Category: үйл-явдал

  • ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!

    Цуврал №5

    ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр цэцэрлэг, бага ангиас нь хүүхдүүдийг дээр доор нь оруулж, өрсөлдүүлж, оддын өвчнөөр өвчлүүлж, хэнд ч хэрэггүй төмөр медаль, цаас тараадагаа хэзээ болих вэ?Бага насны боловсролын зорилго бол хүүхдийг сургахад биш өөрийгөө нээхэд чиглэх ёстой. Өөрийн өгөгдлийг зөв нээж, хөгжүүлээд явсан хүн өөрөө өөрийнхөө оргилд л хүрнэ. Өөрийнхөө аварга л болно.Боловсролын зорилго бол хүүхдийг өрсөлдүүлэхэд огт оршдоггүй, хүүхэд бүрийн авъяас, өгөгдөл өөр, тэр өөр өгөгдөл бүрийг дуу, бүжгээр зэрэглэн өрсөлдүүлэх ямар ч боломжгүй, ингэж хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэхгүй шүү дээ!

    Жишээ нь: Дуу хөгжмийн хичээл гэхэд хүүхдийг дуулж чаддаг, чаддаггүйгээр ялгаварлаж, авъяастай, авъяасгүйгээр нь зэрэглэж байгаа нь энэ боловсрол мөн үү?! Хүүхдийг насан туршид нь “чи авъяасгүй, би солгой” гэсэн бодлыг суулгана гэдэг гэмт хэрэг шүү дээ!! 

    Эхлээд дуу, хөг гэж юу вэ гэдгээ ойлгох ёстой. Дууг хүн өрсөлдөх гэж дуулдаггүй, харин дуу хууртай, хөг аялгуутай байх гэж л дуулдаг, мөн сурдаг.Угтаа бол хүүхдэд ноот, дуу гэхээс илүүтэй дуу, хөгжим сонгох, дуу чимээг ойлгох, хүний дотоод хөг аялгуу, өөрийгөө хэрхэн хөглөж урам зоригтой байх, дотоод хэмнэлийн бие хэрхэн ажилладаг, хүн хэмнэл, долгионыг хэрхэн хүлээж авдаг, монгол хүн хурай, уухайгаараа хэрхэн багаасаа өөрийн дотоод хэмнэлийг хөглөх, байгалийн хэмнэл, аялгуутай хэрхэн нэгсэх, бүүвэйн дуу аялаж чадахгүй эх хүн байхгүйтэй адил, охидууд хэрхэн бүүвэйн дуу аялах, бий биелгээгээр хэрхэн 81 мөчийг биесүүлж, эртэй, иртэй, уртай, эрүүл чийрэг амьдрах гэх мэтээр хүнийг өөрт нь байгаа өгөгдлөөр нээж боловсруулах ёстой болохоос хиймэл хэдэн хоолой, хөдөлгөөн тавилтаар авъяасыг нээх ямар ч боломжгүй шүү дээ! 

    Яст мэлхий, туулай хоёр өөр өөрийнхөө онцлогоор хөгжиж боловсрох ёстой болохоос нэгэн хэмжүүрээр хэмжиж, яст мэлхий удаан гүйдэг гээд муу, авъяасгүй гэсэн үг биш шүү дээ, тэгж цоллож болох уу!!!Угтаа бол хүн энэ хорвоод ирэхдээ хэн нэгэнтэй өрсөлдөх гэж огт ирээгүй, өрсөлдөөд байх шаардлага ч байхгүй, яагаад гэвэл “хүн хүнстэйгээ ирнэ” буюу анхнаасаа өөрийн удамшлын өгөгдөлтэй, авъяастайгаа, хийх зүйлтэйгээ ирчихдэг, тэр зүйл нь бусдынхтай огт давхцдаггүй учир өрсөлдөөд байх шаардлага байхгүй, харин яг өөрөө өөрийгөө, өөрийн “бий”- г сэрээх нь чухал юм. ТИЙМЭЭС БАГА НАСАНД НЬ УРАЛДУУЛДАГ ӨРСӨЛДҮҮЛДЭГЭЭ БОЛЬЦГООЁО ОО!!! Буруу тавигдсан хөрсөн дээр ямар ургамал торниж ургах вэ!Ахлах ангиасаа нь илэрсэн авъяас, чадварынхаа дагуу дагнан хичээллэж, түүгээрээ өрсөлдөж болно шүү дээ!

    By: Ж.Лувсандорж (2024/1/30, Ур сарын шинийн 21) 
    Нүүдэлчний тэмдэглэл

    #НүүдэлчнийТэмдэглэл #НүүдлийнСоёлИргүншил #МонголынЦаг #МонголЗагвар #МонголУхаан #ЭкоХөгжлийнҮлгэр #МалчинАав

  • ГүнТийн отог Gunt khot ail- Аялал амралтын шинэ цомхон хэв маяг

    Өөрөөр аяла, Өөр өөр аялла!

    * ЯВГАН АЯЛАЛ * ТАНИН МЭДЭХҮЙН АЯЛАЛ
    * ИДЭВХИТЭЙ АМРАЛТ * ӨВ СОЁЛ

    Баг, гэр бүл, анги хамт олны идэвхитэй аялалын хөтөлбөр, хамгийн олон тоглоомтой

    1. ЯАГААД ОТОГЛОХ ЦЭГ гэж?

    • Баг, хамт олноороо агаар салхинд гарч, сургалт, өдөрлөг, явган аялал, өдрийн аялал, майхант аялал зохион байгуулах хэрэгцээ үүссэн үү?
    • Групп, клуб, сонирхолоороо нэгдэж өдрийн аялал, зуны зугаалга, цасны баяр, багийн тоглоом тэмцээнийг зохион байгуулж, мартагдашгүй дурсамжийг бүтээмээр байна уу?
    • Найз нөхөд, садан төрлөөрөө цугларч тэмдэглэлт өдөр, гэр бүлийн өдөрлөгөө зохион байгуулмаар байна уу?
    • Анги хамт олон, сурагчидад Намар, хаврын спартикат, байгаль танин мэдэхүйн аялал, алтан намар аялал зохион байгуулах хэрэгцээ гарсан уу?
    Баг, гэр бүл найз нөхөд, анги хамт олноороо

    АГААР САЛХИНД ГАРЧ, ТАРХИ ТОЛГОЙГОО СЭРГЭЭХ, ИДЭВХИТЭЙ АМРАЛТАНД зориулж Өвөр гүнтийн зусланд “ГүнТийн Отог”-оо санал болгож байна. 

    Хотод ойрхон агаар салхинд үйл ажиллагаа зохион байгуулъя гэхээр тохиромжтой газар ховор. Бас ууж идэхээс өөр хийх юм олддоггүй, хөтөлбөргүй байдаггүй шүү дээ.

    Тэгвэл бид энэхүү хэрэгцээ шаардлагад тулгуурлан сургалтын эвентийн их гэр, багийн тоглоом, гадаад орон зайн экстрийм тоноглолтой, явган аялалын замтай хамгийн олон тоглоомтой, хамгийн их хийх юмтай АНХНЫ ХӨТӨЛБӨРТЭЙ Отоглох цэг-ийг та бүхэнд санал болгож байна.

    Манайх амралтын газар шиг хоногийн үйлчилгээ үзүүлдэггүй боловч багаараа тоглож наадах, өөрсдийгөө сорих, идэвхитэй амрах эко орон зайг бүрдүүлж, таны илүү дутуу зардлыг эрс хэмнэх АРАЙ ӨӨР хувилбар, шийдлийг санал болгож байна.

    ДАВУУ ТАЛ
    • ХӨТӨЛБӨРТ СУУРИЛСАН- Дэлхийн 15 орны 100 төрлийн тоглоом
    • БАЙГАЛИЙН МЭДРЭМЖ- Эко орчин, цэвэр агаар
    • ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ- Танин мэдэхүйн аялал
    • ЗАРДЛЫН ХЭМНЭЛТ: Цаг, зардал хэмнэх хотод ойрхон байрлал 18км
    • #ЦОМХОН, #ХҮРТЭЭМЖТЭЙ, #ТААВААРАА, #ТАНИН МЭДЭХҮЙН АЯЛАЛ

    2. ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ

    Байршил

    Өвөр гүнтийн зуслангийн хойд энгэр, Билгүүн хайрхан (уулын өндөрлөг тул налуу байршилтай)

    Туулах зам

    Улаанбаатар хотоос 18км, Зуслангуудын уулзвараас чигээрээ хойшоо 4км (Засмалаас 300м). Автобус дээш гарахгүй тул. Цуваагаар отогруу өглөөний эрч хүчтэй алхалт хийнэ 15 минут.

    Орчин, байршуулах хэрэгсэл

    70мКв   10 ханатай монгол их гэр

    24мКв   Дүнзэн байшин (өдрөөр)

    150мКв Спорт талбай + Чөлөөт цагийн талбай

    Эко Биолан- орчин үеийн хуурай 00-той

    Байгаль орчин

    Байгалийн үзэсгэлэнтэй харууц сайтай уулын өндөрлөгт байрладаг. 

    1км алхаад ойтой тул уулын алхалт, явган аялал хийх боломжтой.

    Үнийн санал

    10- 40 хүртлэх хүнтэй байгууллага, баг хамт олны өдрийн хөтөлбөр зохион байгуулахад тохиромжтой.

    Нэг оролцогч 

    Насанд хүрэгч: 50,000₮ (Экстрийм тоглоом, багийн тоглоом, өглөөний цай, байршуулах хэрэгсэл багтсан, 

    * өдрийн хоол, унаа ороогүй)

    Хүүхэд: 25,000₮

    (Ажлын өдөрт 5%OFF)

    Жич: *Хоолыг өөрсдөө хийх болон захиалга, хүргэлтээр авах боломжтой. 

    • Хоол захиалга 10- 15К

    Зочилсон байгууллагууд

    Хаан банк- Эрсдлийн газар, Юнител- Хүний нөөцийн удирдлагын газар, Цэцэгт мэндчилгээ, ТЭСО- Скай Гарден, Мишээл Гарден, Брайт ложистик, Омни шиппинг, Happy Flowers, Шинэ пресс, MEF ББСБ, Гүүд нэйборс Монгол, Remax- Platin, Remax Crystal, Асгатын өгөөж, УСУГазар, Хүүхдийн төв сувилал, Монтс, Монголын иогчдын холбоо, Некст ложистик, Шинэ Монгол Харүмафүжи сургууль, Орос 3-р сургууль, 1-р сургууль, Хишиг сургууль, Монгол билэг оюун цэцэрлэг, Багануурын дүүргийн ЕБС, Налайх дүүргийн цэцэрлэг

    ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР, АГУУЛГЫГ 89811326, 99861326 утас болон info@creativemongolia.com хаягаар зурвас бичин харилцах боломжтой. 

  • U Art БУДДАГ УРАН ЗУРГИЙН НОМ- Баг хамт олны бүтээлч урлахуйн өдөрлөг

    УР ДҮЙ ХӨГЖҮҮЛЭХ ОЮУНЛАГ БЭЛЭГ:

    ӨӨРӨӨ БУДАЖ БҮТЭЭХ УРАН ЗУРГИЙН НОМын шинэ цувралуудаа гаргалаа.

    U-Art цуврал №4 Гэр бүл, №5 Эвт дөрөв сэдвээр 2 цуврал номоо эрхэм та бүхэндээ хүргэж байна. Цуврал бүр 30 зурагтай, 25х25см хэмжээтэй хэвлэгдсэн. Гэр бүл, хамт олноороо будаж, бүтээж, гэр орчноо чимэглэх боломжтой, будаж бүтээх явцад ур дүйгээ хөгжүүлэх болон төвлөрөл бий болгож, стрессгүй болох давуу талтай. Байгууллага, хамт олноороо номоо захиалан байгууллага дээрээ зураг будах, мандала, сртесс тайлах бүтээлч өдөрлөг, ART DAY зохион байгуулах боломжтой.

    ЯАГААД ЭВ ДҮЙ, УР ДҮЙ ЧУХАЛ ВЭ?

    Зураг дүрслэл, өнгө чимэглэлийн нарийн чимхлүүр үйл урлах нь хүмүүний нарийн торгон мэдрэмжийг нээх, гарын эв дүй, ухааны ур дүйг хөгжүүлэх нэгэн төрлийн маш сайн дасгал болох юм.

    Гарын эв дүй хөгжсөөр ухааны ур дүйг нээж, аливаа зүйлд нямбай чямбай, эв дүйтэй байх үндэс суурь тавигдана.

    Зөв тавигдсан суурь нь зөвхөн гараар урлаж бүтээхүйн үндэс болоод зогсохгүй тухайн хүн ямар ч салбарт юу ч бүтээлээ гэсэн, өдөр тутмын үйл хэрэгтээ хандах хандлага болон тогтож, төвлөрөх, бүрэн бүтэн үйлдэх зан чанар болж төлөвшдөг билээ.

    Тиймээс “Манай хэн ч юм юманд эвтэй хүн дээ” гэж хэлдэг нь ямар ч үйл хэргийг бүтээх чадварыг үнэлсэн хэлц яриа юм.

    ӨНГӨ УРЛАХУЙН АЧ ХОЛБОГДОЛ
    • Гарын эв дүй хөгжинө
    • Ухааны ур дүй нээгдэнэ
    • Сэтгэлийн өнгө тусгал сэргэнэ
    • Сууж сурсанаар төвлөрөлийн үндэс болно
    • Дотоод сэрэл мэдрэмж, зөн совин хөглөгдөнө
    • Оюун бодлыг эмхэлж цэгцэлнэ
    • Тархины холбоосууд идэвхижиж стресс буурна
    • Хүүхэд гэр бүлээ утас, дэлгэцийн хамааралгүй өсөх боломж.
    • Хамгийн чухал нь хүүхдүүддээ “чанартай цаг” гаргаж, хамтдаа бүтээн туурвиж, харилцан ярилцах сэдэл болж, гэр бүлд бүтээлч уур амьсгал бий болж, хөдөлмөрч зан чанрын суурь тавигдана.

    ХҮРГЭЛТТЭЙ

    Үнэ:1 ном- 20К
    2 цуврал нийлээд- 35К
    10ш авбал- 150К
    – Интер ном, Аз хур номын дэлгүүрээс авах боломжтой.
    Байгууллага хамт олны уран зурагийн мандала арт, зураг- вайне өдөрлөг зохион байгуулахад: Та зөвхөн номоо худалдаж авахад л хангалттай.

    #ХүргэлтҮнэгүй
    ХҮРГЭЛТИЙН УТАС: 89811326, 99149527, 90803655

    #БүтээлчЦаг #ТаныОюунлагХэрэгцээнд #ОюунлагБэлэг #БүхНасныхандЗориулсан

    https://www.facebook.com/undraav
  • U ART STUDIO УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

    Зураач, уран бүтээлч В.Ундраагийн үүсгэн байгуулсан U-Art Studio нь хүүхэд, гэр бүлд зориулсан дүр бүтээх, ном, бүтээл, агуулга хөгжүүлэлт, бүтээгдэхүүний загвар чимэглэл хөгжүүлэлтийн чиглэлд ажилладаг. Өөрсдийн бүтээл болон Урлагийн хөтөлбөрүүдээр дамжуулан монгол хүүхдүүдэд өөрийгөө нээн хөгжүүлэхэд туслах, гэр бүл, баг, хамт олонд хамтдаа бүтээн туурвих сэтгэлгээ, бүтээлч орон зайг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой ажиллаж байна. 2024 онд U-Mandala цувралын үргэлжлэл “U- Art буддаг уран зураг” 4, 5-р цувралыг эрхлэн хэвлүүлсэн.

    БҮТЭЭЛҮҮД

    2024 он “UArt буддаг зураг 4, 5” цуврал
    2018- 2021 он U-Mandala- 1, 2, 3
    2023 он Hi Mongolia органик брэндийн сав баглаа боодол
    2021 он Ч.Дэлгэрцэцэг Tales from Mongolia монгол үлгэрийн номын зураг чимэглэл
    2019 Х.Эрдэнэцэцэг “Сарны хэмнэл- Байгалийн хэмнэл” цагалбарын зураг чимэглэл
    2019- 2020 он OyunDesign үйлдвэртэй хамтарсан U Souvenir бэлэг дурсгалын багц
    2018 он Түмэн торго “Дөрвөн хүчтэн” коллекцийн материалын хээ, чимэглэлийн загвар
    2018 он Ч.Лодойдамба “Манай сургуулийнхан” номын зураг чимэглэл
    2018 он “Бүүвэй- Од” хүүхдийн баривч, дээлний брэндийн сав баглааны зураг
    2014- 2017 он Ж.Хорлоо “Сайн мууг ялгая” 1, 2, 3-р цувралын зураг чимэглэл
    2012 он МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Чулуунцэцэг “Ээж” номын зураг чимэглэл 
    2012 он Ц.Удвалцэцэг “Зүрхэн дардас” яруу найрагийн номын зураг чимэглэл
    2010 он “Дээд эрүүл мэнд” номын зураг чимэглэл

    ҮЙЛЧИЛГЭЭ:
    Team Art | урлагийн боловсролын хөтөлбөр:
    Байгууллага, анги хамт олон, гэр бүлд зориулсан урлахуйн боловсрол олгох, урлахуйн эв дүй хөгжүүлэх хөтөлбөр. Буддаг уран зураг, буддаг ном, эко тор цүнх чимэглэх зэрэг хөтөлбөрт суурилсан Мандала Арт, Уран зураг- вино, Ураг зурагаараа зорилгоо илэрхийлэх зэрэг хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулж байна.

    ХОЛБОО БАРИХ

    976- 99149527, 90803655
    undraavandan@gmail.com

    http://twitter.com/UndraaV
    http://facebook.com/UndraaV
    http://creativemongolia.com

  • EVENT ORGANIZE | ҮЙЛ АЖИЛЛАГААГ (арга хэмжээ) ЗОХИОН БАЙГУУЛАХАД ГАРГАДАГ НИЙТЛЭГ АЛДАА, ЗӨВЛӨМЖ

    Насаараа л хийлээ гэдэг шиг, 10 орчим жил жижиг, том есөн шидийн үйл явдал, үйл ажиллагааг зохион байгуулжээ. Гар, бие оролцож байсан event-үүдээс дурьдвал, Ээждээ зориулсан бидний төгөл, Дээд эрүүл мэнд- төгс эрүүлжихүйн баяр, Мандухай хатан ээжүүд аян, Монгол блогчид наадам, UBTwestival, Social Media Club, TEDxUlaanbaatar, Монгол бэлэг аян, Монголд үйлдвэрлэл аялал, Legendary travelers moment, Kawai Монголд, Эльмар Гасанов Монголд, Тэнгэрийн сүм эх орон, Сэтгэлийн зураг хандивын үзэсгэлэн, Алтай ятгыг дуурьсгах их ёслол, МНТ түгээмэл эх үзэсгэлэн, Ази Номхон Далайн 31-р Жембори, HR DAY г.м.

    Цаашид Event зохион байгуулагчидад зориулж өөрийн туршлагыг хуваалцаж байна.

    Сүүлийн үед дүү нар бас янз бүрийн үйл ажиллагаа, event сонирхож, туршиж зохион байгуулдаг болжээ. Тиймээс бидний алдааг битгий давтаарай гээд алдаа, оноогоо ярьж өгсөн юм. Байгууллагын үйл ажиллагаа, шинэ жил, цасны баяр, сургалт, баярын хурал, брэндийн нээлт, салбарын чуулган гээд л алийг тэр гэхэв, үйл ажиллагаа зохион байгуулдаг хэн бүхэн сонирхож үзээрэй. Хэрэгтэй санаа оноо байвал аваарай.

    Та бүхний үйл ажиллагаа нь:

    МЭДЛЭГ ӨГЧ, АЛСЫН ХАРААГ ТЭЛЖ

    УРАМ ЗОРИГ ӨГЧ, СЭТГЭЛИЙГ ХӨДӨЛГӨЖ

    ХАМТЫН АЖИЛЛАГААГ НЭМЭГДҮҮЛЖ

    ЭРГЭХ ХОЛБООГ ҮҮСГЭЖ, ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ байх болтугай.

    АГУУЛГА

    АЖЛЫН ДАРААЛАЛ

    1. Сэдэв, агуулга, зорилгоо тодорхойлно. Давтамж
    2. Концепц, дүр зураг, дизайнаа тодорхойлох
    3. Ажлын хэсэг буюу зохион байгуулалтын багаа бүрдүүлнэ
    4. Ерөнхий төлөвлөгөө: Агуулга бүтээж хүргэх
    5. Уулзалтын төлөвлөгөө
    6. Хамтрагч, талуудыг бүрдүүлэх
    7. Олон нийтэд хүргэх
    8. Үйл ажиллагаа
    9. Тайлан
    10. Агуулга, стандартаа бий болгох (сайжруулах)

    БАГ

    Үндсэн баг + Дэмжигч хүч + Эскперт + Коммунити + Хамтарсан баг

    Багийн гишүүдийн хариуцах ажлыг бэлтгэл үеийн, үйл ажиллагааны үеийн гэж 2 удаа ажил хуваарилна.

    Бэлтгэл үеийн хуваарилалт

    • Төлөвлөлт & агуулга баг
    • Маркетинг& Медиа баг
    • Хөтөлбөрийн баг
    • Спонсор баг
    • Оролцогчтой харилцах баг

    Үйл ажиллагааны үеийн хуваарилалт

    • Ерөнхий зохион байгуулагч
    • Орчин, интерьер, тохижилт бэлтгэл баг
    • Зочид, оролцогчидтой харилцах баг
    • Тайзны хэсэг
    • Агуулгын баг
    • Хөтөлбөрийн баг
    • Холбогч

    НИЙТЛЭГ АЛДАА | ШИЙДЭЛ

    Бэлтгэл үеийн

    • Олон талт хамтын ажиллагааг бий болгох
    • Оролцогч талуудын ашиг сонирхол, оролцоо, хүлээлтийг тодорхой болгох
    • Бүхэлд нь зураглалаа гаргах: Хүн, ая, дэлгэц, индэр, мик, жижиг хэрэглэл, гэрэл, хаалга
    • Найруулга зүйн үүднээс харах
    • Уран бүтээлч, хөтлөгч, хамтарсан багтайгаа уулзаж нэг ойлголттой болох
    • Event-ээсээ хамаараад гоё хоолойтой хөтлөгч чухал биш -> Юмаа мэддэг хүн чухал
    • Хөтлөгчид үгийг бэлдэж өгөх
    • Мэдээлэл тодорхой байж, хуваалцахад бэлэн байлгах
    • Контакт лист үүсгэж хуваалцахад бэлэн байлгах
    • Сонирхолтой болгох, оролцоог бий болгох
    • Үргэлж шинийг эрэлхийл

    Үйл ажиллагааны үеийн

    • Хөтөлбөрийн нарийн ширийнийг тооцож, чеклэж, хуваарилалт хийх
    • Үйл ажиллагааны үеийн ажлуудыг эзэнжүүлэх
    • Шийдвэр гаргалтаар хангах|
    • Холболт, мэдээллээр хангах
    • Сул цаг- хүлээлт цагийг ашиглах
    • Зохицуулагчийн үүрэг: Гадагшаа чиглэсэн
    • Холбогчийн үүрэг: Дотогшоо чиглэсэн
    • Хөтлөгч, уран бүтээлчиддээ л хэтэрхий ач холбогдол өгөх
    • Дотоод холбоо болон Мессеж ашиглах
    • Эрсдэлийг удирдах: Сандарч гүйлдэхгүй байх
    • Алдааг удирдах, зохицуулах
    • Хэвлэлд хэн ярилцлага өгөх| Хэвлэлийн мэдээ
    • Автомашины зогсоолтой эсэх

    Жамсранжавын Лувсандорж (Luka)

    ҮндэстэнБаг ХХК

    https://www.facebook.com/Luvsandorj

  • Bloomberg TV Mongolia хамт олон #Багийн тоглолт сургалтыг зохион байгууллаа

    Bloomberg TV Mongolia баг хамт олон Намрын ажлын нээлтээ “Багийн Тоглолт” хөтөлбөрөөр эхлүүлж, багаар тоглож, баг, алба, нэгжийнхээ уялдаа холбоог илүү нягтруулах хөтөлбөрүүдээр хамтран ажиллаа. 

    Шилдэг, тэргүүлэгч хамт олонд амжилт хүсье. 

    #БагийнТоглоом #НамрынОлимп #БагааЭрчил #ХүчтэйБаг

    http://creativemongolia.com/teambuildingtraining/

  • Монос Бэсрэг наадмын Багийн буухиа хөтөлбөрийн нийлүүлэлт

    Монос групптэй хамтран Монос Бэсрэг наадмын багийн буухиа тэмцээнийг удирдан зохион байгууллаа. Шинийг эрэлхийлэгч Монос группын хамт олон бэсрэг наадмаа цоо шинэ аргачлал, баг хамт олны идэвхитэй, оролцоотой хөтөлбөрөөр хамтран зохион байгууллаа. Байгууллагын баг бүрэлдэхүүний ихэнхи хувийг Y, Z шинэ үеийн залуус эзэлдэг болж тэд огт өөр үнэт зүйл, соёлыг эрэлхийлж байна.
    Байгууллага хамт олны амралт, зугаалга, бэсрэг наадам, агаар, салхилалт нэрээр утга учиргүй хөлчүүрхэж, хийх юмгүй булан тохойд очиж гигүүрдэг үе моодноос гарч, баг хамт олноо оролцуулсан багийн тоглоом, баг болж ажиллах, буухиа тэмцээнийг мэргэшсэн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан нь үр өгөөжтэй, бүтээлч, шинэлэг болж чадлаа.
    Хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа.

    ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР, АГУУЛГЫГ 88028241, 90803655 утас болон info@creativemongolia.com хаягаар зурвас бичин харилцах боломжтой. 

    Танай байгууллагын сургалт хөгжил, байгууллагын соёлын хөтөлбөрийн хэрэгцээ шаарлагыг тодорхойлох, сургалт хөгжил, соёлын бодлого, төлөвлөгөө боловсруулахад бид зөвлөн туслаж хамтран ажиллах боломжтой.

  • TEAM ART | УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

    ЯАГААД ЭВ ДҮЙ, УР ДҮЙ ЧУХАЛ ВЭ?

    • Зураг дүрслэл, өнгө чимэглэлийн нарийн чимхлүүр үйл урлах нь хүмүүний нарийн торгон мэдрэмжийг нээх, гарын эв дүй, ухааны ур дүйг хөгжүүлэх нэгэн төрлийн маш сайн дасгалжуулалт болдог.
    • Гарын эв дүй хөгжсөөр ухааны ур дүйг нээж, аливаа зүйлд нямбай чямбай, эв дүйтэй байх үндэс суурь тавигдана.
    • Зөв тавигдсан суурь нь зөвхөн гараар урлаж бүтээхүйн үндэс болоод зогсохгүй тухайн хүн ямар ч салбарт юу ч бүтээлээ гэсэн, өдөр тутмын үйл хэрэгтээ хандах хандлага болон тогтож, төвлөрөх, бүрэн бүтэн үйлдэх зан чанар болж төлөвшдөг. Тиймээс “Манай хэн ч юм юманд эвтэй хүн дээ” гэж хэлдэг нь ямар ч үйл хэргийг бүтээх чадварыг үнэлсэн хэлц яриа юм.
    • Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх тархины фитнесс. Бизнес процесс нь ажилтанаас ихэвчлэн логик сэтгэлгээг шаардаж байдаг тул баг хэвшмэл сэтгэлгээнд орж хайрцаглагдах нь түгээмэл байдаг. Тэгвэл урлаг бүтээх нь хүний хийсвэр сэтгэлгээг ажиллуулж хайрцагнаас гарч сэтгэх нөхцлийг бүрдүүлж өгөх тархины фитнесс юм.
    • Оюун санааг төвлөрүүлж стресс тайлна

    ХӨТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

    Ерөнхий мэдээлэл

    Байгууллага, анги хамт олон, гэр бүлд зориулсан урлахуйн боловсрол олгох, урлахуйн эв дүй хөгжүүлэх хөтөлбөр.

    Буддаг уран зураг, буддаг ном, уран зураг, эко тор цүнх чимэглэх зэрэг хөтөлбөрт суурилсан сургалт хөтөлбөр.

    Байгууллага хамт олныхоо хүсэл тэмүүлэлийг зураг бүтээлээр илэрхийлж, хамтдаа урлан бүтээх багийн ажиллагааны хөтөлбөр.

    Хөтөлбөр

    2- 4 цагийн хөтөлбөр

    Агуулга, хөтөлбөрийн төрөл

    1. Буддаг ном- буддаг зураг- Мандала арт- хамтдаа будаж бүтээсэн зургаараа орчноо чимэглэх
    2. “Уран зураг- вино | Art wine” зураг зурангаа стресс тайлах хөтөлбөр
    3. “Байгууллагаа уран зурагаар” компани, байгууллагынхаа үзэл санаа, философийг уран зурагаар илэрхийлж хамтдаа бүтээж байгууллагатаа байршуулна.

    Ач холбогдол, үр дүн

    • Стресс тайлах. Баг хамт олонд сэтгэлзүйн дасгал болж, стресс тайлах, оюун санааг төвлөрүүлэх, бүтээх сэдлийг идэвхижүүлэх хөшүүрэг болно. Art therapy- эерэг сэтгэлзүйг бий болгоно.
    • Хамтдаа бүтээх сэдэл. Хүн ганцаараа бол шинэ зүйлийг туршиж чадахгүй. Би хийж үзээгүй, зурж чаддаггүй гэдгээр шалтагладаг. Харин баг нэгэндээ урам зориг итгэл өгснөөр олны хүч оломгүй далай болж хамтдаа уран бүтээл туурвиж чадна.
    • Урлаг ба уран зураг нь орчуулгагүй түгээмэл хэл учир хэлний ялгаралгүй хамтаа бүтээх боломж

    Сургалтын орчин

    Танхим болон гадаад орчинд ажиллах боломжтой.

    Оролцогчд 4-5 хүнтэй багт хуваагдаж ширээ тойрч ажиллана.

    Хамтран ажилласан

    Мастер групп, Монос фарм, IBI Интерактив BI, Макс эксим, Хүннү ресурс, АПУ- Санхүүгийн хэлтэс, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг

    Үнийн санал

    1. “Буддаг зураг” хөтөлбөр 1 оролцогч: 20,000₮ (Тухайн хөтөлбөрт ашиглах буддаг номны төлбөрөө төлөхөд л хангалттай)

    2. “Уран зураг- вино” хөтөлбөр 1 оролцогч: 50,000₮ (Буддаг номоос гадна зотон дээр зурна + вино багтсан)

    3. “Байгууллагаа уран зурагаар” 1,500,000₮ (оролцогчийн тоо заахгүй) Уран зургийн хост, будаг, бийр нь үнийн саналд багтсан.

    ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР, АГУУЛГЫГ 99149527, 88028241 утас болон info@creativemongolia.com хаягаар зурвас бичин харилцах боломжтой. 

    U ART STUDIO

    https://www.facebook.com/undraav

  • Залуу гэр бүлүүдийн боловсролд зориулав

    Өнөөдөр Монголын нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг бол гэр бүлийн боловсролын асуудал яах аргагүй мөн билээ. Гэр бүлийн боловсрол мэдлэг дутмаг байгаагаас залуу гэр бүлийн салалт нэмэгдэж хүүхдүүд өнчирч байна. Хүүхдээ хүмүүжүүлэх арга барил дутмаг байгаагаас хүүхдийн хүсэл зорилгыг мохоож өөртөө итгэлгүй, сул дорой иргэн төлөвшиж байна. Цаашилвал бэлгийн замын халдварт өвчин, үр хөндөлт, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц олон асуудал бий болсоор. Нийгмийн хурдацтай хөгжил, амьдралд тулгарч байгаа асуудлуудын үр дүнд гэр бүл гэдэг эрхэм зүйл хаягдаж нэг л мэдэхэд ард үлдчихсэн байна. Тэгвэл бид Аз жаргалтай гэр бүлийг хэрхэн бий болгох вэ? Яаж сэтгэл хангалуун амьдрах вэ, үр хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэх гээд энгийн боловч чухалд тавигдах эдгээр асуултад хариулт олох гэж эрдэг. Бас шаналдаг. Гэвч юу ч хийж чаддаггүй. Ажил ажил, мөнгө цалин гэж гүйсээр эцэст нь маргаан, үл ойлголцол, хүйтэн харьцаа давамгайлж, амьдралаа ямар ч баяр баясгалангүй уйтгартай нэгэн хэвийн байдалд оруулж, өнгө зүсгүй бэлэгдлийн төдий зүйл болгож, эцэстээ юу ч үгүй алдчихсан байдаг. Түүнээс гарах хор уршиг нь ч их байдгийг анзаардаггүй.

    Гэр бүлийн боловсролын мэдээллийн танд цувралаар хүргэх болно.

  • “САЙН МУУГ ЯЛГАЯ” ХҮҮХДИЙГ ЗӨВ ХҮН БОЛОХОД ТУСЛАХ 60 ДАДАЛ НОМ (2014 он)

    Шинэ үеийн хүүхдийн зан байдлын судлаач Хар үхэрт Жамсранжавын ХОРЛОО нь 4 жил гаруй хугацаанд 6 дүүргийн 12 цэцэрлэгийн 300 гаруй хүүхдийг хамруулсан судалгаандаа үндэслэн шинэ үеийн хүүхдэд багаас зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд туслах САЙН МУУЯ ЯЛГАЯ хүүхдийг зөв хүн болоход туслах 60 дадал номоо эрхлэн хэвлүүллээ. Уг номын бүтээлийн багт Найман шарга Вандангийн Ундраа зураачаар, Бүтээлч Монгол нэгдлийг үүсгэн байгуулагч Хар үхэрт Жамсранжавын Лувсандорж, 39-р цэцэрлэгийн аргазүйч Олгонууд Санжаадоржийн Дашмаа, 143-р цэцэрлэгийн багш Олхонууд Хубаагийн Цэцэгсүрэн, 179-р цэцэрлэгийн багш Боржигон Намжилын Сэржмядаг нар зөвлөхөөр тус тус ажиллаа.

    Зохиогч Жамсранжавын Хорлоо нь 2007 оноос сургуулийн өмнөх боловсролд шинэчлэлт хийх зорилгоор өөрийн судалгааны ажлаа эхлүүлж 2011 онд “4 настай хүүхдийн зан төлөв дэх хандлага” сэдвээр боловсрол судлалын магистр зэрэг хамгаалсан юм. Тэрээр 2010 онд “Яруу сэтгэлгээний эрин” ТББ-н дэргэдэх “Индиго” хүүхдийн хөгжлийн төвийг үүсгэн байгуулж 100 орчим хүүхэдтэй биечлэн ажиллаж судалгаагаа эрчимжүүлсэн юм. Мөн цэцэрлэгийн сургалт хүмүүжлийн ажил болон багш нарын тулгамдсан асуудал, эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх арга барилыг судалсаар байна. Бага насны хүүхдэд зориулсан “Сайн мууг ялгая!”, “Цэцэн хүү”, “Би чадна”, “Цэгээр наадъя” зэрэг сургалтын хөтөлбөрүүдийг санаачлан, туршилт судалгааны ажлыг зохион байгуулж байна.

    Уг бүтээл нь хүүхдэд багаас нь өөрийн гэсэн үзэл санааг төлөвшүүлж, эерэг зан чанар, зөв дадал хэвшлийг олгох зорилготой бөгөөд өгөгдсөн зураг, асуултын дагуу хүүхэдтэйгээ харилцан ярилцаж, аливаа асуудлыг олон талаас нь харах чадвартай болгож, тэдний эрүүл мэнд, өсөлт хөгжилт, зан төлөвшилд нь хэрэгцээтэй мэдээллийг өгөх замаар өөрсдөөр нь зөв буруу үйлдэл, сайн муу зан чанарыг ялган салгуулж улмаар хүүхэд багачуудын өдөр тутмын үйлдээ мөрдвөл зохих дүрмийг өөрсдөөр нь гаргуулж, дагаж мөрдүүлж, хэвшүүлэхэд чиглэж байгаа юм.

    Зохиогч нь энэхүү гарын авлага бүтээл, судалгаандаа үндэслэн ШИНЭ ҮЕИЙН ХҮҮХДИЙГ ЗӨВ ТӨЛӨВШҮҮЛЭХ АРГА цуврал лекцийг эхлүүлээд байгаа бөгөөд та бүхэн албан байгууллага, хамт олондоо энэхүү лекцийг зохион байгуулж Монголын ирээдүйд оюуны хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна.

    ЗОХИОГЧТОЙ ХОЛБОГДОХ

    Утас: 99158825
    horloo_j@yahoo.com
    http://twitter.com/JHorloo
    http://facebook.com/JHorloo

    “САЙН МУУГ ЯЛГАЯ” ХҮҮХДИЙГ ЗӨВ ХҮН БОЛОХОД ТУСЛАХ 60 ДАДАЛ by ЯРУУ СЭТГЭГЧ хүний хөгжлийн нэгдэл