Category: Uncategorized
-
Догшин ноён Хутагтын “ШАВЬ НАРТАА ЗОРИУЛСАН СУРГААЛ” хэмээх оршив
Ер урьдаас үйлдсэн буян, хилэнцийн ач үр нэхэгддэг
Ихэрхүү сэтгэлийн буян эвдэрдэг
Егүүтгэл үгүй сайн сэтгэл барьвал түүний буян өсдөг
Ерөнхий лүгээ дасвал түүний үг цовоо болдог
Харам сэтгэлээр эд малыг их болгодоггүй
Хааж хадгалахаар явбал их болдог
Хатуу ширүүн үгээр амьтныг үл айлгадаг
Ханх (санаа ханах) мэт аашаар айлгадаг
Олон үг хэлснээр үл гардаг
Онож ганц хоёр хэлбэл дуу үл гардаг
Ухамсаргүй үгээ олтговол хойно гэмшил болдог
Улам сэрж хэлбэл цэцэн болдог
Гайхагдъя гэж хүнд зөв буруу хэлж явсаар хүнд мэдэгддэг
Ганц нэг хэлж суувал оновчтой болдог
Хай эс мэдэв хэмээн хүн үгийг явуулбал өгүүлдэг
Хамгийг мэдэх хэмээн урьд өгүүлбэл гэнэддэг
Хүний гар дахийг авъя гэж явтлаа
Харин өөрийн гар дахь эд малаа алддаг
Хүчирхэж амьтныг алъя гэж явтал
Харин өөрийн амь нь тасардаг
Хөнөөн хорлох сэтгэлийг эс тавьбал
Өөрт хол болдог
Хүндэрхэж ихэрхэн явбал
Хөнгөн болдог
Олон эрдмийн нэрийг мэдсэнээр
Хамагт үл өргөгддөг
Онож ганц бодь сэтгэлийн залгамж эс тасалбал
Ертөнцөд тахигддаг
Онц бусдын хэлснээр хүнийг үл эзэлдэг
Улам өөрийн явдлаа зөв явбал хамгийг эзэлдэг
Мэднэ хэмээн өөрийн биеэ ганцаар магтвал
Олны дэргэд гутдаг
Мэргэдийн зарлигийг олонтоо сонсвол
Газар бүхэнд гайхагддаг
Мэдлэггүй хүнээр төрийг бариулбал олон иргэд гутдаг
Мэдэгч сайн хүн төрийн үг хэлбэл олноо зохирдог
Сэтгэлийн хороор олон эм авсан хүн
Эм муу жидүгээр болбол санаа удалгүй зовдог
Шинжилж ганцтай ханилсан хүний сэтгэл амардаг
Шалгаж ийнхүү хэлэгч мэргэдийн зарлигийг эс сонсвол тэнэг болдог
Энэ үгийг эс орхивол ядам сахиусан баясдаг
Урьд хэлсэн үгээ мартагч хүн олонд итгэлгүй болдог
Онц үгээ буцаан мэлзэгч хүн хамагт жигшигддэг.
Олонтоо муу хийсэн хүнийг хойно үл мартдаг
Үлэмж тус хийсэн хүнийг үргэлж санадаг
Зовохын цагт тус эс хийсэн хүнийг хойно үл мартдаг
Зохиж сайтар ханилсан хүн хүндлэгддэг
Залуу, сайн хийсэн хүнд янагладаг
Зөв буруу хоёрыг эс мэдсэн хүн дэмий хэлдэг.
Өлсөхүй, умдаашихуйд тусалсан хүнийг үл мартдаг.
Үнэхээр сайн хийсэн хүнтэй харин атаархдаг
Үлэмж мэдэх мэргэд нь урьдынхаа үгээ үл мартдаг
Үл мэдэх хүн нь хойт үгээ эрдэм болгодог.
Гэнэн хүн урьдаар хэлж, үгээр ороогддог.
Гэмт хүн арга үүсгэж, үнэн худал өгүүлдэг
Хэдэр хүн сайн, мууг ялгалгүй дайрч дорддог
Хэлэлцэх үгэнд дуртай хүн түргэн үл салдаг
Олон үгт хүнийг яаралтай үйлэнд зарвал хожимддог
Омогт ихсийн дэргэд суувал зэмлэгддэг
Худал хэлж цэцэн үл болдог
Хулгай хийж баатар үл болдог
Хуурмаг хэлж мэргэн үл болдог.
Отыг өдөөх идшээр ооныг үл барьдаг
Огт үгүй хэмээн ам алдаж идсэн үл таргалдаг
Онц барахын урьд үгүй хэмээн худлаар гуйж үл арвиддаг
Олох эер оршиж, хүнээс гуйж, заахаар хүнийг айлгадаггүй.
Гэрт үгүй цагт өгөх билээ хэмээн сайхан үг хэлдэг
Хэрэв бий бол дуу үл гардаг
Гэнэтэд түүнээн барвал муу юм хийснээн үл мэддэг
Гэмтэй тэр явдлыг нь санаж, эс өгвөл харин муу хэлдэг
Ганцаар нууж аваачсан идээгээ
Хүн ирвэл нууж орхидог
Харж үзээд мэдвэл харин ичдэг
Харьж очсон хойно их хараадаг.
Сайн идээгээ ёроолд хийж
Зүрхэндээ санадаг
Сайтар хянаж, гадны хүнд үл үзүүлдэг
Санасан хүндээ өчүүхэн барав хэмээн
Хэлж өгдөг
-
О.Булганхангай: Миний онч үгс
Өөрөөсөө харамлаж үрдээ үлдээсэн өлсийг нь, шилтэй архиар солих үрс олон бүү төрөөсөй миний эх оронд. О.Булганхангай
Алтаар биеэ чимсэн хүн хэдий сайхан ч “эрдэмтэй” хүний нүдэнд мал лугаа харагддаг. О.Булганхангай
Би хүн өвс бүхнийг тэжээх монгол үг. О.Булганхангай
Миний мянган шөнийн нойргүйдлийн манан намайг үхсний дараа чулуун дотроос нэрийг минь ил гаргаж сийлэх бас хайх солиорол ч байж магад. О.Булганхангай
Мөрөөдлийг минь битгий “шатаа” ааваа, би тэгвэл зулын гол болчихно.О.Булганхангай
Байгаль ээжийнхээ хэвлийд мэс засал хийх бус төрийнхөө “хуулинд” оюуны гэрэл асаах цаг болсон. О.Булганхангай
Ухаантай хүмүүс ном бүтээж, бусдад тусалж амьдардаг байхад, тэнэгүүд мөнгө бодож бусдыг хорлож амьдардаг. О.Булганхангай
Төрийн сэнтийд тэнэг хүмүүс их сууваас ард түмний ухааныг “нар” мэт гэрэлтүүлж үл чадна. О.Булганхангай
Архичид шил хөхөж, тахиа шиг орилдог. О.Булганхангай
Үлэг гүрвэлийн ясаа ч хайрла, ирээдүйд биднийг тэжээнэ. О.Булганхангай
Диваажин бол хүн төрөлхтний хүсэж мөрөөддөг цорын ганц махны зоорь. О.Булганхангай
Муу хууль бол мөн чанартаа далайд тавьсан загасны тор. О.Булганхангай
Миний хамгийн хайртай зовлон бол зүгээр суух. О.Булганхангай
Чиний дутагдлуудыг ил хэлдэг хүн бол найз, үл тоомсорлодог нь дайсан чинь. О.Булганхангай
Архичид бол чулуу, хааяа өвс. О.Булганхангай
Ихэнхи хүмүүс өөрсдийнхөө бүтээсэн хоронд хордож, авсанд үхдэг. О.Булганхангй
Төрийн түшээд ард түмнээ идэж, бид тэднээс хоолоо гуйж идэх нь “хаант”төрийн хаяаны боолтой төстэй. О.Булгнхангай
Тэвчээргүй хүний үйлдэл нь нэг модны үндсийг мянган газарт суулгах гэж оролдохтой адил. О.Булганхангай
Танихгүй хүнд сэтгэлээсээ туслах нь хүн төрөлхтнийг амьдын диваажинд хүргэх анхны алхам. О.Булганхангай
Улс төрчдийн ихэнхи нь цус сорогч лугаа амьдардаг. О.Булганхангай
Зүрх сэтгэлээ мартах амархан ч сэрэх нь хэцүү. О.Булганхангай
Та ямар нэг зүйлээс хамааралтай амьдрах нь насан туршийн боолчлол дунд оршино. Ошо
Хүний гүн оюун цаг үеэ дагаж мөхөж, бас боловсорч гэгээрдэг. О.Булганхангай
Миний монголын тэнгэрт харийн шувууд нисэх ёсгүй. О.Булганхангай
Хүн төрөлхтнийг гэгээрүүлэх монголын үрсийн номын “ботиор” төрд суусан ноёдууд мөнгөний шорон барьж байна. О.Булганхангай
Байгаль ээжийн минь ариун хэвлийг харийн шувууд тоншоод дууслаа “бид” сэрэх цаг болсон. О.Булганхангай
Миний ээжийн ариун хэвлийг сүнсээ мартсан хайр сэтгэлгүй алтан гахайнууд хадарч дууслаа. О.Булганхангай
Дэлхий дээр амьдарч буй бид арьс өнгө, хэлбэр төрөх нь нэг ижил байсан бол “эрүүл” хүн төрөхгүй байсан.О.Булганхангай
Ухаантай хүмүүсийг тэнэг,тэнэг хүмүүсийг араатан болгодог зүйл бол мөнгө. О.Булганхангай
Энэ ертөнцийн хамгийн аймшигтай амьдын үхэл бол оюун санааны ядуурал. О.Булганхангай
Хүн төрөлхтөн нэг хэлээр ярьдаг байсан бол “хорин нэгдүгээр” зуунд амьтны хэлээр ярьж байх байсан.О.Булганхангай
Хүний эрхшээлд амьдарснаас сайн дэглэмтэй шоронд амьдарсан нь дээр. О.Булганхангй
Эрх мэдэл байгаа газар хүнд суртал, шудрага бус явдал үхэл мэт дагалдаж явдаг. О.Булганхангай
Хүн гэдэг олон төрдөг ч ухаантай нь нэн ховор ядаж зарим нь “мал” болж төрөхгүй. О.Булганхангай
Толгойны үс шиг хэдэн модондоо мэс засал бүү хий, ирээдүйд олон хүний толгой амьдаараа авсандаа орох болно. О.Булганхангай
Ихэнхи хүмүүс нохой шиг хуцаж, илжиг лугаа амьдардаг. О.Булганхангай
Үг бүрийг минь давтдаг найзаар би яах билээ, үүнийг цуурай ч хийж чадна. О.Булганхангай
Монголын “төр” мөнгөн толгойтой алтан биетэй махан сүнсээр дүүрчээ. О.Булганхангай
Хүн үнэнч байх тусмаа тэнэг хүмүүсийн нүдэнд шудрага бус харагддаг.О.Булганхангай
Үхэж “би” сүнс болсон ч миний үг хүмүүсийн зүрхэнд амьдарсаар байх болно. О.Булганхангй
Ер нь хүний аяг авир түүний зүрх сэтгэл хэр уудам бэ? Гэдгээр л тодорхойлогддог. О.Булганхангай
Хэлэх санааныхаа чухлыг эртнээс бүү тодорхойл. О.Булганхангй
Эх хэлээ мартсан хүний зүрх сэтгэлд, эх орноо гэх бодол хэзээ ч байдаггүй. О.Булганхангай
Инээмсэглэл бол аз жаргалын үнэгүй эм. О.Булганхангай
Тэчээргүй хүний үйлдэл нь сумтай буутай адил. О.Булганхангай
Мянган зурмал лам нараас нэг сайн “эмч” дээр, мянган мунхаг сэхээтнээс нэг сайн “сэтгүүлч”дээр. О.Булганхангай
Өнөөгийн төр улс бол амьд голтой “алтан гурвалжин” бизнесийн байгууллага-нам-төр түмнээ шатаах мөхлийн зам. О.Булганхангай
Амьдралын логик-Хүн бол хөдөлмөр бол бүтээл бол сайхан амьдрал бол аз жаргал бол хайр бол амьдын диваажин-Амьдрал бол үхлийн өмнөх тэмцэл…О.Булганхангай
Байгаль ээжийн логик-Модгүй бол усгүй бол хөрсгүй бол өвсгүй бол малгүй бол монгол үгүй-Ус бол амьдрал…О.Булганхангай
Залхуу хүнд толгойтой үс нь ч хүнд юм шиг санагддаг. О.Булганхангай
Хүмүүс дотоод ба гадаад айдсаа дарахын тулд махан биетэй үхмэл амьтдыг “бурхад” гэж шүтдэг нь нэн харамсалтай. О.Булганхангай
Цагаа олоогүй инээд түр зуурын солиорол. О.Булганхангай
Хатуу үгний далд утга нь үнэн, хайр хоёрт оршдог. О.Булганхангай
Анхаарал бол хүнд заяасан амьдралын гол шатахуун. О.Булганхангай
Бүжиг бол сэтгэлийн толь. О.Булганхангй
Ижий минь зүрх сэтгэлд бурхад оршдог болохоор, хүү нь тандаа залбирч явдаг. О.Булганхангай
Өөрийгөө хөдөлгөх шатахууныг өөртөө л та хийхгүй бол, өөр хэн ч танд хийхгүй. О.Булганхангай
Агуу амьрал гэж үгүй, агуу хүн л гэж байдаг. О.Булганхангай
Утгагүй амьдрал гэж үгүй, түүнийг хүмүүс л утгагүй болгодог, амьдрал бол хамгийн шудрага. О.Булганхангай
Ганц олдох бүхнээ хайрла. Д.Цэрэнбат
Хэнд ч бүү муу сана хэн нэгэн таныг сайн санаж яваа. О. Булганхангай
Итгэлгүй хүний зүрх сэтгэлд үргэлж хуурамч зан нуугдаж байдаг. О.Булганхангай
Нойргүй хоносон шөнө бүхэн надад аз жаргал бэлэглэдэг. О.Булганхангай
Ганцхан заяах амьдралаа ойлго. О.Булганхангай
Хүмүүсээ алтыг бүү шүт, хүн хүнээ л шүтэж амьдар. О.Булганхангай
Цаг бол үхэл. О.Булганхангай
Хамгийн ховор эрдэнэ хогон дотор л нуугдаж байдаг. О.Булганхангай
Бүсгүй хүн намайг үзэн ядахад өөрийгөө би ирлэх шиг болдог. О.Булганхангай
Оюунаа хөгжүүлье гэвэл орчноо байнга соль. О.Булганхангай
Мөрөөдөлдөө үнэнч хүн үргэлж нисч явдаг. О.Булганхангай
Хүнийг хайрлая гэвэл зүгээр л тусал. О.Булганхангай
Миний хамгийн дуртай ажил бол хүн сэрээх. О.Булганхангай
Эмсийн зүрхэнд нэг л эр байдаг, тэр нь буг ч, бурхан ч байж болно. О.Булганхангай
Өвчин туссан үедээ л хүн урт наслахыг хүсдэг. О.Булганхангай
Сэтгэлийн тэнхээтэй хүний нууц нь их бодож, бага ярихад оршино. О.Булганхангай
Үгнээс гарах энергиэр хүмүүсийг уярааж ч, уйлуулж ч болно. О.Булганхангай
Ухаарлыг олох түлхүүр бол гагцхүү эргэцүүлж бодоход оршдог. О.Булганхангай
Сэтгэхүй сайтай хүний бодол нь зүүд нойронд нь илэрдэг. О.Булганхангай
Сэтгэлийн тэнхээтэй хүний нууц нь зовлонг танисан сэтгэлд оршино. О.Булганхангай
Хүмүүсийн дургүйг хүргэх түлхүүр бол хайртай зүйлээр нь оролдох. О.Булганхангай
Үгний үнэ цэнэ нь худалдаж болдоггүйд л оршдог. О.Булганхангай
Хувь заяаг өөрчлөх зам нь гагцхүү хүний сэтгэл өөрөө юм. О.Булганхангай
Зэвүүцэл агуулсан хүний зүрх сэтгэл нь буудах гэж онилсон сумнаас ч аюултай. О.Булганхангай
Сэтгэл муутай хүмүүсийн дунд амьдарснаас, сэтгэлээ мөлжиж амьдарсан нь дээр. О.Булганхангай
Зорилго бол хамгийн богино хугацаанд хүслээ биелүүлэх түлхүүр. О.Булганхангай
Мэдээгүй байж итгэдэг тэр зүйл бол гагцхүү хайр юм. О.Булганхангай
Бодолгүй хүн бол мэдлэггүй хүн. О.Булгнахангай
Уучилна гэдэг ухаажихын шинж. О.Булганхангай
Баяр баясгалан гэдэг нь бусдыг ойлгох сэтгэлийн илэрхийлэл. О.Булганхангай
Оюун ухааныг идэх гол зэвсэг бол шунал. О.Булганхангай
Алдаа бол хүнийг хүн болгох хамгийн сайн эм. О.Булганхангай
Анхааралгүй хүн алдаа их гаргадаг. О.Булганхангай
Амьдралын утга учир нь гагцхүү эхийн хайраар л илэрдэг. О.Булганхангай
Алт надад байхгүй гэж бүү уйл, амьдралыг би ойлгохгүй байна гэж уйл. О.Булганхангай
Зовлогоо бүү зовоо, сэтгэлээ л зовоо. О.Булганхангай
Дусал нулимсны үнэ цэнийг ч алтаар бүү соль. О.Булганхангай
Хайр бол аз жаргалын хууль. О.Булганхангай
Сурахгүй бол харахгүйтэй адил. О.Булганхангай
Тэвчээр бол амьсгалах сүүлчийн агаарыг хамт хуваалцах сэтгэлийн тэнхээ. О.Булганхангай
Хором бүрт олдох найз нөхөд гэдэг бол хорин жил ухсан алтнаас ч үиэтэй. О.Булганхангай
Сууж чадахгүй хүн явж чадахгүй. О.Булганхангай
Үхлийн тухай бод, тэгвэл утга учиртай амьдралыг эрт олох болно. О.Булганхангай
Монголчууд үнэгүй юманд дуртай ч, үнэтэй өдрүүдийг үнэгүй өнгөрөөдөг нь тун харамсалтай. О.Булганхангай
Аз жаргалын нууц нь зовлонг танисан сэтгэлд оршдог. О.Булганхангай
Хүсэл бол хүнийг таних хамгийн хялбар толь. О.Булганхангай
Хүмүүст өгөх хамгийн нандин бэлэг бол итгэл. О.Булганхангай
Ашиглаагүй өнгөрөөсөн цаг хугацаа бол хүнийг үхэлд хүргэх хамгийн дөт зам. О.Булганхангай
Бурхадыг таних түлхүүр бол гагцхүү хүнд л заяадаг. О.Булганхангай
Өнөөдөр бол хүнд ахин заяахгүй, энэ өдрийг үхлийн сүүлчийн өдөр гэж бод, тэгвэл утга учиртай амьдралыг эрт олж харах болно. О.Булганхангай
Энэ ертөнцийн хамгийн ариун зүйл бол эхийн сэтгэл. О.Булганхангай
Хүний хамгийн хайртай зовлон бол залхуурал. О.Булганхангай
Залхуурлын сэдэл нь шалтаг тоочих өвчин. О.Булганхангай
Бүхнийг танихын эхлэл нь өөрийгөө танихаас эхлэлтэй. О.Булганхангай
Хөдөлмөр хийхгүй амьдарч байгаа “хүн” бүхэн ядуурал хэмээх далайд сэлүүргүй аялах завьчин адил. О.Булганхангай
Хаашаа явахаа мэддэг хүнд хорвоо ертөнц зам тавьж өгдөг. О.Булганхангай
Зовлонгоос айж амьд явдаг хүний зүрх сэтгэл нь, амьдаараа авслагдсан байдаг. О.Булганхангай
Итгэл бол таны дотоод зүрх сэтгэлд оршигч үнэн. О.Булганхангай
Оюун ухаан, сэтгэл зүрхийг тэжээгч их хүч бол сүнс юм. О.Булганхангай
Мэргэд хүнийг сургаж, мэдлэг хүнийг номхоруулдаг. О.Булганхангай
Нүд бол зүрхэнд тусах нар. О.Булганхангай
Та бусдад тусал, тэднийг үнэн сэтгэлээсээ хайрла, танд аз жаргал ирэх болно. О.Булганхангай
Үнэний төлөө явж байгаад үхэхээс ч би үл айна. О.Булганхангай
Өөрийгөө би тольдох ч яахав, өөрийнхөө доторхи толинд л нэг сайн харах юмсан. О.Булганхангай
Хүний төлөө өөрийгөө зориулж амьдарсан тэр л “хүмүүсийг” бурхад гэхэд хэлсдэхгүй. О.Булганхангай
Муу хууль, мөнгө, хамаатан садны хэлхээс нь монголын хөгжлийг идээд дууслаа. О.Булганхангай
Диваажин доторхи “бурхандаа” мэс засал бүү хий бүсгүйчүүдээ, эхийн чинь сүү цусаар уйлах болно. О.Булганхангай
Янхнууд нийгэмд ихсэх нь “төрд” суусан түшээд оюуны ядууралд орсны тод илрэл. О.Булганхангай
Ялалт бол хүнд гэрэл гэгээ бэлэглэгч хүч юм. О.Булганхангай
Шувууд нисэж үл хүрэх газар би тэмүүлж тэнгэр муудаж, шуурга дэгдсэн ч би үл гайхна. О.Булганхангай
Аз жаргалын гал хүнд л заяасан, “гагцхүү” асаах үгүй нь таниас л шалтгаална. О.Булганхангай
Мэдлэгийн хур их бууж, хүн бүр ухаарал гэгээрлийн гүнд хүрэх болтугай.
2009 он
-
Зохиолчдын интернэт дэхь шинэ боломж
Зохиолчид, эрдэмтэн багш нар, орчуулагчидын ихэнхи нь ямар нэг ном бичээд түүнийгээ хэвлүүлэх гэхээр мөнгөгүй. Тэгээд ивээн тэтгэгчийн эрэлд гарна. Хугацаа алдана. Хөл хүрэх газраа явж арай гэж ивээн тэтгэгч олж номоо цөөн хувиар хэвлүүлж худалдаанд гаргана. Ном хэвлэсэн зардал дээрээ өчүүхэн ашиг нэмдэг ч хэвлэх зардал их тул ном маань багагүй үнэтэйгээр худалдаанд гарна.
Зарим нэг нь зарагдана. Үлдсэн хэд нь номын дэлгүүрийн тавиур бөглөн эзнээ хүлээнэ. Зарагдсан хэдийг нь хүмүүс дамжуулан уншиж, хэрэгцээ гарвал худалдан авах зардлаас хэд дахин бага үнээр хэсэгчлэн болон бүтнээр нь хувилан олшруулж хууль зөрчиж, зохиогчийн талхнаас хээв нэг хулгай хийж, оюуны бүтээлийг нь парзитлана. Оюуны бүтээл туурвигчдад оюуны бүтээлээ өмчлөх эрх хуулиар олгогдсоор байхад, эрхийг нь хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлсээр байхад улс орны хөгжлийн хөдөлгүүр болсон оюуны бүтээл туурвигчдын маань эрх зөрчигдсөөр байна. Тэд маань оюун санааны хувьд дэндүү баян хүмүүс. Харин хүний амьдралын салшгүй хэсэг болсон материаллаг баялагийн хэрэгцээгээ төдийлөн хангаж чадахгүй байна. Тэд маань сайхан амьдрах эрхтэй хүмүүс. Бас ард олныгоо гэгээрүүлж хөгжүүлэх үүрэгтэй хүмүүс. Өнөөдөр тэд маань эрхээ эдлэж чадахгүй бас үүргээ сайн биелүүлж чадахгүй байна.
Энэ нь тэднээс биш, гадаад хүчин зүйлээс шалтгаалж байна. Талх хийж зардаг бизнесмен талх идэж буй хүн бүрийн тоогоор ашгаа олдог. Харин оюуны бүтээл туурвигчид маань бүтээгдэхүүнийхээ онцлогоос шалтгаалж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ ашгийг бүрэн дүүрэн хүртэж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл зохиогчийн бүтээлийг талхтай зүйрлэвэл тэдний талхыг хулгайлж идээд байна. Иймээс тэд өмчлөх эрхээ эдлэж чадахгүй байна. Өнөөдөр зохиогчдын бүтээж буй бүтээгдэхүүн болох номын хэрэглэгчийн 70% орчим болох өсвөр үеийнхэн, оюутан, залуучууд маань ном худалдан авах чадвар муутай. Тиймээс бүтээгдэхүүн болох ном маань яаж борлогдох вэ? Хэрэглэгчид хэрэгцээгээ ямар замаар хангах вэ гэсэн асуулт урган гарна.
Төлбөрийн чадвар муутай хэрэглэгчид маань номыг худалдан авч чадахгүй учраас түүнийг бага зардлаар авах арга хайдаг. Олсон арга нь хууль бус зохиогчийн эрхийг зөрчсөн байдаг. Зохиогчийн бүтээлийг бага зардлаар хувилан олшруулж хэрэгцээгээ хангана. Зарим нэг зальт этгээд ийм эрэлт байгааг овжин ашиглаж, зохиогчийн зөвшөөрөлгүй ном зохиол хувилан олшруулах үйлчилгээ үзүүлж зохиогчийн талхнаас хулгайлна. Мөн бүтээлийг нь хууль бусаар бага зардлаар чанарын шаардлага хангахааргүй түвшинд хэвлэн эх хувилбараас арай бага үнээр борлуулж ашиг олно.
Энэхүү дүр төрх нийгэмд газар авч өнөөдөр хүмүүс түүнийг энгийн байдаг л хууль ёсны үзэгдэл мэтээр ташаа ойлголттой явсаар л байна. Оюуны бүтээл хууль бусаар хэрэглэгчид маань буруу соёлд суралцаж, аливаа юм хэзээ нэг цагт хөгждөг хойно магадгүй хэдэн жилийн дараа оюуны бүтээл хууль бусаар ашиглаж, зохиогчид онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн хорих ял авахыг хэн ч хэлж мэдэхгүй. Зохиогчийн эрх зүй өндөр түвшинд хөгжсөн улс оронд ял авах байдаг л үзэгдэл тул манайд байхыг үгүйсгэх аргагүй.
Зохиогчийн бүтээлийг хууль бусаар ашигласан гэж ял хүртэл авахыг бодоход, хүмүүсийн оюуны хэрэгцээ хязгааргүй бололтой.Энэхүү хэрэгцээг хэн нэгний хууль бус үйлдлээр хангуулахгүй байх арга байна.Хүн ардын оюуны хэрэгцээг оюуны бүтээл үйлдвэрлэгч өөрөө бага зардлаар олон хүнд хүргэх арга байна. Аливаа үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих гол нөхцөл бол үйлдвэрлэгч хэрэглэгч хоёр харилцан ашигтай хож /хож гэдэг зарчмаар харилцахад оршино. Оюуны бүтээл үйлдвэрлэгч оюуны бүтээлээ олон хүнд хүргэж, хүн ардаа гэгээрүүлэх үүргээ 100% давуулан биелүүлэх, бас хэрэглэгч бүрийн тоогоор бүтээгдэхүүнээ үнэлүүлж их ашиг олох арга байна.
Миний арга бол номоо цаасан дээр их зардлаар цөөхөн хувь хэвлэж, өчүүхэн ашиг нэмж, оюуны бүтээлээ цөөн хүнд хүргэж бага ашиг олох биш, харин номоо ямар ч зардалгүйгээр найдвартай хамгаалалттай цахим номын хэлбэрт оруулж, олон түмэнд бага зардлаар хүргэх арга юм. Хэвлэсэн номын тоогоор ашгаа олоод өнгөрөх биш хэрэглэгч уншигч бүрийн тоогоор оюуны өмчөө үнэлүүлэх арга юм. Цөөхөн хэдэн номын санд түүх болон хадгалагдах биш, дэлхий даяар хоног бүрийн 24 цагийн турш интернет хэрэглэдэг хүн бүртэй орон зай цаг хугацаанаас үл хамааран хамт байж, таны бүтээлийг ашигласан хэрэглэгч бүрээр үнэлүүлэх арга юм.
-
Монголын урлаг, соёлын байгууллагууд: Театр, чуулгууд
Үг яриагаар хүрч чадахгүй байгаа хэсэгт урлагаар хүр. Байгууллагынхаа соёлд урлагийг гүн шингээ.
- Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга – Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот-44, Чингисийн өргөн чөлөө, МҮДБЭЧуулга
Утас/Факс: +976-11-323954 И-мэйл: info@mon-ensemble.mn - Улсын Филармони Монгол улсын морин хуурын чуулга Сүхбаатарын талбай СТӨ 323672
- Дуурь бүжгийн эрдмийн театр
- Улсын драмын театрСБД 1-р хороо Сөүлийн гудамж Төв номын сангийн эсрэг талд 310466, 324621
- Улсын хүүхэлдэйн театрСөүлийн гудамж 323959, 321669
- Сарны чулуу чуулга. СБД 2-р хороо Сөүлийн гудамж, циркийн баруун хойно 318802, 91924555
- Соёл урлаг хөгжүүлэх сан СБД 8-р хороо СТӨ, 1009 тоот 324128
- Сонгодог урлагийн эрдмийн театр СБД СБ талбайн зүүн талд 323339, 323524
- Төмөр замын дуу бүжгийн чуулга БГД 2-р хороо 2-р хороолол Төмөр Замын Газар 49 – Төмөр замын соёлын ордон 244580, 245881
- Талын аялгуу дуу бүжгийн чуулга БГД 14-р хороо 6-р бичил хороолол Тэнгэр ээл ХХК-ны байр 1 тоот 305878, 99181983 taliinbolor@yahoo.com
- УБ хотын соёлын газар СБД 8-р хороо СБ-н талбай 324537
- Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим БГД 245582, 99167631
- Улсын дуурь бүжгийн эрдмийн театр СБД Сүхбаатарын талбай – 7 320357, 322854
- Үндэсний дуу бүжгийн чуулга СБД 1-р хороо УДБЭТ-ийн байр 326639
- Хатан эх чуулга СБД 8-рх Амарын гудамж. СБТ 99167699
- Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга БЗД 453238
- Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга – Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот-44, Чингисийн өргөн чөлөө, МҮДБЭЧуулга
-
СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИД
Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолын хавсралт
СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИЙН ҮНДЭСНИЙ ЖАГСААЛТ
- 1. Эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд – 11
- 2. Ардын язгуур урлаг – 69
- 3. Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага – 5
- 4. Байгаль, сав ертөнцийн тухай мэдлэг, уламжлалт арга ухаан – 2
- 5. Гар урлал – 15
Нийт 102 хүн
№
Билэг авьяастны нэр
Өвлөсөн өвийн төрөл
Төрсөн он
Үндсэн захиргаа
(аймаг, сум, дүүрэг)
1. Эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд
1.
Нямаагийн Анхбаяр
Тууль
1974
Увс аймгийн Наранбулаг сум
2.
Эрдэнэцогтын Баатаржав
Тууль
1972
Ховд аймгийн Чандмань сум
3.
Авирмэдийн Балдандорж
Урианхай тууль
1978
Ховд аймгийн Мөнхайрхан сум
4.
Довдонгийн БАТБАЯР
Монгол уран бичлэг
1959
Улаанбаатар хот
5.
Жаргалын Дагвасамба
Ерөөл
1951
Өмнөговь аймгийн Номгон сум
6.
Нацагийн Дамдиндорж
Туульч, Цуурч, Хөөмийч
1967
Ховд аймгийн, Дуут сум
7.
Сугирын Мөнхжаргал
Ерөөл
1959
Өмнөговь аймгийн Номгон сум
8.
Гомбын
Оргой
Ерөөл
1935
Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум
9.
Дандарын Өлзий
Халх тууль
1935
Баянхонгор аймгийн Галуут сум
10.
Дашдондогийн Цогзол
Үндэсний бөх цоллох
1947
Өвөрхангай аймгийн Бүрд сум
11.
Цэенгийн Цэрэндорж
Магтаал
1940
Өмнөговь аймгийн Баян-Овоо сум
2. Ардын язгуур урлаг
1.
Готовын
Арилд
Шагайн уухай
1947
Дундговь аймгийн Дэрэн сум
2.
Тайваны Арслан
Хотон бие биелгээ
1953
Увс аймгийн Тариалан сум
3.
Пагамын
Бааст
Захчин бие биелгээ
1946
Ховд аймгийн Булган сум
4.
Өөдөсийн Базарбат
Ардын урт, богино дуу
1952
Өвөрхангай аймгийн Баянгол сум
5.
Пүрэвдаваагийн Байгальжав
Ардын хөгжим урлал
1958
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум
6.
Лувсанцэрэнгийн Базарваань
Хөөмий
1953
Баянхонгор аймгийн Баянбулаг сум
7.
Дурмагийн Балган
Хотон бие биелгээ
1960
Увс аймгийн Тариалан сум
8.
Өлзийн Батжаргал
Монгол ардын уртын дууг хөгжимдөх уламжлалт арга барил-Лимбэний битүү амьсгаа
1949
Өмнөговь аймгийн Даланзадгад сум
9.
Гэндэнгийн Баяртай
Дөрвөд бие биелгээ
1956
Увс аймгийн Улаангом сум
10.
Долгорын Баттөмөр
Монгол ардын уртын дуу
1949
Өвөрхангай аймгийн Хужирт сум
11.
Базарын Банзрагч
Морин хуур
1949
Баянхонгор аймгийн Бууцагаан сум
12.
Цэрэнпилийн Буянхишиг
Торгууд бие биелгээ
1951
Ховд аймгийн Булган сум
13.
Наранцогтын Буяндэлгэр
Урианхай цуур
1967
Баян-Өлгий аймгийн Буянт сум
14.
Гүзээгийн Бүүвэйбаатар
Морин хуур
1962
Увс аймгийн Тариалан сум
15.
Чойжинжавын Ваша
Лимбэний битүү амьсгаа
1955
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум
16.
Дашзэгвийн Галсантогтох
Монгол ардын уртын дууг хөгжимдөх уламжлалт арга барил-Лимбэний битүү амьсгаа
1940
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум
17.
Балдангийн Даариймаа
Ардын дуу
1958
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум
18.
Рэнцэнгийн Даваажав
Хөөмий
1952
Ховд аймгийн Чандмань сум
19.
Алтангэрэлийн Дагзмаа
Сурын харвааны “Уухай”
1951
Хөвсгөл аймгийн, Мөрөн сум
20
Гарамын Дадьсүрэн
Уртын дуу
1942
Дундговь аймгийн Дэрэн сум
21.
Цэндийн Дондоо
Уртын дуу, Домог хууч яриа
1930
Булган аймгийн Дашинчилэн сум
22.
Гомбын Дорждэрэм
Ардын богино дуу
1929
Булган аймгийн Бугат сум
23.
Амаасүрэнгийн Доржпалам
Морин хуурын татлага
1954
Дундговь аймгийн Дэрэн сум
24.
Доржийн
Дулам
Монгол ардын уртын дуу “Дөмөн”
1936
Өвөрхангай аймгийн Өлзийт сум
25.
Рэндагвын Дулмаа
Уртын дуу
1942
Баянхонгор аймгийн Галуут сум
26.
Жамъяангийн Дүнжмаа
Уртын дуу
1952
Дундговь аймгийн Өлзийт сум
27.
Абдолдагийн Енбек
Сыбызга хөгжим
1960
Баян-Өлгий аймгийн Улаанхус сум
28.
Лувсандоржийн Жавзан
Ардын богино дуу
1945
Завхан аймгийн Цагаанчулуут сум
29.
Маасгайн
Жалх
Бие биелгээ
1934
Увс аймгийн Малчин сум
30.
Маамуугийн Жаргал
Халхын бэсрэг дуу
1931
Увс аймгийн Зүүнхангай сум
31.
Лувсангомбын Идэрбат
Морин хуур
1946
Төв аймгийн Лүн сум
32.
Гатавын
Лхагва
Баяд бие биелгээ
1939
Увс аймгийн Зүүнговь сум
33.
Равдансэдийн Лхамжав
Уртын дуу
1948
Хөвсгөл аймгийн Цагаан-уул сум
34.
Дамдингийн Лхамсүрэн
Уртын дуу, Хурх Биндэрийн аялгуу
1931
Хэнтий аймгийн Гурванбаян сум
35.
Хорлоогийн Магздай
Хотон бие биелгээ
1949
Увс аймгийн Тариалан сум
36.
Дэчинсандуйн Надмид
Ардын богино дуу
1936
Хөвсгөл аймгийн Бүрэн сум
37.
Чойжилын Намжил
Уртын дуу
1945
Баянхонгор аймгийн Гурванбулаг сум
38.
Буяндэлгэрийн Наранбат
Урианхай цуур
1984
Ховд аймгийн Дуут сум
39.
Бэгзсүрэнгийн Норовсамбуу
Уран нугаралт
1948
Завхан аймгийн Сантмаргац сум
40.
Адилбишийн Нэргүй
Уртын дуу
1956
Дундговь аймгийн Өлзийт сум
41.
Ёндонгийн Нэргүй
Морин хуур
1950
Дундговь аймгийн Дэрэн сум
42.
Баатарын Одсүрэн
Хөөмий
1949
Завхан аймгийн Алдархаан сум
43.
Шаравын Отгонбаяр
Бие биелгээ
1938
Ховд аймгийн Алтай сум
44.
Бадарын Папизан
Тува хөөмий
1957
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум
45.
Лувсангийн Самбалхүндэв
Эвэр бүрээ хөгжим
1944
Архангай аймгийн Ихтамир сум
46.
Нанжидын Сэнгэдорж
Хөөмий
1948
Ховд аймгийн Чандмань сум
47.
Ээжээгийн Тойвгоо
Хөөмий
1952
Увс аймгийн Зүүнговь сум
48.
Загджавын Тэрбиш
Уртын дуу
1946
Говь-Алтай аймгийн Халиун сум
49.
Дамдинжавын Түвшинжаргал
Уртын дуу
1957
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум
50.
Намсрайн Уламбаяр
Уртын дуу
1961
Ховд аймгийн Манхан сум
51.
Дангийн
Үснээ
Торгууд бий
1947
Ховд аймгийн Булган сум
52.
Содномжамцын Хишгээ
Үзэмчин ардын дуу
1933
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум
53.
Чутаагийн Хумбаа
Экил
1943
Увс аймгийн Малчин сум
54.
Рэнцэнгийн Хандсүрэн
Уртын дуу
1949
Дундговь аймгийн Баянжаргалан сум
55.
Дангаагийн Хосбаяр
Хөөмий
1971
Ховд аймгийн Чандмань сум
56.
Энхтуяагийн Хүрэлбаатар
Уртын дуу
1975
Говь-Алтай аймгийн Шарга сум
57.
Тогоончулууны Цэнд-Аюуш
Уран нугаралт
1927
Төв аймгийн Батсүмбэр сум
58.
Халтарын Цэрэнчимэд
Исгэрээ
1942
Дундговь аймгийн Луус сум
59.
Дашдоржийн Цэрэндаваа
Хөөмий
1954
Ховд аймгийн Чандмань сум
60.
Бидэрнээн Цэрэндулам
Урианхай бие биелгээ, Уртын дуу
1946
Ховд аймгийн Дуут сум
61.
Цэрэнбалжирын Цэвэгсүрэн
Лимбэний битүү амьсгаа
1975
Завхан аймгийн Тэс сум
62.
Тогтохын Цэмбэл
Бие биелгээ
1944
Ховд аймгийн Булган сум
63.
Раашдэлэгийн Цэрэндаш
Шүд, тагнайн исгэрээ
1945
Өвөрхөнгай аймгийн Нарийнтээл сум
64.
Шарын Чимэдцэеэ
Уртын дуу
1956
Сүхбаатар аймгийн Уулбаян сум
65.
Амьтаны Чулуун
Дөрвөд бие биелгээ
1946
Увс аймгийн Бөхмөрөн сум
66.
Хөхөөгийн Чулуун
Экил хуурын татлага
1937
Увс аймгийн Тэс сум
67.
Чулуунбаатарын Шархүүхэн
Уртын дуу
1939
Сүхбаатар аймгийн Халзан сум
68.
Чойжамцын Шинэбаяр
Уртын дуу
1950
Дундговь аймгийн Баянжаргалан сум
69.
Төмөрчөдөрийн Шонуу
Уртын дуу
1949
Дундговь аймгийн Баянжаргалан сум
3. Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага
1.
Буриаджигийн Бадарч
Уйгар бөөгийн зан үйл
1960
Хөвсгөл аймгийн Ханх сум
2.
Доржсүрэнгийн Отгонсайхан
Шувуулахуй
1970
Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг
3.
Зандраагийн
Түмэн-Өлзий
Тоглоом, наадгай
1944
Завхан аймгийн Нөмрөг сум
4.
Бүркитханы Хайзым
Бүргэдээр ан хийх зан үйл
1949
Баян-Өлгий аймгийн Сагсай сум
5.
Бизъяагийн Хүүхэндүү
Хөөслөх зан үйл
1942
Өмнөговь аймгийн Манлай сум
4. Байгаль, сав ертөнцийн тухай мэдлэг, уламжлалт арга ухаан
1.
Зандбазарын Оюунгэрэл
Таван хошуу малын уриа дуудлага
1969
Говь-Алтай аймгийн Цогт сум
2.
Ганболдын Чадраабал
Арьс, шир боловсруулах уламжлалт арга
1975
Дорнод аймгийн Баяндун сум
5. Гар урлал
1.
Самбуугийн Батболд
Шагайн харвааны зэмсэг урлал
1949
Архангай аймгийн Эрдэнэбулган сум
2.
Цэнддоогийн Батбуян
Зоосон ширээ
1959
Өмнөговь аймгийн Даланзадгад сум
3.
Гомбожавын Батбуян
Үндэсний бөхийн хэрэгсэл урлаач
1951
Төв аймгийн Сэргэлэн сум
4.
Дашзэвэгийн Гүндэгмаа
Хөхүүр урлах арга барил, Эсгий урлал, дах дэгтий, суран эдлэл
1957
Өвөрхангай аймгийн
Баян-Өндөр сум
5.
Халтарын Дуламсүрэн
Уран хатгамал
1946
Дундговь аймгийн Дэлгэрцогт сум
6.
Лондоншаравын Дэмчиггарав
Хөгжим урлал
1950
Архангай аймгийн Эрдэнбулган сум
7.
Нямбуугийн Ихтөр
Дархан
1958
Өмнөговь аймгийн Манлай сум
8.
Дамдины
Пүрэв
Ходок тэрэг, Тэмээн хөсөг урлал
1969
Дорнод аймгийн Цагаан-Овоо сум
9.
Жаалын
Пүрэв
Уран дархан
1937
Дундговь аймгийн Адаацаг сум
10.
Жамбаагийн Сүхбаатар
Нум, сумын урлал
1940
Дорнод аймгийн Халхгол сум
11.
Махбалын Төрбат
Мөнгөний дархан
1962
Улаанбаатар хот
12.
Должинсүрэнгийн Уламбаяр
Морин хуур урлаач
1963
Дорноговь аймгийн Сайншанд сум
13.
Цэдэнгийн
Цагаан-Өвгөн
Сийлбэр
1933
Хэнтий аймгийн Мөрөн сум
14.
Задийн Цэнгэлсайхан
Уран хатгамал
1956
Баянхонгор аймгийн Баянцагаан сум
15.
Совдын Лувсанзундуй
Уран зураг
1928
Хэнтий аймаг
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/10451?lawid=14937
-
“Ээждээ бичсэн 1000 захидал” номыг эрхлэн хэвлүүлсэн билээ
Ном бүтээх шалтгаан янз бүр бөлгөө. Цэцтэй мэргэдийн цээжинд огшсон үг сургаал зуун зууныг дамжин өртөөлж бидний үед ирэхдээ хүмүүний болон нийхэм ёсны аж байдал, гэм зэмийг дуудан илтгэж, хэрхэн засч номхруулахыг айлдсан байдаг. Энэ ном огт өөр өө!
Бидний үед амьдардаг, бидний элэг нэгтэн даруухан яруу найрагч Цэндийн Чимэддоржид
“Энэ дэлхийн дайн бүхэн чинь
Ээжийнхээ үгэнд ороогүй
Хүүхдүүдээс болсон юм шүү дээ…” гэсэн мөрүүд байдаг юм.Ээж … Чиний дэргэд бөртөлзөн, дээрээс тонгойж бүүвэйлсэн тэр ачтан бол Ээж… Эгэл, хаа ч байдаг, хэнд ч байдаг Ээж… Тэгсэн хэрнээ дэлхийн хувь заяаг ээж нар шийддэг юм. Үүнийг л яруу найрагч хэлжээ.
“Ээждээ бичсэн 1000 захидал” ном бол манай дэг замбараагүй ч гэмээр болсон нийгэмд оюун сэтгэхүйн үрийг тарьж яваа “Яруу сэтгэгч“ сониныхны бүтээл юм. Сониноос хүүхэд, залуус төдийгүй энэ л үедээ хүн болж, хүмүүжиж чадаагүй том хүн болж чадаагүй хүн өөрийгөө тольдон харж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгодгоороо онцлогтой. Ийм хэрэгтэй, цаг үеэ, ирээдүйгээ гэгээрүүлсэн сониныг бүтээгчид нэгэн зүйлийг гярхай олж харжээ. Энэ нь, хүн бүр Ээждээ чин сэтгэлийн үгээ хэлэх… Хэлж сурах, хэлэх боломжийг нь олгох. Хүүхэд бүр зөв хүн болох үүд хаалга бол ээждээ худал хэлсэндээ гэмшиж, ил тод үнэнээ ярьж, ээждээ хайртайгаа цагт нь хэлж амжих! Яг зүйтэй!
Эх орны маань ЕБС-ийн олон анги танхимд энэ ном бүтсэн. Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Цагаан суварга” хэмээх гайхамшигт уяралт аялгууг чагнан, үзгээ мэрж, нулимсаа тусааж, бодол болон тонгойж, ерөөс маш хичээн тунгаан буулгасан мянга мянган хүүхдийн зүрхний үг энэ ном юм. Мянган хүүхэд бичиж мянга мянган ээжийн магнай тэнийн унших тийм нэг ном гараас гарчээ. Энэ чинь бага юм гэж үү?
Энэхүү ном, эх үр хоёрын ариун холбоогоор бүтсэн учир, уншигч та бүхнийгээ олон зүйлийг олж тунгааж, эх үр хоёрын мөнхийн хайрын ертөнцөөр аялж, амьдралын ухаарал, эх хүмүүний хайрын далайгаар аялахыг хүснэм.
Мянган үрсийн зүрхний үг таны өмнө дурайтал гэрэлтэж байна. Ижийдээ барих тэдний хамгийн үнэтэй бэлэг бол зүрхний үг. Зүрхнээс зүрхэнд очих аз жаргалын шувуу ниссээр л… Үг амьтай, үг гэгээтэй, үг тарнийн гэрэлт увьдастай. Тийм учраас энэхүү чин сэтгэлийн үгс хайрын халуун амь оршсон, гэгээ гэрэл хургасан яруусалтай билээ. Ээж… Энэхүү ганцхан үг хэн хүний өмнө авралын бурхан, ачлалын сахиус болж тодрон тодрон мишээдэг юм. Энэ орчлонгийн хамгийн сайхан зам ижийдээ очих зам байдаг юм.
Хүүхэд бүрийн зүрхэнд л ээжийнхээ ачийг хариулахын хүсэл ундарч буй.
Энэ ямар агуу, гэгээн хүсэл вэ?
Энэ ном ээжийн бүүвэйгээр сэтгэлийг тань гэгээрүүлсэн үнэн зүрхний халуун ном болсон гэдэгт би итгэлтэй байна.
Ижийдээ үнсүүлэх юутай сайхан бэ?
Энэ бол үнэхээр сайхан. Ижийдээ үнсүүлэхийн өмнө догдлох бүр сайхан юм аа.
Эгэл даруухан ижийнхээ өлмийд ямар ч агуу хүн сөхөрдөг. Ижийдээ сүслэн мөргөе!999 + 1 = 1000 дахь захидалыг та өөрийн сэтгэлээс бүтээж
Ижийнхээ сэтгэлийг 1000 үрсийн зүрхний шүүдрээр ундаалаарай.
___________________________________________
Миний бие энэхүү номыг санаачилж 2 жилийн турш 5000 гаруй захидалыг өөрийн биеэр цуглуулж номын нөхдийн хамт ариутган шүүж, эрхлэн хэвлүүлсэн билээ.Ариутган шүүсэн Ж.Лувсандорж, Амгай үг болон жаргаах үг бичсэн Ц.Хулан эгч, А.Эрдэнэ-Очир ах, захидал бичсэн 1000 хүүхэд болон хамтран бүтээсэн “Монгол травел сервес” компаний хамт олонд баярлалаа.
МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ “ХҮН” БОЛОХ БОЛТУГАЙ
-
“Хүний хөгжил мөнгө үү? боловсрол уу?” сэдвээр ЭХ СУРВАЛЖ нэвтрүүлэгт оролцлоо
МҮОНРТВ-ийн “ЭХ СУРВАЛЖ” нэвтрүүлэг “Хүний хөгжил мөнгө үү? боловсрол уу?” сэдвээр бэлтгэгдсэн бөгөөд Миний бие энэ нэвтрүүлэгт оролцож үзэл бодлоо хуваалцсанаа та бүхэнд хүргэж байна.
-
Цэцэг билэгт найзийн минь омог төгөлдөр ертөнц
Миний уран бүтээлийн найз Д.Цэцэнбилэг “Миний ертөнц” нэртэй яруу найргийн анхны номоо сая надад бэлэглэлээ. Түүний цэцэн билэгт оюунаас ундарсан омог бардам агуулгатай, хурц тод дүрслэлтэй, хэтэрхий өөрийнхөөрөө чөлөөт хэлбэртэй сонин сайхан шүлгээр дүүрэн ном нь надад маш их таалагдлаа. Шүлгүүдээ өөрийнхөө гараар монгол бичигт буулгаж нийтэлсэн нь Монгол хүний нэгэн бахархал болон дурайна.
Түүнийг би Эх орныхоо зүрхэнд булиглах гал улаан цус шиг эрч хүчтэй, гал цогтой уран бүтээлч, сэтгэгч Монгол бүсгүй гэж бодож явдаг. Өөрийнхөө үйл амьдрал, үг бүтээл бүрээрээ монгол хүнийг ухаарал, гэгээрлийн замд хөтлөхийг зорьж явдагт тань үргэлж бахархаж, чадах зүйлээрээ туслаж дэмжиж, Монгол хүний соён гэгээрлийн төлөө илүү ихийг хамтдаа хийж бүтээнэ гэж бодож явдаг шүү. Найзийнхаа цаашдийн уран бүтээлд нь АГУУ хийгээд ТӨГСийг хүсэн ерөөе.
Түүний шүлэгнүүд дундаас ухааныг минь жад шиг сийчэж, өөрийгөө дахин дахин өнгийхөд хүргэсэн нэгэн шүлгийг танд ч гэсэн зориулъя.
ӨР ТӨЛӨӨСГҮЙ ӨГЛӨГ ГЭЖ ҮГҮЙ ЭЭ
Огтол, тайр, тул энэ мод чинийх
Орил, хашгир, тийчил энэ жаргал чинийх
Оволзсон шуналаа дийлэхгүй олсон бүхнээ ав
Одоо харин төлөөсөнд нь өрөөсөн нүдээ өгУу, залги, ширгээ энэ гол чинийх
Унт, хэвт, эзэмд өрөөлийн хүн чинийх
Уутал, савла, ав энэ мөнгө чинийх
Улам ихийг хүс, хайртай бүхнээ буцаан барьУх, нүхэл, сүвлэ энэ газар чинийх
Уйл, инээ, хөрвөө энэ өдөр чинийх
Хуур, мэхэл, даажигна ард түмэн чинийх
Хүрч авсан бүхнээ харин одоо буцааж өгАвсан хүртсэн болгоноо алганы салаагаараа алдаж
Амь тэмцэн хурааснаа аяганы амсраар цалгиаж
Аяа чи юу ч үгүй хорвоогоос буцахаас хойш
Ахархан бодлын үзүүрт хор бүү тээгээч(“Би энэ шүлгийг УЛААН ШҮЛЭГ гэж нэрлэе” Ж.Лувсандорж)