Зарлигаар зарлигдах 5 шалтгаан

Зарлигаар зарлигдах 5 шалтгаан


Номын хуримд Монголын сор болсон эрдэмтэн мэргэд хүрэлцэн ирж үгээ хэллээ. Дээд эрүүл мэнд бол яах аргагүй дэлхийн эрүүл мэндийн шинэ хандлага гэдгийг хүлээн зөвшөөрч байлаа. Хүнийг элэг бөөрөөр нь салгаж, тайрч огтолж амьдруулах бол сайн хувилбар биш харин хүн өөрийгөө бүхэл язгуураараа ойлгож ухаарч, өвчин тусахгүй байхаар өөрийгөө тэжээн тэтгэж байх нь хамгийн чухал ажээ.
www.yaruusetgegch.com буюу “ТАНЫ ӨӨРТӨӨ НЭВТРЭХ ХААЛГА” цахим хуудас
Цахим нийгэмд таны болон танай байгууллагын дүр төрх, нүүр царай болох цахим хуудсыг тань бид хариуцъя.
Бид “Монголын нууц товчоо”, “Тэнгэр санхүүгийн нэгдэл” компани зэрэг 70 гаруй цахим системүүдийг, интернэт маркетингийн хамт цогцоор нь хийж гүйцэтгэсэн.
Таны цахим хуудасд юу хийгдэх вэ?
Давуу тал боломжууд
Хамгийн сайн хамтрагчид хамгийн сайн ялагчид байдаг. Мэргэшсэн ажлуудаа хамгийн сайнаараа хийцгээе!

Ажлын орчин
NMMATeam нь хүн төвтэй бизнесийн соёлыг бүрдүүлэхийг зорьж байгаа бөгөөд бид ажилтандаа хамгийн сайнаараа бүтээмжтэй ажиллах, хөгжиж чадваржих бүх нөхцлийг бүрдүүлж насан турш сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдруулах бодлого барьдаг. Ажилтан сэтгэл хангалуун, аз жаргалтай байвал энэ бол компанийн амжилт.
Хүн ажилдаа бүтээмжтэй сэтгэл хангалуун, аз жаргалтай л ажиллаж байвал, бусад олон төвөгтэй дүрэм журам, хориг саад хэрэггүй гэж боддог. Хүн 8 цаг буг болж, сандал бөглөж суух биш, 5 цаг нь үнэхээр бүтээмжтэй ажиллаж чадвал, хамаагүй 3 цаг нь амраг л дээ. Цагаа бүртгүүлж, цагаа нөхцөөж амьдралаа үрэх биш, хүссэн цагтаа дуртай зүйлээ хийж бүтээг л дээ. Үнэхээр шөнө ажиллах дуртай бол, заавал өдөр хориод яах юм бэ? Ажил бол шорон шиг залхаан цээрлүүлэх газар биш, өөрийнхөөрөө чөлөөтэй сэтгэж хийж бүтээх, сэдэлжүүлэх тийм л орчин байх ёстой гэж бид боддог. Тиймээс ажилтануудын сэтгэл хангалуун ажиллаж амьдрах орчинг бүрдүүлэхийг бид зорьж ажиллаж байна.
Тухайн ажилтан зөвхөн мөнгөний төлөө биш харин өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө тэмүүлэлтэй ажилладаг. Өөрийнхөө хамгийн сайн хийж чадах зүйлийг олж мэдэрч түүнийхээ төлөө бусад залуустайгаа хүчээ нэгтгэж урагшлаасай гэж бид хүсдэг.
Удирдлагын оновчтой хандлага
Чи хийх зүйлээ л хийж бүтээж байвал, ажил дээрээ өөрийнхөөрөө байж болно. Тэгснээр илүү ихийг бүтээж чадна гэдэгт итгэдэг. Чи амжилттай бол бид ч бас амжилттай. Ажилтантай гүйцэтгэгч гэдэг үүднээс биш харин хамтран зүтгэгч гэдэг үүднээс харилцах. Бид хамтарч том тоглож чадсанаараа том зүйлүүдийг хийж чадаж байгаа гэдгийг үргэлж ойлгуулж харилцах. Хамгийн авъяаслаг чадварлаг мэргэжилтэнг эрж хайж хамтран ажиллах. Тэднийг тогтоон барих насан туршдаа хэн хэндээ ашигтай бодлогоор хамтран ажиллах нь зөв. Тэднийг хянаж цагдаж биш тэдэнд итгэж, хөгжүүлж урагшлах нь зөв.
Цалин хангамж
Ажилтан цалингаа үр дүнгээрээ тооцуулдаг байх. Мөн ажилтан бүр ажилласан хугацаа, бүтээмжээсээ хамаарч компаниасаа хувьцаа авдаг байх нь хамгийн оновчтой тогтолцоо. Ингэснээр хамт олноороо нэг чигт харж, энэ бол миний компани, миний хамт олон гэсэн үзэл санаатай болж чадна. Компани ашигтай байж чадсанаар гишүүн бүр ашигтай байж чадна. Компаний ашиг бол миний ашиг гэсэн үзэл санаан доор бүгд идэвхи санаачлагатай ажиллана.
Ажилтны бизнесийг дэмжих
Хүн сэтгэл хангалуун сайхан амьдрахад сайхан найз нөхөдтэй байхаас эхлээд гэр бүлийн амжилт нь нөлөөлдөг. Хамт олон чөлөөт цагаа нэгнийхээ гэр бүлийн бизнесийг дэмжихэд болон нэгнийхээ хөгжүүлж байхад зориулж байх нь зөв. Тэд нарын чинь ажил төрөл нь өөдрөг бүтэмжтэй байвал, чи ч бас илүү урам зоригтой бүтээмжтэй ажиллах болно.
Манай компанийн философи ч бас тийм. Нэгнийхээ хүсэл мөрөөлийг дэмжинэ, нэгнийхээ бизнесийг дэмжинэ гэсэн зарчим байгаа. Гэхдээ хувийн бизнесээ хийнэ гээд том толгойлоод салаад алга болох биш. Том толгойлсон жижиг багууд бол хаана ч үнэ цэнэгүй. Хамтдаа NMMA гэсэн том брендээ бий болгож, том бялуу олж, том бялуугаа зохистойгоор хуваах. Бас энэ бий болсон том багаараа нэгнийхээ бодож санаж буй ажлуудыг дэмжиж явах нь чухал. Үнэхээр чамд супер санаа байгаа бол тэр санааг чинь хамт олон чинь дэмжинэ. Бидний зарчим бол хамгийн шилдэг багийг бүрдүүлж, дэлхийд өрсөлдөхүйц хамгийн шилдэг үйлчилгээг үзүүлж, ажилтандаа салбартаа тэргүүлэгч бренд хүн болохийг дэмжиж ажиллана.
Харилцагчийг хүндэтгэх
Харилцагчдийн сэтгэлд хүрсэн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг санал болгож цөөхөн үнэ цэнэтэй байгууллагуудтай урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг бий болгох нь мөн л бидний үнэт зүйлийн нэг хэсэг юм.
Жамсранжавын ЛУВСАНДОРЖ

МОНГОЛ БЛОГЧИД- 2011 наадам 2 дахь жилдээ 12-р сарын 3 буюу Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөрiLOFT-д боллоо. Энэ өдрийг сонгосон нь бас л учиртай. Блогчид хамтраад нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулж чадах юм гэдгийг харуулахыг зорьсон. Энэ удаагийн наадам өмнөх жилээс илүү өргөн хүрээг хамарч чадлаа.
Шилдэг блогийг тодруулах үйл ажиллагааг шудрага ил тод явуулах зорилгоор блогийн ретингийг тогтоодог цахим системүүдэд тулгуурлаж шалгаруулалтыг явуулсан. 1-р шатны шалгаруулалтаас ангилал тус бүрээс хамгийн өндөр оноотой 5, 5-н блогийг оны шилдэг блогт өрсөлдүүлэхээр шалгаруулсан. Эндээс гарсан шилдэг 25 блогт хөндлөнгийн шүүгч нар оноо өгч шилдэг блогуудыг тодруулав. Шүүгчээр блогч, banjig.net- ийн админ Хашир Анжгай, блогч, технологийн мэргэжилтэн С.Дөлмандах, МҮОНР телевизийн захирал Ц.Оюундарь, Сэтгүүлч, зохиолч А.Амарсайхан нарын нэр хүндтэй туршлагатай хүмүүс ажиллаа.
Энэ оны шилдгийн шилдэг блогоор http://dusal.blogmn.net, Оны шилдэг боловсролын блогоор http://ukatumur.wordpress.com блог, Оны шилдэг бизнес блогоор http://ka-marketing.blogspot.com блог, Оны шилдэг нийгмийн блогоор http://warrior.blogmn.net, Оны шилдэг энтертайнмент блогоор http://moviemn.posterous.com блог, Оны шилдэг технологийн блогоор http://newcoder.blogspot.com тус тус шалгарлаа.
Монгол блогчид наадам нь мэдлэгийн нийгмийг бүтээгч блогчидыг тодруулж урамшуулдаг, цахим нийгмийн гишүүдийг уулзуулдаг, уулзангаа туршлага авъяас чадвараа хуваалцдаг цахим нийгмийн идэвхитэй гишүүдийн хамгийн том баяр юм. Энэ утгаараа үндсэн үйл ажиллагааг сайн дурын оролцооны үндсэн дээр зохион байгуулдаг. Жишээ нь гэрэл зураг сонирхогч блогчид шилдэг гэрэл зургийн үзэсгэлэн гаргав. Кино сонирхогчдын холбооныхон кино түгээв. Уран бүтээлчид шивээс болон хөрөг зураг зурах үйлчилгээнүүд ажиллуулав. Хөтлөгч Г.Оюунбат, найруулагч Сайнчимэг, “Галт шувуу” бүжгийн хамтлаг, “One way” амьд хөгжмийн хамтлаг, ятгачин Б.Уянга, морин хуурч Б.Болдхүү, Black&White хамтлагийн дуучинВ.Уянга, “Ертөнцийн инээд” хүүхэлдэйн театр, дуучин Энгүүнээ, Beatcrew хамтлаг зэрэг уран бүтээлчид наадмын хөг аялгууг өргөж өглөө.
Аливаа арга хэмжээнд ивээн тэтгэгчид хамгийн чухал байдаг. Бид 30 гаруй байгууллагад албан ёсоор хандаж тэр дундаас бидний үйл ажиллагааг ойлгож дэмжиж оролцсон байгууллагууддаа Монголын мянга мянган блогчидынхоо өмнөөс баярлалаа. Ерөнхий ивээн тэтгэгч Green Spot, Gold ивээн тэтгэгчид “Everyday international” компанийн Blue NUN брэнд, “Баясах трэйд” компанийн BAGROүндэсний брэнд, Зөв банк “Хас” банк, Гоо сайхны бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгч “Мандухай Хатан” компани, “Монголын эдийн засгийн чуулган” ТББ байлаа. Ивээн тэтгэгч байгууллагуудын саналын дагуу шилдгийн шилдэг блогт 1000000₮, шилдэг блогуудад тус тус 500000₮-тэй дүйцэхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээ, бэлэн мөнгө, Цом, өргөмжлөлийг блогчиддоо гардууллаа. Мөн интернет үйлчилгээгээр дэмжигч Citinet компани, мэдээллийн дэмжигчээр ажилласан МОНГОЛ ТЕЛЕВИЗ, ЗАтелевиз, http://time.mn, http://banjig.net/, http://socialnet.mn/, http://likeit.mn/, http://mixx.mn/– ийн хамт олонд баярлалаа.
Блогч хүний онцлог бол үзэгч биш оролцогч байдаг гэж би ойлгодог. Блогчид оролцож чадсанаараа илүү олон сайхан өөрчилөлтийг авчирж чадна. Тиймээс дараа дараачийн наадамд блогчид маань зохион байгуулалтанд идэвхитэй оролцож өөрсдийн блог болон үйл ажиллагаагаа сурталчилж сонин содон арга хэмжээг хамтдаа сэтгэж хийж бүтээх нь наадмаа илүү их өргөн хүрээг хамруулах, цахим нийгмийн соёлыг хөгжүүлэх үндэс суурь болно гэж бодож байна.
Ингээд сайн уяач наадмын маргааш морио сойж эхэлдэгчлэн өөрийн блогоо http://mongolbloggers.org/ хуудаснаа бүртгүүлж уяа сойлгийг нь тааруулаарай.
Дараа жилийн наадмаар дахин уулзатлаа баяртай.
ЦАХИМ МОНГОЛ УЛСАА БАЙГУУЛЦГААЯ!!!

Зарим хүмүүс мөнгөө зөв зүйлд үрж байгаад нь баярлалаа. Ганц нэг хүний буянаар төгсөх ангийн хүүхдүүдэд мэргэжлээ зөв сонгохталаар мэдээлэл өгөх боломж олдлоо. Мөнгөө баас, шээс болох зүйлд биш ирээдүйд хэрэгтэй зүйлд зориулж байгаа хүмүүсийг дэмжиж байгаа.
Сонгууль дөхөж байгаа болохоор гишүүд маань өөрсдийгөө харуулах гэж янз бүрийн л болсон болоогүй зүйл хийх байлгүй. Хог болох сонин сэтгүүл, хөлд гишгэгдэх зурагт хуудсаа бага үйлдвэрлэж бодитой үр дүнтэй ажлуудыг сэтгэж хийх, эсвэл сэтгэчихсэн хүмүүсийг нь дэмжээд ажиллаасай гэж хүсэж байна. Жишээ нь ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД төсөл, ЗАРЛИГ хүмүүнлэгийн хөдөлгөөнийг дэмжиж болно шүү дээ.

The New Media Marketing Agency-н хамт олон Everyday Internationalкомпанитай Дэвшилтэт медиа маркетингийн чиглэлд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ. Гэрээний хүрээнд цахим хуудсыг бүрэн шинэчлэх, олон нийтийн сувгуудыг хөгжүүлэх, хэрэглэгчдэд чиглэсэн шинэ маркетингийг хамтран хэрэгжүүлэх зэрэг ажлууд төлөвлөгдөн хийгдэж байна.
Өнөөдөр тус хамт олонд “Сошиаль медиа маркетинг” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Эдний хамт олонд хэд хэдэн давуу тал байсан нь надад маш их таалагдлаа.
1. Сууж сурсан хүмүүс байлаа.
2. Шинэ зүйлийг соргогоор хүлээн авч байсан нь
3. Сонсож мэдсэн зүйлээ амьдралдаа шууд хэрэгжүүлэхээр бүтээлчээр хандаж байгаа нь.
Шинэ хандлагыг мэдэрч түрүүлж хөдлөсөн хүмүүс бүхнээс түрүүнд явдаг. Зарим компанийн залуу хүмүүс нь хүртэл цахим нийгэм гэдгийг ойлгохгүй, ойшоохгүй байхад харин эдний удирдлагууд дунд насныхан атлаа энэ бүхнийг хэнээс ч илүү ойлгож технологийн давуу талуудыг ашиглаж хэрэглэгчиддээ хүрч ажиллах нь чухал, хамгийн шилдэг нь гэсэн уриа лоозон, сурталчилгаагаар биш хэрэглэгчидтэй хэрэгтэй мэдлэг мэдээлэлийг тогтмол хүргэж, тэднийгээ сонсож, түргэн шуурхай харилцах, зохистой, хүнд хэрэгтэй аргаар маркетинг хийх нь зөв гэдэгтэй санал нийлж хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаар нь бахархаж байна.
Зарим компанийн удирдлагуудтай уулзаад цахим орчны хэрэглэгчидтэй харилцах талаар зөвлөхөөр, урдаас яг одоо ашиглаад амжилтанд хүрсэн компани Монголд байна уу гээд л урдаас асуудаг юм. Заавал хэн нэгэн хийхээр нь араас нь дууриаж явдаг юм уу, хаашаа ч юм бэ дээ. Үргэлж 2-рт байх гээд байгаа юм шиг хандлагатай хүмүүс байдаг бол харин эдний хамт олон хийж үзье, хэрэгжүүлье гэсэн хандлагатай байгаа нь таалагдлаа.
Тухайн байгууллагын CEO, менежер, ажилтан ажиллагсад сошиаль медиаг зохистойгоор идэвхитэй ашиглаж бараа бүтээгдэхүүнээ танилцуулж тайлбарладаг, хэрэглэгчийн санал хүсэлтийг нь сонсож нээлттэй ил тод харилцаж чадвал тодорхой хэмжээний стресс бухимдал буурч, үйлчилгээ сайжирч, үргүй зардал буурч, борлуулалт нэмэгдэнэ гэдгийг хамтаараа ойлгох нь чухал юм. Өдрийн цайны цагаараа хов жив ярих, лангууны булан тохойд нь хийх юм олж ядан суух биш бүтээгдэхүүний түүх, ач холбогдол, хэрхэн ашиглахыг ойлгуулсан видеог гар утсаараа хийгээд хэрэглэгчиддээ хүргэдэг байвал ямар сайхан бэ? Хэрэглэгчид технологийн дэвшилтэй хөл зэрэгцэн алхаж байхад үйлчилгээний байгуулага ч гэсэн хэрэглэгчидтэй зэрэгцэн хөгжих ёстой шүү дээ. Тэрнээс биш лангууны хажууд зогсоод ууртайхан үнэ хэлчихээд сонсдог үе өнгөрөөд байна шүү дээ, нөхдөө.
Ажилтан бүр маркетер, ажилтан бүр борлуулагч байх цаг үе ирж байна даа.
Сая Чингис зочид буудлаас Модны 2 орох замд таксины ахтай хөөрөлдөж явлаа. Хувьцаа энэ тэр гэж байхаар Монгол хүмүүсээ байртай болгоод үйлдвэр байгуулаад ажилтай болгоод өгчихөөсэй гэж яриа эхлээд тэгээд үйлдвэрлэл, өмч хувьчлал, улс төр, улс орны хөгжлийн бодлогоруу чиглэсэн энэ яриа нилээн сонирхолтой болохоор нь бичээд авчихлаа.
Монголд 90 оноос өмнө ямар үйлдвэрүүд ажиллаж байсан, монголчууд юуг үйлдвэрлэж чаддаг байсан тухай их тодорхой ярьж байна. Бас өөрийнх нь амьдралын замнал бас л их сонирхолтой юм.

Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн зөвлөлгөөн дээр очиж лекц уншлаа. Ер нь нэг үеэ бодвол байгууллагууд ажилтануудынхаа хувь хүний хөгжилд маш их анхаардаг болжээ. Ажилтанууддаа аль болох номын дуу сонсгож, лекц, сургалт болон олон сонирхолтой ажлуудыг зохион байгуулж байгаа нь сайшаалтай. Саяхан сонсож байхад “Хас” банк ажилтануудаа 7 хоног тутам салхинд гарч, ажлын байрнаас өөр орчин нөхцөлд ажлаа хийх боломжийг бүрдүүлж ажиллаж байгаа гэж дуулдсан. Манай компани л гэхэд ажилтан дуртай газраасаа ажиллахыг зөвшөөрдөг. Миний ажлын цагийн 50% нь гэртээ өнгөрч байх жишээтэй. Хэ хэ.