Category: Uncategorized

  • “Алтан цом” улсын уралдаанд “Яруу эгшиглэн” хамтлаг түрүүллээ

    Хүүхдүүд маань дуулахын өмнө багш СТА С.Дэлгэрцэцэгийн хамт.

    “Алтан цом” хүүхдийн улсын уралдаан жил бүр болдог юм байна. 3-р сарын 26-ний өдөр Улаанбаатар дуу бүжгийн чуулгын байранд өглөө 10:00 цагаас 23:00 хүртэл бүтэн өдрийн турш наадлаа. Наадмаас ажиглаж байхад хүүхдийн дууны урын сан багатай нь харагдаж байлаа. Хүүхдийн уран бүтээлийг дэмжих тал дээр ажилламаар санагдлаа. Бизнесийн байгууллагуудын хувьд хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнээрээ хүүхдийн уран бүтээл болон авъяаслаг бүтээлч хүүхдүүдийг дэмжиж ажиллавал олон авъяаслаг монголчууд төрнө гэдэгт итгэлтэй байна.

     Манайхан наадмын дүн гарахыг хүлээж 23:00 цаг хүртэл суусан нь 5 настай хүүхдүүдийн хувьд их тэвчээр шүү. “Яруу эгшиглэн” хамтлаг маань хамтлаг дууны бага насны ангилалд тэргүүн байрын шагнал эзэллээ. Наадмын үеэр маш олон авъяаслаг хүүхдүүдийн бичлэгийг хийлээ. Та бүхэн орж үзээрэй.

     

  • Аз жаргал инээмсэглэлээс эхэлдэг

    Бидний амьдрал үргэлж аз жаргалтай байдаггүй, харин аз жаргалтай мөчүүдтэй байдаг гэдгийг надаар хэлүүлэлтгүй та бүхэн сайн мэдэж байгаа байх.
    Тэгвэл тэр аз жаргал гэгч зүйлийг бид өөрсдөө хэрхэн бүтээх, аз жаргал юунаас эхэлдэг юм бэ гэсэн асуулт урган гарна. Энэ бүхний хариулт нь маш энгийн. Аз жаргал инээмсэглэлээс эхэлдэг бөгөөд тэр таны амьдралд маш олон өөрчлөлтийг авчирдаг. Мөн таны эрүүл мэнд болон гоо сайханд ч ашиг тустай.

    Тэгвэл инээд гэж юу вэ?

    Хоёр хүйснийхэн цугласан үед эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол 1.5 дахин их инээдэг ажээ. Тэгэхдээ эрчүүд нь голдуу инээх шалтгаан болдог байна. Бага насанд, цэцэглэг, сургуульд эсвэл гэрт алиалагч юм уу инээлгэх хүчин зүйлд хөвгүүд голдуу оролцсоор ирсэн тийм ч учраас эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд арай илүү урт насалдаг байна. 

    Инээдэнд давуу тал олон бий:

    Юуны өмнө хумүүсийг нэгтгэн  сэтгэл санаагаа ойлголцоход нь туслана. Хөгжилтэй, хошин шогийг мэдэрдэг хүмүүс өөдрөг, сэтгэл хангалуун явдаг.

    Хүний тархинд инээд хариуцдаг, түүнд үйлчилдэг эд эс байх бөгөөд дөнгөж хүртэхэд л шууд ажиллаж эхэлдэг байна. Тиймээс инээх үед хүний тархинаас биологийн антибиотик ялгарч энэ нь ямар ч хурц өвдөлтыг багасгадаг аж. Мөн витаминтай адил бодис дотоод эрхтэнд ялгарснаар дотоод эрхтэнүүдийн витамины хэрэгцээний зарим хэсгийг хангаж дархлааг, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, цусны эргэлтийг сайжируулж даралт хэвийн болж сэтгэн бодох  чадварыг дээшлүүлдэг аж.

    Калифорнийн нэг эмнэлэгт ийм нэгэн туршилт хийжээ. Өглөө бүр сувилагч өвчтөнүүддээ хэдэн хошин шог ярьж өгөөд дараа нь хошин шогийн нэвтрүүлэг үзүүлдэг байв. Бусад тасгийнхныг бодвол энэ тасгийн өвчтөнүүдийн бие хурдан тэнхэрч байжээ.

    Харин хүний сэтгэл хөдлөлтэй холбоотой янз бүрийн шархлаа, бүдүүн гэдэсний үрэвсэл, багтраа өвчнүүдийг инээдмийн эмчилгээгээр эмнэхэд үр дүнтэй. Тэр ч байтугай хавдрын өвчнүүд тогтмол инээлгэхэд эдгэрдэг байна. Хоргүй хавдрыг инээдээр эмчилсэн хэд хэдэн тохиолдол Австралид гарсан бөгөөд Немцийн нэг судлаачийнхаар инээхэд хүний 80 гаруй булчин ажилладаг байна. Цээжний булчингууд ажиллан, нүдний булчин агшиж зүрхний цохилт түргэсэн, даралт нэмэгдэн, амьсгаа түргэсэхэд цусанд орох хүчилтөрөгч нэмэгддэг аж.

    Бидний амьдралд асуудал, үзэн ядалт, бухимдах үе олонтаа гарч байдаг. Тэгвэл нулимсаа гартал инээхэд сэтгэлийн ямар ч бараан үүл арилдаг бөгөөд энэ бүгд инээх үед мартагддаг учир стресс алга болж, стресс тайлагдаж зүрхний гажиг болон зүрхний өвчнөөс хамгаалдаг байна. Инээд  нь амьсгалын дасгал ч болдог. Инээх үед гүн амьсгаа авдаг учираас хүний уушгинд сайнаар нөлөөлдөг байна.

    Таны хоромхон  зуурын инээд таны эрүүл мэндэд тустайгаас гадна хэн нэгэнд насан туршийн мөр үлдээдэг. Таны инээд ядарсан хүнд амралт болдог, гуньсан хүнд гэрэл гэгээг бэлэглэдэг, ажил хэрэгт тус дөхөм өгч амжилтыг авчирдаг билээ. Таны инээд бол үнэ төлбөргүй, хулгайлагдахгүй, худалдагдахгүй, үерхэл нөхөрлөлийг  бэхжүүлж орон гэрт аз жаргалыг авчирдаг билээ.

    Инээдэг хүнд аз ирдэг бөгөөд амжилтанд хүрэх хамгийн дөт зам юм. Инээмсэглэл бол амжилттай хүний имиж, тэрээр бидэнд ялалтын үрийг суулгаж өгч байдаг.

    ТИЙМЭЭС ТА ИНЭЭМСЭГЛЭ…

    Инээд  таны өгөөмөр сэтгэлээс, бусдыг хайрлах хайраас амьдралд талархах сэтгэлээс  тань ундарч урган гардаг. Та хаана ч явсан инээдээр өөрийгөө чимэж яваарай. Яагаад гэвэл инээдийг дагаж сайхан зүйлүүд татагдаж ирдэг.

    Та хошин шогийн тоглолт тогтмол үзэж чадахгүй бол өөрийн амьдралд тохиолдсон инээдтэй зүйлээ ойр ойрхон эргэн санаж байхад гэмгүй. Инээдтэй санагддаг эд юмсаа хуучирсан ч гэсэн хаялгүй цуглуул. Тэгээд сэтгэл чинь тавгүй, түгшүүртэй үедээ тэр зүйлээ үзэхэд таны сэтгэл хөнгөрөөд л явчихна.

    Эцэст нь энгийн хэдэн зөвлөгөө өгье.

    Та өглөө эрт сэржээ. Гэрийнхэн чинь унтаж байна. Нөхөр чинь юм уу эхнэр чинь хажууд хурхирна. Та нүдээ нээхээс өмнө дотроо чимээгүй инээ. Элдэв инээдтэй тохиолдол, шог яриаг эргэн санаж инээ. Өглөө босохдоо инээж бос. Өглөөнийй цайгаа ууж байхдаа аав ээж үр хүүхэд хань ижил хандаж 3 удаа инээ, оройн хоолоо идэж байхдаа бас инээ / онигоо ярих ч юм уу /, ажил дээрээ ирээд 10 удаа инээ, орой ажилаа тараад явахдаа үлдсэн нэг хүнтэйгээ сайхан инээлдэж аваад гар, орондоо орохдоо ч инээ.

    Магадгүй таныг инээж эхлэхэд хэн нэгэн хэрэг тарьж дээ ч гэж бодох байх. Таныг тэнэг гэж бүх л өдөржин буруутгасан ч битгий ухраарай. Та энэхүү нийтлэлийг уншиж байгаа бол дотны хэдэн найздаа уншуул тэгээд тэр найз нартайгаа , эсвэл хамт олноороо зорилт тавиад өдөрт 20 удаа инээ, бүр болохгүй бол ядаж инээмсэглэ. Дараа нь  ямар ямар сайхан эсвэл хөгжилтэй зүйл тохиолдсоноо бие биетэйгээ хуваалцаарай. Удахгүй таны ажил төрөл бүтэмжтэй болж та баяр баясгалантай явах болно. Иймд та инээмсэглэж амьдраарай.

    БИ АЗ ЖАРГАЛТАЙ УЧРААС ИНЭЭЖ БАЙГАА БИШ 
    ИНЭЭЖ БАЙГАА БОЛХООР Л АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДАГ

  • “ГУУЛЬ” ХУУЛЬТАЙ СОНГУУЛИАР БҮРДСЭН “ПАРЛАМЕНТЦАР” ХУУЛЬ БУС ИНСТИТУЦИ БӨГӨӨД ТӨР БАРИХ ЭРХГҮЙ /Бодь сэтгэл, эв хамт ёс-Ганцаарчилсан хөдөлгөөний мэдэгдэл/

    Ард иргэд ээ: Эх оронд маань улс төрийн ер бусын байдал үүсэв. Сэтгэл машид зовном! Өнөөгийн “ёс бус” нөхцөлийн үндсэн шалтгаан нь 2004 оны зохион байгуулалт муутай, хараа хяналт султай, хариуцлагагүй сонгуул юм. Энэхүү сонгуул олон тойрогт хууль зөрчсөн үйлдлээр дүүрэн, “Эх орон-Ардчилал” эвслээс хэрэглэсэн гадаадын турхиралттай, их хэмжээний валютын /3 сая ам.доллар/ амь тариатай, бохир технологит сонгуул байсан нь огт нууц биш, зүйрлэвэл “Эрэл” компанийн явуулсан “алтны дайн”-д цөлмөгдөн сүйрсэн газар нутгийн маань “аймшиг” шиг нүдэнд ил!

                Ардчилал, шудрага ёсонд илэрхий харж “технологи”-ооролон тойрогт санал хулгайлсан будлиантай сонгуулийн үр дүнг Ерөнхийлөгч Н.Багабандийн “хүчиндэлт”-ээр яаран баталгаажуулж, сүүлийн үес улам бүр монголын төрийн “хутгуур” болж хувирч буй энэ хүний “хачирхалтай” зарлигаар “ухасхийн” хуралдсан “хурланцар”-аар байгуулагдсан 2004 оны УИХ нь дэлхийн парламентуудын түүхэнд инээдтэй “шинэ хуудас” хавчуулах ер бусын “парламентцар” болов. Учир нь энэ “парламентцар”-т 34 суудал /урьдчилсан дүнгээр/  “хумсалсан” “Эх орон –Ардчилал” хэмээх “шармал” нэртэй шаараг “Эвсэл”-ээс нэр дэвшигчидийн ихэнхи нь, нарийндаа, нийгэм улс төрийн мэдлэг, чадварын хэлтэрхий ч үгүй, чадах ганц ажил “мэргэжил” нь гэвэл, – өнөөгийн Монгол Улсын “сийрсэн” хуулиудын “ас”-аар хулгай, луйвар, хар захын наймааны л “багш” нар байхаар ажил мэргэжилтэй хүмүүс бөгөөд Хятадын Эрээн, Хөххотын хогийн барааны “гахай” зөөвөрлөж хөлжсөн, дамчид л юм. Хэрэв Монголын хууль, ард олны ярьдагаар “гууль” бус “очир алмас” хууль байсансан бол “Эвсэл”-ээс сонгуулд нэр дэвшиж УИХ-ын “эрхэм гишүүн”-ий тангараг өргөгчид нь бараг бүгдээрээ шахам “эрүүгийн элемент”-үүд, мөн бидний гэр гэртээ ярьдагаар “өрний бөөснүүд”, нам намаас “экспортлогч” улс төрийн эр, эм “янхан”-ууд, “хувьчлал” нэртэй хулгайнхаа”унац”-аар гулгигчид л байх тул өдийд “жип” унаж, “наранд” тарвалзаж явах бус, зээтүү жоотуу хөлөргөн “нарсанд” хөдөлмөрлөж суух ёстой улс юм!

                Тэдний дунд бүрэн дунд сургуулийн боловсрол ч эзэмшиж чадаагүй “недоросль” сугавчилагдаж суухын дээр анкетын асуулт бөглөх хоромд л ийм тийм дээд сургууль төгссөн гэж нүүр тахлан бичих албан “хавтас”-тайгаас биш, ачир нидэр дээрээ бол амьдралдаа ганц ном ч бүтнээр нь уншсанд нь үнэмшихэд бэрхтэй “оюуны одой”-чууд олноороо цугларчээ.Ийм “оготгорууд”-аас бүрдсэн УИХ Монголын төрийн эрх барих хийгээд хойшдоо өөрсдийн батлан гаргах “суррогат” хуулиудаа амьдралд хэрэгжүүлэх, нийцүүлэхийг ард түмнээс шаардах эрхгүй гэж “Бодь сэтгэл, эв хамт ёс-Ганцаарчилсан хөдөлгөөн” үзэж байна. Яагаад гэвэл, тал хувь нь Монгол улсын олон хууль зөрчин, гэмт хэргийн бүрдэлтэй үйлдлүүдээр сонгогчдын санал суйлсан бохир ёс суртахуунт, дорд ухамсарт “гишүүд” –ийн сэтгэхүйгээс цэвэр, зөв, хууль боловсроно гэдгийг улс төрийн, шинжлэх ухааны логик ч, практик ч хамтдаа үгүйсгэх бөгөөд үл хүлээн зөвшөөрнө!

                “Бодь сэтгэл, эв хамт ёс”-Ганцаарчилсан хөдөлгөөн бол унах унаагүй “явган” хөдөлгөөн, өөрөөр хэлбэл хоёр хөлөөрөө газар хороож, заримдаа нийтийн тээврээр “цаг“ хожиж, “газар дээр”, “ард түмэн дундаа” эв хамтын ёсоор амьдарч, ажиглалт хийж, онол-сэтгэлгээний түвшинд амьдралын үнэний зарц болж ажилладаг Хөдөлгөөн юм.

                Ард түмэн хийгээд сонгогчид гудамжинд явгаар холхихдоо, эсвэл, унаа хүлээж буудалд зогсох зуураа, эсвэл автобус, “микро”-нд хөл дүүжлэн гэр орноо бараадах зуураа өөр хоорондоо юу хүүрнэлдэн жиг-жуг шивнэлдэнэ вэ? гэвэл, “Гадаадаас нууцаар, ямар сувгаар орж ирснийг нь илрүүлэх аргагүй “сүв”-ээр “Эх орон-Ардчилал” эвсэл 3 сая ам.доллар /доллар, төгрөгийн одоогийн ханшаар 3 тэрбум төгрөг/  2004 оны сонгуулийг өнөө “шалгарсан” технологиороо молигодоход нь зориулагдан орж иржээ. ”Эвсэл”-ийн нэр дэвшигч бүр өөрийнхөө тойрогт тус бүр 40 сая төгрөг банкаар шилжүүлж аваад гарчээ! Үгүй ер, муухай залины хөрөнгөнүүд ээ, хөөе! Монгол орон ч энэ 4 жилд худалдагдаж дуусах нь ээ! Бид ч, үр хүүхэд маань ч амьдралынхаа эцэст хаанах улсын ямар хийцтэй авсанд таглагддаг юм бол доо, бүү мэд!… гэж ярилцах нь олонтой дуулдана. Монгол түмний ам ч, зүүд ч, аймаар зөнтэй байдаг шүү! Сэрэмжлэгтүн!

                Бодь сэтгэл, эв хамт ёс – Ганцаарчилсан хөдөлгөөн сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд МАХН-ын ухамсартайгаар дэмжиж, 6 сарын 27-нд ухамсартайгаар сонголтоо хийж, МАХН-д саналаа өгсөн. МАХН-ын макро эдийн засгийн бодлого, зөв холч хараатай үйл ажиллагааны нь цар хүрээг дүгнээд, яруу найрагчийнхаа сэрэхүйгээр МАХН-ыг монголын улс төрийн тавцан дахь эртний удамт сайхан хүлэг морин – цагаан ажнайгаар төсөөлөн бодож байсан бөгөөд харин “Эх орон – Ардчилал” Эвсэлийн үйл ажиллагааг Монголын “Дөрөв дэх засаглал”-ын мэдээлэлүүдээс авсан ойлголтоороо дүгнээд, шавар шавхайд тийчлэн буй халтар гахайн дүрээр төслөн бодохоос өөр зүйлгүй байв. Гэтэл МАХН сонгуулийн эцэст “Эх орон – Ардчилал” эвсэлтэй “зөвшилцөл” зарлаж эхэллээ. Яаж байгаа нь энэ вэ, Та минь? Юу гэгч болж байна гэж ойлгох вэ?! Илт шудрага бус, бохир, башир үйлдлийн ичгүүргүй эзэдтэй “зөвшил”, “хэлцэл” тохиролцоно гэдэг чинь, логикоор, өнөө, урьд өмнө нь жигтэйхэн муулаад, өглөө үдэшгүй эсэргүүцэн тэмцээд байсан булайтайгаа, буруу зөрүүтэйгээ одоо эвлэрнэ./ Хэдийгээр, “ард түмний сонголтыг хүндлэх ёстой гэж тал талаасаа “саймширч” байгааг хүлцүүштэй ч, ард түмнээ “хүндлэнэ гэдэгийн утга агуулга нь ард түмний үг,үйлдлийн зөв, бурууг нягтлалгүй хар сохроор дагах учиртай догма бус, харин ард түмний үг, үйлдлийг шинжлэх ухаанчаар шинжилж, мөн чанар, үр дагаварыг нь ул үндэстэйгээр тайлбарлан таниулах, танин мэдүүлэх, алдаа мадагийг нь ойлгуулан засах үйл ажиллагаанд оршино. Ард түмэн ухаантай, мэргэн ч алдаа гаргадаг тохиол байнга давтагддагийн жишээ хүн төрлөгтний түүхэнд түм бумаараа бий!/, хүлээн зөвшөөрөхөд хүрч хүлцэнэ гэсэн үг шүү дээ! Цаашлаад, тийм бохир, буруу үйлдлийн намаг балчигтай нийгмийн сэтгэлзүйг эвлэрүүлнэ, түүнд дасгана, тэгээд хойшдоо нийгмийг тийм үл бүтэх гашуудлын ангал руу чирж оруулах хорын үрийг тарина гэсэн үг! Ингэж болох уу?! Эхнээсээ баримталж байсан үзэл, чиг хандлагынхаа эсрэг ийм хөлбөргөн үйл ажиллагаа явуулна гэдэг, бас, хэдхэн хоногийн өмнө “байдаг дуу хоолойгоороо” бульхай зальхайг нь илчилж эргэлзээ төрөхөөргүй тоо мэдээ, эд мөрийн баримтаар нь булайг нь дэлгэж байсан “зөрчилийн үүр” улс төрийн сөрөг этгээдтэйгээ өнөөдөр нам сэм “зөвшилцөн” албан тушаалын ашиг хонжоо хуваалцах үе шатандаа тулахаар “нүд ирмэлцэн” тэврэлдэнэ гэдэг өөрийнхөө сонгогчидоос, анхныхаа үгнээс, үйл ажиллагааныхаа луужин болгосон үнэнээс, хатуугаар хэлэхэд, урвалаа, зөөлнөөр хэлэхэд, нүүр бурууллаа гэсэн үг! Энэ бол, энүүхэн “өнгөлөн далдлалт”-ын цаад руу өнгийгөөд харчих сэхээтэн, малчин, тариаланчин, оюунтан, эгэл ард энэ Монгол оронд, “Ард” тодотголыг нь хэдэн жилийн өмнө монгол хэлний үгийн давхар, дам утга агуулгыг үл сэнхрэгч, харанхуйчуул, албан мугуйдлалаар “баллуурдсан” энэ Монгол улсад цөөнгүй амьд явааг сохроор огоорсон, балраар тохуу хийсэн хэрэг! Ингэснээрээ МАХН монголын улс төрийн удамт сайн “цагаан ажнай” бус, “Эвсэл” хэмээх / “Эх орон – Ардчилал” Эвсэл хэдийгээр 34 санал /урьдчилсан дүнгээр/  “авсан”, түүнийгээ хуулиар “баталгаажуулж”, амжсан ч эдгээр санал бол, чухамдаа, тэдний сонгогчид өөрсдийн чин хүсэл, ухамсараар өгсөн санал огт бус, амьдрал ахуй нь үнэнхүү ядуугийн уршигаар, “эвсэл”-ээс наашаа харж малийж, цаашаа харж ярвайн  байж  амалж буй 10 мянган төгрөгөнд “худалдсан” санал юм./ “халтар гахайн”-н ууж, туучиж буй шавхай шалбааганд хамтдаа орогнон тэлчлэгч “салтар гахай” болж хувирлаа.

                2004 оны ил, далд маапаантай сонгуулиар байгуулагдаж буй Монгол Улсын УИХ бол мөнөө “Халтар”,”Салтар” хоёр гахайс эрх мэдэл, эд мөнгөний ашиг хонжооны “хурьцал”-ынхаа “дур тавилт”-аар “үр тогтоосон”, арай ядан 4 жил амьдрах чадвартай /чадваргүй ч байх өндөр магадлалтай, шулуухан үнэнийг хэлэхэд, ард түмэнд минь ач буян болох чадварын илэрхий “хомсдол”-той нэг муу зэгэл торой юм. “Торой”-ноос өөр амьтан байж ч яаж чадах вэ, яагаад гэвэл, хоёр гахайнд шинжлэх ухааны ямар ч дэвшилтэт аргаар “зохиомол хээлтүүлэг” хийгээд, яаж ч нийлэгжүүлээд торой л төрөхөөс хэзээ ч унага төрөхгүй нь байгалийн хууль, цэвэр жам юм.

                Ард иргэд ээ, Яавал зөв бэ?

    1. XXI зууны дэлхийн түүхэнд Монголоос өөр аль ч оронд явагдахгүй байж мэдэх энэ “түүхэн бохир” сонгуулийг хүчингүй болгох эсэх талаар нийт ард түмний санал асуулга – реферондиум яаралтай зарлан явуулах
    2. Төрд үүссэн улс төрийн хурцадмал, ер бус, хямралт нөхцөл, төрийн “эзэнгүйдэл”-ийн хугацаанд төр засгийн эрхийг “Улсын Аюулгүй байдлын зөвлөл”-д түр шилжүүлэх
    3. Референдумаар өнгөрсөн сонгуулийг хүчингүй болгосон тохиолд улс төр, иргэнийг өндөр ухамсар хариуцлагатай жинхэнэ “шинэ сонголт” хийх “дахин сонгуул”-ийг шудрага зарчимаар, хуулийн чанд хатуу дэнстэйгээр, гадаадын ганц ч валютын оролцоо “шургалаагүй”, дотоодын ганц ч зоосны зардал, сурталчилаагүй, амралтын өдөр бус, ажлын өдөр маш шуурхай, ажил хэрэгчээр явуулах

    Энэхүү саналыг ард түмэндээ яаравчлан өргөн мэдүүлж, Та юүндээн амгалан жаргалтай амьдрал ерөөж, эх орондоо эдийн засгийн түргэн өмөлт, хурдацтай хөгжлийг хичээн хүсэж мэдэгдэл минь олон даяар сааргүй түгээсэй билээ! хэмээх сэтгэл барин илгээв.

    2004.07.29 – 2004.07.30

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

  • Цагаанчулууны ХАШ-ЭРДЭНЭ- Дуу зохиогч

    Дуу зохиогч Цагаанчулууны ХАШ-ЭРДЭНЭ нь 1980 онд Улаанбаатар хотноо төрсөн.

    Оюуны Ундраа Цогцолборыг бүрэн дунд төгссөн бөгөөд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд инженерийн чиглэлээр суралцаж, анх “Илэрхийлэл” дуу зохиож цааш өөрийн сонирхлын дагуу 2000 оноос эхлэн уран бүтэлэээ бичиж эхэлсэн.

    Дуу болон дууны үгээ хэд хэдэн чиглэлээр бичдэг ба дотоод орон зай, эх орон, хайр сэтгэл зэрэг олон сэдэвтэйгээр, голдуу амьд хөгжмийн чиглэлээр буюу рок, альтернатив жанрыг барьж зохиож байна. Зарим амьд хөгжмийн хамтлагтай хамт Цангасан Монгол Морь уралдаанд дуугаар оролцож байсан.

    Уран бүтээлүүд

    2000-2005: 75 дууны үг бичиж, үүнээс “Өөдрөг”, “Минь”, “Дуудлага”, “Бадаръя”, “Хэзээд замд”, “Эргэн санахуйн цаг”, “Өндөрт”, “Чи миний үзэсгэлэн” зэрэг нийт 34 дууны ая зохиож дуу болгосон,

    2006-2010: 218 дууны үг бичиж, үүнээс “Чиний хайр”, “Хүчтэй”, “Би харахыг хүснэ”, “Дуулин хорвоо”, “Давааг давсаар”, “Итгэл ба Бишрэл минь”, “Хэт ба хат”, Ерөөл өргөе”, “Чиний сэтгэл миний байгаль”, “Залбир” зэрэг нийт 59 дууны ая зохиож дуу болгосон,

    2011-2015: 197 дууны үг бичиж, үүнээс “Шилийн Богд”, “Халуун зүрх”, “Зүрхний гал”, “Хүсэл биелдэг”, “Алтан цаг хугацаа”, “Зүрхэн цэцэг”, “Би чамайг хүлээсээр л”, “Амин нэг нутаг минь” зэрэг нийт 47 дууны ая зохиож дуу болгосон,

    2016-с одоог хүртэл (2020/09) “Жаргал минь оршихуй”, “Дуулал”, “Сэтгэл бол эрдэнэ”, “Зуунаар, мянганаар, цааш” зэрэг 48 дууны үгийг тус тус бичсэн байна.

    Одоогоор Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоонд гишүүн бөгөөд цаашид Морин Хуур хөгжмийн наадамд тогтмол оролцох, Өөрийн нийт уран бүтээлийг хэд хэд ангилан төрөлжүүлэн товхимол хийх, Монголын Зохиолч Хөгжмийн зохиолч Нийтлэгчдийн Нийгэмлэгт гишүүн болох, дотоодод болон олон улсад уран бүтээлээ хүргэх зорилготой ажиллаж байна.

    ———————————————-

    Холбоо барих:

    И-мэйл: urchuud@yahoo.com

    Skype: URCHUUD

    https://www.facebook.com/khash…

  • БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАХ НЬ (Зөвлөмж)

    “Бизнесийн өрсөлдөөн улам бүр хурдтай болж буй энэ цаг үед тогтмол сурч хөгжих тогтолцоог бий болгож чадсан байгууллага л амьд үлдэнэ”

     

     ==================================================

    АГУУЛГА

    1. Хөтөлбөрийг боловсруулах
    1.а. Зорилго, хэрэгцээ шаардлагаа тодорхойлох
    1.b. Нөөцөө тодорхойлох
    1.с. Сургалтын байгууллагууд болон сургагч багш нарыг судлах

     2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх
    2.а. Сургалтын хэлбэр, аргачлалууд

     3. Хөтөлбөрийг үргэлж шинэчлэх

     

     ============================================================

     1. ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАХ

    Компанид ажилтанг сурган дадлагажуулж авах үед болон сонгон шалгаруулалтаар авсан цагаас ажилтанг тогтмол хөгжүүлж, чадваржуулж байх Ажилтаны сургалт хөгжлийн хөтөлбөр гэсэн чухал хөтөлбөрт хамрагдаж явах ёстой. Уг хөтөлбөрийг менежментийн баг болон хүний нөөцийн менежер (баг) хамтран боловсруулвал зохистой. Хөтөлбөрийг 1 улиралаас 1 жил хүртлэх хугацаатай, цогц шинж чанартай, системтэйгээр хэрэгжихүйцээр төлөвлөх хэрэгтэй.

    Сургалт хөгжлийн хөтөлбөрийг боловсуулахдаа, ажилтаны

    1. Хувь хүний хөгжил (Эхлээд ажилтанг ажилтан гэж харахаасаа өмнө хувь хүн шүү гэдэг өнцөгөөс нь харж хөгжүүлвэл оновчтой. Хувийн зохион байгуулалт, дадал зуршил, амьдралын хэв маяг г.м. Монгол хүний нэг онцлог нь хүн шиг хандвал хүн шиг л хандана гэсэн дотоод бодол байдаг)
    2. Мэргэжлийн ур чадвар (Мэргэжлийн ажлаа хийж гүйцэтгэхэд дутагдаад байгаа ур чадварууд)
    3. Багаар хамтран ажиллах ур чадвар (Бусадтайгаа уялдаж, ойлголцож ажиллах чадварын түвшин)

    гэсэн ерөнхий 3 чиглэлийг бодолцож төлөвлөнө.

    Хөтөлбөрт

    1. Лекц, сургалт
    2. Ажилтан хамт олны уулзалт
    3. Өглөөний уулзалт буюу 7 хоногт 1 удаа ажилын цагаас өмнө цуглаж мэдлэгээ солилцох, сонирхолтой хүн урьж яриа хийх.
    4. Ажилчидын клуб буюу мэдлэг туршлагаа солилцдог өдөрлөг. Дотоод хөгжлийн клубын системийг бий болгосноор хамт олон туршлагаа тогтмол хуваалцан нэгнээсээ суралцаж тогтмол хөгжих тогтолцоо бүрдэнэ.
    5. Гэр бүлийн өдөрлөг буюу нийт хамт олныг гэр бүлтэй нь урьж нээлттэй өдөрдөг зохион байгуулах. Гэр бүлд нь ажлынх нь онцлогийг мэдүүлэх зорилготой. (Цагаан сарын үеэр байж болно.)
    6. Үнэт зүйлийн өдөр буюу байгууллагынхаа үнэт зүйл, зорилго зорилт, алдаа онооны тухай нийтээр ярилцдаг өдөр.
    7. Чин сэтгэлийн зурвас буюу нэг өдөр байгууллагаар шууданч ажиллуулж нэгэндээ зориулсан зурвас, захидалуудыг зөөж үйлчилнэ. Гомдож, тунисан сэтгэлийг тайлж уур амьсгалд эерэгээр нөлөөлдөг.
    8. Мэдээллийн цаг буюу байгууллагын ажилтануудад хамгийн их хэрэгтэй байгаа сэдвээр мэдээлэл хийлгэж болдог. Жишээ нь: байрны зээл, даатгал, хэрхэн турах вэ г.м.
    9. Урлаг спортын арга хэмжээ, тэмцээн уралдаан
    10. Хамт олноороо үзвэр үйлчилгээнд хамрагдах
    11. Ажлын чиг үүргээ нэг өдөр солилцож хийж, нэгнийхээ ажлын байрны онцлогыг мэдэж авах.
    12. Салбарын байгууллагуудтай өрсөлдөх уралдаан, тэмцээн гэсэн хэлбэрүүдээс оруулах боломжтой.

    1.a. Зорилго, хэрэгцээ шаардлагаа тодорхойлох
    Хөтөлбөрийн зорилго нь байгууллагын баг хамт олны мэдлэг, ур чадварын нөөцийг илрүүлж ашиглах, шавхагдашгүй баялаг болох хүний бүтээлч сэтгэлгээ, туршлагыг бизнесийг хөгжүүлэхэд, баялаг бүтээхэд оролцуулахад чиглэдэг.  Мөн ажилтануудын сул талыг багасгах, давуу талыг дэмжиж илүү хөгжүүлэхэд чиглэж болно.

    Сургалтын хэрэгцээ шаардлагыг Гүйцэтгэлийн үнэлгээнээсээ тодорхойлж гаргаж ирнэ. Гүйцэтгэлийн үнэлгээнээс үр дүн муутай ажиллаж байгаа ажилтаны МУУ АЖИЛЛААД БАЙГАА ШАЛТГААНЫГ тодорхойлно. Мэргэжлийн ур чадвар уу, эсвэл хувийн харилцаа, хандлагаас болов уу, эсвэл удирлагын ур чадвар, баг хамт олны үл ойлголцол, хийх ажлын тодорхой биш байдлаас болов уу гэх мэтээр тодорхойлно. Тодорхойлсоны дагуу төлөвлөлт гаргана.

    1. БАЙГУУЛЛАГЫН ДОТООД СУРГАЛТ
      1. Байгууллагын зорилго, үзэл санаа, үнэт зүйл
      2. Дэг, журам, заавар
        1. Дэг: Ажлын дэс дараалал
        2. Журам: Болох, болохгүйн хил заагийг заасан
        3. Заавар: Ажил хийх аргазүй, үйл явцийн заавар
        4. Гэрээ: Эрхийг заана. Хөдөлөмөрийн харилцааг зохицуулна
        5. АБТ: Үүргийг заана
    2. МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР САЙЖРУУЛАХ
    3. ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ
    4. Байгууллагын соёлын үйл ажиллагаа г.м-р төлөвлөнө.

    СУРГАЛТЫН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГЫГ Ажилтануудын санал асуулгаар тодорхойлж огт болдоггүй. Хэрвээ санал асуулгаар асуувал “Англи хэл сурах, Илтгэх урлаг”  гэх мэт ямар ч уялдаа холбоогүй Мөрөөдлийн жагсаалт болдог тул, ингэж тодорхойлоос татгалз.

    1.b. Нөөцөө тодорхойлох
    Сургалтын дотоод нөөц буюу компанийн ажилтанууд ямар сэдвээр ямар хугацаанд лекц сургалт орох чадвартайг тодорхойлох хэрэгтэй. “Жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр” гэдэг шиг ажлынхаа тухай А-Я хүртэл мэддэг ажилтан бол хамгийн сайн сургагч болж чаддаг.  Хамгийн үр дүнтэй сайн сургагчид бол дотоод сургагчид байдаг. Тиймээс өөрсдийн дотоод сургагчидыг бодлогоор дэмжиж, чанартай сайн сургалт, зөвлөгөө зохион байгуулах ажиллагааг цалин, урамшууллын системтэй нь холбож өгөх нь зөв. Дотоод сургалт нь мэргэжлийн бус, туршлагаа солилцох хэлбэрээр эхлэдэг боловч яваандаа илүү чанаржин сайжирч хэлбэржин мэргэжлийн сургалттай өрсөлдөхүйц болж хөгждөг.

    1.c. Сургалтын байгууллагууд болон сургагч нарыг судлах
    Танай байгууллагад хэрэгтэй гэж үзсэн сургалтын байгууллагууд болон сургагч багш нарын жагсаалтыг гаргаж, тухайн байгууллагуудруу хандаж сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл болон сургалтын арга барил зэрэг мэдээлэлийг урьдчилан хүлээн авч тэдгээрийн салбартаа мэргэшсэн байдал, туршлага, сургалтын хэлбэр арга барил зэргийг судалж үзнэ. Мөн өөрсдөнд тулгамдаж буй асуудлаа сургагч багш нартаа хэлж, гарах гарцийг нь тогтмол ярилцаж байх хэрэгтэй.

    2. ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
    Хөтөлбөр нь амжилттай хэрэгжихийн тулд ажилтануудын өдөр тутмын ажил, үүргийн хуваарьтай нягт уялдсан, ажилаа хийхэд нь төвөр учирахааргүй, энгийн шийдсэн байх ёстой. Сургалт хөгжлийн хөтөлбөр явагдаад байна гэж илт мэдэгдэхгүйгээр урсах мэт, өдөр тутмын үйл ажиллагаатай уялдаад урсах мэт хийж чадсан хөтөлбөр хамгийн сайн болсон гэсэн үг. 
    Байгууллагын соёлтой нягт уялдсан хөтөлбөр л цааш амьдарч чаддаг. Хэт албадлагын шинжтэй болгоод ажилтануудын дургуйцлийг хүргэвэл хөтөлбөр амжилтгүй болно. Тиймээс анхнаас нь хөтөлбөрийнхөө ач холбогдолыг  ажилтанууддаа сайн ойлгуулж хандлагыг нь бий болгох хэрэгтэй.

    2.a. Сургалтын хэлбэр, аргачлалууд
    Агуулгын хувьд: 1. Хувь хүний хөгжилд чиглэсэн; 2. Мэргэжлийн ур чадварыг сайжруулах; 3. Ажиллах орчин нөхцөл, текник технологийн шинэчлэлт, ашиглалттай холбоотой сургалт гэсэн 3 чиглэл байдаг.

    Сургалтын орчны хувьд: 1. Ажлын байрны сургалт (ажлын байран дээр богино хугацааны); 2. Танхимын сургалт (сургалтын зориулалтын танхимд); 3. Заалны сургалт (Спорт заал ашиглан, хөдөлгөөнт тэмцээнд суурилсан сургалт); 4. Хээрийн сургалт (Хөдөө, байгалийн сайханд, гадаа талбайг ашиглан өрсөлдөөнт тоглоом, уралдаан хийх замаар баг хамт олны уур амьсгалыг зангидддаг сургалт)

    Сургалтын аргууд: Лекц, семинараас гадна оролцоонд тулгуурласан аргачлалууд түлхүү хөгжиж байна. Жишээ нь: тоглоомын, дүрд тоглох, багийн ажиллагааны даалгавар биелүүлэх, кейс ажиллах гэх мэт. Сургалтын идэвхитэй олон талт аргачлалуудыг ашигласнаар хөтөлбөр сонирхолтой, үр дүнтэй болдог.

    Сургалтын хэлбэр: Биечилсэн сургалтаас гадна доорх хэлбэрүүдийг ашиглавал илүү баялаг хүртээмжтэй болно. Ажилтануудын мэдлэг хүлээн авах онцлогт тохирсон олон талт сургалтын хэлбэрүүд байвал маш сайн.
    1. Аудио: Захирал удирдлагуудын лекц яриа болон чадварлаг туршлагатай мэргэжилтнүүдийн хэлсэн үг зэргийг хураагуураар бичиж аудио архив бүрдүүл. Уг бичлэгүүдийг зохистой дараалалд оруулж заавал сонсох хичээлүүд болгон бэлтгэх боломжтой.
    2. Видео: Онцгой, чухал ач холбогдолтой, дахин давтагдашгүй лекцүүдийг видео болгож архивла. Мөн техник технологийн ашиглалтын заавруудыг видео хичээл болгож бэлтгэ. Видео хичээлүүдийг цуврал болгож шинэ ажилтануудын заавал үзэх хичээлийн жагсаалт гаргаж үзүүл.
    3. Цахим сургалт: Академик мэдлэг дээшлүүлэх, судалгааны чиглэлийн сургалтуудыг цахимаар зохион байгуулах боломжтой.

    3. ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖ ШИНЭЧЛЭХ
    Хөтөлбөрийн явцийг тогтмол дүгнэж сайжруулж байх хэрэгтэй. Байгууллагад тулгарч байгаа асуудал болон ажиглалт, судалгаанд үндэслэн эрэлттэй байгаа сургалтын сэдэвийг тодорхойлж хөтөлбөрт нэмэлтээр оруулж байх нь зөв. Сургалтын агуулга, хэлбэр, сургагч багш нарын чадварыг тогтмол үнэлж, сул талуудыг нь илрүүлж байх хэрэгтэй. Хөтөлбөрийн сургалт -> судалгаа -> үр дүнг дүгнэх -> дахин төлөвлөх гэх мэтээр хөтөлбөрийг тогтмол сайжруулах тогтолцоогоо бүрдүүлэх хэрэгтэй.

    Жамсранжавын Лувсандорж
    Үндэстэн Баг ХХК

  • Д.ЭРДЭНЭЧУЛУУН: Мод тариад алтаа ухсанаас илүү их мөнгө олж сайхан амьдрах боломжтой

    МОНГОЛЧУУД БИД МОД ТАРИАД АЛТАА УХСАНААС ИЛҮҮ ИХ МӨНГӨ ОЛЖ САЙХАН АМЬДАРЧ БОЛНО

    “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн монголд” буюу зуун сая эзэнтэй модтой дэлхийн газрын зургийн хэлбэртэй дэлхийн гайхамшиг болсон хамгийн том цэцэрлэгт хүрээлэнг бүтээн босгох ажлыг санаачлан эхлүүлсэн Дуламжавын Эрдэнэчулуунтай уулзаж ногоон ирээдүйн тухай хөөрөлдсөнөө танд хүргэж байна.

    – Заамарт алт олборлож байсан хүмүүс болон компаниудтай ярилцаж ойлголцож дэмжлэг авч хамтран ажиллаж чадна гэж найдаж байгаа.


    Я: – Одоо яг ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

    – Эхний ээлжинд л Баянгол дүүрэгт. Дээр нь мод үржүүлгийн газраа хийнэ. Өргөжүүлнэ. Би хүчин чадал нь ямар болдогийг мэдэхгүй байна, дараа жил, дараагийн 2 жил гэхэд л…
    Я: – Эхний хөрөнгө босоод ирэхээр нь хамгийн сайн чадвартай хүмүүсээр нь хуримын ордныхоо зураг төслийг гаргадаг тийм ажлын багуудыг, чадвартай хүмүүсийг өөрсөндөө ажилд авах маягаар явж болох уу.
    Яг үнэн. Тэрийг яг мөрөөдөж байна. Би нөгөөдөх манай найз нар хүрж ирээд уулзлаа шдэ тийм үү. Тэднээс би юу хүссэн гэхээр мөнгө хэрэгтэй байна аа, чи дарга нь тийм ээ, яг урьд нь мөнгө аваад хэрэгжүүлсэн төслүүд нь хаана байна харъя, тэрийг ярьсан байгаа. Надад юу гэж хэлсэн гэхээр: Чука чи яг зорилгоо тодорхойлчих оо, яг юу хийх гэж байгаагаа сайхан бичээд өгчих өө. Тэгэнгүүт нь энэ чиглэлийн төсөл нь надад таарах юм байна үз гээд өгсөн байхгүй юу. Эхний ээлжинд бүр дагнасан тэсвэр хатуужилтай чин сэтгэлээсээ хуульч хэрэгтэй. 2-т нь менежер. Манай Буйданбаатар. Эхний өдрөөсөө эхлээд болсон бүх процесийг мэдэж байгаа. Тэнд байгаа амьдралаа бүгдийг нь орхиод ирж байгаа учраас чадалтай дайчин үзнэ гэж бодож байгаа. Дээр нь олон бүлэгт манай хүн байдаг хүмүүстэй харилцах чадвар бас байгаа гэж үэзж байгаа. Энэ хоёр. Дээр нь дүү. Дүүг би нарийн бичгээр ажиллуулна гэж бодож байна. Нарийн бичиггүйгээр хүмүүс хяналтын албагүйгээр ажиллана гэдэг бүтэшгүйн далай болэ. Эхний ээлжинд энэ 3 хүнд цалин өгнө. Дараагийн ээлжинд зураг төсөл гаргах, дэлхийд үорилгоо таниулаад хүмүүст яг яах гэж байгаагаа хэлээд мөнгөө авна. Тэгэхгүй мөнгө орж ирэнгүүт нь чимээгүй байж байгаад юм хийчих юм бол арай аюултай юм болэо. Та нар хийж байгаа, та нар надаа хийж өгөх гэж байгаа юм бишээ гэхэд битгий солиор гэх хүн байж болох боловч солиор биш ээ, чи бидэнд сайхан юм байна буян хийж байна гэдгийг ойлгох хүмүүс гарч ирэх хүмүүс байгаа гэж бодож байна. Тэгэхээр океу гэж бодож байна. Санаа зовохгүй байна. Манай 2 Герман гишүүн ирнэ гээд амлалтаа өгчихсөн байгаа. Тэгэхээр энэ жилдээ ямар ч тохиолдолд 100 мод ч хамаагүй тарьна. Тэр баттай. Өнөөдрийн хурал бол үр дүнтэй болж өнгөрлөө. Хүмүүс маань хэн хэндээ харъяалагдаж хаана ямар бүлэгт орохоо мэдчихлээ. Одоо нөгөө газрынхаа зургийг би авч ирээд лицензүүд нь энэ байна, тэр компанид байгаа юм байна, энэ 3 газрыг ИТХ-аар шийдчихлээ май гээд ороод ирэхэд манай дарга, байгаль орчны аль хэр хүлээж авахнав тийм ээ.Я: – За одоо тэгвэл эрсдэл талаас нь харъя л. Сая гэхэд мазаалай гэхэд 20 хэдэн ТББ байгуулагдчихсан. Бүгд мөнгө босгох гээд бүгд хандиваа далд зарлаад явж байгаа байхгүй юу. Би хүртэл өөрөө хараад сууж байна л даа, тэгвэл яахав? World Garden Mongolia гээд бөөн гарууд мөнгө босгох гээд энд тэндгүй гарч ирээд замбараагүй юм болох вий дээ?
    – Одоо ийм байна л даа, тэрийг патентжуулах ёстой чиний хэлдэг түмэн зөв. Тэрийг хийе.
    Бид нар болохоор ердөө л төслийг нэг том юм гэж харах юм бол нэгдүгээр шатныхаа л ажлыг л хийж танилцуулах ёстой юм байна. Ерөнхийлөгчид ч бай, хэнд ч бай нэгдүгээр шатныхаа юмыг л бэлдэх юм байна за юу. Тэгээд энэ төслийг дараа нь хөгжүүлээд л явах юм байна. Нэмэлт шинэ шинэ ажлын хэсгүүд орж ирээд тэгж байж явах юм байна.
    Яаааг үнэн. Хүмүүс надад ингээд байгаа байхгүй юу, Чука төслөө бич гээд байгаа байхгүй юу, хүмүүст би оролцох боломжийг л өгмөөр байна хэн нь ч бай хамаагүй.
    Хамгийн гол зүйл нь, тэр олон оролцоог зангидаж авдаг баг л чухал юм байна. Хүмүүс дэмжье гээд ороод ирдэг ерөнхийлөгч ч бай хэн ч бай тэрийг бүтэцжүүлж аваад тэрийг цааш нь тэгвэл танай төсөл дээр ингэж хөгжүүлэх тухай өөрсдийнхөө саналыг бичээд ирээч гэдэг юмуу, тэгж цаашаа хөгжиж явах ёстой. Олон сонирхлын бүлгүүд дэмжье гээд ороод ирэхээр одоохондоо яг хаана юу хийхээ мэдэхгүй, юун дээр оролцох нь тодорхой биш байгаа учраас зарим нь гайхсан ч юмуу зарим нь ойлгохгүй байх асуудлууд бий. Хундам нь бол 1-р шатны танилцуулга хийх хэрэгтэй. Хамгийн сүүлд нь ийм өгүүлбэр орох ёстой байхгүй юу, энэ төслийг дэлхийн ч юмуу хүмүүс хамтарч бид нар хийх учраас энэ дээр хийж чадах өөрийн оролцоотой бүх талдаа манай байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх өөрийнхөө мөрөөдлийг хэрэгжүүлэх гэх мэт.
    Хамтдаа хөгжицгөөе, хамтдаа дэлхийн гайхамшгийг бүтээцгээе.Чука нээх олон юм хэрэггүй ээ, эхний 2 3хуудас л нөлөөтэй бүгдийг нь уншаад суудаг хүн байхгүй болчихсоон гэж.
    Бусад дэлхийн хамгийн том цэцэрлэгүүд нь ямар цэцэрлэгүүд байдаг юм? Хамгийн том нь хэдэн орон хамтарч хийж байсан юм зэргийг ингэж харьцуулж харуулмаар байгаа байхгүй юу, Германд ийм цэцэрлэг байдаг юмаа, төдөн хүн хамтарч хийсэн гэх мэт харьцуулсан юм хэрэгтэй байна.
    Учиргүй тусгаарлах гээд төмөр гээд байх юм байхгүй, аль болох байгальдаа ойр, миний хүсэж мөрөөдөж байгаа юм юу гэхээр тэнд амьтны парк хийнэ. Задгай парк хийнэ, хөөрхий муу амьтныг шоронд оруулчихсан хориод байх чинь муухай юм байхгүй юу. Буга явж байгаагаар төсөөлж байна. Тэрэнд учиргүй төмөр юм авааччихаад тойруулаад байх юмгүй. Шашны тэр байрнууд бол заавалчгүй байна. Монголд ирж байгаа жуулчид мод тарина. Яагаад гэвэл Монголын жуулчлалын үнэ өндөр байдаг байхгүй юу, европд мянгахан евро, зарим нь бүр хямдхан. МОнголруу 3000 евро. Тийм юмыг төлөвлөөд ирж байгаа хүмүүс потенциал арай өөр л байгаа. Мод тарья 1 евро өгөөч гэхэд солиор гэх хүн нэг ширхэг ч гарахгүй.
    Тэр хуримын ордон дээр гадаадын хөрөнгө оруулалт оруулж болно, тэрэн дээр заавал махаа идээд байх шаардлагагүй. Германы тийм компани өмнөд африкт хуримын ордон барьчихсан германууд өмнөд африкт очоод хуримаа хийгээд байдаг. Тэнд хуримын ордноос гадна ургийн баяр хийхээр гоё юм барина. Модоо тарьчихаад ургийн баяраа хийнэ, ураг төрөлтэйгээ уулзаад. Хаалган дээр нь хамгаалагчид бий болгоно бүх хүмүүсийг шалгах. Архи тамхи эхнээс нь хэрэглүүлэхгүй. Хамгийн гол нь МОнголчуудыгаа эрүүлжүүлээд ухааруулах гээд байна. Бид нар буруу юманд аймар хэвшчихсэн байгаа байхгүй юу, нөгөө багшийн хэлдгээр цөвүүн цаг гээч юм. Пүрэвбат лам ингэж хэлсэн. Чука энэ чинь бүтэх юм байна. Монголын мод зүлэгтэй холбоотой газрын ихэнх нь миний шавь. Эхлээд зөв сэтгэлээр эхлэх ёстой. Удирдаж байгаа хүн чинь эхлээд өөрийгөө бэлд сэтгэлээ тэгшитгэ. Эхний жилд энэ хэлмэгдэгсдийн цэцэрлэгийг хийгээд 2 жил тэвчиж чадвал амжилтанд хүрнэ. Багшид би мундаг шавь гэдгээ харуулна, өөрөө хийнэ гараараа хийнэ, баримтат кино хийнэ. Багшийг оюун санааны удирдагчаа болгоно.
    Ингээд хүмүүс их дэмжинэ гэж харж бана
    Я: – Монголын улсын хувьд ямар үр дүнгүүд гарах вэ?
    – Дэлхийн цаг уур, агаарын дулаарал, хүмүүсийн жирийн иргэдийн танин мэдэхгүй байгаа байдалийг тэгээд хөрш орнуудын бодлоготой үндэстнээр минь устгах бүхлээр нь залгих бодлогын уршигаар эх орон минь олон сая ямаа, ноолуурын үнийг өсгөж зохиомлоор өсгөж олон сая ямааг сүүлийн 20 жилд бодлоготойгоор өсгөлөө л дөө. Зөвхөн энэ жилд л гэхэд манай улсын хэмжээнд 1400000аар өссөн байна дан ямаа. Энэ бол 5 хошуу малын даац алдагдаж байгаа бэлчээрийн даац хэтэрснээс болж герман судлаачдын гаргасан тооцоогоор бараг 1000-аад 5000 гаран нуур цөөрөм, усны ундаргатай газруудаас бараг 1000аад нь байхгүй болчихсон байж байна. Энэ бол ганцхан Монголд болоогүй дэлхийн цаг уурд хамаатай гэж биднүүсийн өөрсдийн маань Монгол хүмүүсийн маань хийж байгаа бодит буруу үйлдлүүдээс сүйдэж байна л даа. Энэ сүйдэж байгаа нь болохлээр зөвхөн цаг зуурын юм биш энэ бол бидний ирээдүй бүхэл бүтэн үндэстний маань ирээдүй одоо асар том аюулд орчихоод байна аа гээд түрүүнд сая хэллээ. Энэ юу, бэлчээр сүйдэж байна, сүйдэж байна гэдэг бол одоо яг одоо ч гэсэн жишээлбэл бэлчээрийн бэлчээр дэх өвс ургамлын найрлага бүтэц нь тийм ээ асар их алдагдсан байгаа учраас бэлчээрээр дамжуулаад бид нар мах хэрэглэж байгаа учраас энүүгээрээ бид генетикийн өөрчлөлтөнд орчихсон байж байна. Энэ болгоныг үзээд ойлгоод, би бас 21 жил гадаадад амьдраад энэ болгоныг хөндлөнгөөс харахад 2 шатар тоглож байгаа хүнийг харахад хөндлөнгөөс харахад олон боломжууд харагддаг шиг олон боломжууд олон асуудлууд харагдаж байна л даа. Энэ болгоныг таньж мэдчихээд би зүгээр суухын арга алга аа. Тэгээд энэ ажлыг бодож хийсэн бодож явж байгаамааа
    За тэгээд бид нар юуг буруу хийгээд байна юуг зөв хийгээд байна буруугаа яаж засах юм гэдгийг ойлгохын тулд эхлээд цөмөөрөө тал талаас нь тунгааж бодох хэрэгтэй. Тийм ээ одоо байгалийн тэнцвэрт байдал гэж юу юм, бид нар тэрнийг яаж сэргээх ёстой юм, тийм ээ. Яг биднүүсийн ирээдүйн амьдрал бүх л үндэстнийхээ, зөвхөн хэдэн хүнийг ярьж байгаа биш шүү бүхэл бүтэн үндэстэн гэдгээрээ энэ аюулд орчихсон байгаа учраас бид нар маш сэрэмжтэй, бүх ард түмнийг сэрээх хэрэгтэй байна л даа, хамгийн наад захын жишээ гэхэд л олон айлуудаар ороод явж байхад л төмөр шанага хэрэглэдэг айл байхгүй болчихож. Бүгд хуванцар шанага, хуванцар гэдэг юм чинь яг хэрэглэж байх халуун юмыг, ялангуяа буцалж байгаа халуун усанд хэрэглэх эд биш. Энэ чинь дахиад эрүүл мэндийг сөнөөж байна тийм ээ. 2010 онд миний ээж нас бараад би хийдэд очоод чандарладаг хийдэд очоод харахад маш олон, бүр ухаан алдаж унамаар олон залуу хүмүүс нас барсан байсан. Тэгээд би бас дахиад ойлгосон, ийм, яагаад буруу яваад байна аа миний харж байгаагаар бол УБ хотыг усны хам шинжээр хордуулж байна гэж үзэж байгаа тэгээд энэ утаа байна дээр нь идэж байгаа хоол хүнс хятадаас орж ирж байгаа хоол хүнс бол мэдээж ойлгомжтой байгаа тийм ээ ингээд тал бүрээр нь хордуулж байна л даа. Тэгээд нэг хүн надад хэлж байсан сүүлийн 20 жилд ингээд асар ихээр хордуулж байхад Монгол хүн яагаад өөрчлөлтөнд орохгүй байна гэхээр нөгөө малынхаа махнаас. Тэр нь одоо эмийн ургамалтай эмийн ургамлыг иддэг малын махыг бид нар идэж байсан учраас … тал байна тийм үү. Одоо тэр маань бас байхгүй болчихож. Түрүүн өн өөдөр ярьлаа шдэ 20хон жилийн дотор ямааны ноолнуурынх нь бүтэц нь өөрчлөгдчихсөн байж байдаг энэ асар хурдтай өрнөж байгаа байхгүй юу бид нар одоо энэ хэмжээнд ойлгохгүй бол бид нар үндэстэн даяараа байхгүй болох гэж байна яг энэ зорилгоор зорилготой аялал нэвтрүүлэг хийж байна. Одоо би ингэж санадаг юм л даа 17 нас хүрээд 91 онд байхад анхны хятадууд орж ирж байсан. Тэр хүмүүс ямар байдалтай байсан. Тэд нар Цэцэг зочид буудалд буудаг байсан. Ингээд ийм цөөхөн хугацаанд энэ хятадууд манай МУ-ын ЭЗ-т асар их том нөлөө үзүүлдэг болчихлоо. Энэ бол хамгийн том аюул за тэр байгаль орчин ямар нэгэн байдлаар засч болно. Хөрөнгө оруулалт гэдэг юмыг хуулиар ингэж шийдээд олон улсын гарахад хэцүү. Тэгэхээр энэ юмыг аль болох л хязгаарлаж үндэсний үйлдвэрлэл гэдэг юмыг дэмжих ёстой. Би өөрөө Монголд хүрж ирээд монгол хүний хийсэн өмд худалдаж авдаг. Сая хүртэл би хөдөө явахдаа аяны хөнжил Эрдэнэт хивс компанийн үйлдвэрлэсэн аяны хөнжил, гутал өмд би авлаа. Монгол хүн бүр өнөөдөр занших ёстой. Заншвал зөв замруу нь оруулна гэх юмуу тэ байгаль дэлхийгээ хайрладаг усаа хэмнэдэг тэ энэ болгон чинь бидний юм байхгүй юу энэ болгоныг чинь хайрлаж байлгахын тулд яах ёстой вэ хүн бүр бүх хүнд байдаг нэг нандин үнэт зүйл дээр нэгтгэе гэж бодсон. Тийм ээ нэгтгэе. Үндэс суурь байгаа юу, бүх хүн болгоны үндэс суурь болох үнэт зүйл байгаа юу байгаа. Тэр нь юу вэ гэхээр Монгол хүн уяхан байдаг Монгол хүмүүс дэлхийд эхийн тухай бичсэн дуу шүлгээрээ дэлхийд №1. Ерөөсөө хаана ч байхгүй онцлогтой. Эх нутгаа хайрладаг, эх орноо хайрладаг эх …гаа хайрладаг юу хүн болгонд байдаг. Адгийн дуракд хүртэл бий тийм үү. Тэгэхээр их ийм үнэнтэй хэн ч маргаж чадахгүй нэг үнэт зүйл байна шдээ бид нарт тийм үү, тэрэн дээр нь тулгуурлая гэж байгаа байхгүй юу. Тийм ээ. Ээжийгээ хайрлах сэтгэл эх орноо хайрлах сэтгэл эцэг эхээ хайрлах сэтгэл дээр нь нэгтгэчихье, яг тэр нэгдсэнийг нь нэг дор бий болгочихъё. Ээжийнх нь мод аавынх нь модыг хүн бүрт. За ингээд хийсний дараагаар ургийн мод ургийн цэцэрлэг нэг ёсондоо ураг төрлөө таних ёстой. Яагаад гэвэл чи бид 2 ч хамаатнууд байж магадгүй шдэ мэдэхгүй яваад байх тийм үү. Энэ чинь нөгөөдөх биднүүсийг бодлоготойгоор үр дагавар яваад байна шдээ чадахгүй болохоор. Одоо бидний зорилго бол тэр аюул заналтай юмнаас холдъё, ухааръя гэж н тулд ургаа мэдэх ёстой, юмаа хайрлах ёстой. Тэгэхлээр энэ ажлууд ерөөсөө энд л чиглэгдсэн юм бгам. Ерөөсөө энэ хүмүүсийг ухааруулъя, ард түмнээ бүгдээр нь ухааруулъя, нандин хайрладаг үнэт зүйл дээр нэгтгэе л гэсэн юм бгам.

    Я: – Энэ ажил дэлхийд ямар хэрэгтэй вэ гэдгийг та нэг томъёолж хэлнэ үү?

    – Хаа хамаагүй байгаа МУ-д бүр хөдөө хичнээн зуун сая мод тарихын шаардлага нь юу юм бэ гэхээр би 21 жил гадаадад амьдарсаан. Олон сая хүмүүс манлайлагч нар байна аа, тэд нар бүгд дэлхийн дулаарлын эсрэг , дулаарал маань одоо бид нарт хэн хаана амьдрах нь хамаагүй аюулд учруулж байна аа, бид нарт ирээдүй байхгүй болж байна аа, үнэхээрийн үндэсгүй болж байна аа гэдгийг манлайлагч нар мундагчуул ойлгож байна. Тэгээд бүгд дор бүрнээ ойлгож байгаа боловч нэгдсэн нэг талбай алга одоогийн байдлаар. Тийм гоё зохилдуулсан тийм төсөл алга тийм үү. Тэгэхлээр бид нар болуул бодоод энэ дэлхийн дулаарлын эсрэг бодож байгаа хүмүүст яг бодит ажил өөрөө хувь оролцуулах нэгтгээд хамтраад юу ч хамаарахгүй фэйсбүүк дэлхий даяар тарж байгаа шиг мод тарих ажлыг дэлхий дээр гаргаж ирье аа. Хүмүүст хамгийн гол нь баяр баясгалан өгье. Би энд л нэг гоё юм хийх гэсэн шүү гэсэн бололцоог гаргаж өгье. За тэгээд энэ ажлыг хийгээд явсны дараагаар дэлхийн хүмүүс ухаарна. Бид нар чинь бас хэл яриа ондоо боловч, шашин шүтлэгээрээ ондоо боловч хамтарч ажиллах түвшинд хүрчихжээ, хамтарч ажиллаж болох юм байна аа. Энэ дэлхийн олон том асуудлуудыг хамтын хүчээр шийдэж болох юм байна аа гэдгийг л дэлхийн ард түмэн ойлгохдоо энэ ажлын ач холбогдол оршино.За бүс нутгийн асуудлууд байна л даа, тэр нь юу гэхээр манайд дэлхийн цэвэр уснуудын том нөөц болох байгаль далайд цутгаж байгаа сэлэнгэ мөрөн маань туул голоор тэжээгддэг, туул гол маань цэвэршээд тэрнийг цэвэршүүлчих юм бол Сэлэнгэ маань цэвэршээд, Сэлэнгэ маань цэвэршчих юм бол Байгаль далай маань үүрд мөнхөд цэвэр ариун байх тийм ээ энэ нөхцөл нь бүрдэж бгам, тийм учраас энэ бүс нутагтаа ч бас ач холбогдолтой. МУ-д Солонгосууд Япончууд мод тарих гээд оролдож байна өөрснийхөө махаа идэж хийж байгаа юмаа хамгаалах зөвхөн тэр утгаараа ч биш, ингээд ач холбогдолтой болох юм байгаамаа

    Я: – Энэ ажилруу яагаад орох болсон вэ?

    – Би олон жил хөдөлмөрлөөд та нарын бүтээж чадлаа өөрийн гараар. Хүн аягүй сонин юм билээ, нэг юм хийгээд дуусчингуут дараагийнх нь асуудал орж ирдэг юм билээ. Хийвэл өндөрсөөд байдаг юм билээ би юу бодсон гэвэл барилгын хуурай гор…гэж байдаг байхгүй юу хуурай … усаа хийгээд
    Бүх юм чинь стандартын дагуу байж бүтдэг байхгүй юу, одоо манай монголд гадна талын шалыг/шатыг стандартын дагуу хийж байгаа нэг ч газар байхгүй яагаад гэвэл тэр зуурмаг нь болуул буруу бүтэцтэййй тэ, ерөөсөө ямар ч юм стандартын юу хангаагүй учраас бүгд нурсан байдаг тийм үү, энийг би харчихаад Германд хуурай зуурмаг хийдэг юм байдаг байхгүй юу, зориулалт зориулалтаараа 2 литр ус хийгээд зуураарай, гээрэй ч гэдэг юмуу тэ, тийм хуурай зуурмаг хийе гээд би яг тэр барилгаа ашиглалтанд оруулсан 2006 онд бодож байлаа. Зөндөө зүтгэлээ, зөндөө юмыг ойлголооо, энэ зуун модны Дарханы тийм ээ цементийн үйлдвэрийн гаргасан цемент бүгдийг нь аваад Германы мэргэжлийн лабороторид компанид шинжлүүлээд ийм ийм бүтээгдэхүүн хийж болох юм байна гэдгийг ингээд аваад үзлээ цуглуулчихлаа. За ингээд байж байтал би бас бодлоо
    Барилгын материал холбогдлын газрын Намжилдорж ч билүү тэр ахтай уулзсан чинь өө наадхыг чинь энэ Эрэл компани хийх гэж байгаа гэж надад хэлдэг байхгүй юу, Максип гээд брэнд оруулж ирдэг гэж хэллээ. Тэгэнгүүт нь би бодлоо, хүмүүс хийх гээд эхэлчихсэн зүтгэж яваа юмыг бид нар зэрэгцэж давхиад жижигхэн зах зээл дээр нэг нэгнийгээ унагаагаад яах вээ, тэгээд би шууд тэгээд хаагаад ингэсэн. Бид нар нэг нэгнийгэаэ дэмжиж ажиллах ёстой болохоос нэг нэгнийгээ шатаах ёсгүй. Ингэдэг учраас бид нар ерөөсөө урагшаа явахгүй байгаад байна. За тэгвэл ондоо юм бодъё. За тэгээд жоохон пауз авлаа. Тэгээд нөгөөдөх Германд амьдрах нөгөөдөх виз мизээ аваад ингээд бүх юмаа хөөцөлдөөд яг тэгээд таарлаа. Оюутныхаа визийг болиод жирийн үнэмлэхтэй болоод 2009 он боллоо. Тэгээд явсаар байгаад 2010 онд 1 сард 2 сард ирлээ. Ээж минь нас барлаа намайг ирсний дараа. Ээжийнхээ дурсгалд зориулж зүгээр ингэж би явмааргүй байна, миний ээж өөрөө хүүхдийн эмч, дандаа бусдын төлөө гэж явдаг би юм аваад өгөхөд хадгалсаар байгаад дүүдээ өгчихдөг хүүхдүүддээ өгчихдөг бусад хүнд өгчихдөг тийм хүн байсан тэ миний ээж, тэгээд би энийг зүгээр өнгөрөөмөөргүй байсан, за тэгээд ээждээ зориулж мод тарья гэж бодоод хашаан дотроо мод тарьсан, 170 мод тарьсан, зүлэг мод гайхамшигтай, байгалимйн бүтэц ургахдаа хүртэл аягүй сонин юмнууд тохиолдсон. Тэгээд би ингээд … гэж ярьсан шдэ тэ, мөнгөгүй байгаад байдаг карманд 20 төг байгаад байдаг, яаая даа гэж бодоод гэхдээ би мод тарьж чадна гэдгээ мэдрээд байгаа байхгүй юу, тэгээд манай ах хэлсэн тэ ялалтын талбай дээр мод үржүүлгийн газар нягтлан болчихоод байж байнаа, тэгээд яг тэр долоо хоногт нь ерөнхийлөгч зарлиг гаргаад модны өдөрийг зарлаад ялалтын талбай дээр 3 гэр барьчихсан байгаа байхгүй юу 2 давхар нэг ногоон хүрээтэй гэр барьсан, тэгээд би давхиад орлоо, нэг үг солилцохгүйгээр надад мөнгө өгөхгүй гэдгийг нь мэдэж байгаа байхгүй юу, шууд нүдийг нь хараад л мэдэж байгаа байхгүй юу …бүсгүйн нүдийг харлаа шууд ойлгочихсон би. Юу ч ярих шаардлагагүй шууд гүйж гараад машин дуудаад шууд нөгөө … нөгөө бүсгүй аймар гайхлаа тэ, би мөнгийг нь авчихсан ч билүү гэж бодож байгаа байхгүй юу тэ, хүн учиргүй мөнгийг нь өгөх…. гээд байнгуут чинь гайхна биз дээ, тэгээд би хэллээ за би ингээд байшингаа аваад зугтаачихаж чадахгүй ээ, энчээ ингээд байжинаа, одоо дараагийн 7 хоногт мод тарих … дууслаа. Энэ моднуудаасаа надад нэгийг өгчих өө, сүйрээд унахгүй ээ, би чамд мөнгөтэй болохоороо өгчихнө өө, за гээд, шууд аваад очоод тарьлаа, тэгээд байж байтал манайх чинь нөгөө налуу шдэ лантуугаар цохисоор байгаад бүгдийг нь зөөгөөд хаячихлаа, тэгээд нөгөөдөх ийм налуу газарт нөгөөдөх үрээрээ ургуулах гэхээр урсаад байдаг байхгүй юу тэ, тогтохгүй аймар … тэгсэн чинь манай урд талын Монгол дизель гээд компани гээд байгаашдэ, тэр нь тохижилт хийгээд бүх юунуудаа гаргаад хаях гээд бэлджийдаг байхгүй юу, давай би авъя гэхэд өө ав ав гээд баяртай байгаа юм чинь, давай….х гээд яаая даа гэж бодоод явж байсан чинь нэг залуу өргөө рүү алхаад явж байсан чинь нэг залуу …ямар сонин юм бэ тэ, яг ингээд налуу хэсэгт нь дүүрсэн, тэгээд модоо тарьсан, тэгээд мундаг ургасан, тэгээд би нөгөөдөх, анх нөгөө анх яг эхний байдалдаа бетон ямар байв, дан ажил хийж байхдаа ямар байв тэ, зүлгээ тарихад ямар байв, мод тарихад ямар байв, бүгдийг нь яг зураг аваад яваад байсан байхгүй юу, ингээд бүх ингээд ургасны дараагаар бүгдийг нь би нөгөөдөх хурууныхаа хээг өгөөд шинэчилсэн бүртгэл хийдэг шдэ тэ, өгөөд орсон чинь …ах дууддаг байхгүй юу, Чука чи аягүй гоё мод тариад байсан тэ, альбомоо өгчих би чамайг уралдаанд оруулна аа гэв ээ, 50 мянган төгрөг зарцуулаад л аягүй гоё зураг мургаа угаалгаад л альбом хийлээ, тэгээд дүүргийн уралдаанд оролцуулна гэлээ, за океу дүүргйин уралдаанд оролцуулна гэх юм бол энэ хавьдаа л лав над шиг ийм юм хийсэн хүн алга, тэгэхээр ямар ч байсан 3-р байр бол найдвартай гэж бодож байгаа байхгүй юу яг. Тэгээд би хэлэхгүй юу дахиад нөгөө уралдаан муралдаан юу болсон бэ би мөнгөө авъя гэсэн чинь нөгөөдүүл чинь инээгээд та чинь ёстой алдаг гар байна, уралдаанд орчихоод шалгаруулаагүй байхад мөнгөө авъя гээд байдаг хүн байдаггүй шд ямар сонин юм гээд, гүйээ гү ямар ч байсан би 3-р байранд орсон нь найдвартай би мөнгөө авъя надад мөнгө хэрэгтэй болоод байна гээд, та байж бай байж бай хэд хоногийн дараа зоригоо ах хүрээд ир гээд очсон чинь харин таны материалыг хот руу явуулчихсан гүйээ тэгээд хот мот маань яамай надад энэ дүүрэгт ямар ч байсан би байр эзэлсэн би мөнгөө авъя гээд та байж бай л даа гээд дахиад 2 3 хоногийн дараа очсон чинь за хотоос шалгарч байна шүү гээд за гээд очсон чинь харин шалгараад түрүүлчихсэн байсан, тэгээд хотын даргаас шагнал өгсөн. Тэгээд би хотын дарга Мөнхбаяр даргын гарыг бариад тавьдаггүй байхгүй юу хүмүүс гайхаад хажуу талын хүмүүс гайхаад намайг тэ, за Мөнхбаяр дарга аа дараагийн удаа би аягүй том төсөл барьж орж ирнэ шүү тэ, тэгэхэд та дэмжих үү? Гээд, тэгээд 4 сард Берлинд очиход нь Эрдэнэчулуун байна аа гэхэд намайг шууд таньж байна лээ шд тэ, тэгээд шагнал авч байх мөчид надад санаа орж ирж байгаа байхгүй юу би 170 мод тариад ингэж гоё болгочихож байгаа юм чинь Монголчуудыг бүгдийг нь нэг дор цогцлоож чадах юм бол аймар том юм болох юм байна гээд санаанд орж байгаа байхгүй юу тэгээд тэрний өмнөх жилд нь Берлинд байдаг Монголчууд шинэ жилээ хийгээд ширээнүүдэд интернэт тавьчихаж байгаа байхгүй юу тэгээд номерлцон, тэгээд бид нар цэцэрлэг хийж болно оо, бид нар нөхөн сэргээж болно, аа цэцэрлэг байгуулж болно, аан гэхдээ хаана ч байдаг юм хийвэл энэ хэнд ч сонирхолтой биш, тэрнээс 100 жилийн өмнө хийцэн хүмүүс ч байна, 300 жилийн өмнө хийцэ ч улсууд байна, сонин биш. Жишээ нь яаж дэлхийн хүмүүсийг татах вэ, тэгэхээр бидний бүтээлүүд маань эхнээсээ л маш гайхамшигтай ажил байх ёстой, дэлхийн бөмбөрцөг, одоо байгаа таван тив гэдэг бол гайхамшигтай, африкийн хүмүүс африктаа, америк хүмүүс америктаа, жирийн иргэд, жирийн иргэд шүү мундагчуул биш, жирийн иргэдэд оролцох боломжийг өгье өө, тэрүүгээрээ дэлхийн цэцэрлэг гэж байгаа шүү, тэрнээс бол бараг манай монгол улсаас бусдад нь бүгдэд нь байна тийм үү, тэгэхээр жинхэнэ утгаараа дэлхийн цэцэрлэг ямар байх уу гэхээр дэлхийн хүмүүсийн оролцсон оролцоотой байх юм тийм үү, гэж бодож энэ ажлыг хийхэд хүрсэн юм бгамаа. Аймар урт түүх ярьсан уу тэ кк

    Я: – Таны хамгийн том зорилго юу вэ?

    За, харж байгаа зорилго бол ерөөсөө л ийм, бид нар дэлхий ертөнц бол ерөөсөө л ганц юм. Бид нар зүй бусаар харьцаад, хүн бол ерөөсөө эдэлж хэрэглэх юм нь ч бэлэн байдаг, аа тэрнээс илүү эдэлж хэрэглэх юманд шунаад байгаа чинь ерөөсөө аймар буруу байгаад байгаа байхгүй юу, энэ их шунал тийм ээ, энэнээсээ болоод энэ газар дэлхийг сөнөөдөг, ирээдүйгээ … байгаа чинь эндээ байгаад бгам. Энэ их буруу шүү, энэ чинь буруу шүү тэгвэл юу хэрэгтэй юм бэ, ганцхан гэр бүл мөртлөө олон давхар байшин бариад амьдраад байх ерөөсөө шаардлагагүй ээ, хэрэглээгээ хэрэгцээгээ багасгая аа, ялангуяа баруунд Германд бол аймар хүчтэй явж байгаа байхгүй юу, Герман улс мундаг юу амьдардаг шдээ юу билээ, ерөнхий нөгөө зөв хэвшилтэй, архи уугаад хэтэрхий архи уугаад яваад байхгүй, орой 5 цагаас хойш хоол идэхгүй тэ, мэдэхгүй хүмүүс бол тэрийг аймар нарийн харамч марамч гэж ярьж болно, энэ нь ерөөсөө харамлаад юмуу нарийлж байгаа юм ерөөсөө биш. Зөв хэрэглээ. Нэгэнт хэрэглэж чадахгүйгээс хойш ерөөсөөө хэрэггүй шдэ, зөв хэрэглээнд сургая. Дэлхийн хүмүүсийг шүү. Дэлхийн хүмүүсийг зөв хэрэглээнд сургая, зөв юманд сургая. Энэ их машинтай 4 7 милляард машин уначихаад юу болохов тэ, энэ болгоныг зөв юманд оруулахын тулд хамтарч ажиллах ёстой, хамтарч дасгал сургуулилалт хийх ёстой тийм үү, тэгсэн цагт, энийг хийгээд бэлэн болгосон цагт дэлхийн хүмүүс ойлгочихно. Аа хамтарч чадах юм байна, зөв юмандаа төвлөрч чадах юм байна, зөв голдиролд орж чадах юм байна, дэлхий ертөнцөө аварч чадах юм байна. Ач холбогдол нь тэр.

    Я: – Ажлын явагдах үе шат, төлөвлөгөө ямар байгаа вэ?

    – Хамгийн анх санаа төрснөөс хойш би өөрөө гадаадад байсан учраас та бүгдтэй биечлэн уулзах боломж байсангүй ээ тийм ээ, мний хувийн амьдрал гээд. За тэгээд би юу гэж бодсон гэхээр эрх биш гэртээ компютертэй хүмүүстэй танилцъя, эрх биш ажил дээрээ ком-той хүмүүстэй ярилцъя, гэр хорооллын хүмүүстэй харилцахад бэрх байна хол байна, аа ком-той хүмүүс чинь эрх биш нэг холбоо тогтоогоод суухад эхлээд би танилцуулъя хүмүүстээ танилцуулъя, ингээд нэг бүрчлэн ярья, за ингээд явлаа. Мундаг супер явж байлаа тэ, тэгсэн чинь нэг өдөр пан, алга болцон тэ энэ чинь л ингээд алга болгосон хүмүүс шоконд орсон тэ, одоо ч хүртэл шокноосоо гарч чадахгүй байгаад байна, бага багаар гайгүй болно гэхдээ болоогүй, тэгээд аймар шоконд орлоо хүмүүс маань алга болчихлоо тэгэхээр надад аймар том сургамж өглөө. Тэгээд фэйсбүүкд орлоо, хүмүүстэй танилцлаа хүмүүс үр бүтээлч биш байдлаар орж ирдгийг ойлголоо. Хүрээлэл нь ямар юм байдгийг би ойлголоо, энэ 4000 хүнтэй би 4000уулантай нь бараг ярьлаа асар их цаг зарцууллаа. Хэдийгээр өнөөдөр ирэхгүй байгаа ч гэсэн тэр хүмүүсийн сэтгэлдэх галыг нь асаачихсан. Би бүр тууштай явж байгаа, би бүх юмыг орхиод явж байгаа гэдгийг хүмүүс харж байгаа, заавалчгүй тэр хүмүүс пост коммент бичих албагүй, уншаад л явж байгаа, уншихгүй хааяаа нэг хардаг ч хүн байгаа. Миний бүр санаанд орж байгаагүй хүмүүс хүртэл гэнэтхэн юм бичдэг, уншаад явж байсан байгаа байхгүй юу тэ, эндээ асуудал байгаа. За одоо твитерт хүчтэй үзнэ хүчтэй орно. За энэ бол медиа талдаа шүү. Одоо зохион байгуулалт талаасаа ярья. Эхлээд төрийн бус, за ямар ч юм хууль зүйн үндэстэй байх ёстой. хуулийн этгээд байх ёстой, хуулийн этгээд болохын тулд эхлээд ТББ түрүү жил байгуулсаааан. За ингээд явж байхад хүмүүс маань, юу гэдэг билээ энэ чинь яг ном журмаараа явж байгаа зарим хүмүүс аймар их мөнгө олно гээд бодчихсон хүмүүс ч явж байгаа, бүтэн жил яваад итгэл үнэмшилтэй болж чадахгүй байгаа хүмүүс ч байгаа, янз бүрийн хүмүүс байгаа. Тэр бол нормал. Байх ёстой. За ингээд дараагийн шатандаа орж ирж байна тийм үү, дараагийн ш атандаа орлоо нөгөөдөх бүтэн жил ярилцсан хүмүүс сэтгэл зүрхийг нь ойлголцсон хүмүүс сэтгэлийнх нь галыг нь асаасан хүмүүсээ цуглуулж байна. Бүгдийг нь цуглуулаагүй шүү. Өнөөдөр би ТББ гэдэг байдлаар л цуглуулсан шдэ, тэрнээс биш бүх нөгөөдөх ярилцсан бүх фэйсбүүкт ярилцсан бүх хүмүүсээ оруулах гэж оролдоогүй эхний ээлжинд тэ би дараа нь гэж бодсон тэ тийн.
    Тэгээд багаа бүрдүүлсний дараа, эхлээд яг юунаас эхэлж явах юм гэдэг таны төсөөлөл?
    Яг ажлаа гэдэг нь яг аль алийг хэлж байна вэ? Мэдэхгүй, заамар дээр юмуу яг алийг хэлээд байгам?

    Одоо Заамар дээр л гэсэн үг л дээ, тарих газруудаа та яг ямар ямар
    Аа за ингэнэ, ингэнэ. Түрүү жил түрүү жилийн Энхтөр ахыг манай Германд …ийм ийм байна аа гээд. Ерөнхийлөгчийн айлчлалын үед повэрпойнт прэснтэйшнийг …-д манай бүгдээрээ ажиллаа л даа. Тэгж байхад тэр хүн оон ийм хүн байдаг юм байна шүү, тэгээд Энхтөр ахтай намар 8 сард Энхтөр ах намайг Заамарт аваачаад аан ингээд бүтэн өдрийн аялал хийгээд, бүх газруудаар яваад ингэсний дараагаар би нөгөөдөх анхандаа бол аймар хэцүү санагдаж байсан яагаад гэвэл ядаж л нөгөөдөх мод үржүүлгийн газраа ч хийж эхлээгүй.
    Тэгсэн чинь аз таараад Энхтөр ах мод үржүүлгийн газартай байсан. За энэ жил юу хийх вэ гэхлээр, бид нарт бааз суурь байгаа, Энхтөр ахын мод үржүүлгийн газрыг өргөжүүлнэ. 1-т. Бүр далайцтай хийнэ. 2-т нь гэх юм болуул, энэ цэцэрлэгээ хийнэ. Яаж ч байсан хийнэ. Бүр ёстой нэг зүтгэсээр байгаад хийнэ. За 3дахь ажил нь гэх юм бол ахын хэлсэн 3 газар байгаашдэ, тэрний 1-т нь 100 мод тарина. Одоо миний 6 сар хүртэл хийх ажил энэ юм бгам. Тэрэн дундаа, мод тарьж эхлэхээс өмнө, яараад байгаагийн учир юу гэвэл чи бол медиа маркетингаа хийгээд байгаа, би одоо юу хийх вэ гэхээр нөгөө нийгэмд. Манай Герман гишүүн надад аймар эрч хүч өгч байгаа байхгүй юу, дэлхийн 30 улсад төсөл хэрэгжүүлсэн мундаг байгаа байхгүй юу, чи монгол улсынхаа заавалчгүй ерөнхийлөгч байх албагүй, гол нь хүлээн зөвшөөрөгдсөн, нэг…тай улсуудтай нэг бүрчлэн уулзана. Энэ улсуудыг ажилдаа оруулна. Тэрний дагуу багштай ярина, Пүрэвбат. Дараа нь Баттулга ахтай уулзана, Хөдөө аж ахуйн яамны сайд. Дараа нь Ганбаатар ахтай уулзана. Чойжамц гуайтай уулзах гээд би ярьчихсан байгаа. Сосорбарам ахтай уулзана. Ерөнхийлөгчийн бүх зөвлөхүүдтэй нэгбүрчлэн уулзана. Ерөнхийлөгчтэй уулзах гээд байна шдэ, тэр хооронд манай бүлгийнхан нөгөө тараах материалаа өгөөд яваад байна шдээ, тэр хооронд би нөгөөдөх хүмүүстэй яриад яваад байна шдэ, ямар гайхамшигтай мэдээ вэ Лука, түрүү жил манай ТББ байгуулагдсан Цогтсугар ах маань ерөнхийлөгчийн зөвлөх болчиж. Дээр нь Батзаяа байгаа,хуучин ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга байсан одоо ММ агентлагийн дарга болчихжээ. За энэ хоорондоо ярьж байхдаа баримтат киноныхоо бичлэгийг аваад яваад байна . Энэ 3н ажлыг хийхээр төлөвлөж байна.
    Юу юу байгуулна гэж та төлөвлөж байна? Зохион байгуулалт.
    2010 онд ирээд 2хон удаа ТВ үзсэн. Нэг нь болохоор аав маав нь бүх хүмүүс нь алуулцан нэвтрүүлэг байсан, нөгөөдөх нь болохоор багшийн нэвтрүүлэг байсан. Багш бид хоёр юу ярьсан гэхээр манай Монгол үндэстний барилгын онцлог, классик аргууд. Шууд толгойд шингэчихсэн байхгүй юу, яг энэ цэцэрлэгт хүрээлэнд дэлхийн Монгол барилгын онцлогоор барина, юун хятад нтр биш шүү. Хятад биш байна, Солонгос биш байна, Тайландын барилгын стилл биш байна гэдгийг онцлон тодорхойлж харуулах барилгууд баригдана. Тэнд юу байхав гэхээр хамгийн түрүүнд ажилчдын байр байна. Ажилчдын байрыг барихдаа хаягдал цаасыг нягтаршуулсан байр, за тэнд хэн ажиллах юм бэ гэхээр одоо ирэх долоо хоногоос эхлээд би Эко Ази сургууль дээр хамгийн түрүүнд очъё гэж бодож байна, тэгээд энэ байгаль орчны холбогдолтой болон мод тарьдаг одоо ландшафтын сургуулиуд хаана байна тэ, ХААИС, ШУТИС, Эко ази гээд бүгдэнгээр нь би явна, тэнд хүүхдүүдтэй багш нартай уулзахаас гадна, 2011 онд Учралын ….тогтсон юм. Аймар сонин. Тэр нэвтрүүлэг ямар нэвтрүүлэг байсан бэ гэхээр бүтэн өнчин хүүхдүүдийг 18 нас хүрэнгүүт МУ шууд баяртай гээд байрнаас нь хөөгөөд гаргадаг юм гэнэ ээ, 18хан настай бүтэн өнчин хүүхэд хаана очих уу ойлгомжтой тийм үү, ийм орчинд жил болгон 50 орчим хүүхэд гардаг юм гэнэ ээ, тэр хүүхдийг би авмаар байна, тэр хүүхдүүдийг энэ сургуулиудад сургамаар байна, энэ дээр бас Герман нөхөртэй Монгол эмэгтэй, Германаар орчуулаад байгаа бүсгүй бгаз? Тэр энийг даагаад явах юм бгам. Хүнээ бэлдэнэ шдэ бид нар. Тэрийг хийгээд явах юм бгама ирэх долоо хоногоос. За гол асуулт юу байна?
    Юу юу байгуулах вэ?
    Аан тэрэн дээр байна шдэ, дэлхийн хосууд ирдэг дэлхийн гайхамшигтай том 4 төрлийн шашны сүмтэй, тийм хуримын ордон барина. Монгол хүүхдүүдийг амраадаг амралтын газар барина. Мэдээж олон улсаас мод тарихад туслах гээд, тусламжийн….байна. за энэ гурав ямар ч гэсэн байна. Аа тэгээд усан бассейн гэх мтэ, яг нүдэнд тодорхой харагдаж байна л даа, сая багштай очоод ярилаа, хийд байгуулъя аа, та зураг төслөө гаргаж өгөөч ээ гээд. За дараагийн асуулт. Наадахаар чинь явчих юмуу? Тийм энүүгээр л явчихна.
    Хүлээгдэж буй үр дүн гэж, та энэ төслөөс ямар үр дүнг хүлээж байна?
    Үр дүнг ярьчихсан дөө, аягүй их алт ухаад байна, бэлчээрийн талбай модтой болно, зүлэгтэй болно. Мал өснө, мал эрүүлжинэ тийм ээ, тэгээд хүн бүр эрүүлжинэ. Нутгийн иргэд тогтмол орлоготой болно, хамгийн наад зах нь гэхэд л 10хэдэн давуу тал банйа л даа.
    Одоо ингээд жишгээ илэрхийлчихсэн зөвлөх баг ч гэдэг юмуу хүмүүсийн жагсаалт надад хэрэгтэй байна л даа?
    Аа тэрийг би чамд гаргаад өгчихье, тэрэн дээр ямар хүмүүс байх вэ гэхлээр, түрүү жилийн 4 сард Халлэ гэдэг хотод Монголын …./34:34/судлалын 50 жилийн ой болоод, тэнд дэлхийн 10хэдэн улсуудаас 210н хэдэн эрдэмтдийн Монголоос 32 нь гарч байсан, тэр хүмүүстэй би бараг нэг бүрчлэн бүгдэнтэй нь уулзсан байгаа. Тэр улсуудыг бүх хаяг надад байж байгаа. Тэр хүмүүс бол тодорхой хэмжээгээр оролцоно. Дээрээс нь манай гишүүд байна, 1-т Германы Люүбек гээд хотод амьдарч байгаа Манфрэт Хэдбак гээд хүн байгаа, тэр болохоор 91 оноос хойш манай МУ-д гурван газар мод үржүүлгийн газар хийсэн хүн байгаа. 2-т Вааян Штэфан гэдэг хотод байгаа европдоо 3-т ордог Хөдөө аж ахуйн том захиалагч хүн байгаа. Энэ хүн бол бидний ажлуудыг эхэлсний дараа том тусламж үзүүлнэ ээ гэсэн амлалт өгсөн байгаа. 3-т нь гэх юм бол Ханна кнафт гэж хүн байгаа. Германы байгаль орчны газрын дарга, 1976 оноос хойш Монголд олон удаа айлчилсан, байгаль судлаач хүн байгаа. Тэр хүн мундаг туслалцаа үзүүлэхээ амалсаан. Герман хүмүүс амалсан бол тэрэндээ хүрдэг ээ. За тэгээд европын парламентийн бүлгийн гишүүн эмэгтэй байгаа. Тэр бас туслана гээд амалчихсан байж байгаа. За тэгээд европын 3дахь том онгоцны буудлын дарга нь Монголч эрдэмтэн хүн байдаг юм. Тэр хүн бас мундаг туслалцаа үзүүлэхээ амалсан. Бас нэг хүн нь болохоор манай гишүүн байгаа. Тэр болохоор дэлхийн 30аад оронд байгаль хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлыг удирдаж байсан хүн байгаа. За ингээд эхний толгойд бууж байгаа хүмүүс ийм байна, дээр нь бол манай Одгэрэл гээд Германы хөрс сайжруулдаг Хэропак технологиор хийдэг компани байдаг тэрний төлөөлөгчөөр ирэх юм байгаамаа. Хөрс шинжилгээ, хөрс баяжуулалт дээр бас ажиллах юм бгам. Дээр нь манай тэр Сүхрагчаа гээд гишүүн байгаа. Тэр Враяберг гээд хотод уул уурхайн их сургуульд Монгол Германы ЗГ хоорондын байгууллагын гэрээний тэтгэлэгт сургалтаар сурч байгаа. Гэх мэт ингээд олон хүмүүс байна аа. Мэргэжлийн талаа гэвэл ийм байна.
    Өнөөдөр ирсэн Ганчөдөр Хандаа эгч гэх мэт хүмүүсийг бүрдүүлнэ ээ. Зөвлөх багаас манай менежер болох Буйданбаатар маань эхний өдрөөс эхлээд мундаг явж байгаа. Дээр нь мундаг ажил оруулж байгаа эгч бол манай өвөрмонгол эгч Урнаа байгаа, дэлхийн 100 мянган хүнтэй стадионд Монгол дуугаа хөгжимгүйгээр дуулж байсан тэр хүн бол мундаг том хүч болж орж ирж байгаа. Тэр үед төсөөлөгдөж байсан байхгүй юу, энэ ажилд маань Урнаа эгч ороод концертийнхаа дараа Би нэг мод тарих байгаль орчны чиглэлийн ажил хийж байгамаа, хэрвээ сонирхсон хүн байх юм бол надаас ирж танилцуулга аваарай гэж хэлээд гарахад миний нүдэнд харагдахгүй юу, бид нар энд “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн” ТББ газраа албан ёсоор авлаа. Албан ёсоор ажлаа эхэллээ. Тэрний дарааагаар тараах материалаа модны хэлбэртэй, номертой.
    /40:30/Дэлхийн модны цэцэрлэгт хүрээлэн заамарт гэдэг нэртэй. Франц ч юмуу өөр нэг оронд энэ ТББ байгууллаа гэхэд тэрийг яаж албажуулах вэ? Эсвэл төвөөсөө лиценз авдаг ч юмуу, жишээлбэл тийм арга хэмжээ манайх ЗБлдаг байхгүй юу, Америкт төвтэй, дэлхийн бүх оронд арга хэмжээ нь зохиогддог, нэг лиценз өгдөг байхгүй юу, та нар одоо энэ лицензийн дагуу ү.а явуулаарай гээд стандартыг нь тогтоогоод өгчихдөг, тэрнийх нь дагуу л явуулдаг байхгүй юу, тэрнээс халих юм бол, тэрийг жишээ нь тэгж стандартжуулах уу? Яаж албажуулах вэ? Тийм төсөөлөл байгаа юу л гэж.
    Эхний ээлжинд Монголчууд байгаа газар, Монголчууд ихээр байдаг Солонгос Чех гэх мэт улсуудад байгуулна. Хайгаад л явж байна. Тэрийг байгуулахын өмнө ядаж тараах материалаа хийгээд хүмүүст үзүүлэн таниулах юмаа хийсэн байх хэрэгтэй. Би нэг удаа очоод яг сайхан зохион байгуулна.
    Би нэг АНУ иргэн байлаа гэж бодъё, мод тарихыг хүсэж байгаа, тэгвэл яг тарья гэвэл яг яах уу?
    Амархан. Тэр хүн 2 аргаар тарьж болно. Өөрөө биеэрээ оролцох. Хамгийн эхний барилгажилт гэдэг юмуу тэр юм нь бол World Camp байгуулна. Хүмүүс ажиллана, хажуугаар нь амарна. Тийм юм дэлхий даяар байна, тийм байгаа. Тэнд ажиллаад амарч болох нь ээ, 2-т нь интернэтээр модоо захиална. 144 төрлийн мод, зурагтайгаа, латин нэршилтэйгээ байж байна. Тэр хүн хулганаараа татлаа, өөрийнхөө дуртай газраа тавьлаа. Номероо авлаа. Эсвэл нэрээ өгнө. Номероо мартаж болно, тэгвэл нэрээрээ хайгаад л олчихно. Нэг мод тарьвал 50 доллар ч юмуу, 20 доллар ч гэдэг юмуу тэ, энд нь дугаарлах, арчилгаанууд, жилийн татвар гэх мэт багтана. Жилийн та баталгааны 2 доллар ч юмуу, зөвшөөрч байвал баталгаажуулаад л болоо.
    Тариулагчид дараа жил татвараа төлөхгүй бол яах уу? Төлөхгүй бол ямар ч байсан тэр модыг үхүүлэхгүй нь мэдээж, явуулаад л байна, тэр хүн 3 жил 4 жилийн дараа …
    Төслийн багт ажиллаж байгаа хүмүүсээ ТББ-т албан ёсоор гишүүнчилж явах уу гэдэг асуудал байна л даа?
    Тэрийг асуучихъя л даа, хүн дуртай үедээ орно биз, дургүй бол болино л биз.
    Санхүүжилт?
    Санхүүжүүлэх асар олон арга зам банйа, хамгийн эхлээд биднүүс ерөнхийлөгчтэйгээ ярина аа, ерөнхийлөгчтэй хамтарч ажиллана аа, ерөнхийлөгчийн өөрийн зарлиг байна, ойн тухай хууль мод тарих тухай хуулиуд зарлигууд байж байна. Нэгэнт л зарлиг гарчихсан, хууль гарчихсан бол тэрийг хэрэгжүүлэх ёстой. ЗГ, хэрэгжүүлэх агентлагууд байгаа. Тэр ажлыг одоохондоо хийж эхлээгүй байгаа. Фонд гэж байдаг болов уу үгүй болов уу би мэдэхгүй байна. Миний ойлгож байгаагаар одоогийн байдлаар бол хэрвээ Монголын иргэн болгон жил бүр нэг мод тарьж байх ёстой, ёсгүй бол тэр мөнгө гарах зардлыг …тэр фонд хаа байна? Байхгүй бол тэр фондыг байгуулна. Тэрнээс манайх санхүүжилт авах хууль зүйн эрхтэй шүү. Яагаад гэвэл бүх Монголчуудын хийх хамтарсан мод тарих ажил учраас тэрийг хуулиар авах эрхтэй гэж үзэж байна.
    2-т нь гэх юм бол Энхтөр ах хэллээ. Тэр алтыг нь авсан хүмүүсийг эрэн сурвалжлаад нөхөн төлбөр авна, ойлгохгүй нэгэнтэй нь шүүхийн шийдвэр аваад жинхэнэ ул суурьтай үзнэ. Сайд дарга хүмүүс угаасаа орж ирнэ тэднээс авна. Дээр нь нүүрс хүчлийн наймаа. Тэр байна. ОУ-ын сангууд байна. Ингээд би жагсаагаад бичмээр байна.
    Нэг өрөө байр хэрэгтэй байна, ханаар нь дүүрэн цаасан дээр бүгдийг нь бичмээр байна. Энэ ажил бол Монголчуудад асар чухал ажил. Юун тэр таван толгой вэ, оюу толгой вэ.

    2013 оны 1 сарын 13

  • Хуульжсан хүн ба ёс суртахуунт хүн

    Энэ өгүүллийг хуульчид бүү уншаарай!!!- Хууль гэдэг бол хүн төрөлхтөний хамгийн өөдгүй ололтуудын нэг мөн. Ф.Баетма “Би зөвхөн хуулинд захирагдана”, “Бид эрх зүйт нийгэмд амьдарч байна”, “Зөвхөн хуулийг дээдэлнэ” гэсэн хэллэгүүд манай нийгэмд их дэлгэрсэн юм биз дээ! Яасан ч гоё, бас тэгээд сүртэй ч үгнүүд вэ? Гэхдээ эдгээр хэллэг тийм олигтой утга агуулдаггүй гэдгийг хуульч эрхмүүд мэддэг болов уу!?

    ХYН: ЁС СУРТАХУУНЫ АМЬТАН УУ ЭСВЭЛ ХУУЛИЙН АМЬТАН УУ?
    “Хүн бол хуулийн ч амьтан, мөн ёс суртахууны ч амьтан” гэж нэлээд нь хариулах биз. Гэхдээ энэ бол танин мэдэхүйн асуултад танин мэдэхүйн бус утгаар хариулт өгч байгаа хэрэг.

    Иймэрхүү нэгэн утгат хариулт шаардсан асуултад “аль, аль нь мөн” гэсэн салаа утгатай хариулт өгч болдоггүй гэдгийг сэтгэлгээний соёлтой бүх хүн мэддэг. Yнэндээ хүн амьдрал дээр энэ хоёрын аль нэгэнд нь илүүтэй захирагдаж байдаг шүү дээ. Түүнээс биш хоёуланд нь яг адилхан (50,50 хувь) захирагдана гэж байдаггүй. Мөн өгүүллийнхээ санааг задлахын тулд хуулийн талаархи Бастиагийн “хачирхалтай” байр суурийг үндэслэх арга бий юү гэдгийг авч үзье. Бодит логик нь үнэн болохоор үндэслэж болно гэж бодож байна. Өгүүллийн маань үндсэн зорилго ч энэ билээ. 
    “Зөвхөн хуулийг дээдэлнэ”, “Би хуулиас өөр юунд ч захирагдахгүй” гэх мэт үгс үнэндээ хоосон үг болох нь тэдгээр үгийг хэлж байгаа хүмүүсийн үйл байдлыг анхааралтай ажигласан хүнд мэдрэгддэг. Тэр хүмүүс ч өөрсдөө хэрэгцээ тохиолдвол уг хуулиа уландаа гишгэнэ гэдгээ мэдэж л байдаг. Тэдний ихэнх нь “арьсаа хамгаалахын” тулд өөртөө хэрэгтэй цаг үе, нөхцөл байдалд эдгээр сүржин илэрхийллүүдийг маш чадамгай ашигладаг билээ. 

    ЛИБЕРТАРИ YЗЭЛ БА ХУУЛЬ

    Төр, хууль хоёр нь төрсөн аав, хүү хоёр л гэсэн үг.
    Энэ бол маш том, тэгээд ч нэлээд ээдрээт сэдэв. Либертари үзлийн үүднээс хуулийн тухай ойлголтыг маш товч илэрхийлэхийг хичээе. Хууль бол төрийн хүслийг гүйцэлдүүлэгч, төрийн багаж хэрэгсэл мөн. Төр хуулиар дамжуулан хувь хүний эрх чөлөөнд халдаж, эдийн засгийн хөгжлийг боомилж байдаг. Төр хуу­лийн нэрээр хэрхэн хулгай, дээрэм хийдгийг монгол хэлнээ хөрвүүлэгдсэн Бастиа, Хайк, Мизес, Ранд, Фридман, Боаз, Бэргланд нарын либертари номнуудаас хараарай. Хууль бол ухаантай, ухамсартай, ёс суртахуунтай хүний хувьд зүгээр л нэг “чөдөр”, баглаас төдий зүйл. Эдийн засгийн аяндаа бий болсон журам дэглэмд (spontaneous order-д) хөндлөнгөөс оролцож, журамлаж “дэглэхийг” оролдож, хошуугаа дүрж байдаг. Ер нь л “laissez-faire”-ийн эсрэг зүйл дээ. 

    “ХУУЛЬ БОЛ ГУУЛЬ”

    Хууль, ёс суртахуун хоёрт нэгэн төстэй чанар байх. Тэр нь юу вэ гэвэл, хоёул хүний зан төлвийг (behaүior-r) зохицуулж байдаг. Өөрөөр хэлбэл, хувь хүнээс бусад хүн, байгууллага, нийгэмтэйгээ харилцах харилцааг зохицуулдаг. Гэтэл энэ хоёрт маш том ялгаа бий. Нэг нь (хууль) тухайн хүнийг хүссэн хүсээгүй захирагдахыг шаарддаг бол нөгөө нь (ёс суртахуун) чиний итгэл үнэмшил юуг шаардаж байна түүнийхээ дагуу үйлд хэмээнэ. Энэ бол маш том ялгаа мөн! Бидний хууль гэж яриад байгаа зүйлийн хамгийн муу тал нь хүмүүс түүнийг зохиодогт оршино. Жинхэнэ хуулийг хэн ч зохиодоггүй бөгөөд (харин Байгаль юмуу Бурхан зохиодог гэж яривал өөр хэрэг) түүнийг дагахгүй бол бүгд сүйрнэ, үүнд л хүчтэй тал нь оршдог. Ийм зүйлийг үнэхээр хууль гэхээс өөр юу гэхэв. Түүнээс биш одоогийн УИХ-ын гишүүдийн толгойд “гэнэт” орж ирсэн хүсэл зориг, эсвэл найз нөхдийнхөө захиалгаар гараа өргөж байгаа саналыг хууль гэмээргүй байна. Ийм хуулийг хүссэн цагтаа биелүүлж, хү­сээгүй цагтаа үл тоомсорлож болдог учраас энэ нь “хууль биш гууль” болдог аж. 

    Хуулийг хувийнхаа эрх ашгийг хамгаалах зэвсэг болгон өөртөө ашигтайгаар тайлбарлаж болдог дарга нарын нийгэм шиг эвгүй нийгэм байдаг гэж үү! Бид нэгэнт л тиймэрхүү этгээдүүдэд өөрийнхөө амьдралыг захирах эрх өгснөөс хойш бүх юм дуусч, тэд биднээр ёстой тоглох шиг болно. Уг нь иргэд тэдний өмссөн цагаан цамц, зангианд хууртагдах ёсгүй. Тэдний энэ хуурамч дүр төрхийн цаана хамгийн аймшигт гэмт хэргүүд нуугдаж байдаг. Шамшигдуулж буй өмч хөрөнгө, авилга, албан тушаалын гэмт хэргийг нь сонсох юм бол хармааны хулгайч, дээрэмчин, архичид хэчнээн өчүүхэн, гэнэн цайлган, гэмгүй амьтад болох нь мэдэгдэнэ. Эрхтэн ямбатнуудад хууль үйлчилдэггүй ийм ний­гэм нэртэйгээр нь үндсэн хуулиндаа “дарга болон хөрөнгөтэй хүмүүст хууль үл хамаарна” (“Энэ хууль И.Б.Титогоос бусдад нь хамаарна” гэдэг шиг) гэсэн заалт оруулчихвал амар. 

    Хуулийг хууль болгох арга замын тухай Кант “Тухайн хүн бусад маань ч гэсэн над шиг хийгээсэй гэсэн байдлаар үйлдэх” нь сайн хуультай байх үндэс гэж үзсэн. Гэтэл бид муу хуульчдын боловсруулсан муу хуулийг биелүүлэх ёстой болж байна. Ийм хууль-ёс хүн-ёсыг байнга зөрчиж, хүмүүсийн амьдралыг там болгодог билээ. Муу хууль үйлдвэрлэдэг улс оронд хуулийг яс баримталдаг хүн байна гэж бодоход аймшигтай! 

    ГУРАВ ХОНОГИЙН НАСТАЙ МОНГОЛ “ХУУЛЬ”

    Бидний хууль гээд байгаа тэр зүйл бол цаасан дээр буулгасан хоосон үг, хэн нэгний захиалга, түүнийг хүссэн үедээ хэрэгжүүлээд, хүсээгүй үедээ уландаа гишгэчихэж болдог “гурав хоногийн настай зүйл” гэдгийг бүгд мэддэг. Тийм ч учраас жирийн иргэдээс эхлээд төрийн хамгийн дээд өндөрлөгтөө хүртэл хуулиа зөрчиж байдаг. Зөрчинө гэдгээ бүгд мэдсээр байгаа мөртлөө “хуулиа дээдэлнэ” гэж ярьдагт бидний увайгүй (худалч) шинж оршиж байгаа юм. Монголын хууль хэл найруулга, утга санааны хувьд даанч муу! Ямар ч гэмт хэрэгтэн өөртөө ашигтайгаар тайлбарлаж, гуйвуулж болдог. Би латин хэл мэдэхгүй, гэхдээ ганц хоёр хуулийн томъёоллыг (англитай төстэй үг, логик тэр хэлэнд бай­даг учраас бага сага ойлгодог) харсан. Хэч­нээн логиктой, гүн гүнзгий агуулгатай импе­ратив байдаг гээч! Монголын хууль тийм биш байгаа нь үг-хэлэндээ байна уу, хуульчдадаа байна уу, сайн мэдэгддэггүй. Бараг хуульчдадаа байдаг болов уу гэсэн сэжиг төрдөг. Иймэрхүү хууль гаргадаг учраас Монголын хууль гурав хоногийн настай байдаг байх. 

    ХУУЛЬ, ЁС СУРТАХУУН ХОЁРЫН АЛИНД НЬ ЗАХИРАГДАХ ЁСТОЙ ЮМ БЭ?

    Хууль, ёс суртахуун хоёр зөрчилдөх үед иргэн ёс суртахуунаа дагах уу, хуулийг дагах уу гэсэн хүнд асуудалтай тулгардаг. Бастиа
    Хүн-ёс бол хамгийн дээд хууль гэсэн ойлголтгүй тэр хүмүүс л хууль-ёс ярьдаг. Хүн-ёсыг баримталдаг бүх хүн хэн нэгний зовж байж бүтээсэн зүйлийг хулгайлаад авчихаж болохгүй, дээрэм гэдэг бол өөрийн бүтээж чадахгүй баялгийг адгийн хар хүч ашиглан өөртөө авч буй хэрэг гэдгийг мэддэг. Ийм ойлголт, ёс журамтай хүн хэзээ ч хууль бус зүйл хийдэггүй. Гэтэл хуулиар бүх амьдралаа зохицуулна хэмээн бодож байгаа тэр хүмүүс бол хамгийн аймшигтай субъектууд. Тэд бүх зүйлийг хуулийн призмээр хардаг. Магадгүй, аав ээж нь аваарт ороод амь нас нь агшин хором бүрээр тоологдож байхад хүртэл хэл хөдөлгөөнгүй зам дээр машинаа улаан гэрэл дээр зогсоох байх шүү, энэ “хуулийг баримтлагчид”! Хууль-ёсыг л зөрчихгүй бол хүн-ёс ч яамай. Тэд эхнэр, хүүхэдтэйгээ хүртэл хууль ёсны дагуу харьцана. Хууль ёсонд захирагдсан ийм гэр бүлд “хүн-ёс” гэж зүйл огт байдаггүй, тэд зөвхөн хуулиар олгогдсон эрхдээ л гол анхаарлаа төвлөрүүлдэг. Айл гэрийн хамгийн нандин зүйл болох хүн чанар, итгэлцэл, ёс суртахуун, нэгнийгээ ойлгож төрөлх инстинктээр нь байлгах энэ бүхэн тэдний хувьд хамгийн “хачирхалтай” зүйл. Хуулиар амьдардаг ийм гэр бүл огтоос гэр бүл биш мэт санагддаг. 

    Хуулийг дээдэлдэг хүн хуулиас өөр юунд ч итгэхгүй. Ажил хэрэг явуулахын тулд тэр хүнд “би нэр төрөөрөө тангараглая” гэж хэлэх юм бол ёстой хөх инээдийг нь хүргэнэ. Нэр төр, итгэлцэл гэдэг бол угаасаа ёс суртахууны ойлголт, нэр төр, итгэлцэл байдаггүй учраас хууль гарч ирдэг юм чинь. Тэгэхээр тэд хууль, тогтоол, шүүхийн шийдвэр гээд албан ёсны баримт л шаардана. Түүнийг нь дагаад нөгөө хүнд суртал, авилга гээд хүн-ёстой харшилсан зүйлс гарч ирдэг. Хуульчдын “эвгүй” шинж ердөө л энэ. Хэчнээн сайн хуульч байна, төдий чинээ аймшигтай. өмнө маань нэг л машин байгаа юм шиг. Уг нь ч ойлгомжтой л доо, хуульч хүн нүдээ боолгосон Фемида шиг байх ёстой, гэхдээ л… Миний бодлоор хууль мэднэ гэдэг бол түүнийг үг, үсэгчлэн цээжлэх явдал биш, түүний утга санаа, цаад логикийг мэддэг байх явдал юм шиг байгаа юм. Ийм хүн хуулийг сохроор дагахгүй, харин шүүмжлэлтэй хандаж чаддаг. 

    ХУУЛИЙН ЁС ХИЙГЭЭД ХYНИЙ ЁС

    Хүнийг хүн болгож байдаг зүйл бол ёс суртахуун. Гельвеций
    Одоо нэгэнт бид ёс зүй гэж яриад заншчихаж дээ. Уг нь ёс суртахуун гэж яривал зөв юм шиг санагддаг. Харин ёс суртахууныг судалдаг ухааныг ёс зүй хэмээдэг (гоо сайхныг судалдаг ухааныг гоо зүй, сэтгэлгээний учир шалтгааныг судал­даг ухааныг учир зүй логик гэдэг шиг). За энэ ч яахав, мөн чанарын асуудал биш. Гол нь энд ёс суртахуун гэдэг бол хүн-ёс юм гэсэн санааг хэлэх гээд байгаа юм. Ёс суртахуунгүйчүүд нэгэнт ёс суртахуунгүй учраас энэ асуудал тэдний хувьд ойлгоход үнэхээр хэцүү зүйлийн нэг мөн (Та бүхэн “совесть” гэдэг орос үгийг монгол хэл рүү орчуулж болдоггүй, учир нь монгол хүнд угаасаа совесть байдаггүй, тэгэхээр байхгүй зүйлийг тэмдэглэсэн үг байдаггүй гэсэн Галсан докторын яриаг сонссон байх). 

    “Ёс суртахуун гэж юу юм бэ?” гэсэн асуулттай олонтаа тааралдаж байлаа. Yүнийг хамгийн хялбар байдлаар тайлбарлах гэж оролдъё. Наад зах нь хуулиас биш өөрөөсөө айдаг хүн бол ёс суртахуунтай хүн. “Өөрөөсөө айна гэж юу гэсэн үг юм, би өөрийгөө яах ч үгүй шүү дээ, би өөрийн хийсэн гэмийг хэнд ч хэлэхгүй” гэсэн бодолтой байвал болохоо болиод явчихаж байгаа юм. Өөрийн хийсэн үйлдэлд өөрөө дүгнэлт хийх чадвараас тэр хүний ёс суртахуун их харагддаг. Чоно нялх янзага барьж идчихээд гэмшинэ гэж байхгүй. Учир нь тэр бол чоно. Адгийн алуурчид хэдхэн төгрөгний төлөө ядарсан нэгнийг алчихаад гэмшинэ гэж үгүй, учир нь тэр бас л чоно. Туслах бололцоотой байсан хэрнээ багын найздаа туслахгүй, тэгсэн хэрнээ гэмшдэггүй хүн байх, тэрээр бас л чонорхуу болж байгаа нь тэр. Гэтэл хэвийн ёс суртахуунтай хүн яадаг вэ гэхээр гудамжинд ядарсан нэг хүнд туслах бололцоотой байсан хэрнээ туслахгүй өнгөрчихөөд (жишээ нь, хүүхэдтэй, гуйлгачин эмэгтэйд 500 төгрөг өгчихлөө гэхэд надаас юу ч хорохгүй байсан гэсэн бодолдоо) ядахад нэг цаг ч гэсэн шаналж байвал “хүн” болж байгаа нь тэр. Гэтэл ямар ч увайгүй үйлдэл хийсэн огтхон ч шаналдаггүй хүмүүс байх, “хууль л зөрчихгүй бол боллоо” гэсэн мөнөөх олхиогүй бодолтой тэр хүмүүс хамгийн аймшигтай. 

    Тэгэхээр Гельвецийн хэлснээр “Хүнийг хүн болгож бай­даг зүйл ёс суртахуун” юм бол “Хүнийг хүн биш болгож байдаг зүйл бол хууль”. Би дээрх жишээг гуйлгачин сэтгэлгээ, залхуу хойрго байдлыг дэмждэг учраас хэлж бай­гаа юм биш. Гэхдээ өөрөө хэдий буруугүй байсан ч “амьдралын арга эв” олдохгүй үе гэж байдаг шиг санагддаг. Уг нь ёс суртахуун гэдэг бол ойлгоход тийм ч хэцүү зүйл биш. Сайн, муу, нүгэл, буян гэдэг бол ямар ч үед амьдарч байсан хүний хувьд бараг априори ойлголт шүү дээ. Нөгөөх коммунистууд маань бүх юмыг гуйвуулж өөрчилдгөөрөө өөрчилж, сайныг муу, мууг сайн, нүглийг буян, буяныг нүгэл болгож орхисон болохоос. Тэднийхээр алдаж оносон эцэг, эхээ хууль, цагдаад очиж хэлсэн “морозовчууд” бол өөрөө өөрийгөө ялсан сайн үйлстнүүд. Гэтэл энэ нь ёс суртахуунлаг хүний хувьд гэмшсэнээсээ болж бараг амиа хорлом үйлдэл шүү дээ. Ер нь ёс суртахууны хувьд өөрийгөө ялна гэж байдаггүй юм. Хэрэв өөрийн гэмших сэтгэлийг ялах юм бол ямар ч юм хийхээс гудийхгүй, хийсэн хойноо юу ч болоогүй юм шиг зогсч байдаг, эгээ л нөгөө хүн-чоно болж байна гэсэн үг биш үү. 

    Түүхэн уламжлал, зан заншлаараа ёс суртахуунаа бий болгож чадсан ард түмэн хүмүүнлэг байж чаддаг. Гэтэл бидний ёс суртахууны чин эрмэлзэл, норм (энэ нь хэм хэмжээ, “табу” гэсэн үг юм шүү дээ) үргэлж буруу байдаг. Ганцхан жишээ татахад, “Тунгалаг Тамир”-ын Эрдэнийг бид үргэлж хамгийн сайн хүнээр төсөөлдөг. Гэтэл тэр маань өөрийн хэргийг гүйцэлдүүлэхийн тулд өөртөө хайртай хүний (Гэрэл) хайр сэтгэлийг далимдуулан үхэл рүү түлхэхээс сийхгүй нэгэн байсан шүү дээ. Мөн эхнэр Долгор ба Буян чавганцад гаргасан зан ааш нь ч ёс суртахууны үүднээс авч үзэх юм бол тийм аятайхан зүйл биш санагд­даг. Мөн бидний бахархдаг өөр нэг хачин жишээ татахад, газраас олсон нэг тоглоом, барьсан нэг загаснаас болж ахан дүүсийн хооронд үргэлж шахуу гарч байдаг мар­гаанаас болж нэгнийгээ харваад алчихаж байгаа хүн (Чингис) тийм сайн хүн мөн гэж үү! 

    ХУУЛИЙГ ДЭЭДЛЭГЧ ХYН

    Ийм хүн өөрөөсөө айна гэж байхгүй ганц айдаг зүйл нь хууль. Гэтэл тэр х хамгийн аймшигтай оюун санааны гэмт хэрэгтэн байж ч болдог. Өөрөөр хэлбэл өч төчнөөн гэмт хэргийг хэдийнэ оюун санаандаа үйлдчихсэн байдаг. “Тэр муу намайг их шүүмжлээд байгаа юм, чадчих юмсан”, “Энэ яасан их баяждаг золиг вэ, мөнгийг нь хулгайлаад хоосруулж орхих юмсан” гэх мэт өдий төдий гэмт хэргийг оюун санаандаа үйлдэнэ. Гэхдээ тэрээр “хуулийг дээдэлдэг хүн” учраас энэхүү гэмт бодлоо гадагш гаргаж, амьдрал хэрэгжүүлж болохгүй гэдгээ сайн мэддэг, үнэндээ тэд ирээдүйн гэмт хэрэгтэн буюу “бололцоо” нь таарвал хүн алахаас ч сийхгүй этгээдүүд мөн. Гэтэл хууль-ёс ноёлсон нийгэмд тийм хүмүүст хариуцлага тооцох арга байдаггүй (хамгийн аймшигт бодол санаа агуулж байдаг ч гэсэн амьдрал түүнийгээ хэрэгжүүлээгүй учраас). 

    ЁС СУРТАХУУНЛАГ ХYН

    Харин ёс суртахуун нь гэмт хэрэг хийгээгүй ч оюун санаандаа тийм нүгэлт зүйл бодсоных нь төлөө тухайн хүнийг яллаж байдаг (Энд шашны тухай яриа гарч ирнэ. Yнэндээ Бурхнаас айх, өөрөөсөө айх хоёр нь эрс өөр зүйл. Энэ нь маш сонирхолтой ч гэсэн манай сэдвээс арай гажсан сэдэв учраас энд дэлгэрэнгүй өгүүлэхээ азнахаар шийдэв). Ёс суртахуун, хууль хоёр ялгаа эндээс тод харагдана. Хууль хүний гадагш гарсан үйлдэл дээр үйлчилдэг бол ёс суртахуун нь хүний гадагш гарсан үйлдэл дээр төдий дотоод оюун санаанд нь үйлчилж байдаг. Өөрөөр хэлбэл, ёс суртахуун нь хүмүүсийн дотор оюун санаандаа ч тийм нүгэлт бодол агуулахыг ч зөвшөөрдөггүй гэсэн үг. Ёс суртахууны ийм бат итгэл үнэмшилтэй хүнийг хууль, эрх мэдэл, мөнгөний аль нь ч дийлэхгүй, ганцхан ёс суртахуун нь (дотоод итгэл үнэмшил нь) дийлнэ. Ёс суртахууны хүчтэй тал гэдэг бол ердөө л энэ. 

    Ер нь юу зөв, буруу болохыг эрүүл, логиктой сэтгэдэг хүн хуультай хуульгүй ойлгож байдаг юм билээ. Тийм ч учраас АНУ-д “тангарагтны шүүх” гэж хуулийн боловсрол-мэдлэггүй атлаа шүүх дээр хам­гийн гол шийдвэр гаргадаг хүмүүсээс бүрдсэн нэгэн институт ажилладаг. Тэд хуулийн мэдлэг боловсролгүй ч, ажил амьдралын их туршлагатай, хэвийн сэтгэдэг, шударга зан чанартай хүмүүс байдаг. Тэд тухайн яллагдагчийн “буруутай” (эсвэл буруугүй) болохыг шийдэх бөгөөд шүүгч зөвхөн тэр шийдвэрийг хуу­лийн өмнөөс хэлбэржүүлнэ. Тэгэхээр “тангарагтны шүүх” гэдэг бол бидний ярьж буй зүйлтэй логикийн хувьд утга авцалдах сайн процедур мөнөөсөө мөн. 

    ЁС СУРТАХУУН БОЛ ЖИНХЭНЭ ХУУЛЬ МӨН

    Нухацтайхан эргэцүүлээд үзэх юм бол нийгэмд “rule of law” биш, “rule of justice” ноёрхож байх ёстой юм шиг санагддаг (Энэ хоёр ойлголт хоорондоо хэр зэрэг авцалддаг тухай асуудал мөн л судалгааны тусгай сэдэв болох тул хойш тавихаас өөр арга олдсонгүй). Өөрөөр хэлбэл, нийгэмд хууль ёс биш, зүй ёс ноёрхох ёстой. Гэтэл амьдралын утга учир, хуулийн амин сүнсийн талаар гүн гүнзгий мэдлэгтэй хүнийг цагдаа гудамжинд зогсоочихоод, биеэ хэрхэн авч явах талаар зааж сургаж, зандарч айлгаж байдаг хачирхалтай нийгэмд бид амьдарч байна шүү дээ. Ухаандаа хууль, ёс журам мэддэг хүн “ёс журамгүй хүндээ” хэрхэн амьдрахыг зааж өгч байгаа нь тэр. Даанч гутамшигтай байгаа биз! Эвгүй нийгэм гэдэг чинь үүнийг л хэлээд байгаа юм. 

    Манай нийгэмд хууль биш ёс суртахуун дутагдсанаас болж аймшигт гэмт хэрэгтнүүд өсч бойжсоор байна. Тэгэхээр хуулийг ёс суртахуунгүй хүнд хэрэглэх юм бол тэр нь “хууль ёсны хууль” болно. Хууль хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Гэхдээ хуулийг хууль болгодог хууль хэрэгтэй. Хуульчдын хувьд хууль нь үндсэн хуулинд таарч байвал хууль болдог бол бидний хувьд тэр нь ёс суртахуунд зөрчилдөхгүй байж сая хууль болно. Эцэст нь давтан хэлэхэд, хуулиас дээгүүрх хууль гэдэг бол ёс суртахуун (жинхэнэ хууль бол ёс суртахуун) гэдгийг хүн бүр ухамсарлавал энэ нийгэмд эрүүгийн гэмт хэрэг төдийгүй бусад ёс бус байдал ихээхэн багасах байх даа гэсэн найдвар сэтгэлийн минь мухарт байдаг. 

    Ардын эрх сонин 179 /457

  • Балтавын ХҮСЭЛТҮВШИН- Бодибилдинг Фитнессийн дэлхийн аварга

    Бодибилдинг Фитнессийн дэлхийн аварга, Монгол Улсын Бодибилдинг Фитнессийн хөгжилд үнэт хувь нэмэр оруулсан тамирчин, нурууны бэртэл өвчтэй олон зуунд хүнд тусласан ачтан.

    Тамирчин байна гэдэг бол зөвхөн ялахын төлөөх тэмцэл биш юм. Спортоор дамжуулж тэсвэр тэвчээр, сахилга бат, хичээл зүтгэл, үүрэг хариуцлага зэргийг өөртөө суулгаж бусдыг үлгэрлэн дагуулах явдал юм.

    Яг үүний тод нэгэн сод жишээ бол Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны шилдэг тамирчин Балтав овогтой Хүсэлтүвшин хэмээх эерэг энерги, инээмсэглэл цацруулсан залуу юм.

    Тэрээр тамирчин хүнд байх ёстой бүхий л сайн жишээг өөртөө агуулж сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, найзалж нөхөрлөх, зааж сургах гээд бүгдийг амжуулж явна.

    Түүний спортод үзүүлсэн амжилт нь дан ганц бодибилдинг фитнессээр тогтохгүй билээ.

    Түүний спортод үзүүлсэн амжилтыг дурьдвал:
    • 2006 оны ОУ-н Таеквондогийн ХУРД ХҮЧ тэмцээний Хүрэл медаль,
    • 2007 оны Үндэсний бие хамгаалах “Монгол-Зо” Спортын 3-р зэрэг,
    • 2007 оны Үндэсний бие хамгаалах “Монгол-Зо” Спортын 2-р зэрэг,
    • 2007 оны Үндэсний бие хамгаалах “Монгол-Зо” Спортын 1-р зэрэг,
    • 2010 оны Сонсогчийн Алдар тэмцээний 70 кг 3-р байр,
    • 2011 оны “Ирээдүйн Мистер 2011” тэмцээний Алтан медаль,
    • 2013 оны Голден Жим “Мисс Мистер” тэмцээний Алтан медаль,
    • 2013 оны Голден Жим “Мисс Мистер” тэмцээний Эрэгтэй шилдэг тамирчин,
    • 2014 оны “Ирээдүйн Мистер 2014” ХАШТэмцээний +75 кг Мөнгөн медаль,
    • 2014 оны “Ирээдүйн Мистер 2014” ХАШТэмцээнд Багийн төрлөөр Алтан медаль,
    • 2014 оны “Монголын Мистер 2014” УАШТэмцээний +80 кг Хүрэл медаль,
    • 2014 оны Азийн АШТ-ний Men’s fitness ангилалд Мөнгөн медаль,
    • 2014 оны Дэлхийн АШТ-ний Men’s fitness ангилалд Мөнгөн медаль,
    • 2017 оны УАШТ-ний Атлетик ангилалд Алтан Медаль,
    • 2017 оны Хөх хот Гран При тэмцээний Хүрэл медаль,
    • 2017 оны Дэлхийн АШТ-ний Men’s Athletic ангилалд Хүрэл медаль,
    • 2019 оны Дэлхийн АШТ-ний Men’s Athletic ангилалд Алтан медаль тус тус хүртсэн зэрэг олон арван гайхамшигтай амжилт үзүүлсээр иржээ.

    Мөн тэрбээр тамирчин хүнд тохиолддог эрсдэлийг даван гарсан түүхийг нь хуваалцмаар байна.
    Нуруундаа маш хүнд бэртэл авч мэсийн заалттай байсан ч тэсвэр тэвчээр, ухаалаг шаргуу бэлтгэл, дэглэмийн үр дүнгээр бэртлээ ялан дийлж тэмцээнд оролцсон явдал юм.

    Тэрээр өөрийнхөө энэхүү бэрхшээлийг давж гарсан туршлагаа бусдад хуваалцаж нурууны өвчтэй олон зуун хүмүүст сургалт семинар орж, дасгал хөдөлгөөн зааж олон хүнийг хөл дээр нь босгосон буянтан юм.

    Тэр бол бидний бахархал ГАВЬЯА БАЙГУУЛЖ ЯВАА ТАМИРЧИН юм.

    Ярилцлага унших

  • Нийгмийн хариуцлагын хүрээнд “Нью Медиа” хөгжүүлэх клубыг үүсгэн байгууллаа

    Нью Медиа Группын нийгмийн хариуцлага болгож нийгэмд чиглэсэн төслүүд дээр ажиллаж өөрийгөө чадваржуулах зорилготой оюутан залуучуудад зориулсан хөгжлийн клубыг байгууллаа.

     

    “НЬЮ МЕДИА” ХӨГЖҮҮЛЭХ КЛУБ

    КЛУБЫН ТУХАЙ
    Нью Медиа Группын /http://thenewmediagroup.co/ нийгэмд чиглэсэн төслүүд дээр ажиллах сонирхолтой сайн дурын оюутан, сурагчид, залуучуудын нэгдэл юм. Нью Медиа группын үнэт зүйлийг ойлгож, энэхүү гэр бүлд багтаж хамтран ажиллаж, өөрийгөө хөгжүүлж, хувийн чадвараа сайжруулах, карьераа өсгөх хүсэл эрмэлзэлтэй оюутан сурагчид, залуучуудад нээлттэй байна.

    ЗОРИЛГО
    Бодитой төслүүдэд оролцож чадваржих боломжийг бүрдүүлэн ирээдүйтэй чадварлаг чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх, Залуусын зөв хүрээллийг үүсгэн улмаар тэдгээр залуус нь нийгэмдээ эерэгээр нөлөөлөх.

    ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА, НИЙГМИЙН ЗАХИАЛГА
    1. Сайн багтай хамтран ажиллаж, нийгэмд чиглэсэн төслүүдэд ажиллаж өөрийгөө сорих, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой оюутан, сурагчид олон байдаг. Тэдэнд өөрийгөө нээх, өөрийгөө нээж хөгжүүлэх, өөрийгөө сорих боломжийг бүрдүүлэхийн тулд аливаа үйл ажиллагаанд сайн дурын үндсэн дээр оролцох боломжийг олгох нь чухал юм. 
    2. Оюутнуудад ирээдүйн ажлын байраа бэлдэх, өөрийгөө таниулах, өөрийн карьерийг өсгөх боломжийг олгох
    3. Зөв хүрээлэлд орж танилын хүрээгээ нэмэгдүүлэхээс гадна, чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрүүлэх.
    4. Мөн гадаад сурч ажиллаж байгаад ирсэн залуусдаа нийгмийн идэвхитэй хүрээнд орж нийгэмших, нийгмийн хүрээгээ тэлэх боломж юм.

    ГИШҮҮНИЙ ЭРХ / ДАВУУ ТАЛ
    1. Нийгэмд чиглэсэн төслүүдийг удирдах
    2. Үйл ажиллагаануудад оролцох 
    3. Компанийн үнэт зүйлийн өдөрт оролцох
    4. Компаниас зохион байгуулж буй сургалтуудад хамрагдах
    5. Зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд оролцох
    6. http://newmediacreativestudio.com/ с бүтээж буй реклам сурталчилгаа, клипэнд өөрийн сонирхолоор оролцох.

    НИЙГЭМД ЧИГЛЭСЭН АЖИЛЛАЖ БОЛОХ ТӨСЛҮҮД
    1. “Зарлиг” хүмүүнлэгийн хөдөлгөөн www.zarlig.bizhttps://www.facebook.com/zarlig
    2. Монгол блогчид – цахимчидын хамгийн том цугларалт www.mongolbloggers.org;https://www.facebook.com/mongolbloggers
    3. Нээлттэй боловсролыг дэмжих Нээлттэй их сургууль http://newmediaopenuniversity.org/
    4. Жиргээчдийн хөтөч www.Jirgee.com
    5. Нийгмийг эерэгээр өөрчлөх гоё мэдээллийн портал www.news.goy.mn
    6. Реклам сурталчилгаанд тоглож, өөрийгөө сорих. https://www.facebook.com/NMCSteam

    БҮТЭЦ
    Зохицуулагч болон гишүүд гэсэн хэвтээ тогтолцоотой клуб байна.

     

    Клубт элсэх сонирхолтой оюутан залуучууд
    https://facebook.com/groups/NewMediaClub/ групп болон info@nmma.co хаягаар өөрийн СиВи-гээ илгээнэ үү.

     

    The New Media Group
    Нийгмийн хариуцлагын баг
  • Хүүхдийн хөгжил ба уламжлал шинэчлэл

    УДИРТГАЛ
    Монгол улс маань зах зээлийн эзийн засагт шилжиснээс хойш чамгүй хугацааг үдсэн ч одоог хүртэл хүүхдийн эрх, хөгжил хамгааллын талаар нэгдсэн бодлого боловсруулаагүй урсгалаараа явж байгаа гэх хэлж болно. Нүүдлийн соёл иргэншлээс, суурин соёлруу шилжих энэ явцад хүүхдийн эрх ихээр зөрчигдөж, өөрийн хууль ёсны үндсэн эрхээ ч эдлэж чадахгүйл хүрээд байна. Нарны хаан хүүхэд, Нэгдүгээрт хүүхэд гэхчилэн чихэр шиг сайхан үгийг томчууд бид хэлдэг ч тэр бүр хүүхэддээ анхаарал хандуулж тэдний эрх ашгийг хамгаалж чадахгүй байна. Манай орон НҮБ-д 1969 онд элсэн орж, улмаар хүүхдийн эрхийн конвенцид нэгдсэн ч одоо хирнээ хүүхдийн эрхийг хамгаалж чадахгүй байгаа нь нэгийг хэлж хоёрыг сануулах бизээ. Нийгмийн байдал өөрчлөгдөн сайжрахыг хүлээвэл одоо гудамжинд байгаа багачууд эрийн цээнд хүрч эх орны маань ирээдүй Африкийн дорой орнуудтай адил хэмжээнд очихоор барахгүй тэднээс дордож ч магадгүй юм.
    Өнөөлөр монгол улсын хэмжээгээр албан ёсны бүртгэлтэй 68 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн талаас илүү хувь нь буюу 35 орчим мянган хүүхэд хүнд хүчир ажилд нухлагдаж байна гэсэн тоог энэ оны эхний улирлын статистк тоо мэдээнд дурьдсан байна. Тэгвэл албан ёсны бүртгэлгүй энд тэнд цагаар ажиллах, биеэ үнэлэх зэргээр шар нар бор хоногийг өнгөрөөж буй асар олон өсвөр насны охид, хөвгүүд байгаа нь ойлгомжтой. Жоншны уурхай, өлөн гэдэс боловсруулах цех, ундааны үйлдвэр, оёдлын үйлдвэрүүд, хувиараа алт олзворлох салбарт хүүхдүүдийг ажиллуулж хөдөлмөрийн хөлснөөс доогуур цалин өгөх нь гадаад дотоодын хөрөнгө оруулалттай жижиг компанид хэрэгтэй байж болох юм. Гэвч өнөөдөр манай улс ажилгүйчүүдээр баяжиж, ид ажил хөдөлмөр эрхлэх насны залуус гадаадруу олноороо гаран ажиллаж байгаа нь хэнд ч ил асуудал.
    Монгол орны хөгжил дэвшлийн түлхүүр газар доорхи алт, эрднэсээ ухаж зарах,энд тэндхийн хөрөнгө оруулалтыг, зээл тусламжийг горилох зэргийн аль нь ч биш. Харин хүний хөгжил хамгийн чухал нөлөөтэй. Бид хүүхдүүддээ чанартай мэдлэг боловсрол, шударга үнэнийг ойлгох ухаан, амьдрах чадвар дадлыг суулгаж, орчин үеийн техник, технологийн дэвшлийг гүйцэж харах оюуны хөгжлийг өгөх хэрэгтэй. Ингэж гэмээнэ монгол орон хөгжин дэвшнэ гэж би боддог.
    Бид асар баян түүхтэй өв соёлтой хэдий ч хүүхдийн хүмүүжил, амьдрах нөхцөл бололцоог түүхийн аль ч цаг үед хангаж чадаж байсан орон гэж үзэж болох болов уу? гэсэн хэдий ч мэдээлэл технологийн гэсэн тодотголтой энэ зуунд хүүхдийн эрх бүдүүлгээр зөрчигдөж байна. Хэн ч харсан энгийн ёс заншил мэт санагдах хурдан морины уралдаан хүртэл хүүхдүүдийн ирээдүйг бүрхэг болгож байна гээд хэлчихвэл нэг их хатуудахгүй болов уу? Сүүлийн 3-4 жилийн хугацаанд хүүхдүүд өөрсдөө эвлэлдэн нэгдэж шийдвэр гаргах түвшний хүмүүст дуу хоолойгоо хүргэхээр мини парламент хуралдуулж, чуулга уулзалт, дугуй ширээний ярилцлага зэргийг нилээдгүй тоогоор зохион байгуулж төр засгийн түшээдтэй уулзаж зөвшилцсөний үр дүнд эмзэг бүлгийн хүүхдүүд тэдний дундаас хүнд хүчир хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдэд бага ч болов анхаарал хандуулж эхлээд байна. Мөн уламжлал гэж үзээд хэн ч тоодоггүй байсан хулдан морь унаач хүүхдүүдийн эрх ашгийн асуудал сөхөгдөн бүгдээрээ биш хэдий ч ганц нэгээрээ үүнийг хүлээн зөвшөөрч үүнд бага боловч анхаарал хандуулж байгаад баяртай байна.
    Зөвхөн анхаарал хандуулаад зогсохгүй шийдвэртэй алхам хийж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага амьдралаас гарч ирж байна. Нийгтийн хөгжлийн хурдын гүйцэхийн тулд, гүйцээд зогсохгүй түрүүлэхийн тулд хүний хөгжил чухал. Нэгдүгээрт хүүхэд гэсэн аян яг одоо буюу 4-р сарын 29-өөс 5-р сарын 9-ны хооронд улс дачар зохион байгуулагдаж байна. Энэ аянаас хүүхдүүд илүү ихийг хожих ёстой. Харин хүүхдийн нэр барьж шоудагчид, өөрийн нэр хүндээ өсгөх, эрх мэдлээ ахиулах тоглолт битгий болоосой. Хүүхдийн гэсэн тодотголоор шийдвэр гаргах түвшинд очитлоо ахисан эрх мэдэлтэн олон бий. Гэсэн ч тэд ямар замаар, хаанаас яаж өндөрлөгт хүрснээ шууд мартдаг гэж хэлж болно. Хүүхдийн байгууллагууд борооны дараах мөөг шиг олширч байна. Тэд харин ажлаа л сайн хийж үнэхээр хүүхдийн төлөө ажиллаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.
    ХҮҮХДИЙН ЭДЛЭХ ЁСТОЙ НААД ЗАХЫН
    ЭРХ ХАНГАГДАЖ ЧАДАЖ БАЙНА УУ?
    Зах зээлийн эдийн засгийн тогтолцооруу орсноос шалтгаалан урьд өмнө байгаагүй олон нэр томъёо та бидэнд сонсогдож дуулдах болсон. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, хүнд нөхцөл дэхь хүүхдүүд, траншейны болон гэдамжны тэнэмэл хүүхдүүд гэсэн үгнүүдийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байгаа хэдий ч яаг юунд анхаарал хандуулах ёстой, юуг өөрчлөх, ямар чиг шугамыг баримтлах вэ гэдэг дээр нэгдмэл байр суурь байхгүй өдий хүрч өнөөдөр хүүхэд наад захын эрхээ эдлэж чадахгүй томчууд биднээс нүдэндээ нулимстай алгаа тосон аврал эрж байна.
    Хүүхдийн амьдрах салшгүй эрх гэдэг нь эхийн хэвлийд бүрэлдэж эхэлсэн цагаас түүнд угаас заяасан салшгүй үндсэн эрх юм. Амьдрах эрх нь наад захын өлсгөлөнгөөс ангид байж, эрүүл саруул орчинд амьдрах эрхээр хангагдах ёстойг хэлх нь зөв болов уу? Гэвч өнөөдөр та бидний дунд хичнээн хүүхэд орох оронгүй тэнүүчилж, хог түүж, гуйлга гуйж, тэр ч бүү хэл хулгай дээрэм хүн амины гэмт хэрэгт холбогдож байгааг та бид телевиз радиогоор чихээ дөжиртөл сонсож байгаа билээ. Шийдвэр гаргах хэмжээний эрх мэдэлтэй хүмүүс нь Монгол улсын хөгжлийн гарцыг уул уурхай ашигт малтмал хэмээн хэрэлдэж суухад жинхэнэ хөгжлийн гарц, ирээдүй болсон үр хүүхэд маань боловсрол, мэдлэг, нийгмээс тусгаарлагдан цагаан давааны хогийн цэг, траншей, орц хонгилд нийгмээс гээгдэн үлдэж байна. Энэ байдал хэдийгээр хөдөө орон нутагт төвлөрсөн хот сууринг бодвол гайгүй байнаа гэж хэлж болохоор байгаа хэдий ч хөдөөнөөс хотруу чиглэсэн их нүүдлийн улмаас хотод орж ирсэн, харъяалал нь тодорхойгүй, шилжүүлэг байхгүй гэсэн аар саархан шалтгаанаас болж сургуульд суралцаж чадахгүй байгаа нь харамсалтай.
    Монгол улс үндсэн хуулиндаа хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдарч, мэдлэг боловсрол олж авах эрхтэй гэж заасан хирнээ амьдралын мөр хөөж хот хүрээ бараадсан нэгэндээ ийн хандаж байгаа нь хүний эрх, цаашлаад хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөхөд хүрээд байгааг та бид бэлхнээ ухамсарлаж ойлгох цаг ирсэн. Налайхын уурхай, энд тэндхийн алтны нинжа гэгдээл байгаа хүмүүсийн тал илүү хувийг нь хүүхэд эзэлж, гэр орныхоо амьдралд хувь нэмэр оруулахаар бяцхан нуруун дээрээ томоос том ачааг үүрээд нийгмийн хөгжлийн араас аврал эрэн алхаж байна.
    Өнөөдөр гэр орноо тэжээхээр олон зуун хүүхэд сургуулий хаяж томчууд, эцэг эхийнхээ хоногийн хоолыг залгуулж байгаа нь хөдлөшгүй үнэн. Тэр үнэнтэй бид аль хэдийнээ эвлэрч өнөөдөр тэднийг ярих хэлэх хүнгүй болоод байна уу даа гэсэн эмзэглэл төрдгөө нуух юун. Хүүхэд гэр бүлийн бүх гишүүдийн адил тэгш эрхтэй гэж гэр бүлийн тухай хуульд заасан хэдий ч хуучин ёс заншил, болон бусад хүмззсийн хандлагаас шалтгаалан өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй, орчин нөхцөлгүй байна. Хотоос алслагдсан дүүрэг гэгддэг Багануур одоогоор 20 гаруй мянган хүн амтай. Тэдгээрийн 13000 орчим нь 0-18 хүртэлх насны хүүхэд. Тал орчим хувийг хүүхэд эзэлж байгаа хэдий ч тэднийг чиглэсэн дорвитой зүйл нэг ч хийгдэхгүй байгаа гэж хэлж болно.ажилгүйдэл ядуурал газар авлаа гэж ярих нь ихэссэн ч түүний цаана байгаа хүүхдийн асуудал хойш тавигдсаар байна уу даа гэсэн эмзэглэл төрдөг.
    Сэтгэл зовоосон олон асуудлууд үүгээр зогсохгүй. Насанд хүрээгүйчүүдийг хил давуулан зарах, хүний хууль бус наймаа млнголд цэцэглээд байна. Саяхны нэгэн жишээ дурдъя. Хятад эрчүүдтэй ханилан тэдний нутгийг зорьсон хэсэг бүсгүйчүүл эрээн хотын консул дээр аврал эрэн ирээд эх орондоо эргэн ирснийг санаж байгаа байх. Тэдний дунд өөрийн үр хүүхдээ хужаа хүнтэй хүчээр суулгасан, нөхөр нт хүүхдийг нь зарчихсан гэсэн зүйлийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өгч байсан. Амьдралын эрхээр гээд өмгөөлж болох хэлий ч эцэг эхийн болчимгүй алдаанаас болж хүүхдүүд бэлгийн мөлжлөг, боолчлол дунд амьдрах ёсгүй.
    Сүүлийн жилүүдэд хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийлэлээс хамгаалах гэх мэтчилэн хүүхдийн гэсэн тодотголтой төрийн болон төрийн бус олон байгуллага бий болж байгаа нь сайшаалтай хэдий ч хүүхдийн нэрээр бизнес хийх, хандив тусламж цуглуулах байдал нилээдгүй байгаа гэж би өөрийн хувьд дүгнэдэг. Энэ бүгдийг нийгмийн хөгжлийн байдаг л нэг үзэгдэл мэтээр тайлбарлагсад олон. Манай орон дагуулж биш дагаж хөгжиж байгаа орон. Бусдын алдааг давтах биш, харин суралцах хэрэгтэй. Гэсэн ч энэ бүгдийг түр орхиод та бүхний анхаарлыг өөр тийш шилжүүлье. C
    УЛАМЖЛАЛ БА ШИНЭЧЛЭЛ
    Манайхан сүүлийн жилүүдэд хурдан морь унаач хүүхдүүдийн эрх, түүнийаюулгүй байдлын талаар санаа зовниж эхлээд байгаа. Энгийн, эцэг өвгөдийн уламжлал мэт боловч угтаа хамгийн ихээр энд л хүүхдийн эрх зөрчигдөөд байна уу даа гэж боддог. Уламжлалаа дээдлэх нь бидний эрхэм үүрэг. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг. Уламжлалаа сайжруулан шинэчлэх бус харин хүүхдийн эрхийг ихээр зөрчиж байгаа зүйл бол яах аргагүй хурдан морины уралдаан юм. Эрт дээр цагаас үндэсний баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж, хурдан морь, бөх, сэр харваагаар наадаж ирсэн уламжлалыг үгүйсгэж болохгүй хэдий ч одоо цагт уламжилж ирсэн соёлыг гажуудуулах нь ихсээд байна уу даа гэсэн эмзэглэлийн хүмүүст ихээр төрүүлэх болоод байгаатай та ч бас санал нэгдэх болов уу? Гэхдээ өвөг дээдэс маань наадмыг зуны дэлгэр цагаар хийж баярладаг байсан бол одоо жилийн дөрвөн улирал алгасалгүй шахам наадам хийж байгаа бөгөөд энэ явдал нь хүүхдийн эрхийг хөндөхөөс өөр өргөгүйд хүргэж байна. Юуны түрүүнд өвлийн тэсгим хүйтэнд хүүхдийг хурдан морь унуулж байгаад анхаарал тавих хэрэгтэй болсныг тэмдэглэх хэрэгтэй. Гэсэн ч дэлхийн хөгжил биднийг хүлээхгүй хорм хормоор урагшилж, тэр хирээр хүний эрх, эрх чөлөөний асуудал яригддаг болсон компътержсэн, мэдээллийн эрин зуунд бид амьдарч байгаагаа мартах учиргүй.
    Сайхан дээл өмсөж, ганган эмээл тохсон мөнгөтэй хүмүүсийн зугаа нь морин уралдаан болсон гээд хэлчихэд нэг их хэтрүүлэг болохгүй байх. Унаач хүүхдүүдийн эрх ашгийн талаар яриад ирэхээр цалин хөлс өгдөг, эцэг өвгөдийн уламжлал гээд олон зүйлийн тайлбар тавьдаг. Гэвч зун өвлийн зургаан сардаа халуунд халж, хүйтэнд хөрж ажилгүй арчаагүй эцэг эхээ тэжээдэг хуруун чинээ хүүхдүүд олон байгааг нуух хэрэггүй. Хурдан морь унаач хүүхдийн сарын цалин 40-50 мянган төгрөг байдаг. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хавьгүй бага байгаа бөгөөд тэднийэрүүл мэнд, аюулгүй байдал дэээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад амь нас нь үнэгүйдэж байгаагийн томоос том илрэл болж байна.
    Дундажхан хэмжээний нэг наадамд зөвхөн их насны 400-500 орчим морь уралддаг гэж үзвэл түүний цаана төдий тооны хүүхдийн хувь заяа яригдах учиртай. Миний мэдэхийн л Багануур дүүргийн сүүлийн хоёр жилийн наадмаар 3 хүүхэд амь насаа алдсан. Борооноор уралдаж явсан хүүхэд аянганд ниргүүлж унаж явсан морьтойгоо газар дээрээ амь үрэгдсэн. Мориноосоо унаж бэртэж гэмтсэн хүүхдийн тоо тоймоо алдсан. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар 2005 онд “Үндэсний баяр наадмын” тухай хууль батлагдсан ч энэ хуулинд тэдэн морь нь түрүүлбэл уяачид тийм цол өгнө, тэд давбал бөхөд тийм бай өгнө гэхчилэн зааснаас бус хатуухан хэлбэл амиа золиосолж байгаа хүүхдийн тухай тийм ч тод томруун заагаагүй юм шиг. Өвлийн уралдаанаар хүүхдүүд хацар, гар, хөлөө хөлдөөх нь бүр хэвийн үзэгдэл.
    Ингэхэд улс орны маань хөгжил хаашаа яваад байнаа. Хүүхэдгүй ирээдүй гэж лав үгүй. Баярлаж цэнгэхийн тулд бяцхан иргэдийнхээ ирээдүйгээр дэнчин тавихаа зогсоовол яасан юм бэ? Уламжлалаа дагаад зунд нь ядаж морио уралдуулъя. Өвлийн уралдааныг хориглож, зуны морин уралдаанд оролцож байгаа хүүхдүүдийг хамгаалалтын малгай, иж бүрэн хувцастай болговол яасан юм бэ? Жилийн жилд уралдах моридын тоо нэмэгдэж улсын их баяр наадмаар нэг насанд 500-600 морь уралдаж байгаа бөгөөд моридыг холын аймгуудаас тээвэрлэн авчирч уралдуулдаг болсноор тоо улам их өсөж байна. Олон морь уралдах тусам хүүхдэд учрах эрсдэл ихсэж байна гэж ойлгож болох юм. Аймаг, сумын наадамд цөөхөн тооны морь уралддаг болохоор хүнээс хамаарах эрсдэл багасаж, байгаль цаг уур сайхан байвал наадам сайхан болдог. Харин улсын гэдэг утгаараа цол, чимэг өгч хөдөлмөрөө үнэлүүлдэг учраас олон арван уяач хотыг зорьж наадах болсныг үгүйсгэж болохгүй хэдий ч морь дагасан олон машин, олон хүний хөл үймээн гээд хүний хүчин зүйлээс шууд хамаарах эрсдэл ихсэж байна гэж ойлгож байна. Бид хүүхдийн амь насаар дэнчин тавьж наадах эрхгүй. Бооцоотой бооцоогүй олон уралдаан хаа сайгүй жалга дов болгонд дөртөн цагийн эргэлтэнд болж тэр хирээр унаач хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөх болоод байна.
    Гэмтэл бэртлээс гадна өтөл хөврын уралдаанд оролцохын тулд хүүхдүүд хичээлээсээ түр болон бүр мөсөн завсардаж байгаа билээ. Эцэг өвгөд маань өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр гэлцдэг. Хурдан морио унуулах гэж үр хүүхдээ сургуулиас завсардуулж, эсвэл таван төгрөгний цалин горилж хүүхдээ морь унуулж байгаа хүмүүс энэ үгийг санахад илүүдэхгүй. Сүүлийн хоёр жил хүүхдийн эрхийг хамгаалах сайн дурын олон байгууллагууд хамтран тэмцсэнээр унаач хүүхдүүдийн эрх ашиг бага ч болов яригдаж байгаа нь талархууштай. Хамгаалалтын малгай өмсгөж уралдана гэсэн дүрэм байдаг хэдий ч одоо болтол монголын хууль гурав хоног гэдгийн үлгэрийг үзүүлж байна. Зовлон тоочихоос түр орхиод шийдвэрлэх арга зам байгаа эсэхийг яръя.
    ҮҮНИЙГ ЯАЖ ШИЙДЭХ ВЭ?
    ХЭНИЙ ОРОЛЦОО ЧУХАЛ ВЭ?
    Шийдэгдэхгүй асуудал гэж ер байхгүй. Ямар арга замаар яаж шийдэх вэ гэдэг л хамгийн чухал Өөрийнхөө сайн сайхны төлөө, өөрийн эрхээ хамгаалахынтулд юуны өмнө унаач хүүхдүүдийн оролцоо хамгийн чухал болов уу? Өөрсдийгөө эрсдэлгүй байлгахын тулд морины эзэнтэй аюулгүй байдлын гэрээ байгуулах, хувцас хэрэглэлийг ном журмын дагуу өмсөж уралдахыг санал болгох, даатгуулах, хичээлд явах цагийг тусгайлан гаргаж өгөх, цаашилбал суралцах таатай нөхцлийг бүрдүүлж өгөхийг хүсэх хэрэгтэй.
    Томчууд ч бас өөрийн гэсэн ухамсартай хандаж унаач хүүхдүүдийн нийгмийн байдал, тэдлэг боловсролд нь анхаарал тавьж үүнийгээ нэр төрийн хэрэг хэмээн бодууштай. Яагаад гэвэл манлай уяач, гарамгай уяач гэсэн сайхан нэрнээс гадна морио унаж байгаа хүүхндийн аюулгүй байдлыг хангаж шинэ залуу уяачиддаа үлгэр дууриал үзүүлбэл яасан юм бэ? Гоё дээл ганган эмээлээрээ бус хэн эрүүл саруул ухаанаар хүүхдээ, хүлгээ хайрлаж байгаагаар нь наадмын өнгийг тодорхойлохсон.
    Төр засаг маань баяр наадмын тухай хуулиа илүү ойлгомжтой нарийн болгож унаач хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар нарийн дүрэм журам гаргах нь зүйд нийцнэ. Зөвхөн үүгээр зогсохгүй өвлийн болон хаврын уралдааныг хэрхэн яаж зохион байгуулах, ямар тохиолдолд хориглох зэрэг стандартыг тогтоож түүндээ хяналт тавьдаг байх хэрэгтэй. Ер нь уралдаан, наадмын зэрэглэлийг тогтоож тухай бүрт нь тохирсон нарийн стандарт тогтоож өгөх шаардлага амьдралаас урган гарч байгаа юм.
    Уралдаан зохион байгуулж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хүүхдийн хамгаалалтын хувцас, даатгал зэргийг уяачаас шаардаж тухай бүрт нь аюулгүй байдлыг хангуулж байх нь зүйтэй мэт. Тэгвэл энэ асуудал эерэгээр шийдэгдэж наадам маань сайхан болох болв уу? Үүний тулд бүгдээрээ эрвийж дэрвийхээрээ зүтгэх хэрэгтэй юм шиг. Ер нь энэ асуудал нь уяач болон наадам зохион байгуулж буй хүмүүсийн ёс зүйгээс шууд хамаарах бөгөөд хичээлээс хоцогдуулахгүй байх үүргийг уяач нарт өөрт нь шууд ноогдуулбал зохино. Шийдэх асуудал тодорхой арга зам нь бас тийм ч их хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардхааргүй байхад яагаад өдийг хүртэл бид хүүхдийн амиар наадсаар байгаа юм бэ? Сайхан наадахын тулд тал бүрийн үүрэг оролцоо нэн чухал юм.
    ДҮГНЭЛТ
    Монгол орон маань хэдийгээр мал аж ахуйн орон боловч эрс тэс уур амьсгалтай, зун нь бүгчим халуун, өвөл нь тэсгим хүйтэн байдаг билээ. Байгаль цаг уурын онцлог, өнөөгийн хөгжил дэвшлийн хурдыг гүйцэж түрүүлэхийн тулд өв уламжлалаа хадгалахын дээр түүнийгээ хөгжүүлэн баяжуулах шаардлаг нэн тэргүүнд тавигдаж байна. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэж байгаа энэ зуунд бид ч бас энэ асуудлыг эн тэргүүнд тавьж хүүхдийн эрхийн хэрэгжилтэнд анхаарал хандуулах шаардлага тулгарч байгаа билээ.
    Нэг үгээр хэлбэл өнөөдөр хот хөдөөгийн ялгаа асар их болж хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх байдал ч янз бүр байна. Хот суурин газрыэ хүүхдүүд интернет, техник технологийн хөгжлийг мэдрэн өөрийгөө хөгжүүлж чадаж байгаа бол хөдөөгийн хүүхдүүд их лсайндаа телевизээр хорвоог харж байна. Мэдээлэл олж авч байгаа хэмжээнийхээ хирээр өөрийн эрх үүргийг ухамсарлаж байна. Өнгөрөгч 2006 оны 3-р сард нийслэлийн 2-р дунд сургуулийн хэсэг хараагүй сурагчид өөрсдийн эрхийн иөлөө суулт хийсэн нь монголд анх удаа хүүхдүүд өөрсдийнхөө төлөө тэмцсэн тохиолдол юм.
    Хүүхдүүд томчуудын үгийг хууль мэт биелүүлэх ёстой гэсэн хатуу байр суурь өнөө хирнээ нийгэмд амь бөхтэй оршсоор байгаа бөгөөд гэр бүлд эзлэх хүүхдийн байр суурь асар хангалтгүй байна. Үүнээс гадна сургууль, цэцэрлгийн багш сурган хүмүүжүүлэгчдийн мэргэжлийн ёс зүйн шалгуур дорой байгаагаас амьдралын боломж тааруу, эсвэл ямар нэгэн буруу зуршилтай хүүхдүүд сургуулиа хаяж байгаа нь тэдний хувийн нууцтай байх, сурч боловсрох эрх зөрчигдөж байгаагийн тод илрэл гэж үзэхэд хүргэж байна.
    Төрөөс хэдийгээр мөнгөн тэтгэлэг өгөх замаар зарим нэг асуудлыг шийдэх гэж оролдож байгаа хэдий ч энэ нь тийм ч оновчтой арга биш юм. Өнөөдөртөө болж байгаа ч маргааш гологдоход хргэх болов уу? Вакцинжуулалтанд хамрагдсан байх, сургууль завсардуулаагүй байх гэх мэтчилэн шаардлагуудыг тухайн мөнгийг өгөхөд тавьж байгаа хэдий ч энэ шалгууруудаас болж нөгөө л эмзэг бүлгийн халтар жаалууд нийгмийн халамжаас тусгаарлагдан хоосон хонож байна.
    Манай орон 2005 онд явуулсан хүн амын тооллогоороо 2,4 сая хүн амтай байсан. Хүчирхэг гүрэн байхын тулд эрүүл саруул ирээдүйтэй байх хэрэгтэй. Ингээд эцэст нь өөрийн хөндсөн хурдан морь унаач хүүхдийн эрхийн талаар товчхон дахин сануулъя. Жилийн дөрвөн улиралд наадаж түүний улмаас хичнээн хүүхэд тахир дутуу болж, тэр бүү хэл амиа алдаж байгааг үзүүлэх тодорхой статистк тоо баримт байхгүй байна. Энэ нь өнөөдөр хүүхдийн амь яаж үнэгүйдэж байгааг бэлхнээ хэлээд өгнө. Бид 1 тэрбумуулаа биш, 10 саяулаа ч биш. Дөнгөж л 3-н саяын босгыг алхаж ядан байна. Үндсэн хуулиндаа хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг байгуулна гэсэн ч энэ нь хоосон үг болж байна.
    Бид морины нуруун дээр дарцаглан өссөн, монгол хүнийг мориноос салгаж ойлгож болохгүй, юун хүүхдийн хамгаалалтын малгай, хэдэн жаран дамнаад ингээд болж байсан юм гэхчилэн эсэргүүцэх хүмүүс захаас аваад гарч ирнэ. Гэсэн хэдий ч өнөөдөр цаг үе, хөгжил дэвшил бидэнд өөр шаардлаг тавьж байна. Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан 2006 оны тайланд дурдсанаар хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөрийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдтэй адилтган авч үзэх хэрэгтэй гэсний дээр тэдний эрх ноцтойгоор зөрчигдөж байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Бид хүүхдийн эрхийг хүндэтгэн сайхан наадаж сайхан амьдарч болно гэж би боддог. Анхаарал тавьсанд баярлалаа.