Category: Uncategorized

  • Инээмсэглэл бидэнд амьдралын болон хайрын дархлааг бий болгоно

    Нийгэмд амьдарч байгаа бид байнгын харилцаан дунд амьдардаг. Тэр харилцаа ямар байх нь бидний бие биедээ хэрхэн хандах хандлагаас хамаарах зүйл. Хүмүүс биесээ хүн гэсэн нүдээр харж байгаасай…

    Бусдыг гэхээсээ илүү өөрийгөө ажиглах дуртай. Тэгээд бусадтай харилцахдаа өөрийгөө бага багаар мэдэж авна. Би гэдэг хүн гэж ирээд өөрийгөө бодож үзэхэд … ийм зүйлд дургүй юм байна, харин эелдэг намуухан амартайван байдлыг юунаас ч илүүд үздэг байх нь гээл өөртэйгөө ярилцана. Энэ нь зүгээр өөртэйгөө ярилцаж буй байдал.

    Ажлаа хийнгээ, бас алхах зуураа бусдыг ажиглахад заримдаа урамтай байдаг юм. Хүмүүсийг ажиглаж байхад өөрийгөө харах шиг болно хэ хэ. Хүн бүрийн дотоод бодол, ертөнцийг үзэх үзэл өөр ч гэлээ “ХҮН” төрөлхтөн гэдэг утгаараа ерөнхий төлөв нь бас адил байдаг байна.

    Алхах дуртай юм болохоор үдийн цайны дараа ажлаас түр амсхийж алхахаар шийдэв. Ажлын ойролцоох сайхан гудмаар алхаж явлаа.

    Өөдөөс монгол, гадаад хоёр залуу ирж явна. Монгол залуу нь тамхи зуусан бага зэргийн муухай царайлсан харагдаж, харин гадаад залуу нь цэвэрхэн нүдэнд дулаан хэрнээ инээмсэглэсэн тэгээд ямар нэг зүйл идэж байгаа бололтой. Дотроо бодож байгаа юм. /хүн бүр өөр шүү/

    Эндээс дүгнэхэд тэр хоёр залууг би мэдэхгүй, бас танихгүй. Зүгээр л зөрөөд өнгөрхөд буусан дүр зураг ийм байлаа. Миний л ажиглалт… Гадуур явж байхад инээмсэглэж яваа хүн цөөн харагдана, миний хувьд даруухан мишээгээд өнгөрөхийг эрмэлздэг. Бас байнга тийм байж чадахгүй юмаа тиймээс сайхан дурсамжаа бодоход өөрийн эрхгүй уруул, нүд маань инээмэгсэглэглэмээр болж мишээгээд ирдэг хэ хэ.

    Монголд ирсэн гадныхан биднийг уурлахад байнгын бэлэн явдаг гэж дүгнэсэн байгаа юм, үүнийг сонсоход их эмзэглэмээр болж байлаа. Амьдрал үргэлж сайхнаараа байхад ИНЭЭМСЭГЛЭЛ маш чухал. Инээмсэглэл бидэнд амьдралын болон хайрын дархлааг бий болгоно.

    Х.Номинзол

  • Эрхэм та унших мэдээлэл олж авах эрхтэй

    Энэхүү нийтлэлийг бичиж байгаа миний бие 1998 оны 9 сарын 1 өдөр Хотын нийтийн төв номын санд компьютерийн инженерээр ажилд орж, улмаар 1993-1994 онд Сүхбаатар аймгийн Баруун урт хотын 2-р арван жилийн орос хэлний багш Энхтагтаагийн удирдаж явуулсан англи хэлний сургалт, 1994-1998 МУИС-д үзсэн англи хэл, 1999 онд ESPI англи хэлний сургуульд ахисан түвшний 3 сарын сургалтанд идэвхитэй чармайн сурсан Англи хэлний өчүүхэн мэдлэгээрээ бусад ажиллагсадаасаа ялгарч,

    2000 оноос 2010 оны хооронд Унгар, Латви, Хорват, ОХУ, Энэтхэг, АНУ, Словен улсуудад ажлын шугамаар очиж, эдгээр улсуудын хөгжил дэвшлийг гайхахын зэрэгцээ, тухайн улсын Нийтийн номын санд уншигчаар төлбөргүй бүртгүүлж, мөн интернэтийг нь төлбөргүй хэрэглэж, иргэдийнхээ хэрэгцээ шаардлагад тулгуурласан номын сангийн бусад шинэлэг үйлчилгээг бий болгосныг гайхан, нарийн учрыг ололгүй Хотын нийтийн төв номын сан дээрээ Төлбөргүй интернэт үйлчилгээ, Интернэтийн мэдлэг олгох сургалт зэргийг нэвтрүүлж ирсэн.

    Өнгөрсөн 2010 оны 5 сард Словен улсад болсон PLIP /Public Library Innovation Program/-ийн уулзалтын үеэр Монгол улстай ойролцоо цаг үед Ардчилалын замыг сонгосон Төв болон Зүүн Европ дахь улсуудын номын сангуудын төлөөлөл болсон Словен улсын нийтийн номын сангууд ямар их өөрчлөлт шинэчлэлтийг хийснийг харж, улмаар 10 сард нь АНУ-ын Балтимор хотын Нийтийн төв номын сан болон Maryland мужын Хараагүй болон Physically handicapped хүмүүст зориулсан номын сангуудад 14 хоногийн дадлага хийж, 11 сард Манай номын санд зочилсон БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Үндэсний номын сангийн төлөөлөгч нартай уулзсанаасаа хойш,

    Яагаад нийтийн номын сангууд Уншигч бүртгэл дээрээ төлбөр хураамжгүй байдаг, Яагаад гэрээр төлбөр хураамжгүйгээр ном өгч үйлчилдэг, Яагаад нийтийн номын сангууд нь community center гэсэн утгаар өргөн үйлчилгээ үзүүлдэгийг 2005 онд анх АНУ-д зочилж номын сангуудтай нь танилцсан 3 номын санчийн нэг нь би мөн учраас ахин дахин эрж хайж, уншиж, асууж, лавласаар,

    Дэлхий нийтээр даган мөрдвөл зохих 1946-12-10 өдөр батлагдсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал /http://www.mn-nhrc.org/hunii-erhiin-tugeemel-tunha… -ын 19-р заалт

    The principles of freedom of access to information, ideas and works of imagination and freedom of expression embodied in Article 19 of the Universal Declaration of Human Rights;

    дээр тулгуурлан Олон улсын номын сангийн холбооноос доор дурдагдсан зорилтуудыг тавин ажиллаж байна:

    – ensuring freedom to access information as a basic human right /хүний үндсэн эрх болох мэдээлэлд хандах эрх чөлөөг эдлүүлэх/;

    – creating opportunities for all members of the community to participate fully in the information and knowledge society /мэдээлэл, мэдлэгийн нийгэмд хүн бүрийн тэгш оролцох, хүртэх боломжийг бий болгох/;

    – enabling libraries to increase awareness among decision makers of the key role libraries play in advancing the information and
    knowledge society /Уучлаарай, Надаас өөр хүн орчуулсан нь дээр байх даа :-), орчуулгаа бидэнтэй хуваалцахыг хүсье. /;

    – encourage the library and information sector to work with partners and users to maximise the potential of digital technology to
    deliver services that enable seamless and open access by users to cultural and information resources.

    /Дэлгэрэнгүй http://www.ifla.org/files/hq/annual-reports/2010.pdf IFLA Annual report 2010 -ийн 12-р талд/

    Мөн ЮНЕСКО-оос 1996 онд шинэчлэн тунхагласан UNESCO Public Library Manifesto http://archive.ifla.org/IV/ifla62/62-abia2.htm

    – Right from the start, the new version stresses the principle that the library is open to everyone.

    – Its services ‘shall in principle be free of charge’.

    – library is one of the keys which open the doors of the information highways.

    – The manifesto remains faithful to UNESCO’s humanist principles and the ideas on which the Organization is based. Finally, there is continuity in the desire to see the library recognized as a public institution essential to justice, freedom and social cohesion.

    гэж заасан зэрэг нь

    Монголын иргэд бид Нийтийн номын сандаа Жил тутмын Уншигч бүртгэлийн хураамж, гэрээр ном авч уншихдаа хоног тутмын хураамж төлдөг нь нэг л буруу байгаа юм даа гэсэн сэтгэлийг улам зөвтгөж, энэ сэдвээр энэхүү нийтлэлийг бичих боломжийг олголоо.

    Хүн бүр Мэдээлэл олж авах буюу Унших эрхээ эдэлцгээе!

    Энэ эрхээ эдлэхийн тулд одоо байгаа хуучны арга барил, үйлчилгээний системүүдийг хамтдаа өөрчилцгөөе!

    Яру нэгдлийн гишүүн Ж.Бэгзсүрэн

  • Темперамент ба ажлын хамаарал

    Темперамент бол хүний төрөлхийн онцлог, зан төлөв эх үндэс, нийгмийн харилцаанд илрэх хэв маяг, амьдрал үйл ажиллагааны тулгуур биологийн суурь үндэс юм. Темпераментыг анх эртний грекийн эрдэмтэн, анагаах ухааны эцэг гэгдэх Гиппократ анх хэрэглэсэн. Тэрээр хүний зан төрх, илэрч буй араншингаар 4 бүлэг болгон хувааж, түүний илрэл нь хүний шингэний зохицуулга юм гэсэн санааг гаргасан. Үүнд:

    1. Тархинаас ялгарах салс давамгайлсан Флегматик хэв шинжийн хүн.
    2. Зүрхнээс ялгарах цус давамгай Сангвеник хэв шинжийн хүн.
    3. Элэгнээс ялгарах шар цөс давамгайлсан Холерик хэв шинжийн хүн.
    4. Цөснөөс ялгарах хар цөс давамгайлсан Меланхолик хэв шинжийн хүн.

    Гиппократ хүний дөрвөн хэв шинжийг зөв тодорхойлсон боловч, түүний физиологи үндсийг буруу тайлбарласан. Сүүлд нэрт эрдэмтэн И.П.Павлов темпераментын физиологи үндсийг тархины хөөрөл саатлын процесстой холбон тайлбарласнаар өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна.

    Өнөөдөр темпераментын үр нөлөө, түүний илрэх хэв шинжийг олон зүйлд ашиглаж байгаагийн жишээ нь хүний нөөцийн оновчтой сонгон шалгаруулалт, ажилтны ажил үүргийн хуваарь, удирдлага болон боловсролын салбарт өргөн хэрэглэж байна. Мөн түүний илрэлийг туршилтаар баталсаар байна. Жишээ нь:

    Нэгэн багш ангийнхаа хүүхдүүдээс шалгалт авжээ. Авсан шалгалтаа засаад буцааж өгөхдөө зөв хийсэн буруу хийсэн эсэхийг харгалзахгүйгээр бүгдэд нь “МУУ” гэсэн үнэлгээ өгчээ.

    Тэгэхэд Сангвеник хэв шинжийн хүүхдүүд нь шалгалтын материалаа барин багш дээрээ очиж шалгааж, “би зөв хийсэн байна, та энийг буруу засаж” хэмээн хэл амыг сугалах шахсан байна.

    Харин холерик хэв шинжийн хүүхдүүд нь бусдаас доор орохгүй тулд гэсэн сэдэл нь төрж, бухимдан, гуниглаж зарим нь уйлж, зарим нь уурлаж байв.

    Флегматик хэв шинжийн хүүхдүүд нь “би зөв хийсэн байхад багш ягаад муу тавив. Би юун дээр алдав. Яагаад?” хэмээн эргэцүүлэн боддог байна.

    Меланхолик хэв шинжийн хүүхдүүд нь уг үнэлгээнд ач холбогдол өгдөггүй байна. Тэд өөрсдийн дотоод ертөнцдөө эргэцүүлэн бодох, эд юмсыг ажигладаг тул үүнийг бодох завгүй хүмүүс гэж хэлж болно.

    Темпераментэд сайн муу гэсэн шалгуур байхгүй, бүгд өөрсдийн давуу тал сул талтай байдаг. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар сангвеник эсвэл флегматик нь сайн хэв шинж, үлдсэн нь муу гэсэн ташаа ойлголт илэрч байгаа тал ажиглагддаг. Дэлхийн агуу эрдэмтэд,тэрбумтан хүмүүс гол төлөв меланхолик, олимпийн аваргууд холерик хэв шинжтэй байдаг тухай энд дурьдая. Мөн эдгээр 4 темперамент хүнд их бага хэмжээтэй хослон оршиж байдаг.

    Байгууллагын удирдагчид, хүний нөөцийн менежерүүд ажлын байранд ажилтныг сонгон шалгаруулахдаа темпераментыг харгалзан үздэг. Сангвеник, холерик хэв шинжийн хүмүүс нь гадагшаа чиглэсэн нээлттэй, хөдөлгөөнтэй хүмүүс нь олон нийтийн харилцаанд тулгуурласан ажил үүргийг санал болгодог бол флегматик, меланхолик хэв шинжийн хүмүүс дотогшоо байдаг тул оффисийн ажил, ганцаарчилсан ажлыг гол төлөв санал болгодог.

    Сангвеник хэв шинжтэй хүмүүс

    Сэтгэлгээний хурд өндөртэй, шинэ нөхцөлд дасан зохицох чадвартай, хүн амархан эв дүйгээ олдог хүмүүс. Тэдний сул тал нь туйлбаргүй. Сэтгэлд таарсан ажлаа олоогүй бол ажлыг солисоор байдаг. Тэд сайн ярьдаг, хүнийг өөртөө татаж чаддаг. Харин суурин, үр дүн удаан гардаг ажилд тохиромжгүй хүмүүс юм. Судалгаанаас үзэхэд энэ хэв шинжийн хүмүүс оффисийн ажилд алдаа гаргах нь элбэг, хайхрамжгүй, анхаарал тогтворгүй байдаг. Харин хүнтэй харилцах мэргэжил буюу хүний нөөцийн ажилтан, гадаад харилцааны менежер, борлуулалтын менежер, удирдан зохион байгуулах ажилд тэд илүү амжилт олдог байна.

    Холерик хэв шинжийн хүмүүс

    Тэд огцом хүрдан хөдөлгөөнтэй, гүйлгээ ухаантай, шартай, өөрийгөө дайчилж чаддаг, биеийн хөгжил сайтай хүмүүс юм. Тэд төвөгтэй үйл ажиллагаанд тайвшрал олдог. Тэд аливаа үйл ажиллагаанд эрч хүчтэй орж, шантаршгүй шургуу дайчин зангаараа бусдыгаа манлайлж байдаг. Тэдний сул тал нь бусадтай эв дүйгээ олохдоо таарамж муутай, сөргөлдөхдөө хурдан хүмүүс юм. мөн мөн тэд сэтгэлийг хямралд өртөмтгий, энэ хямралд байхдаа буруу шийдвэр гаргах магадлал өндөр байдаг. Энэ хэв шинжийн хүмүүс биеийн хүчний бүхий л төрлийн ажил, үр дүн хурдан харагддаг, шургуу дайчин чанарыг шаардсан ажилд тохиромжтой байдаг. Энэ хэв шинжийг хүмүүсийг идэвхитэй ажилуулахын тулд удирдлага нь сэтгэлийн дэм урамын үгээр дэмжиж байвал тэдний гараас үр бүтээл гарж байдаг.

    Флегматик хэв шинжтэй хүмүүс

    Энэ хэв шинжийн хүмүүс түгшүүр, хямралд хамгийн байдаг. Тэдний сэтгэхүй нь гол төлөв өөр лүүгээ чиглэсэн байдаг. Тэд бодлогошронгуй, учир шалтгааныг хайж түүнийгээ өөртэйгөө харьцуулж явдаг хүмүүс учир бодлого төлөвлөлт, удирдан зохион байгуулах, хянан шалгагч ажилд илүү тохиромжтой байдаг. Тэдэнд бодох төлөвлөх ажил олдохгүй бол тэд залхуурч эхэлдэг. Тэд сөргөлдөөнөөс зайлсхийж явдаг. Хүнийг хамгийн сайн таньдаг боловч, тэдэнтэй зөв харьцаж чаддаггүй сул талтай. Тэд сайн зөвлөгч нар боловч өөрсдөө шийдвэр дагах, бусдын саналыг хүлээж авахдаа сул хүмүүс юм.

    Меланхолик хэв шинжтэй хүмүүс

    Хөдөлгөөн удаан биеэ барьсан, дотогшоо чиглэсэн, ертөнцийг эргэцүүлэн бодож явдаг хүмүүс. Нэг үгээр тэд бясалгагчид. Тэд удаан, шийдвэр гаргахдаа эргэлздэг, сайн нягталж долоо хэмжиж нэг огтолдог хянуур хүмүүс юм. энэ хэв шинжийн гол төлөв нягтлан бодогч, оффис менежер, архив бүртгэл, хянан шүүгш ажилд илүү тохиромжтой. Тэдний хүний арга эвийг ол, хөгжилтэй гэж хичнээн хэлсэн ч тэд бүрэг байсаар л байна. Тэд өнөөг хүртэл хамгийн гайхалтай саналыг гаргагчид байсаар ирсэн.

    Яру нэгдийн гишүүн
    Бизнесийн сэтгэлзүйч Б.Бат-Өлзий

  • UBTwestival- 2011 (2011.3.24)

    Дэлхий нийтэд 3 сарын 24-нд нэг өдөр болдог ёсоор UBTwestival-2011Занаду Арт Галлерейд цагтаа эхэллээ. @Twestival нь Монголд анх удаа болж байгаагаараа онцлог байсан бөгөөд Монголын твиттерчид нүүр тулан цуглаж, танилцаж, санал бодлоо солилцож, авъяас чадвараа үзүүлж, харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд хандив цуглуулсан хөгжилтэй, хүмүүнлэг, сонирхолтой үйл ажиллагаа боллоо.

    Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй, жиргээчидтэйгээ хамтдаа гэсэн зүтгэлтэй авъяаслаг жиргээч, хамтлаг дуучид болох @SouLinBeatZ,@Altanuragband, @Ixora_artrock, @Sunderia,“G Tree” гитар сонирхогчидын клуб, “Northducks” band, “L-Guards” boy band нар үйл ажиллагаа эхлэхээс дуусах хүртэл хамт байлаа.
    Мөн жиргээчдийн санаачлагыг дэмжиж хүүхдийн төлөө өөрсдийн үйл ажиллагаагаар болон санхүүгээр ивээн тэтгэж Занаду Арт галлерей, Green SPOT, The New Media Marketing Agency, @Bodi9electronic, @XacBank “Амар” үйлчилгээ,@FohowMongolia хүний хөгжил, эрүүл мэндийн компани,@Unitel_Official, @Tedymn-ийн хамт олон оролцлоо.
    Идэвхитэй оролцсон жиргээчдээ баярлуулах зорилгоор зохион байгуулсан уралдаан тэмцээнүүдийг дурьдвал, @XacBank Amar үйлчилгээ “amar” гэсэн үг хамгийн олон орсон 140 тэмдэгтэд багтсан утга төгөлдөр үгүүлбэр зохиох тэмцээн зохиоход @bodi9electronic-ийн ажилтан залуу “#AMAR iim amar ued tm amar uilchilgeg amar agentas amarch chdku ochrlj zogsku nen amr awn gdg amarchlh durta mongolchudad amarhn songolt” гэсэн үгүүлбэр зохиож ялагч боллоо.
    @IndigoTuv-с зохион байгуулсан оюуны тоглоомын уралдаанд@Mendorshikh түрүүлж ялагч бослон боловч, ялагчийнхаа шагналыг буцаагаад зохион байгуулагчидад өгч хүүхдүүдэд хандивлалаа.
    @Unitel_Official зохион байгуулсан “Нэг амьсгаагаар олон@Unitel_Official тоолох тэмцээнд @Yaruu түрүүлж 3,5G-Модемийн эзэн боллоо.
    Хүүхэд насаа санагдуулах эд зүйлсээ авчирах даалгаварт бойтогны хонхоо авчирсан нэгэн бүсгүй ялагч боллоо.
    Мөн жиргээчид өөрсдийн сонирхолын дагуу булангууд ажиллуулж олсон орлогоо хүүхдийн төлөө хандивлалаа. Жишээлбэл @movieMN-ий залуус кино борлуулах уралдаан зарлаад олсон мөнгө болон өөрсдийн цуглуулгаас “Хардныхаа хэмжээгээр кино ав” гэсэн уриатайгаар өөрсдийн буланг ажиллууллаа. @IndigoTuv-ийн залуус “Хүүхэд насанд хүргэнэ” хүүхдийн тоглоомын булангаа ажиллууллаа.
    Харин гар урлаач жиргээчид өөрсдийн гараар бүтээсэн твиттерийн логотой түлхүүрийн оосор, уут зэргийг борлуулах худалдааны булан ажилууллаа.
    Жиргээчиддээ сонирхолтой байх үүднээс Twitter-ийн хамгийн хамгийнийг тодруулж зарлахад, Хамгийн их дуусаг жиргээчээр@Mosesschiff, хамгийн их хоолсог нь @Tergela, хамгийн боловсон нь@Purevee___, хамгийн хэрүүлч нь @Enhmandah, жиргээд амьдралаа зориулагч жиргээчээр @Unuruu нар тус тус тодорлоо.
    Хандив цуглуулах үйл ажиллагааны нэгээхэн хэсэг болох@UBTwestival-д оролцогчдын гарын үсэг бүхий дурсгалын фудболкийг дуудлага худалдаанд оруулахад @NMMAteam-ийн захирал@Mendorshikh 326’000₮-р худалдан авч харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд тусламж үзүүлэх үйл ажиллагааг дэмжлээ.
    За ингээд @UBTwestival-2011 санаанд оромгүй хөгжилтэй, сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн болж өнгөрлөө.
    Зохион байгуулалтын багийнхан бид такс болон хандиваар цуглуулсан нийт мөнгийг (1908$) @Save_infants төрийн бус байгууллагын хамт олонд шилжүүлэх бөгөөд тус ТББ нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд шаардлагатай тоног төхөөрөмжийг авч өгч хандивын зарцуулалтыг эргэн тайлагнах үүргийг хүрэлцэн ирсэн жиргээчдийн өмнө хүлээж байгаа билээ юм. @Save_infants ТББ нь хүүхдийн төлөө олон хандивын үйл ажиллагааг амжилттай удирдаж байсан нэр хүнд бүхий байгууллага учраас бид хамтран ажилласан билээ.
    Өөрсдийн их ажлын хажуугаар залуусын чөлөөт цагийн үйл ажиллагааг зохион байгуулж, хүүхдийн төлөө сэтгэл гаргаж ажилласан зохион байгуулалтын багийн @Gerel, @Baatarscc,@Enhbazar, @Jargalsaihan_e, @Boldbaatar, @Frank_moon,@Enhmandah, @AnuHarchu, @Tergela, @Bekhtsegts, @Luvsandorj нарт маш их баярлалаа. Та бүхний цаашдийн ажил үйлс өөрсдийн энэ сайхан сэтгэл лүгээ урган цэцгэлэх нь лавтай билээ.
    Дараа жилийн UBTwestival хүртэл баяртай.
    2011.03.25
  • Гэрлийн зүг тэмүүлэгчид /UBTwestival 2011-д хүрэлцэн ирэх ах эгч нартаа зориуллаа/

    “Гэрлийн зүг тэмүүлэгчид”

    Сайн байцгаана уу, ах эгч нар аа.

    Та нарыг энд цугласанд бид маш их баяртай байна. Бид та нарыг сайн танихгүй л дээ, Биднийг ч гэсэн та нар танихгүй. Бид бол энэ хорвоо дээр өөрсдийн зорилгыг биелүүлэх утга учиртай ирцгээсэн бяцхан хүмүүс билээ. Бидэнд маш их зорилго бий. Бид ерөнхийлөгч болж улс орноо гоё болгоно, урлаг, спортын алдартан болж дэлхийд эх орныхоо нэрийг гаргана гэж боддог.

    Та нарт ч гэсэн энэ хорвоогоос хүсдэг маш олон хүсэл байдаг биз дээ. Гоё машинтай болох, сайхан байшинтай болох, баян болох, сайхан гэр бүлтэй болох гээд л.
    Та нарт энэ их зорилгодоо хүрэхэд саад болдог зүйл байдаг уу? Харин надад нэг л зүйл маш их саад болж байна. Би энэ хорвоогоос маш олон зүйлийг хүсэхээ болиод байгаа. Харин нэг л зүйлийг маш их хүсдэг болсоон. Та бүхэн бидний хүслийг мэдмээр байна уу?
    Би та нарын өдөр бүр харж байдаг хөөрхөн ээжийгээ, гэрэлт нарыг, цэцэгсийн дэлбээг, найзийнхаа намайг хөтлөдөг гарыг нь харахыг хүсдэг. Цас ямар байдгийг, цэцэгс хэрхэн дэлбээлдэгийг, солонго гэж юу байдагийг харах юмсан гэж боддог. Эсвэл та надад тэдний тухай ярьж өгөөч. Гэхдээ энэ хүсэл биелэхгүй байх л даа. 
    Яагаад гэвэл би нүдгүй хүн шүү дээ.
    Би сохор хүн.

    Миний ертөнцөд бүх зүйл нэг л өнгөтэй байдаг. Та энд ямар байдагийг ойлгохгүй байх л даа. Гэхдээ та ойлгохыг хүсэж байвал, бүгдээрээ хамтдаа 10 тоолцгооё!
    Бүгдээрээ нүдээ аниад, 1, 2, 3 /удаан/, 4, урагшаа алхаарай, өмнөө юу байгааг тэмтрээрэй, гэхдээ болгоомжтой, 5, 6, 7, 8, урдаа байгаа хүнтэй мэндлээд, танилцаарай 9, 10, Гэхдээ битгий нүдээ нээгээрэй! Та одоо мэдэр дээ, Саяны ертөнц бол бидний ертөнц юм шүү дээ…

    Гэхдээ би өөрийгөө сохор хүн, дутуу хүн гэж боддоггүй ээ. Би та нар шиг л бүхнийг харж, мэдэрч, ойлгож чадна. Ээжийгээ би халуун амьсгалаар нь, найзийгаа би халуун гараар нь мэдэрдэг, номоо би хурууны өндөгөөрөө, урдах замаа би урт таягаараа хардаг. Та нар намайг битгий өрөвдөөрэй, би нүдгүй л болохоос бүрэн бүтэн хүн шүү. Би өөрийнхөө зорилгод заавал хүрэх болно. Харин одоо миний хамгийн их хүсэж байгаа зүйл бол компьютер гэдэг сайхан зүйлийг сурч, хорвоо ертөнцийн бүхий л мэдлэгийг авах юмсан гэж бодоод байгаа. 

    Одоо биднийг хэн бэ гэдгийг та нар ойлгосон байх аа. Бид бол Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн сурагчид байна. 
    Бидэнд туслахаар энд цугласан ах эгч нартаа болон UBTwestival-ийн зохион байгуулагч ах эгч нартаа маш их баярлалаа.

    Бид гэрэл гэгээ гэдэг юу байдгийг мэдэрсэн. Энэ бол та нарын чин сэтгэл юм билээ. 
    Бид гэрэл гэгээг харсаан, Энэ бол хүний чин сэтгэл юм билээ.

    Баярлалаа, Та нартаа
    2011 оны 3 сарын 23

  • Сурагчдын амралтаар 6-7 насныханд зориулсан чөлөөт хөгжүүлэх хөтөлбөр санал болгож байна

    Сурагчдын амралтыг тохиолдуулсан 6-7 насныханд зориулсан хөтөлбөрийн хуваарь

     

    Зорилго

    Цаг

    Сонирхолтой математик

    Математикийн хичээлийг сонирхолтой аргаар зохион явуулах, хүүхдийг тоонд дуртай болгох

    10:00 – 11:00 

    “Ирээдүйн эзэд” хөтөлбөр

    Оюуны тоглоомоор баг болгон тоглуулах замаар хүүхдийн оюуны болон харилцааны чадваруудыг хөгжүүлэх

    11:00 – 12:00

    Сонирхолтой      эх хэл

    Сонирхолтой даалгаврыг хийж гүйцэтгэх, ардын аман зохиолоос уншиж ярилцах замаар эх хэлээ эзэмших

    13:00 – 14:00

    Цээж бичиг

    Хүүхдийг найруулан бичих чадвартай болгох

    14:00 – 15:00 

    “Бид чадна” хөтөлбөр

    Цаасан урлал, зураг, наамал зэрэг бүтээл хийлгэх замаар хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх улмаар хөдөлмөрт дуртай болгох

    16:00 – 17:00

    Хуваарь: Даваа-Баасан гарагуудад дээрх цагийн хуваариар хичээллэх тул сонирхсон эцэг эхчүүд хүүхдийнхээ хүсэл зорилгын дагуух хөтөлбөрт  хамруулах,  долоо хоногийн аль нэг эсвэл хоёр тодорхой гарагуудыг сонгон манай төвд явуулах боломжтой.

  • Мандухай Хатаны Монголдоо үйлдвэрлэсэн гоо сайхны бүтээгдэхүүнүүд таалагдаж байна.

    Цагаан сарын үеэр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор “Мандухай хатан” компанийн гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн юм. Бүүр олон жилийн өмнө хэрэглэж байхад арьсанд нэг л сайн тохирч өгдөггүй байсан юм. Тэгээд найз маань эдний компани технологи энэ тэрээ шинэчлээд бүтээгдэхүүнийхээ чанар сатандартыг сайжруулж бүтээгдэхүүн нь их гоё болсон байна гээд байхаар нь ямар ч байсан хэрэглэж үзье гэж бодоод хэрэглэж үзлээ. Тэгсэн үнэхээр үнэн байжээ. Сүүн шингэн, өдөр, шөнийн тос, цайруулах маск, гарын тос зэргийг нь багцаар нь 2 сар орчим хэрэглэлээ. Бүтээгдэхүүнүүд нь маш сайн үйлчилгээтэй байсан. Арьсыг чийгшүүлж, тэжээл өгч, арьсыг гоё чангалж өгсөн. Бас арьсыг үнэхээр гоё цайруулдаг юм билээ. Бас массажны тос бүүр их таалагдсан. Бүтээгдэхүүнүүд нь санаанд оромгүй хямд үнэтэй атлаа өмнө миний хэрэглэж байсан гял цал гоё нэртэй, өндөр үнэтэй бүтээгдэхүүнээс дутах зүйлгүй юм билээ.

    Ингээд бодлоол доо. Хоосон хийрхэж нээх айхтар хүн болж гоё сайхан гэж хошуурч байхаар эх орондоо үйлдвэрлэсэн гоо сайхны бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж үндэсний үйлвэрлэлээ дэмжихээр шийдлээ. Бүсгүйчүүдээ ч гэсэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Мандухай хатан компанийн вэбээр нь зочилж үзэхэд монгол хүний арьсны онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнээрээ бүх монголчуудаа гоё болгоно гэж бичсэн байна. Бас залуу гэр бүлүүдэд зориулсан лекц нь бүүр гоё санагдлаа. Үнэхээр бодууштай хэрэгтэй зүйл маш их байна.

    Мандухай хатан компаний хамт олонд маш их баярлалаа. Цаашдых нь сайхан үйл ажиллагаанд амжилт хүсье.

    Сүүлийн үед үндэсний бүтээгдэхүүнүүдээ маш их дэмждэг болоод байгаа. Манай бүтээгдэхүүнийн чанар өнгө үзэмж улам л сайжраад байгаа. Хүнсний бүтээгдэхүүнүүд, хувцас, ариун цэврийн цаас, аа бас Мишээл гээд барагшунтай саван маш их таалагдсан. Ер нь хөргөгчөө үндэсний бүтээгдэхүүнээр дүүргэж гэрийнхээ бүх зүйлийг үндэсний үйлдвэрлэлийн зүйлс болгоно гэж бодож байгаа.

  • Харамсах зүйлгүй амьдар- зохиомж (2011 он)

    Уран бүтээлчид

    Зохиолыг бичсэн: Ж.Лувсандорж
    Найруулагч, зураглаач: Амарбаяр
    Өгүүлэн уншсан: Г.Энхбазар
    Эвлүүлэгч: Бүрэнтөгс

    Дэмжигч байгуулага: Яру нэгдэл, Дельта констракш

  • Хүүхдийн ирээдүй бидний гарт- нийгмийн реклам (2011он)


    Уран бүтээлчид

    Зохиолыг бичсэн: Ж.Лувсандорж
    Найруулагч: Г.Энхбазар
    Аниматор: Бүрэнтөгс

    Дэмжигч байгуулага: Яру нэгдэл, Дельта констракшн

  • UBTwestival 2011 дээр яг юу болох вэ? /UBTWestival ДЭЭР НҮҮР ТУЛЖ ЖИРГЭЦГЭЭЕ/

    Монголын твиттерчид нүүр тулан танилцаж нэгнийхээ авъяас чадварыг сорьж, хөгжилдөж, хамтран ажиллаж, нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хамтдаа дуу хоолойгоо хүргэдэг дэлхий нийтээр өрнөж буй Twestival хөдөлгөөнд нэгдэж 3 сарын 24-нд “UBTwestival  2011” дээруулзаж НҮҮР ТУЛЖ ЖИРГЭЦГЭЭЕ.

    Хэзээ: сарын 24-ний 18:30 цагт
    Хаана: Занаду Арт галлерейд /Урт цагааны зүүн жигүүр/

    18:30. Нээлт Twestival-н тухай
    18:40. Твиттерчид нээлттэй булангаа танилцуулах
    19:00. “G Tree” Гитар сонирхогчидын клуб
    19:10. “Soul in beatz” dancecrew
    19:15. Оролцогчидын хүүхэд насанд нь хүргэж өгнө
    19:20. Хүүхдүүдэд гэрэл бэлэглэцгээе арга хэмжээ
    19:30. “Ixora” girls band 
    19:35. “L-Guards” boy band
    19:40. Твиттерчдийн өөрийгөө рекламдах цаг
    19:55. Ивээн тэтгэгч байгууллагын цаг
    20:05. “Алтан ураг” folk rock band
    20:10. “Northducks” band
    20:15. Твиттерчид нүүр тулан жиргэх /танилцах/ цаг
    20:35. Дуучин Сүндэръяа
    20:40. Оюуны тоглоомын тэмцээн /шагнал/
    20:50. Twitter-ийн хамгийн хамгийнийг тодруулна: Хамгийн их жиргээтэй, Хамгийн их дуусаг, Хамгийн их хоолсог, Хамгийн боловсон, Хамгийн олон дагуултай, Хамгийн хэрүүлч, Хамгийн их улстөрсөг, Жиргээд амьдралаа зориулагч зэргийг тодруулж олон нийтэд зарлана.
    21:05. MMF холбооны залуус терабайт кино тараана
    21:15. Хөгжөөнт хөтөлбөр: Дуудлага худалдаа, Хацар дээр зуруулах, тэмцээн, тоглоом, твиттер коктейль
    21:35. Монголын Твиттерчид нийтээр зураг
    21:45. Хаалт
    21:45- 23:00. Чөлөөт хөтөлбөр

    http://www.amiando.com/UBTwestival

    Оролцогч нарын анхааралд: Хүүхэд насаа санагдуулах эд зүйлсээ (тоглоом, хувцас, зураг гм.) авчирах

    Ивээн тэтгэгч
    Занаду Арт галлерей
    Бодь Электроникс
    http://tedy.mn
    “Fohow” хүний хөгжил, эрүүл мэндийн компани
    Хас банк “Амар” үйлчилгээ,

    Дэмжигч байгууллага
    Яруу сэтгэгч” урлан
    Индиго” хүүхдийн хөгжлийн төв
    http://zaluu.com 
    http://iloveub.mn/
    http://likeit.mn/
    http://jirgee.com/

    Холбоо барих
    http://ulaanbaatar.twestival.com/
    http://www.facebook.com/UBTwestival
    http://twitter.com/UBTwestival/