volume “VOLUME-I” in 2014. The second volume“VOLUME-II” was published in 2015 and I am currently working on the third volume “”VOLUME-III.
    We are illustrating the history of an orphaned boy who ruled the world. You might have read a number of accounts of great people. But this is the history of the “Man of the Millennium” and we are sure that you will enjoy it. There have been numerous accounts and books written about Chinggis Khan, however, this project is developed from the original source which was created in 1240. And will demonstrate a yet undiscovered world depicting ancient Mongolian culture and society in addition to learning of the secret history of how a 9 year old orphaned boy abandoned with no support, challenged the status quo and established a great empire. His story has been published globally in 26 languages. However, the “Popular Edition” being created by us is fully illustrated, albeit with a simpler content to give the reader a better understanding of the Mongolian history and culture.

    One of the Great men in the world history, Chinggis Khan (1162-1227)

    His life was characterized by harsh struggles, many adventures and challenges. He accomplished many feats during his lifetime, most likely more so than any other character in history. Earlier opinion was that he was understood to be a conqueror and destroyer due to the written accounts from the nations that he occupied.
    However, on the eve of the new millennium this viewpoint has changed dramatically to one where he has been credited with progressing the prosperity of mankind with his sharp mind and contributions to the development of the “modern world”.
    Researches have credited his success to various characteristics. He had a remarkable skill in recognizing people, a genuine ability to convert enemies to friends. He never forgot a favor or underestimated the strengths of his colleagues.
    He honored intelligence and encouraged innovation as he himself initiated a new era of military strategy. He was the first man to declare and uphold freedom of religion. You could make these discoveries by researching a variety of scripts, however, you would be best served by reading and feeling the primary source called MNT yourself.

    What is the Secret history of the Mongols?

    The secret History of the Mongols is primarily a script generally recording the events of the time. There is very little description with regard to the appearance of the people, lifestyles, clothes, implements and instruments used. Therefore in the mind of the reader there is very little detail with regard to cultural attire and the different appearances of the ethnic minorities. Needless to say, very few foreign readers are acquainted with the structure of the Mongolian yurt.
    Therefore to complement the script is was necessary that it be illustrated. In so doing the illustrations create images to compensate and enrich the script enhancing the information, not only as decoration but expanding the readers understanding of the context in which it was written. Thus we are working hard to produce a creation that reflects the latest research finding with regard to the history, anthropology and archeology, indicating every aspect of the lifestyle in the thirteenth century Mongolia. Encompassing, garments, palaces, food, dance, music, weapons, armor, script, culture and art.

    Why we need to discover it?

    It’s all about spreading the actual history of Chinggis Khan. In the most times, people considered nomads, especially Mongols were the crude, ignorant, wild, warlike and combative people in the history. However, the Popular edition will give the chance to get the correct view about the Mongols that they were having everyday life and civilization like every other countries. That’s why we wanted to deliver the reality to every single person who never read it before, who is willing to read, who has unclear understandings about Mongols and Chinggis Khan.

    • It will give you the inspiration to think on a global scale and the strength to endure difficult times.
    • It will provide you with the managerial skills to lead your team or community effectively.
    • From ancient times the Mongolian culture has lived in harmony with nature, therefore it will provide you with incentives to reduce the ecological damage facing the world today.
    • An opportunity to learn about the “Tengrism”, the first belief of mankind.
    • We require Chinggis Khan’s philosophies and strategy for us to create a better world.
  • Монголын гар урлалын төрөл ангилал

    Гар урлалын гол төрөл болох ган сийлбэр, модон сийлбэр, цутгуурийн аргаар урласан бүтээлүүд, ихэвчлэн хөөмөлийн технологоор бүтээсэн ахуйн хэрэгцээний эд зүйлс, мөн хатгамалын урлалын зарим төрлийн талаар товч танилцуулья.Монголын төвийн бүс нутгийн хойд хэсэгт ган сийлбэрийн урлал сонгодог хэлбэрээ олж, эрчимтэй хөгжиж байсан бол дорнод хэсэгт мөнгөний урлал ур хийцийн хувьд давуутай байв. Тухайлбал, Түшээт хан аймгийн Далай Чойнхор хошуу (одоогийн Хөвсгөл, тэрчлэн Архангайн хойд хэсэг) ган сийлбэр, Цэцэн хан аймгийн зарим хошууд, Дарьгангийн мөнгөний дарх уран сайхны шийдлээрээ алдаршиж байсан. Цаасан шуумал, сийлбэр, хөөмөл, цутгуур, уран хатгамал, уран зураг, зээгт наамлын урлаг бурханы хөрөг дүр бүтээхэд гол арга нь болж байв. Бид зээгт наамал болон хатгамлын урлаг, бурхадын хөргүүдийг бүтээсэн уран зургийн шилдэг дурсгалуудыг Дүрслэх урлагийн музейд үзэж болно. Мөн цаасан шуумлын аргаар бүтээсэн томоохон бүтээлүүдийг Чойжин ламын сүм музейд сонирхож болно.

    Гар урлалыг ерөнхийд  нь 3 ангилдаг.

    1. Ахуй хэрэглээний

    2.    Эрэгтэй / гоёлын, энгийн, ахуйн

    3.    Эмэгтэй / гоёлын, энгийн, ахуйн /

    Гар урлалын бүтээлийг хийсэн материалаар нь 8 ангилдаг.

    1.    Болор

    2.    Шилэн

    3.    Даавуу

    4.    Төмөр

    5.    Мөнгө

    6.    Алт

    7.    Циллиод

    8.    Мод

    Гар урлалын зарим бүтээлийг алт, гууль, зэс, ган  зэргээр хийдэг. Гар урлалын салбаруудын нэг уран зургийг 4 ангилдаг.

    1.    Монгол зураг

    2.    Зан байдлыг харуулсан

    3.    Угсаатан

    4.    Олон үйл явдалыг харуулсан

    Гар урлалын бүтээлүүдын тухай

    “Дарьганга хийц” гар урлалын бүтээл

    Монголын ард түмний дүрслэх урлагийн соёлд Дарьгангын ард түмнээс оруулсан гайхамшигт хувь нэмэр нь  мөнгөн урлал юм. Ман-жийн дарлалын үед Дарьгангын сүрэгчин хошуунд цагаан мөнгөөр цалин пүнлүү тавьж олгодог байснаас энэ нутагт мөнгө элбэг болсон. Нэгэнт мөнгө элбэг байгаа тул тэр мөнгөөр эдлэл хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйл хийх зайлшгүй нөхцөл бий болсон байдаг.  Дарьгангад мөнгөн урлал чимэглэл өөрийн өнгө хэлбэр, хаана ч дахин давтагдахгүй хийцтэйгээр зуун дамжин хөгжиж ирсэн. Дарьгангын дархчууд, Дарьганга хийцийг манай эрдэмтэн судлаачид багагүй судалж өөрсдийн бүтээлдээ арга барил, мөн чанар, онцлогийг нь тусгасан байдаг. Тухайлбал, эрдэмтэн Ш.Баатар “Хархорум хотын Түмэн-Амгалант ордны тухай” өгүүлэлдээ  “Китан нарын ур хийцийг  Их Монгол Улсын дархчууд өвлөн авч одоог хүртэл тээж ирсний бас нэгэн илрэл бол  Монгол Улсын зүүн хязгаар дахь  Дарьганга хийц юм. Дундад Азиас улбаатай соёл бидний өнөөг хүртэл  амь бөхтэй оршсоор байна” гэж тэмдэглэсэн байдаг. Эргэцүүлж бодоход Китан гүрний үеийн түүхийн дурсгалт барилгын хананы болоод  гоёл чимэглэлийн зүйл дэх билэгдлийн чанар нь үнэхээр Дарьганга хийцэд уламжлагдан шингэсэн байдаг юм.
    Дарьганга нутагт 1800-1970 оныг хүртэл зуун дал орчим жилийн хугацаанд  хорь гаруй алдартай дархан амьдарч байжээ. Тухайлбал, Сүрэнхор, “хөл” Галай, “жараахай” Балдан, Дугар, Ласран, Очир, Ням, Чойннямбуу, Б.Лхамсүрэн, Д.Молом, Д.Дүйнхэр, Ш.Дондов, М.Сэнгэдоо, М.Балдан-Осор, Д.Цэеэрэгзэн, М.Зундуй, Н.Содов, Загдсүрэн нар байна. Эдгээр авьяас билэгт урчууд нь олон арван жил хуримтлуулан баяжуулсан  бурхан ухаан, уран гар, хурц сэргэлэн нүд, өвөрмөц арга барилаар  мөнгөн урлалд Дарьганга хийцийг бий болгосон юм.

     Сэврэй хийц -Мөнгөн эдлэл-Урлагын бүтээл

          Балдан засгийн хошуу Одоогоор Өмнөговь аймгийн Сэврэй  сумын  мөнгөн эдлэлийн хийц  мөнгөн аяга нь 100 гаруй жилийн түүхтэй улсад алдартай  хийц байдаг.   Монгол улсад энэ чиглэлээр  ардын урлаг монгол дархны аргаар  уралдаг Дарьганга  Сэврэй  хийц гэж байдаг. Сэврэй хийц нь утас сувьмалын аргаар хийдэг, орц ихтэй эдэлгээ сайтай  Сэврэй хийцийг Дархан Данзан , Пунцагдаржаа Ёндон, Балжин  зэрэг олон дархчууд урлаж  нэрд гаргасан   Энэхүү гайхамшигт монгол дархны урлагийг Үе уламжлагдан ирсэн МУ –ын Төрийн дархан  С.Сугир агсан , Дүү С.Эдэнээ , А Цоож  С.Сугир агсаны хүү С.Оюунсүх нар өвлөн авч хийж байна . МУ-ын төрийн дархан С.Сугир нь МУ-ын төрийн тамгийг  хайрцагны  хамт мөнгөөр урлаж бүтээсэн  5 кг мөнгө орсон.  Маршалын од , Алдарт эхийн одонгийн хэв, зэрэг шилдэг бүтээлийг хийж байсан юм . С.Эрдэнээ нь 2008 онд Говь үзэсгэлэн худалдаанаас “ШИЛДЭГ ГАР УРЛАЛЫН”   бүтээл  шагнал авсан. С.Эрдэнээ нь одоо нутагтаа мал маллан өрхийн үйлдвэрлэл эрхлэн мөнгөн эдлэл урлаж байна . Энэхүү монгол гар урлалын шилдэг бүтээгдэхүүн авч хэрэглэх сонирхолтой хүмүүс доорхи  утсаар холбоо бариж захиалга  өгч болно. С.Эрдэнээгийн бүтээлүүд 

    Мөнгөн аяга, бугуйвч, бөгж, ээмэг Их дунд бага гарын мөнгөн аяга

    Монголын уламжлалт тоглоом

    Тоглоомын уламжлалт төрлүүд нь тухайн ард түмний нийгэм-хүмүүсийн харилцаа, эрхлэх аж ахуй, тодорхой үзэл санааны тусгал, тухайлбал, тоглоом нь жижиг хэмжээтэй зохион байгуулсан бичил загварчлагдсан “ертөнц” болдог онцлогтой.Аливаа угсаатан ард түмний уламжлалт тоглоом нь соёлын чухал өв юм. Тоглоомын уламжлалт төрлүүд нь тухайн ард түмний нийгэм-хүмүүсийн харилцаа, эрхлэх аж ахуй, тодорхой үзэл санааны тусгал, тухайлбал, тоглоом нь жижиг хэмжээтэй зохион байгуулсан бичил загварчлагдсан “ертөнц” болдог онцлогтой. Монголын уламжлалт тоглоомын төрөл зүйлийн дотор малын яс (шагай)-аар тоглодог тоглоом чухал байртай. Ийм тоглоомын төрөл хэдэн аравт хүрнэ. Энд шагайгаар өрсөн “алаг мэлхий”, тэрчлэн “морин уралдаан” хэмээх тоглоомыг үзүүлж байна. “Алаг мэлхий” тоглоом нь бэлгэдлийн шинжтэй бол “морин уралдаан” тоглоом нь нүүдэлчин монголчуудын өдөр тутмын амьдралыг загварчлан тусгасан онцлогтой. Уламжлалт тоглоомын төрөлд 4, 6, эсвэл 8 хэсгээс бүрдэх модон оньсон  тоглоомууд нэн сонирхолтой. Оньсон тоглоом нь сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой. Үүний зэрэгцээ амьтадын дүрс бүхий сийлбэр болон зурагт тоглоомууд ихэд тархмал байдаг.

    Монголд шатар ихэд эртний гаралтайг судлаачид тэмдэглэсэн буй. Шатрыг голдуу гуулиар цутгах, мод, ясаар сийлбэрлэж хийх нь дийлэнх байжээ. Монгол тоглоомын төрөл зүйлд шах сум, эсвэл жижиг шагайн буу-чавхаар хасаа буюу бай онож тоглодог “Шагайн харваа” хэмээх тоглоом нэн дэлгэр, одоо ч хот хөдөөд өргөн тоглосоор байна.

    Хөөрөг  

         Хүн төрөлхтөн анх 16-17 дугаар зууны үед хамрын тамхи гээчийг бий болгожээ. Навчин болон хамрын тамхи 16-р зууны сvvлээр португал, испанийн далайчид, худалдаачид, шашны зvтгэлтнvvдээр дамжин Филипинээс эхлэн Японоор дамжин тус бvс нутагт тархсан гэж судлаачид vздэг. 17-р зуунд тэндээсээ зvvн хойд хятад, солонгос монгол руу тархсан гэж бичигдэх нь нь ч бий. Хятадууд хамрын тамхиа хийх савыг төрөл бvрийн хэлбэр хийцтэйгээр хийх болж, vvндээ шил, шаазан гэх мэт төрөл бvрийн материалуудыг ашиглан яваандаа урлаг, гоёл чимэглэл талаасаа их хөгжин дэлхий нийтээр Chinese snuff bottle гэсэн нэрээр мэдэгдэх болсон. Хятадын Гуанжоу, Бээжин, Шанду, Ляонин мужууд, Тvвд , Монголд хөөргийг хийж ихэд хэрэглэх болсон бөгөөд Тvвдэд янз бvрийн металлаар , Хятадын Ляонин мужид гартаамаар хийх нь их байжээ.

    Монголчуудын хувьд амар мэндээ мэдэн хөөрөг солилцон тамхилах ёс дээр үеэс бий болжээ.Хөөрөг нь хөгжлийнхөө явцад тухайн хүнийхээ зэрэг дэв, зиндааг тодорхойлдог хэрэгсэл болжээ. Мaонгол хөөрөг хийц загварын хувьд хятад  бусад улсын хөөрөгнөөс ялгагдах онцлогтой болсон байдаг. Монгол хөөрөгийг үнэлэхэд түүний толгой, нуух, халбага, ухалт,хэлбэр, чулууны бүтэц, нас, хэн хэрэглэж байсан түүх зэрэг нь нэн чухал байдаг. Түүхэн хөгжлийн эхэн үед хөөрөг дугуй хэлбэртэй байсан нь аажимаар өөрчлөгдөж өнөөгийн хэлбэрт иржээ. Хөөргийг хийхдээ чулууг усан өрмөөр засч хийдэг. Тиймээс чулууг чулуу биш ус дийлдэг гэсэн үг гарсан болов уу. Монголчууд өөрийн нутагт байдаг хагас vнэт, гоёл чимэглэлийн чулуунуудыг хөөрөг хийхэд өргөн ашигласан байдаг. Yvнд чvнчигноров, гартаам, мана, хаш зэрэг олон төрлийн чулуунууд орох бөгөөд сvvлийн vед манайд байдаггvй чулууг авчруулан хөөрөг хийлгэх болсон байна.

    Хаш хөөрөг

    Хаш хөөрөг бусад үнэт чулуунаас хатуулгаараа илүү. Мөн байгаль дээрээс тэр бүр томоороо нь олборлох нь ховор. Байлаа ч хөөрөг хийх хэмжээнийх нь тун бага. Тиймээс өнгө сайтай, хатуулаг чанараараа, ховор нандин байдгийнхаа хувьд үнэтэй. Хаш эдэлдэг хүний яс хугарч бэртдэггүй гэж ярьдаг.
    Шүрэн хөөрөг
    Хаштай адил үнэтэйд тооцогдох хөөрөг бол шүрэн хөөрөг. Шүрээр голдуу сийлбэртэй хөөрөг хийдэг байжээ. Шүрэн хөөргийг голдуу эмэгтэйчүүд барьдаг байжээ. Шүрэн эдлэл хэрэглэдэг хүний бамбай өвчилдөггүй юм байна.
    Мана хөөрөг
    Мана чулууны хувьд олдоц ихтэй, энэ чулуугаар хийсэн хөөрөг олон байдаг тул төдийлөн үнэ хүрдэггүй. Энэ утгаараа ч тэр үү ийм хөөргийг жирийн иргэд илүүтэй барьдаг. Манан хөөргийг барьдаг хүн хэзээ ч саа өвчин тусдаггүй гэж ярьдаг. Саа өвчин тусч ам, нүүр нь муруйсан хүн гартаам хөөргөөр нүүрээ зөөлөн үрсээр эдгэсэн тохиолдол байдаг байна.
    Чүнчигноров хөөрөг
    Чүнчигноровыг монголчууд доржплам гэж нэрлэх нь бий. Хүний биед үүссэн элдэв яр, шархыг чүнчигноровоор үрж эдгээдэг домтой. Хуучны улсуудын хэлсэнээр мэдрэлийн цочмог өвчинөөс үүссэн могой яр, сум яр өвчин эмчлэгдэхгүй үхэх тохиолдол гарч байжээ. Энэ үед жинхэнэ сайн чанарын чүнчигноров хөөргөөр эмчилдэг аж.
    Сүүжин хөөрөг
    Гаднаас нь харахад шилтэй адил тунгалаг өнгөтэй энэ хөөргийг дотор сүүж, үстэй сүүж, манатай сүүжин хэмээн олон ангилдаг байжээ. Энэ хөөргийг барьсан хүн хөөргөөрөө нүдээ илвэл нүдний хараа сайжирдаг гэж ярьдаг.