Category: Uncategorized

  • ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НАМ /ИХ НАМ/- МОНГОЛ СОНГОЛТ

    Иргэний хөдөлгөөний нам нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд намын онол, үзэл баримтлал дээр олон жилийн судалгаа хөгжүүлэлт хийсний үндсэн дээр 2023 оны 11-р сарын 20-ны өдөр шинэчилсэн зохион байгуулалтад орж намын даргаар Өлзийбатын Баярааг сонгон улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлээд байна. Одоогоор Улаанбаатар хот болон орон нутгийг хамарсан 1000 гаруй намын хороодыг байгуулсан бөгөөд олон мянган гишүүд, дэмжигчдээр эв нэгдлээ бэхжүүлж үндэсний хэмжээний нам болоод байна.

    УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд бүх тойрог, жагсаалтад 124 нэр дэвшигчдээ дэвшүүлээд байна.

    Иргэний Хөдөлгөөний Нам ээлжит анхдугаар Иргэний Их чуулганы 2024 оны 6-р сарын 12-нд ёслол төгөлдөр зохион байгууллаа. Их чуулганд Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумын 1000 гаруй үүрээс 3800 намын гишүүдийн төлөөлөл оролцсон

    Их чуулганаар 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн “МОНГОЛ СОНГОЛТ” уриаг батлаж, Намын туг залах ёслол, нэр дэвшигчидэд батламж гардуулах ёслолыг зохион байгууллаа.

    Манай Бүтээлч Монгол нэгдэл үзэл санаа, үйл хэргийн хувьд нэгдмэл тул ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НАМЫГ ДЭМЖИН сонгуульд оролцож байна.

    НАМЫН ДАРГА ӨЛЗИЙБАТЫН БАЯРАА ИЛТГЭЛ

    _ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

    БАЛДАНДОРЖИЙН БАТУУЛ

    ДЭД ДАРГА АЮУШИЙН МӨНХБАТ

    ДЭД ДАРГА АВИРМЭДИЙН ЛХАГВАСҮНДЭВ


    ЦАХИМ ХУУДСААР ЗОЧИЛОХ https://www.facebook.com/IkhNamMn

  • Вандангийн УНДРАА- Зураач, уран бүтээлч TEAM Art хөтөлбөр

    U Art Studio- н үүсгэн байгуулагч. Creative Camp- бүтээлч зусланг хамтран үүсгэн байгуулагч. Хүүхэд, гэр бүл, байгалийн сэдвээр уран бүтээлээ туурвидаг.

    Тэрээр хүний сэтгэлийн гүнд тоосонд дарагдан мартагдсан байдаг байгалийн зөн мэдрэмж, хүүхэд насныхаа гэгээн хүсэл тэмүүлэл, өөдрөг мэдрэмжийг сэргээж, өдөр бүрийг шинэ өнгө будгаар эхлэхэд зориулж бүтээлээ туурвидаг.

    1998 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн Монгол зургийн анги, 2005 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн Уран зургийн анги дүүргэсэн.

    2006 оноос 40 гаруй удаагийн бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцсон. 2012 онд “Яруусахуй урлан”, 2015 онд “Undra 2015”, 2019 онд BID бие даасан үзэсгэлэнгээ тус тус толилуулсан.

    Түүний бүтээл Монгол, Герман, Белги, Хятад, Япон, Солонгос, Куб зэрэг дэлхийн 10 орчим орны цуглуулагчид болон хүүхдийн байгууллагад хүрсэн байдаг.

    2010 онд “Дээд эрүүл мэнд”, 2014- 2017 он “Сайн мууг ялгая” 1, 2, 3-р дэвтэр, 2018 онд Ч.Лодойдамба “Манай сургуулийнхан” номны зураг чимэглэл, 2019 оноос Бүүвэй од, Гоёлог урлал, Эрка анхилуун үнэртэн, Hi Mongolia, UArt- Oyun design souvenir зэрэг бүтээгдэхүүний загвар чимэглэлээр ажилласан.

    2018 оноос өөрийн бие даасан “U Mandala”, “U-Art” цувралаа эхлүүлж 3 цуврал ном эрхлэн хэвлүүлсэн.

    Ундраа нь “Монгол блогчид” наадам, TEDxWomen, UBTwestival, “Сэтгэлийн зураг” хандивын үзэсгэлэн зэрэг хүмүүнлэг, олон нийтийн үйл ажиллагааг өөрийн уран бүтээлээр дэмжиж оролцохоос гадна багш, сурагчидад 3D баримал, Art bag- эко цүнх тор чимэглэх сургалтыг зохион байгуулж бүтээлч хандлагыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж буй уран бүтээлч билээ.

    Мөн өөрийн бүтээлээр бэлэг дурсгалын олон төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэн дэмжигчиддээ хүргэсэн.

    КАТАЛОГИ
    Каталоги 2012 он
    Каталоги 2011 он

    Twitter | Facebook

    Ярилцлага унших

  • Ж.ЛУВСАНДОРЖ: Авъяаслаг, бүтээлч хүмүүсд зөв менежмент хийж баялаг бүтээж болно

    “Бүтээлч монгол хүн- Бүтээлч үйлдвэрлэл” Монголын хөгжлийн бодлого байх ёстой гэсэн үзэл баримтлалтай, монгол хүний авъяас ур чадварыг нээж, бүтээлч монгол хүнийг олон болгох зорилготой Ж.Лувсандоржтой сонирхолтой ярилцлага өрнүүлснээ танд хүргэж байна. Тэрээр нийгмийн асуудлыг бүтээлч байдлаар шийдэж нийгмийн хөгжилд эерэг өөрчлөлтийг авчирах зорилготой бүтээлч төслийг хэрэгжүүлдэг “Бүтээлч Монгол” нэгдлийг үүсгэн байгуулагч юм.

    МОНГОЛЫН НЭГ АВЪАЯСЛАГ БҮТЭЭЛЧ ХҮН ГЭДЭГ БОЛ

    ШАВХАГДАШГҮЙ НЭГ УУРХАЙ Л ГЭСЭН ҮГ

    – Сайн байна уу. Таны хувь хүний хөгжлийн сэдвээр бичсэн цуврал зөвлөгөөг тань уншиж байсан. Бас таныг хүний хөгжлийн зөвлөх гэж тодорхойлсон байдаг. Энэ ажлынхаа онцлогийн тухай сонирхуулж яривал?

    – Би уран бүтээлч хүн. Кино хийж бүх хүнийг өөрчилж чадна гэсэн хүүхэд насны дэврүүн мөрөөдлөөр кино урлагийн чиглэлээр суралцсан. Тэгээд сургуулиа төгсөөд том кино бүтээж чадахгүйгээ мэдээд, бас л хүнийг өөрчилж нөөлөлдөг салбар болох сонин эрхлэх ажлыг сонгож 2006 оноос “Яруу сэтгэгч” танин мэдэхүйн сонин эрхлэн гаргаж эхлэсэн. Энэ үеэс л хүний хөгжлийн салбартай холбогдсон.

    Сониндоо тулгуурлаж “Яруу сэтгэгч” хүний хүний хөгжлийн клубыг байгуулж, олон судлаач, сэтгэлгээний хүмүүстэй танилцаж, олон ТББ-тай хамтарч ажиллаж эхлэсэн дээ. Сүүлдээ өөрөө хүний хөгжлийн чиглэлээр сургалт, зөвлөгөө өгдөг болсон. Сонирхлоо дагаж явсаар байгаад орчихсон салбар гэх юм уу даа. (Инээв)

    2010 оноос хойш бизнесийн байгууллага, компаниудад голчлон зөвлөгөө өгч хамтран ажилласан. Байгууллага хүн дээр л тогтож байгаа шүү дээ. Бидэнтэй нэгдсэн судлаач, багш нартайгаа хамтран тухайн байгууллагын сургалт, хөгжлийн бодлогыг нь тодорхойлж, хэрэгжүүлдэг болсон. Энэ хүрээнд олон залуустай ажиллаж байсны хувьд чадлын хэрээр цуврал зөвлөгөө бичиж нийтлүүлсэн юм.

    2013 онд хүний хөгжлийн төрийн бус байгууллагатай нэгдээд “Яру” нэгдлийг байгуулсан. Энэ үеэс манайх салбартаа мэргэшсэн судлаач, багш, бүтээлч хүмүүсийг дэмжих, тэднийгээ менежмент, маркетингийн бодлогоор хангаж бодлогын зөвлөгөө өгөх чиглэлд илүүтэй ажиллах болсон.

    Бидний гол үзэл баримтлал бол Монголынхоо авъяаслаг, гоц бүтээлч хүмүүсийг илрүүлэн олж тэдэнтэйгээ нэгдэж, дэмжиж ажиллахыг хичээж байна. Тэдний оюун санааны бүтээлийг монгол хүний болон монгол компаниудын хөгжилд зориулахад чиглэж байна. Монголын нэг авъяаслаг бүтээлч хүн гэдэг бол Монголын шавхагдашгүй нэг уурхай л гэсэн үг. Энэ хүмүүс маань Монголын хөгжлийн тулгуур юм. “Бүтээлч монгол хүн- Бүтээлч үйлдвэрлэл” Монголын хөгжлийн бодлого байх ёстой.

    – “Монголын нэг авъяаслаг бүтээлч хүн гэдэг бол Монголын шавхагдашгүй нэг уурхай гэж та хэллээ. Бид монгол хүнээ баялаг болгохын тулд яах ёстой вэ?

    – Хүн бүрт мундаг санаа байдаг. Гэвч тухайн санагаа ажил хэрэг болгох тал дээр бусдад хүргэх тал дээр арга барилаа тэр бүр олж чаддаггүй. Энэ бүхэн дээр бид менежментээр дэмжиж ажилладаг. Уран бүтээлчид маань уран бүтээлээ л сайн хийх хэрэгтэй. Харин тухайн бүтээлийг нь зарж борлуулах ажлыг өөр баг гүйцэтгэх хэрэгтэй. Жишээ нь бид Сайн хүүхэд хөтөлбөр, Алтай ятга төсөл, Сэтгэлийн зураг хандивын үзэсгэлэн, Монгол бэлэг хөдөлгөөн, Дээд эрүүл мэнд төсөл зэргийг Яруу сэтгэгч нэгдлийн судлаачидтайгаа хамтран хэрэгжүүлсэн. Уран бүтээлч, оюун санааны хүмүүсийн бүтээлийг бүтээлч үйлдвэрлэлийн хэлбэрт оруулж чадвал монгол хүнээ бид баялаг болгож чадах юм.

    – Та өөрийнхөө уран бүтээлээс танилцуулна уу?

    – Миний уран бүтээл гэснээс бидний уран бүтээл гэвэл илүү тохирох байх. Ер нь аливаа уран бүтээл, үйл хэрэг үргэлж л хамтын бүтээл байдаг. “Мөнхийн тэмүүлэл”, “Сэрж буй Монгол” сэдэлжүүлэгч цомог, “Эх орны залуус”, “Интернэт маркетинг” нэвтрүүлэг, “Өнөөдрийн тэмүүлэл” цуврал зөвлөгөө бий. “Өнөөдрийн тэмүүлэл” нь хүн өөрийгөө танин мэдэж, зөв зүгээ тодорхойлоход чиглүүлэх зорилготой цуврал зөвлөгөө юм.

    ХҮН ӨӨРИЙНХӨӨ ЗҮРХ СЭТГЭЛИЙН ДУУДЛАГЫГ ДАГАЖ

    БҮХНИЙГ ОРХИЖ ДАХИАД ШИНЭЭР ЭХЛЭХ ЗОРИГТОЙ БАЙХ ЁСТОЙ

    – Хувь хүний хөгжил юунаас эхэлдэг гэж та боддог вэ?

    – Хүн энэ хорвоод ямар нэгэн утга учир, хийж хэрэгжүүлэх зорилготой учраас л мэндэлдэг байх. Тиймээс өөрийгөө танин мэдэж, өөрийнхөө хийх ёстой зүйлээ тодорхойлох нь хөгжлийн эхлэл байх. Хүн эцэг эхээс нэг төрнө. Дараагийн нэг төрөлт бол өөрийнхөө хийх ёстой зүйлийг ойлгох тэр мөч юм. Энэ мөчөөс цоо шинэ утга учиртай, тэмүүллээр дүүрэн амьдрал эхлэнэ дээ.

    – Гэхдээ амжилтыг хүмүүс өөрсдийнхөөрөө л ойлгоно. Энэтхэгийн нэг хүн хүүгээ сургуулиас нь хоцроохгүй гэж замд нь саад болж буй уулыг 30 жил нүхэлсэн байдаг. Энэ бол массын хувьд амжилт бус тэнэг үйлдэл. Харин залуугийн хувьд амжилт.

    Тэр хийх ажлаа олсон байна. Ажил нь түүнд утга учир өгч, хүүдээ зориулж уулыг нүхэлсэн ч тосгоны бүх хүнд үнэтэй цаг хугацааг хэмнэх бололцоо олгосон байна шүү дээ. Тэгэхээр миний үзэл бодол бол яг тийм. Хүн өөрийнхөө хийх ёстой зүйлийг олох, таних нь хамгийн чухал. Зөвхөн их мөнгө олно гээд бусдыг дагаж туйлширч болохгүй. Тухайн хүний хийх ёстой ажил хонь маллах, шүлэг бичих гээд юу ч байж болно. Зарим хүн шүлэг бичээд та нар улс орны хөгжилд хувь нэмрээ оруулна гэж юу байдаг юм гэдэг. Тухайн хүн шүлэг бичихээсээ таашаал авч тэр нь бусдад сайнаар нөлөөлж болно. Бүх зүйл материаллаг биш.

    Хүн сэтгэлээрээ өлсч, цангана. Хүнд оюун санааны амьдрал байх ёстой. Хүүхэд байхдаа хүн маш том мөрөөдөлтэй байдаг. Би ерөнхийлөгч болно гэдэг ч юм уу. Томрох тусмаа тэр мөрөөдөл сарнидаг. Дунд сургуулиа төгсөөд их сургуульд орчих юмсан. Их сургуулиа төгсөхийнхөө үед ажилтай болчих юмсан. Ажилд ормогцоо энэ ажлаа алдчихгүй юмсан гэж эмээдэг. Энэ мэт хүний амьдрал тойрогт орж эхэлдэг. Тав тух үүсэж хайрцаглагддаг.

    Цалин авахгүй ч гэсэн дуртай зүйлээ хийгээсэй гэж би боддог. Хүн бүхэн аялах дуртай гэдэг хэрнээ яагаад аялдаггүйд нь гайхдаг. Шалтгаан нь мөнгө байхгүй гэдэг. Мөнгөгүй ч гэсэн аялах боломжтой. Надад бол тийм ч их мөнгө байхгүй. Гэсэн хэдий ч зун болгон аялдаг. Аймагуудруу явахад шуудангийн зардал 40- 50 мянган төгрөгтэй байхад л болчихно. Гэтэл хүмүүс дараа зун л яг явъя гэнэ. Дараа зун гэж байхгүй. Тэр зунаа аял л даа. Өөрийгөө олсон амьдрал хамгийн утга учиртай. Амьдралд мөнгө чухал ч мөнгөөр худалдаж авч чадахгүй зүйл гэж байна.

    – Залуучууддаа өгөх таны зөвлөгөө юу вэ?

    -Залуучууддаа хамгийн түрүүнд хэлдэг зөвлөгөө бол зоригтойгоор эрсдэлтэй зүйл их хий гэдэг. Шаардлагатай бол дурласан ажлаа хийхийн тулд гэрээсээ ч хамаагүй яв гэж хэлдэг. Өнөөдөр 20, 30 хүрчихээд аав ээжийнхээ хажууд амьдраад л тэднийхээ өврөөс гараагүй хүн олон байдаг. Тэдний зарим нь “амьдралдаа өөрчлөлт хиймээр байна” гэдэг.

    Түрүүн би өөрийгөө хөгжүүлэхийн хамгийн эхний алхам өөрийгөө таних гэж хэлсэн. Харин хоёр дахь алхам бол ямар нэгэн үйлдэл хийх юм. Ашгийн бус хүмүүнлэгийн гээд өөрийнхөө хийхийг хүссэн ажлаа л хий. Энэ бүхэн сэтгэл зүрхийг чинь хүчтэй болгоно. Ямар ч сургалтаас үүнийг авах боломжгүй. Өөрийнхөө хийж чадах зүйлээрээ бусдад тусалж эхэлмэгц орчлон ертөнц чамд шинээр нээгдэх болно. Сайн үйлс хийснээр хүний сэтгэл зүрх хүчтэй болдог. Янз бүрийн саад бэрхшээлд нугарахгүй сэтгэлийн хаттай болдог. Энэ нь нэг төрлийн дасгалжуулалт юм.

    -Хүмүүс өөрийгөө хөгжүүлэхийн тулд маш их сургалтуудад хамрагддаг. Олон сургалтад сууснаар хүн хөгжиж чадах болов уу?

    – Сургалтанд суух нь нэг алхам мөн. Гэхдээ юун түрүүнд хийх алхам бол дурлаж байгаа ажлынхаа төлөө ямарваа үйлдэл хийх юм. Амьдрал дунд орж, хийж бүтээнэ гэдэг өөрөө маш том сургууль.

    – Өөрийгөө танина гэж ярилаа. Өөрийгөө олох, таних хоёр адилхан ойлголт уу?

    – Адилхан. Олно гэж ярих нь надад оновчгүй мэт санагддаг. Олно гэхээр гаднаас юм олох гээд байгаа ч юм шиг. Танина гэхээр өөртөө байгаа бүхнээ хайж таних тухай асуудал юм болов уу гэж бодож байна. Би чамтай анх уулзаад чамайг сайн мэдэхгүй учраас итгэл тэр бүр төрөхгүй. Харин ярилцах тусам чамайг улам таньж байгаа учраас итгэл нэмэгдсээр байна. Түүнтэй адил өөрийгөө таниагүй цагт өөртөө итгэх итгэл маш бага байдаг. Тиймээс өөртөө эргэлзсээр л байх болно. Харин өөрийгөө таних тусам улам өөртөө итгэх итгэлээр дүүрэн болно. Тэгэхээр өөрийгөө танина, нээнэ гэж ярих нь илүү оновчтой.

    НҮДЭЭ НЭЭ, ГАДНА ЧИНЬ БҮХ БОЛОМЖ БУЙ

    ӨӨРИЙГӨӨ НЭЭ, ДОТОР ЧИНЬ БҮХ АВЪЯАС БУЙ

    -Хүн бүрт өөрийн гэсэн амьдралдаа баримталдаг афоризм байдаг байх. Таны хувьд?

    – Өөрийгөө нээ, дотор чинь бүх авьяас буй. Нүдээ нээ, гадна чинь бүх боломж буй. Ер нь авьяас хэн бүхэнд л бий. Хамгийн гол нь чиний зөн совин чамайг юунд дуудаж байна, түүнийгээ нээлттэй байлгаад авьяасаа нээх ёстой.

    Нүдээ нээ гэдэг нь сохор юм шиг битгий амьдар гэсэн санаа. Бүх боломжуудыг хар. Сэтгэлгээний мундаг хүмүүс байхад тэдэнтэй хамтар. Надаас “Чи яаж ийм гоё төсөл хийгээд явдаг юм бэ” гэж хүмүүс асуудаг. “Би хийгээгүй энэ мундаг хүмүүс хийдэг юм. Тэд надтай ажиллахыг хүсдэг болохоор би хамтардаг юм” гэж л хэлдэг. Ер нь би төслүүдийнхээ ард талд нь л байдаг.

    -Харин ч сүүлийн үед хүмүүс олонд танигдахын тулд их хичээдэг болсон юм биш үү. Өөрийгөө дөвийлгөх дуртай байдаг ч юм уу. Амбийц гэж ярьдаг даа.

    – Тэр амбийц чинь дараа дараагийн ажлуудаа балладаг. Би нэг хүнтэй төсөл хэрэгжүүлчихээд өөрийгөө л дөвийлгөх гээд байвал нөгөө хүн маань дургүйцнэ. Нэг удаа өөрийгөө харуулахаас илүү тухайн хүнтэйгээ дараагийн илүү үнэ цэнтэй чухал ажилруугаа зүтгэх нь чухал биз дээ. Тийм болохоор би хүмүүсийг сэтгэлээр өргөх дуртай. Ер нь аливаа зүйлд багаар тоглох хэрэгтэй. Баг бутраад байвал том зүйлд хүрч чадахгүй.

    -Надад бол өөрийгөө хоосон дөвийлгөх биш хийж бүтээснээрээ бусдад танигдах нь чухал гэж боддог.

    -Яг зөв. Хийсэн юм хийснээрээ л үлддэг. Үнэн үнэнээрээ л дуусдаг. Жижиг зүйл дээр битгий амбийц гарга. Манай үеийнхэн бол тэр асуудал дээр л их алддаг. Хүмүүст өөрийгөө хурдан харуулахыг хичээдэг.

    ХАЙРЦАГЛАГДСАН ДҮРЭМ ЖУРМААР СЭТГЭВЭЛ

    БҮХ ЗҮЙЛ БОЛОМЖГҮЙ МЭТ САНАГДДАГ

    -Та түрүүнээс хойш хүн өөрийгөө танихын ач холбогдлын тухай ярилаа. Тэгвэл та хэзээнээс өөрийгөө таньж эхэлсэн бэ. Ер нь хүн өөрийгөө бүрэн танина гэж байх уу?

    – (Инээв) Өөрийгөө бүрэн танина гэдэг боломжгүй зүйл. Тэгэхээр гол аргачлал түлхүүр нь гэвэл сэтгэлийн дуудлага гэж хэлж болно. Хүнд зөн совин гэж байна. Зургаа дахь мэдрэхүй ч гэж ярьдаг. Ялангуяа эх хүнд илүүтэй байдаг. Хүүхэд нь өвдөхөд өөрөө өвддөг, хөх нь чинэхэд хүүхэд нь уйлна. Миний хувьд анхнаасаа хүмүүсийг л өөрчлөхийг хүсдэг байсан.

    -Тухайлбал?

    -Би Сүхбаатар аймагт дунд сургуулиа төгсч байлаа. Тэр үедээ юу хийвэл надад тохирох бол гэж бодсон. Миний хувьд математик, физикийн хичээлдээ маш сайн хүүхэд байв. Хүмүүсийн хэлдгээр номын талдаа хүүхэд байж. Манай аав механик инженер мэргэжилтэй байсан учир намайг инженер болгох сонирхолтой. Багш нар ч тэр чиглэлээр явна гэж боддог байлаа. Тухайн үеийн миний бяцхан ойлголтоор кино урлаг хүнийг бүхлээр нь өөрчилнө гэдэгт итгэдэг байв.

    Гэвч сургуулиа төгсөх үед урлагийн мэргэжлээр хуваарь ирсэнгүй, ТИС-ийн Цахилгаан системийн ангид орлоо. Аав ээжийнхээ урмыг хугалахгүйн тулд энэ ангийг сонгосон ч хагас жил л сурсан. Аав өвчтэй байсан учир би төлбөрөө төлөхийн тулд Монгол телевизийн хашаанд байрлах напелон тортны цехэд ажиллаж ажлын гараагаа эхэлж байлаа даа . Манай гэр Дарь-Эхэд учир шөнө зурагтаас гэр рүүгээ алхдаг байлаа. Сүүлдээ ТИС надад таалагдахаа больж гэрийнхнээсээ нууцаар КУДС-д шалгалт өгч тэнд суралцах болсон. Сургуулиа төгсөөд сонин гаргах хүсэл төрж “Оршил” нэртэй сонин гаргахаар боллоо. Нэрийн хувьд аливаа бүхний эхлэл, сэтгэлгээний өөрчлөлтийг бэлгэдсэн юм.

    Эндээс би хүний өөрийгөө таних алхам бол дотрох хүнээ сонсоод нээлттэй хандах ёстой гэдгийг ойлгосон.

    . Эндээс би хүний өөрийгөө таних алхам бол дотрох хүнээ сонсоод нээлттэй хандах ёстой гэдгийг ойлгосон. Зөн төрөх үед түүнийг хүлээж авах ёстой гэдэг ч юм уу. Ихэнх хүн тэр зөнгөө үгүй хийдэг.

    Тархи бол логикоор сэтгэдэг. Харин хүний зөн бол хайрцаглагдаагүй гэнэт санаа байдлаар орж ирдэг. Тэр үед дэлхийг өөрчилмөөр ч санагддаг. Анзаараад байхад ихэнх оюуны чадвартай хүмүүс зөнгөө дагасан байдаг. Стив Жобс гэхэд л буддист хүн байсан. Тэрбээр цэвэр буддын хоосон чанар, төгс зохицохуйг илэрхийлсэн харахад нүцгэн, гэрэлтдэг мэт дизайнтай анхны компьютераа хийж байсан. Тэр бол арга билэг буюу төгс зохицохуйг илэрхийлсэн байдаг. Тэр утгаараа амжилтанд хүрсэн. Утсыг ганцхан товчлууртай хийж болох юм гэсэн зөн түүнд төрсөн байна. Хайрцаглагдсан дүрэм журмаар сэтгэвэл бүх зүйл боломжгүй мэт санагддаг. Стив Жобс хэзээ ч 100 мянган хүнтэй компани байгуулна гэж тухайн үедээ төсөөлөөгүй байх. Залуучуудын хувьд бизнес хийхийнхээ өмнө “мөнгө байхгүй, зээл яаж авах вэ” гэдэг. Тэд бүхнийг бэрхшээл гэж хардаг.

    -Ямар үед хүн сэтгэхээ болих вэ?

    -Тав тухад автаад хүсч мөрөөдөж байсан бүхэн нь үгүй болоод эрсдэлээс айж эхлэхээрээ хүн бүтээлч байдлаа алддаг. Үүнийг сэтгэхээ болино гэж хэлж болохгүй. Хэдий тав тухад автсан ч хүн бага ч гэсэн сэтгэнэ. Өөрөөр хэлбэл тархиа нэг л хэлбэрээр ашигладаг болно. Өглөө бүр нэг замаар ирж, нэг л зүйлийг хийгээд байвал тархинд зам үүсдэг. Ингээд ирэхээрээ хүний бүтээлч сэтгэлгээ үгүй болно. Нэг хэвийн амьдралаар амьдарч байгаа хүний амьдрал ирээдүйд гуниг авчирдаг. Өөртөө сэтгэл хангалуун бус болно.

    40-50 насанд бий болдог бие физилогийн хямрал нь өнөөх сэтгэхүйн хямралтай давхцдаг. Үүнээс болж хүн амиа хорлох, сэтгэлзүйн гүн дарамтанд орох, архичин болох нь бий. Тиймээс нэгэн хэвийн байдалд орохоос зайлсхийх хэрэгтэй. Хүсэл мөрөөдөл тав тухаар солигдож эхлэх үед хүн бүтээлч байдлаа алддаг.

    Gogo.mn- д өгсөн ярилцлага
    Эх сурвалж: http://news.gogo.mn/r/149825

  • ​Болдын ОЧИРХУЯГ- Дизайнер, брэнд хөгжүүлэгч

    Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1993 онд төрсөн. 2011 онд хувийн хэвшлийн Билиг ДБ сургуулийг дүүргэсэн. 2011 онд МУИС-д ашигт малтмалын эрэл хайгуулын Геофизикч мэргэжлээр элсэн суралцаж 2015 онд дүүргэсэн.

    Ажлын туршлага:

    2015 онд Гео инженеринг ХХК, Геосигналс ХХК-д туслах геофизикчээр Өмнөговь аймгийн Зурамтайн нуруунд IP хайгуулын судалгаа болон Дорнод аймагт газрын тосны эрэл хайгуулын судалгаа хийсэн.
    2016 оноос өөрийн хүсэл сонирхолоор график дизайн, брэндинг хөгжүүлэлтийн чиглэлд ажиллаж эхлэсэн. Сонирхлын хүрээнд компьютерийн чиглэлээр төрөл бүрийн график дизайн, хэвлэлийн програм хангамжуудыг бие даан эзэмшсэн. График дизайн болон хар зурагийн урлагт сонирхолтой.

    2016 оноос Бүтээлч Монгол нэгдлийн үйл ажиллагааг дэмжин сошиал орчны агуулга бүтээх, график дизайны чиглэлээр мэргэшин ажиллаж байна.

    Бат Солюшн Партнерс, Тапатрип компаниудад график дизайнараар ажиллаж байсан.

  • Содовсүрэнгийн НАРАНГЭРЭЛ- Хуульч, нийгмийн нэрт зүтгэлтэн

    Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Япон улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, академич С.Нарангэрэл

           МУИС-ийн зөвлөх профессор Содовсүрэнгийн Нарангэрэл нь Монголын хууль зүйн боловсрол, шинжлэх ухааны төдийгүй нийгмийн зүтгэлтний нэг мөн. Тэрбээр МУИС-ийг 1975 онд дүүргээд төрөлх сургуульдаа багшаар ажиллаж, монголын хуульчдад дээд боловсрол олгох үйлсэд ухамсарт амьдралаа зориулсан сурган хүмүүжүүлэгч хүн. С.Нарангэрэл нь дээд боловсролыг мэргэжил, арга зүйгээр удирдах үйлсэд хүчин зүтгэж, 1991-1992 онд Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын Академийн дэд захирал, 1999-2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар  ажиллажээ.

            С.Нарангэрэл нь манай улсын хууль зүй судлалын нэрт эрдэмтдийн нэг. Тэрбээр монголын хуульч эрдэмтдийн дундаас анх удаа Монгол улсын ШУА-ын жинхэнэ гишүүнээр 2000 онд сонгогджээ. Академич С.Нарангэрэлийн “Хууль зүйн англи-монгол-орос толь” (1994), “Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо” (2001), “Правовая система Монголия.., Москва” (2004), “Legal system of Mongolia., Japan, Nagoya University” (2004), “Эрх зүйн эх толь бичиг” (2007, 2008, 2011), “Монголчуудын зан суртахууны гарваль” (2010), “Хууль зүйн англи-монгол-эх толь” (2012), “Чингис хааны сүр хүч” (2013), “Чингис хааны ёс суртахуун эрх зүйн шастир” (2014), “Монголын эрх зүйн эх толь бичиг /дөрөв дэх хэвлэл/(2015) зэрэг олон бүтээл нь нийтийн хүртээл болжээ. Түүний бичсэн бичсэн “Монгол улсын эрх зүйн тогтолцооны удиртгал” ном англи, орос, хятад, япон, герман хэлнээ орчуулагджээ. С.Нарангэрэлийн  удирдлагаар 20 шахам хүн хууль зүйн шинжлэх ухааны болон боловсролын докторын зэрэг хамгаалснаас ОХУ, БНХАУ-ын иргэд байгаа болно. 2004 онд түүнд Япон улсын Нагояагийн Их Сургууль хүндэт доктор цолоо олгожээ. 2008 онд Монгол улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн цол хүртээжээ. 

           Академич С.Нарангэрэл 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулжээ. Тэрбээр мөн Улаанбаатар хотын ерөнхий Прокурорын орлогч, Улсын Ерөнхий прокурорын туслах бөгөөд шүүн таслах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, Монголын өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч зэрэг хууль сахиулах төв ба орон нутгийн байгууллагын удирдах ажилтнаар ажиллажээ.

             Академич С.Нарангэрэл нь манай улсын хууль зүйн дээд боловсрол, шинжлэх ухаан, хууль сахиулах байгууллагын зүтгэлтэн билээ.

    Боловсрол

    Сургуулийн нэр

    Элссэн, төгссөн он

    Эзэмшсэн мэргэжил

    МУИС-ийн Хуулийн анги

    1971-1975

    Хуульч

    ЗХУ-ын Бүх холбоотын хууль зүйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эчнээ аспирантур

    1985-1988

    Хууль зүйн ухааны дэд эрдэмтэн

    АНУ, Япон, ОХУ, Сингапур зэрэг улсад сургалтад хамрагдан мэргэжил дээшлүүлсэн.

     Ажил, хөдөлмөр эрхлэлт

    Ажилласан байгууллага

    Албан тушаал

    Ажилласан хугацаа

    МУИС-ийн салбар эрх зүй судлалын тэнхим

    Багш, орлогч эрхлэгч,

    1975

    Улаанбаатар хотын ерөнхий прокурорын газар

    ерөнхий прокурорын орлогч

    Улсын ерөнхий прокурор

    прокурорын туслах прокурор бөгөөд хэлтсийн дарга

    Засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төв

    эрдэм шинжилгээний ахлах ажилтан

    Улсын бага хурлын дэргэдэх төр, нийгэм судлалын Академи

    Дэд захирал

    1991-1992

    Монгол Улсын Их Хурал

    Гишүүн

    1992-1996

    МУИС, Хууль зүйн сургууль

    Багш

    1996-1997

    Монголын Өмгөөлөгчдийн холбоо

    Ерөнхийлөгч

    1997-2002

    МУИС-ийн Хууль зүйн сургууль

    Захирал

    1999-2010

    Японы Нагояагийн их сургууль

    Зочин профессор

    2004

    МУИС-ийн ХЗС

    профессор

    2010 оноос

    Академич С.Нарангэрэлийн бүтээлийн жагсаалтын товчлол

    • Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо” Уб., 2001 он
    • Амьд эрх зүй. Эргэцүүлэл, сургамж, эрэлхийлэл” Уб., 2002 он
    • Монголын эрх зүйн тогтолцооны удиртгал” Уб., 2003 он
    • “Legal System of Mongolia” Nagoya University., 2004 он
    • Правовая система Монголии” МГИМО, Москва-Улан-батор. 2004
    • “Einführung in das mongolische Recht” Ulan-Bator, 2005
    • Англи-Монгол хууль зүйн тайлбар толь” Уб., 2006
    • Эрх зүйн эх толь бичиг” Анхны хэвлэл. Уб., 2007 он
    • Эрх зүйн эх толь бичиг” Хоёр дахь хэвлэл. Уб., 2008 он
    • “ Зохиогчийн эрхийн тулгуур асуудал” Уб., 2008
    • Монголчуудын зан суртахууны гарваль” Уб., 2010 он
    • Эрх зүйн эх толь бичиг” Гурав дахь хэвлэл. Уб., 2011 он
    • Монгол улс дахь эрх зүйн боловсрол: үүсэл, хөгжил, чиг хандлага” Уб., 2011 он
    • Хууль-зүйн Англи-Монгол эх” Уб., 2012.
    • Чингис хааны сүр хүч” Уб., 2013 он
    • Чингис хааны шастар” Уб., 2014
    • Ёс суртахууны цагаан толгой” Уб., 2015
    • Монголын эрх зүйн эх толь бичиг” Дөрөв дөхь хэвлэл. 2015 он

    Энэхүү жагсаалтад академич С.Нарангэрэлийн зөвхөн2001 оноос хойш нийтийн хүртээл болгосон судалгаа, эрдэм шинжилгээний нэг сэдэвт бүтээл, толь, бичиг, номыг оруулсан болно.

    Эх сурвалж: http://law.num.edu.mn/uc/181/1…

  • Дүгэрсүрэнгийн СҮХЖАРГАЛМАА- Иргэний нийгмийн түүчээ, иргэний нийгмийн бие даасан шинжээч.

    Иргэний нийгмийн бие даасан шинжээч, гадаад харилцааны мэргэжилтэн

    Хүмүүнлэгийн ухааны магистр, 1976 онд Москва хотын Улсын гадаад хэлний дээд сургууль дүүргэсэн. 

    Англи, орос хэлний хэл зүйч, орчуулагч- референт, Англи, орос хэлтэй.

    Иргэний нийгэм, ядуурал, засаглал, хэвлэл мэдээллийн бодлого болон хөгжлийн хөтөлбөр, төслийн удирдлага, үнэлгээний асуудлаар мэргэшсэн.

    Ажлын туршлага

    1970- 1976 он Москвагийн Гадаад хэлний дээд сургууль дүүргэсэн

    1976- 1990 он Мэдээлэл, радио телевизийн улсын хороонд гадаад мэдээний редактор, ахлах болон хариуцлагатай редактор

    1990- 1996 он Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн туслах

    1996- 1998 он НҮБ-ын Хүн Амын Сан, Хөгжлийн Хөтөлбөрт мэргэжилтэн

    1998- 2006 он НҮБ -н “Хөгжлийн Хөтөлбөр “- ийн Монгол дах Засаглал, Ядуурал буруулах хөтөлбөр, Хөтөлбөрийн ерөнхий төлөвлөлт хариуцсан ахлагч бөгөөд Шадар суурин төлөөлөгч. Зүүн Тимор, Камбодж улсад засаглал, ядуурал буруулах хөтөлбөр ахлагч бөгөөд Шадар суурин төлөөлөгч

    Гүйцэтгэх засаглалын байгууллага, иргэний нийгэм, олон улсын байгуулага, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудад хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа, хөтөлбөр, төсөл, жендерийн асуудлаар дагнан удирдах олон гүйцэтгэх албанд 30 гаран жил ажилласан.

    1997 онд батлагдсан Монгол Улсын төрийн бус байгууллагын тухай хууль, 2011 онд батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар 2011 оны 3-р сард байгуулагдсан Иргэний нийгмийн талаарх төрийн бодлогыг боловсруулах ажлын хэсгийн дэд даргаар ажиллаж, “Төрөөс иргэний нийгмийн хөгжлийг дэмжих үзэл баримтлал”-ын төслийг боловсруулахад оролцсон. 2018 оноос Ерөнхий сайдын Жендерийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна.

    Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо, Монгол Улс сэтгүүлд редактор, хариуцлагатай редактор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр UNDP-ийн ядуурал, засаглалын асуудал хариуцсан мэргэжилтэн, багийн ахлагч, Зүүн Тимор, Камбож улсад ядуурал, засаглалын хөтөлбөрийн менежер, Шадар суурин төлөөлөгч, Финляндын засгийн газраас сүүлийн 20 жил хэрэгжүүлсэн олон улсын туслалцааны хөтөлбөрийн үнэлгээнд мэргэжилтнээр оролцож, Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Төрийн бус байгууллагын тухай хууль, иргэний нийгмийн хөгжлийн үзэл баримтлалын төслийг боловсруулах багийн ахлагчаар ажиллаж уг төслийг 2012 оны 5-р сард өргөн барьж батлуулсан.

    Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн тэргүүнээр ажиллаж байсан.

    Тэрээр Монгол Улсад иргэний нийгэм хөгжихөд үнэт хувь нэмэр оруулж, шударга үнэний дуу хоолой болж чадсан бөгөөд Жанжин Сүхбаатарын их үйл хэргийн үргэлжлэл болсон их жанжины зээ охин билээ.

    Гавъяа шагнал: Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль.

    Сошл харилцах суваг: https://www.facebook.com/sukhjargalmaa.dugersuren

  • Жүрмэдийн ЗАНАА- Нийгмийн нэрт зүтгэлтэн, улс төрийн төмөр хатагтай

    Монгол хүний эрх, үндэсний эрх ашгийг хамгаалах зорилготой “Иргэдийн Алъяанс төв”-ийн захирал.

    Нийгмийн ухааны магистр, “Монголын эрх зүйн баримт бичгүүд дэх жендэрийн асуудлууд” сэдвээр докторант, Байт харвааны спортын мастер.

    1972 онд Улсын багшийн дээд сургууль дүүргэсэн. Орос хэл, утга зохиолын багш, орос, англи хэлтэй.

    1990- 1992 онд Улаанбаатар хотын Ардын хурлын депутатаар сонгогдон ажиллаж байсан.

    Нийслэлийн 45, 50 дугаар сургууль, Улсын багшийн дээд сургууль, орос хэлний дээд сургуульд тус тус багшаар, Канад Монголын хамтарсан “Тэмүүжин менч” ХХК-д Чанарын тасгийн даргаар ажиллаж байсан.

    Хүний эрх, эмэгтэйчүүдийн байгууллага, эмэгтэйчүүдийн оролцооны чиглэлээр Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрх, иргэдийн оролцооны асуудлаарх зөвлөл, хүний эрхийн үндэсний комиссын орон тооны бус зөвлөл, Цэнхэр сүлд ТББ, Ардчиллын төлөө хамтын нийгэмлэгийн орнуудын олон улсын удирдах зөвлөл, Ази дахь Ардчиллын төлөө дэлхийн хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн, Дэлхийн эмэгтэйчүүдийн сангийн зөвлөх, Оюу толгойн хяналт ТББ-ийн удирдах зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байсан.

    2007 онд Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшсэн дэлхийн 1000 эмэгтэйн нэг.

    Гавъяа шагнал: Алтан гадас, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. 

    Тэрээр Монголын эмэгтэйчүүдийн байгууллага үүсэж хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын эрх ашгийн төлөө тод дуугарч чаддаг улс төрийн төмөр хатагтай юм.

    Харилцах мэдээллийн суваг: https://www.facebook.com/zanaa.jurmed

  • Залуу гэр бүлүүдийн боловсролд зориулав

    Өнөөдөр Монголын нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг бол гэр бүлийн боловсролын асуудал яах аргагүй мөн билээ. Гэр бүлийн боловсрол мэдлэг дутмаг байгаагаас залуу гэр бүлийн салалт нэмэгдэж хүүхдүүд өнчирч байна. Хүүхдээ хүмүүжүүлэх арга барил дутмаг байгаагаас хүүхдийн хүсэл зорилгыг мохоож өөртөө итгэлгүй, сул дорой иргэн төлөвшиж байна. Цаашилвал бэлгийн замын халдварт өвчин, үр хөндөлт, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц олон асуудал бий болсоор. Нийгмийн хурдацтай хөгжил, амьдралд тулгарч байгаа асуудлуудын үр дүнд гэр бүл гэдэг эрхэм зүйл хаягдаж нэг л мэдэхэд ард үлдчихсэн байна. Тэгвэл бид Аз жаргалтай гэр бүлийг хэрхэн бий болгох вэ? Яаж сэтгэл хангалуун амьдрах вэ, үр хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэх гээд энгийн боловч чухалд тавигдах эдгээр асуултад хариулт олох гэж эрдэг. Бас шаналдаг. Гэвч юу ч хийж чаддаггүй. Ажил ажил, мөнгө цалин гэж гүйсээр эцэст нь маргаан, үл ойлголцол, хүйтэн харьцаа давамгайлж, амьдралаа ямар ч баяр баясгалангүй уйтгартай нэгэн хэвийн байдалд оруулж, өнгө зүсгүй бэлэгдлийн төдий зүйл болгож, эцэстээ юу ч үгүй алдчихсан байдаг. Түүнээс гарах хор уршиг нь ч их байдгийг анзаардаггүй.

    Гэр бүлийн боловсролын мэдээллийн танд цувралаар хүргэх болно.

  • Ламжавын ДАВААДОРЖ- Багийн сургалт, баг хөгжүүлэлт

    Хүний нөөцийн менежер, сэтгэл зүйн салбарт мэргэшин ажиллаж байна. 2016 оноос Teamwork&Teamplay болон TEAM олон улсын сургалтын сургагч багшаар ажиллаж байна. 2015 оноос Бүтээлч Монгол нэгдлийн нийгэмд чиглэсэн төслүүдэд олон нийттэй харилцах, үйл ажиллагаа зохион байгуулах чиглэлд ажилласан туршлагатай. Шонхор телевиз, Royal TV зэрэг байгууллагуудтай хамтран контентын төслүүдэд ажиллаж байсан туршлагатай.

    Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэн, РТДС-ийг тус тус дүүргэсэн.

    Монгол-Зо бие хамгаалах урлагийн шар бүстэй.

  • Чингис хааны суу билгийн тэнгэр тавилан ба квант физик | Дээд тэнгэрийн шинжлэх ухааны Квант физикийн үндэс

    Квантын нэрт физикч, Доктор, профессор, Олон Улсын Эйнштений нэрэмжит шагналт, Шинжлэх ухааны Гавъяат зүтгэлтэн О.Лхагва

    Нүүхүй нь жам, суухуй нь зам.
    Нүүдэл нь оршихуй, суухуй нь тэсэхүй.
    Суухуйд хөх амин чанар үгүй, Сүр ихт билэг хасбу тэнгэр үгүй
    Сорхагтани Бэкүн (Алтан дээд ГэрИЭ)

     

    Нүүдэлчдийн соёл, сод үйлс бол шинжлэх ухааны үндэс нь одоо ч тайлагдаагүй хүмүүний танихуйн тулгуур асуудал билээ. Эрмийн энэ хурал бол дээдсийн өв уламжлалд суурилуулан эх орны хөгжих ариун үйлсийн хэтийн чиг шугамыг тодруулахад сайн эхлэл болно хэмээн билигшээж байна. 

    Матери, томъёо хоёр. 

    Хуралд олон илтгэл хэлэлцүүллээ. Илтгэлүүдийг чих тавин сонслоо. Илтгэлүүдийн дийлэнх нь бодист ахуй дахь нийхмийн орчинд бүрэлдэж хөгжсөөр ирсэн түүхэн баримт мэдээлэлд тулгуурласан байв. Квант болон астрофизикийн дэвшлийн өндөрлөгөөс үзвэл Орчлон нь эгэл сэрлээс дээд тэнгэрийн сэрэхүй хүртэл билиг оюуныг багтаасан ний билиг цогцос болох нь эдүгэ илрээд байна. Энэ шинэ соргог дэвшлийн санаа чимээг материалист эрдэмтэд төдий л анзаараагүй юм шиг. Тэгвэл сурч, судалж эхэлж буй залуу үед маань хөтлүүр шинэ хүч, дуурайл дутаж байж таарах нээ. Орчлонгийн нүүхүйн жамыг баринтаглан хураасан томъёоноос хальтарч ил өнгөцхөн тойронд нь номнодог гэм физикчдийн дунд ч цөөнгүй байдаг л юм. Бодис, билиг хоёр эн тэнцүү шүтэлцсэн хумхи хийгээд үлэг, үлэмж ертөнцийн квант жамаас түүхчид хийгээд материалист сэтгэгсэд бас хальтирч, халшраад байна уу даа гэх сэтгэгдэл хурлын явцад төрөв. Гэхдээ, даяаршихуй дэгж дэлгэрэн, хүмүүний харилцаа эрс хувирч, үндэсний ёс дэг илт алдарч буй эдүгэ дээдсийн өв уламжлалыг өнөөгийн нөхцөлд нийцүүлэн шинэ хэв төрхөд хөгжүүлэх асуудал онц чухлыг молхи бодисч өчүүхэн ч үгүйсгээнүй билээ. Асуудлын шинжлэх ухааны утга учрыг тайлж мэдэрвэл амьдралд хэргэжүүлэхэд бас нэн ач тустайг эрхэмлэж байгаа билээ. 

    Төөрөг зураг. 

    Бодист шинжлэх ухаан хөгжихөөс өнө эрт дээдэс маань билиг эрдмийг хөгжүүлэх шид чадлыг эзэмдэж, нүүдлийн соёл бадраасан байжээ. Тэнгэр эцэг, этгэн эх, хүмүүний бие сэтгэлийн амьсал сүлэлдээний үйлээр их дээдсийн тэнгэр эрдэм бүрэлдэн цэгцэрсэн юм. Тэд нүүхүйн туйлын шудрага, чин үнэнч тэнгэрийн жамыг нийт хүмүүн төрөлтний хүртээл болгохоор аян дайнд ч мордож байж. Өрнөдийнхөн аливаа юмс, бодисыг буталж, “эгэл” үүрмэгийг нь судлаад онч сэтгэлгээгээр эвлүүлж дүгнэх замаар шинжлэх ухааныг үүсгэн дэвжүүлсээр ирсэн түүхтэй. Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг өнөөгийн гайхамшигт өндөрлөгт хүргэсэн нь үнэхээр бахдалтай билээ. Нүүдэлчид дээд тэнгэрээс эрдмийг шууд хүртэх билиг онгодын аргыг өнө эртнээс олж мэджээ. Мөнх Тэнгэр эрдэм нь тэнгэр, газар, хүмүүний амьсан шүтэлцэхүйн үйлээр хүний ухаарлын тэнгэрт үүддэг юмс, үзэгдлийн билиг төөрөг зургаас эхтэй аж. Нүүдэлчид аливаа юмс, үзэгдлийн мөнөөх төөрөг зургийг хурааж хуримтлуулсаар Мөнх Тэнгэр эрдмээ цогцлуулсан байна. Хэл, соёл, урлаг, тууль, билгээр сэдэж бүтээх аливаа үйлс, зөн төлөглөл ч бас л ухаарлын тэнгэрт үүдсэн төөрөг зургаас шууд эхтэй. Дархан хүн бурхан ухаантай гэдэг дээ. Туульчид олон зуун магадгүй мянганы туршид билигт дээдсийн арвижуулан хураасан сан, туулийн тэнгэр лүгээ ний болохуйд хэдэн мянган бад шүлгийг ухаарлын тэнгэр дундуураа урсган гаргаж байгаа юм. Билигт найрагчид ч шүлгийг эвлүүлж зохиодог бус ухаарлын тэнгэрт нь арга билиг хоёр ивлэхүйд уянга үйл дэвэрч гардаг байх. Туульч, яруу найрагч, хуурч, бөө нар онгод үйлийг ухаарлын тэнгэртээ буулгахад олон түмэн ч дарвин баясч билиг онгодод нийлнэ. Онгод ний заяаг тэгж түшэхүйд хүсэж хурайлсныг нь ивээх Мөнх Тэнгэрийн хүч ухаарлын тэнгэрт нь ивлэнэ. Хүмүүн анх хэлд орох үйл тэгж л өрнөсөн болов уу даа. 

    Мөнх Тэнгэрийн хүч. 

    Чингис хааны суу билиг бол олон зууны туршид Дээд Тэнгэрээс хөтлөн хэрэгжүүлсэн тэнгэр тавилангийн биежиж бүрэлдсэн үр гарц гэж үзэж байна. Хүн бүр тэнгэр тавилантай. Дээд тэнгэр бол Орчлонд тохиож болох бүхий л үйлийн тавиланг хөтөлнө. Дээд тэнгэрээс заяат төрөгсөд бол мөнхүү тэнгэр тавилангийн газар лахь элчин сайд юм. Эл элчин бол эзэн сүнс мөн. Тэнгэрийн билиг сэрэхүй (cosmic consciousness) нь газар дахь хүний ахуй сэрэл мэдрэмж (consciousness) лүгээ хамсан ХАОС үйлээр сүлэлдэн уймарна. Чингэхүй хүмэнэй ухаарлын тэнгэрт(subconsciousness) нь зуурдын төөрөг зураг(parttern) бүрэлдэж бас бүрлэнэ гэж үзэж байна. Энэ төөрөг зургийг ухааралдаа буулгаж мэдэрсэн дээдэс түүнийг Мөнх Тэнгэрийн хүч хэмээсэн байна. Энэ төөрөг зураг нь ухаарлын тэнгэрт хуримтлагдсаар нүүдэлчдийн Мөнх Тэнгэр эрдэм цогцолсныг дахин болгоож бодоорой. Хүмэнэй оюун билигт ивлэсэн Мөнх Тэнгэрийн хүч тэгэхлээр сэдэж босгохуйн газрын ухааныг дайчилж хөдөлмөрөөр бүтээх ир, ур, дэмийг өгдөөнө. Хаос үйл бол ухаарлын орон дахь Тэнгэр тавилан болон төөрөг зургийг бүрэлдүүллэг торгон эрэл хайлт юм. Хаос үйлээр хорвоогийн аливаа зуурдын бүрэлдэл цэгцэрнэ. Хаос үйлээр ухаарлын тэнгэрт төөрөг зураг бүрэлдэнэ. Энэ жамыг Мөнх Тэнгэр эрдэмд их суу заль гэдэг байж. Энэ томъёоллыг товлочхоод дээдэс маань нүүхүйн урлан бүтээхүйн заяач- суу аль зүй жамыг хичнээн гүн ухаж тодруусныг мэдэрч бахархал төрнө. 

    Мөрөөдөл ба хурайлал. 

    Хүмэн хүсэл, мөрөөдлөө Орчлонгийн тавилагийн далайд хурайлан гуйвал Дээд Тэнгэр буюу билиг далай нь ухамсарт сэрлийг угтан авч үйл сүлэлдэн өрнөнө. Тийм хуйлрал эргүүлэг үйл өрнөсөөр аяндаа цэгцэрэхүйд ухаарлын тэнгэрт тэнь бүтээх үйлийн төөрөг зураг буюу Мөнх Тэнгэрийн хүч бүрэлдэхийг эргэн саная. Хүмүүн ухаарлын тэнгэртээ буусан сайн, муу алив үйлийн төөрөг зураг буулгах шидтэн юм. Нэн товчхон хэлэхэд, ухаарлын тэнгэрт бүрэлдсэн сайн үйл тухайлбал, ургацын шинэ төөрөг зураг нь намартаа таригт найгаж баясгана шүү дээ. Бүтээлч ухаан тийнхүү ганцхан хүмүүнд л заяажээ. Хүмүүн бол орчлонгийн нүүхүйн оройн дээд од- цэцэг нь юм. Төөрөг зураг нь хөдөлмөрөөр бүтээлд хувирахад хүмүүн соёл иргэншлийн цогц санг бадраадаг жамтай. Чингис, Модун Шанью, Атилла хаад бол дээд тэнгэрийн хүч- шид чадлаар газар дэлхийд их үйлс бүтээсэн сод дээдэс мөн болой. Тэдний үл бүдгэрэх түүхэн үйлс бол Дээд Тэнгэрээс заяат төрсөн дээдсүүдийн тэнгэрээс гуйж, ухаарлын тэнгэртээ юмс, үзэгдлийн тэнгэр тавиланг буулгаад, тэнгэр төрт улс, нийхмийг үүсгэн бадруулсны баттай баталгаа мөн. Орчлонгийн ний амьсалт билиг оюуныг дээдэс таньж мэдээд нүүдлийн чинад тэнгэр хөтлүүрт соёлыг бадраажээ гэх санаа тэгж төрөв. Орчлонгийн нийт масс-энергийн 96 хувь нь чинад билиг оюуны эрчим болохыг физикийн ухаан ч баталчихлаа. Бидний биеийн 96 хувь нь тэнгэрийн чинад билиг энерги мэдээлэлт сан юм. Энэ бол чухамдаа мөнөөх Дээд Тэнгэр л мөн гэдэгт мөхөс бодисч итгэнэ. Аливаа юмс, бүрэлдэл нь эгэл доод сэрлээс билиг оюун (Дээд Тэнгэр)-ийг хүртэл чинад билиг энергийн олон төрөл салаа мөчрийг агуулна. Бодист ахуй сэрэл болон чинад тэнгэрийн сэрэхүйн амь сүлэлдэхүйн үйлээр чухамхүү дээдсийн билиг буюу тэнгэр эрдэм бүрэлдэн цэгцэрсний эрдмийн үндэс нь тийнхүү тодорч байна. Хөгжил, мандлыг нь өвөг монголчуудын сод түүхт баримт нотолж, улам ч тодорсоор байгаа билээ. Дээд тэнгэр заяатны удам тул ариун хүслээ тэнгэрт хурайлан мөнх тэнгэрийн хүчийг Хаантан шигээ буудгаж, тавилан төөргөө өөрөө жолоодох заяач бидэнд бий гэдэгт итгэж байна. 

    Тэнгэр тавилан ба дээдэс. 

    Бодист шинжлэх ухаан хөгжихөөс өнө эрт дээдэс маань билиг эрдмийг хөгжүүлэх шид чадлыг эзэгнэж, нүүдлийн соёл бадраасныг ярилцлаа. Тэд нүүхүйн туйлын шудрага, үнэнч Тэнгэрийн жамыг нийт хүмүүн төрөлтний хүртээл болгохоор аян дайнд ч мордож байсныг эргэн саная. Дээдэс маань хойч үеэ билиг тэнгэрт “халих” ир хийгээд урд сургаж ахуй ба чинад ертөнцийн шүтэлцэхүйн үйлээр их дэмийн заяаг эзэмдүүлэх аугаа зорилготой явжээ. Тэнгэрийн билиг чадварын сургамжийг үлдээх зорилтоо хэрэгжүүлсний нэг тод баримт бол билиг “нууц” товчоо судар яалт ч үгүй мөн. Тэнгэр тавилан бол хувь-бие хүний амьдралд тохиосон үйлс төдийхөн бишийг дээдэс гүн мэдэрч байжээ. Тэнгэр тавилан бол олон зуунаар угшин бүрэлдэж тодордог жам-уламжлалт өв дэг, тавилан заяач мөнийг дээдэс билиг оюунаараа мэдрээд үйлс төлжихүйн хэлхээг нь нууц товчоо судартаа шингээсэн байна. Тэнгэр тавилан бол нүүдлийн соёлын тэнгэрийн жам, жолоодлогыг эзэн-сүнс- хүмүүн хурайллаар урьж газарт хэрэгжүүлсэн ариун үйлсийн цувраа ажээ. Тухайбал, Бөртэ чоноос Чингис хааны аугаа үйлс бадрах хүртлэх олон зууны туршид дээд тэнгэрээс заяатнуудын тэнгэр тавилан тасралтгүй бүрэлдэн дэвжснийг нууц товчоонд зураглан харуулжээ. Энэхүү тэнгэр тавиланг чухамхүү дээд тэнгэр жолоодон хөтөлсөн нь нууц товчооны билиг цараанд тодхон харагдана. Тэнгэр тавилан бол дээд тэнгэрээс заяат нүүдлэчдийн удмын заяа чадварын гурван цагийн мэдээллийн босоо голч багана юм. Улс гүрнийг тэргүүлэх, соёл, аж ахуй хийгээд эрдмийн тулгуур чиглэлийг ахуй цагийн урсгал дундуур үр бүтээдтэй хөтлөн залуурдаж байгаа хүмүүс бол зуурдын биш чухамхүү тэнгэр тавиланг нь бүрэлдүүлэн хэрэгжүүлдэг байна. Энэ бол ойрын жишээ юм. Тэр тэнгэр билиг чадвараа эдүгээ гээсэн учраас монгол түмэн минь эзгүйрэн алдуурч, харь үзлийн “саварт” өртөж, хар бодолтны “идэш” болсоор байгаа бус уу. Тэр тэнгэр тавилан хийгээд билиг хүчний шинжлэх ухааны үндсийг бэдэрч илрүүлээд монгол улсаа хөжүүлэхэд дээдсийн билиг өв уламжлалыг түших зорилтыг эрхэмлэх цаг тулж ирснийг хүн бүр мэдэрч яваа шүү дээ. 

    Скалар долгио. 

    Квант физик дэх хоморго дэнс (nolocality) хэмээх зарчим ёсоор Орчлон даяарх бүх юмс, үзэгдэл яавч үл салах амьсал шүтэлцээтэй. Энэ бол хумхын жамаас эхтэйг өмнө ч дурссан билээ. Үлэмж, үлэг юмс бүгд хумхи ертөцөөс бүрэлдэнэ. Орчлон тавилан нь нь хумх ертөнцийн дэг зүйгээр төлжин бүрэлдэх түгээмэл жамтай аж. Эдүгэ эл зарчим нь квант болон астрофизикийн туршилтуудаар нотолгоотой болсоор. Гар утсаар ярихад чагнуур дотор үүдсэн хөндлөн цахилгаан соронзон долгио нь бүрдлийнх нь эсэрүүцэл, мөн хэлбэлзэх хэрэгсэл дэх үйлд өртөж дуу, дүрсэд хувиран энергээ барж төгсдөг гэдэг юм. Максвелээс инагш тэгж үзсээр цахилгаан соронзон техник өнөөгийн гайхамшигт дэвшилд хүрч ирэв. Гэтэл тийм биш чухамхүү маны төсөөллийн гаднах чинад ертөнцтэй амин сүлбээтэйг саяхнаас мэдрэх болов. Нөгөө долгионы давших хэсэг нь ил ертөнцийг орхиж чинад ертөнц рүү оддог (сербийн Тесла ХХ эхэн) байна. Ил бодист ертөнцийн мэдээг далдад дамжуулах, бас хүлээн авах жам тийм аж. Энэ долгио бол скалар гэгдэх чинад цахилгаан соронзон долгио юм. Бодис, шим ертөнц бүгд төрөл төрлийн скалар долгионыг чинадад илгээж бас хүлээн авна. Цөм, атом, молекулын хувирал ч чинад ертөнцөд өөр өөрийн скалар долгионыг илгээнэ. Шүтэлцэнэ. Эс, ДНХ хоорондоо биоскалар долгионоор харилцдагийг илрүүллээ. Билиг оюунт хүмний бодол бол скалар долгио мөн аж. Бодол чинад далд болохыг хэн хүнгүй мэднэ. Скалар долгионы онцгой шинж бол чинад далдын болохоор энергиэ алдаж саардаггүй. Орчлон даяар эгшин зуур тарна. Дэлхийг нэвтрээд эргэж ойсон долгионоос нь тэндэх “далд” юмсын зураг, үйл хувирлыг тандан босгож болох нь тодров. Хүмэнэй бодол санаа бол далдын скалар долгио учраас билгээр мэдрэх чадвартай юм. Бас хүний бодлын ертөнцийг тандах, өвчнийг нь илиаршуулахад билиг чадлыг нь дайчлах идтэй аж. Скалар долгио нь аливаа юмсын язгуур зүй тогтол, цаг хугацааны жамыг хувиргах шидтэй. Амьд юмсын ой төсөөлөл, оюун билигийг самууруулах идтэй. Цэргийн зориулалтаар ашиглахаар эрчимтэй судалж байгаа юм. 

    Холограф. 

    Халсанд үйлчилсэн гэрлийн долгионы энергийн эрчмийн ул мөрөөр ердийн зурагийг тодруулдаг. Эдүгээ холограм гэх 3D зураг олон салбарт тууштай нэвтэрч байна. Долгионы хигээс буюу фазын ялгаа болон харгалзсан энергээр холозургийн хальс үүсдэг. Хальс хоёр хэмжээстэй. Холохалсыг хичнээн хигэж жижиглэсэн ч уул биетийн 3D дүрс бүтнээнээр гардаг. Орчлонгийн нүүхүй нь цөмийн тэртээх, цөмийн, химийн, биологийн, бас оюун санаа болон чинад билигийн аливаа үйлийг туулжээ. Нүүхүйн энэ бүх үйл нь скалар долгионоо чинадад илгээжээ. Бүх олон холодолгионууд төрөл төрлөөрөө үржилдэн (diffraction) найрахад орчлонгийн холограм буюу энерги мэдээлэлт орон үүсчээ. Дам туршилтын баримтаас ургуулахуйд өмнө дурьдсан бүх төрлийн скалар долгионууд чинад ертөнцөд холограф мэдээллийн далай үүсгэсэн нь тодорхой болж байна. Тийм чинад холограм бол Орчлонгийн ой санамж бөгөөд ил далдын алив үйлийн заяачийг шийдэх, хөтлөхүйн зөн ундрага буюу энерги- мэдээллийн хүчний далай юм. Гагцхүү биднээс чинадад буй. Энэхүү сан далайг дам туршилт ч бас л алгуур илрүүлсээр байна. Нейрофизиологч Прибрам уураг тархины эд эс, нейрон холограм бүтэцтэйг туршлагаар тандсан байна. Нэр физикч Д. Бом цөмийн нэг эгэл бөөм Орлонг босгох бүрэн мэдээлэл агуулна гэж таамнал дэвшүүлсэн юм. 

    Амьсан сүлэлдэхүй. 

    Орчлонгийн билиг амьсахуйг тандан илрүүлж буй зарим физик туршилтыг бас дурьдмаар санагдана. Хүний бодол бодисын төрх төлөв бүрэлдэхэд эрс нөлөөлж байгааг японы эмнэлгийн физикч Эмото туршлагаар нотолжээ. Давхар нэрсэн усыг хөлдөх явцад нь сайнаар магтахад гоё 6 талт талст, бас аль муугаар хэлэхэд эв хавгүй дүрс болжээ. Цагаан будааг соёолуулах, талстыг ургуулахад оюун билиг хүчтэй нөлөөлж байгааг туршилтаар бас илрүүлжээ. Бодис, юмсын төрх төлөв бүрэлдэх, үзэгдэл, үйл хувирлыг хүний санаа бодлоор жолоодож болохыг энэ туршилт нотлов. Энэ зүй тогтлыг дээдэс мэдэж байсан нь лавтай. Хур бороо дуудах, зад барих тухай домог яриач байдаг шүү дээ. Дээд Тэнгэр нь элчин-эзэн сүнснийхээ үгийг сонсдог билиг ухаант оршихуйн болохын нотолгоо энэ буюу. Хумхи ертөнцийн бөөмс сүлэлдэн амьсах квант жамтай буюу зааглан тодорхойлох нь туйлаас боломжгүй. Эл зүйг цөөнгүй туршилтаар судалсны хоёрыг нь дурьдъя. Дэлхийд 600 гэрлийн жил туулж ирсэн хоёр одны туяанууд анх үүсэх үедээ амьсан сүлэлдснийг туршилтаар тогтоов. Товчхон хэлбэл тэр хоёр туяаны задалж өөр туяатай сүлэлдүүлэхэд ижилхэн мэдээллийг агуулж байсан нь батдагдсан. Нэгийг өөр туяатай сүлэлдүүлж хувиргахад нөгөөх нь хичнээн алс байсан ч ижилхэн хувирна. Орчлон бүхэлдээ тэгж амьсан сүлэлдсэн байх буюу. Энэ төрөл туршилтыг газрын олон лабораторт үйлдэв. Хятадын эрдэмтэд хиймэл дагуулаас сүлэлдүүлсэн хоёр туяаг хоорондоо 1200 км зайтай хоёр станц руу илгээжээ. Нэг туяаг задалж өөр туяатай сүлэлдэл үүсгэхэд нөгөө станц дахь туяа нь хувирч амь заяачтай нь тодорчээ. Тэр явцад мэдээллийг тайлж мэднэ. Ирээдүйн сансрын холбоонд чинад билгийн буюу квант сүлэлдэхүйн жамыг ашиглах ирээдүй тодорч эхлэв. Дэлхий дээрх хүн болон бусад юмсын бөөмсийг сүлүлдэхүйн жамаар алсад хувилж болох юм. Зөн билгээр орон зайг товчлон юмсыг бүрэлдүүлэх шилжүүлэх билиг чадал дорнын болог Мөнх Тэнгэр эрдэмд байсныг хойч үе маань судлах цаг ирнэ гэдэг итгэж, тэнгэр тавилангийн ерөөл өргөнөм. Энэ асуудал нь квант физик дэх зэрэгцээ ертөнц гэх таамнал руу нийлэх бөлгөө. 

    Сүнс ба холограф. 

    Орчлонгийн нүүхүй нь цөмийн тэртээх, цөмийн, химийн, биологийн, бас оюун санаа болон чинад билигийн аливаа үйлийн скалар долгионууд Орчлонгийн холограм далайг үүтгэх тухай өмнө ярилцсан. Энерги- мэдээллийн энэ далай орон нь хугацааны өнгөрсөн, одоо, ирээдүйн мэдээллийг тэгш агуулна. Сүнс бол мөн билиг мэдээллийн холограм төрлийн тун – хувь хүмэнэй богц мэдээлэл хэмээн төсөөлнөм. Сүнс нь хүний ухаарлын далайд бүрэлдсэн, билиг төөрөг зургийн холограм сан хэмээн төсөөлнөм. Энэ бол чинад заяач бүхий үйл мөн. Хүмэн боддлоороо сүнстэйгээ хөөрөлдөж байдаг болов уудаа. Тэгэхлээр сүнс нь хүний амьддаа бүтээсэн, бүтээлцсэн эрдэм, соёл, урлагийн сан- холограм мэдээллийг авч (Plato) буцдаг бас эргэж хэрэглэхийн шинжлэх ухааны үндэстэй болж байна. Дээдэс маань билиг соёл, эрдмээ хөгжүүлэхдээ чухамхүү эл чинад нөөцийг ашиглажээ. Холограм далай нь Орчлонгийн бүх цэгт түгэж дүүргэх өвөрмөц шинж чанартай. Бодист бүх юмс, ДНХ, нейронч холограм заяачтай. Хүний ДНХ болон түүнээс тасалж авсан хэсэг суурь багц хоёрыг хол тусгаарлаад эзнийх сэтгэлийг хөдлөгөхөд ДНХ-ээс цацрсан туяаы дэвтамж эрчим нь давхцаж байгааг туршлтаар тогтоожээ. Энэ нь ДНХ бол холограм мөний нотолгоо юм. Бодист бүх юмс чинад холограф далай буюу Дээд Тэнгэрт булхаж байх аж. Бодист юмсыг билиг энергийн царцмал төрх гэж үзвэл илүү зохимоор. Бид дээдсийн сүнстэй хамт байвч хандах замаа мэдэхүй чинад далдад байлгах аж. Хурайлан дуудахад холограф орон (тухайлбал, сүнс) нь дарвиж, хүмэнэй ухаарлын тэнгэрт заларч, түүхэн мэдээлэл, мэдлэгийг хүссний дагуу хариулж дуулгана. Удган, зайран нар дээдсийн онгодыг урьж, эрдэм, мэдээлийг тэгж авдаг байж. Үндэстнийг бүхэлд нь хамран газар сайгүй үйлддэг байсан энэ үйл буулт бол өвөг монголчуудын билиг тэнгэрээс суралцдаг сургууль нь байж. Цэгцэрч гэгээрлийн дээд төвшиндөө хүрээд их сургуулийн зиндаа түшжээ. Билиг их сургуулийн “професорууд” нь билиг танхай асан дээдсийн онгод-сүнс байсан аж. Дашрамд хэлэхэд өнөөгийн эрдэмт билиг чадалтан нар дээд тэнгэр буюу тэнгэрийн хүчээр , “мянган жилийн ирээдүйг угтан мэдэгч зөнгөөр( Сорхагтани)” түмнийг гэгээрүүлэх их зорилтыг эрхэмлэх цаг ирчхээд байна. Монголчууд билиг эрдмийнхээ эрчин дор тэнгэрийн нэгэн “хүмэнд” багцарч аугаа шид чадал олсныг давтан болгооё. 

    Билиг ба хар нүх. 

    Доод сэрлээс дээд билиг тэнгэр мэдрэмж хүртлэх илрэл жишээ газарт бүгд л бий. Амьгүй бодис буюу эгэл сэрэлт юмс, нян бирдээс сээр нуруут амьтныг хүртлэх ахуй үйлийг тусгаж сэрдэг биологи төрөл зүйлүүд байна. Харин эл төрөл зүйлүүд бол хүртэх ухах сэрлээс гадна, масс цогцост төвлөрсөн билиг ухааны дөгөөтэй. Амьгүй ертөнц нь чинад энергийн төвлөрлөөс үүдэлтэй савдаг, лус, шамбалын орон гэх төвүүдтэй. Хүмүүн бол бүр Дээд Тэнгэрийн буюу тэнгэрийн сэрэхүйгээр амилсан дээд билиг заяачтай юм. Тэгэхлээр эгэл сэрэлтэй амьгүй юмс, ухамсарт сэрлийн төвшин дэх амьд юмс, тэнгэрийн сэрэхүйт хүмүүний шүтэлцэхүйн зачач бол Орчлонгийн ухаарахуйн газар дахь иж бүрэлдэл мөн. Харин их Орчлонд бол оройн дээд билиг оюуны төвлөрөл(хар энерги, хар нүх?) бий. Нүсэр том, бас бэсрэг хар нүхийг туршилтаар илрүүлэв. Хар нүхний бүр цэгэн төрөл бол торсион орон болов уу даа. Хайзенбергийн шүтэн гүйцээх зарчим ёсоор тэртээ 10-33 метрийн гүнд 1097 г/см3 нягт бүхий чинад энерги мэдээллийн гаргууд нягтрал бий. Тэр билиг хар нүх аливаа юмсын масс-энергийн 96 хувийг эзэлдэг бизээ. Үлэмж, үлэг, хумхи хар нүх, хар энергийн амьсал нь хүний оюун оюун билиг лүгээ үл салах амь заяачтай. Орчлонгийн эл билиг- хар далай бол бодист ил хийгээд чинад ертөнцийн амсахуйн заяаг хөтлөн жолоодох оройн дээд билиг хүч- төөрөг заяачийн эх ундрага гэмээр. Ил хийгээд чинад ертөнцийн хам үйлийн холограф далай нь гурван цагийн мэдээлдийг эрх тэгш хадгална. Дээд Тэнгэр бол Орчлонгийн энэ бүх оршихуйн шүтэлцэн нүүхүйн үйлээр бүрэлдэх, бүрлэхүйн зуурдын тавилан, дэг эрэмбийг хөтлөх билиг оюуны шийдэл- хүч юм. Монголын билиг соёлыг гутааж, “хар домог” найруулсан өрнийн судлаачдын бүтээлийг шүүхдээ нэрт эрдэмтэн Лев Гумилев энэ дүгнэлтийг хийсэн байдаг юм. Эндээс өлгөхүйд хүмүүн бол газар дахь шим бодист цогцост шүглэсэн Дээд Тэнгэрийн төлөөний “бүрэн” эрхт элчин аж. Эл элчин нь чухамдаа билиг “сүнс”-богц холограм болохыг болгоогоорой. Сүнс, цогцос хоёр шүтэлцэх үйлээр амьсдаг боловч тусгаар бодгал болохыг физикчид, эмч нар баталжээ. Дээд тэнгэр орчлонгийн нүүхүйн жам, дэг эрэмбийг хөтөлдөг бол хүмүүн газарт оюун билгээрээ бүхнийг үүтгэж бүтээдэг. Физик тулгуур хүчнүүд бол дээд тэнгэрийн бодист юмсын шүтэлцэх үйлээр илэрч буй харилцааны дүрэм дэг, эрэмбийг гүйцэтгүүр бололтой. Дээд Тэнгэрийн билиг оюуны бодист ертөнц дэх зараал- жолоо хөтлүүр л эл хүчнүүд болов уу даа. Газар дахь бүхий л үйлийн тэнгэр тавилангийн хөтлүүр нь билиг оюуны эрч хүч юм. 

    Тэнгэр заяач минь хаяагүй.

    Нүүхүйн хар үүл гайд дайруулах явцад монголчууд мөнөөх тэнгэрлиг шид чадлаа гээж, илийн хавцал, дарангуйлах хуулийн занганд оржээ. “Алтан торонд суусан ч амарч чадахгүй “ гэх ардын хэллэгийг сангагдуулдаг юм. Тэнгэр-байгаль-хүмүүний амьсахуйн заяачийг дахин эдлэхийн тулд цөөхүүлээ бид тэнгэрийн туйлын шудрга дэг сахилгыг үлэг цогцос хийгээд хумхи бүэлдэл нь боох эд эс, ДНХ, уураг тархины нейрон, мах, цус, чөмөгний бөөмсөөр мэдэрч мөрдөх жам ёстой. Энэ бол Тэнгэр-газар-хүмүүний шүтэн барилдлахуйн жам-их ясахуй билээ. Цогцос эд эс, ДНХ, нейроны бүтэц дэх бөөмс билиг эхлэлтэй. Бөөмс Орчлонгийн төрөл төрхөм лүгээ амьсан эгшин зуур харилцан мэдээ солилцдгийг физикт бас баталсан билээ. Харь хөтлүүрт хар мэдээ дохиог мөнөө бид тэнгэрээ гээж бузардсан сэтгэлээр хүлээн авч байгаа. Тэр бузар дохио үйлээр тэнгэр тавилангаа үргээж, буртагт төөрөг зургийг ухаарлын тэнгэртээ буулгаж байгаа нь харамсалтай. Энэ бол нүгэл. Нүгэл ил болохуйд нүдээр гоождог нь жам шүү: Байгаль дэлхийд од гариг, уулс ус далай, шим ертөнц мэтэд өнөөх чинад энерги мэдээллийн “хүндийн” төвүүд үүсдэг нь физикийн зүй тогтол мөн. Онгод сүнс, савдаг, лус мэт төрх жам гэх төөрөг хүч байдгийг нүүдэлчид мэдэрсэн нь тодорхой. Хүмүүн Орчлонгийн ил хийгээд далдыг адилхан мэдэрч, дээдлэн хүндэлж байж, зуурдыг туулах заяачийг чанд сахихыг өвөг дээдэс гэрээслэн үлдээсэн байна. Байгаль, хүмүүн, амьтан ер эх болсон бүх зүйл юмс бол эрх тэгш байх тэнгэрийн жамыг иргүнд мэдрүүлж, дагах дэгийг их дээдэс тал эутагт өнө эртнээс хэрэгжүүлсэн юм.. 

    Хүмүүн төрөлхтнөөс хамгийн түрүүнд тэнгэр тавилангийн далайд хандан хурайлж, хүссэн үйлсийн төөрөг зургийг ухаарлын тэнгэртээ буулгаж сурч. Тэгээд газарт ухах сэдэл сэтгэлгээр урлах ухааныг сийлээд чөлөөт гарын дүйг дайчлан хөдөлмөрлөж байж соёл, иргэншлийг нүүдэдчид бадраасан байна. Дэвшлийн замаар тэгж өгссөн байна. Суурин ард түмний эрдэм ухаан ч ерөнхийдээ ижил зарчимд суурилна. Тэд дээд тэнгэрт шууд хандаагүй мэт авч, ертөнцийн эзэн гэх үнэмшдээр залбирч, хатуу итгэсэн бодист ахуйгаас эрдэм соёлыг төлжүүлэн, хуульт засаглалыг бэхжүүлжээ. Дэлхий дээр өнөөдөр хуульт засаглал хямарч, эрч нөөц нь шавхагдсан нь улам бүр тодорсоор бус уу. Нүүдэлчид тэнгэр, газрыг шүтэж, олон омог аймаг бултаараа тэнгэрийн билиг заяачийг буцалтгүй дагасан байна. Дээдсийнхээ өв эрдэм хийгээд тэнгэр тавиланг сэргээн босгох зорилт цөөхүүлээ бидний өмнө тавигдав. Эрин цагийн шинжлэх ухааны дээжис ололтоор баяжуулаад дэлхийн нүдний өмнө Тэнгэрийн жамын гайхамшгийг илтгэн харуулая. Энэ бол дээдсийн гэрээслэл мөн. Тэнгэрийн жам хэрэгжиж, Монгол гэх нэр дэлхийд бадартугай

    http://olkhagva.blogspot.com/

    http://creativemongolia.com/lkhagva-o/