Зүрх нь ямар нэгэн байдлаар өвддөггүй хүн олъё гэвэл одоо цагт нилээд их хайх хэрэг гарна.Зүрхний шигдээс маш их залуужиж байна гэх.
Зүрхээ хэвийн ажиллагаатай байлгахыг хүсвэл түүний тухай наад захын мэдлэгтэй байлгүй болохгүй.
Биеийн эс бүхэнд нэг бүрчлэн хүрч үйлчилдэг тээврийн систем болох цусан хангамжийн судаснуудын торон сүлжээний төв нь зүрх юм. Ядрахыг мэдэхгүй насос болох зүрх нь цусыг уушиг руу шахаж хүчилтөрөгчөөр баяжуулаад цааш нь бүх биеэр тарааж,эсүүдийг хэрэгтэй бүхнээр хангаж тэжээдэг.
Зүрх нь зүрхний булчингаас бүтдэг. Энэ булчин насос нь минутат 75 орчим, өдөрт 100 мянга орчим удаа агшиж цусыг шахна.
Зүрх нь босоо битүү таславчаар 2 хэсэгт хуваагдана. Энэ 2 хэсэг тус бүр нь хоорондоо холбогдсон хоёр тасалгаанд дахин хуваагдах бөгөөд дээд тасалгааг тосгуур, доод тасалгааг ховдол гэдэг.Тосгууруудын хана нимгэн,ховдлуудын хана зузаан. Зүүн ховдлын хана нь баруун ховдлынхоос зузаан байдаг. Учир нь зүүн ховдол цусыг биеийн бүх эрхтэн, бүх хэсгүүд дундуур шахдаг байхад баруун ховдол нь богинохон зайнд уушиг руу шахна. Зүрх агшихад цусыг буцаахгүй хавхлаг тосгуур ховдол хоёрын дунд байна. Түүнчлэн цус баруун ховдлоос гарах хэсгийн уушигны артерт, зүүн ховдлоос гарах хэсгийн гол судасны эхэнд хавхлагууд байдаг.
Цус шахах ажиллагаа 2 үе шаттайгаар явагдана. Эхний шатанд хоёр ховдлын булчин суларна. Баруун тосгуурт эрхтнүүдээс ирж байгаа хүчилтөрөгчөөр ядуу цус, зүүн тосгуурт уушигнаас ирж буй хүчилтөрөгчөөр баяжсан цус орж, улмаар ховдлууд руу шилжинэ. Үүний дараа хоёр ховдол агшина. Ховдол, тосгууруудын хоорондох хавхлагууд хаагдаж, баруун ховдлоос цус уушигны артериар дамжин уушиг руу, зүүн ховдлоос гол судас /аорт/- аар дамжин биеийн бүх хэсгүүд рүү шахагдана.
Хурдан алхахад юмуу биеийн ачаалал бага зэрэг нэмэгдэхэд, эсвэл сэтгэл догдлоход, хүйтэн агаар амьсгалахад, цадатлаа идсэний дараа цээж өвчүүний араар хүчтэй хорсож, зүрх тань хавчигдан шахагдсан мэт өвдөж, энэ өвдөлт нь зүүн гар, хүзүү, эрүү эсвэл зүүн дал руу шархиран дамжих болсон бол та зүрхний бах/стенокарди/-тай болсон гэсэн үг. Энэ нь зүрхний цус хомсдолтын үндсэн шинж тэмдэг болдог.
Зүрхний бахтай хүн өвчнийхөө тухай ярихдаа гараа цээжиндээ наах буюу зүүн эгмээ илдэг. Өвдөлт өгч байгаа үед дотор муухайрах, огих, ухаан алдах, гар хөл хөрөх шинж тэмдэг илэрч магадгүй.
Зүрхний тараагуур судсаар цусны урсгал багассаны улмаас зүрхний булчингууд хүчилтөрөгч болон шимт бодисоор гачигдахыг зүрхний цус хомсрол /ишемическая болезнь сердца/ гэдэг байна.
Тосны болон ширхэглэг эдийн товруунууд зүрхний судасны хөндийг нарийсгаж судасны хатуурал /атеросклероз/ болсон нь дээрх эмгэг үүсэх үндсэн шалтгаан болдог. Судасны хатуурлын үед тараагуур судасны цус нэвтрүүлэх чадвар муудсанаас зүрх өөрөө хэлмэгддэг. Товруунууд үүссэнээр цус бүлэнтэн, судас нөжөөр бөглөрөх эрсдэл эрс нэмэгдэж, зүрхний хүчтэй өвдөлт болох аюултай.
Судас хатуурах эрсдэлт хүчин зүйлд удамшил, цусны өндөр даралт, илүү жин, архидалт, тамхи их татах, чихрийн шижин, стресс, хөдөлгөөний дутагдал, цусан дахь холестерин, триглицеридын өндөр агууламж зэрэг хамаарна.
Судас цүлхэнтэх, халдвараас шалтгаалсан судасны үрэвсэл, тэмбүү, зүрхний тараагуур судасны төрөлхийн гажиг зэрэг нь зүрхний тараагуур судсаар урсах цус хомсдоход нөлөөлдөг. Түүнчлэн зүрхний тараагуур судасны агшилтаас цус хомсдож болно.
Зүрхний булчингийн тэжээлийн дутагдлаас сэргийлэх, ийм эмгэгийг эдгээхэд амьдралын зөв дадал зуршлууд шийдвэрлэх нөлөөтэй.
Хэт цэвэршүүлсэн /хогон хоол/ хүнсийг буруу найрлагаар байнга идэх, амьтны гаралтай царцанги хатуу өөх тос, давс их хэрэглэх, хоолыг ашиггүй технологоор бэлдэх,үйлдвэрт савласан удаан хадгалах буюу элдэв хүнсний нэмэгдлүүдтэй хүнс, түргэн хоол зэрэг нь зүрх судасны эмгэг үүсэх үндсэн шалтгаануудад хамаарна.
Зүрхний өвчтэй хүн татгалзвал зохих хүнсний тоонд цагаан гурил, өндөг ихтэй гурилан бүтээгдэхүүн, тос чихэр ихтэй нарийн боов, хоёроос дээш хувийн тослогтой өтгөн сүү, цөцгий, зөөхий, цөцгийн тос, өтгөн сүүний цагаан идээ, мөхөөлдөс, чихэрлэг түрхлэгүүд, щоколад, өндөгний шар, уураг тархи, өөхтэй тарган мах, борц, шууз, хорхог, боодог, хиам, консерв, өтгөн хар шөл, загасны түрс, шош, вандуй, давсалсан даршилсан хүнс, өтгөн цай, кофе ордгийг бараг бүгд мэднэ.
Зүрх муутай хүнд нэн зохимжтой үдийн хоолноос нэгийг жишээ болгоход:
Нэг стакан шар буурцгийн сүүнд Геркулес гэж нэрлэгддэг хошуу тарианы нэвс 2 хоолны халбага, нимбэгний шүүс 1 хоолны халбага, уургийн бал 1 хоолны халбага хийж уугаад, улаан манжинг нарийхан савхан хэрчиж, оливын тос, жан-юугаар амталсан зуушийг бүдүүн гурилын мантуутай идвэл өег бөгөөд өгөөжтэй, хөнгөхөн атлаа маш чанартай хооллолт болно.
Эрүүл мэндээрээ гоёцгооё
Даралт ихсэх их хэцүү. Хүзүү хөшиж, толгой манарч өвдөөд, нүд бүрэлзэн хөл хүндрээд… Эмээ уучихад дотор онгойгоод арай дээрдэнэ. Гэхдээ л бүр сав саруулхан болохгүй.
Бүсгүй минь нуруугаа цэх болгож нулимсаа нуу
Хүүхнүүд нь эр хүнд цай аягалах, эрчүүд нь бүсгүйчүүддээ хаалга нээж, өмнөө оруулах хоёр дүндээ дүн, зүгээр л соёл. Тэрнээс чамайг чи эм хүйстэн учраас хамгийн сүүлд идэж уу гээгүй. Юм болгонтой арцалдснаар чи ааштай нохой шиг өөрөө өөрийгөө гинжлэнэ. Гэтэл хүмүүс эрх муурыг хэзээ л уядаг байлаа. Хатан байхыг хүсвэл уян хатан бай.
(YM- ээр хуучны танил нэг ах орж ирлээ. Тэгээд доорх яриа болж өнгөрлөө. Богинохон ч гэсэн энэ яриа тэр ахад хэрэг болох эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ миний хувьд тэр ахыгаа сайн яваасай гэсэндээ л өөрийн мэдлэгийн хэмжээнд хэдэн үгээ өчлөө. Яг энэ ахтай адилхан яваа өөр хэн нэгэнд хэрэг болох ч юм билүү гээд оруулчихлаа.)
… Бүгчим гэж жигтэйхэн халуун өдөр хайсан газраа олох санаатай Да хүрээ захаар нэлээн явлаа. Дэргэдээ байгаа хүмүүсээс мэдэж магадгүй гээд асуутал хүссэн хариулт өгөх хүн алга. Уг нь энэ хавьдаа л суугаа наймаачид шүү дээ. Тийм хэнэггүй болчихсон юм уу, заагаад өгөхөөс залхуу нь хүрээд байгаа ч юм уу тодорхойлоход хэцүү юм.
Улс орны хөгжлийн үндэс нь Хүний хөгжил. Хүн нь хөгжсөн улс орон л хөгждөг. Хүн нь хөгжөөгүй бол хичнээн нь их алт эрдэнэс байгаад нэмэргүй. Жишээ нь Зимбабе орон алт, алмазын ордоороо дэлхийд тэргүүлдэг ч, хүн амынх нь 95% нь ядуурал гуйланчлал дунд амьдарч байна. Ямар ард түмэн байна тийм төр байна гэдэг. Тиймээс бүх зүйлд төр – адгийн шаар гэж орилж байгаа бол өөрсдийгөө л доромжилж байгаагаас ялгаагүй.
Хүн хүүхэд байхдаа хязгааргүй ихээр мөрөөдөж байснаа өсөж том болохын хэрээр тэрхүү мөрөөдөл нь аажим аажимаар багасаж эцэс сүүлдээ ямар ч хүсэл мөрөөдөлгүй зүгээр л ажлыг мал болж хувирдаг. Бандгар охин хүртэл би балетчин болно гэж мөрөөдөж байснаа том болоод ирэхээрээ “Би тарган” гээд больчихдог. Тэгэхээр бид ийм жаахан болзол шалтгаанаас болоод өөрийн агуу хүсэл мөрөөдлөө гээдэг байна.
Дунд сургууль төгсөөд мэргэжил эзэмших, мэргэжилтэй ажилтан болох боломжоороо бид дэлхийд толгой цохидог гэж ам бардам хэлж болно. Учир нь Монгол улс 10.000 хүн тутамд оногдох дээд сургуулийнхаа тоогоор АНУ-ын өмнө нэгдүгээрт ордог. Захын дэлгүүрээр ороод худалдагчаас нь ямар мэргэжил, боловсролтой болохыг асуугаарай. Аль нэгэн дээд сургууль төгссөн тухай ам бардам л хариулах болно. Гэтэл эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй байгаа шалтгаан нь юу бол?