Петровис компанитай
- Удирдах ажилтануудын зуны сургалт
- Сургагч багшийн сургалт
- Салбарын эрхлэгчдийн сургалт зэрэг шарласан байдлаар зохион байгуулж хамтран ажиллаа.
Петровис компанитай
1983 онд Говь- Алтай аймагт төрсөн. Байгаль орчин, ойжуулалтын чиглэлээр ажилладаг.
2018 оноос |
ХААИС-ын Агроэкологийн сургуульд ойн аж ахуйн инженер магистрантур |
2003-2006 |
“Эко-Ази” байгаль орчны дээд сургууль – Экологич /Бакалавр/ |
2001-2002 |
“Оточ Манрамба” уламжлалт анагаах ухааны дээд сургууль |
1991-2001 |
Нийслэлийн тэргүүний 33-р дунд сургууль – Ерөнхий боловсрол |
2006-2008 он |
БНСУ-аас хэрэгжүүлж буй “Ногоон хэрэм” төслийн Лүн сумын ойжуулалтын талбайн инженер |
2008-2010 он |
“Байгалийн нөөцийн менежмент, судалгааны хүрээлэн” ТББ-д судлаач |
2010-2013 он |
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд инженер |
2012-2013 он |
“Энержи ресурс” ХХК-д байгаль орчны хэлтэс, зохицуулагч |
2013 оноос одоог хүртэл |
“Баян айраг” ХХК-д мод үржүүлэг, биологийн нөхөн сэргээлт хариуцсан ахлах мэргэжилтэн |
ИЛҮҮ САЙХАН ДЭЛХИЙГ БҮТЭЭНЭ.
Дүдү хүүхдийн музей нь хүүхдүүд тоглонгоо хөгждөг хүүхэл, гэр бүлийн хөгжлийн эко орчин юм. Хүүхэл тоглож байна гэдэг бол хөгжиж байна гэсэн үг. Цаашид боловсролын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулахаар зорин ажиллаж байна.
https://www.facebook.com/dudu.museum/
Хоггүй Монгол ТББ-ын тэргүүн, Гялгар уутгүй Монгол хөдөлгөөнийг санаачилагч, Хог хаягдалын менежменийн чиглэлд төвлөрөн ажилладаг. СУИС-ийг дүүргэсэн.
АЖЛЫН ТУРШЛАГА
2017.10 сараас “Хоггүй Монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч, тэргүүн
2018 оноос “Interview Mongolia” сэтгүүл, сэтгүүлч
2013.01-2014.01 “Имерж Медиа” ХХК ЕТВ Мэдээллийн албаны редактор
2008.03-2012.12 “Медиа Холдинг” ХХК ТВ9 Мэдээллийн албаны редактор
2007.09-2008.03 ТВ5 Мэдээллийн албаны сэтгүүлч
НОМ БҮТЭЭЛ
2018 он Зүрхнээс ину
2020 он “Хогон мангас” хүүхдийн зурагт ном
ГИШҮҮНЧЛЭЛ, САЙН ДУРЫН АЖЛУУД
Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гишүүн, 2018
Фижи улсын “Blue bird” Institute Англи хэлний сургалт, 2014
ХОЛБООС
https://www.facebook.com/36580…
https://www.youtube.com/channe…
Монголын тэжээхүйн ухааны олон үеийн нууц жор, эмийн ургамалуудад суурилсан биологийн нэмэлт хүнс, бүтээгдэхүүн, тан, гоо сайхан, ахуйн хэрэглээний олон төрлийн бүтээгдэхүүнийг танд хүргэж байна.
https://www.facebook.com/Dr.Ba…
“Монгол Төмс”, “Монгол ногоо” үндэсний хөтөлбөрийн Зохицуулагч, Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөө Фермерүүдийн Холбооны Гүйцэтгэх Захирал, агрономич
Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, иргэдийн эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх эрх ашгийг хамгаалах зорилготойгоор 2004 онд байгуулагдсан “Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо” ТББ өдгөө нийт 36 салбар, 1,380 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Тус байгууллага 2004-2015 оны хооронд “Монгол төмс” хөтөлбөрийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж, манай улс дотооддоо төмснийхөө үйлдвэрлэлийг 100 хувь хангаж, нутагшсан шинэ сортынхоо үрийг үржүүлэн, сайн чанарын төмсний үрээр тариаланчдаа хангадаг болсон билээ.
Үүгээр зогсохгүй 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн ХХААХҮЯ-ны хүсэлтээр, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол ногоо ” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, иргэдийн эрүүл, аюулгүй хүнсний хэрэглээнд дэвшилт гаргах зорилгоор дотооддоо тариалсан төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд “Хөдөө аж ахуйн зохистой дадал”-ыг /ХААЗД/ нэвтрүүлэхээр ажиллаж байна.
https://www.facebook.com/MFARD.MN
Т.Төрмандах: ХААЗД (GAP)- ыг нэвтрүүлэх нь иргэдэд эрүүл, аюулгүй хүнс хэрэглэхийн баталгаа, ногоочдод зах зээлд өрсөлдөх боломж
Иймд Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх ач холбогдлын талаар “Монгол ногоо” төслийн зохицуулагч Т.Төрмандахтай ярилцлаа.
– Сайн байна уу. “Монгол ногоо” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх болсон шалтгаан юу байсан талаар хуваалцахгүй юу?
– Монгол Улс Хятадаас жилд 40-60 мянган тонн хүнсний ногоо импортоор оруулж ирдэг бөгөөд үүний 60-70 хувийг байцаа, сонгинолог ургамал эзэлдэг. Тэр утгаараа “Монгол ногоо” төсөл нь хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортоор орж ирдэг ногоог дотооддоо тариалдаг болоход дэмжлэг үзүүлэн ажилладаг. Гадаадаас хүнсний бүтээгдэхүүн хяналтгүйгээр импортлогдож орж ирэх нь хүнсний эрүүл, аюулгүй байдлын баталгааг хангаж чадахгүй тул дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Ингэхдээ дотоодын төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд “Хөдөө аж ахуйн зохистой дадал”-ыг /ХААЗД/ нэвтрүүлэх нь чухал.
ХААЗД гэдэг нь товчоор газар тариалангийн үйлдвэрлэлийн аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад эрүүл, аюулгүй байдлыг хангах зохистой арга хэмжээнүүдийг хэрхэн мөрдөж байгааг итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын мэргэжилтэн баталгаажуулж, баримтжуулах цогц арга хэмжээ юм.
Уг дадлыг хүнсний чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгч өөрийн үйл ажиллагааны төрлөөс хамааруулан нэвтрүүлнэ гэж “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуульд 2015 онд заасан. 2019 онд “Жимс, хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар”-ыг баталснаар хуулийг хэрэгжүүлэх боломж бүрдсэн.
Тиймээс бид өнгөрсөн жилээс эхлэн Хөдөө аж ахуйн зохистой дадлыг газар тариалангийн салбарт тэр дундаа төмс, хүнсний ногооны салбарт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болж, олон улсын ISO стандартаар баталгаажуулдаг хувийн компанитай “Монгол ногоо” төсөл хамтран нэвтрүүлэх ажлыг баталгаажуулах үйл явцыг туршиж эхэлсэн.
Төрөл бүрийн сургалт явуулж, сургалтын үр дүнгээрээ баталгаажуулалтын ажилд оролцох аудитууд, зөвлөхүүдийг бэлтгэх сургалт зохион байгуулсан. Ногоочдод Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагын талаар танин мэдэхүйн сургалт зэргийг зохион байгуулсан. Үр дүнд нь энэ онд Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх ажил эрчимтэй эхлэхээр байна.
– Худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдалд иргэд маань ихээхэн анхаарал хандуулдаг болсон гэж боддог. Энэ нь магадгүй Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нутагшуулах хамгийн том шалтгаан байх. Өнгөрсөн жил туршилт явуулсан гэж та хэллээ. Туршилтаар ямар үр дүн гарсан бэ?
– Монгол оронд ургуулдаг төмс, хүнсний ногоо нь бусад хөгжингүй улс орнуудтай /олон жил газар тариалан хөгжсөн орнууд/ харьцуулахад харьцангуй эрүүл технологиор үйлдвэрлэгддэг. Өөрөөр хэлбэл, дээрх улс орнууд ургацаа нэмэхийн тулд эрдэс бордоог их хэрэглэдэг байхад монгол оронд бордооны хэрэглээ харьцангуй бага. Мөн бусад оронд жилдээ 3-6 удаа ургамал хамгааллын бодисыг цацаж хэрэглэдэг бол манайд 1-2 удаа хэрэглэдэг.
Үүнээс харвал, Хөдөө аж ахуйн зохистой дадлыг манай тэргүүний тариаланчид амьдрал дээрээ хэрэгжүүлж яваа боловч бүртгэлжүүлэн баталгаажуулаагүй болохоор бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд хүндрэлтэй байдаг.
Тиймээс Хөдөө аж ахуйн зохистой дадлыг албан ёсоор нэвтрүүлж, ногооны үйлдвэрлэл эрхэлдэг ногоочдод эрдэс бордоо, ургамал хамгааллын бодис, технологийг зөв хэрэглэх, зах зээлд хүчтэй өрсөлдөх боломжийг олгох нь зөв гэж үзсэн.
Монгол оронд зөвшөөрөгдсөн бодисыг технологийн дагуу, цаг хугацаанд нь зөв нормоор хэрэглэвэл эрүүл, аюулгүй хүнс үйлдвэрлэж байна гэсэн үг.
– Ногоочдод ямар давуу талыг олгох вэ гэж хүмүүс бодож байгаа байх?
– Дэлхийн хүн ам хурдтай өсөж, байгаль цаг уурын эрсдэл буюу цаг агаарын дулаарал бий болж байгаатай холбоотойгоор төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд ургамал хамгааллын бордоог улс орнууд ихээр хэрэглэх болсон тул эрүүл, аюулгүй байдал маш чухал болчихсон.
Хүмүүс аль болох эрүүл, аюулгүй хүнсийг худалдан авах чиг хандлага нэмэгдэж байна. Нөгөө талаар эрүүл, аюулгүй буюу Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн төмс, хүнсний ногоог зах зээлд нийлүүлэхгүй бол ногоочин хүн тариалсан хүнсний ногоогоо борлуулахад төвөгтэй болно.
Магадгүй хоёр жилийн дараа гэхэд бүх дэлгүүр, супер маркетууд Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн гэрчилгээ, лого бүхий төмс хүнсний ногоог авдаг болчихвол эхнээсээ зах зээл нь хумигдана. Энэ үед харин дадлаа нэвтрүүлсэн ногоочдод давуу байдал үүсэж, зах зээлд өрсөлдөх чадвартай болох юм.
Ногоочид өөрийнхөө үйлдвэрлэлд Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг ойлгох үедээ хүсэлтээ гаргавал бид баталгаажуулах байгууллагатай нь холбож өгөх юм.
– Хөдөө аж ахуйн зохистой дадлаар баталгаажуулах ажлыг энэ жил хэрхэн зохион байгуулах вэ?
– ISO баталгаажуулалт хийдэг компанитайгаа 2019 онд хамтран ажиллах явцдаа баталгаажуулах үйл явц, гарах өртөг зардлынхаа зураглалыг гаргасан. Өнгөрсөн оны төгсгөлд хүлэмжийн хүнсний ногоо тариалдаг хоёр аж ахуйн нэгжид баталгаажуулалтын гэрчилгээг нь олгосон.
2020 онд хамгийн багадаа төмс, хүнсний ногоо нийлүүлдэг 20 орчим иргэн, аж ахуйн нэгжид ХААЗД нэвтрүүлсэн баталгаажуулалтын гэрчилгээ олгохыг зорьж, өмнөх бэлтгэл ажлыг хангаж байна.
– Баталгаажуулах байгууллагад холбож өгөөд гэрээ хийнэ гэлээ. Ингээд л гэрчилгээгээ авах уу?
– Гэрчилгээ олгоно гээд хүссэн болгонд нь өгнө гэсэн үг биш. Шалгуур үзүүлэлтийг давж чадсан аж ахуйн нэгжүүдэд л олгоно. Туршилтын баталгаажуулалтын явцаас харахад нийт зургаа долоон чиглэлээр 83 шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой.
Гэхдээ зохистой дадал нэвтрүүлэх гэж байгаа аж ахуйн нэгжүүд эхний ээлжинд эдгээр шалгуур үзүүлэлтүүдээр өөрийгөө үнэлээд 50%-иас дээш хангаж байгаа бол манай төсөлд хандан хүсэлтээ гаргаснаар дараагийн шат дараалсан арга хэмжээнд хамрагдах боломжтой.
Баталгаажуулах байгууллага тарилтын өмнө нэг удаа аудит хийж, шалгуур үзүүлэлтүүдээс хэдэн хувийг хангаж байгааг нь дүгнэж гаргадаг. Хэрвээ уг шалгалтаар шаардлагад нийцээгүй зүйл байвал зөвлөхүүд тухайн ногоочинд зөвлөгөө өгөөд, засч сайжруулах хугацаа өгч наймдугаар сард буюу ургац хураалтын өмнө хоёр дахь аудитаар орно.
Энэ үед шалгуур үзүүлэлтийг хангасан гэж үзвэл Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн гэх гэрчилгээг олгож, ногоочин зах зээлд нэвтрүүлж буй хүнснийхээ сав, баглаа боодол дээр нэвтрүүлсэн гэх тэмдгийг тавьж, борлуулах боломжтой.
– Органик хүнс, Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн хүнсний ногооны ялгааг тайлбарлаж өгөхгүй юу. Энэ хоёр нь хоорондоо ялгаатай юу?
– Органик болон Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн төмс, хүнсний ногоо нь хоёр өөр ойлголт. Үүнийг хольж ойлгож болохгүй.
Органик төмс, хүнсний ногоо гэдэг нь тухайн хүнсний ногоог үйлдвэрлэхдээ ямар нэгэн химийн гаралтай бордоо, ургамал хамгааллын бодис огт хэрэглээгүй гэсэн үг.
Харин Хөдөө аж ахуйн зохистой дадал гэдэг нь тухайн улс оронд хэрэглэхийг зөвшөөрсөн эрдэс бордоо, ургамал хамгааллын бодисыг технологийн дагуу зөв хэрэглэсэн байхыг хэлнэ. Ургамал хамгааллын бодис буюу пестицидыг хамгийн сүүлд ургац хураахаас 28 хоногийн өмнө хэрэглэсэн байх ёстой. Ингэвэл ургамал хамгааллын бодис нь бүрэн задраад хөрс болон ургамалдаа пестицидийн үлдэгдэл үүсгэдэггүй. Мөн хүний эрүүл мэндэд аюул учруулдаггүй.
Органик хүнс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байгаа ч гэлээ аль ч өндөр хөгжилтэй оронд нийт үйлдвэрлэж байгаа төмс, хүнсний ногооны таван хувиас илүү гарч чадаагүй. Учир нь ургац нь бага байдаг тул зах зээл дээр ч өндөр үнэтэй гардаг.
Тэгэхээр заавал органик хүнс идэж байж эрүүл байна гэвэл үгүй юм. Аливаа ургамал, төмс хүнсний ногоог ургуулахад ногоочин хүн өндөр ургац авч байж ашиг олно. Дээрээс нь өвчин, хортон гарвал устгаж тэмцэх шаардлага гарах учраас ургамал хамгаалах бодис ашиглана. Гол нь үүнийг ашиглахдаа хүний эрүүл мэндэд аюул учруулахгүй байхаар гэх ойлголт юм. Мөн органик ногоог бодвол үнийн хувьд ч бага.
– Хөдөө аж ахуйн зохистой дадлаар баталгаажсан лого тэмдгийг хэрхэн таних билээ?
– Дэлхий нийтээр Хөдөө аж ахуйн зохистой дадал гэдгийг GAP гэсэн тэмдэглэгээгээр илэрхийлдэг. Ийм тэмдэг миний худалдан авсан төмс, хүнсний ногоон дээр байвал итгэл төгс худалдан авалт хийж болно.
Тэмдэглэгээ тавигдсанаар зах зээл дээр борлуулагдах төмс, хүнсний ногоо чанараараа ялгарч, эрүүл, аюулгүй хүнсний ногооны баталгаа бий болж буй хэрэг. Борлуулалтын газар, сүлжээ дэлгүүрүүд ч борлуулалтаа бодоод GAP тэмдэг тавигдсан ногоог л ногоочдоос авч эхэлнэ. Магадгүй 2-3 жилийн дараа төмс, хүнсний ногооны төрийн худалдан авалтаар Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн лого тэмдэглэгээтэй /GAP/ байна гэх шаардлагыг тавих байх.
– Ярилцсанд баярлалаа.
МОНГОЛ НОГОО ТӨСЛИЙН ТУХАЙД
Монгол ногоо төсөл нь 2016 оноос 2023 оныг дуустал нийт 7 жил хэрэгжих болно.
Төслийн зорилго: Төсөл нь “хүртээмжтэй, хүйсийн тэгш байдлыг хангасан хүнсний ногооны салбарыг тогтвортой хөгжүүлэх замаар Монгол улсад амьжиргааг дэмжих” зорилгыг хэрэгжүүлнэ.
Захиалагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Санхүүжүүлэгч: Швейцарын хөгжлийн агентлаг
Хэрэгжүүлэгч: “Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо” ТББ
Хамрах хүрээ
Уринхиад Баасанхүүгийн Ёндон
Монгол Улсын даян мэргэн, “Есүнхэй мэргэн” клубын үүсгэн байгуулагч, багш.
Тэр 21-хэн насандаа төрийн наадамд түрүүлж, улсын мэргэний болзол ханган, 27-хон насандаа Монгол Улсын даян мэргэн болсон ховор амжилтаар овоглодог. Хөлд, хэлд орсон цагаасаа л үндэсний спортын нэгэн төрөл болох суртай ойр өссөн гэж өөрийгөө тодорхойлох залуу харваач тун эгэл, бас төлөв даруу нэгэн ажээ. Б.Ёндон мэргэний аав нь Монгол Улсын Гарамгай харваач Х.Баасанхүү юм. Гарамгай харваачийн хүү, Монгол Улсын даян мэргэн Б.Ёндонг “Цэц магнай” булангийн хойморт урьж, ярилцлаа.
-Ярилцах урилга хүлээж авсанд баярлалаа. 2017 оны наадмаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо. Төрийн наадамд хоёр дахь удаагаа түрүүлснээс хойш та хэвлэлд бараг ярилцлага өгөөгүй юм билээ. 27 насандаа Монгол Улсын даян мэргэн болж байжээ?
-Одоо би 28 настай. Өнгөрсөн жил 27-тойдоо улсын наадамдаа хоёр дахь удаагаа түрүүллээ. Нутгийн уул ус түшиж, аав, ээж, ахан дүүс, намайг гэсэн бүх хүний сэтгэлийн хүчээр төрийн наадмын түрүүг хоёр дахь удаагаа хүртэж, даян мэргэн болсон гэж бодож явдаг.
-Таныг хоёр дахь удаагаа түрүүлэхэд аав тань онцгой их баярлаж байгаа санагдсан?
-Хөл нь газар хүрэхгүй л баярласан. Миний аав сурын спортын төлөө хорин хэдэн настайгаасаа өнөөдрийг хүртэл сэтгэл зүрхээ зориулж яваа хүн. Сурын спортыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр, хэн нэгнийг ялгаварлалгүйгээр хөгжүүлж ирсэн. Хүнийг ялгахгүй харьцдаг болохоор олон хүний хүндлэлийг хүлээж иржээ гэж би боддог юм. Нум сумны ном уншиж сурсан гэдэг. Ном уншихын сацуу хүмүүстэй их уулзаж, сурын талаар ярилцдаг, харваж байгаа хүмүүсийг хэдэн цагаар ч хамаагүй хараад суучихдаг байсан юм билээ. Ингэж үндэсний сурын спортод нэвтэрхий дурласан нь надад ч мөн нөлөөлсөн. Монголчуудын эртнээс хүндлэн дээдэлж ирсэн үндэсний язгуур спортоор улсдаа түрүү магнай болно гэдэг бахархалтай зүйл.
Хүүгээ төрийн наадамд түрүүлэх хэмжээнд өрсөлдөнө гэж таньж, үндэсний сур харваа руу хөтөлж оруулсанд нь би аавдаа мөргөж явдаг.
-Таны хувьд үндэсний сураар хичээллэж эхэлснээс хойшхи ид торгон үе нь 2010-2011 он байсан юм болов уу гэж боддог. 2010 онд улсын аваргад түрүүлж, олны хараанд өртөөд, 2011 онд төрийн наадамд 21 настайдаа анх удаа түрүүлсэн нь таны амьдралд тодоос тод дурсамж үлдээсэн байдаг байх, тийм үү?
-Тийм ээ. Тухайн үед бэлтгэл сургуулилтыг маш сайн хийдэг байсан. Миний төрсөн дүү, авга ахын хүү, аав бид дөрвүүлээ хамт бэлтгэлээ хийнэ. Аав биднийг олон ч тэмцээн уралдаанд оролцох боломж бололцоогоор хангаж өгдөг байлаа. Өөрөө ажил ихтэй учраас тэр бүр тэмцээнд оролцож чадахгүй. Намайг бол тэмцээн алгасуулахгүй. Заримдаа өөрийнхөө өмнөөс ч явуулна. Аав их том итгэл хүлээлгэж байгаа учраас би энд, тэнд тэмцээнд оролцохдоо хариуцлагатай байхыг хичээнэ. Олон тэмцээнд оролцохын хэрээр ухаажиж, туршлагаждаг. Бэлтгэл сургуулилтын гол учрыг ойлгож, хужрыг нь тунгаасан үе 2010 оноос эхэлсэн юм уу даа. Багануурт болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнд 20 настайдаа түрүүлсэн нь миний анхны том амжилт. Ингээд 2010 онд улсын аваргад түрүүлснийхээ дараа наадамд би их тааруу харвасан. Залуу хүний л алдаа байсан байх. Бэлтгэлийн формоо тааруулж чадаагүй. Залуу хүн буруу, зөв бодохын алийг тэр гэхэв. Гэхдээ энэ алдаагаа дараа жил нь буюу 2011 онд зассан. Улсын аварга шалгаруулах тэмцээн наадмаас 20-иод хоногийн өмнө болж байсан юм. Ингээд улсын аваргадаа дахин түрүүлснээс хойш тэр жил наадам хүртэлх бүх тэмцээнд түрүүлж билээ. Тэр жилийн наадам дэндүү сайхан болсон. Төрийн наадамд 38 онож, 21 насандаа анх удаа түрүүлэн, Монгол Улсын мэргэн боллоо. Дэд байр эзэлсэн, улсын мэргэн Б.Баярсайхан 35 оносон. Энэ бүхнийг эргээд бодоход тухайн жилийн наадамд өөртөө тун итгэлтэй, юунаас ч эмээж сандралгүй сайхан харважээ. Өөртөө итгэлтэй, бэлтгэл сургуулилт ч сайн байсан.
-Улсын наадамд түрүүлчихээд Төв цэнгэлдэхийн хойморт, хүндэтгэлийн индэр дээр шагналаа авах гээд зогсож байх яг тэр мөчид ямар бодол төрдөг вэ?
-Их гайхалтай мэдрэмж. Үнэхээр хүнийг огшоож чаддаг. Надад хэлэх гэхээр хэлж чадахгүй нэг тийм гоё мэдрэмж авч байсан үе цөөхөн л дөө. Миний амьдралын хамгийн сайхан дурсамж улсын наадмын түрүү хүртсэн тэр мөч байсан. Өөрийн эрхгүй л огшдог юм билээ. Яг юу гэж зүйрлэхээ мэдэхгүй л байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг… Дугаар 001 гээд уншаад эхэлсэн чинь л эмээгийн хэлж, ярьж байсан бүх сургаал толгойд эргэлдээд эхэлсэн. Би өвөө, эмээдээ их ойр өссөн учраас өөрийгөө гайгүй зөв хүмүүжилтэй хүн болж өсчээ гэж боддог. Ер нь хөгшчүүлийн хажууд өсөхөөр хүмүүжил их зөв болж төлөвшдөг. Тэрүүхэн хооронд их олон сайхан зүйл бодогдож байсныг санаж байна. Харваачдын шагналын зарлигийг хамгийн түрүүнд уншиж, шагнал гардуулдаг болохоор “Дугаар 001” гэж хэлүүт л огшоод, сандраад ирдэг юм билээ.
-Үндэснийхээ наадамд түрүүлэхийг их спорттой зүйрлэвэл олимп, дэлхийн аварга болж байгаатай дүйхүйц дээд амжилт нь юм даа?
-Тэгж зүйрлэж бас болох ч юм. Олимпийн алт, мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Н.Түвшинбаяр аваргаараа монголчууд бид бүгд бахархдаг, түүнийг хүндэлдэг. Гэхдээ төрийн наадамд үндэсний бөхөөрөө түрүүлж чадаагүй л байна. Энэ юуг харуулж байна вэ гэхээр монгол үндэсний спорт гэдэг нь өөрөө их агуу зүйл юм. Монгол бөхчүүд олон улсын ямар ч бөхийн төрлөөр хичээллэж, амжилт гаргаж чаддаг. Гэтэл монгол үндэсний бөхийг гадны ямар ч бөх төгс сайн эзэмшиж чадахгүй л байна. Яг үүнтэй адил монгол харваагаар дэлхийн ямар ч мундаг харваач сум тавиад түрүүлж чадахгүй. Гурван өдөр дараалан харваж өрсөлддөг наадам энэ цэц мэргэний төрөлд лав байхгүй. Үндэсний сур харваа хүний тэвчээр, ур чадвар, мэдрэмж гээд бүгдийг эхнээс нь дуустал шалгаж, сорьдог. Олон зүйлийг цогцлоож чадсан хүн л наадамд түрүүлдэг. Энгийн хүний нүдээр харахад хараа сайтай байхад л амжилт гаргачих юм шиг санагддаг байх. Гурван өдрийн турш харвахаар сүүлдээ хүн бухимдана, тэсвэр алдана. Юм юм л болдог доо. Тиймээс дэлхийд ганцхан монгол наадмаараа бид бүхэн бахархах ёстой. Олимпийн наадам үнэхээр бахархам ч үндэсний спортоо түгээхийг хичээж яваа миний хувьд монгол наадам маань түүнээс илүү сайхан.
-Та анх хэдэн настайдаа монгол сурын алтан шар зурхайд сум тавьж байв?
-Миний аав ярьдаг юм. 1990 оны улсын наадамд Ш.Даваахүү гэдэг хүн түрүүлж, Завхан аймгийн харьяат гэж нутгаа дуудуулахад өөрт нь их гоё санагдсан юм билээ. Тэр цагаас хойш аавд харваагаар хичээллэх хүсэл төрсөн гэдэг. Ингэж аав өвөөгөөр нум засуулж, харваж эхэлсэн юм билээ. Яг энэ үед нь би төрсөн. 1990 оны тавдугаар сарын 27-нд наадмын өмнөхөн төрсөн. Монгол Улсын дархан мэргэн Ш.Даваахүүг манай гэр бүлийнхэн шүтэж явдаг. Аавын хувьд н.Ядамсүрэн гэж хүний номыг харвах хүсэлтэй болсноосоо хойш ягштал уншсан гэдэг. Намайг ухаан орсон цагаас л манайд нум, сум байдаг байлаа. Хүүхэд байсан учраас зарим зүйлийг мэдэхгүй хугална. Аавыг харвадаг байхад би сумыг нь зөөж гүйдэг хүүхэд байлаа. Харваачийн хүүхдүүдийн олонх нь надтай адилхан байсан болов уу. Тэгж явахдаа ганц нэг сум тавина. Яг албан ёсоор 13 настайдаа 2003 онд бэлтгэл хийж эхэлсэн. Хамгийн анхны тэмцээн нь Завхан аймгийн хүүхдийн спортын наадам. Тэр тэмцээнд гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль зүүж маш их урам авсан. Удалгүй манайх Завханаас Эрдэнэт хотод нүүж ирсэн нь миний амжилт гаргах үндэс болжээ. Яагаад гэвэл, бидний шүтээн болсон Ш.Даваахүү мэргэнд шавь орж, түүний удирдлагад аав, бид хоёр бэлтгэл хийж эхэлсэн. Дархан мэргэн Ш.Даваахүү бол аавын ч, миний ч багш. Ш.Даваахүү багшаас суралцах зүйл үнэхээр их. Наанадаж тэмцээнд оролцохдоо биеэ зөв авч явахаас эхлээд олон талаар бидэнд үлгэрлэдэг. Ингээд багшаар эрдэм заалгаснаас хойш 2014 оны тавдугаар сард анх нээлтийн харваанд оролцохоор хотод ирж, 20 сумнаас 19 онож түрүүлсэн. Эрдэнэтэд бэлтгэл хийж эхэлснээс хойшхи анхны түрүү энэ. Ер нь сурын талбайд гарснаас хойшхи анхны түрүү гэж хэлнэ дээ. Тухайн үед Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Цагаандалай ах тэмцээнийг хөтөлж байгаад “Баасанхүү маань өөрөөсөө гадна бас нэг мэргэн харваачтай иржээ” гэж дуудахад үнэхээр сайхан санагдаж билээ. Түүнээс хойш дөрвөн жил наадмын хүүхдийн харваанд харвахдаа нэг л удаа тавдугаар байр эзэлсэн. Наадамд айрагдана гэдэг үнэхээр хэцүү л дээ. Байранд орох гэж улайрахгүй, зөв харваж явсны хүчинд өнөөдрийн амжилтад хүрсэн юм болов уу гэж боддог. 2006 онд хүүхдийн сурд харваж байхдаа дэд мастерын болзол хангасан. Дараа жил нь отго харваанд харвахдаа 32 онож, спортын мастер болсон. Спортын мастер цол авахдаа зэрэгцээд оюутан ч болсон. Намайг спортын мастер болж байхад Эрдэнэтэд ирж, надтай хамт бэлтгэл хийж эхэлсэн Л.Отгонбаяр ах надаас түрүүлээд төрийн наадамд түрүүлсэн билээ. Тэр үед “Надад ч гэсэн боломж байгаа юм байна” гэсэн бодол шууд толгойд орж ирсэн. Л.Отгонбаяр ах 2010 онд, би 2011 онд түрүүлж, багшийгаа, аавыгаа баярлуулж байлаа.
-Л.Отгонбаяр мэргэн та хоёр хоёулаа “Хангарьд”-аар овоглодог, бас нэг багшийн шавь?
-Тэгэлгүй яах вэ. Үндэсний сур харваагаар “Хангарьд”-ыг гүйцэх газар бараг байхгүй дээ. Манай спорт хорооныхон багаараа 11 удаа улсын аваргад түрүүлжээ. Тэр 11 түрүүний тавд нь хамт явлаа. Багийнхаа гол хүмүүсийн нэг нь байснаараа бахархдаг. Олон сайхан мэргэн төрсөн. Зэрэгцүүлээд жагсаахад өндөр намаар чацуу таван мэргэнтэй. Дархан мэргэн Ш.Даваахүү, даян мэргэн Х.Баасанхүү, даян мэргэн Б.Ёндон, улсын мэргэн З.Сүлдболд, даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр, 2016 онд надтай товх харваж түрүүлсэн улсын мэргэн Д.Дэмбэрэлсайхан гээд байна. Бүгд Эрдэнэтээс гаралтай. Бүгдээрээ тухайн үедээ шилдэг нь байсан, суурь сайтай.
-Та 2011 онд түрүүлснээсээ хойш ерөнхийдөө таван жил дорвитой амжилт үзүүлж чадалгүй завсарлажээ. Тэгээд 2016 онд дэд байр, 2017 онд хоёр дахиа түрүүлж, даян мэргэн болсон. Энэ хооронд ер нь юу юу болж өнгөрөв? Яагаад амжилт гаргаагүй гэж боддог вэ?
-2011 онд буюу наадамд түрүүлсэн жилдээ би ажилд орж, бэлтгэл хийх цаг зав хомс болсон. Тэмцээндээ бэлтгэ гэж чөлөө олгодог байсан ч бусад олон шалтгаан байсан. Гэр бүлтэй болж, ар гэртээ анхаарал тавих үүрэг хүлээсэн. Бас эрүүл мэндийн шалтгаанаар нэлээд олон жил тууштай бэлтгэл хийж чадаагүй. 2012 оны бэртлээсээ болоод багагүй хугацаа алдсан. 2015 оноос илүү их бэлтгэл хийх ёстой юм байна гэдгээ ойлгож Хил хамгаалах ерөнхий газар дээр очсон. Хэнийг ч танихгүй, юугаа ч мэдэхгүй хүн Хүний нөөцийн албаны дарга, хурандаа Батбаяр гэж хүнтэй уулзсан. Таньдаггүй, өмнө нь харж байгаагүй нэг залуу ажил яриад ороод ирэхээр тэд их гайхсан байх. Миний насыг асууж байна. Би “Эрт цаг Монголын хилийг эрхий мэргэн харваачид манаж байсан. Тиймээс өнөө цагт хил хамгаалах байгууллага харваачгүй байж болмооргүй санагдаж байна. Миний бие Хилийн цэргийн байгууллагад үндэсний сур харвааг хөгжүүлж, нэрийг нь өндөрт өргөж явах хүсэлтэй байна” гэж хэлсэн. Харин байгууллага маань миний саналыг дэмжиж, намайг сайхан халуун дотноор хүлээж авсан. Яг тэр үеэс миний амжилт эргээд хэвийн болж эхэлсэн. Бэлтгэл сургуулилтад л өөрчлөлт ордог юм билээ. 2015 оны улсын наадмын шилдэг наймд багтлаа. Сүүлийн хоёр сумаа алдаад байр эзэлж чадалгүй хоцорсон ч тухайн жилдээ харваачдын наадамд түрүүлсэн. Тэгээд 2016 онд аавынхаа шавь Д.Дэмбэрэлсайхантай товх харваж, үзүүрлэж билээ. Энэ үед аав өмнөхөөсөө ч их баярлаж байсан. Тэр харваан дээр өөрөө жаахан алдаа гаргаад түрүүлж чадаагүй. Түүнээс биш 2016 оныг эргээд бодоход би үнэхээр сайн байсан юм билээ. 2017 онд улсын наадамд хоёр дахь удаагаа түрүүлсэн. Өөрийгөө эргүүлэн олоход маш их тусалсан Хилийн цэргийн байгууллага, удирдлагууд, нийт албан хаагчиддаа баярлаж явдаг. Наадам болоход Монгол орны хилийг тойрон манаанд зогсож буй бүхий л хилчин дайчид бөхчүүд, харваачдынхаа төлөө залбирдаг. Тэр сайхан хүч энерги нь бидэнд нөлөөлдөг гэж боддог.
-Анхны түрүү, хоёр дахь түрүү хоёрын хооронд зургаан жилийн зай байна. Энэ хугацаанд та өөрийгөө голж байсан уу. Сураа орхих талаар бодож байв уу?
-Тийм зүйл огт бодож байсангүй. Удахгүй 30 хүрнэ. Тэгэхээр одоо сур харвааны хөгжлийн төлөө оролцох зүйлдээ оролцоод, хэлэх зүйлээ хэлэх ёстой гэж боддог. Тэр утгаараа клуб, холбоо байгуулсан. Үндэсний сураар маш олон тэмцээн болдог ч хүмүүс бараг мэддэггүй. Жилд бараг 20-иод тэмцээн болж байна. Гэтэл ганцхан наадам л хүмүүст харагддаг. Улсын аварга шалгаруулах тэмцээнийг мэдээлээд л өнгөрнө. Хүмүүс бидний амжилтыг наадмаар дүгнээд байдаг. Гэтэл би гэхэд бэртэлтэй байсан ч наадмаас бусад тэмцээн, уралдаанд цөөнгүй түрүүлсэн. 38, 39 онож байлаа. Харваачдын маань энэ мэт амжилт хүмүүст харагддаггүй бололтой. Наадам бол арай өөр. Бэлтгэл сургуулилт, сэтгэл санаа гээд бүх зүйл тэгширч байж л наадамд түрүүлнэ. Наадмаас бусад тэмцээнд боломжийн сайн оролцоод явсан болохоор шантраад байдаггүй. Харин 2010, 2011 оны форм, тэр үеийн мэдрэмжээ эргүүлж авахын тулд л хичээж байсан.
-Хоёр түрүүлсэн хүнд одоо гурав дахь түрүүний талаар бодогдох юм уу. Таны давуу тал бол таны залуу нас гэж харж байна?
-Би өнөөдрийг хүртэл 15 жилийн хугацаанд харвасан байна. Ийм олон жил тасралтгүй харвасан харваач цөөхөн л дөө. Зөвхөн насанд хүрэгчдийн ангилалд гэхэд 10 жил харважээ. Энэ хугацаанд хоёр түрүүлж, нэг үзүүрлэв. Долоон удаа байранд ороогүй. Энэ юуг харуулж байна вэ гэхээр монгол төрийн наадам тийм амар хоол биш гэдгийг илтгэж байгаа юм. Олон сайхан аавын хүү бэлтгэл сургуулилтаа сайжруулаад оролцдог. Тиймээс би шууд тэгнэ, ингэнэ гэж хэлж чадахгүй. Хэлэхийг ч хүсэхгүй. Гэхдээ мэдээж бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд, чадах чинээндээ оролцоно. Тэр үед бүх талаараа сайн байж чадвал гурав дахиа түрүүлэх хувь тохиол олдох байх. Залуу хүний хувьд бэлтгэлээ сайн хийгээд явна даа.
-Тухайн өдрийн наадмын аз, эз гэж байх уу?
-Байна.
-Тэгвэл та азанд хэр их итгэдэг вэ?
-Нэг их итгэдэггүй. Гэхдээ аз бол хөдөлмөрлөсөн хүнд л тохиодог гэж боддог. Түүнээс биш зүгээр сууж байгаа хүнд аз хэзээ ч тохиохгүй. Манай харваан дээр гэхэд 40 удаа аз тохионо гэж огт байхгүй. Үнэхээр зөв зүйтэй бэлтгэл хийж байсан бол нэг, хоёр удаа аз дайраад өнгөрөх тохиолдол бол бий байх. Үндэсний сурын харваан дээр нэгээр илүү бол мянгаар илүү гэдэг. Нэг сум л оноход нэлээд хэдэн хүний урд орно.
-Та “Есүнхэй мэргэн” клуб байгуулжээ. Танай клубын үйл ажиллагаа тогтмол байж чаддаг уу, та өөрөө хэр олон шавьтай болж байна вэ?
-“Есүнхэй-335” холбооны тэргүүнээр 2012 оноос хойш ажиллаж байна. “Хангарьд” спорт хорооны харваачид хамтран 2004 онд байгуулсан. Тэгээд зургаан жилийн өмнө надад хүлээлгэж өгсөн. Уул уурхайн компанид ажиллаж байх үед бэлтгэл хийх боломж муу байлаа. Эрдэнэтийнхэн Эрдэнэтдээ, би энд ганцаараа болчихоод болдоггүй. Дээр нь нийслэл хотод сурын харваа сонирхъё гэхээр очих газар бараг байхгүй байсан. Хүмүүс ч их санал тавьсан. Энэ бүхэн дээр үндэслээд клубээ байгуулсан. Тэр цагаас хойш дөрвөн жил өнгөрсөн байна. Клуб нээснээс хойш яг идэвхтэй харваж байгаа 40-өөд хүнтэй болж. Ирж, очоод явдаг 100 орчим хүн байдаг.
-Монголд үндэсний сур харвааг сонирхож, харваж сурахаар зорьж ирдэг хүн хэр олон байдаг вэ?
-Би өөрөө үндэсний спортын хүн болоод ч тэр үү байнга ажигладаг юм. Үндэсний спорт хүнийг маш сайхан хүмүүжүүлдэг увдистай. Япон, Солонгос гэх мэт орон үндэсний спортоо хөгжүүлэхийн тулд бүр багаас нь эхэлж анхаарал тавьдаг. Хүүхдийг дунд сургуульд байхаас нь үндэсний спортоо зааж, спортоор дамжуулан хүмүүжүүлж байна. Ингэж байж ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг бэлтгэдэг байх. Өмнөд Солонгосоор жишээ авъя. Би тэнд олон удаа тэмцээнд оролцож байсан. БНСУ-д дунд сургуульд нь үндэсний харваагаа заадаг юм билээ. Тэр нь хөгжсөөр өнөөдөр байт харвааны дэлхийн шилдгүүд Өмнөд Солонгосоос л төрж байна. Харин манайхан барууны соёлыг хийсвэрээр дууриах болсон юм шиг санагддаг. Нэг хэсэг үндэсний дээл хувцас өмссөн хүнийг хөдөөнийхөөр нь дууддаг байлаа шүү дээ. Одоо харин эргээд өөрчлөгдөж байна, ойлгодог хүн олон болсон байна.
Үндэсний сур харвааг Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн программд оруулмаар л санагддаг. Ганц сур харваа ч биш үндэсний бүхий л спортоо. Манай клуб дээр ирж, сур харваагаар хичээллэдэг хүмүүс нэг л зүйлийг надаас хүсдэг. “Би мундаг тамирчин болох зорилготой ирсэнгүй. Үндэсний спортоо ойлгоё, үүгээр бахархдаг болмоор байна. Монгол хүн учраас хааяа нэг харваж баймаар байна” гэж хэлдэг. Ийм гоё зорилготой хүмүүс манай клубт олноор ирдэг. Ер нь үндэсний спортоо ойлгож, хүндэлж, бахархдаг хүн мянга мянгаараа нэмэгдэж байгаад би баяртай явдаг. Үндэсний спорт бол үндэсний дархлаа юм шүү дээ.
-Танд хэчнээн нум байна вэ?
-Дөрөв байдаг. Бүгдээр нь харвахгүй. Гурван нумыг маань Сэлэнгэ аймгийн Дулаанхаан сумын Баатар гэж хүн урласан. Хоорондоо тус бүр 10 жилийн зайтай хийж байсан юм. Одоо харваж байгаа нумыг хийсэн хүн нь бурхан болсон. Үнэхээр сайн нум урладаг хүн байлаа. Нэг нумыг аав хийж өгсөн. Ийм нумуудаар л цэц сорьж байгаа.
-Улсын наадамд түрүүлсэн 20 настай залууг индэр дээр шагналаа гардаад зогсож байхыг хараад бахархаж байлаа. Төлөв, түвшин, буурьтай харагдаж байсан. Магадгүй энэ нь сурын спорт нөлөөлснийх үү, эсвэл таны унаган зан уу?
-Харваагаар хичээллэдэг залуус үйл хөдлөл, үзэл бодлын хувьд их тогтвортой болдог. Цочмог ааш гаргадаггүй. Аливааг бодож, тунгаасны үндсэн дээр шийдвэр гаргах хэмжээний хүлээцтэй болж хүмүүждэг. Нэг онолоо гээд баярлаж хөөрөхгүй, алдахаараа гуньж гутрахгүй. Энэ нь зөвхөн тэмцээний үед бус амьдрал дээр ч харагддаг. Хатуужил сурдаг. Баяр баясгалантай зүйл болоход тэр бүхнийг сайхнаар хүлээж авдаг, юу юугүй хөөрч дэгдэхгүй. Энэ бүхнийг надад сурын спорт суулгаж өгчээ. Түүнээс биш би багадаа нэлээд хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Харин сурын спорт намайг жинхэнэ утгаар нь хүмүүжүүлсэн дээ. Анх сур харваагаар хичээллэж байхдаа боломжийн харвахаараа хөөрч гүйдэг л байлаа. Тэгээд удаан хичээллэх тусам намба сууж байна даа.
Ярилцсан Б.Бадамгарав \ Zindaa.mn
Монголын морьт харвааны холбооны тэргүүн, “Хан Монгол” морьтны холбооны тэргүүн, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Морьт цирк, морьт харваа, орлон тоглогчдыг хөгжүүлэхэд үнэт хувь нэмрээ оруулсан эрхэм хүмүүн.
Монгол Улсын циркид циркчнээр ажлын гараагаа эхэлж, Морьт үзүүлбэрийн циркчин болж “Морьтны гайхамшиг” үзүүлбэрийн анхны багт ажиллаж байгаад Солонгос Улсын Чежү-д монгол цирк, морьт циркийг сурталчилан танилцуулахад үнэт хувь нэмрээ оруулсан. Тэрээр морьт цирк болон амьтны циркийг хөгжүүлэх зорилготой ажилладаг бөгөөд Морьт харвааг хөгжүүлэх зорилгоор олон улсын хэмжээний тэмцээн уралдааныг Монголдоо зохион байгуулсаар ирлээ. Түүний бэлтгэсэн шавь нар морьт цирк, морьт харвааны үзүүлбэрээр дэлхийн хэмжээнд амжилт гаргаж байгаа бөгөөд Кино орлон тоглогчдын зах зээлд амжилттай ажиллаж байна.
https://www.facebook.com/khanm…
https://www.facebook.com/Khanm…
Ярилцлага унших
“Циркиус Монголиа Хадгаа” болон “Хан Монгол” морин циркийн хамтлаг хамтран энэ сарын 25-наас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдөр бүр Монгол үндэсний хэв маягтай циркийн үзүүлбэрүүдээрээ үзэгч түмнийгээ бахдуулах бишрүүлж байгаа. Тэр дундаа олон жилийн турш гадна дотнын үзэгчдийг гайхуулж, 2012 оноос эх орондоо тоглолтоо толилуулж ирсэн “Морьтны гайхамшиг” үзүүлбэрийн хамт олныг онцлохгүй байж болохгүй. Ингээд “Хан монгол” циркийн захирал Ш.Цогтхүүтэй ярилцлаа.
–Энэ удаагийн тоглолт чинь юугаараа онцлог вэ. “Циркиус Монголиа Хадгаа” продакшнтай хамтран тоглож байгаа гэсэн?
-Энэ жил “Морьтны гайхамшиг” үзүүлбэр үүсгэн байгуулагдсаны 40 жилийн ой, мөн тэрхүү номерыг санаачлагч Монгол Улсын гавьяат жүжигчин Долгорын Норовцэрэн багшийн маань мэндэлсний 90 жилийн ой давхцаж байгаа. Энэхүү тоглолт маань эдгээр ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах ажлын нэг байсан. Тодорхой шалтгааны улмаас хугацаанаасаа бага зэрэг хойшлогдсон ч амжилттай явагдаж байна. “Циркиус Монголиа Хадгаа” манай цирк хоёр хамтраад үндэсний хэв маягтай нэгдсэн тоглолт 30-ны өдөр хүртэл үзэгчдэдээ хүргэнэ. “Морьтны гайхамшиг” үзүүлбэр маань циркийн манежинд тоглогддог хэлбэрээрээ тоглогдоно. Өмнө дандаа цэнгэлдэх хүрээлэн, стадионд тоглож байсан бол одоо циркийн үзүүлбэр гэдэг утгаараа манежинд хийж байгаа .
–Циркийн манежинд тоглох,задгай талбайд тоглох хоёр юугаараа ялгаатай юм. Илүү давчуу орон зайд баригдаж тоглох болохоор нарийн ажиллагаа шаардагдах байх?
-Яг ч давчуу гэж хэлж болохгүй л дээ. Манежны тойрог маань олон улсын стандартад нийцсэн хэмжээтэй байдаг. Морины хурдаар давхиж болох хамгийн жижиг тойрог буюу 13.5 метрийнхэмжээтэй.Энэ бол морин циркийн үзүүлбэрийн нарийн гүйцэтгэл хийхэд хамгийн тохиромжтой талбай юм.Яагаад гэхээр гадны нөлөө багатай. Задгай талбайд тоглож сураагүй морь бол гаднах талбайд замныхаа дагуу явах ч байна, явахгүй ч байна. Тойрогт анхнаасаа хийгээд дасчихсан морь нарийн гүйцэтгэлийг хийж ажиллаж чаддаг.
-“Морьтны гайхамшиг” тоглогч эртнээсээ алдартай байсан. Гэхдээ нэлээд хугацаанд тасалдсан шүү дээ?
-Яг ч тасалдсан гэж хэлж болохгүй. Бид гадаадад тоглолтоо хүргээд л явж байсан.Харин сүүлийн жилүүдэд хүний нутагт хөгжүүлээд байдаг Монголдоо яагаад хөгжүүлж болдоггүй юм бэ гэсэн байр сууринаас эндсургалтын төв байгуулаад яваандаа цирк болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Манай морьтны тоглолт социализмын үед анх гарч байхдаа “Моринд гарамгай монгол залуус” нэртэйгээр нээгдэж байсан. Үнэхээргайхалтай үзүүлбэрүүд үзүүлдэг байсан учраас яваандаа “Морьтны гайхамшиг” гэж нэртэй болсон. Улсын циркт л тоглогдохгүй удсанаас биш харин ч хуучин “Морьтны гайхамшиг” тоглолтоосоо өргөн цар хүрээтэй, илүү үзүүлбэр нь баялаг, үзүүлэх чиглэл нь хүртэл өөрчлөгдөж, хөгжсөн.
–Монголчууд моринд гарамгай гэдэг үүднээсгадны үзэгчид илүү сэтгэл хөөрлөөр хүлээж авах, хүлээлт байдаг болов уу?
-Сайн хүний нэрийг мянга худалдаж иднэ гэдэг шиг бидний өвөг дээдэс Чингэс хаан монголчуудыг морьтой нь, Монгол гэдэг нэртэй нь дэлхийд дархалж өгсөн гавьяатай хүн. Тийм ч учраас гадны хүмүүс дайчин монголчууд гэдэг утгаар нь хүлээж авдаг. Энэ ч үүднээс бид ялангуяа морины үзүүлбэрийг дутуу хийх, алдаа гаргах, муухай харагдах эрх байхгүй.
–Манайхаас өөр морин цирк нь өндөр хөгжсөн ямар орнууд байна?
– Европын орнууд чинь ерөөсөө морины соёл нь урлаг болж хөгжөөд нэлээд удчихсан. Хэдэн зуун жил үе, удам дамжчихсан байдаг. Манайх морины ахуй соёл гэдэг утгаараа хэдэн мянга жил хөгжсөн ч урлаг тал руугаа бол 70 гаруй жилийн л түүхтэй. Яг энэ чиглэлээрээ сонгодог морин цирк болгож хөгжүүлсэн орон Оросоос авахуулаад олон байгаа.
–Сонгодог морин циркийн үзүүлбэр гэхээр юугаараа онцлог вэ?
-Миний мөрөөдөл гэвэл Монголын морин циркийн үзүүлбэрийг “Морьтны гайхамшиг” үзүүлбэрээс гадна сонгодог чиглэл рүү хөгжүүлэх гэсэн туйлын хүсэл.Энэ бол морины төгс сургалтыг хэлээд байгаа юм. Морь хүнтэй бараг ярихаас наагуур болоод ойлгодог. Яв гэхээр яваад, унт гэхээр унтаад бүжиглэдэг, ямар ч ташуургүй, эмээл хазааргүй морийг сургадаг болсон байна. Манай морин цирк ч мөн адил нийгэмтэйгээ хөл нийлээд энэ чиглэл рүүгээ хөгжих хэрэгтэй байгаа юм. Циркийн урлагт манай бусад урлагаас онцгой нэг юм байдаг. Дэлхийн улс оронд Монголын циркчид л Монголын нэрийг өндрөөр өргөж, тахалж явдаг. Гашуун үнэнийг хэлэхэд манай эстрад, поп рок оддын ажил уран бүтээл дотоод зах зээлдээ л хүрч байдаг бол бид нарынх хүний нутагт очиход хэл яриа гэхгүй бие, сэтгэл үйлдлээрээ үзүүлбэрээ толилуулдаг. Түүнчлэн манай цирк дэлхийд дээгүүр байр суурь эзэлдэг Орос суурин дээр монгол хөөмий, уртын дуу, бүжигтэйгээ хослуулж чаддаг болохоор манай циркчид хаана ч очсон нүүр бардам байдаг.
–Морин циркийн морьдыг хэрхэн яаж сонгодог юм бол?
-Зарим хүмүүс миний морь номхон юм чинь циркт сургаж болох байх гэдэг. Болно л доо. Гэхдээ миний баримталдаг зарчим эсрэгээрээ огт хүн эдэлж байгаагүй, эмнэг адуу аваад, анхнаасаа суурийг тавих сонирхолтой. Хоёрт, “Морьтны гайхамшиг” тоглолтын хувьд биерхүү, том морь хэрэгтэй болдог. Яагаад гэхээр хажуу талд нь зүүгдэх, дээгүүр доогуур нь орж гарахад гэдэс, хөл хоорондын зай хол байх ёстой, хажуу талд нь унжихад дагаад ороод ирэхгүй байх ёстой. Ийм шалгуур хангахаас гадна мэдээж царай зүс, өнгө үзэмж, нас хүйсийг нь харна. Залуу морь сургаад авчихсан байхад удаан эдэлнэ. Түүнээс биш баячуудтай адил хурдан морь сонгодог шиг шилж сонжоод аманд нь орсон үнээр нь худалдаж авахгүй.
–Том биетэй адуу гэхээр Монгол морьд жижигддэг байх нь ээ?
-Биерхүү Монгол адуу байна. Баруун, баруун хойд зүг рүүгээ гайгүй том адуу байдаг. Ерөнхийдөө эрлийзжсэн адуу л ажлын шаардлага хамгийн сайн хангадаг. Яг Европын цэвэр цусны том адуу болохоор илүү эмзэг болчихдог.
–Адуугаа та өөрийн биеэр сонгодог уу. Адуу, малтай их харьцдаг болохоор ер нь уяачдаас дутахгүй морь шинжинэ биз?
-Ерөнхийдөө л өөрөө харж, үзэж байж сонгоно доо. Өөрийнхөө мэргэжил, ажлын шаардлагын хүрээнд бол шинжээч байлгүй яахав. Сэтгэлд хүрсэн адуугаа шөнөжин зүүдэлж байгаад л, ямар ч үнэтэй байсан авахын төлөө л зүтгэдэг.
–Адуугаа хэдэн настайгаас, хэдий хэр удаан хугацаанд сургадаг вэ?
-Тухайн адууны характер болон ямар сургалт гэдгээс шалтгаална. Түүнээс би нэг сарын дотор ч юм уу, арван хэд хоногийн дотор сургачихдаг юм гэж амлаж болохгүй. Шинэ мал, шинэ амьтантай ажиллаж эхлэнэ гэдэг чинь ахиад л анхнаасаа л амьтан сургаж эхэлж буй шинэ сургагч шиг байдаг. Эхлээд морьныхоо характерийг мэдээд, түүнд нь тааруулж сургана уу гэхээс өөрийнхөө хийлгэх гэсэн юмыг хүчээр нүдээд байвал яг хийлгэх гэж байгаа үзүүлбэрт нь таараагүй адуу байна. Морийг сонгоод унаж үзэхэд энэ морь нэг тиймэрхүү үзүүлбэрт л таарах юм байна даа гэсэн багцаатай болдог. Аль болох богино хугацаанд сургаад авахыг боддог ч багадаа л хоёр, гурван сар шаардагддаг.
– Морио сургахын хажуугаар тухайн морьдтойгоо хүнээ бэлдээд явдаг байх. Нэг морин дээр нэг л хүн сургуулилдаг юм уу, олон хүн зэрэг ажиллах уу?
– Морийг ямар ч тохиолдолд бэлэн байлгах үүднээс хүүхдүүдийг байнга сольж явдаг. Түүнээс нэг морийг нэг л хүн өмчлөөд үзүүлбэр хийгээд байвал болохгүй. “Морьтны гайхамшиг” тоглолтын хувьд тухайн морь янз янзын хүнтэй ажиллаж байж тэр бүхэнд үргэхгүй, зугтаахгүй бэлэн болдог. Харин бүжиглэдэг, жүжиглэдэг морины хувьд яг нэг хүн тулж ажиллаж, гаршуулдаг юм.
– Танай цирк өөрийн хичнээн адуутай вэ?
-Одоо 20 гаруй адуу байна. Үржлийн хэдэн адуу бас байгаа.
–Өөрсдөө адуугаа үржүүлж байгаа юм уу. Хэзээнээс адуугаа өсгөж эхэлсэн юм?
-Өөрсдөө үржүүлээд жил гаруй л болж байна. Материаллаг баазтай болчихсон болохоор өөрсдөө шаардлагатай морио үржүүлж эхэлсэн. Нэгдүгээрт багаас нь авч сургахад амар, хоёрт хөрөнгө санхүүгээ хэмнэх үүднээс өөрсдийн үржлийн адуу давуу талтай. Нөгөөтэйгүүр хүний гар дээр төрнө гэдэг чинь дөл нь зөөлөрдөг. Манай монгол адууд бэлчээрт төрдөг болохоор хагас зэрлэг шахуу байдаг.
–Төл хичнээнийг хүлээн авсан бэ?
– Энэ жилдээ дөрвөн унага гарсан. Тэд нар маань гурван жилийн дараанаас ажилдаа орж эхэлнэ дээ. Тэр болтол эрүүл энх өсгөх нь л чухал байна.
–Морин циркчин бусад циркийн жүжигчдээс юугаараа онцгойрдог юм. Ямар чадвар эзэмших ёстой вэ?
-Морин циркчин өөрөө зуун хувь сайн байгаад хамтрагчаа дутуу бэлдэх юм бол хэн ч биш. Багааражилладаг бусад циркчдийн хувьд хоорондоо ярилцаад ойлголцож болдог. Морин циркчин хүн морио хийх үзүүлбэрийнхээ хэмжээнд бүрэн сургаж, итгэлтэй болсны дараа өөрөө зуун хувь үзүүлбэрээ гүйцэтгэж байж төгс тоглолт хүнд хүргэдэг. Бид нар чинь тайзандээр хичнээн хүмүүс рүү хараад инээгээд үзүүлбэрээ үзүүлж байсан ч нүднийхээ булангаар морио байнгынхянаад л, санаа тавьж байдаг. Тэр утгаараа морины циркийн жүжигчин залхуу байх үндэслэлгүй. Байнга морио тэжээнэ, эмчилнэ, арчилна, хоол хүнсийг нь өгнө гээд цаг үргэлж зогсоо зайгүй ажилладаг даа.
–Циркийн жүжигчдийг их багаас нь бэлдэж авдаг. Харин яагаад морин циркийн жүжигчдийг багаас нь сургадаггүй юм бэ?
-Морин цирк хурд хүч, тамир шаардсан урлаг тул гарын тамир гүйцсэн хүн хийх ёстой.Морины хөдөлгөөн дээр биеийн хөдөлгөөнийг зохицуулж авч явна гэдэг бага насны хүүхдэд арай эрсдэл ихтэй. Ер нь 16 нас хүрсэн залуусыг авч бэлддэг.Энэ насны хүүхдүүд гарын тамир гүйцэж, өөрийгөө их бага хэмжээгээр аваад явах чадвартай болдог. Хоёрт морин дээрээс буугаад үсрээд гарахад бага насны хүүхэд бие жижиг учраас тушигдаад байдаг. 13 настайгаас нь эхлүүлээд гурван жил сургахад 16 хүрэхдээ жагссан сайхан морин цэрэг болж байгаа юм даа.
–Та морин дээрх нум сум харвааны үзүүлбэрийг наадмын нээлтэд оруулах талаар санал дэвшүүлж байсан. Тэгвэл үнэхээр үзүүштэй номерын нэг болох байх даа?
-Энэ үзүүлбэрийг наадмаар үзүүлж байсан. Гэхдээ морин дээрх нум сум харвааны үзүүлбэрийг моринд гарамгай, нум сум чадамгай эзэмшсэн, мэргэжлийн харваач хүн үзүүлэхгүй бол зүгээр гоё харагддаг гээд хэн дуртай нь хийжболохгүй. Наадмаар олон түмний дунд тоглуулахад ер нь эрсдэл ихтэй. Сайхан хийж чадах юм бол жинхэнэ монголын бахархал болно. Би морин дээрх сум харвааны үзүүлбэрийг цаашид илүү хөгжүүлж олон түмэндхүргэх юмсан гэж бодож явдаг. Түүнчлэн хүүхэд залуустаа ч илүү зааж сургах юмсан гэж боддогдоо.
–Та нар гадагшаа, дотогшоо явж үзүүлбэрээ үзүүлэхэд адуугаа хэрхэн авч явдаг вэ?
-Социализмын үед гадаадад тоглохдоо засгаас бүх мөнгийг нь даагаад, вагоноор тээвэрлээд аваад очдог байсан. Харин одоо тоглолт эхлэхээс тодорхой хугацааны өмнөтухайн орон нутагт ньбогино хугацаандморио сургаж бэлтгээд тоглодог жишиг тогтлоо. Ингэхээр явдлын зардал, малын хорио цээрийн бичиг гаргах гээд олон юмаа хөнгөвчилж байгаа юм л д.
–Тэгэхээр морьдоо түр авч хэрэглэдэг юм уу, худалдаж авчихаад тэндээ үлдээчихдэг юм уу?
-Янз янз байна. Хамтрагчтайгаа яриад хэрвээ бид нарморийг нь гаргая. Та бүхэн сургаж бэлдээд ав гэвэл бэлдэж тоглочихоод буцаад ирнэ. Харин цаанаасаа морь гаргаж чадахгүй гэх юм бол морьдоо үнэ тохирч аваад буцахдаа зардаг юм уу, эсвэл тэндээ бааз болгож үлдээгээд дараагийн гэрээ, контракт арга хэмжээнд очиход өөрсдийн бэлэн морьтой болчихсон байдаг.
–Ер нь танай цирк мориноос өөр амьтан сургаж, циркийн үзүүлбэр үзүүлдэг юм уу?
-Байна аа байна. Манайх чинь ер нь морин цирк гэхээсээ илүү, хэтийн зорилго маань монголдоо ганц томоохон Амьтны цирктэй болох явдал.Монгол ахуйдаа ойртуулж таван хошуу малаа сургах, чоно нохой есөн шидийн амьтан сургах зорилготой байна. Одоогоор манайд тэмээ, сарлаг, чоно, шонхор шувуу, адуу гээдтаван төрлий амьтан байгаа.
–Та өөрөө багаасаа мал ахуйд ойр өссөн үү. Яаж яваад циркт орчихсон юм?
-Яг үнэнийг хэлэхэд би чинь унаган хотын хүүхэд. Гэхдээ багын мөрөөдөл, сонирхлынхоо дагуу морин циркчин болсон. Багын дэлчигнүүр зантай, төмс чулуугаар жонглёрддог,толгой гаран дээрээ өнхрөөд явдаг байсан. Тэр хоббиндоо хөтлөгдөөд л арван настайгаасаа циркийн дугуйланд явж эхэлсэн дээ. Үйлдвэрчний ордонд явдаг байхад 12 настайд Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Норовцэрэн багш маань морин циркчин болгохоор шалгаруулж авч байв.
–Анхны тайзан дээр үзүүлж байсан үзүүлбэрээ санадаг уу? Хүүхэд байсан юм чинь сандарч л байсан биз?
-Анх 16 настай тайзан дээр гарч байлаа. Тухайн үед “Морьтны гайхамшиг” үзүүлбэрийг зритл дүүрэн хүн үзнэ. Бүр хүлээж байгаад ирж үздэг хүн ч байсан. Анхны тоглолтоо их тод санадаг юм. Аав, ээж хоёрыгоо авчраад суулгаад тоглож байхад харьцангуй сандраагүй. Гэхдээ л шээс хүрнэ. Жорлон явж шээчихээд ирэхэд ахиад л шээс хүрээд байсныг бодоход сандрал байсан л юм шиг байгаа юм. Тайзнаас бууж ирээд л нэг уужуу амьсгал авдаг. Яваандаа тав зургаан жилийн дараанаас тайзан дээр гараад ирэхээр тоглолт хийнэ гэхээр ид бах, омогшил төрдөг болсон доо. Үзүүлбэрээ илүү төгс гүйцэтгэх гээд л өөртөө итгэлтэй бардам зантай болчихдог.
–Та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүдээс чинь аавынхаа мэргэжлийг уламжилж авсан хүн байна уу?
-Гурван хүүхэдтэй. Том охин маань одоо 18 настай, Түвшинсайхан гээд охин бий. Бас морин циркийн жүжигчин. Энэ жил улсын аварга болсон. Бага хоёр нь хоёулаа хүү. Одоохондоо балчир байгаа болохоор циркээр явах эсэхнь тодорхойгүй л байна.
Эх сурвалж: Э.НОМИН-ЭРДЭНЭ ӨДРИЙН СОНИН 2014.9.27
ХААИС-Хөдөө аж ахуйн биотехнологич, Шинжлэх ухааны магистр
“Малын удмын сангийн үндэсний төв”-д Монгол малын үржлийн чиглэл, төлөвлөгөө, генетик нөөцийн тухай хуулийн төслийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.
“Өндөрхаан үржил” хоршооны үүсгэн байгуулагчдын нэг
Үндэсний төслийн удирдлагын хүрээлэнгийн Мал аж ахуйн салбарын төсөл хөтөлбөр дээр 2019 оноос хойш ажиллаж байна.
Хэвлэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ