Category: Uncategorized

  • ЦЭЦЭН ТОНЬЮКУКИЙН ХӨШӨӨНИЙ БИЧЭЭС

    Хөшөөний бичээсийн агуулга, мөн түрэг судлалын ном зохиолоос үзвэл эртний түрэгийн гурван хаанд зөвлөхийн үүрэгтэй байсан, цэцэн Тоньюкук гэгч цолд өргөмжлөгдсөн хүн, тэр үеийнхээ нийгэм түүхийн байдлыг өөрийн намтартайгаа холбогдуулан, өөрийнхөө үзэл бодлын үүднээс өгүүлсэн агуулгатай энэ бичээсийг анх Е.Н.Клеменц гэдэг эрдэмтэн 1897 онд олж шинжлэх ухааны эргэлтэд оруулжээ. Үүний дараа жил буюу 1898 онд Оросын ШУА-ийн ажилтан В.В.Радлов монгол оронд судалгааны ажлаар явахдаа уг хөшөөний хэв, түүний фото зургийг авч мөн уг хөшөөний бичгийг орчуулсан анхныхаа хувилбарын хамтаар нийтлүүлсэн байна. Тэр цагаас хойш Г.И.Рамстедт (1909), Б.Я.Владимирцов (1925), П.Аалто (1957), Е.И.Убрятова, В.М.Наделяев (1960) нар газар дээр нь биечлэн очиж хөшөөний бичээсийг нарийвчлан судлах үйлст нэрээ оруулсан байна.

    Эдгээр нөхдийн бүрдүүлсэн эх хэрэглэгдэхүүн дээр тулгуурлан Е.С.Малов, Г.Айдаров зэрэг эрдэмтэд уул бичээсийн орчуулгыг дахин нягтлан үзсэний гадна, уул бичээсийг эртний түрэгүүдийн түүх, хэлийг судлах явцдаа олон эрдэмтэд анхаарч өөрийн бүтээлдээ оруулсан байна.

    Дэлхийд хосгүйд тооцогдох уг гэрэлт хөшеөний бичээсийг монгол уншигчиддаа танилцуулах талаар манай эрдэмтэд ч бас багагүй анхаарал тавьсаар иржээ. Тухайлбал, 1934 онд Улаанбаатар хотноо хэвлэгдсэн түүхч Амарын “Монголын товч түүх” номд уг хөшөөний бичээсийг орос хэлээр орчуулсан эхээс нь утгачилан буулгасан бол бүр хожим манай улсын нэрт түрэгч эрдэмтэн Б.Базылхан уг эхийг баримтлан бас монголчилсон юм.

    Мэргэжлийнхээ хүмүүсийн дунд хөшөө босгогчийнхоо нэрээр “Цэцэн Тоньюкук”-ийн бичээс гэж нэрлэгдсэн уг хөшөө Улаанбаатар хотоос зүүн урагш 66 км, Налайхаас зүүн тийш 20 км орчим зайтай, одоогийн Төв аймгийн Баян сумын нутаг Баянзүрх гэдэг уулын баруун хойд талд оршдог. Уг бичээсийг хоёр чулууны нийт найман талд жаран хоёр мөр болгон бичсэн бөгеөд нэгдүгээр чулууны өндөр нь 1 м 70 см, үүнд нэгээс гучин долдугаар мөрийг, хоёрдугаар чулууны өндөр 1 м 60 см, үүнд гучин наймаас жаран хоёрдугаар мөрийг бичсэн байна.

    Судлаачид хөшөөний бичигт гол байртай өгүүлэгдэх Тоньюкук гэдэг өргөмж нэрийн утга, бүтцийг ихэд сонирхон, үзсээр ирэв. Гэвч одоо болтол уг үгийн утга, бүтэц, мөн юуны учир ийм нэрд тухайн хүн өргөмжлөгдсөн талаар нэгдмэл саналтай болж чадаагүй байна. Эдгээр саналуудаас уг нэрийг түүхэн бүтээвэрзүйн тонюк-ук гэсэн бүтэцтэй, үүний тонюк буюу бидний галигаар, tonuk гэдэг нь орчин цагийн тува хэлний “туурай”, ук нь түрэг хэл аялгуунуудад түгээмэл тохиолддог, тува хэлэнд ок “сум” гэсэн хэлбэртэй байгаа үгтэй холбоотой, иймээс тоньюкук гэдэг нь “туурай сум буюу суман туурай” гэсэн үг гэж үздэг саналыг нэлээд углуургатай гэдэг байна. Мөн зарим судлаачид уг үгийн бүтцийг тон-йкук (йук-ук) гэж үзэн, үүний эхний бүтээврийг нь эртний болон орчин цагийн түрэг хэл, аялгуунуудад тон (тун), дун хэлбэрээр олонтоо тохиолддог “анхны, ууган” гэсэн утгатай үгтэй, хоёр дахь бүтээврийг нь йок-/йук/ “хадгалах, хамгаалах” гэсэн үгэнд үйл үгээс нэр үг бүтээх -к дагавар залгасан гэж үзэн тоньюкук гэдэг нь “анхны хадгалагч” гэсэн шүү утгатай гэж бас тайлбарлаж байна.

    Харин уг нэрд өргөмжлөгдсөн, энэ хүн VIII зууны эхэн үед амьдарч байсан, Ашина овгийн хүн, түрүү болон хожуу үеийн түрэг улсын түүхэн олон үйл явдалтай энэ хүн холбогддог талаар судлаачид маргадаггүй, санал нэгтэй байдаг байна. Тухайлбал, “… Тоньюкук түрэг улс Хятадын эрхшээлд байхад хэрэг алдаж шоронд хоригдож-байгаад Кутулугийн бослогын үеэр суллагдан гарч, …VI зууны 80-аад оны үесээр Түрэгүүд Тан улсын эсрэг хүчтэй бослогыг зохион явуулжээ. Бослогыг түрэгийн язгууртны нөлөө бүхий төлөөлөгч Кутулуг, түүний зөвлөх сайд Тоньюкук нар толгойлж байсан” гэж Монгол улсын түүхэнд тэмдэглэжээ. (үз. БНМАУ-ын түүх. III боть. х.123).

    Уг гэрэлт хөшөөний тавин наймдугаар мөрт “Түрк Билгэ каган иленге битидим. Бен билге Тоньюкук” гэсэн өгүүлбэр бий бөгөөд үүнийг нь орчин цагийн монгол хэлээр орчуулбал “(хөшөөний бичээсийг) цэцэн Тоньюкук би (тушаан) түрэг Билгэ хааны ард түмэнд (зориулан) бичүүлэв” гэсэн утгатай болж байна. Цэргийн нэрт жанжин, хунтайж Күлтегинийг нас нөхөцсөний дараа түүний онгоныг босгуулах үест гэрэлт хөшөөг нь босгосон бөгөөд бага бичээсийн төгсгөлд “Бо битиг битигме атысы йоллыг тигин” гэж байдаг нь “энэ бичгийг бичигч нь (Күли-тегиний) ач Йоллыг-тегин” гэсэн утга юм. Үүнтэй харьцуулан үзвэл Тоньюкук амьд сэрүүн ахуйдаа өөрөө (зарлигдан) хөшөөнийхөө бичээсийг бич(үүл)сэн гэдэг нь хөшөөнд өгүүлэгдэх эхээс тодорхой, үүнийг ч олонх түрэг судлаачид хүлээн зөвшөөрдөг. Тан улсын дарлал мөлжлөгийн эсрэг тэмцэн, хожуу түргийн хаант улсыг байгуулах үйлст хувь нэмрээ оруулж, түрэгийн гурван хааны (Капаган, Элтериш, Могилян /Билгэ/) мэргэн зөвлөх чухам юун тухай өгүүлж, боржин чулуунд түүнээ сийрүүлэн хойч үеийнхэндээ үлдээсэн учир нь үнэхээр сонирхолтой байна бус уу?

    Иймээс хөшөөний бичигт өгүүлэгдсэн зүйлийг агуулгын талаас нь хэд хэдэн хэсэгт хуваан мэргэн Тоньюкукын айлдвартай товч танилцсу.

    1. Хөшөөний эхний мөрт мэргэн зөвлөх Тоньюукук өөрөө Табгач улсад хүмүүжсэн учраа тэр цагг Түрэг түмэн Табгач улсын хараат байсан учраар тайлбарлан бичсэн байна. Үүнийг бусад бичээсүүдийн эхлэлтэй харьцуулан үзэхэд нэлээд онцгой юм. Тухайлбал, Күл-тегиний их бичээс нь “Дээр хөх тэнгэр, доор бараан дэлхий үүдсний учир энэ хоёрын завсар хүний хүү буй болсон ажгуу. Хүний хөвгүүдийг захиран миний өвөг эцэг Бумын хаан ширээнд суув” гэдэг ахул, бага бичээс нь “Тэнгэр гэмээн тэнгэрт өршөөгдсөн түрэгийн Билгэ (цэцэн) хаан би энэ цаг-(ийг эзэгнэн) хаан ширээнд суув” гэж эхэлж байна. Үүнээс үзвэл энэ хоёр бичээс нь зөвхөн эзэн хааныг хаан суусан буюу, хүний хөвгүүдийг захирсан учраа сайрхан өгүүлсэн нь ил. Энд өгүүлж буй Тоньюукук бол өөрийн учрыг ингэж сайрхан өгүүлсэнгүй, харин өөреө Табгач улсад хүмүүжсэн, эсвэл төрсөн учираа өгүүлснээр хөшөөний бичээс эхэлж буй авч, энэ нь еөрийн намтраа ерийн нэг түүхчлэн өгүүлсэн хэрэг ч биш бололтой харин, бусад эгэл түрэг хүн (хара бодун)-ээс арай илүү талаа сайрхан өөрөөр хэлбэл эрх биш суурин иргэншилд хүмүүжснээ илүүд үзэн дурдсан хэрэг байж болох юм. Үүний тайлал ч сүүлд нэлээд тодорхой гарч байна.

    2. 2-7 мөрт зүүн Түрэгийн хаант улс үүссэн тухай энэ улсын хаанаар Элтеришийг өргөмжилсөн тухай маш товч авч, бас нэлээд үнэмшилтэйгээр өгүүлж байна. Түрэг түмэн бие даасан улс болоогүй үүний тод гэрч нь хөшөөний бичээст өгүүлж буйгаар бол “захирсан хаангүй байх үедээ Табгач улсаас салан тусгаарлаж”, хаантай болсон боловч удалгүй хаан юугаа тэвчиж дахин Табгач улсад дагаар орсныг өгүүлж байна. Хаангүй байх үедээ табгачын харьяанаас тусгаарлаж чадсан атлаа хаантай болчихоод Табгач улсад дахин бүрэн дагаар орсон энэ харамсалтай, гашуун түүхийн учрыг харин уул хөшөөний бичигт тодорхой тайлбарлан өгүүлсэнгүй. Гэвч үүнтэй холбогдуулан эрэгцүүлэн үзвэл

    Күл-тегиний бичээст буй нэгэн өгүүлэмжийг эрхгүй эргэн бодоход хүргэж байна. Тэнд өгүүлэхдээ “…Түрэг хүмүүсийн хагас нь баруунаа (хойш ?) ..ч. Түни талд суурьшия гэхэд зарим муу хүн ийн сургаруун: -Хол сууваас Табгач иргэд муу эд өгнө, (тэдэнд) ойр сууваас сайн эд өгнө гэж байв. Билэггүй (мулгуу, ухвар мечид) хүмүүс Табгач улсад ойр очин Түрэгийн олон овог аймаг (улс) сөнөв…” гэжээ.

    Эдүгээ ч аливаа улс тyсгaap оршин тогтноход дотооддоо элдэв будлиангүй, гадааддаа хөрш орнуудтайгаа эв найртай байх нь гол хүчин зүйл нь болдог гэж үздэг. Хөшөөний бичээст өгүүлснээр бол “Табгач улсаас хол суувал тэд муу эд өгнө, ойр суувал сайн эд өгнө” гэж билэггүй хүмүүс хутгаж үймүүлж, бас “…уран үг, зөөлен торгороо холын улсыг хууран ойртуулж муу занд сургадаг” табгачуудын башир аргаас болж дахин Табгач улсад эзлэгдсэн биз ээ! Энэ тухай хөшөөний бичээст тодорхой өгүүлээгүй авч “Дээд тэнгэр: -”Би та нарыг хаантай болгосон, Аяа, та нар хаан юугаа тэвчиж, Табгачид (дахин) бүрэн дагаар орсон тул (тэднийг үл таалан)-сөнөтүгэй гэв” гэж өгүүлсэн байна. Уг бичээсийг бичсэн (ер нь тухайн үед бараг хүн бүр) хүний ойлголтоор энэ нь ёсоор болж, түрэг түмэн үй олноор сөнөж, түрэг улсын хүчин чадал ихэд суларчээ. Аливаа зүйлийн мандан буурахад учир шалтгааныг гагцхүү тэнгэр бурхны таалал шийддэг гэж тайлбарладаг үед энэ нь бас аргагүй биз!

    Хөшөөнд бичсэнээр бол “Түрэгшир түмний нутагт нэг ч овог аймаг бүтэн үлдсэнгүй”. Энэ нь харин гашуун үнэн биз ээ. Гэвч Табгач улсад дагаар орох үйлийг тэр үеийн бүх хүн хүлээн зөвшөөрч байсангүй нь дараах зүйлээс тод мэдэгдэж байна. Бусад хүмүүсийн адил Табгач улсад дагаар оролгүй, эзэнгүй хоцорсон нутгийн мод ой, шугуйд, чулуу уул хаданд нуугдаж үлдэгсэдийг хураан цуглуулж, цаашид яах тухай ярилцсан бололтой мэдээг их л тодорхой дурдсан байх юм.

    Манай улсын түүхэнд тэмдэглэсэнээр бол түрэгийн хаант улсын хоёрдогч сэргэн мандалын үе буюу хөх (зүүн) түрэгийн хаант улс үүсэн байгуулагдсан тухай түүхэн мэдээ, бусад орхон бичгийн дурсгалд ч бас өгуүлэгдсэн байдаг. Тухайлбал Күл-тегиний хөшөөнд “…эр цэргийн тоо долоон зуу болоход эцэг минь өөрийгөө хаан хэмээн үзэж …миний өвөг эцгийн адилаар төр улсаа засан тохинуулж эрэлхэг баатар болов…” гэсэн нь арай ерөнхийдүү өгүүлэмж юм. Гэвч энд дурдагдаж буй долоон зуун хүн гэдэг нь дээр өгүүлсэн эзэнгүй нутагт ой шугуй, хад чулуунд нуугдаж үлдсэн хүний тоо юм. Харин энэ тухай

    Тоньюукукын бичээст арай дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Тэнд өгүүлснээр бол “… (үлдэж хоцорсон) долоон зуун хүнийг хураан цугдуулсан хүн нь шад билээ” гэжээ. Шад гэдэг нь эртний түрэг улсын үед байсан цэрэг-засаг захиргааны ендөр албан тушаалтныг заасан үг юм. Иймээс Тоньюукук бол энэ хүнд цагт мэргэн ухаан сийлж цаашид төр улсаа төвхнүүлэхэд хувь нэмрээ оруулах тулхтай хүн гэж шад ухаарсан нь ойлгомжтой тул түүнд хандан “(өөртөө) зөвлөгтүн!” гэж хүсэмжилжээ. Энэ бүгдээс үзвэл хөшөөний бичээсийн эхэнд “… Мэргэн Тоньюкук би өөрөө Табгач улсад хүмүүжив” хэмээн онцлон дурдаж байсан нь ч бас утга учиргүй зүйл биш бололтой.

    Харин мэргэн Тоньюкук “(хэн нэгнийгээ) хаан болгоё” гэсэн бодолтой байсан, үүнийгээ ч шад (ө.х ирээдүйн хаан Элтериш)-д шууд хэлж байна.

    Аливаа туурга тусгаар улс байхын үндсэн нөхцлүүдийн нэг нь хаан (эсвэл удирдагч)-тай байх явдал гэдгийг сайтар ухаарсан мэргэн Тоньюкук, харин шадыг хаан болгох талаар тийм ч тууштай байр суурь баримталж байсангүй. Энэ тухайгаа “туранхай бухтай, тарган бухтай (үхэр сүрэг) алсад бэлчиж байвал (тэр нь) тарган бух, (энэ нь) туранхай бух хэмээн (шууд) ялгаж чадахгүй”-тэй адилтган бодож байснаас үзэхэд тодорхой байна. Энэ зүйрлэлийг эрдэмтэд янз бүрээр тайлбарладаг боловч, хам сэдвээс нь үзвэл чухамдаа ирээдүйн хаан Элтеришт шууд холбогдож байгаа нь тодорхой юм. Гэвч хожим …тэнгэр түүнд (ө.х Тоньюкукт) ухаан соёрхсон учир түүнийг хаанд өргөмжлөөд төр улсаа төвхнүүлэн засахын тулд “… урд зүгт Табгачыг, емнөх (дорно) зүгт (орших) Киданыг, умар зүгт (орших) Огузыг даран сөнөөж…” (хөх) түрэгийн хаант улсыг (эмхлэн) байгуулсан тухай өгүүлж байв. Хэдийгээр гадаад талдаа ийнхүү довтлох дайсангүй болгосон мэт авч, тэд тийм ч амар тайван байж чадсангүй. “…Бидний дайсан эргэн тойронд (маань) махчин шувуу шиг, өөрсдөө бид сэг шиг байв” гэж тэмдэглэсэн нь энэ байдлаа улам тод дүрслэн хэлсэн үг юм.

    3. 8-16 дугаар мөрт умар зүгт орших Огузыг даран сөнөесөн тухай өгүүлэмж гарч байна. Гадна талаас довтлох дайсан дарсан (хөх) түрэгүүд нэг хэсэгтээ чугай Кузын хар хум (элс)-д “…зээр идэж, туулай идэж…”, “…харьяат түмний хэвлий (үгч: ходоод) цатгалан (сэтгэл амар) амьдарч…” байтал Огуз аймгийнхнаас ирсэн нэгэн босуул (зарим нь туршуул ч гэж нэрийддэг) есөн Огуз аймгийнхан өөрийн хаантай болсон тухай мөн “Өтүкений орчмоор нүүдлэн яваа цөөвтөр түрэг аймгийнхны хаан нь баатарлаг, зевлөх нь цэцэн, тэр хоёр хүн амьд л байх юм бол Кидан, Табгач, Огуз биднийг сөнөөнө…” “Иймд гурвуул хамсарч тэднийг дайлсугай! Түрэг-шир аймгийнхны нутагт биднээс өөр эзэн (хэзээ ч) бүү зорчин яваг. Чадвал тэдний эздийг (бүр) хүйс тэмтэрцгээе” гэж үгсэж тэр бусадаймгийнхандаа элч илгээсэн тухай өгүүлжээ.

    Ийм таагүй мэдээ авсан Тоньюукукын “…шөнө нойр нь хүрэхгүй, өдөр нь тайван сууж чадахгүй” болж “…(ямар нэгэн юмыг) ямар нэг нимгэн ахуйд нугалахад хялбар, нарийн ахуйд хугалахад хялбар байдагтай зүйрлэн бодож…” хаандаа туршуулын үгийг дамжуулжээ. Дээрх зүйрлэл бол чухамдаа эдгээр дайснаа хүчирхэгжээгүй байхад нь, хараахан нэгдэн нийлээгүй байхад нь даран сөнөөе гэсэн ёгт утгыг агуулсан үг гэдэг нь хэн хүнд төвөггүй ойлгогдох биз ээ! Хаан нь Тоньюкукын үгийг найрсагаар хүлээн авч, их цэргийг өөрийн дураар зохион байгуулж удирдан хөдөлгө! гэж хариу ирүүлжээ. Хэдийгээр дайсны цэргийн тоо зургаан мянга еөрсдөө болохоор хоёр мянга авч тэд огуз аймгийнхныг ялан дийлж чадсан байна. Үүнийгээ мөн л тэнгэрийн ивээл хайрын хүч хэмээн үзэж байгаагаа ч дурсан өгүүлэхээ мартсангүй.

    4.17-р мөрийг өмнөх болон ар дахь зүйлтэй харьцуулан үзвэл тусад нь хэсэг бүлэг болгон үзэж болохоор байна. Энд цэцэн Тоньюкук түрэгийн хааныг болон түрэгийн түмнийг Өтүкений хөвчид (дагуулан ирж) суурьшив (суурьшуулав). Үүнийг сонсоод дөрвен зүг (найман зовхис)-ийн ард (тэдэнд дагаар орж) тэнд нүүдлэн ирсэн тухай дурдаж байна.

    Өтүкений хөвч бол Табгач аймгийнхнаас нутгийн хувьд нэлээд алс зайдуу, бас нутагшин суухад аятай нутаг байсан бололтой. Иймээс ч энэ нутаг газар хөх түрэгийн хаант улсын түүхэнд их л онцгой түүхтэй газар нутаг юм. Энэ нь өмнө өгүүлснээс үзэхэд тодорхойн гадна бас бусад бичээс, тодруулбал Күл-тегиний бага бичээст дурдсан зүйл үүний давхар баталгаа болж байна. Тэнд “…Өтүкений газар сууж (Табгач улс руу) аян жингээ илгээж (алба гувчуураа авч) байвал, (аяа, түрэг хүн чамд) ямар ч зовлон үгүй. Өтүкений хөвчид байх аваас, улсаа менхөд захирч сууна чи” гэж сургамжлан захисан байдаг. Энэ санаагаа улам тод томруун болгохын үүднээс “…Аяа, түрэг түмэн (чи одоо) цатгалан… (иймээс чи) үнэндээ (гэхэд) өлсгөлөн (зовлон)-г мэдэхгүй … Тийм л байдаг учир түрэг аймгийнхныг нэгтгэн төвхнүүлэв” гэж дурдаж байна. Энэ газар бол Өтүкений хөвч юм.

    Эртний орхон бичгийн дурсгалд олонтаа дурдагдаж буй энэ газар, Өтүкен гэдэг нэрийн талаар судлаачид ихэд анхаарлаа хандуулсан байдаг. Харамсалтай нь одоог хүртэл нэгдмэл саналд хүрч чадаагүй байна. Энэ газрыг “Орхон голоос баруун хойш орших уул / Бернштам А./” гэж тэмдэглэсэн байдлыг харгалзан, газар зүйн байршил, түүний нэрийн авианы төстэй байдлыг анхаарч үзвэл одоогийн Завхан аймгийн нутагт орших Отгонтэнгэр мөн гэж бодно. Энэ уулын нэр нь от “гал”, грн (кан) “хан” отгон ‘галын хан эзэн’ гэдэг үгээс бүтсэн биш харин, етүкен гэдэг үгийн гуйвсан дуудлага мөн биз ээ.

    5. 18-19-р мөрт урьд газар хийсэн дайны тухай товч өгүүлж байна. Энд өгүүлснээс үзвэл Түрэг (овог) аймгийнхан (дахин) үүсэн тогтсоноос хойш, түрэг хаан сууснаас нааш Шантун хотод хүртэл довтолсонгүй, Талуй (Далай) мөрөн хүртэл цэрэглээгүй байв. Мэргэн Тоньюукук энэ тухай хаандаа ечин (тэр зүгт) дайлаар морджээ. Тэнд манай цэрэг довтлон хүрч тэр газрын хорин гурван хотыг сүйрүүлэв. Тэд, усун бумтатугийн тэр нутагт үлдэж амьдрах хүсэлтэй байсан боловч, Табгач, Он ок, Киргизийн хаад тэдний гол дайсан байсан учир арга буюу гэдрэг буцсан ажээ.

    6.20-28 мөрт Киргиз аймгийнхан руу хийсэн аян дайны талаар өгүүлж байна. Энд өгүүлж буйгаас үзвэл Киргизэд хүрэхэд Көгмен хөвчийг давах нь тун бэрхшээлтэй, Аз нутгийн нэгэн эрийг замчнаар олсон боловч, тэр зам буруу зааж яггүй бэрхшээл учруулж байсан ч “…өдөржин, шөнөжин довтолгон байж Киргизүүдийг унтаж байхад нь дайран хааныг нь алан сөнөөж…, үлдсэн Киргиз аймгийнхан хаанд ирж сөгдөн мөрген дагаар орсон байна. (Ийнхүү) Киргизүүдийг буулган авч, Кегмений хөвчийг нөгөө талаар нь тойрон буцаж ирсэн тухай өгүүлж байна.

    7. 29-43 мөрт Түргэштэй хийсэн дайн Он окийнхон дагаар орсон тухай өгүүлж байна. Киргизтэй хийсэн дайнаас буцаж ирсний дараа төдий л удалгүй, түргэшийн хаанаас нэгэн босуул ирж “…Түргэшийн хаан дайлаар нааш айсуй, Он окийнхон чтэднээс хоцролгүй бас дайлаар мордох гэнэ. Тэдний дотор Табгач цэргүүд ч байгаа” гэж хэл дуулгав. Бас, тэд үгсэн Ярашийн талд нэгдэхээр тохиролцсон гэдгийг хэлэв. Тэдний бүх цэргийнх нь тоо арван мянга хүрснийг сонсоод Түрэгийн зарим ноёд “цэвэр ичингүйрэл сайн” гэж үзэж байсан авч, мэргэн Тоньюукук тэднийг зоригжуулсан учир дайсны цэрэг талын түймэр мэт довтолж байсан ч, ариун тэнгэрийн өршөөлөөр тэдний хааныг нь олзолж, ябгу шад нарыг нь сенеөж чадсны гадна, ойролцоогоор тавиад цэргийг нь ч баривчлан авсан байна. Үүний дүнд Он окийн харьяат түмэн”… дагаар орсон” тухай өгүүлж байна.

    8. 44-48-р мөрт Дундад Ази руу хийсэн аян дайны тухай өгүүлж байна. Түргэштэй хийсэн аян дайны үед Он ок аймгийнхан хэдийгээр дагаар орсон авч, тус аймгийн цеөвтөр хүмүүс зугтсан учир тэднийг нэхэн дарахаар мордсон цэргийнхэн Йенчү (сувдан) гол, Тенисийн хүүгийн нутаглаж байгаа Бенчлек уул, Төмөр хаалга хүртэл (тэднийг хөөхөөр) цэрэглэн довтолсон байна. Тэр үест Сук тэргүүтэй Согд аймгийнхан бас бүгд дагаараа орж (тэдний хүмүүсээс) шижир алт, цалин цагаан мөнгө, эмс охид, ганц бөхт тэмээ, үнэт эд (зэрэг)-ийг ихээр татвар болгон аван буцсан тухай егүүлж байна. Үүгээр Тоньюукукын оролцоотой хийсэн аян дайн үндсэндээ эцэс болсон байна. Гэвч 49-р мөрт өгүүлсэн зүйлээс үзвэл Элтериш хаан, мен түүний мэргэн зөвлөх Тоньюукук нйрын хийсэн аян дайн ердөе энэ биш, билиг оюун төгөлдөр баатарлаг Элтериш хаан түрэг улсыг байгуулахын тулд “…Табгачид хорин долоон удаа…, Киданд долоон удаа…, Огузад долоон удаа довтолсон бөгөөд тэр бүхэнд түүний зөвлөгч нь, цэргийн манлайлагч (удирдагч) нь цэцэн Тоньюукук байсан тухай егүүлж байна.

    9. 50-62-р мөрний агуулгын өгүүлэмжийн утга санаа нэлээд олон янз байна. Юуны өмнө тэмдэглэхэд Түрэг улсыг байгуулан, төвхнүүлэхэд тэрбээр өөрийн оруулсан хувь нэмрийг дурсан санаж дүгнэн урнаар, гэхдээ цөөн хэдэн үгэнд багтаан өгүүлсэн байна. Тухайлбал, “…шөнө тайван унталгүй, өдөр (сэтгэл) амар суулгүй, улаан цусаа урсгаж, хар хелсөө асгаруулан хүч хөдөлмөрөө хаандаа өгөн зүтгэв. Урт (холын) довтолгоонд би л (тэднийг) илгээж… байв… гэсэн нь хөх Түрэг улсыг байгуулахын тулд санаа зовон зөвхөн амар тайван сууж чадаагүй гэсэн хэрэг биш манайхны хэлдгээр, борви бохис хийлгүй ажиллаж байснаа дурссан зүйл, энэ ажлын нэг нь урт холын тулаанд цэргийг зохион байгуулан явуулж байсан хэрэг юм. Үүнээс үзвэл тэр зөвхен дан ганц хаанд (өөрөөр хэлвэл Элтришид) мэргэн зевлөгчийн үүрэг гүйцэтгэж байсангүй бас, цэргийн гарамгай удирдагч, магадгүй тухайн үеийнхээ улс төрийн томоохон зүтгэлтэн байсныгаа дурссан хэрэг юм. Дараа дараагийн мөрт өгүүлсэн зүйлс нь мэргэн Тоньюукукыг ингэж дүгнэн үзэхэд хүргэж байна.

    Цааш нь түүний оролцоотойгоор байгуулсан Түрэг түмний нутагт “… (Тэнгэрийн ивээлээр) хуягт дайсан нэвтрүүлсэнгүй (ирүүлсэнгүй), (харийн) тамгатай морьдыг хатируулсангүй…” Түрэг түмэн сэтгэл амар амьдарч буй тухай өгүүлж байна. Үнэхээр ч түүхэн тодорхой нэгэн цагт Түрэг түмэн амар тайван амьдарч байсан бололтой юм. Күлтегиний бичээс “…Тэр цагт манай боолууд (өөсвээн) боолтой, (манай) шивэгчингүүд (өөсвээн) шивэгчинтэй байв…” гэж дурдаж байсан нь ингэж үзэхэд хүргэж байна.

    Түрэг түмнийг ийм жаргалтай байдалд хүргэхийг Элтериш хаан ухамсарлаагүй бол, түүнийг дагаад би тер улсаа эмхлэн байгуулахыг ухаараагүй бол эл улс минь эгэл түрэг түмэн минь үгүй болох байсан. Хаан минь энэ байдлыг ойлгосон учир, түүнийг дагаад би ухаарсан тул улс минь дахин улс болж, харьяат түмэн минь (дахин) хэвээр үлдэж чадсан юм гзж өгүүлж байна. Хэдийгээр энй бичээсийн төгсгөлд цэцэн Тоньюкук өөрийгөө өндөр настай болсон, хөгшин болсон гэж тэмдэглэсэн авч, нэг зүйлийг энд онцгойлон өгүүлсэн байна. “…Ямар ч газрын ард түмэн хаандаа (хүчин) зүтгэхгүй бол (түман олонд) түүнээс илүү гай зовлон гэж юу байх билээ. (Иймээс) би үүнийг л түрэгийн ард түмэнд (анхааруулан захиж) зориулан мэргэн Тоньюкук би тушаан бичүүлэв”.

    Үүгээр хөшөөний бичээсийн үндсэн санаа нь төгсөж байна.

    Эх түүхийн гайхамшиг нь сургамжиндаа байдаг гэдгийг гүн ухамсарласан тухайн үеийн бичгийн мэргэд орхон бичгээр боржин чулуунд өөрийн улсын түүхээ бичин хойч үеийнхэндээ гэрч болгон босгосон гэрэлт хөшөөнд түрэг улсыг улс шиг улс болгох, түрэг түмнийг хүн шиг хүн болгон амьдруулахын төлөе хаандаа хүч хөдөлмөрөө өгөн хэрхэн зүтгэж тэмцэж ирснийг голлон өгүүлдэг уламжлалтай байжээ. Тухайлбал, Күлтегиний бага бичээст “…Түрэг овог аймгуудыг нэгтгэн төр улсаа хэрхэн захирсныг би энд сийлүүлэн бичүүлэв. Та нарын зарим нь дахин төөрелдөн сарниузай гэж дахин (дахин) сануулан энд сийлүүлэв… Үүнийг үзээд мэдэгтүн!” гэж өгүүлсэн байдаг нь үүний тод гэрч буй заа!

    Үүний нэг адил мэргэн Тоньюукук (хөх) түрэгийн хаант улсыг байгуулан төвхнүүлэх үйлст баатарлаг Элтериш хаандаа хүч өгөн явсанаа хожим дурсан өгүүлэхдээ хичнээн ч ухаантай баатарлаг хаан байсан над шиг ингэж зүтгэх юм бол (тухайн ард түмэнд) гай зовлон гэж үгүй юм гэсэн сургамжлан захиж буй нь өнөөдөр ч гэсэн үлгэр дууриалтай юм гэсэн бодолдоо хөтлөгдөн энэ өгүүллийг эрхэм танд өргөн барив. Болгоон соёрхоно уу?

    Академич Гүнгэр овогт Лувсандоржийн Болд

    ТОНЬЮКУКИЙН ХӨШӨӨНИЙ БИЧЭЭС

    Төв аймгийн Баян суманд орших Түрэгийн хаан улсын зөвлөх байсан гэх мэргэн Тоньюкукын хөшөөг Руни бичгээр бичин үлдээжээ. Гэрэлт хөшөөний бичээсэнд Тоньюкук өөрөө Нанхиадын эрхэнд хүмүүжсэн,

    түүний мөрөөдөл нь тусгаар Түрэг улс хаантай болоход байсан бөгөөд удалгүй

    хаантай болсон ч эргээд Нанхиадын эрхшээлд орсон, аливаа зүйлийг хийхэд хатан зориг, баатарлаг үйлс хэрэгтэй зэргийг дурдсан байдаг ажээ.

    Уг хөшөөг Түрэгийн сайд мэргэн Тоньюкук амьд сэрүүн ахуйдаа босгуулжээ. Хөшөөний бичээст: Мэргэн Тоньюкук өөрөө болон Түрэг улс нь Нанхиадын эрхэнд байсан учир Түрэг улс хаантай болох цагийг үзээсэй хэмээн санаж явсан. Дараагаар хаантай болсон авч удалгүй Нанхиадад дахин дагаар орсон зэргээс эхлэн дурджээ. Цаашлаад бусдын эрхэнд ороогүй хэсэг нь нэгдэхэд тэдний дайсан эргэн тойронд нь махчин шувуу мэт эргэлдэж өмнөдөд Нанхиад, дорнодод Кидан, умард зүгт Окуз лугаа олон дайсантай байгаад Киргиз, Тардуш, Согд болон бусад улстай хийсэн аян дайны тухай тодорхой дурджээ. Тэрбээр зөөлнийг нугалахад, нимгэнийг урахад хялбар. Улс аймаг буурай байхад эзлэхэд хялбар, харин хүчирхэг бол эзлэхүйеэ бэрх. Эзлэн авъя гэвэл баатар зориг хэрэгтэйг сургаж бичжээ. Ийнхүү Түрэгийн хаад болох Элтэрэс, Капкан, Билгэ-д хамаг чадлаараа хүчин зүтгэсний үрээр улс нь улс шиг болж, төр нь төр шиг болсныг тэмдэглэжээ.

  • Батбаярын УНДРАМ- Маркетинг, медиа удирдлага

    Си Чаннель телевизийн медиа, маркетингийн хэлтсийн ахлах.

    Англи, япон хэлтэй. Америк Улсад 12 жил ажиллаж амьдарсан. Япон улсын Asia Pacific University-г маркетинг, медиа мэргэжилээр дүүргэсэн.

  • Д.Отгонтуяа (Tuyana)- имиджмакер

    Tayana Style Code Agency (Туяана стайл коде ажеси) үүсгэн байгуулагч, имиджмакер

    Имиджмакер Д.Отгонтуяа нь Fashion Stylist, гоо сайханч, Make up Artist, Image Maker, Hair stylest мэргэжилтэй. 2006 оноос хувь хүний имидж бүрдүүлэлтийн нарийн мэргэшилүүд болох хувь хүний өнгө тодорхойлох, гоо сайхан, үсний стилист, нүүр будалтын чиглэлүүдээр мэргэшин суралцаж, ажиллаж туршлага хуримтлуулсан.

    2003- 2006 онд Герман Улсын Штутгард хотын Хатагтай Бергитийн нэрэмжит загвар зохион 

    бүтээгчдийн коллежийг Moda Design, Fashion Stylist чиглэлээр суралцаж төгссөн.

    2005- 2011 онд Германы нэрт дизайнер Blut geschwister компани болон Abseitz botique-д стилист;

    2012- 2014 онд ХБНГУ-ын Штутгард хотын Хатагтай Леманы нэрэмжит гоо зүйч, 

    гоо сайхны сургуулийг Гоо Сайханч мэргэжлээр суралцан төгссөн.

    2015- 2016 онд ХБНГУ -ын Мюнхэн хотын “Woman Styling” сургуульд Color Consultation , 

    Stylist, Make up Artsist, Hair Stylist, Personal Shoper, Fashion Stylist мэргэжлүүдээр 

    суралцан төгссөн;

    2015 оноос Герман Улсын Munchen хотод хувь хүний имидж бүрдүүлэлтийн Style Code агентлагаа Woman Styling Lounge-тай хамтран ажиллуулж бизнесмэн, багш, урлаг соёлын 60 гаруй хүний хувийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.

    2017 оноос Монгол Улсдаа имиджмакерийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээг нэвтрүүлж Tuyana Style Code Agency нээн ажиллуулж байна.

    Та хувь хүний имиж бүрдүүлэлтийн зөвлөгөөг авснаар өөрийн дахин давтагдашгүй дүр төрхийг тодорхойлуулж, өөртөө зохицсон царай төрх, үсний өнгө, үсний засалт, хувцаслалтыг бүрдүүлснээр өөртэй итгэх итгэл нэмэгдэж, ажлын амжилт болон өдөр тутмын амьдралд эерэгээр өөрчлөгдөж, өөртөө сэтгэл хангалуун өөдрөг амьдралыг бий болгож чадна.

    Та олон нийттэй харилцдаг салбарт ажилладаг удирдагч, бизнес эрхлэгч, улс төрч, урлаг соёлын салбарт ажилладаг бол өөрийн имидж бүрдүүлэх нь маш чухал нөлөөтэй юм. Бид танд үйлчилэхдээ хувь хүний нууц хадгалах ёс зүйн дүрмийг чанд мөрдөн ажиллах болно.

    Бид нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийт, оюутан сурагчидад стайл, имиджийн боловсрол олгох лекц, сургалтыг зохион байгуулж ажилладаг.

    Та хувь хүний имиж бүрдүүлэлтийн зөвлөгөөг авснаар өөрийн дахин давтагдашгүй дүр төрхийг тодорхойлуулж, өөртөө зохицсон царай төрх, үсний өнгө ба засалт, хувцаслалтыг бүрдүүлж, өөртөө сэтгэл хангалуун өөдрөг амьдралыг бий болгож чадна. Та олон нийттэй харилцдаг салбарт ажилладаг удирдагч, бизнес эрхлэгч, улс төрч, урлаг соёлын салбарт ажилладаг бол өөрийн имижийг бүрдүүлэх нь маш чухал нөлөөтэй юм. Бид танд үйлчилэхдээ хувь хүний нууц хадгалах ёс зүйн дүрмийг чанд мөрдөн ажиллах болно.

    https://www.facebook.com/StyleCodeAgency/

  • Идэрийн УРАНГОО (URANGOOIDER)

    Urangooider брэндийг үүсгэн байгуулагч, хувцасны эмч, “Хувцаслалтын эрх чөлөө” номын зохиогч. Үндэсний агуулгатай өдөр тутмын хувцас болон хүн байгалийн амин шүтэлцээг илэрхийлсэн ОРГАНИК ФАЙШН загвар зохион бүтээдэг. Үндэсний онцлох брэндүүдийн нэгдэл @Creative Gallery -г хамтран үүсгэн байгуулагч.

    Байгалиас сэдэл санаагаа авч байгалийн гаралтай болон хөвөн даавуу, арьс ширэн материал голчлон ашигласан загваруудыг бүтээдэг. Монгол, Орос, Итали, Канад улсад загварын цуглуулгаа танилуулж байсан.

    Монгол Улсын Сити институт болон Солонгосын Коокмин их сургуулиуад суралцаж төгссөн. Гоёл наадмын 3 удаагийн шилдэг дизайнар, Газар дундын тэнгисийн орнуудын шилдэг дизайнер шагналыг тус тус хүртсэн.

    Юнител, Юнивишн, Скайтел зэрэг компанийн имиж бүрдүүлэлт, үйлчилгээний ажилтануудын хувцасны дизайн, үйлдвэрлэлийн ажилд хамтран ажиллаж байсан. Гоо зүй, хувцаслалт, имиж бүрдүүлэлтийн чиглэлээр зөвлөгөө сургалт зохион байгуулдаг.

    Бүх зүйл энгийн бөгөөд донжтой байх нь хамгийн сайхан. Хамгийн шилдэг нь энгийн бөгөөд таамаглашгүй тэр зүйл юм.

    URANGOOIDER brand is enriched by HANDMADE decorations. Creating an UNIQUE look with every piece of garment. 

    Love your garment and have fun wearing it !

    https://facebook.com/Urangoo-Ider-658032977614746
    http://urangooider.com

  • Эршүүгийн ОТГОНБАЯР (УРАН ЗУРАГ)


    Зураач

    Отгонбаяр нь найман хүүхэдтэй айлын нэг. 1998 онд Монгол зургийн ангийг төгсөж уран бүтээлч болох гараагаа эхэлжээ. Удалгүй Монгол зураг болон Монголын түүхийн судлаачаар бие даан ажиллаж байх үедээ Нүүдэлчидийн соёлын холбогдолтой угсаатан зүйн 400 гаруй судалгааны зураг зурж эмхэтгэсэн байдаг.

    2005 оноос Герман улсад амьдарч байгаа тэрээр Бер­лин хот дахь Германы Урлагийн Их Сургуульд урлаг судлаач, урлагийн менежер мэргэжлээр суралцаж 2010 онд урлагийн мастерийн зэрэгтэй төгссөн. 2010 онд Берлин хотод Отгонбаярын үүсгэн байгуулсан “ЗУРАГ” галерей нь Монголын урлагийн түүхэнд монгол хүний хилийн чанадад нээсэн анхны галерей юм.

    1996 онд анхны үзэсгэлэнгээ гаргаж, 2001 оноос хойш эх орондоо төдийгүй Герман, Голланд, Швед, Швейцарь, Франц, Япон, Чех, Энэтхэг зэрэг улсуудад үзэсгэлэн зохион байгуулсан.

    УРАН БҮТЭЭЛ

    Бурханы зураг

    Тэрбээр өнөө үеийхэнд уламжлалт урлагийг эерэг талаас нь таниулах, монголын соёлын өвийг хамгаалах зорилгоор монголын миниатур зургийн уламжлалт техникүүд болон угсаатан зүйг судалсан нь чамгүй үр дүнтэй явагдсан байна. Эдгээр уламжлалт техникүүдийн нэг нь “Thangka” бурханы зураг юм. Отгонбаяр энэ бясалгал мэт төвлөрөлтийн дээд цэгээр үйлдэгддэг өвөрмөц урлах ухааны уламжлалт техникийн аргыг ашиглан өнөөдрийг хүртэл 600 гаруй Бурхадыг бүтээжээ.

    Комик

    Отгонбаярын 1998 оноос ажиллаж байгаа нэгэн төсөл бол Монголын Нууц Товчоо-г Монгол Зургийн аргаар зурагжуулах юм. Энэ ном нийт 620 гаруй хуудастай 3000 орчим зурагтай аж. Тэрээр энэ бүтээлийнхаа талаар: “Манайхан “Монголын Нууц Товчоо”-г ойлгохын тулд олон удаа унших хэрэгтэй гэж ярьдаг. Бид өөрсдөө ойлгоход хэцүү байхад, гадаад хэлээр мянга орчуулаад ч гадаадынхан бас л ойлгохгүй шүү дээ. Монгол зураг бол номын зураг тэр тусмаа комик зурганд их тохирмжтой. Миний санаа энэ зургаас монгол комик стиль гаргаж, монголынхоо түүх, ёс заншил болон соёл урлагийг олон улсад зөв талаас нь таниулах ажил юм. Ер нь комик номыг олон улсад бүх насны хүмүүс сонирхон цуглуулж уншдаг, тэр дундаа залуу үеийнхэн илүү сонирхдог мөн залуудаа сурсан мэдсэн зүйл амьдралд үлддэг шүү дээ. Тэгэхээр Монголын түүхийн сэдэвтэй энэ номыг комик зургийн аргаар олон улсад гаргаж чадвал тус орнуудын шинэ залуу үеийхэнд Монголын урлагийг ямарваа нэгэн хэмжээгээр таниуллаа гэж ойлгож болно“

    Чөлөөт уран бүтээл

    • “Диваажин-07” гуаш, даавуу, 21 x 30 см, зурсан он 2003. Түүний 2002 оноос хойш бүтээж байгаа “Диваажин” цуврал зургууд нь Монгол зургийн аргаар бүтээгдсэн бичил миниатур зурагнууд юм.
    • “Туурайн төвөргөөн-12”, гуаш, даавуу, 120 x 160 см, зурсан он 2008. 1999 оноос бүтээж байгаа “Туурайн төвөргөөн” цуврал зургуудын гол онцлог нь нэг зурганд мянга мянган бичил морид багтсан байдаг юм.
    • “ХҮН” зураг 660 x 217 см, акрил зотон зурсан он 2010- 2012. Уг зурганд 11000 гаруй хүн амьтны дүрслэл орсон нь Монголдоо төдийгүй дэлхийн урлагийн түүхэнд “нэг зурганд” урьд өмнө байгаагүй хамгийн олон хүн дүрслэгдсэнээрээ онцгой юм.


    БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН

    1996 он ХОС ЕС үзэсгэлэн, Монголын Хүүхдийн Ордон, Улаанбаатар

    2007 он

    • БУРХАД Үзэсгэлэн, “Adelhausermuseum” Музей, Фрайбург, Герман
    • МОНГОЛ МИНИАТУР ЗУРАГ Үзэсгэлэн, Монголын Соёлын Төв, Фрайбүрг, Герман
    • МИНИАТУР ЗУРАГ Үзэсгэлэн Герман Банк (Deutsche Bank), Берлин
    • ЗҮРХНЭЭС МЭДЭРСЭН ДИВААЖИН Үзэсгэлэн, Мюнхен, Герман
    • ОТГО ОЙРЭБРО ХОТОД Үзэсгэлэн, “Konstfrämjandet” Галерей, Ойрэбро, Швед

    2009 он

    • ОТГО ОЙРЭБРО ОРДОНД Үзэсгэлэн, Ойрэбро, Швед
    • ОТГО СЭЭХАЙМ ОРДОНД Үзэсгэлэн, Констанц, Герман

    2011 он

    • ТУУРАЙН ТӨВӨРГӨӨН Үзэсгэлэн, ЗУРАГ Галерей, Берлин
    • ТУУРАЙН ТӨВӨРГӨӨН Үзэсгэлэн, Монголын Соёлын Төв, Бонн, Герман
    • БУРХАД Үзэсгэлэн, ЗУРАГ Галерей, Берлин
    • МОНГОЛ АЯН – 1 Үзэсгэлэн, Альзас, Франц
    • МОНГОЛ АЯН – 4 Үзэсгэлэн, Лайпциг, Герман

    2012 он

    • ХҮН Үзэсгэлэн, ЗУРАГ Галерей, Берлин
    • КАМА СУТРА “KAMA SUTRA in Miniature” Үзэсгэлэн, ЗУРАГ Галерей, Берлин
    • ОТГО арт Үзэсгэлэн, “Commerzbank” Бранденбург хаалга, Берлин
    • ОТГО арт Үзэсгэлэн, Цагаандариум Арт Галерей & Музей, Улаанбаатар
    • ОТГО арт Үзэсгэлэн, Улаан Гэр Галерей, Хаан Банк, Улаанбаатар


    НОМ БҮТЭЭЛ

    2004 он ЗҮРХНЭЭС МЭДЭРСЭН ДИВААЖИН

    2004 он БУРХАД

    https://facebook.com/OTGOArtist
    http://mongolian-art.de

  • ELMAR GASANOV IN MONGOLIA LIVE CONCERT КОНЦЕРТЫН НАЙРУУЛГА

    ELMAR GASANOV IN MONGOLIA LIVE CONCERT

    WITH RUSQUARTET

    THE COPRORATE HOTEL & CONVETION CENTRE

    Найруулагч Б.Бат-Өлзий
    Зохион байгуулагч Ж.Лувсандорж

    2015.10.30

    Ерөнхий найруулга

    • “The Corporate hotel and Convention centre” гадна үүдний хэсгийг гэрэлтүүлнэ.
    • “The Corporate hotel and Convention centre” 3 давхарын зал /19:00-19:30/
    • Зочдыг орж ирэхэд угтагч нар хувцас солих хэсэг болон угталтын танхим руу урин оруулна, зочид хувцасаа солин танхимын үүдний хэсэгт хүрэлцэн ирэхэд үүдний хоёр талаар Монголын үндэсний хувцастай охидууд зочдыг хүндэтгэлтэйгээр угтан авч танхим руу урьж оруулна. 
    • 3 давхарын угталтын танхимд зочид дурсгалын зургаа авахуулах Уран бүтээлчдийн зурагтай хүндэтгэлийн самбарыг зассан байна. 

    /Мэргэжлийн оператор, зурагчин, мэдээллийн ажилтнууд ажиллана/

    • Мөн угталтын танхимд лед дэлгэцийг байрлуулсан байх ба уг дэлгэцээр тоглолтын сурталчилгаа реклам болоод The Corporate hotel and Convention centre, Kawai компаний танилцуулга гарч байна.
    • Зочдыг танхимд суудлаа эзлэн сууж байх хооронд танхимд хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Dan Gibson –ийн “Forest piano” буюу амьд байгалийн чимээг төгөлдөр хуурын уянгалаг аялгуутай хослуулан тоглосон зохиолууд эгшиглэсээр байна. 

    /Танхимын ерөнхий гэрэл бүдэгхэн ассан байна/

    • “The Corporate hotel and Convention centre” концертын танхим /20:00 эхлэл/

    Зочид танхимд орж суудлаа эзэлж дуусмагц гэрэл унтарсанаар Great talented pianist “Elmar Gasanov in Mongolia” live concert эхлэнэ.

    • 10 секунд хонхны чимээ дуугарана.
    • Хөтлөгч закадраас /далдаас-Бичлэг/  “Монгол хэл” – “Англи хэл”

    Олон улсын стандартын түвшиний “The Corporate concert hall”-д хүрэлцэн ирсэн эрхэмсэг хатагтай ноёд, хүндэт зочид та бүхэндээ баярлалаа. Мөн Монголын урлагийн салбарт хувь нэмэрээ оруулж дэлхийн урлагийн технологийн хөгжлийг эх орондоо бүтээн байгуулсан ноён Т.Ганболд танд талархал илэрхийлье.

    Энэхүү танхимд тоглогдох аугаа ертөнцийн гайхамшиг болсон урлагийн олон тоглолтуудаас дэлхийн сонгодогийг дээжлэн өнөөдөр та бүхэндээ толилуулахад бэлэн болоод байна. Нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасанов Монголд.

    /Монгол, Англи хоолой явж дуусахтай зэрэгцэн төв хөшиг нээгдэнэ/

     /Гэрэл аажмаар бүдгэрнэ/

    • Тайзны төв хөшиг хоёр тийшээ дэлгэгдэхэд төв дэлгэцэнд “The Corporate hotel and Convention centre” 1 минутын видео интро явна. /Шууд үргэлжлэн/
    • Kawai компаний 1 минутын видео интро явна.
    • Түүний дараа “Elmar Gasanov in Mongolia” live concert – постер гарна. 

    /Энэ үед тайзны хоёр өргөгч лифт доор байрлаж байх бөгөөд 1-р өргөгч лифтэн дээр уран бүтээлчид, 2-р өргөгч лифтэн дээр төгөлдөр хуур байрласан байна/

    20:00-20:05

    • ВИДЕО ЭХЛЭЛ

    (Видео) Гэрэлтүүлгүүд бүдэг, дан өнгийн гэрлүүдийг асаасан байна.

    /Видео эхлэл дуусахад “Арга билэг” хамтлаг дээш өргөгдөн гарахад бэлтгэж байна/

    • Видео эхлэл гарч дуусмагц заалны гэрэл илүү өнгөлөг болж “Mac” гэрлүүд тайзыг гэрэлтүүлэн “Арга билэг” хамтлаг тоглож эхлэнэ.

    /Гэрэл: Энэ үед уран бүтээлчдийг олон талаас нь өнгөлөг гэрлээр гэрэлтүүлнэ/

    20:05-20:10

    • “АРГА БИЛЭГ” Этно жаз хамтлаг – 1 бүтээл тоглох.

    “Газар, тэнгэр, тэгээд бодол” аялгуу

    /Дэлгэц: Монголын орны байгалын үзэсгэлэнт дүр зураг бүхий дүрслэлийг үзүүлнэ/

    • Хамтлаг тоглож дуусмагц дэлгэцэнд Эльмар Гасановын тоглолтын видео шторк явж түүний дараа тоглолтын зурагт хуудас дэлгэцнээ гарна.

    /Гэрэл: Тайзны гэрэл бүдгэвтэр суурь паран гэрлүүд ассан байна/

    • Төгөлдөр хуур 2-р өргөгч лифтээр дээш өргөгдөн гарна.

    /Гэрэл: Төгөлдөр хуур луу Пушка гэрлүүд тусна/

    • Төгөлдөр хуур дээш өргөгдөн гарч байрлахад тайзны баруун талаас төгөлдөр хуурч Эльмар Гасановыг гоёлын даашинзтай үзэсгэлэнтэй бүсгүй хөтлөн гарч ирж суудалд нь суулгана. Мөн тоглох нотыг нь хөгжимд нь тавьж өгнө. Эльмар Гасанов үзэгчдэд бөхийн мэндлээд эхний зохиолоо тоглож эхлэнэ. 

    20:10-20:30

    • ЭЛЬМАР ГАСАНОВ Төгөлдөр хуурч

    Rachmaninov – Variations on a Theme of Corelli

    /Дэлгэц: Постер байрлана/

    /Гэрэл: Төгөлдөр хуурч дээр дан өнгийн тод гэрэл хөдөлгөөнгүй туссан байна. Бусад хэсгийг өнгөлөг гэрлээр гэрэлтүүлнэ/

    Жич: Төгөлдөр хуурчын гар дээрх гэрлийг өөрчилж болохгүй

    • Төгөлдөр хуурч эхний зохиолоо тоглож дуусаад тайзан бэлтгэсэн микрафоныг авч өөрийгөө зочдод танилцуулна.
    • Өмнө тоглосон зохиол болон дараагийн тоглох зохиолынхоо тухай товч ярина.

    20:30-20:35

    • ЭЛЬМАР ГАСАНОВ – Зочидтой мэндлэн өөрийгөө танилцуулна.

    /Орос хэлний орчуулгыг тайзны араас хийнэ/

    /Гэрэл: Тод, өнгөлөг байна

    20:35-21:00

    • ЭЛЬМАР ГАСАНОВ Төгөлдөр хуурч

    Beethoven – Sonata 23 op.57  “Appassionata

    /Дэлгэц: Дэлхийн гайхамшигт оршхуйг харуулсан дүрслэл бүхий видео слайд дэлгэцэнд гарна/

    /Гэрэл: Төгөлдөр хуурч дээр дан өнгийн тод гэрэл хөдөлгөөнгүй туссан байна. Бусад хэсгийг өнгөлөг гэрлээр гэрэлтүүлнэ/

    Жич: Төгөлдөр хуурчын гар дээрх гэрлийг өөрчилж болохгүй

    21:00- 21:05

    • Гасанов Русквартет хамтлагийг тайзан дуур урьнан. Гасанов РусКвартет хамтлаг болон тоглох бүтээлээ танилцуулна.

    21:05-21:50

    • ЭЛЬМАР ГАСАНОВ БА RUSQUARTET

    Brahms – Piano quintet f moll op.34

    /Дэлгэц: Дэлхийн гайхамшигт оршхуйг харуулсан дүрслэл бүхий видео слайд дэлгэцэнд гарна/

    /Гэрэл: Төгөлдөр хуурч дээр дан өнгийн тод гэрэл хөдөлгөөнгүй туссан байна. Бусад хэсгийг өнгөлөг гэрлээр гэрэлтүүлнэ/

    Жич: Төгөлдөр хуурчын гар дээрх гэрлийг өөрчилж болохгүй

    • Хөгжимчид сүүлийн зохиолыг тоглож дуусмагц үзэгчдийн алга ташилттай хамт тайзнаа үзэсгэлэнтэй бүсгүйчүүд уран бүтээлчдэд цэцэг гардуулан өгч, танхимд зөөлөн хөгжим эгшиглэж эхлэнэ. 
    • Закадраас: Уран бүтээлчдэд баяр хүргэж, хүрэлцэн ирсэн нийт зочддоо талархал илэрхийлэн зочдыг оройны хүлээн авалтанд оролцохыг урина.

    22:10- 00:00

    • АFTER PARTY
    • Хөтлөгч: Хүрэлцэн ирсэн бүх зочиддоо талархал илэрхийлнэ. Мөн нэрт уран бүтээлчиддээ зориулан нийт зочдынхоо хамтаар хүндэтгэл үзүүлэн алга ташин тайзнаа урина.
    • УРАН БҮТЭЭЛЧДИЙН ҮГ.
    • Хөтлөгч тайзнаа Монголоос анх удаа Гремми хөгжмийн наадамд нэр дэвшисэн Монголын этно жаз хамтлаг болох “Арга билэг” хамтлагийг танилцуулан урина.

    22:20- 22:40 “АРГА БИЛЭГ”  Этно жаз бүтээлүүдээс тоглоно.

    22:40- 22:45 KAWAI MONGOLIA компанийн захирал ноён Бат-Өлзий үг хэлнэ

    22:45- 23:05 РУСКВАРТЕТ 

    23:05- 23:50 ХҮЛЭЭН АВАЛТ, ЧӨЛӨӨТ ҮДЭШ

    /Зочид хүлээн авалтанд байх хооронд төгөлдөр хуурийн уянгалаг хөгжим эгшиглэсээр байна /

    23:50 Зочдыг үдэж өгөх.

    00:00 цаг

    Бүх зочид буцаж үйл ажиллагаа бүрэн дууссан байна.

    AFTER PARTY Угтагчид уран бүтээлчид болон зочдыг Хүлээн авалтын заалруу урьна 3 давхар EVENT HALL
    22;10 Хүрэлцэн ирсэн бүх зочиддоо талархал илэрхийлнэ. Мөн нэрт уран бүтээлчиддээ зориулан нийт зочдынхоо хамтаар хүндэтгэл үзүүлэн алга ташин тайзнаа урина. Шампансак тулгана
    22:20 Русквартет
    22:40 KAWAI MONGOLIA компанийн захирал Бат-Өлзий үг хэлнэ.
    22:45 “Арга билэг” этно жаз бүтээлүүдээс тоглоно.
    23:05 Хүлээн авалт Lounge music: Нетворкинг, Чөлөөт үдэш, Зууш, Нетворк, Фото Piano Bar: Bossa Nova
    23;50 Зочдыг үдэн гаргана
  • Дагваны ГАНПҮРЭВ: МОНГОЛ УЛС ХҮНИЙХЭЭ ҮНЭ ЦЭНИЙГ ӨСГӨЕ, ӨВ СОЁЛООРОО БАХАРХАЯ ГЭВЭЛ МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ БҮТЭЭЛИЙГ ДЭЛХИЙД ХАМГААЛЖ ЧАДДАГ БОЛОХ ЁСТОЙ

    Дагваны ГАНПҮРЭВ
    Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн. Хөгжимчин, хөгжмийн зохиолч, продюсер, язгуур урлаг судлаач.


    – Сайн байна уу. Сайхан зуншиж байна уу. Таны уран бүтээл арвин уу. Та Европт 15 жил ажиллаж амьдарч байгаад хэдхэн жилийн өмнө Монголдоо эргэж ирсэн байдаг. Монголруугаа эргэж ирэх шийдвэрийг хэзээ гаргасан бэ? Буцаж ирэхдээ ямар бодол тээж ирсэн бэ?

    – Үндэсний үнэт зүйлсээ их үгүйлдэг. Өөрсдийнхөө хөгжмийн үүх түүхийг сайн мэдэхгүй гэдгээ тэнд ойлгосон. Европт хэт удаад 10-с дээш жил болохоор өөрийнхөө нандин зүйлүүдийг гээж европжих соёлд орж эхлэдэг. Манай 2 хүүхэд Германд төрлөө. Герман орчинд, герман хэлтэй, герман соёлоор монгол хүн хүмүүжихээр дараа нь хэн болох уу гэдэг нь надад харагдаж эхлэсэн. Хоёр хүүхдээ монгол орчинд нь өсгөе. Бас гэргий Мөнх-Эрдэнэ маань олон улсын хэмжээнд олон жил ажиллаж ихээхэн туршлага хуримтлуулсан гэж боддог. Ятганд өөрийн гэсэн тоглох арга барилыг бий болгож ятгадах урлагт шинэчлэл хийлээ. Түүний хийсэн шинэчлэлийг мэргэжил нэг нөхдүүд нь болон монголын хөгжмийн зохиолчид бүгд хүлээн зөвшөөрдөг. Түүний бодит шинэчлэл нь1998 онд зохиосон Дурсамж бүтээл, түүгээр дамжуулж ятгын хөгтэй хөггүй чавхдасны бүхий боломжит дуу эгшиг, урд өмнө тоглож байгаа өөрийн өмөрмөц арга барил, өнгө дуугаралт юм. Ятгын энэ хөгжил нь гадаадад биш Монголд үргэлжилээсэй, Монголдоо өөр шигээ олон ятгачинг төрүүлээсэй гэсэн нэг бодол цаашдаа хэт их харьжихаас зайлсхийх, монголдоо очъё гэсэн эх ороноо санасан шийдвэр байсан.

    Бид Герман улсад байхдаа байнгийн ажиллах эрхтэй бас тэндээс 2 хүүхдийн мөнгө авна. Орон байр, ажиллах нөхцлөөр хөлөө олчихсон, амьдралаа босгосон байсан. Ирээдүйн монгол хүнийг бэлтгэх, хүмүүжүүлэх, Монголын соёл урлагт өөрийн хийх ёстой зүйлээ хийчих юмсан гэсэн бодолтой тэр бүхнээ орхиод л эх оронруугаа тэмүүлсэн. Дандаа хөгжим тоглоод яваад байх биш, Эх орныхоо хөрсөн дээр бууж, өөрийн орон зайг бий болгох, Монголынхоо нийгэмд өөрсдийн боломжит хийж чадах зүйлийг бүтээхийн тулд эгэл бор амьдрал дунд нь ороод тэмцээд явж байна даа. Аз жаргалтай л байна.


    ЭГШИГЛЭН МОРИН ХУУРЫН ДӨРВӨЛ ( Мюнхен хот, 1994 оны 7 сар)
    1993 оны 2 сар 19-д "Монгол Гайхамшиг" наадамд Моцарт болон алдарт БИТЛЗ- н бүтээлүүдийг 
    морин хуураар тоглолоо гэж өвгөн хуурч Г.Жамъян багшаараа зэмлүүлж, 23 насандаа дэлхийн 
    алдартай SATTVA WORLD MUSIC Inc.-тэй хамтран ажиллах гэрээг байгуулж бие даасан анхны цомогоо 
    Германд гаргаж явлаа. Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй омголон залуу насаа энэ 
    хамтлагтаа өгсөндөө бахархдаг.

    – Хөгжимчин хүний амьдралын баяр баясгалан юунд оршдог вэ?

    – Энэ мэргэжлийг сонгосон бол жинхэнэ мэргэжлийн хөгжимчин байх хэрэгтэй. Хувь хүнийхээ хувьд дээд зэргийн нарийн зохион байгуулалттай байх ёстой. Давталт, бэлтгэл сургуулилтанд асар их цаг хугацаа зарцуулж, өөрийгөө байнга бэлэн байдалд байлгах ёстой. Нэг тоглолтын цаад талд нөр их хөдөлмөр урсаж байдаг. Тэр тоглолт бол хөгжимчин хүний өөрийгөө илэрхийлэх цорын ганц боломж юм. Тиймээс хөгжимчин хүний амьдрал нөр их хөдөлмөрөөр бүтсэн, олон бэрхшээл дундаас үүсэж бий болсон байдаг. Сөрөг тал нь тэдний амьдрал ихэнхдээ хаягддаг. Ганц бүтээгдэхүүн брэнд л явсаар байгаад дуусдаг. Бусад хүмүүсийн амьдралын нийтлэг баяр баясгаланг хүртэж чаддаггүй. Хүмүүс бидний тоглолтыг үзээд аз жаргалаар дүүрэн гэртээ хариад сайхан амардаг бол бид тайзаа чөлөөлөх, хувцасаа солих, хөгжим техникээ хураах, машин тэргэнд ачаалж дуусаад шөнийн 01 цагийн үеийн оройн хоолондоо орох энүүхэнд. Энэ нь бидний энгийн амьдрал гэж ойлгож болно. Хүмүүсийн энгийн амьралын хэмнэлийн эсрэг бидний амьдралын хэмнэл үргэлжилж байдаг. Европт 15 жил болоход зөвхөн хөгжмөө мэргэжлийн тоглохоос гадна мэргэжлийн хэмжээний жолооч, хөтөч байх шаардлагатай. Өдөр бүр өөр хот, Европын улсуудад тоглох хуваарь ирнэ. Өнөөдөр энд, маргааш тэнд очсон байх шаардлагатай. Олон зуун, бүүр олон мянган км замыг машин, галт тэрэг, онгоцоор аялах шаардлага гардаг. Герман улсын Нюрнбергээс Ром явах боллоо гэхэд бүх уран бүтээлчид хөгжим техникээ цаг алдалгүй шаламгай ачаад, замын хүнс, шаардлагатай зүйлсээ бэлдээд цагийн дотор ч хөдлөх хэрэг гардаг. 1 өдрийн дотор 1000 гаруй км-ийг зогсолтгүйгээр туулж байж тоглолтын цагаасаа өмнө очих, үүний тулд замд тохиолдох бэрхшээлийг бид тооцож замын сонголтоо хийдэг. Ромын хаана ч очиж болно. Бидэнд очих газрын хаяг л байхад болно. Испани, Франц, Итали, Славак Голланд, Дани улсын мухарт байгаа тэр жижиг газрыг олж очих тийм эрдэмд бид суралцсан байдаг. Олон улсад бид байнгын бэлэн байдалд хагас цэрэгжилтийн зохион байгуулалтаар ажилладаг байсан. Одоо ч тэгж ажиллаж байгаа хамтлагууд бий.

    Европ дахь амьдрал ч бас тийм амар хялбар биш. Нүүдлийн байдалтай, амьдралын ихэнхи хугацаа замд өнгөрнө, өндөр эрсдэл дунд л амьдарна. Аваар ослын асуудал их гарна. Манай Эгшиглэн хамтлаг гэхэд л францад тоглолт хийгээд гараад ирэхэд машин нь шатчихсан байх жишээтэй. Машинд байсан бүх бичиг баримт тэр чигтээ шатсан. Хэрвээ тэр машинд хүүхдээ орхиод орсон бол ямар эрсдэл дунд бид ажиллаж энэ ардын урлагийг олон улсад танилцуулж байсныг та бүхэн ойлгох байх. Хөх Монгол хамтлаг гэхэд л хурдны зам дээр түр үүргэлснээс хүнд осол гаргаж бүгдээрээ нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдэж байсан. Урлагийн амьдрал дотор ингэж л зүтгэж хүндрэл бэрхшээлүүдийг давж туулж ардын урлагаа сурталчилж явдаг даа.


    – Та Хөх Монгол, Эгшиглэн гээд хэд хэдэн хамтлагтай Европийг олон удаа тойрсон байдаг даа. Энэ талаар?

    – Европруу чиглэсэн анхны аялан тоглолтоо Эгшиглэн хамтлагтайгаа хийсэн. Бид ХБПС-ийн нэг үеийнхэн, 1991 оны төгсөгчид. Сургуулиа төгсөөд ангиараа Төв аймгийн Монгол адуу нийгэмлэгийн дэргэдэх “Морин эрдэнэ” чуулгыг байгуулсан. Үнэхээр сайн чуулга байсан. Хөөмийч Хосбаяр, Эгшиглэн, Хөх монгол хамтлаг бүгдээрээ л энэ чуулгаас үүсэлтэй.

    Хөх Монгол хамтлаг
    

    Монгол улс зах зээлийн нийгэмрүү шилжиж байсан тэр цаг үед Монголын гадаад бодлого маш хумигдмал байсныг бидний үйл ажиллагаа нотолдог. 1993 онд Европын улсуудаар тоглож байхад тоглолтын дараа тавигдаж буй ихэнх асуултууд нь Хятад уу, Монгол Хятад улсад хамаардаг гэсэн, Оросын Монголоос ирсэн үү, Монгол гэж бие даасан улс юм уу, газрын зурган дээрээс олохгүй байна, олоод өгөөч гэсэн асуултууд байдаг байлаа. Бид ч эх орноо тухайн үеийн газрын зураг дээрээс нь хайгаад олохгүй, хоёр хуваагдасан Монгол орон маань Хятад болон Оросд хамаардаг болохыг харж л байсан. Ийм үед л бид ардын урлагаа сурталчилж ардчилсан Монгол улсыг өрнөдийн өргөн зах зээл дээр өөрийн хүсэл тэмцэлийн дунд таниулж явлаа. Анх “Эгшиглэн- морин хуурын дөрвөл” хамтлагаар Европд тоглосон. Морин хуурын дөрвөлийг гаргахад хүчин нөлөө үзүүлсэн зүйл нь Санта Лучи компанийн захирал Дамдин ах. Тэрээр ардын язгуур урлагийн наадмуудаар бидний бүх зардалыг хариуцаж 12 улсаар авч явсан.

    1994 оноос өөрсдөө бие даан Европд тоглолт хийж эхлэсэн. 1996 онд зохиогчийн эрхийн асуудал болон хамтлаг өөрийн гэсэн стил, жанр, уран бүтээлтэй өнгө төрхтэй байх ёстой гэж ярилцаад Уянга хамтлагийг байгуулж зууны манлай уртын дууч Норовбанзад гуайтай хамтран ажиллаж эхэлсэн. Хөөмийч Хосоо, Морин хуурч Болдбаатар (одоо Хөгжим бүжигт багш) бид 4 байгуулсан. 2000 оноос Бөртэ нэрээр уран бүтээлээ туурвиж эхлэсэн. Мөн Морин эрдэнээс Хөх Монгол хамтлаг салбарласан. Дараа нь Хосоо маань хувийн уран бүтээлээ туурвиж эхлэсэн. Ингээд 4 хамтлаг Европт, тэр дундаа Германд үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн. Ийнхүү чөлөөт уран бүтээлчид, олон улсын зах зээл дээр Ардын урлагийг танилцуулахад хамгийн хүнд хэцүү үед анхны түүчээ нь болж явсан даа.

    1998 онд манай Бөртэ хамтлаг өөрсдөө уран бүтээлээ зохиодог этно жазз урсгалаар тоглодог цорын ганц хамтлаг байлаа. Манай хамтлагийн уран бүтээлийг сонсож хүмүүжсэн, олон сайхан уран бүтээлч залуучуудтай уулзаж хамтлагийнхаа туурвиж бүтээсэн он жилүүдийг эргэж сонсоход сайхан байдаг. 2005 оноос Бөртэ, Хөх монгол хамтлагаас гарсан уран бүтээлчид Домог, Хөсөгтөн зэрэг хамтлагуудыг үүсгэж өнөөдрийн этник хамтлагуудын түүхийг үргэлжлүүлж байна.

    – Этно жааз урсгал гэж олон улсад байдаг хүлээн зөвшөөрөгдсөн урсгал мөн үү? Яг ямар урсгал вэ?

    – Этно жааз бол бидний зохиосон урсгал биш дэлхий даяар хөгжсөн урсгал. Угсаатны хөгжим “Authentik musik” дээр суурилж орчин үеийн ритм хэмнэл, дуурьслаар хөгжиж байгаа үндэсний хөгжмийн хамтлагийн төрөл гэж хэлж болхоор. Бид энэ урсгалруу орсноо ч мэдэхгүй өөрсдөө хөгжүүлсэн байдаг. Жишээлбэл хамгийн цоглог аялгуу гэвэл Монголчууд “Жалам хар” гэж ойлгодог. Аргагүй, түүнд морины хурд, түүгээр дамжсан омогшил байдаг тул бүх Монголчууд дуртай. Яагаад гэвэл монголчууд морь унадаг. Мориороо сайхан шогшино, хатирна, цогино, жороолно, давхина, довтолгоно. Энэ аялгуу зүрх сэтгэлд тэр л мэдрэмжээр гүн шингэсэн байдаг. Бидний энэ мэдрэмж европын сэтгэлгээнд хайрцаглагдсан наймт, арван зургаатын хэмнэл, хөгжил, өрнөл багатай ойлгогддог ч тохиолдол бий.

    Хөгжмийн аялгуун дотор бидний мэдрэмж морьтой нэг хэмнэлээр давхиж байдаг бол өрнөдийн сэтгэлгээнд өөрөөр төсөөлөгддөг. Хүн гэдгээрээ ижил хэдий ч сэтгэлгээний хувьд соёлын зөрүү байнаа гэж ойлгож болно. Бид европын үзэгчдийн сэтгэлгээнд зориулж бүтээл туурвих шаардлагатай болсон. Өрнөдийн үзэгчдэд зориулсан анхны бүтээлүүд маань 1998 онд зохиосон “Чингис хааны агт”, “Ганган борлог”, “Цогт тайж”. Бүтээлийг баяжуулж гаргаж байгаа гол зүйл нь ятгын ритм хэмнэл, өвөрмөц тоглолт, хөөмий, хархираа хоолойны хүчтэй түрлэг, суурь өнгөөр дэмжсэн эрч хүчтэй бүтээл болсон. Үндэсний хөгжмөөр тоглож, язгуур урлагийн бусад элементүүдийг оруулж ирж байгаа болхоор этно жааз ангилалд миний бүтээлүүд хамаардаг. Энэ урсгалыг анхлан Бөртэ хамтлаг хөгжүүлж эх орондоо дэлгэрүүлсэн тул 2010 онд шинэ урсгал төрлийг хөгжүүлсэн ангилалд Бүх Урлагийн Тэргүүн Дээд “Гоо марал” шагнал авсан.


    – Европт уран бүтээлээ туурвиад, цомгоо хэвлээд, аялан тоглолтоо хийх, Монголдоо ирээд уран бүтээлээ туурвихад ямар ялгаа байна вэ? Монголд ирэхдээ бас нэг хүлээлттэй ирсэн байх. Эргээд бодоход Монголдоо ирээд зорьсон үйлсээ бүтээв үү?

    – Монголд нийгмийнхээ хөгжлөөс хамаараад соёл урлаг нь түрүүлж биш, үзэгчдийн сэтгэлгээнд нь тааруулж хөгжиж байгаа. Нийтээрээ нийтийн дуунд маш их дуртай. Дэлгэрсэн шатгаан нь найр наадам, цэнгээн, хуримлах зан үйл, хөгжин наадахтай холбоотой тул Монголчууд энэ урлагтаа их дуртай. Нийгмийн шилжилтийн үед энэ урлаг хамгийн сайхан байсан учраас нийтийн дуучид түрж гарч ирсэн байх. Хоёрдугаарт нүүдэлчид шооч талдаа хүмүүс байдаг. Хошин шогийг маш сайн ойлгоно. Энэ 2 урлаг маш хүчтэй хөгжсөн нь нийгмийн үйл явцтай холбоотой байж магадгүй.

    Бөртэ хамтлаг Монголдоо ирээд 2000 онд “Мөрөөдлийн салхи” тоглолтоо тавихад хүмүүс төдийлэн сайн ойлгож хүлээж аваагүй ч гэсэн тухайн үедээ тэнд шинэчлэлийн эхэн үеийн үйл явцыг бид эх орондоо эхлүүлсэн. Хөгжим судлаач Доктор Б.Батжаргал “Бөртэ хамтлаг ардын хөгжимд бөмбөг хаячихлаа” гэж дуу алдаж байсан тэр үеэс 10 жилийн дараа Домог, Хөсөгтөн хамтлагийг монголчууд ойлгодог болсон нь бидний уран бүтээл нийгмийн хөгжлөөс түрүүлсэн байж магадгүй.

    Boerte Live Concert 2010.11.27
    

    Монголд зорьж ирсэн зорилго маш үнэ цэнтэй, өөрийн хийх ёстой зүйлийг хийе гэж ирсэн. Ирмэгцээ шууд хийгээгүй. Бөртэ хамтлагийг улам өргөжүүлсэн. Бөртэ хамтлагийн уран бүтээлчид Монголын шилдэг тоглоочид байсанд би маш их бахархдаг. Эвэр бүрээч О.Чинбат, бөмбөрчин Ганхөлөг, морин хуурч Шинэцог, ятгач Мөнх-Эрдэнэ. Манай хэд бол улсын уралдааны тэргүүн байрын шагналыг авсан номер 1 тоглоочид. Бид ажлын түүх туршлага, тоглолтын ур чадвараар Монголдоо хийх ёстой зүйлээ хийсэн. Харин цаашаа бид хөгжиж чадаагүй зогссон нь монгол сэтгэлгээтэй холбоотой. Яг монгол сэтгэлгээ гэж нэрлэж болохгүй. Өнөөгийн Монголд байгаа сэтгэлгээ гэвэл зохих байх. Энэ сэтгэлгээ бол жинхэнэ язгуур монгол сэтгэлгээ биш л дээ. Язгуур монгол сэтгэлгээг өнөөгийн ядруу түвшинд авчрахын тулд 300 жил тал талаас нь хэмэлж нухалж байж ийм болгосон. Хэрвээ ийм сэтгэлгээтэй байсан бол дэлхийг эзлэнэ гэж байхгүй л дээ. Тэгэхээр жинхэнэ монгол сэтгэлгээг 13-р зуунаас олох хэрэгтэй.


    – Ямар сэтгэлгээгээгээр дэлхийг эзлэх үү?

    – Зохион байгуулалт, холч хараа, түүнийг долоо хэмжиж алдаагүй зөв төлөвлөх.

    Би ХБК-ын дэргэдэх “GMUB” олон улсын жазз хөгжмийн төслийн зохицуулагчаар одоо ажиллаж байна. Энэ төсөл дээр гэхэд л манай төслийн удирдагч Герман сэтгэлгээгээр цаг цагаар, алхам алхамаар улам урагшлаад тэр хэмжээгээр суралцаж байгаа монгол залуусыг улам л хөгжүүлж байгаа. Энд харагдаж байгаа бидний гол бэрхшээл нь цаг барьдаггүй, хэнэггүй, тухайн зүйлийн үнэ цэнийг харахгүйгээр хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавих зэрэг асуудлууд. Бүхэл бүтэн улсын байгууллагуудын нэгдсэн зохион байгуулалт, хэнэггүй, мэдлэггүй үйл ажиллагаанууд өдөр бүр бидний ажилд саад болдог нь нууц биш. Гадны мэргэжилтэнүүдэд үнэлэгдэх монгол хүний нэр хүнд, сэтгэлгээний сөрөг үр дагаварыг улсын хэмжээнд энгийн зүйл мэт орхиж чадаж байгаад харамсдаг. Хэд хоногийн өмнө Үндэсний телевизид том бичлэгэнд орох гэж байхад дууны инженер маань “би ажилтай болчихлоо” гээд шууд хаяад явчихсан байсан. Тэрнээс болоод олон нийтэд зориулсан бичлэгийн шаардлага хангахгүй болсноор уран бүтээлчийн нэр хүндэд халдах, төслийн нэр хүндийг унагах жишээтэй. Монголд хэт их газар авчихсан энэ сул талаа бид монгол сэтгэлгээ мэтээр нэрлээд байдаг.

    – Одоо таны төвлөрч байгаа нэг ажил бол Алтай ятга шүү дээ. Энэ талаар?

    – Монгол улсад тоглогдож байгаа бүхий л ятгууд уламжилж ирсэн Монгол ятга биш. Монгол ятгачдыг хятад, солонгос ятгаар тоглуулахгүйн тулд эртний нүүдэлчдийн ятгыг судлах, хийх хүсэл 2000 оны эхээр бий болсон. Монголчууд 10 гаруй ятгатай байсныг Жамцийн Бадраа агсан “Монгол хөгжмийн түүх” номондоо тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэр ятгууд өнөөдөр хүртэл уламжлагдаж ирээгүй учраас бид Монгол ятгын судалгааг 2010 онд хийж эхэлсэн. Судалгаа маань сүүлдээ Алтай ятгын судалгаа руу орсон.

    Эртний нүүдэлчдийн түүхийн хуудаснаа баларсан хөгжмийн зэмсэгийг эх олдвортой, судлаачтай, дахин нутагшсан 6- 8-р зууны биет бус соёлыг нь давхар сэргээж гаргаж ирэх нь Монголын түүхэнд нэн ховор тохиолдол. Магадгүй анхных байж болно. Жамцын Бадраа агсан 2000 жилийн өмнөх Хүннүгийн ясан хуурын олдворыг хараад “өвөг дээдсийн маань нэг ч гэсэн хөгжмийн зэмсэг олдлоо” хэмээн баярлан уйлж байсан гэдэг. Алтай ятга бол чавхдаст хөгжмийн зэмсэг учир тухайн ясан хуурнаас хамаагүй илүү хөгжилтэй, нутагшуулах, дуугаргах өргөн боломжтой хөгжмийн зэмсэгийн олдвор. Энэ цаг үед Алтай ятга олдсон нь их хувь тавилан юм даа.

    Алтай ятгыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүндэтгэлтэйгээр гардуулав.
    

    Алтай ятга тоглолт Турк Улсад. Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоганы хамт. 2015/06/07
    

    Энэ хөгжмийг монголчууд сэргээж нутагшуулаагүй байхад гадны улсууд маш их анхаарал хандуулж Япон, Америкаас судлах хүсэлтээ Археологийн хүрээлэнд ирүүлсэн гэсэн. 2008 онд олдсон уг зэмсэгийг Германы эрдэмтэн Сузана Шульц өнцөгт ятгын ангилалд хамруулан бүтээсэн. Уул шугамандаа тэд биш бид өөрсдөө энэ хөгжмийг дахин сэргээх нь чухал. Бид өөрсдийн өв соёлоо таних байгалийн мэдрэмж өнөөдрийг хүртэл бий гэдэгт би итгэдэг. Тийм учраас уг олдворыг нүүдэлчдийн ахуйн соёл талаас нь судлаж нээх шаардлагатай байсан. Түмэн олны нүдэнд дулаахан, тээгээд явахад соёлынх нь нэг зохицол болж чадах хэмжээнд энэ олдворыг дахин сэргээх эрмэлзэл надад төрсөн. Өөрийн хүссэндээ би сэргээн нутагшуулж чадсан гэж боддог. Уг олдворыг дахин нутагшуулахад эхнэр маань асар том өмөг түшиг болсон. Ятгачин эхнэртэй байгаагүй бол ятгаруу тэгж гүн орж, сэргээх гэж зориглох байсан уу? Хэрвээ европруу яваагүй байсан бол бусад судлаачдийн адил Алтай ятгыг музейн үзвэрийн хэмжээнд л харах байсан болов уу. Алтай ятгыг сэргээж гаргана гэдэг бол миний өнгөрсөн амьралын түүх, ажлын туршлага, хань ижлийн оролцоо, түүнийг олж харах мэлмий байж дээ.


    – Урлагаа хөгжүүлээд олон улсад таниулж явсан үе байсан бол эргээд соёлоо унаган төрхөөр нь авч үлдэхээр ажиллаж байна. Яагаад?

    – Эсрэг тэсрэг атлаа нэг чиглэлд явж байгаа зүйл. Язгуур урлагийг хөгжүүлэхийн тулд этно жаазаар хүртэл тоглож язгуурынхаа хэв шинжийг өрнөдийн сэтгэлгээнд зориулж гаргаад тэр нь өнөөдөр монголд моод болох шахаад явчихлаа.

    Хөгжим Бүжгийн Дунд Сургуулийн 50 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтонд. 
    Сургуулийн морин хуурын дөрвөл. Төмөрбаатар, Хуягсайхан, Ганпүрэв, Ганболд багш.
    

    Контрбас, их хуурчид 1987 он
    

    1956 онд Мөрдөрж гуай үндэсний их найрал хөгжмийг байгуулахдаа найрал хөгжмийн суурь өнгийг тоглох зорилгоор Их хуурыг зохиож гаргаж ирсэн байдаг. Одоо мэргэжлийн хөгжим болсон. Намайг анхны мэргэжлийн их хуурч гэж хэлж болно. Баасанхүү багш болон ангийн анд Боожоотойгоо нийлж хөгжмийн задаргаа хийж урын сангаар баяжуулж өнөөдрийн мэргэжлийн их хуурчид бэлтгэгдэх үндэс суурь болсон.

    1998 онд “Их хуур” хөгжмийг 4 утастай болгож загварыг нь өөрөө зурж “Эгшиглэн магнай” хөгжмийн үйлдвэрт захиалж хийлгэсэн. Түүнийг тэгж хөгжүүлэх шаардлага надад байсан. 2005 онд Германы “Пирамид” үйлвэртэй хамтраад их хуурын утсан дээр судалгаа хийж бие даасан их хуурын утас хийлгэсэн. Тэр утас маань бүх өнгөн дээр маш сайхан дуугардаг ч гэсэн хүмүүс ойлгох өнцөг өөр байсан учир судалгааны хэмжээнд л үлдсэн дээ.

    Одоо бол язгуур урлагруу эргэлт буцалтгүй бүрэн орсон. Монголын үндэсний хөгжмийн хөгжил зөв явж байна уу, үгүй юу гэдгийг хамгийн сайнаар хэлж өгч чадах хөгжлийн эхэн шат бол Язгуур урлаг. Энэ бол бидний асар том өв. Соёлын биет бус өвд ч гэсэн нүүдэлчдийн зан чанар, сэтгэлгээ, нарийн нандин бүхэн хадгалагдана. Мэргэжлийн хүмүүс язгуурыг сураад, шимтээд судлаад тоглож болно л доо. Гэхдээ ген дамжиж, ахуй соёлоороо, олон үеэрээ өвлөөд дамжаад ирчихсэн язгуурын мастерууд, өв тээгчдийг тэд нартай харьцуулах боломжгүй. Хуур татаж байгаа нумын аргачлалыг хараад нотоор тэмдэглэж бичих боломжгүй, тэр бол цусанд дахь генийн мэдээлэлтэй холбоотой онцгой мэдрэмж. Тиймээс язгуур урлагийн 4- 12 үеийн соёлын биет бус өв тээгч “Алтай” хамтлагийг байгуулсан.

    Алтай хамтлаг, ЮНЕСКО-гийн тайзнаа. 2015/3/26
    

    Сүүлийн үед язгуур урлагийн хамтлагуудын нэгдсэн тоглолт гэж хийж байгаа нь үнэн хэрэгтээ үндэсний мэргэжлийн хөгжмийн төрөл урсгалуудаар тоглодог хамтлагуудын нэгдсэн тоглолтыг хийгээд байгаа юм. Түүнийг язгуур урлаг гэж нийтэд танилцуулаад байвал яваандаа төөрөгдөлд орж болно. Тиймээс хөгжмийн нэр томъёо, ангилал, ойлголтуудаа цэгцлэх хэрэгтэй. Үүнд мэргэжлийн судлаачдын нийгэм дэх шүүмж өгүүллүүд маш чухал.


    – Бусад улсуудын язгуур урлаг ямар хөгжилтэй байдаг вэ?

    – Бүх улс үндэстэн өөрийн гэсэн түүх соёлтой, язгуур урлагтай. Зөвхөн Монголчууд л ганцхан агуу мундаг язгуур урлагтай мэтээр ойлгоод байж болохгүй. Эртний түүх соёл урлаг ярихын тулд түүхэн олдвор баримт дээр түшиглэх ёстой. Гэтэл бид үндэснийхээ хөгжмийн түүхийг барьцтайгаар батлаж чадаагүй л байна. 2000 жилийн өмнөх морин хуурыг музейгээс очоод үзчих боломж байхгүй байгаа. Бид эртний өв соёлтой Улс гэдгээ таниулахын тулд өөрийн гэсэн Соёлын яамтай байх зайлшгүй хэрэгтэй. Монголын газар нутагт нарийн судалгаа хийх ёстой. Археологийн хүрээлэнгийн Хүннүгийн үеийн олдвороос эхлээд дэлхийд нэн ховор олдворуудаар Монголын Археологийн Музейг байгуулж жуулчидад үзүүлвэл, эртний бүдүүлэг нүүдэлчид гэсэн төсөөлөл орвонгоороо эргэх болно.


    – Язгуур урлагаа судалж, хойч үеийнхэндээ таниулсаар ямар үр дүн гарах вэ?

    – Язгуур гэдэг бол юугаар ч хэмжишгүй үнэ цэнтэй. Язгуур урлаг дотор бидний сэтгэлгээ явж байгаа. Нүүдэлчдийн сонсох өнгө хөг өөр. Гэтэл бидэнд хятадын соёл хэт их нөлөөлсөн байх магадлалтай. Үндэсний урлаг нэрийн доор дорнын хөгжмүүдийг сонсож өсөж байна. Гэтэл нүүдэлчдийн урлаг ямар урлаг байсан бэ гэдгийг судалж гаргаж ирээд тэрийгээ хөгжүүлвэл монгол сэтгэлгээ бий болоход нөлөөлж болох юм.

    Чин гүрний үеийн Монголын үндэсний хөгжмийн "Shibang" хамтлаг. /хөгжмийн яам/ 
    Нийт 11 хөгжимчинтэй. Хар бараан, хар хөх голдуу хувцас, улаан залаатай малгай өмсдөг.
    Хааны ордоны зүүн хэсэгт сууж хөгжимддөг байжээ.
    УРД ЭГНЭЭ / зүүн гар талаас: hujia (Tataren Oboe) – бишгүүр, Zheng (Zither) – ятга, 
    pipa (Laute) – пипа, huobusi (qobus from Turkestan) – хобис, paiban (Holzklapper) – модон хоржигнуур хонхолдой,
    ХОЙД ЭГНЭЭ: yueqin (Mondlaute) – Саран товшуур, tiqin (two-stringed fiddle) – үлгэрийн хуур, 
    huqin (string instrument) – нумт хөгжим, yunluo, shuangqing (octagonal long-necked lute) – найман талд урт хүзүүтэй товшуур
    Хятад зураачийн бүтээл. / Судалгааны материалаас
    

    Өнөөдрийн Монгол үндэсний найрал хөгжмийн ай савуудыг сайн судлаад үзвэл 50 хувь нь өмнө зүгийн хөгжим байж ч магадгүй. Зарим үед боддог юм. Бид тоглож буй хөгжмийнхөө түүхийг гүйцэд судлаагүйгээс олон улсад манай үндэсний хөгжмөө гээд хэнэг ч үгүй тоглоод явж байх вий. Тийм хөгжмийн зэмсгүүд манай үндэсний хөгжмийн зэмсгүүдэд бий. Мэдээлэл нээлттэй болсон энэ цаг үед Хятадын эртний хөгжмийн түүхийг дэлхий мэддэг болсон. Тэр ч байтугай бид язгуур урлагаа таниулж амжаагүй явахад Хятад улс Өвөр Монголоор дамжуулан Монголын язгуур урлагийг дэлхийд таниулцуулаад овоо хэдэн жил болж байна. Бид энэ талаар маш нухацтай бодох цаг ирсэн. Өнөөдөр Монгол улс үндэсний баяр наадам дээрээ Монгол урлагаа толилуулж чадаж байна уу. Бид хойч ирээдүйгээ ямар хөгжмөөр хүмүүжүүлж байгаа вэ! Бидний дунд байгаа монгол бус зан чанарууд хаанаас үүдэлтэй вэ? Энэ бүхнийг сайн бодоод үзэх юм бол бид өвөг дээдсээсээ өгөгдсөн өгөгдлөөс огт өөр замаар будаа тээгээд байна уу даа гэсэн харуусал хааяа төрдөг шүү. Хөгжил замаасаа хазайсан байж болно.

    Манж Чин гүрний үеийн Монгол хөгжмийн Ши-банг чуулга (Shibang Ensemble) / (Qing Dinasty)
    “Хил дээрх их дайллагад зориулсан 4 төрлийн наадам” уран зүргийн хэсгээс.
    Зургийн хэмжээ: 300,2 х 400 см.
    Тайлбар: Манжийн хаан Жанлонг (Kaiser Qianlong 1736 – 1795 ) Жехолын (Jehol) зуны ордондоо 
    зохион байгуулсан их дайллагын үеэр 4 төрлийн наадам зохион байгуулжээ. 
    Үүнд: zhama буюу соёолон морины уралдаан, xiangpu буюу бөхийн барилдаан, jiaotao буюу морь сургах, 
    shibang буюу монголын дуу хуурыг олонд сонирхуулан баярладаг байжээ. /Судалгааны материалаас
    

    – Харин монгол хүн чинь дүрэмгүй тоглодог, хайрцаггүй сэтгэдэг. Тулалдахдаа хүртэл цайзны заавал урдаас биш ардаас нь дайрах жишээтэй. Бараг бидний давуу тал энэ бүтээлч сэтгэлгээндээ оршиж байгаа юм бишүү. Монгол хүний давуу тал, бусад үндэстэнээс ялгарах онцлог юу вэ?

    – Тухайн цаг үед ч гэсэн дайнд мордох гээд цэргүүдээ цуглуулах гэсэн чинь айл хэсээд, айраг эргүүлээд алга болчихоод цагтаа цуглахгүй, бэлтгэлээ хийхгүй дайнд орсон тохиолдолд бэлтгэлгүй нөхдүүд мэдээж хядуулна шүү дээ. Энэ их найр цэнгээн, наадам бол сүүлийн 400 жил л үүссэн зүйл. Бидний далд сэтгэлгээнд шингэтэл нөлөөлсөн өрсөлдөгчийн сөрөг бодлого ч юм уу даа. Уг нь Монголчууд жинхэнэ хүний дээд болсон хүн байх ёстой. Олон шилдэг сэхээтэн, лидерүүддээ бид устгуулаад үлдсэн салаа мөчир нь дахин үндэслэж өнөөдөр дөнгөж 3 саяуулаа болж өндийж байгаа бид их хувь тавилантай үндэстэн шүү.

    Бидэнд давуу тал бий. Хэт хөгжсөн орны хүмүүс сэтгэлгээ нь хэтэрхий хайрцаглагдсан байгаа. Бид 3 сая мөртлөө олимпын аваргатай, эрдэмтэд нь Нобелийн шагнал авчихсан (Гэхдээ өөр улсын иргэншлээр), Оскарт нэр дэвшчихсэн, Дуурь балетат толгой цохих хэмжээнд явж байна. Тэгэхээр тэр эрх чөлөөтэй сэтгэлгээ, байгаль дэлхийтэй ойр амьдарсан эрч хүч, энергийг технологийн хөгжилтэй хослуулаад ирэхээр харин ч бид цахиур хагалж болох юм.

    Улс үндэстэн оршин тогтнох хүчин зүйл нь хүн төрлөхтөний өмнө бүтээсэн түүх, соёл. Өвөг дээдсийнхээ үлдээсэн агуу түүх соёлын үнэ цэнийг бидний үеийнхэн олж хараагүй байж ч болно. Зохион байгуулалтынхаа хувьд бүхэлдээ буруу яваад байгаа энэ системийг зөв болгох хэрэгтэй. Энэ систем нь өнчин ишиг ч дутаахгүйгээр тэгш үйлчилдэг хүмүүнлэг нийтийн эрх ашгийг хамгаалсан зөв систем байх ёстой. Жирийн нэг уран бүтээлч миний юу хийж байгааг Улс мэддэг байх ёстой. Улсад үнэхээр хэрэгтэй юм хийж байгаа бол олж хараад хамтардаг байх ёстой.

    – Зөв хөгжсөн Монгол Улс ямар байх ёстой вэ?

    – Хүнтэй зүйрлэх юм бол манай улс саажилттай, дахир дутуу хүн шиг л үйл ажиллагаатай, бие эрхтэнээ удирдаж чадахгүй, ярьсан ч ойлголцож чадахгүй хэмжээнд байна.

    Нүүдэлчид маш зөв сэтгэлтэй, саахалт айлын санаа зөрдөггүй эвтэй сайхан хүмүүс. Миний багад ээж минь нүүдэл, жинг урдаас нь тосож идээ цайгаараа цайлдаг байсан. Бүх л боломжоороо сэтгэлийн тусыг хүргэж, хамгийн амттай идээгээ үрдээ биш зочиндоо барьдаг сайхан ёс заншилтай. Өнөөгийн төр яг энэ ард түмэн шигээ сэтгэх ёстой.

    Олон Улсын хэмжээний үйл ажиллагаанд оролцоод явж байхдаа Монголоосоо ичих үе гарна. Мэргэжлийн судлаачдыг очих ёстой хуралд нь очуулаад тэндээс гарсан үр дүнг эндээ хэрэгжүүлж дэлхийтэй ижил түвшинд сэтгэж хөгжих ёстой атал, дарга нар нь очоод гоё сайхан зочид буудал, архи дарсны ард цээжээ дэлдчихээд ирдэг учраас бид дэлхийтэй зэрэгцэж чадахгүй л яваад байна. Мэргэжлийн бус хүмүүс мэргэжлийн юм хийх гэж хөглөж байгааг хараад ичдэг.

    Соёлын бодлогоор Монгол уран бүтээлчдийг хөгжүүлэх бодлого, тунхаг гаргасан атлаа амьдрал дээр уран бүтээлчдээ огт үнэлэхгүй, төрийн үйл ажиллагаанд үнэгүй тоглуулна. Улс нь уран бүтээлчдээ олж хардаггүй болхоор өөрсдийгөө тодорхойлж магтсан уйваагүй алдартангууд өнөө цагт нэлээн хэд төрсөн байх.

    Мөн Зохиогчийн эрхийн тал дээр олон улсын хэмжээнд бид маш өрөвдөлтэй байдалд явж байна. Олон улсын зах зээл дээр Монголын маш олон хөгжим эгшиглэж байгаа. Зохиогчийн эрхийн байгууллага нь олон улсын хэмжээнд хянаж чаддаггүй. Тэр байтугай Монгол Улсынхаа хэмжээнд ч хамгаалж чаддаггүй. Улсын баяр наадмаар гэхэд л хичнээн тэрбумыг зарцуулдаг атлаа тэнд байгаа уран бүтээлчид бүгд үнэгүй хөдөлмөрлөх жишээтэй. Тэнд ашиглагдсан бүх хөгжмийн бүтээлийг ямар ч хамгаалалтгүйгээр баяр наадамд ашиглаж Ерөнхийлөгчөөсөө эхлээд хотол олноороо баярлацгаана. Соёл урлаг сайн системгүйгээс болоод ойлгомжгүй, маш их зөрчлүүд үүссэн байгааг эргэж харах шаардлагатай.


    – Уран бүтээлчид зохиогчийн эрхээ хэрхэн хамгаалах ёстой вэ?

    – Манайд Зохиогчийн эрхийг хамгаалах байгууллага, Патентын холбоо зэрэг байгууллага байгаа хэдий ч үйл ажиллагааны горим нь төдийлөн зөв биш. Хууль нь ч гэсэн хэтэрхий энгийн. Олон улсын хэмжээнд бол маш тодорхой дэлгэрэнгүй хуультай, мөн төрөлжсөн өмгөөлөгчтэй, тагнах турших онцгой эрхтэй үйл ажиллагаа явуулдаг. Олон улсын хэмжээнд болон Улсынхаа хэмжээнд зохиогчийн эрхийг хамгаална гэдэг бол бүхэл бүтэн том агентлагийн хийх ажил л даа. Гэтэл хэдэн жижиг холбоод гарч ирээд хоорондоо учраа олохгүй гишүүд нь бүх холбооныхоо гишүүд байх жишээтэй. Дээр нь хөгжмийн лиценз эрхтэй холбоотой асуудал Монголд огт яригддаггүй. Лиценз эрхээ хамгаалуулж байна гээд ганцхан эрх яриад байдаг. Гэтэл лиценз эрх дотор нэлээдгүй олон жижиг эрх дагалдаж байдаг. 1 бүтээлийг хайчлах, засах, кинонд ашиглах, 3-дагч этгээдэд дамжуулах, олгох, зарах, холих гэх мэт энэ олон эрхүүдээ ойлгож байгаа хүмүүс ч бага бололтой. Хөгжмийн бүтээлээр ярихад хөгжмийг зохиосон зохиолчийн эрхээс гадна, тэр хөгжмийг тоглож амилуулсан хөгжимчдийн эрх хүртэл хамт явах ёстой. Бүтээл ашигласныхаа төлөө төлбөр төлж байх ёстой тв, радиодоо өөрсдөө мөнгө төлж гуйж гаргуулж байх жишээтэй. Энэ хачин системыг халах цаг нь аль хэдийн болжээ.

    Миний хувьд 2000 оноос Герман улсын зохиогчийн эрхийг хамгаалах GEMA байгууллагын гишүүн. Өнөөдөр гэхэд л 5-р сарын бүх мэдээлэл е-майлээр ирсэн байна. Улирлын бүх тайлан тооцоо, 2015, 2016 оны бүх төлөвлөгөөгөө ирүүлсэн байна. Канад Улсын жижигхэн тосгонд эгшиглэсэн 3 секунтын хөгжмийн талаар надад мэдэгдэж бүтээл ашигласны төлбөрийг надруу шилжүүлж байх жишээтэй. Хяналт ямар өндөр байгааг харж байгаа биз дээ. Энэ бол асар том зохион байгуулалт. Монгол Улс бас ингэж ажиллах ёстой. Олон улсын хэмжээнд болж байгаа патент, зохиогчийн эрхийн хурал семинарт оролцоод ирлээ гээд хүмүүс явж байдаг. Гэхдээ оролцож ирээд хийсэн юм алга. Сайхан амарч зугаалж байгаад ирэх жишээтэй. Тэгэхээр бид зөв хүмүүсийг явуулж мэргэжилтэнгүүдийг бодлогоор бэлдэж, хууль эрх зүйн орчноо бүрдүүлэх хэрэгтэй. Энэ асуудал ч бас Улсын хөгжилтэй холбоотой асуудал.

    – Монгол бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай маш их ярьж байгаа. Зохиогчийн эрхийн асуудлаа шийдээгүй тохиолдолд энэ салбарыг хөгжилд том чөдөр болох уу?

    – Зохиогчийн эрхээ шийдээгүй тохиололд бүтээлч үйлдвэрлэл бол яриа төдий л болно. Шийдсэн тохиолдолд 1 уран бүтээлээсээ бүх талаар үр шимийг хүртэж чадна. Хууль бус хулгайн худалдаа үгүй болно. Товчхондоо бол Оюуны өмчтэйгээ сайн ноцолдож чадвал уул уурхай шиг л их ашиг өгнө гэсэн үг. Монголын маш олон уран бүтээл, ардын дуу хүртэл автоматаар хамгаалагдана. Олон орнуудын зохиогчийн эрхийн байгууллагын дансанд Монголын оюуны бүтээлүүдийн мөнгө хуримтлагдана. Гадагшаа гарч тоглож байгаа бүх хамтлагууд Монголынхоо дуу хөгжмийг тоглох бүрд Монгол Улсдаа зохиогчийн эрхийн төлбөрөө төлнө. Вэб сайт, мобайл компаниуд хяналтгүйгээр маш олон уран бүтээлүүдийг ашиглаж байна. Зүй нь бол зохиогчийн эрхийг хамгаалах байгууллагаас лицензийн эрхээ аваад хяналтын доор хийх ёстой атал, тэр байхгүй учраас дуртай нь л ашиглаж байна даа. Оюуны өмчийн сайн байгууллагатай болсноор Монгол Улсад илүү ашигтай. Монгол Улс Монгол хүнийхээ үнэ цэнийг өсгөе, Монгол гэж бахархая гэвэл энэ бүх ажлыг 100 хувь хийх хэрэгтэй. Нэг ёсондоо Монгол хүнээ хамгаалж байна гэсэн үг. Нэг хүн, нэг бүтээл гэдэг бол бас л нэг уурхай юм. Тэр бүтээлийг дэлхийн хаа нэгтээ ашиглахдаа заавал төлбөрөө төлдөг л байх ёстой.

    Маш чухал сэдвээр нээлттэй яриа өрнүүлсэн танд баярлалаа.

    Ярилцсан: Жамсранжавын Лувсандорж (CreativeMongolia.com)

    2015 оны 5-р сарын 13

  • БОСА ХОЛДИНГ УДИРДЛАГЫН БАГ [БАГИЙН ТОГЛОЛТ teambuilding training 2015.10.10]

    БОСА ХОЛДИНГийн удирдлагын багт БАГИЙН ТОГЛОЛТ teambuilding training зохион байгууллаа ‪#‎CreativeMongolia‬
    2015.10.10
    Сонгино, Монголика





  • ШИНЭ ҮЕИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХАНДЛАГА

    by Ж.ЛУВСАНДОРЖ

    ОДОО

    ХАНДЛАГА

    СУУРЬ ҮЗЭЛ САНАА

    Үйлдвэржилтийн зууны хөдөлмөрийн хуваарь- байгууллагын соёл

    Мэдлэгт суурилсан хөдөлмөрийн хуваарь- байгууллагын соёл

    Ажилтан, гүйцэтгэгч

    Багийн гишүүн, хамтран тоглогч

    Тогтсон бүтэц зохион байгуулалт

    Уян хатан зохион байгуулалт, түншлэл, хамтын ажиллагааны нээлттэй хэлбэр

    УДИРДЛАГЫН БОДЛОГО

    Цагдаж хорьсон, цагийг зохицуулах гэж оролдсон

    Багийн гишүүн өөрөө цагаа зохион байгуулдаг

    Айлгах, шаардах, ташуурдах аргаар бүтээмж гаргах

    Багийн гишүүнтэй тохиролцох, боломж өгөх аргаар

    Хариуцлагыг хөндлөнгөөс хянаж, шалгах аргаар тогтоохыг оролддог. Үргэлж өлгийтэй хүүхэд мэт бөөцийлж байдаг.

    Багийн гишүүн өөрөө хариуцлагаа хянах боломжтой.

    Удирдлага төвтэй. Байгууллагын соёлыг захиралын зан араншин тодорхойлдог.

    Багийн гишүүн төвтэй. Багийн гишүүд хамтдаа байгууллагын соёлоо бий болгодог.

    БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ

    Сонирхолыг боогдуулсан

    Сонирхолыг дэмжсэн

    Тогтмол цалин, нууцлагдмал байдал

    Ашгийн хувь, ил тод байдал

    Тогтсон арга барил

    Бүтээлч арга барил, иновацлаг байдал

    Дундаж жирийн ажилтанд тулгуурласан

    Талент авъяаслаг багийн гишүүдтэй хамтарсан

    Хөшүүн, нүсэр тогтолцоо

    Уян хатан, хурдтай тогтолцоо

  • УЛАМЖЛАЛТ БА ДЭВШИЛТЭТ МЕДИА

    by Ж.ЛУВСАНДОРЖ

    ОДОО

    ХАНДЛАГА

    ҮҮРЭГ

    Мэдээллэх

    1. Мэдээллэх
    2. Харилцааны суваг
    3. Нөхөрлөл, нэгдэл, нийгмийн хүрээлэл
    4. Хэрэглэгчтэй харилцах

    АГУУЛГА

    Санал болгосон агуулга

    Хайж сонгосон агуулга

    ХМХ (Хэвлэл мэдээллийн хэрэгсэл) агуулга бүтээдэг

    Сонирхолын бүлэгүүд агуулга бүтээдэг

    Хамтарч агуулга бүтээдэг

    Нэг төхөөрөмж ашигладаг

    Олон төрлийн төхөөрөмж ашигладаг

    ХЭРЭГЛЭГЧИЙН ХӨГЖИЛ

    Цөөхөн бичигч

    Бүгд оролцогч

    Хэрэглэгч хүлээн авах л үүрэгтэй. Оролцоо хомс.

    Харилцан чиглэлтэй. Хэрэглэгчийн оролцоонд тулгуурласан. Хэрэглэгчтэй ойр дотно.

    ХМХ- ийн цагийн хуваариар

    Хэрэглэгч хүссэн цагтаа, хүссэн газраасаа

    ХМХ голлосон

    Өөрийн медиа голлосон

    Мэргэжлээрээ мэргэшсэн баг

    Сонирхолоороо мэргэшсэн баг

    ХАМТЫН АЖИЛЛАГАА, БОЛОМЖ

    Цөөн эх сурвалж

    Олон эх сурвалжтай шууд харилцах

    Зөвхөн өөрсдөө агуулга бүтээдэг

    Хамтарч агуулга бүтээх

    Томилогдсон маркетингийн баг

    Хамт олны тэгш оролцоо

    Сонирхолыг хорьж цагдсан

    Сонирхолыг зөв дэмжиж хөгжүүлэх

    Сошиал медиад ач холбоглол өгдөггүй

    Эмх цэгцтэй статегиар удирдах

    Одоогийн хэрэглэгчид төвлөрсөн

    Ирээдүйн хэрэглэгчээ бэлтгэх

    Үндсэн медиад найдсан

    Олон медиа хольцийг хөгжүүлэх

    • Хайлтын системийн маркетинг
    • Сошиал медиа: Twitter, Facebook, Youtube