Category: гэгээрэл-боловсрол

  • Доржсүрэнгийн БОЛДБААТАР- Хятад судлаач, нэрт орчуулагч

    Нэрт орчуулагч, доктор, профессор

    Д.Болдбаатар нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. 1986 онд МУИС-ийг хятад судлаач мэргэжлээр, 1992 онд БНХАУ-ын Шань Дуны их сургуулийг хятад хэлний орчуулагч мэргэжлээр тус тус төгссөн. Төгссөн жилдээ МУИС-д нэг жил ажиллаад 1987 онд Монголын Радиогийн хятад хэлний редакцид орчуулагч редактороор ажиллаж эхэлсэн.Боловсролын байгууллагад 16 жил ажиллаж байгаагаас энэ хамт олны дотор 12 жил ажиллаж байна.1998 онд Дорно Дахины дээд сургуулийн дэргэдэх гадаад хэлний тэнхимийг үүсгэн байгуулж, 2001 оноос тус сургуулийг бие даасан сургууль болгон үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл зөвлөх багшаар ажиллаж байна.

    Д.Болдбаатар нь тус сургуулийг удирдах хугацаандаа түрээсийн байранд 2 жил хичээллүүлж, 2002 онд Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутагт одоо байрлаж байгаа барилгыг 27.000.000 /хорин долоон сая/ төгрөгөөр худалдан авч өөрийн байртай болгож, дээрх хөрөнгийн эх үүсвэрийг сургууль хөгжүүлэх үүсгэн байгуулагчийн сангаас болон сургуулийн үйл ажиллагааны ашгаас төлөх талаар санаачлагатай ажиллаж, богино хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулсан билээ. Үүний зэрэгцээ сургуулийн стратеги төлөвлөгөө, мастерт төлөвлөгөөнд тусгагдсан сургуулийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу сургуулийн эргэн тойрны 5700м2 газрыг Баянзүрх дүүргийн Засаг Даргын 2004 оны 05 сарын 27-ний өдрийн 113 дугаар захирамжаар өөрийн эзэмшилд авч, сургуулийн шинэ барилгын ажлын үндсийг тавиад байна.

    Манай сургууль нь хятад хэлний сургалтаар сүүлийн 5 жил дараалан амжилт олж, Улсын олимпиадад 3 удаа тэргүүн байр, 1 удаа 3-р байрны шагнал авч, Олон улсын хятад хэлний “Гүүр” олимпиадад 2 удаа Монгол улсаа төлөөлөн оролцсон, өөрийн сургалтын системийг бий болгож, дээд боловсролын системд байр сууриа олж чадсан сургууль билээ.

    Д.Болдбаатар нь сургуулийн сургалт хүмүүжлийн ажлыг зөв зохистой удирдлагаар хангаж, өөрийн гэсэн сурогалтын тогтсон арга барилтай болж ирлээ. Сургалтын ажлын хажуугаар эрдэм шинжилгээний болон орчуулгын олон бүтээл туурвиж байгаа билээ. Түүний сүүлийн уран бүтээл 2011 онд орчуулагдсан “Чонон сүлд” роман нь 2011, 2012 оны шилдэг бүтээл болж шалгарлаа. Мөн

    Түүнчлэн монголынхоо зохиолчдын зохиол бүтээлээс хятадын ард түмэнд танилцуулах зорилгоор Д.Нацагдоржийн “Ламбагуайн нулимс”, “Соѐлыг гайхав” зэрэг олон зохиолчдын өгүүллэгийг монголын радиогийн хятад хэлний нэвтрүүлгээр радио зохиомж болгон нэвтрүүлсэн байна. Мөн хятад хэлнээс Хуань Жу гэг 24 ангит телевизийн кино зэрэг олон арван киног орчуулан монгол түмэндээ танилцуулсан байна. Мөн эрдэм шинжилгээний бүтээл “Кино орчуулгын уран чадварын асуудал” сэдвээр хамгаалсан бүтээл нь олон арван залуу орчуулагч нарт үнэт гарын авлага болон хэрэглэгдэж байна. Мөн “Гадаад хэл төгс сурахуйн нууц” бүтээл нь гадаад хэл судлаж буй олон хүмүүсийн ширээний ном болжээ.

    Д.Болдбаатар нь гэр бүлтэй, ам бүл-3. Эхнэр С.Туяагэрэл нь тус сургуулийн захирал, охин Б.Билгүүн “Наматик” ХХК-д ахлах аудитаар ажиллаж байгаа. Ял шийтгэл хүлээж байгаагүй. 1995 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан. Зан харьцааны өндөр соёлтой, өргөн мэдлэгтэй, бусдыгаа хүндэтгэж, өөрийгөө хөгжүүлэх монгол ухааныг дээдэлж, заах арга, сурган хүмүүжүүлэх ажилдаа ашиглаж чаддаг, оюунлаг сэхээтний нэг юм.

  • Энэбишийн БАЯРМАА | Сэтгэл судлаач, сургагч багш

    Сэтгэл судлаач, байгууллагын сэтгэлзүйн сургагч багш. Англи, солонгос хэлтэй. 

    Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн сэтгэл зүйн тэнхмийн багш; 

    МУИС-ийн сэтгүүлзүй, МУБИС- ийн англи хэл судлал, Солонгосын Чуннам их сургууль, Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийг сэтгэл судлалаар дүүргэсэн.

    Байгууллага, хамт олонд зориулан “Ажлын байрны стрессийг даван туулах, баг хамт олонтойгоо ойлголцох, хамт олны уур амьсгалыг сайжруулах, харилцааны зөрчлийг удирдах, аз жаргалын мэдрэмжээ дээшлүүлэх, өөртөө итгэлтэй байдлаа эргүүлэн олж авах, гэр бүлийн сэтгэлзүй” сэдвээр багц лекц, сургалтыг системтэйгээр зохион байгуулдаг.

    Тэрээр өөрийн амьдралд тулгарсан хүнд хэцүү өвчин, эмгэгийг эдгээх, даван туулах зорилгоор сэтгэл заслын нарийн судалгааны чиглэлрүү орж, сэтгэл судлалын зарим онолыг өөрийн биеэр мэдрээд туулж яваа маш өвөрмөц намтартай сэтгэл судлаач юм.

    “Амжилтын төлөвлөгөө” 2009, “Ухаалаг сонголт” 2009, “Хайр” 2013, “Анзаарч чадвал амьдрал сайхан” 2013, “Сэтгэл хөдлөлөө жолоодох урлаг” 2018, “Одоо цагт амьдрах урлаг” 2018, “Хүсэл мөрөөдөлдөө хүрэх дөт зам” 2018, “Мэргэжил сонголт таны амьдралыг шийднэ” 2019, “Өөртөө итгэлтэй болох сэтгэл зүйн нууц арга” 2019, “Нийтлэг тохиох өвчний сэтгэл зүйн шалтгаан” 2019, “Салалтын дараах сэтгэл зүйн тусламж” 2019 зэрэг хувь хүний хөгжил, сэтгэл судлалын 11 ном эрхлэн хэвлүүлж хэд хэдэн ном нь бестеллер болж олон мянган уншигчдын амьдралд өөрчлөлтийг авчирч чадсан. Монгол Улсдаа төдийгүй Өвөр Монголд сургалтаа зохион байгуулж, номоо хэвлүүлж 20,000 гаруй хүнд хүргэсэн.

    БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ

    2019 онд Нийгэм сэтгэл судлалын дээд сургууль, Сэтгэл судлал;

    2013 онд Солонгосын Чуннам их сургууль, Сэтгэл судлал;

    2012 онд Солонгосын Хансэй их сургууль, Солонгос хэл;

    2011 онд Удирдлагын академи, Бизнесийн удирдлага;

    2010 онд МУБИС, Англи хэл судлалын магистр;

    2008 онд МУИС, Сэтгүүл зүйн баклавр;

    АЖЛЫН ТУРШЛАГА

    2019 оноос Career Code сургалтын төвийн сургагч багш;

    2019 оноос Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн багш;

    2018 оноос Хүний хөгжил, сэтгэлзүйн Uram.mn үүсгэн байгуулагч;

    2012 оноос Өрхийн үйлдвэрлэл сэтгүүлийн орлогч эрхлэгч;

    2011- 2012 Сантис боловсролын төвд Англи хэлний багш;

    2003- 2006 онд МҮОНТВ, ТВ9 телевизийн сэтгүүлч, хөтлөгч;

    НОМ, БҮТЭЭЛ

    2019 он Өөртөө итгэлтэй болох сэтгэл зүйн нууц арга;

    2019 он Нийтлэг тохиох өвчний сэтгэл зүйн шалтгаан;

    2019 он Салалтын дараах сэтгэл зүйн тусламж;

    2019 он Мэргэжил сонголт таны амьдралыг шийднэ;

    2018 он Сэтгэл хөдлөлөө жолоодох урлаг;

    2018 он Одоо цагт амьдрах урлаг;

    2018 он Хүсэл мөрөөдөлдөө хүрэх дөт зам;

    2013 он Анзаарч чадвал амьдрал сайхан (Хэ Миний бүтээлийн орчуулга);

    2013 он “Хайр” сургамжит өгүүллэгийн эмхтгэл;

    2009 он Амжилтын төлөвлөгөө (Брайан Трейсигийн бүтээлийн орчуулга);

    2009 он “Ухаалаг сонголт” Хувь хүний хөгжлийн шилдэг бүтээлийн чуулган;

    Ярилцлага унших

  • Очирбатын БУЛГАНХАНГАЙ

    Философич, нийгэм судлалын багш мэргэшилтэй.

    Багийн тоглолт& Багаа эрчил” багаар ажиллах хөтөлбөрийн сургагч багш.

    Архангай аймгийн Тариат сумын сургуульд багшилж байх хугацаандаа Шавь Н.Шинэбаяр нь ЭЕШ- 2011 нийгмийн ухааны хичээлээр улсын хэмжээнд 1-рт, О.Цэцэгбаяр 2011 оны Улсын олимпиадын 2-ын даваанд алтан медаль хүртэж байсан. Заах аргач, тэргүүлэгч зэрэгтэй.

    1993- 2003 онд Архангай аймгийн Тариат сумын бүрэн дунд сургууль
    2003- 2007 онд МУИС- Философи, нийгмийн ухааны багш мэргэжлээр дүүргэсэн.
    2008- 2009 онд Нийслэлийн 73-р сургуульд багш
    2010- 2012 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын Бүрэн дунд сургуулийн багш
    2013- 2018 онд Архангай аймгийн Тариат сумын Бүрэн дунд сургуулийн багш

    Гүн ухааны шүлэг, афоризм, эссэ бичих дуртай. “Ээждээ бичсэн 1000 захидал” (2009 он), “Хүн чанарын эрэлд” (2011 он) номуудыг эрхлэн хэвлүүлсэн. 0- 3 настай монгол хүүхдүүдийн фото зураг авч үзэсгэлэн, цомог гаргахаар ажиллаж байна.

    2007 оноос хойш “Яруу сэтгэгч” хүний хөгжлийн сонинг дэмчигдийг бүлгэмийг хамтран үүсгэн байгуулж, хувь хүний хөгжил, төлөвшлийн чиглэлээр тасралтгүй ажиллаж байна.

    Twitter | Facebook

  • Амай | Жамбалсүрэнгийн Золбаяр

    Аялагч, нийгмийн зүтгэлтэн, мөрөөдлөөрөө амьдрагч, 12 жилийн турш дэлхийн 86 улсаар аялаж судалгаа хийсэн.

    Намайг Бат овогт Жамбалсүрэнгийн Золбаяр гэдэг.

    Монголчууд маань намайг Амай гэдгээр сайн мэднэ.

    810 жилийн түүхт,

    Их Эзэн Чингис Хааны бүтээсэн,

    Нүүдэлчин овог аймгуудын Ураг нутгийг нэгтгэсэн,

    МОНГОЛ ҮНДЭСТЭН-ий,

    Ардчилсан Бүгд Найрамдах засаглалтай,

    Тусгаар Монгол Улсын иргэн миний бие

    1979 оны 6 сарын 28 нд

    БНМАУ-ын, Монголчуудын шинэ нийслэл Улаанбаатар хотод

    Их сургуулийн багш, сэхээтний гэр бүлд төрж өссөн билээ.

    Дунд сургуулийн 1-5 дугаар ангидаа олон үндэстний Зөвлөлт Холбоот Улсад гэр бүлтэйгээ амьдрахдаа орос хэл сурч, Европ, Зөвлөлтийн соёлтой танилцсан юм.

    1997 онд тухайн цаг үеийн Монголын хамгийн шилдэг гурван дунд сургуулийн нэг болох, гадаад хэл сургалтын 23 дугаар сургуулийг төгссөн.

    2003 онд МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд сургуулийг, Япон судлалаар төгссөн.

    2005 он гэхэд, Зөвлөлтийн нөлөө дууссаны 15 жилийн и Монголд, дэлхийн дөнгөж дэлгэрч эхэлсэн Электро хөгжмийн урсгалыг нэвтрүүлэх “Клуб21” гэх таван жилийн төслөө амжилттай хэрэгжүүлэв. Цөөн хэдэн уран бүтээлчтэй, хэдхэн төрлийн хөгжмийн урсгалыг мэдлэг, сонирхдог, хаалттай бүсээс чөлөөлөгдөөд удаагүй улсын иргэдэд шинэ хөгжмийн давалгааг мэдрүүлнэ гэдэг амаргүй байсан ч, тухайн үеийн Монгол залуусын олонхи нь Электро Транс хөгжмийг сонгосон юм.

    ОУХДС-ийг төгсөөд СУИС болон Удирдлагын Академид тус бүр бие даан, цагийн хичээлийн хөтөлбөрт хамрагдаж, мэргэжилээ дээшлүүлэв.

    2005 оны 11 сарын 4 ний өдөр “Монгол Бадарчин” төслөө эхлүүлж, шинэ нийслэлээс Дэлхий дахиныг танин мэдэж, туулахаар холын замд гарч, 10 гаруй жилийн хугацаанд

    Монголын,

    Төв, Баруун, Зүүн Өмнөд Азийн,

    Хойд, Баруун, Зүүн, Өмнөд Европын,

    Ойрхи Дорнодын Араб, Еврей, Бедуинуудын,

    Хойд, Зүүн, Өмнөд, Баруун Африк тивийн,

    Хойд болон Төв Америкийн

    төр улсын түүх, тогтолцоо, эдийн засаг, соёл уламжлал, нийгмийн төрөл бүрийн байгуулалттай 86 улсад бадарчилж,

    олон зуун мянган өөр өөр үүсэл гарал, дүр төрх, шашин шүтлэг, ажил мэргэжил, амьдралын хэв маягтай хүмүүстэй уулзан учирч, ярилцаж, Амьдралын тухай өөрийн гэсэн ойлголттой боллоо.

    XXI зууны эхэн үеийн Дэлхийн байгалийн гоо үэсгэлэн, Хүн Төрөлхтний аж амьдрал, Цаг хугацааны түүхэн баримтуудыг цуглуулж, амьдрал, хөгжлийн олон асуултын хариултыг олох нь “Монгол Бадарчин” төслийн гол зорилго байв.

    Зөвхөн Монгол Үндэстний төдийгүй,

    Манай өнө эртний Нүүдэлчдийн түүхэнд хамгийн хол нутагт мөрөө гаргаж,

    Тусгаар Монгол улсынхаа далбааг Дэлхийн алс хязгааруудад намируулан мандуулж,

    Гадаадын олон зуун мянган хүн ардад эх орон, Монголоо сурталчилж,

    Дэлхий дахин гэж юу байдаг, соёл иргэншлүүдийн харилцаанд яг юу болж байгаа, энэ цагийн хүмүүст юу хэрэгтэйг ойлгоод, Эх орондоо эргэн ирээд байна.

    “Монгол Бадарчин” төслийн хүрээнд бичигдсэн тэмдэглэлүүдийг Монголын ихэнх сонин хэвлэл, сэтгүүл, интернэт мэдээллийн сувгууд цаг тухайд нь олон нийтэд түгээж,

    өөрийн олж мэдсэн Дэлхийн мэдлэг, амьдралын ухаан, хөгжлийн онолоо ТВ-ийн бараг бүх сувгуудаар ярилцлага хэлбэрээр тайлагнаж,

    Энэ хугацаанд Монголын Төрийн болон Төрийн бус байгууллагууд, их, дээд, дунд сургууль, хувийн хэвшлийн нийт 300 гаруй албан газруудад уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

    Монголынхоо соёл, ухаарлын ертөнцөд “Амай” гэх “Ам”ны тусламжтай “Ая” гаргах урлаг, Электро хөгжмийн урсгал, Диско Клубын соёл, “Монгол электро” хөгжмийн гурван цомог, Монгол улсын Засгийн газраар хүлээн зөвшөөрөгдөн, аймаг сум бүрт хүргэгдсэн, Дэлхийн хүмүүсийн амьдралын олон өнгийг харуулсан “Монгол Бадарчин” гурван боть ном, “Дэлхийн Нэг Өдөр” гэх Монголын экспортонд бэлдсэн, XXI зууны эхэн үеийн Дэлхийн амьдралыг үзүүлсэн хамгийн хэрэгтэй зурган мэдээлэлтэй, фото тэмдэглэлийн ном-альбом зэргийг бүтээж, хойч үедээ өвлүүлэн үлдээлээ.

    Дээрх ажлын хажуугаар Монголын хип хоп урсгалын хөгжил, FM радиогийн хөгжил, DJ урлагийн хөгжил, Графити урлагийн хөгжил, Бүжгийн урлагийн хөгжил, ТВ-ийн хөгжил, блог тэмдэглэлийн хөгжил, сэтгүүл зүйн хөгжил, аялал жуулчлалын хөгжилд тус бүр хувь нэмрээ оруулж,

    Залуусын юм үзэж нүд тайлах хүсэл эрмэлзлийг бадруулах, зоригжуулах, аялах замыг нээх зэрэг ажлуудад идэвхтэй оролцлоо.

    Миний мэргэжил бол олон улсын харилцаа, гэхдээ 90-ээд оны үед манайд дэлгэрсэн гурван улсыг дамнасан улс хоорондын наймааны ухаанд суралцаж, диско клубын менежер, FM радиогийн менежер, хөтлөгч, S.A studio гэх хөгжмийн болон видео студи байгуулж, хөгжмийн продюссер, фотошоп дизайнер, ТВ-ийн хөтлөгч, сэтгүүлч, фото сурвалжлагч, мэргэжлийн аялагч, зөвлөгч, амралтын газрын аниматор, ном хэвлүүлэгч, багш сургагч, түүх соёл судлаач, шашин судлаач, байгаль хамгаалагч зэрэг мэргэжлээр ажиллаж, амьдралынхаа туршлагыг өргөтгөсөөр ирлээ.

    Цахилгаан монтаж, фото зураг дарах болон боловсруулж хэвлэх, загвар өмсөх, хувцасны дизайн, оёдол, компьютер угсралтын сургалтуудыг тодорхой төвшинд гүйцээж,

    Word, Photoshop, Premier, Sound Forge, Fruity loops программын орчинд ажиллаж,

    интернэтийн Facebook, Twitter, instagram, Youtube гэх сошл орчинд хориод суваг нээн, олон нийтэд хүрч, мэдээллээ түгээсээр байна.

    Олон мянганыг туулсан манай Аугаа соёл иргэншлийн, энэ цаг үед амьдарч буй Монгол залуугийн нүдээр, XXI зууны эхэн үеийн Дэлхийн болон Монголын амьдрал ямар байсан тухай хойч үедээ дуурсгах зорилгоор бүтээгдсэн, хамгийн олон хүнд хүрч чадсан, 11 жил зогсолтгүй хөтөлж буй www.amai.mnблогоо ажиллуулсаар байна.

    2015 оноос эхлүүлсэн “Амай Илгээлтийн Эзэн” төслөөр, БНМАУ-д юм үзэж, нүд тайлсан залуу үеээ хөдөө, алс хязгаарт соёлын үр түгээлгэхээр илгээдэг байсан хөтөлбөрийг дахин сэргээж, Монголын залуус сайн дураараа хөдөөг хөгжүүлэхээр явдаг ажлыг өрнүүлэх зорилготой байна.

    Одоогийн байдлаар Аавын маань нутаг Увс аймгийн Давст сум, Ээжийн минь нутаг Архангай аймгийн Өлзийт суманд судалгааныхаа ажлаа хэрэгжүүлж эхэллээ.

    Миний бие хийсэн, бүтээсэн ажлуудаараа Шинжлэх Ухааны Академийн дээд шагнал болох Хубилай Хааны алтан медаль, ШУА-ийн Олон улс судлалын профессор цол, Монгол Улсын Засгийн Газрын “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” цол тэмдэг, Энх Тайван Найрамдлын нийгэмлэгийн дээд шагнал “Найрамдлын алтан од”, Сэтгүүлчдийн холбооны дээд шагнал “Ган Үзэгтэн”, ТВ олон нийтийн санал асуулгаар шалгарсан “Энэ цагийн Эгэл Баатар” цол өргөмжлөл зэргийг хүртээд байна.

    http://www.amai.mn

    https://www.facebook.com/amai.mn

  • Борын НОРОВСҮРЭН

    Экологич

    Ландшафт, ногоон байгууламж, гадна тохижолт, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр зөвлөмж, гарын авлага бэлтгэж, сургалт зөвлөгөө зохион байгуулдаг. Байгальд ээлтэй бүх байгууллага, иргэдтэй хамтран төсөл хөтөлбөр боловсруулан бүтээлчээр нээлттэй хамтран ажилладаг. “Мод таръя” нэвтрүүлгийн санаачлагч. “Ургадаг ном”- ын зохиогч.

  • Бат- Очирын ГАНЦЭЦЭГ

    Иогийн багш, зөвлөх

    АНУ, Калифорни дахь Аманда иогын сургуулийг Иогийн мэргэшсэн багш мэргэжилээр төгссөн. Иогийн багшаар 8 жил ажиллаж байна. Мандала Иога төв, Эрхэт баясангуй төвд тус тус иогийн багшаар ажиллаж байсан. Аарцаг нурууны гажилт засах эрчмийн иога, ажлын байрны иога, аманда иога бүжгийн төрлөөр мэргэшин сургалт явуулдаг.

    Нийгэм, хүмүүнлэгийн бүтээлч үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж ажилладаг. Одоогоор “Ногоон морь” уур амьсгалын өөрчлөлтийн хөдөө аж ахуйн мега төсөл дээр зохицуулагчаар ажиллаж байна.

  • Бизъяагийн ГЭРЭЛМАА- Зохистой хоололт судлаач

    Зохистой хоололт судлаач

    Соёолж зохимжит хоолны газрыг үүсгэн байгуулагч, хоолзүйч, зохимжит хоололт судлаач, хоолны эмчилгээгээр мэргэшсэн. Салбартаа 10 гаруй жилийн туршлагатай. Монгол хүний хоол зүйг судалж, хүн бүрт зөвхөн өөрт нь тохирсон хоололтын хөтөлбөрийг боловсруулан өгч эрүүл зохистой амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх чиглэлд тууштай ажиллаж байна. “Идэхийн тулд амьдрах уу, амьдрахын тулд идэх үү”, “Хоол ба сэтгэл” номын зохиогч.

  • Төмөрчөдөрийн БАДАМЗУЛ

    Амьдралын дасгалжуулагч

    Төмөрчөдөрийн Бадамзул (олонд танигдсан нэр Ука Төмөр)
    Бизнес эрхлэгч, зохиолч, гүйгч. Хувь хүний хөгжлийг гол сэдвээ болгон “ХҮС, ХИЙ, ХҮР” нэртэй http://www.UkaTumur.com/ цахим хуудсаа 2010 оноос хөтлөсөн. “АМЖИЛТЫН ТАРНИ” номын зохиолч, марафонд гүйгч. Мөн эмэгтэйчүүд, бүсгүйчүүдэд зориулсан “Period vitamin” амин дэмийг үндэслэгч.

  • Дагвадоржийн УЛАМБАЯР- Монголын тэнгэр үзэлтнүүдийн нэгдсэн холбоо

    Багш, Монгол Үндэстний оюун санааны хөтөч үзэл санаа болгохоор ТЭНГЭР үзлийг сурталчилах судалгааны эргэлтэнд оруулах, эвлэлэн нэгдэх үнэт зүйл болгохоор зоригдож Монголын тэнгэр үзэлтнүүдийн нэгдсэн холбооны хамтран үүсгэн байгуулагч.

    Улс төр менежментийн академийн Ерөнхийлөгч. Монгол хүний хөгжил, төлөвшлийн “Дээд Ухаан” номын зохиогч.

    1971 онд Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн.
    1993 онд ХААИС төгссөн. Нягтлан бодогч, Эдийн засагч мэргэжилтэй.
    1993 оноос Завхан аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэст байцаагч,
    1998 оноос “Завханы мэдээ” сонины эрхлэгч,
    2001 оноос Завхан аймгийн Залуучуудын холбооны тэргүүн,
    2003 оноос Улаанбаатар хотод “Эм Ди Си аутсорсинг” ХХК-ны Захирал,
    2006 оноос Улс төр менежментийн академийн Ерөнхийлөгч, “Хамаг Монгол” МСҮТ-ийн Ерөнхий захирал зэрэг ажлуудыг хийж байна.
    Хувь хүний хөгжил, Монголын эзэнт гүрний үеэс уламжилж ирсэн удирдахуйн ухааныг судлах, хөгжүүлэх, сургалтын арга зүй боловсруулах чиглэлээр судалгааны ажил хийж байгаа. Өнгөрсөн хугацаанд аж ахуйн нэгж байгууллага, иргэд, хүүхэд залуучуудад зориулсан
    “Таны мөрөөдлийг хамтдаа бүтээе”,
    “Сая доллартай Монгол залуу”,
    “Өөрийгөө удирдагч, манлайлагч болгон хүмүүжүүл”,
    “Сайн ажилд орох солиотой зөвлөмж”,
    “Албан тушаал ахих төлөвлөгөө”,
    “Нөхрүүд яагаад хүүхэн хардаг вэ”,
    “Энэ дэлхийн хамгийн чухал хүн”,
    “Мөнгө ба бодол”,
    “Үхэр Монголын эрхэм зорилго”,
    “Хүчирхэгээр тэмүүлж амьдралаа өөрчлөх арга”
    “Бүтээлч сэтгэлгээний загварчлал хөгжлийн хурдасгуур болох нь” зэрэг 30 гаруй лекцүүдийг бэлтгэж 16 аймаг, 200 гаран байгууллага хамт олон нийтдээ 30,0 гаруй мянган хүнд сургалт зөвлөлгөө өгч гэгээрүүлэх ажил хийжээ.

    https://www.facebook.com/ulambayar.d

  • Нармандахын Энхшүр, Нармандахын Мөнхшүр- Дэлхийн аварга, Гиннесийн дээд амжилтыг эзэмшигч

    Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Олон улсын Их Мастер, Монголын Оюун Ухааны Академийн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Гиннессийн номд албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа авчээ.

    БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд Олон улсын хэмжээний их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдэхээр болсон юм.

    Тодруулбал, Шведийн тамирчин 30 минутад 5040 цифр цээжлэн эзэмшиж дээд амжилтыг Н.Мөнхшүр 5325 цифр болгож, Н.Энхшүр 5445 цифр болгон дэлхийн рекордыг эзэмшихээр болсон билээ.

    Ихэр охид Бээжингийн их сургуулийн хэлний бэлтгэлд суралцаж байгаа бөгөөд Монголын оюун ухааны академийн ерөнхийлөгч өөрийн фэйсбүүк хуудаснаа, “Н.Мөнхшүрийн албан бус нэг дээд амжилтыг сонирхуулахад 4 минутад 80 ханз тогтоож, хэл сурахыг утгаар нь үзүүлж байна” хэмээн шавиараа бахархжээ.

    Мөн тэд ОХУ-ын “Гайхамшигт хүмүүс” шоунд урилгаар оролцжээ.