Category: Uncategorized

  • “Мэргэжлээ хэрхэн оновчтой зөв сонгох вэ” лекц

    Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын багш нарт зориулж “Боловсролын шинэ хандлага”, ахлах ангийн сурагчидад зориулж “Мэргэжлээ хэрхэн оновчтой зөв сонгох вэ” сэдвээр цуврал лекц зохион байгууллаа. 

    Лекцээ камераар бүтэн бичиж чадаагүй учир хагас дутуу бичлэг, лекцэнд ашиглаж байсан пресентешн орууллаа. Мэргэжлээ сонгох гэж байгаа сурагчидад бага ч болов хэрэг болох болов уу. Монголын ирээдүй болсон хүүхдүүд та бүхэн мэргэжлээ зөв сонгож дэлхийд өрсөлдөхүйц чадварлаг мэргэжилтнүүд болоорой.

  • TWESTIVAL БУЮУ ЖИРГЭЭЧДИЙН НЭГДСЭН ЦУГЛАРАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

    Даян дэлхийн твиттерчид нүүр тулан уулзаж танилцдаг, хамтран ажилладаг, дэлхий нийтээр өрнөж буй хүмүүнлэгийн хөдөлгөөнд нэгддэг дэлхийн бүх твиттерчдын дунд болдог хамгийн том үйл ажиллагаа бол Twestival (Twitter+Festival) юм.

     

    Ганц ганц дусал нийлж гадаад их далайг бий болгодог шиг нэг жиргээчийн санаа өргөжин тэлсээр дэлхийн жиргээчдийг хамарч, тухайн санаачлага нь бодит ажил хэрэг болдог ба даян дэлхийн жиргээчид нэгдэж дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж хүмүүнлэгийн болон байгаль экологийн салбарт бодитой ажлуудыг бүтээн босгосоор байна.

    Twestival нь сошиал медиад тулгуурлан хамгийн том хандив босгосон үлгэр жишээ болдог бөгөөд одоогоор 1,2 сая доллар босгож 137 ашгийн бус үйл ажиллагаанд хандивласан байдаг байна. Жишээ нь 2009 оны Twestival-д нийт 80 хот оролцож 50 сая төгрөгтэй тэнцэх хөрөнгийг цуглуулж олон улсын ашгийн бус байгууллагуудадхандивлажээ. 

    2011 оны Twestival наадамд дэлхийн 74 хотууд оролцохоор бүртгүүлсэн байна.

     

    Twestival ямар хэрэгтэй вэ?

    1. Твиттер найзууд болон ажил төрлийн, анд нөхдийн хүрээгээ тэлж хамтран ажиллах.

    2. Өөрийгөө бусдад илэрхийлэх, өөрийн үзэл бодлыг хуваалцах нээлттэй талбар.

    3. Олон жилийн онлайн танилуудтайгаа нүүр тулан уулзаж, санал бодлоо бодит ажил хэрэг болгох.

    4. Твиттерчид нэгдэн цугларч нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэх. 

    5. Хандивын үйл ажиллагаанд оролцож дэлхий нийтээр өрнөж буй хүмүүнлэгийн үйлсэд нэгдэх.

    6. Твиттерийг олон нийттэй амжилттай харилцахад хэрхэн ашиглах талаар суралцах, туршлага солилцох.

    7. Байгууллагууд бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа танилцуулан сурталчилах, хамтран ажиллах гэх мэт олон талын ач холбогдолыг бий болгох боломжтой.

     

    Харин Монголын жиргээчид Twestival хөдөлгөөнд нэгдэж Улаанбаатар хотод ULAANBAATAR TWESTIVAL- 2011” үйл ажиллагааг 3 сарын 24-нд зохион байгуулахаар боллоо.

    НЭГДЭЕ! http://twitter.com/UBTwestival НЭГДЭЕ!

    Даян дэлхийн жиргээчид хамтдаа бүтээнэ!

  • “ULAANBAATAR TWESTIVAL 2011”-ИЙН НЭЭЛТТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ

    Даян дэлхийн твиттерчид нүүр тулан уулзаж танилцдаг, хамтран ажилладаг, дэлхий нийтээр өрнөж буй хүмүүнлэгийн хөдөлгөөнд нэгддэг хамгийн том цугларалт буюу Twestival (Twitter+Festival) 3 сарын 24-нд Монголд зохион байгуулагдахаар боллоо. Жиргээчид нэгдэж дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж хүмүүнлэгийн болон байгаль экологийн салбарт бодитой ажлуудыг бүтээн босгосоор байна.

    2011 оны Twestival наадамд дэлхийн 74 хотууд оролцохоор бүртгүүлсэн байгаа бөгөөд түүний  нэг нь Улаанбаатар хот билээ.
    Та Twestival-д оролцсоноор твиттер найзууд болон ажил төрлийн, анд нөхдийн хүрээгээ тэлж хамтран ажиллах, дэлхий нийтээр өрнөж буй хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо хүргэхээс гадна байгууллагынхаа бүтээгдэхүүн, үйл ажиллагааг танилцуулан сурталчилах боломжтой.

     

    Ulaanbaatar Twestival 2011” зохион байгуулах ажлын хүрээнд доорх нээлттэй ХАМТРАН АЖИЛЛАХ 5 САНАЛыг та бүхэнд хүргэж байна.
    1. Төрийн бус байгууллага, төсөл санаачлагчидад хандсан:Twestival нь Твиттерчидийн хандивын мөнгийг нийгмийн сайн сайхны төлөө бодитой ажил хийдэг Төрийн бус байгууллага болон улсын хөгжилд түлхэц болох ирээдүйтэй төслийг санхүүжүүлэхэд зориулдаг тул уг хандиваар өөрсдийн үйл ажиллагааг ивээн тэтгүүлэх сонирхол бүхий ТББ, төслийн багууд мэдээлэлээ илгээнэ үү.
    ТББ-ыг санал асуулга болон зохион байгуулагчидын санал, шалгаруулуулалтын журмыг үндэслэн шалгаруулж хандив олгодог.
    Шалгаруулалтанд оролцох байгууллагууд нь
    1.1. Үйл ажиллагааны танилцуулга, 
    1.2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
    1.3. Ямар хүмүүст хүрч ажилладаг талаарх мэдээлэл
    1.4. Гаргасан амжилт болон цаашидын зорилго
    1.5. Одоогийн санхүүгийн зарцуултын тайлан
    1.6. Хандивын мөнгийг ямар үйл ажиллагаанд зарцуулах төлөвлөгөө зэрэг мэдээлэлээ gerel.orgil@gmail.com хаягруу 3 сарын 10-ны дотор илгээнэ үү.

     

    2. Твиттер ашиглагч уран бүтээлчидэд хандсан: Дуучид, бүжигчид, зураач, зохиолч, сэтгүүлч, гараар урлагчид зэрэг бүх төрлийн уран бүтээлчидэд өөрсдийн уран бүтээл, үйл ажиллагааг танилцуулан сурталчилах боломж олгож байгаа бөгөөд албан ёсны хөтөлбөрт оролцох Твитерчид өөрсдийн товч танилцуулгыгluvsandorjj@yahoo.com хаягруу 3 сарын 10-ны дотор илгээнэ үү.

     

    3. Нийт твиттерчидэд хандсан: Бүгдээрээ хамтдаа цугларч онлайн нөхөрлөлөө ажил хэрэг болгож хамтран ажиллаж мөн даян дэлхийн твиттерчидын хөдөлгөөнд нэгдэж хүмүүнлэгийн сайн үйлсд хандив өргөцгөөе.

     

    4. Твиттер ашиглагч байгууллагуудад хандсан: Твиттерийг хэрэглэгчид болон олон нийттэй харилцахад амжилттай ашиглах талаар туршлага солилцож байгууллагынхаа нэр хүндийг өсгөх

     

    5. Ивээн тэтгэж хамтран ажиллах сонирхолтой байгууллагуудад хандсан: Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан сурталчилж байгууллагынхаа нэр хүндийг онлайн орчинд өсгөх боломж.

     

    Холбоо барих
    Утас: 88779173, 88708980

     

    Ивээн тэтгэгч байгууллагууд
    Мэдээллийн дэмжигч
    “Яруу сэтгэгч” клуб

     www.twitter.com/UBTwestival 

    Даян дэлхийн жиргээчидтэй НЭГДЭЕ!
  • Хэсэг жиргээчид уулзаж UB TWESTIVAL-ийн талаар санал бодлоо солилцлоо

    Монголд анх удаа болох гэж байгаа Даян дэлхийн твиттерчид нүүр тулан уулзаж танилцдаг, хамтран ажилладаг, дэлхий нийтээр өрнөж буй хүмүүнлэгийн хөдөлгөөнд нэгддэг дэлхийн бүх твиттерчдын дунд болдог хамгийн том үйл ажиллагаа бол Twestival-ийн талаар санал бодлоо солилцлоо. Удахгүй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. Жиргээчид энэхүү үйл ажиллагаанд идэвхитэй оролцоорой. Twestival-ийн талаар уншаарай.

     

    НЭГДЭЕ! http://twitter.com/UBTwestival НЭГДЭЕ!

  • Компанийн захирал, маркетингийн дарга нарт зөвлөж байна

    Нэгэн компаний захиралд “Онлайн орчинд амжилттай маркетинг хийж бизнесээ өргөжүүлэх нь” гэсэн сэдвээр зөвлөгөө өгч, яриа үүсгэж байгаагаа бичиж аваад та бүхэнд хүргэж байна. Компаний захирал, маркетингийн дарга нарт болон ер нь өөрийн үйл ажиллагааг бусдад таниулах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бусдад хүргэх сонирхолтой хэн бүхэнд хэрэг болно гэж бодож байна. Монголчууд далайд гарцтай болоод удаж байна.

  • Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх хөдөлгөөний Монгол дахь элч төлөөлөгч Ч.Ганхуяг-тай НЭР ТӨРИЙН талаар яриа өрнүүллээ

    Хувь хүний нэр төр, Монгол хүний нэр төр, Нэр төртэй бизнесийн талаар сонирхолтой яриа дэлгэлээ. Залуус бидэнд санууштай, мэдүүштэй зүйл олон байна.

  • The New Media Marketing Agency-н залуусын юу сэтгэж юу бүтээж байгааг мэдмээр байна уу?

    The New Media Marketing Agency-н хамт олон нь шинэ тутам эрчимтэй хөгжиж буй интернэтд суурилсан маркетинг, ПР-ийн үйлчилгээг дэлхийд өрсөлдөхүйц түвшинд үзүүлэхээр ажиллаж байна. Дэвшилтэт медиад суурилсан маркетинг нь дэлхийн топ байгууллагуудын сонголт, шинэ хандлага болон хөгжиж байгаа бөгөөд манай баг дэвшилтэт медиа маркетинг үйлчилгээг цогц байдлаар Монголд анх удаа үзүүлж буй мэргэжлийн агентлаг юм. 

    Одоогоор бид үндэсний томоохон корпорациудын төсөл дээр ажиллаж байгаагаас гадна монгол залуусын оюун санаагаар бүтсэн шинэ шийдэл бүхий интернэтэд суурилсан бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл дээр гаргах, Монгол хүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, мэдээлэл технологийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах “Монголын Цахиурт хөндий” төслийг санаачлан хэрэгжүүлэх ажилдаа ороод байна.

    Дэвшилтэт медиад суурилсан маркетинг нь дэлхийн топ байгууллагуудын сонголт, шинэ хандлага болон хөгжиж байгаа бөгөөд манай баг дэвшилтэт медиа маркетинг үйлчилгээг цогц байдлаар Монголд анх удаа үзүүлж буй мэргэжлийн агентлаг юм. 

    Одоогоор бид үндэсний томоохон корпорациудын төсөл дээр ажиллаж байгаагаас гадна монгол залуусын оюун санаагаар бүтсэн шинэ шийдэл бүхий интернэтэд суурилсан бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл дээр гаргах, Монгол хүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, мэдээлэл технологийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах “Монголын Цахиурт хөндий” төслийг санаачлан хэрэгжүүлэх ажилдаа ороод байна.

  • Өдөр бүрийг л баяртайгаар угтан авч, хайртай хүмүүстээ талархаж амьдрая

    Өдөр бүрийн давтагдашгүй, сонирхолтой амьдралд маань энэ үгийг хэлэх боломж олгодог энгийн хэрнээ элгэмсэг хүмүүсийн сайхан харилцаа болон үйлдлүүдэд маш их БАЯРЛАЛАА.

    Өглөө босоод л ямар сайхан өглөө вэ хэмээн бодож, гал тогоондоо орон цайгаа чанахаар тавих юмуу ус буцалгах хооронд зарим нэг зүйлийг эргэцүүлнэ. Өнөөдөр юу хийхээр төлөвлөлөө би гэдэг хүн гээд л… бид ер нь байнгын бодол тээж явдаг юм байна, гол нь тэр бодлууд сайхан уу? саар уу? гэдэгт л чухал байгаа юм шиг. Өөрийнхөө болон бусдын төлөө ямар нэг эерэг зүйлийг бодож төсөөлөхөд цаанаа л урамтай, улам л байгаа бүхнээсээ хуваалцаж хүн бүрийг та бол хамгийн мундаг нь та байгаа болохоор л хэмээн сайн танихгүй ч гэсэн хэн нэгнийг баярлуулмаар, ихийг хийж бүтээмээр санагдана. Хүний сэтгэлээс гарсан зүйл хүний сэтгэлд хүрдэг шиг хэн нэгэнд баярлаж явдагаа чин сэтгэлээсээ хэлж байсан нь дээр юм билээ. Бид ямар робот биш, зүрх сэтгэлтэй шүү дээ. Урмын сайхан үгсийг хэлж байхад буруу нь юу байхав, харин ч сэтгэл санаа дээрдээд гоё байдаг юм хэ хэ. Өдөр бүр дахин хэзээ ч давтагдахгүй гээд бодохоор амьдарч буй хором, мөч бүхнээ хайрламаар, бас талархмаар… гэхдээ учир утгагүй зүйл гэж байдаггүй юм хойно энэ амьдралаас суралцахаа сураад, мэдэхгүйгээ мэдээд, мэдрээгүй сайхан мэдрэмжийг цаг нь болохоор мэдрэхийг хүснэм. Зүгээр л зөрж өнгөрсөн хүмүүс руу даруухан мишээгээд, харин дотны гэсэн хүмүүсдээ баярлаж явдгаа үйлдлээрээ болон хүндлэлээрээ мэдрүүлж, урмаар дутаж яваа найздаа өөрийнхөө хэмжээнд урам өгөөд, эс чадвал ядаж л дэргэд нь байж сэтгэлийг онгойтол түүний яриаг сонсонгоо тэр хүний үнэ цэнийг мэдрүүлнэ гэдэг сайхан. Хүмүүс бид хүсвэл бүхнийг чадагч агуу мөртлөө, зарим нэг зүйл дээр маш эмзэг сэтгэлийн амьтад ч юм шиг. Тиймээс сайхан үгсийг бие биедээ харамгүйгээр хэлж байя, ер нь өнөөдөр хэлэх боломжтой зүйлийг дараа гэж хойшлуулахаа больё. Өнөөдөр амжиж өөрийн эрхэм хүмүүстээ баярлаж явдгаа цаг алдалгүй хэлцгээе, заавал ямар нэг баяр ёслол, талархалын өдрийг хүлээгээд яахав. Өдөр бүрийг л баяртайгаар угтан авч, хайртай хүмүүстээ талархаж амьдрая. Эелдэг зан илүүднэ гэж байдаггүй…

    Хүрлээгийн Номинзол

  • Үзэл бодол минь өөрчлөгдөж болно, харин уг чанар минь бол ариунаараа л байх болно

    Танд ч бас байгаа гэдэгт итгэлтэй байна, харин минийх бол амартайван өөрийнхөөрөө хийх зүйлээ чин сэтгэлээсээ хийж, хайрлах хүмүүсээ хайрлаад л… Зүгээр л амьдармаар байна. Гэтэл бас зүгээр л баймааргүй санагдах юм, учир нь гэрээсээ гараад нийгэмтэй харилцаанд орохоор өөрийн эрхгүй, зарим нэг зүйлийг хараад эмзэглэх сэтгэл төрөх юм. Наад зах нь автобусанд кондуктор нь хүнтэй харилцахдаа тун тааруухан, мөнгөө нэхэж чадна харин харилцаагүйдэл байсаар, гадуур явахаар миний дүү нар шиг хөөрхөн хүүхдүүд ямар нэг зүйлийг хүмүүсийг гуйж ядан зарж, мөн найз нөхөдтэйгөө чөлөөт цагаараа уулзаж, хоол идэх зуурт бохь авах уу? гэж асуухыг яана, авахгүй гэж эвтэйхэн хэлэхээр еэ эгчээ авчих тэгэх үү гээл хажууд зогсоол байна. Дотор юм бодогдуулмаар, гэхдээ тэр бохио үнээр нь зарахгүй юмаа бас. Заримдаа бол ид хөдөлмөрлөж бүтээх насандаа яваа ах нар гудманд зүгээр юу ч болоогүй аятай /согтуу/ хэвтэж харагдана. Яахав тоохгүй хараад л өнгөрж байгаа юм. Гэхдээ дотроо бодсоор л. Энэ чинь монголын бүр цаашлаад дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулах хүн шүү дээ гэж. Жаахан байхад минь миний замд халамцуу ах таарсан юм, тээд миний дүү цаг хэд болж байна гэж асуухаар нь хариулчаад ахаа та эртхэн гэртээ харисан нь дээр байхаа, таныг хүлээж байгаадаа гэтэл тиймээ миний дүү ахыгаа босоход туслаач гэсэн юм. Тэгээд яг гараас нь дэмжин тусалж байтал манай ангийн хүүхдүүд намайг харчаад шоолж билээ. Танай хамаатан юмуу гээл, үгүй гэтэл тэгвэл юун сүрхий тус болоод байгаан гээд л. Тэр үеийн зүйлийг бодоод үзэхэд одоо ч гэсэн ийм байдал хэвээрээ л байх шиг. Яахав Монгол улс маань бага багаар хөгжиж байгаа нь үнэн, харин зарим нь дэндүү аминчхан байгааг бид бүгд мэдэрч байгаа, хүний үнэ цэнийг үнэлэх асуудал дээр хойрго байгаа нь нүдэнд ил харагдсаар байна. Хүний хөгжлөөс улсын хөгжил гэдэг. Хөгжил гэж ярьсан хүмүүс олширч байгаа ч наад захын зүйл дээр тэр хөгжил гээд байгаа зүйлээ хэрэгжүүлж байгаа нь хуруу дарам цөөхөн. Гэхдээ шүүмжлэлийн нүдний шилнээс татгалзсан нь дээр байх. Би уг нь айхтар шуналгүй харин одоо бол шуналтай болж байгаа, бүр асах их. Би бүх талаараа баялагтай баймаар байна. Бүгд үл хүндэтгэн маргах тийм хүчирхэг болохыг мөрөөдөж байна, тиймээс одоогоор бол өөрийн бодлоороо урдах ажлаа чанартай хийгээд, өөрийгөө аль болох сайхан зүйлээр цэнэглэхийг хичээж байна. Гэрээ засаад, төрөө засахын өмнө өөрийнхөө өрөөг сайтар янзалж цэгцэлсэн нь дээр гэдэгтэй агаар нэгэн буй. Аав ээж маань намайг сохрын газар сохор, доголонгийн газар доголон яв гэдэг байлаа. Тэр үгийг нь бодоод үзэхээр бусадтай зохицоол амьдар гэсэн санаа юм шиг байгаа юм. Мэдээж зохицож амьдрах нь тодорхой харин би заавал тэдгээр хүмүүстэй адил баймааргүй байдаг юм. Бүр өөр, өөр өөрдөө шал өөр баймаар, энэ нь гаж биш миний хувьд зөв. Миний ертөнцөд бүх зүйл сайн сайхан байдаг болохоор эхлээд монгол улсдаа хэрэгтэй иргэн нь байж, миний гэр бүл, ах дүүс, найз нөхөд гээд бүхний дотны хүмүүс, миний үед амьдарч байгаа бүх монголчууд маань, тэдний үр хүүхдүүдь мөн тэдний үеийнхэн гээл дараа дараагийн ирээдүйн эзэд нь олон үеэрээ баялаг хангалуун, эрүүл, бие биенээ гэсэн сэтгэлээр дүүрэн амьдраасай гэж мөрөөднө. Энэ нь одоогоор бол монголын хувьд төдий зүйл, цаашлаад нэг дэлхийд амьдарч буйгаа ухамсарлаад энх тайван амьдралыг дэлхийн ухаалаг иргэд хамтдаа бүтээж цогцлооно гэдэгт итгэлтэй байдаг. Тэр дайн гэж зүйлээр ер нь яах гэж байгаа юм, юуны төлөө вэ? Бүгд л амартайван сайхан байдлыг хүсдэггүй юм гэж үү? Өөрөөсөө болон эргэн тойрны дотно гэсэн хүмүүсээс асуухад ихэнх нь санал нийлдэг. Гэхдээ л… гээд зарим нэг нь өөдөөс тайлбарлаж гарна. Хүн бүр өөрийн ертөнцтэй юм хойно өөрсдийнхөөрөө л ойлгодог байх, харин миний хувьд мөрөөдлийнхөө төлөө бага багаар хөдөлмөрлөж байгаа. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш, гэвч мөнгө төлдөг болсон ч мөрөөдсөөр л байх болно. Багын л өөрийн бодолдоо тууштай байдаг байсан зан минь яг хэвээрээ, нас нэмэхийн тоогоор үзэл бодол минь өөрчлөгдөж болно, харин уг чанар минь бол ариунаараа л байх болно.

    Хүрлээгийн Номинзол

  • Инээмсэглэл бидэнд амьдралын болон хайрын дархлааг бий болгоно

    Нийгэмд амьдарч байгаа бид байнгын харилцаан дунд амьдардаг. Тэр харилцаа ямар байх нь бидний бие биедээ хэрхэн хандах хандлагаас хамаарах зүйл. Хүмүүс биесээ хүн гэсэн нүдээр харж байгаасай…

    Бусдыг гэхээсээ илүү өөрийгөө ажиглах дуртай. Тэгээд бусадтай харилцахдаа өөрийгөө бага багаар мэдэж авна. Би гэдэг хүн гэж ирээд өөрийгөө бодож үзэхэд … ийм зүйлд дургүй юм байна, харин эелдэг намуухан амартайван байдлыг юунаас ч илүүд үздэг байх нь гээл өөртэйгөө ярилцана. Энэ нь зүгээр өөртэйгөө ярилцаж буй байдал.

    Ажлаа хийнгээ, бас алхах зуураа бусдыг ажиглахад заримдаа урамтай байдаг юм. Хүмүүсийг ажиглаж байхад өөрийгөө харах шиг болно хэ хэ. Хүн бүрийн дотоод бодол, ертөнцийг үзэх үзэл өөр ч гэлээ “ХҮН” төрөлхтөн гэдэг утгаараа ерөнхий төлөв нь бас адил байдаг байна.

    Алхах дуртай юм болохоор үдийн цайны дараа ажлаас түр амсхийж алхахаар шийдэв. Ажлын ойролцоох сайхан гудмаар алхаж явлаа.

    Өөдөөс монгол, гадаад хоёр залуу ирж явна. Монгол залуу нь тамхи зуусан бага зэргийн муухай царайлсан харагдаж, харин гадаад залуу нь цэвэрхэн нүдэнд дулаан хэрнээ инээмсэглэсэн тэгээд ямар нэг зүйл идэж байгаа бололтой. Дотроо бодож байгаа юм. /хүн бүр өөр шүү/

    Эндээс дүгнэхэд тэр хоёр залууг би мэдэхгүй, бас танихгүй. Зүгээр л зөрөөд өнгөрхөд буусан дүр зураг ийм байлаа. Миний л ажиглалт… Гадуур явж байхад инээмсэглэж яваа хүн цөөн харагдана, миний хувьд даруухан мишээгээд өнгөрөхийг эрмэлздэг. Бас байнга тийм байж чадахгүй юмаа тиймээс сайхан дурсамжаа бодоход өөрийн эрхгүй уруул, нүд маань инээмэгсэглэглэмээр болж мишээгээд ирдэг хэ хэ.

    Монголд ирсэн гадныхан биднийг уурлахад байнгын бэлэн явдаг гэж дүгнэсэн байгаа юм, үүнийг сонсоход их эмзэглэмээр болж байлаа. Амьдрал үргэлж сайхнаараа байхад ИНЭЭМСЭГЛЭЛ маш чухал. Инээмсэглэл бидэнд амьдралын болон хайрын дархлааг бий болгоно.

    Х.Номинзол