Category: Uncategorized

  • З.Цэнгэлсайхан: – Үйл урлах болон уран хатгамлын урлал нь Монгол хатан ухааны үндэс юм. Тэвчээртэй, аливаа юмны гарц, шийдлийг зөв олох хандлагатай, ерөөсөө хүний оюун ухааныг хөгжүүлэх хамгийн чухал зүйлийн нэг бол үйл урлах

    Монгол улсын соёлын биет бус өв өвлөгч  “ Уран хатгамалчин З.Цэнгэлсайханыг уншигч танд танилцуулж байна.  Тэрбээр Уран хатгамал буюу “Зүү ороох” оёдолыг ЮНЕСКО – д бүртгүүлэх ажлын хэсгийг ахалж ажилласан юм. Мөн  эмэгтэйчүүдийн уран хатгамал урлалыг дэмжих  “Эгнэшгүй санаа төв” ТББ  – ын тэргүүнээр ажилладаг.  20 гаруй жил уран хамтгамалыг судалж, бусдад өвлүүлэн зааж яваа үйлчин эмэгтэйн ярианд анхаарлаа хандуулна уу.

    Таны уран хатгамалын ажил анх яаж эхэлсэн бэ ?

    Би 1990 онд Дархан хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар сонгогдсон юм. Тэр үед үйлдвэрүүд хаалгаа бариад олон хүмүүс ажилгүй болсон. Тэгээд би Мөнхөө даргатай Индонез улсруу туршлага судлахаар явж байгаад хүүхнүүд нь салфетка нэхээд Японд гаргадаг гэдгийг сонсчихоод өөрийнхөө уран хатгамал хийдэг дээрээ тулгуурлаад орчин үеийн өргөн хэрэглээний зүйлсүүдийг зүү ороосон хатгамалаар хийж эхэлсэн. Олон эмэгтэйчүүдийг ажилтай болгох зорилготойгоор эхлүүлж байсан юм. Шинэ , шинэ загварууд гаргаад үйлдвэрлэлд нэвтрүүлэх гээд хэсэг явсан. Бас янз бүрийн бэлгэ дурсгалын зүйл хийгээд , үзэсгэлэн худалдаануудад оролцоод гайгүй сайхан дэмжлэг авдаг хэрнээ яг бөөнөөр нь захиалга ерөөсөө орж ирэхгүй байлаа.  Ганц хоёроор нь зарж борлуулаад цөөхөн ч гэсэн хүнд зааж сургасан маань ашиг орлогоо нэмэгдүүлээд явж ирсэн.

     “Зүү ороох” хатгамалыг монгол улсын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн байсан. Чухам юуны учир өв болов ?

    Би 20 гаруй жил хатгамал хатгаж, судалж явсан. Ном судраас хатгамалын түүх, уламжлалыг нь судлаад үзэхээр уран бэрийн торгон ухаан, эмэгтэй хүний мяндасан ухаан л гэдэг тэр бүх юм чинь ерөөсөө үйл урлалаас л төрж байсан юм байна. Ямар ч сургууль соёлд яваагүй хүмүүс яагаад тийм их ухаантай байсан юм гэхээр зэрэг бүх юмаа өөрийн гараар хийдэг. Тэрнээсээ бэлгэдэл, өнгө будаг, түүх, уламжлал гээд маш олон төрлийн мэдлэг олж авдаг. Мөн хатгамал хийх явцдаа хүн асар их төлөв түвшин болдог. Тэвчээртэй, аливаа юмны гарц , шийдлийг зөв олох хандлагатай, ерөөсөө хүний оюун ухааныг хөгжүүлэх хамгийн чухал зүйлийн нэг бол үйл урлах асуудал байсан байна гэж ойлгосон. Тэр тусмаа хатгамалын урлал нь бусад гар урлалаасаа илүү их олон талын мэдлэг шаардсан ажил болдог  учраас хүнийг төлөвшүүлэх, хүмүүжүүлэх, хөгжүүлэхдээ илүү үр нөлөөтэй байсан байна. Үүнийг  шинжлэх ухаан ч гэсэн нотлоод одоо уран хатгамалаар эмчилдэг эмчилгээний арга нээж байна. Яагаад гэхээр хамтгамалдаа бүх анхаарлаа төвлөрүүлээд бүх зүйлээс тасраад суудаг  учраас нэгэн төрлийн бясалгал юм. Тийм болохоор зэрэг би хүмүүст зааж сургах ажилдаа илүү их анхаарлаа хандуулж байгаа. Охид бүсгүйчүүдээ уран гартай, ухаантай , тэсвэр тэвчээртэй болгоход хэрэгтэй юм байна гэж бодож байгаа.

    З. Цэнгэлсайхан: Хөөрөгний даалинг энергийн уут гэдэг

    “Зүү ороох” хатгамалыг ЮНЕСКО – д бүртгүүлэх гэж байгаа гэсэн. Энэ тухай сонин сайхнаасаа ярьж өгөхгүй юу ?

    Зүү ороох хамтгамалын үүсэл гарал нь тэдий үед байна гэсэн баримт хаана ч байдаггүй л дээ. Яахав бидний нэг таамаг байгаа. Анх гал хэрэглэж эхэлсэн үеэс эхэлсэн юм байна гэж. Яагаад гэхээр гараа үрэхээр зэрэг  халаад байх, гал асаахын тулд модоо үрж байж анх гогцоо гарч ирсэн. Тэр үед анхны санаа нь гарч 19 дүгээр зуунд сонгодог урлаг болтолоо хөгжсөн гэсэн ойлголт байгаа. Хамгийн гол нь үнэхээр цэвэр монгол хүний оюун ухаанаар бүтсэн хатгамал. Хэрэглэгдэж байсан түүх нь бурхан шашны эд зүйл, эр нөхөртөө сэтгэлийн илэрхийлэл болгож хөөрөгний даалин, аяганы уут урлаж өгдөг байсан. Даалин бол хамгийн том хүндлэл, хүний хамаг сүр сүлдийг нь авч явдаг учраас энергийн уут гэж ярьдаг. Зан заншилын хувьд асар том байр суурь эзэлдэг. Бас нэг чухал юм нь энэ бол жинхэнэ гар урлал. Бусад бүх төрлийн хатгамалыг одоо машинаар оёж болдог болчихсон.  Яагаад гэхээр зүү хатгаж гаргаж ирчихээд дахиж давхар даруулж оёод шаглаад байдаг. Манай гар оёдолын хамгийн бөх оёо бол шаглаа оёо байдаг. Энэ шаглаа оёоо их чамин болгоод дээрээс нь зүү ороосон гогцоо гаргаж шагладаг учраас яагаад ч машинд орох боломжгүй. Тийм учраас их том өв юм байна гэж бодоод ЮНЕСКО – д бүртгүүлье гэсэн  санаа  гаргаад “Соёлын өвийн төв”-ийнхөнтэй холбогдсон юм. Гэтэл намайг дэмжээд 2010 онд материалаа бүрдүүлж  явуулсан. Жилд нэг л материалыг бүртгэдэг учраас одоо хараахан бүртгэгдээгүй хүлээгдээд байгаа.

    Та одоо хичнээн шавьтай болж байна ?

    Би 20 хэдэн жилийн дотор Дарханд гэхэд 200 гаруй хүнд зааж сургасан байгаа. Харин өнгөрсөн оны 8 дугаар сараас хотод ирээд бас Эрдэнэт, Дорноговь руу явсан. Одоо Хэнтий аймаг руу явах урилгатай байгаа. Өнгөрсөн жил хүрэхгүйн хугацаанд 350 гаруй хүнд зааж сургасан байна.  Эмэгтэйчүүдийг энэ сургалтанд суухаар нөхөрүүд нь их дуртай байдаг. Аавууд нь  хүртэл охиноо хөтлөөд хүрээд ирдэг. Гадуур хөөрөгний даалин, ялангуяа уламжлалт талынх нь юмнууд их үнэтэй байдаг. Үүнээсээ ч болдог юм уу хийж сурах хүсэлтэй хүмүүс маш их байдаг. Тэгээд л хүмүүсийнхээ сэтгэлд нь хүртэл харамгүй сайхан зааж өгөхийг хичээгээд явж байна.

    Та  хатгамалын тухай ном бичсэн байна. Энэ номыг бичихын тулд хатгамалын түүхийг бүр эртнээс нь судласан уу ?

    Би  төрийн албан хаагч байсан. “ Зүү ороох хатгамал” – аараа олон хүнийг ажилтай болгоё гэж бодож яваадДархан – Уул аймгийн ЗДТГ – т ажиллаж байхдаа номныхоо эхний хэвлэлийг 2005 онд гаргасан.  Энэ номыг гаргасан шалтгаан нь хатгамалыг хөгжүүлэхийн тулд  хатгамалчдыг цуглуулж , үзье гэж бодоод хатгамалчдын улсын уралдааныг анх удаа санаачлан Дарханд зохион байгуулсан юм. Тэгээд нэгэнт уралдаан зохион байгуулж байгаа юм чинь хүмүүс гартаа барих юмтай байг дээ гээд бүх музейнүүдээр яваад музейн ховор хатгамал, зээгт наамалтай эдлэлүүдийн бүх зураг хөрөгийг нь аваад бас уралдаанд оролцох гэж байгаа хүмүүсийн бүтээлүүдийг

    тэмцээнээс өмнө файлаар авч байгаад энэ номыг гаргасан юм. Энэ ном бол монголд анх удаа уран хатгамалаар дагнасан альбом ном болж  гарсан. Хатгалтын технолгиуд, болон түүгээр юу хийж болох вэ гэдгийг номондоо оруулж өгсөн. Хоёр дахь улсын уралдаанаа 2010 онд зохион байгуулсан. Тэгээд номынхоо анхны хэвлэлийг сайжруулаад уралдаанд оролцсон хүмүүсийнхээ бүтээлүүдээр баяжуулаад дахин хэвлэсэн маань борлогдож дуусаад одоо гурав дахь хэвлэлрүүгээ  орох гээд явж байна.

    Ном тань дотроо ямар ямар бүлэгтэй вэ ?

    Зээгт наамал, Зүү ороох, Задгай хатгамал, Хонин холбоо, Хэрээсэн хатгамал, Шүр сувд даруулж оёох, Утас хагалж даруулах, Битүү төвгөр хатгамал, Хаваасан хатгамал буюу туулай харайлгах хатгамал, Эсгий ширмэл, Бусад төрлийн хатгамалууд гэсэн бүлгүүд байгаа. Хойно нь Уран хатгамалыг дэмжих эмэгтэйчүүдийн “Эгнэшгүй санаа” төвийнхөө үйл ажиллагааны талаар мэдээлэл оруулж өгсөн байгаа.  Энэ дотроос Утас хагалж даруулах хатгамал нь бараг мартагдсан зүйл байсан. Би номынхоо хоёр дахь хэвлэлд шинээр оруулж ирсэн байгаа.

    З.Цэнгэлсайхан: “Нацагдорж” хээ  гэхэд хүнийг хэл ам, хамаг муу юмнаас хамгаалж байдаг

    “Утас хагалж даруулах оёдол” мартагдсан зүйл байсан гэж байна. Тэгэхээр та яаж сэргээсэн юм бэ ?

    Би энэ оёдолыг огт үзээгүй, мэддэггүй байсан юм. 2 жилийн өмөн телевизээр “Өрөг” гээд оюуны бүтээлтэй хүмүүсийг оролцуулдаг нэвтрүүлэг явсан. Тэр нэвтрүүлэгт оролцож байгаад нэг эхнэр,нөхөр хоёр энэ оёдолоор гутал оёсон байхыг хараад мэдэж авсан юм. Бас дараа нь Хөвсгөл аймгийн нэг хүний оёсон хавтагыг олж номонд оруулсан юм. Гэхдээ өмнө нь ингэж сэтгэж оёдогггүй байснаас биш энэ оёдолыг сурахад амархан л даа. 

    Таны голлон оёдог хөөрөгний даалинд  ямар , ямар хээ угалз чимэглэлүүд ордог юм ?

    Анх оёж байхдаа бол нүдэндээ харагдсаныг л оёдог байлаа. Эхлээд дандаа угалзтай даалин хийдэг байсан. Сүүлд би өөрөө эскиз, загвараа хийж сурсаныхаа дараа ямар орон зайд багтааж, ямар хээ угалз оёхоо шийддэг болсон. Хээний сонголтын хувьд уламжлал талаа голчлон баридаг. 12 жил, 4 хүчтэн оёдог. Сүүлийн үед хүмүүс морь их оёулдаг болсон. Жишээлбэл энэ даалинд би эр хүнд сайн гэгддэг хамаг л нарийн нандин хээ угалзыг оруулахыг хичээсэн байгаа.  Энэ даалин хоёр талдаа 12 жилтэй, уул устай, одтой галтай,  Хүнд ээлтэй байдаг бүх зүйлийг багтаах гэсэн юм. Энэ “Нацагдорж” хээ  гэхэд хүнийг хэл ам, хамаг муу юмнаас хамгаалж байдаг юм  гэнэ лээ. Энд байгаа хээг зоосон хээ гэдэг гэхдээ арвайнаас үүссэн гэдэг. Арвайнаас үүссэн учраас өсөж , үржихийн бэлгэдэлтэй. Энэ арвай хээ Богд хаант монгол улсын сангийн тамга байсан. Бас хосын бэлгэдэл болгож хаан бугуйвч, хатан сүйх хээг оёсон байгаа.

    З.Цэнгэлсайхан: Гэр бүлээрээ ажиллаж байгаа хүмүүс их болсон

    Жишээлбэл хамгийн жижиг бүтээл оёлоо гэж бодоход  хэдий хэр хугацаа шаардах вэ ?

    Хөөрөгний даалинг хийхэд зоосон ширээний сүлжмэл гэж орно. Эртний хөөрөгний даалингууд дандаа ийм зоосон ширээний сүлжмэлтэй байгаа. Тэгээд би хоёр жилийн өмнөөс энэ сүлжмэлийг шинээр нэмж сурсан байгаа. Сүлжмэл тууз учраас юуг ч чимэглэж , эмжиж болдог. Жишээлбэл энэ зүү ороосон хатгамалтай, загасан нуруу орсон зоосон ширээний сүлжмэлтэй бэлэг дурсгалын зүйлийг би Оюунгэрэл сайдыг Франц явахад оёж өгч явуулсан. Энийг хийхэд л бүтэн хоёр өдөр орно.  Хөөрөгний даалин оёход 5 – 6 сар болно. Тэгэхдээ хоногт сууж байгаа цаг маань 10 – аас дээш цаг шүү дээ. Бүр том хэмжээний жишээлбэл энэ монгол улсын төрийн дуулалыг нэг жил хагас оёсон.

    Ингэж их цаг, хөдөлмөр зориулсан зүйл мэдээж үнэ цэнэтэй байна. Өнгөрсөн хугацаанд таны оёсон хамгийн гоё бас үнэ цэнэтэй бүтээл юу вэ ?

    Хамгийн үнэтэй гэвэл хөөрөгний даалин байна.  Даалингийн үнэ 500 мянгаас 25 сая төгрөг хүртэл байна.  Жишээлбэл одоо 4 УИХ – ын гишүүнд миний оёсон даалин байна. Ер нь оёсон юмаа борлуулахын тулд хэрэглээ рүү түлхүү оруулах хэрэгтэй болдог. Урлагийн бүтээлүүдийг тэр болгон аваад байхгүй. Тийм учраас хэрэглээний зүйл түлхүү урлаж орлогоо нэмэгдүүлж байгаа гэр бүлээрээ ажиллаж байгаа хүмүүс их болсон. Ер нь ихэнхдээ гэр бүлээрээ болчихдог.

    Яагаад ?

    Гэр бүлийнх нь нэг хүн тэгэж их хөдөлмөрлөж байгааг хараад зүгээр сууж чаддаггүй байх. Тэгэж бодохгүй байгаад байвал албаар туслуулдаг. Жишээлбэл манай нөхөр бол төмөр замд ажилладаг  их завгүй хүн. Тэтгэвэртээ гарчихангуут нь би нөхөртөө энэ ажлаа зааж, туслуулж эхэлсэн. Тэгээд манайх туг, далбаа хийдэг болсон. Одоо нөхөр маань ямар ч туг далбааг стандартын дагуу хийдэг болсон. Сүүлийн 5 удаагийн сонгуулийн  туг, далбаануудыг хийсэн байна. Бас сүүлд нь зоосон ширээний сүлжмэл хийхийг заагаад өгчихсөн, хүүдээ ч бас зааж өгсөн  хамт хийгээд явж байна. Сурахад их амархан л даа. Хоёр, гуравхан өдөр зааж өгөөд өрөө дадлагажсаар байгаад сурчихдаг. Манай сургалтад сууж байгаа хүмүүс ч гэсэн их хурдан сурах боломжтой.

    З.Цэнгэлсайхан: Хамтгамалын гэр үзэсгэлэн гаргана

    Таны цаашдын зорилго юу вэ ?

    Цаашдаа зүү ороох оёдолоо ЮНЕСКО – д бүртгүүлчихвэл хөтөлбөржүүлээд албан ёсны сургалтын программтай болоод охидуудыг хүн болгохын тулд энэ урлалаа хөгжүүлэх ёстой юм байна гэдгийг төрийн түвшинд ойлгуулах юмсан гэж бодож байгаа. Тэгэхийн тулд олон түмэндээ ойлгуулах хэрэгтэй байна. Үүний тулд би ойрын үед гэр үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. Тэрнээсээ цааш нь улбаалаад байнгын гэр музейтэй болох юмсан гэж гэсэн зорилготой.  Яваандаа “Оюун ухааны музей”  гэдэг шиг өргөжүүлээд сургалт нь ч байж байдаг, хатгамал нь  ч байж байдаг , үйлдвэрлэл  нь ч байж байдаг ганцхан хатгамал ч биш гар урлалын нэгдсэн төвтэй болж байж хөгжих юм байна гэсэн бодолтой байгаа. Тэгэхгүй бол одоо гар урлал хийж байгаа хүмүүс бүгд шалнаас доош орчихсон. Өөрөөр хэлбэл бүгд л подвальд ажиллаж байна. Гэр үзэсгэлэн маань удахгүй наадмаас өмнө гарна. Циркийн гүйцэтгэх захирал Пүрэвбадам гуай их дэмжээд гэрийг маань гаргаж өгөхөөр болсон байгаа. Гэр доторх бараг бүх зүйл ариун цэврийн булан, аяганы уут, эмийн уут, орны дээгүүрх хөмсөг, тоононы цамхараандаа хүртэл хатгамалтай зүйл хийж байсан.  Тийм болохоор гэр доторх юуг хийж болохоор байна тэр болгоныг үзэсгэлэнгээрээ харуулахыг зорьж байгаа.


  • НИЙСЛЭЛИЙН СӨББ-ЫН УДИРДАХ АЖИЛТАН, БАГШ НАРЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ “ЦЭГЭЭР НААДЪЯ-ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА” УРАЛДААНЫ УДИРДАМЖ

    <<ШАГНАЛЫН САН 4,5сая₮>>

    1. ЗОРИЛГО, ХАМРАХ ХҮРЭЭ

    Бага насны хүүхдийг зурлага бичвэрээр хөгжүүлэх “Цэгээр наадъя” арга технологи эзэмшсэн багш нарын шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, улмаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагад энэхүү бүтээлч арга аргачлалыг нэвтрүүлэхэд уралдааны үндсэн зорилго оршино.
    Тус уралдаанд нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн багш, удирдлага оролцож болно.

    2. УРАЛДААНЫ ҮЕ ШАТ

    2018.09.26- 2018.11.20 Хөгжүүлэх үйл ажиллагааны боловсруулалт хийж, цэцэрлэг дээрээ турших
    2018.10.25-2018.11.25 Хөгжүүлэх үйл ажиллагааны боловсруулалт, зааж туршсан бичлэг, хүүхдийн бүтээл зэргийг уралдааны комисст илгээх
    2018.12.05-2018.12.10 Уралдааны дүн гаргах, мэдээлэх
    2018.12.15-2018.12.25 Шагнал гардуулах

    3. ТАВИГДАХ ШААРДЛАГА

    1. Хөгжүүлэх үйл ажиллагаа (ХҮА) нь “Бэлтгэл” бүлэгт чиглэнэ.
    2. Хөгжүүлэх үйл ажиллагааг СӨБ-ын Сургалтын цөм хөтөлбөр дэх хүүхдэд эзэмшүүлбэл зохих агуулгын хүрээнд (үүнээс сонгож авсан 60 агуулгыг Хавсралт 1-ээс харах) зохион байгуулах бөгөөд хүүхэд өөрийн сурч мэдсэн ойлголт, төсөөллийг бүтээлээрээ илэрхийлэн зурахад чиглэсэн (Хавсралт 2-оос харах, мөн тус зурагнаас үзүүлэн болгон хэрэглэж болно.) байна.
    3. Суралцахуйн чиглэлийн “Хөдөлгөөн, эрүүл мэнд”, “Хөгжим, дүрслэх урлаг” зэрэг ажлуудын (Заал, танхимд урьд өмнө зохион байгуулсан ХҮА-ны боловсруулалтыг хавсаргаж болно.) үр дүнд хүүхдийн олж авсан чадамжийн талаар багшийн зүгээс сэргээн ярилцах, улмаар хүүхэд энэхүү сурч мэдсэн зүйлээ бататган “Цэгээр наадъя” дэвтэрт өөрийн бүтээлээрээ илэрхийлэн зурахад ХҮА-г чиглүүлнэ.
    4. ХҮА-г зааж, туршихдаа тухайн бүлгийн 10-аас доошгүй хүүхдийг нэг хэсэг болгон зохион байгуулж, “Цэгээр наадъя” дэвтэрт бүтээл хийлгэж болно.
    5. Уралдаанд оролцож буй багш нар цэцэрлэгийнхээ удирдлагатай зөвлөлдөн, ХҮА-ны боловсруулалтыг 1-2 удаа зааж туршсан, засаж сайжруулсан, удирдах албан тушаалтнаар батлуулсан байна.
    6. ХҮА явуулж буй бичлэгийг нягтрал сайтай гар утас, зургийн аппаратаар хийсэн байна.
    7. Нэг цэцэрлэгээс суралцахуйн 3-аас доошгүй чиглэлээр 10-аас доошгүй ХҮА-ны боловсруулалт хийж оролцоно.
    8. Уралдааны комисст доорх материалыг бүрдүүлэн sub.shinechlel@gmail.com хаягаар илгээнэ. Үүнд:
    • ХҮА боловсруулсан багшийн овог нэр (бүтнээр), регистр, утасны дугаар, цахим хаяг, ажиллаж буй цэцэрлэгийн хаяг (дүүрэг, дугаар, эрхлэгчийн овог нэр, утас, арга зүйчийн овог нэр, утас)-ийг бүрэн багтаасан нүүр бүхий ХҮА-ны боловсруулалт;
    • ХҮА явуулж буй бичлэг;
    • ХҮА-ны үеэр хүүхдийн зурсан бүтээлээс 5-аас доошгүйг сканердаж, бүтээлийн нэр, цэцэрлэг, бүлэг, хүүхдийн овог нэрийг бичиж илгээнэ.

    4. ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, ҮНЭЛГЭЭ

    Шалгуур үзүүлэлт: (Нийт 100 оноо)
    • ХҮА-ны агуулга нь сонгон авсан агуулгад (Хавсралт 1) нийцсэн эсэх;
    • ХҮА-нд ашигласан, хүүхдийн зурах сонирхлыг татсан, арга аргачлал бүхий үзүүлэн, тараах материал нь цэг зураасыг оновчтой ашиглан, орон зайг баримжаалан зурсан эсэх (Хавсралт 2- ын зургийг ашиглаагүй тохиолдолд);
    • Хүүхдийг сэдэлжүүлсэн байдал;
    • Багшийн өгч буй мэдээлэл, хүүхэдтэй ярилцах асуулт;
    • Хүүхдийн хийсэн бүтээл;
    • ХҮА-ны агуулга, зорилго, арга, хэрэглэгдэхүүн, технологийн шийдлийн уялдаа холбоог хангасан, тухайн шинжлэх ухааны нэршлээр зөв томъёолсон байх;
    • Тухайн суралцахуйн чиглэлийн хүүхдэд эзэмшүүлэх чадамж, сэдвийн зорилго, хоорондын уялдааг хангасан байх;
    • Хүүхдийн хийж буй үйл нь тэднээс сэтгэхүйн үйлдэл шаардахуйц байх.

    Үнэлгээ:
    • 80%-иас дээш үнэлгээтэй, адил агуулгатай ХҮА тус бүрээс 60 агуулга тус бүрт хамгийн өндөр оноотой нэг ХҮА-ны боловсруулалтыг (нийт 60) шалгаруулна.
    • Уралдаанд оролцсон багш нараас нь хамгийн олон ХҮА-ны боловсруулалт шалгарсан (6-аас доошгүй) 3 цэцэрлэгийн арга зүйч, нэг цэцэрлэгийн эрхлэгчийг тодруулна.

    5. ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ
    Шагналын сан: 4,5 сая төгрөг

    1. Багш – 60 хүртэл
    Шалгарсан ХҮА-ны боловсруулалт тус бүр 50.000 төгрөг, Батламж. (Хэрэв нэг багшийн 5-н ХҮА-ны боловсруулалт шалгарсан бол 250.000 төгрөгний шагнал авна.)

    2. Арга зүйч – 3
    “Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл” ТББ-ын “Онцлох гишүүн” тэмдэг, үнэмлэх, Батламж, 200.000 төгрөг

    3. Эрхлэгч – 1
    “Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл” ТББ-ын “Хүндэт гишүүн” тэмдэг, үнэмлэх, Батламж, 300.000 төгрөг

    Тайлбар: Уралдааны шагнал болон холбогдох үйл ажиллагааны зардлыг “Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл” ТББ болон Сайн хүүхдийн найз КUBUS брэнд бүрэн хариуцна.

    Хавсралт дэлгэрэнгүй мэдээлэл татах холбоос: http://share.time.mn/download.shtml…


    Лавлах утас: 99158825, 89158825

    Нийслэлийн Боловсролын газар
    “Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл” ТББ
    Зохион байгуулах баг
    2018 оны 9-р сарын 18

  • Ширнэндоржийн ДОЛГОР- Спортын сэтгэл зүйч, үндэсний спорт

    Спотын сэтгэл зүйч, спортын зүтгэлтэн, Доктор, 
    “Алтан Дээд ГэрИЭ” үндэсний онолын Дэмч багш;

    БОЛОВСРОЛ

    2016- 2018 Монголын Улсын Эрдмийн Их Сургуульд Англи хэлний орчуулагч

    2010- 2012 Хүмүүнлэгийн Их сургуулийн дэргэдэх Эрдмийн сургуульд “Боловсрол  судлал”-ын докторант

    1999- 2000 Удирдлагын Академийн Төрийн  удирдлагын магистр

    1998- 1999 ТЗУХИ-ийн Төрийн удирдлагын менежер, зохион байгуулагч

    1989- 1993 УБИС-ийн дэргэдэх  БТДС-ийг Хөнгөн атлетикийн дасгалжуулагч

    1982- 1986 Улаанбаатар хотын Багшийн сургуулийг Бага ангийн багш

    1974- 1982 Налайх хотын I-10 жилийн сургуульд 8-р анги

    ОЛОН УЛСЫН СУРГАЛТАД ХАМРАГДСАН БАЙДАЛ

    2017 “Development Coach-I level of Paralympic sport” in Singapore, December

    2016 “Women Leadership” IAAF. In China, March

    2015 “Women Leadership” NOC.in Mongolia, December

    АЖЛЫН ТУРШЛАГА

    2016 оноос БСШУСЯ-ны Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын САУЭША сэтгэл зүйн төлөвлөлтийн мэргэжилтэн

    2016 оноос ҮБТДС-ийн Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн

    2015- 2016 ЭМСЯ-ны харъяа  БТСХТ-ийн БТСЭШСХ-ийн Спортын сэтгэл зүйч, эрдэмтэн судлаач

    2013- 2015 Спортын бэлтгэлийн төвд Эрдэм шинжилгээ, судалгааны албанд Эрдэм шинжилгээний ажилтан

    2012- 2013  Соёл, спорт, аялал жуулчлалын Яамны харъяа Спортын бэлтгэлийн төвд Үндэсний шигшээ багийн албаны мэргэжилтэн

    2011- 2012 Биеийн тамир, спортын газар, Үндэсний шигшээ багийн албанд мэргэжилтэн

    2011 оноос ҮБТДС-д Спортын сэтгэл судлалын цагийн багш

    2000- 2003    БХИС-д Менежментийн багш

    1996- 1998   ҮБТДС-д Хөнгөн атлетикийн багш

    1987- 1993   Хөнгөн атлетикийн Үндэсний шигшээ багийн тамирчин

    1986- 1989   БТС-ын “Алдар” нийгэмлэгийн тамирчин

    БОЛОВСРОЛЫН ЦОЛ ЗЭРЭГ

    2013 он “Тамирчны амжилтыг эр зоригийн чанартай холбон судалсан нь” сэвдээр “Боловсрол судлалын доктор” зэрэг хамгаалсан.

    2015 он “Дэд профессор” цол хүртсэн.

    СПОРТЫН ЦОЛ ЗЭРЭГ, ХҮРТСЭН ШАГНАЛ

    2017    МЭИС-ийн THE BEST STUDENT AWARD

    2017    ЗГХА-БТСГ-ын Шилдэг ажилтан

    2014    Хөдөлмөрийн хүндэт медаль

    2013    ССАЖЯ,Спортын бэлтгэлийн төвийн Шилдэг мэргэжилтэн

    2013    ССАЖЯ-ны шагнал Жуух бичиг

    2011    Биеийн тамирын тэргүүний ажилтан

    1992   Самбо бөхийн ОУХМ

    1989    Хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн Спортын мастер

    1987- 2005 Зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлтийн 14 удаагийн Улсын аварга

    НОМ БҮТЭЭЛ

    2019 он “Тамирчны хөгжлийн сэтгэл зүй” УБ

    2018 он “Монгол дасгалжуулагчийн философи, туршлага” УБ

    2015 он “Тамирчны зоригийн сэтгэл зүй” УБ

    2014 он “Би бол дараагийн Олимп, Дэлхийн аварга мөн” УБ

    2012 он “Бэлтгэлийн тэмдэглэл” УБ (Дахин хэвлэлт 2016 он)

    2012 он “Спортын сэтгэл судлал” УБ (Дахин хэвлэлт 2014 он)

    2012 он “Жудагтай хүний дотоод сэтгэлийн дархлаа нь хүн чанар…” УБ

    2010 он “Хүн өөрийгөө танихын ашиг хонжоо” УБ

    2010 он “Хайр ба хариуцлагаас олох ашиг хонжоо” УБ

    2006 он “Амьдралд биеэ дааж явахад чи юу мэдсэн байх шаардлагатай вэ?” УБ (2007, 2008, 2010, 2012, 2014 онд дахин хэвлэгдсэн)

    ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ ХЭВЛЭЛД ХЭВЛЭГДСЭН БҮТЭЭЛ

    2018.09 “Young Athletes Motivation For Sport In Mongolia” ӨМӨЗО-ны Ордос хотод “Монгол туургатан” хүүхдийн VIII наадмын эрдэм шинжилгээний хурал

    2018.07 “Mongolian Coaches Attitude” Materials of the international scientific and practical conference dedicated to “Crossing Borders and Expanding New Horizons for Sport & Exercise Psychology” The 8th ASPASP International Congress. Korea

    2017.11  “The Result of Research Who is Preparing to Olympic Game” Development of physical culture and sport in the North-East of Russia. Materials of the international scientific and practical conference dedicated to the 35 anniversary of the higher sports education in the Republic of Sakha. Russia

    2017.05 “Attention Model and Achievement of Elite Sportsmen” Актуальные вопросы физического воспитания, тренировки, оздровительной и адаптивной физической культуры. г.Якутск. Россия

    2017 “Тhe Result of Research who is Рreparing to Оlympic Game”, “Теория и Практика физичиской  культуры” журнал, Россия

    ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦСОН БАЙДАЛ

    2013 он SPORT’S MANAGEMENT-2013, ULAANBAATAR,Mongolia

    2014 он ASPASP- 2014 TOKYO, Japan

    2015 он SPORT’S SCIENCE, TAIPAI, Tailand

    2017 он INTERNATIONAL CONFERENCE, САХА, Якутия, Россия

    2017 он AFIDA-2017, HAVANA, Cuba

    2018 он ASPASP-2018, DAUGYE, Korea

    МАГИСТРЫН АЖИЛ УДИРДСАН БАЙДАЛ

    Э.Борхүү “Хэт холын марафон гүйлтийн өнөөгийн төлөв байдал” УБ. 2014

    Х.Одмаа “Дасгалжуулагчийн ерөнхий шинж” УБ. 2014

    Ч.Мандхай “Тамирчин, сурагчдын анхаарлын багтаамжийн судалгаа” УБ. 2015

    Г.Чимиддорж “Биеийн тамирын багшийн хариуцлага,үнэлэмжийн судалгаа” УБ. 2015

    З.Мөнхнасан “Спортоор эхлэн хичээлэгчдийн сэдлийн судалгаа” УБ. 2015

    Д.Чанцалдулам “Хүүхдийн биеийн галбирын өөрчлөлтийг судалсан нь” УБ. 2015

    С.Энхбаатар “Бөхийн спортын төрлүүдийн сэтгэл зүйн харилцан нөлөөлөл” УБ. 2015

    Г.Мөнхзаяа “Спортын хэрэглэгдэхүүн стресст өртөхөд нөлөөлөх нь” УБ. 2015

    М.Ариунболд “БТС-ын хөгжилд төрөөс олгож байгаа мөнгөн урамшууллын нөлөө”  УБ. 2016

    С.Энхзаяа “Циркчдийн зоригийн сэтгэл зүй” УБ. 2016

    Ш.Мэндбаяр “Сагсан бөмбөгийн заал, талбайн харьцуулсан судалгаа” УБ. 2017

    А.Энхпүрэв. “Спортод амжилт гаргахад цусны бүлгийн нөлөөлөл” УБ. 2017

    ДОКТОРЫН АЖИЛ УДИРДСАН БАЙДАЛ

    2016 оноос Д.БАТСҮРЭН “Монголын өндөр зэрэгтэй тамирчдын өрсөлдөх чадварын судалгаа” (Олимпийн боксын тамирчдын жишээн дээр) МЭИС-ийн докторант

    2018 оноос С.ГАНХИШИГ “Монгол улс дахь Олимпийн Таеквондогийн спортын удирдлага” МЭИС-ийн докторант

    2018 онд МЭИС-ийн “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл”-ийн хуралд өргөтгөсөн зөвлөлийн бүрэлдэхүүнд 2 удаа сонгогдож ажилласан.

    ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГДСЭН БҮТЭЭЛ

     “Монголын тамирчдад эр зоригийн чанаруудын хэрэгцээ” сэдэвт илтгэлийг ҮБТДС эрхлэн гаргадаг Шинжлэх ухааны сэтгүүлийн 2012-5(29) дугаар

    “Өндөр зэрэгтэй тамирчдын эр зоригийн төлөвшлийг судалсан нь” сэдэвт илтгэлийг ҮБТДС эрхлэн гаргадаг Шинжлэх ухааны сэтгүүлийн 2012-4(28)  дугаар

    “Өсвөрийн болон залуучуудын шигшээ багийн үйл ажиллагааны тогтолцоо” 2013.04.18-20 “Хүүхдийн спорт-Өнөө ба ирээдүй” Олон улсын форумын товхимол.

     “Тамирчдын эр зоригийн чанарын өөрийн үнэлгээ” сэдэвт илтгэлийг Нийслэлийн БТС-ын байгууллага үүсч хөгжсөний 50 жилийн Ойн хүрээнд зохион байгуулагдсан “Биеийн тамир, спорт-хөгжил-шинэчлэл” сэдэвт Олон улсын Эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурал 2013.

    Тамирчны амжилт, эр зоригийн чанарын хамаарлыг тодорхойлох судалгааны шалгуур” сэдэвт эрдэм шинжилгээ, судалгааны өгүүллийг “Боловсрол судлал” сэтгүүлийн 2013 оны 3 дугаар сарын дугаарт хэвлэгдсэн.

    “Tамирчны амжилтанд эр зоригийн чанарууд нөлөөлөх нь” сэдэвт эрдэм шинжилгээ, судалгааны өгүүллийг “Магистрант, докторантуудын бүтээлийн эмхтгэл”-ийн 2013 оны 4 дугаарт хэвлэгдсэн.

    ”Үндэсний шигшээ багийн тамирчдын сэтгэл зүйн бэлтгэлжилтэд тулгамдсан асуудлууд” сэдвээр 2011.07 сард Монгол улсад зохиогдсон “Азийн менежментийн Олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж хэлэлцүүлж, нийтлүүлсэн.

    “Судалгаа бол биеийн тамирын багш нарын бүтээлч ажиллах боломж мөн” (Их, дээд сургууль, коллежийн багш нар дээр хийсэн судалгаа) “Боловсрол судлал” сэтгүүлийн 2014 оны 6 дугаар хэвлэлд

    “Орон нутагт биеийн тамирын багшийн хичээлд нөлөөлдөг хүчин зүйлс” Боловсрол судлал сэтгүүлийн 2014 оны 9 сарын дугаарт хэвлэгдсэн.

    “Орон нутаг дахь дасгалжуулагч нарт өсвөрийн болон залуу тамирчдыг амжилттай бэлтгэхэд тулгамдаж буй асуудлууд” “Биеийн тамирын онол, арга зүй” сэтгүүлийн 2014 оны 4 сарын дугаарт хэвлэгдсэн.

    “Үндэсний шигшээ багийн тамирчдын залгамж үе орон нутагт” “Биеийн тамир, спортын өнөө ба ирээдүй” сэдэвт ОУ-ын форумын эмхтгэл 2014.04

    “Биеийн тамирын багшийн хичээлд нөлөөлдөг хүчин зүйлс” “Боловсрол судлал” сэтгүүлийн 2014 оны 6 сарын дугаарт хэвлэгдсэн.

    “Өндөр зэрэгтэй тамирчдын ур чадварыг харьцуулсан судалгаа” сэдэвт бүтээлийг  “Биеийн тамир, спортын онол, арга зүй” сэтгүүлийн 2014 оны 8 дугаар сарын дугаарт хэвлэгдсэн.

     “Дасгалжуулагч тамирчнаа ойлгож, харилцах чадварт хийсэн судалгаа” сэдэвт судалгааны бүтээлээ сэтгүүлд нийтлүүлэхээр “Биеийн тамир, спортын онол,арга зүй сэтгүүлийн 2014 оны 9 дүгээр сарын дугаарт хэвлэгдсэн.

     Үндэсний шигшээ багийн тамирчдад “Сэтгэл зүйн суурь судалгаа”-ны төслөөр явуулсан судалгааны бүтээлээ “Үндэсний шигшээ багийн тамирчдын суурь судалгаа” төслийн хэрэгжилтийн нэгдсэн дүн” УБ. 2014

     “Биеийн тамир, спортын онол арга зүй” сэтгүүлийн сүүлийн дугаарт 2015 оны 2 дугаар хэвлэлд “ Өсвөр, залуу тамирчдыг бэлтгэдэг дасгалжуулагчдын шинж төрхийн судалгаа” сэдэвт бүтээл хэвлэгдсэн.

    Спортын дунд сургуулиас зохиосон ОУ-ын ЭШ-ний хуралд   “Дасгалжуулагч нарын хандлагын судалгаа” сэдэвт илтгэл хэлэцүүлж, судалгааны бүтээл хэвлэгдсэн.. УБ.2014

    “Жүдо бөхийн 2014 оны ДАШТ-ний явцад хийсэн тамирчдын сэтгэл зүйн судалгаа”-ны 1х.х бүтээлийг “РИО-2016” олимпод бэлтгэж байгаа дасгалжуулагч тамирчдад зориулан гаргаж байгаа БТСШСХ-ийн гарын авлагад оруулахаар бэлтгэсэн.

    ҮШБ-ийн тамирчдад хийсэн “Анхаарлын суурь судалгааны төслийн нэгдсэн тайлан”-г боловсруулж 3х.х хэвлэлийн эх бэлтгэсэн.

    “Дасгалжуулагчийн мэргэжлийн ур чадварын өнөөгийн байдал” сэдэвт  эрдэм шинжилгээний 0.6 х.х. өгүүлэл “БТС-ын онол, арга зүй” сэтгүүлийн 2015 оны 5 сарын дугаарт хэвлүүлсэн.

    “Дасгалжуулагчийн тэмдэглэл хөтлөлт ба үр дүн”сэдэвт судалгааны өгүүллийг (0.437 х.х.) “БТС-ын онол, арга зүй” сэтгүүлийн 2015 оны 9 сарын дугаарт хэвлүүлсэн.

    “Үндэсний шигшээ багийн тамирчдын анхаарлын суурь судалгааны нэгдсэн тайлан” 3.0 х.х. бүтээлээ “Үндэсний шигшээ багийн тамирчдын суурь судалгаа-II” төслийн хэрэгжилтийн нэгдсэн дүн” УБ.2015

    Дасгалжуулагч тамирчнаа ойлгож харилцах чадварт хийсэн судалгаа” УБ. 2015 он

    “Спортын дунд сургуулиудад хийсэн суурь судалгаа” БТСХТ-өөс хэвлэн гаргасан судалгааны бүтээл. УБ 2016 он

    “Боксын тамирчдын тэмцээний үеийн сэтгэл зүй” БТСХТ-өөс хэвлэн гаргасан судалгааны бүтээл. УБ 2016 он

    Жүдо бөхийн тамирчдын 2014-2015 оны ДАШТ-д хийсэн судалгаа” БТСХТ-өөс хэвлэн гаргасан судалгааны бүтээл. УБ 2016 он

    “Өндөр зэрэгтэй тамирчдын жин хасалтын сэтгэл зүй” БТСХТ-өөс хэвлэн гаргасан судалгааны бүтээл. УБ 2016 он

     “Тамирчдын сэтгэл зүйн дадлын судалгаа” МУБИС-ийн “Лавай” сэтгүүлд 2016.09 сарын дугаарт хэвлүүлсэн.

    “БТС-ын салбарын боловсон хүчний чанарын судалгаа” сэдэвт бүтээлийг “Биеийн тамир, спортын онол, арга” сэтгүүлийн 2016.10 сарын дугаарт хэвлэгдсэн.

     “Өндөр зэрэгтэй тамирчдын анхаарлын чанарын загварчлал ба спортын амжилт” өгүүлэл “МҮОХ-ны 60 жилийн ой”-д зориулан зохиож байгаа  ЭШ-ний хуралд хэлэлцүүлэхээр өгсөн.

    “Биеийн тамирын багш ажлын байран дээрээ хөгжих боломжийн судалгаа” “Биеийн тамир, спортын онол, арга” сэтгүүлийн 2017.02 сард

    “Халз тулааны спортын дасгалжуулагчийн тэмцээний үед өгсөн зөвлөгөөн, түүнд ашигласан үг хэллэгийн судалгаа” МҮОХ-ний судалгааны хэвлэл, УБ.2018.06

    “БТДС болон бусад их дээд сургуулийн багш нарын хандлагын судалгаа” 2018

    ХОЛБОО БАРИХ 

    https://www.facebook.com/dolgor.shirnendorj.7

  • U MANDALA Таны дотоод чинад дахь дүрслэл

    Гэр бүл, хүүхдийн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг зураач Ундраа “энэ зуныг өөртөө зориулж өөрийнхөөрөө урлан бүтээхэд тань зориулж” U MANDALA- Таны дотоод чинад дань дүрслэл номоо танилцууллаа.

    Ундраагийн бүтээл нь гэр бүл, хүүхэд, хүсэл мөрөөдөл, эвтэй дөрөв сэдэвт 40 зурагтай бүх насныханд зориулагдсан ном. Мандала төрлийн ном нь хүн өөрийнхөө дотоод сэтгэлийн өнгө будгийг илэрхийлж, өөрийнхөө сэтгэл зүрх рүү өнгийх, оюун бодлоо төвлөрүүлж цэгцлэх боломж олгохоос гадна ӨӨРИЙГӨӨ НЭЭХ нэг боломж болдог юм байна. Мөн гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ хамтдаа будаж, хүүхдүүддээ цаг гаргах боломжийг өгдөг.

    Өөрөө урлан бүтээсэн зурагаа номоос салган авч жаазлан гэр орчноо чимэглэн, тохижуулах боломжтой юм.

    Зурагаа хурдан удаан, гоё будахдаа гол нь биш будах үйл явц нь хамгийн чухал юм байна. Харандаагаа сонгохдоо зөөлөн балтай, тод гардаг харандааг сонгох бөгөөд STAEDTLER, LOTORY брэндийн харандаа илүү тохиромжтой байдаг.

    БУДАХ АРГАЧЛАЛ

    – Гадна талаас нь дотогш будах нь тайвшруулж, дотоод ертөнц рүүгээ нэвтрэх боломж олгоно

    – Дотор төв зургаас гадагш чиглэж будах нь дотоод ертөнцөө нээж, оюун бодлоо төвлөрүүлэхэд тусална

    – Телевиз, гар утас, интернэт зэрэг зүйлээс түр холдож аль болох чимээгүй нам гүм орчинд будвал сайн. Энэ цаг хугацааг зөвхөн өөрөө өөртөө зориулах хэрэгтэй.

    Ундраа номыг худалдан авахыг хүсвэл Интер ном, Аз хур, Мажестик номын дэлгүүр болон Нисдэг ном 333-444 утсаар шууд хүргүүлээд авах боломжтой юм байна.

    ӨӨРИЙНХӨӨРӨӨ УРЛАГ ЦАГ
    #МandalaBook #UMandala
    https://www.facebook.com/undraav/

  • Хувцаслалтын эрх чөлөө | The freedom of clothes

    Хувцаслах урлагт тавтай морилно уу! Хувцаслах урлаг тун энгийн бас сонирхолтой, одоо их амар боллоо номтойгоо нөхөрлөөрөй.
    Хамтран ажилласан бүх хүмүүстээ баярлалаа.
    #Хувцаслалтынэрхчөлөө 
    #Thefreedomofclothes by Urangooider
    (монгол, англи хэлээр)
    SHERE EVERYTHING WHAT YOU HAVE

    ТА ХЭЗЭЭ ЖИНХЭНЭЭСЭЭ АМЬДАРЧ ЭХЛЭХ ВЭ?!

    Хүнийг төрсөн цагаас нь эхлээд өөрийнхөөрөө байх чадвар, мэдрэмжүүдийг устгаж эхэлдэг. Нярайн дуугарах, орилох хүслийг нь “дуугүй бай”- р хорьдог. Хөлд ороод гүйх гэхээр “ойччихно, боль”- р хорьно. Шинэ юм бүхнийг сонирхож, хийж турших хүслийг “зүгээр бай, цаашаа бай, чи чадахгүй, мэдэхгүй, болохгүй, бүтэхгүй”- р хорьж дөнгөлдөг. Сургуульд ороод суралцах, мэдрэх, танин мэдэх хүслийг зөвхөн онц дүн, медалиар хэмжиж эхлэнэ. Багшаас зөрж өөрийнхөөрөө байсан хүүхдийг гаж, солиотой мангараар нь дуудаж эхлэнэ.
    Ингээд амьдралын турш хүмүүсийг нэг л хэмжүүрээр хэмжиж, нэг л хэвээр зутгах хүн сүргийн үйлдвэрлэл эхлэнэ. Тэдний хүүхдүүд тэгсэн байна, тэр ингэсэн байна, тэр юу гэх бол, намайг хүмүүс юу гэж бодох бол, тэр тэгж байхад би ингэж болохгүй, тэр тийм сургуульд орсон байна, тэр тийм хувцас өмссөн байна, тэр, тэр, тэд, тэд… эцэс төгсгөлгүй…, тэд. Нөгөө “БИ” хаачив? Хүн болж төрсний учир шалтгаан болох “би юу мэдэрч байна, би юуг мөрөөдөж байна, би юунд тэмүүлж байна, би юуг тунхаглаж байна” өөрийнхөө давтагдашгүй мөн чанар, мэдрэмж бүгдийг боомилон “тэд”- д живнэ. Өөрийгөө сонсохоо больж, өөртэйгээ ярилцахаа ч больж, бусадтай өрсөлдөх гэсэн эцэс төгсгөлгүй шаналан эхлэнэ.
    Бусдыг даган дууриасан, бусдад таалагдах гэж, тэдний зохиосон, хэлбэрдсэн хэрэгцээгүй хэрэгцээний хэлбэр хөөцөлдөж, шинж чанараас ханамжийг эрсээр, мөн чанараасаа улам холдсоор амьдрал дуусна.
    Тэгвэл та хэзээ жинхэнээсээ өөрийнхөө мэдрэмжээр бүтээж, өөрийнхөө дотроос баяр баясгаланг мэдрэх вэ? Өөрийнхөөрөө сэтгэж, өөрийнхөөрөө илэрхийлж, сэтгэлгээний эрх чөлөөг олж, өөрийгөө сонсоход энэхүү бүтээл танд үнэнч зөвлөх чинь байж чадна.
    Өөрийнхөө мартагдсан “би”-г, хүүхэд байх үед чинь гялалзаж байсан ч нийгмийн тоос шороонд дарагдаж мартагдсан, таны гүнийн гүнд оршсоор л байгаа жинхэнэ ӨӨРийгөө олоход тань туслана. Таны жинхэнэ амьдрал таныг хүлээн таны дотор оршсоор л…

    https://www.facebook.com/Urang…

  • Мерчандайзинг: Дэлгүүрийн худалдааны талбайн төлөвлөлт, барааны өрөлтийн онол арга зүйн үндэс

    Дэлгүүрийн худалдааны талбайн төлөвлөлт, барааны өрөлтийн онол арга зүйн үндэс

    1.1 Дэлгүүрийн худалдааны талбайн төлөвлөлт

    Худалдааны талбайн төлөвлөлт

    Жижиглэнгийн худалдаачид дэлгүүрийн дотоод талбайг төлөвлөхдөө барааны нэр төрөл, тавиур, лангуу, худалдан авагчдын хөдөлгөөний чиглэл зэргийг харгалзна. Өөрөөр хэлбэл дэлгүүрийн худалдааны талбайн төлөвлөлтийг зөв зохистой хийнэ гэдэг нь худалдан авагчид бараагаа чөлөөтэй үзэж сонгох, худалдан авсан барааныхаа тооцоог хийхэд дараалал үүсэхгүй байх, худалдааны зөвлөх ажилтан, худалдааны ажилтнуудад ая тохитой ажлын нөхцлийг бий болгох замаар худалдааны талбайн тодорхой хэсгүүдэд хуваарилна гэсэн үг юм. 

    Америкийн жижиглэн худалдаачид худалдааны талбайг төлөвлөх дараах аргуудыг түгээмэл ашигладаг байна.

    Дэлгүүрийн талбай нь:

    – Худалдааны

    – Худалдааны бус хэсгүүдээс бүрдэнэ.

    Дэлгүүрийн талбайн хэмжээ нь дэлгүүрийн хэлбэр, төрлөөс хамааран янз бүр байх боловч нийт талбайн 70-80%-ийг худалдааны талбай эзэлдэг. Худалдааны бус талбай нь худалдан авагчдад нэмэлт үйлчилгээ үзүүлэх бараа хүлээн авах, хадгалах хаяглах, савлахад зориулагдсан талбай, удирдлагын өрөө тасалгаанаас бүрддэг.

    Дэлгүүрийн талбайн бүтэц                                                                            

    Худалдааны талбай Худалдааны бус талбай

    – Үзүүлэнгийн 

    – Тоног төхөөрөмжийн

    – Тооцооны цэгийн

    – Нэмэлт үйлчилгээний

    – Худалдааны зөвлөх ажилтны ажлын байрны 

    – Худалдан авагчийн – Барааг хүлээн авах

    – Барааны нөөцийг хадгалах

    – Хяналтын

    – Сав баглаа боодол хадгалах

    – Удирдлагын болон ажилчдын өрөө тасалгаа

    – Ариун цэврийн өрөө

    – Сул  хонгил

    Худалдааны талбай нь дэлгүүрийн худалдаа-технологийн үндсэн ажилбарыг гүйцэтгэхэд зориулагдсан, дэлгүүрийн байгууламжийн төвийн хэсгийг хамарч байрлана.

    Барааг худалдаанд бэлтгэх, хадгалах, хүлээн авах байр нь барааг ачих, буулгах, хүлээн авах, агуулах, хөргөх камер, үзүүлэнгийн болон худалдан авагчдын захиалгыг бүрдүүлэх байруудаас бүрдэнэ.

    Туслах байр нь худалдаа-технологийн ажилбарыг гүйцэтгэх зориулагдсан байх бөгөөд барааг худалдан авагчдын гэрт нь хүргэх сав баглаа боодлын хөдөлгөөнтэй холбогдсон технологи ажиллагааг зохион байгуулана. Энэ ажилбар нь худалдан авагчдын захиалгаар үйлчлэх, сав баглаа боодлыг хүлээн авах, хадгалах, боож савлах материалыг хадгалах хэсгүүдээс бүрдэнэ.

    Захиргаа аж ахуйн байр нь захирлын өрөө, бусад алба хэсгийн ажилтнуудын өрөө, ажилчдын амрах, хооллох өрөө, хувцасны өлгүүр гэх мэт өрөө тасалгаанаас бүрдэнэ. Эдгээр хэсгийн талбайн нийлбэр дэлгүүрийн нийт талбайн 5%-иас хэтэрдэггүй.

    Техникийн байр нь хөргөх төхөөрөмж, цахилгааны шит, хяналт, дохиололын байрнаас бүрдэнэ. Нийт талбайн 1-2%-ийг эзэлдэг.

    . “Эрдэмтэд судлаачид дэлгүүрийн нийт талбайд эзлэх худалдааны талбайн хэмжээг 1%-р нэмэгдүүлэхэд өөртөө үйлчлэх дэлгүүрийн барааны борлуулалт 0.3-0.4%-р нэмэгддэг”  гэж тогтоожээ.

    Дэлгүүрийн талбайг хуваарилахдаа дараах зарчмуудыг харгалзаж үзнэ. Үүнд: 

    – Дэлгүүрийн худалдааны танхим нь худалдаанд бэлтгэх байр болон агуулахтай шууд холбогдож зэрэгцээ байрлах

    – Захиргаа аж ахуй, техникийн болон туслах байрууд худалдааны танхим, агуулахаас тусгаарлагдсан байх

    – Барааг хадгалах агуулах олны хөлөөс зайдуу, бараа хүлээн авах, ачих буулгах, талбайтай зэргэцээ ойр байрлах

    1.1.1 Өөртөө үйлчлэх дэлгүүрийн талбайн төлөвлөлт, онцлог, зарчим

    Өөртөө үйлчлэх дэлгүүр нь хүчин чадлаасаа хамаарч худалдааны талбайн төлөвлөлтийн янз бүрийн хэлбэрүүдийг боловсруулж ашиглана.

    Худалдааны талбайн ашиглалтыг нэмэгдүүлэх үндсэн хоёр аргатай. Үүнд:

    1. Эрчимт өөрчлөлт – энэ арга нь худалдааны талбайн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр дахин төлөлвөлт хийж худалдааны танхимын орон зайг үр ашигтай ашиглах, барааны зар сурталчилгааны ач холбогдлыг нэмэгдүүлэх хувилбар юм. Бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх энэхүү аргыг аль ч тохиолдолд түгээмэл ашигладаг.

    2. Алгуур өөрчлөлт – худалдааны талбайн хэмжээг зориудаар нэмэгдүүлэх мөн салбар сүлжээ цэгүүдийг нэмж байгуулах зэрэг нилээд хөрөнгө оруулалт хийж байж борлуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх арга юм. Энэхүү арга нь хүссэн үр дүндээ хүрэхэд нилээд хугацаа зарцуулах боловч өндөр үр ашиг олж авдаг онцлогтой.

    Худалдааны талбайн төлөвлөлтийн хэлбэр

    Худалдааны танхим урт өргөний харьцаа 1:2, 2:3, 3:4 тэгш өнцөгт хэлбэртэй, ханын өндрийн хэмжээ 3,3 метрээс дээш байх нь төлөвлөхөд илүү тохиромжтой.

    Дэлгүүрийн худалдааны танхимын төлөвлөлтөд дараах хүчин зүйлсийг тооцож тусгана.

    – Худалдааны танхимын хэмжээ, харьцаа 

    – Орох, гарах гарцын байрлал

    – Гэрэлтүүлгийн систем

    – Тоног төхөөрөмжийн систем, тооцооны цэгийн байршил

    – Тасгийн байршил, дараалал, хоорондын уялдаа

    – Худалдан авагчийн сэтгэл зүйн хүчин зүйлийн нөлөөлөл гэх мэт.

    Худалдааны технологийн үйл ажиллагааны зориулалтаар дэлгүүрийн үндсэн талбай болох худалдааны танхимыг:

    1. Худалдааны тоног төхөөрөмжийн талбай

    2. Барааг өрж байршуулах талбай

    3. Худалдааны тооцооны цэгийн талбай

    4. Худалдан авагчийн зорчих талбай

    5. Худалдааны нэмэлт үйлчилгээний талбай гэж хуваарилна.

    Худалдааны талбайн төлөвлөлтийн үндсэн хэлбэрүүд :

    1. Шугаман төлөвлөлт

    Төлөвлөлтийн энэ хэлбэр нь танхимын захын хэсгүүдийг төв хэсгийн лангуу тавиурын эгнээний байршлуудтай холбож өгдөг, тоног төхөөрөмжүүдийг нэмж байршуулан талбайн ашиглалтыг нэмэгдүүлэх боломжтой түгээмэл ашигладаг хэлбэр юм. Шугаман төлөвлөлт нь хөндлөн, тууш, хосолмол  гэсэн гурван хувилбартай.

                    А. Хөндлөн                Б. Тууш В. Хосолсон

    2. Диогналь төлөвлөлт

    Шугаман төлөвлөлтэй төстэй боловч лангуу тавиур төхөөрөмжийг ташуу хэлбэр гаргаж байршуулсан байдаг учир гоёмсог хэлбэр дизайныг бий болгох мөн талбайн ашигтай байршлыг золиослох ашиглалтыг бууруулах сөрөг талтай.

    Зураг 2

                                      Диогналь төлөвлөлт

    3. Чөлөөт төлөвлөлт

    Дэлгүүрийн барилгын төлөвлөлтийн онцлог тухайлбал талбайд багана тусгаарласан хана зэрэг нэмэлт хэсгүүд байх тохиолдолд чөлөөт төлөвлөлтийг түгээмэл ашиглана.

    Зураг 3

                                                                Чөлөөт төлөвлөлт

    4. Хайрцагласан төлөвлөлт

    Энэ төлөвлөлтийн хэлбэрийг томоохон хүчин чадалтай дэлгүүрүүд түгээмэл ашиглана. Овор хэмжээ ихтэй мебель тавилга цахилгаан бараа зэргийг үзүүлэн байдлаар байрлуулж худалдан авагчдад барааг сонгох тохиромжтой боломж олгодог төлөвлөлт юм.

    Зураг 4

                    Хайрцагласан төлөвлөлт

    Худалдааны талбайн төлөвлөлт, үндсэн зарчим

    Худалдааны талбайг оновчтой төлөвлөснөөр тухайн дэлгүүрийн худалдааны ашгийг богино хугацаанд нэмэгдүүлэх боломжтой. Дэлгүүрийн худалдааны талбайг төлөвлөхдөө худалдан авагчдын зорчих урсгалыг харгалзан дэлгүүрийн халуун хүйтэн бүсийг тодорхойлно.

    Худалдан авагчийн зорчих урсгал, чиглэл

    Худалдан авагчид худалдааны танхимд цагийн зүүний эсрэг урсгалаар зорчиж үйлчлүүлнэ. Лангуу, тоног төхөөрөмжид байрлуулах барааны бүлгийн дараалал, уялдаа холбоог энэ чиглэл дагуу төлөвлөнө.

    Зураг 5

                                                     

    Худалдан авагчийн зорчих урсгал, чиглэл

    Дэлгүүрийн халуун хүйтэн бүс

    Худалдан  авагчдын зорчих урсгал, худалдан авалтын төвлөрөл, ачааллаас хамаарч худалдааны танхимыг “хүйтэн бүс”, “халуун бүс” гэсэн орон зайд ялгаж үздэг. Худалдааны танхимын худалдан авагч хамгийн бага зорчиж байгаа бүсийг “хүйтэн бүс”, хамгийн их зорчиж үйлчилгээ авч байгаа бүсийг “халуун бүс” гэж нэрлэдэг. Дэлгүүрийн талбайн төлөвлөлтийн шинжилгээний дүнг доорх зурагт харуулав.

    Зураг 6

    Худалдааны танхимын “халуун”, “хүйтэн” бүс

    Тайлбар:

    1. Хүчтэй бүс:

    5,3 – Худалдан авагчдын зорчих урсгал чиглэл дагуух лангуу, тавиурууд /баруун тийш/

    11 – Тавиурын эгнээний уулзвар хэсэг

    1,4 – Худалдан авагчийн эгц өмнө сайн харагдах байршил

    10 – Тооцооны цэгийн дэргэдэх байршил

    9 – Тасгийн зэрэгцээ байрласан тусгай тавиурын хэсэг

    2. Сул бүс:

    2,6 – Худалдан авагчдын зүүн урсгал чиглэл дагуух тавиурууд

    7 – Танхимын өнцөг булан

    8 – Дэлгүүрийн орох хаалганы ойролцоох талбай

    Худалдааны талбайн төлөвлөлтийн үндсэн зарчим

    Зарчим 1. Худалдааны танхим талбайд худалдан авагчийн зорчих урсгал чиглэл, тасгийн төлөвлөлт, байршил нь барааны борлуултанд нөлөөлнө. Орох чиглэл дагуу баруунаас зүүн тийш барааны борлуулалт буурдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

    Зураг 7

    Зарчим 2. Худалдааны танхим худалдан авагчдын зорчих урсгал чиглэл, тархац харилцан адилгүй байдаг гэдгийг ямагт тооцож тасгийн төлөвлөлт, барааны өрөлт байршлын хувилбараа сонгоно.

    Зарчим 3. Худалдааны танхимын тасгуудын төлөвлөлт барааны өрөлт байршлын хувилбарыг сонгохдоо худалдан авагчдын хараа зүйд өнгө, өнгөний тусгалын хүртэгдэх байдлыг тооцох шаардлагатай. Улаан ногоон хөх зэрэг үндсэн өнгө бүх өнгөний суурь болж байдаг гэдгийг ямагт сана.

    Зарчим 4. Худалдааны талбайг төлөвлөхдөө талбайн алтан гурвалжинг төлөвлөлж ашигтай хувилбарыг сонгоно.

    Зураг 8

    Ашигтай хувилбар Ашиггүй хувилбар

    1.1.2 Худалдааны талбайн тасгуудын төлөвлөлт

    Супермаркетэд дараахи тасгуудыг төлөвлөнө . Үүнд:

    Мах, махан бүтээгдэхүүний тасаг

    Хүнсний ногоо, жимс

    Талх, талхан бүтээгдэхүүн, нарийн боов

    Хөлдөөсөн бүтээгдэхүүн

    Сүү, сүүн бүтээгдэхүүн

    Хуурай хүнс

    Зуушны болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн

    Дагалдах барааны тасгууд

    Мах, махан бүтээгдэхүүний тасаг

    Мах, махан бүтээгдэхүүний тасгийг ихэвчлэн супермаркетын худалдааны танхимын гүнд буюу хажуугийн хананд байрлуулна. Ингэснээр худалдааны танхимын гүн рүү зорчих замдаа худалдан авагч бүх тасгуудын бараанаас сонголт хийх боломжтой болж худалдан авалтыг нэмэгдүүлдэг. Мах, махан бүтээгдэхүүний тасаг нь худалдаанд бэлтгэх байрнаас холгүй байх шаардлагатай. Энэ нь мах, махан бүтээгдэхүүний нөөцийг тасралтгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. 

    Хүнсний ногоо, жимсний тасаг

    Мах махан бүтээгдэхүүнээс сонголт хийсэн худалдан авагч хоол хийхэд тохирсон ногооны сонголт хийдэг. Иймд ногооны тасгийг мах, махан бүтээгдэхүүний тасгийн ойролцоо байрлуулдаг. Ихэнхи дэлгүүрт ногооны тасгийг орох урсгалын эхэнд байрлуулсан байдаг нь энэ бүлгийн бараа гүйлгээ ихтэй, нэг удаагийн худалдан авалтаар их хэмжээтэй худалдан авдагтай холбоотой. Гэхдээ хүнсний ногоог орох урсгал дээр байрлуулах нь тохиромжтой бус байдаг. Учир нь их хэмжээтэй худалдан авсан тохиолдолд овор ихтэй барааг худалдааны танхимд зөөвөрлөж авч явахад төвөгтэй байдал бий болох талтай. Энэ шаардлагын үүднээс ногооны тасгийг худалдааны танхимын хажуугийн ханын дагуу гарах урсгал чигт байрлуулах нь зүйтэй.

    Талх, нарийн боовны тасаг

    Талх, нарийн боов нь өдөр тутмын эрэлттэй, борлуулалт сайтай бараа байдаг. Ихэнхи дэлгүүрүүд нь ийм төрлийн барааг худалдааны танхимын орох урсгал дээр байрлуулсан байдаг. Энэ тохиолдолд талх, нарийн боовны зүйлийг хүнд овортой бараагаар дарж эвдэж болзошгүй байдаг. Жижиглэн савласан талх, нарийн боовны зүйлийг сүү, сүүн бүтээгдэхүүний тасгийн ойролцоо байрлуулах нь тохиромжтой. Хэрвээ нарийн боовыг дэлгүүртээ шууд үйлдвэрлэж худалдаалдаг бол тасгийг худалдааны танхимын гүнд зуушны газрын дэргэд байрлуулна. Дэлгүүрт нарийн боовны цехийг ажиллуулснаар шинэхэн жигнэсэн боовны үнэр худалдан авагчыг өөрийн эрхгүй худалдан авалтад дуудна.

    Хөлдөөсөн бүтээгдэхүүний тасаг

    Хөлдөөсөн бүтээгдэхүүнийг худалдааны танхимд худалдан авагчийн зорчих урсгалын төгсгөлд байрлуулна. Хөлдөөсөн бүтээгдэхүүнийг хөргөх камерт байршуулах учраас бусад тасгуудад нөлөөлөл байгатай байна. Мөн хөлдөөсөн бүтээгдэхүүнийг худалдааны талбайн хамгийн чухал стратегийн байрлалд байршуулах нь ашигтай. Жишээ нь худалдааны танхимын голд зэрэгцээ лангуун дээр байрлуулж болно.

    Сүү, сүүн бүтээгдэхүүний тасаг

    Худалдан авагчид хамгийн сүүлд энэ барааг худалдан авдаг учир тухайн тасгийг ханын дагуу ногооны тасгийн эсрэг талд байрлуулна. Мөн энэ тасгийг хөлдөөсөн бүтээгдэхүүний ар хэсэгт байрлуулбал худалдан авагчдын анхаарлыг хандуулахад энэ хоёр тасаг бие биедээ дэмжлэг болдог. Ийм загвар нь супермаркетуудын талбайг үр ашигтай ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. Түргэн гэмтдэг барааг ийм байдлаар байрлуулсан тохиолдолд худалдан авагч худалдааны талбайгаар уг барааг эрэлхийлж бүхий л хэсэгт зорчих болно.

    Хуурай хүнсний тасаг

    Хуурай хүнсийг ихэнхдээ худалдааны танхимын голд лангуу тавиурууд дээр байрлуулна. Хуурай бүтээгдэхүүнийг худалдааны танхимын гүнд байрлуулсан байх тохиолдолд худалдан авагчид төдийлөн төвөгшөөдөггүй. Хуурай хүнсний бүтээгдэхүүнд янз бүрийн савлалттай жигнэмэг, өрмөнцөр, чихрийн зүйл болон нөөшилсөн бүтээгдэхүүнүүд орно. Эдгээр барааны лангуу тавиурыг худалдааны танхимд янз бүрийн хувилбараар байрлуулсан байдаг.

    Хагас боловсруулсан бүтээгдэхүүний тасаг

    Хагас боловсруулсан бүтээгдэхүүний тасаг нь худалдан авагчийн анхаарлыг хамгийн их татдаг. Ихэнх супермаркетуудад энэ тасгийг өөртөө үйлчлэх хэлбэрээр худалдаалахаар төлөвлөдөг. Энэ тасаг дээр хагас боловсруулсан бүтээгдэхүүн, үндэсний хоол, зуушийг дэлгэн тавьснаар худалдан авагчдын худалдан авах сонирхолыг өдөөж борлуулалт, ашиг орлогыг нэмэгдүүлдэг. 

    Дагалдах барааны тасаг

    Хөгжилтэй улс орнуудад гэрээсээ гадуур хооллох сонирхол ихэссэнээс хүнсний барааны худалдан авалтанд гарч байгаа өрчлөлт, хандлагыг дэлгүүрийн удирдлагууд анхаарч бараа гүйлгээ, борлуулалтыг нэмэгдүүлэх барааг зах зээлээс эрэлхийлэх болсон. Ихэнх дэлгүүрүүд ийм барааг дагалдах бараа гэж үзэж энэ бүлгийн барааны тасгийг нээж ажиллуулж байна. Дэлгүүрийн удирдлагууд ирээдүйд энэ тасгийн борлуулалтаас ихээхэн ашиг олно гэж үздэг. Дэлгүүрт энэ барааг эрэлт ихтэй барааны ойролцоо зэрэгцээ байрлуулдаг.

    Эдгээр тасгуудаас гадна практик дээр худалдааны танхимын голд байршдаг үндсэн нэр төрлийн /ашиг олох зорилготой/ бараануудыг супермаркетууд барааны хэрэглэх байдал, зориулалт, онцлог шинж чанаруудаас нь хамааруулан хүнсний бараа, хүнсний бус бараа хэмээн ангилж дараах тасгуудад хамааруулан дэлгүүрийн талбайд байршуулдаг.

    Хүнсний барааны тасаг:

    Гурилын тасаг

    Чихрийн тасаг

    Архины тасаг

    Хүнсний бус барааны тасаг:

    Гоо сайхны тасаг

    Хүснэгт 2

    Супермаркетын үндсэн тасагт харьяалагдах барааны нэр төрөл

    № Тасгийн нэр Тасагт харьяалагдах дэд тасаг

    1.

    Гурил – Гурил

    – Будаа 

    – Майонез

    – Цай, кофе

    – Цуу, соус

    – Бэлэн хоол

    – Зөгийн бал

    – Хүүхдийн сүү

    – Лаазалсан загас

    – Хоол амтлагч

    – Чипс, поп корн

    – Гоймон, пүнтүүз

    – Элсэн чихэр, ёотон

    – Лаазалсан эрдэнэ шиш, вандуй 

    – Даршилсан ногоо /огурцы, салат/

    2.

    Архи – Архи

    – Пиво

    – Жүүс

    – Цэвэр ус

    – Виски, вино

    – Гаазтай ундаа

    – Энержи ундаа

    3.

    Чихэр – Набор

    – Чихэр

    – Самар

    – Печень

    – Компот

    – Варень

    – Хүүхдийн нухаш

    – Школадны крем, молоко

    4.

    Гоо сайхан – Оо, сойз

    – Үс арчилгаа

    – Угаалгын нунтаг

    – Гэр ахуйн бараа

    – 00 цаас, салфетка

    – Ариун цэврийн хэрэглэл

    – Хуурай, нойтон салфетка

    Гурилын тасаг

    Гурилын тасгийг бүрдүүлэгч бараануудыг хэрэглээ талаас нь авч үзвэл өргөн хэрэглээний өдөр тутмын олон давтамжтай худалдан авалт хийдэг эрэлттэй бараанууд энэ тасагт хамаардаг. Иймээс энэхүү тасгийг худалдааны заалны төв хэсэгт мах, ногоо жимсний тасагтай ойр байрлуулбал зохино. Ингэснээр худалдан авагчид нэг дороос их хэмжээний худалдан авалтыг богино хугацаанд хийх боломжтой.

    Чихрийн тасаг

    Чихрийн тасагт харьяалагдах бараанууд гурилын тасгийн барааг бодвол эрэлт султай хэдий ч дэлгүүрийн борлуулалтын хэмжээнд ихээхэн нөлөөлдөг. Учир нь энэ тасгийн дийлэнх бараа өндөр үнэтэй байдаг. Эл тасгийг хүмүүсийн хэрэглээнд үндэслэн гурилын тасгийн ойролцоо хөрш байдлаар зохион байгуулбал зохино.

    Архины тасаг

    Архины тасгийг практик дээр ихэвчлэн чихрийн тасаг, гоо сайхны тасгийн дунд байрлуулж өгдөг. Учир нь гоо сайхны тасгийн зарим нэр төрлийн бараанаас хурц үнэр гардаг тул /угаалгын нунтаг, саван/ эрүүл ахуй, ариун цэврийн шаарлагын улмаас хүнсний болон хүнсний бус тасаг, барааг хольж өрөхийг хориглодог. Энэ тасагт харьяалагдах бараа харьцангуй эрэлт өндөртэй байх тул хаана ч байрлуулсан худалдан авагчид өөрт хэрэгцээт бараагаа авахын тулд худалдааны талбайгаар хайж зорчиход дургүйцдэггүй.

    Гоо сайхны тасаг

    Гоо сайхны тасагт хамаарах бараанууд бусад тасгуудыг бодвол эрэлт бага хэдий ч тодорхой зорилтот худалдан авагчидтай хамгийн их ашиг олох боломжтой тасаг байдаг. Иймээс энэ тасагт хамаарах барааны эргэцийг сажруулахын тулд худалдааны талбайн халуун бүсэд байршуулж өгвөл зохино.

    1.1.3 Худалдааны талбайн лангуу тавиурын төлөвлөлт

    Супермаркетад лангуу тавиурыг байршуулах олон янзын хувилбаруудыг ашигладаг. Диогналь эсвэл салбарласан байдалтайгаар байршуулах нь худалдан авагчдад төдийлөн таалагддаггүй. Лангуу тавиуруудыг худалдан авагчдын зорчих хөдөлгөөнд саад болохгүйгээр худалдааны талбайд байрлуулах хэрэгтэй. Худалдан авагчдын чөлөөтэй зорчих, худалдааны талбай дахь хөдөлгөөнийг сайжруулахын тулд дараах арга хэмжээнүүдийг авна . Үүнд:

    1. Тасгуудын заалтуудыг товч тодорхой бичиж өлгөх

    2. Дэлгүүрийн бүх тасгууд ил тод харагдаж байх

    3. Өдөр тутмын эрэлттэй барааг худалдан авагчдын хөдөлгөөнийг идэвхижүүлэх газар байрлуулах

    4. Илүүдэл ашигладаггүй тоног төхөөрөмжийг худалдааны танхимд байлгахгүй байх

    Урт, тасралтгүй байрлуулсан лангуу, тавиурууд нь худалдан авагчдад таагүй байдлыг бий болгож дараагийн эгнээнд шилжих хүртэл нилээд хугацааг зарцуулдаг. Худалдааны танхим дахь худалдан авагчдын хөдөлгөөнийг чөлөөтэй байлгахын тулд гарцуудыг 1.8 м-с багагүй зай хэмжээтэй байхаар төлөвлөнө. Жижиг хүчин чадалтай дэлгүүрт гарцыг 1.4 метр хүртэл хэмжээтэй төлөвлөж болно. 

    Лангуу тавиурын өндрийн хэмжээ, тавиур хоорондын зай, хэмжээний харьцаа

    Лангуу тавиур хоорондын худалдан авагч нэг гартаа сагс барьж зорчиход 0,875 метр өргөн зай хэмжээг, харин хоёр худалдан авагч барьж зорчиход 1,5 метр өргөн талбайг шаардана. Худалдан авагч зэрэгцээ байрласан хоёр лангуунаас зэрэг сонголт хийж зорчиход 1,25 метр өргөн зай талбай тохиромжтой байдаг.

    Худалдааны талбайн төлөвлөлтийн үр ашгийн үзүүлэлтийг тооцох 

    Худалдааны талбайн төлөвлөлтийн нормативыг ашиглан дэлгүүрийн техник эдийн засгийн үр ашгийн үзүүлэлтийг тооцож, үнэлгээ хийдэг . Үүнд:

    1. Талбайн итгэлцүүр

    Кэ = St/So

    Кэ – Талбайн итгэлцүүр

    St – Дэлгүүрийн худалдааны талбай

    So – Дэлгүүрийн нийт талбайн хэмжээ

    Дэлгүүрийн нийт талбайд эзлэх худалдааны талбайн хэмжээ их байх тусам ашиглалтын үр ашиг өндөр байдаг. Хэрвээ итгэлцүүр нь 0.6-с их байвал худалдааны талбайн ашиглалт хэвийн гэж үздэг. Европын орнуудад худалдааны, худалдааны бус талбайн харьцаа 70:30 буюу итгэлцүүр нь Кэ=0.7 байх нь оновчтой гэж тооцдог.

    2. Суурилуулсан тоног төхөөрөмжийн талбайн итгэлцүүр

    И тс = Т ст/Тх

    И тс – Суурилуулсан тоног төхөөрөмжийн итгэлцүүр

    Т ст – Суурилуулсан тоног төхөөрөмжийн эзэлж буй талбай, м2

    Тх – Худалдааны талбай, м2

    Дээрх итгэлцүүрийг тооцсоны дараа үр ашгийн үзүүлэлтэд үнэлгээ өгнө. Дэлгүүрийн хүчин чадал, хэв маяг, төрөлжилтөөс хамаарч итгэлцүүр нь харилцан адилгүй байх боловч дараах дундаж үзүүлэлтийг үндэслэл болгоно.

    Өөртөө үйлчлэх дэлгүүрт – 0.3-0.2

    Их дэлгүүрт – 0.29

    Гутлын дэлгүүрт – 0.33

    Хувцасны дэлгүүрт – 0.28

    Гэр ахуйн дэлгүүрт – 0.32

    3. Үзүүлэнгийн талбайн итгэлцүүр

    И үт = Тө/Тх

    И үт – Үзүүлэнгийн талбайн итгэлцүүр

    Тө – Өрөлт хураалт хийсэн талбай, м2

    Тх – Худалдааны талбай

    “Дэлгүүрийн худалдааны талбайд лангуу төхөөрөмжийг байршуулахдаа стандарт нормативийн дараах өгөдлүүдийг ашиглах ба худалдааны танхим дахь зорчих талбайн өргөний хэмжээг худалдан авагчийн урсгал хөдөлгөөний нягтрал, тав тухтай байх шаардлагад нийцүүлэн стандарт ”-н дагуу төлөвлөх хэрэгтэй.

    Лангуу тавиур хоорондын зайн стандарт Хүснэгт 3

    № Стандарт Хэмжээ /м/

    1. Зэрэгцээ байрласан лангуу тавиур хооронд 4.2

    2. Кассын кабинаас үйлчилгээний лангуу 2.2

    3. Кассын кабинууд хооронд 0.6

    Үүнд дараах үндсэн хэмжээсүүдийг харгалзан үзнэ.

    0.875- сагстай нэг худалдан авагчийн зорчих өргөний хэмжээ

    1 м- худалдан авагч лангууны доод тавиурт байгаа бараатай харьцаж тонгойход эзлэх өргөний хэмжээ

    1.25 м – тэргэнцэртэй худалдан авагч хорго үзүүлэнгийн өмнө зогсож харьцахад эзлэх өргөний хэмжээ

    1.2 м – тэргэнцэртэй зорчих худалдан авагчийн эзлэх өргөний хэмжээ

    1.7-1.8 м – өөртөө үйлчлэх дэлгүүрийн талбайд зорчих урсгал эгнээний өргөөний хэмжээ 

    3.5 м – том хүчин чадалтай үйлчилгээний нягтрал ихтэй супермаркетын талбайд зорчих урсгал эгнээний өргөний хэмжээ

    Дэлгүүрийн талбайн төлөвлөлт ба аюулгүй байдал

    Дэлгүүрийн худалдааны талбайг нарийн бодож төлөвлөсөн цагт бараа, мөнгө хулгайлах эрсдэлийг бууруулж болно. Дэлгүүрийн талбайг төлөвлөхдөө худалдагчийн нүдэнд худалдааны талбай бүхэлдээ харагдаж байх нөхцөлийг бүрдүүлбэл зохино. Эрсдэлийг багасгая гэвэл худалдааны заалыг бүхэлд нь хянаж байх кино камер, тусгаж ажиглах толь байрлуулах хэрэгтэй. Өндөр үнэтэй барааг байнга байх газрыг байрлуулах эсвэл мэдээлэл дамжуулах электрон хэрэгсэлтэй холбох ёстой. Хулгай хийгч түргэн зугтах болзошгүйг харгалзан өндөр үнэтэй барааг гарах хаалганд ойрхон байрлуулах хэрэггүй. Мөн кассыг дэлгүүрийн орох, гарах хаалга үзэгдэж байх газар байрлуулах ба хяналтын ажилтан, хамгаалагчдын өрөөг кассын ойролцоо төлөвлөж өгсөнөөр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өндөр ашиг тустай 

    1.2 Барааны өрөлт, стандарт, худалдааны танхимд байршуулах зарчим

    Худалдан авагчид бараатай хоромхон зуур танилцах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор барааг оновчтой түвшинд байршуулах шаардлагатай. Барааг зөв байршуулж хураах нь тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулж, хэрэглэгчдийн барааг саадгүй үзэж сонгох боломжийг нэмэгдүүлдэг байна. Барааны өрөлт гэдэг нь худалдааны танхимд худалдаалж буй барааны нэр төрлийг сурталчлан нөөцийг өрж байршуулах арга юм. Томоохон хүчин чадалтай дэлгүүрүүд болон супермаркетууд дарах тусгай өрөлтийн аргуудыг ашигладаг. Үүнд:

    Их хэмжээний барааны өрөлт нь гол төлөв өдөр тутмын эрэлттэй барааны өрөлтийг хийхэд ашигладаг арга юм.

    Олон нэрийн барааны өрөлт нь өөр хоорондоо хамааралтай хэрэглээний иж бүрдэл бүхий барааг олон нэр төрөл, янз төрлөөр бүлэглэн өрж байршуулах арга юм.

    Бөөний барааны өрөлт нь нэг төрлийн барааг сагс тэргэнцэр ханын шүүгээ ширээ болон үйлдвэрлэгчийн хайрцаг, сав баглааг ашиглан задгайгаар их хэмжээтэ байрлуулах арга юм.

    Дэлгүүрийн барааны өрөлт байршилд нөлөөлөх хүчин зүйл

    – Дэлгүүрийн гадаад орчин

    – Дэлгүүрийн гадаад орчны зар сурталчилгаа, гэрэлтүүлэг

    – Орох бүс

    – Дэлгүүрийн доторх зар сурталчилгаа

    Өөртөө үйлчлэх дэлгүүрт бараа өөрийгөө борлуулж байх ёстой гэж үздэг учир барааг өрж хураахдаа янз бүрийн аргуудыг ашигладаг.

    Барааг өрж байршуулах түгээмэл аргууд:

    – Барааг эгнүүлж өрөх

    – Барааг дээр дээр нь чацуулж давхарлаж өрөх

    – Барааг зэрэгцүүлж босоо, хэвтээ, хосолмол тогтолцоогоор өрөх 

    – Барааг хос хосоор өрөх

    – Барааг овоолж өрөх

    – Барааг дүрслэл-чимэглэлийн аргаар өрөх гэх мэт

    Барааг өрж хураахдаа хэрэглэгчдийн анхаарлыг татах зорилгоор тусгай өрөлтийг хийж болно. Тусгай өрөлтийн үед нэг дор нэг барааг их хэмжээгээр овоолох, олон төрлийн барааг тавих, барааны загвар байрлуулах, олон янзын гэрэл асаах, хөдөлгөөнтэй үзүүлэн, хорго үзүүлэн ашиглаж болно. Тусгай өрөлтөд олон төрлийн хорго, үзүүлэнг ашиглана. Үүнд:

    – Холимог

    – Төрөлжсөн

    – Нарийн төрөлжсөн

    – Барааны-чимэглэлийн

    – Экспресс – хорго үзүүлэн гэх мэт.

    Барааны өрөлтийн үндсэн арга

    Өөртөө үйлчлэх дэлгүүрт өрөлт хураалтын хэвтээ, босоо, хосолсон тогтолцоог ашиглана. 

    1. Босоо өрөлт. Нэг нэр төрлийн барааг тавиурын доод хэсгээс  дээд хэсэг хүртэл босоо чиглэлээр өрж байрлуулдаг.

    2. Хэвтээ өрөлт. Хэд хэдэн барааг тавиур төхөөрөмжийн уртын дагуу өрж байршуулдаг.

    3. Хосолмол өрөлт. Практикт дээд хэвтээ босоо чиглэлээр байршуулах өрөлтийг хослуулах байдлаар илүүтэй ашигладаг.

    4. Чимэглэх өрөлт. Дэлгүүрийн шилэн хорго, тавиуруудад болон худалдааны зөвлөх ажилтны ажлын байрны лангуу тавиурт чимэглэх  зохиомжийн өрөлтийн хийж худалданн авагчдын сонирхолыг татах барааны борлуулалтыг идэвхжүүлэх арга юм.

    Эдгээр өрөлтийн аргуудыг ашиглан барааг худалдааны төхөөрөмж дээр /лангуу, хорго, үзүүлэн/ байршуулахдаа харааны тохиромжтой бүс, тавигдах үндсэн шаардлагуудыг харгалзан үзнэ.

    Барааны өрөлтөд тавигдах үндсэн шаардлага:

    – Тодорхой нөөцийг ашиглан худалдан авагчийн анхаарлыг татах

    – Тавиурт барааны нөөцийг бүрдүүлж тавиурын орон зайг үр ашигтай ашиглах

    – Тавиур дахь барааны эгнээний тоог нэмэгдүүлж, борлуулалтын үр ашгийг өсгөх нь чухал юм.

    Худалдан авагчийн өндрийн түвшин-барааны босоо өрөлт гэсэн зарчимд “халуун бүс нь худалдан авагчийн нүд, гарын түвшин” “хүйтэн бүс нь худалдан авагчийн хөл, малгайн түвшин” загварыг өргөн ашиглана.

    Барааны өрөлт – худалдан авагчийн өндрийн зарчим

    1. Малгайн түвшин \1.7-метрээс дээш\ 10% борлуулалт

    2. Харааны түвшин \1.1-1.7м\ 40% борлуулалт

    3. Гарын түвшин \0.6-1.1\ 30% борлуулалт

    4. Хөлийн түвшин \0.2-0.6м\ 20% борлуулалт

    Жишээ нь дундаж 160 см өндөртэй эмэгтэй худалдан авагчийн худалдан авалтын идэвхитэй түвшин шалнаас 120-150 см-ийн өндөрт байрласан тавиур буюу нүдний харалдаа түвшин, худалдан авалтын идэвхи сул бүс 80 см-с доош, 150 см-ээс дээш байрласан тавиурын түвшин байдаг. 

    Сонирхолтой судалгаа: “Худалдан авагчийн бүснээс цээж хүртэлх түвшинд барааны борлуулалтын хэмжээ 34 хувь нэмэгдэж байсан бол бүснээс нүдний түвшин хүртэлх зайд 78 хувь буюу хоёр дахин нэмэгдсэн байна” .

    Ямар ч худалдаачин барааны хамгийн сайн борлуулалтын байршил нь худалдан авагчийн харааны түвшин дэх байрлал гэж тооцдог. Харин худалдан авагчийн харааны түвшингээс доош 15 градусын налууд байрласан бараа хамгийн сайн нүдэнд тусдаг гэдгийг худалдаачин бүр тооцож чаддаггүй. Мөн худалдан авагчийн бараанд гар хүрч худалдан авалт хийх оновчтой дундаж хэмжээг шалнаас 78 см-ийн өндөрт байрласан түвшин бөгөөд энэ түвшинд байрласан бараанд худалдан авагч хамгийн түрүүн гар хүрдэг байна.

    Дэлгүүрт үйлчлүүлэхээр ирж буй худалдан авагчийн ихэнх нь юуны өмнө барааны худалдах үнэ хаягтай танилцаж эхлэдэг. Иймд хүнсний барааны дэлгүүрүүд нь хамгийн хямд үнэтэйгээс өндөр үнэтэй барааг дагуулан өрж байршуулах зарчмыг түгээмэл ашигладаг. Барааны сэтгэл татам үнийг хараад худалдан авагч өөрийгөө илүү чөлөөтэй, тавлаг байдлаар мэдэрдэг. Ийм учраас дэлгүүрийн орох бүсийн ойролцоо хямдрал зарласан бараа, тусгай санал болгож байгаа бараануудыг байршуулах нь худалдан авагчдад хүчтэй нөлөөлөл үзүүлж худалдан авалтыг идэвхижүүлэх хөшүүрэг болно. 

    Барааг худалдааны технологид байршуулах стандарт

    Барааг худалдааны танхим болон лангуун дээр байршуулахдаа барааны өрөлт, байршилын “ Таван алтан дүрэм”-ийг баримтална.

    1. Тавиур дахь бараа богино хугацаанд борлогдох 

    2. Бараа худалдан авагчийн гарын түвшинд байрласан байх

    3. Барааны нэр төрөл сонголт ихтэй, тавиур дүүрэн байх

    4. Барааны нэр төрөл тус бүр үнийн хаягтай байх

    5. Бараа нь худалдан авагчийн хараа зүйн түвшинд байрласан байх

    Мөн барааг лангуунд байршуулахдаа өрөлтийн дараах стандартуудыг баримтална.

    Барааг блокоор өрж байршуулах загварыг түгээмэл ашиглах

    Худалдан авгч хэрэгцээт бараагаа хялбар олж худалдан авах боломжийг нэмэгдүүлэх

    Барааны нэр төрөл ил тод харагдахаар нүүрэн талыг худалдан авагч руу эгц харуулж өрж байрлуулах

    Бараа нь бүхэлдээ бүтэн харагдаж байхаар тавиурт байрласан байх 

    Барааны үнийн хаяг нь үнэн зөв гоёмсог хялбар уншигдах ойлгомжтой мэдээлэл агуулсан байх

    Тасгуудад барааны танилцуулга үнийн мэдээлэл бүхий зурагт хуудас каталоги байрлуулах

    Худалдааны танхимд худалдан авагч чөлөөтэй зорчиж барааны сонголт хийх зай талбайгаар хангагдсан байх

    Алтан тавиурыг бүрэн дүүрэн үр ашигтай ашиглах

    Хурц хүчтэй үнэртэй барааг бусад бараатай холихгүй байх 

    Худалдааны танхимд өндөр үнэтэй чанартай барааны зориулалтаар талбайн тодорхой хэсгийг төлөвлөж өрж байршуулах

    Худалдан авагчийг аль болох танхимын гүн рүү зорчих боломжоор хангах

    Худалдааны зөвлөх ажилтны дэмжлэггүйгээр барааны сонголт хийх боломжийг бүрдүүлэх

    Барааны ангиллын уялдаа холбоог үндсэн тасгуудыг төлөвлөх гэх мэт.

    Барааны өрөлт, байршлын үндсэн дүрэм 

    Дүрэм 1. Нэр төрөл, эмх, цэгц

    Нэг бүлгийн барааны нэр төрлийг эмх замбараагүй тархаан өрж байршуулж болохгүй. Харин маш системтэй зөв ангилан нэг нь нөгөөгөө орлох шинж чанарыг нь харгалзан өрөлтийг хийнэ.

    Дүрэм 2. Нэр төрөл, янз төрөл, бүлэг

    Тухайн бүлгийн барааны нэр төрөл, янз төрлийг бусад бүлгийн барааны нэр төрлөөс тодорхой хил заагаар хязгаарлаж тавцан дээр өрж байршуулна. Ингэснээр худалдан авагчид нэр төрлийн сонголтыг хялбар хийж цаг хугацааг хэмнэнэ.

    Дүрэм 3. Блок өрөлт

    Нэг төрлийн худалдааны тэмдэгтэй бүтээгдэхүүн нэг бүлгийн бараа учраас нэг блоконд өрж байршуулна.

    Дүрэм 4. Барааны өрөлтийн урт борлуулалт

    Нэг төрлийн барааг тавиурын уртын дагуу 40см хүртэл эгнээ үүсгэж өрж байршуулах нь үр ашиг муутай байдаг.

    Дүрэм 5. Өргөн сонголт, дүүрэн бараа

    Нэг нэр төрлийн барааг хамгийн багаар бодоход тавиурын уртын дагуу 3-5 эгнээ үүсгэж гадна хайрцаг, сав баглаа боодлын нүүрэн талыг нь худалдан авагчид ил тод харагдахаар өрж байрлуулах нь хэрэглэгч барааг харьцуулан сонголт хийж худалдан авах боломжийг бүрдүүлнэ.

    Дүрэм 6. Тавцангийн нэгж, борлуулалтын үр ашиг

    Барааг тавиурын тавцан дээр худалдан авагчийн хараанд бүрэн дүүрэн өртөх боломжит хувилбараар өрж байршуулах нь тавцангийн нэгжийн үр ашгийн үзүүлэлтийг нэмэгдүүлж, борлуулалтыг нэмэгдүүлнэ.

    Дүрэм 7.  “Нүүрний эгнээ” харьцуулалт

    Тавиурын нүүрний эгнээн дэх барааны нэгжийн тоо нь борлуулалтын хурдац, өөрчлөлт, нөөцийг хянах мэдээллийн зурвас юм. Өөрөөр хэлбэл нөөцийн сэлбэлт, давтамж нь борлуулалтын хэмжээг богино хугацаанд тооцох энгийн арга болно. 

    Дүрэм 8. Цэвэрч байдал, борлуулалт

    Лангуу, тавиурын тоос шороог үргэлж угааж, цэвэрлэж арчилж байх ёстой. Дутуу тоноглогдсон, хонхойж хотойсон, өнгө үзэмж нь муудсан тавиур дээрх барааны борлуулалт буурдаг. Тавиурын ариун цэвэр, өнгө үзэмж нь барааны үнэ цэнийг илэрхийлж байдаг учраас борлуулалтанд ихээхэн нөлөөлдөг.

    Дүрэм 9. Барааны үзэмжтэй, анхаарал татахуйц хайрцаг сав

    Худалдан авагч өөртөө үйлчлэх дэлгүүрт үйлчлүүлэхдээ дунджаар 25 минут зарцуулдаг. Энэ нь тавиур дээрх олон мянган бараанаас маш хурдацтай сонголт хийнэ гэсэн үг. Иймээс худалдан авагч барааны хайрцаг савны гадаад үзэмжийг болон танил хоногшсон имидж, төрхийг илүүтэй анхаарч сонголт хийдэг гэдгийг өрөлт, байршлын загвар боловсруулахад сайтар тооцож тусгах хэрэгтэй.

    Дүрэм 10. “Хоёр хуруу” дүрэм

    Өрж байршуулсан барааны өндрийн хэмжээ лангууны тавиурын өндрийн хэмжээтэй харьцах харьцааг хоёр хурууны дүрмээр тодорхойлно. Өөрөөр хэлбэл давхарлаж өрж тавьсан бараа дээд хэсгийн тавиураас хоёр хуруу (2.5 см) зайтай байрласан эсэхийг л зохицуулж буй дүрэм юм.

    Дүрэм 11. Тавиур дүүрэн өрөлт

    Дэлгүүрт барааг өрж байршуулахдаа юуны өмнө худалдан авагчийн сонголт хийх хамгийн тохиромжтой байршлын хувилбарыг сонгож төлөвлөх нь чухал. Худалдан авагчид өдөр тутам 10-15 мянган нэр төрлийн бараанаас зөвхөн 30-40 нэр төрлийг сонгоход хагас цаг зарцуулдаг байна . Зарим дэлгүүрт барааны өрөлт байршлын оновчтой загвар ашиглаагүйгээс худалдан авагчид хэрэгцээт бараагаа богино хугацаанд олж сонгох боломж хомс болж гомдоллох, тэдний дэлгүүрийн талаарх үнэлгээ, ханамж буурах хандлагатай болдог. Өөртөө үйлчлэх дэлгүүрт энэхүү асуудлыг шийдэх гол зарчим нь хүссэн хэмжээнд хүртэл борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд тавиурыг бараагаар дүүрэн байлгах, дүүрэн бараа нь зөв дүрмээр өрөгдсөн байх, худалдан авагч бараагаа чөлөөтэй үзэж сонгох хангалттай зай талбайг гаргаж төлөвлөх гэсэн энгийн дүрмүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй.

    Дүрэм 12. Худалдааны танхимын үнэр

    Худалдан авагчид хамар цоргим шинэ бүтээгдэхүүний үнэрт өөрийн эрхгүй татагдаж, сэтгэл хангалуун барааг сонгож тааламжтайгаар зорчино. Танхимын дулаан гэрэл, модон тавиурууд, тавиурын дээрээс эгц тусах дизайнлаг гэрлийн тусгал, торт, нарийн боовны шилэн хорго нь тасгийн орчныг тансаг болгож бүтээгдэхүүний нэр хүнд, чанарын үнэлэмжийг нэмэгдүүлдэг. Энэ бүсэд цай, кофены тасаг байрласан байх нь таны зөв төлөвлөлт, зөв ашиг.

    Дүрэм 13. Эрчимт борлуулалт

    Сурталчилгааны барааны нэр төрлийг ил тод харагдах түвшинд өрж байршуулна. Үе үеийн эрэлттэй барааны ойр орчимд эрэлт ихтэй барааны нэр төрлийг өрж байршуулах нь бие биенийхээ борлуулалтыг дэмжих, үр ашгийг нь нэмэгдүүлэх таатай боломжийг бүрдүүлнэ.

    Дүрэм 14. Загвар анхаарлын төвд

    Бараа бүр өөр өөрийн онцлогтой байдаг. Үүнийг өрөлтийн загварт залшгүй тусгана. 

    Дүрэм 15. Хүүхдийн өндрийн түвшинд

    Йогуртын ихэнх дэлгүүрүүд тавиурын дээд хэсэгт өрж байрлуулсан байдаг. Гэтэл энэ бүтээгдэхүүнийг хүүхдийн гол хэрэглээ гэж үздэг учраас тэдний өндрийн түвшинд өрж байрлуулах нь оновчтой.

    Дүрэм 16. Хамгийн шилдэг бараа

    Өндөр чанартай барааны нэр төрлийг нэг түвшинд, нэг тавцанд олон эгнээгээр зэрэгцээ байршуулах нь бусад барааны борлуулалтын хэмжээг бууруулах магадлалтай байдаг гэдгийг тооцох шаардлагатай. Үүнд шилдэг барааны нэр хүндийг зээлэх дүрмийг ашиглана.

    Дүрэм  17. Орон зайн дүүргэлт

    Борлуулалт өндөртэй, эргэц сайтай нэр төрлийн бараануудыг харьцангуй том хэмжээний талбайд өрж байршуулдаг бол эргэц удаантай барааг бага талбайд өрж байршуулах загварыг практикт түгээмэл ашигладаг.

    Дүрэм 18. Нийлүүлэгчийн үнэ тавцан дээр

    Барааны өрөлтийн онцлог нь: “Тусгай үнийн хаяг”, “Бодит үнэ, чанар” гэсэн зарчмуудыг давхар шийдэж өгсөн өрөлт, байршлын шийдвэр юм.

    Барааны өрөлтөнд тавих хяналт, түүний ашиг тус

    Барааны өрөлт нь аливаа супермаркетуудад цаг тутамд хийгдэж байдаг тасралтгүй үйл явц юм. Энэ утгаараа тодорхой албан тушаалтан, хувь хүний хайхрамжгүй байдлаас үлэмж хэмжээний хохирол учрах магадлал өндөр байдаг. Жишээ нь: Барааны хугацаа дуусах, өрж амжаагүй бараанд худалдан авагч тээглэн унаж бэртэх гэх мэт. Ийм учраас гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, худалдан авагчдын аюулгүй байдал, эрх ашгийг хангах үүднээс худалдааны зөвлөх, удирдах албан тушаалтны зүгээс барааны өрөлт, худалдааны танхимд хайрцагтай бараа байршуулах зэрэгт үргэлж хяналт тавьж, тогтсон нарийн дэг барьж байх шаардлагатай. Үүнд:

    Хайрцагтай өрөх гэж байгаа барааг цаг алдалгүй өрж худалдааны танхимыг чөлөөлөх эсвэл өрж амжаагүй хайрцагтай бараагаа худалдан авагчдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр аль болох лангуу, тавиур руу шахаж тавих

    Олон хайрцагтай барааг давхарлаж өрөхгүй байх /ялангуяа хагарч, гэмтэж болзошгүй бараа/

    Бараа өрөхдөө хуучин барааг өмнө нь шинэ ирсэн ижил төрлийн барааг ард нь өрөх, барааны хугацаа, хадгалах горим алдагдсан эсэхийг шалгаж байх гэх мэт

    Энэхүү үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлсэнээр барааны хугацаа дуусах, унаж хагарах, худалдан авагчид бэртэх аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой.

    Барааг худалдааны танхимд байршуулах арга

    Барааг худалдааны танхимд байршуулах 2 арга байдаг. Үүнд:

    Зураг 9

    Эх сурвалж: “Мерчандайзинг” Д.Нарантуяа, Ж.Ариунаа, Т.Мөнх-Эрдэнэ 2013 он

    Барааг бүлгээр, хэрэглээний иж бүрдлээр нь ангилна. Барааг бүлгээр ангилж байршуулахдаа:

    Хүнсний бараа, хүнсний биш бараа гэсэн 2 ерөнхий бүлгээр

    Хүнсний барааг мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, талх, талхан бүтээгдэхүүн гэх мэт дэд бүлгээр

    Мах махан бүтээгдэхүүнийг мах хиам нөөцилсөн махан бүтээгдэхүүн гэх мэт төрлөөр

    Махыг нэр төрөл янз төрлөөр нь бүлэглэж нэр төрлийн бүрдүүлэлт хийсний үндсэн дээр худалдаалах

    Барааг хэрэглээний иж бүрдлээр бүлэглэж ангилахдаа дараах онцлогуудыг харгалзан үзнэ. 

    Хэрэглээний онцлог

    Зориулалтын онцлог 

    Ажил мэргэжлийн онцлог

    Хэрэглээ улирлын онцлог

    Мөн дээрхи ангиллаас гадна барааг хэд хэдэн шинжээр ангилж байршуулж болдог . Үүнд:

    Эрэлт сайтай нэр төрлийн бараа

    Онцгой рекламдуулагч бараа

    Худалдан авахыг өдөж сануулдаг бараа

    Эрэлт сайтай нэр төрлийн бараа

    Үүнд хэрэглэгчдийн байнга худалдан авдаг бараа орно. Эрэлт сайтай барааны зарим хэсгийг дэлгүүрийг яг орох хаалга, худалдан авагчдын урсгал дагуу байрлуулах нь ашигтай байдаг. Энэ нь худалдан авагчдаар оронгуут нь худалдаа хийлгэж, дэлгүүрт саатуулан барих арга болдог. Ийм байрлал нь дэлгүүр дотуур тойрон явуулж үзүүлэн худалдан авагчдыг төлөвлөөгүй бараа худалдан авахад хүргэнэ.

    Худалдан авахыг өдөж сануулдаг бараа

    Дэлгүүрт орохыг гол зорилго болгохооргүй бараанууд юм. Худалдан авагчдад сануулах зорилгоор худалдан авах гэж байгаад мартдаг барааг онцгой анхаарч өрөх хэрэгтэй. Зарим бараа тухайлбал чихэрлэг амттан өөрийн эрхгүй худалдан авахыг сануулна. Энэ байдлыг харгалзан үзэж уг бараануудыг аль болохоор худалдан авагчдын хараанд өртөхөөр, тэр даруй худалдан авах шийдвэр гаргахаар үндсэн тасаг дагуу гэнэтийн худалдан авалт хийлгэхээр бодож байршуулна.

    Онцгой рекламдуулагч бараа

    Ямар нэг давуу тал болон үнийнх нь үндсэн дээр рекламдаж борлуулдаг бараа юм. Ийм бараанууд бусад барааны борлуулалтыг бууруулах магадлалтай тул эрэлт ихтэй бараатай ойр байрлуулсаны хэрэггүй байдаг. Дэлгүүрт орж ирсэн худалдан авагчдын хамгийн их урсгалыг хангахын тулд рекламдуулагч барааны бүлгийг хоорондоо зайтай, нүдэнд ил харагдах газарт байрлуулна.

    Ерөнхийдөө хамгийн гүйлгээ сайтай барааг босоо тавиурын харааны түвшинд, алдаг оног гүйдэг барааг түүнтэй харалдаа дээд тавиурт, дунд зэрэг эрэлттэй барааг хамгийн доод нүднүүдэд байрлуулах ёстой. Нэр төрлийг ийнхүү босоо байрлалаар бүлэглэх нь хэвтээ байрлалд бүлэглэснээс илүү тохиромжтой байдаг. Худалдан авагчид нэг байрнаас барааны өрөлтийг шууд дээрээс нь доошлуулан үзэж сонирхох бөгөөд  хараагаа ийш тийш гүйлгэж харах шаардлагагүй. 

    Хүснэгт 4

    Худалдааны танхимд барааг байршуулах зарчим

    Худалдааны танхимд барааг байршуулах зарчим

    Өргөн сонголт хийж болохуйц барааны нэр төрлийг байршуулж өрөх Барааны бүлэг бүрийн хэвшиж тогтсон байршлыг өөрчлөхгүй байх

    Худалдаанд тасрахгүй байх барааг сонгож байршуулах Дагалдах бараарнуудыг үндсэн барааны ойролцоо байлгах

    Барааны байршил, өрөлт нь худалдан авагчдын урсгал хөдөлгөөнд саад болохгүй байх Шинэ бараа болон яаралтай борлуулах шаардлагатай барааны олны хараанд өртөх газарт байршуулах

    Худалдан авагчдад аль болох ойроос үзэж харах боломжтой байх Овор ихтэй буюу хүнд жинтэй барааг худалдан авагчдын урсгалын төгсгөлд худалдааны танхимаас гарах хаалганы дэргэд байршуулах 

    Барааны хөрш байж болох зарчмыг мөрдөх Барааг үзэж сонгоход худалдан авагчдад хамгийн аятай байдлыг бүрдүүлэх

    Эх сурвалж: “Мерчандайзинг” Д.Нарантуяа, Ж.Ариунаа, Т.Мөнх-Эрдэнэ 2013 он

    Барааны үнийн хаяг

    Барааны үнийн хаяг нь худалдааны үйл ажиллагааны чанарыг илэрхийлэх нэг үзүүлэлт болдог. Гол үүрэг нь худалдан авагчдад барааны шинж чанарын болон үйлдвэрлэгчийн талаар бодит мэдээлэл өгөхөөс гадна үнийн хамгийн бодит баталгаа, баримт бичиг болж байдаг.

    Хүнсний барааны үнийн хаягт зайлшгүй тусгах заалт:

    – Барааны нэр төрөл

    – Барааны чанарын зэрэг

    – Нэг килограммын болон 100гр-ын үнэ

    – Нэгжийн үнэ

    Үнийн хаягт тавигдах шаардлагад түүний хэлбэр, хэмжээ дизайн, нэмэлт элемент ашиглах заалтууд  тусгагдсан байдаг. Үүнд:

    1. Өнгө: Барааны үнийн хаягийн өнгө барааныхаа шинж чанарт зохиоцох хослолыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

    – Сүү, сүүн бүтээгдэхүүнд – ногоон

    – Далайн гаралтай бүтээгдэхүүнд – цэнхэр

    – Шаазан, вааран эдлэлд – бор

    – Хүнсний биш бараанд – улбар шар, тод хөх, улаан өнгө зонхилох

    2. Үсгийн шрифт: Барааны үнийн хаягт мэдээллийн агуулгыг товч, тодорхой, энгийнээр гаргацтай бичиж тэмдэглэсэн бол худалдан авагч богионо хугацаанд танилцаж барааны сонголт хийнэ.

    3. Хэлбэр, хэмжээ: Үнийн хаягийн хэлбэрийг сонгохдоо:

    – Хаяг дахь мэдээлэл нь тод, гаргацтай шууд уншигдах

    – Нэг бүлгийн барааны үнийн хаяг нь ижил хэмжээ, хэлбэртэй байх

    – Үнийн хаягийн дэвсгэр өнгө, хэмжээ нь үсгийн шрифт, түүний хэмжээтэй зохицох

  • ЗУНЫ ЗУГААЛГА, БАГААР АЖИЛЛАХ БУУХИА, ЯВГАН АЯЛАЛЫН УДИРДАМЖ

    ЗУНЫ ЗУГААЛГА нэрээр амралтын хэдэн гэр авч байгаад архиддаг байсан үе ард өнгөрчээ. Шинэ үеийн байгууллагууд зугаалга, хамт олны хөтөлбөрийн бүтээлчээр багаар ажиллаж өнгөрүүлдэг шинэ соёл бий болоод байна. Харин энэ бүхнээ та хэрэглэгдэхүүн, тоноглолоор хангагдсан мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулснаар үр дүнд хүрдэг юм шүү.

    Нэг. Зорилго

    “Үндэстэн Баг” ХХК-ийн Менежментийн бодлогын хэлэлцүүлэгийн хүрээнд хэлэлцүүлэгийг сонирхолтой байдлаар өрнүүлэх, удирдах түвшиний ажилтнуудын хоорондын нөхөрлөл, хамтын ажиллагаа, багийн эв нэгдлийг улам гүнзгийрүүлэх, эрүүл агаарт гарах, биеийн алжаал болон оюуны ядаргааг тайлахад оршино.

    Хоёр. Оролцох бүрэлдэхүүн

    “Үндэстэн Баг” ХХК-ийн хамт олон

    Гурав. Аялалын чиглэл, явагдах хугацаа

    Аялал ________ оны __ сарын ____-ны өдрүүдэд Улаанбаатар – 13-р зуун – Улаанбаатар чиглэлд машинаар 98км явж отголох газар хүрээд, явганаар 7км аялна.                                                                   Маршрут: УБ                                   13-р зуун                 УБ                                                                                              98 км                                     98 км

    Дөрөв. Уулзах газар

    ___ оны __ сарын ___-ны өглөө _____ цагт Ажлын үүдэнд

    Тав. Аялалын зохион байгуулалт, бэлтгэл ажил

    Үндэстэн Баг ХХК, Teamwork& Teamplay сургагч багш нартай хамтарсан баг

    Зургаа. Аялалд оролцох ажилчдад өгөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа

    ü  Нийт ажилтнуудыг 6 багт хуваах ба тухайн багууд нь хувийн бэлтгэлээ сайтар хангах, тухайн өдрийн цаг агаарт тохирсон хувцас, дулаан хувцас бэлдэх, хөл холгохгүй аялалын гутал, пүүз өмсөх

    ü  Аялалын явцад аялалын хөтөч болон багийн ахлагч нарын зөвшөөрөлгүй цуваанаас гарахгүй, хоцрохгүй, маршрут зөрчихгүй байх,

    ü  Байгаль орчин бохирдуулах, мод мөчир хугалах, ил задгай хог хаягдал хаяхыг хориглоно.

    ü  Нийт нутгаар газар хуурай, гандалттай байгаатай холбогдуулан тамхины иш зэргийг  ил задгай хаях, зөвшөөрөлгүй газар гал түлэхийг хориглоно.

    ü  Аялалын замд согтууруулах ундаа хэрэглэх болон байрлаж отголсон газрын ойролцоох айл өрхөөр хэсэх, хэрүүл маргаан гаргах, багийн бүрэлдэхүүнд ороогүй зөвшөөрөлгүй хүмүүсийг дагуулж явах, хад асганд авирахыг хатуу хориглоно.

    ü  Аялалын удирдагч нарт мэдэгдэлгүй замаасаа буцах, амралтын цагаар бусдын тайван байдлыг алдагдуулах зэргийг хориглоно.

    Долоо. Аялалын хэрэгсэл

    Аялалд тохирсон авч явахад хялбар, бага оврын эвхэгддэг авсаархан эд зүйлс бэлтгэнэ. 

    ü  Аяны майхан, аяны хөнжил, үүргэвч, тогоо, хоолны халбага, жижиг сүх, хутга, жижиг хүрз, аяга, лаа, шүдэнз, ариун цэврийн хэрэглэл, эмийн сан, дулаан хүрэм, эд зүйлсээ норохоос сэргийлсэн гялгар уут, хогийн уут

    ü  Усны канистер

    ü  Баг тус бүр нөт бүүк, бичгийн цаас,

    ü  Багийн гишүүдийн тоогоор бал

    Найм. Хүнсний зүйлс

    Явах хугацаандаа тохируулан хэмжээг нь гаргаж хоол хүнсний зүйлээ бэлтгэнэ.

    ü  Талх, боорцог, шуузалсан мах, борц, гоймон, цагаан будаа, хуурай цай, давс, ургамлын тос, амтлагч, сонгино, сармис, бэлэн хоол, ааруул……. гэх мэт

    Ес. Аялалын хөтөлбөр

    1-р өдөр

    08:00 – 08:30 – Цуглана /баг багаараа ачаагаа тээвэрт хийнэ/

    08:30 – 09: 00 – Автобусанд заасан байрын дагуу сууна. Автобус хөдлөнө.

    14:00 – 15:00 – Өдрийн хоол

    15:40 – 16:00 – Баг тус бүр заагдсан хэсэгт майханаа барина.

    16:00 – Баг тус бүрийн мэндчилгээ /10мин/

    17:00 – 20:00 – Багаар ажиллах дасгал

    20:00- Оройн хоол

    20:00- 21:00- Багийн өрсөлдөөнт буухиа

    21:00- 22:00 Чөлөөт цаг

    22:00- 23:00-Галын наадам

    23:00- Диско

    2-р өдөр

    07:30-08:00-Өглөө босох бэлтгэл

    08:00-08:20-Өглөөний дасгал хийх

    08:20-09:20-Өглөөний цай

    09:20-12:00-Чөлөөт цаг, сонирхолоороо спорт тоглоом

    12:00-13:30-Шилдэг баг шалгаруулах

    13:30-14:00-Буцахдаа бэлдэнэ.

    14:00-17:00 Буцаж унаагаар ирнэ.

    Найм.Дүгнэх журам, Шагнал олгох.

    Аялалын багийн үнэлгээ

    1.       Ирц /аялалд оролцох багийн гишүүн хоцорсон бол 5 минут тутам-1 оноо /

    2.       Аялагчдын хувцаслалт/ жигдрэлт  5 оноо/

    3.       Аялалын явц дахь сахилга бат 5 оноо/ Цуваанаасгарч явах, тамхиныхаа ишийг хогийн саванд хийхгүй байх гэх мэт тутамд хүний тоогоор оноо хасна./

    4.       Байгаль орчны ариун цэвэр, хамгаалал 5 оноо/аялалын төгсгөлд багийн ахлагч нар хог хаягдлаа тушаах/

    5.       Багийн ажлын үзүүлэлт /байр эзэлсэн үзүүлэлт/

    http://creativemongolia.com/teamextreme/

    https://www.facebook.com/OneNa…

  • МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООГ ДЭЛХИЙД ТҮГЭЭХ ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛИЙН НЭЭЛТ (Motion illustration)

    Монгол бахархлын ноён оргил, монголын түүх соёлын нэвтэрхий толь- Монголын нууц товчоог хүн төрөлхтөнд хүргэж, монгол өв соёлыг таниулах зорилготой “МНТ түгээмэл эх” төслийн хүрээнд, МНТ-г бүрэн зураг чимэглэлтэйгээр англи, солонгос, хятад, унгар, япон, орос, монгол бичиг, кирил монгол долоон хэлээр хэвлэж, Монгол Улсыг дэлхийд таниулан сурталчилахад бодит хувь нэмэр оруулаад байна.

    Тус бүтээл нь түүх, хүн судлал, археологийн судалгааны сүүлийн үеийн ололтонд тулгуурлан түүхэн бодит үнэнийг зураглан толилуулж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм.

    Ийнхүү уг төсөл дараагийн шатанд шилжиж Монголын Нууц Товчоог дэлхийн түгээмэл хэл болох дэлгэцийн бүтээл- motion illustration төрлөөр бүтээж нээлтэндээ Эрхэм таныг урьж байна.

    Албан ёсны нээлт 2018 оны 9-р сарын 4-ний 14:00 цагт Тэнгис кино театрт болно. (Зөвхөн урилгатай зочид). Нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцоно.

    Нээлтийн өдөрлөгийн хүрээнд:

    Үзвэрийн хуваарь: 9-р сарын 4- 6-ны өдрүүдэд Тэнгис кино театрын 3 танхимаар 10:00, 11:00, 12:00, 13:00, 14:00, 15:00 цагуудад тус тус олон нийтэд #ҮнэТөлбөргүй үзүүлнэ.

    SkyMedia сувгаар 9/4- 23 хүртэл (үнэ төлбөргүй) үзүүлнэ.

    НЭЭЛТИЙН ХӨТӨЛБӨР

    МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ТҮГЭЭМЭЛ ЭХ

    Номын дэлгэцийн бүтээлийн нээлт (Motion illusrtation)

    2018 оны 9-р сарын 4-ний 14:00 цагт | Тэнгис Кино театр

    13:50- 14:00 Угтах үйл ажиллагаа

    Хүндэт зочидыг угтан авч VIP танхимд урьна. Зочдыг тухайн байгууллагын төлөөлөлүүд урьна. VIP танхим болон 2-р танхимын дэлгэцээр реклам, трэйлер гарч байна.

    Урилгатай үзэгчид болон хэвлэл мэдээллийн төлөөллийг 2 танхимд урьна. Үзэгч бага байгаа тохиолдолд 14:10 цагаас эхлэн урилгагүй үзэгчдийг оруулж болно.

    14:00- 14:10 Хүндэт зочид, ивээн тэтгэгчдийн уулзалт, ярилцлага (VIP танхим)

    14:10- 14:15 Хүндэт зочид, ивээн тэтгэгчдийг VIP танхимаас 2 танхимд урин оруулж, хүндэтгэлийн суудалд суулгана.

    (Энэ үеэр тайзан дээр Хөсөгтөн хамтлагийн тоглолтын сандалыг засна)

    Дэлгэцэнд Үндсэн интро видео өгөгдөнө

    14:15- 14:25 Хүндэт зочид байраа эзэлж дуусмагц Р.Батцэнгэлийн дохиогоор Хөтөгтөн хамтлаг тайзнаа байраа эзэлж тоглолт эхэлнэ.

    14:25- 14:35 Дэлгэцэнд МНТ түгээмэл эх дэлгэцийн бүтээл хэрхэн бүтсэн тухай видео гарна.

    Дэлгэцэнд Үндсэн интро видео өгөгдөнө

    14:25- 14:30 Ж.Лувсандорж тайзнаа гарч ирж Өргөл үгийг хэлж, Нээлтэнд хүрэлцэн ирсэн Хүндэт зочдыг зарлан, Хүндэтгэлийн суудалд урьна. (Энэ үед тайзан дээр 5 сандал зассан байна. Хүндэт зочдыг сандал дээр урин суулгах 1 хүн, шатны хажууд тосож тайзруу гаргах 1 хүн тус тус ажиллана)

    • Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга
    • МНТ-г дэлхийд түгээе сангийн УЗ-ийн дарга, зураач Рэнцэнгийн Батцэнгэл
    • Рио Тинто группын Харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн Ерөнхийлөгч Симон Нивен (Орчуулагчийн хамт)
    • Др, проф, археологич Д.Эрдэнэбаатар нарыг урьж суудлаа эзэлсний дараа.

    14:40- 14:50 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нээж үг хэлнэ.

    14:50- 14:55 МНТ-г дэлхийд түгээе сангийн УЗ-ийн дарга, зураач Рэнцэнгийн Батцэнгэл

    14:55- 15:00 Рио Тинто группын Харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн Ерөнхийлөгч Симон Нивен

    15:00- 15:05 Төслийн зөвлөх, Др, проф, нэрт археологич Диймаажавын Эрдэнэбаатар

    Хүндэт зочдыг үзэгчдийн суудалд дахин урьна.

    15:05- 15:50 МНТ түгээмэл Motion illusrtation хүлээн авч үзнэ

    15:50- 16:00 2-р ээлжийн хүндэт зочдыг дахин хүндэтгэлийн суудалд урьна.

    • Доктор, МУСГЗ, нэрт дуун хөрвүүлэгч Готовын.Аким
    • Түүхч, доктор, профессор, Улаанбаатарын ИС-ийн гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал,   С.Цолмон
    • Түүхч, доктор, профессор, Түүхийн хүрээлэнгийн Дундад зууны тасгийн эрдэм шинжилгээний ажилтан                              А.ПУНСАГ
    • Женко Тур Бюро ХК
    • Скайтел группын төлөөлөл

    16:30- 16:50 Зочид хүндэтгэлийн суудлаа эзэлсний дараа дээрх дарааллын дагуу үг хэлнэ.

    16:50- 17:00 Хаалтын ёслол

    17:00- 17:10 Хүндэтгэлийн зураг. Зочид төлөөлөгчид, зохион байгуулагчид

    17:10- 17: 20 Үзэгчдийг үдэн гаргаж, сэтгэгдэл, ярилцага авна.

    Хүндэт зочдыг дахин VIP танхимд урьж, танилцах, хамтын ажиллагааны Networking үйл ажиллагаа явагдана.

    “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сан

    Утас: 95954144, 88028241

    https://www.facebook.com/MSHteam

    http://creativemongolia.com

    “Ном мэт гүнзгий, Кино мэт сонирхолтой”

    #МонголооТаниулахАгуулга #MongolContent #МНТтүгээмэлЭх

  • Цэмбэлийн ДАШЗЭВЭГ- Зохион бүтээгч, Тана үйлдвэрийг үндэслэгч


    Монгол Улсын Шилдэг зохион бүтээгч. “Тана” брэндийг үндэслэгч. “Монхими” ХХК-ны захирал.

    Говь-Алтай Халиун суманд төрсөн. МУИС-ийг Төсөвлөгч- Эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. ХҮ-ийн Тэргүүний ажилтан, Эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн

    1990 онд “Монхими” ХХК-ийг байгуулан одоо болтол 24 жил ерөнхий захирлаар ажиллаж байна. Тус компани нь угаалгын нунтаг, саван, ноос ноолуур угаагч зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээд одоо савангийн бүх төрөл нунтаг, шингэн, хатуу саван, аяга таваг угаагч, ноос ноолуур угаагч-анионы саван зэргийг үйлдвэрлэж үйлдвэр аж ахуйн байгууллага болон хүн амын хэрэгцээнд нийлүүлж байна. Анх гар ажиллагаатай үйлдвэр байсан. Мөн эдгээр бүтээгдэхүүнүүдийг өөрийн боловсруулсан технологийн дагуу үйлдвэрлэсэн. Тухайлбал угаалгын нунтагийн жорыг ОХУ-ын эрдэмтдийн ном бүтээлүүдийг уншиж судлан түүхий эд материал болон техник төхөөрөмжиндөө тохируулан хийсэн.

    2000 онд банкны барьцаанд хураагдсан “Омо”-гийн гэсэн тодотголтой, таслаж огтлон хураалгаатай байсан тоног төхөөрөмжийг тус банктай гэрээ байгуулан авч бүтэн жил засварлан босгож өөрийн боловсруулсан технологид тохируулан хатаалга, урсац, ширхэглэлт, найруулагыг тохируулан зарим нэг өөрчлөлт (вакуум насосууд, циклон, хатаалгын вентеляторыг шинээр угсарч)хийн ажиллуулснаар өдөртөө 3-4тн 1-р зэрэглэлийн угаалгын нунтаг хийх хүчин чадалтай автомат шугамыг ашиглалтанд оруулж байнгын ажиллагаатай болгосон.
    Мөн эх орны нууруудын шүүнээс сульфат натри гарган авч угаалгын нунтаг хийхдээ ашигладаг. Анхлан “Тринатрифосфат”-ыг үйлдвэрлэн ТЭЦ-4-д 40тн-ыг нийлүүлж байв. Эдгээр ажлынхаа дүнд 2005 онд Монгол Улсын Шилдэг Зохион Бүтээгч Цолоор шагнуулсан.
    2009 онд хуучин савангийн үйлдвэрийн1970-аад оны үед ажиллаж байсан хатуу буюу эдийн болон гарын савангийн үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжийг авч хатуу савангийн 2 шугамтай болсон. Хуучин Оросын төхөөрөмжийг засч янзлахад харьцангуй амар байсан боловч нийтдээ 8 сарын хөдөлмөрөө зарцуулсан. Одоо манай компани Монголдоо байгаа түүхий эдээр савангийн бүх төрөл (Тана угаалгын нунтаг,Тана эдийн саван, гарын саван, гарын шингэн саван, аяга таваг угаагч саван, ноос угаагч- НУ-1, НУ-2, халгайтай саван- Соёолж)- ийг үйлдвэрлэж (импортыг орлон, экспортонд гаргаж) байна.
  • Монголын Нууц Товчоо Түгээмэл эх Motion illustration цуврал

    “Нууц товчоо”-ны зураач гэгдэх болсон Р.Батцэнгэлтэй Цонжин болдогт таарч, цөөн хором ярилцлаа. “Монголын Нууц товчоог Дэлхийд түгээе” сангийнхан тус цогцолборт ажиллаж, дотоод, гадаадын аялагчдад Монголын нууц товчоо болон түүх, соёлоо сурталчлах ажлыг зохион байгуулдаг юм байна.

    Тус сангийн үүсгэн байгуулагч, зураач Р.Батцэнгэлийн санаачлан хөгжүүлж буй “Монголын нууц товчоо-Түгээмэл эх” төсөл нь англи, солонгос, хятад, унгар, япон, орос, монгол бичиг, кирил монгол, нийт долоон хэлээр тус тус хэвлэгдэж, Монголдоо төдийгүй дэлхийн уншигчдын оюуныг мялаан, Монгол Улсыг сурталчлан таниулахад тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

    -Тантай 2014 оны наадмаар төв талбай дээр, цагаан асарт гаргасан үзэсгэлэнг үзэж яваад танилцаж байлаа. Тэр ажил “МНТ Түгээмэл эх” зурагт номыг олон нийтэд танилцуулах анхны арга хэмжээ байсан уу?

    -Тийм ээ. Тэр өдөр манай номын “Тэргүүн двтэр” нийтэд хүрсэн анхны өдөр байсан. Түүнээс хойш Монголын нууц товчоог сурталчлан таниулах ажлыг тогтмол хийж ирлээ.

    -Тэр үед та “Тэргүүн дэвтэрийг бүтээхэд зургаан жилийг зарцуулсан” гэж ярихад дараагийн хоёр дэвтэр нь хэзээ гарах бол? Бүр гаргахгүй хаячих ч юм биш байгаа гэж бодож байсан?

    -Ганц чи биш л дээ(инээв). Олон хүн тэгж эргэлзэж байгаагаа нуудаггүй, лавлаж асуудаг байсан. Дэд дэвтэр нь жилийн дараа хэвлэгдэж гарсан. Түүнээс хойш борлуулалт маань харьцангуй сайжирч, дараа дараагийн хэлүүд дээр гаргах ажил маань эрчимжсэн.

    -Өнөөдөр та бүхэн Нууц товчоог ийм олон хэл дээр хэвлэчихсэн, хэлэх үгтэй, хийсэн ажилтай зогсож байна. Түүгээр ч барахгүй дараагийн шат руу ахиж, анимейшн бүтээсэн гэсэн. Тэр талаар мэдээлэл өгөх үү?

    -Тийм ээ. “МНТ Түгээмэл эх” номын дэлгэцийн хувилбар(motion illustration) үзэгч олонд хүрэхэд бэлэн болж байна. Өнгөрсөн хавар дуусгачихлаа гэж үзсэн боловч нэмэх, засах ажлууд гараад одоо л бүрэн дуусаж, бэлэн болж байна даа.

    -Уг бүтээлийн бусдаас ялгарах онцлог нь юу вэ?

    -“Ном мэт гүнзгий, кино мэт сонирхолтой” гэж тодорхойлж байгаа.

    -Өнөө цагт хүмүүс ном унших нь багасч киног түлхүү сонирхож байна. Тиймээс кино шиг сонирхолтой хэрнээ ном шиг мэдлэг өгөх контент болох юм гэж ойлголоо.

    -Яг тийм. Ингэснээр илүү олон хүнд хүрч, илүү олон хүн үнэн түүхийг мэдэж авцгаана. Олон хүн Чингис хааны маань түүхийг тэр нэг Хятадын олон ангит кино болон гадаадын бас бус кинонуудаар төсөөлдөг нь энд ирдэг гадаад, дотоодын иргэдээс тодорхой харагддаг. Гэтэл кино бүх мэдээллийг өгч чадахгүй. Энэ Дува сохорын дүрийг хараад л уулга алдаад эхэлдэг(Магнай дундаа ганц нүдтэй хүний зургийг заав). “Монголын нууц товчоог мэдэхгүй хэн байсан юм” гэж хэлэх хүн зөндөө байдаг ч үнэн хэрэгтээ манай монголчууд одоо хүртэл Монголын нууц товчоогоо огт уншаагүй болох нь энэ мэт мэт жижиг сэжүүрээс мэдэгдээд байдаг юм л даа.

    Ядахдаа үзэгчид зохиогчдын элдэв санаа, шийдлүүдийг үнэн түүх гээд шууд хүлээгээд авчих юм. Мэдээж тэдгээрийг үзэхийг хорихгүй. Зүгээр л эхлээд Монголын нууц товчоог нь мэдүүлчихмээр байгаа юм. Ийм л учраас бид их чухал зүйл хийж байгаа гэж итгэж, зүтгэж ирлээ шүү дээ.

    -Үнэхээр чухал шүү. Манай хүү энэ номыг шимтэн уншсан. Би өөрөө ч урьд өмнө нь ойлгож, анзаарч байгаагүй олон зүйлийг олж мэдсэн. Дэлгэцийн хувилбар нь хэзээнээс нийтийн хүртээл болох вэ?

    -Яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Тодорхой болохоор нь нийтэд мэдээлнэ ээ.

    -Удахгүй гэж найдаж байна. Амжилт хүсье.

    -Баярлалаа, удахгүй байх аа. Манай багийнхан хичээнгүйлэн ажилласаар байна.

    Ж.Хорлоо

    МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООГ ДЭЛХИЙД ТҮГЭЭХ ТҮҮХЭН ҮЙЛСД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛААРАЙ!

    Монгол залуус хамтран “Монголын Нууц Товчоо түгээмэл эх” illustration art номыг 3 цувралаар бүтээж, англи, испани, япон хэлээр орчуулж цахим хэлбэрээр дэлхийд түгээх төслийг эхлүүлээд байна. Энэхүү төслөөрөө Монголын түүх соёлыг дэлхийд сурталчилж таниулахаас гадна энэхүү судалгаанд суурилан бүрэн хэмжээний анимейшн кино хийхээр ажиллаж байна. Эхний ээлжинд номны зураг бүтээх, орчуулах ажилдаа зориулан төсөв бүрдүүлж байна. Та бүхэн энэхүү цахим хуудасруу ороод хандив өргөхөөс гадна сэтгэгдэл үлдээж, мэдээллийг түгээж Монгол залуусаа дэмжээрэй. 

    БҮТЭЭЛЧ МОНГОЛЧУУД БИД ХАМТДАА ЧАДНА АА!

    https://www.indiegogo.com/projects/the-secret-history-of-genghis-khan/x/12191726#/story

    БАГ

    BATTSENGEL Rentsen

    Санаачлагч, Artist

    “Монголы нууц товчоог дэлхийд түгээе” сангийн тэргүүн. 

    Түүхэн зурагийн төрлөөр уран бүтээлээ туурвидаг. Монголын нууц товчоог 28 дахь жилдээ зурж байна. “Монголын нууц товчоо түгээмэл эх” 3 цуврал номыг бүтээсэн.

    BATTSENGEL Rentsen
    Project Initiator, Artist
    The Founder of “Discover the Secret history of the Mongols” Foundation
    Works in the genre of historic art. He has depicted the Secret history of the Mongols for 28 years. Created the three volumes of “The secret history of the Mongols-Popular Edition”. He believes “The Popular Edition” will deliver the truth of Chinggis Khan and the Mongols.

     TEAM

    LUVSANDORJ Jamsranjav

    Project manager, Marketer

    ERDENETSETSEG Jargalsaikhan

    Operation manager, Translator

    JAVKHAA Tserensumya

    Creative specialist, Video maker

    ERDENEBAATAR D

    Advisor, Archaeologist, Ph.D, Prof

    НЭМЭЛТ АГУУЛГА

    5 ШИРХЭГ ИШЛЭЛ ЗУРАГ БАЙДЛААР ОРНО

    Өнөөдрийн хүн төрөлхтний хөгжил зогсонги байдалд орсон нь дэлхийд улс төрийн сайн удирдагч байхгүй байгаагийн илрэл. Ер нь хүн төрөлхтний түүхэнд ганцхан улс төрийн удирдагч байсан нь Монгол Улсыг үндэслэгч Их Эзэн Чингис Хаан юм. Тиймээс одоо дэлхий нийтээрээ Монголчууд болон Чингис Хаанаас суралцах цаг нэгэнт болжээ”

    АНУ- ын 42 дэх Ерөнхийлөгч Билл Клинтон

    “Чингис хаан болон Монголын нууц түүхийг ойлгоход энэ ном нь хамгийн төгс хувилбар болжээ. Энэ ном Чингис хаан шиг дэлхийг байлдан дагуулна гэдэгт эргэлзэхгүй байна”

    Jack Weatherford

    Угсаатны зүйч, хүн судлаач, PhD

    Дэлхийн бестселлер “Өнөөгийн Ертөнцийг Үндэслэгч Эзэн Чингис Хаан” номын зохиолч

    “Чингис Хаан бол түүхэнд гарсан цэргийн суут ухаантан, жолоодогч эргэлзээгүй мөн. Түүний дэргэд Александр Македонский, Юлий Цезарь, Напелон Банапорт нар бол жаахан хүүхэдтэй л адил”

    Энэтхэг Улсын анхны Ерөнхий сайд Жавахарлал Неру

    For Genghis Khan is, without doubt, the greatest military genius and leader in history.  Alexander Mackedonskiy, Napoleon Bonapart and Julius Caesar seem petty before him. 

    The first prime minister of India, Jawaharlal Nehru 

    Уриа: Discover the Secret History of the Mongols

    The secret history of Genghis khaan

    Өнөөгийн ертөнцийг үндэслэсэн өнчин хүүгийн түүх fully illustrated book- ийг дэлхийд түгээе

    1. Эхлэл

    Дэлхийг захирсан өнчин хүүгийн түүхийг танд хүргэж байна. Та амьдралдаа олон агуу хүний намтар түүхийг уншиж байсан бизээ. Харин өнөөдөр хүргэж буй энэхүү түүх бол мянганы суут хүний түүх учраас танд илүү их таалагдана гэдэгт итгэлтэй байна. Чингис хааны тухай олон ном бүтээл байдаг хэдий ч 1240 онд бүтээгдсэн энэхүү бүтээл нь анхны эх сурвалж бүтээл юм. 9 настайдаа өнчирч хоцорсон түших тулах хүнгүй хүү хэрхэн дэлхийн дэг журмыг тогтоож их гүрнийг босгосон нууц түүхийг энэ номноос уншихаас гадна эртний монголын нийгэм соёлын нээгдээгүй цоо шинэ ертөнцийг танд нээн харуулах болно. Энэхүү ном нь дэлхий даяар 26 хэлээр хэвлэгдсэн бөгөөд бидний бүтээж буй Popular edition хувилбар нь монголын түүх соёлын талаар ойлголт багатай анхлан уншигчдад зориулан агуулгыг хялбаршуулан найруулж анх удаа бүрэн зурагжуулсан бүтээл юм.

    2. Мянганы суут хүн Чингис хааны тухай

    Дэлхийн түүхэнд төрсөн суутнуудын нэг Genghis khan (1162- 1227)
    (Уг дуудлага нь монголоор: Chinggis khan [tʃiŋɡɪs xaːŋ]. Далай хаан гэсэн утгатай)

    Түүний амьдрал хатуу ширүүн тэмцэл, адал явдлаар дүүрэн. Тэрээр нэг хүний амьдралд багтамгүй их түүхтэй, бас өөр хэний ч хийж амжуулаагүй их үйл хэргийг бүтээсэн. Гаргасан амжилтаар нь жагсаавал магад тэрээр бүх суутнуудыг тэргүүлнэ. Урьд нь дэлхий даяараа түүнийг эзлэн түрэмгийлэгч, эвдлэн бусниулагч гэж ойлгодог байсан нь эзлэгдэж байсан улс үндэстнүүдийн бичиж үлдээсэн эх сурвалжуудад итгэж өрөөсгөл хандаж байсантай холбоотой юм. Харин шинэ мянганы босгон дээр энэ хандлага эрс өөрчлөгдөж хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтэнд оруулсан түүний хувь нэмрийг бодитоор үнэлж дүгнэх боллоо.

                

    Түүний амжилтын нууцыг судлаачид олон талаас нь бичиж дүгнэдэг. Хүн таних онцгой чадвартай, дайснаа ч нөхөр болгох увидастай, нөхдийн тус гавъяаг үл мартагч, оюун ухааныг дээдлэгч, шинэлэг санааг соёрхон урамшуулагч, цэрэг стратегийн шинэ эринг эхлүүлэгч, шашин шүтлэгийн эрх чөлөөг анхлан тунхаглагч, өнөөгийн ертөнцийг үндэслэгч гэх мэтээр дүгнэсэн байдаг. Эдгээр дүгнэлтийг янз бүрийн зохиолоос түүж үзэж болох ч МНТ хэмээх анхдагч эх сурвалжаас нь та өөрөө уншиж мэдэрсэн нь хамгийн оновчтой буй за.

             

    3. Зураач Рэнцэнгийн Батцэнгэл яагаад 

    “Монголын Нууц Товчоо Түгээмэл эх” төслийг эхлүүлсэн бэ?

    Төслийг санаачлагч Зураач Battsengel.R. historic art genre- аар ажилладаг. МНТ-ыг 28 дахь жилдээ зурж байна. Энэ төсөл дээр 8 дахь жилдээ ажиллаж “Volume I”-ийг 2014 онд, “Volume II”-ийг 2015 онд хэвлүүлсэн. Одоо “Volume III” дээр ажиллаж байна.

    МНТ бол үйл явдлыг голчлон тэмдэглэж үлдээсэн зохиол. Тиймээс хүмүүсийн дүр төрх, ахуй орчин, хувцас хэрэглэлийн талаар дүрсэлсэн зүйл бага. Тийм ч учраас тухайн үеийн овог, аймгуудын соёлын хэв маяг, угсаатан ястаны дүр төрхийн ялгаа онцлогийн талаар тодорхой төсөөлөл өгдөггүй. Гадаад уншигчдын хувьд ядаж л монгол гэр ямар бүтэц зохион байгуулалттайг мэдэхгүй шүү дээ.

    Иймээс уг зохиолыг зурж дүрсжүүлэх зайлшгүй шаардлага байсан. Ингэхдээ чимэг төдий биш зохиолын агуулгыг баяжуулж, дутууг нь нөхөх, мэдээллийн багтаамж ихтэй, бодит дүрслэлтэй зургууд хэрэгтэй байв. Үүний тулд бид түүх, хүн судлал, археологийн судалгааны сүүлийн үеийн ололтыг тусгасан, XIII зууны монгол ертөнцийг бүх талаас нь, өчүүхэн зүйл ч орхигдуулаагүй бүтээл хийхийг хичээн ажиллаж байгаа юм. Үүнд дээл хувцас, орд өргөө, хоол хүнс, бүжиг хөгжим, зэр зэвсэг, хуяг дуулга, бичиг соёл, дайны урлаг бүгд багтана.

    4. Яагаад “Монголын Нууц Товчоо түгээмэл эх” төсөл гэж?

    • Танд дэлхийн хэмжээнд сэтгэх урам зориг, хүнд бэрхийг даван туулах хүч чадлыг өгнө; 
    • Баг хамт олноо удирдах менежментийн арга ухааныг өгнө;  
    • Эртнээс нааш монголчуудын байгальтай зохицон амьдарч ирсэн ахуй соёл нь дэлхий нийтэд тулгараад буй экологийн аюулыг багасгах нэг хөшүүрэг болно; 
    • Хүн төрөлхтний анхны шүтлэг тэнгэр үзлийг таньж мэдэх боломж;
    • Дараагийн шинэ дэлхий ертөнцийг бүтээхэд Чингис хааны үзэл санаа, бодлогууд бидэнд хэрэгтэй; 

    5. Хүсэж буй дэмжлэг, санхүүжилт 

    “Volume III” illustration art- ийг бүтээх, “Volume I, II, III”-ыг англи, испани, япон хэлээр орчуулах, цахим ном бүтээхэд шаардлагатай 15,000$-ийг босгох зорилгоор та бүхэнд хандаж байна.

       

    5$ Бидэнд урам зориг болно

    20$ санхүүжүүлвэл: 1- р дэвтэрийн цахим ном 

    50$ санхүүжүүлвэл: 3 цуврал e-book (хэрхэн яаж уншуулахыг судлах)

    100$ санхүүжүүлвэл: 3 цуврал цахим ном + Их эзэн Чингис хааны плакат (гарын үсэгтэй)

    500$ санхүүжүүлвэл: 3 цуврал ном + Их эзэн Чингис хааны плакат (гарын үсэгтэй)

    5000$ Монголын Нууц Товчоон түүхийн жимээр онцгой аялал зохион байгуулна (2016 оны зун) Монгол улсад байх нийт зардлыг хариуцна.

    15000$ Таны нэр бүтээл дээр Номын продьюсер тодотголтойгоор тавигдана. 

    Хүн төрөлхтөнд нээгдэж танигдаагүй шинэ ертөнц болох Chinggis khan- ны намтар түүх, Их Монгол улсын түүх соёлыг дэлгэн үзүүлж, МНТ- г дэлхий дахинд түгээхэд үнэт хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

    Зураач Рэнцэнгийн Батцэнгэл

    “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сан

    2015/09/25

    https://facebook.com/MSHteam

    ENGLISH”>

    ENGLISH”>

    Secret history of Genggis khaan

    Let’s spread the fully illustrated book based on the history of the orphan boy who established present world 

    1. A brief introduction of the Project                  

    We are illustrating the history of an orphaned boy who ruled the world. You might have read a number of accounts of great people. But this is the history of the “Man of the Millennium” and we are sure that you will enjoy it. There have been numerous accounts and books written about Chinggis Khan, however, this project is developed from the original source which was created in 1240. And will demonstrate a yet undiscovered world depicting ancient Mongolian culture and society in addition to learning of the secret history of how a 9 year old orphaned boy, abandoned with no support challenged the status quo and established a great empire. His story has been published globally in 26 languages. However, the “Popular Edition” being created by us is fully illustrated, albeit with a simpler content to give the reader a better understanding of the Mongolian history and culture.

    2. “Chinggis Khan” the Man of the Millennium                  

    One of the Great men of world history, Chinggis Khan (1162-1227)

    His life was characterised by harsh struggles, many adventures and challenges. He accomplished many feats during his lifetime, most likely more so than any other character in history. Earlier opinion was that he was understood to be a conqueror and destroyer due to the written accounts from the nations that he occupied. However, on the eve of the new millennium this viewpoint has changed dramatically to one where he has been credited with progressing the prosperity of mankind with his sharp mind and contributions to the development of the “modern world”.  

    Researches have credited his success to various characteristics. He had a remarkable skill in recognising people, a genuine ability to convert enemies to friends. He never forgot a fovour or underestimated the strengths of his colleagues. He honoured intelligence and encouraged innovation as he himself initiated a new era of military strategy. He was the first man to declare and uphold freedom of religion. You could make these discoveries by researching a variety of scripts, however, you would be best served by reading and feeling the primary source called MNT yourself.           

    3.    Why Battsengel Rentsen initiated the project

    “The Secret History of the Mongols”?

    Battsengel.R works in the genre of historic art. He has been drawing the Secret History of the Mongols for the past 28 years. He commenced work on this project 8 years ago and first volume “VOLUME-I” was published in 2014. The second volume was published in 2015 and he is currently working on the third volume.

    The secret History of the Mongols is primarily a script generally recording the events of the time. There is very little description with regard to the appearance of the people, lifestyles, clothes, implements and instruments used. Therefore in the mind of the reader there is very little detail with regard to cultural attire and the different appearances of the ethnic minorities. Needless to say, very few foreign readers are acquainted with the structure of the Mongolian yurt.            

    Therefore to complement the script is was necessary that it be illustrated. In so doing the illustrations create images to compensate and enrich the script enhancing the information, not only as decoration but expanding the readers understanding of the context in which it was written. Thus we are working hard to produce a creation that reflects the latest research finding with regard to the history, anthropology and archeology, indicating every aspect of the lifestyle in the thirteenth century Mongolia. Encompassing, garments, palaces, food, dance, music, weapons, armour, script, culture and art.

    4.    Why “The Secret History of the Mongols – Popular Edition”?

    ·         It will give you the inspiration to think on a global scale and the strength to endure difficult times.

    ·         It will provide you with the managerial skills to lead your team or community effectively.

    ·         From ancient times the Mongolian culture has lived in harmony with nature, therefore it will provide you with incentives to reduce the ecological damage facing the world today.

    ·         An opportunity to learn about the “Tengrism”, the first belief of mankind.

    ·         We require Chinggis Khan’s philosophies and strategy for us to create a better world.

    5.    What will your contribution provide?

    We plan to raise $ 15 000 to enable us to produce the artwork for the third volume and to translate all three volume into English, Spanish and Japanese. This will enable the spread of the actual history of Chinggis Khan completely enhanced with abundant illustrations.

    ·         $ 5 Supporter          Will inspire us

    ·         $ 20 Supporter                  Volume l online version

    ·         $ 50 Supporter        Volume l, ll & lll online version (хэрхэн яаж уншуулахыг судлах)

    ·         $ 100 Supporter      Volume l, ll & lll online version & Chinggis Khan poster

    ·         $ 500 Supporter      Volume l, ll & lll signed book by post & Autographed Chinggis Khan poster

    ·         $ 5 000 Supporter   Will travel in Mongolia and trace the Secret History of the Mongols during the summer of 2016

    We trust that you will contribute generously to support us in spreading the Secret History of the Mongols around the world. Thereby displaying the biography of Chinggis Khan and the culture and history of the Mongol Empire to all!

    The Artist Battsengel Rentsen

    “Let’s spread the Secret History of the Mongols” Foundation

    August 15, 2015

    https://facebook.com/MSHteam

    ENGLISH”>