Category: Uncategorized

  • Цэдэнишийн НАРАНГЭРЭЛ- Бэлчээрийн ургамал судлал

    Ургамал судлаач

    1987 онд төрсөн

    1.  Боловсрол

    2010- 2012 онд

    ХААИС, ХАА-н ухааны магистр

    2006- 2010 онд

    ХААИС, Ургамлын нөөц био-үйлдвэрлэл мэргэшлээр Биологи-ургамал судлалын

    1996- 2010 онд

    Увс аймгийн Тэс сумын ахлах 10 жилийн сургууль төгссөн

    4.Эрдмийн зэрэг, цол: Хөдөө аж ахуйн ухааны магистр

    5.Эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл, он:

    2010.5.15 – Говийн зарим зэрлэг амьтны ялгадсанд агуулагдах ургамлын үрийн судалгааны дүн” сэдвээр бакалаврын дипломын ажил

    2012.5.21 – Цөлийн хээрийн бүсийн таана-цагаалж Хялганат бэлчээрийн хөрсөн дэх ургамлын үрийн нөөцийн судалгааны дүн” сэдвээр ХАА-н ухааны магистрийн зэрэг хамгаалсан

    6.Мэргэжил дээшлүүлсэн байдал:

    • – 2011 онд “Бэлчээрийн эрүүл мэндийн мониторингийн мэдээллийн сангийн сургалт”- нд хамрагдаж мэдээлэл оруулах боловсруулах, үр дүн гаргах арга зүй эзэмшсэн.
    • – 2014 онд ШУТУС-ийн Олон Улсын Дээд Боловсрол Судлалын Төвийн “Сургах зүйн боловсрол” олгох курс суралцаж төгссөн.
    • – 2014 онд Япон улсын Цүкүбагийн их сургуулийн багш нар R статистикийн программ дээр “Ургамалжлын судалгааны материал боловсруулах арга” сургалт зохион байгуулсанд хамрагдсан.
    • – Америкийн Нэгдсэн Улсын-Шинжлэх Ухааны Үндэсний сангаас санхүүжүүлсэн “Монгол орны бэлчээрийн нөхөн сэргэх чадамжийг бэхжүүлэх нь” салбар хөрвөсөн төслийг 2011-2013 хугацаанд хийж экологийн сургалт, хээрийн судалгааны арга зүй эзэмшиж ажилд амжилттай оролцсон талархал илэрхийлж сертификат олгов.
    • – In recognition of his excellent participation and completion of short course on Data analysis and scientific writing 2014.
    • – 2014 онд “Смарт-технологии исследований в экологии детальный мониторинг, динамические модели, анализ и минимизация рисков” сэдэвт олон улсын сургалтанд хамрагдсан.
    • – 2016 онд Доройтсон газрын биологийн нөхөн сэргээлтийн сургагч багш бэлтгэх сургалтанд хамрагдсан.
    • – ШУТИС-ийн Олон улсын дээд боловсролын төвийн багшлах эрхийн сургалт, 2014 он.

    7.Ажилласан туршлага

    -2011 оноос ХААИС-ийн ШУЗ-ийн дэргэдэх Экосистемийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна.

    9.Ажлын туршлага:

    9.1.Олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд

    Ажлын туршлага,

    ур чадвар

    Хадлангийн экосистем, биологийн  төрөл зүйлийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, цөлшлөөс урьдчилан сэргийлэх сургалт, шинжлэх ухаан технологийн үйлчилгээ үзүүлэх

    Нөхөн сэргээлтийн олон хувилбарт туршилт судалгааг гүйцэтгэх, сөөг, сөөглөг, олон наст өвслөг ургамал тарималжуулах, цөлийн хээр, хээрийн экосистемийн судалгаа хийх, үнэлэх чадвартай

    Төслийн нэр: “Хөдөөг хөгжүүлэх сургалт”    

    Хугацаа: 2007-5-9 сар, 2008.9                                     

    Байршил:Булган аймгийн Хангал суманд               

    Захиалагч:Канадын Саскачеваны их сургууль

    Төслийн онцлог:Тэжээлийн олон наст ургамал нутагшуулах     

    Албан тушаал:Судлаач оюутан-Гүйцэтгэгч             

    Үйл ажиллагаа:Тэжээлийн олон наст ургамал тариалах

    Төслийн нэр:“Монголын байгаль орчныг хамгаалах шинэ хандлага”                                                                           

    Хугацаа: 2012-2013                                                        

    Байршил:Төв аймгийн Өндөрширээт, Дундговь аймгийн Өлзийт, Баянхонгор аймгийн Богд, Архангай аймгийн Их Тамир                                                                                 

    Захиалагч:Английн Ч.Дарвины сан

    Төслийн онцлог:Бэлчээр сайжруулах замаар нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах

    Албан тушаал:Судлаач

    Үйл ажиллагаа:Бэлчээрийн төлөв байдал 

    Төслийн нэр: бажууна Гишүүний ургамлын тархац, нөөцийн судалгаа                                                                             

    Хугацаа: 2015.06.24-27, 07.23-29                                

    Байршил:Өмнөговь Булган сум                                  

    Захиалагч:Мазаалай хамгаалах нийгэмлэг

    Төслийн онцлог:Мазаалай нь идэш тэжээл бэлтгэх 

    Албан тушаал:Судлаач                                                

    Үйл ажиллагаа:Баруунсайхан, Дундсайхан уулсын ар хөндий, сайр, жалгаар хайгуулын аргаар бажууна Гишүүний ургамлын тархац, нөөцийг тогтоох, үр түүх

    Төслийн нэр:Зүүн хойд Азийн хуурай бүс нутгийн экосистем дэх биологийн төрөл, зүйл, бэлчээрийг тогтвортой ашиглах нь

    Хугацаа: 2011-2013                                                        

    Байршил:Өмнөговь аймаг, Дундговь  аймаг

    Захиалагч:Японы байгаль орчны газар

    Төслийн онцлог:Мониторингийн судалгаа

    Албан тушаал:Судлаач

    Төслийн нэр: “Монголын бэлчээрийн нөхөн сэргэх чадамж”

    Хугацаа:2011-2013                                                         

    Байршил:Өвөрхангай аймгийн Сант, Баянгол, Уянга, Бат-өлзий сумын уулын хээрийн бэлчээр, Баянхонгор аймгийн баян-овоо, Эрдэнэцогт сум

    Захиалагч: Америкийн Нэгдсэн Улсын-Шинжлэх Ухааны Үндэсний сан

    Албан тушаал: Ургамал судлаач

    Төслийн нэр:“Өмнийн говийн бэлчээрийн мониторингийн судалгаа”

    Хугацаа:2015-2020                                                         

    Байршил:Өмнөговь аймгийн Баяновоо, Ханбогд, Цогтцэций, Манлай, Номгон, Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумуудад судалгаа хийсэн.

    Захиалагч:Оюу Толгойн захиалагаар Байгаль, Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг хийж гүйцэтгэсэн

    Албан тушаал:Багийн ахлагчургамал судлаач

    Төслийн нэр:“Биологийн төрөл зүйл олон янз байдлын судалгаа, шинжилгээ хийх, менежментийн төлөвлөгөө, дүйцүүлэн хамгаалах стратеги боловсруулах”

    Хугацаа:2014-2015                                                         

    Байршил: Өмнөговь аймгийн Гурвантэс сум

    Захиалагч:“Саусгоби сэндс” ХХК-ийн санхүүжилтээр Овоот толгой уурхай орчмын судалгаа

    Албан тушаал:
    Ургамал судлаач

    Төслийн нэр: Зарим биелэгтэн ургамлын нөхөн сэргэх чадавхи                                                                              

    Хугацаа: 2019-2020 он                                                  

    Гүйцэтгэсэн газар: Дундговь аймгийн Сайнцагаан сум, Өмнөговийн Булган сум

    Захиалагч:ХААИС-ийн Экосистемийн судалгааны төв

    Төслийн онцлог:Хээр, цөлийн хээрийн бүсийн зонхилох биелэгтэн ургамлын нөхөн сэргэх чадавхийг илрүүлэх                  

    Албан тушаал: Үндсэн судлаач                                  

    Үйл ажиллагаа:Хээр, цөлийн хээрийн бэлчээрийн зонхилох биелэгтэн ургамлын нөхөн сэргэх чадавхийг илрүүлж, улмаар биелэгтэн ургамлуудыг үрээр тарималжуулах судалгаа

    9.2.Байгаль орчны төлөв байдал, үнэлгээ, нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалах, ажлын хүрээнд

    Төслийн нэр: “Таван толгой” ХК-ийн IPO-ийн Байгаль орчны төлөв байдал, үнэлгээ, менежмент төлөвлөлтийн ажил                  

    Судалгаа гүйцэтгэсэн газар: Дорноговь аймгийн Сайншанд, Мандах, Хатанбулаг, Хөвсгөл, Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Манлай, Ханбогд сумд                                                                    

    Хугацаа: 2019- 2020 он   

    Албан тушаал: Ургамлын багийн гишүүн                

    Төслийн нэр:Эрдэнийн босго ххк эзэмшлийн мv-017480 тоот тусгай зөвшөөрөлтэй хулман нуурын хүрэн нүүрсний орд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ

    Судалгаа гүйцэтгэсэн газар: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Хугацаа: 2019- 2020 он   

    Албан тушаал: Ургамлын шинжээч

    Төслийн нэр: “Петрочайна Дачин Тамсаг” ХК-ийн XIX, XXI талбайн биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах судалгааны ажил                                         

    Судалгаа гүйцэтгэсэн газар: Дорнод аймгийн Матад, Халхгол сумд                    

    Хугацаа: 2016 он   

    Албан тушаал: Ургамлын багийн гишүүн

    Төслийн нэр: “Саусгоби Сэндс” ХХК-ийн Овоот толгой нүүрсний уурхайн биологийн олон янз байдал, дүйцүүлэн хамгаалал, менежмент төлөвлөгөөний судалгаа                                                                             

    Судалгаа гүйцэтгэсэн газар: Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй        

    Хугацаа: 2014 он

    Албан тушаал: Ургамлын багийн гүшүүн

    9.3. Сум орон нутгийн мэргэжилтэн,малчдад зориулсан сургалт, семинар бүхий ажлын хүрээнд

    -Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршооны захиалгаар Дорноговь аймгийн Сайншанд, Улаанбадрах суманд “Бэлчээр, Бэлчээрийн менежментийн тухай” сэдэвт сургалтыг 2015.10.21-24-ны хооронд зохион байгуулж малчин иргэд болон сумын ажилчин, албан хаагчид оролцов. Манай судалгааны төвөөс эрхлэн гаргасан бэлчээр ашиглалтын талаар санал асуулгын судалгаа авч нийт 74 хүн судалгаанд хамрагдав.

    -Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Малчин өрхүүдэд уст цэг, нэвтрүүлэх төв байгуулах” төслийн хүрээнд ургамалжлын судалгаанд оролцож бэлчээрийн ургамлын даац тодорхойлж, малчидад бэлчээр, бэлчээрийн менежментийн сургалтыг хамтран зохион байгуулсан.

    -Төв аймгийн нутагт байрлах Хустайн Байгалийн Цогцолборт газрын орчны бүсийн малчдын сургалтыг хамтран зохион байгуулсан

    10.Судалгааны ажлын үндсэн чиглэл:

    • Бэлчээрийн ургамлын судалгаа
    • Хөрсөнд агуулагдах ургамлын үрийн нөөц, нөхөн сэргэлт
    • Үрийн судалгаа
  • ДүДү боловсролын сан болон Хүүхдийн шинжлэх ухааны музей хөгжүүлэх төслийн бодлого төлөвлөлт

    Дүдү боловсролын сан нь 2008 оноос эхлэн STEM боловсролд | Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик (ШТИМ)| суурилсан олон талт сургалт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хүүхэд, багш сурган хүмүүжүүлэгч, байгууллагад зориулсан сургалтын шинэ арга технологиудыг нэвтрүүлэн, үндэсний хэмжээнд зохион байгуулж ажиллаж байна.

    Бид 2008 онд Дүдү машин хөтөлбөр, 2009 онд Дүдү машины холбоо, 2012 онд  Дүдү боловсролын санг тус тус байгуулж, хүүхэд багачууд, өсвөр үеийнхэнд зориулсан Техникийн, Экологийн, Санхүүгийн, Эрүүл мэндийн гэсэн үндсэн 4 чиглэлээр албан бус боловсролын олон талт хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг. Дүдү- гийн хөтөлбөрүүдээс дурдвал, 

    2008 оноос “Дүдү машин” хөтөлбөр

    2010 оноос “Дүдүгийн шувууны харш” экологийн хөтөлбөр, Дүдү пуужин, Цаасан онгоц, Space kids

    2012 оноос “Инээдэг маск” эрүүл мэндийн хөтөлбөр, “Дараагийн сансрын нисэгч” STEM хөтөлбөр, “Space camp Mongolia” зуслангийн хөтөлбөр, 2015 оноос “Teamwork & Teamplay” сургалтын хөтөлбөр. 

    Дүдү боловсролын сангийн үүсгэн байгуулагч Д.Мөнхтулга нь хүүхдийн ШТИМ боловсролын хөгжилд хувь нэмэр оруулахаар 2017 онд “Дүдү Хүүхдийн Музей” төслийг санаачлан үүсгэн байгуулж, хөрөнгө оруулалт татсанаар Монголын анхны хүүхдийн музейг 2018 оны 2-р сарын 21-нд нээж, Е-март худалдааны төвийн 5 давхарт нийт 710м2 талбайд 16 үзүүлэнгийн хэсэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Улмаар 2019 онд Дүдү шинжлэх ухааны музейг Соёл амралтын Зайсан Хилл цогцолборт нээн үйл ажиллагаагаа явуулж байна.

    Үйлчлүүлэгчид бол бидний хүүхдүүд, бидний ахан дүүс, бидний анд нөхөд

    ЭРХЭМ ЗОРИЛГО

      Эцэг эхчүүдэд бахархал, хүүхдүүдэд тэмүүлэл, гэр бүлд хайр бэлэглэнэ.

      АЛСЫН ХАРАА

        Дүдүгийн үйл ажиллагаагаар дамжуулж ирээдүйн иргэдийг хөгжүүлэх жишиг байгууллага байна.

        1. ДҮДҮ МУЗЕЙ ГЭЖ ЮУ ВЭ

        Манай ДүДү музей нь “Илүү сайхан дэлхийг бүтээнэ” гэсэн уриан доор хүүхэд багачууд болон гэр бүлд чиглэсэн тоглоомоор дамжуулан шинжлэх ухаан, танин мэдэхүйн албан бус боловсрол олгох сургалт хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна ирээдүйн мэргэжлээ тодорхойлход туслах бодит орчинд мөрөөдөлөө биелүүлж хүссэн ажил мэргэжилийн дүрд хувиран тоглонгоо суралцах боломжтой гэр бүл, анги хамт олон, албан байгууллагаараа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх газар юм.

        “Музейн үзмэрүүд шилэн хоргонд байдаг, хүрч болохгүй гэсэн ойлголттой байдаг бол манай хүүхдийн музейд гар хүр, оролдож үз, тогло гэсэн зарчим үйлчилдэг. Энд тоглонгоо хүүхдүүд шинэ зүйлд суралцдаг, гэр бүлээрээ суралцаж хамтдаа гайхалтай дурсамж бүтээх боломжтой.

        Дүдү музей нь хүүхэд багачуудад шинэ цаг үедээ нийцсэн, бүтээлч чадварлаг хүмүүн болж төлөвших суурийг тавих зорилго бүхий, музейн бүх үзмэр буюу тоглоомын орчин нь STEAM боловсролд /Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг дизайн, математик/ суурилан бүтээгдсэн бөгөөд түүнд тулгуурлан олон талт сургалт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс гадна хүүхэд, багш сурган хүмүүжүүлэгч, байгууллагад зориулсан сургалт хөтөлбөр зохион байгуулж ажилладаг.

        STEAM гэдэг нь (Science, Technology, Engineering, Art, Math)  Шинжлэх ухаан-Технологи-Инженерчлэл-Урлаг дизайн-Математик тооцоолол” гэсэн утгын товчлол бөгөөд математик, инженерчлэлийн цогц чадамжийг урлагийн буюу дизайн сэтгэлгээтэй хослуулан олгодог давуу талтай тул 21 дүгээр зуунд заавал эзэмших ёстой мэдлэг чадварт тооцогддог. Ялангуяа бага насны хүүхдүүдийн математик сэтгэлгээ, техникийн авьяас, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхийг зорьдог сургалтын хөтөлбөр юм.

        ДАВУУ ТАЛ

        1.      Хүүхдүүд хүссэн ажил мэргэжилийнхээ дүрд хувиран, тоглож өөрийнхөө хүсэл мөрөөдлийг багаасаа тодорхойлох боломж.

        2.      Хүүхэд STEAM шинжлэх ухааны туршилтуудыг бодит орчинд хийж өөрийгөө хөгжүүлэх боломж.

        3.      Шинжлэх ухаан, ур чадвар хөгжүүлэх сэдэвчилсэн эвэнт, өдөрлөг, тэмцээн уралдаанд оролцох боломж.

        4.      Хүүхэд гэр бүлийн хамт тоглож, хөгжих боломж.

        5.      Сургууль, анги хамт олноороо шинжлэх ухаан, бүтээлч хичээлүүдээ хийх боломж.

        6.      Хүүхэд найз нөхөд, гэр бүлээрээ төрсөн өдөр, тэмдэглэлт өдрөө сонирхолтой бүтээлч байдлаар хийх боломж.

        7.      Хүүхдийн боловсрол оюуны хөгжил STEAM чиглэлээр судалгаа сургалт, үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд сургалтын, хөгжлийн орчиноо болгож хамтран ажиллах боломж.

        https://dudu.mn/

      1. Бямбагаравын УРТНАСАН

        Дөрвөдийн Зуутраг ургийн Бямбагарав УРТНАСАН

        Дуурийн дуучин, уртын дуу судлаач       

        Боловсрол

        2017- 2021 он Монгол Улсын Консерватори ХУДС, Дуурийн дуучин Баклавар

        2006-2017 он Улаанбаатар хот, Налайх дүүрэг “Эрдмийн Оргил Цогцолбор” сургуулийн Бүрэн дунд боловсрол.

        Ажлын туршлага, ажилласан төслүүд

        2018 оноос “Монгол уртын дуу болон ардын аялгуут тоглоом наадгай” сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа эхлүүлсэн. “Nomadic Ethnic Musicology” хуудсыг хөтлөж ажиллуулдаг.

        2020 онд Монгол Улсын Засгийн Газар, БСШУСЯ-ны дэмжлэгтэй Монгол Улсын Консерватори санаачилсан World Music Festival олон улсын хөгжмийн төсөлд зохион байгуулагчаар ажилласан.

        2020 онд Япон улсын NHK телевиз, Монгол угсаатны холбооноос хамтарч Угсаатны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх “Алтайн ятгын тахилга” төсөлд архив болон эрдэм шинжилгээий ажилтнаар оролцов

        2019 оны 6 сар Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ивээл дээр зохион байгуулсан, Азийн ардын урлагийн их наадамд зохион байгуулагчаар ажилласан.

        Шагнал

        2020 он БМИҮТ-өөс зохион байгуулдаг “Бүтээлч Оюутан- 2020” уралдааны тэргүүн байр .

        2019 он МУК-ийн 2019 оны “Судлаач-Оюутан”

        2018 он МУК-ийн 2018 оны “Шилдэг-Оюутан”

      2. Гутлын мастер Г.Ерөөлт: Гутал урлал, үйлдвэрлэлээр Монголчууд бид дэлхийд өрсөлдөх бүрэн боломжтой

        Дэлхийн аваргын “WORLD CHAMPIONSHIPS IN SHOEMAKING 2018 ”тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, Сонгодог төрөлд түрүүлсэн Г.Ерөөлттэй ярилцлаа. Монгол залуучууд спорт, урлагийн төрлөөс гадна дэлхийн шилдэг гутлын мастеруудтай эн тэнцүү өрсөлдөж чадна гэдгийг батлан харуулсан түүнтэй ярилцаж суухад эх оронч, хөдөлмөрч занг нь төвөггүй харж болохоор байлаа.


        -Сайн байна уу? Лондонд гар урлалын гутлын дэлхийн аврагын тэмцээнд амжилт гаргаж, улсынхаа нэрийг гаргаад ирсэнд тань баяр хүргэе. Тэмцээний талаар яриагаа эхлэе. Хэчнээн улсын шилдгүүдтэй өрсөлдөв?

        -Сайн, сайн байна уу? Баярлалаа. Лондонд болдог дэлхийн аваргын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн анх удаа оролцож, сонгодог төрөлд нь амжилттай оролцлоо. Тус тэмцээнд Азийн орнуудаас Япон улсын дөрвөн мастер болон Монгол улсаас би оролцсон. Харин Европын орнуудаас Англи, Итали, Франц, Швед, Герман гэх мэт олон орны дэлхийн топ шилдгүүд өрсөлдсөн. Нэгдүгээр байранд шалгарсан Герман мастерийн урласан гутал үнэхээр шилдэг нь байж чадсан. Тэрээр алдарт Викториан загвараар урласан байсан. Викториан стийл загварыг мэдэхгүй хүн бараг үгүй байх. XIX зууны, Виктория хатан хааны үеийн хатагтай, ноёдын хувцас, гутал загварын нэгэн үеийг тодорхойлдог бөгөөд дэлхийд, загварын ертөнцөд тамгалагдсан үе юм. Гэхдээ тэрбээр загвараа хүн өмсөхөөр урлаагүй байсан. Харин миний хувьд хүн өмсөж болохоор гутал хийсэн. Дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцсоноор дараа дараагийн тэмцээнүүдэд монголчууд оролцох, амжилт гаргах жимийг гаргаж чадлаа.

        -Бүгд нэг ижил гутал хийж өрсөлдсөн үү?

        -Тийм ээ. Бүгд зүүн хөлийн, хар өнгийн,оксфорд загварын гутал хийж өрсөлдсөн. Миний хувьд гутлаа тэмцээний журмын дагуу хийж урлахдаа техниктээ түлхүү анхаарч ажилласан. Харин зарим орны гуталчид чөлөөтэй, задгай сэтгэн шаардлагаас зөрсөн тохиолдлууд ажиглагдсан. Тухайлбал, гутлынхаа улыг будах ёсгүй байтал улыг будаж, халим дүрсэлж, морины тах хийсэн гэх мэт дүрмийн бус хэлбэр загварууд олон байлаа. Би анхандаа мөн адил нарийн хадаасаар шивж зураг зурах гэж байсан ч тодорхой дүрэмтэй байсан болохоор дүрмийн дагуу хийсэн. Магадгүй нэг тийм ази сэтгэлгээний сайн, муу гэмээр тэгэх л ёстой гэсэн бол тэгж хийдэг зан чанар нөлөөлсөн болов уу. Мөн анхны удаагаа оролцож буй болохоор туршлага бага зэрэг дутагдсан гэж бодож байна.

        -Тэмцээний чансааг сонирхмоор байна. Гуталчдын хувьд мэдээж олон жил гутал хийсэн, олон улсад танигдсан, удам дамжсан хүмүүс олон байсан байх.

        -Гуталчдын нэг онцлог нь удам дамжсан, зуун дамжсан байдаг. Тэмцээний чанар үнэхээр өндөр зэрэгтэй юм билээ. Тэмцээнд 1800-аад оноос үйлдвэрлэл явуулж, аль хэдийнэ үйлдвэрлэл, бүх зүйл нь тогтсон гутлын үйлдвэрүүдийн төлөөллүүд олон байсан. Бидний хувьд мөн адил “euGo since 1934” гэдэг ч их учиртай. Миний өвөөгийн 1934 онд хэрэглэж байсан дээр үеийн Зингэр оёдлын машин, багаж, төхөөрөмж одоог хүртэл надад байдаг. Зарим багажууд бол маш эртнийх, би одоог хүртэл хэрэглэсээр байгаа. Тэмцээнийхээ гутлыг ч тэдгээр багажаар хийсэн. Өвөө маань Маршал Чойбалсан, Оросын сургагч нарын гутлыг хийдэг гуталчин хүн байсан. Цэдэнбал даргын гутлыг ч бас хийж байсан түүхтэй. Тэгэхээр энэ бол үүх түүх. Өвөөгийн маань хийж байсан арга барил, нарийн технологи, өвөрмөц зүйлс надад өв дамжин уламжлагдан ирсэн. Иймд бид ч мөн удам дагасан урлаачид гэдгээ харуулахаар танилцуулга видео бэлдэж зохион байгуулагчид руу явуулсан. Танилцуулгадаа монголчууд эртнээс өөрсдөө гутлаа урлаж ирсэн уламжлалтай, түүх соёлтой ард түмэн гэдгээ харуулахыг хичээсэн. Мөн тэмцээнд надаас өөр танилцуулгаа видеогоор илгээсэн хүн байгаагүй. Танилцуулгаа видеогоор өгсөн нь нэг талаараа их онцгой байж чадсан. Дэлхийн дайдыг эзэлж явсан монголчууд өнөөдөр ч аль ч талаараа өв уламжлалаа авч яваа, дэлхий хэмжээнд хийж чадна гэдгийг давхар харуулахыг хичээсэн дээ.

        -Таны танилцуулга видео маш өвөрмөц юм. Монгол ёс заншлаа шингээж өгсөн санагдлаа.

        -Видео танилцуулгаа хийхийн тулд тусгайлан зориулж студи байгуулсан. Ерөнхийдөө Монгол ахуйгаа харуулсан гэр, бүтээлийг хийж буй тайз, хийж буй бүтээлийн онцлог,орчин цаг үетэй уялдаа холбоотой, байхыг илэрхийлэх гэж хичээсэн байгаа. Гар аргаар гутал урлах техникийн үйл явцыг нэг бүрчлэн нарийн харуулахыг зорьсон. Энэ нь бас учиртай. Монголчууд эрт дээр Хүннүгийн үеэс яг тухайн хүндээ зориулж гутал урладаг уламжлал байсан юм шүү гэдгийг харуулахыг хичээсэн юм.

        -Барууны гутлын соёл хаашаа чиглэж байна вэ. Загвар эргэх холбоогоор эргэж байдаг гэдэг.

        -Загвар удаандаа 20-25 жилээр эргэж байдаг. Гэхдээ үндсэн, гол дүрслэл нь хадгалагддаг. Түүн дээр тухайн цаг үеийн чимэг орж өгдөг. Түрүүн хэлсэнчлэн эхний байранд орсон Герман гуталчин Викториан үеийн загвараар урласан. Викториан үеийн загвар тэр чигтээ урлаг, гоо сайхан, уран зураг, архитектур гээд бүх л зүйлийг багтааж чадсан. Мөн Гётикийн үеийн загвар байна. Чех, Испанийн шөвгөр, урт оройтой барилгууд тэр загварын илрэл. Виктория хатан хааны үеийн загвар хамгийн сонгодог нь. Тэр үеийн загварын дүр төрх эргээд орж ирж байгаа.

        -Таны хувьд мэдээж бүтээлийг нь биширдэг олон гутлын загвар зохион бүтээгчид дизайнерууд байдаг байх.

        -Тийм, гэхдээ биширэх гэдэг өөр Германы дизайнер Карл Лагерфельд гээд 84 настай гайхалтай дезайнер байна. Энэ хүн аль эртний Шанель, Фенди, Клоуи -н гэх мэт олон загварын ордонд ажиллаж байсан хүн. Гэтэл өнөөдөр яг л тэр үеийн өөрийн загвартаа үнэнч, дүр төрхөө гаргаад явж байна. Мөн Жимми Чүү гэж Малайз гаралтай зохион бүтээгч өнөөдөр ч гутлын загварын ертөнцийн шилдэг хүн.Түүнчлэн өнөөдөр эмэгтэй гутлын загварын салбарт хамгийн шилдэг байгаа нь одоо 72 настай Манола Бланик гэж Испани гаралтай хүн байна. Түүнчлэн Францын гутлын дизайнер Кристиан Любутон байна. Яагаад заавал насыг нь тодотгож хэлээд байгаа вэ гэхээр бид хэтэрхий эрт өөрсдийнхөө хүч чадлын үнэ цэнийг үнэлэхгүй, нас явчихлаа хэмээн бодож өөрсдийгөө голцгоож байна. Гэтэл бидний хийж чадах, бүтээх зүйлс маань дундрашгүй их, тэр тусмаа оюуны баялаг бүтээгчдийн уул уурхай яндашгүй гэдгийг л ойлгох нь чухал юм.

        -Алдартай зохион бүтээгчид ямар нэг зүйлээрээ бусдаас ялгарснаар олонд танигдсан байдаг. Түүнтэй адил таны гутал юугаараа онцлог болох вэ?

        -Миний хувьд сонгодог чиглэлдээ илүү дуртай. Классик буюу сонгодог төрөл гэдэг өөрөө ухаад баршгүй уурхай нэг төрөл мэт. Би гутлыг ихэвчлэн Good Year гэх Англи технологиор хийдэг. Энэ технологийг арай дөхүүлж тайлбарлавал рант уллагаатай гэсэн үг л дээ. Одоогоор жинхэнэ утгаар нь ийм технологиор ажиллаж буй үйлдвэр байхгүй. Удахгүй яг энэ технологиор хийдэг үйлдвэрийг Монголдоо нээхээр бэлдэж байна.

        -Тэмцээндээ эргээд очиход, шүүгч нар хэр үнэн зөв шүүсэн гэж бодож байгаа вэ?

        -Зөв сайхан шүүсэн гэж бодож байнаа. Техникийг харж шүүхээс гадна загварыг нилээд харах шиг боллоо. Нийт найман шүүгч байсан. Зарим шүүгчид нь миний таних хүмүүс ч байсан. Намайг Лондонд байхад ажиллаж байсан залуус шүүгчээр орсон байсан. Английн үе үеийн гүнж, хан хүү нарын гутлыг хийдэг “Жонн Лобб” хэмээх үндэсний, удам дамжиж ирсэн мастерууд ажилладаг урлан байдаг юм. Миний дараа ажиллаж байсан залуу гэхүүдээ. Бас Японы Фукуда хэмээх мастер шүүгчээр ажиллаж байсан. Тус бүрдээ гар урлалын гутлын талаар нарийн мэдлэгтэй чадварлаг хүмүүс шүүлт хийцгээсээн.

        -Та энэ алдартай үйлдвэрт ажиллаж байсан юм уу?

        -Тийм ээ. 2000-аад оны эхэн үе л дээ. Лондонд ажиллаж байгаад Монгол руугаа буцахын өмнө зургаан сар ажиллах завшаан тохиосон юм. Тус гутлын үйлдвэрийн удирдлагууд надад үндсэн ажилтнаар ажиллах хүсэлт тавьсан. Гэхдээ би сурсан мэдсэн бүх зүйлсээ эх орондоо хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудсан байсан юм. Миний хувьд тухайн байгууллагад туршлага судлахаар л ажилласан даа.

        -Энэ гутал хийдэг ширээ тань их содон сонин юм. Хаана хийлгэсэн бэ. Угаасаа ийм загвартай байх ёстой байдаг уу?

        -Энэ тэмцээнд зориулж хэвлүүрийн зохион бүтээгчийн ширээг өөрөө загварыг нь гаргаж хийсэн. Анх би, ЗХУ-д хэвлүүрийн зохион бүтээгч зураач дизайнер мэргэжлээр төгссөн, Д.Ариунхүүд 1989 онд хадаг барьж шавь орж байлаа. Түүнд хэвлүүрийн зохион бүтээгч Ганбаатар, Намсрай нараас дамжиж ирсэн ширээ байсан бөгөөд маш энгийн мөртлөө эргономик сайтай ширээ байсан юм.Тухайн үедээ ийм ширээ хийнэ дээ гэж бодоод дараа нь Англиас англичуудын санааг нэмж зохиогоод 28 жилийн дараа долоо хоногт л хийсэндээ. Мөн мундаг дархчууд маань түмэн насан хээ сийлсэн ойл хутга урлаж өгсөн. Ер нь мастер хэвлүүрийн зохион бүтээгчид ийм л ширээн дээр хийдэг. Гэхдээ миний ширээ өөрийн онцлог зүйлтэй. Монголын ахмад инженерүүдийнхээ санааг оруулж өгснөөрөө ялгаатай.

        -Видеогоо хийхэд буюу гутлаа урлахад хэдий хэр хугацаа зарцуулсан бэ?

        – Танилцуулга видеогоо долоо хоногт хийсэн. Эхэндээ Америкт хийх гэж байсан ч Монголдоо ирээд хийсэн нь дээр гэж шийдсэн юм. Энэ видеог хийхийн тулд тусгайлан Монгол арт студи хүртэл байгуулсан. Бичлэгтээ гутал хийхэд оролцох таван мэргэжлийг нэг дор багтаасан байгаа. Тухайлбал, хэвлүүрийн зохион бүтээгч, загвар зохион бүтээгч, оёдолчин, гутал татаж уллагч гэх мэт олон мэргэжлийг монгол мастер нэг дор хийж буйгаараа онцлог давуу талтай юм. Эхнээс нь эхлээд дуустал бүх зүйлээ хийдэг мастерууд байдаг. Гэхдээ тун цөөхөн. Ийм видео хийснээр мэргэжлийн сургуульд мэргэшихээр суралцаж буй залууст сургалтын бүтэн материал болж буйгаараа онцлог. Түүнчлэн үүнээс бас үлгэр дууриалал авч, санаа аван дэлхийд өөрсдийгөө сорих уран бүтээлч залууст маань урам зориг өгөх болов уу. Эцэст нь энэхүү нэр хүндтэй тэмцээнд улс орноо төлөөлөн оролцоход маань дэмжиж туслалцаа үзүүлсэн гэр бүл, найз нөхөд болон УИХ-ын эрхэм гишүүн С. Жавхланд гүнээ талархаж буйгаа илэрхийлье.

        -Ярилцсанд баярлалаа. Удахгүй шинэ технологи бүхий шинэ үйлдвэрийн нээлтэд тань эргэн уулзахын ерөөл тавья.

        Л.Булганчимэг http://www.times.mn/


      3. Монголынхоо цөлжиж буй 5000 га газарт 3 сая алимны мод тарихад МОНГОЛ УЛСАА АЛИМаар бүрэн хангаж 80ТЭРБУМ борлуулалт хийх боломжтой

        Монгол Улсын Ховд аймгийн Булган суманд цөлжиж буй 5000 га газарт 3 сая алимны мод тарихад МОНГОЛ УЛСынхаа АЛИМны хэрэгцээг бүрэн хангаж 80ТЭРБУМ борлуулалт хийх боломжтой.
        Хүнд өдөрт 96 гр жимс, жимсгэнэ идэхэд хангалттай. 
         Тэгвэл жилд Монголын 3 сая иргэнд 105,120 тн жимс жимсгэнэ хэрэгтэй. 
         Алимны 1 модноос 35 кг алим хураана гэж тооцвол 5000 га газарт 3 сая мод тарьж, тэр хэрэгцээг хангана. Гэтэл Булган суманд 5000 га газар цөлжиж байна. \ердөө л 10км урт * 5 км өргөн газар гэсэн үг.

        Булган голын алим ХХК-ны захирал Х.Балжинням монголчуудыгаа “Алим” төсөлд нэгдэж, Монголынхоо хөрсөнд алим тарьж ургуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Ингээд түүний уриалгыг хүргэж байна. 

         “Алим” төсөлд нэгдэцгээе

        1. Төсөл хэрэгжүүлэхийн ач холбогдол
        • Монгол улс алимыг бараг 100 хувь гадаадаас авч байна. Жилдээ 80.0 тэрбум төгрөгөөр 20.0 мянган тонн алим оруулж ирдэг гэсэн тооцоо гарсан байгаа. Ийм их мөнгөөр бид гадаадын алимны аж ахуйг дэмжсээр байна гэдгээ анхаарах цаг болсон. 
        • Тэгвэл бид нутагшсан олон төрлийн алимаа өөрсдөө тарьж, өөрсдөө ажлын байртай болж, өөрсдийнхөө амьжиргааг дээшлүүлж, өөрсдөө экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх бүрэн боломж нь бидэнд байна. Ялангуяа Ховд аймгийн Булган сум нь алим жимс ургах бүх талын нөхцөл бүрэн бүрэлдсэн ховорхон газрын нэг юм. Цаашлаад Ховд аймгийн 10 суманд алим тариалах боломжтой.
        • Алим үрээр ургадаггүй, заавал ЗАЛГАЖ ургуулдаг тул залгаж суулгац үржүүлэхэд 4-5 жил, талбайд суулгаж ургац хураахад 3-4 жил зарцуулах тул бидэнд урт хугацааны дэмжлэг зайлшгүй хэрэг болоод байна. Иймээс МОНГОЛОО гэсэн сэтгэлтэй хүн бүрийг “Алим” төсөлд хамрагдаасай гэж хүсэж байна. 

        • Алимны мод мал шиг зуданд өртөхгүй, нөгөө талаар ажлын байр нэмэгдэх сайн талтай. Булган суманд алимны мод үржүүлж байгаа цөөн хэдэн хүмүүс байгаа бөгөөд суулгацны ихэнхийг бусад аймаг сумаас захиалга өгөн авч байгаа нь манай сумын тухайд алимны аж ахуй хөгжихгүй байгаа гол дутагдал болоод байна. 
        Булган суманд нутагшсан торниун алимны 6 сорт, бэсрэг алимны 5 сорт, давжаа алимны 14 сорт бий. Эдгээр алимнууд нь 1959 оноос Жимс ой турших станц, 1- р 10 жилийн хичээл туршлагын талбайд таригдсанаас хойш эдүгээ 60 жил үр өгөөжөө өгч ургаж байна. 
        2. “АЛИМ” төсөл хэрэгжүүлэх тооцоолол 
         Хүн эрүүл амьдрахын тулд өдөрт 96 гр жимс, жимсгэнэ идэхэд хангалттай. 
         Тэгвэл жилд Монголын 3 сая иргэнд 105120 тн жимс жимсгэнэ хэрэгтэй. 
         Алимны 1 модноос 35 кг алим хураана гэж тооцвол 5000 га газарт 3 сая мод тарьж, тэр хэрэгцээг хангана. Гэтэл Булган суманд 5000 га газар цөлжиж байна. \ердөө л 10км урт * 5 км өргөн газар гэсэн үг\ 
        Үүнийг хэрэгжүүлэхэд олон жилийн ажил, олон хүний хүч хөдөлмөр, дээр нь Төр Засгийн бүсчилсэн хөгжлийн “Оновчтой бодлого” хэрэгтэй тул одооноос бид эхлүүлж байна. Энэ бүхэнд Булган сумын өрх бүхэн, иргэн бүхэн, нутгаа гэсэн сэтгэлтэй нутгийн уугуул иргэд бүхэн, цаашлаад “Монголоо” гэсэн сэтгэлтэй хүн бүхэн нэгдэж, ХӨРӨНГӨ БОСГОЖ байж энэ төсөл 20 жилийн дотор хэрэгжих юм. Хамгийн багаар тооцоход 1 өрх 100 алимны мод, 1 аж ахуйн нэгж 20.0 мянган мод тарьж байж энэ амжилтанд хүрнэ. 

         Алимны нэг мод 70-80 жил ургац өгнө 
         Хааш хаашаа 1 км газар буюу100 га-д 50.0 мянган алимны мод суулгаж болно. 
         1га-д 3 хүн, 100 га-д 300 хүн ажиллана.
         1 модноос 20- 50 кг алим, дунджаар 35 кг алим хураана. 
         50.0 мянган модноос 1750 тн алим хурааж, 7.0 тэрбум төгрөгийн орлоготой ажиллана. Алим жимс боловсруулах томоохон үйлдвэртэй ч болно. 
         Тэгвэл 1 хүнд жилдээ 23.0 сая төгрөгийн орлого ноогдоно. 
        Ирээдүйд Булганчууд бид юунд хүрэх вэ?
         5000 га газарт зөвхөн алим тариалж, 15.0 – 20.0 мянган хүний ажлын байр бий болгоно. Тэгвэл 1 өрхийг 5 хүнээр тооцвол БУЛГАН сум 100.0 мянгаас дээш хүн амтай, зөвхөн алим жимсээр дагнасан ТОМ ХОТ болох юм. Хамгийн наад захын үр дүн гэхэд 10-15 сургууль, цэцэрлэг шинээр нээгдэнэ гээд тооцоод байвал эдийн засаг, нийгмийн үр дүн асар их байх юм. 
         Бид ойрын 20 жил “АЛТ” гэж их давхилаа. Эцсийн үр дүн юу болов? Хэдэн сайхан залуучуудаа алтны шороонд даруулж Бурхны оронд үдлээ. Бид ингэж амьдрах хувь тавилантай гэж үү? Үгүй шүү. Хоорондоо ярилцая. Саналаа нэгтгэе. Шилжиж явсан иргэдээ эргүүлэн татья. Утаанбаатар хотод амьдарч эрүүл мэндээрээ хохирч байснаас эрүүл агаартай Булган нутагтаа тайван амьдарцгаая. БҮГДЭЭРЭЭ “АЛИМ” ТӨСӨЛД НЭГДЭЦГЭЭЕ. 
        Уриалга гаргасан: 
        Булган голын алим ХХК-ны захирал Х.Балжинням

        https://www.facebook.com/%D0%9…

      4. Цамбын АЗЦЭНГЭЛ- Хувцас дизайнер, технологич инженер

        Хувцас дизайнер, технологич инженер. Azza брэндийн үүсгэн байгуулагч.

        1978 онд төрсөн.

        Боловсролын мэдээлэл

        1985-1995онд  77-р бүрэн дунд сургууль

        1996-2001онд МУШУТИС-ын ҮТДС-н технологич инженер мэргэжлээр бакалавр 

        2001-2003онд магистр зэрэг хамгаалсан

        Ажлын мэдээлэл

        2001-2002 “CashmerefineAzia”ХХК компанид сүлжмэлийн дизайнер 2002-2007 “Гоёо”ХК компанид Ахлах дизайнер

        2007-2008 “Сор”ХХК компанид Ахлах дизайнер

        2008-2017 хүртэл “Говь”ХК-нд экспорт хариуцсан Ахлах дизайнераар ажиллаж байсан.

        2018 оноос Azza брэндийн үүсгэн байгуулагч

        Шагнал урамшуулал

        2005 онд Гоёл-2006 наадамд тусгай байрын шагнал

        2006 онд Гоёл-2007 наадамд шилдэг дизайнерын шагнал

        2011 онд Залуу алтан медаль

        2014онд Салбарын яамны Жуух бичиг

        2015 онд Салбарын яамны Тэргүүний ажилтан

        AZZA БРЭНДИЙН ТУХАЙ

        2001 онд магистрт сурч байхдаа ноолууран үйлдвэрт загвар зохион бүтээгчээр ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш тасралтгүй 17 жил тус мэргэжлээр ажилласан. Ноолуурын үйлдвэрт дизайнераар ажиллаж байхдаа өөрийн гэсэн бүтээлийг хийх мөрөөдлөө 2018 онд эхэлж байгальд болон хүний биед ээлтэй материал болох органик ноолуур, сарлагын хөөвөрөөр өөрийн уран бүтээлээ хийж 2018 оны 7 сарын 7- нд Франц улсын Парис хотод AZZA брэндээ албан ёсоор нээсэн.

        Дизайндаа шинийг эрэлхийлсэн бүтээл болгон давтагдашгүй байх зарчмыг баримталдаг. Сүүлийн үеийн хүмүүсийн чиг хандлага байгаль руугаа чиглэж байна. Энэ хандлагыг уран бүтээлч хүмүүс түгээх, чиглүүлэх нь зөв бөгөөд үүний дагуу энэ салбартаа ээлтэй бүтээл хийхийг зорьсон. Тиймээс бүтээл маань органик натураль ноолууран бүтээл рүү чиглэсэн.


        https://www.facebook.com/azzad…

      5. Д.ГАН-ОД: Олон жилийн хөдөлмөрийн дүнд технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг Япон Улсад МОЛГОЛ инженерүүд электрон хавтан экспортлохоор боллоо

        Техник, технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг Япон Улсад манай залуус электрон хавтан PC BOARD экспортлох болсон таатай мэдээ дуулдаад удаагүй байна. Эл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй “Дүйнхэр тэргүүн” компанийн захирал Д.Ган-Одтой ярилцлаа.

        -Хэзээнээс электроник хавтан үйлдвэрлэж эхэлсэн бэ?

        -2013 оноос эхэлж япончуудтай хамт Зүүн өмнөд Азийн бүх улсаар явж судалгаа хийхдээ манай улсын хөгжлийн гол зорилго энэ юм байна гэдгийг олж харсан. Тиймээс улсдаа электроникийн үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ экспортолъё. Бид эхлүүлчихвэл бусад нь даган дуурайж, хөгжинө гэж бодсон. Ингээд 2014 оноос зорилгоо биелүүлэхийн төлөө тэмцэж явсаар одоо л үр дүнгээ үзэж, Японы компанид бүтээгдэхүүнээ экспортлохоор боллоо. Ойрын 2-3 жилд дахиад 4-5 компанид бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр ярьж байна. Уг нь манайх зэсийн хүдэр, цэвэр зэс гаргадаг баяжмалтай улс. Үүнийгээ ашиглаад электроникийн хуулга, хавтангууд хийвэл илүү ашигтай. Учир нь хятадууд, эсвэл Зүүн өмнөд Азийн орнуудад энэ чиглэлийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн. Орлогынх нь ихэнх хувийг электроникийн салбар бүрдүүлдэг. Дэлхийн бараг бүх хүн гар утас барьдаг боллоо. Мөн айл бүрт зурагт, хөргөгч зэрэг электрон бараа бий. Үүний гол түүхий эд нь зэс, алт, мөнгө зэрэг баяжмалууд. Бид хөгжиж буй улсуудын түүхий эдийн бааз болоод буй нь харамсалтай санагддаг.

        -Техник, технологи, электроникийн чиглэлээр ажиллах мэргэжилтэн хэр олон байна вэ?

        -Судалгаа хийж байхад “Монголчууд чадахгүй шүү дээ. Хятадын том зах зээлтэй яаж өрсөлдөх юм бэ” гэж олон хүн хэлсэн. Хүмүүс зөвхөн зурагт, хөргөгч, хөлдөөгч зэрэг гэр ахуйн бүтээгдэхүүнээр электроникийн салбарыг ойлгоод байна. Яг энэ зах зээлд Хятад улстай өрсөлдөх хэцүү. Тэд олноор нь үйлдвэрлэж, хямдаар борлуулдаг. Гэхдээ тэдний бүтээгдэхүүн чанаргүй байгаа. Би Японы зах зээлийг нэлээд судалсан. Тэд Тайвань, Малайз, Сингапур, Тайланд, Вьетнам улсад үйлдвэрээ байгуулдаг юм билээ. Бүх тоног төхөөрөмжөө суурилуулж, зөвхөн ажиллах хүчээ л тухайн улсуудаас авдаг. Би япончуудаас “Та нар яагаад Монголд үйлдвэрээ байгуулж болдоггүй юм бэ” гэтэл “Монголчууд англи хэлээр чөлөөтэй харилцаж чадах уу, хөдөлмөрийн чадвар хэр вэ” гэдэг хоёр асуулт тавьж байгаа юм. Учир нь Малайз улсад үйлдвэрээ байгуулаад, ажилчдад нь энэ зүйлийг ингэж хийнэ шүү гээд заагаад өгөхөд яг түүнийх нь дагуу хийнэ. Илүү дутуу зүйл хийхгүйгээр зөвхөн зааврын дагуу ажилладаг байх нь. 

        Эндээс хөдөлмөрийн сахилга бат харагдаж байгаа юм. Манайхан бол “Ингэж хийгээрэй” гээд заагаад өгөхөд хэсэг хугацааны дараа “Ингээд хийчихвэл амархан юм байна” гээд өөрчлөх гэдэг сул талтай. Тэгээд би “Манайхан өгсөн үүрэг даалгаврыг норм, журмын дагуу хийж чадах болов уу” гэж бодож эхэлсэн. Чадах байх л даа. Гэхдээ суралцах гэж 1-2 жил шаардагдах байх гэж бодогдсон. Төгсөөд манай үйлдвэрт ажиллах гэрээтэйгээр гурван залууг Японд сургаж байна. Манайд энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн залуу олон бий. Бараг сургууль болгон электроник инженер бэлдэж байгаа ч мэргэжлээрээ ажилладаг нь тун ховор. Мөн тэднийг ажиллуулахад гардаг хүндрэлүүд бий. Жишээлбэл, сургалтын систем тааруу байна. Онолын түвшинд сайн, харин тэр мэдлэгээ хөрсөнд буулгах дадлага эзэмшдэггүй. Дадлагажуулах лаборатори, үйлдвэрлэл дутмаг учраас тэр байх. Ер нь бол дөрвөн жил сурснаас илүү өөрөө гардаж хийгээд, туршлага хуримтлуулсан хүн илүү мэдлэгтэй болдог. Диплом чухал биш болсон байна.

        -Та үйлдвэртээ ажиллах хүмүүсээ өөрөө сургадаг уу?

        -Уг нь өөрөө сургаад, ажиллуулах бодолтой. Сургалтын систем болохгүй байна гэж хэлсэн дээ. Дээд мэргэжил олгож буй сургуулиуд оюутнуудаа хүн талаас нь харахгүй байгаа юм шиг санагддаг. Уг нь онолын мэдлэгийг сайн өгч байна. Гэтэл тэд чинь төгсөөд ажиллана, олон хүнтэй харилцана. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцаанд ороход нь бэлддэггүй. Миний бодлоор хүмүүжлийн, соёлын зарчимд сургах хэрэгтэй. Тухайлбал, манай компанид ирсэн залуус эхлээд сурч байж ажиллана, маш сайн сурчихвал хүссэн хэмжээнийхээ цалинг авах боломжтойгоо мэддэггүй. Диплом авсан юм чинь өндөр цалинтай ажил хийх ёстой л гэж ойлгодог. Ирж уулзахдаа шууд цалин асууна. Мөн амархан шантардаг, бие дааж ажиллах чадваргүй зэрэг сул тал ажиглагддаг. Түүнчлэн хөдөлмөрийн сахилга бат алга. Тиймээс сургалтаар иймэрхүү чадварыг олгох нь зөв гэж боддог.

        -Яг юунд ашиглах электроник хавтан экспортлохоор болсон юм бэ?

        -Японы үйлдвэрүүдэд ихэвчлэн роботууд ажилладаг болсон. Тэр роботуудыг удирддаг компьютерын электрон хавтанг бид үйлдвэрлэх юм. Энэ нь нэлээд үнэтэй худалдах бүтээгдэхүүн. Хятадын зах зээлийн ханшаас 2-3 дахин илүү үнэлэгдэх юм. Бид Хятадын электроникийн үйлдвэрүүдтэй өрсөлдөх бус цөөн тооны, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох боломжтойг харж болно. Японы хоёр компанитай гэрээ байгуулсан. Нэг нь манайд тоног төхөөрөмж нийлүүлэх бол нөгөөх нь бүтээгдэхүүн худалдан авах юм. Японд сургаж байгаа гурван ажилтан маань тоног төхөөрөмжийн компанид нь ажиллаж буй. Энд ирээд тоног төхөөрөмж дээрээ ажиллах, бэлэн боловсон хүчин гэсэн үг.

        -Гадаадын, тэр дундаа Японы зах зээлд нэвтрэх хэцүү байх. Ямар шалгуур тавьсан бэ?

        -Мэдээж шууд бүтнэ гэж байхгүй шүү дээ. Дөрвөн жил япончуудтай хамтарч ажилласан. “За, боллоо” гэж хэлтлээ 3-4 жил болсон гэсэн үг. Энэ хугацаанд маш их зүйл шаардаж, бид ч олон зүйл хийж, шалгууллаа. Өөрсдөө ирж үзэж, харна. Алдаа дутагдлыг нь хэлнэ, бид ч хийсэн зүйлсээ явуулна гэх мэтээр ажиллаж байж одоо л “бид хийж чадна” гэдэг итгэл төрүүлж байгаа юм.

        -Танай компанид одоогоор хэчнээн хүн ажиллаж байна?

        -Манайх жижиг компани. Яг одоо манай үйлдвэрт зургаан хүн ажиллаж байна. Гэхдээ бидний барьдаг гол бодлого бол чаддаг хүнээр нь чаддаг зүйлсийг хийлгэх. Гаднах эд ангийг нь захиалж хийлгээд, яг үндсэн бүтээгдэхүүн дээрээ л өөрсдөө ажилладаг гэсэн үг. Тэгээд бусад компанид хийлгэсэн эд ангиа авч ирээд, үндсэн бүтээгдэхүүнээ суурилуулж, угсардаг. Ер нь дэлхий нийтийн үйлдвэрлэл энэ зарчмаар л явдаг. Одоо бол Японы компанид нийлүүлэх бүтээгдэхүүн дээрээ илүү төвлөрч ажиллаж байна. Түүнийгээ үнэхээр сайн хийж чадвал дараа жил бусад компаниас ч захиалга авах боломж бүрдэнэ.

        -Та ямар мэргэжилтэй вэ?

        -Би радио холбооны инженер мэргэжилтэй. 20 гаруй жил мэргэжлээрээ ажиллаж байна. Сургууль төгсөөд Үндэсний дата төвд ажилласан. Дараа нь өөрөө компани байгуулж, монголчууд электроникийн салбарт юм хийж чаддаг гэдгийг харуулахаар ажиллаж эхэлсэн.

        -Зүүн Азийн орнуудаар явж судалгаа хийсэн гэсэн. Манай улс техник, технологийн хөгжлөөс тэднээс хэр хоцрогдсон байна вэ?

        -Манайхан бүгдийг нь ажиллуулж, хэрэглэж чаддаг. Гэхдээ энэ бол хөгжил биш. Байгалийн баялаг дээрээ зодолдсоор байгаад улам доройтож байгаа нь харагдсан. Улсын хөгжил бол хүний хөгжил шүү дээ. Гоё ганган байшин барьж, эдлэл хэрэглэж, машин унах нь хөгжил биш. Хамгийн түрүүнд гар утас хийж чадах хүн хэд байгааг харах хэрэгтэй. Манай улс 1980-аад оны үед электроник хавтан үйлдвэрлэж, Буриад руу экспортолдог байсан шүү дээ. Гэтэл одоо “Монголчууд чадахгүй” гээд сууж байна. Тэгэхээр манай улсын хөгжил социализмын үеэсээ ч ухарчихсан нь харагдаж байна.

        -Сурагчийн ухаалаг цүнх хийсэн байсан. Худалдаанд гарсан уу?

        -Бүтээгдэхүүний загвар маш чухал юм билээ. Ухаалаг цүнхийг гурав дахь удаагаа шинэчилж байна. Ирэх гуравдугаар сард худалдаанд гаргах зорилготой. Сүүлийн загвар нь их хөөрхөн болж буй. Анх зөвхөн сурагчийн цүнх хийх бодолтой байсан ч одоо томчуудад зориулсан цүнх хийгээд, хөгжүүлж буй. Өмнө нь хийсэн цүнхний гаднах материал, загвар нь тааруу болсон. Бид зөвхөн функцуудад нь л анхаарснаас биш загвар, дизайныг нь сайн бодоогүй юм билээ. Тиймээс одоо хийж буй гурав дахь цүнхнийхээ загварыг мэргэжлийн дизайнераар гаргуулсан. Мэргэжлийн хүн учраас бидний хийснээс огт өөр, их гоё болгосон.

        -Ямар үнээр худалдах вэ. Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юү?

        -Монголдоо 100-130 мянган төгрөгөөр худалдах бодолтой. Гадаадын зах зээлд арай өндөр үнээр борлуулах байх. Эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд бид олон зүйл хийж байна. Хүний биед долгион нэвтрүүлэхээргүй материал сонгох нь их чухал юм билээ. Хүмүүс их хүнд цүнх болно гэж ойлгоод байх шиг байсан. Цүнхний жин нь 300 грамм. Томчуудад зориулсан үүргэвч нь гар утас цэнэглэгчтэй, дугуй унаж явахдаа ард талаа харах гэх мэт олон функцтэй болсон.

        -Цүнхнээс өөр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зэхэж байна вэ?

        -Хоёр ч бүтээгдэхүүний хөгжүүлэлт дээр ажиллаж байна. Эхнийх нь нарны зайгаар ажилладаг зурагт. Хөдөөний айлууд гэртээ том аккумлятор тавьчихсан байдаг. Түүндээ хоёр утас холбоод зурагтаа үздэг нь эрүүл мэндэд маш муу. Ялангуяа эрчүүд үргүй болох магадлал өндөр. Учир нь аккумлятороос их хэмжээний хүчил ялгардаг. Бидний хийж буй зурагт ардаа гар утаснаас үл ялиг том хэмжээтэй хайрцагтай. Хайрцагт нь жижигхэн зай хураагуур суурилуулсан. Түүндээ нарны хавтан, гэрэл зэргийг холбодог. Зай хураагуур нь наргүй үед долоон цаг ажиллах хүчин чадалтай. Үнийн хувьд ч хямдаар борлуулах бодолтой байна. “Малчин” компанийн худалддаг дан ганц зурагт 800 мянган төгрөгийн үнэтэй юм билээ. Харин бид 32 инчийн зурагт, нарны хавтан, зай хураагууртай нь нийлүүлээд нэг сая төгрөгөөр худалдах юм.

        Эх сурвалж:  Уранмандал http://unuudur.mn

        • Чүлтэмийн АМАРБААТАР- Барс групп, ХАА үйлдвэрлэл

          Барс группын ерөнхийлөгч, МҮХАҮТэнхимийн тэргүүлэгч гишүүн, Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийн тэргүүүн.


          Ч.Амарбаатар: Монголын бизнесийн орчинд тэлэлт хэрэгтэй
          “Барс” группийн ерөнхийлөгч Ч.Амарбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

          -Хүнсний ногооны салбарт монополь үүсгээд байна гэж “Барс” худалдааны төвийн тогтолцоог өөрчлөх шийдлийг олж, олон эх үүсвэртэй болгох үүргийг Ерөнхийлөгч Засгийн газарт өглөө. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

          -“Мах, хүнсний ногооны хангамжийн  баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч өрөөсгөл мэдэгдэл хийсэн. Асуудлыг цогцоор нь харж чадсангүй. Худалдаачдын үүрэг, түгээлтийн системийг илт үгүйсгэсэн. Хуучин социалист худалдааг санагалзсан байдалтай дутуу харсан дүгнэлт хийлээ. Зах зээлийн эдийн засагт шилжсэн нэг том давуу тал нь бүх нийтэд тэгш эрхтэй бизнес хийх боломжийг олгосон. Гадаад худалдааг либералчлах асуудлыг анх 1996 онд М.Энхсайханы Засгийн газар гаргаж ирсэн. Энэ бол маш том боломж байсан. Тиймээс би энэ Засгийн газрыг хамгийн шилдэг Засгийн газар гэж нэрлэдэг.

          Энэ шийдвэрийг гаргаснаар хоосон байсан лангуу дүүрч худалдааны эргэлт сайжирсан. Өөрөөр хэлбэл, манай улс чөлөөт зах зээлд шилжиж дэлхийн чөлөөт худалдааны байгууллагад элссэн. Үүнийг ямар ч тохиолдолд үгүйсгэж болохгүй. Ерөнхийлөгчийн худалдаа түгээлтийн  тогтолцооны шийдлийг өөрчлөх  санаачилга дэвшүүлснийг үгүйсгэхгүй. Харин үүнийг төр хийх ёстой. Гэхдээ төр үйлдвэрлэгчдийг хэт анхаараад худалдааны бараа хүргэлтийн системээ анхаарахгүй орхиод байна.

          “Барс” худалдааны төв 1996 онд байгуулагдаж бүх нийтээр худалдаа хийсэн үеэс энэ платформыг бий болгосон. Уг нь “Барс импекс” худалдаа хийдэггүй компани. Харин 20-25 жилийн турш энэ худалдааны эргэлтийг тасралтгүй тогтвортой явуулж, цаг үеийн бэрхшээлийг даваад гарсан супер менежерүүдийг  бий болгосон. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Хүнсний ногоо, жимс  түргэн муудах барааны ангилалд багтдаг бүтээгдэхүүн. Нарийн технологийн дагуу тээвэрлэж, хадгалж борлуулдаг горимтой. Үүнийг давж гарч хийж буй худалдаачид үнэхээр ТОП менежерүүд. Тэд мөн үйлдвэрлэгчид болсон. Ялгаагүй төмс хүнсний ногоог Монголдоо тарьж ургуулж байгаа хүмүүс. Давхар түншүүдийнхээ бүтээгдэхүүнийг борлуулдаг. Зөвхөн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ импортолсноор дотоодын үйлдвэрлэгчдийн ногооны үнийг унагаж байна гэвэл эндүүрэл. Харин ч хүнсний ногоо, жимс жимсгэнийн гаалийн татвар 15-20 хувь байдаг. Гэтэл бусад хүнсний барааных таван хувь байдаг. Үүнийг  төр, хүнсний ногоог үнэтэй байлгах гэсэн бодлого гэж ойлгодог. Түргэн муудах барааны ачаа эргэлтийн менежерийг хөлсний менежер хийдэггүй онцлогтой. Учир нь хугацаа алдахын аргагүй эмзэг бүтээгдэхүүн. Сэтгэл, зүтгэл, тооцоо, цаг хугацаатай өрсөх менежменттэй холбоотой ажил. Өөрөөр хэлбэл, цаг алдахгүй хийж буй бизнес. Тусгай тээврээр оруулж ирдэг. Тиймээс тогтолцоог халах тухай ярих биш энэ менежерүүдийн туршлага чадварыг Монголын төр үнэлэх ёстой. Бодит байдал ийм.

          -Хүнсний аюулгүй байдал ханган нийлүүлэлтэд төрийн тэргүүн анхаарлаа хандуулж байгаа нь манайхан урд хөршийн хүнсний бараанд сэтгэл дундуур байдагтай холбоотой байх. Та энэ тухайд юу гэж хэлэх вэ?

          -Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй бүх санааг хүлээн зөвшөөрч байна. Хүнсний аюулгүй байдлын цогц ойлголт гурван тулгуур дээр тогтоно гэж өөрөө хэллээ. Хятад, Монголын хилийн хяналтын лабораториор  дамжиж  ирсэн бүтээгдэхүүн “Барс”-ын  лабораторид давхар шинжилгээнд орж  худалдан авагчдын гар дээр очдог. “Барс” өндөр үнийг тогтоодоггүй. Харин ч “Барс” гаалийн татвар бусад дундын зуучлагч нарын зардлыг шингээсэн өндөр зардалтай бүтээгдэхүүн оруулж ирдэг ч хамгийн хямд үнийг тогтоодог. Энэ нь дотоодын зарим нэг татвар төлдөггүй үйлдвэрлэгчдийн дургүйг хүргэдэг байх. Харин энэ бүх ажлыг амжуулж буй шилдэг менежерүүдээ хавчиж боохоос илүүтэй  төр хамтарч ажиллаж орон зайг нь улам тэлж өгөх ёстой.

          -Ер нь манай тээвэр зуучлалын компаниуд гадаад худалдааны тээврийн  үнийн задаргаагаа хэр сайн мэддэг бол?

          -Тэд хаана илүү үнэ, өртөг үүсээд байгаа асуудал дээр илүү ажиллах шаардлагатай. Далайн тээвэр харьцангуй хямд, газрын тээвэр өртөг өндөр байна. Өөрөөр хэлбэл,  Тяньжин Эрээн, Эрээн Замын-Үүд, Замын-Үүд  Улаанбаатар хүртэлх тээврийн зардлыг задалж  үзэх юм бол харьцангуй өндөр байна. Үүнээс болж  монголчууд алддаг. Эрээн Замын-Үүдийн долоон км газарт маш их өндөр зардал гардаг. Учир нь татвараас илүүтэй  гаалийн бүрдүүлэлт асуудалтай.  Тухайлбал, Эрээний бүрдүүлэлтийн компаниуд манай худалдаа эрхлэгчдээс их мөнгө авдаг. Зуучлагч компаниудын энэ зардлаас шалтгаалж  тээвэр ложистикийн өртгийг  өсгөдөг. Түүнчлэн цаг хугацааны асуудлаас ч болж үнийн өртөг нэмэгдэхэд нөлөөлдөг.Энэ бүх зардал барааны өртөгт шингэдэг учраас нэгж үнэ үнэтэй тогтдог.

          -Манайхаас экспортлох барааны эргэлт муу учраас нэг талдаа тээврийн урсгалын тэнцвэр алдагдаж үүнээс үүдэлтэй  тээвэр ложистикийн үнэ тариф нэмэгддэг гэдэг? 

          -Тээвэр ложистикийг сөрөг тээвэртэй нь явуулснаар эргэлт тэнцвэртэй болж хэн хэндээ ашигтай байна. Бидэнд Хятад руу гаргах бараа хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар нүүрс, төмрийн хүдрээс өөр гаргах бараа бүтээгдэхүүн манайд алга. Манайд  Эрээнээс  Замын-Үүдээр дамжиж маш олон бараа импортоор орж ирдэг ч  харамсалтай нь манайхаас гарах бараагүй учраас зарим машин, хоосон буцдаг. Тэгэхээр энэ урсгалыг бид дотоодоос илүүтэй  Оросоос бий болгох ёстой. Ер нь тээвэр ложистикийн асуудлыг А төлөвлөгөөнд оруулдаггүй юм аа гэхэд Б төлөвлөгөөнд байх л ёстой. Үүнд л илүү түлхэц өгч холбогдох оролцогч талууд  ажлаа зохион байгуулж ажиллах шаардлага үүссэн. Одоо хөдөө орон нутаг дахь замаа эхэлж барих уу гол замаа барих уу гэдэг асуудалтай тулгарч буй. Цайны гол замаа баръя гэхээр Дархан, Улаанбаатарын зам асуудалтай. Ядаж зүүн талын гарц болох Улаанбаатараас Налайхын замаа сайжруулмаар байна. Үнэндээ Налайх хүрч чадахгүй байна шүү дээ. Том бүтээн байгуулалт ярьдаг хэр нь яг хажууд байгаа асуудлаа шийдвэрлэхгүй явсаар байгаад асуудал эцэстээ ийм л байдалд хүрчээ. Аргагүйн эрхэнд бүх зүйл сүйрдгийн даваан дээр хөдөлж байна. Гэхдээ тэргүүн зэргийн ач холбогдолтой зүйл нь юу юм бэ гэдгээ зөв харж эрэмбэлэх хэрэгтэй.

          -Нэг үүсвэртэй монополь худалдааны сүлжээ үүссэн гээд байгаа шүү дээ? 

          -Монополь байдал гэдэг нь үгсэн хуйвалдаж зах зээлд хямд үнэ тогтоохыг хэлдэг. Жижигхэн зах зээлтэй манай улсад монополь байдал үүснэ гэж хэзээ ч үгүй. Нийт эргэлт хэдэн сая төгрөг билээ. Бид жуниор бизнес хийж буй улс. Жижиг бизнест багтана. Монополь бизнесийн тухай ямар ч сэдэв хөндөгдөхгүй. Тариаланчдын бизнесийг өрхийн бизнес гэнэ. Жижигдээ ч бараг орохгүй. Бид жижиг дунд бизнес гэдгийг өөрөөр ойлгодог. Монголд бизнесийн түвшинд хүрсэн “МАК”, “MCS” гэсэн хэдхэн компани бий. Ихэнх нь дундаас доош компани. Манай зах зээл дэндүү бага. Иймээс дотоодын зах зээл миний сонирхдог бизнес биш. Миний сонирхол урд, хойд хөрш рүү бизнесээ тэлэхийг зорьж байна. Монголын бизнесменүүдийн чадвар өндөр учир бидэнд харин зах зээлээ тэлэх шаардлага байна. Тиймээс ч жижиглэн худалдааны супермаркетууд өчнөөн олноороо бий болоод байна. “Номин”, “Сансар”, “Миний дэлгүүр”, “Максын сүлжээ”, “Оргил”  гээд. Эд бүгд субботник хийж байна. Тиймээс хурдхан шиг Замын-Үүдийн чөлөөт бүсээ нээгээд Хятад улс руу монголчууддаа бизнес хийх боломжийг тэлж өгөх ёстой. Хятад дайсан орон биш түнш орон. Байнгын хөрш, манай зах зээлийн тэлэлтэд чухал орон гэж харах хэрэгтэй. Хятадтай бизнес хийх асуудлыг өргөн хэмжээнд хараач. Тухайлбал, өнгөрсөн онд Шанхайд анхдугаар импортын экспо болсон. Энэ нь бусадтай адил дэлхийн шилдэг бүтээгдэхүүнийг хэрэглэе гэсэн бодлого. Эцсийн бүлэгт худалдан авагч тал бодлогыг зохицуулдаг. Үйлдвэрлэгч талаас илүүтэй худалдан авагч хэрэглэгчийн гэдэг үе рүү шилжсэн байна.  Дэлхийн түвшнээс илүү орлоготой иргэдийн  тоо Европ, Америкаас илүү гарсан гэсэн үг. Эдгээр оронтой тэдний хэрэгцээн дээр нь  хамтарч ажиллах  боломжийг ашиглах хэрэгтэй.

          -Өнөөдөр Монголын бизнесийн орчин ямар байдалтай байна гэж та хардаг вэ?

          -Худалдааны чөлөөт бүс байгуулах асуудлыг би олон жил ярьж байна. Монголчуудын зайлшгүй хийх ёстой ажлын нэг нь Орос, Хятад хоёр хөршөө хооронд  нь холбох асуудлыг мартаж болохгүй.Тухайлбал, төмөр зам барих асуудлыг Богд хаант Засгийн газрын үед ярьж байсан гэдэг. Зайлшгүй шаардлага байсан болоод ийм эртнээс яригдаж байсан түүхтэй. Ханги Мандал, Бугат Шандаар дамжуулж Их хүрээгээр дайруулж Хиагтад очиж байсан тэр замыг Цайны зам гэдэг байсан. Торгоны замын дараагаар Манж Чин гүрний үед бий болсон зам. Хүн төрөлхтний тэр дундаа европчуудын цайны соёл  монголчуудаар дамжин оросуудад бий болсон. Учир нь тэр үед Европоос Орос руу шууд очих цай үнэтэй байсан учраас Хятадаар далайн тээврээр тээвэрлэж Монголоор дамжуулах нь хямд байсан. Тиймээс монголчуудад Цайны зам  чухал ач холбогдолтой. Үүнтэй холбоотойгоор Алтанбулагийн чөлөөт бүс, Цайны замыг сэргээх асуудалд ерөнхийлөгч илүү анхаарлаа хандуулаасай. БНХАУ-ын  “Нэг бүс, нэг зам”-ын үндэсний  бодлогыг дэмжиж  Чөлөөт худалдааг хөгжүүлэхэд манайх дэмжиж оролцох ёстой. Худалдааны чөлөөт бүс гэдэг утгаар нь харж чадвал Монголын эдийн засаг, худалдаа наймааны зах зээлийн тэлэлт эндээс бий болно. Хэдийгээр Алтанбулагийн чөлөөт бүс нээгдэж хэдэн жилийн нүүрийг үзсэн ч Замын-Үүдийн чөлөөт бүс нээгдээгүй. Гэтэл Алтанбулагийн чөлөөт бүс, Замын-Үүдийн чөлөөт бүсгүйгээр оршин тогтохгүй. Энэ хоёр гарцыг зэрэг нээснээр харилцан бизнес явагдана. Үүнийг цааш нь өргөн харах юм бол бидэнд далайн гарц хэрэгтэй. Хэйби мужийн Цэнхуандао далайн боомтоор дамжиж гуравдагч орон руу далайн гарцаа бий болгох хэрэгтэй. Далайн портын гарцаар дамжиж Шар тэнгисийн далайд гарч чадвал монголчуудад хамгийн чухал. Саяын Ерөнхийлөгчийн болон Зам тээврийн сайдын тус улсад хийсэн айлчлалаар  Далайн портоос Замын-Үүд хүрч байгаа транзит ачааны тээврийн зардлыг 50 хувиар багасгахыг ярьж тохиролцож чадсан бол их ач холбогдолтой заалт байлаа.

          Манайх шиг далайд гарцгүй орны хувьд далайд гарах гарцаа тодорхойлох том боломж байсан. Энэ асуудлыг Си Жиньпин дарга манай улсад 2014 онд айлчлахдаа тавьж байсан. Манайд  төр засаг  нь тогтворгүй сайд нар нь байнга солигдож залгамж чанараа алдсаны горыг таван жил амсаж байна. Шийдлийг нь хэлээд өгсөн, харамсалтай нь түүнийг хэрэгжүүлдэг залгамж чанар үгүй байна.

          Ц.Мянганбаяр Зууны мэдээ 2019.5.9

          Амарбаатарын аав Ашхүүгийн Чүлтэм нь 1965 онд Польш улстай хамтран Дархан хотын Сликатын үйлдвэрийг байгуулж удирдан ажиллаж байжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.control.mn/i/11221#…

        • ӨРГӨЛ ГЭЖ ЮУ ВЭ, Өргөлийг хэрхэн зөв өргөх вэ?

          ӨРГӨЛөө зөв өргөөд сурчихвал маш том БОЛОВСРОЛ бөгөөд ҮР ШИМ НЬ бүрэн бүтэн болох юм.

          Монголчууд байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотойн учиг нь өргөл өргөх ёсоос тод харагддаг. Наран, саран, уул ус, лусын эзэд, төрсөн нутгийн уул усыг хүндэтгэн дээдлэх өргөл, үрсийнхээ үйлсийг дэмнэж, өршөөл энэрэл хүсч, баяр талархлаа илэрхийлэх, төрөө төвшин сайхан байлгах гээд өргөл бүхэн өөр өөр зорилготой, онцлогтой байдаг. Өргөлийг цайны дээж, сүү, шимийн нэрмэлийн охь, архи, арвай будаа, цагаан идээ, таван тансаг хүндэтгэлийн идээ, арц, ганга үнэртэн, шар тос, таван өнгийн хоргой торго, ангийн үс, арьс зэрэг эдээр өргөдөг. Өргөл өргөлийн дээд нь сэтгэлээсээ өргөх өргөл, “Монголыг Мөнх ТНГР Ивээг” хэмээх даатгал билээ.Өргөлийг шинжлэх ухааны үндэслэлээр тайлбарлавал Таны өргөж байгаа үг, өргөл, өчил бүхэн Торсион оронд таталцал эрчмийн холболтоор шууд хүрч, үгээр бүхнийг бүтээж буй арга ухаан юм. Байгаль дэлхийд байгаа бүхэн уялдаа холбоотой, эрчмийн холболттой байгааг монголчууд таньж, юуг юугаар холбож, үгээ дайхыг танин мэдсэн нь байгаа бүхэнтэй зөрчилгүй нэгдмэл амьдран оршин бүрэн дүүрэн харилцааны төгс танин мэдэхүй бол Өргөл, мөргөл билээ. Мөргөл гэдэг нь өөрөөс дээд бүхнийг хүндлэн дээдлэх хамгийн чухал ёс бөгөөд Танд амийг өгсөн, амьдрыг тэтгэж буй өвөг дээдэс, уул ус, ТНГР, дээд бүхэнд даатган мөргөж байгаа билээ. Мөргөхдөө алга хавсрахгүй харин 2 гараа алдлан, өр зүрхээ дэлгэн, өвчүү юугаа дэвсэн мөргөдөг учиртай.

          Өргөл өргөхдөө юунд хэн ямар учигаар юу өргөж байгаагаа өчиж өргөнө. Үүнд:

          1.Юунд өргөх байна түүнийгээ дуудна

          2.Хэн өргөж юу өргөж байна өөрийгөө болон өргөлөө таниулна

          3.Хүсэл зорилгоо даатгана гэсэн дарааллаар өргөдөг. 

          Жишээ нь: Уул усандаа өргөл өргөхдөө:-Хан гурвал их Алтай минь, Шилийн богд уул минь ээ-Туулай жилтэй, урт жолоотой (эр хүн), богино жолоотой (эм хүн) Баяр би идээ цайныхаа дээжийг өргөн байна аа-Ураг удамын олон сайхан үрсийг нь ачлал ивээлдээ авч, эрүүл энх, эрдэм номтой, элбэг хангалуун байлгаж хайрлана уу, Монголыг Мөнх ТНГР ивээг гэх мэт.Өргөлөөр байгаль дэлхийтэй, харсан даасан ТНГР бүхэнтэй харилцаж байгаа тул хөрст дэлхийнхээ хөрс шороон дээр зогсож байгаад өргөнө. Бүрэн бүтэн төр ёсоор хувцасласан байх шаардлагатай, Аяга, тагшинд хийж өргөнө. Сүү, цайны дээжийг цацлаар өргөнө. Цонхоор өргөвөл өргөл биш нохойнд яс хаяж өгөхтэй адил болно.

          Юунд ямар зорилгоор хэн өргөж байгаагаас хамаараад өргөл бүр өөр байна. ТНГР, Байгаль ээж- орны тнгр, угийн их гарвал удмын дээд шүтээнүүддээ Шимт малын шингэн сүүгээ өргөнө. Мөн охь буюу архиа өргөнө. Уул, ханхайн эзэд, орны ТНГР-т арвай буудай, цагаан идээгээ өргөнө. Лусын өргөл архи эсвэл рашаан булаг, тахисан галын түгээл, сарны өргөл рашаан булаг буюу ус байна. Галын өргөл шар тос, өвчүү, охь буюу архи, үнэртэн танартан, таван өнгийн хоргой торго, дал 4 өндөр, сүүл байна. Галд өргөх мах, сүүлийг болгож борлуулсан байна. Уул усны эздийн авдаг өргөлүүд өөр өөр байдаг тул тухайн уул усанд юм бүхнийг өргөх биш мэддэг хүмүүсээс нь заавал асууж, таньж байж өргөдөг учиртай. Дураараа уул бүхний орой дээр гишгэх, учир мэдэхгүй өргөх учиг үгүй! 

          Ноён болоод хатан хүмүүний өргөл зорилгоороо ялгаатай. Хатан хүмүүн ургахын улаан наран, урсах цагийн эзэд, дөрвөн зүг найман зовхисийн хүчтэнгүүддээ хандан сүүтэй цайныхаа дээжийг өргөж, тэр өдрийн өргөлийг эхэлдэг. Ээжүүд өргөө гэр, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө, ирээдүй хойчдоо өргөлөө зориулдаг. Өргөө гэрээ элбэг баян, амар амгалан тайван сайхан байгээ хэмээн ургахын улаан нарандаа өргөлөө өргөдөг. Ургахын улаан нарандаа ийнхүү сүсэглэн залбиррсан эх хүмүүний сайхан сэтгэлийн хүчээр, зөв энерги эрчмээр энэ хорвоо дэлхий ариусдаг. Тухайн өдрийн наран өөрт нь зориулж өргөлөө өргөсөн хүмүүний сайн сайхан хүсэл сэтгэлийн зөв эерэг эрчим энергээр хорвоо дэлхийг бүхэлд нь гийгүүлэн гэрэлтүүлдэг. Өөрөөр хэлбэл Монголчууд өргөлөөрөө тухайн зүйлсийн эрчим энергийг засч чаддаг байж. Ноён хүмүүн буюу эрчүүд улс гүрэн, төр түмнийхээ төлөө, алаг нартын төвшин сайхны төлөө өргөдөг. Эр хүмүүн болон эм хүмүүний өргөл нэгдэж, нэгнээ нөхөж, өргөө гэрийн ахуй амгалан, төр улс төвшин сайхан болж ирдэг. Энэ 2 хүмүүний өргөлийн хүч өргөө гэрээ сүншиглэж, залбирч өргөө гэрээ ариусгаж, хамгаалж, ивээж, ерөөж, тэтгэж байдаг. Ийм 5 үйлсийг эр, эм хүмүүс өргөлийн хүчээрээ дүүргэж, нэгтгэдэг. Ноён хүмүүний өргөл бол төрийн цагаан сүлд, улс гүрний амар жимэр байдал, төрийн их үйлсэд зоригдон буй дайчин баатар эрсийг зоригжуулах, улсын гүрний аян замын үйлс, ан гөрөөний жим татуулах, өргөө гэрийн буурь сэлгэн буух, үрсээ аян замд үдэх гээд олон зорилгоор өргөгддөг. Ноён хүмүүний өргөл бол хатууг дарж, хорвоо дэлхийг засан өнгөлөхөд чиглэгддэг. Харин хатан хүмүүний ухаанаар сүлэлдэн бий болсон өргөл нарт хорвоо дэлхийн үрс хийгээд өргөө гэр, бүхий л оршихуйдын амин чанарт хүрдэг. Удмын галдаа гариг бүртээ биш юмаа гэхэд сард тохиох Удмын буулттай нарандаа ноён хүмүүн ямар нэгэн өөх, ангийн арьс үс, аль нэгэн олз, хишгийнхээ дээжийг өргөвөл зохилтой. Учир нь өргөө гэрийн олз хийморь, орлогын үүдийг өргөө гэрийн ноён хүмүүн түшдэг. Эцэг хүмүүн орлогынхоо дээжээс үрсдээ идээ ундаа, амттан бурам, хувцас, хоргой дурданг хүртээх учиртай. Харин хатан хүмүүн хишиг орлогынхоо дээжээр өргөө гэртээ тагш, тогоо, дээш харсан сав, авдар гэх мэт хишиг буян тогтоох эд эдлэл байгууштай. Үрс балчрууд олсон орлогынхоо дээжийг (ялангуяа эхний цалингаараа) эжий аавдаа, өндөр настнууддаа, нагацууддаа мөн хамгийн нялх балчруудад хүртээвэл зохилтой. Ингэж олз хишиг, ашиг орлогоо бусаддаа хүртээвэл дараа дараагийн олз хийморийг дагуулан далладаг юм. Мөн өргөө гэртээ олз хишгийн уут богц, авдрыг байлгах хэрэгтэй. Энэ нь үр удам хийгээд эцэг өвгөдээс бууж ирсэн хишиг буяныг тогтоон барж, ураг удамд өртөөлдөг. Гол түшиглэн амьдардаг айл өргөө бол лусын эдлэл, зүйлээр бүрдсэн авдарт олз, хишгийнхээ дээжийг хадгалдаг. Харин гөрөөчин удамт үрс бол ангийн арьсаар богц авдрыг хийвэл зохилтой. Дорлиг буюу Дархадын удамт үрс бол сийлбэртэй, урлалтай авдар, бичиг номын айл гэрт бол ном, бичиг, цаас, бийр багтахуйц эрдмийн авдар байвал зохилтой. Яагаад ээжийн бор авдар, эжийн бор тагш гээд дуулдаг гэхээр тэр л авдар дотор эжий аав, эцэг өвгөдийн хишиг буян олз хийморийг хадгалдаг түүнээсээ үрс балчрууддаа бага багаар хүртээдэг. Үүнийхээ хүчээр л ирээдүй хойчис нь идэх, өмсөхөөр дутахгүй, элбэг дэлбэг явцгаадаг. Үүнээс гадна мөн улс гэртээ хишиг буянаа хүртээдэг байсан. Ямар нэгэн ангийн хишгээсээ, харь гүрнээс авчирсэн барааныхаа дээжээс, ямар нэгэн наймааны ашиг, идээ ундааныхаа дээжийг улсдаа өргөл болгон барьж, улсын чуэн сан хөмрөгөө бүрдүүлж байсан. Энэ цагийнхаар бол хандив өргөдөг байсан. Идээ ундаа өргөвөл гадны элчийг тосох найр, аян замын хүнсэд хэрэглэдэг. Зоосыг нь бусад улс оронд зорчигсдод хэрэглүүлдэг байсан. Өдгөө энэ нь алба гувчуур, татвар болсон байна. 

          ЯАГААД УРГАХЫН УЛААН НАРАН ЧУХАЛ БАЙДАГ ВЭ? 

          Ургахын улаан наран нь дээр хөөрсөн нарнаасаа илүү олон өнгийн гэрэл, илүү хурц тод эрчим туяа цацруулдаг учраас хүмүүн эртлэн босч өөртөө эрчмийг тосон авах нь чухал. Энэ нь хүмүүний махан биед сайнаар нөлөөлдөг ач холбогдолтой. Дээр хөөрсөн нар нь дэлхийн агаар мандалд зарим элч туяагаа сарниулан задруулдаг учраас ургахын улаан наран шиг олон өнгөөр туяаран гийгүүлдэггүй ихэвчлэн цагаан туяа цацруулдаг. Ургахын улаан нарны эрчим бага намуун боловч олон өнгийн эрчим, туяа, цацрагийг өөрөөсөө цацруулдаг тул ургахын улаан хэмээдэг. Ургахын улаан нарыг тосон хүлээвэл олон өнгөний гайхамшиг, олон цацраг эрчим туяадыг мэдрэх болно. Нарны яг төвийн цагаан, шар туяа хүмүүний зүрхэн болон наран сүлжээ хүрдийн амин гол цэгт тусан идэвхжүүлдэг. Нарны хүрээний эрчим хүмүүний цээжин биеийг тэтгэдэг. Нарны хүрээнээс гадагшаа ялгарах цацрагууд хүмүүний гэрлэн биеийг тэтгэдэг учраас хүмүүний гэрлэн бие шиг ийм олон өнгөтэй байдаг. Нарны гэгээ гэдэг нь нарны гаднах цацрагаас гадна талд байгаа сүүмийн цайруулан байгаа эрчим туяа цацрагууд гэх бөгөөд хүмүүний оройн хүрдүүдэд, толгойноос дээших хүрдүүдэд хүрдэг. Нарны зах цацрагууд бол хамгийн гадна буюу харуй бүрийгээ түрэн гарч ирж, гэгээ оруулж байгаа хэсгүүд юм. Ийм учраас толгой сэргэгт нь эрдэм заах гэж хүүхдүүдийг нарнаас өмнө өглөө эртлэн босгодог. Хаврын тэргүүн сарын шинийн нэгний ургахын улаан нарыг үзэх гэдэг нь өвлийн хахир хатууг даван туулсны дараа хүч чадлаа сорин ирж буй жилдээ хүч тэнхээгээ ямар байхыг шинжих гэдэг бас нэгэн шинжээ, шалгуур юм. Эрт цагт бол хамгийн өндөр орой руу явган алхуулан ургахын улаан нарыг үзвэл шилийн сайн эр болно хэмээдэг байсан. Ингэж бас бяр чадлаа сорьдог нь баатар эрсийн нэгэн ухаан юм. Ийнхүү мацахдаа уулын хормойгоос чулуу авч орой дээр нь өргөдөг. Уулын бэлийн чулууг оройд нь гаргах гэдэг маш том чухал үйл гэж үздэг. Гэхдээ ганцхан жилийн эхний нарыг л хараад өнгөрөх биш өдөр бүрийн ургах нартай харилцахыг зорих нь чухал. Нар, сар, од бол бидний амин эрчмээр хангаж, бидний хүчтэй, эрүүл чийрэг байхыг шийдэж байгаа хамгийн хүчирхэг эрчимийн эх үүсвэрүүд юм. Үүрийн цолмон од ургахын улаан нарнаас өмнө амжиж хүчирхэг эрчмээрээ дэлхийд буудаг учраас маш тодордог. Бусад бүхий л оддын хүчийг өөртөө нэгтгэн маш олон одон гэрүүдээс гарах хаалга болдог. Үүрийн цолмон нарны өмнө хүчирхэгжиж, үдшийн гялаан нарны дараа хүчирхэгждэг. Үдшийн гялаан од нь бусад оддын хүчийг нэмэн нэмсээр одон гэрүүдийн орох хаалга болон хүчирхэгжин дэлхийд буудаг.

          АЯН ЗАМЫН ДААТГАЛ

          Аян замын өргөлийн зорилго нь аян замаа даатган, буусан нутаг газартаа өөрсдийгөө таниулан эздээс нь зөвшөөрөл хүсч байгаа явдал. Хэн нэгэн биднийг унтаж байхад гэрийн хаалгыг цөм цохиод гэрт орж ирээд эсвэл цонхоор гараад явчихвал бид баярлахгүй нь лавтай. Яг л үүнтэй адил бид уул усны эздийн гэр орноор дамжин заримдаа тэдний гэрт нь хоноглодог ч зөвшөөрөл огт хүсдэггүй. Ийм учраас бид аян замд гарахдаа зорих газраа, буусан газар орныхоо бүх уул, ус, амьд бүхэнд зориулаад овог нэрсээ өргөлдөө шившээд сүүн өргөлүүдийг сайхан дээшээ өргөх нь зохилтой. Тэгж байж бидний аян зам цагаан саад бартаагүй болдог. Сүү бол ариун хайрын биелэл, будаа нь арвижин дэлгэрэхийн бэлгэдэл. Сүүг аягаар болон цацлаар өргөж болно. Өргөл өргөхдөө задгай газар сайн. Олон нийтийн газар бусдын эд зүйлийг бохирдуулахгүй байхад анхаарах нь чухал. Бусдад сөрөг үр дагавар үүсгэж байвал өргөл болохгүй шүү дээ.Өргөл хэмээн элдэв зүйлээр байгаль дэлхий, дурсгал, шүтээнийг бохирлож байгаа нь буруу. Эдийн дээд хадгийг эрхэм дээд хүмүүндээ өгдөг байтал хээр гадаа хаях, уул, мод, хаданд зүүж байгаль орчныг бохирдуулбал харин ч хувь хишиг чинь дутдаг гэдгийг Тэнгэр сануулсан болно. Байгальд шингэхгүй зүйлсийг өргөхийг цээрлэнэ. Хаа сайгүй босгосон овоо чулуу, хогийн цэг мэт болсон нь мөн л хар эрчим цуглах нөхцөл болдог тул та холуур явах нь зүйтэй. Монгол хүн хэзээ ч хаа хамаагүй чулуу, шороо хөндөж, овоолж явдаггүй. Ариун дагшин уул, усны эзэд тэрхүү хог, сэгэн дээр тухалж залраад байна гэвэл түүн шиг худал зүйл үгүй. Алгыг нь хавсруулж, сугыг нь хавчуулж залбируулдаг нь буруу аж. Учир нь хүн хоёр алга, хоёр хөлийн ул, хоёр суга, зулайгаараа газар, Тэнгэрээс эрчим авдаг. Мөргөхдөө малгайгаа авч мөргөнө.Сүүлийн хэдэн зун хур бороо бага нилээн гантай байлаа. Үүнийг учир шалтгааныг судлаад үзвэл ахиад л бидний буруугаас байх юм. Олон шалтгаан байгаа ч гол шалтгаан нь онгон дагшнаараа байх учиртай хайрхад, уул ус олны хөлд талхигдсан, хог буртагт дарагдсан, уул уурхай хэрээс хэтэрсэн учраас уул усны эзэд хилэгнэн догширсон шалтгаан голлож буй гэнэ. 

          Мөн уул овоог дахин нэрийдлээр шар нөмрөгтнүүд цемент, шороо овоолж суварга босгож буй байгаль эрчмийн гүйдэл, зулайг битүүлж, уул усны эздийг чөдөрлөж ган гачиг болох үндэс болж байна. Энэ бүхнийг нурааж буулгавал зохино. Байгаа бүхнийг БАЙгаагаар нь байлгахыг л байгаль гэнэ. Үнэхээр төрийн тахилга хийгээд сайн сайхан болсон уу? Яаж ч бодсон хэдэн зуун машинаар хэдэн мянган хүмүүс очиж идэж ууж, хог тарьж, буртаглаж тахих ёсгүй. Уул, ус бүхний тахих цаг хугацаа ёс төр нь өөр байдаг. Жишээ нь Алтан овоо буюу Луут толгой бол дүн өвлөөр тахилгаа авдаг бөгөөд сүүлийн олон зуун жилд зун тахиж байгаа нь ганга нуур ширгэж ган гачиг болохын үндэс юм. Мөн Алтан овооны орой дээр овоолсон цемент бол маш буруу үйл бөгөөд та өөрийнхөө толгойг цементлээд амьдраад үзээрэй. Бас хүүхдийнхээ памперсыг хээр хаяж лус, савдагийн хорлолд өртөхөө болих хэрэгтэй.3 сая аав, ээжүүд өглөө бүх зөвхөн сайн сайхныг бодож, хүсэж, зорьж даатган өргөхөд муу муухай орших зай үлдэх болов уу!!

          МОНГОЛЫГ МӨНХ ТНГР ИВЭЭГ
          ИХ ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨХ БОЛТУГАЙ
          ӨВӨГ ДЭЭДСИЙН ХИШИГ БҮРЭН ХУРЛАН БУУЖ
          САНАА БҮХЭН ГҮЙЦЭЖ
          САВ БҮХЭН ДҮҮРЭХ БОЛТУГАЙ
          ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ

          #МонголУхаан #ТНГРэрдэм #ХөхӨвгөд #ӨргөлМөргөл #ӨргөлӨргөхЁс

        • NOMADIC CULTURE- Mongolian culture | Нүүдлийн соёл

          NOMADIC CULTURE
          The culture of nomadic is in harmony with nature eco-friendly organic lifestyle. For Mongolians, nomadic herders live in animal husbandry and migration live their animals. The animals follow the nature of the animals and feed them up and maintain the characteristics of the factory, nature is an independent culture based on the three-ring tone of people, animals, and nature that retains its state of being and maintains its natural state of resilience. Nomads have contributed greatly to the development of humanity, such as bow, drum, home, and epic poetry, while overcoming extreme harsh conditions in Central Asia.

          НҮҮДЛИЙН СОЁЛ
          Нүүдлийн соёл ингэншил нь байгальтайгаа шүтэлцэн зохицон амьдарсаар ирсэн байгальд ээлтэй органик амьдралын хэв маяг юм.
          Монголчуудын хувьд нүүдэл нь малчин хүн малынхаа ашиг шимд шүтэн, малынхаа аяыг даган нүүж амьдардаг. Мал нь байгалынхаа аяыг даган түүнд идээшиж дагаж, үйлдвэр угсааны онцлог шинжээ хадгалан өсөж үрждэг, байгаль нь нүүдэл иргэншлийнхээ ачаар унаган төрхөө хадгалан, иргэншлийнхээ уг хэв маяг тогтвортой оршиж тогтнох нөхцөлийг бүрдүүлдэг хүн, мал, байгаль гурван битүү цагирган холбоонд тулгуурласан соёл иргэншлийн бие даасан хэв маяг юм.
          Нүүдэлчид Төв азийн өндөртөгт, байгалийн эрс тэс хатуу ширүүн нөхцлийг даван туулах явцдаа нум сум, хүрдэт дугуй, гэр, туульсийн зохиол гэх мэт бүтээлээрээ хүн төрөлхтний хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан юм.

          Эх сурвалж: www.creativemongolia.com Creative Mongolia channel