Category: Uncategorized

  • Өнгөнүүдийн нийтлэг хэл буюу коннотаци /Color Common Connotation/

    Зураач В.Ундраа
    ГЭГЭЭ 1 бүтээл
    Зотон тос, 100х100

    __________________________________________________________________________________ 

    Өнгөний бэлэг тэмдэг нь соёл болон цаг хугацаа, байшлаас хамаарч олон янз байдаг. Магадгүй нэг соёлтой газар ч гэсэн нэг өнгө хэд хэдэн өөр бэлэг тэмдгийг илэрхийлдэг байж болох юм. Өнгөний бэлэг тэмдэг нь энэ чиглэлээр судалдаг судлаач шинжээч нарын маргааны талбар болдог. Жишээлбэл: Улаан өнгө нь Хойд Америкт ихэвчлэн зогсох, аюултай гэх мэтийн анхаарлын тэмдэгт хэрэглэддэг байхын зэрэгцээ мөн хайр болон Валентиний баярыг илэрхийлдэг байна. Мөн улаан өнгө нь Хойд Америкт гэр бүлийн халуун дулаан бус уур амьсгалыг сарниулдаг өнгөнд тооцогддог байна. Эсрэг соёлтой оронд нь цагаан өнгө нь түүхийн үүднээс авч үзвэл цэвэр ариун байдал болон үхлийг бэлэгддэг гэх мэт олон талт байдлаар илэрдэг байхад Хойд Америкт энэ өнгө нь хуримыг бэлэгддэг байна. Түүхийн тодорхой нэг цаг хугацаанд Япон болон Хятадад энэ өнгө нь оршуулгыг илэрхийлдэг байжээ.Маш олон өнгөний онолчид хүний сэтгэл хөдлөлийн онцлог шинжийг өнгөөр тодорхойлохын төлөө бүх талаараа хичээж байсан. Тэд өнгө бүхэн өөр өөрийн гэсэн сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг гэдэгт итгэж байжээ.

     

    Доор өнгөнүүдийн нийтлэг хэл буюу коннотаци /Color Common Connotation/– уудыг оруулж өглөө.

     

    1. Саарал /Gray/ – чамин тансаг байдал, даруу байдал, хүндэтгэл, тууштай тогтвортой байдал, цэцэн хэрсүү байдал, хөгшин нас, хоцрогдол, уйтгар гуниг, уналт доройтол, хөгшрөх, зогсонги байдал, бэрхшээл будлиан, бохирдолт доромжлол жигшил, хотын эмх замбараагүй байдал, хүчтэй сэтгэл хөдлөл, тэнцвэр баланс, төвийг сахисан байдал, уй гашуу, ёс журам, тоос, 3-р сарыг илэрхийлдэг.

    2. Цагаан /White/ – гэрэл гэгээ, цэвэр ариун байдал, цас, энх тайван, гэнэн байдал, цэвэрч нямбай байдал, энгийн даруу байдал, аюулгүй байдал, үргүйдэл, өвөл, хүйтэн хөндий байдал, шүүмжлэл, бууж өгөх, хулчгар зан, агаар, гал, үхэл /дорнын соёлд/, итгэл, загасны орд, боловсон байдал, хоосон нөхөрсөг бус байдал / интерьерт/, баяр ёслол зэргийг илэрхийлдэг. 

    3. Хар /Black/ – дутагдал хомсдол, хүч чадал, нарийн уран хийц, ёс журам, чамин тансаг байдал, элбэг дэлбэг байдал, нууцлаг, хэргэм зэрэг хэв маяг, хор хөнөөл, үхэл /барууны соёлд/, аймшиг, ганцаардал нууцлагдмал байдал, уур хилэн, уйтгартай байдал, гэмшил, уй гашуу, аз жаргалгүй байдал, завхай байдал, буурь суурьтай байдал, хуучныг баримталсан байдал, бослого эсэргүүцэл, анархизм дүрэм журамгүй эмх замбараагүй байдал, нэгдэл, уйтгар, амьдрал, сэргэн мандалт, өндөр чанартай турах арга хэмжээ, 1-р сар зэргийг илэрхийлдэг.

    4. Улаан /Red/ – хүсэл тэмүүлэл, хүч чадал, энерги, гал, хайр, секс, сэтгэл хөдлөл, хурд, аагим халуун, бардам зан, удирдах буюу хүмүүсийг араасаа дагуулах чадвар, идэвхтэй эрчимтэй байдал, хүч зориг, аюул осол, зохимжгүй содон байдал, хурц байдал, цус, дайн, уур хилэн, хувьсгал, радикал үзэл, социализм, коммунизм, түрэмгийлэл, зун, намар, зогсох тэмдэг, ангариг гариг, хонины орд, хүндэтгэл, 12-р сар, ромын католик сүм хийд, тарчлаан, Ариун шүтээн, хуучинсаг үзэлтэн, чөтгөр шулам /барууны соёлд/ зэргийг илэрхийлдэг.

    5. Цэнхэр /Blue/ – далай тэнгис, эрэгтэй хүмүүс, аятай тухтай байдал /интерьерт/, тэнгэр, энх тайван, нэгдэл, зохицол, тайван амгалан байдал, нам гүм байдал, сэрүүн цэвэр агаар, хүйтэн хөндий байдал, итгэл найдвар, хуучинсаг үзэлтэн, ус, мөс, үнэнч байдал, найдвартай байдал, цэвэр ариун байдал, технологи, өвөл, уналт хямрал, хүйтэн, туйлын зорилгодоо үнэнч байх, хэт бодитой бус сэтгэх, бузар ичгүүргүй байдал, наалдамхай байдал, агаар, цэцэн байдал, сүр жавхлантай байдал, өгөөмөр сэтгэл, ертөнц, охины орд, загасны орд, хүч чадал, гэрэл гэгээ, найрсаг байдал, 7-р сар, 2-р сар, уй гашуу /Иранд/, зөв шудрага байдал, хайр, уйтгар гуниг, хөндий хүйтэн байдал, Ариун Майри, либерализм зэргийг илэрхийлдэг. 

    6. Ногоон /Green/ – агуу их оюун ухаан, амьдрал, байгаль, зун, элбэг дэлбэг байдал, залуу нас, хүрээлэн байгаа орчин, баялаг, мөнгө, амжилт, хүч тэнхээ, өгөөмөр зан, оролдлого, өвс, түрэмгийлэл, атаархал, гамшиг, хүйтэн байдал, хардалт, шившиг /Хятадад/, өвчин, ховдог шунахай, ёс суртахууны доройтол /Хойд Африкт/, мөнхийн амьдрал, агаар, ертөнц, шулуун шудрага зан, итгэл, хилэнцийн орд, шинэчлэлт, байгалийн баялаг, өсөлт, эрүүл мэнд, 8-р сар, тэнцвэр, зохицол, тогтвортой байдал, намуун дөлгөөн, бүтээлч оюун ухаан, Ислам, жирийн байдал, чөтгөр шулам /Ойрхи Дорнодод/, амжилт /Британи, Ирланд, Америкт/ зэргийг илэрхийлдэг.

    7. Шар /Yellow/ – нарны гэрэл, найр цэнгэл, баяр баясгалан, ертөнц, өөдрөг үзэл, оюун ухаан, идеализм, алт баялаг, зун, итгэл, агаар, либерализм, хулчгар байдал, өвчин, азаа турших, шудрага бус зан, үхэл /Ойрхи Дорнодод/, уй гашуу /Египтэд/, эр зориг /Японд/, алтан бурхан, хүлээлт /дайны үед/ зэргийг илэрхийлдэг.

    8. Час улаан /Purple/ – атаархал, уян, оюун санаа, уран бүтээлийн авьяас чадвар, баяр ёслол, нууцлаг, цэцэн байдал, гэгээрсэн байдал, их зан, хурц анхаарал татахуйц байдал, зохимжгүй содон юм, уй гашуу, хараал, хэтрүүлэг, эрээ цээргүй байдал, бахархал, хилэнц, 5-р сар, 11-р сар, баян, романтицизм, нарийн нямбай байдал, гэмших, бэлэвсэн /Тайландад/, Египитийн Клеопатрагийн дуртай өнгө зэргийг илэрхийлдэг.

    9. Улбар шар /Orange/ – хиндуизм, буддизм, аз жаргалтай энерги, тэнцвэр, аагим халуун, гал, урам зориг, хурц анхаарал татахуйц байдал, түрэмгийлэл, бардам зан, зохимжгүй содон юм, анхааруулга, аюул, намар, хүсэл, нумын орд, 9-р сар зэргийг илэрхийлдэг.

    10. Бор /Brown/ – намуун дөлгөөн байдал, гүн гүнзгий, байгалийн амьд организм, байгаль, баялаг, тогтвортой байдал, уламжлал, хоцрогдсон байдал, фашизм, хог новш, зогсонги байдал, ёс суртахуунгүй байдал, хоосрол, бүдүүлэг байдал, 10-р сар, матрын орд, хилэнц зэргийг илэрхийлдэг.

    11. Ягаан /Pink/ – хавар, талархал, сайшаалт, бишрэл, харилцан ойлголцох, эелдэг зөөлөн, эрүүл мэнд, хайр, 6-р сар, гэрлэлт, найр гэх мэтийг илэрхийлдэг.

  • Хүний сэтгэл зүйд өнгө нөлөөлөх нь

    Хүний сэтгэл зүйд өнгө бүр өөр өөрийнхөөрөө олон янзын сэтгэгдлийг төрүүлдэг байна.

     

     

    Улаан өнгө – сэтгэлийг хөдөлгөх, халуун бүлээн, эрч хүч, эрч хөдөлгөөнтэй, амьдралын баяр баясгалантай өнгө, нөгөөтэйгүүр цусны даралтанд ч нөлөөлдаг.

    Улаан шаргал – баяр баясгалантай сэтгэгдэл төрүүлдэг, зарим нэгэн үед хүнийг тайвшруулах буюу эсвэл уур уцаарыг хүргэх нөлөөтэй, физиологийн хувьд хоол боловсруулах чадварт нөлөөлдөг.

    Шар – хүний нүд тархи мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулж, зарим тохиолдолд тайвшруулдаг, баяр баясгалантай нийтэч харьцааг илэрхийлдэг байна.

    Ногоон – байгалийн өнгө, сэтгэл өөдрөг, амар тайван байлгаж, мэдрэлийн системийг тайвшруулах нөлөөтэй.

    Гүн цэнхэр – шинэлэг өөдөрөг санаа бодлыг төрүүлдэг, тайвшруулах нөлөө үзүүлж, хязгааргүй гүн огторгуйг санагдуулна.

    Хүрэн – дулаан тайван байдлыг илэрхийлж, бөх бат суурьтай, буурьтай байдлыг харагдуулдаг.

    Ягаан – баян тансаг өгөөмөр байдлыг илэрхийлэх бөгөөд хатуужил тэвчээрлэх чадварт нөлөөлдөг.

    Саарал – хүйтэн, албан ёсны буюу гутрангуй өнгө, нэгэн хэвийн уйтгартай сэтгэгдлийг төрүүлдэг.

    Цагаан – цэвэр ариуны бэлгэдэл, бусад өнгөтэй сайн хосолдог.

    Хар – хүнд бараан сэтгэгдлийг төрүүлж, хүний санаа сэтгэлийг бууруулдаг гэж үздэг байна.

  • Түргэн зураг буюу таталбар, судалбар зураг гэж юу вэ? /What is croquis/

    Таталбар болон судалбар зургуудыг ерөнхийд нь түргэн зураг гэж нэрлэдэг.

     

    Croquis гэдэг үг нь франц гаралтай “ноорог, бүдүүвч зураг” гэсэн утгатай үг юм.

     

     

    Таталбар зураг гэдэг нь амьд хүн, загваруудын дүр төрх, гол утга санааг илэрхийлж хурдан, товчхон дүрсэлсэн уран зураглал юм. Тухайн зурж буй амьд загварууд /хүн/ нь удаан хугацаанд хөдөлгөөнгүй байж чадахгүй учраас энэ зургийг маш богинохон хугацаанд ердөө 1-2 минутанд зурдаг. Зургийг нэгд нэгэнгүй детальчлан хэсэгчилж зурах цаг байдаггүй, хурдан бөгөөд ерөнхий гэсэн зарчмаар таталбар зураг зурагддаг учраас зураачдад зурж буй зүйлийнхээ гол чухал хэсгүүдийг олж зурж сурахад тусалдаг төдийгүй, ингэснээрээ зураачийн нүдний ур, гарын ур, ухааны урыг хөгжүүлэх үндсэн нөхцөл болдог. Таталбар нь өнгөт зураг, бусад бүх төрлийн зургийг зурах үндсэн суурь болж өгдөг. Таталбар нь юмсын гол ерөнхий шинжийг ялгаж, туслах зүйлийг тооцолгүй хамгийн гол онцлогийг цэг толбо зураасаар зурсан зурган тэмдэглэл юм.

     

    Судалбар зураг гэдэг нь аливаа уран бүтээл хийхийн тулд гол ба туслах дүрүүд болон уран бүтээлд орох дүр дүрслэлүүдийг хэсэгчлэн судалж зурсныг хэлнэ. Уран бүтээлчид юмс үзэгдэл, амьдрал, байгалийн мөн чанарыг танин мэдэх, зурах ур чадвараа сайжруулахын тулд судалбар зургийг байнга хийдэг. Уран бүтээлийн эх дүрүүдийн дагуу зохиомж байрлалыг сонгон боловсруулахын тулд эрэл хайлт хийж тодорхой хон, байгаль, юмс үзэгдлийг судалж зурна.

    Таталбар зурагт дүрслэлийг ерөнхийлөн зурдаг бол судалбар зурагт хэсэгчлэн судалж зурдаг онцлогтой. 

     

     

    Түргэн зургийг зурж гүйцэтгэх арга
    1. Биет зүйлийг харж зурах
    2. Ажиглаж тогтоосноороо зурах
    3. Төсөөлөн бодож зурах
    4. Дээрх аргуудыг хослуулан зурах
    5. Зохион бодож зурах

     

    Түргэн зургийг зурах арга техник
    1. Үргэлжилсэн зураасаар зурах
    2. Цэг толбо зураас сүүдэр хослуулан зурах
    3. Үргэлжилсэн ба тасархай зураас хослуулан зурах
    4. Байгуулалтын зураас, хүрээ зураас хослуулан зурах
    5. Тойм зургаар хийдэг арга технологитой.

  • Хааяа хүүхэлдэйн кино үзэж, дээс тоглоцгооё!

    Хүүхэлдэйн кинонд маш их дуртай. Цуглуулдаг. Энэ харагдаж байгаа дээр нэг найзийн авч явсан тор хүүхэлдэйн кино нэмэгдэнэ. Хэ хэ. 
    Хүн бүрийн сэтгэл дотор нь гэнэн томоогүй саваагүй дэврүүн зан чанар нь нуугдаж байдаг гэж боддог. Хүүхдээс чи ямар хүн болох вэ гэж асуухад “Ерөнхийлөгч” гэж өөртөө итгэлтэйгээр хэлдэг. Харин том болох тусмаа тэрхүү итгэл нь үгүй болдог. Хүүхдэд нь зовлон гэж үгүй. Үргэлж л бүхнийг шинээр мэдэрч, сонирхож, урам зоригтой байж чаддаг. Том болох тусмаа мөн л энэ чадвараа гээнэ. Мэдрэмж нь зэвэрч тоосонд дарагдаж, өөрийгөө чөдөрлөж тушиж эхлэнэ. Өөрөө өөрийгөө хөгшрүүлж эхлэнэ. Тиймээс зарим үед өөрийнхөө дотор хүчээр нууж дарж байгаа хүүхэд сэтгэлгээгээ ил гаргаж, энгийн чөлөөтэй аз жаргалтай байгаасай. Жишээ нь, хүн тоглож байх үедээ, дээшээ үсэрч байх үедээ яг төрөлх араншингаараа ямар нэгэн баггүйгээр байж чаддаг гэж сэтгэлзүйчид хэлсэн байдаг. 

     

    Хүүхэд шиг эрх чөлөөтэй, шинэ сэргэг, аз жаргалтай амьдарцгаая. Хааяа хүүхэлдэйн кино үзэж, дээс тоглоцгооё! Гулгуураар гулгаж, цасаар байлдацгаая!

  • Улаанбаатар хот дахь МУЗЕЙ, УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ

    Музей, галерейн нэр
    Хаяг

    Эх сурвалж: http://www.touristinfocenter.mn/

  • Миний ард түмэн урлагт шимтэн дурлаж, урлагаар соён гэгээрч, аз жаргалтай сайхан амьдраасай

    Жилийн өмнө өөрийн зурсан бүтээлүүдээр Шуудангийн ил захидал бүтээсэн билээ. Тэгээд ойр дотны хүмүүстээ илгээхэд маш их баяртай хүлээн авч байсан. Миний гол санаа бол “Монгол шуудан компани янз бүрийн хуулбар зураг болон эх сурвалжгүй зургаар ил захидал хийхийн оронд харин ч зураачидтайгаа хамтран тэднийхээ бүтээлээр ил захидал хийвэл боломжтой юм” гэсэн санаагаа л өөрөө хэрэгжүүлж үзсэн юм. Зураачдынхаа бүтээлээр ил захидал хийж нийтэд хүргэвэл урлагийн бүтээлийг хүмүүст хүргэх, урлагийг шимтэн сонирхуулах нэг хөрс суурь нь болох боломжтой гэж боддог. Цаашилвал монголын урлаг соёлоо дэлхийд сурталчилан таниулах нэг хэрэгсэл болох болов уу. Хэрвээ бидэнтэй энэ чиглэлд хамтран ажиллая гэвэл дуртайяа хүлээн авах болно оо.

     

    Монголын бизнесийн байгууллагууд нь гэсэн урлаг соёлоор дамжуулан олон нийтийг соён гэгээрүүлж өөрсдийн нэр хүндийг нийгэмд таниулдаг байгаасай. Урлаг соёл, уран бүлээлчид, төрийг байгууллага, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж миний ард түмэн урлагт шимтэн дурлаж, урлагаар соён гэгээрч, аз жаргалтай сайхан амьдраасай.

  • Хөгжилийн бэрхшээлтэй иргэдэд ямар асуудлууд тулгардаг вэ?

    Зовлон бэрхшээл хэлж бус хийсч ирдэг. Гэвч хүн бүр зовлон бэрхшээлтэй тэмцсээр амьдралыг туулна. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд энгийн биднээс ч илүү зовлонг туулах хатуужил, тэвчээртэй байдаг. Бид тэдний тэвчээр, зоригийг харж бахархдаг… Гэхдээ тэдэнд мөн л цөөнгүй асуудлууд тулгардаг. Таны эргэн тойронд буй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ямар асуудал тулгарч байна. Та бидэнтэй хуваалцана уу!  “Бид чадна эм эн нэгдэл” ТББ-аас 12 сарын 3 буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж нийтлэлийн уралдааныг зарласан байна. “Бидний хүсэл зорилго” нэртэй нийтлэлийн уралдаанд хүн бүхэн оролцох боломжтой юм. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэгчлэн таны бусдын төлөө гэсэн үйлс танд болон олон хүнд аз жаргалыг бэлэглэх болтугай. Та өөрийн үзэл бодлоо хуваалцаж уралдаанд идэвхитэй оролцоорой.

    Тавигдах шаарлага:

    1.Бичлэг Arial, 12 хэмжээтэй шивсэн, мөр хоорондын зай 1,0 байх;
    2.Нийтлэл нь 1500 үгээс хэтрэхгүй, хэл зүйн дүрмийн болон найруулгын хувьд алдаагүй, цэгцтэй байх; 
    3.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хүрээнд судалгаа, тоо баримтад тулгуурласан байх;
    4.Олон улсад амжилттай хэрэгжиж буй арга туршлага нэвтрүүлэх санал болгосон байх.
    5.Нийтлэл бичигч нь өөрийн овог нэр, ажлын газар, суралцдаг сургууль, нас, хүйс, харилцах утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичсэн байх;

  • Яаж хүүхэддээ багаас нь талархах дадлыг эзэмшүүлэх вэ?

    Аливаа зүйлийг талархалын нүдээр харж сурна гэдэг маш чухал. Tалархал илэрхийлдэг хүн амьдралдаа баярлаж талархах сайн сайхан юмыг үргэлж бий болгож байдаг.

    Тийм ч учраас би хүүдээ багаас нь талархах дадлыг эзэмшүүлье гэж шийдсэн. Талархах дадлыг эзэмшүүлэх нь миний хүүдээ өгөх хамгийн том бэлгүүдийн нэг болох юм байна гэж бодсон.

    Талархах дадал эзэмшснээр хүүхэд том болоод өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрана.

    Тиймээс доорх бичлэгээс би яаж хүүдээ таларахах дадлыг эзэмшүүлсэн бэ? Мөн талархах дадлыг эзэмшүүлэх явцад би юу юу мэдэж авсан бэ? Юун дээр анхаарах вэ? зэргийг ярьсан байгаа.

    Яаж хүүхэддээ багаас нь талархах дадлыг эзэмшүүлэх вэ?

     

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

  • Монгол улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчидийг дэмжих төсөл хэрэгжиж эхэллээ

     

    2013 оны 10-р сарын 30-ны өдөр “Монгол улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих” төслийн уулзалт, семинар амжилттай боллоо. Энэ семинарыг “Эвэридэй ферм” ХХК санаачлан зохион  байгуулсан бөгөөд уулзалтанд төслийн удирдагч Козай сан, “Эвэридэй ферм” ХХК-ын менежер Б.Зоригт, судалгааны ажилтан Яманэ сан, JICA Монгол дах төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Такэцүрү Эйко, Бридж группын ТУЗ-ын дарга Л.Даваажаргал, ШУТИС-ын ХИБС-ын багш Сэржмядаг нар болон төслийг дэмжин ажиллах байгууллагуудын төлөөллүүд  оролцсон юм. Семинарыг “Эвэридэй ферм” ХХК-ын захирал Д.Алтанцэцэг нээн үг хэлсэн. Тэрээр: манай байгууллага хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчидийн ашиг орлогыг нэмэгдүүлж дэмжлэг үзүүлэх зорилготойгоор ажилладаг. Өнөөдөр энэ зорилгынхоо хүрээнд ажиллах хүсэл эрмэлзэл, ур чадвартай хэдий ч ядуурлаас гарч чадахгүй байгаа иргэдээ дэмжихээр “Монгол улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих” төслөө хэрэгжүүлж эхлээд байна. Бид энэ төслөө Япон улсын мэргэжилтнүүдтэй хамтран хийж байна. Өнө эртнээс хамтын ажиллагаатай байсаар ирсэн Япон улсын мэргэжилтнүүдтэй дахин хамтран ажиллах болсондоо баяртай байна. Төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

    Энэхүү төслийг  Япон улсын Жайка, Фермдо  байгууллагууд хамтран хэрэгжүүлэх юм байна. Жайка Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын мэргэжилтэн Такэцүрү Эйко хувийн хэвшлийн хөгжилд чиглэсэн дэмжлэгээ танилцуулсан бөгөөд ВОР (Base of the pyramid) төсөл амжилттай хэрэгжсэн жишээг ч дурдсан юм. Төслийн хүрээнд  олон  Монголчуудыг ажилтай, орлогтой болгохын зэрэгцээ  эрүүл аюулгүй бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх боломжтой ажээ.  Уригдсан зочид 61-ын гармын тариалангийн талбайгаар явж ажлын явцтай танилцсан. Төслийн багийнхан 20 га талбайд уринш бэлтгэж, 3.3га- д чацаргана, үхрийн нүд  суулган, 10 хүлэмж байгуулан нэг хүлэмжиндээ амтат жимс гүзээлзгэний 4000 үрсэлгээ суулгаж 6000 гаруй төл бойжуулж авсан байна. 4 сарын дотор хийсэн эдгээр ажлуудыг богино хугацаанд ихийг амжуулжээ хэмээн уригдсан зочид ихэд үнэлж байлаа. Мөн төслийн багийнхан гүзээлзгэнэ хариуцсан мэргэжилтэн, ногоо хариуцсан мэргэжилтэн нар гүзээлзгэнэ тарих нь маш нарийн ажил бөгөөд их хөрөнгө, хүч шаарддагыг онцлон хэлж байсан  бөгөөд Японы мэргэжилтнүүдээс их зүйлийг сурч авлаа хэмээн хэлсэн юм. Ядуурлыг бууруулах зорилготойгоор ийнхүү хэрэгжиж эхэлсэн уг төсөл амжилттай хэрэгжсэнээр эх орны өнцөг булан бүрт суугаа иргэдийг эрүүл, амт чанартай, органик бүтээгдэхүүнээр хангах бүрэн боломжтойг төслийн мэргэжилтнүүд дурдаж байсан. Сонгинохайрхан, Налайх дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн энэ төсөлд ажиллах чин хүсэлтэй иргэдийг хамруулах юм байна. Мөн эх орондоо амтат гүзээлзгэнэ болон нарийн ногоог тарьж ургуулах хүсэл эрмэлзэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ч хамруулна гэдгээ мэргэжилтнүүд дурдаж байсан юм. Харин үнэхээр ажиллах хүсэл сонирхолтой иргэдийг хамруулах үүднээс ШУТИС-тай хамтран судалгаа хийж 2 үе шаттайгаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулснаар 2014 оны 4 сараас шалгарсан иргэдээ дадлага хийлгэх юм байна. Ийнхүү судалгаан дээр үндэслэн ажиллах иргэдээ сонгон шалгаруулж байгаа нь авууштай сайхан арга байна хэмээн иргэд сэтгэл хангалуун байлаа.


     


  • Монголын ирээдүй

    2010 оны 10 сарын 20-нд “Хүүхэд бүрийн төлөө” бүлгийхэнтэй хамт “Нийслэлийн хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төв”-д очлоо. Асрах газар хүмүүжидэг хүүхдүүдийн талаар сайн мэддэггүй очсон боловч хүүхдүүдийг хөдөлмөрт дурлуулж, авъяасыг нь нээн илрүүлж, өөрийн гараар хийж чадах бүхнийг хийлгэж бүтээлгэж байгааг нь хараад бас их баярлалаа. Хүүхдүүдийн авъяас чадварыг нээж, хийж бүтээх бололцоог олгож, өөрөө өөрийнхөө амьдралыг аваад явчих хэмжээнд хүүхдүүдийг хөгжүүлж байгаа энэ байгууллагаар бахархахгүй байхын аргагүй.
    Бас хүүхдүүд нь хадгаламжийн дэвтэртэй, өөрсдийнх нь бүтээгээд борлогдсон бүтээлийнх нь мөнгийг хадгаламжийн дэвтэр нь хийж өгдөг гэсэн.
    Энэ төвд авъяастай хүүхдүүд олон байсан бөгөөд өөрийн сурч мэдсэн зүйлээс хүүхдүүдтэй хуваалцана гэж бодож байгаа. Тэдгээр хүүхдүүдийн авъяасыг нь жаахан хөгжүүлэхэд л чадварлаг уран бүтээлчид болно гэдэгт итгэлтэй байна.
    Саяхан өөртөө байсан 10 гаруй зургийн жаазуудаа хүүхдүүд бүтээлээ жаазлаг гэж бодоод аваачиж өгөхөд багш нар болон хүүхдүүд маш их баяртай байсан.
    Хэдийгээр гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд өсөж торьниж чадаагүй ч гэсэн бидний хүүхдүүдтэй мөр зэрэгцэн амьдрах, эх орноо жолоодон авч явах ирээдүй болсон хүүхдүүд энд өсөж торьниж байна. Монголын ирээдүй гэрэл гэгээтэй байх болно оо.

    Энэхүү сайн дурын ажлын талаар Ц.Шийрэвийн бичсэн мэдээг мөн орууллаа.

    Залуусын онлайн нэгдэл Бизнетворк сайтын “Хүүхэд бүрийн төлөө хамтдаа” бүлгээс 10-р сарын 20-ны өдөр “Нийслэлийн хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төв”-ийн дүү нартаа туслах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэ өдөр залуус өөрсдийн цуглуулсан хувцас, ном зэргийг хүүхдүүдэд хүлээлгэн өгсний зэрэгцээ 1-р ангид элсэн орсон боловч мөнгө төгрөгний бололцоогүйгээс дүрэмт хувцсаа авч чадахгүй байсан дүү нартаа мөнгөн тусламж үзүүллээ. Бидэнтэй цуг явсан “Mindfreedom” гадаад хэлний сургалтын төвийн гүйцэтгэх захирал Б.Халиун, 2 өнчин дүүтэйгээ тус төвд хүмүүждэг Улаанбаатар дээд сургуулийн оюутан Цэрэнд англи хэлний эрчимжүүлсэн курст суралцах эрхийн бичиг гардуулан өглөө. Мөн New Century Art Association байгууллагын гишүүн зураач В.Ундраа хүүхдүүдийн зургийн мэдлэгийг сайжруулахад туслахаар боллоо. “Тэрхийн орой” компанийн дэргэдэх “Ногоон тусламж” ТББ Жигд, Хайлаас, Долоогоно модны 900 ширхэг суулгац хандивласаныг хүүхдүүд төвийн гадаах талбайдаа тарьж сайтар арчилж тордохоо илэрхийлж байв. МАКомпани энэ удаа өөрийн тохилог автобусаар үйлчилсэнд баярлалаа.
    Тус төвийн захирал Нарандэлгэр хүүхдүүдийн төлөө өөрийгөө бүрэн зориулсан дайчин хүн гэдэг нь үйл ажиллагаатай танилцаж байх явцад анзаарагдаж байлаа.
    Төв дээр 4 төрлийн дугуйлан хичээллэдэг бөгөөд та бүхэн хүсвэл хүүхдүүдийн тарьсан тасалгааны цэцэг, уран зураг, шүрэн эдлэл, бэлэг дурсгалын зүйлсээс худалдан авч тус төвд хөрөнгө оруулалт хийх боломжтой юм байна лээ. Энд ирсэн хүмүүс төвийн хүүхдүүдийн хөдөлмөрч байдлыг нүдээр үзэж дахин ирэх сэтгэл өвөртлөн сэтгэл хангалуун буцацгаалаа.
    Та бүхэн бүлгийн талаархи тодорхой мэдээллийг www.biznetwork.mn/networks/1015 сайтаас болон 91174000 утаснаас лавлах боломжтой.

    Хүүхдийн төлөө за гэж хэлцгээе