Category: технологи

  • erxes- МАРКЕТИНГ, БОРЛУУЛАЛТ, ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА УДИРДАХ ЦОГЦ ПЛАТФОРМ

    МАРКЕТИНГ, БОРЛУУЛАЛТ,
    ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ

    ҮЙЛ АЖИЛЛАГААГАА УДИРДАХ
    ЦОГЦ ПЛАТФОРМ

    Маркетингийн санаануудаа үнэлэх, хэмжих, борлуулалтаа
    төлөвлөх хянах, хэрэглэгчтэйгээ харилцах,
    халамжлах үйл ажиллагааг нэг технологиос удирдаарай.

    https://erxes.mn/

    #ХөгжүүлэгчМонгол #ЦахиуртГялалзъя

    ЦАХИУРЫН ХӨНДИЙД ХУВЬЦААГАА ГАРГАСАН МОНГОЛЫН АНХНЫ КОМПАНИ

    Уламжлалт загвараар хөрөнгө оруулалт босгох үед ихэвчлэн хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгө оруулагчид рүү чиглэж ажиллах тохиолдол элбэг байдаг бол CSO загварын үед компанийн үйл ажиллагаанд оролцдог бүхий л талуудтай үнэ цэнээ хуваалцахыг зорин, бидний амжилтын нэг хэсэг болохыг олгодогоороо илүү онцлогтой. Эрксисийн хувьцаа 2020 оны 11 сарын 24-ний 12 цагаас эхлэн erxes.io/invest цахим хуудсаараа зарлаж байна. 

    ТА Ч БАС ХӨРӨНГӨ ОРУУЛАХ БОЛОМЖТОЙ

  • ТАСО GROUP ХЭВ ХАШМАЛЫН ҮЙЛДВЭР СТРАТЕГИ БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

    ТАСО ХХК
    БАРИЛГЫН ХЭВ ХАШМАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА, ТҮРЭЭС, ЗАСВАРЫН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ

    1. Стратеги, бизнесийн зөвлөх үйлчилгээ
    2. Бодлогын бичиг баримт боловсруулалт
    3. Цогц танилцуулга
    4. Байгууллагын брэнд имиж бүрдүүлэлт
    5. Брэнд мессеж
    6. Сурталчилгааны агуулга

    1.МЭНДЧИЛГЭЭ

    “ТАСО” ХХК 2012 оноос Монголдоо анхны барилгын хэв хашмалын үйлдвэрийг байгуулан дотооддоо барилгын хэв хашмалын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийг амжилттай нутагшуулан ажиллаж байна.

    Хэв хашмал нь барилгын бүрэн цутгамал хийцийн тэргүүлэгч технологи бөгөөд цаг хугацаа, зардал хэмнэдэгээрээ хамгийн давуу талтай юм. Манай үйлдвэр дэвшилтэт технологийг Монголдоо нутагшуулахын төлөө тууштай ажиллаж байгаа бөгөөд, импортоос 100% хамааралтай байсан барилгын хэв хашмалаас гадна, дотор булан, ханч панел зэргийг дотооддоо үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна.

    Манай компани Монголдоо анхны хэв хашмалын засварын бүрэн автоматчилагдсан шугам нээн ажиллуулж байна. Хэв хашмалын засвартай холбоотой бүхий л асуудлыг тань бид бүхэн шийдэж өгөх болно.

    Мөн тусгай хийцийн хэв хашмал үйлдвэрлүүлэх, хэв хашмал болон дагалдах эд ангиудыг түрээслэх, хэв хашмалын тай, бусад дагалдах эд ангиуд, сапуд зэргийг захиалгаар хамгийн доод үнээр нийлүүлэх үйлчилгээ үзүүлж байна.

    Хэрэглэгч та бүхнийхээ итгэлийг алдахгүй хичээн ажиллах болно. Үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийг Монголдоо нутагшуулахын төлөө!

    Хүндэтгэсэн,

    Т.Отгонбаяр

    “ТАСО“ ХХК-ийн захирал

    2. БИДНИЙ ТУХАЙ

    “ТАСО” ХХК-ны хэв хашмалын үйлдвэр нь импортоос 100% хамааралтай байсан барилгын хэв хашмал болон дагалдах эд ангиудыг дотооддоо үйлдвэрлэж, дотоод гадаадын зах зээлд нийлүүлэх эрхэм зорилготойгоор 2012 онд байгуулагдсан. Одоогоор Үйлдвэрлэлийн хэлтэс, Хангамжийн хэлтэс, Хэрэглэгчтэй харилцах хэлтэс гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар 30 гаруй хүнийг ажлын байраар хангаж ажиллаж байна.

    Байгуулагдсанаасаа хойших хугацаанд БНСУ-ын үйлдвэрлэлийн орчин үеийн технологийг Монголдоо амжилттай нутагшуулж олон улсын стандартын өндөр чанарын барилгын хэв хашмал буюу пум, дагалдах эд ангиуд болох гадна булан, дотор булан, тай зэргийг үйлдвэрлэх технологийг бүрэн эзэмшиж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж байна.

    Бид Монголдоо ХЭВ ХАШМАЛЫН БҮРЭН ЦУТГАМАЛ технологийн үндсэн хэрэгсэл болох хэв хашмалыг үйлдвэрлэсэнээр Бүтэн цутгамал технологийг улам эрчимжүүлэн хөгжүүлж Улсынхаа эдийн засаг, байгаль орчинд үнэ цэнтэй хувь нэмрийг оруулж чадах юм.

    Манай үйлдвэр нь барилгын хэв хашмалтай холбоотой цогц үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Монголдоо анхны хэв хашмалын засварын бүрэн автоматчилагдсан шугамыг нээн ашиглаж, эвдэрсэн хэв хашмалыг засварлан шинэчлэх үйлчилгээ үзүүлж байгаа нь хэрэглэгчид мөнгөө хэмнэх томоохон бололцоог нээж өгч байна. Хэв хашмалын засвартай холбоотой бүхий л асуудлыг тань манай үйлдвэр шийдэж өгөх болно.

    ТАСО ХХК-ны цогц үйлчилгээний бас нэг хэсэг бол түрээс болон buy-back үйлчилгээнүүд бөгөөд хэв хашмал, дотор булан, гадна булан түрээслэн авч үйлчлүүлж болно. Дахин дурьдахад тай буюу холбоос төмрийг хэрэглэгчийн хүссэн хэмжээгээр үйлдвэрлэн импортоос оруулж ирэх үнээс доогуур үнээр нийлүүлж байна.

    Манай үйлдвэрийн үйлдвэрлэж байгаа бүхий л бүтээгдэхүүн импортын үнээс эрс доогуур байгаа бөгөөд хэвийн үйлдвэрлэлдээ чанартай all-hardwood тего хавтан ашиглаж байгаа учир бөх бат, удаан хэрэглээтэй хэв хашмал үйлдвэрлэгдэж байна. Импортоор орж ирдэг хэв хашмалын ашиглалтын хугацаа богино байгаагийн гол шалтгаан нь БНСУ-ын үйлдвэрүүд хамгийн хямд хятад фанер хэв хашмалдаа ашиглан Монголын хэрэглэгчидэд хямд үнэ санал болгон борлуулж байгаатай холбоотой юм.

    Мөн тусгай хийцийн хэв хашмал, дотор булан, зам гүүрийн тунелийн цутгалтанд ашиглагддаг ханч панел зэргийг захиалгаар үйлдвэрлэж, таны барилгад хэрэгцээтэй бусад бүх төрлийн бараа материалыг захиалгаар хямд үнээр нийлүүлж байна.

    Дахин онцлоход одоо хэв хашмал, дагалдах эд ангиудыг худалдан авахаар хилийн чанд руу явах шаардлагагүй боллоо.

    Одоогоор Дельта констракшн, БҮТИ ХХК, Мапроуд ХХК, Роял Нью Кэстл ХХК, SAMSUNG, Эрин интернайшнл, Жигүүр гранд, Хера констракшн, Материал инпекс ХХК, Номин реолтар ХХК, Хасуу цамхаг ХХК, Билэгт Зам ХХК, Апу хангамж ХК, Баганат өргөө зэрэг барилга бүтээн байгуулалтын тэргүүлэгч 50 гаруй компаниудтай тогтмол хамтран ажиллаж байна.

    3. АЛСЫН ХАРАА

    Дэвшилтэт технологийн үйлдвэрлэлээрээ Монголдоо тэргүүлж үндэсний хөгжилд бодитой хувь нэмэр оруулна.

    4. ЭРХЭМ ЗОРИЛГО

    Барилгын дэвшилтэт технологийн үйлдвэрлэлээр Монголдоо тэргүүлнэ.

    5. УРИА

    ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛДОО НУТАГШУУЛАХЫН ТӨЛӨӨ

    7.БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ

    ҮЙЛДВЭРЛЭЛ

    Манай үйлдвэр хэв хашмал, дотор булан, ханч панел, тусгай хэмжээтэй хэв хашмалыг үйлдвэрлэж байна. Хэвийн үед өдөрт 300- 400 хэв хашмал үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат шугамтай бөгөөд, үйлдвэрлэлийн илүү дэвшилтэт технологийг нутагшуулхын тулд БНСУ-ын инженер техникийн 2 ажилтан үйлдвэрлэлийн процессыг байнга сайжруулан Монгол залуусын хамт ажиллаж байна.

    Хэв хашмал, дотор гадар булан, хэвийн түгжээ бэхэлгээний турба, зэргийг худалдаалж байна.

    ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

    Манай үйлдвэр дотоодын цорын ганц солонгос стандартын бүрэн автоматчилагдсан хэв хашмалын засварын шугамтай бөгөөд таны хэв хашмалыг стандартын дагуу засах үйлчилгээ үзүүлж байна. Мөн дотор булан болон бусад дагалдах эд ангиудыг засаж байна.

    Хэв хашмалын гадна хэсгийг цементээс тусгай автомат машинаар цэвэрлэж, дотор хэсгийг даралтат хийн төхөөрөмжөөр цэвэрлэж, эвдэрсэн төмөр хэсгийг шинээр гагнах, салсан хэсгийн гагнуурыг хийх, өндөр чанарын тего хавтан шинээр сольж үйлчилж байна.

    ТҮРЭЭС&BUY- BACK ҮЙЛЧИЛГЭЭ

    Манай компани хэв хашмал болон дагалдах хэрэгслүүдийг түрээслэхээс гадна та бүхний хуучин хэв хашмал болон бусад дагалдах хэрэгслүүдийг буцаан худалдан авах үйлчилгээ үзүүлж байна.

    ЗАХИАЛГААР ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

    Таны барилгад хэрэгцээтэй бүхий л бараа бүтээгдэхүүнийг захиалгаар хямдаар нийлүүлэх үйлчилгээг БНСУ дах салбараараа дамжуулан гүйцэтгэж байна. Та бүхэн барилгын тай, солонгос стандартын бэхэлгээний, гадна заслын турба болон бусад зүйлсийг олон тоогоор хямдаар худалдан авъя гэвэл бидэнд хандаарай.

    8.ХЭВ ХАШМАЛЫН ДАВУУ ТАЛ

    САНХҮҮГИЙН ХЭМНЭЛТ

    Манай хэв хашмал олон дахин ашиглагддаг бөгөөд 40 удаагийн цутгалт хийх боломжтой учир зардалд хэмнэлттэй. Цаашилвал улсын эдийн засагт маш их хэмнэлттэй.

    ӨНДӨР БҮТЭЭМЖ. БҮРЭН ЦУТГАМАЛ технологи нь 8 баллд тэсвэртэй, өнгө үзэмж сайтай, хог хаягдал багатай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр бүтээмжтэй технологи юм. Хэв хашмалыг УГСРАХАД ХЯЛБАР, ямар ч хүнийг сургаж болохуйц хялбар бөгөөд нарийн мэргэшсэн мужаан шаарддаггүй энгийн технологи. Мөн цөөхөн хүн өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой. Сайн төлөвлөж чадвал 3- 5 хоногт л 1 давхарыг цутгадаг. Бүрэн цутгамал хийцийн гадаргуу өө сэвгүй тэгш сайхан гардаг тул заслын ажлыг ихээхэн хөнгөвчилж, өртөг зардлыг бууруулдаг юм.

    ЦАГ ХУГАЦААНЫ ХЭМНЭЛТ. Хар панераар 2 жил барьдаг байшинг жилийн дотор барих бүрэн боломжтой. Жишээ нь Буянт ухаа хорооллыг манай хэв хашмалаар жилийн дотор босголоо. Монгол улс дулааны богино улиралтай тул хэв хашмал ашиглаж бүтээн байгуулалтынхаа хугацааг түргэтгэх нь Монгол улсын эрх ашигт бүрэн нийцэх юм. Сүүлийн үеийн энэ их бүтээн байгуулалтыг хэв хашмалаар л босгож байна. Цөөхөн хүнээр том бүтээн байгуулалт хийхийн тулд дэвшилттэй технологийг ашиглах хэрэгтэй байна.

    БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ. Олон удаа ашиглагддаг бүрэн цутгамал хийцийн хэв хашмалын технологи нь хог хаягдал бага үүсгэдэг учир байгаль орчинд ээлтэй технологи юм.

    9. ТҮНШЛЭЛ

    Дельта констракшн, БҮТИ ХХК, Мапроуд ХХК, Роял Нью Кэстл ХХК, SAMSUNG, Эрин интернайшнл, Жигүүр гранд, Хера констракшн, Материал инпекс ХХК, Номин реолтар ХХК, Хасуу цамхаг ХХК, Билэгт Зам ХХК, Апу хангамж ХК, Баганат өргөө зэрэг барилга бүтээн байгуулалтын тэргүүлэгч 50 гаруй компаниудтай тогтмол хамтран ажиллаж байна.

    10. ХОЛБОО БАРИХ

    Гар утас: 94077049, 99999650; 99099760, 99116671;

    Ц-шуудан: info@taco.mn

    http://taco.mn

    http://twitter.com/TacoLLC

    http://facebook.com/TacoLLC

    Үйлдвэрийн хаяг: БГД, 20-р хороо, ТЭЦ 4, 1- 26, 28

    TACO Broshure2013 by The New Media Cteative Studio

  • Багануур Цахилгаан Механикийн Үйлдвэр BEMP- ийн хүний нөөцийн бодлого, сургалт хөгжлийн хөтөлбөр

    Багануур Цахилгаан Механикийн Үйлдвэр” ХХК нь эрчим хүчний тоног төхөөрөмжийн зохион бүтээлт, үйлдвэрлэл, тоноглол, угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг ба төмөр бэлдцэд тусгай боловсруулалт хийх хүчин чадалтай дэлхийн дэвшилтэт хамгийн сүүлийн үеийн технологи бүхий тоног төхөөрөмжүүд суурилагдсан, механикийн иж бүрэн боловсруулалт хийж угсралтын шугам дамжлагуудаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг Монгол улсын эрчимтэй хөгжиж буй орчин үеийн дэвшилтэт үйлдвэрүүдийн нэг юм.

    Үүсэн байгуулагдсанаас хойш 10 жилийн хугацаанд эрчим хүч, барилга, уул уурхай болон бусад салбарын байгууллагууд, хэрэглэгч захиалагчидтай хамтран ажиллаж, 8 ангиллын 300 гаруй нэр төрлийн цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжүүдийг хэрэглэгч, захиалагч бүрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зохион бүтээж үйлдвэрлэн зах зээлд амжилттай нийлүүлээд байна.

    Эрчим хүчний салбарын хөгжил, дэлхийн чиг хандлагад нийцүүлэн  импортыг орлох эцсийн бүтээгдэхүүнийг олон улсын чанар стандартын шалгуур шаардлагын дагуу шинэлэг загвар шийдлээр дотооддоо үйлдвэрлэж, хэрэглэгч захиалагчдынхаа хэрэгцээ шаардлага бүрийг ханган, үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгийг нь эрсдэлээс хамгаалахаар зохион бүтээгддэгт  манай бүтээгдэхүүний онцлог оршдог.

    Бид ажлынхаа үр дүн, үнэ цэнийг:

    • Хэрэглэгч, захиалагчийн 100% сэтгэл ханамж, бүх төрлийн баталгаа
    • Мэдлэг ур чадвар, тогтвор суурьшил, туршлага хариуцлага бүхий “үнэ цэнэтэй” мэргэшсэн ажиллах хүчний бүрдүүлэлт
    • Экспортын чиг баримжаатай, импортыг орлох, өрсөлдөх чадвар бүхий эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл буюу “үндэсний баялаг бүтээгч”,
    • Байгаль экологид ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах зорилтыг  хэрэгжүүлэгч
    • Эрчим хүчний болон үйлдвэрлэлийн салбарт инноваци, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, үр ашгийг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлэгч 
    • Цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн үндэсний  үйлдвэрлэлийн хөгжилд олон улсын чанар, стандартын жишигт хүрсэн “монгол стандартыг” тогтоон, эх  орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад оруулж буй хувь нэмэр зэрэг үнэт зүйлүүдээрээ тодорхойлдог.

    https://bemp.mn/

    https://www.facebook.com/%D0%A…

  • ODEL ЭЛЕКТРОНИК БҮТЭЭГДЭХҮҮН

    ODEL брэндийг эзэмшигч “Дүйнхэр тэргүүн” ХХК нь Монгол улсад мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хөгжүүлэх, үйлдвэрлэх зорилгоор 2008 онд байгуулагдсан.

    2009 оноос Энэтхэг улсын Microtechnologies India компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болсноор “Security &Life support” систем, 4S технологийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлж эхэлсэн. Уг технологийг нэвтрүүлэх явцдаа тэдгээрийн програм хангамжуудыг боловсруулан “Тээврийн хэрэгслийн хяналтын систем”, “Борлуулалтын хяналтын систем” програмыг зохион бүтээж оюуны өмчөөр баталгаажуулсан.

    2012 оноос электроникийн үйлдвэрлэлээ эхлүүлж ODEL брэндийн анхны бүтээгдэхүүн болох 5 төрлийн хяналтын камер зохион бүтээж үйлвэрлэсэн нь чанар, технологиороо Монголын тэргүүлэгч компаниудын талархалыг хүлээгээд байна.

    2014 оноос Япон улсын электроникийн үйлдвэрлэл, PCBoard дизайны KSJ компанитай хамтран электрон техникийн өндөр технологийн үйлдвэрийг анх удаа Монгол улсад байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан нь өндөр технологийн үйлдвэрлэлийг Монгол улсад хөгжүүлэх түүхэн үйл явдал боллоо. Жилд 1,056,000 м/кв эх хавтан үйлдвэрлэж хүчин чадалтай уг үйлдвэр байгуулагдсанаар электроникийн үйлдвэрлэлийн үндсэн бэлдэц эх хавтан (PCboard) үйлдвэрлэн 2015 оны 1-р улиралаас Япон улсын зах зээл дээр гаргах юм.

    Бид Монгол улсад электроник, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, улмаар олон улсын стандарт шаардлагад нийцсэн үндэсний брэнд бүтээгдэхүүнийг буй болгох, хөгжүүлэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх чин хүслээр жигүүрлэн тэмүүлсээр байна.

    2. АЛСЫН ХАРАА

    Монголд улсад мэдээлэл, харилцаа холбооны технологийн үйлвэрлэл, өндөр технологийн инновацийг эрчимжүүлж мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлнэ.

    3. ЭРХЭМ ЗОРИЛГО

    Монгол улсын электроникийн үйлдвэрлэлд өндөр технологи нэвтрүүлж, ODEL үндэсний брэндийн нэр төрлийг нэмэгдүүлэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар салбарын хөгжлийг манлайлагч болно.

    4. УРИА

    Өрнө дорныг өндөр технологиор холбоно.

    БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ: Камержуулалт, нарны панел суурилуулалт, сэргээгдэх эрчим хүчний шийдэл

    Mobile: 976- 99107320
    Phone: 976- 70129299

    Address: Sukhbaatar district, 11th khoroolol, J.Batmunkh street, Marco Polo center

    http://twitter.com/ODELteam

    http://facebook.com/ODELteam

    www.odel.mn


    ODEL BRAND & Дүйнхэр тэргүүн ХХК-ийн

    1. Цогц танилцуулга
    2. Байгууллагын брэнд имиж бүрдүүлэлт
    3. Брэнд мессеж
    4. Сурталчилгааны агуулга
    5. Сошл сурталчилгааны агуулгын төлөвлөлт
    6. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт

    Duinkher Terguun Co.,LTD- ODEL Brand by CREATIVE MONGOLIA

  • ДҮЙНХЭР ТЭРГҮҮН ХХК (ODEL BRAND) Өндөр технологийн электрон техник үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт бизнесийн зөвлөх үйлчилгээ

    1. ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ

    ODEL брэндийг эзэмшигч “Дүйнхэр тэргүүн” ХХК нь Монгол улсад мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хөгжүүлэх, үйлдвэрлэх зорилгоор 2008 онд байгуулагдсан.

    2009 оноос Энэтхэг улсын Microtechnologies India компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болсноор “Security &Life support” систем, 4S технологийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлж эхэлсэн. Уг технологийг нэвтрүүлэх явцдаа тэдгээрийн програм хангамжуудыг боловсруулан “Тээврийн хэрэгслийн хяналтын систем”, “Борлуулалтын хяналтын систем” програмыг зохион бүтээж оюуны өмчөөр баталгаажуулсан.

    2012 оноос электроникийн үйлдвэрлэлээ эхлүүлж ODEL брэндийн анхны бүтээгдэхүүн болох 5 төрлийн хяналтын камер зохион бүтээж үйлвэрлэсэн нь чанар, технологиороо Монголын тэргүүлэгч компаниудын талархалыг хүлээгээд байна.

    2014 оноос Япон улсын электроникийн үйлдвэрлэл, PCBoard дизайны KSJ компанитай хамтран электрон техникийн өндөр технологийн үйлдвэрийг анх удаа Монгол улсад байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан нь өндөр технологийн үйлдвэрлэлийг Монгол улсад хөгжүүлэх түүхэн үйл явдал боллоо. Жилд 1,056,000 м/кв эх хавтан үйлдвэрлэж хүчин чадалтай уг үйлдвэр байгуулагдсанаар электроникийн үйлдвэрлэлийн үндсэн бэлдэц эх хавтан (PCboard) үйлдвэрлэн 2015 оны 1-р улиралаас Япон улсын зах зээл дээр гаргах юм.

    Бид Монгол улсад электроник, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, улмаар олон улсын стандарт шаардлагад нийцсэн үндэсний брэнд бүтээгдэхүүнийг буй болгох, хөгжүүлэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх чин хүслээр жигүүрлэн тэмүүлсээр байна.

    2. АЛСЫН ХАРАА

    Монголд улсад мэдээлэл, харилцаа холбооны технологийн үйлвэрлэл, өндөр технологийн инновацийг эрчимжүүлж мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлнэ.

    3. ЭРХЭМ ЗОРИЛГО

    Монгол улсын электроникийн үйлдвэрлэлд өндөр технологи нэвтрүүлж, ODEL үндэсний брэндийн нэр төрлийг нэмэгдүүлэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар салбарын хөгжлийг манлайлагч болно.

    4. УРИА

    Өрнө дорныг өндөр технологиор холбоно.

    5. БИДНИЙ АМЖИЛТ

    2011 он Испани улсын Business Initiative Directions-ийн Gold Award

    2010 он Ашигт малтмалын газрын “Уул уурхайн шилдэг програм хангамж” цом

    2010 он Мэдээлэл харилцааны холбооны ICT EXPO- 2010 үзэсгэлэнгийн “Шилдэг технологи” цом тус тус хүртсэн.

    6. УДИРДЛАГЫН БАГ

    Ерөнхий захирал
    Дандарпэрэнлэйн ГАН-ОД

    1990- 1999 он хүртэл ОХУ-ын Санктпетербург хотын Технологийн Их Сургууль, ШУТИС- ХМТСургуулийг тус тус дүүргэсэн.

    1999- 2003 онд “Датаком” ХХК-ийн системийн инженер, 2003- 2006 онд Интер банкны мэдээлэл технологийн газрын дарга, 2006- 2007 онд БНСУ, EC Technology Co.,Ltd-ний сүлжээний инженер, 2007- 2008 онд БНЭУ, Micro Technologies Co.,Ltd-ний сервер администатор, 2008- 2009 онд АНУ, “Destron Fearing Co.,Ltd-ний системийн инженерээр тус тус ажилласан туршлагатай.

    2008 онд “Дүйнхэр Тэргүүн” ХХК-ийг програм хангамж, техник хангамж, компьютер тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээ эрхлэх зорилгоор үүсгэн байгуулсан. 2012 оноос ODEL брэндийг шинээр буй болгож, электроникийн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэн, өөрийн брэнд бүтээгдэхүүнүүдээ зах зээлд нэвтрүүлж эхэлсэн. 2012 оноос Япон улсын “KSJ” компанитай бизнесийн түншлэлээ өргөжүүлж, хамтран ажиллаж эхлэсэн.

    Тээврийн хэрэгслийн хяналтын систем, Мал, амьтны хяналтын систем, ODELхөтөч, ODELэлектрон тоолуур зураг бүтээгдэхүүний дизайн, програм хангамжийг зохион бүтээсэн. Мэдээлэл технологийн салбарт ажилласан 18 жилийн мэдлэг, дадлага туршлагадаа тулгуурлан өндөр технологийн PCB үйлдвэрийг Монголд байгуулах зорилгоор ажиллаж байна.

    Судалгаа, хөгжүүлэлтийн зөвлөх
    Адъяасүрэнгийн АЛТАНБИЛЭГ

    Япон улсын KSJ компанийн дэд захирал

    ›2003 – 2007 The University of Tokyo ›Bachelor, Electronics
    ›2000 – 2002 МУИС

    Experience
    Embedded System Engineer at KSJ
    Software Developer at Fuji Infox ›April 2007 – March 2008 (1 year)

    ›Window blind control system. PowerPC+Linux+C/C++ application, Ethernet and RS485 communication, ›Renesas R8C microcontroller system development.

    ›Building heat source control system. High efficiency inverter turbo heat pump, cooling water pump, thermal ›storage control application, Ethernet PLC communication system development.

    Developed Electronic Design Automation systems in C, C++, Python, TCL, Skill, HSPICE, Calibre etc. GPIO system design. PCB design in Eagle CAD, FPGA design in Xilinx ISE design tools, Linux system. ›Renesas RX microcontroller. Renesas HEW integrated development environment. Xilinx Zynq dual core ARM and FPGA SoC, DDR3, Ethernet, UART, SRAM, NOR Flash, SD card, USB,

    Технологийн зөвлөх
    Д.БААТАРСАЙХАН

    Microsoft компанийн Ази хариуцсан захирал

    Оюуны өмч, инновацийн зөвлөх
    Дамдинсүрэнгийн ДАМДИНБАЯР

    Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөл, технологийн зөвлөгөө, мэргэжлийн орчуулгын үйлчилгээний Ай Пи Пи Ай ХХК-ийн (IPPI Co.,Ltd) захирал; 1996- 2002 он хүртэл Японд суралцагч Монгол Оюутны Холбооны үүсгэн байгуулагч, тэргүүн; 2009 оноос Монгол Японы Боловсрол Хөгжлийн Сангийн үүсгэн байгуулагч, Тэргүүн.

    Технологийн зөвлөх
    Шархүүгийн ЯЛАЛТ

    “Монел” компанийн захирал, ШУА-ийн Физик Технологийн Хүрээлэнгийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал доктор (Ph.D)

    1963-1968 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн Дээд сургуулийг Автоматик, телемеханик, мэргэжлээр төгссөн. 1969 оноос Зүүн Хараагийн Эрчим Хүчний салбарт aндoр үелзлэлийн холбооны инженерээр, 1978 оноос ШУА-ийн Физик Техникийн Хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, лабораторийн эрхлэгч, ерөнхий инженер, орлогч захирлаар ажиллаж ирсэн.

    1979 оноос Монгол улсад анх удаа компьютер, өнгөт телевизор бусад электрон техник үйлдвэрлэх технологи боловсруулан хэрэгжүүлсэн. 1981- 1985 онуудад Монголын шинийг санаачлагчдын нийгэмлэгийн даргаар сонгогдон ажиллаж уг хөдөлгөөнийг амжилттай өрнүүлсэн. Ш.Ялалтын хөдөлмөр бүтээлийг үнэлж 1991 онд “Алтан гадас” одонгоор шагнажээ.

    8. БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ

    ЗАХ ЗЭЭЛД ГАРГАСАН БҮТЭЭГДЭХҮҮН

    ODELcamera

    /Anology, IP camera, Wifi camera/ Албан байгууллага, хувийн хашаа байшин, орон сууц, зуслангийн байшин зэрэг бүх төрлийн объектуудыг хянах, мониторинг хийх, шууд дүрсийг харах системийг цогцоор нь суурилуулна. Монгол хэл дээр программчлагдсан ODELDVR (Digital Video Recorder)- тай. Суурилуулсанаас хойш баталгаат хугацаа 3 жил. 3 жилийн хугацаанд механик гэмтлээс бусад засвар үйлчилгээг бүрэн хариуцна.

    ODEL гудамжны гэрлийн удирдлага хяналтын систем

    ODELnavigation

    Тээврийн хэрэгсэл, хүүхэд, мал, амьтан хянах, мониторинг хийх, байршлыг тодорхойлох төхөөрөмж, програм хангамж бүхий цогц систем.

    ODELwifi
    Улаанбаатар хотыг хамарсан дэвшилтэт тенхологийн wifi сүлжээ.

    Борлуулалтын хяналтын систем

    Борлуулалтын үйл ажиллагааг автоматаар хянах, мониторинг хийх цогц систем.
    Борлуулагчийн байршил, аль дэлгүүрт хичнээн нэр төрлийн барааг борлуулж байгааг шууд хянах, тээврийн хэрэгсэл болон агуулахад хичнээн нэр төрлийн хэдэн бараа байгаа, түүний орж гарч байгаа бүх урсгалыг хянах, гар утас, гар утасны принтер ашиглан борлуулагч өөрийн гар утсаар бараа бүтээгдэхүүн борлуулах, борлуулалтын тайланг хэвлэх чадамжтай.

    Тээврийн хэрэгслийн хяналтын систем

    Тээврийн хэрэгслийн хяналт, мониторингийн цогц систем.
    Тээврийн хэрэгслийн явсан зам, маршрут, хурд, байрлал, жолоочийн түүхийг тодорхойлж, шатахуун зарцуулалт, рейсийн тоо, ачаатай ачаагүй явсан зам, сэлбэг хэрэгслийн тооцоо, замын хуудас зэргийг автоматаар тооцож гаргах чадамжтай.

    Мал, амьтны хяналтын систем

    Мал амьтны арьс доор бичил схем суулгаж байрлалыг тогтоох цогц систем. Малчин гар утас, интернет ашиглан малаа хаана байгааг тогтоох, алдуул болон алга болсон малыг хаана байгааг төвөггүй олох чадамжтай.

    Харилцаа, холбооны сүлжээний суурилуулалт, засвар үйлчилгээ

    Гадна холбооны кабель шугамын усралт суурилуулалт, Барилгын дотоод Холбооны монтаж угсралт суурилуулалт, дотоод холбооны сүлжээний суурилуулалт засвар үйлчилгээ. Мөн домофон системийн угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээг үзүүлнэ.

    СУДАЛГАА, ТУРШИЛТЫН ТҮВШИНД

    ODELхөтөч

    Гар утас, автомашины навигайшн ашиглан зам заах систем.

    Байршил болон явах чиглэлд хэдэн км үлдсэн, ойролцоох ШТС, эмнэлэг, сум, хоолны газар, жуулчны бааз зэрэг мэдээллийг агуулсан. Монгол орны аль ч замыг заахаас гадна бүх төрлийн мэдээлэл агуулсан.

    ODELэлектрон тоолуур

    Бүх төрлийн хэрэглэгчийн тоолуурын өгөгдлийг нэгсэн сервэрт илгээх систем. Үүний үр дүнд хэрэглэгч гар утаснаасаа эрчим хүчний хэрэглэгээгээ хянахаас гадна цахилгаан түгээх сүлжээ компаниуд бүх хэрэглэгчидээ нэгдсэн сервер дээр хянах, төлбөр төлөөгүй хэрэглэгчдийг сүлжээнээс салгах зэргээр удирдах боломжтой.

    9. ХОЛБОО БАРИХ

    Утас: 99107320
    http://twitter.com/ODELteam
    http://facebook.com/ODELteam

    Duinkher Terguun Co.,LTD- ODEL Brand by CREATIVE MONGOLIA

    MONGOLIAN HI-TECH PARK | Монголын Үндэсний өндөр технологийн үйлдвэрлэлийн парк төсөл by CREATIVE MONGOLIA

  • lend.mn- Дэлхийн энтэй санхүүгийн үйлчилгээний хөтөч Fintech ТЭСРЭЛТ

    “ЛэндМН ББСБ” ХК нь Монгол улсын зах зээлд анх удаа технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хамтатгасан Финтек бизнес моделийг LendMN аппликейшнээр дамжуулан амжилттай нэвтрүүлж буй барьцаагүй хямд өртөгтэй, хэрэглээний бичил цахим зээлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

    https://lend.mn/

    Бидний эрхэм зорилго бол банкны үйлчилгээг тэр бүр авах боломжгүй хэрэглэгчдэдээ хамгийн шинэлэг, тэсрэлт хийсэн дэвшилтэт технологийн шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах юм.

    Анд Системс нь хиймэл оюун ухаанд суурилсан Fintech буюу санхүүгийн технологиор дамжуулан санхүүгийн үйлчилгээг шинэ төвшинд гаргах зорилготой. Бид Монголд анх удаа шинэлэг, хямд өртөгтэй, гар утсанд суурилсан санхүүгийн технологийг хөгжүүлж ЛэндМН ББСБ-д нийлүүлж системийн үйл ажиллагаа, найдвартай байдлыг хариуцан ажиллаж байна.

    АНД Глобал компани нь Анд Системс ХХК болон ЛэндМН ББСБ ХК-ийн толгой компани бөгөөд группийн хөрөнгө оруулалт, стратеги болон менежментийн асуудлыг хариуцан ажилладаг. Анд Глобал компани нь дотоодын болон Азийн хөрөнгө оруулагчдаас 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байгаа бөгөөд компанийн үнэлгээ 30.4 сая ам.долларт хүрээд байна. ЛэндМН-ны загварыг Зүүн өмнөд ази Филиппин, Индонез, Япон улсуудад нэвтрүүлэхээр ажиллаж байна.

  • Цэрэнсодномын БАЗАРРАГЧАА- микробиологич, эрүүл мэндийн бүтээгдэхүүн зохиогч

    Шүдний эмч, амны хөндийн микробиологич, АУ-ны доктор
    ”Шүд, буйлыг хамгаалах төсөл” ТББ-ын тэргүүн.

    Монголчуудын ач холбогдол өгдөггүй, ярьдаггүй, мэддэггүй байсан буйлны үрэвсэл гэдэг өвчин бол аюултай, халдвартай өвчин, амны хөндийгөө ариун, эрүүл байлгавал олон зуун өвчнөөс сэргийлж чадна гэдгийг ярьж Монголчуудад энэ өвчний хор холбогдлыг таниулж яваа эрхэм.

    Нүүр, ам судлалын салбарт мэс заслаас бусад, эмчилгээ, эрүүл ахуй, хүүхэд, согог засал, гажиг засал, микробиологи гэсэн бүх чиглэлээр үр бүтээлтэй ажилласан шүдний эмч- судлаач, эрдэмтэн төдийгүй амны хөндийн микробиологиор мэргэшсэн Монгол улсад ганц байгаа мэргэжилтэн юм.

    БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ

    1993 онд АУДС-ийг Нүүр амны эмч мэргэжлээр төгсөн, Япон улсын Окаяамгийн АУИС-ийн Шүдний Их сургуульд :

    1993, 1994, 1995, 1996 онд шүдний эрүүл ахуй, шүдний эмчилгээ, хүүхдийн шүдний эмчилгээ, хүүхдийн шүдний гажиг заслын эмчилгээгээр тус тус мэргэшүүлэх сургалтад хамрагдсан.

    1998- 2001 онд мөн сургуульд шүд цоорол, амны хөндийн нян судлалын чиглэлээр “The differences of acid producing ability dextranase protein of S.Sobrinus” сэдвээр докторын зэрэг хамгаалсан

    АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

    1993-1994 онд АУИС-ийн НАС-ийн танхимд багш

    1994-1997 онд гадаадын хөрөнгө оруулалттай анхны шүдний эмнэлэгт шүдний их эмч, 2001-2003 онд Япон улсын Окаяама шүдний их сургуульд микробиологийн лабораторийн ахлах мэргэжилтэн, төслийн удирдагч,

    2004-2012 онд “Танадент” шүдний эмнэлэгт эмч, ерөнхий эмч, судалгааны багийн удирдагч,

    2009 оноос МХХЭМБНХ-ны НАСС-ын ерөнхий мэргэжилтэн,

    2016 оноос “Шүд, буйлыг хамгаалах төсөл”ТББ-ын тэргүүнээр ажиллаж байна.

    24 жил шүдний эмчээр ажиллаж 2004- 20012 онд 8939 хүнийг гардан эмчилсэн байна. Сүүлийн жилүүдэд өөрийн бүтээсэн бэлдмэл, эмчилгээний шина аргаа шүдний эмч нарт танилцуулж эзэмшүүлэхээр сургалт явуулж 600 гаруй шүдний эмч хамрагдаад байна.

    БОЛОВСРУУЛСАН ЭМЧИЛГЭЭНИЙ АРГА, ИННОВАЦИЙН БҮТЭЭЛ

    Судалгааны ажлууд нь шүдний бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг сайжруулж олон улсын түвшинд ойртуулах, шүдний эмчилгээний хуучирч хоцорсон арга технологийг өөрчлөх, шүд цоорох болон шүдний тулгуур эдийн үрэвслийн хүндрэлийн эмчилгээг төгс хийх, шүд авалтыг багасгах, шүдгүйдэлд хүрэхээс сэргийлэх, шүд цоорол, цоорлоос улбаатай элдэв хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эрт үед нь зөв оношилж төгс эмчилэх, нөхөн сэргээх, хүнийг өөрийн төрмөл шүдтэй байлгах, шүдгүйдэлд хүрэхээс сэргийлэх үндсэн зорилготой шүдний эмчилгээний нэн чухал тэргүүн зэргийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэдэг.

    Монголд төдийгүй дэлхийн шүдний эмчилгээний “толгойны өвчин” байсаар байгаа хамгийн хүнд асуудал болох буйлны үрэвсэл гэдэг өвчний нянгийн судалгааг Монгол улсад анх удаа хийсэн. Энэхүү судалгааны үр дүнд эмчлэх арга технологигүй байсан энэ асуудлыг шийдвэрлэж 100% ургамлын гаралтай, буйлны үрэвслийн нянгийн эсрэг өндөр үйлчлэлтэй “Жинжита” бэлдмэл гарган авсан.

    “Жинжита” бэлдмэл нь буйлны үрэвсэл үүсгэгч, шүд цооруулагч нянгийн эсрэг өндөр үйлчлэл үзүүлсэн. Үүнээс гадна шарх, үрэвслийн эсрэг болон нөхөн төлжүүлэх чадварын үйлчлэл мөн адил сайн, фармакологийн судалгаагаар хоруу чанар болон гаж нөлөөгүй гарсан нь нянгийн эсрэг бэлдмэлийн хувьд гайхалтай үзүүлэлт юм.

    Өндөр хөгжилтэй улс орнуудад хэрэглэгдэхээ больсон, дэлхийн шүдний эмчилгээнд хуучирч үеэ өнгөрөөсөн, технологи болох үрэвссэн мэдрэлийг сугалж авч хаях буюу үхүүлэх байдлаар эмчилж ирсэн аргыг халж үрэвссэн мэдрэлийг хадгалж авч үлдэн, эмчилж, нөхөн төлжүүлэх “Цус гаргахгүй эмчлэх арга” гэдэг эмчилгээний шинэ арга боловсруулсан.

    Монгол хүний гадаад хүмүүсийнхээ илүү хатуулаг чанартай шүдний сурвалжийн сувгийг богино хугацаанд зөөлрүүлж ариутгах үйлчилгээтэй, ургамлын найрлагатай ЭДТАТА-17, ЭДТАТА-19 бэлдмэлүүд гарган авч эмнэлзүйд нэвтрүүлсэн.

    СУДАЛГААНЫ АЖИЛ

    2009- 2011он Буйлны үрэвсэл үүсгэгч зарим нянгийн эсрэг хэд хэдэн антибиотекуудын идэвхийг тодорхойлох судалгааны ажил;

    2010 он Улаанбаатар хотын 12 настай 160 монгол хүүхдийн дунд шүд цоорох өвчний идэвхийг олон улсын SIC индексийн аргаар тодорхойлох судалгааны ажил;

    2011- 2013 он Буйлны үрэвсэл үүсгэгч нянгийн эсрэг зарим монгол эмийн ургамлын идэвхийг тодорхойлох судалгааны ажил;

    2009- 2013 он Буйлны үрэвслийг эмчлэх шинэ технологи гарган авах судалгааны ажил. Дээрх ажлууд дуусгавар болж 2015, 2016 онд тус тус МУ-ын стандарт болсон.

    2009- 2011он УБ хотын 6- 9 настай 1376 хүүхэд дээр шаамий зуултын тархалтын судалгаа хийж, шаамий зуулт жил бүр 1% өсөх магадлалтайг тогтоосон.Энэ ажлын дүнд бага насны хүүхдийн шаамий зуултыг эрт үед нь засах зэмсэг гарган авсан.Энэ ажил нь 1990-иэд онд Япон, Австрали улсуудад анх гарсан технологийг сайжруулсан, мэргэжлийн шүдний эмчийн судалгааны үндсэнд Монгол улсад анх удаа бүтээгдсэнээрээ онцлог, технологийн шийдлийн хувьд хэд хэдэн зүйлээр давуу болсон байна.

    https://www.facebook.com/%D0%91%D1%83%D0%B9%D0%BB%…

  • Д.ГАН-ОД: Олон жилийн хөдөлмөрийн дүнд технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг Япон Улсад МОЛГОЛ инженерүүд электрон хавтан экспортлохоор боллоо

    Техник, технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг Япон Улсад манай залуус электрон хавтан PC BOARD экспортлох болсон таатай мэдээ дуулдаад удаагүй байна. Эл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй “Дүйнхэр тэргүүн” компанийн захирал Д.Ган-Одтой ярилцлаа.

    -Хэзээнээс электроник хавтан үйлдвэрлэж эхэлсэн бэ?

    -2013 оноос эхэлж япончуудтай хамт Зүүн өмнөд Азийн бүх улсаар явж судалгаа хийхдээ манай улсын хөгжлийн гол зорилго энэ юм байна гэдгийг олж харсан. Тиймээс улсдаа электроникийн үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ экспортолъё. Бид эхлүүлчихвэл бусад нь даган дуурайж, хөгжинө гэж бодсон. Ингээд 2014 оноос зорилгоо биелүүлэхийн төлөө тэмцэж явсаар одоо л үр дүнгээ үзэж, Японы компанид бүтээгдэхүүнээ экспортлохоор боллоо. Ойрын 2-3 жилд дахиад 4-5 компанид бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр ярьж байна. Уг нь манайх зэсийн хүдэр, цэвэр зэс гаргадаг баяжмалтай улс. Үүнийгээ ашиглаад электроникийн хуулга, хавтангууд хийвэл илүү ашигтай. Учир нь хятадууд, эсвэл Зүүн өмнөд Азийн орнуудад энэ чиглэлийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн. Орлогынх нь ихэнх хувийг электроникийн салбар бүрдүүлдэг. Дэлхийн бараг бүх хүн гар утас барьдаг боллоо. Мөн айл бүрт зурагт, хөргөгч зэрэг электрон бараа бий. Үүний гол түүхий эд нь зэс, алт, мөнгө зэрэг баяжмалууд. Бид хөгжиж буй улсуудын түүхий эдийн бааз болоод буй нь харамсалтай санагддаг.

    -Техник, технологи, электроникийн чиглэлээр ажиллах мэргэжилтэн хэр олон байна вэ?

    -Судалгаа хийж байхад “Монголчууд чадахгүй шүү дээ. Хятадын том зах зээлтэй яаж өрсөлдөх юм бэ” гэж олон хүн хэлсэн. Хүмүүс зөвхөн зурагт, хөргөгч, хөлдөөгч зэрэг гэр ахуйн бүтээгдэхүүнээр электроникийн салбарыг ойлгоод байна. Яг энэ зах зээлд Хятад улстай өрсөлдөх хэцүү. Тэд олноор нь үйлдвэрлэж, хямдаар борлуулдаг. Гэхдээ тэдний бүтээгдэхүүн чанаргүй байгаа. Би Японы зах зээлийг нэлээд судалсан. Тэд Тайвань, Малайз, Сингапур, Тайланд, Вьетнам улсад үйлдвэрээ байгуулдаг юм билээ. Бүх тоног төхөөрөмжөө суурилуулж, зөвхөн ажиллах хүчээ л тухайн улсуудаас авдаг. Би япончуудаас “Та нар яагаад Монголд үйлдвэрээ байгуулж болдоггүй юм бэ” гэтэл “Монголчууд англи хэлээр чөлөөтэй харилцаж чадах уу, хөдөлмөрийн чадвар хэр вэ” гэдэг хоёр асуулт тавьж байгаа юм. Учир нь Малайз улсад үйлдвэрээ байгуулаад, ажилчдад нь энэ зүйлийг ингэж хийнэ шүү гээд заагаад өгөхөд яг түүнийх нь дагуу хийнэ. Илүү дутуу зүйл хийхгүйгээр зөвхөн зааврын дагуу ажилладаг байх нь. 

    Эндээс хөдөлмөрийн сахилга бат харагдаж байгаа юм. Манайхан бол “Ингэж хийгээрэй” гээд заагаад өгөхөд хэсэг хугацааны дараа “Ингээд хийчихвэл амархан юм байна” гээд өөрчлөх гэдэг сул талтай. Тэгээд би “Манайхан өгсөн үүрэг даалгаврыг норм, журмын дагуу хийж чадах болов уу” гэж бодож эхэлсэн. Чадах байх л даа. Гэхдээ суралцах гэж 1-2 жил шаардагдах байх гэж бодогдсон. Төгсөөд манай үйлдвэрт ажиллах гэрээтэйгээр гурван залууг Японд сургаж байна. Манайд энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн залуу олон бий. Бараг сургууль болгон электроник инженер бэлдэж байгаа ч мэргэжлээрээ ажилладаг нь тун ховор. Мөн тэднийг ажиллуулахад гардаг хүндрэлүүд бий. Жишээлбэл, сургалтын систем тааруу байна. Онолын түвшинд сайн, харин тэр мэдлэгээ хөрсөнд буулгах дадлага эзэмшдэггүй. Дадлагажуулах лаборатори, үйлдвэрлэл дутмаг учраас тэр байх. Ер нь бол дөрвөн жил сурснаас илүү өөрөө гардаж хийгээд, туршлага хуримтлуулсан хүн илүү мэдлэгтэй болдог. Диплом чухал биш болсон байна.

    -Та үйлдвэртээ ажиллах хүмүүсээ өөрөө сургадаг уу?

    -Уг нь өөрөө сургаад, ажиллуулах бодолтой. Сургалтын систем болохгүй байна гэж хэлсэн дээ. Дээд мэргэжил олгож буй сургуулиуд оюутнуудаа хүн талаас нь харахгүй байгаа юм шиг санагддаг. Уг нь онолын мэдлэгийг сайн өгч байна. Гэтэл тэд чинь төгсөөд ажиллана, олон хүнтэй харилцана. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцаанд ороход нь бэлддэггүй. Миний бодлоор хүмүүжлийн, соёлын зарчимд сургах хэрэгтэй. Тухайлбал, манай компанид ирсэн залуус эхлээд сурч байж ажиллана, маш сайн сурчихвал хүссэн хэмжээнийхээ цалинг авах боломжтойгоо мэддэггүй. Диплом авсан юм чинь өндөр цалинтай ажил хийх ёстой л гэж ойлгодог. Ирж уулзахдаа шууд цалин асууна. Мөн амархан шантардаг, бие дааж ажиллах чадваргүй зэрэг сул тал ажиглагддаг. Түүнчлэн хөдөлмөрийн сахилга бат алга. Тиймээс сургалтаар иймэрхүү чадварыг олгох нь зөв гэж боддог.

    -Яг юунд ашиглах электроник хавтан экспортлохоор болсон юм бэ?

    -Японы үйлдвэрүүдэд ихэвчлэн роботууд ажилладаг болсон. Тэр роботуудыг удирддаг компьютерын электрон хавтанг бид үйлдвэрлэх юм. Энэ нь нэлээд үнэтэй худалдах бүтээгдэхүүн. Хятадын зах зээлийн ханшаас 2-3 дахин илүү үнэлэгдэх юм. Бид Хятадын электроникийн үйлдвэрүүдтэй өрсөлдөх бус цөөн тооны, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох боломжтойг харж болно. Японы хоёр компанитай гэрээ байгуулсан. Нэг нь манайд тоног төхөөрөмж нийлүүлэх бол нөгөөх нь бүтээгдэхүүн худалдан авах юм. Японд сургаж байгаа гурван ажилтан маань тоног төхөөрөмжийн компанид нь ажиллаж буй. Энд ирээд тоног төхөөрөмж дээрээ ажиллах, бэлэн боловсон хүчин гэсэн үг.

    -Гадаадын, тэр дундаа Японы зах зээлд нэвтрэх хэцүү байх. Ямар шалгуур тавьсан бэ?

    -Мэдээж шууд бүтнэ гэж байхгүй шүү дээ. Дөрвөн жил япончуудтай хамтарч ажилласан. “За, боллоо” гэж хэлтлээ 3-4 жил болсон гэсэн үг. Энэ хугацаанд маш их зүйл шаардаж, бид ч олон зүйл хийж, шалгууллаа. Өөрсдөө ирж үзэж, харна. Алдаа дутагдлыг нь хэлнэ, бид ч хийсэн зүйлсээ явуулна гэх мэтээр ажиллаж байж одоо л “бид хийж чадна” гэдэг итгэл төрүүлж байгаа юм.

    -Танай компанид одоогоор хэчнээн хүн ажиллаж байна?

    -Манайх жижиг компани. Яг одоо манай үйлдвэрт зургаан хүн ажиллаж байна. Гэхдээ бидний барьдаг гол бодлого бол чаддаг хүнээр нь чаддаг зүйлсийг хийлгэх. Гаднах эд ангийг нь захиалж хийлгээд, яг үндсэн бүтээгдэхүүн дээрээ л өөрсдөө ажилладаг гэсэн үг. Тэгээд бусад компанид хийлгэсэн эд ангиа авч ирээд, үндсэн бүтээгдэхүүнээ суурилуулж, угсардаг. Ер нь дэлхий нийтийн үйлдвэрлэл энэ зарчмаар л явдаг. Одоо бол Японы компанид нийлүүлэх бүтээгдэхүүн дээрээ илүү төвлөрч ажиллаж байна. Түүнийгээ үнэхээр сайн хийж чадвал дараа жил бусад компаниас ч захиалга авах боломж бүрдэнэ.

    -Та ямар мэргэжилтэй вэ?

    -Би радио холбооны инженер мэргэжилтэй. 20 гаруй жил мэргэжлээрээ ажиллаж байна. Сургууль төгсөөд Үндэсний дата төвд ажилласан. Дараа нь өөрөө компани байгуулж, монголчууд электроникийн салбарт юм хийж чаддаг гэдгийг харуулахаар ажиллаж эхэлсэн.

    -Зүүн Азийн орнуудаар явж судалгаа хийсэн гэсэн. Манай улс техник, технологийн хөгжлөөс тэднээс хэр хоцрогдсон байна вэ?

    -Манайхан бүгдийг нь ажиллуулж, хэрэглэж чаддаг. Гэхдээ энэ бол хөгжил биш. Байгалийн баялаг дээрээ зодолдсоор байгаад улам доройтож байгаа нь харагдсан. Улсын хөгжил бол хүний хөгжил шүү дээ. Гоё ганган байшин барьж, эдлэл хэрэглэж, машин унах нь хөгжил биш. Хамгийн түрүүнд гар утас хийж чадах хүн хэд байгааг харах хэрэгтэй. Манай улс 1980-аад оны үед электроник хавтан үйлдвэрлэж, Буриад руу экспортолдог байсан шүү дээ. Гэтэл одоо “Монголчууд чадахгүй” гээд сууж байна. Тэгэхээр манай улсын хөгжил социализмын үеэсээ ч ухарчихсан нь харагдаж байна.

    -Сурагчийн ухаалаг цүнх хийсэн байсан. Худалдаанд гарсан уу?

    -Бүтээгдэхүүний загвар маш чухал юм билээ. Ухаалаг цүнхийг гурав дахь удаагаа шинэчилж байна. Ирэх гуравдугаар сард худалдаанд гаргах зорилготой. Сүүлийн загвар нь их хөөрхөн болж буй. Анх зөвхөн сурагчийн цүнх хийх бодолтой байсан ч одоо томчуудад зориулсан цүнх хийгээд, хөгжүүлж буй. Өмнө нь хийсэн цүнхний гаднах материал, загвар нь тааруу болсон. Бид зөвхөн функцуудад нь л анхаарснаас биш загвар, дизайныг нь сайн бодоогүй юм билээ. Тиймээс одоо хийж буй гурав дахь цүнхнийхээ загварыг мэргэжлийн дизайнераар гаргуулсан. Мэргэжлийн хүн учраас бидний хийснээс огт өөр, их гоё болгосон.

    -Ямар үнээр худалдах вэ. Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юү?

    -Монголдоо 100-130 мянган төгрөгөөр худалдах бодолтой. Гадаадын зах зээлд арай өндөр үнээр борлуулах байх. Эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд бид олон зүйл хийж байна. Хүний биед долгион нэвтрүүлэхээргүй материал сонгох нь их чухал юм билээ. Хүмүүс их хүнд цүнх болно гэж ойлгоод байх шиг байсан. Цүнхний жин нь 300 грамм. Томчуудад зориулсан үүргэвч нь гар утас цэнэглэгчтэй, дугуй унаж явахдаа ард талаа харах гэх мэт олон функцтэй болсон.

    -Цүнхнээс өөр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зэхэж байна вэ?

    -Хоёр ч бүтээгдэхүүний хөгжүүлэлт дээр ажиллаж байна. Эхнийх нь нарны зайгаар ажилладаг зурагт. Хөдөөний айлууд гэртээ том аккумлятор тавьчихсан байдаг. Түүндээ хоёр утас холбоод зурагтаа үздэг нь эрүүл мэндэд маш муу. Ялангуяа эрчүүд үргүй болох магадлал өндөр. Учир нь аккумлятороос их хэмжээний хүчил ялгардаг. Бидний хийж буй зурагт ардаа гар утаснаас үл ялиг том хэмжээтэй хайрцагтай. Хайрцагт нь жижигхэн зай хураагуур суурилуулсан. Түүндээ нарны хавтан, гэрэл зэргийг холбодог. Зай хураагуур нь наргүй үед долоон цаг ажиллах хүчин чадалтай. Үнийн хувьд ч хямдаар борлуулах бодолтой байна. “Малчин” компанийн худалддаг дан ганц зурагт 800 мянган төгрөгийн үнэтэй юм билээ. Харин бид 32 инчийн зурагт, нарны хавтан, зай хураагууртай нь нийлүүлээд нэг сая төгрөгөөр худалдах юм.

    Эх сурвалж:  Уранмандал http://unuudur.mn

    • Н.Энэбиш: Монгол улс бүс нутагтаа сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч төв болох боломжтой

      Өнөөдөр Улаанбаатар хотод Сэргээгдэх эрчим хүчний үндэсний VIII форум болж байна. Жил бүр зохион байгуулдаг энэхүү форумаар сэргээгдэх эрчим хүчний салбарт өрнөсөн тухайн жилийн үйл ажиллагааг хэлэлцэн, ирээдүйд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл явцыг танилцуулдаг билээ. Энэ удаагийн арга хэмжээнд Эрчим хүчний сайд П.Ганхүү, Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Элизабет Барсак, Дэлхийн Салхины эрчим хүчний зөвлөл (GWEC)-ийн Хятад дахь салбар хариуцсан захирал Лимин Чиао, ЭХЯ-ны Стратеги, Бодлого Төлөвлөлтийн газрын дарга Д.Чимиддорж тэргүүтэй гадаад дотоодын 500 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна. Тус форумын илтгэгчдийн нэг, 2017 онд ашиглалтанд орж үйл ажиллагаагаа эхлүүлсэн сэргээгдэх эрчим хүчний нэгэн томоохон төсөл Дарханы нарны цахилгаан станцын төслийн удирдагч доктор Н.Энэбишээс дараах зүйлийг тодруулав.   


      Дарханы нарны цахилгаан станцын төслийн удирдагчаар ажиллаж, станцаа амжилттай ашиглалтад оруулсанд баяр хүргэе. Цахилгаан станцын үйл ажиллагаа хэр явж байна вэ? Төвийн эрчим хүчний системд ямар хэмжээний хувь нэмэр оруулж байна?  

      -Төсөл хэрэгжиж дууссан. Манай улсын нийт хэрэглээ ойролцоогоор 1ГВ. Үүний бараг 90 хувь нь төвийн эрчим хүчний системээр хангагдаж байгаа. Тэгэхээр 800-900 МВ гэсэн үг. Ийм их хэрэглээний хажууд Дарханы нарны цахилгаан станцын гаргаж буй эрчим хүч нь 10МВ буюу маш бага хувийг үйлдвэрлэж байгаа. 

      -Сэргээгдэх эрчим хүчний гурван гол эх үүсвэр болох нар, салхи, усны эрчим хүчний үйлдвэрлэлийн аль нь Монголд хамгийн ирээдүйтэй, хурдацтай хөгжих боломжтой вэ? 

      -Гурвуулаа. Бид зөв болоод амбицтай бодлого явуулах ёстой. Монгол улс газрын дорх ашигт малтмалын нөөцөөр дэлхийд тавд жагсах боломжтой бол сэргээгдэх эрчим хүч ашиглах таатай нөхцлөөрөө дэлхийд шууд нэгдүгээрт бичигдэх боломжтой. Сахарын юмуу Аризонагийн гэх мэт бусад цөлүүдээс манай Монголын Говь хавьгүй илүү судлагдсан гэдгээрээ давуу талтай. Бид олон улсын эрдэмтдийн багтай хамтраад 1999 оноос хойш судалгаа хийж Монгол Говийн бүс нутагт сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад зохистой юу, ямар аргаар ашиглаж болох вэ гэдгийг судлаад техникийн шийдлүүдээ ч гаргасан. Говийн бүсэд л гэхэд Монголын одоогийн хэрэглээнээс 10-100 дахин өндөр эрчим хүч үйлдвэрлэж чадах мега станцууд барьж байгуулах боломжтой нь судалгаагаар нотлогдсон. Түүнийг байгуулахад Монголд алдах зүйл байхгүй. Учир нь эдгээр цахилгаан станцууд нь хааш хаашаа ердөө 5-10 км талбай эзлэх юм. Тэр талбайг ухаж уул уурхай явуулах биш, зүгээр л тэнд тусч буй нарны туяа, түүгээр өнгөрч байгаа салхины эрчмийг л ашиглах болохоор манай Говийн зэлүүд газарт ямар ч хөнөөл учрахгүй. Энийг дагаад монголд өндөр технологи орж ирэх, тухайн илүүдэл эрчим хүчийг экспортлох боломж бүрдэнэ. Тухайн эрчим хүчийг экспортлоод олох татварын орлого л гэхэд Монгол Улсыг баян чинээлэг орны зиндаанд хүргэхэд хангалттай хүрэлцэх юм. 

      -Ийм том хэмжээний станцыг байгуулахын тулд мэдээж уснаас авахуулаад олон нөөц баялгийг ашиглах хэрэгтэй болох байх? 

      -Нүүрс түлдэг дулааны цахилгаан станцууд шиг тийм олон сая шоо метр ус ашиглахгүй. Усны хувьд тухайн цахилгаан станцуудыг үйл ажиллагаагаар хангах ажилчдын ахуйн хэрэглээний ус, багаж төхөөрөмжөө жилд нэг хоёр удаа угааж цэвэрлэх ус байхад л хангалттай. Салхины станцад ус хэрэггүй шүү дээ. Түүгээр үл барам Монгол Улсад гадаргын усныхаа нөөцийг үр ашигтай ашиглах асар том боломж бий. Хэдэн зуун мянган жилийн туршид хуримтлагдаж байгаа “алтнаас үнэтэй” гүний усаа дулааны цахилгаан станцын хөргөлтийн системд ашиглаад хэдхэн жилийн дотор ууршуулж байна гэхээр харамсалтай байгаа биз? Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд маш цэвэр, маш үнэтэй газрын дорх усаа хайрлан гамнаж, гадаргын усаа ашиглан хөгжиж байна. Гадаргын ус, газрын доорх усны ашиглалт ихэнх өндөр хөгжилтэй орнуудад 90:10 гэсэн харьцаатай байдаг бол манайд бараг эсрэгээрээ байна. 

      -Та усан цахилгаан станцын асуудлыг дэмжиж байгаа юу? 

      УЦС бол усны урсгалын хүчийг л ашигладаг. Зөв стандарт, технологиор барих нь чухал. 

      -Орхон-Говь төслийн тухайд? 

      -Говийн бүс нутгийг ногоон бүс болгох, Говийн усан хангамжийг сайжруулах тал дээр маш өндөр ач холбогдолтой зөв төсөл гэж боддог. Тийм технологитой төслүүд дэлхийд маш их бий. Улсын газар нутгаар урсан өнгөрч байгаа гадаргын усыг ашиглах их олон хувилбарууд байдгийн нэг оновчтой хувилбар нь Орхон-Говь төсөл. Тийм учраас үүнийг би Монгол улс усны хангамжаа гадаргын усаараа шийдэх гэсэн шилдэг төсөл гэж үздэг. Орхон-Говь төслийг хэрэгжүүлэхгүй бол Говьд байгаа том уурхайн төслүүд болох Оюу Толгой, Цагаансуварга газрын гүний уснаас л ашиглана. Гүний ус бол миний дээр хэлсэнчлэн “зэс, алтнаас ч үнэтэй”. Бага үнэтэй зүйлийг их үнээр хийнэ гэдэг учир дутагдалтай. Сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаар Монгол Улсад алдах зүйл огтхон ч байхгүй. Үүнд шаардагдах газар нутгийн хэмжээ нь Монголын нийт газар нутгийн хэмжээтэй харьцуулахад өчүүхэн буюу 0,1 хувьд нь хүрэхгүй хэрнээ улсын ДНБ-ийг одоо байгаагаас нь хэдэн арав дахин нэмэгдүүлэхэд тустай. Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний баялаг нь хөндөгдөөгүй байгаа алтны уурхай л гэсэн үг. 

      -Энэ хэмжээний мега төслүүдийг хөдөлгөх боловсон хүчний нөөц Монголд байгаа юу?  

      -Боловсон хүчний нөөц тодорхой хэмжээнд бий.Үүнийг төрийн бодлогоор ч анхаарч байна. Жишээлбэл Япон улсын Засгийн газартай хийсэн “1000 Инженер” хөтөлбөрийн хэлэлцээр байна. Энэ хөтөлбөрөөр сэргээгдэх эрчим хүч болон электроникийн чиглэлээр инженер бэлдэхийг түлхүү анхаарч байна. ШУТИС-д сэргээгдэх эрчим хүчний анги нээж, жил бүр 20-30 оюутан төгсч байна. Би өөрөө МУИС-д багшилдаг. Манай сургуулиас гэхэд 10 оюутан магистр, докторын зэрэг хамгаалахаар Япон улсад сурч байна. Нэмж хэлэхэд, нар салхины цахилгаан станцыг ажиллуулахад маш цөөн тооны маш өндөр мэдлэгтэй инженерүүд хэрэгтэй. Сая ашиглалтанд оруулсан 10 МВ чадалтай Дарханы нарны цахилгаан станцыг 2-хон инженер ажиллуулж байна. Ингээд 3 харуул хамгаалалтын ажилтан, 3 диспетчер, захирал, жолоочтойгоо нийлээд нийт 11 хүн ажиллуулж байхад яг ижил хүчин чадалтай Дулааны хоёрдугаар цахилгаан станцад 300-400 хүн ажиллаж байна.  

      -Монгол Улс цахилгаан эрчим хүч экспортлогч орон болж болох уу? 

      -Экспортод чиглэсэн үйлдвэрлэл явуулна гэж зорилго тавиад, яриад байгаагийн хамгийн тод биелэл нь энэ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл байх боломжтой. Ялангуяа нар, салхины эрчим хүчийг үйлдвэрлэх нь манай улсын хөгжлийн гарц мөн. Уул уурхайг одоохондоо эдийн засаг, санхүүгийнхээ эх үүсвэр болгон ашиглаж байгаа нь үнэн. Гэхдээ алс хэтдээ Монгол Улс энэ бүс нутгийнхаа сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлийн том тулгуур төв болох боломжтой. Үүнийг ажил хэрэг болгохын тулд Засгийн Газраас хоёр хөрштэйгөө болоод Зүүн хойд азийн бүсийн улс орнуудтай өндөр түвшинд гэрээ хэлэлцээрийг тууштай хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна.Ярилцсанд баярлалаа. 

      Б.Амарсайхан
      Эх сурвалж: Монцамэ агентлаг

    • Д.Жаргалсайхан: Бид автобус, троллейбус, дуобус, монбус гээд олон машин хийсэн. Тэдгээрийн дүү болох цахилгаан машинаа хийгээд удаагүй байна

      “Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг. Гадаадаас хэдэн арван сая төгрөгөөр Монголын эрс тэс цаг агаарт тохирохгүй автомашин, автобус худалдаж авахын оронд үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд дотоодын зах зээлээ хөгжүүлэх боломж бидэнд байна. Үндэсний аж үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайханаар ахлуулсан мэргэжилтнүүд цахилгаан автомашин бүтээжээ. Тэрбээр одоо автомашинаа туршин унаж хотын гудамжаар салхи татуулан явна.

      -Та цахилгаан автомашинаа хэзээ бүтээсэн бэ?

      -Би цахилгаан машины мэргэжилтэй хүн л дээ. Автобус, троллейбус, дуобус, монбус гээд олон машин хийсэн. Тэдгээрийн дүү болох цахилгаан машинаа хийгээд удаагүй байна. Дэлхий нийтэд цахилгаан машины хөгжлийн үе эхлэх хандлага оржээ. Үүнтэй монголчууд хөл нийлүүлэн алхаж байна. Энэ нь эдийн засгийн үр ашиг талаасаа боломжийн дүр зургийг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хямд өртгөөр цахилгаан машин хийх боломж харагдаж байна. Тухайлбал, ашиглалтын зардал энгийн унаанаас 5-8 дахин бага гэдэг утгаараа Улаанбаатар хотод ашигтай тээврийн хэрэгсэл гэж бодож байна. Дээр нь агаар бохирдуулахгүй, импортын шатахуун хэрэглэдэггүй, дотоодын эрчим хүчний салбараа дэмжиж худалдан авалт хийх зэрэг ашигтай тал олон. Моод Монголоор дуусдаггүй, Монголоос эхэлдэг технологийн шинэ цаг үеийг авчрахын тулд инженерүүд маань үлгэр дуурайлал болоод шинэ загваруудаа гаргаад явна.

      -Автомашиныхаа загварыг гаргаад удаж байна уу?

      -Дэлхий дээр машинууд үндсэн нэг загвартай байдгаас гадна 2-3 үндсэн зарчим баримталдаг. Аюулгүй ажиллагаагаа хэр хангадаг, салхины эсэргүүцлийн хүч, хүндийн төвийн шийдлүүд зэрэг техникийн тооцоололд үндэслэн автамашины загварыг гаргадаг. Цахилгаан машин дэлхий нийтэд өндөр хэрэглээнд орчихсон. Хэрэглээнээс харж байгаад хамгийн хямд, найдвартай, ашиглаж байгаа хөдөлгүүрийн хүчин чадал өндөр байх гэсэн үзүүлэлтээс үндэслэн ерөнхий дизайн зураглалаа гаргаж авдаг. Өөрөөр хэлбэл, автомашин нь явдаг байшин юм. Хүн байшин барихад яаж эхэлдэг, түүнтэй адилхан 5-6 компани хамтран машин бүтээдэг. Одоо бид цахилгаан машины анхны загвараа өвлийн улиралд туршихаар хүлээж байна. “Монголын цаг агаар, замын нөхцөлд тэсч гарсныг автомашин гэнэ” гэсэн онигоо дэлхий дээр байдаг. Хамгийн эрс тэс уур амьсгалтай, хамгийн хүйтэн хот бол Улаанбаатар. Тиймээс 400 вт-ын цахилгаан халаалтын системийг тавьчихсан байна. Одоо бидний тооцоолол амьдрал дээр биеллээ хэрхэн олохыг харах гэж байна. Үүний дараа зах зээлд нэвтрүүлж олон нийтийн хэрэглээнд гаргахаар төлөвлөсөн.

      -Нэг цахилгаан машин хэдэн төгрөгт бүтэж байна вэ?

      -Анхны юм болгон үнэтэй байдаг. Цахилгаан машиныг бид нэг газраас авчирч худалдаагүй. Үйлдвэрлэж байгаа гэдэг утгаараа судалгаа шинжилгээний ажлууд хийдэг. Цахилгаан машиныг олноор нь үйлдвэрлэвэл нэг бүрийн үнэ буурна шүү дээ. Энэ бол зах зээлийн хууль. Төр, засгийн үйлчилгээний автомашиныг цахилгаан машинаар сольчихвол төсвийн зардал багасна. Жишээ нь, Улаанбаатар хотод 163 автомашин дарга нарын хэрэгцээнд үйлчилж байна. Үүнд 560 сая төгрөгийн бензин зарцуулдаг. Үүний оронд 160 цахилгаан машин оруулчихвал ашиглалтын зардал нь 10 дахин багасна.

      -Цахилгаан машины анхны загвар хоёр хүний суудалтай юм байна. Зорчигчийн суудлын тоог цаашид нэмэх боломжтой юу?

      -Цахилгаан такси хийе гэж бодож байна. Ер нь янз бүрийн зориулалтаар хэдэн ч хүний суудалтай хийх бүрэн боломжтой. Хамгийн гол нь захиалагч юунд хэрэглэх гэж байгаагаас шалтгаална. Тиймээс бид цахилгаан машин авсан эхний 100 хүнд хоёр жилийн баталгаат засвар хийх хугацаа болон таван жилийн хугацаанд засварыг нь хариуцахаар төлөвлөөд байна. Эхний цахилгаан 100 автомашин инженерийн хайр халамжид байна гэсэн үг юм. Хамгийн гол нь цахилгаан автомашиныг одоогоор зөвхөн хот дотор ашиглах боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй. “Тоёота”-гийн хөгжлийн загвар шиг цахилгаан машиныг дагаж олон үйлдвэр хөгжинө, тэр хэрээр олон хүн ажил, орлоготой байна гэсэн үг. Бид япон, солонгосууд шиг хөгжихийг хүсч байгаа бол тэдний аж үйлдвэржилтийн хууль эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэй. Ийм боломжийг бүрдүүлээгүй учраас өнөөдөр бид халбага сэрээгээ ч өөрсдөө хийж чадахгүй байна. Үүний тулд тухайлбал, цахилгаан машин бүтээхэд орж байгаа техник хэрэгслийн татварыг тодорхой хугацаагаар тэглээд ижил төстэй бараа бүтээгдэхүүнийх нь гааль, НӨАТ-ыг багахан өндөр тавиад дотоодын үйлдвэрлэлээ хамгаалаад өгвөл энэ технологийг олон монгол залуу эзэмшинэ. “Хьюндай” компанид 100-гаад мянган хүн ажиллаж байна. Ер нь улсад томоохон технологийн хэдэн үйлдвэрлэл байх ёстой. Энэ асуудлыг гаргаж тавихын тулд сүүлийн 10 гаруй жил алдагдалд ороод хүндхэн зам туулаад явна. Тодорхой үр дүн гарах болов уу гэж найдаж байна.

      -Цахилгаан машиныг цэнэглэх цэгийг хэрхэн байгуулах талаар төлөвлөгөө гаргасан уу?

      -Яаж цэнэглэх вэ гээд сандрах зүйл байхгүй. Гар утас цэнэглэдэг шиг ажиллагаатай гэж ойлгох хэрэгтэй. 220 вольтод энгийн нэг залгуураар л цэнэглэнэ шүү дээ. Нэг аккумляторыг гурван жилийн хугацаанд цэнэглээд ашиглах боломжтой. Ерөөсөө л ашиглалтын зардал шатахуун хамгийн бага иддэг автомашинаас 5-8 дахин бага гээд л ойлгочиход болно. Үүнийг батлахын тулд би цахилгаан машинаа өнгөрсөн зунжингаа уналаа. Энэ хугацаанд 2500 км явсан байна.

      -Одоо танаас өөр хүн цахилгаан машиныг унаж байгаа юу?

      -Хүмүүс хэрэгцээндээ тохируулж загвараа гаргаад манай компанид хандаж эхэлж байна. Хамгийн гол нь эхлээд цахилгаан машины зургийг гаргах ёстой. Сайн бодож зураг гаргахад чадварлаг инженерүүд хэрэгтэй байдаг. Гэтэл Монголд ийм инженер цөөхөн байна. Ийм ажил хийдэг хүн дэлхийн хаана ч очсон 2500 ам.долларын цалин авна. Одоогоор бидэнд ажилчдадаа тийм хэмжээний цалин өгөх боломжгүй байна. Тиймээс дотоод нөөц бололцоогоо ашиглан ажиллаж байна.

      -Ховор гээд байгаа энэ ажлын байрын хэрэгцээг хангах боловсон хүчнийг манай их, дээд сургуулиуд бэлтгэдэг үү?

      -Их, дээд сургуулиудад техник, зохион бүтээлтийн программын хичээл заагаад эхэлчихсэн. Бид Төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны шугамаар энэ чиглэлийн олимпиадыг гурван жил дараалан зохион байгуулахаас гадна сайн мэргэжилтэн бэлтгэх олон ажил зохион байгуулж байгаа. Монголчуудын давуу тал нь ямар ажлыг маш амархан сурдаг. Бид энэ чадвараа хэрэгтэй зах зээлд ашиглах хэрэгтэй.

      -Монголын шилдэг инженеүүд гадаадад амжилттай ажиллаж байгаа сураг дуулддаг. Та тэдний нэгийг Монголд авчраад хамтран ажиллаж байгаа юм биш биз?

      -Гуравдугаар курсээс нь эхлээд сургасан шавь нартайгаа ажиллаж байна. Гадаадад ажиллаж байгаа хүнийг урьж болно. Гэтэл тэд бидний жил авах цалинг сард авна гэж ярьдаг.

      -Одоогийн хүчин чадлаар цахилгаан машиныг ямар хугацаанд үйлдвэрлэх боломжтой вэ?

      -Захиалгаасаа хамаарна. Одоо байгаа ажиллах хүчний төвшинд нэг цахилгаан машиныг 14 хоногийн хугацаанд гаргана. Мэдээж 1000 машин захиалбал бид яаж ажиллахаа бодож эхэлнэ шүү дээ.

      -Цахилгааныг машиныг бүтээхэд хэчнээн хүн ажиллаж байна вэ?

      -Манай компани 88 ажилтантай байсан. Захиалга байхгүй учраас хүмүүсээ цомхотгосон. Яг өнөөдрийн байдлаар 10 гаруйхан хүнтэй л ажиллаж байна. Худалдан авагчгүй бизнесийн орчин бүрдээгүй, хууль эрхзүйн орчин байхгүй байна. Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр Хятадаас хямд үнэтэй адилхан бараа оруулж ирээд биднийг бут цохидог. Тиймээс л дотоодын үйлдвэрүүдээ бие даагаад явах хүртэл нь дэмжээд өгөөч гэж хүсээд байгаа юм. 10 мянган хүний ажлын байр бий болгох боломжтой салбар бол энэ. Энгийн хийцтэй тоног төхөөрөмжөөс эхлээд машин механизмыг бид өөрсдөө хийх бүрэн боломжтой. Бас бид заавал бэлэн бүтээгдэхүүн экспортлох шаардлагагүй. Өөр олон боломж бий.

      -Энэ тал дээр хамтарч ажиллахаар ирсэн хүн бий юү?

      -Төр, засгийн төвшинд бидний хийж байгаа ажлыг ойлгож эхэлсэн болохоор нааштай хандаж байгаа хүн бий. 20 экоавтобусаа өгчихлөө, өчнөөн олон монбус, троллейбусаа борлуулчихлаа. Энэ бидний ажилд дэмжлэг болсон. Дээр нь төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг Улсын Их Хурлаас өнгөрсөн дөрвөн жилд гаргасан. Аж үйлдвэрийн яам ч байгуулсан. Энэ бол асар том давуу тал болж байгаа юм. Удаан л болохоос бидний ажил урагшилж байгаа шүү. Энэ ажлыг цааш нь Монгол Ардын Нам авч яваад хөгжүүлнэ гэж итгэж байна. Ардын намын мөрийн хөтөлбөрт 400 автобусыг дотоодын үйлдвэрээс авна гэж бичсэнийг би аваад хадгалчихсан байгаа. Энэ нь бидэнд итгэл найдвар төрүүлсэн. Дээр нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг сая баталлаа. Мөрийн хөтөлбөрийн үндсэн үйлдвэрлэл гэдэг дотор металлурги, металл хийц, тоног төхөөрөмж, угсралтын үйлдвэрийг дэмжинэ гээд оруулаад ирлээ. Энэ бүх сайхан мэдээ бидэнд итгэл найдвар өгч байна.

      Бид яриагаа өндөрлүүлж “Экобус” компанийн зогсоол дээр очиход тэдний үйлдвэрлэсэн дунд оврын автобусуудыг байрлуулсан байв. Цэвэрхэн, тохилог, үзэмжтэй харагдах тэдгээр автобусыг аялал, жуулчлалын салбарт ашиглавал тохиромжтой бас хэмнэлттэй юм шиг санагдаж байсныг нуух юун. Д.Жаргалсайхан инженер хотын нийтийн тээврийн хөгжлийн талаар яриагүй ч хийхээр зорьж байгаа зүйл нь нүдний өмнө ил байлаа. Тэрбээр Улаанбаатарыг трамвайтай болгохоор зураг төслөө гаргажээ. Энэ мэт монгол инженерүүдийнхээ эхлүүлсэн ажлыг дэмжээд өгвөл Улаанбаатар утаагүй, эко хот болоход ойрхон байна.

      Эх сурвалж: Unen.mn