Category: Uncategorized

  • МОНГОЛ МЕНЕЖЕР ХӨТӨЛБӨР| ХҮНИЙ НӨӨЦИЙН СУДАЛГААНЫ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

    “МОНГОЛ МЕНЕЖЕР” ХӨТӨЛБӨР

    Хөтөлбөрийн зорилго: Удирдах эвдүй, түншлэн удирдах чиглэлээр өндөр түвшинд мэргэшихийг хүсэгчдэд хамгийн орчин үеийн мэдлэг, ур чадвар олгох, Монгол удирдахуйн арга ухаан, Монгол хүний онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөрийг нэвтрүүлэх.

    Хөтөлбөрийн онцлог:

    • Монгол үндэсний үнэт зүйл, гүн ухаант ухаант суурилсан Монгол удирдахуйн арга ухаан.
    • Удирдах эвдүйг олгох үндсэн мэдлэг, ойлголтуудаас гадна орчин үеийн арга, техникүүдийг олгоход чиглэсэн цогц хөтөлбөрөөр хичээллэнэ.
    • Хичээлүүдийг менежментийн олон улсын туршлагатай, шилдэг багш, сургагч нар заана.
    • Хичээл бүр тренинг- консалтинг хэсгүүдээс бүрдэж, онол-практик (20: 80) хослуулсан хэлбэрээр, сургалтын орчин үеийн посттренинг аргууд ашиглан явагдана.
    • Сургалтанд оролцогчид өөрсдийгөө сорих сорил, дасгал, кейсүүдээр түвшнээ тогтоох боломжтой.

    Хөтөлбөрийн давуу тал:

    • Суралцагч өөрийн ажиллаж буй аж ахуйн нэгж  байгууллагын удирдах ажилтанд тавигдах шаардлагыг хангах, ажилтнууд ба багийг удирдах, түншлэн удирдах эвдүй, ур чадваруудыг олж авна. 
    • Суралцагч өөрийн удирдах эвдүй, манлайллын  сул болон давуу талуудыг илрүүлж, шинэчлэх санаа, орчин үеийн арга техникүүдийг мэдэж авна. 
    • Суралцагч өөрийнхөө манлайлах чадвар, удирдах эвдүйг сайжруулах, шинэ санаа арга барилыг тодорхойлох боломжтой болно. 
    Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэн нь 2010 онд анх үүсгэн байгуулагдсан ба үйл ажиллагааны үндсэн чиглэл нь байгууллагын хүний нөөцийн менежментийн судалгаа хийж сургалт, зөвлөгөө явуулж, байгууллага ба хувь хүнд оюуны хөрөнгө оруулалт хийн хөгжүүлэх замаар үйлчлүүлэгч байгууллагын үр дүн, үр ашгийг нэмэгдүүлэхэд оршино.

    Бидний ур чадвар, туршлага нь Дэлхийн болон Монголын хүний нөөцийн менежментийн орчин цагийн нэн шинэ мэдээлэл, хөгжилтэй холбоотойгоор үргэлж зэрэгцэн хөгжиж ирсэн бөгөөд бидний зохион байгуулдаг үйл ажиллагааны хөтөлбөрүүд байгууллагуудын өнөөгийн онцлог шаардлагыг хангахын тулд байнга шинэчлэгдэн хөгжиж байдгаараа өвөрмөц бөгөөд өрсөлдөх чадвар сайтай байдаг.

    ХНСҮХ нь өнөөгийн өрсөлдөөнт зах зээлийн үед хүний нөөцийн ажилтныг илүү чадварлаг, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн, тодорхой арга туршлага хуримтлуулж, улмаар байгууллагадаа илүү ихийг хийж бүтээхэд нь туслах үүрэг хүлээн ажилладаг.

    ХНСҮХ нь олон улсын зөвлөх мэргэжилтэн болон тухайн салбарын мэргэшсэн сургагч, багш, захиралуудаар багаа бүрдүүлсэн чадварлаг хамт олныг бий болгож чадсанаар үйл ажиллагаа нь өргөжин тэлж, амжилт бүтээлээр арвин ажиллаж байна.

    АЛСЫН ХАРАА
    Дэлхийн жишигт дүйцсэн Үндэсний Хүний Нөөцийн Менежментийн Загварыг хөгжүүлэх

    БИДНИЙ ЗОРИЛГО
    Монголын Бизнесийн ба Төрийн болон ТББ-уудын хөгжилд шаардагдаж буй ХН-ийн мэргэжлийн цогц үйлчилгээгээр хангах

    БИДНИЙ УРИА “Хөгжье гэвэл хүнээ…”, “Менежер бүхэнтэй бид хамтдаа”

    ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭЛБЭР БА ЧИГЛЭЛ

    Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэнгээс бүхий л байгууллагуудад хүний нөөцийн менежментийн сургалт, зөвлөгөө зохион байгуулж байна. Мөн Хүний нөөцийн менежментийн бодлогын түвшний болон хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хувь хүн болон албан байгууллагуудын идэвхитэй үйл ажиллагаа, үр ашиг ба үр дүнг нэмэгдүүлэхэд тусалдаг билээ.

    Эдгээр үйл ажиллагаанаас гадна өөрийн брэнд болсон тогтмол сургалтуудыг зохион байгуулах, мөн үйлчилгээнийхээ хэлбэр чиглэлүүдийг тэлэх зорилгоор менежментийн зөвлөгөө, үр дүнгийн үнэлгээ, дүгнэлт гаргах, судалгаа хийх гэх мэт олон төрлийн шинэлэг үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

    БИДНИЙ БИЗНЕСИЙН ФИЛОСОФИ
    Бид чаддаг зүйлээ хийсэн шиг хийнэ.
    Бид шинэлэг бүхнийг цаг хугацаанд нь хүргэнэ.
    Бидний үйл ажиллагаа үйлчлүүлэгчиддээ л чиглэнэ.
    Бидний үйлчилгээ таны хэрэгцээнд тулгуурлана.
    Бид та бүхний итгэлд түшиглэнэ.

    ХОЛБОО БАРИХ

    BlueMon Center #904
    Самбуугийн гудамж-32, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар хот-14201
    Утас/Факс: 77112050
    https://www.facebook.com/inhr.mn
    Вэбсайт: www.inhr.mn

  • Дэвшилтэт медиа маркетинг буюу интернэт маркетинг гэж юу вэ /New media marketing/

    Хүн төрөлхтний харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн сувагуудад эрс шинэ дэвшилүүд гарснаар интернэтэд суурилсан цахим нийгэм улам бүр хүрээгээ тэлсээр байна. Интернэт хэмээх агуу том акул телевиз, радио, сонин, рекламны самбар гэх мэт хэвлэл мэдээлэл, реклам сурталчилгааны хэрэгсэл болох жижиг загасуудыг залгиж эхэллээ. Тиймээс мэдээллийн шинэ сувагуудад тулгуурлан цахим нийгмийн харилцаанд хэрхэн оролцож, хэрэглэгчидтэй хэрхэн амжилттай харилцах вэ гэсэн асуудал хариултаа хүлээсээр.

     

    Интернэт нь маш бага зардлаар дэлхий нийтэд мэдээлэл түгээх боломжыг бий болгосон. Интернэтийн хамгийн ач холбогдолтой зүйл нь том жижиг бизнесүүдэд ав адилхан боломж олгосон байдаг. Харин эрхэлж буй аливаа үйл ажиллагаандаа амжилт олох эсэх нь интернэтийн орон зайд маркетингаа хэрхэн яаж үр дүнтэй явуулахаас ихээхэн шалтгаална.

    Интернет маркетинг нь сэтгэлгээний ба техникийн хүчин зүйлсийг ашиглан кибер орон зайд хэрэглэгчийн үнэ цэнэ, сэтгэл зүйн ханамж, ашигт байдлыг бий болгохын тулд дизайн, хөгжүүлэлт, сурталчилгаа ба борлуулалтыг нэгтгэн холбож болдог цогц систем юм. Интернэт маркетингийг “Дижитал технологийн тусламжтайгаар маркетингийн зорилгодоо хүрэх” гэж энгийнээр тодорхойлж болно. Аливаа маркетингийн зорилго хэрэглэгчдийг өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ байлдан дагуулахад л чиглэгддэг. Тэгвэл интернэт нь орчин цагийн технологийн хувьслын ачаар хувь хүний эрх чөлөөг хүндэтгэсэн тэдэнд сонголт хийх боломж олгох  зорилгод нийцсэн нийгмийн харилцааны хамгийн чухал хэрэглүүрүүдийн нэг болж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн хувь хүний өөрийнх нь сонголтонд нийцсэн маркетингийн компанит ажлаа явуулах боломж олдож байгаа нь маркетеруудад илүү хялбар, эдийн засгийн илүү үр өгөөжтэй системүүд хүчээ авч байна.

    Тиймээс интернэтэд суурилсан харилцаа, нэгдэлийн боломжийг ашиглаж, мэдээлэл технологийн ололт дэвшилээр тэдгээр харилцааг амжилттай удирдсан байгууллагууд хурдтай өөрчлөлт, өрсөлдөөн дунд амьд үлдэж байна.

    Уламжлалт маркетингийн сул талууд

    1. Залхаах: Масс медиа буюу хэнд ч юуг ч хамаагүй цацдаг, спамддаг, залхаадаг, уурлуулдаг уламжлалт реклам сурталчилгаа нь өдөр ирэх бүр үнэ цэнэ, ач холбогдолоо алдаж байна. Хүмүүс реклам сурталчилгаанаас залхаж нээлттэй, хурдан шуурхай харилцааг илүүд үзэж байна.
    2. Үрэх: Уламжлалт медиа сувгууд буюу телевизийн реклам, сурталчилгааны самбарууд нь өртөг өндөртэйн дээр үр дүнгээ тооцоход хүндрэлтэй. Жишээ нь телевизийн реклам болон гудамжны самбарууд нь яг хэдэн хүнд хүрч, хэдэн хүнийг шийдвэр гаргахад хүргэсэн бэ гэдгийг тооцох боломж хомс.

    Дэвшилтэт медиа маркетингийн давуу талууд

    1. Мэдээллэх: Байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээ болон өөрсдийн үйл ажиллагааны тухай мэдээллийг нийтэд хүргэх, зар сурталчилгаагаа цацах.
    2. Харилцах: Үйлчлүүлэгч, хэрэглэгчидтэй холбогдож харилцах нээлттэй суваг.
    3. Судлах: Боломжит хэрэглэгч болон тэдгээрийн хэрэгцээ, шаардлага, хувийн онцлогийг судлаж түүнд тулгуурласан тактикийг хэрэгжүүлэх.
    4. Борлуулах: Интернэтээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах.
    5. Тэлэх: Зах зээлийнхээ хувьд тэлж глобаль зах зээл дээр гарах.
    6. Хэмжих: Интернэтийн харьцангуй хэмжигдэхүйц давуу талыг ашиглан мэдээлэл, сурталчилгаа хэдэн хүнд хүрсэн, хэдэн хүн сонирхсон, хэдэн хүн ямар санал сэтгэгдэлтэй байгааг хурдан хугацаанд хэмжиж стратегаа сайжруулах бүрэн боломжтой.
    7. Хэмнэх: Кибер орон зай дахь өөрийн онлайн оффисоо байгуулах, харилцаа холбооны, цаг хугацааны, офиссын гэх мэт олон төрлийн зардлыг хэмнэж болно.
    8. Дэмжих: Реклам сурталчилгааны үр ашигггүй зардалаа багасгаж харин нийгэмд тустай сайн сайхан үйл ажиллагааг дэмжиж санхүүжүүлэх байдлаар компанийнхаа нэр хүндийг өсгөдөгХҮМҮҮНЛЭГ МАРКЕТИНГ хүн төрөлхтний зүрх сэтгэлийг улам бүр байлдан дагуулсаар байна.

    Маркетингийн шинэ хандлага

    Тиймээс онлайн орчинд байгаа олон зуун хүмүүстэй зардал багатайгаар харилцаа үүсгэх, реклам сурталчилгаагаар залхаахгүйгээр хүссэн үед нь хүссэн мэдээлэлээр хангаж түргэн шуурхай харилцааг бий болгох, үүсгэсэн харилцаагаа тогтмолжуулах, итгэл төрүүлэх, үнэнч тууштай хэрэглэгчийг бий болгоход чиглэсэн үр дүнтэй ажлуудыг төлөвлөж хэрэгжүүлэх шаардлага улам бүр урган гарсаар байна. 

    Хэнд юуг зориулаад байгаа нь мэдэгдэхгүй рекламаар хүчирхийлдэг, сувгаа солитол залхаадаг, мод сүйтгэж энд тэндгүй цавуу, жонхуугаар цаас наадаг, хүн хардаг эсэх нь мэдэгдэхгүй уранхай, цоорхой самбар босгодог маркетинг сурталчилгаа эрин үеэ өнгөрөөж, үнэнч хэрэглэгчээ олж авч, тэдэнтэйгээ тогтмол үнэ цэнэтэй харилцааг бий болгох замаар ашиг бий болгодог онч маркетингийн үе ирээд байна. 

    Бараа, бүтээгдэхүүний талаар оновчтой мэдээллийг хүргэж, тогтмол, тасралгүй харилцааг бий болгосноор компанийн 80% ашгийг бий болгодог атлаа нийт хэрэглэгчийн 20% нь болж байдаг үнэнч тууштай хэрэглэгчээ олж авч, тэднийхээ сэтгэл ханамжийг тогтмол мэдэрч уян хатан оновчтой ажиллаж буй компаниуд амжилт ялалтаа бадруулсаар байна.


    МАРКЕТИНГ, БОРЛУУЛАЛТ,
    ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ

    ҮЙЛ АЖИЛЛАГААГАА УДИРДАХ
    ЦОГЦ ПЛАТФОРМ

    Маркетингийн санаануудаа үнэлэх, хэмжих, борлуулалтаа
    төлөвлөх хянах, хэрэглэгчтэйгээ харилцах,
    халамжлах үйл ажиллагааг нэг технологиос удирдаарай. https://erxes.mn/

    Жамсранжавын Лувсандорж

  • “Зардал бүр хүний сайн сайхны төлөө байх” – Надад бол таалагдаж байна

    Айлд эрэг боолтны халивнаас эхлээд хумсны хутга гээд хэрэг болох багаж хэрэгсэл захаас аваад л дутагдана. Тэгсэн саяхан Мандухай хатан компани захиалгаар хийлгэж, хэрэглэгчиддээ бэлэг болгож буй багажны иж бүрдэлийг ашиглаж үзлээ. Халив нь нарийнаас эхлээд бүдүүн хүртэл бүх төрлийн цэцгэн болон хасах халивны төрлүүдтэй, 2 талдаа гар чийдэнтэй юм байна. Хумсны иж бүрдэл нь хумсны хутга, чихний ухуур, хумсны хуурай, хямсаа гэх мэт айлд үргэлж хэрэг болж байдаг багажнуудын цуглуулга байна. Хэрэглэгчидээ гоё сайхан реклам, гял цал баглаагаар хууралгүй хэрэглэгчидийнхээ амьдралд ахуйд хэрэг тус нэмэр болох бодитой багаж хэрэгсэлээр урамшуулж байгаа танай хамт олонд маш их баярлалаа. Хэрэглэгчиддээ итгэл даасан найдвартай үйлчилгээг 20 жилийн турш үзүүлж чадсан ах, эгч нараараа бахархаж байна. Ажил үйлсд тань амжилт бүтээлийг хүсье. Монгол хүн бүр үндэсний бүтээгдэхүүнээрээ гоёж сэтгэл тэнэгэр гоо сайхан амьдрах болтугай.

     

    5 хоногийн өмнөхөн дөө. Мандухай хатан компанийн захирал Н.Шинэгэрэл эгч манай ажилруу орж ирээд гарахдаа, хүүхдүүд яагаад хүнгүй өрөөнийхөө гэрлийг унтраагүй юм бэ гэж асуусан. – Аа, гал тогооруу орчихоод эргээд ирлээ гэхэд, – Тэгсэн ч гэсэн, энэ өрөө хүнгүй л байгаа бол гэрлээ унтрааж байх хэрэгтэй гэж хэлж байсан. Энэ үгийг сонсоод бодсон: “Нээрээ бүх зүйл энгийнээс л эхлэдэг, биднийг гал тогооруу очоод 2, 3 минут юм идэх хооронд цахилгаан урсаж л байгаа. Тэр цахилгаан бол манай компанийн л мөнгө урсаж байгаа гэсэн үг шүү дээ. Цаашлуулж бодвол дэлхий ээжийн нүүрс л шатаж байгаа шүү дээ. Хүн жижиг гэлтгүй бүх зүйлийг сайн анхаарч, ажиллаж чадсанаараа амжилтанд хүрдэг биз дээ.

    Сонсож байснаар Икеагийн захирал Ингвар Кампрад (Дэлхийн 11 дэхь баян хүн) бүх бүтээгдэхүүнээ нэг бүрчлэн шалгадаг, тавилгад ямар ч илүү дутуу зүйл байх хэрэггүй, илүү мод төмөр орсноороо ямар ч давуу талыг бий болгодоггүй гэж үздэг хүн байсан бөгөөд хамгийн бага материал орсон хамгийн энгийн, хамгийн зөв ашигтай орон зайг үүсгэдэг тавилгын загвараа бренд болгож чадсан гэдэг. Ингвар Кампрад үйлдвэр дээрээ тавилгын загваруудтай нэг бүрчлэн танилцаж илүү дутуу зүйлүүдийг бүгдийг нь хасуулдаг хүн байжээ. Тэрээр одоо ч гэсэн 15 жилийн настай Вольво машинаа унадаг бөгөөд ажилчидаа бичгийн цаасны 2 тал дээр бичиж байхыг компанийхээ соёл болгосон гэдэг. Мэдээж энэ бүхний цаана эх дэлхийгээ хайрлах, эрчим хүчээ хэмнэх гээд л маш олон ухаан шингэсэн байгаа шүү дээ. Энэ л эгэл жирийн, ухаалаг хүмүүсээс бид суралцаж явна даа. Амьдрал баялаг юм даа. Өдөр бүр суралцаж явна даа.

  • Шинэхэн цас

    Хэний ч юм хацар дээр эрх дураараа уналаа

    Хээгүй зан гаргаж талбай бүрийг бүрхлээ
    Миний гаран дээр хөлөн дээр хүмүүс амгаланд умбана
    Цээжин дээр минь олуулаа цуглан хөгжилдөж байна
    Харин нүдэнд минь хэн ч хүрч чадахгүй
    Энд чив чимээгүй
    Элдэв нүргээн, шуугиан огтоос үгүй
    Эгэл даруухан намуухан бүхэн энд тодроно
    Эцэс төгсгөлгүй хайр энд л оршино
    Эргээд надаас хэн ч булаахгүй миний аз жаргалыг
    Гэрэлтэн гялалзах очноос нь хэн бугай ч айдаг
    Гэгээвчээрээ харах хүслээ ч нуудаг
    Надад л илгээгдсэн энэ нүдийг хэн ч олж харахгүй
    Намайг ширтэх мэдрэмжийг хэн ч хэзээ ч амсахгүй 
    Би хэтэрхий сайхан юм 
    Яагаад гэвэл би төгс төгөлдөр юм
    Яагаад гэвэл би хэзээ ч хувиршгүй цагаахан юм, цагаахан…

                         2000 он

     Энэ цас хайлан одох ч эргээд ирэхдээ энэ л хэвээрээ…

  • О.Дашбалбар: ЗҮҮДЭНДЭЭ Ч БИ ЧИНГИС ХААНЫГ ДУУДНАМ

    Надтай, надгүй ч амьдрал үлдэнэ

    Наран мандаж, саран ургаж ээлжилнэ.
    Ганцхан заяасан Эх орныхоо төлөө
    Гаргуунд нь гаргая, энэ биеэ!…

    Эх орон минь ногооны талбай болж,
    Эцэг дээдсийн минь ясыг харийнхан гишгэлж,
    Цугаараа гутамшиг болохыг үзсэнд орвол
    Цусаа дуустал тулалдаад унасан нь дээр!…

    Манай голоос дайсан морио усалж
    Манай газраас алтыг нь зөөхийг хүсэхгүй!
    Ухаан дутаж, эв эвдэрснээс бид мөхөж
    Уруудаж доройтож, дэлхийн доог болохыг хүсэхгүй!

    Эцэг дээдэс Чингисийн минь сүнс харж буй…
    Эх орон минь малын хашаа болохыг хүсэхгүй!
    Манай хүүхнүүдийг харийнхан бузарлахыг тэвчсэнд орвол
    Магнайд нь сум зоогоод тулалдаанд боссон нь дээр!

    Томоогүй үрсийг минь харийнхан боолчлохыг харсанд орвол
    Толгойд нь сум зоогоод тулалдаанд боссон нь дээр!
    Хуурамч хорвоо хөөрхий Монголыг минь шоовдорлож
    Хумхийн тоос мэт адлавч, бид ялагдашгүй!…

    Хэцүү бэрх энэ цагт Монгол хүн болсондоо
    Хэзээ ч би харамсахгүй, хэлтгий заяаг тэгшилж
    Хэврэг биеэ Эх орондоо эцсээ хүртэл зориулж
    Хэрэг гарвал тулалдааны талбарт унана!…
    Дээдсийн минь зүрх бидний цээжинд цохилж
    Дэлхийг донсолгосон морьдын төвөргөөн сонсдоно.
    Зүүдэндээ ч би Чингис хааныг дууднам
    Зүүрмэглэх агшиндаа ч Мухулай баатрыг үгүйлнэм.

    Монгол хүн бууж өгдөггүй,
    Монгол үндэстэн буцаж ухардаггүй,
    Монгол орныг бурхан орхидоггүй, 
    Морьтон ард минь үүнийг сана!… 
    1991-7-6

  • SOCIAL MEDIA COMMUNITY-Г АЖИЛ ХЭРЭГЧЭЭР АШИГЛАХ 9 ШАЛТГААН

    1. Танилцах: Хурдтай өргөжин тэлж буй цахим нийгэмд өөрийн байр суурийг эзэлж, өөрийн зорилго, үзэл бодлоо бусдад зөвөөр таниулна.

    2. Брэнджих: Насан туршдаа хоолоо олж идэх хүсэл сонирхолдоо нийцсэн салбараа одооноос сонгож, тухайн салбарынхаа талаар тогтмол блог бичиж, өөрийн хүрээлэл, фэнүүдийг бий болгож өөрийн нэр хүндийг өсгөж хувь хүний брендийг бий болгоно.

    3. Хуваалцах: Өөрийн мэдлэг чадвар, туршлагыг бусадтай хуваалцаж хүний хөгжилд хувь нэмэр оруулна.

    4. Чадваржих: Өөрийн ажиллаж буй салбарынхаа мэдлэг, мэдээллийг хурдтайгаар авч, уншиж судалж, тогтмол өөрийгөө чадваржуулан хөгжүүлнэ.

    5. Хамтрах: Өөрийн сонирхдог, ажилладаг салбарынхантайгаа тогтмол харилцаатай байж өөрийн хүсэл сонирхол нэгтэй хамтран зүтгэгчидээ олж хамтран ажиллана.

    6. Оролцох: Ойрын ирээдүйд хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл, болон бусад нийгмийн харилцааны хэрэгсэл, засаглалын хэлбэрүүд цахим хэлбэрт шилжих нь тодорхой болоод байна. Тиймээс одооноос цахим нийгмийн харилцаанд зөв соёлтой оролцож, үзэл бодлоо илэрхийлж, байр сууриа эзлэх нь зөв.

    7. Бүтээх: Өөрийн түүхээ хялбар аргаар бүтээх боломжтой.

    8. Мэдээлэх: Цахим орчинд найз нөхдийн нэгдэлийг бий болгож чадсанаар ямар ч хэвлэл мэдээллийн байгууллагыг гуйхгүйгээр өөрсдийн бүтээл, үйл ажиллагааг бусдад мэдээлэн сурталчилах боломжтой болно.

    9. Тэлэх: Өөрийн харилцаа, нийгмийн хүрээллийг дэлхийн хэмжээнд тэлж дэлхийн хэмжээний харилцаа, хамтын ажиллагааг бий болгож чадна.

  • Өөрийнхөө жаргалыг бүү түлхээч хүмүүсээ

     

    Хайртай дуртайгаа илчилж

    Хол ойргүй дагаж гүйж байж ханилаад

    Хожмын нэг өдөр

    Хөсөр битгий хаяарай

    Үрийг чинь төрүүлсэн нь

    Үнэндээ тэдний буруу гэж үү

    Ганцхан олдох амьдралдаа

    Гал голомтоо нэгэнт л асаачихаад

    Зовлонг даахгүй замдаа

    Зориг чинь мохчих вий

    Ирээдүйн бяцхан иргэдээ

    Эцэг эхгүй бүү өнчрүүлээч

    Өөдөсхөн жоохон жаалуудыг гомдоож

    Өөрийнхөө жаргалыг бүү түлхээч хүмүүсээ…

    1999 он 

    5-р ангид байхдаа энэ шүлгийг бичиж байжээ. Хагацал гуниггүй амьдралыг бүтээхийн тулд сонголтоо зөв хийцгээе…

     

  • Уураг тархины хоол тэжээл

    Чанартай, шаардлага хангасан хоол унд идэх нь бие болоод уураг тархийг эрүүл байлгахад шууд нөлөөлдөг. Уураг тархи бие организмдаа хэрэгтэй хоол хүнс хэрэглэж байх зуршлыг өөртөө бий болго. Энэ нь уураг тархи, бие махбодь эрүүл цусаар хангагдан, хүчилтөрөгчөөр тэжээгдэхийн баталгаа болно. Ийм үндсэн нөхцлийг бүрдүүлбэл уураг тархи гайхалтай ажиллах болно. Энд уураг тархинд тохиромжтой хоол хүнсийг санал болгож байна.

    УС: Хүний биеийн гуравны хоёр нь уснаас тогтдог. Өдөр бүр ус уух нь оюун ухааныг сэргэг байлгадаг. Учир нь ус уураг тархи болон  төв мэдрэлийн системийг хооронд нь холбож  байдаг электрон, хийн энергийг үр ашигтай зохицуулж өгдөг. Уух усыг өрөөний дулаантай адил температурт байлгаж бага багаар өдрийн турш хэрэглэж дадвал таны ой тогтоолтыг дээшлүүлэхэд тусаа өгнө.

    ЖИМС НОГОО: Шинэ жимс ногоо хоолны дэглэмийг тэнцвэржүүлэн, бодисын солилцоог идэвхжүүлж хүнийг эрүүл байлгадаг. Эдгээр нь булчинг уян хатан байлгаж хоол боловсруулах системийг цэвэрлэдэг. Мөн шим тэжээлээр баялаг байдаг. Жимс ногоонд амин дэм, эрдэс бодис, нян эсэргүүцэгч бодис ихээр агуулагддаг тул хүний биед маш хурдан шингэдэг. АНХААР: Химийн бордоогоор боловсруулсан жимс ногооноос болгоомжил. Хазаад авмаар сайхан харагдавч хортой байж мэднэ.

    САМАР ҮР ТАРИА: Brain Fuud буюу Тархины хүнсэнд дээгүүр байр эзлэх тэжээл нь самар, үр тариа юм. Мэдээж ямар ч нэмэлт давс, чихэргүй байгалийн байдлаар нь хэрэглэвэл маш сайн. Самар нь уураг, амин дэм, эрдэс болон байгалийн гаралтай тосыг их хэмжээгээр өөртөө агуулсан байдаг. Хуурч давсалсан бүтээгдэхүүн нь уураг тархинд хортой хүчлийг ихээр агуулдаг тул зөвхөн шинэхэн, боловсруулагдаагүй, хольцгүй байдлаар нь хэрэглэ. Өвсний төрөлд хамрагдах будаа, улаан буудай, арвай, хөх тариа, хар будаа, шар будаа болон эрдэнэ шиш нь эрүүл мэндэд маш тустай. Хальс хөврөлтэй нь самар, үр тариа, будааг нунтаглаж бяцлан гурил болгон хэрэглэсэн ч үр дүн нь адилхан сайн байна.

    ЗАГАС: Загас хүний оюун ухаан, суу билиг хөгжих нөхцөлийг бүрдүүлдэг хоол тэжээлд дээгүүр байр эзэлдэг. Цэнгэг хүйтэн гол усанд амьдардаг яргай, туна, макерел, анчов, хөх загас, нуурын троут зэрэг загасны тос, мах нь уураг тархинд нэн тохиромжтой. Дун, хясаа уургаар баялаг боловч зарим нь далайн хорт бодис болон бохирдолд өртсөн байдгийг анхаараарай.

    МАХ: Мах маш их шим тэжээлтэй бөгөөд уураг нь бүх амин хүчлийг агуулдаг. Гэвч худалдан авахдаа нийлэг эдээр тэжээгдсэн эсэхэд хяналт тавихад илүүдэхгүй. Хэрвээ та хооллосны дараа сэргэлэн эрч хүчтэй байхыг хүсвэл гахай, үхэр, цацагт хяруулын махнаас татгалзаарай. Гахай, үхрийн мах нь хамгийн удаан боловсрогддог бол харин цацагт хяруулын мах өөртөө нойр хүргэдэг химийн элемент агуулсан байдаг. Энэ нөхцөлд тахианы мах, шинэхэн жимс ногооны салат маш тохиромжтой. Зэрлэг амьтан болон агнуурын шувууны мах нь нийлэг химийн эдээс ангид байдаг тул хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэхэд маш сайн.

    Уураг тархинд дайсагнагч хүнс

    БОЛОВСРУУЛСАН САХАР /цагаан бор/: Боловсруулсан сахар болох элсэн чихэр, ёотон нь хүний оюун ухаанд хортой сахароз гэдэг химийн бодисыг агуулсан байдаг. Энэ нь хүний дархлалын системийг доройтуулж халдвар сөрөх чадварыг эрс бууруулдаг. Элсэн чихэр байнга хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээ ихсэж нойр булчирхай инсулинийг их хэмжээгээр ялгаруулдаг. Инсулин нь цусан дахь сахарыг хөөж нойр булчирхайг хараа хяналтгүй өсгөдөг. Үүнээс болж чихрийн дутагдалд орж анхаарал сулран оюун ухаан зогсонги байдалд орж сүйрэх аюултай. Сахар байгалийн байдлаараа жимс, зөгийн бал, зарим ногоонд олддог тул үүгээр орлуулж болно.

    ЦАГААН БУДАА, ЦАГААН ГУРИЛ: Хүмүүс цагаан будаа, цагаан гурил хэрэглэсэн хэвээр байвал өвчин эмгэг эсэргүүцэх дархлаа нь буурч доройтно. Будаа амин дэм, эрдэс, энзим, уураг, фигмент, нүүрс ус, өөх тосны судал бүхий 7 давхраатай байдаг. Будааг боловсруулах явцад бүх давхраа нь хальслагдаж, нян үр хөврөлүүд нь хаягдан бага зэргийн уураг, нүүрс ус бүхий голын цагаан хэсэг л үлддэг. Сүүлийн боловсруулалт болох тальк глюкозоор өнгөлгөө хийхэд В аминдэм, эрдэс, уургийн сүүлийн ул мөр арчигддаг байна. Бор будаа болон үр тарианы хальсанд бүх шим тэжээл нь байдаг. Шар будаа, арвай будаа, хөц будаа зэргийг орлуулан хэрэглэж болно. Харин цагаан гурилын оронд улаан буудайн бор гурил, хөх тарианы гурил хэрэглэхийг зөвлөе.

    КОФЕ, ЦАЙ: Өдөрт уусан хэдэн аяга цай, кофе нь хүний бие организмаас кальций, магний, калий зэрэг үр ашигтай эрдсүүдийг шээсээр хөөн гаргадаг. Хэдий тийм ч эмчилгээний зорилгоор ургамлын гаралтай цай ууж болно. Цай, кофед агуулагддаг кофейн уухад цусны даралт ихэсгэж шээс ихээр ялгаруулдаг. Кофейн тархин дахь судасны төвийг цочроодог тул сэргээж байгаа мэт санагддаг. Ихэнх хүмүүс сэргээдэг, сайхан байдаг гэсэн шалтгаанаар цусны даралтаа ихэсгэхийг зөвшөөрдөг нь тэнэг хэрэг. Энэ сайхан гэх байдал нь зүрхний шигдээс, саа тусахад л хүргэнэ. Цусны даралт өндөр байх нь уураг тархи, зүрх, бөөрийг гэмтээх аюултай.

    ХИЙЖҮҮЛСЭН УНДАА: Ийм төрлийн ундаа нь өөртөө их хэмжээгээр боловсруулсан сахар агуулдаг бөгөөд их хэмжээгээр хийгддэг энэ орц нь цаашдаа цусанд байх ёстой сахарын хэмжээг багасгадаг байна. Консервант нь бие организмын үйл ажиллагааг хямраан бие махбодийг эсийн түвшинд гэмтээж байдаг. Хийжүүлсэн ундааны оронд цэвэр ус болон жимс, ногооны шүүсийг орлуулан хэрэглэж болно шүү дээ.

    АРХИ, ТАМХИ: Тамхи татах үед утаа нь хүчилтөрөгчийн хамт тархи руу юүлэгдэх бөгөөд бодох сэтгэх үйл явцыг сулруулдаг. Сэтгэл хөдөлсөн, уурласан үед тамхи татахад тайвширч байх шиг санагддаг нь үнэн хэрэгтээ тийм биш бөгөөд харин тархины эсүүдийн хоорондын холбоог сулруулж, сааталд хүргэдэг нь тайвширсан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Архи нь хүнийг мансууруулаад зогсохгүй тархины эсийг чимээгүй сүйтгэн уураг тархи, мэдрэлийг хөнөөдөг байна. Архи тамхи хоёул дархлааны системтэй харшилдаг. Хүн биенээс нь гадагшлах ёстой аюулт нянг өөртөө тээснээр нянгууд ажлаа хийн өвчин эсэргүүцэх дархлааны системийг эвдэж эхэлдэг. Үүнд хүний мэдээлэл санах чадвар хүчтэй нэрвэгддэг. 25 мг никитон бүхий нэг ширхэг янжуур татахад л С амин дэм болон бусад үр ашигтай шим тэжээлүүд үрэгддэг. Никитон яг л архи шиг хүний биеийн гормоныг өдөөдөг бөгөөд хоёуланг нь хэрэглэвэл үйлчилгээ нь бүр хүчтэй нөлөөлж, аюулд хүргэнэ.

    Оюуны чадварын IQ төв

  • Эрдэнийн сан Субашидаас

     

    Ухаантан мэргэд хэдий эрдэмтэй боловч

    Улам улам мэрэгжихийн тулд ном судар цуглуулъюу

    Урсах мөрөн бүгд уламжлан дамжсаар

    Усны сан болсон их далайд цутгах адил.

     

    Хортой тустай олон зүйл үйлсийн дотроос

    Хойшид тустай сайныг ялгаж авагч мэргэн бөгөөд

    Хог сагийн дотор байсан төмрийн үртсийг

    Холимоггүй соронзон гүр ялгаж татах мэт.

     

    Үнэн мэргэн ухаантан номын утгыг мэднэ 

    Үтэл мунхагууд хаанаас мэдэх

    Үлэмж гэрэлт нар ургаваас л

    Үзтэл шар шувуу тэргүүтэн харин балайрах адил…                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

    Мэдэл чадал төгсвөөс гэмээ арилгана за.

    Мэдэл багат мунхаг хүн хаанаас чаднам. 

    Мэх хүчин төгөлдөр гарди хорт могойг ална за 

    Мэнжлэгч муу хар хэрээ хүчин үл хүрэх адил.

     

    Асар сайн ухаантан эд мал доройтовч 

    Ашид ухаан нь сайнаар байх бий. 

    Араатны хаан арслан өлсвөөс л

    Асар түргэнээр зааны толгойг хагалъюу.

    Сайтар эсэргүүцэж эс асуутал 

    Санаагаар хүний эрдмийг дэмий бүү цэнэ.

    Сайн дуут хэнгэрэг боловч эс дэлдвэл

    Сац бас өөрөө дуу үл гарах мэт.

     

     

     

     

     

     

  • Нью Медиа Групп [Байгууллагын сургалт, хөгжлийн цогц хөтөлбөр | 2011- 2013 он]

    Нью Медиа Группын хамт олны сургалт хөгжил, байгууллагын соёлын бодлогыг тодорхойлж, Бүтээмжит цагийн үнэлгээний систем, Үнэт зүйлийн өдөр, Хамт олны өдөр, Хамтын хөгжлийн цаг зэрэг тогтмол үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж хэрэгжүүллээ.

    ҮНЭТ ЗҮЙЛИЙН ӨДӨР
    Сард нэг удаа зохион байгуулагдана. Сар бүрийн эхний Бямба гариг 10:00- 14:00 цагт

    Зорилго
    Нийт хамт олон нэгэн гэр бүл гэдгээ мэдрэх мөн байгууллагынхаа үнэт зүйл, цаашдын үйл ажиллагааны тухай ярилцаж алсын хараагаа нэг чигт төвлөрүүлэн ажиллах эрч хүч урам зоригоо нэмэгдүүлэх.

    Арга хэмжээний хэлбэр
    Баг хамт олноор тоглоом тоглож, Багийн гишүүд нэгнийгээ илүү сайн ойлгож, танин мэдэх, багууд хоорондоо алхам алхамаар нягтран хамтран ажиллах арга замаа сайжруулах боломжийг бүрдүүлдэг. Тухайн сарын Үнэт зүйлийн өдрийг ямар сэдийн доор зохион байгуулах вэ гэдгээс хамааран байгууллагын удирдлагын багаас болон зочин илтгэгч урьж хамт олондоо үнэ, цэнэтэй мэдээ мэдээлэл, сонирхолтой, нээлттэй яриа өрнүүлэн санал болдлоо чөлөөтөй илэрхийлэн хамтдаа хөгжинө.

    ХАМТЫН ХӨГЖЛИЙН ЦАГ
    Хамтын хөгжлийн цаг нь дотоод сургалт, мэдлэг солилцоог идэвхижүүлэх зорилготой бөгөөд Даваа гариг бүр ажил эхлэхээс 1 цагийн өмнө хамт олондоо зориулж сургалт хийнэ. Байгууллагын гишүүн өөрийн мэргэшсэн чиглэл болон уншсан ном гэх мэт бусад сонирхолтой хэрэгцээт сэдвээр мэдээлэл хийж болно. Ажилчидаас санал авч сургалтын хөтөлбөрийг урьдчилан гаргана. Хүссэн хүмүүс суух боломжтой. Сургалт хийсэн болон суусан ажилтанд идэвхийн оноо нэмэгддэг.