Category: Uncategorized

  • Зураач В.Ундраагийн “ЯРУУСАХУЙ УРЛАН” АНХНЫ БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭНд урьж байна

    Зураач В.Ундаа

    “ЯРУУСАХУЙ УРЛАН”
    АНХНЫ БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН

    НЭЭЛТ: 2012 оны 9-р сарын 9-ний 15:00 цагт. Нээлтэнд оролцогч бүрт зураачийн каталоги бэлэглэнэ.
    ХУГАЦАА: 9/9 – 9/13
    БАЙРШИЛ: Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд
    БҮТЭЭЛ: Зураачийн сүүлийн үеийн 70 орчим бүтээл, мөн бэлэг дурсгалын бүтээлүүд дэлгэгдэнэ.

    Хүүхэд үеийн чинь гэгээн сэтгэлийг гитар шиг хөглөж, шинэ сэргэг мэдрэмжээр дайлна.

    Зураачийн хувийн хуудаст зочилох: https://www.facebook.com/undraav

  • “ЯРУУСАХУЙ УРЛАН” АНХНЫ БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН

    Зураач В.Ундаа
    “ЯРУУСАХУЙ УРЛАН”
    АНХНЫ БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН

    НЭЭЛТ: 2012 оны 9-р сарын 9-ний 15:00 цагт. Нээлтэнд оролцогч бүрт зураачийн каталоги бэлэглэнэ.
    ХУГАЦАА: 9/9 – 9/13
    БАЙРШИЛ: Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд
    БҮТЭЭЛ: Зураачийн сүүлийн үеийн 70 орчим бүтээл, мөн бэлэг дурсгалын бүтээлүүд дэлгэгдэнэ.

    Хүүхэд үеийн чинь гэгээн сэтгэлийг гитар шиг хөглөж, шинэ сэргэг мэдрэмжээр дайлна.

  • Нарийн ногооны “ЭХ ОРОН” Улаанбаатарт

    Өчигдөр орой 3, 4-р хорооллын Смарт худалдааны төвийн урд задгай талбайд байрлах хүнсний ногооны худалдаагаар орлоо. Эх нутгийн хөрсөнд ургасан шинэ ургацийн бүх төрлийн хүнсний ногоо дүүрэн байна. Нарийн ногооны эх орон гэгдэх Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 50 айл хамтаар ирсэн гэнэ. Энэ жил хур бороо элбэгтэй, тариа ногооны гарц сайн байсан тухай ногоочид ам булаалдан ярьна. Шаамар сум нь мөн зөгийн балаараа алдартай юм байна. Зөгийн балын найрлагатай эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд мөн худалдаалж байсан. Эндээс зөгийн бал, даршилсан ногоо, бүх төрлийн нарийн ногоог хямд үнээр худалдан авах боломжтой байгаа нь таалагдлаа. Яриа хөөрөө элбэгтэй, энгийн сайхан зантай ногоочидтой яриа үүсгэнгээ худалдаа наймаа хийлээ. Ямартай ч 10 сар хүртэл орж гарна аа, Хөө.

     

    Уг худалдаа нь 10 сар хүртэл гарч байгаа бөгөөд  өдөр бүр 20:00 цаг хүртэл ажиллах юм байна.

  • Чойбалсан БУЯНБАДРАХ- Аялал жуулчлалын зөвлөх

    Аялал жуулчлалын зөвлөх, Монголын аялал жуулчлалын салбарын шинэ хөгжлийг түүчээлэгч, багш, “Монгол орны лавлах”, “Аялал жуулчлалын лавлах” номын зохиогч.
    “Монголиан гайд тур” компаний захирал;

    Монголын аялал жуулчлалын салбарт 2000 оноос хойш ажилласан 20 жилийн баялаг туршлагатай. Аяллын хөтөч, менежер бэлтгэх, хөдөө орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх маркетинг, аялал жуулчлалын боловсрол олгох чиглэлээр 100 орчим сургалтыг амжилттай зохион байгуулсан.

    МЗХ, Next stop клуб, Хүннү-Атилла судлалын сан зэрэг ТББ-д нарийн бичгийн дарга, ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал гэх мэт албан тушаалыг хашиж ирсэн бөгөөд аливаа хамт олныг удирдан зохион байгуулах чадвар нь эдүгээ тус компанийг урагшлуулах хүч болдог.

    Аялал жуулчлалын салбарт анх удаа хувийн хэвшлийн “жуулчны мэдээллийн төв”-ийг байгуулан төр засгийн дэмжлэггүйгээр 10 жил удирдан ажиллаж Монгол оронд зочилсон 200 мянга орчим жуулчинд Монголын тухай, Монголд хэрхэн аялах тухай зөвлөгөө мэдээллийг хүргэсэн ба тус үйлчилгээний чиглэлээр олон арван залуучуудыг туршлагажуулж чадваржуулсан.

    Гадаадын жуулчдыг Монгол орноор аялуулах үйл ажиллагааг 14 жил зохион байгуулсан бөгөөд жуулчдын зан чанар, Монголд юуг зорилго болгон аялдаг, ямар сэтгэл ханамж авдаг, юунд гомдоллодог гэх мэт олон асуудалд мэдлэг туршлага хуримтлуулсан байдаг нь аялал жуулчлалын бизнес, аялал жуулчлалын сургалтыг амжилттай зохион байгуулахад томоохон тулгуур болдог.

    Мөн Япон, Тайланд, Солонгос, Тайвань, Вьетнам, Камбожи, Хонконг, Улаан-Үд, Манжуур, Утай, Гүмбэн, Ордос, Бээжин, Жанжиажэ, Индонез, Сингапур, Малайз, Макао гэх мэт аялал жуулчлалыг амжилттай хөгжүүлж буй улс орон, бүс нутгуудаар аялах, хурал зөвлөгөөнд оролцох, сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, монгол жуулчдад газарчлах гэх мэтээр идэвхтэй ажиллаж ирсэн нь Монголын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг сургах, орон нутагт аялал жуулчлалын зөвлөхөөр ажиллахад чухал мэдлэг туршлага болдог. Эдүгээ Японы их сургуульд нэмэлт зэрэг олгох хөтөлбөрт онлайнаар суралцаж байна. Мөн Дорнод аймгийн “Дорнод Аялал Жуулчлалын Нэгдэл”-ийн зөвлөхөөр ажиллаж байна.

      • Аялал жуулчлалын багш 
      • Япон хэлний орчуулагч
      • Тур лидер 
      • Аялал жуулчлалын зөвлөх 
      • Судлаач, нийтлэлч
      • Веб хөгжүүлэгч
      • Төсөл, хөтөлбөрийн зохион байгуулагч 
      • Хэл шинжлэлийн магистр 
      • Аялал жуулчлалын докторант

    Холбоо барих мэдээлэл
    https://www.mongolianguideschool.com
    http://www.touristinfocenter.mn

    ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ

      • 2020 он 7 сар,  Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Бурхан бумын орон” энергийн төв, аялал жуулчлалын мастер төлөвлөгөө
      • 2020 он 1 сар, Дорнод аймгийн аялал жуулчлалын үндсэн маршрутыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө 
      • 2019 он, Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Дорнод-Аялал жуулчлалын нэгдэл”-тэй хамтран  “Дорнод аймгийн Аялал жуулчлалын маршрут ба аялал жуулчлалын бүтээн байгуулалт” хээрийн судалгаа ба дүгнэлт
      • 2018 он, “Хэнтий аймгийн Аялал жуулчлалын мастер төлөвлөгөө боловсруулах” төсөл
      • 2018 он, Орос – Монгол – Хятадын ХАҮТ-ын хурал, “Монголын зүүн бүсийн аялал жуулчлалын нөхцөл байдал” илтгэл хэлэлцүүлэг
      • 2018 он, “Wonder travel – 2018” дотоод, гадаад аялал жуулчлалын үзэсгэлэн
      • 2017 он, Улаанбаатар хотын аялал жуулчлалын газрын зураг боловсруулах төсөл
      • 2017 он, “Монгол орны лавлах” номын 3 дахь хэвлэлт
      • 2017 он, БНИУ дахь Монголын ЭСЯ-тай хамтран Жакарта хотод “Монголын аялал жуулчлалын мэдээллийн төв” байгуулах төслийн ерөнхий зөвлөх, хамтран гүйцэтгэгч
      • 2015 он, МӨАУМХ-той хамтран “Тайпэй – ОУ-ын өрхийн эмч нарын чуулга уулзалт”-д оролцох Монголын төлөөлөгчдийн аялал
      • 2014 он, “ӨМӨЗО, Авга хошуу, Шилийн гол аймаг, Шулуун хөх хошуу, Хөх хот, Ордос дахь Чингис хааны түүх, XIII – XY зууны монголчуудын түүхэнд холбогдох газар”  судалгааны аялал
      • 2013 он, МЗХ, БНАСАУ-ын Аялал жуулчлалын газрын төлөөлөгч E & A ХХК-тай хамтран “Монгол улс ба БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой”-д зориулсан  Хүннү Айр-ын чартер нислэгтэй аяллын баг зохион байгуулах төсөл
      • 2012 он, Монгол орны баруун бүсийн аяллын маршрутын судалгаа (4600 км)
      • 2010, 2009, 2008 он, “Аялал жуулчлалын бүсийн орчны хог хаягдлыг цэвэрлэх аян”
      • 2009 он, Монголын зүүн өмнөд ба өмнөд бүсийн аялал жуулчлалын маршрутын судалгаа (2450 км)
      • 2008 он, Монгол орны төв болон хойд бүсийн аяллын маршрутын судалгаа  (2100 км)
      • 2007 он, Монгол орны зүүн бүсийн аяллын маршрутын судалгаа  (920 км)
  • Ухаалаг хот – Smart city

    Cмарт ситиг танилцуулах нь:

    Ухаалаг хотууд  нь мэдээлэл солилцооны нэгдэл болон үйлчилгээний нөхцлийг өндөр үр дүнтэйгээр  шийдэх боломжийг олгох сүлжээний дэд бүтцийг харуулсан агуу том дүр зураг, тод жишээ юм. Мөн өөрөөр digital хот ч гэж нэрлэдэг.
    Ухаалаг хотууд нь бол олон нийтийн аюулгүй байдлыг бүх салбарт  хангадаг. Бүгд бие биетэйгээ хэрхэн холбогдох жинхэнэ нийгэмшсэн хүнийг хэрхэн бий болгох нөхцөл бололцоог бүрдүүлж өгдөг.
    -Эрүүл мэнд
    -Зам тээвэр
    -Боловсрол
    -Оршин суугчдын үйлчилгээ гэх зэрэг бүхий л салбарыг хамарч хотыг хэрхэн илүү сайхан амьдрах орчинтой болгох талаарх асуудлыг шийдвэрлэх хамгийн товч зам юм. Мөн үүгээр дамжин бизнесүүд ч илүү хурдтай өргөжин тэлж хүн бүр авилга хүнд сурталгүй, оочер дараалалгүй , дарамт шахалт багатай   амьдрах боломж бололцоог бүрдүүлдэг.
    Эдийн засгийн тогтвортой байдал бий болсоор аз жаргалтай , эрүүл нийгэм оршин тогтнох болно. Ихэнх бизнес үйл ажиллагаа цаасан дээр өрнөдөг байсан бол  одоо маш том эргэлт болж байгал орчинд хэмнэлттэй , хүн бүрт нээлттэй цоо шинэ хандлага бий болж байна. Ухаалаг хотууд бол үнэхээр дараагийн томоохон хувьсал байх болно. Зөвхөн ажлын байран дээр ч биш бидний амьдарч буй бүхий л нийгэмд…
    Хотуудыг смарт болгох технологи бидний дунд оршин тогтносоор л байсан , энэ бол шинэ зүйл биш харин одоо бид үүнийг бүгд хамтын хүчин чармайлтаар гаргаж ирэх цаг нь болсон. Хийж болох бүхий л технологийг нэгтгэх , илүү сайжруулан гаргаж ирэх цаг нь болсон. Бид одоо технологийг хүрээлэн буй орчныхоо сайн сайханд зориулах үе нь болсон. Үүгээр дамжуулан хүмүүс жинхэнэ хүсэл эрмэлзэлтэй амьдрах болно.

    Смарт ситид амьдрах нь

    Хотыг бүхэлд нь харахад агуу том механизм байдаг. Харин бид энэхүү мехнаизмийг зөвхөн гаднаас нь харж, зурагтаар л зөвхөн юу болж байгааг мэдэж бухимдаж, түгжирч амьдрах бус бид өөрсдийн хотын дотоод механизмтай танилцах ёстой. Боловсрол бол зөвхөн 5-22 насанд байдаг  биш бид бүхий л амьдарлыхаа туршид суралцаж байдаг. Боловсролын эх булаг бол мэдээлэл юм. Мэдээллийн эрин зуунд бид смарт ситид амьдарснаараа хүн бүр ухаалаг байж , мэдээллээс хоцрохгүй, амьдрал илүү амар хялбар хурдтай болж стрессгүй амьдрах болно.

    Смарт ситиг хүчирхэгжүүлэх нь

    Хотын амьдаралд шийдвэрлэхэд хүндрэлтэй 3 асуудал байдаг.
    1.  Эрчим хүчний аюулгүй байдал
    2. Цаг уурын өөрчлөлт
    3. Эрчим хүчний нийлүүлэлтийн тэнцвэртэй байдлыг хангах
    Сая сая хүмүүсийн тогтвортой амьдарлыг хангахын тулд бид эдгээр асуудлыг хурдтай шийдвэрлэж байх ёстой. Харин смарт сити болсноор бүхий л эрчим хүчийг нэгтгэн төвлөрүүлж зохистой хуваарилах боломж бүрдэнэ. Бид хүмүүст эрчим хүчний ухаалаг сонголтуудыг санал болгох ёстой. Бид олон хүмүүст энэ талаар мэдээлэл хүргэх тусам илүү их энерги эрчим хүчийг хэмнэж чадна. Хүмүүсийн эрчим хүчний хэрэглээг судалж тэдгээрийн түвшин бүрт тохирох үнийн саналыг гаргасанаар засгийн газар болон ард иргэдийн 2 талын хамтын ажиллагаа үүснэ. Мэдээллийг хурдтай авснаар эрчим хүч, цаг хугацаа, техник хэрэгслийн илүүдлийг  асар их хэмнэх юм. Гэхдээ энэ бол ухаалаг амьдарлын зөвхөн эхлэл. Үүгээр дамжуулан ус болон газрын тосны дэлхий даяарх сүлжээнд ч хэмнэлт үүснэ. Ус бол бүхний эх булаг гэдэгтэй та санал нийлэх үү? хотын захиргааны байгууллагуудтай хүмүүс ойр байснаар олон нийтийн арга хэмжээнд  зөвхөн хэсэг бүлэг хүмүүс биш бүх нийтийн оролцоо бий болох болно. Энэ бол бидний ирээдүй хойчдоо, байгаль эх дэлхийдээ оруулж буй асар том хөрөнгө оруулалт билээ. Учир нь хот эко болсоор хүмүүс ч илүү эко болно, улс орон ч эко болно. Энэ бол эко хандлага. Гэхдээ энэ бол шинэ зүйл биш, учир нь байгаль дэлхий анхнаасаа л үүсч бий болохдоо эко байсан, харин одоо бид байгаль дэлхийдээ эргээд эко хариу барих цаг нь болсон.

    Орчуулсан: Б.Халиун (https://twitter.com/ceokhaliun)

  • “МОНГОЛ СУДЛАЛ-ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД УРЬЖ БАЙНА

    “МОНГОЛ СУДЛАЛ – ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД МОРИЛОН ИРЭХИЙГ УРЬЯ

    2012 ОНЫ 8 ДУГААР САРЫН 16-17, УЛААНБААТАР ХОТ

    Нээлт: МУИС-ийн Монгол-Японы Төвийн их танхим,
    Салбар хуралдаан: МУИС-ийн Хичээлийн
    5 дугаар байр, 305, 405 тоот танхим

    Хэзээ: 2012 оны 8 дугаар сарын 16-ны Пүрэв гарагийн 10:00 цагт

    Хаана: Нээлтийн бүгд хуралдаан МУИС-ийн Монгол Японы Төвийн их танхимд, салбар хуралдаан МУИС-ийн хичээлийн 5 дугаар байрны 305, 405 тоот танхимд тус тус болно.

    Зохион байгуулагч:
    МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн
    Утас: 976-77307730-2509, 88693545, 99105206 Факс: 976-11-312029
    Мэйл: ims_num@num.edu.mn, ims_num@mail.mn 

    “МОНГОЛ СУДЛАЛ-ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

  • Сэтгэгч Сант: Орчлонгийн үндсэн хуулийг би нээсэн

    Хүн төрөлхтний дээд соёл иргэншил, дээд технологийг сэтгэж Орчлонгийн үндсэн хуулийг нээсэн сэтгэгч Санттай хийсэн ярилцлага

    Бусад цуврал ярилцлагыг үзэх

  • “АЛТАН ГӨРӨӨС” Oлон улсын яруу найргийн наадам (2012 он)

    2012.09.08 – 2012.09.16

    Зорилго; Эх дэлхий, байгалиа хайрлан дуулах, хадгалан хамгаалах зорилгын дор
    олон улс орны яруу найрагчид нэгдэж онгон байгаль дээр хийх уншлага, аялал
    наадам

    Зохиогдох газар; Монгол улс Дорноговь аймаг Хамрын хийд, Дорноговь
    аймаг Хатанбулаг сум Эргэлийн зоо, Улаанабаатар Заан-Тэрэлж

    Хүний тоо; Гадаадын орнуудаас нийт 10 Монгол талаасаа 10 Эдгээр 20
    хүний МОНГОЛ УЛС дахь зардалыг уг наадмыг ивээн тэтгэгчид болон
    хамтран зохион байгуулагчид хариуцах болно,

    Хөтөлбөр

    АНХДУГААР ӨДӨР 2012/09/08 Бямба гараг

    Гадаадын орнуудаас ирж буй зохиолчид яруу найрагчдыг Чингисхаан нисэх
    онгоцны буудалд тосох, “ОVOОTEL” /Хаяг Баянгол дүүрэг 19р хороо
    Ард-Аюушийн гудамж / зочид буудалд хүргэж байрлуулах

    13:00 Өдрийн хоол, Хотын төв болон Түүхийн музейд зочилно.
    17:30 “Их-Монгол” уушийн газарт цуглах
    18:30 Зочид буудалын зүгт- “АЛТАНГӨРӨӨС” яруу найргийн наадмын
    танилцуулга ерөнхий мэдээлэлийг нийт оролцох хүмүүстээ өгөх
    19:30 Оройн зоог

    ХОЁРДУГААР ӨДӨР 2012/09/09 Ням гараг

    07:00 Өглөөний цай
    08:15 Галт тэрэгний буудлын зүг хөдлөнө.
    09.35 Улаанбаатар-Сайншандын чиглэлд галттэрэгээр аялах, /456км/
    20.00 Сайншанд-д буух, зочид буудалдаа байрлах, хоттой танилцах
    буудалдаа байрлах, Ардийн урлагийн тоглолт үзэх
    20:45 Оройн зоог
    21:30 Саранхөхөө театрын урлагийн тоглолт

    ГУРАВДУГААР ӨДӨР 2012/09/10 Даваа гараг

    08:30 Өглөөний цай

    09:15 Үдээс өмнө Ноёнхутагтын музей болон аймгийн музей үзэх,
    доорхи Байгаль-Ижий сэдэвт хүүхдийн зургийн үзсгэлэн үзэх,

    12:00 “Говь-Сан Райс” жуулчины бааз уруу хөдлөх
    12:30 Үдийн зоог
    14:00 “ХАМРЫН-ХИЙД” д зочлох
    16:00 “АЛТАН-ГӨРӨӨС”олон улсын яруунайргийн наадмын нээлт эхний уншлага
    19:00 “Говь Сан Райс” жуулчины бааз уруу хөдлөх
    19:30 Оройн зоог- Хүлээн авалт

    ДӨРӨВДҮГЭЭР ӨДӨР 2012/09/11 Мягмар гараг

    08:00 Өглөөний цай
    08:45 Хөвсгөл сумын зүг аялах, Ноён хутагт Данзанравжаагийн гэрэлт
    хөшөөнд үдлэх, шүлэг унших
    14:00 Өдрийн зоог Хөвсгөл сум
    15:30 Монголын алдарт зохиолч Ж.Лхагва-ын нэрэмжит Хөвсгөл сумын дунд
    сургуульд зочлох

    18:00 Амрах
    19:00 Оройн зоог
    20:30 Сумын соёлын төвд “АЛТАН-ГӨРӨӨС” яруу найргийн үдэшлэг

    ТАВДУГААР ӨДӨР 2012/09/12 Лхагва гараг

    08:00 Өглөөний цай
    09:00 Хатанбулаг сумын зүг хөдлөх замдаа урдуур тойрч Сулинхээр багийн
    Цохионхондны сүг зураг үзэх, Тэмээчин айлд зочиллох, замдаа говийн
    байгалиар аялах
    13:30 Өдрийн хоол Сулинхээр багт
    16:00 Хатанбулаг суманд ирж байрлах
    18:00 Оройн зоог
    19:00 Сумын соёлын төвд “АЛТАН-ГӨРӨӨС” яруу найргийн үдэшлэг

    ЗУРГААДУГААР ӨДӨР 2012/09/13 Пүрэв гараг
    08:00 Өглөөний цай
    09:00 “Сайншандын зүг аялах
    10:00 “ЭРГЭЛИЙН-ЗОО” дээр “АЛТАНГӨРӨӨС” наадмын удаах уншлага
    13:00 Замдаа өдрийн хоол
    18:00 Оройн хоол Сайншандад
    21:00 Унталгын Галт тэрэгээр Улаанбаатарын зүг аялах

    ДОЛДУГААР ӨДӨР 2012/09/14 Баасан гараг
    08:15 Улаанбаатар хотод ирэх
    08:30 “ОVOOTEL” зочид буудлын зүг хөдлөх
    11:00 Монголын зохиолчидын эвлэлийн хороонд уулзалт яриа хийх
    13:30 Өдрийн зоог
    15:00 “Их-Монгол дээд сургууль дээрх “Бишүби” уранзохиолын төвд
    Зохиолчид, Орчуулагчид , Хэвлэн нийтлэгчид, Оюутануудтай уулзалт хийх
    18:00 “Заан-Тэрэлж”ийн зүг хөдлөх
    20:00 “Tiara Tours”- “ОVOOTEL ” буудлын харьяа гэр баазад Оройн зоог

    НАЙМДУГААР ӨДӨР 2012/09/15 Бямба гараг

    09:00 Өглөөний цай
    10:00 Байгальд аялах, Гүнжийн сүм үзэх
    13:00 Өдрийн зоог
    14:00 “АЛТАНГӨРӨӨС” наадмын удаах уншлага-Хаалтын арга хэмжээ
    17:00 Улаанбаатарын зүг хөдлөх

    ЕСДҮГЭЭР ӨДӨР 2012/09/16 Ням гараг

    “Чингис-Хаан” нисэх онгоцны буудал уруу зочидоо хүргэж гаргаж өгөх

    Хэн нэгэн яруу найрагч маань үргэлжлүүлэн өөрийн зардалаар Монголд
    аялаж үлдэж болно.

    Бүртгэл, шалгаруулалтийг 8 сарийн 15 хүртэл

    хүлээж авна.

    Гадаадаас оролцох яруунайрагчид зохиолчидод тавигдах шаардлага

    -Өөрийн болон амьдардаг тухайн улс орондоо хүлээн зөвшөөрөгдсөн
    хэмжээний байх,
    -Номоон хэвлүүлсэн байх
    -Ирэх буцах онгоцныхоо зардалыг өөрөө даах
    -Англи хэлтэй байх

    Монгол талаас оролцох яруунайрагчидад тавигдах шаардлага

    -Өөрийн улс орондоо уранбүтээлээрээ хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээний байх,
    -Номоон хэвлүүлсэн байх
    -Англи хэлтэй байх

    Дэлэгрэнгүй мэдээлэлийг ; www.altan-guruus.blogspot.be

    www.bbayasgalan.blogspot.com
    www.tarmag32.delhii.net
    Холбоо барих;

    Монгол улсад холбогдох утас, яруу найрагч орчуулагч Батсуурийн
    Баясгалан 00976/ 88 01 83 09
    Цахимшуудан хаяг; yavsio_99@yahoo.com

    Бельгийн вант улс уруу холбогдох утас өргөмжит консул Паул Ван Воувэ
    0032/ 475 625 189
    Цахимшуудан; paul.vanwouwe@skynet.be

    Монгол улсад холбогдох утас, яруу найрагч Ганболдын Сонинбаяр
    00976 99 29 16 25
    asralt_soni@yahoo.com

    Бельгийн вант улс уруу холбогдох утас; Санаачлагч, яруу найрагч Сэрээнэнгийн
    Билигсайхан 0032/ 493 99 18 88
    Цахимшуудан; sbiligsaikhan@gmail.com

    Хамтран Зохион байгуулагчид
    Монголын зохиолчидын эвлэл,
    Дорноговь
    аймгийн засаг даргын тамгын газар,
    Хатанбулаг сумын засаг даргын тамгын газар
    Бельгийн вант улс дахь Монгол улсын
    өргөмжит консул Паул Ван Воувэ
    “Шинэ-Монгол” Радио
    ”Хурмаст тэнгэр” төв,
    “Хөх-мэдрэхүй” бүлгэм
    Хатанбулаг сумын бизнес эрхлэгчидийн холбоо,
    Бельги улс дахь Монголын яруунайрагч С.Билигсайхан

    « Altan guruus »

    First International Poetry Festival

    08th-16th September 2012

    OBJECTIVE

    Venue: Dornogovi aimag: Sainshand soum – Khamriin khiid, Khuvsgul
    soum, Ergeliin Zoo – Khatanbulag soum; Ulaanbaatar city; Zaan-Terelj,
    MONGOLIA
    Number of participants: 10 international participants, 10 national
    participants.

    PROGRAM AND ITINERARY

    DAY ONE- Saturday, 8 Sept 2012

    Welcome guests from foreign countries at the Chinggis Khaan airport,
    accommodate guests in OVOOTEL hotel, Ard Ayush Avenue, 19th khoroo,
    Bayangol District. (Near Moscow Centre)
    13.00 Lunch and visit to the city centre an to the National Museum
    of History.
    17.30 Aperitif in Ikh Mongol café.
    18.30 Transport to the hotel. Deliver festival related program
    orientation session for guests
    19.30 Dinner

    DAY TWO – Sunday, 9 Sept 2012

    07.00 Breakfast
    08.15 Transport to the railway station
    09.35 Trip from Ulaanbaatar to Sainshand by train (456 km). Lunch on
    the train.
    20.00 Arrive in Sainshand city, accommodate guests in hotel “Govi Naran”
    20.45 Dinner
    21.30 Mongolian cultural concert in Saranhkunhkuu theater
    23.00 Experience Sainshand at night. (Optional)

    DAY THREE – Monday, 10 Sept 2012

    08.30 Breakfast
    09.15 Visit to the “Noyon Khutagt Danzanravjaa” museum, Aimag History
    Museum, and Art gallery “Loving the nature” same theme of the festival
    12.00 Transport to the tourist camp “Govi Sunrise” and lunch
    14.00 Visit “Khamriin hiid” and get acquainted with religious and
    historic memories
    16.00 Opening ceremony and the first poetry reading session of “Altan
    Guruus” international poetry festival in front of the Stupa
    19.00 Transport to the tourist camp
    19.30 Dinner at “Gobi Sunrise” tourist camp and cultural event

    DAY FOUR – Tuesday 11 Sept 2012

    08.00 Breakfast at “Gobi Sunrise” tourist camp
    08.45 Trip to Khuvsgul soum. Stops at historic places such as the
    birthplace of Danzanravjaa and statue on the way to Khuvsgul soum.
    Visit to ruin of monastery.
    14.00 Lunch in Khuvsgul soum
    15.30 Visit to the Khuvsgul soum’s secondary school named after the
    Mongolian famous author J.Lkhagva
    18.00 Rest in ger camp or hotel
    19.00 Dinner
    20.30 Evening for the participants of the festival at the Cultural
    center of Khuvsgul aimag

    DAY FIVE – Wednesday 12 Sept 2012

    08.00 Breakfast
    09.00 Trip to Khatanbulag soum. Exciting trip with special programs,
    such as to visit household with camels, experience life in the Gobi
    desert, Ancient stone writing. Possible contact with Argali sheep and
    wild Govi dunkies.
    13.30 Lunch in Salynheer bag
    15.00 Trip in the Gobi nature
    16.00 Time to rest in ger camp in Khatanbulag. Contact with local families.
    18.00 Dinner
    19.00 Evening for the participants of the festival at the Cultural
    center of Khatanbulag soum. Meeting with teachers and poets.

    DAY SIX – Thuesday 13 Sept 2012

    08.00 Breakfast
    09.00 Trip to Sainshand Soum via Ergeliin Zoo
    10.00 The second poetry reading session of ‘Altan Guruus’ festival at
    Ergeliin Zoo.
    13.00 Lunch during the trip
    15.00 Trip to Sainshand /continues/
    18.00 Dinner in a restaurant in Sainshand
    20.00 Transport to the railway station
    21.00 Trip from Sainshand to Ulaanbaatar by night train

    DAY SEVEN – Friday 14 Sept 2012

    08.15 Arrival in Ulaanbaatar
    08.30 Transport to the hotel Oovotel + breakfast
    10.00 Ulaanbaatar city tour. Visit to the Choijin Lama museum and to
    an Art gallery
    13.30 Lunch
    15.00 Visit to the ”Bishubi” poetry centre of “Ikh Mongol” university.
    Meeting with students, representatives of press and printing companies
    and translators.
    18.00 Transport to Zaan-Terelj nature park.
    20.00 Dinner and overnight in Tiara Tours ger camp

    DAY EIGHT – Saturday 15 Sept 2012

    09.00 Breakfast
    10.00 Walking in the park. Visit to the Turtle rock and the Gunjii temple.
    13.00 Lunch
    14.00 The last poetry reading session of “Altan Guruus” festival at
    Zaan-Terelj.
    16.00 Transport to the hotel Ovootel in Ulaanbaatar
    19.00 Dinner and closing ceremony

    DAY NINE – Sunday 16 Sept 2012

    Farewell of international guests. Transport to the airport.
    Possibility to stay longer in Mongolia on personal cost

    Info; www.altan-guruus.blogspot.be
    www.bbayasgalan.blogspot.com
    www.tarmag32.delhii.net
    Contact;

    Монгол улсад холбогдох утас яруу найрагч орчуулагч Батсуурийн
    Баясгалан 00976/ 88 01 83 09
    Цахимшуудан хаяг; yavsio_99@yahoo.com

    Бельгийн вант улс уруу холбогдох утас өргөмжит консул Паул Ван Воувэ
    0032/ 475 625 189
    Цахимшуудан; paul.vanwouwe@skynet.be

    Бельгийн вант улс уруу холбогдох утас; яруунайрагч Сэрээнэнгийн
    Билигсайхан 0032/ 493 99 18 88
    Цахимшуудан; sbiligsaikhan@gmail.com

  • Вьетнам улсад болсон Олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнд оролцлоо

    Олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн холбооноос дэлхийн эмэгтэй уран бүтээлчдийг уулзуулан туршлага солилцуулах зорилгоор 2 жил тутам Дэлхийн эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулдаг. Анхных нь үзэсгэлэн 1993 онд анх Бээжин хотод болж байсан юм билээ. Энэ жил 2012 оны 6 сарын 21 – 27-нд Вьеатнам улсын Хо Ши Мин хотод болсон үзэсгэлэнд Баянжаргалын Насанцэнгэл, Бямбасүрэнгийн Хонгорзул, Бизъяагийн Шатарсайхан, Түвдэндоржийн Нурмаажав, Цэндийн Энхтуяа, Вандангийн Ундраа, Энхтайваны Билэгт, Даваахүүгийн Соёлмаа, Гунгаасүхийн Оюун, Дэчиндоржийн Булгантуяа нарын 10 уран бүтээлч Монгол орноо төлөөлөн оролцоод ирлээ. Нийт 23 орны 213 эмэгтэй уран бүтээлч оролцсон.

    Нэг азтай явдал тохиолдсон нь “Зөөлөн салхи” миний бүтээл үзэсгэлэнгийн хамгийн эхэнд тавигдлаа.

    Үзэсгэлэнгийн үеэр Вьетнамын Минн Лонг шаазангийн үйлдвэрээс зохион байгуулсан шаазан эдлэл дээр зураг зурах уралдаанд Насанцэнгэл эгч 4 байр, Зураач Билгээ бид хоёр тусгай байр эзэлж манайхан 3 шагнал авлаа. Манай монгол уран зургийг маш их сонирхож харж байсан.

    Олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн 2014 онд Монгол анх удаа зохион байгуулагдахаар болсон тул соёл урлаг, бизнесийн байгууллагууд хамтраад сайхан зохион байгуулцгаая гэж уриалж байна.

    Монгол болсон үзэсгэлэнгийн зургийн цомог үзэх

  • The New Media Group нь нийгмийн хариуцлагын хүрээнд цахим хуудас бүтээх үйлчилгээгээр 80’000’000₮-тэй дүйцэхүйц оюуны хөрөнгө оруулалт хийлээ

    The New Media Group нь нийгмийн хариуцлагын хүрээнд, The New Media Foundation-ний шугамаар нийгмийн сайн сайхны төлөө бодитой ажил хийж, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг дэмжих зорилгоор цахим хуудсыг нь хөгжүүлдэг билээ. Энэ ажил нь манай групп компаниудын хүн төвтэй бизнесийн нэгээхэн хэсэг бөгөөд корпорациуд олон жил үйл ажиллагаа явуулаад өндөр ашигт хүрснийхээ дараа нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлнэ гэж ярих биш бизнесээ эхлүүлэхдээ, анхнаасаа л нийгмийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулж явах боломжтой гэсэн бидний үзэл баримтлал билээ. 2011- 2012 онд 10 байгууллагын цахим хуудсыг хөгжүүлж 80’000’000₮-тэй дүйцэхүйц үйлчилгээгээр оюуны хөрөнгө оруулалт хийлээ. 

     

    Үүнд:

    1. http://blueskyeducationproject.org “Хөх Тэнгэр” Боловсролын төсөл нь бага ангийн сурагчдын боловсролын зардал, алслагдмал газар суугаа багш санхүүжилт тэтгэлэг олгодог.
    2. http://tedxulaanbaatar.com “Даян дэлхийд санаагаа хуваалцъя” уриан доор дэлхийн шилдэг шинийг санаачлагчид, сэтгэгчид жил бүр цугларан санал бодлоо хуваалцдаг олон улсын арга хэмжээ  TED-ийн бүсчилсэн хөтөлбөр болох TEDx нь тухайн бүс нутгийн байгууллага, хүмүүсийн санаачилгаар өөрсдийн туршлага, санал сэтгэгдлээ хуваалцах, дэлхий дахинд хэрэгтэй шинэ санааг түгээх зорилгоор тусгай зөвшөөрлийн дагуу зохион байгуулагддаг арга хэмжээ юм.
    3. http://nomadicare.org Nomadicare нь тогтвортой амьдрал, боловсрол, нүүдэлчин ардын соёлыг хамгаалах, ардын уламжлалт болоод орчин үеийн эмчилгээг хослуулах, нүүдлийн соёл ардын дууг баримтжуулахыг дэмжин ажилладаг.
    4. http://advancehumanity.com Advance Humanity бол өөрийгөө болоод хорвоо ертөнцийг өөрчилж буй хүмүүнлэг энэрэнгүй хэн бүхний зочлох газар.
    5. http://yaruusetgegch.com “Яруу сэтгэгч” нийгэмлэг нь Монголын сэтгэгчдийг нэгтгэгч, дэмжигч байгууллага бөгөөд сэтгэгчдийн оюуны бүтээлийг олон нийтэд хүргэх тал дээр дэмжиж ажилладаг юм. Тэд өөрийгөө танин мэдэж, өөрийгөө илүү хөгжүүлж чадваржуулах зорилготой, хийж бүтээх хүсэл тэмүүллээр дүүрэн хэн бүхний өдөр бүрийн оюуны хоол, сэтгэлийнх нь гал болохуйц хүний хөгжлийн мэдээ, мэдлэгийн цогц цахим хуудасыг хөгжүүлсэн юм.
    6. http://gegeen.mn “Гэгээн Ундарга” холбоо ТББ нь залууст Англи хэл сурахад шаардлагатай материал, ном, аудио, видео хичээл, IELTS, iBT-ийн ном тохимолуудыг олгож, Орон орноос зарлагдаж байгаа тэтгэлгүүдийг танилцуулж, тэтгэлэгт хамрагдах бүх орчин нөхцөлийг хангаж өгөх зорилготой.
    7. http://musicagency.mn Монголын язгуур урлагийг дэлхийн олон оронд сурталчилан таниулж, дэлхийн томоохон шагналуудыг авч эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн урлагийн хамт олон юм.
    8. http://mongolshapers.org Монголын оюутнуудыг боловсролын тэтгэлэгүүдэд хамруулахад анхааруул хандуулан ажилладаг байгууллага.
    9. http://mongoldignity.org “Нэр Төрөө Эрхэмлэх Даян Дэлхийн Хөдөлгөөн” нь бусдын алдааг шүүмжлэхээс илүү зөв үлгэр дуурайллаас нь жишээ авч шалгарсан зөв зохистой үйл ажиллагаа болон нэр төрөө эрхэмлэх үзэлд тулгуурлан манлайлан удирдахыг дэмжин ажилладаг бөгөөд нэр төртэй амьдрах нийтлэг эрх ашгийг даян дэлхийд түгээн дэлгэрүүлэхэд  энэ хөдөлгөөнийхний гол зорилго оршино.
    10. http://zorigsan.org Зориг сан нь жил бүр “Залуу Манлайлал” хөтөлбөрийн хүрээнд 21 шилдэг залуусыг шалгаруулан хөтөлбөрт хамруулсанаар эх орондоо ардчиллыг гүнзгийрүүлэх үйлсийг эрчимжүүлэхэд эрдэм мэдлэг, сурсан зүйлс, туршлагаараа хувь нэмрээ оруулах боломжийг нээж өгдөг. Хөтөлбөрт хамрагдагсад нь нийгэм, улс төр, эдийн засаг, бизнес, соёл урлаг, хүрээлэн буй орчин, хүмүүнлэг, нийгмийн харилцаа, хөгжилтэй холбоотой олон талт асуудлуудтай бодит амьдрал дээр биечлэн танилцаж, дээрх сэдэв болон салбаруудын үндэсний манлайлагчид, гадаадын экспертүүдээс суралцаж менежмент, манлайлах ур чадвар болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ажил мэргэжлээрээ хурдан өсч хөгжих боломж олж авдаг.