Category: Uncategorized

  • “Ази Фарма” компанийн Шилдэг 100 харилцагчийн баярт оролцож “ХҮН ТӨВТЭЙ БИЗНЕС” сэдвээр лекц уншлаа

    4 сарын 8-ний өдөр “Ази Фарма” компаниас “Шилдэг 100 харилцагчийн баяр” зохион байгуулж харилцагч байгууллагуудынхаа ажилтануудад эмийн зохистой хэрэглээ болон бизнесийн хамтын ажиллагааны талаар лекц, семинар зохион байгуулж оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Миний бие уг арга хэмжээнд урилгаар оролцож “ХҮН ТӨВТЭЙ БИЗНЕС” сэдвээр лекц уншлаа. Мөн эм, эмнэлэгийн байгууллагын ажилтнуудтай маркетингийн шинэ үеийн хандлага, интернэт орчинд хэрэглэгчдтэй харилцаж үнэнч тууштай хэрэглэгчийг төлөвшүүлэх талаар санал бодлоо солилцоо.

    Уулзалтын үеэр “Ази Фарма” компани нийгэмд чиглэсэн олон талт сайн үйлсийн ажлуудыг удирдлага болгон ажиллахаа илэрхийлж байсан нь сүүлийн үеийн маркетингийн хандлага болж буй хүмүүнлэг маркетингийг бодлоготоо тусган ажиллах гэж байгаа нь сайшаалтай санаглаа.

    Харилцагч байгууллагууддаа чиглэсэн сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулсан “Ази Фарма” компанийн хамт олонд баярлалаа. Амжилт хүсье.

  • Блогч таны зориулсан 3 минутаар ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БҮТЭЭН БОСГОНО

     The New Media Marketing Agency хамт олон бизнес шийдэл боловсруулахаас гадна шинэ тутам хөгжиж буй мэдээлэл харилцааны хэрэгцээ шаардлагыг хангахуйц өөрсдийн бүтээлүүдээ танилцуулахаар бэлтгэж байна. Бидний хамгийн түрүүнд олон нийтэд хүргэж байгаа бүтээл бол ЗАРЛИГ- ХҮМҮҮНЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨН билээ. 

    Яагаад ЗАРЛИГ хөдөлгөөнийг ЭХлүүлсэн бэ?
    1. Монголд өдөр бүр л ямар нэг хүүхэд монголдоо эмчлэх боломжгүй өвчин тусаад хандив тусламж гуйсан өрөвдөлтэй дүр зураг харагддаг.
    2. Судалгаагаар манай улсаас жилд 130-200 тэрбум төгрөг гадаадад эмчлүүлэх зорилгоор гадагшаа урсдаг гэсэн тооцоо байдаг. Голдуу Бээжин, Хөх хот, Америк, Солонгос, арай боломжтой нь Япон руу явж эмчлүүлдэг.
    3. Би нэг хүүхдэд хандив өргөнө, 2 удаа өргөнө. Гэхдээ өдөр бүр хандив өргөж чадахгүй. Тэгээд ч бидний өргөсөн хандив асуудлыг шийдэж чадахгүй, 10 жилийн дараа ч эмчилэгдэх боломжгүй хүүхдүүд хандив гуйсаар байх болно. Хогийн ургамалын ишийг мянгантаа таславч дахин ургахын адил асуудлыг үндсээр нь шийдвэрлэхийн тулд бид яах ёстой вэ. Би тэр хүүхдүүдийг эмчлэх эмнэлэгийг барих ёстой. 

    ЗАРЛИГт хэрхэн НЭГДЭХ вэ?
    3 минут л хангалттай, Зарлиг хөдөлгөөний баннерийг өөрийн блогтоо нэг удаа л хуулж тавьна. Эхлээд http://launchpad.newmediamarketingagency.com/-д  бүртгүүлнэ. Бүртгүүлсний дараа доорх зааврыг (видео 2) ашиглана.

    Яагаад ЗАРЛИГ гэж НЭРлэсэн бэ?
    Монголчууд бид нэгдэж нягтарч, ойлголцсон үедээ илүү хүчирхэг байдаг. Манжийн үед “Гурван монгол нийлвэл цэрэг болно” гэсэн хэлц үг үүсэж монголчуудыг аль болох хагалан бутаргах бодлого барьж олон аймаг хошуудад хувааж, албан тушаал, отго жинс, тогосны өдний ялгаагаар хооронд алалцуулж байв. Тэгвэл өнөөдөр бид цахим орон зайд өөрсдийн эв нэгдлийг илэрхийлж монгол хүнийхээ санаачилгыг дэмжиж чадсанаар нэг ч болтугай асуудлыг шийдвэрлэж чадах юм. Энэ бол бидэнд ирж буй эв нэгдлийн ЗАРЛИГ юм.

    ЗАРЛИГийн нэгдэл ямар ҮР дүнд хүрэх вэ?
    Хөдөлгөөнд нэгдсэн блогч таны блог дахь баннер захиалагчийн хүсэлтээр тодорхой хугацаанд шинэчлэгдэнэ. Шинэчлэгдэх бүрт Зарлиг хөдөлгөөний санд мөнгөн хуримтлал бий болох юм. Бидний төлөвлөгөөгөөр 2015 он гэхэд монголд эмчлэгддэггүй өвчнийг эмчлэх боломжтой хүүхдийн эмнэлэг байгуулах хэмжээний хуримтлал бий болох юм. Тухайн хуримтлалаар Хүүхдийн эмнэлэг байгуулж, хүндэтгэлийн хананд хөдөлгөөнд нэгдсэн блогч бүрийн нэр бичигдэх юм. Ингээд монгол хүүхдүүдийн тодорхой хэсэг нь эх орондоо эмчлэгдэх юм. Магадгүй таны хүүхэд ч байж магадгүй шүү дээ.

  • МОНГОЛЫН ЗАЛУУС НОМОНД ДУГААРЛАЖ БАЙНА

    Иргэдийг мэдээллэлжүүлж, хөгжүүлж байх үүрэгтэй нийтийн номын сан шинэ менежмент, шинэ технологиор ажиллах цаг ирсээн.

  • МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ: Бүх төрлийн арьсан гутал пүүзийг 3 хоногт урлана

    Түмэн Плаза дотор явж байсан чинь, Монголд үйлдвэрлэсэн гутал, пүүз гэсэн тасаг анхаарал татаж орж сонирхлоо. Цэвэр арьс, ширээр хийсэн гутал, пүүзний загвар, хийц, чанар нь маш их таалагдлаа. Ямартай ч монгол залуус юм хийж бүтээж л байгаа юм байна. Жаахан дэмжээд хэрэглэж, эдлээд эхлэвэл манайхан хөгжөөд л явчихна даа. Бахархаж байна. Захиалгаа өгөөд, хүссэн загвараараа хийлгэж болно гэдэг нь бас гоё юм байна.

    Салбар нь: Түмэн Плаза, Алтан төгрөг зэрэгт байдаг гэсэн.
    Утас нь: 95152856, 98205887

    Монгол хүн Монгол хүнээ дэмжинэ.

  • Хэрэглэгчээ бөөцийлөх нь

    Өнөөдөр IT Паркийн 302-т Дэвшилтэт медиа маркетингийн талаар яриа хийлээ. barilga.mn нь барилгын компаниудад http://barilga.mn дээр өөрсдийн блогийг хөгжүүлэх боломжийг олгож байгаа юм байна. Жишээ нь иймэрхүү байдлаар: http://khasbold.barilga.mn/

    Ер нь бол барилгын салбарын томоохон портал сайт болж чадсан нь харагдаж байна. Тэгээд эднийх харилцагч байгууллагуудынхаа ажилтнуудыг мэдлэгжүүлж интернэт орчныг оновчтойгоор ашиглах талаар цуврал семинар зохион байгуулж байгаа юм байна. Өнөөдөр миний бие семинарт нь оролцож, дэвшилтэт сувгуудыг хэрхэн маркетингд ашиглах талаар болон програмчлалын давуу талуудыг байгууллагын мэдээлэлийн менежментийг сайжруулах, ажилтнуудыг хөгжүүлэхэд хэрхэн ашиглах талаар мэдээлэл хийлээ.

  • МОНГОЛЫГ дэлхийд дахин нэг шинээр нээсэн нь

    TEDxUlaanbaatar бол МОНГОЛЫГ дэлхийд дахин нэг шинээр нээсэн үйл явдал билээ. Энд тавигдсан илтгэлүүд бол Монгол хүн бүр анхааралтай шимтэн сонсож, үг үсэг бүрийг нь зүрх сэтгэлдээ хадгалж, санаа сэдэл бүхнийг нь үйл хэргээр хэрэгжүүлэх ёстой ОНЧ ҮГС билээ. УЛАМЖЛАЛАА ДЭЭДЭЛЖ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЦГЭЭЕ!!!

    Зохион байгуулсан The New Media Marketing Agency
    Дэмжиж оролцсон, “Монголын нууц товчоо” компани, “Алтай Кашмир” компани, АПУ компаниуддаа баярлалаа

  • “Сүү” компани сошиаль хэрэглэгчидээ мартахгүй

    “Шинээр маркетингжуулах нь” аяны хүрээнд “Сүү” компаниар зочилж интернэт маркетингийн талаар сургалт хийлээ. Маркетинг, борлуулалтын албаны мэргэжилтнүүд идэвхитэй оролцож интернэт хэрэглэгчид тэр дундаа сошиаль медиа хэрэглэгчидээ мартахгүйгээр олон сонирхолтой ажлууд хийхээр төлөвлөж байгаагаа хэлж байсан. 

     

    Миний хувьд үндэсний үйлдвэрлэлээ дэмжигч нэгэн бөгөөд “Сүү”-ний бүтээгдэхүүнүүдийг экспортод гаргахуйц түвшинд ажиллах ёстой гэж үздэг. Мөн Монгол улс мал ахуйн орон атлаа сүү, сүүн бүтээгдэхүүн импортоор оруулж ирдэгт гайхдаг. 

    Тиймээс “Сүү” компани ч бай, бусад сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд экспортод гаргахуйц чанартай, өнгө төрхтэй бүтээгдэхүүн үйлвэрлээсэй. Түүнийгээ гадаад зах зээл таниулахын тулд интернэт маркетинг, сошиаль медиа маркетингийг сайн ашиглаасай гэж боддог. Надад сүүлийн үед таалагдаж байгаа нэг бүтээгдэхүүн бол Милко компанийн ЗӨВ аарцны ундаа. Энэ ундааг экспортолж болно гэж би боддог. Харин “Сүү” компанийн гарын бэлэг дотор байсан “Баяжмал” хорхой ааруул буюу хорхой ааруул, үзэм, самар зэргийн хольж савласан бүтээгдэхүүн маш их таалагдлаа.

    За эцэст нь эрхэм маркетеруудаа, маркетингийн шинэ чиг хандлагыг мэдэрч аль болох хэрэглэгчийг залхаах сурталчилгаагаа багасгаж үнэнч хэрэглэгчээ бөөцийлөх, хэрэглэгчидтэй илүү ойр дотно байж, түрхэн шуурхай харилцах, хэрэглэгчидийнхээ амьдрал ахуйд хэрэгтэй маркетингийн компанит ажлууд хийгээрэй гэж уриалж байна.

  • Эсгий гутал Монголд үүсээд Оросд төгөлдөржчихөч!?

    Түмэн Плаза дотор явж байсан нэг ийм гутал байна. Оросд үйлдвэрлэсэн эсгий гутал гэнэ. Үнэхээр супер загвартай, чанартай болгоод хөгжүүлсэн байна. Манай залуус эндээс санаа аваад хийж болмоор санагдлаа. Бид уламжлалт эд зүйлээ жаахан сайжруулахад л супер бүтээгдэхүүн болохоор байгаа биз дээ.

  • Social Media Club Ulaanbaatar анхдугаар уулзалт боллоо

    Монголын цахим гэр бүлийн гишүүдийг НЭГТГЭХ, Дижитал медиа боловсролыг ӨРГӨЖҮҮЛЭХ, сайн туршлагыг ХУВААЛЦАХ, медиачуудыг холбож ХАМТЫН ажиллагааг өрнүүлэх зорилготойSMCUB клуб АНХДУГААР уулзалтаа зохион байгууллаа.

     

    Хөтөлбөрийн дагуу
    Оролцогчид өөрийгөө болон өөрийн бизнесээ танилцуулж, өөрийн туршлагыг бусадтай хуваалцах
    Бизнесээ сурталчилж, бизнесийн хүрээллээ нэмэгдүүлэх
    Нэрийн хуудсаа солилцож хамтын ажиллагаагаа өргөжүүлэх
    Онлайн танилаа бодит болгож, яриагаа ажил хэрэг болгох зэрэг боломжуудыг оролцогчидод олголоо.

    Олон сонирхолтой хүмүүстэй танилцаж зарим нэг ажил хэргийн талаар ярилцлаа. Өөрт хэрэгтэй ном мэдээлэлийг олж авлаа. Ер нь бол энэ клубын зорилго үйл ажиллагаа нь маш их таалагдаж байгаа. Бас твиттер, фасевүүкийг үггүйгээр илэрхийлэх тэмцээн сонирхолтой гоё болсон. Бичлэгийг нь доор тавьсан. Үзээрэй.