Category: Uncategorized

  • Гарц, оюуны бүтээлийн эрхзүйн орчин, зорилт

    Даяарчлалын зах зээлд тогтвортой орон зай эзлэх, үндэстнийхээ генийн бүтээлийг дэлхийн соёл-иргэншилийн түүхэнд оруулах, үр өгөөжөөр нь өрсөлдөх, монгол оюуны “эндомик”, давтагдашгүй онцлогийг хүн төрлөгтний орших он жилүүдийн үргэлжлэлд хадгалан үлдээх нэг “суваг” буюу гарц бол, үнэнхээр, үндэсний оюун санааны потенциалыг бүрэн дайчлах, үнэлэх, үр дүнг нь хуулиар хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх явдал мөн.

    Монголд оюуны өмчийн багц хуулиуд хэрэгжиж эхэлснээс хойших өнгөрсөн хугацаанд оюуны бүтээлд хандах нийгмийн сэтгүүлзүй бодтой өөрчлөгдлөө.Өнгөрсөн хугацаа, үндсэндээ, оюуны бүтээлийг Бүтээгчийн өмчөөр хуульчлах, үнэ цэнийг нь хэрэглэгчдэд ойлгуулах, бусад хэлбэрийн өмчтэй адилтган үнэлэх сэтгэхүйг хэвшүүлэх, зохиогчийн эрхийн зөрчлийг үл үүсгэх бодлогыг эрчимтэй сурталчилахын зэрэгцээ амьдралд хэрэгжүүлэх, тодорхой тодорхой үйл ажиллагааны хугацаа байлаа.Оюуны өмч-бүтээлийн талаар нийгмийн сэтгэхүйд гарсан эрс өөрчлөлтийн үндэс нь дээрхи үйл ажиллагааны л үр дүн юм. Энд, зөвхөн, “Зохиогчийн эрхийн тухай хууль”-ийг цохлоод дурьдахад, 1993 онд батлагдсанаасаа хойш 1996,1999 онуудад хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, эх орны “оюуны үйлдвэрлэл”-ийн амьдралаас өдөр тутам урган гарч буй шинэ шинэ асуудлуудад хариу өгөх, харилцааг нь зохицуулах заалтуудаар баяжив.Одоо шинэ шатны үйл ажиллагаа руу шилжих бэлтгэл хийгдэж, Зохиогчийн эрхийн хуулийн хамрах хүрээг өргөтгөх, оюуны шинэ шинэ хэлбэрийн бүтээлийн бүртгэл, баталгаажуулалтыг нарийвчилсан заалтууд боловсрогдож байна. Тухайлбал, уран бүтээлчдийн хамтын удирдлагын үйл ажиллагаа, менежмент, уран бүтээлийн хамаарах эрх, интернет сүлжээ, компьютерийн программ хангамж, дуу-авиа-дүрс бичлэгийн нэн шинэхэн арга технологийн бүтээлийн бүх хэлбэр төрлийг багтаасан нарийвчлалуудаар уг хуулийг дэлгэрүүлэн баяжуулах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрүүдэд тусгагдсан утга санаа, логик, үйл ажиллагааны заалтуудтай зохицсон нийтлэг механизмуудыг дотоодын нөхцөл, шаардлаганд нийцүүлэн боловсруулахын хамт олон улсын эрхзүйн практикийн ололтыг өргөнөөр нэвтрүүлэх чиглэлээр асуудалд хандаж байна.Энэ нь өдрөөс өдөрт улам эрчтэй даяарлагдаж буй хүн төрлөгтний оюуны амьдралаар тавигдаж буй шаардлагад зохицох зорилгыг хэрэгжүүлэх үе шатны үйл ажиллагаа юм.

    Сүүлийн жилүүдэд оюуны “бүтээгдэхүүн”-ий зах зээл, хүрээ мэдэгдэхүйц өргөжиж, хэрэглэгчидээс төлөх төлбөрийн хэмжээ өсөх хандлага ажиглагдаж, оюуны бүтээл нийгмийн хөгжлийн идэвхитэй “хурдасгуур”-ын ойлголттойгоор эргэлтэнд орж байгаа нь эдийн засгийн шинэ харилцаанд шилжээд төдий л удаагүй байгаа орны хувьд “чамлахаар чанга атгах” ололт, дэвшил бөгөөд эндээс, Монгол улсад оюуны бүтээл, туурвилын бүртгэл, хамгаалалт, үнэлгээний орчин үеийн тогтолцоо,мөн оюуны бүтээлийг ашиглахтай холбогдон үүсэх харьцааг бүрэн зохицуулж чадах эрх зүйн орчин бүрдсэн!гэсэн дүгнэлтийг хийж болно. Гэвч нийгмийн хөгжлийн алив үйл явц амьдралд хичнээн гүн нэвтэрч, хичнээн урт радиустай тойргоор үйлчлэх тусмаа төчнөөн олон талт шинэ асуудал, зөрчил үүсгэж, төчнөөн их эсэргүүцэлтэй тулгарч өөрөө тэр тойрог, хүрээнийхээ “хүндийн төв” болох, бусад үйл явцыг өөр рүүгээ татах, өөртөө нэгэтгэх, өөрөөр хэлбэл, нийгмийн хөгжилд бусдаас илүү үүрэг, ачаатай зүтгэх хандлага руу тэмүүлдэг.Энэ нь эргээд нийгмийг хөгжлийн дээд шатны тулгамдсан асуудал, хурц зөрчилтэй орооцолдуулах, шинэлэг шийдлүүдийг нийгмээс нэхэх, заримдаа бүүр сэтгэлгээний мухардалд оруулах, зүйрлэж хэлбэл, “хүсээгүй жирэмслэлт” чанарын бэрхшээлүүдийг ч учруулдаг талтай. Харин хүсүүштэй, чухалчлууштай эерэг тал нь,- улс үндэстнийхээ цааш цаашдын хөгжлийн хэрэгцээг даахуйцаар үндэсний оюун санааг хөвчлөх, сэтгэлгээний шинэ эрэмбэ түвшиний эрэл хийлгэх, шинэ гарц нээлгэх өндөр үр ашиг өгөгч ач холбогдолтой байдаг. Нийгмийн сэтгэлзүйн зайлшгүй эсэргүүцлийг аль болох шахуу хугацаанд сөрөн давж, эцсийн үр дүнгийнхээ өгөөжөөр цагаатгагддаг диалектик зөрчилт үйл явцын нэг нь, маргаангүй, оюун сэтгэлгээний “үйлдвэрлэл”-ийн хөгжил тул оюун санааны хэтдээ өгөх “унац”-ыг урьдчилан тооцох, “тосон харах” стратегийг зөвхөн үг яриагаар төдий бус үйл ажиллагаагаар бодтой хэрэгжүүлэхийг үндэсний эрх ашиг хатуу шаардаж эхэллээ.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

               

  • ЗАРИМ ПАРАДОКС САНААНУУД, ХЭРЭГЖИХ БОЛОМЖ

    1.Бяцхан “шизо” асуулт

    Алив үндэстний оюуны туурвигчид үндэснийхээ Оршихуйн тулгууруудыг нэг бүрчлэн судалж, явц, өрнөлийг нь өргөн хүрээтэй судалж, үр дүнг нь шинжлэх ухааны үүднээс бодтой нягтлан дүгнэсэн байдаг.Түүхэн хөгжлийнхөө үе шат, онцлог, алдаа мадаг, амжилт ололтыг ийн танин мэдэх нь үндэстнийхээ ирээдүйн хөгжлийн “улаан шугам”, “хар хайрцаг”-ийн бодлогыг тодорхойлоход голч үүрэг гүйцэтгэдэг.

    Монголчууд бид Оршихуйнхаа үндсийг тодорхойлох, үнэн зөвөөр ухаарах оролдлого хийх бүрдээ нэг том алдаанд уургалуулдаг.Юу гэвэл, өөрсдийгөө зөвхөн үгүйсгэх, бусад том үндэстнүүдийн оюуны болон эд материалын үйлдвэрлэлийн жишээ, үлгэр загвараар өөрсдийгөө үргэлж “сүрдүүлэн”, өөрөө өөрийгөө “жижигрүүлэх” алдаа юм. Энэ алдааны урхагаар Монголчууд XIY-XXI зуун хүртэл олон зууны туршид сэтгэхүйн хувьд болон сэтгэлзүйн хувьд ер тусгаар тогтноогүй, зөвхөн бусдын сэтгэлгээний хийгээд эд таваарын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хэрэглэгч, түүнээс ямагт хараат, “боолын сэтгэхүй”-тэй амьдрагч үндэстэн байсаар өнөөтэй золгоход хүрчээ.

    Өнгөрсөн түүхэн урт хугацаанд Монголчууд бид “Монгол үндэстэнд Тэнгэр Бурханаас даалгагдаж буй түүхэн үүрэг / миссия/ юу вэ? Түүнийг гүйцэтгэх өгөгдхүүн, бодот боломж бидэнд юу байна вэ? гэж хэзээ ч асууж байсангүй. Ийм “шизо” боловч жинхэнэ эрүүл, магадгүй, морь малаас маань, алт, зэсийн уурхайнаас маань хавьгүй илүү ач холбогдолтой асуулт бидний бодол, сэтгэлд хэзээ ч төрж байгаагүйгээс Монголчуудын хамгийн гашуун түүхэн эмгэнэл-өөртөө итгэл алдах, аугаа зорилгогүй амьдрах, өөрийнхөө оюунд болон хүчин чадалд итгэлгүй амьдралаасаа болоод бусдад бөхөлзөх, тэднийг шүтэж дээдлэх, дууриах сэтгэлзүй бидний мах цус, уураг тархинд “цианы хүчил” мэт шингэн хордуулжээ. Энэхүү “тархины хордлого” ходоодны хордлогонд зэгсэн тэсвэртэй монголчуудыг өөрсдийгөө цаг ямагт харийнханы оюун сэтгэлгээний “шавь” /сайнаар бодоход!/, муугаар бодоход, хуулбарлагч юм уу даган дууриагч гэж үздэг “сэтгэлзүйн хор”-ыг асар хүчтэй тунгаар “үйлдвэрлэжээ”.

    Орос ардын үгэнд “Нет пророка в своем отечестве” гэдэг хэлц байдаг.Оросуудын энэ шоглонгуй хэлц Монголчуудад бүүр ч тохирно.Монгол сэтгэхүй өөрийгөө ямагт бусдын дор тавьдаг, дорд үздэг, өөрийнхөө цусанд ууссан үргэлжид “сурагч” байх сэтгэлзүйгээсээ болоод үндэснийхээ оюуны бүтээл туурвилд ямагт гоочлонгуй, “тамын тогоо”-ны ёроолоос хялайнгуй хардаг хандлага, заншилтай болохоор хэн нэг маань юу ч хэлсэн ямагт үл тоомсорлонгуй, үл анзаарангуй ханддаг сэтгэлзүйн халх /барьер/ бидэнд ямагт үйлчилж, биднийг хааш нь ч үл хөдөлгөн, аль нэг амьтны садга, чихмэл мэт хашин гуулдаг гортой үйл явцуудын тасралтгүй, эцэс төгсгөлгүй үргэлжлэл бидний түүх болсоныг ултай, хариуцлагатайгаар тунгаах цаг иржээ. Иймд, “Мэдлэгийн эдийн засаг”-ийн хүрээнд ургаж буй саяын бяцхан “шизо” асуулт /Монголчуудын түүхэн үүрэг юу вэ?/ өнөө маш чухал асуулт! Үүнийг бид өөрсдийн бие даасан сэтгэхүйгээр шинжилж, түүхэн зам түүхэн бүтээлүүдийнхээ үнэ цэнээс олох, тэгээд бодтой, голчоор тодорхойлох хэрэгтэй. Эс бөгөөс, Монголчууд хүн төрлөгтний хөгжлийн хэтийн хугацаанд түүхэнд ямар ч үүрэггүй, хэрэггүй улс уу? Хэрэв тийм бол бидэнд энэ их “эзгүй” газар нутаг, баялаг нөөцтэй ашигт малтмалууд, тэр бүү хэл, Д.Сүхбаатарын талбайн хойморт бараагнах дөрвөн давхар ордон, түүн дотор хөлхөлдөн цалин тоншигч олон хүмүүсийн ч хэрэг юу? Иймд, бид “Монголчууд аа, монгол хүний оюун сэтгэлгээнд хүн төрлөгтний түүхээс, хөгжлийн хэрэгцээнээс өгөгдсөн, бас өгөгдөх онцгой үүрэг, хувь заяаны даалгавар юу вэ? Тийм зүй тогтол, эсвэл түүнтэй адилтган ойлгохоор юм монголчуудын хувьд угаасаа байна уу, ер нь, үгүй юу? “ гэж бие биеэсээ, таних ч бай, танихгүй ч бай хамаагүй хажуудах хүнээсээ асууя! Бас монгол хүн бүр өөр өөрөөсөө, өөрийнхөө “дотор хүн” –ээс асууя! Асуултандаа хариу эрэх, олох зорилгыг амьдралынхаа утга агуулга, орон зайн тэнхлэг болгохыг хувь хувийнхаа ажил үйлсийн “үндсэн хууль” болгон мөрдөе! Энэ Асуултыг монголчуудад гаднаас хэн ч тавихгүй, зөвхөн монголчууд л дотроосоо тавина! Иймд уг асуултыг бид бие биедээ тавихгүй амьдрах нь, хэлгүй, дүлий, нүдгүй, “морь унасан толгойгүй” хүмүүс л яваад, “хөрөнгөжөөд” л, даяаршаад л… төрөөд л…, үхээд л байх нь даанч утгагүй санагдаад, тийм утгагүй, сул, золбин амьдрал ямар ч үнэгүй бодогдоод, байж ядахдаа би энэ асуултыг амнаасаа аргагүй унагаж орхилоо.

    Аристотель” Ухаантай хариулт хүсвэл ухаантай асуулт асуу!” гэсэн афоризм хэлсэн байдаг. Миний асуулт Аристотелийн хүссэн шиг тийм ухаантай, мэргэн асуулт биш ч, бас ч гэж тийм тэнэг ч асуулт биш тул, тэнэг биш асуултанд тэнэг биш хариулт сонсоно, тэр хариултыг өнөө биш гэхэд маргааш монгол оюуны туурвигчидаас хэн нэг нь заавал өгнө гэж найдна. Үндэстнийхээ оюуны ирээдүйд найдах нь жинхэнэ бодтой, эрүүл саруул, найдлага гэж итгэнэм.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

  • МОНГОЛ ОЙЛГОЛТЫН ЗӨРҮҮ ХИЙГЭЭД ГАРЦ

    1.Зөрүү

    Сүүлийн жилүүдэд Сонголчууд бид мөнгөтэй, “хувийн өмч”-тэй л болж юуханыг ч бол нийгмээс хувьчилж авя л чадвал амьдралын утга зорилго атганд нь багтчих мэт, саран дээр очиж хувийн “эдлэн”-тэй болсон ч санааных юм шиг ойлголттойгоор энэ зуун руу саравчилж, зөвхөн “юмжих”, “хөрөнгөжих” үйл ажиллагаанд хамаг хүч, цагаа “авсалсаар”, өөрсдөө харин “юм” болж хувирах, ингэснээр, хүн өөрөө “юмжих” үйл явц эрчимжив.

    Хүмүүс оюунлаг хэрэгцээ, ухаалаг эрхэмлэх сэтгэлгээнд суралцахаасаа илүү ашиг хонжоо, авилгал, хээл хахуулийн сэтгэлгээнд, мөн, хар захын наймаа хулгайн арга сүүхээнд суралцаж, бие биеэсээ давуу “мэргэшиж”, жинхэнэ Ардчилал, Эрх чөлөө, Үүрэг, Хариуцлагын ухамсарт дасахаасаа илүү эрээ цээрээ алдах, хүн чанараа гээх адгууслаг  “эрх чөлөө” анархизмд дасаж, ёс суртахууны үгүйсгэлд туйлшрав.

    XX зууны эхэнд “тэнэгдүүхэн” хүн төрлөгтөн маань тархиа “ширгээн” сэдэж байсан алдаатай, асар хуудуутай “шинэчлэл”-ийг өнөө бид давтан сэдэж, дууриан хошуурч, тэгснээрээ ч XXI зууны нийгмийн нэн сэтгэлгээ, үнэт зүйлсийн ойлголтын шинэ хандлагын өндөрлөгөөс харахад, бидний нийгмийн амьдрал ч, оюун санаа ч, хүний амьдралын утга зорилгыг ойлгох, хэт программист ойлголт ч дэлхийн хошин шогийн сүүлчийн сэдэв, сүүлчийн “зах”  болон үлдэхийг тэвчихэд хэцүү боллоо.

    Дээр өгүүлсэн гажуудал, сөрөг үр дагаварын үндсэн шалтгаан нь, мэдээжээр, 1990 оноос эхэлсэн нийгмийн уналт, ухралтын үйл явцаас угшилтай юм.1990 оноос хойших хугацаанд Монголын нийгмийг хамарсан үйл явцыг философи сэтгэлгээний түвшинд тодорхойлох юм бол, -нийгмийн байгуулалын задрац, хүмүүсийн харилцааны “харьсал” юм. Нийгмийг бүхэлд нь “буулгадсан” задрацын үйл явц нь, 1990 оноос өмнө Төр – Ард түмний мэдэлд нэгдмэл мөн чанартайгаар эзэмшигдэж байсан нийгмийн материал баялагийг хувьчилж, “өмчийг эзэнтэй болгох” нэрийдлээр ихэнхи хэсгийг нь цөөн бөөр хүмүүсийн гараар үрэн устгаж, баганхи хэсгийг нь хувьд өмчлүүлж тараасантай холбоотой юм.Өмчийн хувьчлал, задралаас үүдэлтэй, нийгмийн задралын үйл явц үндэсний сэтгэлгээ, сэтгэлзүйг ч хамарч, нийгмийн хөгжлийн мөн чанар, үндсэн агуулгын талаар нэгдмэл ойлголт, үзэл бодолгүй болгоход хүргэв.Харин 2000 оноос Нийгмийн Оршихуй нэгдлийн үйл явц руу шилжиж эхэллээ. Энэ эргэлтийн үйл явцыг философи сэтгэлгээний /философи сэтгэлгээ нь прагматик бус, априори аргачлалт сэтгэлгээ бөгөөд юмс үзэгдлийн нийтлэг, түгээмэл мөн чанарыг онох, нэгдмэл хууль зүйг нээх, нэгэтгэн дүгнэх шинжлэх ухааны нийлэг, хийсвэрлэлт сэтгэлгээ юм!/ түвшинд доорхи хоёр үзэгдлээр тодорхойлж болно.

    а.Нийгэмд бүтээн байгуулалтын уур амьсгал, бүтээлч сэтгэхүй төлөвшиж буй үзэгдэл;

    б.Нийгмийн хөгжилд оюун санааны тэргүүлэх, хөтлөх ач холбогдолтойг ойлгох, хандлага бодтой буй болж цэвэр оюун санааны далдлагдмал, хийсвар үр ашиг хийгээд сэтгэлгээний нягтрал, агууламж ихтэй бүтээл-өмчийн үнэ цэнийн мэдрэмж илт сэргэж буй үзэгдэл;

    Нийгмийн сэтгэлгээ, сэтгэлзүйд хэвшигнэж эхэлсэн дээрхи өөрчлөлт, шинэлэг баярлалтай үзэгдлүүдийн сэргэлт, тогтворжилтын хандлага цаашдаа нийгмийн хөгжлийн үйл явцад давамгайлах шинж төлөв ажиглагдаж буй нь том ололт юм.Энэ ололт үндэстнийг үзэл ойлголтын нэгдэлд хөтлөх гол хүчин зүйл болж өгөх бөгөөд улс үндэстний Аврал нь гагцхүү эв нэгдэлд нь орших учир энэ ололтын ач холбогдол үнэлж баршгүй их юм.Нийгмийн хөгжлийг шинжлэх ухаанчаар ойлгох, нэгдмэл, зөв ойлголт, үзэл баримтлал, үндэсний сэтгэлгээний цогц ухаанаар л нийгмийг цэгцэлж, хөгжлийн зохион байгуулалтанд оруулахаас биш материал баялгийг эзэмших хувийн өмчийн тэмцэлдээн, “хувьчлал”-ын болоод “өмчжүүлэлт”-ийн өрсөлдөөнөөр үндэсний бүтээлч хүчийг нэгэтгэхгүй нь л өнгөрсөн хугацааны түүхэн үйл явцаас ойлгомжтой харагдаж байна.Нөгөө талаас, нийгмийн задрал улс үндэстний том эмгэнэл болох нь ч манай улс төр –нийгмийн амьдралын бодот үнэнээр батлагдав.

     Одоо бид нийгмийн бодлого, үйл ажиллагаагаа дэлхийн глобаль хандлага, нийтлэг жишигтэй харьцангуйгаар явуулж, “Мэдлэгийн эдийн засаг”-ийн хөгжлийн суурь нөхцөлийг бүрдүүлэх шилжилт рүү дорвитой алхам хийх, хэрэгжилтийн механизмуудыг нарийвчлах нэгдмэл үзэл боловсруулах хэрэгцээтэй тулгарлаа.Хүн төрлөгтний ирээдүйн түүхийн он жилүүд хүмүүсийн бие махбодын хэрэгцээ, хэрэглээний үйлдвэрлэл, эд агуурс хэлбэрийн өмч хөрөнгөний өрсөлдөөний хугацаа бус, мэдлэг өрсөлдөөний хугацаа байх нь нэгэнт тодорхой чиг шугам болов. Энэ чиглэлийг Монголын Засгийн Газар ч гярхай, хянамгай, анзааран ажиж, мэдлэг, оюуны өмч-бүтээлийн ач холбогдлыг төрийн бодлогын түвшинд хэрэгжүүлэхийг чухалчилж буй нь Ерөнхий сайд Н.Энхбаярын, УИХ-ын 2003 оны намрын чуулганы нээлт дээр хэлсэн үгэнд тодорхой тусчээ.

    Үүнд,“…Улс орны хөгжил, дэвшлийг хурдасгахад оюуны өмчийн ач холбогдол улам нэмэгдэж байгааг гүн гүнзгий ойлгох цаг болжээ. Тийм учраас Засгийн газар, эрдэмтэд, зохиолчид, зураачид, сэтгүүлчид, дуучид зэрэг уран бүтээлчид, оюуны өмчийг бүтээгчдийн маань нээлт, оюуны бүтээлийг үнэлэх, зохиогчийн эрхийг нь хамгаалах, баталгаажуулах, дэмжих, эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудалд анхаарлаа хандуулан ажиллах болно. Оюуны өмчийг хүндэтгэж, үнэлж, баталгаажуулж, эдийн засгийн эргэлтэнд оруулж чадсан улс орон л өрсөлдөх чадвараа дээшлүүлж хөгжих нь даяарчлалын эрин үед улам тодорхой болж байна…” гэжээ.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

     

  • ЕРТӨНЦ, АМЬДРАЛ НАДАД МАШ ОЙЛГОМЖГҮЙ

    / ”Монголын мэдээ” сонины сурвалжлагч Х.Дуламсүрэнтэй хийсэн ярилцлага/

    -Таны мөнхийн хүсэл юу вэ?

    -Ард түмэндээ үнэмлэхүй их тус болох, чадамж гэмээ нь Бурханаас ч илүү аугаа ач тус болох үйлийг бүтээх!  Энэ “мөнхийн” хүсэл хүн заяаны охорхон хугацааг мөнхийн хугацаа мэтэд бодох, магадгүй, үнэнхээр “мөнхийн юм” гэж үнэмших “хий” хүч, “хий” шивнээгээр миний биеийг гадна, дотор хоёр талаас нь үргэлж тэтгэж, дэмнэж байдаг.

    -Өөрийгөө хамгийн энгийнээр тайлбарлахад Урианхай гэдэг хүн хэн бэ?

    -Би, зүгээр л, сүсэгтэн хүн. Сүсэгтэн хүн гэж хэн бэ? гэвэл, үзэл бодол, үйл ажиллагаа нь дараах үндсэн шинж чанартай. Үүнд: Нэгд, хүний амьдрал, хувь заяанд хүчирхэгээр нөлөөлж оролцдог, далд хүч буюу Бурхан орчлонгийн хязгааргүйд бий гэж итгэдэг, хоёрт, хүний амьдрал үхлээр төгсгөл болохгүй, хойт нас, хойт төрөлдөө шилжиж үргэлжилджг гэж итгэдэг, гуравт, хүнд бие махбодоос гадна сүнс, намш гэж байдаг, хүнийг нас барсны дараа сүнс нь яг л амьд хүнтэй адил зовж, жаргаж явдаг, нүгэл үйлдсэн хүний сүнс тамд унаж тарчилах ба буян үйлдсэн хүнийх нь диваажинд дэвшиж, Бурхадын оронд жаргадаг гэж итгэдэг; дөрөвт, хойд насандаа сайн төрөл олох, сүнс тамын аюулаас аврахын тулд энэ насандаа үргэлж буяныг хичээж, амьтан олонд аль чадахаараа тусалж явахыг амьдралынхаа утга зорилгоо, хуулиа болгон мөрддөг;  Сүсэгтнүүд энэ үзэл баримтлалаа “ёс суртахуун” гэж нэрлэдэг юм. Би улс төрийн үзэл бодлын хувьд бол их хэмжээгээр консерватив, бага хэмжээгээр реформит үзэлтэй, уран бүтээлчийн хувьд бол уламжлал шинэчлэлийг адил хэмжээгээр шүтдэг, зохиол бүтээлдээ нэгэтгэдэг хүн.

    -Амьдралын гэрэл гэгээтэй зүйлийг нэрлэнэ үү.

                -Ядартлаа ажил хийж буй ариун шудрага хөдөлмөрчин хүмүүс;

                -Өглөө манддаг нар;

                -Хавар ургадаг ногоо, цэцэг;

                -Бодолд минь хаа нэг хором зуурхан хугацаагаар орж ирчихээд дорхноо алга болчихдог Бурхан.

    -Өнгө, мөнгөний үнэ цэнийн тухай?

                – Мэдэхгүй! Миний уншсан ном, зохиолд өнгө, мөнгийг огт үнэгүй, хэрэггүй зүйл л гэж ойлгуулж бичсэн байсан. Хэрэгтэйг нь, үнэ цэнтэйг нь ойлгуулж бичсэн ном судрыг нь би олж уншиж чадаагүй байх л даа.

    -Өнөөгийн нийгэмд эмзэглэж явдаг зүйл?

                -Өнөөгийн Монголчууд дотор минь ном уншдаг, ажилд улайрдаг залуус, хөгшид хуруу дарам цөөхөн, худлаа ярьдаг, хулгай хийдэг, наймаанд үхэлддэг нь гишгэх замгүй олонд уйлмаар муухай эмзэглэдэг. Би тэнэг болоод ч тэр юм уу, ер нь хар багаасаа л наймаанд их дургүй, нүд хорсдог хүмүүжилтэй хүн юм л даа.

    -Өглөө сэрээд хамгийн түрүүнд боддог зүйл?

                -Юу эхлэхээ, юу үргэлжлүүлэхээ, юу дуусгахаа!

    -Таны дотоод сэрлийн ертөнцөд байдаг ухаарлын тухай?

                -Нэгд, ертөнц, амьдрал надад маш ойлгомжгүй байгааг, хоёрт, миний ухаарсан юмны хэмжээ бараг тэг (0)-тэй тэнцэхээр байгаад маш их цухалдаж байгаагаа л сайн ухаарч байх шиг байдаг.Гэхдээ энэ үл үзэгдэх шахам “гэгээ”-г  ухаарал гэж нэрлэхэд хэцүү, хүмүүс намайг шоолох биз дээ, хүүхээ.

    -Гэгээн хайрын тухай юу хэлж чадах вэ?

                -Хүнд буй бүтээлч чанарыг илрүүлж, хөгжүүлж, гоо сайхан бүтээлд дайчилж чадах увьдас шид гэж бодож явсаар өтөллөө.Жинхэнэ хайр угаасаа гэгээн чанартай шүү дээ. Харин гэгээ нь хүний мөн чанарын бүүр гүнд, цөмд нь, бодисын үл хуваагдах эгэл бичил хэсгүүдийн цэнэгийн эрчим мэт далд дам шургаатай байдаг болохоор түүнийг “задлах” “халуун цөмийн урвал” хэрэгтэй болно л доо.Тийм “халуун цөмийн урвал” явуулах реактор нь юу байх вэ? гэхээр, эх орон, ард түмэндээ аугаа, түүхэн тус бүтээх хамтач зорилго, хамтын хөдөлмөр л байна гэж бодогддог.

    -Ганцаардал гэж чухам юу юм бэ?

                -Хүмүүст хэрэггүй байгаагаа хурцаар мэдрэх, хурцаар сэрэх үед төрдөг аймшиг. Энэ аймшгийг давах сэтгэл, оюуны эсэргүүцлээс жинхэнэ бүтээл төрөх тохиол бий.

    -Таныг хамгийн ихээр зовоож явдаг зүйл?

                -Хүссэнээ төгс төгөлдөр бүтээх чадвар мөхөсдөхийн гачлан.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

     

  • ШИНЭ ШИЛЖИЛТ: – “МЭДЛЭГИЙН ЭДИЙН ЗАСАГ”- ГЛОБАЛЬ ХАНДЛАГА, ҮНЭТ ЗҮЙЛСИЙН “ӨӨР” ОЙЛГОЛТ

    Юмсын үнэт чанар, үнэ хоёр хэзээ ч хоорондоо яг тохирч байсангүй. Хүн төрлөгтөн өөрийн өөрийн Оршихуйн бүхий л түүхийн туршид эд юмсын мөнгөөр илэрхийлэгддэг ч хийсвэрлэл чанарыг буюу эрэлт, хэрэглээг уг юмсын үнэт чанар буюу бодот хэрэгцээний нь дээр тавьж ирэв.

                Хүн төрлөгтний түүхийг үндсэнд нь “Алдааны түүх” гэж үздэг “Зэндмэний онол”-оор түүхийн глобаль гурван алдааны нэг нь, -эд өлөгт мөнгөөр илэрхийлэгдэх үнэ ханш тогтоосон явдал гэж тодорхойлдог бөгөөд энэ дүгнэлтийн үнэн, зөв болохыг хүмүүсийн сэтгэлгээнд үнэ ханшийн ойлголт үүссэн цагаас хойшхи олон зууны иуршид хүн төрлөгтний хөгжүүлсэн материаллаг ахуй – үйлдвэрлэлийн явц, үр дүн бодтой нотлов. Иймээс XXI зууны юмс үзэгдлийн мөнгөөр  “үл илэрхийлэгдэгч” үнэт чанарын ач холбогдол, түүний хэрэглээний “эдийн засаг болох – “Мэдлэгийн эдийн засаг”-ийн тухай ноцтой ярьж эхэллээ.

                Эд юмсын жинхэнэ бодот хэрэгцээг илэрхийлэгч үнэт чанарыг ойлгох, дээдлэх, тэр л хэрэгцээг хангах үйл ажиллагааг амьдралынхаа үндсэн хэв хэмжээ болгох, сэтгэлгээний талаар сэтгэл түгшин ярихаас ч өөр аргагүй “мухардал”-д өнөөгийн хүн төрлөгтний гажиг амьдрал өөрөө хүргэжээ.

                Ухаант хүн гадаад юмс, бодосын байгалиас бүтээгдсэн чанарт оршиж буй бодот хэрэгцээ-үнэт чанарыг ойлгож зүй зохисоор үнэлэх нь зөв сэтгэлгээ байсан ч ямар ч өртөг ханшгүй зүйлд хийсвэрээр “өөрийн өртөг”, “арилжааны өртөг” мэт бодот бус, зохиомол ойлголтыг “нааж”, угийн үнэт чанарыг нь “үнэжүүлснээр” сэтгэлгээний болон практикийн том алдаа хийв. Дээр нь, эхэнд өгүүлснээр, эд юмсын үнийг үнэт чанарын нь дээр гарган “хийдүүлснээр” үнэ, мөнгөний цалиг /фетишизац/ үүсгэн, түрүүчийнхээ алдааг давхар алдаа болгон лавшруулав.

                Алдаагаа засах, цаашид ангижрах гарцыг эртээс хайж эхэлсэн ч үнэмлэхүй зөвийг олсон, үйл ажиллагаандаа хэрэглэсэн нь үгүй урагшилсаар өнөөг хүрч, одоо нийгмийн амьдралын бодот суурь – эдийн засгийн орчил, явцыг ухаалаг, рационал хэрэглээ рүү шилжүүлэх, “Мөнгөний эдийн засаг”-ыг бус “Мэдлэгийн эдийн засаг”-ыг сонгох шинэ сонголт, шинэ хандлага руу түүх, үндсэндээ, эргэлээ. Эхний алхамууд ч эрчимтэй хийгдэж үр дүнгийнхээ мэдээлэлийг дэлхий нийтээр цацаж, сурталчилж, “Мэдлэгийн эдийн засаг, оюуны “үйлдвэрлэл”-ийн үр ашгийг олон улсын чанартай эрдэм шинжилгээний болон онол-практикийн хурлуудад байнга ярьдаг байжээ.

                “Мэдлэгийн эдийн засаг”-ийн дорвитой, хурдацтай хөгжил нь нийгмийн хөгжилийг эрчимжүүлэх, нийт эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ойлголтын дотор багтан яригдаж буй асуудал тул макро-эдийн засгаар бодлогоор төсвийн бүтцэд зоригтой өөрчлөлт хийж “Мэдлэгийн эдийн засаг”-ийн хөгжилд оруулах хөрөнгө оруулалт, төсөвт эзлэх хувийн жинг өсгөх, түүнд зарцуулсан бодот зардал, олсон “бодот бус” үр ашгийн харьцааг тооцох аргачлал боловсруулахыг шаардана.Харьцаа сөрөг үр дүнтэй, хасах(-) чиглэлтэй гарвал, эерэгжүүлэх эдийн засгийн хүчин зүйлийг идэвхижүүлэх, хөрөнгө-санхүүгийн нөөц, бололцоог хүчтэй дайчлах иж арга хэмжээг авах ёстой. Үүнд, “Мэдлэгийн эдийн засаг дахь тэргүүлэх салбарыг зөв” сонгон тогтоох, түүний олот, дэвшлийг хүний хөгжлийн индексийн гол үзүүлэлт болгох, үндэсний шинжлэх ухаан, оюун санаанд оруулж буй хөрөнгө зардалын үр ашгийг бусадтай нь харьцуулж индексжүүлэх, мэдлэг, оюуны субъектив нөлөөлөлийн үр өгөөжийн харьцуулалтын коэффицент болон үзүүлэлтийг буй болгож тооцоонд хэрэглэх, “Мэдлэгийн эдийн засаг”-ийн үндэс, -шинжлэх ухааны суурь судалгаа, туршилт, онол – гүн ухааны сэтгэлгээ, шинэ зарчимын техник технологи зохион бүтээх мэдлэг, дадлагыг эрс хөгжүүлэх бодот унацтай шинжлэх ухааны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ багтана. Энэ нь үндэсний оюун, сэтгэхүйн эрчимд голлон тулгуурлаж, нийгмийн хөгжлийг түргэигэх эдийн засгийн “үсрэлт”-ийн шинэтгэл хийх шийдлийг төрийн бодлогод давамгайлах зэрэглэлтэйгээр тусган, нийгмийн анхааралын төвд байлгах байр сууринд тавина гэсэн үг юм.

    “Мөнгөний  эдийн засаг”, “Мэдлэгийн эдийн засаг” хоёрт нэг зарчимын чанартай хэрнээ сонин, парадокс шинжийн хачин ялгаа бий. Юу гэвэл, “Мөнгөний  эдийн засаг”-т маш гүехэн, жигтэй тэнэг санаанаас ч юм уу, эсвэл, улс үндэстэнд хор хохиролтой үйл ажиллагаанаас маш их ашиг орлого унагаж болдог “суваг”-тай атал ““Мэдлэгийн эдийн засаг” нь яг үүний эсрэг чанараараа ялгаатай нь, – хичнээн гүн, хэрэгтэй, зөв санаа, хичнээн ач тустай үйл ажиллагаа  ч бодот ашиг өгөхгүй, орлого оруулахгүй байгаа хөрөнгө, хуримтлалыг үүсгэхгүй, зөвхөн гарз, гарлагын “үүд” болох шинж чанарыг агуулдаг. Энэ шинж чанар нь “Мэдлэгийн эдийн засаг”,“Мөнгөний  эдийн засаг” хоёрт хоёр өөрөөр хандах хандлагын ялгааны үндэс болсоор ирэв. Гэвч “Мэдлэгийн эдийн засаг” нь нөгөөхөөсөө хавьгүй хүнлэг, ёс суртахуунлаг, илт шудрага, эцсийн зорилгоороо жинхэнэ бурханлиг эдийн засаг тул ирээдүйд, гарцаагүй, нийгмийн хөгжлийн тодорхойлох хүчин зүйл болох нь маргаан багатай юм. Иймд дэлхий “Мэдлэгийн эдийн засаг”-т зайлшгүй шилжиж, зах зээл, үндсэндээ оюуны бүтээл – өсчийн өрсөлдөөний буюу шинжлэх ухааны өндөр эрэмбэ зэрэглэлийн нээлт, цоо шинэ үйл ажиллагааг техник технологийн эрэл, ололтын өрсөлдөөний талбар болж хувирах нь эргэлт буцалтгүй үйл явц болж буйгаас дэлхийн нийгмийн философи “бараа-өмч”-ийг хүний амьдралын утга агуулга мэтээр ойлгож байсан үзэл, онолоосоо ч татгалзаж эхэлж байна.

    “Мөнгөний  эдийн засаг”-аас “Мэдлэгийн эдийн засаг”-т шилжиж буй шинэ харилцаагаар хүмүүсийн оюуны хэрэгцээ, хэрэглээ ч түргэн хурдацтай даяарчлагдаж, шинжлэх ухаан, тоон системт технологи, интернет сүлжээ, соёл – урлагийн амьд харилцаа тив, удс дамжин нягтарч, дэлхийн улс төр – эдийн засгийн сэтгэлгээ ч нийгмийн хөгжлийн “хөдөлгөгч хүч”-ийг өөрөөр ойлгох шинэ ойлголтондоо нэгдэж, ойрхи цаг түүхийнхээ интервалд ямар бодлого, стратеги баримтлахаа газар зүйн өргөн хил хүрээнд тодорхойлох зорилгоор санаа бодлоо нээлцэх, мэдээлэл солилцох нь ч хүн төрлөгтний оюуны амьдралын ердийн тогтолцоо болов.

    Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас тарааж буй илтгэл, баримт бичгүүдээс үзэхэд, нийгмийн баялаг эд агуурсын хэлбэрээс оюун сэтгэхүйн хийгээд хүний дотоод эрчим хүчний илэрхийлэлийн шинэ хэлбэрт шилжих үйл явцаар нийгмийн хөгжлийн чинад агуулга тодорхойлогдоно гэж ойлголтонд үндсэндээ нэгдэж байгаа нь харагдаж байна. Одоо алив эд таваар, “хэрэглээний сагс”, машин техникийн хэрэглээг нэмэгдүүлэх, хангах зорилго түүхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох хүчин зүйл бус, хүний оюуны хид шид, бүтээгч хүч, сэтгэлийн дээд гэгээрэл бүхий палсионар чанарыг хөгжүүлэх, хүнийг өвч төгөлдөржүүлэх, хүний мөс, дотоод ахуйн эрчимжилтийн хэрэгцээг хангах зорилго л тодорхойлох нь! Иймээс эдүүгээ соёл-иргэншилийн элит түвшиний улс орнууд нийгмийн бодлогоо оюуны үйлдвэрлэлийн “багаж зэвсэг” –хүний билиг авъяас, эрдэм ухаан, гэгээрэл, ариусал, бүтээлч эрчимийн хөгжилд төвлөрүүлэх замд орох нь тодорхой боллоо.

    Өнөөдөр хүн төрлөгтний сэтгэлгээнд гарч буй өөрчлөлтүүдийг социологи утгаар ухвал, хамгийн том өөрчлөлт нь – хүний амьдралын үнэт зүйлсийн тухай ойлголтонд орж буй өөрчлөлт гэж хэлж болно.Амьдралын үнэт зүйлсийн ойлголтондоо эргэлзэх, шүүмжлэлтэй хандах ухаарал хүн төрлөгтнийг зууны эцэс рүү том хувьсгалд хөтлөнө. Энэ “хувьсгал” нь өнөөгийн дэлхийн иргэншлийг “хүншил”-ийн үйл явцад бүрэн шилжүүлэх хувьсгал байх бөгөөд, юуны өмнө, өнөөгийн хүмүүсийн утгагүй хэрэглээг “утгажуулах”, “илүүц хэрэгцээ”-нээс татгалзах ухаалаг эдийн засгийг эрхэмлэх сэтгэлгээний шинэчлэлээр эхэлнэ.Өөрөөр хэлбэл, хүнийг бүрэн “хүншүүлэх” ухамсарын эдийн засагийн үе рүү шилжиж эхлэх юм.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

  • ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ, МЭРГЭЖИЛ, “МЭРГЭЖЛИЙН ТЭМЦЭЛ”…

    Хүний амьдралд өөр хоорондоо адил, нэгдмэл, инвариант шинж чанарууд ч байдаг, өөр өөр, тус тусдаа, бие биеэсээ ялгарах эрс зөрүүтэй шинж чанарууд ч байдаг. Хэн нэгний амьдралыг өөр нэгний амьдралтай адилсгах, эсвэл ондоосгох суурь ялгаа нь тухайн хүнийг нийгэмдээ, ард түмэнд дурсагдах, эсвэл мартагдах хоёр замын аль нэг рүү өөрийн эрхгүй хөтөлдөг хэнд ч эс захирагдагч, хэний ч хүсэл тааллыг үл дагагч, тэр бүү хэл, магадгүй, байгалийн бодит жамаас ангид оршигч нэгэн хүчирхэг сурвалжаас шалтгаалдаг.

                Дурсагдах, үл мартагдахын “үүдэн дарлага” бологч юм нь мөн чанарынхаа төсөөгөөр хүний амьдралд юу байдаг вэ? гэвэл тухайн бодьгалийн эх оронч үзэл, мэргэжил, “мэргэжлийн тэмцэл” байдаг гэж би бодож сууна. Хараад байхад, эх оронч үзэл, мэргэжил, “мэргэжлийн тэмцэл” л эцсийн бөлөгт хүний амьдралын үнэ цэн, үр дүнг тодорхойлогч гол хүчин зүйл болдог шиг санагдана. Үйл ажиллагааны нь үр тус, үзэл бодлын нь хүч, нөлөө ард олны сэтгэлд, ой тойнд эс мартагдаж, шинэ үе, шинэ ахуйтай үргэлж цуг урагшилж байгаа хүний амьдрал ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж, эх орныхоо түүхийн энх жаргалант хийгээд эмгэнэл зовлогт аль ч цаг үед амьдрахуйн үлгэр дууриал болж байх хувийг олдог. Ийм хувийг нийгмийн сэтгэхүйд хүний гавъяа буюу алдар гэж нэрийддэг бөгөөд энэ нь зөвхөн шудрага, хүнлэг, ариун дээд үйлийг зорилгоо болгосон үзэл бодол, бүтээлч үйл ажиллагаагаар л хэрэгждэг хуультай.

                Хүний амьдрал, үзэл бодол хоёр эхийн хэвлийд нэгэнт бүрэлдсэн үр, эхийн махбод хоёр шиг шууд шүтэлцээтэй, нийлмэл цул эд эсэд нэгдэж, өсөлт, хөгжилтийн үл тасалдагч амьд тогтолцоог бүтээж байж сая “Дуурсагдахуй”-н их таяг тойргоор зорчдог ажээ.

                Хүний амьдрал хийгээд туулсан замын бэрхшээл, зөрчил, эцэст “тугаа хатгасан” оюуны өндөрлөг, мөн, үйл ажиллагааны нь үр дүнгийн учир шалтгааны тухай ийм бодол, эргэцүүлэл Монголын төр засаг, нийгмийн түүхт зүтгэлтэн Д.Содномын “Амьдрал, Бодол” номыг уншиж суухад өөрийн эрхгүй төрнөм.

                Д.Содномын, Аргалын уулан дахь тоонотоосоо амьдрал-“уул” өөд мацсан эрдэм ном, шаргуу хөдөлмөрийн харгуйг гэргий Вера Степановна нь дүгнэхдээ, “…Манай Содном тун залуугаасаа Монголын төрийн өндөр албан тушаалын ажилд томилогдож… улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө олон жил ажиллахдаа бүх хүч, мэдлэгээ зориулж, үнэнч хөдөлмөрлөсөн. Содном албан тушаал, эрх мэдэл хөөцөлдөх хүмүүжилгүй хүн. 1990 онд бүх албан тушаалаасаа огцрох шийдэлд хүрч, төр засгийн жолоог шинэ хүчинд тайван замаар шилжүүлсэн нь хүмүүжлийн нь нэг илрэл байх… Аливаа асуудлыг шийдвэр гаргахын өмнө үндэслэл, тооцоог нь гаргах, шалгахад өөрийгөө их дайчилдаг, тэр чанараараа бусдад өндөр шаардлагатай ханддаг байсан нь хамтран зүтгэгч нарт нь тус болж байсан бөгөөд хүнд муу санаагаар ханддаггүй гэж олон жил хамт ажтлласан нөхөд нь ярьдаг юм. Үнэн бөгөөд таатай, бахархмаар байдаг. Одоо ч гэсэн улс орныхоо эрх ашгийн асуудал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн олж байгаад баярлаж, алдаж байгаа зүйлд санаа нь зовж, хэвлэл сэдээллийн хэрэгслээр санаа бодлоо бичиж, ярьж, залуучуудтай нөхөрлөж тус болохыг хичээж, зүгээр суудаггүй юм. Энэ зан төрх нь өөрчлөгдөхгүй” /Содном Вера Степановна “Саран ээж” нийгэмлэгийн сэтгүүлд өгсөн ярилцлага.2002 оны 11 сар/ хэмээжээ.

                Энд дурьдаж буй “өөрчлөгдөхгүй зан төрх”-өөс үүдээд Д.Содномын “санааг зовоож” буй Монголын нийгмийн үйл явц дахь “алдаж буй зүйл” миний анхаарлыг ч “Амьдрал, Бодол” номын уншигчийн хувьд бас татаж байна. Яагаад гэвэл, нийгмийн харилцааны гүнд /эсвэл, бодот хөрсөн дээр ч гэж хэлж болох юм./ амьдарч буй ард олны ихэнхийн санаа сэтгэлийг ихээр зовоогч, өдөр тутам хөндүүрлэгч гол “эмгэг”-ийн үндэс, шалтгаан нь чухамхүү, улс орны эдийн засаг-нийгмийн ахуйд “үүлшигч” алдаа, дутагдлуудтай холбоотой юм.

                “Амьдрал, Бодол” номын зориогчийн санаа бодол юунд зовж явсныг хийгээд зовж явдгийг номоос нь төвөггүй тунгааж болно.

                Хүний санаа бодлыг баярлуулдаг, эсвэл зовоодог нийгмийн асуудлаар л хүний үзэл бодол тодорхойлогдох тул “Амьдрал, Бодол” ноиын зохиогчийн үзэл бодлын үүднээс түүний санааг зовоодог, иймээс ч зөв, ухаалаг, шийд олоход хүчин зүтгэсээр буй олон тулгамдсан асуудал Монголын эдийн засаг-нийгэмийн амьдралд байсан, байгааг Д.Содном номондоо тодорхой тайлбарлан оруулсан бөгөөд тэдгээр өргөн цар хүрээтэй асуудлуудыг би өмнөтгөл бичигчийн хувьд хураангуйлж, макро түвшинд бүлэглэхийг оролдъё.

                -Үндэсний нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийг урт хугацаагаар хангах шинжлэх ухааны үзэл баримтлалыг төрийн “хар хайрцаг”-ны бодлогын хэмжээнд боловсруулах, энэ чиглэлээр “Үндсэн хууль”-д тусгах шинэ санаа заалт нэмж оруулах.

                -Зах зээлийн эдийн засгийг Монголын түүхэн нөхцөлд зөвөөр удирдан зохион байгуулахад төрийн үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, нийгмийн харилцаанд хийгээд сэтгэл зүйд ардчилал, шудрага ёс, ариун эрмэлзлэлт, эх оронч үйл ажиллагааг хуульчлан хэвшүүлэх.

                -Үндэсний үйлдвэрлэл, ялангуяа жижиг, дунд аж үйлдвэрийг түлхүү хурдацтай хөгжүүлэх,гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэн татах.

                -Банк-санхүүгийн үйл ажиллагааг үр ашигтай болгох бодлогын шинэчлэл хийх, гадаадын зээл, хөрөнгө оруулалтаас Монголын эдийн засагт “шимэгдэх” ашиг орлогыг эрс нэмэгдүүлэх идэвхитэй тогтолцоог бүрдүүдэх, татварын шатлалыг аж ахуйн газруудын үйл ажиллагааны бодот чадвартай зохицуулан боловсронгуй болгох, үндэсний мөнгөний ханшийг өндөрсгөх “хөшүүрэг”- бодлогыг хэрэгжүүлэх

                -Хүн амын орлогыг тасралтгүй нэмэгдүүлэх, тэднийг эрүүл чийрэг бие бялдартай, оюун сэтгэхүйтэй, төгс төгөлдөрт ойртсон соёл боловсролтой, эх орноо юунаас ч илүү хайрлагч үзэл санаатай иргэд болгон хүмүүжүүлэх, эх орондоо орчин үеийн мэдлэг, мэдээллийн хөгжингүй нийгмийн бүтээн байгуулагчид болгох.

                Дээрхи асуудлууд, үнэхээр, монголд элэгтэй, “монголоор хардаг” нүдтэй хэний ч өр зүрхийг өвтгөх /Д.Содном:Монголынхоо ард иргэдийг эв нэгдэлтэй, идэвхитэй байлгах, төрөө тогтвортой ажиллуулах, байгаль орчиноо ариунаар нь хадгалахын төлөө сэтгэл өвдөж явдаг хүн/  хөндүүр асуудал, нөгөө талаас амьдралд хэрэв зөв, сайнаар хэрэгжүүлж чадваас баярын нулимс унагахаар өөдрөг, гэгээн, гүн гүнзгий асуудал гэдэг нь нийгмийн шинжлэх ухааны мэдлэг, мэргэжилтэй, дээр нь нэмээд хэлэхэд эх оронч үзэл ухамсариай хэнд ч ил.

                Эх оронч үзэл, ухамсар бол хүний эзэмших ёстой эхний, суурь бөгөөд үндсэн мэргэжил, харин их, дээд сургуулиудад багшаар заалгаж хичээлээр эзэмшдэг мэргэжил бол туслах чанарын, хоёрдугаар зэрэглэлийн, латераль буюу зэрэгцээ ач холбогдол бүхий арга зэвсэгийн байр суурьт мэргэжил юм.

                “Олноо үзэгдэхүй”-н ойлголт, онолоор хүмүүсийн амьдрал үйлд хандваас, эх орондоо үнэнхүү тусыг бүтээсэн, иргэнийхээ үүргийг жинхэнэ ёсоор биелүүлж чадсан түүхэн гавъяат хүмүүс дандаа дээрхи хоёр мэргэжлийг төгс эзэмшиж, чадмагаар хослуулж ажилласан онцлогтой хүмүүс л байдаг. Сэтгэлгээний болоод хөдөлмөрийн өндөр үр дүнд хүрсэн хүмүүсийн амжилтын “үл үзэгдэгч” үндэс нь хүний хамгийн түрүүнд заавал эзэмшвэл зохих суурь мэргэжил –эх оронч сэтгэл, ухамсрыг төгс эзэмших мэргэжлээ бүрэн гүйцэд дүүргэсэн “үндсэн мэргэжил”-ийн нь увьдасанд оршдог одоогоор хараахан томъёологдоогүй, танин мэдэгдээгүй нэг “жижигхэн” нууц жам байдаг ч байхаа магадгүй. Юутай ч, амьдралаас харахад дурьдсан хоёр мэргэжлийн нэгдүгээр нь сох байхгүй байх тохиолд ч юм уу, эсвэл, ямар нэг хэмжээгээр дутагдах тохиолд хоёрдугаарх нь ямагт доголон, харалган үлддэг нь илт ажиглагддаг.

                Хүний оюуны болоод биеийн хүчний чадвар гагцхүү суурь мэргэжил /нэгдүгээр/, латераль мэргэжил/хоёрдугаар/ хоёр хосолж, тухайн үйл ажиллагааны координатад огтлолцож, татах цэгт нь давтагдаж, бие биедээ хүчтэй нөлөөлж, үр өгөөжөө хамсуулж буй цаг хугацаанд л сая амьдралд бүрэн юүлэгдэж, үнэмлэхүй үр дүнтэй ашиглагддаг.Зөвхөн энэ нэгдэлд хүрч чадсан алив мэргэжлийн хүн л өөрийн “эзэмшлийн салбар”-т бусдын хараагүйг харж бодоогүйг бодож, нөгөө “доголон, харалган” коллегууд нь огт мэдрээгүйг мэдэрч, цаг үеийнхээ нийгэм түүхийн  тулгамдсан асуудал болгон тавьж чаддаг.

                “Тулгамдсан асуудал” Монголын эдийн засагт их байдаг ч тун цөөхөн мэргэжилтнүүд, тухайлбал,”эх оронч үзлийн мэргэжил” “эдийн засгийн мэргэжил” хоёрыг давхраар нь үйл ажиллагааныхаа гол “багаж зэвсэг” болгож чадсан эдийн засагчид л тэр асуудлуудыг олж харж, илрүүлэн гаргаж ирдэг. Тэдний нэг нь, ард түмний мэдэхээр, -Д.Содном.

                Д.Содномын үзэл бодол, мэргэжлийн чадвар жилээс жилд өсөотийн эрчимтэй динамикаар хөгжиж, “мэргэжлийн тэмцэл” гэж нэрлэж болохуйц үйл ажиллагааны түвшинд идэвхижсэн нь Монголын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөтэй хэд хэдэн үйл явдалд оролцож байсан үйл ажиллагаанаас нь тодорхой харагдана. Жишээ нь, тэрбээр Сонгол-Зөвлөлтийн /хуучин нэрээр/ хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр дээр бусад олон эдийн засагчдын олж хараагүй ямар “гоохой”-г олж харан Монголын эдийн засагт ашигтай үйлдвэр байгуулахаар /хэдийгээр “Эрдэнэт” хамтын үйлдвэр байгуулах гэрээний нөхцөлийг тохироход амаргүй, нилээд хүчирхэг “хориглолт”-ыг даван туулах шаардлагатай нь урьдаас мэдэгдэж байсан ч/ эхнээс нь тууштай хөөцөлдөж вэ?

                “Амьдрал, Бодол”-оос ойлгоход энд хэд хэдэн ээдрээтэй, чухал асуудал байжээ. Үүнд: “Эрдэнэт” үйлдвэр Монгол улсын төсөвт байгалийн баялгийг ашигласны төлбөр төлөх,үйлдвэрийн бүтээгдэхүүний дотоодын болон экспортын үнийн харьцааг буюу шилжих рубль, төгрөгийн ханшийг гажуудалгүй тогтоох, Монгол улсын төсвөөс “Эрдэнэт” үйлдвэрт татаас өгөхгүйгээр үйлдвэрийг ашигтай ажиллуулах, Үйлдвэр ашгаараа хөрөнгө оруулалтынхаа зардлыг бүрэн нөхөж ЗХУ-ын талд тодорхой хэмжээний нэмэгдэл ашиг өгсний дараа Монголын үндэсний үйлдвэр болж шилжих зэрэг хоёр орны тухайн түүхэн харилцааны нөхцөлд зөвшөөрөхөд хүндрэлтэй, ерөнхийдөө, горьдлого муутай, товчоор хэлэхэд, асуудал сэдэгчээс иргэний зүрх зориг, мэргэжлийн өндөр мэдлэг шаардах ноцтой асуудлууд байжээ.

                “Эрдэнэт”-ийг байгуулах гэрээ, хэлэлцээрийн нөхцөлөөр тэр үеийн Улсын Төлөвлөгөөний Комиссын даргын алба хашиж байсан Д.Содномын баримталсан байр суурь нь тухайн асуудлаар жаахан сиймгэр мэдлэгтэй, ул товтой ойлголт ч үгүй, мэдээлэл ч үгүй нэг том албан тушаалтан өөрийн эрх засгаар түрэн Монголын эдийн засагт хохиролтойгоор байгуулсан гэрээг эсэргүүцсэн “мэргэжлийн эсэргүүцэл” байв.

                Д.Содном дурсамжиндаа, “Бидний хэдэн эдийн засагчид улсынхаа ашиг сонирхолыг хамгаалах, хоёр улсын /БНМАУ, ЗХУ/ эдийн засгийн харилцаанд илэрхий шударга бус, залруулбал зохих зүйл байгааг, хамтын ажиллагааны түүхэнд хар толбо үлдээж болох асуудлыг мэдсээр байж хэлж ярихгүй байж чадаагүй юм.Нилээд олон жил үргэлжилсэн яриа, хэлэлцээрийн үр дүнд бидний хэлж, ярьж байсан саналууд нааштай шийдэгдэж билээ. Тухайлбал, зэсийн баяжмалын дотоод гадаад үнийн зөрүүгээр Монгол улсын төсвөөс эрдэнэт үйлдвэрт татаас өгч, хамтарсан үйлдвэрийн ашиг дээр нэмээд хоёр улсын хооронд хувааж байсан гажуудал ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны сонорт хүрсний ачаар 1984 он хүрч байж засагдсан юм” гээд, гэрээний нөхцөлийг яагаад эсэргүүцсэнээ дэлгэрэнгүй тайлбарлажээ. Харин өөрийн эзэмшсэн шинжлэх ухааны салбартаа эзэн суусан хүний мэдлэг, боловсролын эрхээр, иргэнийхээ үүргээр арга буюу илэрхийлсэн энэ “мэргэжлийн эсэргүүцэл” өөрсдөд нь уршиг тарьсан нь харамсалтай.Юу гэвэл, “Эрдэнэт” үйлдвэрийн ашиг, алдагдлын харьцааг зохицуулахаар тэмцсэний улмаас Д.Содном сэтгэлэг нэгт бусад нөхдийнхөө хамтаар “Монгол-Зөвлөлтийн найрамдалт харилцааны эсрэг, Хятадын талыг баримтлагч эсэргүү эдийн засагч!” гэдэг нэр зүүж, эх орныхоо эдийн засгийн бодлого тодорхойлох удирдлагын албанаас зайлуулагдахад золтой л эс хүрчээ. Д.Содномын “мэргэжлийн эсэргүүцэл” –ийн үзэл санаа өнөөдөр ч хүчтэй хадгалагдсаар, идэвхитэй илэрхийлэгдсээр байгаа нь гадаадаас авах зээлийг хатуу тооцоо, хяналт, мэргэжлийн судалгаатай авч өндөр үр ашигтай зарцуулах буюу заавал сэргээгдэж байх зориулалтаар ашиглаж, боловсруулах үйлдвэрүүдийг хоцрогдсон технологитой, үр ашиггүй үйл ажиллагаатай гэх хуудам шалтгаар эхлээд балгас болгож, дараа нь хувьдаа өмчлөн эзэмшсэнээр олон мянган мэргэжилтэй ажилчид гудамжинд хаягдаж, цаашаа үйлдвэрлэл, худалдаа, санхүү, зээлийн алдаа мадагтай бодлого хэрэгжиж, түүний дагуул-хор уршигаар эдийнзасгийн болон эрүүгийн гэмт хэрэг нийгэмд хавтгайрч эхэлснийг ард нийтээр мэднэ.

                Эрх баригчид барууны харгис хатуу нийгмийн үзэл бодлого руу хэт хэвийснээр ажиогүйдэл, ядуурал, см суртахууны зэрлэгшил, оюуны хоосрол тэргүүт нийгмийн харилцааны мөн чанараас үүдэгч эмгэгүүдэд үндэстэн нэрвэгдэх аюулд тулгарсан нь Д.Содномыг зүгээр суух, дуугүй дүмбийх эрхгүй болгосон хэрэг. Зах зээлийн далбаан дор нийгмийн тогтолцоонд үүссэн сөрөг үзэгдлүүдийг ч тэрбээр мэргэжлийн үүднээс хурцаар мэдэрч, нийтэд хэлэх үгээ зоригтой, хатуу хэлж чадсан нь (”завшиж, ашиглаж хүслээ гүйцээж аваад халагдах нь төрдөө үнэнч зүтгэх эх оронч сэтгэлгүй хүнд шийтгэл биш шагнал болж байна…”/Ахмадын захиа/) түүний зарчимч, шударга, ёс суртахуунлаг зан чанарыг харуулах олон иш, учигийн нэг яах аргагүй мөн. Вера Степановнагийн ярилцлагандаа тодотгомон “өөрчлөгдөхгүй зан төрх” гэдэг дотор Д.Содномын энэхүү мах ясны шударга чанар, мэргэжлийн гярхай хараа, нийгмийн үйл явцад мэргэжлийн шинжилгээ хийж үнэлэлт, дүгнэлт гаргах чадвар, иргэний эмзэглэл зэрэг чанарууд лавтай орох байх. Тиймээс ч Д.Содном өөрийн төрөлх зан чанар, нэгэнт эзэмшсэн мэргэжлийнхээ дуудлагаар ч юм уу, эсвэл “даалгавар” –аар орчин цагийнхаа эдийн засгийн бодлогын нэгэн алдаа өмч хувьчлалын гажуудалд эсэргүүцэлтэй хандсан юм.

                Тэрбээр хувьчлалын агуулга, зорилгыг хамгийн зөв ойлгож, хувьчлал хийх арга, хэлбэрийн талаар хамгийн ончтой, үр ашигтай, шинжлэх ухаанч саналыг тавьж байсан. Үүнд, “Төрийн өмчийг худалдсанаас орж байгаа орлогыг төсвийн алдагдлыг нөхөхөд ашигладаг нь буруу, харин түүний ихэнхи хэсгийг материал, түүхий эдийн улсын нөөц бий болгож үндэсний үйлдвэрлэлээ дэмжин хөгжүүлэхэд ашиглах, зарим хэсгийг жижиг, дунд үйлдвэрлэлийн бааз суурийг бэхжүүлэхэд шалгарсан сайн төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд зориулбал зохилтой!” гэж шаргуу зөвлөж байв. Үүгээр тэр, төрийн өмчийн /”Төрийн өмч” ч гэж юу байхав дээ, нохой долоо, ард түмэн бидний л бүтээсэн нийгмийн баялаг буюу  чухамдаа, ард иргэдийн л мэдлийн өмч байсан. Тэр өмчийг ард түмний санал асуулга явуулахгүйгээр хувьчлал зарлах эрх төрд, тэр тусмаа ард түмний дийлэнхи хэсгийн эрх ашгаас шууд урваж, овсгоо сүүхээтэй, зальхай булхай аргатай цөөнхи бүлэгийн эрх ашгийг хамгаалах “сонголт хийсэн” төрд байгаагүй хэрэг шүү

    дээ!/ хувьчлалын орлогыг жил жилийн төсвийн “урсгал зардал” гэгч “шүүрэн шанага”-ны элхэгийг /нүх/ бөглөх эх үүсвэр болгодогийг таслан зогсоож, “Төрийн өмч” ч гэсэн “хучмал” нэртэй, мөн “Эзэнгүй өмч” ч гэсэн доромж нэртэй яваа ч үнэн чанартаа монголын ажилчид, малчид, тариаланчдын ариун шудрага, хилсгүй цагаан хөдөлмөрийн олон үеийн үр дүн болсон тэрхүү баялгийн борлуулалтын ашиг, хуримтлалыг эргүүлээд жинхэнэ эздийн нь ахуй амьдралыг сайжруулах санхүүгийн эх үүсвэр болгон зарцуулах бодлогыг хатуу баримталж байсан юм. Тэрбээр өнөө ч ялгаагүй, Монголын шилдэг эдийн засгийн мэргэжилтний нэг хэвээр байгаагийнхаа хувьд, төр засгийн зохицуулах үүргийг идэвхижүүлэх, алтваа хууль, шийдвэрийг амьдралд нийцүүлэн гаргахад ард түмний санал зөвлөмжийг оновчтой тусгахыг чухалд үзэж нийт хүн амын орлогыг дорвитой нэмэгдүүлэх ардач, зүүний бодлого хэрэгжүүлсэн нөхцөлд л сая зах зээлийн харилцаа өөрийгөө цагаатгана гэсэн мэргэжлийн бодол, томъёоллоо хамгаалсаар байна. Гаднын, хувийн том компаниудын монополийн ич үзэл бодлоо ил хэлдэгээс нь иш татаж болно. Жишээ нь, “зарим төслийн нэрээр өгөгдөж, Монголыг өртүүлж буй зээлийн хөрөнгийн ихээхэн хэсэг Монголд үлдэхгүй, төсөл санаачлаад дагаж ирсэн гадны хүний халаасанд ороод алга болдог зуршил тогтож байгааг болиулах хэрэгтэй!…” гэсэн, монголчуудын орой руу хэзээ мөдгүй сэрхийтэл орох үгийг нь үл ойшоох нь ойрын ирээдүйд л үл уучлагдах гэмт хэрэг болон хувирч ч магадгүй юм.

                Мөн “…боловсруулсан бүтээгдэхүүний экспортыг урамшуулж, түүхий эдийн экспортыг хязгаарлах тодорхой арга хэмжээ үгүйлэгддэг…” гэсэн гомдлонгуй ч юм шиг, болгооижлонгуй ч юм шиг аяс даруухан хэрнээ хэрэгтэй хүндээ асар тод дуулдахаар чанга хэлсэн үгийг нь огоорсны гамшгийг амсах магадлал ч өндөр байгааг эс анхаарваас Монголын эдийн засаг магад хэдэн жилийн дараа Хувьчлалын алдаанаас ч илүү хортой том алдааг засахад лав хүрнэ.

                Д.Содном даяарчлалын эрин үеийн эдийн засагч учир эдийн засгийн гадаад харилцаанд дан протекционист үзэл бодол үргэлж ч баримтлаад байдаггүй, харин харилцан ашигтай ажиллаж, хоёр талын ижил тэнцүү үр дүнд хүрэх хамтач, олон ургалч үзлээр уян хатан ханддаг. Иймд түүний эх оронч үзэл, “мэргэжлийн тэмцэл” нь алив фанатик туйлшралаас болон мэргэжлийн мэдлэг мэдээлэлгүй сэтгэлийн хөөрлөөс ангид юм. Гагцхүү гадны хөрөнгө оруулагчдад тооцоо судалгаа муутай хөнгөлөлт үзүүлэх, Монголын бизнесменүүд эдийн засагтаа хэтийн ашигтай төсөлд заавал гадаадын компаниудыг оролцуулж ашигаа хуваалцах ч юм уу орлогын татварыг өөрт оногдох орлогоосоо дангаараа төлөх зэрэг негатив чанартай нөхцөлүүдийг эдийн засаг санхүүгийн далд аргаар тулгадагийг болиулах үзэл баримтлал бүхий саналуудыг сонин хэвлэлээр болон ажил хэргийн шугамаар удаа дараа тавьсан байдаг. Саналуудын эдийн засгийн үндэс философи нь үйлдвэрийн газруудаас улсад татвар төлсний дараа үлддэг ашиг орлого Монголдоо шингэж, шинэ хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр ашиглагдах нөхцөлийг хууль-эрх зүйн орчиноор бүрдүүлэх, эцсийн дүнд, экспорт нэмэх, импорт хэмнэх, эдийн засгийн удирдлаганд эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгаа, шинжилгээний ажиллагаа явуулдаг байх зарчимыг эрхэмлэсэн халуун эх оронч сэтгэлгээг илэрхийлдэг.

                Д.Содном монголын хувьд “ХХ зууны сүүл хагасын санхүүгийн алхимич” гэж нэрлэж болохуйц цөөхөн хэдэн санхүүч-эдийн засагчдын маань нэгний хувьд үндэсний санхүү-эдийн засгийн бодлогод зайлшгүй багтаан тусгахаар, мөн, практик үйл ажиллагаанд ч хэлбэрэлтгүй мөрдөхөөр зөв зүйтэй олон санааг номондоо оруулсныг тэмдэглүүштэй. Номын “Санхүүчидтэй” бүлэгт “…Улсын бүх үйлдвэр, аж ахуйн газруудын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл бүрээр өөрийн өртгийг тодорхойлж, ашиг хуримтлалын нормативыг тогтоож, үнэ татварын нэр төрөл, хувь хэмжээг шинэчлэх үндсэн дээр улсын төсвийг бүрдүүлэх, улсын төсөв ба аж ауйн нэгжүүдийн хоорондын харилцааны боловсронгуй шинэ системийг бий болгосон… ажил үйлчилгээ, бүтээгдэхүүний өөрийн өртгийг тодорхойлоход өмчийн бүх төрлийн байгууллага баримтлах нэгдсэн журмыг хуульчилж тогтоох зайлшгүй шаардлага одоо үед байгаа. Өртөг тодорхойлох нэгдсэн журам тогтоож байсан 1957 оны туршлага бий. Татварын холбогдолтой хууль журмыг ойр ойр олон дахин өөрчилж, эдийн засгийн орчин нөхцөлийн тогтворгүй байдал үүсгэдэг, ашиг хуримтлалыг нуудаг зэрэг муу зуршил бий болохоос сэрэмжлэхэд тустай туршлага байж болох хэмээжээ.

                Ямар ч харилцаатай эдийн засагт үйлдвэрийн бүтээгдэхүүн хийгээд үйлчилгээ өөрийн өртөгтэй, үнэтэй байх нь эдийн засгийн бодот хууль. Төр засгаас үнэ чөлөөлөх шийдвэр ч юм уу хууль гаргасан гаргаагүй, өртөг үнэ бүрдэх, суурь “өгөгдөхүүн” инвариант чанараа хадгалж, эдийн засгийн эргэлт, харилцаанд ямагт оролцон үйлчилсээр байх болно. Энэ нь нийгмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, өртөг, үнэ тогтоолтын тооцоонд шинжлэх ухааны үндэслэл, судалгаа заавал шаардана. Төрөөс үнийг чөлөөлсөн нөхцөлд зах зээлийн эдийн засгийн систем үнийг тогтоон “зохицуулахдаа” өртөг, зардлыг шинжлэх ухааны аргачлалаар тооцоолох, ашгийн зохистой харьцаа барих бодот шаардлагад захирагдаж л таарна. Гагцхүү үйлдвэр аж ахуйн газруудын хувийн өмчит ашиг сонирхлын нэмүү орлого, хуримтлалын хэрэгцээ, шаардлага, түүнчлэн тэдний эздийн “амны хий”-ний хэмжээ, ашиг олох улангасалын хэнээ хоёрт зохицож үнэ тогтоогддог байвал улс орны эдтйн засгийн ардчилал утгаа алдана. Дээр нь нийгмийн үнэмлэхүй зорилго – нийт хүн амын амьдралын түвшний дээшлэлтэнд амар сөргөөр нөлөөлж, улс төрийн болоод нийгмийн тогтолцооны тогтворжилтонд эрсээр харшлана. Өөрөөр хэлбэл, өнөөгийн Монголын эдийн засгийн харилцааны бодот үзүүлэлт /амьдрал дээрхи жинхэнэ лүр зураг, эсвэл, үр дүн ч гэж үзэж болно./ -ард иргэдийн амьдралын түвшинд гарсан аймшигт ялгарал, тухайлбал, нэг талаас, баян чинээлэг бүлэг буюу цөөнх, нөгөө талаас ядуу, ядуулаг давхарга буюу олонхийн дэндүү жишиггүй харьцааг /Монголын хэвлэлүүдийн мэдээгээр ишилбэл, чинээлэг цөөнхийн хийгээд ядуулаг олонхийн харьцаа 3:97 гэсэн нүдэндээ имгэмээргүй зөрүүтэй тоонд хүрчээ./ буй болгоно гэсэн үг. Монгол шиг өвөрмөц оронд, тодруулж хэлбэл, эдийн засгийн хөгжлийн хувьд хүчин чадал муутай, жижиг буурай боловч ард түмний нийгмийн сэтгэлгээ, сэтгэл зүйн хөгжлийн хувьд омголон цөсөрхөгзан чанартай, хувьсгалч, тэмцэгч түүхэн уламжлалтай оронд энэхүү ялгарал, амьдралын зөрүүтэй түвшиний даамжрал цаашдаа хүн амын дотоод тэмцэл, хямралыг өдөөж мэдэх магадлалтай нийгмийн үзэгдэл мөн.

                Д.Содном эх орныхоо нийгэм эдийн засгийн хөгжлийн хурдацыг өөрийн хариуцаж ажилласан хөдөлмөрийн талбар, мэргэжлийн салбартаа хангах, бататгах, Монголын хөгжлийн хэтэд зайлшгүй хэрэгтэй хүчин зүйлсийн үндсүүдийг тэнд соёолуулахад өөрийн нөр хөдөлмөр, хүчин зүйлийг шудрагаар зориулж, өдөр тутмынхаа үйл ажиллагааг аливаа эргэлзэл, хүлцэл, айдас, ухралт үгүйгээр зарцуулсаныг Монголын 1970-1990 оны их бүтээн  байгуулалтын түүх яалт ч үгүй гэрчлэн үлдсэн гэж хэлж бүрнээ болно.

                Эдийн засгийн удирдах түвшний мэргэжилтний үзэл бодол, мэргэжлийн чадварын гол үзүүлэлт нь эдийн засгийн шинжлэх ухааны нарийн судалгаа, тооцоонд үндэслэн алдаа мадаггүй дүгнэлт хийх, зөв штйдэл боловсруулах, бодот амьдралын үйл явц, үнэнийг нийгмийн сэтгэлгээнд ойлгуулж чадах арга билигийн нэгдэл байдаг. Зөв тооцоо, дүгнэлт, шийдлийн үндсэн дээр хэрэгжиж, нийгэмд “нийлүүлэгдэж” буй ашиг, үр дүн л тэдний үйл ажиллагааны үнэ цэн, ач тусыг илэрхийлнэ. Монголын эдийн засаг Социалист бүтээн байгуулалтын жилүүдэд ямар хурдацтай хөгжсөн, ямар бодот, түүхэн үр дүнд хүрснийг сохроор “нулимдаг”, цээжнийхээ хар бангаар үгүйсгэдэг, өнгөрснөө, уламжлалаа “булшлах” хийрхэлд дүйрсэн “мухар” толгойгоороо үндэснийхээ түүхийн “Өчигдөр”-ийг мөргөх гэж “урамддаг” “шинэков” эдийн засагчдад Монголын эдийн засгийн бодот ололтын үнэнийг хоёргүй ойлгуулахаар тоо баримтууд “Амьдрал, Бодол” номонд дурьдагдсан нь:

                “БНМАУ-ын үндэсний орлого 1960 оноос 1970 онд 30 хувийн өсөлттэй байсан бол 1970 оноос 1980 онд 80 хувиар, 1980-1990 онд 65 хувиар өссөн. Үндэсний орлогын жилийн дундач өсөлт 1970 он хүртэлх арван жилд 2.7 хувь байсан бол 1980 онд хүртэлх 10 жилд 6.1 хувь, 1990 он хүртэлх арван жилд 5.1 хувь болсон байдаг юм. Орчин үед ийм өсөлт хангах нь мөрөөдөл болоод байгаа. Үйлдвэрлэлийн үндсэн салбарууд дээрхи хугацаанд амжилттай хөгжсөн гэж хэлж болно. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн 1970-1980 он хүртэлх арван жилд 45 хувиар өссөн. Аж үйлдвэрийн бүтээгдүүний үйлдвэрлэлийн жилийн дундач өсөлт 1970-1990 оны хооронд 7.2-8.7 хувь байсан.  … ЗХУ-аас Монголын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд 1971-1975 онд 450 орчим сая шилжих рублийн зээл, тусламж өгч байсан бол үндэслэл тооцоолол сайжирсны ачаар 1976-1980 онд 1.4 тэрбум, 1981-1985 онд 3.2 тэрбум, 1986-1990 онд 3.5 тэрбум шилжих рублийн зээл, тусламж авч ашигласан… ЗХУ-аас 1976 оноос хойшхи 14 жилийн хугацаанд 2 хувийн хүүтэй, төлж эхлэх хугацаа нь тухайн таван жилд тохиосон нөхцөлд урьдах зээлийн төлбөрийн хугацааг 40 хүртэл жилээр сунган тогтоож  хүү оногдуулахыг зогсоодог зэрэг ихээхэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монголд барьж байгуулсан дэд бүтэу, үйлдвэрлэл, нийгмийн зориулалттай олон зуун чухал объектууд орчин үед манай улсын эдийн засаг нийгмийн амьдралын чухал үндэс суурь болж ашиглагдсаар байна “ гэжээ. /”Төлөвлөгчидтэй”  хэмээх бүлгээс үзмүү./  Энд зохиогчийн хэрэглэсэн “мөрөөдөл болоод байгаа” гэдэг үгээс ургуулаад би эдийн засагчийн мэргэжилтнийхээ хувьд өөрийн бодлоо нэмж хэлэхэд, дээр дурьдсан эдийн засгийн үсрэнгүй /харьцангуйгаар/  хөгжил нь 1959-1960 онд Монголын хөдөө аж ахуйд “Нэгдэлжих хөдөлгөөн” өндөрлөж, эдийн засгийн тогтолцоо бүхэлдээ социалист үйлдвэрлэлийн харилцаанд шилжсэн ба эдийн засгийн удирдлаганд төвлөрсөн төлөвлөгөө-санхүүжилтийн нэгдсэн систем нэвтэрсэн, улс ардын аж ахуйн бүхий л үйл явцыг балансын нэгдмэл, төгс, шинжлэх ухаанч аргаар уялдуулан зохицуулдаг болсонтой шууд холбоотой гэж бодно.

                Одоо нийгмийн харилцаанд зах зээл, капиталист өмчийн “засаглал” ноёрхсон тогтолцоонд шилжсэн болохоор урьд өмнө нь 20-30 жилийн хугацаанд олсон хөгжлийн хурд, цар, түвшинг хангах мөрөөдөл биелэх нь илүү олон жилийн /Хэрэв Бурхан ивээж, Монгол Улс маань өнөөгийн өмчийн алалдааны талбар-дэлхийд биеэ даасан улсын тоонд багтаж үлдвэл шүү дээ./ хугацаа шаардах үйл явц байх болно гэдгийг баттай хэлэхэд  М.Нострадамус байх шаардлагагүй, зүгээр л Д.Урианхай байхад хангалттай.

                Социалист бүтээн байгуулалтын он жилүүдэд эх орон ард түмний минь олсон ололт, түүхэн хөгжилд улсынхаа эдийн засгийн удирдлагын жолоог гучаад жил залалцсан Д.Содномын эрдэм ном, нойр дутуу олон шөнө, өдрийн нөр хөдөлмөрийн хувь хандив ихээр нэмэрлэгдсэнийг “Амьдрал, Бодол” номын уншигч би дотроо бахшаан бодохгүйгээр өнгөрч эс чаднам. Ийм бодлыг ганц надад ч бус, үнэнийг үнэнээр нь ойлгож, үнэлж чадах олон монгол уншигчдад ч энэ ном төрүүлэх нь магадын дээр чухамхүү тийм бодол, сэтгэгдлийг хүмүүст төрүүлэх бодот үйл хэргээр зохиогч амьдралаа “бүтээсэн” нь ард түмэндээ үл мартагдах, хэтдээ түүхээсээ үл арчигдах одорхой гавъяа байгуулсны үр дүн яалт ч үгүй мөн.

                Д.Содном “Амьдрал, Бодол”-доо өөрийн үнэн амьдралаа, үзэл бодлоо иш баримттай өгүүлэхийн хамт цэл залуухан санхүүч Сангийн яаманд байцаагчаар ажилласнаасаа эхлээд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга хүртэл хийж гүйцэтгэсэн албан ажил, үйл ажиллагаагаа ч төв голчоор дүгнэж, алдсан алдаа, ашиглаагүй боломж, хүрч чадах байсан ч чадаагүй “өндөрлөг”-зарим дутуу дулим амжилт, ололтын шалтгаан нөхцөлийг эргэцүүлж, өөрийн итгэл үнэмшил, мэргэжлийн үг, санаа, сануулга, сургамжаа номынхоо бүлэг бүхэнд үлдээжээ.

                үнэний сургамж дүгнэлт бол хойч түүхийн хөгжилд оруулж буй оюуны хөрөнгө оруулалт юм. Баялаг бүтээдэггүй, харин бүтээгдсэн баялгийг өөрсдөдөө хямд үнээр хувьчилж, хөрөнгөжих, тэгээд хар захын наймаагаар улсаа “хөгжүүлэх” үзэлтэй “онолчид”, “удирдагчид”-ын ил далд “туршилт”-ын жилүүд болж өнгөрсөн 1990-2000 оны үйл явцаас хийсэн дүгнэлтүүдийн дотор  “…Нэгэнт өнгөрсөн цаг, түүхийг эргүүлэхгүй, засахгүй. Харин шинэ нөхцөлд хуучин алдаа давтагдах, түүний хөрс бий болохоос сэрэмжилж байх, ялангуяа, аль нэг улс буюу компаниас хэт хамааралтай болж, үндэсний ашиг сонирхлын асуудлыг өөрсдөө шийдэж чадахгүй болохоос сэрэмжлэх хэрэгтэй “ гэж “Еотөнцөөс тасархай, мэдээллээс хол байж” ыүлэгт учирласан нь бий.

                “Амьдрал, Бодол” номын “улаан шугам”-ын турш байнга сануудагдаж буй хоёр зүйл дайралдаж өнгөрнө. Тэр хоёрын нэг нь үндэсний эдийн засгийн эрх ашиг, хөгжил, нөгөө нь ард иргэдийн эх оронч үзэл, шудрага үйл ажиллагаанд тулгуурласан жинхэнэ ардчилал юм. Д.Содномын амьдралын зам ч, санаа бодлын нь “орон зай” ч энэ хоёроос ангид оршсон, салж хазайсан, гадуур нь чиглэсэн вектортой өнгөрөөсөн хоног өдрийг эс тэвчсэн ажээ. Түүний амьдрал бүхэлдээ тов тодорхой зорилго, нэгэн үзүүрт бодлоготой үйл ажиллагаанд зангилагдсан нь Алан-гоо эхийн багцалсан сум мэт, нэг учирт нэгтгэгдсэн том үйл хэргийг бүтээх үндэс болж өгчээ. Хүмүүст ил харагдахуйц мөр, дүр төрх үлдээх “өндөрлөг”-т гарсан түүхт улсын амьдралын нэг бат бэх багана нь тэдний оюун санааны идэвхи, эх орноо хайрлах хайрын нь эрчимээс бүтдэг. Д.Содном ч өөрийн өдөр дутмын үйл ажиллагаандаа энэ хоёр хүчин зүйлийг идэвхитэй оролцуулж, өөрийгөө ямагт дэвхитэй дайчлагч, уйгагүй эрэлч хичээл зүтгэлээр бие махбодынхоо болон дотоод ертөнцийнхөө хөгжлийн хүчирхэг эх сурвалжаа хийж амьдарсан байна. “Өөрийгөө дайчилж байвал сэтгэл хангалуун, бие эрүүл байх олон талын ач тустай байдаг” гэж өөрөө бичжээ.

                Д.Содном түүхэн үйл явцаас ололттой үр дүн олж харахыг эрхэмлэдэг, үйл явцын эерэг талуудын өнцгөөс түүний ирээдүйн төлөв, шинж чанарыг ойлгохыг эрмэлздэг “дотоод” зарчимтай нь 1990 оноос хойшхи нийгмийн амьдралын өөрчлөлтийг үнэнээр нь уян хатан, ухаалаг, плюраль сэтгэлгээгээр хүлээж авснаас нь тодорхой байна. Нийгмийн үйл явцад ухаалаг, хүлээцтэй, шинжлэх ухаанчаар хандах сэтгэлгээ бол, юуны өмнө, уг үйл явцад үүссэн зөочлийн шалтгааныг зөв тодорхойлж чадах мэдээлэл, судалгаанд үндэслэсэн элдэв туйлшралгүй сэтгэлгээ юм.

                “Амьдрал, Бодол”-ын сүүлийн бүлгүүдийн агуулга, өгүүлэмжүүдээр шүүхэд, Д.Содном өөрийн нийгэм-улс төрийн үйл ажиллагааг зөвтгөн хамгаалахыг ч гол зорилго болгоогүй, өмнөх үеийн төр засгийн үйл ажиллагаанд оршиж байсан дутагдлуудыг  өөрт огт холбогдолгүй мэт бусад руу түлхэн, өнөө үеийнхэнд нүүр олох билбүүр зусраар “алдаа гаргагчид” руу довтчин буруутгаж, “уснаас хуурай гарах”-ыг ч зориогүй, тухайн түүхэн үнэнд голчоор, эр хүн шиг, элдүүр гүйцэд сур шиг мөстэй хандан үнэнч шудрагаар үнэлж дүгнэсэн нь “хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа” болсон өнөөгийн хуйсгануур цаг үед түүнийг гүнээ хүндэтгэх сэтгэлийг төрүүлж байна. Өнөөдөр тэрээр хуучин үзэл бодлоосоо хаяхыг нь ч шууд хаяж, насаараа хадгалахаа ч хадгалж, шинэ шинэ үзэл санаагаар өөрийгөө идэвхитэй цэнэглэж, түргэн хэмнэл, хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй орчин нөхцөлтэй зохисоор сэтгэлгээний “хөл” нийлүүлэн урагшилж явна.

                Хүн хуучин чиг баримтлалаасаа татгалзах, дотоод ертөнцөө шинэчлэх, шинэ ойлголтоор баяжуулах замаар өөрийнхөө оюун санаа, үзэл бодлоо өөр, дээд эрэмбэ түвшиний өөрчлөлтөд дэвшүүлж чадах нь том “дотоод өөрчлөн байгуулалт” юм. Дотоод өөрчлөн байгуулалт бол угтаа асар хүчирхэг, оюунлаг бодгалуудын шинж чанар.

                Д.Содном социалист чиг баримжаат мэргэжилтэй. Марксч-Ленинч сургаал номлолоор толгойгоо хүмүүжилсэн нь үнэн ч /Далимд хэлэхэд, Марксизм-Ленинизмын онол, баримтлал буруудаа ч нурсан юм биш гэж би боддог./ Харин уг сургаал хөгжлийн талаар диалектик  ойлголт баримталдаг хэрнээ нийгмийн хөгжлийн үндэс болсон зөрчлийг социалист харилцаан дээр зөвшөөрдөггүй, эрс тэс тэмцэл, өрсөлдөөний ач холбогдлыг үгүйсгэдэг, нийгмийн сэтгэлгээ, үзэл бодолд сөрөг чиглэл, урсгалыг тэвчдэггүйгээс “шүүмжлэлгүй оршихуй”-г нийгмийн оюун санааны амьдралд “хүчиндэн” буй болгосноороо нурсан юм. “Шүүмжлэлгүй оршихуй” нь шүүмжлэлт бодол, сэтгэхүйг үл хүлцэн, ямар ч шүүмжлэл, засвар, шинэчлэл хэрэггүй “цэвэр”, өөгүй, сөрөг үзэгдэлгүй хөгжиж чадах илбэ чанарын тогтолцоог зохиомлоор, хүчээр тулган хэрэгжүүлэхийг оролдсон өрөөсгөл практикаасаа болж нурсан юм / өөр зүй тогтол, чиг баримжаат харилцааны орчинд ухаалгаар зохицох, ”зэргэцэн орших” чадварыг өөрөөсөө лайчилж чадаж буй нь сайшаалтай. Хувь хүний сэтгэхүйд хийгдэж буй ийм нөр, гүн гүнзгий шинэчлэлийг “өөрөөсөө сугарах” үйл явц гэж нэрлэж болно.

                Би энэ өмнөтгөлөө, эхлээд “Өчигдөрөөсөө сугарахуй” гэж нэрлэхээр товлож байлаа. Яагаад гэвэл, Д.Содномын үйл ажиллагаа, үзэл бодлын хөгжил, дэвшил, өргөсөлт, алслалт, хамгийн гол нь “өндөрсөлт”-ийн утга агуулгыг товчхоноор “өчигдөрөөсөө сугарах” үйл явц гэж дүгнэж томъёолмоор санагдсан. “Өчигдөрөөсөө сугарах”-ыг цаг хугацааны нь утгаас гаргаад хүний амьдралын дотоод хөгжил рүү, оюун сэтгэхүйн нь үйл ажиллагаа руу шилжүүлээд ухахаар, “өчигдөрөөсөө сугарах” үйл явц нь чинад мөн чанараараа “өөрөөсөө сугарах” ч юм уу, өөрийн сэтгэхүйн хуучин загвараас “сулрах” философи утгатай болоод явчихаж байгаа юм. Энэ бол цэвэр сэтгэлгээ, сэтгэл зүйн үйл явц. Харин “Өчигдөрөөсөө сугараад хаашаа?” гэвэл уржигдар руу бус, Өнөө чиглэсэн нь бодотой хөгжил, дэвшлийн агуулга, чанарыг бүрдүүлнэ. Д.Содном ч өчигдөрөөс сугараад, Өнөө рүү зоригтой, өөртөө итгэлтэй ирсэн байна. “Өнөө”-тэй буюу “Өнөө”-д ирсэн хүн “Маргааш”-д заавал очно. Маргааш бол цаг хугацааны утгаараа ч, нийгмийн утга агуулгаараа ч Ирээдүй юм. “Өөрөөсөө сугарах” тухайд ч ялгаагүй. “Өөрөөсөө сугараад хаашаа?” гэвэл өөр рүүгээ, өөрийнхөө оюун санаа, үйл ажиллагааны дотоод эрчим рүү… өөрийнхөө гүн рүү… нийгмийн явцын өрнөлд улам шургуу, хүчтэй оролцох идэвхи рүү… урьд өмнө ашиглагдаагүй хийгээд ашиглагдсан ч бүрэн дүүрэн ашиглагдаагүй үндсэн нөөцийнхөө ашиглалт руу… эцэст нь, “мэргэжлийн шинэ тэмцэл” рүү ирнэ гэсэн үг. Энэ бол өөрийнхөө Ирээдүй рүү шилжиж буй эрчимт шилжилт юм. Ирээдүй гэдгийг би хүний гадна буй, чухамдаа, алс холд буй юм ч юм уу цаг хугацаа бус, харин өөр дотор нь далдлагдан буй эрчим, үйл ажиллагааны бололцоо, хүний оюуны задраагүй цөм дотор нууцлагдан байгаа байж магадгүй физик бус цаг хугацаа гэж ойлгоод ингэж хэлж байна. Ингэхлээр, Ирээдүй гэдэг аль нэг бодгалийн хувьд хүн өөртөө болон өөрийнхөө идэвхитэй амьдралд итгэх итгэл юм. Хүний итгэл үргэлж өөрийгөө ш%инэтгэгч, хүч сэлбэгч чанартайгаар “тээрэмдэж” байдаг. Энэ “тээрэм”-ийн хамгийн хүчирхэг, центрфуг хөдөлгөөнт “эд анги” нь бүтээлч үйл ажиллагаа байдаг.

                Хүн шинэ болно гэдэг хуучнаасаа дээш гарах, хөжих, улам идэвхит үйл ажиллагаанд суралцах, өөрийгөө боловсруулах тасралтгүй тэмцэл хийж, өмнө өгүүлснээр, “өөрөөсөө сугарна” гэсэн үг. “Өөрөөсөө сугарах” үйл явц гүнзгийрснээр ч хүн түүхэн үйл явдлуудад үнэн зөв, шинжлэх ухаанч дүгнэлт өгөх ухамсар бүрдэнэ. Тийн бүрэлдсэн ухамсараар л хүний мэдлэг мэргэжлийн үйлчлэх нөлөө, хүрээ, зан чанарын төрх төлөв, амьдралын нь зарчим тодорхойлогддог.

    Д.Содном “Өнгөрсөн цагийн нэгэнт түүх болсон үйл явдлыг санаж бодоход сургамжтай байдаг. Нэгэнт өнгөрсөн цаг түүхийг магтаж, зүхэж, эсвэл, харамсан суух биш, харин, үнэн зөвийг дүгнэж, сургамж авч, сайныг уламжилж, алдсаныг давтахгүй байхыг хичээх учиртай…” гэж, “Үнэн” сонинд өгсөн ярилцлагандаа түүхийг үзэх үндсэн философио илэрхийлээд, “…Монгол улсы хөгжүүлэн авч явах хүч бол монголын иргэн бүрийн хичээл зүтгэл. Тэр хүч бэлтгэгдэж эхэлж байгаа. 2000 оноос хойш төр засаг тогтвортой, алсыг харж ажиллаж байна. Иргэдийн санаа сэтгэл үймэх нь багасч, ирээдүйдээ итгэлтэй болж байна… Итгэх үндэс байгаа. Бизнес хийх, хөдөлмөр эрхлэх тайван, тааламжтай нөхцөл нэмэгдэж, бусдаас нэхэх биш, өөрөө хөдөлмөрлөж, амьдрал ахуйгаа өөд татах ёстой гэсэн үзэл бодолтой хүмүүсийн эгнээ өргөжиж байна… энэ бүхэнийг харахгүй, үнэлэхгүй бол нүгэл” гэж цаг үеэ дүгнэжээ.

    Д.Содном өнөө үеийг үндсэнд нь “Ардчилсан хувьсгалыг амжилтанд хүргэх чухал үе” гэж тодорхойлоод, энэ үед ажиллаж, амьдарч буй ард зондоо хамгийн эрхэм бодлоо даатгахдаа “…Ардчилалыг амжилтанд хүргэхэд бидний үүрэг хариуцлага их бөгөөд түүнийгээ бүрэн дүүрэн ухамсарлаж хөдөлиөрлөх учиртай.” гэжээ. Д.Содномын өөрийн нь амьдралын 1990 оноос хойших үе бол ардчилалыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх иж тогтолцоог бүрдүүлэхэд оюуны болоод практик үйл ажиллагааны уйгагүй, цөхрөлтгүй эрэл хийсэн он жилүүд юм.

    Ардчилалын жинхэнэ утгыг хүний эдлэх эрх чөлөө, нийгэмд хүлээх үүрэг, хариуцлагын салшгүй нэгдэл гэж ойлгосон хамгийн зөв ойлголттой төрийн том зүтгэлтэн хэн байв? гээд нарийн шүүрдэх юм бол Д.Содном хамгийн түрүүнд шүүгдэх магадлалтай бөгөөд түүний санаа бодол, мэргэжлийн санал, зөвөлгөө, мэдлэг, туршлага, тэр бүр нийгмийн үйл явцын удирдлагад ашиглагдалгүй өнгөрч байсан нь ардчилалд том гарз болсон. Түүний санал, зөвөлгөө,төрийн бодлогод туссан бол 1990 оноос хойших нийгмийн амьдралд тохиолдсон алдаа гажуудал, мөн ард түмний амьдралд хараар туссан их хохирол, сэтгэл санааны хямрал, дарамтын хэмжээг асар багасгаж чадах байсан гэж би мэргэжлийнхээ үүднээс шийдвэртэй хэлж зүрхлэх байна.

    Д.Содном улс үндэстний эрх ашигт харшлах хэмжээний хохирол учруулах бодлогын алдаа дутагдал, төр засгийн үйл ажиллагааны доголдол, гажуудалыг илэн далангүй хэрнээ маш төв, даруу, шудрага, цэхчээр сануулж, “хал дол үзэж халуун чулуу долоож” нуруужсан хүний хашир боловч учирлангуй, зөөлөн ухаанар, жинхэнэ иргэнлэг, эх оронч сэтгэлээр сургамжилж байсан нь улс төрд “алтан дундач”-ийг баримтлагч “бөөрөнхий” зан чанартайнх бус, эмээмтгий хулчгарынх ч бус, гагцхүү, ард олныхоо эе эв, үндэстнийхээ нэгдэл нягтралыг чухалчилдаг, эх орон нэгэтнээ хооронд нь хагарган бутаргах, үзэл бодол, хөрөнгө чинээгээр нь ялгаварлан сөргөлдүүлэх хямрал, тэмцлийн хор уршгаас сэрэмжилсэн хэрэг юм.

    Улс орон оршин тогтнож, хүч тэнхээтэй байх гол нөхцөл бол, юуны өмнө, үндэстний эв нэгдэл тул эдийн засгийн чадавхиараа бусад улс үндэстэнтэй зэрэгцэх, өрсөлдөх, үндэснийхээ ахуй оршил, батлан хамгаалах чадвараа хөгжүүлэхэд монгол хүн бүрийн ухамсар гэгээрэл, хөдөлмөр зүтгэлийн нэгдлийг хангах асуудлаар хэд хэдэн чухал санаа “Амьдрал, Бодол” номонд дурьдсан нь бий.

    “Эв нэгдэл”-ийн тухай өгүүлэлдээ, “Захиргаадлаар биш, ухаарлаар хангагдсан эв нэгдэл бат орших болно… Нөхрийнхөө сайныг үгүйсгэж алдааг дэвэргэдэг, урам хайрлахдаа харамч мөртлөө ул шагайж мучлахдаа гарамгай, өөр үзэл бодол илэрхийлсэн нөхрөө дайсан болгон зарлаж, дарж авах гэдэг зэрэг гаж үзэгдэл нь эе эвээ олох гэсэн эрмэлзлэлд гай болж байдаг… Намуудад хуваагдаж явуулж байгаа өрсөлдөөн нь ганц зорилготой байх ёстой бөгөөд тэр нь Монгол улсыг хөгжүүлэх оновчтой бодлого төлөвлөж хэрэгжүүлэх сайн засаглалыг бий болгохын төлөө тэмцэл байх ёстой. Гэтэл сүүлийн арав гаруй жилийн амьдралаас харахад, улс төрийн намуудын өрсөлдөөн нь толгойлогчдынхоо хүмүүжил, боловсрол, үзэл бодлоос шалтгаалан Монгол улсыг хөгжүүлэх оновчтой бодлогын төлөө гэхээсээ эрх мэдэл, албан тушаалын төлөө тэмцэл болох хандлага ажиглагддаг болсон бөгөөд түүний харгайгаар өөр өөр намын гишүүдийн хооронд Монголын төлөө гэсэн эв нэгдэл хэрэг дээрээ байхгүй болоход хүрдэг…” гэж тэмдэглэжээ. Энэ бол яг орой оуу орсон үг. Хатуу боловч алга ташихаар үнэн үг. Өнөөгийн Монголын улс төрийн амьдралын “халуун тогоо”-ны гадна талд халах төдий хэмжээгээр ойр байгаа бус, бүр дотор нь чанагдаж ч байсан, чанагдаж ч байгаа хүний дүгнэлт үг. Энэ үг олон олон жил, олон олон хүний чихэнд түүхэн үнэнийг өгүүлсээр үлдэнэ.

    “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг сургаалийн учир холбогдлын тухай, шимтэн хичээж уншууштай өгүүлэлдээ, “иргэн бүр идэвхитэй хөдөлмөрч байвал улс орон хөгжих нөхцөл бүрддэгийн учирыг, ажил хөдөлмөрт нарийн технологи байдгийн учирыг, амьдрах ухаан эзэмшихийн ач тусыг олон талаар “ухжээ”. Бас ард иргэдээ ажил мэргэжлээр нь тусгаарлах, дээр доор нь тавьж ялгаварлах, зэрэг зиндаанд хуваах, тэдний эрхэлдэг аж ахуйн салбаруудыг техникжсэн, техникжээгүйгээр нь ч юм уу арга технологиор нь жишин ач холбогдлыг нь үнэлэх, үндэсний түүхэн өвөриөц ахуй оршихуйн нөхцөлөөс үүддэг уламжлагдах-шинэчлэгдэх, хадгалагдах-үгүйсгэгдэх талыг нь шинжлэн судлалгүйгээр өрөөсгөл дүгнэлт хийх зэрэг үндэсний эв нэгдэлийг сүүдэртүүлэх муу урхаг тарьж мэдэх үзэл бодлыг сөхөөж, өнөөдөр хөдөө хөхөрч гадаа гандаж аж төрдөг 170 гаруй мянган ам өрх малчидын үйл бүтээлийн үнэ цэнийг сануулахдаа, мөн цаашлаад, нүүдлийн соёл-иргэншлийн мөн чанар, ач холбогдлыг үгүйсгэгчдийн технократ, хэт барууны туйлшранги үзлийг “либеральчлах”-ыг зорихдоо, “Монгол улсын эдийн засагт мал аж ахуй тэргүүлэх ач холбогдолтой. Монголд билчээрийн мал аж ахуй цаашид зонхилсон хэвээр байх болно. Гэтэл билчээрийн мал аж ахуй эрхлэх арга технологи нь Монголд олон мянган жил хэрэглэж шалгагдсан нандин зүйл бөгөөд уламжлан хадгалж, баяжуулж байх учиртай хаана ч байхгүй технологи буюу амьдралын ухаан юм…Монголыг мал нь тэжээдэг гэж их буруу ярьдаг. Монголыг малчид нь, тэдний олон мянган жил уламжлагдсан арга туршлага нь авардаг, тэжээдэг гэвэл үнэн.Нутаг даяар тархан амьдардаг Монголын туршлагатай малчид бол жалгын мухар сахисан хоцрогдсон хүмүүс биш, харин монголоор тархсан эрдэм ухаан, өгөөж ихтэй сонгодог технологийн эзэд юм.Тэдний төлөө, арга технологийг нь уламжлахын төлөө юу ч хайрлахгүй зориулах ёстой” гэж өгүүлжээ.Эндээс яах аргагүй монгол элэгтэй, монгол төрийн сартваахи эгнээний хүний чанар, жудаг, мөс миний хувьд “ханх тавьж” байна.

                Д.Содномын илтгэл, өгүүлэл, ярилцлагуудын голоор “улаан шугам” болж  нэвтэрч буй нэг үндсэн санаа бол Төрийн удирдлагын тогтолцоо, бүтцийн асуудал юм. Монголын түүхэн ахуй нөхцөлд яв цав тохирсон төрийн удирдлага, тогтолцооны орчин үеийн боловсронгуй, өвөрмөц хувилбарыг сэтгэх, зөв олох асуудал Д.Содномын сэтгэлгээний эрэлд том орон зай эзэлжээ.Энэ бол ойлгомжтой шугам.Яагаад гэвэл, тэр 30 настайгаасаа Монголын төр засгийн удирдах албанд “тээрэмдүүлж” эхэлсэн.Иймээс ч тэрбээр эх орныхоо улс төрийн тогтолцоо, бүтэцийн талаар залуу удирдагчдад анхаарууштай, “цээжиндээ хавтаслууштай” санал дэвшүүлсээр буйг чихнийхээ хажуугаар бүү өнгөрүүлээсэй билээ гэж хүснэм.Үүнд,тэрээр,төрийн тогтолцоог цаашид боловсронгуй, улам ажил хэрэгч болгох шугамыг ямар чиглэлээр харж байна? гэвэл, ард түмний зүгээс төрийн байгууллага, төрийн албан хаагчдын үйл ажиллагааг хянах, амьдралын гүнээс ургаж буй тулгар асуудлуудтай нийцсэн “нийтэд ойр” шийдвэр гаргахад нь нөлөөлүүлэх боломж олгох чиглэлээр хардаг бөгөөд энэ зорилгоор “Үндсэн хууль”-д өөрчлөлт оруулахыг дэмждэг.

    Улс орны ашиг сонирхолыг эх орончоор дээдэлж, авилга хахуультай эвлэршгүй тэмцэх цэвэр ёс суртахуунтай хүмүүсээр төр засгийн удирдлагыг бэхжүүлэх, хариуцлагын гадна ажилладаг буюу ард түмний /сонгогчдын/ хяналтгүй, хувийн бизнес хөөцөлдсөөр төрийн албаны хугацаагаа өнгөрүүлдэг “хуулийн гадна” эрх мэдэлт хүмүүсээс төрөө сэрэмжлэх, төр засгийн эрх барих хүмүүсийг сонгоход монгол амьдралаас тасархай улс төрийн намууд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг практикийг өөрчлөж, өөр оновчтой арга механизмаар солих, ажлын зохион байгуулалт, сахилгыг чанга байлгаж алсыг тод харсан цэгцтэй стратеги боловсруулж хэрэгжүүлэхийн хамт хариуцлагаа ухамсарлаж алдаагаа засч чаддаг ёс суртахуунтай, орчин үеийн өндөр мэдлэг боловсролтой гишүүд бүхий хоёр танхимтай парламенттай болох тухай зарчимын саналууд нь өнөөдөр нийгмийн сэтгэхүйгээс хариугаа хүлээж, хэрэгжүүлэхийг шаардсаар л байна.

    Монголчууд бид үндэснийхээ мэргэд, сэхээтнүүдийн үгэнд орохдоо туйлаас хойрго, үл ойшоогч, бараг үл сонсогч дүлий улс бөгөөд биднийг тийм увайгүй лалар амьтад байлгахаар бусад үндэстний хараал хүрч, бас ад зэтгэрийн хар хорлол үсэрсэн мэт санагдмаар хачин муухай сэтгэлзүйтэй хүмүүс болчихсон гамшиг биднийг дотроос маань хорлогч нэг том “дайсан” мөн.

    Бид бие биеэ үнэлдэггүй, ойлгохыг хүсдэггүй, үндэснийхээ авъяас билигтний зөн совин, эш бошго, үзэл онол, сануулга сэнхрүүлгийг ухаарах, дагахыг хичээхээсээ түрүүнд гадны хүмүүс, мэргэжилтнүүдийн л аахар шаахар үгс, гадаадын нэр хүндэтний л яльтай яльгүй онол эшийг ойлгох, хэрэглэхийг чарайдаг, сохроор шүтэн дээдлэх, ухвар мөчидөөр дууриан хуулбарлах сэтгэцийн архагт эмчилгээ авахааргүй шахам идэгдсэн ард түмэн юм. Яагаад би үүнийг энд муучлан нуршиж байна гэвэл, Д.Содном Монголын улс төр эдийн засгийн бодлого, удирдлагад хоног өнжилгүй гүнзгийрсээр байсан гажуудал, дутагдалыг засах мэргэжлийн санал, тэгэхдээ, хамгийн үр ашигтай, үндэсний онцлогтой саналуудыг байнга тавьж, “мэргэжлийн тэмцэл” хийсээр байсан юм.

    1990 оноос хойшхи Монголын эдийн засгийн уналтын хамгийн ноцтой шалтгаан нь /дахин дахин хэлэхэд/ -нэгэн зүйлийн шинэ “хэлмэгдүүлэлт” болох өмч хувьчлалын “дажин” мөн. Төрийн өмчтйн ашиглалтыг сайжруулж өндөр ашиг орлоготой үйлдвэр – үйлчилгээний иж тогтолцоо бүрдүүлэх арга замыг хайхын оронд хэсэг шүдтэй, шүдгүй /өөрөөр хэлбэл, хөгшин, залуу/, “А”-тай “А”-гүй /өөрөөр хэлбэл гучин таван үсэгт тайлагдсан тайлагдаагүй/, монголтой монголгүй /өөрөөр хэлбэл монголыг мэдэх мэдэхгүй/ нөхөд “дууриагч, бэлэнчлэгч” сэтгэлгээгээрээ, гадаад “цонхтой” сэтгэлээрээ зах зээл гэгч “бэлэн хоол” руу нүд аниатай дайрч, өмч хувьчлалыг “шуургалуулж” цөөн хүмүүсийг /өөрсдийгөө оролцуулаад/ бэлэн капиталист болгосон. Тэгээд ч зогсохгүй өмч хувьчлалын “орлого”-оор “тойрон хүрээлэгчид”-ээ цалинжуулж, “жийпжүүлж”,”интернетжүүлж” хөөрхий ард түмний олонхид өнөөх цөөн хүмүүсээ танигдахын аргагүй, тэд ч цаадуулаа /ард түмний олонхийг/ огт танихын аргагүй болтол “глобальчилсан”.

    Эдийн засагт ч ялгаагүй, улс төрд ч ялгаагүй хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлтийн эцсийн, үнэмлэхүй үр дүн ямар ч лоосуугүй үнэнээрээ энэ.Энэ үйл явцыг Д.Содном дув дуугүй аялдан дагалдаагүй, дутаж хоцорчих нь гэж адгаж дунд нь орж хутгалдаагүй, “гар цэвэр”, “нэр бүтэн” үлдсэн төдийгүй “төрийн өмчийн хэлбэрийг хязгаарлах бодлого нь төрийн өмчийг ашиглаж завшихтай хийх тэмцэл сул байх аргаар солигдох явдал яав ч биш” гэж бүгдэд дуулдахуйцаар хэлж байсан, байгаа. Өмч хувьчлалаас орох орлогыг тусгай санд хуримтлуулж үйлдвэрлэл сэргээх, тухайлбал, мал аж ахуйн гаралтай бүтээгдүүнийг худалдан авч малчидыг орлогожуулах болон боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр ханган ажиллуулах, үр тарианы нөөц бүрдүүлэх, шилдэг техник технологи нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэх зээл олгоход ашиглуулахаар ч шаардаж байсан юм.

    Түүх хэнд ч “нулимдаггүй”.Түүхэн үнэнийг хэн нэгэн өөрөө мартаж болно, харин мартуулж хэн ч, хэзээ ч эс чадна.“Түүх бол өнгөрч буй бус, үлдэж буй цаг хугацаа” гэж хэлж болно.Өөрчилж хэлбэл, түүх нь коннотатив идэвхитэй утгаараа “үлдсэн” буюу хүмүүс өөрийн үзэл бодол, амьдралаараа цаг хугацааны урсгалаас сугалж, өнгөрөөлгүй үлдээж буй “тогтмол” юм. Иймд улс үндэстний түүх гэгч аугаа “тогтмол” нь иргэн бүрийн билиг ухаан, мэргэжлийн увьдас, цуцалтгүй хөдөлмөрөөр бүтсэн бодот ахуй, “биежсэн цаг хугацаа”-ны нийлбэр юм. Нэгэнт бодот юм болж үлдсэн, харьцангуйгаар мөнх чанарт шилжсэн цаг хугацааг “урсч” буй цаг хугацаа нь хөдөлгөж “Өнгөрсөн”-д хувиргаж чаддаггүй гэж би бодном.

    “Нэг голын усанд хоёр удаа орж болдоггүй” гэсэн үгтэй ч, үнэхээр л Туул голынхоо урсан өнгөрсөн урсгалд хэдэн жилийн дараа дахин орж биеэ булхаж чадахгүй ч, энэхүү “Амьдрал, Бодол” номыг уншиж суухуй, Туулынхаа тохойд тэртээ он жилүүдийн нүүрэнд жаргалтайяа усанд булхаж байсан яг тэр газраа очоод, дөлгөөн урсгалыг нь ширтэж, усаар нь магнайгаа сэрүүцүүлэн шавшиж, Богд Дүнжингарав уулаа, Чингэлтэй хан, Баянзүрх, Сонгинохайрханаа саравчлан зогсоо юм шиг эевэрүү, жигтэй танил, өнгөрсөн шиг хуучин хэрнээ иоээдүй шиг шинэ, “үл таних”, “үл өнгөрөх” сэтгэгдэл төрнөм.

    Рене Декарт, “Би сэтгэж байна.Ингэхлээр оршиж байгаа хэрэг” гэж хэлжээ. Декартын бодсоныг хальт ч болохноо ухвал, тэрбээр “Амьдрах” гэдгийг “юм бодох”, аливааг ойлгож авах үйл явц гэж ухаарсан шиг Д.Содномын номын нэр ч, агуулга ч уншигчдыг Р.Декартын алдарт үг рүү аваачиж байна.

    Гносеологийн үүднээс үзвэл, хүний амьдрал бол, юуны өмнө, “сайхан юм” бодсон бодол л юм.Муу муухай юм бодож, мөрөөдөж амьдарсан, “хэрэггүй юм”-ны тухай бодлоор амьдралаа дүүргэсэн хүн дэлхий дээр ганц ч байхгүй. Харин “сайхан юм” бодсон бодлоо амьдрал болгож чадсан, чадаагүй хоёрын ялгаа л хүн төрөлхтөний түүхийн “багана” болсон юм. Хүн төрөлхтөний түүх, эцсийн дүндээ, хүмүүсийн үйлдсэн сайн үйл, муу үйл хоёрын л тэмцэлдээний түүх болохоор тэр хоёрын аль нь алинаа ямар хэмжээний давсаны /аль нь алийгаа хэр ихээр ялсны/ хэмжээ зөрүүгээр нийгмийн харилцааны эерэг болоод сөрөг шинж чанар, мөн алив түүхэн үйл явц хөгжил үү, эсвэл ухралт уу? гэдэг нь тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл, сайн үйл давуу бөгөөд яламхай байсан тохиолдолд нийгмийн болоод бодгалийн амьдралын үр дүн эерэг чанартай буюу хөгжлийн чанартай, муу үйл нь давамгайлж ялгавар нь хасах /-/ тэмдэгтэй үлдэх буюу сөрөг шинж чанар агуулах тохиолд хүний амьдрал утгагүй, ач холбогдолгүй, ингэхлээр, үр дүн нь рересс чанарт хувирдаг гэж томъёолж болно.

    Д.Содном амьдралаа “Бодол” гэж, тэгэхдээ, зөв бөгөөд сайн үйлс бүтээх үнэмлэхүй зорилготой  “Бодол” гэж ойлгож бодлоо бодот үйл үйл ажиллагаар хэрэгжүүлэх, эерэг шинж чанартай, бүтээлч, төгс төгөлдөр утга агуулгатай өнгөрүүлсэн цаг хугацааны үр дүн болгон үлдээхээр хэрхэн тэмцсэнийг  “Амьдрал, Бодол” бүтээл ч тодорхой өгүүлнэ.

    Орос ардын үгэнд,“Үгээр бичсэнийг сүхээр цавчихад балардаггүй” гэсэн мэргэн хэлц байдаг байдаг нь санаанд орном.

     

    2003 оны 04-р сарын 11

    Хүн чулууны хөндий-Мэдээлэлийн Төв

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” 2010  номоос

  • СУДАЛЫН ДАЛД МӨН ЧАНАР

    Судалын лугшилтын далд мөн чанарыг мэдэхийн тулд түүний гадаад шинжийг алдалгүй танихаас эхлэнэ. Уламжлалт анагаах ухаанд халууны судас эрчтэй гэж бичсэн байдаг. Цус судсаар шулуун бус эрчилж, мушгирч урсдаг байх нээ. Хэвийн үед энэ эрч судал барихад төдий л анзаарагддаггүй. 1983 онд В.В. Купирянов зүрхний зүүн ховдолын гадна доторх тууш булчингийн ширхэг ташуу ороосон маягтай байдгаас зүрх агшихдаа мушгирах хөдөлгөөн хийдгээс цус зүрхнээс эрчилж гардаг гэж мэдээлсэн. Бас тараах судасны булчинлаг давхарга ч мөн ороомгон байрлалтай. Ороомог нь зүрхэнд ойр талдаа 85° холдох тусмаа ороомог нь 60° -50° -40° гэх мэт алгуур багасдаг. Судасны энэ бүтэц зүрхнээс эрчлэн мушгирч ирэх цусны хөдөлгөөнийг цааш дэвэргэн үргэлжлүүлдэг. Бүтэц зүй, үйл зүйд нээгдсэн эдгээр бодит байдлууд нь халууны судал эрчтэй гэсэн монголын уламжлалт анагаах ухааны билгийн танин мэдэхүйн үнэнийг баталгаажуулсан нь болой. Цус тараах судсаар урсахдаа шугаман давших, ороомгон эрчлэх, хоёр хөдөлгөөн хийдэг. Цусны ороомгон хөдөлгөөн ямагт нэг чиглэлтэй байдаг уу? Эсвэл эрэгтэй нь арга нар зөв, эмэгтэйнх нь билэг нар буруу эргэлт хийдэг үү? Цусны урсгал судалдаг” Геморелогия” ухаан судасны салаагаар цусны эргэлдэх хөдөлгөөн ямар байгаа тухай үнэн магадтай хариу өгөөгүй байна. Эрдэмтэн Дагданбазар судал барих хурууны байрлал нь гол судаснаас гарч байгаа тухайн эрхтэний тараагуур судасны  байрлалтай тохирч байна. Энэ бол таван цул зургаан сав эрхтэний эрүүл эмгэгийг танин мэдэх бүтэц зүйн үндэс гэсэн сонирхолтой дүгнэлт хийсэн байдаг. Судлаач Бергел тараах судас агшихдаа богиносдогыг ажигласан. Эрэгтэй эмэгтэй хүний зүрхний судлын цэг зөрүүтэй байдаг талаар судлаачид мөн л өөр өөрийн бодол таамаглалаа бичжээ.

    Зүрхний цахилгаан байрлалын хязгаарлын хазайлттай холбоотой гэдэг. Цусны эргэлдэх хөдөлгөөн нар зөв, нар буруу байж болно гэж үзэх үндэс ч бас байгаа юм. Хүмүүний бие сэтгэхүй амин орон, оюун ухаан,сэтгэл сүнсний гэрэлт төвийн байрлалтай холбоотой байж болно. Эрэгтэйн гэрэлт төв нь наран судлын тийш, эмэгтэйн гэрэлт төв нь саран судлын зүг арай хандаж байрласнаас болдог гэж үзэх нь илүү зөв байх. Хутагт хувилгаадынх төв ум судалаад тэгш хандан байрладаг. Тийм болохоор дүрс бие, сэтгэхүй, сүнс гурваа тэгш эзэмдэж чаддаг байна. Хүн бясалгалаар дээд үнэнийг, хоосон чанарыг таньж чадвал энэ мэт тэгшрэх ажээ. Пхеньян хотын анагаах ухааны дээд сургуулийн эрдэмтэн Ким-Бон-Хан судасны ханыг дагасан утаслаг ширхэгийг илрүүлсэн тэр ширхэглэг ямагт хосоороо оршиж арьсан доор ээдрээ түүдэг үүсгэдэг гэжээ. Үүнийгээ “Кенрагийн тотолцоо” гэж нэрлэжээ.  Одоо анагаах ухаанд    дотор эрхтэний  гадаад    орчноо тандан  мэдрэх дотогш мэдээлэх талбай хүний алга ба хөлийн ул, чихэнд байдаг нь нэгэнт илэрхий болж тогтоогджээ. Харин энэ дотогш мэдээлэх талбай, дотор эрхтэн хоёр хоорондоо юугаар ямар замаар холбогдож байгааг хараахан олоогүй байна. Кенрагийн тогтолцоо гэгч үүнд ямар нэг хэмжээгээр хариу өгч байгаа юм биш биз. Хэрэв тийм бол дотор эрхтэн гадаад мэдээллэх талбайтайгаа холбогдох зам мөрийн хамгийн их бөөгнөрөх хэсэг нь хоёр шуу юм. Энэ судал барьдаг орон нь эрхтэнүүдээс ижил зайд оршдог төдийгүй бие -сэтгэхүй – сүнс- амин орны гэрэлт төвөөс ч мөн адил зайд байрлана. Наад захын ийм хоёр боломж бүрдсэн орон бугуйн тус газарт судлыг барих орон болгон сонгосон нь оножээ гэж та ч итгэнэ биз ээ. Дотор эрхтэний мэдрэхүйн гадар талбай бол босгосон төмөр шон биш, биеийн чийг, дулаан, үнэрийн орон, соронзон орон, гэрлийн орон, амин цэнэгт давхаргуудаар бүрхэгдсэн байдаг. Тийм болохоор гадаад орчныг шууд мэдэрдэггүй харин гадаад орчны өөрчлөлт нөлөөн дор амин хүрээний хувиралтыг дотогш дамжуулдаг. Үүгээрээ их бүдүүн тойм төдий таван мэдрэхүйгээс ялгаатай бас илүү нарийн далд чанартай юм. Тэр мэдээлэл хүрэх зам нь бидний мэдэх мэдрэл рефлексийн дугуй биш. Одоохондоо Кенрагийн тогтолцоогоор дамждаг гэж л байгаа шүү дээ. Ингэж нарийвчлан тунгаавал судлаар оношлох, билэгдэх / мэргэлэх / эсийн түвшнээс хол хэтрээгүй бүтэц зүй, үйл зүй, эмгэг зүйн үүднээс бүрэн цогц тайлбар өгөх боломжтой юм. Хүний амин орны бүтэц бүрэлдэхүүн, тогтоц, тэдгээрийг тасралтгүй үүсгэгч, тэдний харилцан уялдаа хэлхээтэй. Тэр нь эрүүл оршихуйд хэрхэн нөлөөлдөг яаж эмгэгшдэг, яаж эрүүлждэг зэрэг олон нууц, далд дам хэвээрээ байна. Бясалгагчдын олж тогтоосноор өвчин эмгэг нь тухайн эрхтэнд өөрчлөлт өгөхөөс олон жилийн өмнө амин хүрээнд сарнил өгчихсөн байдаг. Үйлийн номлолоор бол нялхас хүүхдийн өвчин эцэг эхийн амин хүрээний бохирдол /сэтгэлийн сэв, хар хор, хэрүүл маргаан / -оос үүсэлтэй байдаг.

    Судалд гарах өөрчлөлт нь зөвхөн эрхтэний биш дотоод элч, хийн гүйдлийн, амин хүрээний өөрчлөлтийн, эдгээрийн барилдлагын хувирлын үүсэл үндэстэй байдаг. Хүний биеийн гадна талд 8-14 нил улаан туяа 8-30 см хэлбэлзэлтэй цацраг 10 герцийн давтамжтай хувьсах орон байгаа нь тогтоогдчихсон зүйл. Италийн эрдэмтэн Лужи Гальвани 19-р зуунд хүний мэдрэлийн эсээр амин гүйдэл дамждагийг нээснээр тээр өмнө өрнийн, монголын өвөг дээдэс хүний биеийн гадуур гэрэлт орон байдгийг мэдчихээд дээд гэгээрэл бурханд хүрэгсдийнхээ хөргийг солонгын өнгөн дотор бүтээдэг байжээ. Хүний биеэс ялгарагч хөнгөн бөөмс судлаар оношлохын нэг чухал үндэс болдогт эргэлзээ алга. Тугалган хана цахилгаан, соронзон долгион, цацраг идэвхт бодисыг нэвтрүүлдэггүй. Харин телепатын дамжуулалтанд саад тотгор учруулдаггүй. Дээр дурьдагдсан баримтуудад тулгуурлавал судлаар оношлох, төлөгчлөх, билэгдэх зэрэгт ямарч саад үгүй тийм болохоор алдаа ч бараг гарахгүй. Тохиолдож буй алдаа эндэл нь дутуу эзэмшигчийнх юм. Хүний бие амин цэнэг төрүүлэгч, өнгө өнгийн гзрэл цацруулагч, амин цэнэгээ ойр холд дамжуулагч, зайнаас хаягдсан эмин цэнэгийг хүлээн авагч, түүнээ танин мэдэхүйн ухамсрын босго хүртэл хуримтлуулдаг зэрэг олон чанар нь бидэнд нэгэнт ил болжээ. Энэ чанарууд нь олон жилийн дараа үүсэх өвчнийдохиоллыг хүлээн авч өөрчлөлт ордог байна. Бас маргааш нөгөөдөр, долоо хоног, сар, улиралд тохиолдох олз омогтой, гай түйтгэр, баяр гунигийн дохиоллыг урьдчилан тусгаж судалд өөрчлөлт орсон байдаг.Энэ тухай “Гайхамшигт долоон судал” номд дэлгэрэнгүй бичсэн бий.

    Судал барьж зөвхөн онош тогтоодог бус. Энэ өвчин өөрөө эдгэрэх үү? Явдал мөрөөр засах уу? /идээ ундаагаар илааршуулах уу? Эм тангаар эмчлэх үү? гэх мэтийг судалын байдлаасаа уялдуулан шийднэ. Энгийн хүний уураг тархи хоол хүнс, мөнгө төгрөг, эд хөрөнгө, ажил амьдрал, магтаал зэмлэл гэх мэт эсэн бусан долгион цацаж туйлдаж байдаг. Үүнийг в цацраг гэх ба секундэд хэдэн зуун хэлбэлзэлтэй. Хүн ахуйн дарамтнаас гарч бие, хэл, оюун ухаан сэтгэл, дотоод ухамсрын төвлөрөлд орвол тархины долгион туйлшран давтамжинд шилжинэ. Энэ секундэд арван давтамжтай. Энэ мэт төвлөрлөөс бясалгалд дөхөх аваас тархины хэлбэлзэл буурч тета, дельта хэлбэлзэлд шилжин сансрын хэмд нийлэх боломжтой гэж үздэг. Өөрийгөө ба гүн далдыг танин мэдэхүйн нэн их боломж энд буй. Эмч хүн өвчтөнийг судалаар шинжих эрдэмд насаараа суралцдаг. Гэлээ ч хүний судалыг барих тэрхэн үедээ өөрийн бие, хэл, ухаан, оюун, сэтгэл таван мэдрэхүй, гүн далд мэдрэмжээ хураан туйлшруулж долоон үеийн багш Манал бурхнаа орой дээрээ залан залбирах учиртай. Ингэсэн үедээ л танин мэдэхүйн гайхам үр дүнд хүрнэ.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос

  • СУДАС БАРИХ ОРОН

    Судас барихад эмч өвчтөн хоёр өмнө өмнөөсөө харсан байрлалтай байна. Эрэгтэй хүний зүүн гарын судсыг эхэлж барина. Тэгэхэд өвчтөн зүүн гараар өөрийн баруун гарын тохойноос түшиж тулж өгнө. Дараа нь зүүн гарын судсыг барихад өвчтөн баруун гараараа зүүн тохойн дороосоо түшиж тулж эмчид туслана. Эцэст нь хоёр талын судлыг зэрэгцүүлэн барьж баруун зүүн талын судалд зөрөө ялгаа байгаа эсэхийг үзнэ. Үүний дараа таван мах бодийн хуулиар илэрсэн эмгэгийн хүнд хөнгөнийг тогтоож эмчилгээ заслын аргаа боловсруулна. Хуруунуудаа мадаггүй зөв байрлуулахын тулд шууны том ясны ” Processus stiliodeus radi ” өвөр дор судсан дээрээ дунд хуруугаа байрлуулна. Ингэсний дараа долоовор ядам хурууг дунд хурууны дарлагаас хоёр тийш нэг нэг тарианы хэмжээнд тавьж байрлуул. Судас барих оронгоо зөв олсны дараа долоовор хуруугаар арьсанд дунджаар махан ядмаар ясанд /сул, дунд зэрэг чанга / дарж байрлуул. Даралтын хэмжээ тохирч байгаа эсэхийг шалгахдаа дунд ядмыг суллаж өгөхөд долооврын доорхи лугшилт анхныхаас өөрчлөгдөхгүй байх ёстой. Ядамын даралтыг дунд долооворын лугшилт мөн урд гурван хуруугаар дарсан адил байвал зохино. Судлыг барих хугацааг тогтоох аргагүй юм. Эмчийн туршлага мэдрэмж өвчтөний байдал өвчний хүнд хөнгөн хүндрэл хавсарсан зэргээс удаан түргэн өөр байх нь ойлгомжтой. Гэхдээ ном сударт дурьдсанаар судасны зуун лугшилтыг анхааралтай шинж гэсэн бий. Үүнээс гажих нь тийм сайн үр дүн авч ирнэ гэх үндэс үгүй.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос

  • ТӨӨРӨГ ТАВИЛАН, ХУВЬ ТАВИЛАН, БУЯН ЗАЯА, ХУВЬ ЗАЯА

    Хөдөлгөөний цорын ганц хэлбэр нь эргэлт юм. Энэ нь арга – билэг хоёр янз. Глактик бүхэлдээ эргэлдэн оршдог. Од эрхэс нар дэлхий, атом, цөм электрон эргэлдэх хөдөлгөөнтэй оршдог. Эгэл өчүүхэн ч бай, аварга том ч бай Эсвэл бүх л глактик ч ялгаагүй 360 хэмийн давтамжтай. Хөдөлгөөн бол хэм юм гэсэн аксиом гарч байна. Үрнээс үндэс нахиа гарч дахин үрлээд  хагдарч унана.  Ургамлын ургаж төлжих оршихуйн хэлбэр нь өнөөх эргэлт дэлхийн эргэлтийн 360 хэмтэй давхцаж байна. Хүмүүний бүрэлдэж төрж өсч өтөлж үхэх ч ялгаагүй мөн л эргэлт болой. Хөдөлгөөн хэм учраас үл давтагдах давталт болно. Нар дэлхий сар гурвын хөдөлгөөний харилцааг ажиглая. Өнөөдрийн битүүнээс дараа сарын битүүн хүртлэх 360 хэмийн эргэлтийн тойргийг хоёр диаметрээр нь дөрөв хуваая. Дөрвөн 90 хэм буюу дөрвөн долоо хоногт хуваагдана. Битүүнээс шинийн 8 хүрэхэд сар тал болдог. Наймнаас 15-нд шилжихэд сар тэргэл болно. 15-наас 22 болоход сар дахиад тал болно. Харин хоёрноос битүүнд хүрэхэд сар мән тэргэл болдог ч бидэнд харагддаггүй. Тэгээд сар битүүрчээ гэдэг.

    Хүний нүднээ ив илхэн үл давтагдах дахилт 22,8, 15 битүүнийг ажиглая. Сар дэлхийг дунджаар 28 хоногт нэг удаа тойрохдоо үл давтагдах давхцлаар аялана. 360 хэмийн цэг бүхэн өөртэйгээ давхцахаас гадна харгалзагаа цэг болгондоо ч мөн л давхцал юм. Сансрын бүх эрхсийн хөдөлгөөний ерөнхий загвар ийм буюу. Тухайлбал: Нар – дэлхий, оддын хотууддэлхий гэх мэт. Сансрын энэ давхцал нь хүний эрүүл мэндэд идэвхтэй үечилсэн нөлөө үзүүлнэ. Үүнийг судлах ухааныг зурхай гэжээ. Зурхай нь монголын уламжлалт анагаах ухааны бүрэлдэхүүний нэн чухал хэсэг нь мөн. Анатомгүй анагаах ухаан байж болохгүйн адил зурхайгүй анагаах ухаан ч байх аргагүй. Зурхайн ухаанд үндэслэгдэн хүний бүтэц бүрэлдэхүүний хийсвэр боловч цаад үндсээрээ их бодилог төөрөг тавилан, хувь тавилан, хувь заяа, буян заяа гэсэн дөрвөн язгуурыг гаргажээ.

    Төөрөг тавилан гэдэг нь: Эхэл төгсгөлгүй цаг хугацаа, хязгааргүй орон зай, тоо томшгүй од гаригийн дундаас, энэ нарны ертөнц, энэ дэлхийд тэдгээрийн дугших хэм, харгалзах өнцөг) ойртох, холдох зайн давтац, татах, түлхэх харилцан нөлөөлийн үечлэн давтагддаг мөчид төрснийг хэлнэ. Огторгуйн бүхий юмс нэгэн хэм нэгэн лугшилтын дахилтгүй, дахилтын давхцалд бүтэж, төрж оршиж арилдаг. Хөдөлгөөний мөн чанар нь агшин дутамд өорчлөгдөж байгаад юм. Тэрхүү биет тийм байдалд оршиж буй бус харин тийм байдлыг туулан өнгөрч байгаа юм. Глактик ч, аварга эрхэс ч хүний бие ч, электрон ч дахилтгүй давхцалаар тасралтгүй хувьсч байгаа юм. Аливаа үечилсэн долгионлог хөдлөл нь хөгжил дэвшил хувьсал байдаг. Учир нь дараагийн үе шат дараагийн долгион бүр нь түрүүчийнх дээр давхцаж дараагийн шинэ шат болдог. Хэмнэл хэзээ ч нэг янз байдаггүй. Одод дэлхийн ойртол холдлын тэр давтамжийг, бөөгнөрөл нөлөөллийг харгалзан 12 болгон хуваажээ. Аль ямар одны харгалзсан жилд хүн төрөв. Тэр хүнтэр оддын 12 жилийн давтамж давхцалын нөлөөн дор амьдрах болно. Мөн төрөх үеийн нарны дотоод идэвхжилийн байдал давхцал ч нөлөөтэй.

    Нарны дотоод идэвхжил 11 жил орчмын давтамжаар явагддаг. Од гаригын татах түлхэх хүчин гравитац цэнгийн далд чанар нөлөө нарны соронзон шуургын давтамж зэрэг хүний эрүүл мэндэд хэдэн нас хэдийд яаж нөлөөлж болохыг тооцон төөрөг тавилан хэмээчихүй. Хүний амьдралын хамгийн эмзэг үе бол төрсний дараах дөрөв дэх хоног, нярай үе, долоо дахь сар, нэг нас юм. Хүхэд сар, од, эрхэс, нар, дэлхий, гадна орчны нөлөөнөөс хальж хамгаалагдсан ариун далд орчинд бүрэлдэж өсөн байдаг. Төрөнгүүт нь тааламжтай орчин солигдож өөр ил далдын догшин ширүүн нөлөөнд ордог. Нялх, нярай бие мах бодь од, нар, сар, дэлхий, гадаад орчны элдэв урсгал долгион нөлөөлөлд өртөн хэвлий дэх эрүүл мэндийн түвшин доош унадаг. Уналт дөрөв дэх хоногтоо зогсож эргэхгүй бол насанд аюултай. Энэ нь час өдөр болой. Эрүүл мэнд дээшилж эхэлвэл 5,6, 7 дахь хоногтоо анх хэвлий дэхь үеийн эрүүл мэндийн түвшиндээ хүрнэ. Үүнийг эрүүл мэндийн “0” шугам гэж үзвэл хүний эрүүл мэнд энэ шугмаас дээш доош дөрөв хомогийн хугацаагаар савлан үргэлжилнэ.

    Төв шугамаас хазайх эрүүл мэндийн савлалтын агууриг төрсний дараах долоо хоногт хамгийн өндөр байх бөгөөд цаашдаа намссаар нэг наснаас тогтворжино. 13,25 насанд агууригийн савлалт мөн өндөрсөж өртөмхий байдал нэмэгдэнэ. 12 жилийн давтамж нь анхны жилийн давхцал бүхэндээ агуургийн савлалт өндөрсөнө. Үүнийг жил орох хэмээчихүй. Агуургийн савлалт нас ахих тусам намсана. Эмэгтэй 49 наснаас, эрэгтэй 61 наснаас эрүүл мэндийн төв шугамаас хазайх савлалт мэдэгдэхүйц намсана. Цаашдаа намссаар төв шугамын доохон талд савлалт зогсоно. Энэ зогсолт нь эрүүл мэндийн биологийн цаг, анх түлхэгдсэн тэр цэгтэйгээ давхцаж байгаа юм. Төөрөг тавилан буюу хүмүүний амьдралын тойрог гэдэг ийм ажгуу. Эрүүл мэндийн төв цэг гэдэгт биеийн эрүүл мэндийн түвшин, оюун ухааны цэвэршил, сэтгэлийн цайрал, амин орны бэхжил, сүнсний ариусал бүгд давхцаж буйг тэмдэглье. Эрүүл мэндийн төв цэгээс дээш, доош савлах агууригч мөн л энэ тав яваа. Харин аль нь хэд хоног хэдэн сар жилийн хэлбийлт хазайлттай байдаг вэ? Энэ асуулт хариулах эзнээ хүлээж байна. Сар, дэлхийн таталцал, түлхэлтийн харьцааны мэдэгдэхүйц өөрчлөлт нь долоо хоногийн давтамжтай болох тухай түрүүхэн дурьдсан. Энэ долоо хоногийн доторх өөрчлөлтөнд тулгуурлан сүлд, амин, час гариг гэсэн ухагдахуунуудыг гаргажээ.Эдгээрээс арай илүү анхаарал татаж судлагдаж хөндөгдөж байгаа нь час гариг юм. Биологийн цаг түлхэгдсэний дөрөв дэх гариг юм. Төрсний дараах эрүүл мэнд доош “Арлаг” тал руугаа савлалтын эцсийн цэг. Энэ давтамж хоёр долоо хоног нэг удаа давтагдана. Нөгөө хоёр долоо хоногтоо төв цэгийн дээд «Арлаг» талд давтагдана. Сарын дөрвөн долоо хоногийн хоёр час өдөр нь арай илүү таагүй байна гэсэн үг. Тэргэл сартайд мэс засал хийхэд төрсөн эмэгтэй цус алдалт илүү байдаг. Багш айлдсан нь: Арван тавны сарны гэрэл чинь айхтар хортой эд шүү дээ. Тэргэл сарны гэрэлд хүүхэд унтуулаад байвал гариг, саа өвчин тусдаг. Та нар боддоо эмт, чулуу арван тавны сар гарангуут өрхийг нь бүтээж, үүдийг нь хаасан гэрийн дээвэрт гаргасан жижигхэн цоорхойгоор тусах сарны гэрлийг дагуулан шөнөжин бариад өглөөний нарнаас өмнөхөн сүү хийхэд тавганд байсан чулуу шар хийтэл нурж шороо болдог. Ингэж номтгоод эмэнд хэрэглэдэг байж билээ. Сарны цэвдэгт хальтарсан нарны хөлдөнг үрлээр шөнөжин бөмбөгдөхөд чулуу хүртэл чанар төрхөө ингэж алддаг байна. Сансрын эрхэстэй хүмүүний бие нь амин шүтэлцээ барилдлагатай тэр их хүчний нөлөөн дор оршдог болохоор төөрөг тавилан нь хүмүүний бүрэлдэхүүн хэсэг болой. Хувь тавилан нь төөрөг тавилан мэт хязгаар хяраагүй биш ч гэсэн хэт явцуу бус аа. Хувь тавилан нь тухайн хүнийн эцэг эх, өвөг, эмэг, элэнц, хуланц… үр хүүхэд, ач гуч… ах, дүү, төрөл садан, босоо тэнхлэгээрээ мянга гаруй, хэвтээ тэнхлэгээрээ хоёр тийшээ 700 гаруй жилийн хавтгайд байсан, 6айгаа, байх түм шахам хүний ясан ба цусан төрлийн ураг угсааны сүлд, сахиус болой. Арай өөрөөр хэлбэл тэдгээр хүмуүсийн орхисон оршин буй, омог бүлгийн нэгдмэл амин? орон юм. Ерөөсөө хүнийн физик бие бүрэлдэхүүний хамгийн өчүүхэн хамгийн болхидуу хэсэг нь л дээ.

    Харамсаад баршгүй нь бид биеийн цорын ганц гол оршихуй, ухамсрын гал нь биеийн дайвар гэж бат нот, өөрөөр бодож сэтгэх боломжоо алдталаа итгэчихсэн. Хэт итгэл бол мэдрэхүйн үүдээ хааж чулуужихаас ч долоон дор сэтгэлгээгээ хорих явдал мөн. Хүний эрүүл мэнд энэ овог бүлгийн сүлд сахиусны орон зайд “кодлогдон” хүлээж байдаг. Эхийн умайд усан ураг бүрэлдэх агшинаас сүлд сахиусны аминжихуй орон нөлөөлж эхлэнэ. Түүний дотуур цамц мэт эцэг, эхийн амин орны нөлөө бий. Төрөх хүүхдийн эмгэгшил наад зах нь, эцэг, эхийн амин оронд үүсчихсэн байдаг. Магадгүй энэ нь эмэг, элэнц, хуланцаас ч эхэлсэн байж болно. Монголчууд эрт дээр үеэс ч сүлд, сахиус, онгодоо тахидаг ёстой байсан. Энэ нь ирээдүйн үр удмын орчиноо цэвэр ариун, эрүүл байлгах урьдчилсан арга чарга байжээ. Бөхийн удам холдож төрдөг гэсэн Монгол ухаан бий. Сайтар тунгаавал ураг төрлийн харьших өнцгийн хазайлтыг мэддэг байжээ. Эцэг, эх хоёр харь хүн нийлж суугаад гарсан хүүхэд нь эцэг, эхийнхээ тавь тавин хувь шинжийг авч төржээ. Тэгвэл хүү нь эцэг ясан төрөлдөө эхээс 45 хэмээр, охин эцгээс эх цусан төрөлдөө мөн 45 хэмийн өнцгөөр хазайдаг. Хүү охин гэрлэхээр энә мэт харшсаар 9 дэх үе дээрээ анхны өндөр өвөг, эмгийн шинжтэй болтлоо харшдаг.

    Бөхийн удам холдоо төрдөг үнэн ажээ. Доошоо арав дахь, хажуу тийшээ зургаа дахь үе нь эцэг, эхийн цус ясан төрлөөс төдийгүй ураг, удмын сүлд, сахиусны аминжихуи орноос гарч харшдаг болой. Эд байгалийн шинэ овог үүсгэн аж төрөх жамтай ажээ. Залуу эцэг, эх хүүхэд ахуйдаа ээж, аавдаа буруу эрхлэж, зөрүүдэлж, гөжиж зовоож байсан бол тэр авир нь эцэг, эхийн амин орноор хүүхдэд нь өвлөгдөн эцэг, эхээ үзэхээр хүнээ байдаг. Үүнийг үйлийн үр хэмээчихүй. Хүний хувь тавилан нь төөрөг тавилангийн адил сонгож болдоггүй, засаж залах, эрүүлжүүлэх боломж илүүтэй уян хатан байдаг. Өвчин эмгэг биед үүсэхээс өмнө амин оронд нь үүсчихсэн байдаг. Тав, арав магадгүй хорин жилийн дараа үүсэх эмгэгийг ч амин оронд нь эрт оношлон зайлуулж болно. Тэр ч бүү хэл хүн төрөхөөс өмнө овог удмын сүлд сахиусны эмгэг согог орон хүлээж байдаг. Тэр омгийнхны нэгдсэн хүсэл санаачлагаар сүлд, сахиусныхаа оронг ариусган цэвэршүүлж болдог. Хувь заяа нь нилээд хязгаарлагдмал юм. Номын багш, сурах эрдэм, уулзах нөхөд, учрах хань, үр хүүхэд, эрхлэх алба, дэвших, буурах мөр, бүтээж тууривах үйл зэрэг болно.

    Буян заяа нь: Амьдрах орон гэр эд хөрөнгө, унаа хөсөг, өмсөх зүүх, идээ ундаа багтана. Энэ бүгд хүмүүний аж төрөхөд цаг ямагт эрчимтэй идэвхтэй нөлөө үзүүлдгээс эрүүл мэндээс салгах аргагүй. Төөрөг, тавилан, хувь тавилангаа хүн сонгодоггүй. Тэр хоёр таныг хүлээж авдаг.

    Төөрөг тавилан од, нар, сар, дэлхий харилцан шүтэлцэлийн харгалзах хугацааны давтамжит тохиол болохын хувьд тогтвортой ч, цэвэр ариун ч юм. Биднийхээр байгальлаг, бурханлаг чанартай юм. Мэдээж сөрөг, эсрэг нөлөө буй. Түүнийг нь эцэг, эх, багш, эмч хүмүүс мэдээд эсрэг нөлөөллийг давамгай хүлээн авахаар хүнийг хөгжүүлэх учиртай.

    Хувь тавилангаа мөн л сонгодоггүй. Тэр дунд хүн төрдөг. Хувь тавилан нь төөрөг тавилан дотор багтдаг арай явцуу ойлголт болох тухай түрүү дурьдсан. Хувь тавилан нь хүмуүнлэг чанартай. Тийм болоод цэвэр ариун ч бас бохир сэвтэнгүй байдаг.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос

  • АМИН ОРОН

    Хүний биеийн гадна талаар амин орон байдаг гэх мэт шууд хийсвэр дүнэлтээс түр татгалзаж, баримт түшие. Дэлхийн бөмбөрцгийн гадна талд: Гэрлэн, цахилгаан, соронзон, усан, шороон сул цэнэгийн дөнгөж мэдэгдээд танигдаагүй байгаа гравитац татлын,  оюуны мандлууд байгааг орчин үеийн шинжлэх ухаан баталчихсан. Орчлон ертөнцийн үл зөрчигдөх хууль бол ихээс бага руугаа багаас их өөдөө загварчлагдах хууль юм. Энэ хуулийн уг үндэс нь: хос төрмөлийн нууц ба арга билэг хоёр хөдөлгөөнд байгаа юм. Орчлон ертөнцийн аливаа дүрс үүсч төрөхдөө хосолмол чанартай байдаг. Үүнийг зөрчлөөс биет ул төрмүү. Хос чанартай учраас нэг юм гэж үгүй. Харин тэр хоёр юмны нэгдмэл барилдлага гуравдагч болж дүрс оршдог ажээ. Биет нь арга-билэг хөдөлгөөнд эргэлдэн оршдог. Тийм учраас бүх биет зуувалжин бөөрөнхий дүрсээс өөрөөр орших аргагүй. Нар, сар, од, гариг, хүн, амьтан цөм энэ хуулийн гэрч баримт мөн. Энэ баримт биднийг доорх дүгнэлтэнд хүргэж байна. Зөвхөн манай дэлхийг бус бүх од эрхэс тэдгээр дээр оршигч амьтай, амьгүй бүхэн өөр өөрийн оронтой байдаг гэсэн мэдлэгт нэгдлээ. Орчлонгийн аливаа биет орон зайг эзлэн оршдог идэвхгүй байдлаар бус харин өөрийн орон зайг үүсгэж нэгдмэл харилцаа барилдлагатай оршдог. Бүхий биет амьтай амьгүй ялгаагүй мод, ургамал, амьтан, хүн бусдаас ялгарах дүрс лугаа адил амин оронгоо үүсгэн амьдардаг. Амин орон нь биетийн эсэд , эрхтэн адил салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь байж тухай дүрс оршдог.

    Хүний амин орон гэж юу вэ? Тэр нь ямар бүтэц бүрэлдэхүүнтэй вэ? Хүмүүний амьдралд түүний эерэг сөрөг нөлөө юу вэ? гэх мэт асуулт тулгарч байна. Дэлхийн од, гариг өөрийн гадуур олон давхар мандлуудтайн адил хүн ч гадна талдаа олон хүрээ өнгө гэрлийн нөмрөгтэй ажээ. Энэ тухай Монголын уламжлалт анагаах ухааны үзэл онолоор бол хүн гадуураа өнгө гэрлийн давхаргатай гэж үздэг. Тийм ч учраас хутагт хувилгаад бурхадын хөргийг бүтээхдээ гадуур нь солонгын өнгөтэй зурдаг байжээ.

    Таван цул эрхтэн өөрөөсөө өнгө гэрэл ялгаруулдаг. Сэтгэл хөдлөлийн өөрчлөлт ч өнгө гэрэл ялгаруулдаг гэсэн буй. Баярлах гэгээн цагаан, уурлахад догшин улаан, үзэн ядахад зэвүүн саарал, дурлахад цэнхэр ногоон, хайрлахад наран шаргал өнгө гадагш цацарна. Хүний гэрэл цацруулалт нь сэтгэл хөдлөлийн өөрчлөлт хувирал, анхаарал төвлөрөлтийн байдлаас ихэсч багасч байдаг. Улаан гэрэл ихтэй бол эрүүл чийрэг гүжирмэг, лагс биетэй. Ягаан гэрэл илүү бол эрүүл, эмгэгшивч өөрөө илаарших чадалтай төдийгүй бусдыг эдгэрүүлэх төрөлх чанартай. Хөх гэрэл давамгай хүн бие даасан өөртөө итгэлтэй байдаг. Нил ягаан гэрэл ихтэй бол бусдад сэтгэл санаагаар нөлөө үзүүлэх талаар бусдаас давуу байдаг гэж ном хэвлэлд дурьдсан нь бий. Уламжлалт ном сударт өгүүлснээр таван цул эрхтэн өөр өөрийн гэрлээ гадагш цацраадаг ажээ. Зүрх улаан, уушиг цагаан, бөөр хөх, элэг хүрэн боровтор, дэлүү шаргал гэрэлтэй гэнэ. Гэрлийн багц цацарга бүхэн квант энергитэй. Физикийн үл зөрчигдөх энэ хуулиар бол таван цул эрхтэнээс цацрагч өнгө гэрэл бүр өвөрмөц квант энергитэй байж таарна. Энэ квант энергийг биеийн гаднах орон зайд хуримтлагдан хадгалагддаг байж ч болно. Хүний биед маш олон төрөл зүйн болон химийн урвал явагддаг. Сүүлийн үед хүний биеэс хими люмонесценцийн гэрэл цацруулалт байгааг нотолцгоож байна.

    Аливаа илчтэй бүхэн гэрэлтэй, гэрэлтэй бүхэн илчтэй гэсэн аксиомыг санацгаая. Тэгвэл хүний илчтэй тэгэхээр хүн гэрэлтэй гэсэн дүгнэт аандаа гарлаа. Цул эрхтэнээс гэрлийн цацараг гарч гадаад амин дорныг үүсгэлцэн оршдог бол гаднах гэрлийн бүрхүүл, дотор эрхтэний хооронд маш нарийн уялдаа байгаа. Тэр нь дотоод эрхтэний эмгэг өвчингүй байхад нь нөлөөлдөг. Дотоод эрхтэнээс гэрэл цацраалт багасвал хүний гадна төрх сүр, сүлд, өнгө жавхаа доройтно.

    Анагаах ухааны сүүлийн үеийн нэн сонирхолтой ололт бол хүний биеэс 8-30 см хэлбэлзэлтэй цацраг ялгардгийг таниж мэдсэн нь юм. Хүний биеийн гадна гэрлийн давхарга бий гэсэн дүгнэлт үнэн байна. Дорнын ба Монголын уламжлалт анагаах ухаан зүрхийг гэрлийн орон гэж үздэг. Тийм учраас бясалгалыг зүрхэндээ хий гэсэн буй. Хүчтэй цахилгаан дурангаар хүний зүрхний эсийг харахад гэрэлт орон зай олдсон. Түүнийг Некесус гэж нэрлэв.

    Зүрхийг гэрлийн орон гэсэн мэргэдийн бясалгалаар танин барьсан үнэнийг өнөө арай гэж батлажээ. Дэлхийн амьдралыг судалж, амьдралд үе, агаараас дутуугүй нэн чухал хүчин бол цэнэгт орон болохыг таньжээ. Дэлхийн гадаад орчин ионжоогүй бол амьдрал үүсэхгүй гэсэн дүгнэлтийг нэгэн зэрэг хүлээн зөвшөөрөхөд хүрч байна.

    Л.Л.Василев хоёр шил саванд гуч, гучин хулгана хийж адилхан агааржуулгатай, нэгэнд нь шүүлтүүр тавьж ион аэрозолыг саармагжуулжээ. Хорин дөрвөн цагийн дараа тэр савны хулганууд сандчин үхэж дуусчээ. Агаарт сөрөг цахилгаан цэнэг байхгүй бол хийн солилцоо алдагддаг ажээ. Манай гариг сөрөг цэнэгийн эх үүсвэрээр баян юм.

    Сансарын туяа, радио идэвхит бодис, нарны хэт ягаан туяа, Гальвакс Столетовын фото цахилгаан үйлчлэл, Балло цахилгаан үйлчлэл, ургамлын навчнаас ялгарах ионууд зэрэг болно. Ионжоогүй орчинд амьдрал байж чадахгүй. Хоёр дахин нэрсэн усанд амьдрал байх боломжгүй. Дэлхийн бөмбөрцөг чөлөөт цахилгаан цэнэгтэй. Ойролцоогоор 06 сая кулан гэж тооцоолжээ. Энэ бол асар их хэмжээ юм. Чөлөөт электронууд бөөгнөрлийг эрмэлздэг. Их хэмжээний эсрэг цэнэгт ионоос бүрдсэн ионосфер дэлхийг зайнаас зүг зүгээс нь шахаж байдаг. Дэлхий ионосфер хоёрын хооронд цахилгаан орон байдаг. Цахилгаан орны үйлчлэлээр газрын гүнээс оргилон гарах электронууд биетээр нэвтрэн гардаг. Энэ электроны нэвтрэлт нь тухайн биетийн ерөнхий, чөлөөт сөрөг цэнэгийн сэмжээ хүртэл үргэлжилнэ.

    Хүний биеэрч ялгаагүй чөлөөт электрон урсан орж гарна. Тэр нь атмосферийн эерэг цэнэгтэй шүтэлцээтэй байдаг. Эсийн амьдралд бодисын солилцоог дагаж цахилгаан солилцоо /электрогенозаций/ болно. Хур борооны ялангуяа цахилгаантай борооны дараа чийгтэй газраас сөрөг цэнэгтэй ион, газрын хөрснөөс хуурай үеэс их хэмжээгээр тасран хөөрнө. Хүмүүний бие болоод бүхий биет сөрөг цэнэгийн угаалганд орно. Борооны дараа ургамал ногооны өнгө гэрэл тэгширч бие хөнгөрч шингэрдгийн учир энэ буюу.

    Ургамлын эсийн байгуулалт нь аянга цахилгааны хүчтэй хэлбэлзлийн үед өөрчлөгддөг. Наран дээрхи дэлбэрэлтийн үед хүн амьтны биед сөрөг ионы үйлчлэл нэмэгдэж үе үе сэргээгддэггүй бол хүний болоод бүх амьд биесийн амьдрах эрчим сулран доройтсоор мөхөж ч болохсон. Амьд эд, эсэд цахилгаан орон яаж нөлөөлдгийг нарийн судлаагүй. Гэхдээ цахилгаан орноор хүнд өвчнийг эмчлэх боломжийг олоод байна. Атмосфер газрын хөрсний хооронд потенциал ялгавар их байх тутам фото задрал төчнөөн хүчтэй явагддаг гэж судлаач Журбецкий үзэж байна. Хүний бие газраас тусгаарлагдсан үед газрын сөрөг цэнэг биед багасдагийг туршлагаар баталжээ. Энэ бүхний үндэс болгож Англид хөл нүцгэн эмчлэх нийгэмлэг байгуулагдсан. Бас модны цэнэг эрчмээр эмчлэх арга ч боловсрогдоод байгаа.

     Г.А.Сергеев Байгалийн хэм хүрээлж буй орчин номондоо “Бид 1969 онд уураг тархины биолазрын нөлөө гэгчийг батласан юм. Энэ нөлөөний ачаар орчны зайд цахилгаан долгионы цацрал болохыг мэдрэмхий детокторын тусламжаар бичиж авсан” гэжээ. Москвагийн их сургуулийн профессор Н.И. Кабозяв тархины үйл ажиллагааг термо дианамикын аргаар судлаад “Хүн хэт хөнгөн бөөмс ялгаруулдаг” гэж үзжээ. Хоёр баримтыг эргэцүүлэн үзвэл: Сансар огторгуй, од, гариг, нар, сарнаас эх гэрэл, гравитац, соронзон цахилгаан долгион хүний биед орж улам нарийссаар задарч когрентлан уураг тархины биолазрын нөлөөг үүсгэдэг байхнээ. Нөгөө хэсэг биеээс ялгарагч хэт хөнгөн бөөмс болдог.

    Энэ нь эргээд хүний биеийн гадгах цахилгаан соронзон био соронзон хүрээ үүсгэн амин орны салшгүй хэсэг болдог нь илэрхий. Хүн эрүүл чийрэг бие бялдартай, саруул ухаантай, хөдөлмөрийн өндәр үр бүтээлтэй урт удаан амьдрахын тулд газар тэнгэрийн ивээл болсон дуу цахилгаантай хур бороо, наран дээр цэнэгийн дэлбэрлийг хүлээж суух уу? Эсвэл өөрийн амин орныхоо цэнэгийг эрчимжүүлэх арга замыг хайх уу? гэсэн хоёр асуулт тулгарлаа. Бид хоёр дахь замыг сонгох ёстой. Үүний тулд амин орныг байдаг гэж хүлээн зөвшөөрөх ч багадна. Харин түүний бүтэц бүрэлдэхүүн, үндэс суурь биед үзүүлэх нөлөө, удамшин дамжих чанар зэрэг олон учир шалтгааныг судлан танивал зохино. Булчин цэнэггүй байж чадахгүй. Газрын электрон түүнийг цэнэглэнэ. Эс бүхэн өөртөө дотоод цэнэгээ гаднаас сэлбэнэ. Амьдрал цэнэгт орон зайд үүсч үргэлжлэхээс өөр аргагүй.

    Хүмүүний амин орны бүрэлдэхүүн нэг хэсэг нь цахилгаан, амин соронзон орон юм. Амин орны бага судлагдсан бүрэлдэхүүн хэсэг бол авиан давхарга юм. Эс, эд булчингийн ширхэг бүр хөдөлгөөндөө авиа үүсгэн гаргана. “Ямарч атом өөрийн хөдөлгөөндөө өвөрмөц авиа-хэмнэл-доргио үүсгэдэг” гэж Пифагор онцлон тэмдэглэжээ.

    Хүний бие дэх түг түмэн өөр өөр чанарын эс, эд цөм тойронгийн дуу авиа эрүүл байхад эмгэгшихэд ямар нөлөөтэйг судалж эхлээ ч үгүй бин битүү хэвээрээ байна. Уушиг 75-200 герц нам авиа гаргадаг бол биеэс 20-30 герц нам авиа гарч байгааг л мэдэж байна. Хүний амин орны бас нэг давхарга нь оюунлаг хэсэг юм. Хүмүүний амин орны талаар хураангуйлан өгүүлэхэд бэрх хэцүү. Амин орон нь: Гэрэл, дулаан, цахилгаан соронзон, био соронзон, хөнгөн бөөмийн, бөөмөн долгион, цэнэгт давхаргын, цацаргын  дуун хэлбэлзлийн, оюунлаг усан гэх мэт олон бүрэлдэхүүн хэсэгтэй. Хүн амин оронтой болохоороо дэлхий мандлын бүрдүүлдэг хэсэгхэн нь байж геофизикийн хувиралд идэвхижин эрчимжих, сулран доройтох, эмгэгших өвчлөх, эдгэрэх, тэнхрэх боломжтой.

    Амин орон нь хүнийг халдвараас хамгаалж нар, сар, од гариг, тэнгэр огтгоргүй, мод ургамал, уул ус газар, шорооны хязгааргүй их эрчмээс сэлбэгдэн бэхжиж хүн эрүүл саруул, урт удаан хөдөлмөрлөн амьдрах хамгийн дээд бололцоо нь болно. Амин орны гэрэлт давхаргын дотоод арга бодилог үндэс нь хималюлюцензийн гэрэлт таван цул эрхтэний гэрлийн цацралт билэг оюунлаг үндэс нь сэтгэлийн хөдөлгөөн, сүнс (одоохондоо далд нууц буй) чанар болно.

    Амин орны гадаад үндэс нь дэлхий бөмбөрцөгийн цэнэгийн туйлшрал нар, сар, од гаригийн татал, түлхэл газрын чөлөөт цэнэгийн урсгал байдаг бол дотоод чанар нь эд, эсийн физиологи үйл ажиллагааны үр дүн (/мән. Оюунлаг үндэс нь сэтгэлийн туйлшрал, хэт хөнгөн бөөмсийн ялгаралт, бөөмсийн долгио буюу долгио бөөмсийн урсгалтай холбоотой байж болох магадлал илүү их юм.

    Амин орон  нь гадаад, дотоод хоёр хүчний нөлөөгөөр хүний бие бүрэлдэхүй анхны тохиолоос үүсч төгөлдөржин хамт төрдөг. Хүмүүний бие нь арга- билэг- амин орон гурван салшгүй бүрэлдэхүүн хэсэгтэй. Арга- билэг- амин орон гурав нь хүний бүтэц бүрэлдүүлбэрийн олон мянган нягт чанаруудыг бүлэглэн цомтгосон нь билээ.

    Арга-дүрс нь шарын чанартай билэг нууцлаг оюунлаг тал нь бадганы чанарыг агуулж амин орон нь завсрын буюу хийн шинжтэй. Хүмүүний бүтэц бүрэлдүүлбэр язгуурыг хураангуйлан үзвэл шар, хий, бадган гэсэн гурван мах бодийн хамгийн ерөнхий ойлголт нь дүрс- оюунлаг тал- амин орон гурав ажээ.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос…