Интернэт хэрэглэгчид үнэхээр байгаа юм уу? гээд эргэлзээд байх юм. Тухайн үедээ машин, пуужин, суурин утас, гар утас бүгд л галзуу солиотой хүний санаа байсан. Бүгд л эргэлзэж, тээнгэлзэж байсан. Гэхдээ тэдгээр зүйлс хүн төрөлхтний хэрэглээ болж чадсан. Шинэ хандлагыг түрүүлж туршиж, түрүүлж хөдөлж, алдаж онож явсан нь хождог. Хойш сууж, хойноос нь хөөж, үргэлж 2-р нь явсан нь алддаг. Хүссэн ч эс хүссэн ч, хүн бүр гэрээсээ ажлаа хийгээд, гэрээсээ газрын бичгээ аваад, гэрээсээ ерөнхийлөгчийг загнаад суух тэр цаг тун ойрхон байна. Хэн хандлагыг түрүүлж мэдэрч ойлгож сууриа зөв тавьж чадна. Тэр хожино. Сошиаль медиа бол хандлага. Хандлагыг зөв замаар нь хөгжүүлж шан татах нь чухал. Хүүхдүүд чинь интернэт, сошиал медиаг үр ашиггүй буруу ашиглаж байгаа бол зөв ашиглах үлгэр жишээ нь өөрсдөө байцгаая.
Category: Uncategorized
-
Цахим хуудас, сошиал медиаг мэргэжлийн багаар удирдуулахын ач холбогдол
Харилцагч байгуулагад зориулсан зөвлөмж
1. Цахим хуудас, сошиал медиаг удирдахад шаардлагатай ажлын байр
Цахим хуудас болон сошиал медиаг удирдахын тулд програмчлал, сошиал маркетинг, сэтгүүлзүйн мэдлэгтэй баг нягт уялдан хамтран ажиллах шаардлагатай байдаг.
Цахим хуудас, сошиал медиаг мэргэжлийн хэмжээнд ашиглахын тулд тухайн байгууллагад дор хаяж 3 хүний ажлын орон тоо гаргах хэрэг болно.Ажлын байр
Тавигдах шаардлага
Ажлын байрны зардал
Вэб админ
- Програм болон сэтгүүлзүйн суурь мэргэжилтэй
- Цахим хуудасны агуулга удирдах системийг бүрэн ашиглаж чадвартай
- Мэдээлэл боловсруулах, найруулах чадвартай
- Адоб-ын програмууд дээр ажиллах чадвартай
- Цалингийн зардал нь 500’000+
- Тоног төхөөрөмжийн зардал (Ширээ, компьютер) 600’000
- Тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдол +
- Ажилтан авах, сургах зардал +
- Алдагдсан боломжийн өртөг +
Вэб мастер
- Програмын суурь мэдлэгтэй
- Вэб програмчлалын мэдлэгтэй
- Вэбийн аюулгүй ажиллагааг хариуцах чадвартай
- Сошиал орчинд аппликэйшн хөгжүүлэх чадвартай.
- Цалингийн зардал нь 500’00+
- Тоног төхөөрөмжийн зардал (Ширээ, компьютер) 600’000
- Тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдол +
- Ажилтан авах, сургах зардал +
- Алдагдсан боломжийн өртөг +
Сошиал медиа маркетер
- Маркетинг болон сэтгүүлзүйн суурь мэргэжилтэй
- Сошиал медиаг маш сайн ашиглаж чаддаг байх
- Мэдээлэл боловсруулах, найруулах чадвартай
- Зөвхөн ажлын 8 цагт биш хамгийн багадаа 00 цаг хүртэл ажиллах боломжтой байх.
- Цалингийн зардал нь 500’000+
- Тоног төхөөрөмжийн зардал (Ширээ, компьютер) 600’000
- Тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдол +
- Ажилтан авах, сургах зардал +
- Алдагдсан боломжийн өртөг +
Дүгнэлт:
Дээрх чадваруудыг эзэмшсэн төгс 1 мэргэжилтэн гэж байхгүй. Байлаа ч бүх ажлыг гүйцэтгэх боломжгүй. Тиймээс тухайн чиглэлээрээ мэргэшсэн ажилтан хэрэгтэй болно. Вэб админы хувьд програмист суурьтай хүмүүсээр ихэвчлэн хийлгэдэг боловч мэдээлэл боловсруулалт тал дээрээ гологддог. Сүүлийн үед хэрэглэгчтэй харилцах хэрэгсэл болж хөгжиж байгаа учир вэбийг менежер, маркетерууд удирддаг хэлбэр хөгжиж байна. Вэб мастерын ажлын орон тоог вэб хөгжүүлдэг хүн гэдэг өнцөгөөс харж ажиллуулдаг. Гэтэл вэб хөгжүүлэлт дизайн төлөвлөлт, програмчлал гэх мэт багаар хийх ажил ихтэй байдаг. Тэр үед ганцхан вэб мастерт бол вэб хөгжүүлэлт нь ахадсан ажил болоод байдаг. Вэб мастерийн хувьд болгоно гээд хийгээд л байдаг, хөгжүүлээд л байдаг. Сүүлдээ юу ч хийхгүй байгаа юм шиг харагдана. Эсвэл технологийн чадамж, өнгө төрх, зохион байгуулалт муутай вэб хөгжүүлнэ. Ганцаар учраас аргагүй шүү дээ. Мөн вэбд томоохон засвар шинэчлэлт хийх болоход ганц хүнд дэндүү ахадсан ажил болдог учир цаг хугацаа их зарцуулдаг. Энэ тохиолдолд мэргэжлийн багт хандаж аутсорсинг хэлбэрээр ажлаа гүйцэтгүүлдэг.Дүгнэлт:
Нийт зардал хамгийн багадаа сар бүр 2’000’000₮- өөс дээш зардал гаргана.
Тухайн зардлаа гаргалаа гэсэн үр дүнд хүрч чадах эсэх нь баталгаагүй. Яагаад гэвэл мэргэшсэн чадварлаг мэргэжилтэн олоход бэрхшээлтэй.
Тэгвэл мэргэжлийн багаар дээрхээс бага зардлаар илүү үр дүнтэйгээр удирдуулах боломжтой юм.2. Цахим хуудас, сошиал медиа чадамж
Чадамж
Онцлог
Үр дүн, удирдах зарчим
Хэрэглэгчдийн нэгдэл
Хамгийн чухал хэрэглэгчдийн нэгдлийг цахим орчинд бүрдүүлж тэдний хооронд холбоос үүсгэнэ.
Цахим хуудасны ханалтыг сар тутам 1000-с дээш болгох боломжтой.
Facebook хуудасны LIKE-ийн тоог сар тутам 200-р нэмэгдүүлэх боломжтой.
Интернэт орчинд сар тутам 100-с дээш санал, гомдол, сэтгэгдэлийг хүлээн авах боломжтой.
Одоо та бүхэн хэрэглэгчийн санал хүсэлтийг сард хэдэн удаа хүлээн авдаг вэ?Хэвлэл мэдээлэл
Компанийн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл болно. Хэвлэл мэдээлэлийн зардалыг бууруулна. Мэдэгдэл, мэдээ, үйл явдал зэргийг мэдээлнэ.
Цахим хуудаст тогтмол мэдээ, мэдээлэл нийтлэх.
7 хоногт 2-с дээш.Хэрэглэгчтэй харилцах
Хамгийн чухал нь хэрэглэгчтэй харилцах дэд бүтэц бий болно. Уламжлалт хэвлэл мэдээлэл нь хэрэглэгчид 1 урсгалт мэдээллийг өгч зөвхөн утас, санал хүсэлтийн хайрцаг төдийхнөөр хэрэглэгчээ сонсдог байсан бол цахим хуудас сошиал медиаг ашиглан хэрэглэгчийг сонсож харилцахад хялбар болно.
Хэрэглэгчийн асуулт, санал сэтгэгдэлийг өдөөсөн мэдээ нийтлэлийг сошиал орчинд өдөр бүр хүргэж тэднийг сонсож, тэднийг сэдэлжүүлж ажиллах.
Нийт 600000 гаруй интернэт хэрэглэгчдээс өөрийн байгууллагад хэрэгтэй, байнгийн 5000-с дээш хэрэглэгчтэй тогтмол харилцах зорилтыг тавих.Зар сурталчилгаа
Мэдээллийн 20% орчимыг зар сурталчилгааны зорилгоор ашиглах боломжтой.
Зар сурталчилгааны хүрэх далайц нь ямар реклам бүтээхээс шууд хамаарна.
Хэрэглэгчдийн мэдээлэлийн бааз
Ямар хэрэглэгчид хандаж байна гэдгийг хэрэглэгчийн сошиал акаунтыг судлах замаар тодорхойлж болно.
Өмнө нь хэрэглэгчийн мэдээллийн баазийн бүрүүлэхийн 10000$ төлж хэрэглэгчтэй харилцах систем хөгжлүүлдэг байсан болсошиаль медиа нь хэрэглэгчтэй харилцах системийг орлох хэмжээнд хүрч байна.
Судалгааны өгөгдөл баазтай болно
Хэрэглэгчийн үлдээж буй сэтгэгдэл, санал гомдолыг бүртгэн судалгааны өгөгдөл бүрдүүлж, тэдгээрийг өөрсдийн маркетинг төлөвлөгөөнд тусгах ажиллах боломжтой.
Судалгааны зардалыг хэмнэх боломжтой. 200 хүнээс анкетан судалгаа авах зардлаар 2000 хүнээс онлайн судалгаа авах боломжтой.
Боловсруулсан:
Ж.Лувсандорж
Гүйцэтгэх захирал
“Нью Медиа Маркетинг” ХХК
2012.12.13 -
Тони Бьюзен “Суут сэтгэлгээний 10 алхам”
“Яруу сэтгэгч” сонины анхны дугаарын нийтлэл…
Бүтээлч чадвар гэдэг бол “бурхнаас заяасан бэлэг” бөгөөд цөөхөн хүнд л олддог зүйл хэмээн нэгэн үе тооцож байв. Гэтэл авъяас бэлгийг эрүүл саруул бүх хүнд байгалиас заяасан байдаг ажээ. Харин хүн бүрт нуугдаж байгаа Бүтээлч интелектийн ер бусын боломжуудыг нээх нь ердөө өргө техникийн л асуудал юм.
Тодорхойлолт:
Бүтээлч интеллект гэдэг нь ер бусын байдлаар сэтгэж, өвөрмөц байх чадвар бөгөөд “зөвхөн бусдыг даган сэтгэдэггүй байх чадвар юм. Бүтээлч интеллект нь:
Хурд. Танаас шинэ бүтээлч санаа төрөх хурд.
Хөдөлгөөнт шинж. Энэ нь аливаа зүйлийг янз бүрийн өнцгөөс харж, сөрөг санал бодлуудыг харгалзаж, хуучирсан үзэл бодол, төсөөллийг өөрчлөх таны чадвар юм. Түүнчлэн бид ямар нэгэн шинэ зүйлийг бүтээж байх үедээ бүх мэдрэмжээ ашиглах чадварыг бас агуулдаг.
Өвөрмөц, давтагдашгүй шинж. Энэ нь бүтээлч сэтгэлгээний зүрх бөгөөд ер бусын хосгүй, шинэ санааг олох таны чадварыг харуулж байдаг. Ийм шинж чанаруудыг агуулсан хүнийг хармагцаа бусад хүмүүс “өөрийгөө хянадаггүй” гэж үздэг боловч үнэн хэрэг дээрээ харин ч үүний эсрэг байдаг. Өөрийн өвөрмөц шинж гэдэг бол оюун ухаанаагаа ухамсартайгаар хөвчлөн ажилласны үр дүн голдуу байдаг ба тухайн хүн ухаанаа төвлөрүүлэх өндөр чадвартай байдгийг харуулдаг.
Шинэ санааг хөгжүүлэх чадвар. Бүтээлч бие хүн бол жирийн санааг өлгөн авч өргөжүүлж, чимэглэн, хөгжүүлж, олон санаа бодлоор баяжуулж чаддаг.
Бүтээлч хүмүүс голдуу шийдмэг бөгөөд шаргуу байдаг. Тэд бүтээлч зорилтуудаа хэрэгжүүлхээр эрчтэй барьж авдаг учраас бусдад гүн сэтгэгдэл төрүүлдэг.
Та үүнийг мэдэх үү?
Таны уурга тархины гаргаж чадах шинэ санаа бодлуудын тоо нь ертөнц дээрх бүх атомуудын тооноос ч илүү байдаг байна. Үүний зэрэгцээ уламжлалт математикийн болон хэл ярианы интеллектүүд нь аналитик, логик сэтгэлгээний үйл явцтай илүү түлхүү холбогддог. Таны бүтээлч интеллект нь таныг шинэ санаа бодлуудын ертөнцөөр шинэ оршихуйд хүргэдэг эрчимтэй хийсвэрлэн сэтгэх явдлаар илэрнэ. Интеллектийн бусад төрлүүдийн адилаар бүтээлч интеллектийг ч хөгжүүлж болдог. Зарим хүмүүс л үгүй гэж зүтгэдэг юм.
Бүтээлч интеллектийн од болсон хүн
Бидний жишээ татах гэж байгаа интеллектийн од болсон хүн маань ядаж сургууль ч төгсөөгүй юм шүү дээ. Тэрбээр дислекси өвчинд нэрвэгдэж, үгийг зөв бичих дүрмийг огт тогтоож чадахгүй байсан болохоор ном унших, суралцахад тун бэрх байжээ. Тэр энэ байдлаасаа ихэд ичиж, бусдын өмнө анги танхимд ямар нэгэн сэдвийг унших хэрэгтэй болоход олон цагаар чармайн байж цээжилдэг байв. Түүний IQ интеллектийн түвшин доогуур байсан учраас багш нар нь сайн сурагч гэж үздэггүй байв. Энэ хүнийг Ричард Брэнсон гэдэг байлаа. Гэвч тэрээр ямар ч саад бэрхшээлийг үл хайхран өөрийнхөө бүтээлч интеллектийг хөгжүүлж байхдаа гялалзсан ирээдүйг өөртөө бий болгож чадсан юм. Ямар ч ирээдүйгүй байсан тэр залуу Virgin гэсэн эмблемд нэгддэг 150 үйлдэрийн удирдагч болж, 3 тэрбум фунт стерлингийн хөрөнгөтэй болж чаджээ. Яаж, юуны ачаар тэр юм бол!
Оюуны хөгжлийн коэффицент түвшнийг тогтоох тестүүд нь тэр хүний зорьсондоо хүрэх хорсолтой гэмээр айхтар шаргуу чанаруудыг илрүүлж чадаагүй юм. Энэ л чанар нь Брэнсонд том, жижиг ямар ч асуудал тулгархад заавал гарц олж, бусад хүмүүс тэмцэхээ больчихоод байхад ч эцсийг нь хүртэл үзэлцэн үр дүнд хүрэхэд нөлөөлж байжээ. Мөн түүний бүтээлч шинэ санаа бодлоо бусадтай хуваалцах чадвар, бусдын хүсэл мөрөөдөл, санаа бодлыг өөрийнхтэйгээ хослуулан үр дүнд хүрэх чадварыг нь тестээр илрүүлж чадаагүй аж. Өсвөр насандаа Брэнсон бүтээлч бусад олон хүмүүсийн адилаар сурч байсан сургуулийнхаа хатуу хязгаар, дүрмүүдэд гонсойж явдаг байв. Түүний бүтээлч сэтгэлгээ эсэргүүцлээ илэрхийлсэн анхны үйл ажиллагаа нь сургууль дээрээ өөрөө анх сонин гаргасан явдал юм.
Тийм хачин хүүхэд сонин гаргалаа гэж үү? Тиймээ
Тэрбээр зөвхөн сургуулийнхаа төлөө бичдэг байсан явдлыг халж, үүний эсрэгээр сурагчдынхаа тухай бичихээр шийджээ. Тэрээр сонингоо хэн ч уншихгүй уйтгарт цаас биш, харин ч бүх хүнд, ялангуяа реклам тавиулан мөнгөө төлж чадах томоохон компаниудад зориулсан сонирхолтой, хурц байлгахыг хүсэж байв. Энэ удаа тэрээр бас л өөрийн гэсэн өвөрмөц замаар явахаар шийдэж, сурагчдыг төдийгүй кино, рок хөгжмийн одод, бүтээлч хүмүүс, олонд алдаршсан тамирчдыг сэтгүүлчээр урьж ажиллуулсан юм. Ричард болон түүний найз Жонни Жеймс багахан хөрөнгөтэйгээр ажлаа эхэлжээ. Шуудангийн зардал болон утасны төлбөр төлөхөд ээжийнх өгсөн ердөө л 4-хөн фунт л байлаа. Тэд Брэнсоны байшингийн подвалд ажиллаж, бүхий л зүйлсд өөрсдийгөө хязгаарлан, чадахын хэрээр хэмнэж байсан ч тэднийг хөдөлгөгч хүч болох өөрсдийн бүтээлч санаа бодолдоо хэзээ ч, ямар ч хязгаар тавьдаггүй байв. Брэнсоны сурч байсан сургуулийн захирал нь нэгэн удаа түүнд ёжтойгоор “баяр хүргэе Брэнсон. Миний бодлоор бол, та нэг бол шоронд орж, нэг бол тэрбумтан болох байх” хэмээн хэлж байжээ. Тэр үеэс Брэнсон өөрийнхөө гол зарчмыг хөгжүүлэн, бүхэл бүтэн компаниудын ажил хэргийг засан өөрчилж, бүтээгдэхүүний танилцуулгыг хэвлэж, аль болох олон шинэ санаа бодлууд олохыг чармайн, энэ үедээ бусад хүмүүсийн бодол мөрөөдлийг сонирхон судлах болжээ. Түүний тэргүүлэх компани “Виржин Эйрлайнз” нь бүтээлч санаа бодлыг хэргэжүүлсний маш сайхан жишээ юм. Үнэ тарифаа буруулахдаа үйлчилгээний чанарыг бууруулдаг “доошилж буй спираль” хэмээх ердийн зарчмыг ашиглахын оронд тэрээр уламжлалт хандлагыг эргэн хянаж үзжээ. Тэгээд үнэ өртгөө хэвээр байлгаж, ирсэн хүмүүст үнэгүй иллэг хийх, мөхөөлдөс өгөх, кино үзүүлэх, шүршүүрт орох, биеийн тамирын дасгал хийх зэрэг этгээд өвөрмөц үйлчилгээг нэмж оруулжээ. Тэр гайхамшигтай сайхан санаануудыг олж хэрэгжүүлдэг, бусад хүмүүсийн санааг ашиглаж, тэдэнтэй хамт нэгдмэл болж мөрөөдлөө биелүүлдэг чадвараараа амжилтыг хүчээр өөртөө дуудан авчирсан хүн юм.
Та үүнийг мэдэх үү?
Бүхий л цаг үеийн агуу суутнуудын нэг 1000 гаруй шинэ бүтээл хийсэн Томас Эдисон 12 насандаа сургуулиас хасагдаж байжээ.
Бүтээлч хандлага гэдэг нь сайхан зураг зурах, хөгжмийн зэмсгээр тоглохыг хэлнэ гэж ойлгож болохгүй. Оройн хоол бэлтгэх, ажил дээрээ тавьсан зорилтоо хэрэгжүүлэх, амралтаа төлөвлөх, хашаа, цэцэрлэгээ янзлах, байшин өрөөгөө засах, зурагтаар гарч байгаа хөл бөмбөгийн баг яавал өрсөлдөгчөө хожиж болох арга замуудыг тоочих зэрэг нь ч бас л бүтээлч хандлага юм.
Жишээ: Эцэг эхчүүд.. эд бол үнэхээр бүтээлч хүмүүс. Тэд хүүхэд төрүүлэх төдийгүй, ажлаа хийж, мөнгө олж, орон гэрийнхээ дизайныг шийдэж, хоолоо бэлтгэж, ээлжийн амралтаа төлөвлөж, зочдыг хүлээн авч, хүүхдийнхээ бүхий л асуултад хариулт өгдөг. Тэд үнэхээр ирээдүйг бий болгож байгаа хүмүүс.
Леонардо да Винчийн санал болгодог Бүтээлч интеллектийн зарчмууд
Хүн оюун ухаанаа жинхэнэ ёсоор бүтээлч болгохын тулд: мэдрэмжээ хөгжүүлэх, шинжлэх ухааны урлагийг судлах, урлагийн шинжлэх ухааныг судлах, ертөнцийн бүх юмс ямар нэгэн байдлаар холбоотой гэдгийг ухаарах хэрэгтэй гэж бүтээлч чанараа гайхамшигтай хөгжүүлсэн Леонардо да Винчи хэлсэн юм.
1. Мэдрэмжээ хөгжүүлэх
Бүтээлч оюун ухааныг хөгжүүлэх үндэс нь мэдрэмжийн интеллект юм гэдгийг Леонардо хүлээн зөвшөөрч байснаараа тухайн цаг үеэсээ 500 жилээр түрүүлж чаджээ.
2. Шинжлэх ухааны урлагийг судлах
Леонардо зүгээр л “шинжлэх ухааныг судлах” гэж хэлэлгүй, “Шинжлэх ухааны урлагийг судлах” гэж онцлон хэлж байсан нь сонирхолтой юм. Ингэснээрээ тэр шинжлэх ухаан бол зэвхий саарал, уйтгартай зүйл биш гэдгийг онцолж байжээ. Гэтэл мэдээлэл хөгжсөн өнөө үед шинжлэх ухааныг ингэж сөргөөр ойлгодог хүмүүс байсаар байгаа. Хүний тархины баруун тал бөмбөлгийн хариуцдаг, тодруулбал, орон зайн мэдрэмж, хийсвэрлэн төсөөлөх сэтгэлгээ, өнгө, хэлбэр, хэмнэлийн мэдрэмжийг хариуцдаг чадварууд нь шинжлэх ухааны судлагдхуун юм гэдгийг олон жилийн өмнө зөвөөр ойлгож байлаа.
3. Урлагийн шинжлэх ухааныг судлах
Эхэндээ энэ нь зөрчилтэй мэт санагдана. “Урлагийн шинжлэх ухаан” гэдгийг бодоод үз дээ?! Гэвч дахиад л Леонардогийн зөв байлаа. Урлаг гэдэг бол олон хүн урлаг гэж ойлгодог тэр зүйл биш юм. Энэ бол хувь хүний өөрийгөө илэрхийлэх болон сэтгэлзүйн психоанализ хийх, нэг тийм “зөөлөн” сэтгэлийн хөдөлгөөний хэлбэр юм. Та оюун ухаанаа дасгалжуулсны дараа урлаг гэдэг нь маш нарийвчлалтай, хатуу шаардлагатай шинжлэх ухаан гэдгийг ойлгох болно.
4. Ертөнцийн бүх л зүйл дам холбоотой байдаг гэдгийг ухаарах
Америкийн нэрт сэтгэл судлаач Вильям Жеймс хүний сэтгэлгээ бүрэлдэн бий болох, хөгжих тогтолцоо бүтцийн асар их ач холбогдлыг ойлгож танихаас бүүр 400 жилийн өмнө Леонардо “хүний тархи нь аливаа холбоосыг барьж авдаг механизм тогтолцоо төдийгүй, шавхагдаж дуусашгүй боломжууд бүхий механизм юм” гэдгийг нээж чаджээ.
Та одоо цааш уншихаа түр зогсоод зөвхөн энэ тухай бодоод үз дээ. Тэгснээр та өөрийнхөө сэтгэлгээ хязгааргүй гэдгийг мэдэж, өөрийн тухай болон бусад хүмүүс, байгаль, хүний оюуны чадавхийн тухай хуучин төсөөллөө бүр мөсөн өөрчлөх ёстой юм.
Бүтээлч интеллектийн 4 зарчмын зэрэгцээ таны мэдэж байх ёстой бас нэг зарчим бий. Бүтээлч хандлага бол хэвшмэл, стандарт байдлаас заавал татгалздагт мөн чанар нь байдаг. Аливаа норм хэм хэмжээ гэдэг бол статистикийн дундаж зүйл бөгөөд хэвийн зүйлсийн тухай бидний төсөөллийг бүрдүүлдэг. Бидний хувьд хэвийн зүйл гэдэг нь уураг тархи маань дассан тэр зүйлс бөгөөд ямар нэгэн гэнэтийн сонин зүйл гарч ирэхгүй, өөрчлөгдөхгүй хэвээр үлдэж, дахин таны гайхлыг төрүүлхээ больсон, таныг айлгаж, шок цочролд оруулж, эсвэл бухимдуулдаггүй тийм зүйлс юм. “Бүтээх” гэдэг нь урьд өмнө нь хэн ч хийж байгаагүй ямар нэгэн шинэ зүйлийг бий болгож, ямар нэгэн зүйлийн эхлэлийг тавих чадвар юм.
Жишээ: “Битлз” хамтлаг бол хамтарсан интелект нь дээд түвшинд ажиллаж чадсан бүлэг хүмүүсийн тод жишээ билээ. Тэд өөрсдөөс нь өмнө хэн ч хийж байгаагүй зүйлсийг байнга хийж, нэг нь нөгөөтэйгээ огт адилгүй хөгжмийн бүтээлүүдээ туурвисаар байв. Тэд бусад шиг л “томоотой” биш, бусдаас огт өөр байдлаар задгай, чөлөөтэй, хөгжилтэй, эрчтэй авирлаж, биеэ авч явдаг байв. Энэ шинж нь ч бас бүтээлч ухааны нэг онцлог юм. Гэвч Агуу “Битлз” хамтлаг ч шууд дардан замаар амжилтанд хүрч чадаагүй бөгөөд тэд гайхамшигтай шаргуу ажиллаж, дуу бичлэг хийдэг 30 компани тэдэнд татгалзсан хариу өгсөөр байхад ч бууж өгөөгүй юм…
Аливаа зүйлсийг гүнзгий танин мэдэж, тооцоолон, цоо шинэ өөр арга замыг олох нь бүтээлч хандлага юм.
Тони Бьюзен “Суут сэтгэлгээний 10 алхам”
Орчуулагч Х.Энхбат
Зургийн эх сурвалж: Уран бүтээлч Б.Батзаяа https://facebook.com/BatzayaPhotography
-
БИД НЭГ МӨРӨӨДӨЛТЭЙ
Уран бүтээлээрээ шинэ үеийнхэнд урам зориг тэмүүлэл хайрлаж, рок поп урлагт хүч түрэн орж ирж байгаа Дуучин, ая зохиогч, төгөлдөр хуурч ӨЛЗИЙгийн шинэ уран бүтээлийг танд хүргэж байна.
Түүнийг дуучин Батчулууны гарын шавь, уран бүтээлийн дүү нь гэдгийг та бүхэн мэдэх бизээ.Дууны түүх
Намайг 11 настай байхад ээж маань надад энэ дэлхийн бүх хүмүүс нэг л худагаас ус ууж байгаа гэж хэлсэн. Энэ үг нь дэлхий ертөнцөө хайрлан хамгаалах, амьд байгалийг шүтэн бишрэх сайхан зорилго, хүсэл тэмүүлэлийг надад бий болгосон юм. Газарт мод тарихаас илүү хүн бүрийн зүрх сэтгэлд мод тарихыг би хүсдэг. Ингэж чадвал хүмүүс дэлхийгээ хайрлах сайхан сэтгэлтэй болно. Учир нь би амьд байгалтай, цэнгэг агаартай, цэвэр сайхан хотод амьдрахыг хүсч байна. “Бид нэг мөрөөдөлтэй” дууг сонссон зүрх сэтгэлтэй хэн боловч миний юу хэлэхийг хүсч байгааг бас намайг юу хүсэн мөрөөддөгийг минь ойлгоно гэдэгт итгэж байна.
Хөгжим: Б.Өлзий
Шүлэг: СТА С.Энхтайван, Б.Өлзий
Дуучин: Б.Өлзий, Ч.ЦэлмүүнБид нэг мөрөөдөлтэй (2001 он)
Хүсэл мөрөөдөл тэнгис далай шиг давалгаалж
Давалгаа бүр нь улам улам өндөрт цацарч
Хөрс нь байвал өчүүхэн үр аварга царс болдог шиг
Мөрөөдлүүд минь өөрөө л биелэх болноСайхан дуу гэрэлт ирээдүй рүү дуудвал
Аялгуугаар нь жигүүрлэн дагаж чи нисээрэй
Зүрх сэтгэлд чинь хүсэл мөрөөдлийн оч гялалзахад
Зүүд л байсан амжилт өөрөө биелэх болноБүх ертөнцийг хамтдаа бид энэрэн хайрлъя бүгдээрээ
Зүрх сэтгэлдээ итгэл мөрөөдлөө дуулъя
Энэ дэлхийн хүн бүрийг нэгэн дуугаар сэрээе
Тэртээх өндөр гэрэлт оргил руу тэмүүльеЧиний зүрхэнд өөдрөг итгэл байвал
Хүсэл төдий зүйлс биелэлээ олдог гайхамшиг юм
Энэ дэлхий сайн сайхны дуугаар биднийг дуудсан
Тэр дуугаар бид гэрэлт оргил руу тэмүүлнэБүх ертөнцийг хамтдаа бид энэрэн хайрлъя бүгдээрээ
Зүрх сэтгэлдээ итгэл мөрөөдлөө дуулъя
Энэ дэлхийн хүн бүрийг нэгэн дуугаар сэрээе
Тэртээх өндөр гэрэлт оргил руу тэмүүлье.Цахим холбоос
http://facebook.com/UlziiSinger
http://youtube.com/UlziiPianist
http://twitter.com/UlziiSinger
http://soundcloud.com/batulziibadamgarav
http://plus.google.com/u/0/110789943644889190927 -
Өвсний гэгээ….
Ялан дийлэхийнхээ цагт би би гэж цээжээ дэлдэх, ялагдан дордохынхоо цагт бусдаас болсон мэт өширхөн гоморхох хүмүүн гэдэг амьтанаас л шал өөр. Ертөнцийн бүх өнгө, ер бусын гоо сайхныг өөртөө агуулах энэ өвснүүд надад зөндөө олон зүйлийг хэлдэг ч ахиад л хүмүүний мөн чанараараа дөнгөж тал хагасыг нь тэмдэглэж амждаг. Шүүдрийн дусал зуусан, сарны гэрэлд салхинаа намуухан бөхөлзөх ганц хазаар өвс цэвэр тунгалаг гоо үзэсгэлэнт бүсгүйтэй төстэй.
Намрын салхинд гунигтайяа бөхөлзөх энэ ганц хазаар өвс тулаанд амь үрэгдсэн хүүгийнхээ толгойг түшин суугаа эх шиг харагдах нь ч бий.
Сарны гэрэлд сүлэгдэн цайран буурал мөнгөн өвснүүд өөр гаригийн хүмүүс шиг харагдах нь жигтэй. Өвснөөс өндөргүй, өвснөөс намхангүй, өвснөөс илүү юмгүй, өвснөөс дутуу юмгүй амьдарч чадаж яваагаараа бахархан суунам.
Чимээгүйхэн ургаж, чимээгүйхэн гандаж чамаас юу ч үл нэхэн ирж буцах энэ өвснүүд үнэхээр атаархам.
Цагаан өвс
Өнө эртийн, ноднин жилийн цагаан өвс өө?
Өнгө алаглан гэрэлтэж байсныг чинь би л мэднэ ээ
Өөгүй тунгалаг нарны дор, цагаан бороонд
Өвс өвснөөс илүү гэрэлтэж байсныг чинь би л мэднэ ээ
Өдгөө нөмөрт чинь хоргодсон хаврын яргуй
Өнө эртийн юм шиг, ай уяхан замбуу тив ээ ?…
2 . Шүүдрийн дусал
Намрын хонгор салхи сэвэлзэнэ
Намуухан цэцэг навчис найгана
Нааш цааш бөөр нь бүлтэлзэж
Навчин дээр ганц дусал бөнжигнөнө
Найган бөнжигнөх шүүдрийн дусалд
Нартай, үүлтэйгээ тэнгэр багтчихаад
Намрын салхинд тогтож ядан
Наашаа ч үгүй цаашаа ч үгүй сандчина аа
3 . Ижийгээ дуудахыг
Зүсэр цагаан борооноор дээлээ нэвт норгон
Зуслан дэнжийн нутгаараа морьтой ганцаар хэсэв
Зүггүйхэн багын зусландаа ирээгүй их л удаж
Зүс гандсан ганц шон л эгээгүй үлджээ
Чулуу сүлжиж урсах хэлгий бяцхан горхины
Чухам хаана тэгтлээ умбаж шумбаад байсийм
Чулуу таалцаж чамтай үдийн наран голлуулж
Чухам яагаад ижийнхээ дуудахыг нь сонсоогүйм бол
-
Агуу Хайрын Эзэддээ зориулав…
Маргааш Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр. Энэ л өдөр эмэгтэйчүүд эрхээ хамгаалахын төлөө сэтгэл зүрхээрээ нэгдэн хурал, цуглаан, уулзалтуудад оролцож дэлхий даяар тэмдэглэсээр иржээ. Манай улсын хувьд ч энэ л баярын өдөр эмэгтэйчүүд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж, шийдвэрлэх гарцыг хайн эрэлхийлж дуу хоолойгоо хүргэдэг. Тэр ч утгаараа сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн нийгмийн идэвх өсөн нэмэгдэж дэлхий нийтийн анхаарлыг татаж буй Монгол улсынхаа хөгжилд манлайлан оролцох болсон билээ. Мөн бид энэ л өдөр ээж нарыгаа, ирээдүйд эх хүн болох бүсгүйчүүдээ баярлуулдаг. Эрхэмсэг Монгол хүмүүн тэр дундаа эмэгтэй хүмүүн болсоноороо бахархдаг бүсгүй танд нэгэн таатай мэдээ дуулгах гэж байгааг зурагнаас гадарласан болов уу? Энэ хорвоогийн эхлэл болсон ээж нарыгаа болон ирээдүйд ээж болох бүсгүйчүүддээ санаанд оромгүй гайхалтай бэлгийг барихаар Халуун сэтгэлт залуучууд хэдийн бэлтгэлээ базаажээ. Тэд юу хийв? Яаж баярлуулхаар шийдсэн бол? “Үнэгүй такси, Өнө мөнхийн цэцэг”….Та боддоо: хаашаа ч юм яаран таксинд гараа өргөн суух бүсгүйг зорисон газарт нь хүргээд төлбөр авахгүй ээ, Баярын мэнд гэх залуусын 2 үгэнд ээжүүд болон бүсгүйчүүд маань хичнээн их баярлах бол, энийг танд хэмээн Хятад сарнай бус хэзээ ч үхэшгүй “Өнө мөнхийн цэцгийг” бэлэглэхэд хичнээн их догдлох бол… Ийм л гайхалтай санааг Халуун сэтгэлт залуучууд бодон олж биелүүлж чаджээ. Тэд яриад л өнгөрсөнгүй хэлсэндээ хүрч өдрийн 4 цагаас үүрийн 3 цаг хүртэл “Өнө мөнхийн цэцэг”, мэндчилгээгээ урласан юм. Санаанд оромгүй гайхалтай санааг олж, хамтдаа нэгэн сэтгэлээр цаг заваа зориулан хэрэгжүүлж чадсан залуусын сайхан сэтгэлээрээ усалж, чин үнэнчээр ургуулсан өнө мөнхийн бэлэг олон эмэгтэйчүүдэд гайхалтай санагдаж жаргалыг бэлэглэх нь гарцаагүй юм. Эрхэмсэг бүсгүй танд үнэгүй таксинд суух, өнө мөнхийн цэцгийг авах ховорхон завшаан тохиох болтугай гэж хүсье…
Ямарваа нэгэн нам, шашинаар бус сайн сайхныг бүтээх чин хүслээрээ нэгдсэн ХАЛУУН СЭТГЭЛТ залуусын хүсэл бүхэн биелэх болтугай. Та бүгддээ амжилт хүсье…
-
Монгол хүмүүн та “Эзэнт гүрний соёлын дурсгалууд” үзэсгэлэнг заавал очиж үзээрэй….
Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлж буй “Хаан түүхтэй Монголчууд” Монгол Судлалын хөтөлбөрийн хүрээнд “Эзэнт Гүрний Соёлын Дурсгалууд” гэрэл зургийн үзэсгэлэн 2013 оны 2 сарын 28-нд Уран зургийн галерейд нээлтээ хийсэн билээ. Үзэсгэлэнд Монголын түүхтэй холбоотой хот тосгон, хөшөө дурсгал гэх мэт түүхэн газруудын 100 гаруй мянган гэрэл зургуудаас дээжлэн толилуулж байгаа юм. Эрхэмсэг Монгол хүмүүн бид агуу түүх соёлынхоо эзэн байх нь туйлын чухал билээ. Тиймээс ч агуу түүх соёлоо эрэн сурвалжилж ард олноо таниулан түгээж буй зоригтон залуусын үйлсийг дэмжин эх түүхээ дээдэлцгээе. Үзэсгэлэн 3 сарын 18 –нд хаагдах тул та яараарай… Сонирхолтой нэгэн мэдээллийг хүргэхэд: үзэсгэлэнгийн нээлтэн дээр Агуу түүхээ зориг гарган эрж хайн тэмүүлсэн, Монгол ахан дүүстэйгээ уулзсан судлаач Санчир эгчийн ээж нь ирсэн байсан бөгөөд охиныхоо сайт дээр ч үзэсгэлэн үзсэн сэтгэгдлээ бичсэн байна. Эхийн сэтгэл үнэхээр агуу юм аа. http://www.tasam.mn/ct/ci/198 Анхааруулга: Уран зургийн галерей 17 цагт хаадаг.
-
ХҮМҮҮН гэгч бурмаар бус, УРМААР л амьдардаг сэтгэлийн амьтан…
Энэ орчлонд хүмүүн болж төрсөн ховорхон заяаны эзэн танд энэ гайхалтай өдрийн мэнд хүргэе. Бидний амьдралын өдөр бүр аз жаргалаар дүүрэн биш бөгөөд нүдэнд нулимс дүүрч асгаран урсах өдрүүд ч байдаг. Гэхдээ миний хувьд тийм өдрүүдэд ч сайн сайхныг мөрөөдөн гайхалтай хэмээх үгийг сэтгэлдээ шивнээд босон алхдаг. Яагаад гэвэл зовлон гунигтай байсан ч намайг тайвшруулан, баяр гунигийг минь хуваалцах монгол ахан дүүс маань, эх орон минь байгаа цагт энэ амьдрал гайхалтай бөгөөд үнэтэй гэдгийг ухаарсан билээ… Тиймээс ч амьдралын утга учир, үнэ цэнэ болсон хайртай хүмүүсийнхээ төлөө, эх орныхоо төлөө өчүүхэн ч болтугай сайн үйлсийг хийж бүтээхийн төлөө бусдад туслахын төлөө хүсэж зүтгэсээр ирсэн. Харин энэ хүслийг минь ойлгож хүндэтгэн үзэж үргэлж дэмжсээр ирсэн хүмүүсийн нэг бол Ж.Лувсандорж ах юм… 5 жилийн өмнө Лук ах бид 2 танилцаж хүмүүсийн харилцааны тухай, нийгмийн тухай, эх орныхоо ирээдүйн тухай их л удаан ярьж байсан санагдаж байна. 5 жилийн хугацаанд Лувсандорж ах санасан бодсон их олон ажлаа амжуулж бас хэлсэн үг, ярьсан яриагаа мартаагүйгээр барам надад сайн сайхныг бусдад түгээхийн төлөө хамтран ажиллах сайхан саналыг тависан юм. Ингээд Яруу сэтгэгч сониныг санаачлагч, сайн сайхныг бусдад түгээгч Лук ахтайгаа хамтран ажиллахаар яаран ажилдаа орлоо. Хүн бурмаар бус урмаар амьдардаг болохоор урам хайрлаж итгэлээ өгсөн Лук ахдаа дахин баярлалаа…. Цаашид Монгол иргэн бүрт урам зориг, эрч хүч, ухаарлыг бэлэглэхийн төлөө, хийсэн бүтэээсэн үйлс арвинтай яруу сэтгэгчдийнхээ оюуны талхаас хүргэхийн төлөө хичээн ажиллах болноо. Ингээд та бүхэндээ 2013 оныг хамтдаа амжилт бүтээлээр дүүрэн өнгөрөөхийг хүсэе….