Category: Uncategorized

  • МӨНХИЙН ТЭМҮҮЛЭЛ СОНСДОГ НОМ (2009 он)

    Хүний амьдрал гэдэг гайхалтай хөг аялгуу яруу эгшигээр дүүрэн байдаг. Нэг удаа найзуудтайгаа уулзаж сууж байгаад, Хүн бүрт УХААРАЛ, УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ хайрлах нэгэн сайхан бүтээл хийх юмсан гэж ярилцаж байж билээ.
    Харин одоо тэр яриа бодит бүтээл болж Яру нэгдлийн үүсгэн байгуулагч Ж.Лувсандорж, хөтлөгч, сэтгүүлч Г.Оюунбат, МIM продакшнийн захирал Ц.Баттөмөр нарын хамтын бүтээл МӨНХИЙН ТЭМҮҮЛЭЛ цомгийг Эрхэм танд өргөн барьж байна.
    Та бидний бүтээлээс өөрийгөө шинээр мэдэрч, дотоод сэтгэлийн хүч чадлаа хөгөлж шинэ мэдрэмж, шинэ эрч хүчийг авна гэдэгт итгэлтэй байна.
    Таны дотоод гал цог өдөр бүр дүрэлзэж, оюун ухаан тань ухаарлаар дүүрч, зүрх сэтгэл тань хайраар бялхаж байх болтугай.

    ————————————————————————————————————————————————-

    ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №1 ЭХЛЭЛ by Luvsandorj on Mixcloud

    ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №2 ӨГЛӨӨ by Luvsandorj on Mixcloud

    ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №3 БОДОЛ by Luvsandorj on Mixcloud

    ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №4 АСУУЛТ by Luvsandorj on Mixcloud

    ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №5 БЭРХШЭЭЛ by Luvsandorj on Mixcloud

    ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №6 ЗҮТГЭЛ by Luvsandorj on Mixcloud

    ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №7 БОЛОМЖ by Luvsandorj on Mixcloud

    ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №8 ИТГЭЛ by Luvsandorj on Mixcloud

    ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №9 ХАЙР by Luvsandorj on Mixcloud

    ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №10 ТЭМҮҮЛЭЛ by Luvsandorj on Mixcloud

  • Батжаргалын Мядагмаа

    1. Овог:  Батжаргал

    2. Нэр:  Мядагмаа

    3. Төрсөн он. 1940.11.13

    4. Хүйс: эмэгтэй

    5. Төрсөн аймаг, сум, хот: Сүхбаатар аймгийн Халзан сум

    6. Одоогийн харьяалал: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум VII баг

    7. Нийгмийн байдал: Сэхээтэн

    8. Регистр ЛЮ40111365

    9. Боловсрол:  Тусгай дунд

    10. Ажилладаг салбар: Боловсролын салбарт

    11. Мэргэжил: Бага ангийн багш

    12. Урьд болон одоо ажиллаж байгаа газар:

    Ажлын газрын нэр

    хугацаа

    Эрхэлсэн ажил

    1

    Сүхбаатар аймгийн Бүрэнцогт-Өлзийт сумын бага сургууль

    1959-1960

    Бага ангийн багш

    2

    Сүхбаатар аймгийн Хонгор сумын сургууль

    1961-1963

    Бага ангийн багш

    3

    Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 10 жилийн дунд сургууль

    1964-1990

    Бага ангийн багш

    4

    Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 жилийн II дунд сургууль

    1991-1996

    Бага ангийн багш

    13. Урьд нь шагнагдаж байсан шагналууд: /Монгол улсын цол, одон, медаль/

    Шагналын нэр

    Хэдэн онд

    1

    Хөдөлмөрийн хүндэт медаль

    1976

    2

    Ардын боловсролын тэргүүний ажилтан

    1984

    3

    АХ-ын 60, 70, 80 жилийн ойн медаль

    1981, 1991, 2001

    4.

    Засгийн газрын хүндэт жуух

    1992

    5

    Суу билэг сангийн шагнал

    2000

    6

    Багшийн гавьяаны одон

    2006

    7

    Алтан гадас одон

    2007

    8

    Гарын шавь, гэрийн багш

    2012

    9

    Эрдмийн Алтан Од

    2013

    10

    Аймгийн Засаг даргын жуух бичиг

    2013 он

    11

    Ахмад зүтгэлтэн багш

    2014

    14. АЖЛЫН ҮР ДҮН

    • ✓ Гучин есөн жил бага ангийн багшаар ажилласан хугацаандаа 1280 гаруй хүүхдэд анхан шатны боловсрол олгож, сурагчдын сурлагын амжилтыг 100%, чанарыг 64,6- 85%-д хүргэж сургаж байсан;
    • ✓ Бага ангийн сурганы шинэ арга барил нэвтрүүлж ажилласан;
    • ✓ Бага ангийн сурагчдыг зөвхөн сурлагаар хэмжихээс гадна, зөв хүмүүжил төлөвшилрүү чиглэсэн арга барилыг нэвтрүүлсэн;
    • ✓ Салбарын удаа дараагийн шалгалтанд даасан ангийн амжилт, чанарын хувь буурч байгаагүй, даасан ангиудаа сурлагын хоцрогдол, засвардалгүй сургасан;
    • ✓ Ангийн сурагчдыг улс, аймгийн уралдаан тэмцээн, олимпиадад тогтмол оролцуулж сурагчид, анги нь тэргүүн болон 2-5 дугаар байруудыг эзэлж байсан;
    • ✓ Багшийг хөгжүүлэхэд өөрийн туршлага, арга зүй, тэргүүн туршлага нь аймаг улсад дэлгэрч байсан бүтээлч багш;
    • ✓ Олон нийтийн байгууллагыг чадварлаг удирдаж үр дүнд хүрсэн;
    • ✓ Шавь нараас нь улс орны тэргүүлэгч салбаруудад үр бүтээлтэй ажиллаж байна;

    ТОДОРХОЙЛОЛТ

        Ахмад багш Цэнгэлт овогт Осорын Батжаргалын Мядагмаа нь 1940 онд Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг “Ар булаг” хэмээх газар малчин ард Батжаргалын гэр бүлд мэндэлсэн. Эмэгтэй, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг.

            Багш Б.Мядагмаа нь бага ангийн сурагчдыг сургаж, хүмүүжүүлэх ажилд 39 жил тасралтгүй ажиллахдаа IV ангийн 4 удаа, I-III ангийг 7 удаа дааж төгсгөсөн, давхардсан тоогоор 1280 хүүхдэд анхан шатны боловсрол эзэмшүүлсэн байна.

                Тэрээр ажиллах хугацаандаа нэг ч хүүхдийг хоцроохгүй сургах, хоцрогдлоос урьдчилан сэргийлэх, сурагчдын дэвтрийн үйл ажиллагаа, бичгийн хэлбэрт тавих шаардлагыг эрс дээшлүүлж, хүүхэд бүрийг нэгдүгээр ангиас эхлэн санаагаа утга төгөлдөр, яруу тод илэрхийлж ярьж чаддаг болгоход онцгой анхаарч ажилласан төдийгүй энэ талаар өөрийн гэсэн арга барилтай болж, арга туршлагаа аймаг, улсдаа түгээн дэлгэрүүлсэн.

    Мөн сурлагаас гадна хүүхдийн зөв хүмүүжил, төлөвшилрүү анхаарсан сургалтын арга барилыг боловсруулсан.

                Сурагчдаар математикийн төрөл бүрийн бодлого бодуулж сургах ажлыг 1 дүгээр ангиас нь эхэлдэг бөгөөд юуны өмнө тухайн бодлогын асуултыг сурагч бүр бүрэн ойлгосон цагт бодлогыг бодох дэс дараалсан төлөвлөгөөг гаргуулж ажилладаг багш юм.

                Мөн салбарын удаа дараагийн үзлэг шалгалтанд амжилттай дүн үзүүлж, сургалт хүмүүжлийн ажил нь тогтворжсоноо шалгалтын дүнгээр баталж байлаа.

    Сурлагын амжилт 5 жилээр:

    Хичээлийн жил

    Анги

    Хүүхэд

    Онц

    Сайн

    Дунд

    Амжилт

    Чанар

    1

    1990-1991

    37

    16

    9

    12

    100%

    67,5%

    2

    1991-1992

    35

    9

    17

    9

    100%

    47,2%

    3

    1992-1993

    39

    11

    14

    14

    100%

    64,4%

    4

    1993-1994

    39

    7

    23

    9

    100%

    76,9%

    5

    1994-1995

    40

    17

    16

    7

    100%

    80,2%

    Багш Б.Мядагмаа нь өөрийнхөө хөдөлмөрч уйгагүй үлгэр жишээгээр шавь нараа хүмүүжүүлсэн, даасан ангийнх нь сурагчдаас 26 нь багшийн мэргэжлээр мэргэжил эзэмшиж багш болсон төдийгүй дааж төгсгөсөн сурагчдын 70 гаруй хувь нь гадаад, дотоодын их дээд сургуулийг амжилттай төгссөнөөс одоо хүний их эмч 10, эдийн засагч 18, бизнес эрхлэгч 35, тооцоолон бодох техник технологийн мэргэжлээр 4, малын их эмч 6 зэрэг улс эх орондоо үр бүтээлтэй ажиллаж байгаа малчин, жолооч, тариаланчид олон төрсөн байна.

    Ахмад багш Б.Мядагмаагийн төгсгөсөн сурагчдаас Ж.Бат-Эрдэнэ 1986 онд улсын олимпиадад оролцож тэргүүн байр, 1982 онд Д.Цогтсэргэлэн улсын аварга малчин, 1984 онд шавь Дэнсмаа улсын аварга, шавь М.Алтаннавч нь 1995 онд цэцэрлэгийн багш нарын улсын ур чадварын уралдаанд гутгаар байр, 1996 онд монгол бичгийн олимпиадад сурагч Б.Шинэжаргал улсад тэргүүн байр эзэлж байсан байна.

    Түүний удирдсан 2а анги нь 1993 онд аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан монгол хэлний олимпиадад тэргүүн байр, 1996 онд аймгийн монгол бичгийн олимпиадад 3а анги 2-р байр, улсын уралдаанд сайн оролцсон зэрэг амжилтууд байна. Багш өөрөө багш нарын аттестатчилалд 100 оноо авч аймгийн хэмжээнд тэргүүн байранд шалгарсан төдийгүй үлгэр жишээч ажиллагаатай багш болсон, мэргэжлийн заах аргач зэрэгтэй юм.

    Монгол бичигт сургах ажлыг үр дүнтэй зохион байгуулж бүх нийтийг монгол бичигтэн болгох, монгол бичгийн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх ажилд өөрийн мэдлэг боловсрол, хүч оюунаа дайчлаан эцэг эхчүүдийн дунд монгол бичгийн дугйулан хичээллүүлж 120 гаруй хүний монгол бичгийн анхан шатны мэдлэгтэй болгохын сацуу даасан анги нь Аймгийн олимпиадын дэд аварга анги болж байсан.

    Аймгийн болон сургуулийн хүндэт самбарт зураг нь 2-4 удаа тавигдсан ба ажил үйлсийн тухай 1970 онд нэг цагийн хичээл, 1976 онд их хурлын төлөөлөгч ярьж байна нэвтрүүлэг, 1978, 1981 ондуудад сурган хүмүүжүүлэх сэтгүүлд Сурагчдыг хоцрогдолгүй хугацаанд нь уншуулдаг, анги удирдсан багшийн нэгдлийг удирдаж байгаа нь тэргүүн туршлага, ажлын арга барил нь Монгол улсын хэмжээнд сурталчилагдсан юм. С.Ганзориг ахлагчтай анги нь нүдлэн хамгаалагч тэргүүний ангиар шалгарч улсын хэмжээнд туршлагыг нь нэвтрүүлэх жагсаалтанд орж байлаа.

    Мөн ахмад багш Б.Мядагмаа нь сургуулийн олон нийтийн сонгуульт ажлыг чадварлаг зохион байгуулж монголын эмэгтэйчүүдийн, монголын үйлдвэрчний эвлэл, монгол ардын хувьсгалт намын дарга, тэргүүлэгчээр ажиллахдаа дээд шатны байгууллагын үзлэг шалгалтаар өндөр үнэлгээ авч байв. МАХН-ын 17-р их хурлын төлөөлөгчөөр сонгогдон оролцож байв. Аймгийн залуучуудын спартакададсумаа төлөөлөн оролцож 800, 100мд тэргүүн, зээрэгцэгт 3-р байр эзэлж байв.

    Зуны амралтаараа Дарьганга пионерийн зуслангийн пионерийн ахлах удирдагчаар, ахлах ангийн сурагчдыг хариуцан тариа бригадын Яргуй зусланд ажиллах, Уулбаян суманд ахлах ангийн эмэгтэй сурагчтай тариа хураа, хонь ямаа сааж аймгийн сүү тосны төлөвлөгөөг биелүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Ноос, дэл, сүүл, хөөвөр бэлтгэх, малын хашаа, мал угаалгын онгоц барих зэрэгт гар бие оролцсон ёстой л тариаланч, саальчин, барилгачин, тамирчин, зохион байгуулагч багш байлаа.

    Тэрээр өндөр насны тэтгэвэрт гараад мал аж ахуй эрхлэн цагаан идээ боловсруулах арга барилд залуучуудыг дагалдуулан сургаснаар Ш.Оюун, Д.Алтанцэцэг, Н.Оюунзул нар 2012, 2013 онуудад үзэсгэлэн худалдаанд оролцож цагаан идээ худалдаж 850,0-1680,0мянга гаруй төгрөгийн орлого олсон байна.

    Гэрээр болон хөдөлмөр халамж үйлчилгээний газрын өдөр өнжүүлэх бүлгийн багшаар 3 жил ажиллаж 100 гаруй сурагчдад суралцах арга барилд нь туслаж, олимпиадад бэлтгэсэн сурагчид нь мөнгө, хүрэл медаль, тусгай байр эзэлж байсныг үнэлж түүнийг Гарын шавь, гэрийн багш цол тэмдгээр шагнасан.

    Б.Мядагмаа багшид ажил хөдөлмөрт үнэнч ханддаг, түүнийг хийж дуусгахын төлөө хүчээ дайчлан ажилладаг нандин чанар байдгийг хамт ажиллагчид нь өндрөөр үнэлдэг. Багш нар, хамт олны дунд нэр хүндтэй, залуу багш нарт тусалж тэднийг цаг ямагт дэмжиж ажилладаг, ажил үйлсээрээ манлайлан хошуучилж байсан ахмад багш Батжаргалын Мядагмаагийн ажлын олон жилийн уйгагуй хөдөлмөр зүтгэлийг үнэлэн монгол улсын төрийн дээд шагнал “Монгол Улсын Гавъяат багш”-гоор шагнуулахаар тодорхойлж байна.

  • ЭЭЖДЭЭ БИЧСЭН 1000 ЗАХИДАЛ (2009 он)

    Яруу сэтгэгч” нийгэмлэгийн хамт олны санаачилгаар 2 жилийн турш ЕБС-ын 5000 орчим сурагчидаас ээждээ зориулсан зүрх сэтгэлийн үгийг нь цуглуулж, 1000 захидалыг онцлон түүвэрлэж “Ээждээ бичсэн 1000 захидал” номыг эрхлэн гаргаж байгаа билээ. Номоор дамжуулан хойч үеийнхэнд гэр бүлийн талаарх ойлголтыг өгөх, гэр бүлийн асуудлыг ухааруулан ойлгуулж, ээждээ хэлэхийг хүсдэг зүрх сэтгэлийн үгээ хүргэх, эх үрийн хүйн холбоог бэхжүүлэх, хүний амьдрал гэр бүлдээ эхэлж гэр бүлдээ төгсдөг учраас гэр бүлийн ариун нандин хэлхээг бэхжүүлэх,1000 хүний зүрх сэтгэл нэгэн цэгт огтлолцож нэгэн бүтээлийг босгож чаддаг гэдгийг харуулахыг зорьсон. ЭЭЖДЭЭ БИЧСЭН 1000 ЗАХИДАЛ нь мянган хүүхдийн ээждээ зориулсан зүрх сэтгэлийн үгээр бүтсэн ном юм.

    Уг номын мялаалга үг болон жаргаах үгийг Яруу найрагч Цоодолын Хулан, Арлааны Эрдэнэ-Очир нар бичсэн бөгөөд хүүхдүүдийн зүрх сэтгэлийн үгэнд уяран хайлж, хүүхдүүдийн үгийн үнэнд, утгын ярууд нь бишрэн байсан билээ.

    Хүүхдүүдийн захиаг уншиж, түүвэрлэн байхад захидал бүрийн өнгө аяс утга санаа гайхалтай тодорч баяр, гуниг, ухаарал, эмзэглэл, харуусал, гашуудал, талархал, оройтсон ухаарал, үгүйлсэн сэтгэл түмэн янзын өнгө сүлэлдэн сэтгэл хөдөлгөж зарим үед магнай тэнийлгэж зарим үед нулимс дусааж байсныг нуух юун. Хүүхдийн хамгийн үнэн, цэвэр оюун ухаан, гэгээн сэтгэлээс хамгийн үнэн үгс, хамгийн сэтгэл шингэсэн үгс урсан гарах ажээ. Бид анх захидал цуглуулж байхдаа тийм захидалууд цуглана чинээ санаагүй бөгөөд, хамгийн гол нь уг захидалуудыг уралдаан хэлбэрээр бичүүлээгүй учир, хүүхдүүдэд захидалаа гоёж чимэлгүйгээр яг тухайн агшинд төрсөн сэтгэл байсан үгсээ буулгасанаараа онцлог байлаа. Захидалуудыг цуглуулахдаа Нийслэлийн боловсролын газраас зөвшөөрөл авч хичээлийн 1 цаг (40 минут) –ийг ашиглан бичүүлсэн учир сурагчдидад хүн чанарын хичээл, сэтгэлийн боловсролын давтлага орсон гэж боддог юм. Захиа бичээд түрүүлж шагнал авах эсэх нь ч чухал биш, зөвхөн тэр захиа бичиж байгаа тэр агшин нь хүүхдүүдэд бодролыг төрүүлж, ухаарлыг өгч байсан. Шагнал авах гэж бичээгүй учраас, зүрх сэтгэлээс урсан гарсан үнэн үгс байлаа.

    “Ээждээ бичсэн 1000 захидал” ном нь мянган хүүхдийн ээждээ зориулсан зүрх сэтгэлийн үгээр бүтсэн бөгөөд эх үрийн ариун нандин холбоо, гэр бүлийн харилцааны түмэн өнгө төрхийг илэрхийлэн харуулсан бүтээл болсон. Эв нэгдэлтэй гэр бүлийн тухай, ирээдүйд хүүхдүүдийг хань ижлээ зөв сонгох, бодит амьдралын сургамжтай зүйлүүдийг хойч үедээ үлдээх, бид хамтарч нэгэн зүйлийг бүтээж чадаж байна гэдгийг нотлон харуулах, олон мянган охидуудыг алдаахаас нь өмнөх ухаарал бэлэглэнэ гэдэгт итгэж байна.

    Хүн чанарын шалгалтанд тэнцэж чадсан 1000 хүүхэд маань ирээдүйд Монголын оюун санааны язгууртанууд хүчирхэг бие хүн болон төлөвших нь гарцаагүй ээ.

    Үеийн үед Монгол үндэстэнийг Монголоор нь үлдээсэн Монгол эхчүүдийн өмнө сөгдөн мөргөмү.

    Төслийн талаар ярилцлага, P3 радиод

    Ээждээ захидал бичээрэй by Yaru on Mixcloud

    Нээлтийн үйл ажиллагааны зургийн цомог үзэх

  • Бэгзсүрэнгийн ТӨГӨЛДӨР

    1999 оны 12-р сарын 26- нд Улаанбаатар хотод төрсөн. 6 настайгаасаа хөгжим, урлагийг сонирхож Морин хуур, төгөлдөр хуур, гитар, бишгүүр, бөмбөр, юкүлэлэ гэх мэтчилэн нийтдээ 8 төрлийн хөгжмийн зэмсэгийг тоглодог.

    2013- 2014 онд “Монголын хүүхдийн ордон”-д морин хуурыг анх сурч, 50 гаруй аяыг тоглож сурсан.

    2013- 2016 оны сургуулийн Урлагийн наадмын “Шилдэг морин хуурч, хөгжимчин суралцагч”

    2017 оны “Яргуй хүүхдийн урлагийн их наадмын” тусгай байр

    2017 онд Ази Номхон Далайн 31-р Жемборийн Нүүдэлчин цогцолбор төвд Морин хуурын багшаар ажиллаж, 20 орны 200 гаруй хүүхдүүдэд Морин хуурын анхан шатны мэдлэг олгох, сургах үйл ажиллагааг зохион байгуулсан.

    2019 оноос Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery, Caraar Code төвтэй хамтран Морин хуур сургах, түгээн дэлгэрүүлэх ажилд хэвь нэмэр оруулан ажиллаж байна.

    Хурим найр, ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд 100 гаруй удаа морин хуур тоглож оролцсон. Оросын “Russia Today” телевизийн баримтат кино, Итали аялагчдын “Морин хуурын домог” гэх мэт хэд хэдэн баримтат кинонд морин хуур тоглож оролцсон.

    БОЛОВСРОЛ

    1. 2006- 2014 онд Ерөнхий боловсролын 31-р дунд сургуульд бүрэн дунд боловсрол
    2. 2014- 2017 онд Төв аймгийн Баянчандмань дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг “Хөдөө аж ахуйн машин механизмын ашиглалт засварчин” мэргэжлээр 4-р зэрэгтэй төгссөн.
    3. 2017 онд “Олон улсын Улаанбаатарын их сургууль”-д элсэн суралцаж байна.
  • “Монгол аялгуу” хамтарсан үзэсгэлэн

    2009 оны 4 сарын 19-нд багш зураач Л.Энхбат, зураач Н.Амарсайхан нартайгаа хамтран “Монгол аялгуу” уран бүтээлийн үзэсгэлэн Монгол арт галерейд гаргасан билээ.
    Уг үзэсгэлэнд Монгол өнгө, монгол хатдын хувцас, дүр төрхийг орчин үеийн дүрс хэллэгтэй хослуулж, онцлог арга барилаар туурвисан бүтээлээ дэлгэн тавьсан билээ. “Монгол аялгуу”  үзэсгэлэнгээрээ монгол хатдын хувцсыг орчин үеийн дүрс хэллэг зэргийг онцлог арга барилтай хэрхэн хослож байгааг үзүүлэхийг зорьсон.
    Монгол арт Галарей нь монголын зураачдын бүтээлийг гадаад, дотоодод сурталчилан танилцуулах дэмжих зорилгоор хамтран ажилладаг тул уран бүтээлчдэд үүд хаалга нь нээлттэй байдаг. Энэ сайхан боложийг бүү алдаарай гэж уран бүтээлчиддээ дамжуулъя.

    Энэхүү мэдээний эх сурвалжийг http://www.fineart.mn -с авсан болно.

  • Амстердам кафен хамт олонд нийт уран бүтээлчидийнхээ өмнөөс баярлалаа

    “Шинэ үе- урлаг” нийгэмлэгээс 2009 оны 3 сарын 4-нд Амстердам кафед зохион байгуулсан үзэсгэлэнд гишүүдийн хамт оролцож байсан билээ. Тухайн үзэсгэлэнгийн үеэр Up post сонинд гарч байсан мэдээ байхаар нь энд нийтэллээ. Бидний бүтээлийг олон нийтэд хүргэх ажилд идэвхи санаачлагатай ханддаг Амстердам кафен хамт олонд баярлаж талархаж явдагаа илэрхийлж шинэ оны мэнд хүргье.

  • ХЭРХЭН САЙН БОРЛУУЛАГЧ БОЛОХ ВЭ | Борлуулагчийн ур чадвараа сайжруулах зөвлөмж

    ХЭРХЭН САЙН БОРЛУУЛАГЧ БОЛОХ ВЭ?

    Сайн борлуулагч болохын гол түлхүүр нь түүний борлуулалтын үйл явцаас шууд хамааралтай. Хэдийгээр бид тодорхой заасан хэмжээ бүхий бараа бүтээгдэхүүн худалдаалах зорилготой ч, үүний ард ямарваа нэг үйл явц бий болох нь чухал юм. Энэхүү тодорхойлолт буюу зөвлөмж нь борлуулалтын эцэст шууд гарах үр дүнгээс үл хамааралтай юм. Мөн энэ зөвлөмжөөр бид борлуулалтын эцсийн үр дүнг амжилтанд хүргэх үйл явцтай холбохыг зорилоо .Дэлхийн 2-р дайны дараа Япончууд үйлдвэрлэлтэндээ “үргэлжилсэн сайжруулалт” хэмээх үйл явц буюу арга барилыг нэвтрүүлсэн байна. Доорхи зөвлөмж нь худалдааны ертөнц дэх мэргэжлийн болон борлуулалт хийж буй бүхий л салбарын хүмүүст зориулсан юм.

    Сайн борлуулагч болох 3 дүрэм

    1. Сайн борлуулагч нь овсгоотой байх ёстой. Худалдаа хийж буй хүмүүс ихэвчлэн “зарах” гэсэн ганц л зорилготой байдаг ч, борлуулалтын зорилго нь худалдан авагч юу хүсэж буйг мэдэх явдал юм. Дээхэн үеийн зах зээлийн хандлага нь худалдан авагч өөрөө юу хүсэж буйгаа тодорхойлж, борлуулалтын үйл явцыг эхлүүлдэг байв. Харин үүний оронд компаний ахлах удирдлагууд болон ажиллагсдын амжилтанд хүрэх гол зам нь тэд идэвхитэйгээр ур чадвараа үзүүлээд зогсохгүй худалдан авагчдын хэрэгцээ шаардлагыг мэдэж, судлах ёстой байна.
    2. Сайн борлуулагч нь зөвхөн худалдан авагч юу хүсэж буйг анхааралтай сонссоны дараа л яриж эхлэх ёстой. Худалдан авагч юу эрж хайж буйг мэдэлгүйгээр ямар нэг зүйл санал болгох нь утгагүй хэрэг. Үүний тулд бид анхааралтай сонсож сурах гэсэн нэг л дүрмийг чандлан сахих нь гол. Борлуулалтын үйл явцыг амжилттай дуусгахын тулд борлуулагч нь худалдан авагчаас юуг, яагаад худалдан авах болсныг асууж мөн өөрийн зөвөлгөөн дээр худалдан авагчийн санал сэтгэгдлийг харгалзан үзэж дахин нягтлах ёстой.
    3. Эцэст нь дараах зөвлөмжүүдийг нэгд нэгэнгүй дагах нь чухал. Борлуулатын үйл явцыг судалж үзэхэд борлуулагчийн худалдан авагчид зориулах цагийн 80% нь худалдааг хийдэг, харин зөвхөн 20% нь л борлуулалтын дараах асуудлуудыг шийдэхэд зарцуулагддаг гэж гарчээ. Борлуулалт хийж дууссанаар харилцагчтай холбоогоо таслах биш энэхүү үйл явцыг худалдан авагчтай ойр дотно харилцаа бий болгож эхлэх ёстой. Бас нэгэн судалгаагаар сэтгэл ханамж авч чадаагүй худалдан авагч дунджаар 12 хүнд тэрхүү таагүй байдлын талаар яридаг байна. Төгсгөлд нь сануулахад, худалдан авагчтай харилцаа холбоо үүсгэх нь бүтэлгүй хуримтай адил бөгөөд борлуулагч нь худалдан авагчид дээд зэргээр анхаарал хандуулах ёстой байдаг юм гэж зөвлөж байна.

    БОРЛУУЛАЛТ ХИЙХЭД ШААРДЛАГАТАЙ УР ЧАДВАРУУД

    Борлуулалтыг амжилттай гүйцэтгэхэд ямар ур чадвар хамгийн чухал шаардлагатай вэ? Энэ нь маш энгийн боловч тэр бүр хүмүүсийн анзаарч ач холбогдол өгөлгүй орхидог зүйлс байдаг аж.

    Сурч мэдэхийг хүссэн хүн бүр эдгээр чадварыг өөрийн болгон эзэмших нь тийм ч төвөгтэй зүйл биш юм. Хэрэв та бизнестээ амжилт олохыг хүсч байгаа бол танд эдгээр ур чадвар зайлшгүй шаардагдана. Эдгээр чадвар байхгүй амжилт оллоо ч гэсэн түүнд маш их хугацаа хэрэг болно.

    Борлуулалтад хэрэгтэй эдгээр чадвар байхгүй, хөгжүүлээгүй тохиолдолд та борлуулалт хийхэд маш их цаг, хүч, гаргасан ч тэр бүр амжилт олохгүй. Үр бүтээл муутай ажилласнаасаа болоод та магадгүй сэтгэл санааны хямралд ч орж болзошгүй.

    Сайн харилцагч байх

    Харилцаа гэдэг нь бүхий л талбарт хамгийн гол хүчин зүйл юм. Энд бид гайхамшигтай уран илтгэгч байх тухай яриагүй байна. Гэвч сайн харилцагч байж ойлгомжтой цэгцтэй ярьж чадна гэдэг бол өөр хэрэг. Худалдаа хийнэ гэдэг нь зорилгоо ухамсарлан хүмүүст оновтой байдлаар мэдээлэл өгөх, цаашлаад сэтгэгдэл төрүүлэх, юу хүсч байгааг нь мэдрэх гээд бүхэлдээ харилцаанд суурилан хэрэгждэг үйл явц билээ.

    Сонсох чадвар

    Хамгийн сайн борлуулалт хийдэг хүн бол хэдийд ярьж хэдийд нь сонсох хэрэгтэй гэдгийг мэддэг. Тэд хэзээ ч хүний яриаг тасалдуулдаггүй. Учир нь сонсох гэдэг нь харилцагчаа ойлгон, юу хүсч хүлээж байгааг нь мэдрэх хамгийн чухал түлхүүр элемент юм.

    Оновчтой асуулт тавих

    Борлуулалт хийдэг хүмүүст сониуч зан чанар байх хэрэгтэй. Ингэж байж л харилцагч нарынхаа бодит хэрэгцээг мэдэрч, тэдний хүсэлт шаардлагад нийцсэн зүйлээр туслан бизнестээ амжилт олох бололцоотой. Тиймээс оновчтой асуултыг тэдэнд тавьж чаддаг байх хэрэгтэй.

    Асуудлыг шийдвэрлэгч байх

    Бас нэг чухал чадвар нь аливаа тулгарсан асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх явдал юм. Сайн борлуулагч хүн бол үргэлж асуудлыг шийдвэрлэж байдаг. Өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний явцад гарсан аливаа асуудал, хэрэглэгч нарт тулгамдсан асуудлыг оновчтой байдлаар шийдвэрлэх чадвар хамгаас чухал.

    Эмх цэгцтэй байдал

    Зөвхөн таны хүрээлэн буй орчины тухай ойлголт биш. Таны бодол санаа, төлөвлөгөөний арга гээд бүх зүйлсийн эмх цэгцтэй байдлын талаар энд яригдаж байна. Аливааг эмх цэгцтэй, тодорхой байлгаж чадвал энэ нь таны хувьд давуу тал болно. Үйл явцыг төлөвлөн зохион байгуулахдаа хамгийн жижиг зүйлсийг ч орхигдуулахгүй анхаарч ажиллах хэрэгтэй. Ингэснээр зорилгоо ухамсарлах, тухайн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийн нягтлах, дараагийн ээлжинд хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг нь илүү тодорхой болно.

    Өөрөө эхлүүлсэн бол өөрөө дуусгах

    Амжилттай борлуулагч нар өөрсдөө тэргүүн эгнээнд явдаг. Тэд хэзээ ч өөрийн ажлаа хэн нэгэнд даатган орхидоггүй. Учир нь тэд л ажиллахгүй бол орлого үгүй гэдгийг маш сайн мэддэг. Тэд эхэлсэн зүйлээ тасалдуулалгүй эцсийг нь хүртэл бүрэн гүйцэтгэн жижиг зүйлийг ч өөлөх юмгүй хийдэг.

    Эерэг хандлагатай байх

    Амжилттай бизнес эрхлэгч нар аливаад эерэг сэтгэлгээгээр ханддаг хүмүүс байдаг. Тиймээ аливаа нэг уулзалтад очих, шинэ ажил хэргийн ярилцлагаас хэзээ ч эмээж хойшлуулдаггүй. Бүхнийг эерэг хандалгаар хүлээж авч, бусдад өөрийгөө илэрхийлэх болон бүтээгдэхүүнээ танилцуулах, харилцагчийн сонирхлыг тандаж мэдэхдээ гарамгай бөгөөд, бусдыг зөвшөөрүүлэх тал дээр хамгаас илүү чадварлаг байдаг. Учир нь тэд өөрсдийгөө хэн гэдгийг ямар чадвартай гэдгээ маш сайн мэддэг ба өөрийн эерэг хандлагаараа бусдад нөлөөлөх чадвартай байдаг.

    Найрсаг хошин зантай байх

    Хамгийн сайн борлуулалт хийдэг хүмүүс маш найрсаг бөгөөд шог хошин зантай байдаг. Магадгүй та үүнийг сайн төсөөлөхгүй ч байж болох юм. Гэхдээ хошин шогийн мэдрэмжтэй хүн  бусдад илүү хүндлэгддэг байна. Хүмүүс тэдгээр нээлттэй найрсаг шог хошин зантай хүмүүст татагдаг ба тэднийг хүндлэн урт хугацаанд нөхөрлөдөг аж. Мэдээж тэдний дунд худалдан авагч нар ч бий.

    Тууштай зан

    Борлуулалт хийдэг хүний салшгүй байх ёстой бас нэг чадвар бол хүссэн зүйлээ хэрхэн авахаа мэддэг, түүндээ хүрнэ гэсэг итгэл дүүрэн байдаг явдал юм. Тэд өөрийн хүсч зорьж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж түүнийгээ биелүүлэх хүртлээ цөхрөлтгүй тууштай байж чаддаг. Тэд хэзээ ч бууж өгч ажлаа орхидоггүй.

    Шударга зан чанар

    Борлуулалт хийдэг хүнд шударга зан чанар байхгүй бол тэр хүн маш олон бэрхшээлтэй тулгарч, улмаар  нэг ажлаас нөгөө рүү үсчих болно. Тиймээс үнэнч шударга байдал энэ ажилд маш чухал зүйл бөгөөд уг чадварыг хүнд зааж сургана гэдэг нь бараг боломжгүй юм. Гагцхүү тухайн хүний төрөлх зан чанар, хүмүүжлээс шалтгаална. Хэрэв та борлуулалт хийдэг бол эсвэл хэн нэгнийг энэ ажилд авах гэж байгаа бол танд болон тухайн хүнд дээрх шударга зан чанар байгаа эсэхийг сайтар үнэлж дүгнэн мэдсэн байх хэрэгтэй.

    Сайн борлуулагч хүний биеийн хэлэмжийг уншиж үнээ хэлдэг. Толгойн хөдөлгөөн, нүд, хүүхэн хараа, дууны өнгө.

    БОРЛУУЛАГЧ ХҮНИЙ ӨӨРТӨӨ ХЭВШҮҮЛЭХ ДАДАЛ

    Бизнес эрхлэгчид: Худалдаагаа илүү амжилттай явуулахын тулд долоо хоног бүр 30 минутыг зорилгодоо зарцуулдаг.

    Үйлчлүүлэгчиддээ хэрхэн мэдрэмж төрүүлэх вэ? Ямарваа зүйлийг хийж эхлэхээсээ өмнө шаардлагатай бүхий л зүйлсийг бодож төлөвлөх хэрэгтэй. Миний хувьд бүтээмж болон хөшүүргийн хүчинд итгэдэг. Мөн зорилготой дадал зуршлын хүчинд итгэдэг.

    Иймээс би та бүхэнд дөрвөн шинэ дадлын талаар зөвлөгөө өгөх гэж байна. Илүү сайн борлуулалт хийхийн тулд долоо хоногт 30 минутын зорилт тавь. Гэхдээ үүнийгээ долоо хоног болгон хий. Энэ нь таны амьдарлыг өөрчилж, орлогыг тань өсгөх болно.

    1. 30 минутыг үйлчлүүлэгтэйгээ ярилцахад зарцуул. Тэдэнд одоо юу хийж байгаагаа болон улаан бурхан өвчний талаар яриад ямар ч хэрэггүй. Иймэрхүү дэмий яриа нь дотно харьцаа нөхөрлөлийн мэдрэмжийг төрүүлдэггүй. Энэ нь та хоёрт хоёуланд нь үнэтэй зөвлөгөө болно. Үйлчлүүлэгчтэйгээ дараах байдлаар яриа өрнүүл.

    • Үйлдвэрийнхээ ирээдүйн эдийн засаг, маркетинг болон өрсөлдөөний талаарх хэтийн төлөв байдлыг илүү ойлгомжтой байдлаар ярилцах хэрэгтэй.
    • Мөн дараагийн зургаан сарын хугацаанд компанийнхаа ирээдүйн талаар ярилцаж тэдний байр суурийг олж харах нь чухал. Тэд энэ талаар сонирхож байгаа эсэх, мөн энэ талаар тэдний мэдлэгийн хүрээ нь хэр далайцтай байгааг олж мэдэх хэрэгтэй.
    • Бүтээгдэхүүн, маркетинг болон технологийн талаар үр дүнтэй шинэлэг санаа байгаа эсэхийг асууж мэдэх Шийдвэр гаргаж буй хүний үйлдэлд хэрхэн нөлөөлж байгаа учир шалтгааныг тайлбарлан хэд хэдэн оновчтой санаануудыг олж харж бизнесдээ хэрэгжүүлэх бөгөөд ингэснээр таны бизнесийн чанар ихээр нэмэгдэх болно.

    2. Дараагийн 30 минутаа эрлийнхээ түлхүүрээ олоход зарцуул.

    Та магадгүй худалдагч, маркетингийн үйл ажиллагаа, хувийн харьцаа болон урамшууллаар дамжуулан судалгаа хийх боломжтой. Аль нь ч байсан тийм чухал биш. Та зөвхөн долоо хоног бүр нэг судалгааг маш сайн хийх хэрэгтэй.

    Та ямар төрлийн үйлчилгээг илүү их хүсч байна вэ? Бидний бизнесийг амжилттай үргэлжлүүлэх гарц юу вэ? Мөн тэдний шийдэхийг хүсч байгаа асуудлууд юу байна вэ? эдгээр асуултуудаар эхлэх нь хамгийн зүйтэй.

    Та мэдээж цахим хэлбэрээр холбогдож болно. Гэхдээ та борлуулалтаа нэмэгдүүлэхийг хүсч байвал илүү сайн түншүүдтэй холбоо тогтоож, борлуулалтандаа гар бие оролцох хэрэгтэй. Энэ арга нь танд нэг жилд 52 боломжийг авчрах болно.

    3. 30 минутыг байгууллагынхаа удирдлагатай ярилцахад зориул. 

    Энэ нь чиний борлуулалт болон үйлдвэрлэлийг сайжруулахад хамгийн хэрэгтэй хүн болохыг харуулах болно. Зүгээр л хамгийн ухаалаг хүмүүстэй ярилц. Энэ нь тийм ч хэцүү зүйл биш. 30 минутын ярилцлагын зорилго нь компанийнхаа лидерүүдтэй компанийнхаа ирээдүйн талаарх үзэл бодлыг хуваалцахад оршино. Мөн тэдний хариултыг анхааралтай сонсох хэрэгтэй.

    Ямар хүмүүстэй ярилцах хэрэгтэй вэ?

    • Байгууллагынхаа худалдааны нийгэмлэгийн зөвлөлийн гишүүд
    • Блогчид
    • Хэвлэл мэдээллийн ажилтнууд
    • Хувь нийлүүлэгчид, судлаачид болон технологийн компаниудын гүйцэтгэх зөвлөлийн гишүүд. Эдгээр хүмүүс нь ямар зорилгоор тэдэнтэй холбогдож байгааг сонирхох болно. Эдгээр хүмүүстэй хобоо тогтоох нь таныг энэ чиглэлийн бүхий л хүмүүстэй холбогдох боломжийг олгодог.

    4. 30 минутыг худалдагч нартайгаа ярилцахад зориул.

    Хэрвээ танайд борлуулагч байдаг бол үйлдвэрлэлийн төлөөлөгч, худалдаачид болон зуучлалын байгууллагатай уулзахад долоо хоногт 30 минут зарцуулах боломжгүй юм.

    Үүнээс үүдээд дахиад л ажил хэргийн дуудлагаас болж стресст орох болно. Ийм тохиолдолд одоогийн болж байгаа хэлэлцээр болон төвөгтэй асуудлуудаас түр ч гэсэн холдож ирээдүйгээ томоор харж ямарваа нэг стратеги зохиоход бүх анхаарлаа хандуул. Энэхүү дөрвөн чиглүүлэгчийн тусламжтайгаар шинэлэг харилцаа, шинэлэг стратегийг олж харах болно. Та зөвхөн 90 хоногийн турш эдгээр дөрвөн аргийг дагаж мөрдсөнөөр таны орлого өсч, бизнес тань гайхалтайгаар цэцэглэх болно.

    БҮТЭЭМЖ ӨНДӨРТЭЙ БОРЛУУЛАГЧИЙН 7 ДАДАЛ

    Дадал 1. Бүтээгдэхүүн болон өрсөлдөгчөө мэддэг байх

    Үр дүнтэй борлуулалт хийхийн тулд та юуны өмнө өөрийн бүтээгдэхүүний шинж чанар буюу давуу болон сул талыг мэддэг байх, энэ нь худалдан авагчдад юуг санал болгож байгааг мэддэг байх ёстой. Дараагийн алхам нь өрсөлдөгчийнхөө давуу тал, сул талыг үнэлж, өөрийнхтэйгээ харьцуулах явдал юм. Өөрийгөө шударгаар үнэлэх нь борлуулалтын ажилтанд өрсөлдөгчөө ялж худалдан авагчид бүтээгдэхүүнээ зарахад тусладаг.

    Дадал 2. Хэрэглэгчээ хэн болохыг мэддэг байх

    Бүх хүмүүст тохирох бүтээгдэхүүн гэж байхгүй. Зочид буудал гэхэд зах зээлийн тодорхой нэг хэсэгт зориулагдсан байдаг. Тиймээс борлуулагч хүн бараа бүтээгдэхүүнээ зорилтот тодорхой зах зээлд чиглүүлж, тэрхүү зах зээлийг мэддэг байх нь чухал. Энэхүү суурь үндсийг мэдэхгүй бол бүтээгдэхүүнийг нь огт хэрэглэдэггүй худалдан авагчид зарахыг оролдон цаг их гарздах болно. Жишээлбэл хямд бүтээгдэхүүн хүсэмжилж буй худалдан авагч урлагийн үнэтэй бүтээл, өндөр зэрэглэлийн хадгаламж зэргийг огт сонирхохгүй. Хэрвээ та бүтээгдэхүүн тань хэнд зориулагдсан бэ гэдгийг мэдэж байвал худалдан авагч бүртэй тохиролцох гэж оролдохгүй.

    Дадал 3. Худалдан авагчийг сонсдог, хэрэгцээг нь мэдэрдэг байх

    Эхний хоёр дадлыг өөрийнх болгочихвол худалдан авагчийн хэрэгцээг бүрэн гүйцэд мэдрэхэд амархан байх болно. Бүтээгдэхүүн тань Монгол улс даяар гүйлгээтэй байгаа ч тухайн Дорж, Дулмаа нарын хувьд хэрэгцээтэй эсэх нь чухал юм. Худалдан авагчаас асуулт асууснаар түүнд чухам юу чухал вэ, хэр зэрэг чухал вэ гэдгийг мэдэх боломжтой. Мэдээлэл сайн цуглуулж чадвал ажил хэргээ амжилттай дуусгах давуу талыг олж авна. Жишээлбэл олон улсын хуралд зочид гийчдийг авчирч буй байгууллагын хувьд танай зочид буудал нисэх буудалд ойрхон гэдэг нь хамгийн чухал бол борлуулагч тэдний энэхүү хэрэгцээнд төвлөрөх хэрэгтэй байдаг. Хэрвээ бүтээгдэхүүн тань хэрэглэгчийн амин чухал хэрэгцээг хангахааргүй бол борлуулагч худалдан авагчийг орхиж өөр хүнтэй ярих ёстой.

    Дадал 4. Хэрэглэгчиддээ сайн хандах, захирлынхаа өгсөн үүрэг даалгавар хоёрыг тэнцвэртэй хадгалдаг байх

    Борлуулалт нь хүмүүстэй байнгын харилцаанд ороход хүргэдэг болохоор борлуулагч нар энэхүү ажилдаа дуртай байдаг. Тэд хүмүүст дуртай, хүмүүс ч тэдэнд дуртай. Тиймээс заримдаа борлуулагчид худалдан авагчаа баярлуулах гээд захирлынхаа өгсөн үүрэг даалгаварыг мартаж, бүтээгдэхүүнээ хэт хямдаар өгчих гээд байдаг. Харин амжилттай борлуулагч хүн худалдан авагчтайгаа найрсаг харилцаа үүсгэдэг, санхүүгийн хариуцлагаа ч биелүүлдэг. Худалдан авагч хэрэгцээг нь мэдэрч, хүндэтгэж буй борлуулагчийг итгэн хүндэтгэдэг бөгөөд бүтээгдэхүүний зах зээлийн үнээр хэлцэл хийж хоёр тал хоёул сэтгэл хангалуун үлддэг.

    Дадал 5. Зохион байгуулалтын өндөр чадвартай байх

    Хүмүүстэй ажилладаг ч гэлээ зарим борлуулагчид нарийн ширийн зүйлийг төдийлөн анхаарч чаддаггүй. Гэтэл нарийн ширийн зүйлийг зохицуулах нь худалдан авагчдын итгэлийг хүлээхэд хамгийн чухал зүйл байдаг. Хэрвээ та хүмүүсийн нэрийг буруу дуудаж, албан тушаалыг нь буруу хэлж, хүссэн кофены завсарлагааг нь уулзалтдаа багтаагаагүй бол яаж сайн уулзалт болно гэж найдах билээ? Нарийн ширийн зүйлийг ч нямбай хийж, ажлаа нэгд нэггүй шалгаж бай. Зохион байгуулалт сайтай бай. Борлуулагч хүний эмх цэгцтэй, хувийн зохион байгуулалтай сайтай байдал худалдан авагчид мөн л итгэлийг төрүүлдэг. Хүмүүст хариу хэлэхдээ хурдан бай. Зохион байгуулалтын чадвар сайтай байх нь худалдан авагчийн зүгээс хүндэтгэлийг аяндаа бий болгодог.

    Дадал 6. Найдаж болохуйц буюу үг үйлдэл зөрдөггүй байх

    Ярьсан зүйлээ хийдэг бай. Нөхцөл байдлаас болж амласнаа биелүүлж чадахгүй болоход хүрвэл энэ тухайгаа худалдан авагчид заавал мэдэгдэж бай. Найдаж болохуйц байх, харилцаа холбоо сайтай байх нь хүмүүст итгэл төрүүлдэг. Итгэл бол худалдан авагчийг танаас удаа дараа бүтээгдэхүүн худалдан авахад хүргэдэг зүйл юм. Борлуулагч хүн хийх ёстойгоо бүгдийг хийсэн, ямар ч нөхцөл байдалд хандаж болно гэсэн итгэлийг төрүүлэх, үнэнч байдлыг бий болгох нь хожим ямар ч асуудал гарсан шийдэх боломжийг олгоно. Худалдан авагч, хэрэглэгч утсаар яривал байнга хариу өгч, холбоотой бай. Үг үйлдэл зөрдөггүй байх нь борлуулагчийг найдаж болохуйц хүн болгодог.

    Дадал 7. Үргэлж өөрийгөө хөгжүүлдэг байх

    Бизнес нь шинэ технологи, шинэ зах зээл, эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлс зэргээс болж үргэлж өөрчлөгдөн хувирч байдаг. Бүтээмж өндөртэй борлуулагч хүн энэхүү асуудлуудтай үргэлж хөл нийлүүлэн алхаж байх нь стратегийн зөв төлөвлөлт хийхэд хүргэдэг гэдгийг мэддэг. Үндэслэгээ сайтай төлөвлөгөө нь шинэ стратеги баримтлах, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад тусладаг. Бусадтай хөл нийлүүлэн алхахын тулд салбарынхаа янз бүрийн холбоод, сайн дурын байгууллага, эвслүүдэд нэгдэхэд тусладаг. Мөн үүний тулд өдөр тутмын хэвлэл сайн унш. Бизнес ажил хэрэгт гарч буй үндэсний болон орон нутгийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Орон нутгийн байгууллагуудад элс. Ингэснээр борлуулагч хүн зөвхөн өөрийнхөө бүтээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй худалдан борлуулдаг бүтээгдэхүүнээ ч шинэчилж, сайжруулах боломжтой.

  • Өөр өөрийн өнгөөр урлалаа дүүргэжээ

    2008 онд “Шинэ үе- Урлаг” нийгэмлэгийн залуу уран бүтээлчид ээлжит хамтарсан үзэсгэлэнгээ Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гаргаж байсан билээ.

    Тухайн үзэсгэлэнгийн тухай мэдээ Olloo.mn дээр тавигдсан байхаар нь блогтоо оруулчихлаа.

    Занабазарын нэрэмжит Дvрслэх урлагийн музейд Шинэ vе-Урлаг нийгэмлэгийн залуу уран бvтээлчдийн ээлжит хамтарсан vзэсгэлэнгээ дэлгэжээ.

    Орчин vеийн урлагийн тєрлvvдээр бvтээгдсэн 30 гаруй бvтээлээс бvрдэх энэхvv vзэсгэлэн нь нийт дєрвєн хоног vргэлжлэх гэнэ. Энэхvv vзэсгэлэнд 10 залуу уран бvтээлчийн єєрсдийн єнгє тєрх, арга барилтай орчин vеийн сэтгэлгээний урлагийг илтгэн харуулсан баримал, уран зураг, зээгт наамал, компьютер график зэрэг сонирхолтой бvтээлvvд дэлгэгджээ. 

    Шинэ vе урлаг нийгэмлэг нь 2005 онд орчин vеийн урлагийг монголд хєгжvvлэх мєн ард тvмэнд энэхvv урлагийг таниулах, залуу уран бvтээлчдийг нэгтгэхийн зэрэгцээ хамтарсан vзэсгэлэн, уулзалт ярилцлага, урлаг судлалыг хєгжvvлэх зорилготойгоор vvсгэн байгуулагдсан байна. 

    Нийгэмлэгийн тэргvvн Л.Энхбат 1994 онд ДУДэС-ийг тєгсгєн залуу байх бєгєєд “Єнгє ба зураас” бvтээлээ дэлгэн харуулж байгаа бол бусад гишvvдийн хувьд єєр єєрийгєє таниулах, ертєнцийг vзэх vзлээ єнгє будагаар илтгэн харуулж байгаа нь энэ юм. Тухайлбал Н.Амарсайхан “Сэрvvн салхи”, Ц.Хандмаа “Миний ертєнц”, В.Ундраа “Амьдрал” цуврал бvтээлvvд, Д.Содномцэрэн “Цаг хугацаа…” металл баримал, Ц.Одгэрэл “Гурван цаг” цуврал бvтээл, Ц.Хонгор “Натур”, Ж.Шижирбаатар “Сvvдэр”, С.Зэсээ “Чив чимээгvй”, Ц.Тvвшинжаргал “Nude” цуврал бvтээлvvдээрээ тус тус оролцож байгаа нь vзэгчид болон урлагийн чиглэлээр суралцагч, мэргэжлийн хvмvvсийн анхаарлыг ихээр татаж байсан юм.

    Т. Од
    Эх сурвалж: Olloo.mn 

  • Жанживын Оюунгэрэл

    1955- 2020

    Петровис ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хотын Худалдааны Танхимын Ерөнхийлөгч, Улаанбаатар дахь Бритиш Сургуулийн ТУЗ-ийн дарга, Петроматад ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн гишүүн, Mongolian Mining Corporation-ий ТУЗ-ийн гишүүн.

    Тэрээр үндэсний үнэт зүйл, үндэсний эрх ашигт нийцтэй, өргөн цар хүрээнд сэтгэсэн шинэ санал, санаачилга, төсөл, бизнесийг өргөн хүрээнд дэмжиж ажилладаг байсан бөгөөд шинэ залуу үеийн бизнес эрхлэгчдийг халамжлан хүмүүжүүлэг байсан билээ. Тэрээр зөвхөн бизнес эрхлэгч байсан төдийгүй ХӨГЖЛИЙН ЗҮТГЭЛТЭН, НИЙГМИЙГ ШИНЭЧЛЭГЧ байсан билээ.

    Орчин цагийн Монгол Улсын зах зээлийн эдийн засгийг бүтээлцэхэд асар их хувь нэмэр оруулж, өөрийн гэсэн нөхөшгүй орон зайг үлдээсэн билээ. Олон мянган хүнийг ажлын байраар хангаж, Монгол орны өнцөг бүрт бүтээгдэхүүнээ түгээсэн үндэсний манлайлагч групп компанийг тэрээр хамтран зүтгэгчдийн хамт хорь гаруйхан жилийн дотор байгуулж чадсан шаргуу хөдөлмөрч, хүчирхэг, ухаалаг бизнес эрхлэгч.

    Үргэлж шинийг эрэлхийлдэг байсан тэрээр газрын  тосны бүтээгдэхүүний салбараас гадна технологи, боловсрол, санхүү, уул уурхай, шатдаг хийн түгээлт зэрэг маш олон салбарт олон төслүүдийг санаачилж, амжилттай удирдаж, залуу шинэлэг бизнесүүдэд хөрөнгө оруулж, шинэ залуу боловсон хүчнийг дэмжиж, цаг үеэ байнга урьдчилж харах чадвартай авъяаслаг бизнес хатагтай байсан. Түүний хөрөнгө оруулсан бизнесүүд нь салбартаа дандаа шинэ стандарт тогтоогч болж чадсан юм.

    Монгол Улсын чөлөөт эдийн засаг, ардчилсан нийгмийг хөгжүүлэхэд тэрээр онцгой анхаарч Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч, Монголын CEO клубийн үүсгэн байгуулагч, “Хүрээ ротари” клубийн үүсгэн байгуулагч зэрэг олон байгууллагыг үүсгэн байгуулахад оролцон нэр төртэй удирдаж, үе үеийн бизнес эрхлэгч, залууст үлгэр дуурайл болсон билээ.

    Түүний хөдөлмөрч, бүтээлч зан чанар, улс орныхоо сайн сайхны төлөө зүтгэсэн хичээл зүтгэл нь үлгэр дуурайлал болж бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

    АЖЛЫН АРГА БАРИЛ: Би хэрхэн ажилладаг вэ

  • Цахар удмын нэрт дуучин Гомбожавын ЧУЛУУН

    (Монголд ажиллаж амьдарсан хугацаа 1945- 1953)

    Гомбожавын Чулуун нь Говийн өмнөх Монголчуудын дууны дэг сургуулийг үндэслэгч бөгөөд алдарт дуучидын багш нь билээ. Шавь нараас нь дурьдвал Алдарт уртын дууч Лхажав, алдарт дуучин Дэдмаа нар юм. Дэдмаа нь Дэлхийн Урлагийн наадмаас гранпири авсан 2 монгол хүн байдагийн нэг нь юм. Нэг нь “Уяхан замбуутивын наран”- г дуулсан Норовбанзад гуай юм.

    Г.Чулуун гуайн хоолойг дэлхийд “цор ганц” хоолой гэдгийг урлаг судлаачид тэмдэглэсэн байдаг бөгөөд басс хоолойноос доод өнгө гаргаж чаддаг гэсэн байдаг.

    АЖ Д.Лувсаншарав гуай Г.Чулууны багш нь байсан төдийгүй, түүнийг гэртээ байрлуулж гэрийн сургалт өгдөг байжээ. Г.Чулуун гуай нь Бөмбөгөр ногоон театрт ажиллаж байхдаа “Жаргалын зам” дуурийн гол дүр болох Өвгөн партизаны дүрд дуулж байсан бол АЖ Цогзолмаа гуай партизаны охины дүрд дуулдаг байсан бажээ. “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүр зэрэг олон гол дүрүүдэд тоглож байжээ. Тухайн үед хамт ажиллаж алтан үеийнхэнээс амьд сэрүүн байгаа нь АЖ Цогзолмаа, Хүүхдийн дууны Долгор, Дулмаа, Шинэхүү зэрэг хүмүүс байгаа юм байна.

    2015 онд түүний ойн баярыг тохиолдуулан баримтат кино бүтээгдэж байгаа юм байна.