Category: Uncategorized

  • Уринхиад Бэсүд Ч.ЭРДЭНЭ- Супер нэгдлийн онолыг нээсэн нэрт эрдэмтэн- Монгол төвт хөгжлийн үзэл санаа

    Говь-Алтай аймагт төрсөн. Сэтгүүлч, физикч, судлаач, доктор. Уранхиад ястай Бэсүд Чулуунбатын Эрдэнэ

    “Их гурвалжин”, Чинад нууцийн Монгол орон, Pax MONGOLICA, БИД ЯЛАВ зэрэг 1. Дэлхийн соёл иргэншлийн түүхийг Монголын өнцгөөс харах, 2. Дэлхийн шинжлэх ухааныг монгол ухаанаар төгсгөх үзэл баримтлалтай бүтээлүүдээ туурвисан.

    Супер нэгдлийн онолыг нээсэн нэрт эрдэмтэн, судлаач. Шинжлэх ухааны сүүлчийн нэгдсэн онолыг нээсэн. Энэхүү онол нь дэлхийг хөгжлийн гацаанаас гаргаж, хөгжил дэвшлийн шинэ онолын суурь болох юм.

    БИД ЯЛАВ

    Бэсүд Ч.Эрдэнэ:Харьжсан сэтгэлзүй, доройтсон оюун санаа, алдагдсан зөн, буурсан өөрийн үнэлэмж, зээлдсэн үзэл баримтлал, дуураймал үйл ажиллагаа, жижгэрсэн ашиг сонирхол, эл бүх сөрөг тэрслүү, ул сууриар маань идсэн хүчин зүйлүүдийг даван туулж, үндэсний сэргэн мандлыг зөгнөлөөс бодит үйлс болгох тавилан цаанаасаа заяагдсан юмаа гэхэд цагийн хүрдийн тэр гогцооноос зуураад заасан хэмнэлд нь багтан дэвших, даяар өрсөлдөөн, даяарших үйл явцад тэргүүлэх байр суурийн төлөө тэмцэх бяр чадал, хүсэл эрмэлзэл байх нь уу, үгүй юу гэсэн тулгамдсан асуудал бидний өмнө тавигдаж байна.Энэхүү номыг уншигч хэн хүн бээр хар захын тоосонд дарагдаж явлаач, харь гүрний тэргүүнтэй хэлэлцэж суулаа ч өөрийн бахархал арай үлэмж, хараа арай дээгүүр, нуруу арай цэх, сэтгэл арай уужим, санаа арай хол, бодол арай цэлмэг, зориг арай агуу болох болтугай гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийг барив, зохиогч би…БИД ЯЛАВ. Тиймээ, бид ялав. Туйлын үнэмлэхүй утга агуулгаар шүү.Яаж ялав, юугаар ялав?Шинжлэх ухаанч танин мэдэхүйн эцсийн суурь онолыг логик ба математик концепцийн хувьд нээж, физик болон бүхий л байгалийн шинжлэлийн шинэ ерөнхий онолынх нь хувьд боловсруулснаар.Энэ нь СУПЕР НЭГДЛИЙН ОНОЛ (SUPERUNIFICATION THEORY (SUT)).

    Ярилцлага унших

  • Сэлба хүнс – Хүнс хөдөө аж ахуйн мэргэжлийн зөвлөх байгууллага

    Сэлба хүнс компанийн монгол айл өрх бүрийг эрүүл чанартай хүнс ногоогоор хангаж, хөдөө аж ахуйн салбарыг олон улсын стандартад нийцсэн тэргүүлэгч салбар болгох эрхэм зорилготой ажиллаж байна.

    Одоогоор Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн Пинтийн аманд 200 га талбайд малын хүчит тэжээл, хүнсний ногооны салбарт ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын байцааны зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Бид Голланд улсын F1 сортын байцаа, Голландын галлиа сортын төмс, Голланд сортын сонгино, лууван, хүрэн манжин, шар манжин, помидор зэрэг 7 төрлийн ногоо, 3 төрлийн малын хүчит тэжээл тарьж зах зээлд нийлүүлж байна. 

    Манай компани хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон учир ажил хийхэд урамтай, бага хугацаанд өндөр бүтээмж гаргах бүрэн боломжтой. Монголдоо анх удаа байцааны комбайныг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж шинэ техник технологоор бага цагт их ажлыг амжуулж байна. Өдөрт 1-2 га хураах хүчин чадалтай. Хүнсний ногоог зориулалтын модон саванд савлаж зоорилон хадгалдаг.

    2017 оноос өндөр уургийн агууламжтай эрдэнэшишийн хүчит тэжээл, овъёос, арвай багсарсан хүчит тэжээл, судаан хүчит тэжээл гэсэн 3 төрлийн хүчит тэжээл үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлж байна. Малын хүчит тэжээлийн давуу тал нь орчин үеийн вакум савлагаатай, мах сүүний чиглэлийн үхэр бордож байгаа аж ахуйн нэгжид нэн тохиромжтой бөгөөд, малын мах сүүний гарцыг нэмэгдүүлдэг. Овъёосны даршны давуу тал нь зориулалтын даршлагч комбайнаар хадаж, орчин үеийн технологи болох вакум савлагаагаар савласан нь 2-3 жил хадгалах боломжтой. 50-100кг-аар савлагддаг тул тээвэрлэхэд хялбар, хадгалах явцад амт чанар, шим тэжээлийн 80 хувийг хадгалан авч үлддэг.

    2019 онд жил 15 га-д байцаа, өвлийн хүлэмжинд шинэ сортын улаан лооль тарьж ургуулан стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж байна. 1 га-гаас байцаа 90-100 тн ургац хураан авсан өндөр амжилттай ажиллаж байна.

    Манай хөдөлмөрч хамт олон Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулсан уралдаанд өндөр ургац бүтээмжээрээ 2-р байр эзэлж шагнал гардаж авлаа.

    Нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдынхаа орон сууцыг, цэвэр бохир усанд холбогдсон, бохирын цэвэрлэх системтэй эко модон байшинд амьдруулж, гэр бүлээр нь хамтад нь ажлын байраар хангах бодлогоор ажиллаж байна.

    Мөн Үндэсний Төслийн Удирдлагын Хүрээлэнгийн Монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хүрээнд газар тариалан, мал ахуй хослосон жишиг аж ахуйг байгуулах болон Монгол улсын хэмжээнд хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг зүй зохистойгоор тодорхойлох чиглэлд хамтран ажиллаж байна.

    Хаяг: Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн Пинтийн ам (сумны төвөөс зүүн урагш 4км)

    Холбогдох утас: 88009410, 994040864, 99110864, 70110864
    https://www.facebook.com/Selba…

  • БРЭНДИНГ, ЛОГО ДИЗАЙНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

    Хурдан шиг лого хийгээд өгөх хүн байна уу гэж олон хүн асууж байхтай таарч байлаа. Лого, бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдгийг каноны газарт ороод интернэтээс татсан уул усны зураган дээрээ санаанл орсон нэрээ гоё угалзарсан шрифтээр бичүүлээд наах гэж ойлгож огт болохгүй.

    Аливаа брэндийг хөгжүүлж, лого брэндбүүкийн бүтээхийн өмнө дараах агуулга дээр ажиллах шаардлагатай.

    Брэндийн үзэл санааг тодорхойлохын тулд удирдлагын баг болон маркетингийн баг хамтран оюуны довтолгоо хийж, ямар ч санааг шүүмжлэж, үгүйсгэхгүйгээр нээлттэй ярилцан бүх санааг бичиж тэмдэглэж авах нь чухал. Өөрсдийн боловсруулсан агуулгын хүрээнд мэргэжлийн багтай хамтран ажиллаж болно.

    Үзэл баримтлалыг дараах 4 агуулгын хүрээнд боловсруулна. Боловсруулсан үзэл баримтлалд тулгуурлан лого, брэндбүүкийн ажил хийгдэнэ.

    1. Брэндийн тодорхойлолт
    2. Брэндийн үзэл баримтлал
    3. Өнгө төрх
    4. Дүрслэл
    1. Брэндийн тодорхойлолт
      1. Бүтээгдэхүүнээ нэг өгүүлбэрээр тодорхойлвол?
      2. Бүтээгдэхүүн хэнд зориулагдсан бэ. Гол хэрэглэгчид?
      3. Брэнд нь дотроо хэдэн төрлийн бүтээгдэхүүнтэй байх вэ
      4. Бусад ижил төстэй брэнд, бүтээгдэхүүнээс ялгарах онцлог, давуу тал нь юу вэ?
      5. Брэндээ хүнээр илэрхийлэх байсан бол ямар хүн байх байсан бэ? Нас, хүйс, ажил мэргэжил, ур чадвар, амьдралын хэв маяг, зан чанар, онцлог, харилцааны төлөв.
      6. Брэндээ амьтанаар төлөөлүүлвэл ямар амьтан байх байсан бэ?
      7. Дэлхийн алдартай брэндүүдтэй зүйрлэвэл ямар брэнд шиг болохыг мөрөөдөх байсан бэ?
    1. Брэндийн үзэл баримтлал         
      1. Энэхүү брэнд яагаад заавал байх ёстой вэ? Оршин байх үндэс нь юу вэ?
      2. Брэндийн гол зорилго нь
      3. Брэндээрээ дамжуулж, тухайн бүтээгдэхүүний зах зээлд та юуг өөрчлөхийг, юуг сайжруулахыг, юуг шинэчлэхийг хүсэж байна
      4. Хэрэглэгчидээ амлаж чадах амлалт нь юу вэ?
      5. Хэрэглэгч танай брэндийг сонгох учир шалтгаан нь юу вэ?
      6. Брэндийнхээ 50 жилийн дараахыг хэрхэн төсөөлж байна вэ?
      7. Брэндийн уриа 3 үгээс ихгүй.
    1. Өнгө төрх
      1. Таны хэрэглэгчид ямар өнгөнд дуртай гэж бодож байна вэ
      2. Лангуун дээр бусдаас ялгарахын тулд ямар өнгийг ашиглахыг хүсэж байна вэ
      3. Орчин үеийн хэрэглэгчидэд таалагдахуйц өнгөний давтагдашгүй хослолуудыг нэрлэнэ үү
      4. Та брэндээ дэлхийн брэндүүдийн өнгө төрхийг ашиглах уу? Эсвэл өөрийн гэсэн давтагдашгүй өнгө төрхөөр гаргахыг мөрөөдөж байна уу?
      5. Хэрвээ таны брэнд хүн байсан бол ямар стил, имиж, үс засалт, хувцаслалттай хүн байх байсан бэ?
    1. Дүрслэл
      1. Геометрийн дүрслэлээр илэрхийлвэл ямар дүрс ороосой гэж хүсэж байна вэ
      2. Дэлхийн ямар брэндтэй төстэй байлгахыг хүсэж байна вэ
      3. Заавал оруулахыг хүсэж байгаа хэлбэр, дүрс, эд зүйлс бий юу? Нар, гэр, харандаа г.м
      4. Хээ чимэглэл нь ямар хээ чимэглэл хамгийн түрүүнд санаанд орж байна вэ?
      5. Логогоо амьдрал дээр өдөр тутам хэрэглэгдэг ямар нэгэн эд зүйлсээр зүйрлэх байсан бол та юутай зүйрлэх байсан бэ?
      6. Таны лого, брэнд хүнд ямар сэтгэгдэл, мэдрэмж төрүүлээсэй гэж та хүсэж байна вэ?
      7. Хэтэрхий олон элементгүй, энгийн дүрслэл илүү давуу талтай байна. Яагаад гэвэл маш жижиг хэмжээтэй, хар, цагаан өнгөөр байсан ч лого танигдах чадвартай байх ёстой.
      8. Та брэнддээ санал болгож байгаа нэрсийн жагсаалт

    Та өөрийн бүтээн бий болгож буй бүтээгдэх, үйлчилгээний өнгө төрх, сүлд тэмдэгийг зүрх тархиндаа нэрэн боловсруулж, тодорхойлоод, тэр боловсруулсан мэдээллээ дизайнартай хуваалцан хамтран бүтээх шаардлагатай. Тэрнээс биш лого гэдэг нь “гоё л логотой болмоор байна” гэсэн үгээр бүтдэггүй.

    Жамсранжавын Лувсандорж (Үндэстэн Баг)

  • Дуучин Батсүхийн ОТГОНЧИМЭГ МУСТА

    Дуучин Батсүхийн ОТГОНЧИМЭГ (Гоо) МУСТА

    Эстрадын дуучин, үе дамжсан уран бүтээлч. Түүний зөвлөх, ментор нь нэрт дуучин, гаръяат жүжигчин Ж.Уранчимэг багш юм. Залуу шинэ үеийг эрч хүч, өөдрөг сэтгэл, итгэлээр жигүүрлэсэн цоглог, эрч хүчтэй, хэмнэлтэй дуугаараа олонд танигдаж яваа шинэ цагийн эстрадын уран бүтээлч.

    “Цоглог байгаарай”, “Хүсэл бүхэн ойрхон”, “Хослон жаргах хувь”, “Жаргалтай үдэш”, “Бүжиглээрэй” зэрэг олон сайхан дуугаа сонсогчиддоо хүргэсэн.

    2023 онд өөрийн бие даасан “Цоглог байгаарай” тоглолтоо толилуулсан.

    Холбоос: https://www.facebook.com/singer.otgonchimeg/

  • Батсүхийн МӨНХБАТ- Ая зохиогч, концерт, энтертаймент найруулагч

    Батсүхийн МӨНХБАТ
    Хөгжмийн багш, ая зохиогч, концертын найруулагч, МУСТА

    1980 оны 3 сарын 22-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдийн болон нийтийн, эстрадын 60 гаруй уран бүтээл туурвисан.

    БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ
    1988- 1998 он Сүхбаатар аймгийн Арван жилийн 2-р сургууль
    2000- 2004 он Соёлын дээд сургуулийн хөгжмийн багшийн мэргэжлээр дүүргэсэн.
    2022 оноос Соёл Урлагийн Их Сургуулийн, СӨБ-ийн хөгжмийн боловсролын Магистрант

    АЖЛЫН ТУРШЛАГА
    2004- 2008 он Нийслэлийн 46-р сургуулийн хөгжмийн багш
    2008- 2012 он Бүтээлч Монгол нэгдлийн уран бүтээлч, хөгжмийн зохиолч
    2012- 2013 он Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ЕБС болон Соёлын төвийн багш
    2014- 2018 он Дорнод аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Дэлхийн зөн ОУБ хамтарсан зорилтот бүлгийн эх үрсэд зориулсан “Зөв амьдрал” төслийн багш
    2015- 2018 он “Хэрлэнгийн баръяа” 1080 уртын дуучин төслийн хөгжмийн багш
    2014- 2020 он Дорнод аймгийн Шинэ хөгжил цогцолбор сургуулийн хөгжмийн багш;
    2021- 2023 он Дорнод Их Сургуулийн “Багш урлагийн боловсрол” хөтөлбөрийн багш

    ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

    2015- 2018 он “Шинэ хөгжил” сургуулийн дэргэдэх “Хүслийн жигүүр” найрал дууны хамтлаг нь “Бид дуулж байна” Дорнод аймгийн найрал дууны аварга шалгаруулах тэмцээний аймгийн аварга, гранпри шагналыг 4 жил дарааллан хүртсэн.
    2019 он Хөгжмийн зохиолч Г.Дарамзагд судлалын эрдэм шинжилгээний хурлын 3-р байр
    2021 он Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэг


    УРАН БҮТЭЭЛ, НАЙРУУЛАГЧИЙН АЖЛУУД

    Дууны уран бүтээл болон найруулан тавьсан концерт, тоглолтууд:

    Сүүлийн үеийн уран бүтээлүүд болох “Багш эрдэнэ”, “Хослон жаргах хувь”, “Чамтай учирсандаа би азтай”, “Хүсэл бүхэн ойрхон”, “Ирээдүйн хөтөч” (СӨБ-ийн багш нарт зориулсан) зэрэг дуунууд нь олон нийтэд хүрч хит болоод байна.

    Ойн баярын найруулгын ажил: Баяндэлгэр сумын ЕБС-ийн 80 жилийн ой, Дорнод аймгийн Шинэ хөгжил ЕБС-ийн 10 жилийн ой, Дорнод аймгийн Сэргэлэн сумын ЕБС-ийн 60 жилийн ой, Дорнод аймгийн Баяндун сумын ЕБС-ийн 100 жилийн ойн баярыг тус тус найруулан тавьсан.

    2014 он Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 90 жилийн ойн баярын найруулагч;
    2015 он Сүхбаатар аймгийн Онгон сумын 90 жилийн ойн баярын найруулагч;
    2018 он Дорнод аймгийн Сэргэлэн сумын 60 жилийн ойн баяр, концертын найруулагч;
    2018 оны 9 сард Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойн найруулагч;
    2018 онд “Тэнгэрийн тамгатай тал” уран бүтээлийн цомог;
    2023 оны 3 сард МУСТА Б.Отгончимэгийн “Цоглог байгаарай” тайлан тоглолт

    “Тэнгэрийн тамгатай тал” цомогт орсон уран бүтээлүүд:

    1. Тэнгэрийн тамгатай тал |Дуучин Х.Лхагвасүрэн (Харанга хамтлаг) МУГЖ, Х.Хаш МУСТА
    2. Шүтээн нутаг | Дуучин Н.Буяндэлгэр МУСТА, Софт музык студийн продьюсер
    3. Хойморт заларсан аав | Дуучин Базарсадын Болдбаатар МУСТА
    4. Ижий нутаг хоёр | Дуучин Батбаатар МУГЖ, Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин
    5. Нутагаа саналаа | Дуучин П.Ганзориг МУСТА, Дорнод аймгийн хөгжимт драмын театрын гоцлол дуучин
    6. Нутаг минь дуудаа юу | Үг Ж.Мэндбаяр
    7. Нандин учрал
    8. Сэтгэл минь хэвээрээ
    9. Зүүдний совин | Мөнхжаргал, Гранд музык студи
    10. Ажнай хээр | Н.Баасандорж МУСТА, Софт музык студийн захирал

    ЦОМГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
    Даяаршил улам бүр хүчээ авч хүн төрөлхтөн адилхан жийнс өмсөж, адилхан машин унаж, гар утас, компьютер, интернэт хэрэглэж, техник технологийг улс бүр адилхан эзэмших боломжтой болсон энэ зуунд үндэстний ялгарал бусад үндэстэндээ сонирхуулах, гайхуулах, бусдаас ялгарах ганцхан зүйл нь өв соёл болоод байна.

    Цаашдаа технологийн хөгжлөөр улс бүхэн ижилхэн түвшинд очих боломжтой болоход өөрийн түүх, соёлоороо ондоошиж, бахархаж, өөрийн гэсэн байр суурийг хадгалж чадсан үндэстэн л даяаршил дунд тэсэж үлдэх юм. Энэ бүхнийг сүүлийн жилүүдэд хүчтэй өрнөж буй Америкийн Холливүүдийн түрэлт, Хятадын Зөөлөн хүчний бодлого, Солонгосын соёлын довтолгоон, Ираны кино урлагийн тэсрэлт зэрэг нь соёлын бодлогоо улс орныхоо хөгжил- үндэсний имижтэй амжилттай уялдуулж байгаа бодит жишээнээс харж болох юм.

    Улс орон дэлхийд өөрийгөө таниулах хатуу болон зөөлөн хүчний бодлого байдаг. Монгол улсын хувьд зөөлөн хүч буюу түүх, соёлоо зөв таниулснаар үндэсний имижээ зөв болгож, өв соёл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ олон улсад борлуулж хүн төрөлхтний тулгамдсан асуудал болох дэлхийн дулаарал, өлсгөлөн, сэтгэлгээний ядуурлыг өөрчлөхөд томоохон хувь нэмэр оруулах бүрэн боломжтой.

    Ийнхүү өв соёл нь Улс орнуудын туйлийн давуу тал болж буй энэ цаг үед бид ч мөн адил өөрсдийн өв соёлоо судлан сэргээж, товойлгон хөгжүүлэх нь монгол хүний эрхэм үүрэг болж байна. Монголын түүх, соёл, эд өлгийн дурсгалыг шинжлэн судлах, сурталчлан таниулах, улмаар олон нийтэд, тэр дундаа залуу үед өвлүүлэн уламжлуулах нь монгол үндэстэн оршин тогтнох, монголын нийгэм тогтвортой хөгжихөд зайлшгүй чухал юм.

    Бид энэхүү цомгоороо монгол нутгийн үзэсгэлэнт байгаль, монгол хүний ёс жутаг, монголоороо байх ухааны тухай өгүүлж, хойч үедээ үлдээхийг зорьж байна.

    ДУУНЫ УРАН БҮТЭЭЛҮҮД

    ТЭНГЭРИЙН ТАМГАТАЙ ТАЛ

    Үг. Батсүхийн Барсболд

    Дөрвөн настай зээрдийн

    Дөмөлзөн хатирах явдалд нь

    Дарьгангын уулс цэнхэртээд байна

    Дөрөөн дээрээ босон дуулъяа

    Дахилт

    Сэтгэлийн галыг бадраасан

    Тэнгэрийн тамгатай тал минь

    Ухааны суу цалгиасан

    Бурхадын адистат нутаг минь

    Сайн эрсийн тангарагтай

    Шилийн богд наран ганжиртай

    Хилээ манасан зүрхэн ууландаа

    Хүүгийн сэтгэлээр хадгалаж очъёо, би

    Дахилт

    Улаан залаатай хөх Монголын минь

    Гал манасан дошгин хайрхан

    Учрал тавиланд мөнхжин заяасан

    Газар тэнгэрийг хурайлах хийморь минь

    Дахилт

    ШҮТЭЭН НУТАГ

    Үг. Батсайханы Цэрэннадмид МУСТА

    Адуучны исгэрээтэй тал минь

    Аялгуут дуу хуур эгшиглэсэн

    Аавын минь сэтгэл шиг дөлгөөхөн талаа

    Амин зүрхэндээ дээдэлж явна аа, би

    Дахилт

    Аргалын утаатай цэнхэр талаа, би

    Амин зүрхэндээ шүтэж явна аа, би

    Агийн үнэртэй уужимхан тэнүүн

    Төрсөн нутгаа дуулаж явна аа, би

    Эцэг өвгөдийн минь шүтээн хайрхантай

    Элэнц дээдсийн домогтой

    Аав ээжийн минь голомтоо бадраасан

    Алтанхан талдаа хийморьтой явна аа, бий

    Дахилт

    Холын гийчний хараа булаасан

    Ховорхон эрднийн тансаг нутаг минь

    Хос морьтны заяаг далласан

    Хүслийн тэнгэртэй шүтээн нутаг минь

    Дахилт

    НУТАГ ИЖИЙ ХОЁР

    Үг: Ц.Мягмардорж

    Өр зүрхнээс уяатай өврийн сайхан хангайдаа
    Өөдөө өргөдөг сүүгээрээ хүйн холбоотой ижий минь
    Өнө мөнхийн аз жаргалд умбуулах гэсэндээ
    Өвөгдийн алтан сургаалаа хэдэнтээ давтдаг буурал минь

    Харах нүднээ тодроостой хангай сайхан нутагтаа
    Хамаг бүхнээ даатгадаг сэтгэлээрээ холбоотой ижий минь
    Үр нутаг хоёроо алсран холдох вий гэсэндээ
    Үлгэр дурсамж хоёрыг амилтал ярьдаг буурал минь

    Ухаан санаанд мөнхрөөстэй уянга дүүрэн бууриндаа
    Уул усандаа залбирдаг бодлоороо холбоотой ижий минь
    Гэгээн цэнхэр аялгуу тасран одох вий гэсэндээ
    Гэзгэндээ сар гийтэл бүүвэй аялдаг буурал минь

    Салгаад холдуулж боломгүй амь нэгтэй юмаа
    Сэтгэлээ дэвсэж хүлээдэг зүрх нэгтэй юмаа
    Нулимсанд торсон ухаарал бодолд шингэхийн зуур
    Нутаг ижий хоёроо хайрлан байж дурслаа

    ЦОМГИЙН ХАМТАРСАН УРАН БҮТЭЭЛЧИД

    Х.Хаш МУСТА, Монгол улсын онц хилчин

    2015 онд ОХУ-ын цэрэг, эх орны сэдэвт дууны уралдаанд тэргүүн байрын шагнал хүртсэн.
    2015 онд Путин ерөнхийлөгчийн айлчлалын тоглолтын уран бүтээлч
    Босго тотго киноны дуу, Домогт хил, Дэслэгц, Офицер дуугаараа олонд хүрсэн.

    Б.Батбаатар МУГЖ, Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин. Азийн анхны “Чингис Хаан” рок дуурийн гол дүр, гоцлол дуучин

    https://www.facebook.com/MusicianMunkhbat

    http://creativemongolia.com/

  • МОНГОЛ ОРНЫ ХӨГЖЛИЙН ГАРЦ ГАРГАЛГАА, ЭХ ОРОНДОО ЭЗЭН БОЛОХ ЦАГ ИРЛЭЭ

    “Эмх цэгц тогтоох НЭГДМЭЛ МОНГОЛ хүчин”

    Хувийн хэвшилд тулгуурласан зах зээлийн эдийн засагтай, ардчилсан засаглалтай, эдийн засгаа бүрэн либералчилсан, үйлдвэрлэл хөгжөөгүй учраас бараг бүх хэрэгцээгээ импортоор хангадаг, нэг хүнд оногдох газар нутаг болон байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлдэг ийм нэгэн улс дэлхийд байна.

    Нийт экспортод уул уурхайн баялаг 90-ээд хувийг эзэлдэг. Ашигт малтмалын экспортын бараг 50 хувийг Австрали-Канадын хөрөнгө оруулалттай ганцхан компани дангаар хийдэг. Гэтэл энэ компанийн төлсөн татвар улсын нийт татварын орлогын 5 хувийг эзэлдэг. Эрчим хүч, шатахуунаар хөрш улсаасаа хараат. Улсаараа авилгад хавтгай идэгдсэн, нийт баялгийн 98 хувийг эзэмшдэг цөөнх баячууд, тэдний санхүүжилтээр улстөрийн эрх мэдлийг эзэгнэгч голлох улстөрчид нь гадаадынханд худалдагдсан. Гол лидерүүдийг нь баруунд бэлтгэж төрд нь илгээдэг.

    Хүн амын нь бараг тал нь өдөрт 2 доллараас бага орлогоор голоо зогоодог. Ажилгүйдэлд нэрвэгдсэн. Боловсрол эрүүл мэндийн тогтолцоо маш сул. ДНБ нь жилийн 11 тэрбум доллар боловч түүнийг 2 нугалсан өртэй. Энэ ямар улс вэ?

    Энэ бол 1990-ээд оны үзэл сурталжсан коммунист сэтгүүлийн нийтлэлд дурдагддаг Бүгд Найрамдах Мозамбик Ард Улс ч биш, 1930-аад оны их хямралын үеийн Америк ч биш, дэлхийн дайны дараахь Европ ч биш, Октябрийн хувьсгалын дараахь иргэний дайнд сүйдсэн Орос ч биш, тэр ч байтугай Манжийн талхидалд хоцрогдсон, их үсрэлтийн туршилтад сүйдсэн Хятад ч биш. Энэ бол гурван сая Чингис амьдардаг, эртний түүхтэй Монгол Улс. Одоо монгол улс дээрх орнуудын тухайн үеийн муугийн жишээг амжилттай орлох тийм л улс болсон байна.

    Монголын нууц товчоонд бичсэнчлэн “Монголчууд бид муу боловч сайнаас дутахгүй, цөөн боловч олноос дутахгүй” байж чадна. Өгөдэй хааны хэлсэнчлэн “Бид амссан гурван гашуунаа дурдаж, алдсан гурван алдаагаа засах” цаг ирж байна. Бид эртний уламжлалт төрөө үгүйсгэж, бусдыг хэтэрхий хөнгөмсөглөн дуурайж нэг алдсан байна. Эх болсон газраа эмх замбараагүй ухуулж нэг алдсан байна. Эрх чөлөөндөө сагаж дураар дургиснаас нэг алдсан байна.

    Монголчууд “Төрийн сүлд өршөө” гэж залбирдаг. Энэ бол төрийн сүлдний дүрснээс биш, олон мянган жилийн түүхт төрийн эрх, хүчээс шударга ёсыг хүсч байгаа залбирал юм. Төр авилгачдад хатуу байж гэмээ нь ард олныг төрийн сүлд өршөөдөг. Авилгачдад зөөлөн байвал ард олон хохирдог. Төр гадагшаа ч, дотогшоо ч эмх цэгцтэй, зохион байгуулах чадвартай, хүчтэй байвал ард түмэн хождог. Монголын ард түмэн хүчтэй төрийг хүсч байна.

    Монголын төр Монголын ард түмний эрх ашгийг илэрхийлж, түүнийг тууштай хэрэгжүүлж, хамгаалж чаддаг байхыг ард түмэн хүсч байна. Монголын төр гаднын нэг жижигхэн нэг компанид, гадны нэг намд, гадны нэг хориотой шашны сектэд үйлчилдэггүй байхыг хүсч байна. Өнөөдөр монголын голлох хоёр намын дэргэд гадаадын намуудын сангууд ажиллаж, санхүү, үзэл суртлын дэмжлэг, заавар өгч байгааг бид мэднэ.

    Төр ариун байхыг хүсч байна. Монголд буддизмын нэг урсгал, исламын нэг урсгал, уламжлалт бөө мөргөл гурав л төрийн соёрхол дор зэрэгцэн эв найртай оршиж ирсэн. Нэг улсад өөр өөр шашин зэрэгцэн оршиж болдог, харин нэг шашны олон урсгал, тэр дундаа гажсан урсгалууд олноор бий болбол аюултайг бид дэлхий ертөнцөөс харж байна. Яг одоо Монголд буддын шашны 600 гаруй сүм хийд байхад христийн янз бүрийн урсгалын 6000 гаруй сүм хийд үйл ажиллагаа явуулж байна.

    Нийгмийн үнэт зүйл ёс суртахуун хэзээ ч байгаагүйгээр дорд орлоо. Эгэл Монголчууд үгээгүйчүүд, орон гэргүйчүүд гэгдэж энэ нийгмээс гадуурхагдсан бүхэл бүтэн давхарга үүссэн байна. Монголоо гэх сэтгэлгүй, монголоо алдсан, монголын гэх бүхнийг муучилдаг, гадныхны гар хөл бологчид энэ улсыг тонон сүйтгэж, монголчуудыг нэгийг нь нөгөөгийнх нь эсрэг турхиран хагаралдуулж байна. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа сайт, телевиз, радионуудын олонх нь гадаадаас тэр тусмаа нэг улсаас санхүүжилт авдаг болсон байна.

    Монголын банкууд дахь хадгаламжийн ихэнхийг гадаадын банкууд, сангууд, иргэдийн хадгаламж бүрдүүлж байна. Тэдний хүүгийн орлогоос татвар авахыг Монголын парламентын хамгийн баян гишүүд эсэргүүцэж байна.

    Энэ юунаас болов, хэний гай вэ? Төргүй байсны гай. Төргүй байсан учраас монголчууд 25 жил эцэг эхгүй өнчин хүүхэд шиг явлаа. Энэ бол төрийн оронд мөнгө шүтсэний гай.

    Төр муу менежер, төр шиг хэрэггүй зүйл үгүй, төр өмчтэй байж болохгүй, төр хүчгүй байх ёстой, бүхнийг хувьчил, хувь хүн төрөөс ямагт илүү, гадаадын хөрөнгө оруулагчид бүр илүү… Ийм уншлагатай чөтгөрүүд төрд шүглэснээс бид ийм боллоо. 30 жилийн өмнө эхэлсэн “Нянгаруудын эрин”-г дуусгавар болгохгүйгээр бид Монголоо аварч чадахгүй.

    Нянгар гэж хэн бэ? Ямар ч боловсролгүй, наад захын энгийн соёл, ухамсаргүй, ердийн бүдүүлэг архичин Нянгар гэгч нөхөр өөрийн мэдэлгүй явсаар гэнэт төрийн толгойд гарч, чухал албан тушаалд очиж бүхний амь амьдрал шийддэг чухал хүн болж орхидог тухай нэгэн кино байдаг. Монгорлын төр дэх нянгарууд зөвхөн сүүлийн үеийн үзэгдэл огтоос биш юм. Бид ийм Нянгаруудын эринд 25 жил амьдарлаа. Төрийн толгойд төрийн бодлоготон биш ердийн дунджууд, бүр түүнээс доод түвшнийхэн, ижил хүйстэн, гэмт хэрэгтэн, худалч, хулгайч, архичин, луйварчин, дээрэмчдийн бүлэглэл, зүгээрл Нянгарууд гарч 25 жил Монголыг гүнзгий хар ангал руу чирсээр байна. Энэ хар үеийг эхлүүлж, Нянгарууд төр барих бололцоо олгосон, 23, 25тай Нянгаруудад Монгол төрийн жолоог зүгээр л өгчихсөн хүмүүст гомдох ч багадхаар.

    Ажил амьдралынхаа захад дөнгөж хөл тавьж байсан, аймаг байтугай айл гэр толгойлж үзээгүй 20, 30-тай залуучуудад төрийн эрхийг өгснөөс төрийн бүтэц, зорилго, эрх үүрэг задран сарниж, улс орон догшин мөрөнд сэлүүргүй завь мэт сэгсчүүлэн зүг чиггүй хөвж явна. Монголын төрийг нэг улсаас хараат байсныг өөрчилсөн гэдэг тэр нянгарууд өөр улсын хараат болголоо. Тэд өөрийн төрөөс биш гадныхнаас туршлага судалж, гаднаас заавар авч, гаднаас загвар хуулж байсан.

    Тэд өнгөрсөн 25 жил төр улсыг яаж авч явж болдоггүй вэ гэдгийг хангалттай харууллаа, мэдрүүллээ, төр шиг төртэй байх яагаад хамгийн чухал вэ гэдгийг хатуу ойлгууллаа, яс маханд мэдрүүллээ. Энэ л өнгөрсөн 25 жилийн түүхэн сургамж – гол ач холбогдол байлаа.

    1990 оноос хойш юу өөрчлөгдсөн бэ? Энэ үеийн люмпэн-элитүүдийн хэлэх дуртай үгээр жишээлье. ЗХУ-аас хараат коммунист БНМАУ байсныг эрх чөлөөт либерал Монгол Улс болгосон нь үнэн үү? Бид одоо хэнээс хараат байна? Хонхны дуу цуурайтсаар л, урт гар биднийг зовоосоор л байна… 11,8 тэрбум шилжих рублийн өрнөөс салгасан гэдэг. Өнөөдөр 22 тэрбум ам.долларын өртэй байна.

    Эрдэнэтийн зэс молибден, Мардайн уран, Бор-Өндөрийн жоншийг ашигласны ашгийг ихэнхийг гадаадынхан дээрэмдэж байна, үүнийг зогсоо гэж байсан. Өнөөдөр Оюу толгойн зэс-алт, Гацууртын алт, Таван толгойн нүүрс, Матадын нефтийн ашиггүй гэж гэрээг хянахыг бид шаардаж байна. Тэд эсэргүүцэж байсан бүхнээ дахиад л бий болгосон, тэгэхдээ хоёр дахин богино хугацаанд хоёр дахин их өрөөр буцаагаад босгочихоод байгаагаа ойлгохгүй байна гэж үү? Өнөөгийн неолиберал удирдагчид тэр үеийн коммунист удирдагчдаас тэгээд илүү сайн сайхан болгочих нь энэ үү?

    Малыг малчдад өгсөн гэдэг. Өнөөдөр тэр мал нь банкны мал, ялтай мал болсоон. Иргэдэд байрыг нь өгсөн гэдэг. УИХ саяхан олонхийн шийдвэрээр банкны барьцаанд байгаа хөрөнгөө захиран зарцуулах эрхийг нь иргэдээс булаан авч банкуудад өглөө. Түүнийгээ 5 хувийн зээл өгөх гэж байгаа юм гэж хуурах хэрэг байна уу? Одоо газрыг ч мөн банкны барьцаанд тавих эрхийг өгөхөөр зүтгэж байна. Цалин, тэтгэвэр, хашаа байшин, газар, мал…Иргэдийн байгаа бүхнийг барьцаанд тавиулан өөрсдийн хувь эзэмшдэг, сонгуулийн мөнгөө даалгадаг банкуудыг тэтгэж, харин иргэдийг өрийн дөнгөнд оруулсаар л байна. Үүнийгээ тэд “иргэдийн гар дээрх үхмэл хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах” гэж гоёр нэрлэдэг. Өнөөгийн банкууд Ардын хувьсгалаас өмнөх ДаШинхүү, Да шиндэгийн пүүснээс нэрнээс өөр ямар ч ялгаа алга.

    Орон гэргүй, үгээгүйчүүд, архичид, ажилгүйчүүдийн арми бий болж, ядуурал хүн амын тал хувь руу дөхөж явна. Осол аваар гэмтэл, амиа хорлолт гээд цаг бусаар амиа алдаж байгаа хүний тоо дайн тулаан болж байгаатай ялгаагүйгээр нэмэгдэж, хорт хавдар зүрхний шигдээс, БЗХӨ урьд хожид байгаагүйгээр газар авлаа. ДОХ, ижил хүйстэн, хар тамхи мансууруулах бодис, биеэ үнэлэгч, хүний наймаа … монголчуудын үгсийн санд байгаагүй, ер урьд хожид сонсогдож дуулдаагүй эдгээр үгс 3хан сая хүнтэй Монголд амилан биежихээр барахгүй дасал болж ирээдүй хойчийг нь багалзуурдаж байна.

    Тэгээд бидний зорьсон зам, хүссэн нийгэм энэ үү?

    1990 онд тэд энэ бүхний төлөө өмнөх үеэ түлхэн унагаж, адлан хавчиж, дэвсэн нулимсан. Тэд 1990 онд юу гэж хэлсээр өмнөх үеэ түлхэн унагаснаа санах ёстой. Тусгай хангамж эдэлдэг гэсэн. Тэр тусгай хангамжаас өнөөдөр өөрсдөө дутуу хангамжтай байна уу? Тэд яг ийм шалтгаар буруутгаж Ю.Цэдэнбалын баатар цолыг хураан авч байсан. Өнөөдөр өөрсдөө баатар цолоо хураалгах ёстой.

    Монголчууд эрх чөлөөтэй болсон гэдэг. Ямар эрх чөлөөний тухай яриад байна? Авилга авах эрх чөлөө юу? Авилга авчихаад, авилгыг цэцэглүүлчихээд өршөөгдөх, зугатах, мултрах эрх чөлөө юү? Улс үндэстнийхээ олон мянган жил хамгаалсан газар шороог зарж ихэнхийг нь гаднынханд өгөөд ганцаараа баяжиж, гадаадад амьдрах эрх чөлөөгөө хэлээд байна уу? Үр хүүхдээ гадаадад суулгачихаад өөрөө эх орноосоо хулгай хийн тэднийгээ тэжээх эрх чөлөөгөө яриад байна уу? Өвөг дээдсийнхээ булш бунханг сүйтгэх эрх чөлөө юу? Улсын төсөвтэй тэнцэх мөнгийг нэг компанид дур мэдэн өгөх эрх чөлөө юу?

    Банк нэрээр бусдыг хэмжээ хязгааргүй хүүлэн мөлжихөө эрх чөлөө гээд байна уу? Ар гэр, аав ээж эхнэр хүүхдээ асран тэжээхээс зугатах эрх чөлөө юу? Хийх ажилгүй, нааш гэх төргүй үй олон иргэдийн архидан согтуурах нь эрх чөлөө юу?

    Нөгөө амлаад байсан тэгш эрх, шударга ёс чинь хаана байна? Амжиж цуслаж, идэж ууж, авилга авч чадаагүйнх нь хохьуу? Монголын тонон дээрэмдэж баяжсан цөөн хэдэн гэр бүл, Монголыг 25 жил завсаргүй удирдсан МАНАНгийн эрх баригчид ташууртай, бусад нь эмээлтэй төрсөн гэж ямар бурхан хэлсэн юм бэ?

    Бид 25 жил хэтэрхий их зугааллаа, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэцгээлээ. Тэргүүнгүй өрх, эцэггүй хүүхдүүд байлаа. Одоо болсон! Одоо бидэнд төр шиг төр, зангидах хатуу гар, эмх цэгц, дэг журам, зохион байгуулалт, хариуцлага, удирдлага, удирдагч хэрэгтэй.

    Төр эдийн засгийн удирдлагаа гартаа авах хэрэгтэй байна. Импорт, экспортын гол салбарууд хувь хүмүүсийн халаасанд биш төрийн монопольд байх ёстой. Энэ бол импортын нефть, экспортын ашигт малтмалыг төр мэддэг байх ёстой гэсэн үг. Архи, спиртийн үйлдвэрлэл төрийн монопольд байх ёстой. Архи үйлдвэрлэж, импортлож тамтаггүй ашгийг нь хувь хүн халаасандаа хийгээд, архидалтаас үүдэлтэй өвчлөл, үхэл, өнчрөл хагацал, гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл, ядуурал зэрэг нийгмийн бүхий л сөрөг үр дагавар нь төрийн нуруунд ирж байна. Хэтэрхий шударга биш байна!

    Төлөвлөгөөгүй, эмх замбараагүй төвийг чиглэсэн нүүдэл 3-хан сая монголчуудын тэн хагасыг утаагаар амьсгалж толгой дараалан уушигны хорт хавдраар өвчилж, шинэ бүрэлдэж буй ураг хүртэл гажигтай болж байна. Үүнийг хүн бүхний амьдрах суух газраа чөлөөтэй сонгох Үндсэн хуулийн эрх чөлөөгөөр зөвтгөөд л суугаад байх уу? Хот руу чиглэсэн тасралтгүй нүүдлийг тодорхой хугацаанд хүчээр хазаарлан барьж, харин хотоос хөдөө тийш нүүдлийг хөхиүлэн дэмжих ёстой.

    Хүн, малаа яс тоолох хэрэгтэй байна. Нэг ч хүн үлдээлгүй бүртгэж цэгцлээд, өрх бүрт хүрсэн, хүн амынхаа давхрага бүрт чиглэсэн үр дүнтэй цэгцтэй бодлого гаргах хэрэгтэй байна.

    Хотын захын хогон дээр, оршуулгын газарт үхэгсдээ дэрлэн амьдарч байгаа хүмүүс, нийгэмд тустай хөдөлмөр эрхэлдэггүй тэнэмэл хүмүүсийг бүгдийг бүртгэн хооллож хувцаслаад газар шорооны ажил, зам, барилга зэрэг бүтээн байгуулалтад дайчлан, ажиллах хүч болгон ашиглах хэрэгтэй. Гадаадаас монголчуудын хийж гүйцэтгэж чадах ажилд ажиллах хүч авахыг хориглож, дотоодын иргэдийг шахалтаар хамруулснаар иргэдийг ажилтай орлоготой болгох боломж бий. Тэдний үр хүүхдийг эцэг эхийн нь дараагийн үе болгон бэлтгэхгүйн тулд эцэг эхээс нь тусгаарлан цэцэрлэг сургуульд хүмүүжүүлэх хэрэгтэй байна.

    Нийгэмд гадуурхагдсан, тэжээлгэгч сэтгэхүйтэй, амьдрах чадваргүй хүмүүсийн өсч олшрохыг ийм байдлаар таслан зогсоох хэрэгтэй. Бид гуравхан саяулаа. Бидэнд золионд гаргах илүүдээ гарсан хүн ам байхгүй. Хүн ардынхаа нэг хэсгийг тайраад хаядаг гарын хумс шиг үзэж болохгүй. Харин гарын хуруу шигээ санаж өөд нь татаад авъя. Энд ямар ч хүний эрх ярих шаардлагагүй. Монгол үндэсний нийтлэг эрх ашгаас давсан ямар ч эрх чөлөө байх ёсгүй! Энд армиас ч илүү ажиллах хүчний нөөц бий болчихоод байна. Армид алба хаагаагүй хүнийг төрийн албанд ажиллуулахгүй гэсэн хууль гаргачихаад шоронд явсан нь төрийн алба хашиж байгааг юу гэх вэ? Шорон армиас илүү нэр хүндтэй байж болох уу?

    Гэр гэрийнхээ мухарт байгаа жижиг гар үйлдвэрүүдийг бүртгэж цуглуулан үйлдвэрлэлийн системд оруулах хэрэгтэй байна. Мал аж ахуйн түүхий эд боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг дэмжиж, энэ салбарт харин зах зээлийг, өрсөлдөөнийг, хөрөнгө оруулалтыг дэмжсэнээр малыг тавааржуулж, ашиг шимийг нэмэгдүүлж болно. Малыг эрүүлжүүлж, мал эмнэлгийг үр дүнтэй ажиллуулан малын ашиг шимийг нэмэгдүүлж, чанартай түүхий эд бэлтгэж, дотооддоо боловсруулснаар гадаадын түүхий эд бэлтгэгчдийн сүлжээг шахан гаргаж, дотоодын түүхий эд бэлтгэх сүлжээг бий болгож ажлын байр нэмэгдүүлэх хэрэгтэй.

    Дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнийг хямдруулахын тулд техник технологи, түүхий эдийн импортыг татвараас чөлөөлж, дотоодод үйлдвэрлэж байгаа ижил төрлийн бэлэн бүтээгдэхүүний импортын татварыг үйлдвэрлэлээ хамгаалах хангалттай өндөр хэмжээнд хүртэл нэмэх шаардлагатай. Түүхий эд дотооддоо боловсруулах технологи нэвтрүүлсэн судалгааны байгууллагууд, эрдэмтдийг шагнан урамшуулж үйлдвэрлэлд нэвтрүүлэх хөрөнгийг төр гаргадаг болох хэрэгтэй. Хөрөнгө оруулалт нэртэй луйварчид, хөрөнгө гулгуулагчдын эрэлд биш технологийн эрэлд хүмүүсээ явуулах хэрэгтэй. Монголын их дээд сургуулиудаас хамгийн ирээдүйтэй бөгөөд чанартай чадварлаг боловсон хүчин бэлтгэх боломжтой сургууль бол Хөдөө аж ахуйн дээд сургууль мөн юм. Зөвхөн дотоодын биш гадаадын оюутнуудыг ч сургаж болно.

    Хүний нөөц хангалттай бүрдсэн мэргэжлээр суралцагчдад төрөөс олгодог хөнгөлөлтийг зогсоож, эдийн засаг, аж ахуйн салбарт шаардлагатай техник технологийн мэргэжлээр суралцагчдад илүү сайн хөнгөлөлт эдлүүлэх, энэ чиглэлээр суралцах чадвартай орлого багатай, ядуу айлын хүүхдүүдийг олноор дэмжин суралцуулах шаардлагатай байна.

    Бидэнд баруунд тархиа угаалгасан, шилэн нүдтэй, эрвээхий зангиатай эдийн засагч, хуульч, философич, орчуулагч, элдэв янзын менежментийн мэргэжил эзэмшигчдээс илүүтэй инженерүүд, технологичид, мэргэжилтэй ажилчид л хэрэгтэй. Даргыг хэзээ ч Америк, Герман, Орос, Хятадад дээд сургуулиар бэлтгэдэггүй, харин эдгээр мэргэжилтэй ажилчин ажилтнуудаас тодруулж, сургаж авдаг системийг эргүүлэн сэргээснээр амьдрал мэддэг, ажлаа мэддэг бүтээлч үндэсний удирдах ажилтны давхаргыг бий болгох болно.

    Нийтийн хоол зэрэг үйлчилгээний зарим салбарт гадаадынхан хөрөнгө оруулахыг хязгаарлах хэрэгтэй.

    Өнөөдөр Монголд 100 гаруй их дээд сургууль ямар ч чанаргүй бүтээгдэхүүнүүд хэдэн арван мянгаар нь үйлдвэрлэж байна, барилгын 160 гаруй компани зах зээлийн эрэлтэд нийцээгүй барилгыг барьж валют гадагш урсгасаар байна, 150 гаруй компани эмийг хүнс шиг импортолж байна. Элдэв биологийн нэмэлт бүтээгдэхүүнээ зарахын тулд Монголчуудыг махнаас гаргах бизнес хүртэл хийж байна шүү дээ. Гуравхан сая хүнтэй улсад сонин хэвлэл, сайт, сэтгүүл, ТВ, радио нийлсэн 1000 хол гарсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ бол зах зээл биш, үүнийг эмх замбараагүйтэл гэж нэрлэдэг. Бүтээгч салбарт ажиллах хүч дутаж, үйлчилгээ, тэжээлгэгч салбарт ажиллах хүчний нөөц илүүдэлтэй байгааг засах ёстой. Зах зээлийн судалгаа явуулж, энэ бүхнийг цэгцлэх шаардлагатайгаас гадна өнгөрсөн хугацаанд боловсруулж гаргасан бүх хуулиудыг нэгтгэн нэг системд оруулж, зөрчилдсөн заалтуудыг устгаж нэг чиглэлд оруулах учиртай.

    Олон шашны төрөл бүрийн урсгалууд, гаднаас санхүүждэг янз бүрийн төрийн бус байгууллагууд энэ бүс нутагт зөвхөн Монголд л дураараа дургиж болж байна. Төрийн шийдвэр төрийн ордонд биш фэйсбүүк, твиттер, нийгмийн сүлжээгээр дамжсан гадны нөлөөлөлд автан гарч байна. Үүнийг ардчилал гэж нэрлэхгүй. Энэ бүхэн нийгмийн оюун санааг самууруулж байгаа хар тамхи. Эднийг бүгдийг цэгцэлж, гаднаас санхүүждэг төрийн бус байгууллагуудыг хуулиар хориглох ёстой.

    Нийгмийн сүлжээнд оролцож харилцахдаа заавал албан ёсны нэр хаяг, бүртгэлтэй байхыг хатуу журамлаж, түүгээр хууль бус үйлдэл хийх, өдөөн хатгах, хутган үймүүлэх, хэрээс хэтэрсэн хараал, доромжлол, гүтгэлэг тараахыг хянан хязгаарлаж, иргэдийн оюун санааг хамгаалах шаардлагатай байна.

    Хувь хүн хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшдэгийг тодорхой хүрээ хязгаарт оруулж төр хянах ёстой. Байшин сав, студи, камер, дуран техник хэрэгслийг хувь хүн өмчилж болох боловч, нийтийн өмч-агаарын долгион, сэтгүүлч сурвалжлагчдын итгэл үнэмшил, үнэт зүйлийг ХМХ-ийн эзэн өмчилж болохгүй. Хэвлэл мэдээллийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг шууд хориглох ёстой. Хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр дамжсан оюун санааны самуурлыг ч цэгцлэхээс өөр арга үлдсэнгүй. Хэрэв төр нь үндэстнийхээ, нийгмийнхээ оюун санааг цэгцлэхгүй бол өөр хэн нэг нь түүнийг цэгцлэх л болдог. Тиймээс төр л үүнийгээ хийх ёстой, үүрэгтэй!

    Энэ бол дарангуйлал биш, энэ бол эмх цэгц. Аливаа хүн, юмс байх ёстой байрандаа байхыг л эмх цэгц гэдэг. Төр нь төрийнхөө байх ёстой байранд, төрийн хүн нь төрдөө, гэмт хэрэгтэн шорондоо байхыг эмх цэгц гэдэг. Нянгарууд ч бас байх ёстой газартаа л байхыг эмх цэгц гэдэг. Бас аав нь шоронд биш гэрийнхээ хойморт, гудамжны буланд архичидтай биш гэртээ хүүхдүүдтэйгээ байхыг, хүүхдүүд нь гудамжинд тэнэж биш сургууль цэцэрлэгтээ байхыг эмх цэгц гэдэг.

    Ийм эмх цэгцийг хүлээн зөвшөөрч, ийм бодлого явуулахыг дэмжиж байгаа хүмүүс, нийтлэгүүд, хамт олныг нэгтгэж улстөрийн цоо шинэ хүчин байгуулах шаардлагатай гэж бодож байна.

    Төрөөс мөнгөний бодлогыг гартаа бүрэн авч, хэрээс хэтэрсэн өндөр хүүгээр хүүлэх, дамлах, түрээс, рентээр мөлжих явдлыг таслан зогсоох ёстой. Үнэ бүрдэлтийн хууль гаргаж стандартчилах, түрээсийн хэмжээг тодорхой хуульчлах, иргэд үйлдвэрлэл эрхлэгчдэд дарамт болохооргүй байхаар зохицуулах ёстой. 

    25 жил хөрөнгө үрж хэрэн хэсүүчилж “гаднаас туршлага судаллаа”. Одоо өнгөрсөн үеийн алдаа оноо, ололт сургамжаа эргүүлэн судлая. Гаднаас биш өөрөөсөө өөрийгөө хайж олъё!

    Дэвэн дэлхийгээр хий хоосон ардчилалынхаа талаар ярьж явах хэнд ч хэрэггүй. Очоод ярихад байтугай ирээд үзсэн нь “дүр эсгэсэн” Монголыг мэдэж байна. Аливаа улс-үндэстэн төрийн ямар хэлбэр, зохион байгуулалтыг сонгох нь тэдний хэрэг, бид ардчилсан манай хөршүүд дарангуйлагч, авторитар, коммунист гэж шүүмжлэх нь бидэнд ямар ч хэрэггүй. Үр дүн чухал. Үр дүн нь тэд хөгжиж, бид хямарч байна! Бид хөршүүддээ хүндэтгэлтэй найрсаг байж хамтран ажиллах замаар, тодорхой хэлбэл бүс нутагтаа байр сууриа эзэлж чадсанаар л цаашид оршин тогтнох урт удаан мандан бадрах боломжоо бүрдүүлнэ.

    Бид энэ бүсэд, энэ нутагт төрийн албан ёсны тооллоор 2225 жил, үндэсний насжилтаар бүр ч олон мянган жил амьдарсан тооцогдохуйц үндэстэн- улс мөн. Дэлхий биднийг муухан мэднэ, 800 жилийн өмнөх сургаар мэднэ, харин хоёр хөрш маань сайн мэднэ. Яг өнөөдрийн байгаагаар маань мэднэ.

    Томоохон дэд бүтцийн болоод ихээхэн хөрөнгө оруулалт шаардсан төслүүдийг дотоодын явцуу эдийн засгийн хүрээнд тооцож хэрэгжүүлснээр олонх нь үр ашиггүй, эргэн төлөгдөхгүй, үрэлгэн, дарамт болсон алсын хараагүй, амжилтгүй, оноо авах төдий ажил болон хувирч байна. Үүнийг бид бүс нутгийн эдийн засгийн интеграци, хөгжлийн чиг хандлага, хөршүүдийн харилцан сонирхолтой уялдуулан ухаалгаар, тэдний тэнцвэртэй хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх боломж байсаар байгааг харж байна. Бид ингэж л эдийн засгаа бодит эдийн засгаар тэлж тогтвортой хөгжих тухай ярих учиртай. Гэтэл бид хоёр хөрштэйгээ биш далайн цаадах гурав дахь хөршүүдтэйгээ харилцаагаа хөгжүүлэх тухай л дэвэн дэлхийгээр нэг ярьсаар байгаа нь “дэвхрэг дэвхрээд буух газраа мэддэггүй” гэсэн монгол үгийг санагдуулж байна. Мэдээж гуравдагч хөрш хэрэгтэй ч тэд гуравдагч л юм шүү дээ.

    Ашигт малтмалын хайгуулын болоод ашиглалтын лиценз олгодгоо яг одоо зогсоох хэрэгтэй. Эх орон хилээсээ биш дотроосоо шүүрэн шанага шиг болтлоо гадныхны мэдэлд очлоо. Хайгуулын лиценз эзэмшигчид өөрсдөө хайгуул хийхээсээ илүү гадныханд зардаг, лицензийг нь хураах болоход төрөөс нөхөн олговор авах нэрээр их хэмжээний мөнгө хулгайлдаг явдлыг даруй таслан зогсоох ёстой. Ийм явдлыг шалгаж, гэмт этгээдийг яллах ёстой. Одоо илэрсэн, одоо ашиглаж байгаа ордууд бидэнд хангалттайгаар барахгүй ихдэж байна.

    Зөвхөн дархан цаазат газар гэлтгүй түүхэн дурсгалт, орчныхоо экологийн тэнцвэрийг хангадаг бүсүүдэд лиценз олгохыг зогсоох, тодорхой бүсүүдэд байгаа лицензийн төлбөрийг хэт өндөр тогтоох замаар буцааж авах хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол ямар нэг “Юань” нэртэй компани Бурхан халдуны алтыг ухна гээд хахуульдвал манай Ерөнхий сайд, Их хурлын даргаас эхлээд арван лангийн ембүүнд алгаа тосдог аавууд хэтэрхий олширсон байна. Одоо нэмж хайх биш харин олсноо бодлоготой төлөвлөгөөтэй ашиглах цаг болсон.

    Монгол төрийн нэгдмэл байдлыг хадгалахын тулд төрийн захиргааны хатуу тогтсон босоо тогтолцоог сэргээн бэхжүүлэх шаардлагатай байна. Холбооны улсын санхүүжилтээр нэгдмэл улсын аймаг хэмээх засаг захиргааны нэгжээ муж улс шахуу болгож байгааг нэн даруй зогсоох ёстой. Засгийн газар нь нэг тийшээ, аймаг хот нь нөгөө тийшээ, дүүрэг сум нь бүр өөр тийшээ харсан, лиценз уралдаж зарсан, сангийн мөнгө хулгайлж шамшигдуулсан, улсын үндэс болсон газраа нууж худалдсан гэх мэт үй олон булай булхай үйлдлүүд илэрсээр байхад орон нутгийн бие даасан байдал гээд нүдээ аниад өнгөрөөж болохгүй. Тэд ямар автономит улс, өөр үндэстэн үү? Сүүлдээ байчихаад аймаг, сум өөрийн төлөөлөгчийн газруудыг гадаадад байгуулж байгаа солиорол нь гадаад харилцааны нэгдмэл байдал алдагдах аюулд хүргэж байна.

    Дээд шатны шийдвэрийг дунд шатанд эсэргүүцдэг, дунд шатны шийдвэрийг доод шатанд улдан унагадаг үүнийгээ намын эрх ашгаар тайлбарладаг, шат шатандаа хуралтай, дээд газрын биш доод хурлын шийдвэрээр ажил унагадаг, шагнал тараах болохоор уралдан гүйдэг, хариуцлага хүлээх болохоор нэгэн рүүгээ бухдаг байж болохгүй. Нэг улсыг өөр өөр намууд хуваан захирч болохгүй! Нэг улсыг нэг төр л захирдаг! Аймаг болгон сум болгон есөн хөлт цагаан сүлдтэй, аймаг сум бүр туг далбаатай хуралтай, арай л хаангүй байх шиг. Энэ тэгээд феодалын бутрал уу? Хувааж захирахаас гадна хуйвалдаж иддэг, нэгнээ хаацайлдаг, хамаатан саданаар талцдаг, угсаа залгамжилдаг байдлыг нэн даруй устгах ёстой. Засаг захиргааны нэгж эдийн засгийн ашиг хонжоогоор нэг компанийн халаасанд орж буй жишээ үй түм, тэр компаниуд нь сумыг байтугай Засгийн газрыг худалдаад авчихаж байгаа юм чинь аргагүй шүү дээ.

    Товчхондоо эмх цэгцэндээ орцгооё! Эцэст хэлэхэд одоо бид эвлэлдэн нэгдэж мартсаныг сануулж, унтсаныг сэрээж, хүн бүр дор бүртээ хувийн хариуцлагаа ухамсарлаж, харь сэтгэлт этгээдүүдийг илрүүлэн зайлуулж, эх орныхоо ирээдүйн хувь заяаг гартаа авах цаг ирсэн байна. Энэ тэмцлийн эгнээнд хуучин хонзонгоо авахыг хүсэгчид, гомдож тунирхагчид, өмнөх алдаагаа үл хүлээгсэд, ашиг хонжоо хайгчид нэгдэх зай завсар байх ёсгүй. Бид сонгууль хоорондын хариуцлагыг биш нийгмийн бүхэл бүтэн үеийг хорлонтойгоор сүйтгэсний хариуцлагыг ярьж байна. 25 жил Монголыг сүйрүүлж сүйтгэхэд хамгийн нөлөөтэй оролцож төрийн бүх шатны албан тушаалд тасралтгүй суучихаад өнөөдөр ачтаны дүрээр ард олныг хууран мэхэлж болохгүй! Ард иргэд минь рашаан гээд шалбааг уух вий, ачтанаа гээд араатныг дагах вий!

    Зөвхөн сонгууль болохоор нойрноос сэрж их дуугаар зандчаад бусад цагт бэртэгчин зан гаргаж гар хумхин суухыг өөртөө зөвшөөрч болохгүй. Бид нэгдвэл, бид ард түмэнтэйгээ нэгдвэл тэмцэл ялалт болно. Бид зангидсан нударга шиг, ард түмэн хүчирхэг булчинлаг шуу шиг байх хэрэгтэй. Хий хоосон сарвагнацгаавал хуруугаа нэг нэгээрээ хугачуулахаас өөр үр дүнд хүрэхгүй гэдгээ одоо ухамсарлах ёстой.

    Монголын нийт ард иргэдэд өнгөрсөн 4 биш 25 жилийн хариуцлага ялыг эрх баригчдаас, эрх барьж байсан, барихыг санаархагчдаас нэхэхийг уриалан дуудаж байна.

    Гантөмөрийн Уянга

  • Ч.Эрдэнэ: Бурхан уул, Ээж хайрханы хоорондох газар нутаг бол “Шамбалын орон” юм

    -Америкийн судлаачид индиануудын ген одоогийн Алтай ялангуяа Монгол Алтайгаас урагш Говь-Алтай тал руугаа сууршиж байгаа хүмүүсийн гентэй 30 хувьтай таарч байна гэсэн судалгаа хийсэн байна. Арван мянган жилийн өмнө индианууд нүүхдээ ер нь Төв Азиас, тодруулбал Говь-Алтайгаас нүүсэн гээд байгаа нь хэр үндэстэй вэ?
    -Тэр тухай бид номондоо өөр өнцгөөс нь бичсэн байгаа. Майягийн хамгийн хөгжингүй боловсронгуй овог нь Майя Киче гэдэг омог байсан. Одоо ч энэ омог байгаа. Майя гэсэн нэр умай гэсэн үгээс гарсан. Газар дэлхий дээр бүх Майя гэдэг үг Алтай хэлний умай-гаас гарсан. Иисусын эх онгон бүсгүй чинь Майя. Бурхан багшийн эх ч бас Майя. Ийнхүү өвөг алтай, өвөг монголын домог үзэл чинь дэлхийн соёлд тэртэй тэргүй даяарчлаад шингэчихсэн байна. Нөгөө Монгол Төвт үзэл чинь үүнээс л эхэлж байгаа юм шүү дээ. Майя-киче омог нь Майя угсаатан дотроо хамгийн соёл боловсролтой дайчин омог, одоо хүртэл байна. Майя утга зохиолын гол дурсгал нь Пополь вух. Нэгэн төрлийн нууц товчоон. Алтайчууд бол угтаа алтай хэлээрээ алтай-кичи хүмүүс болно. Оросын алтайчууд өнөөг хүртэл алтай-кичи нэрээрээ явдаг. Тэгэхээр Америк тивийн Майя-кичи угсаатан нь Алтай-кичи нар юм. Сорхогтани Бэхи хатнаас амаар уламжилж ирсэн гэх “Алтан аялгуу”-нд хижи гөрөөс гэж үг байнга байгаа. Өнөөдрийн хүмүүс уншаад ойлгохгүй. Энэ хижи гөрөөс нь Алтайн эртний хүн. Бөмбөрцгийн баруун хагаст алслан нүүдэллэсэн умай овгийн хижи буюу майя-киче  болжээ. Майя-киче хүний жижиг баримал эртний дурсгал байх ба  дүр нь ердөө л өнөөгийн Эрдэнэ хэмээгч. Аль аль нь фото-мистер даанч биш, гэхдээ хоорондоо ихэр юм шиг адихан.
       
    -Шамбалын орон байдаг тухай та судалгааны номондоо тодорхой хэлсэн байна?
    -“Бид ялав” номын төгсгөлд өнгөт зурагтай нэг хэсэгт Шамбалын орон байдаг тухай тодорхой бий. Шамбалын орны домог үзэл  аль ч соёлд байна. 

    -Буддын соёлд Шамбал нэрээрээ байдаг. Тэгвэл Христ, Исламын соёлд байдаг гэсэн үг үү?
    -Тиймээ аль алинд нь бий.

    -Ч.Лодойдамба гуайн “Тунгалаг тамир” кинонд гардаг даа. “Шамбалын дайнд морьдох гэж байгаа бурхны олон шавь нараа” гээд л нэг тийм авралын газар мэт сэтгэмж төрүүлдэг дээ?
    -Тиймээ нэг тийм аврал айлчлан ирэх ёстой газар юм.

    -Шашин номын соёлоор бол Шамбалын орноос аврал ирэх ёстой гэдэг. Тэр аврал нь үнэхээр хаана байдаг юм бэ?
    -Буддын соёлд Шамбалын орноос аврал ирэх ёстой гэдэг. Еврейчүүд өглөө болгон Мессиа хэмээх аврал ирэхийг хүлээж залбирдаг. Аврал ирсэн тэр цагт энэ дэлхийн бүх байдал сайн сайхан болно гэсэн номлол байдаг юм. 

    -Шамбалын орон хаана байдаг вэ гээд судлаачид эртнээс  эрж хайгаад явсан тухай утга зохиолд байдаг?
    -Зөвхөн судлаачид биш. Оросууд эртнээс хайж л байсан. Адольф Гитлер хүртэл шууд Түвд рүү экспедиц явуулж л байсан байгаа юм. Шамбалын орон чухам хаана байна вэ гэдэг сонин асуудал. Утга зохиолд удаа дараа энэ тэнд бие биенээсээ хамааралгүйгээр заахдаа Энэтхэгээс хойш, бас Түвдээс хойгуур гэх нь нийтлэг. Тиймээс асуудал Монгол руу ороод ирж байгаа юм. Монголын нутагт тэгээд хаана байгаа юм гээд томоохон судлаачид онол, практикийн хувьд эрж хайсан нь зөндөө.

    -Шамбалын орон байгаа гэдгийг та нотолсон. Шамбалын орон чинь хүн төрөлхтөнд юу өгөх ёстой юм бэ?
    -Домог ёсоор Шамбалын орноос хүн төрөлхтөнд туйлын мэдлэг өгөгдөх ёстой юм. Тухайн газар орон Шамбалын орон болохын шалгуур баталгаа нь  туйлын мэдлэг өгөх. Өөр баталгаа байхгүй, байх ёсгүй нь дээрх домгоос илт.

    -Өнөөг хүртэл Шамбалын орон олдсонгүйн учир нь хүн төрөлхтөнд үнэмлэхүйн мэдлэг хүрэлцэн ирсэнгүй удтал хүлээлгэжээ. Тэгтэл энэ мөчид үнэмлэхүйн мэдлэг буюу таны нээсэн Супернэгдлийн онол нээгдлээ, олдлоо. Хаанаас олдов?
    -Мэдээж Шамбалын орноос шүү дээ. 

    -Тэгвэл Шамбалын орон чинь энэ байна гээд дэлхийн газрын зураг дээр уртраг, өргөргийг нь тов тодорхой өндөр нарийвчлалтай зааж өгч болох нь ээ дээ?
    -Юув гэвэл, чи бид хоёр төрсөн газар, өссөн нутагтай нэгэн байхаас өөрцгүй. Тиймээс томоор нь яривал Монгол маань Шамбалын орон юм байна. 

    -Монголдоо яг хаана вэ?
    -Монголдоо бол Бурхан буудай уул ба Ээж уул Хатан Хайрханы хооронд Сагсай, Төгрөгийн голын дагуу сунан тэлж орших байгалийн нэн ховор үзэсгэлэнт газар нутаг нь Шамбалын орон юм байна. Тэндээ бол Булштын дунд бууц гэж нэг цэг бий. Дүйхорын ван тавих гэдэг нь Калачакра буюу цагийн хүрдний номлолтой холбоотой. Калачакра нь шууд Шамбалын орны ойлголттой холбоотой. Тэгээд цагийн мөчлөгийн зүй жамаар Шамбалын орноос үнэмлэхүй мэдлэг буюу өнөөгийн хэлээр Супернэгдлийн онол чинь хүрээд иржээ. Үүнд л Шамбалын орны утга учир байгаа юм. Домог ёсоороо.

    -Та энэ домгийг зохиогоод байна уу?
    -Би тэр домгийг зохиосонгүй. Эртний мэргэдийн номлол. Одоо Шамбалын орон хаана байна гэвэл, дэлхийн соёлт бүх хүн Шамбалын орон гэдэг чинь танай Монгол юм биш үү гэнэ. 

    -Шамбалын орныг тогтоох шалгуур нь эцсийн мэдлэг гэж хэлээд байна уу, та?
    -Тиймээ. Хаанаас эцсийн мэдлэг хүрээд ирэв гэдэгт байгаа юм. 

    -Маш сонирхолтой. Та тэгвэл батлаад нотлоод дагуулаад зааж зураад явахгүй юу?
    -Дээр дурдсан хоёр уул тэр чигээрээ байгалийн гайхамшиг. Оросын хуучин сүсэгтнүүд гэх хүмүүс хэзээ ч байсан, одоо ч байна. Оросоор Староверцы гэнэ. Христийн шашны нэг урсгал юм. Гэхдээ өвөрмөц сөрөг хүч болоод явсан улс. Эртний юмыг асар их мэддэг гэж хэлдэг. Соёл иргэншлээс хол зайдуу бөглүү газар очоод суучихдаг. Эртний мэдлэг сэлтийг бодитоор өвлөж авсан учраас л хожмын соёл иргэншлийг огоорч иржээ гэж бодмоор. Одоо хүртэл тосгондоо радио, цахилгаан хэрэгсэл хэрэглэдэггүй. 

    -Яагаад Староверцын домог дотор Шамбалын орны тухай яриад байдаг юм бэ? 
    -Тэд Шамбалыг Цагаан ус буюу Беловодье гэж нэрлэсэн байдаг. Монголын цэрэг баруун тийшээ аялан байлдсан тэр мөрөөр буцаад явах юм бол Шамбалын оронд хүрэх юм гэсэн домог ярьдаг. Орос Алтайн хязгаарын хуучин сүсэгтнүүд домгийнхоо ёсоор Монголын их цэргийн замаар мөрдөн явжээ. 

    -За.
    -Ингээд явтал эхлээд баахан давстай нуур таарчээ. Тэр нь мэдээж Их нуруудын хотгор. Уул дамжаад урагшаа явж байтал том хийд таарсан нь Нарбанчин хийд байгаа юм. Урагшаа явсаар байтал Богогорш хэмээх уул таарна гэжээ. Тэр нь Бурхан уул байна шүү дээ. Бурхан ууланд хүрмэгц Шамбалын орныг оллоо гэж ойлгосон дүр зурагтай.

    -Бурхан буудай уулнаас буугаад цаашаа юу байнав гээд үзсэн болов уу?
    -Бурхан буудай уулнаас буугаад цаашаа юу байнав гээд үзэхээр нэг бол Төгрөгийн голыг уруудан Үрэлтийн хөндийгөөр Өлийн давааг даваад өнөө Их говийн дархан газрын төв Захуйн говьд хүрч Ээж уулын барааг харна. Нэг бол хойгуур Сагсайн голыг даган одоо Азид хоёрт ордог том далан барьсан амаар нэвтэрмэгц цэлийсэн их говийн дунд  зэргэлээтэх Хатан хайрханыг олж харна. Ээж уул нь нэг цул боржин чулуугаар бүтсэн дэлхийн геологи, газарзүйн гайхамшигтай сонин үзэгдэл. Оросын хуучин сүсэгтнүүд хуурай сайр дагаад явтал гэнэт дээрээс ус урсаад ирж байгаа юм. Гайхсан хуучин сүсэгтнүүд ус чухам хаанаас оргилж буйг мэдэхээр дээш авирна. Тэгээд домогт есөн тогоонд хүрнэ. Энэ чинь ёстой жинхэнэ ид шидийн газар байна гэж ойлгоно. Ёстой Цагаан ус, Шамбалын орон мөн байна гэж ойлгоно. Үнэмлэхүй мэдлэгийн эх булаг Шамбалын орны мэлмий нь энэхүү дүүрэн уст толин цэнхэр есөн тогоо байдаг юм байна гэж үзээд нутаг буцаж, үзсэн харснаа аман зохиолдоо дурдаж үлдээсэн байх юм. 

    -Бурхан багш Алтайгаар аялсан гэсэн домог байдаг нь үнэн болов уу?
    -Бурхан багш Алтайгаар аялсан гэх домог Энэтхэг, Монгол хоёр газар тухайн үедээ түгээмэл байсан гэж  их судлаач Рерих нотолдог юм. Хэрэв Бурхан багш Алтайгаар аялсан нь үнэн бол Бурхан уулын нэрийг өөрөө газар дээр нь өгсөн юм биш биз. Оросын хуучин сүсэгтнүүд яагаад Шамбалын орныг эрж хайгаад, тэгээд яаж шуудхан олов оо. Иисүс Христ Азиар аялсан тухай домог бас бий. Хуучин сүсэгтнүүд Иисүсийн аяллын замыг мэддэг учраас мөрөөр нь хөөгөөд явсан юм биш биз гэсэн таамаг тавьж болох нигууртай.
      
    -Ингэхэд Иисүс Христос гэдэг чинь эцсийн дүндээ юу гэсэн үг юм бол?
    -Иисүс Христ нэрс Өрнийн аль ч хэлэнд тайлбаргүй. Христийн шашин ч, Иудейн шашин ч өвөг алтай-монгол хэлтэн дравид-бүргэдүүдийн бүтээсэн Сүмэр соёлын домгоос шууд гаралтай юмаа. 

    -Бөө мөргөлд зүг зүгийн 99 тэнгэр байна гэдэг. Энэ чинь Иисүсийг хэлээд байна уу?
    -Эрт үедээ Ес-Ес гэж хэлдэг байсан нь хэлний хөгжлийн зүй тогтлын үүднээс бараг зайлбаргүй. Ялиггүй сунжраад Иисүс болчихож байна. Олон онгод тэнгэр бөө мөргөлөөс нэг бурхан бүхий монотеист шашин үүсгэхийн тулд өөр яах юм. Ер нь дэлхийн түүх чинь жаахан хөөх дээр Монгол руу хүссэн хүсээгүй төвлөрөөд ирдэг. 

    -Тэгвэл том том эрдэмтэн судлаачид танаас өмнө яагаад төвлөрүүлээгүй юм бэ?
    -Яагаад Эрдэнээс өмнө төвлөрүүлээгүй юм гэхээр  Хүннүгийн ба Чингисийн байлдан дагууллын улмаас сөрөг хандлага үүсчихсэн. Монголыг судлах бус, муулах талаа барьсан. Нөлөө нь бидэнд туссан. Бид чинь Монголын түүх, дэлхийн түүх хоёрыг гадаадад юу гэж бичиж байна гэдэг талаас нь хараад байдаг. Өөрийнхөө толгойгоор бодоод өөрсдөө хөөж судлаад явсангүй. Одоо ингээд яваад ирэхээр тэр дэлхийн түүх чинь Монголоос цацраад байхаас биш өөр газраас цацрахгүй. 

    -Хятад дэлхийн соёл иргэншлийн түүх манайхаас цацрах ёстой гэх ухааны юм ярих гээд байдаг?
    -Ер нь Хятадын соёл иргэншил эрт үедээ их зээлдмэл. Хятадын соёл иргэншлийг агуу соёл иргэншил гэж яриад байх мөртлөө Хятадын соёл иргэншил Хятадын хөрсөн дээр үүссэн эхний мөч, мөчлөг нь байдаггүй юм. Тийм учраас түүхчид, соёл судлаачдын гайхдаг юм тэр шүү дээ. Хятадын соёл иргэншил гэв гэнэт нэлээд өндөр төвшнээс Хятад хэлбэрээр гараад ирсэн байдаг. Тэгээд уг бүдүүлэг хоцрогдмол үндэслэл нь Хятадад байна уу гэхээр байдаггүй. Хаа нэг газраас харьцангуй хөгжингүй юмыг зээлж аваад хөгжүүлчихсэн байдаг. Үүний учир шалтгаан нь миний бүтээлд дурдагдсан байгаа. Хятадаас цацарна гээд юу цацрах юм бэ. Хятадаас цацарсан бол тэр хятадууд чинь хятад бичигтэйгээ энэ тэнд явж байх ёстой биз дээ. Ерөөсөө  ганц найдвартай газар нь ерөнхий бодсон ч монголчууд л байхгүй юу. Шамбалын орон бол тогтоогдсон. Домгоороо, үлгэрээрээ, шашин, шинжлэх ухааны талаасаа, нотолгоо нь юув гэхээр тэндээс  л Супер нэгдлийн онол гарах ёстой. Үнэмлэхүй мэдлэг Шамбалын орноос ирэх ёстой. Тэгээд ирлээ өөр юу гэж хэлэх юм. 

    -Та Бурхан уулыг Шамбалын орон мөн гэж үзэж байна уу?
    -Бурхан уул, Ээж хайрханы хоорондох газар нутаг бол Шамбалын орон. Оросууд яагаад Цагаан ус гээд байв? Бурхан уулын хойд хаяанд Цагаан гол байна, тэнд хадны зураг дурсгалын  бүхэл бүтэн цогцолбор байна. Тэр чигээрээ соёлын нэг гол төв. Алтай Таван Богдоос эх авдаг бас нэг Цагаан гол байна. Хөндий нь тэр чигээрээ хадны зургийн агуу галларей. 12000 жил тасралтгүй үргэлжилсэн соёлын их төв гэж археологчид үзэж байна. Цагаан голыг оросууд орчуулахаар Беловодье болно биз дээ. Оросын хуучны сүсэгтнүүд Шамбалын орны домгийн  их мэдлэг хадгалж үлджээ. Бурхан уулын нэрийг Богогорш гэж хөрвүүлжээ.  Шамбалын орны хойд хязгаар нь Говь-Алтайн Цагаан гол гэж, юмаа сайн мэдээд зоригтой хэлж сурах хэрэгтэй. 

    -Таны ярианаас домог бол эрин цаг, ирээдүй цагийн толь юм байна гэж ойлгогдож байна. Домгийг өнөөгийн төвшинд хоосон, хий мөрөөдөл гэж ойлгоод байх шиг?
    -Домог гэдэг чинь дам үг. Түүхэн улбаатай ямар нэг мэдээллийг домог гэнэ. Өнөөдрийн өндөрлөгийн сэтгэлгээ, соёлын нэг аксиом бий. Юув гэвэл, аливаа домог заавал цаанаа ямар нэг учиг улбаатай, утга учиртай гэж хандах явдал. Жишээ нь: Грекийн Трой хот байна. Домог байлаа шүү дээ. Модон морь хийчихээд тэр дотроо баахан цэрэг суулгаад нөгөөдүүл нь гарч ирээд Трой хотыг эзэлж авлаа гээд л. Хүүхдийн үлгэр шиг юм л байгаа юм. Тэгсэн Шлиман гэдэг хүн тэр Трой хот үнэн байх гээд хүүхдийн гэнэн сэтгэлээр бодчихож. Трой хотыг үнэн гэдгийг батлахын тулд  хүн их юм мэдэж судлах хэрэгтэй болно. Нөгөө нөхөр чинь 30 гаруй хэл сурсан байгаа юм. Тэгээд л 30 гаруй насандаа Трой хотыг хайж яваад олсон байдаг. Өнөөгийн Туркийн нутагт Гэсарлик гэдэг толгой л байгаа байхгүй юу. Энэ толгой чинь Трой хотын туурь. Шороонд булагдсаар байгаад  ийм болсон юм биш биз гээд малтсанд Трой хот мөн байсан. Тэндээс жинхэнэ эртний Грекийн дурсгалууд  болох алтан титэм, эвэр хундага зэрэг эд агуурс олджээ. Домог бүр учиртай. Бодит түүхэн учиг байсан учраас хожим шинжлэх ухаанч судалгааны явцад батлагдах боломжтой. Шамбалын домог батлагдлаа гэж би хувьдаа үзэж байна.

                                                                                                                                                      Эх сурвалж. Нэр.мн

  • Жил бүр хамгийн их жуулчин очдог 5 орон

    Сүүлийн жилүүдэд дэлхий даяар аялах сонирхолтой жуулчдын тоо өсч байгаа нь аялал жуулчлалын салбарт эерэг уур амьсгалыг авчраад байгаа билээ. Европын орнуудад л гэхэд 10 евро бүрийн 1 нь жуулчдаас олсон орлогод тооцогддог байна. Жил бүр хамгийн их жуулчин очдог орнууд юу вэ? Үүнийг тооцохдоо нисэх онгоцны тасалбарын борлуулалт болоод бэлэг дурсгалын худалан авалт, худалдаа хийсэн байдал зэрэг хэд хэдэн хүчин зүйлсийг хамааруулан гаргадаг байна. 

    1. Франц улс

    Дэлхийн хамгийн романтик хот гэдгээрээ үеийн үед гадаадын жуулчдыг татсаар ирсэн Парис хот алдарт Эйффелийн цамхаг, Гэгээн дарь эхийн сүм, Ялалтын хаалга, Луврын музейгээрээ сая сая жуулчдыг алмайруулсаар байгаа билээ. Жил бүр ойролцоогоор 83 сая жуулчид Франц улсыг зорин очдог. Үүний 1.5 сая нь Хятад жуулчид байдаг бол үлдсэн жуулчдын ихэнх нь Орос, Бразил, Япон зэрэг улсаас ирдэг байна. 

    2. Америкийн нэгдсэн улс

    Ширэнгэн ой мэт шилэн барилгууд дунд түм түжигнэж, бум бужигнасан Нью-Йорк, Лос Анжелас,  Лас Вегас хотоос эхлээд АНУ-д үзэх зүйл олон. Тус улсын нийт 29 мужид аялал жуулчлалын чиглэлээр ажиллагсдын тоо хамгийн өндөр байдаг. Америкийн нэгдсэн улсыг жил бүр 74.8 сая жуулчид зорьдог. Эдгээрийн ихэнх нь Мексик, Канад, Англи зэрэг орнуудаас ирд.jpg

    Ширэнгэн ой мэт шилэн барилгууд дунд түм түжигнэж, бум бужигнасан Нью-Йорк, Лос Анжелас,  Лас Вегас хотоос эхлээд АНУ-д үзэх зүйл олон. Тус улсын нийт 29 мужид аялал жуулчлалын чиглэлээр ажиллагсдын тоо хамгийн өндөр байдаг. Америкийн нэгдсэн улсыг жил бүр 74.8 сая жуулчид зорьдог. Эдгээрийн ихэнх нь Мексик, Канад, Англи зэрэг орнуудаас ирдэг байна.

    3. Испани улс

    Испани улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 11% нь аялал жуулчлалын салбараас бүрддэг. Жил тутам ойролцоогоор 65-70 сая жуулчид Испанийн үзэсгэлэнт газруудыг үзэхээр ирдэг. Ихэвчлэн Англи, Франц, Итали, Герман зэрэг улсын жуулчид Испанийн түүхэн хотууд болох Барселона, Мадрид зэргийг сонирхохын зэрэгцээ Испани улсын өвөрмөц, соёл заншлыг бахдан буцдаг. Тус улсын нийт 13 хот нь Юнескогийн соёлын өвд бүртгэлтэй гэдгээрээ алдартай..jpeg

    Испани улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 11% нь аялал жуулчлалын салбараас бүрддэг. Жил тутам ойролцоогоор 65-70 сая жуулчид Испанийн үзэсгэлэнт газруудыг үзэхээр ирдэг. Ихэвчлэн Англи, Франц, Итали, Герман зэрэг улсын жуулчид Испанийн түүхэн хотууд болох Барселона, Мадрид зэргийг сонирхохын зэрэгцээ Испани улсын өвөрмөц, соёл заншлыг бахдан буцдаг. Тус улсын нийт 13 хот нь Юнескогийн соёлын өвд бүртгэлтэй гэдгээрээ алдартай.

    4. Англи улс

    Англи улсын нийслэл Лондон хотод л гэхэд өнгөрсөн оны байдлаар 31.5 сая жуулчид зочилсон бол цаашид 2020 он гэхэд энэхүү тоо 35 хувиар өсөх магадлалтай байна. Хатан хааны төрсөн өдөр болон олимп зэрэг спортын наадмын үеэр Англи улсыг зорих жуулчдын тоо эрс өсдөг байна. Тус улс аялал жуулчлалын салбараас жил бүр 18 тэр бум долларын ашиг олдог..jpeg

    Англи улсын нийслэл Лондон хотод л гэхэд өнгөрсөн оны байдлаар 31.5 сая жуулчид зочилсон бол цаашид 2020 он гэхэд энэхүү тоо 35 хувиар өсөх магадлалтай байна. Хатан хааны төрсөн өдөр болон олимп зэрэг спортын наадмын үеэр Англи улсыг зорих жуулчдын тоо эрс өсдөг байна. Тус улс аялал жуулчлалын салбараас жил бүр 18 тэр бум долларын ашиг олдог.

    5. Хятад улс

    5000.jpg Цагаан хэрмийн эх нутаг болсон Хятал улсад Шаолины сүм, Гуангшоу усан хүрхрээ, Ариун дагшин уулс гээд үзэх газар нутаг мөн л олон. Байгаль болон соёлын өвөрмөц бүтэцтэй Хятад улсыг зорих жуулчны тоо олон. Жил бүр 55,6 сая гадны жуулчид Хятал улсад очдог. Дэлхийн худалдааны төв байгуулагдсан нь Хятад улс руу очих жуулчдыг тоог улам ихэсгэж байгаа ба 2020 он гэхэд Хятад улс аялал жуулчлалын салбараар дэлхийд тэргүүлдэг болох магадлал маш өндөр байна..jpg

    Цагаан хэрмийн эх нутаг болсон Хятад улсад Шаолины сүм, Гуангшоу усан хүрхрээ, Ариун дагшин уулс гээд үзэх газар нутаг мөн л олон. Байгаль болон соёлын өвөрмөц бүтэцтэй Хятад улсыг зорих жуулчны тоо олон. Жил бүр 55,6 сая гадны жуулчид Хятал улсад очдог. Дэлхийн худалдааны төв байгуулагдсан нь Хятад улс руу очих жуулчдыг тоог улам ихэсгэж байгаа ба 2020 он гэхэд Хятад улс аялал жуулчлалын салбараар дэлхийд тэргүүлдэг болох магадлал маш өндөр байна.

    Мэдээний огноо: 2017 оны 6- сар

    Аялал, жуулчлалын орлогоор тэргүүлдэг 10 улс

    Европын аялал, жуулчлалын товчооноос өнгөрсөн жил ашиг орлогоороо тэргүүлсэн арван улсыг нэрлэжээ. Эдгээр улсын тоонд Ази тивээс БНХАУ багтсан юм.

    АНУ

    АНУ жилд 100 гаруй тэрбум ам.долларыг аялал, жуулчлалын бизнесээс олдог байна. Тус улсад жилд 35 сая жуулчин ирдгээс 31 сая нь Лас-Вегасыг зорьдог ажээ.

    Испани улс

    Шашны уламжлалт баяр, ёслол, үзэсгэлэнт далайн эргийн амралтаараа алдартай Испани улс аялал, жуулчлалын салбараас 61,6 тэрбум ам.долларын ашиг олжээ. Испани улсын эдийн засгийн үндсэн суур нь аялал, жуулчлалын бизнес юм.

    Франц улс

    Франц улс аялал, жуулчлалын салбараас жилд 55,6 тэрбум ам.долларын ашиг олдог байна. Тус улсад жилд 79 сая жуулчин дэлхийн өнцөг булан бүрээс ирж Францын түүх, соёлын дурсгалыг үзэж танилцдаг ажээ. Жуулчдын тоогоор дэлхийд гуравдугаарт ордог байна

    Итали улс

    Итали улс Соёлын гайхалтай төвүүд, уламжлалт хоол, загварын ордон, далайн эргийн амралтын газраа түшиглэсэн Итали улсын аялал, жуулчлалын салбар өнгөрсөн жил 45,7 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ.

    Италийн 44 дурсгалыг дэлхийн соёлын өвд бүртгэсэн юм.  Хятад улс Хятад улсад өнгөрсөн жил 50 сая жуулчин зочилжээ. Жуулчдын очихыг хүсдэг орны жагсаалтын дөрөвдүгээрт бичигддэг. Тус улс аялал, жуулчлалаас 40,8 тэрбум ам.долларын ашиг олжээ.

    Герман улс

    Алтан шаргал элс, далайн эргээр хүрээлүүлээгүй ч Герман улс жилд 40 тэрбум ам.долларын ашиг олдог аж. Жил бүр Герман улсыг 25 сая жуулчин зорин ирдэг байна.

    Их Британи

    Британийн арлыг жилд 56 сая жуулчин зорьдог аж. Эдгээр жуулчнаас 36 тэрбум ам.долларын ашиг олсон байна. Энэ улсын нийслэл Лондон хот жуулчдынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог юм.

    Австрали улс

    Австрали улсын аялал, жуулч лалын салбар 24,7 тэрбум ам.дол ларын ашиг олжээ. Хүрэхэд хол, тээврийн хэрэгслийн сонголт багатай ч энэ улс онгон зэрлэг байгалиа олон улсад зөв сур талчилсны ачаар жил бүр 25 тэрбум ам.долларын ашиг олдог аж.

    Турк улс

    Хамгийн олон тэнгисээр хү рээлүүлсэн Турк улс аялал, жуулч лалын салбараас 2013 онд 22 тэрбум ам.долларын ашиг олжээ. Турк улс Газрын дундад тэнгисийн өвөрмөц байгаль, эртний Грекийн үеийн хот суурины тууриараа алдартай юм. Энэ улсад 2000 онд найман сая жуулчин ирсэн бол өнгөрсөн жил 40 сая жуулчин хүлээн авчээ.

    Австри улс

    “Альпийн нурууны сувд” гэгддэг Австри улс аялал, жуулчлалаас 21,8 тэрбум ам.долларын ашиг олсон байна.

    Х.Заяа (Зууны мэдээ) 2014 оны 11 сар

  • Нямсүрэнгийн ДАШ- Эх бичиг судлаач, уран бичлэгийн багш

    Эх бичиг судлаач, уран бичлэгийн багш

    1988 оны 5-р сарын 19-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн.

    2010 онд МУИС-ийг “Эх бичиг судлаач, төвдөч” мэргэжлээр төгсөөд, одоо Монсудар хэвлэлийн газарт Монгол хэл, бичгийн редактор, толь зүйчээр ажиллаж байна.

    Толь бичгийн редакцын багтайгаа олон бүтээл дээр ажилласан бөгөөд үүнээс гол 2 бүтээлийг дурдвал “Монгол хэлний тайлбар толь”, “Монгол бичгийн зөв бичих зүйн толь” юм.

    2013 онд монгол бичгийн сургалт, 2014 онд уран бичлэгийн арга техникийг нарийвчлан судалж, нарийн болон бүдүүн бийрийн сургалт явуулж эхэлсэн.

    Манай сургалтыг нийт 100 гаруй хүн төгссөнөөс ихэнх нь Монгол хэлний багш нар байдаг. 

    2021 онд Алтан Дээд ГэрИЭ-ний онол, цуврал номыг Монгол бичигт хөрвүүлсэн.

    БОЛОВСРОЛ, АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

    1996 – 2006 Дундговь, Сайнцагаан сум, ЕБ-ын 3-р бүрэн дунд сургууль

    2006 – 2010 онд МУИС-ийг “Эх бичиг судлаач, төвдөч” мэргэжлээр төгссөн.

    2011 оноос “Монсудар” хэвлэлийн газарт Монгол хэл, бичгийн редактораар ажиллаж байна.

    ЭРХЛЭН ГАРГАСАН ХАМТЫН БҮТЭЭЛҮҮД

    2012, 2018 он “Монгол бичгийн зөв бичихзүйн толь”

    2013 он “Монгол бичгийн дүрс ялган бичих үгийн толь”

    2013 он “Монгол бичгийн уламжлалт бичлэгтэй үгийн толь”

    2013 он  “Монгол бичгийн бичлэг ижил үгийн толь”

    2014, 2018 он “Монгол хэлний тайлбар толь”

    2015, 2019 он “Монгол хэлний иж үгийн толь”

    МОНГОЛ БИЧГИЙН УРАЛДААН, ОЛИМПИАДАД ҮЗҮҮЛСЭН АМЖИЛТ

    2006 онд Монгол бичгийн сургалт судалгааны “Ертөнц” төвөөс зохион байгуулсан Монгол бичгийн улсын гуравдугаар олимпиадад IV байр,

    2007 онд Их засаг ИС зохион явуулсан Сайхан бичигтний улсын уралдааны тусгай байр,

    2007 онд МУБИС-ын “Багшийн сургууль”-ийн 85 жилийн ойд зориулан зохион байгуулсан монгол бичгийн олимпиадын I байр,

    2007, 2009 онд МУИС- МХСС-аас зохион явуулдаг Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит уламжлалт монгол бичгийн олимпиадад I байр,

    2008 онд Дашчойлин хийдийн дэргэдэх “Зүүн хүрээ” шашны коллежийн 10 жилийн ойд зориулсан монгол уран бичлэгийн уралдаанд I байр,

    2008 онд МУИС-ийн МХСС-ийн Оюутны зөвлөлийн “Улс тунхагласны баяр”-т зориулан зохион байгуулсан монгол уран бичлэгийн уралдааны I байр,

    2009 онд Хэл иргэншлийн ДС зохион явуулсан монгол уран бичлэгийн уралдаанд тусгай байр,

    2010 онд Гавьяат багш Ё.Эрдэнэцэцэгийн нэрэмжит монгол бичгийн улсын олимпиадын оюутны ангилалд гутгаар байр, 2011 онд багшийн ангилалд дэд байр;

    2012 онд МУБИС-ын “Багшийн сургууль”-аас зохион байгуулсан монгол бичгийн олимпиадын багшийн ангилалд  I байр, 2013 онд тусгай байр;

    2017 онд Шашны их сургуулиас зохион байгуулсан Монгол бичгийн улсын олимпиадын шагналт байр,

    2017 онд Хэл иргэншлийн ДС зохион байгуулсан Монгол бичгийн улсын олимпиадын “Мэргэжлийн багш нар”-ын ангилалд дэд байр тус тус эзэлсэн;

  • Гантулгын ДАВААЖАВ- Багийн сургалт, багийн хөгжлийн хөтөлбөр нийлүүлэлт

    Тайж овогт Гантулгын ДАВААЖАВ

    Тоглоом болон оролцооны аргаар баг хамт олныг идэвхижүүлэх, оролцоог хангах, хөгжүүлэх чиглэлд мэргэшин ажиллаж байна.

    2002- 2012 онд ЕБС 97-р сургууль бүрэн дунд боловсрол

    2012- 2016 онд Олон Улсын Улаанбаатар Их Сургуулийг Нийгмийн ажилтан мэргэжлээр дүүргэсэн.

    2017 онд Teamwork&Teamplay Mongolia Тоглоомын сургалтын сургагч багш

    2014- 2019 “Нарс” Олон улсын хүүхдийн зуслангийн Хөтөлбөрийн зохион байгуулагч, ахлах багш,

    2016- 2021 онд Good Neighbors ОУТББ-ийн Харилцаа, хөтөлбөрийн мэргэжилтэн

    2020 оноос “Үндэстэн Баг” компанийн Сургагч багш, Кэмпийн хөтөлбөрийн удирдагч

    Дуу, морин хуур, хөөмий сонирхон хичээллэдэг.