Category: гэгээрэл-боловсрол

  • Алтангэрэлийн ОТГОНЧИМЭГ- Америк дохионы хэлний багш

    Америк дохионы хэлний багш, хүний эрх, боловсролын салбарын эксперт, нийгмийн зүтгэлтэн.

    1976 оны 1-р 29-нд

    Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн.

    Боловсролын мэдээлэл


    2017оны 7-12 дугаар сар Канад улсын Сэйнт Франсис Экзиверийн Их Сургууль, Коади Олон Улсын хүрээлэн, 
    Хөгжлийн манлайлын дипломын сургалт  
    2004 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, Бизнесийн удирдлагын Бакалаврын зэрэг (Нягтлан бодох бүртгэлийн мэргэжил)
    1998 онд Монгол үндэстний хэл иргэншлийн эрдмийн хүрээлэн
    , Хэл шинжлэлийн магистрийн зэрэг,  Сэдэв: (Радио телевизийн хөтөлбөрийг Англи хэлний сургалтанд ашиглах нь)
    1997 онд Монгол үндэстний хэл иргэншлийн эрдмийн хүрээлэн, Хэл шинжлэлийн Бакалаврын зэрэг,  Сэдэв: “Монгол хувцасны ёс заншил”. Мэргэжил: Англи хэлний багш-орчуулагч,
    1983-1993 онд Төв аймгийн Эрдэнэсант сум, 
    Ерөнхий Боловсролын сургууль 

    Бусад сургалт

    • “Өдөр тутам эерэг аргаар хүмүүжүүлэх нь” эцэг эхэд зориулсан Хүүхдийг Ивээх Сангийн олон улсын сургалтын хөтөлбөрийн Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт, Балба улс, 2013 оны 3 сар
    • Төсөл боловсруулах аргачлалын талаарх сургалт – Японы Хүүхдийг Ивээх Сан, УБ, 2010 он 11 сар
    • Судалгаа хийх арга зүйн талаар сургалт – Эмнести Интернэшнл, Их Британи улс 2005
    • Кампанит ажлын стратеги боловсруулах тухай сургалт – Эмнести Интернэшнл,  Балба улс, 2005 он

    Мэргэжлийн чадварууд

    • Компьютерийн хэрэглээний чадвар: Word, Excel, Power point, Prezi, Movie maker зэрэг програм
    • Гадаад хэлний чадвар: Англи хэл -ахисан шат, Орос хэл -дунд шат, Ядон хэл – анхан шат


    Ажлын мэдээлэл


    2018.05-одоог хүртэл Кристина Ноблийн Хүүхдийн Санд 
    Олон нийтийг хөгжүүлэх менежер 

    • Олон нийтийн хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх бодлого, төлөвлөгөө, үйл ажиллагааг хэрэгжүүлэх
    • Сангийн хөтөлбөрт хамрагддаг хүүхэд, гэр бүл, ажилтнуудыг ур чадварыг сайжруулах
    • Засгийн газрын байгууллагуудтай хамтын ажиллагааг сайжруулах
    • Сайн дурынхны хөтөлбөрийг хэрэгжүүлэх

    2015.12-2017.07 Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (IRI) Иргэний нийгэм, засаглалын хөтөлбөрийн мэргэжилтэн 

      2014- 2015 онд Монголын Багш- Эцэг эхийн Холбоо  НҮТББ-ийн Гүйцэтгэх захирал. 
      2011-2014 ондЯпоны Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөр
      , Боловсролын төслийн зохицуулагч. 
      2008-2011 онд ЖАЙКА-гийн Боловсролын төслийн ажилтан.
       

      · Ерөнхий боловсролын сургуулиудад Боловсролын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор суралцагчийн бие махбод, сэтгэл санааны шийтгэл дарамт, ялагварлан гадуурхалт, хууль бус төлбөр хураамжийг арилгахын төлөө Японы  засгийн газрын ЖАЙКА –ийн 1сая ам.долларын санхүүжилтээрх хэрэгжүүлсэн төсөлд багш, сурагч, эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх сургалт, сурталчилгаа зохион байгуулах ажлыг гүйцэтгэв. 
      2008- 2010, 2014 оноос өнөөг хүртэлЭмнести Интернэшнл Олон улсын хүний эрхийн байгууллагын Монгол дахь салбар
      , Удирдах зөвлөлийн гишүүн. 
      2006 –2008 он Эмнести Интернэшнл Олон улсын хүний эрхийн байгууллагын Монгол дахь салбар Хөгжил, харилцаа хариуцсан зохицуулагч, 

      2005онд Эмнести Интернэшнл Олон улсын хүний эрхийн байгууллагын Монгол дахь салбар Орлогч захирал
      2002 -2004 ондЭмнести Интернэшнл Олон улсын хүний эрхийн байгууллагын Монгол дахь салбар
      Кампанит ажлын зохицуулагч

      2000– 2001 онд Хан-Уул Дээд сургууль, Англи хэлний багш

      1997 – 2000 Хэл иргэншлийн дээд сургууль Англи хэлний багш

        Сайн дурын албан тушаал

        Эмнести Интернэшнл Олон улсын хүний эрхийн байгууллагын Монгол дахь салбар

        Удирдах зөвлөлийн гишүүн, 2008- 2010, 2015-одоог хүртэл

        • Хүний эрхийн боловсрол, хүний эрхийн бүлэг, гишүүдийн оролцооны үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, сурталчлах ,
        • Дотоодын болон олон улсын хурал уулзалтад төлөөлөх: Зөрчлийг эерэгээр өөрчлөх, даван туулах сургалт (Хонг Конг 2018), Олон улсын зөвлөлийн хурал (Турк, Анталия 2009), Хүний эрхийн боловролын чуулган (Австрали, Сидней, 2010)

        Монголын Багш-Эцэг эхийн Холбоо  НҮТББ-ийн Тэргүүн. 2017 оноос одоог хүртэл

        • Холбооны үйл ажиллагааг чиглүүлэх
        • Дотоодын болон гадаадын санхүүжүүлэгчтай хамтын ажиллагаа, чадавхиа бэхжүүлэх

        ГАВЪЯА ШАГНАЛ

        • “Нийслэлийн боловсролын шилдэг ажилтан” цол тэмдэг. НБГ, 2014
        • “Хүний эрхийн төлөө тэмцэгч” цом, өргөмжлөл. Эмнести Интернэшнл, 2014

        Й-мэйл:  otgon.altan@gmail.com

      • Самбуугийн ЭНХБУЛАГ- Хөгжим судлаач, багш

        Хөгжим судлаач, шүүмжлэгч, багш;

        Монгол Улсын Консерватори, Хөгжмийн Ухаан Дуулаачийн Сургууль, Хөгжмийн Ухааны Тэнхимийн хөгжмийн түүх, гармони, сонсголын багш, ДБЭТеатрын урын сангийн эрхлэгч. Урлаг, хөгжмийн боловсролын салбарт 42 жилдээ ажиллаж байна.

          БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ

          1975-1982 он Хөгжим Бүжгийн Дунд Сургууль

          1984-1989 он ОХУ-ын Екатеринбург хотын М.П.Мусоргскийн нэрэмжит консерватори, хөгжим судлаач

          1998-1999 он  СУИСургуулийн ахисан түвшний сургалт /магистр/

          2013 оноос  МУИСургуулийн докторантур 

          АЖЛЫН ТУРШЛАГА

          1989 оноос УБДС-д хөгжмийн онол, сонсголын багш

          1990 оноос СУИС-д хөгжмийн онол, сонсголын багш

          1998 оноос ХБК- багш

          2010- 2015 онд ХБКоллежийн уран сайхны удирдагч

          2015- 2016 онд ДБЭТетарын уран сайхны удирдагч

          2018 оноос Монгол Улсын Консерваторийн багш

             

          СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ, ИЛТГЭЛ

          • “Монголын хөгжмийн түүх: XX зуун” сурах бичиг хэвлүүлсэн.
          • МУК-ийн болон бусад ЭШХурлуудыг зохион байгуулж мөн хурлууд дээр илтгэл тавьж хэлэлцүүлж байсан.
          • Олон нийтийн хэвлэлд 80 гаруй нийтлэл, шүүмж хэвлүүлсэн
          • 2009 онд Хөгжим судлаачдын чуулганыг зохион байгуулж хуралдуулсан
          • “Хөгжмийн индэр” хөгжмийн урлагийн сэтгүүл эрхлэн хэвлүүлсэн
          • ЕБС-ийн сурагчдад зориулсан үндэсний хөгжмийн тухай лекц зохион байгуулав (2000 гаруй сурагчид хамрагдав)

              

          ГАВЪЯА ШАГНАЛ

          2007 онд Монгол Улсын Боловсролын Тэргүүний Ажилтан

          2012 онд  Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан

          2019 онд Монгол Улсын Консерваторийн Шилдэг судлаач багш өргөмжлөл хүртсэн

            2020 онд  Хөдөлмөрийн хүндэт тэмдэг

          • Шархүүгийн МАНДАЛМАА- Дизайнер, имиж судлаач

            Үндэсний имиж судлаач

            Дизайн-Өнгө Судлалын Холбооны тэргүүн, имиж судлаач, дизайнер. Бүтээгдэхүүн, хувь хүн, байгууллагын имиж хөгжүүлэлтийн зөвлөх. Өнгө, дизайны сургалт /мэргэшүүлэх ба сонирхогчдын/, хэрэглэгчийн болон өнгө дизайны судалгаа, төсөл, бараа бүтээгдэхүүн, брэндийн өнгө, дизайн, имижийн хөгжүүлэлтийн зөвлөгөө сургалтыг зохион байгуулдаг. “Улсын өнгөний имижид соёлын нөлөө” сэдвээр Солонгос улсад магистр хамгаалсан бөгөөд одоогоор Монгол улсын имиж стратегийн чиглэлд судалгаа хийж байна.

          • Баярсайханы ХАНДМАА- Эрхзүйч, өмгөөлөгч

            Ажиндай овогт Баярсайханы Хандмаа

            Хуулийн зөвлөх

            1988 онд Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн.

            1996- 2006 онд Сэлэнгэ аймаг Мандал сум ЕБ-ын 4-р сургууль, 2006- 2011 онд МУИС- Хууль зүйн сургуулийг хууль мэргэжлээр дүүргэсэн. 

            2011- 2013 онд Нью Медиа групп-т хуулийн зөвлөх, төслийн мененер

            2016- 2018 онд Хууль зүйн туслалцааны төвд, Улсын өмгөөлөгч

            2018 оноос Монголын хуульчдын холбооны гишүүн, бие даасан өмгөөллийн үйлчилгээ эрхэлсэн.

            Захиргааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн. Өвөрхангай аймагт хуульч өмгөөлөгчөөр ажиллаж байна. Шатар, даам, граунд гольфийн спортоор хичээллэдэг. Хуулийн салбараас гадна хүний хөгжил, амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар, амьдралын зөв маягийн талаар сонирхон судалдаг.

            ГАВЪЯА ШАГНАЛ

            2018 онд Өвөрхангай аймгийн шилдэг өмгөөлөгч

            100 буудалт даамны аймгийн аварга

            Граунд гольф Улсын аваргын тусгай шагналь

            Twitter | Facebook

          • Бат-Эрдэнийн Ууганцэцэг- Сэтгэл судлаач

            Сэтгэл судлаач, Сэтгэл судлалын үндэсний төвийн захирал.
            МУИС-НШУС-д 2000- 2004 онд сэтгэл судлалын бакалавр, 2005-2006 онд сэтгэл судлалын магистрын зэрэг хамгаалсан. 2006 оноос хойш олон нийтэд сэтгэл зүйн үйлчилгээг хүргэх чиглэлээр ажиллаж байгаа. ЭМШУИС, Шихихутуг ХДЗ багш, LAMP олон улсын судалгаанд багийн ахлагч, ДОХ-эрүүл мэндийн асуудлаар үндэсний сургагч багш зэрэг ажлуудыг гүйцэтгэж байсан. 

            “Та өөрийгөө мартуузай” ном, “Би ертөнц” эссэ эмхтгэлийг эрхлэн гаргасан. “Сэтгэл судлаачийн 101 хариулт”, “Сэтгэл зүйн фитнесс”, “Олон нийтэд тулгуурласан нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг” номуудыг хамтран бичсэн. 

            Судалгааны ажил: Монгол хүний сэтгэл зүйн өвөрмөц онцлог судалгааны ажил,
            Хүүхдийн нийгэм сэтгэл зүйн хөгжил,
            Байгууллагын сэтгэл зүйн удирдлага, бүтээмж,
            Туршлага: Насанд хүрэгчдийн үсэг бичгийн түвшин судалгааны дэд төслийн багийн ахлагч UNESCO.

            Сэтгэл судлалын үндэсний төв нь сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг төвүүдийн анхдагч байгууллагуудын нэг бөгөөд эрүүл мэнд, нийгэм, бизнесийн салбарт сэтгэл судлалын мэдлэгийг хэрэглээ болгохоор ажиллаж байна.

            https://www.facebook.com/profi…

          • Задийн Цэнгэлсайхан- Нэрт уран хатгамалч

            БӨХ ЦООХОР ОВОГТ ЗАДИЙН ЦЭНГЭЛСАЙХАН

            Монгол хатан ухааны үндэс болсон үйл урлах болон уран хатгамлын урлалыг сэргээн хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан нэрт уран хатгамалч, Монголын Уран Хатгамалчдыг Дэмжих “Эгнэшгүй санаа” төв НҮТББ-ын тэргүүн.

            З.Цэнгэлсайхан нь Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул, хүний их эмчийн мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Хүүхдийн эмнэлэгт их эмч, Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч, Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Дархан-Уул аймгийн ИТХТ-ийн  нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга, ЗДТГ-ын дарга зэрэг ажил албан тушаал эрхэлж байсан, Анагаах ухааны болон Төрийн удирдлагын магистр, Монголын Эмэгтэйчүүдийн Академийн академич, Монгол улсын уран хатгамалч цолтой. Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхий зөвлөлийн болон Удирдах зөвлөлийг гишүүний сонгуульт ажилтай.

            Тэр 1990 оноос эхлэн өөрийн сонирхол, авьяас дээрээ тулгуурлан Монгол үндэсний уран хатгамлын урлагийг хөгжүүлэх ажилд хүч хөдөлмөр, ур чадвар, оюун ухаанаа зориулан тууштай ажиллаж, зүү ороох болон загасан нуруу хатгах хатгамал, уламжлалт аргаар даалин урлах, зоос ширээний сүлжмэлийн урлалыг 3500 гаруй хүнд зааж сургаж, тэдгээрийн  уламжлалт урлах арга зүйг гүнзгийрүүлэн  судалж, шавь нартаа өвлүүлэн уламжлууж, урлах арга зүйн шинэ шийдлүүдийг нээж урлалдаа нэвтрүүлэх зэргээр олон жил тууштай ажилласны дүнд мартагдах шахсан Монгол хатгамлын урлалыг сэргээхэд онцгой хувь нэмрээ оруулсаар байна.

            Мөн зүү ороох оёдлоор чимэглэсэн орчин үеийн өргөн хэрэглээний 30 гаруй нэрийн бүтээгдэхүүний шинэ загвар зохион бүтээж 20 төрөлд нь Оюуны өмчийн патент авч, хэрэглээнд нэвтрүүлсэн байна. 

            Эдгээр загварууд, хийсэн бүтээлүүд нь олон үзэсгэлэн худалдаа, уралдаанаас шагнал хүртсэнээс заримыг нь дурдвал,

            ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

            2001 онд Япон улсад зохиогдсон “ Made in Mongolia” үзэсгэлэн худалдаанд оролцох эрх,
            2005 онд  НҮБ-аас зарласан Дэлхийн бичил бизнес эрхлэгчдийн шагнал хөтөлбөрийн уралдаанаас “Экспортлох боломж ихтэй бүтээгдэхүүн” номинацын Тэргүүн байрын шагнал,
            2010 онд Уран хатгамалчдын Улсын  уралдаанаас  Монгол Улсын уран хатгамалч цол,
            2011 онд Ардын урлагийн их наадмаас Хүрэл-Од медаль,
            2018 онд “Нүүдэлчин Монгол” Соёлын биет бус өвийн их наадмаас Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдэг, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлалч Батламж, “Хамгийн олон шавь сургасан Өвлөн уламжлалч ӨРГӨМЖЛӨЛ, Соёлын биет бус өвийн Их наадмын Алдаршуулах медаль тус тус хүртсэн байна.

            УРАН БҮТЭЭЛ, САНААЧИЛСАН АЖИЛ

            2005, 2010, 2018 онуудад өөрийн санаачлагаар БСШУЯ, бусад мэргэжлийн болон ТББ-уудтай хамтран Уран хатгамалчдын Улсын 1,2,3-р уралдаануудыг Дархан, Улаанбаатар хотуудад  амжилттай зохион байгуулж, уран хатгамлын урлалыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж, тус уралдаануудаас тэргүүн байранд шалгарсан 36 хүнд “МОНГОЛ УЛСЫН УРАН ХАТГАМАЛЧ” цол олгуулж урамшуулсны    дээр “Уран хатгамал нэртэй номыг 2005, 2013 онуудад, “Уран хатгамлын гайхамшиг” нэртэй уран хатгамлын талаарх цогц мэдээллийг багтаасан ном болон “Урлах эрдмээс суралцаарай” номыг 2016 онд тус тус хэвлүүлэн гаргаж олны хүртээл болгосон.

            Монгол бүсгүйн уран ухаанаар бүтээгдсэн уламжлалт соёлын өвүүдийн нэг болох Зүү ороох болон загасан нуруу хатгах хатгамлыг ЮНЕСКО-гийн дэлхийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад нэр дэвшүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, 2010 онд баримт бичгийг боловсруулан ЮНЕСКО-д хүргүүлсэн.

             Цаашид Монгол үндэсний уламжлалт уран хатгамлын урлагийг улам хөгжүүлэх, охид бүсгүйчүүддээ өвлүүлэн уламжлуулах, Уран хатгамлын дагнасан музей байгуулах, Монгол хатгамлаа ЮНЕСКО-д бүртгүүлэх, Монгол даалин урлалаар дэлхийн дээд амжилт тогтоож, Гиннесийн номд мөнхлөх, Монгол хатан ухааны үндэс болсон үйл урлах болон уран хатгамлын урлалын нийгмийн хөгжилд нөлөөлж буй эерэг нөлөөлөл, ач холбогдлыг цаашид лавшруулан судалж, бүх шатны сургалтын төлөвлөгөөнд тусгуулах зэрэг зорилго тавин ажиллаж байна.

            https://www.facebook.com/tseng…

            Ярилцлага унших

          • Эрдэнэхуягийн АРИУНБОЛД- Зураач, уран бичээч


            Зураач, уран бичээч

            Аргун хааны захидал, Абага хааны захидал, Абага хааны зарлиг бичиг, Хасан хааны захидал, Өлзийт хааны захидал, Гүег хааны захидал, Кебек хааны захидал, Хубилай хааны зарлиг, Чингисийн чулууны бичээс, Цогтын хадны бичиг-1, 2, Занабазарын Соёмбо бичгийн дурсгал зэрэг Монголын Их Хаадын захидал болон бусад томоохон бичиг соёлын дурсгалыг уран бичлэгийн цуврал бүтээл болгон туурвисан.

            Бичиг үсэг, өв соёлын өргөө байгуулах ажлыг санаачилан Сүхбаатар аймаг Дарьганга сумын ЕБС, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум, Сонгинохайрхан дүүргийн 124-р сургууль, Зөв амьдрах ухаан ТББ-д тус тус Бичиг соёлын өргөө байгуулаад байна.

            Мөн Улаан-Үдийн “Буриад соёл” төвд Бичиг соёлын өргөө байгуулахаар ажиллаж байна.

            БОЛОВСРОЛ, АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

            1984- 1994 он Сүхбаатар аймгийн 2-р 10 жил
            1994- 1998 он УБИС- Дүрслэх урлаг дизайны багш мэргэжлээр
            1998- 2000 он УБИС-ын ДУДТ-д Дизайны багш, магистрант
            2000- 2005 он Япон улсын Нийгата барилгын сургууль мэргэжил дээшлүүлсэн
            2006- 2012 он УБИС-д Урлаг судлалын докторант
            2010 оноос УЭДС-ийн АИДТ-ийн эрхлэгч
            2011 он УЭДС-ийн ахлах багш
            2014 оноос “ТИТЭМ-АРТ” академийн тэргүүн
            2017 оноос “АРИГУН-АРТ” галерейн захирал

            ҮЗЭСГЭЛЭН

            2001 он Япон Нийгата хот “Талын монгол” уран зургийн үзэсгэлэн
            2002 он Токио, Сайтама хотуудад уран зургийн үзэсгэлэн.
            2003 он Франц Парис хот “Их талын монгол” уран зургийн үзэсгэлэн
            2004 он Япон Фукаяа хот “Талын монгол” үзэсгэлэн
            2016 он “Ганга нуур” каллиграфийн үзэсгэлэн
            2018 оны 5 сарын 1-8. Бичиг соёлын өдрүүдийн хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор “Их хаадын захидал” үзэсгэлэн. Төрийн түүхийн музей.

            https://www.facebook.com/ariunbold.erdenekhuyag

          • Дэрийлаамятавын ОНОН | Органик зүтгэлтэн

            Хөхийд ДЭРИЙЛААМЯТАВЫН ОНОН

            Органик Монгол хөтөлбөрийн үндэсний зохицуулагч, Органик Монгол хөдөлгөөнийг санаачлагч, Органик Монгол Ногоон Хөгжил Ногоон Ирээдүй ТББ- ын үүсгэн байгуулагч, захирал, Монголын Органик Ногоон Хүнсний Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, IFOAM Asia гишүүн, IFOAM Global гишүүн.

            Органик зүтгэлтэн, эдийн засагч, агрономч.

            1979 онд төрсөн. Улаанбаатарын хотын лаборатор 1-р сургуулийг 1997 онд дүүргэсэн.

            БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ

            2016 он ХААИС, “Ногоон бордоот уринш, үр тарианы олон талт сэлгээ, түүний эдийн засгийн үр ашиг” сэдвээр Монгол улсын гавьяат багш Доктор, профессор А.Чойжамц, ХААИС, Хөрс агрохимийн тэнхимийн эрхлэгч доктор Б.Амарсанаа нарын удирдлага дор газар тариалангын салбарын тулгамдсан асуудал болох хөрс хамгаалал, хөрсний үржил шимийн нөхөн үйлдвэрлэлийн сайжруулах чиглэлийн сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

            2013- 2015 он ХААИС, АЭСургуулийн агрономийн докторантад элсэн суралцаж судалгааны ажил хийсэн;

            2012 он ХААИС, Агрономч мэргэжлээр бакалавр

            2004- 2006 он СЭЗДС, Эдийн засгийн ухааны MBA;

            1997- 2001 он СЭЗДС, Бизнесын удирдлага, эдийн засагч мэргэжлээр бакалавр;

            ХАМРАГДСАН СУРГАЛТ, МЭРГЭШСЭН ЧИГЛЭЛ

            2005 он “Leverage, Customer Service Courses” certificate Sanicon Business Training Center, Монгол

            2006 он Олон улсын чанарын хяналтын тогтолцоо ба менежментын сертификат, СХҮЗТөв, Монгол улс

            2008 он “Entrepreneurship and Business Development“ certificate of PUM Netherland, Монгол

            2012 он Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Ногоон бизнесын боломжууд” курс , ногоон бизнесийн олон улсын сургагч багшийн сертификат, ILO, Монгол

            2012 он “Органик хөдөө аж ахуйн технологи” сэдвээр хөгжиж буй 23 орны төлөөлөгч нарын оролцсон мэргэжил дээшлүүлэх курсд Монгол Улсаа төлөөлж оролцсон сертификат, БНХАУ

            2014 он “Органик хөдөө аж ахуй хөрс хамгааллын менежмент сертификат” Азийн 14 орны төлөөлөгч нарын оролцсон сургалт семинарт Монгол Улсаа төлөөлөн оролцсон, Филиппин

            2016 он “Органик тогтвортой хөдөө аж ахуйн менежмент сертификат”, БНСУ

            2014 он Дундад Азийн Органик Хөдөлгөөнүүдийн Олон улсын Органик форум семинарт Монгол улсаа төлөөлж оролцсон, Киргиз

            2016 он Органик Ази форумд Монгол Улсаа төлөөлөн оролцсон, Япон улс

            2017 онд Дэлхийн органик конференцид Монгол Улсаа төлөөлөн уригдсан, Энэтхэг

            2017 онд Азийн Органик Хөдөлгөөнүүдийн холбооны гишүүнээр Монгол улсаа төлөөлөн сонгогдож УЗөвлөлд уригдсан;

            АЖЛЫН ТУРШЛАГА

            2001- 2002 он Мэжикнэт ХХК, Датаком ХХК- д хэрэглэгчийн үйлчилгээ, маркетинг хариуцсан албаны дарга

            2002- 2003 он Чоно корпораци, Мон Элдарадо Констракшн, маркетингийн албаны дарга

            2003- 2006 он Петровис ХХК, Маркетингийн ахлах менежер, маркетингийн албаны дарга

            2006- 2009 он Цохонт өндөр ХХК-ийн дэд захирал

            2015- 2016 он Энх ногоон тал ХХК-ийн зөвлөх

            2009 оноос NTV ТВ, ЭКО ТВ- тэй хамтран ХАА байгаль орчны сургалт танин мэдэхүйн долоо хоног тутмын “Органик Монгол” нэвтрүүлгийг санаачлан ерөнхий продюсер, сэтгүүлч, хөтлөгчөөр 9 дэхь жилдээ эфирээр бэлтгэн хүргэж байна. Мөн байгаль орчин ХАА тулгамдсан асуудлуудаар асуудал шийдлийг үзэгчдэд хүргэх зорилготой хэлэлцүүлгийн нэвтрүүлгийг анхлан санаачилж, Эко форум нэвтрүүлгийн редактор хөтлөгчөөр ажиллаж байсан. “Иргэн бүр экологич” зорилтот төслүүдийн продюсер, хөтлөгч, сэтгүүлч, уран бүтээлийн зөвлөх

            2009 оноос МҮХАҮТанхим Органик Монгол хөтөлбөрийн үндэсний зохицуулагч, Органик Монгол хөдөлгөөнийг санаачлагч, Органик Монгол Ногоон Хөгжил Ногоон Ирээдүй ТББ-ын үүсгэн байгуулагч, захирал;

            2014 оноос Монголын Органик Ногоон Хүнсний Холбооны удирдах зөвлөлийн гишүүн;

            ХАА-Н САЛБАРТ ОРОЛЦСОН ТӨСӨЛ, ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖИЛ

            2010- 2014 он ХААЯам, ГТБХЗГазар БНСАУлстай хамтран хэрэгжүүлсэн Тогтвортой Хөдөө Аж Ахуйн Азын Орнуудын Сүлжээ Байгуулах /AFACI/ төслийн гүйцэтгэх зохицуулагч, зөвлөх;

            2015 он НҮБ- ХХААБайгууллагын Органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх төслийн үндэсний зөвлөх, төслийн гүйцэтгэгч;

            2014 оноос Дэлхийн Органик Хөдөлгөөнүүдийн Олон улсын Холбооны Азийн Орнуудын салбарын гишүүн full member of IFOAM ASIA

            Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын итгэмжлэгдсэн ногоон бизнесын сургагч багш- Certified green business trainer of the ILO /International Labor Organization/

            2009 оноос Үндэсний органик хөдөө аж ахуйн ЖДҮйлдвэрлэгч нар, газар тариалан эрхлэгч фермерүүдэд сургагч багш, ногоон бизнесын зөвлөх, органик хөдөө аж ахуйн үндэсний эксперт;

            ХААХҮЯамтай хамтарсан Органик Хүнсний хууль боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Засгийн газарт өргөн барих ажлын хэсгийн гишүүн, органик стандартын үндэсний хорооны гишүүн;

            ТБ, ТББ, ОУБайгууллагуудтай хамтран Органик хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн зохистой дадал, органик хөдөө аж ахуй газар тариалангын чиглэлээр 4000 гаран газар тариалан эрхлэгч нар, ЖДҮйлдвэрлэгч нарыг сургаж, лекц, сургалт, семинар, зөвлөгөөнүүдийг санаачлан 8 жилийн турш тасралтгүй зохион байгуулж лектороор ажилласан;

            Органик Хөдөө Аж Ахуйн Олон улсын Хөдөлгөөнүүдийн Холбоотой хамтран ажиллах санаачлагыг ажил хэрэг болгон, ерөнхийлөгч Andre Leu- г Монголд анх удаа урьж, хамтын ажиллагааны замыг нээхэд идэвх оролцоогоо оруулан ажилласны үр дүнд өдгөө Монгол улсын холбогдох салбарын байгууллагууд болон ХХҮҮХҮЯам, UNDP FAO болон IFOAM- ын хамтын ажиллагаа бэхжиж байна.

            БОНХЯам, БХСантай хамтран Байгаль орчны жилийг санаачлан эко хөтөлбөрүүдийг боловсруулж, зорилтот төслүүдийн хэрэгжүүлэгчээр ажиллан Байгаль орчин, ногоон хөгжил, эко боловсролын чиглэлээр 3000 гаран хүүхэд залуучуудыг сургаж дадлагажуулсан.

            Сэдвүүд: Органик хөдөө аж ахуй, тогтвортой хөдөө газар тариалан, эко дадал, ногоон орчин, эко клуб органик фермерын аж ахуй, ногоон орчин, ногоон манлайлал, эко элч гм.

            Өнгөрсөн хугацаанд Органик аж ахуй, органик үйлдвэрлэл, ногоон орчин, эко боловсролын чиглэлээр 20 гаран жижиг зорилтот төслүүдийг санаачлан хэрэгжүүлсэн.

            Ногоон хөгжлийн чиглэлээр ТВ- ын 3 зорилтот төсөл, долоо хоног тутмын нэвтрүүлэг санаачлан 8 жилийн турш 400 гаран зорилтот нэвтрүүлэг бэлтгэсэн.

            Байгаль орчины чиглэлийн 30 гаран дугаар шууд нэвтрүүлэг санаачлан удирдаж бэлтгэн нэвтрүүлсээр байна.

            2009- 2016 он Органик хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байсан 20 гаран жижиг дунд бизнесийн төслүүдийн маркетинг, бизнес зөвлөхөөр ажиллаж байсан. Өдгөө зарим нь үндэсний шилдэг брэндүүд болж хөгжиж байна.

            Органик хүнсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй төслийн үр дүнд 600 гаран иргэд аж ахуй бүлэг хоршооны 5000 гаран хүний амьдралыг сайжруулахад хувь нэмрээ өнгөрсөн хугацаанд орууллаа.

            2012 он Органик тариалангийн анхны гарын авлага, сурах бичиг зэрэг сургалтын материал номыг санаачлан боловсруулж хэвлэн гаргасан.

            Органик хөдөө аж ахуйн чиглэлээр 20 гаран сургалтын багц нэвтрүүлгүүд бэлтгэн гаргасан.

            2009- 2016 он Органик хөдөө аж ахуйн чиглэлээр Органик Монгол вэб сайт, пэйж, Органик Монгол Хөтөлбөр, Хөдөлгөөн, Монголын Агрономичдын групп зэрэг сошиал медиа группүүдийг санаачлан админаар ажиллаж байна.

            2009 оноос эхлэн органик хөдөлгөөнийг үндэсний хөтөлбөр хөдөлгөөн болгож, олон улсын түвшинд гаргаж ажиллахыг зорин ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН-ний төлөө ЭРҮҮЛ ОРГАНИК ХҮНС, ХАА, БАЙГАЛЬ ОРЧНЫ чиглэлээр тасралтгүйгээр 10 дахь жилдээ ХХААХҮЯам, БОНХЯам, НХААГазар, НҮБ-ХХААБ, SDC, ADRA Монгол, World Vision г.м ОУБайгууллагууд, чиглэлийн бүх ТБ, ТББ, ОУБайгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн байна.

            ГАВЪЯА ШАГНАЛ

            2011 он МУлсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, БОНХЯам, МҮХАҮТанхимын хамтарсан дээд шагнал анхны ногоон манлайлагч GREENPRENUER;

            2013 он Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Тэргүүний ажилтан, ХХААХҮЯамны нэрэмжит шагнал;

            2011, 2012, 2015 оны Хөдөө Аж Ахуйн шилдэг төсөл, шилдэг номинациуд, ХААЯамны нэрэмжит шагнал;

            Байгаль орчин, дэлхийн дулаарлын эсрэг олон улсын хүмүүнлэгийн элч, Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон улсын нийгэмлэгийн нэрэмжит олон улсын шагнал “Байгаль орчинд ээлтэй баатараг үйлстэн- Eco& Green hero 2012” Reward from Supreme Master International Association

            ХОЛБОО БАРИХ
            onon.tap@gmail.com
            976-98113003, 976-91918550
            www.organicmongol.mn
            Facebook ID: Onon Deriilaa OrganicMongol
            Twitter ID, LinkedIn ID: Onon Deriilaa
            Tel&Fax: 976- 77334363
            https://www.facebook.com/OrganicMongol/
            https://www.facebook.com/groups/organicmongol/

          • О.Лхагва- Квант физикч, Дээд тэнгэрийн шинжлэх ухааны квант физикийн үндэс

            Нэрт квантын физикч, Доктор, профессор, Олон Улсын Эйнштений нэрэмжит шагналт, Шинжлэх ухааны Гавъяат зүтгэлтэн.

            Монгол гүн ухааны, Нүүдлийн соёл иргэншлийн хөгжил, Хөх Мөнх ТНГР-ийн хүчинг Квант физикийн онолоор “Дээд тэнгэрийн шинжлэх ухааны квант физикийн үндэс” судалгааг толилуулсан нэрт эрдэмтэн, судлаач.

            Эрдмийн гараа энтэй үйлсийн залуурч

            Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн О Лхагва бол МУИС-ийн уугуул буюу оюутан, багш, эрдэмтэн, профессор юм. Түүний хичээл зүтгэл, эрдмийн үйлс Монголдоо төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг хэлэхэд сэтгэл хангалуун байна.  Нэг үгээр хэлбэл, билиг танхай авьяас, эрдэм бүтээл, зүтгэлийн зам мөр, тэр тусмаа шинжлэх ухааны шинэ чиглэлийг  эх орондоо хөгжүүлэхээр чармайж, чансаа нь олон улсын төвшинд бүрэн нийцсэн гэдгээрээ онцлогтой. Түүнийг эцэхийг мэдэхгүй  хөдөлмөрч, энтэй сэтгэгч, эгэлгүй авьяастан гэвэл олон хүн надтай санал нийлэх биз. Түүний гол чанар “Би үүнийг хийсэн, бүтээсэн” гэж хэзээ ч өөрийнхөө тухай ярьж, сурталчилж явсангүй. Харин бүтээл нь он цагийн шалгуурыг давж, эзнээ түмэн олноо улам бүр таниулж яваа нь гайхамшиг юм. О.Лхагваа багшийн авьяас хүүхэд байхаас нь илрэн онц сурч, багш нарынхаа хайрыг татаж чаджээ. Тухайлбал, дунд сургууль төгсөх тооны шалгалтын  сэдвийг багш самбарт бичээд эргэхэд бодлогыг аль хэдийнэ бодчихдог байж. Энэ тухай Г.Додон багш нэгэнтээ бахархан өгүүлсэн нь бий. Түүний энэ чанар оюутан ахуй, судалгааны ажилд  нь улам бүр шингэсэн гэлтэй.

            Тэрбээр Увс аймгийн 10 жилийн сургуулийг 1957 онд онц, МУИС-ийг 1961 онд улаан дипломтой төгссөн.  1971 онд Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-д дэд докторын зэрэг хамгаалахад Онолын  физикийн лабораторын дэд захирал, профессор В.Г.Соловьев  “Өөрөө сурч, сэдэж, асуудлын гүнд нэвтэрдэг онолч, физикч”, 1995 онд гэрэл, бөөмс атомын үйлчлэлцлийн онолоор шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахад Москвагийн улсын их сургуулийн профессор В.В.Балашов болон академич Н.Содном нар “Атом, цөмийн мөргөлдөөний онолын шинэ чиглэлийг эх орондоо хөгжүүлж, МУИС-д шавь сургууль үүсгэн бүрэлдүүлсэн эрдэмтэн” хэмээн үнэлсэн байдаг. Эдгээр нэрт эрдэмтэд О.Лхагваагийн  монгол билиг авьяас болон бүтээлийнх нь цар хүрээг  онож тодорхойлсон гэж одоо ч эрдэмтэн шавь нар нь дуу нэгтэй өгүүлдэг. Түүний бас нэгэн эрхэм чанар “Амжилттай, өдий зэрэгтэй амьдарч яваагаа улс түмнийхээ буян гэж залбирах. Өөрөөр хэлбэл, тэрбээр “Монгол төрийнхөө нэр, түмний буянаар  сурч боловсорч, Олон улсын цөмийн шинжилгээний төвд он удаан жилээр ажиллаж, улмаар  шавь нар, ард түмнээс нэр хүнд  хүлээлгэсний ачийг хариулах нь миний эрхэм үүрэг” гэж ярих дуртай. Үнэхээр ч  их сургуульдаа багшилж эхлэнгүүтээ л сургалтыг эрдэмжүүлэх, эх орондоо шинжлэх ухааны шинэ чиглэлийг үүсгэн хөгжүүлэх, сургууль, боловсролын байгууллагыг бэхжүүлэх, Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааныг удирдаж зохион байгуулах, хөгжүүлэх үйлсэд өнөөг хүртэл сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөр, мэдлэг ухаанаа харамгүй зориулж яваа эрхэм нэгэн буурал юм. Ялангуяа тэрбээр шавь нарынхаа хамт тулгуур шинжлэх ухааны галын шугамд эрэл хайлт хийж, эрдмийн дэвшлийг ямагт соргогоор мэдэрч, шинэ чиглэлийг барьж бүтээх, туурвих оргилуун зорилго дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө одоо ч залуу насныхаа эрчээр ажилладаг,  ясны сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн гэвэл олон хүн мөн л надтай санал нийлнэ.  Учир нь, үйлс, бүтээлийнх  нь урт зам зурайж,  хөгжүүлсэн  эрдмийн шинэ чиглэл, төрүүлсэн шавь нар, тулгуур  бүтээл нь  зүй ёсоор олны хүндэтгэл хүлээж байгаа болохоор ийм итгэлтэй хэлж байна. Тэгээд ч эрдмийн гараагаа эрчтэй эхэлсэн түүний гавьяа зүтгэл ямагт энтэй байдаг нь уйгагүй, туйлбартай зангийнх үлгэрлэл юм.

            Шавь сургуулиасаа олон алдартан төрүүлсэн “Өндөр аав”

            Шавь сургууль гэхээр л хамгийн түрүүнд О.Лхагваа багшийн дүр төрх тодорно. Тухайлбал, тэрбээр Цөмийн шинжилгээний нэгдсэн институт, Москвагийн Улсын их сургууль, МУИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд 20 гаруй жил атом, цөмийн физикийн онолыг хөгжүүлэхэд оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажилласан юм. Үүний үр дүнд  Монголын их сургуулиуд дундын онолын физикийн шавь сургууль бүрэлдүүлсэн гавьяатай. Уг шавь сургуулиас манай орны болон гадаадын Шинжлэх ухааны академийн гишүүн гурав, профессор зургаа, шинжлэх ухааны доктор гурав, дэд доктор 10, олон арван магистр төрсөн төдийгүй Монгол Улсын гавьяат зүтгэлтэн дөрвийг “өлгийдөж” авсан шавь сургуулийн “Өндөр аав” юм. Эдүгээ шавь нарынх нь шавь сургууль ч салбарлан үүсч  бэхжиж байгаа нь олзуурхууштай. Түүний их суу заль энэ мэтчилэнгээр үргэлжилж хэзээ ч дундрашгүй билээ.

            О.Лхагваа багш хүн төрөлхтөнд хувьслын язгуур учиг үзүүрийг  хэлхдэг синергетикийн ухааныг ч өндөр төвшинд эзэмшсэн нэгэн. Мэдлэг чадвараа  атом, цөм, бодисын хувирлын зүй тогтол хийгээд гүн ухааны судалгаандаа хэрэглэжээ. Өвөг монголын тэнгэр эрдмийн үндсийг квант физик, синергетикийн үзлийн өндөрлөгөөс судлахдаа “Их суу заль” эрдэм нь суурь хувьсал буюу нүүхүйг илэрхийлэх зарчмаараа өнөөгийн синергетик буюу шугаман бус эрдэмд дүйж байгааг тэрбээр тодруулсан. Тиймээс энд дээд тэнгэр квант физикийн талаар товч өгүүлэх нь зүйтэй. Унги үндэс буюу Өрнийн шинжлэх ухаан одоо ч  учир утгыг олоогүй өвөг дээдсийн нүүдлийн соёлын гүн учрыг хумхи ертөнцийн квант физик, синергетик эрдмийн үзэл аргыг хэрэглэн шинэ санаа дэвшүүлсэн эрдэмтэн, багш бол О.Лхагваа юм.  Квант физикийн үүднээс үзвэл дээд тэнгэр бол орчлонд гурван цагт тохиох тавилан зураг сан гэж үздэг байна. Судалгааныхаа үр дүнг О.Лхагваа багш “Дэлхийн монголч эрдэмтэд”-ийн VII-XI их хуралд танилцуулж өндөр үнэлэлт авсан байдаг. Монголчууд орчлонгийн дээд оюуны нууцыг билгээр таниад, хүмүүний үйлийг жолоодох дээд шударга үнэн-Тэнгэрийн засаглалыг бадруулсан гэх билиг санааг нь эрдэмтэд, өргөн олон дэмжиж байгаа нь үгээр хэлэхийн аргагүй бахархал, судалгааны үнэ цэнэ юм.  Энэ ч утгаараа О.Лхагваа багш “Чингис хаан шуналд автаж дайн хийж байсан биш харин эд, эрхийн хавчлага, дарамтад тарчилж байгаа суурин түмнийг тэнгэрийн засаглал бүхий шударга ариуны замд гаргахыг л чармайж байсан. Тэнгэр үзэл төрийн зарчмаа сэргээж, дэлхийн нүдний өмнө дуурайлал болж чадвал  өнөөгийн бид дээдсийн гэрээсийг ариунаар сахиснаа  нотлон харуулна. Монгол төрийн өнөөгийн уймрал балчиг бол тэнгэр үзлээ умартан гээж, эзгүйрч эх захаа алдсан балмад танхайрлын баримт мөн” гэж харамсан өгүүлсэнийг дурьдахгүй өнгөрч боломгүй санагдлаа. Түүний эрдмийн цар хүрээ, судалсан бүтээлийг энд нэг бүрчлэн тоочин бичвэл мэдээж сонины хуудас хүрэлцэхгүй. Тиймээс харь орноос эрдэм өвөрлөн ирж, эх орондоо цэцэглүүлсэн намраас товч танилцуулъя

            Тэрбээр сүүлийн 10-аад  жил ЦШНИ, Европын холбоо, МУИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд  цацрагийн үйлчлэлээр эс эвдрэх, биохимийн хувирал явах,  эс эргэж сэргэх, мөхөх асуудлаар олон улсын хамтын ажиллагаанд оролцон үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо нэрийг дуудуулж яваа цөөн эрдэмтний нэг. Жишээлбэл, уураг тархины нейроны ДНХ-д цацрагийн үйлчлэлээр үүссэн  эвдрэлийг судлах арга зүйн багц программ боловсруулсан нь дэлхийн 100 орчим лабораторт  нэвтэрсэн байна. Тэрбээр бас “Эх оронд хавдар нүүрлэж байгаад эрдэмтний хувьд сэтгэл ихэд эмзэглэдэг. Иймээс цөмийн анагаахуй, хавдрын язгуур үндсийг илрүүлэх цитогенетикийн судалгааны  чиглэлийг эх орондоо үүсгэн цэгцрүүлэхээр зүтгэж байгаа нэгэн. Мөн цацрагийн биологи, цөмийн анагаахуйн олон улсын “Geant 4” багцад суурилсан  тооцоо-дүрслэлт туршилтын судалгаа-сургалтын лабораторийг бүтээж МУИС-ийн сургалтад нэвтрүүллээ. Олон улсын төвшний доктор, магистрын сургалтын хөтөлбөр нээснээр таван доктор, хэд хэдэн магистрын судалгааг удирдаж байна. М.Батмөнх Моквагийн улсын их сургуульд, Л.Баярчимэг МУИС-д эрдмийн зэрэг хамгаалахаар судалгааны ажлаа бичиж дуусгасан баяртай мэдээ надад бий. 2013, 2016 онд цацрагийн биологийн олон улсын эрдмийн хурал зохион байгуулсан. 2019 онд ЕХны “GEANT 4” төв болон ЦШНИ-тэй хамтран Азийн орнуудын эрдэмтэн, мэргэжилтэн залуусыг оролцуулсан олон улсын сургалт-семинарыг зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна” хэмээн даруухан өгүүлж байсан нь одоо ч сэтгэлд тодхон.

            “Нэвтэрхий толь”-д бүртгэлтэй нэр хүндтэй эрхэм

            Түүний амнаас байнга гарах “Тооцоо-дүрслэлт лаборатори”-ын талаар тодотгоё. О.Лхагваа багш олон жил хуримтлуулсан  физик, математик, мэдээллийн технологийн мэдлэг, чадвар туршлагаа хэрэглэн байгаль-нийгмийн үзэгдлийг математикаар  илэрхийлж улмаар юмс, үзэгдэл хувирлыг  хөдөлгөөн дүрс, дуу авиатай нь цогцлоосон  загварчлалын аргыг санаачлан боловсруулжээ. Олон улсын “Geant 4”  багц, математик-загварчлал, мэдээллийн технологийн дэвшил, арга зүйг хэрэглэн “Дунд сургуулийн физикийн иж бүрэн загвар лаборатори” бүтээх ажлыг хөтөлж, сүүлийн 10 гаруй жил дараалан сайжруулж, 2018 онд Улсын бүртгэл оюуны өмчийн газраас бүтээгчийн эрхийн гэрчилгээг гарджээ. Үүний онцлог, шинэлэг давуу тал нь сурагцагсад лабораторын тооцоо-дүрслэлт туршилтыг гүйцэтгээд тоон баримтыг тойруулан ном хаялцах замаар тулгуур хуулийг өөрсдөө нээж, томьёог бичиж, томьёоллыг гаргах зарчмаар бүтээсэн инноваци юм. Цаашдаа ЕБС-ийн сургалтад нэвтрүүлэх зорилго тавин уйгагүй ажиллаж байгаагаа тэрбээр илэрхийлнэ билээ. Энэхүү үйл ажиллагааныхаа  явцад МУИС, ХААИС, МУБИС, Дундговь, Архангай, Увс, Дорнод аймгийн дунд сургуулийн физик, мэдээлэл зүйн эрдэмтэн багш нарын судалгаа сургалт, зохион бүтээх баг бүрэлдүүлээд амжжээ. Энэчлэн түүний бүтээл зузаанаас зузаан болсоор л байна.

            О.Лхагва багш цөм, атомын квант онолоор судалгааны ажлаа эхэлж, синергетикийн цогц үзэл, математик-мэдээлэл зүйн аргад нэвтэрч байгаль-боловсрол-нийгмийн үзэгдлийг загварчлахаар дамжин эдүгээ эсийн цацрагийн биологоор  идэвхтэй ажиллаж байгаа өргөн цар хүрээтэй 500 гаруй бүтээлтэй эрдэмтэн багш юм. “Молекуляр физик”, “Квант харвах тэртээ гүнд”, “Атомын физик”, “Тооцоололт математик физик”, “Цацрагийн биологийн тооцоо-дүрслэлт туршилтын лаборатори” зэрэг 40 гаруй ном, сурах бичиг туурвиж, хянан шүүжээ. Үүн дээр нь электрон сурах бичиг гарын авлагууд нэмэгдэж уртаас урт жагсаалт гарна.

            Дэлхийд үнэлэгдсэн эрдэмтнээ дэндүү бага мэдэж байгаа нь харамсалтай

            О.Лхагваа багшийг ямар хүн бэ гэдгийг мэдэхэд их амархан. Хүнтэй мэндэлж, харилцаж байгаагаас нь илт. Хөгшин, дунд, залуу үеийнхнийг бүгдийг “Та” гэж хүндэтгэнэ. Ёстой л “Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэсэн үг юутай үнэн юм бэ гэх бодол О.Лхагваа багшийг харангуут л санаанд бууна. Бас болоогүй ээ, түүний нэг сайхан чанар эхлээд хүний үгийг дуустал сонсч, дараа нь яриагаа эхэлдэг. Энэ нь бас л өндөр төвшинд боловсорсны гэрч гэлтэй. Түмний хүндэтгэлийг хүлээсэн ийм л сайхан эрдэмтэн бүтээл туурвил, ажил үйлсдээ бүхий л насаа зориулан эгэлээс эгэл амьдарч байна. Дэлхийд бүтээл туурвилаараа хүлээн звшөөрснийг нь илтгэх шагнал түүнд олон бий. Жишээлбэл, тэрбээр Олон улсын  физикийн Эйнштейний шагналтай. Нью-Йоркийн шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, Олон улсын шугаман бус эрдмийн академийн гишүүн, ХХ зууны дэлхийн 2000 шилдэг хүний данс болон “Дэлхийд хэний хэн бэ” нэвтэрхий тольд бүртгэлтэй нэр хүндтэй эрхэм юм. Харин Монголдоо МУИС-ийн шилдэг сурган хүмүүжүүлэгч багш, их сургуулиудын консерциумын шилдэг багш, Монголын оюуны өндөр чадавхтай хүний бүртгэлтэй нэгэн ажээ. Түүнчлэн О.Лхагваа багш шавь нарынхаа хүндлэлийг жинхэнэ утгаар нь хүлээсэн хүн. Дундговь аймгийн Өлзийт сумын иргэн, шавь Х.Отгонмөнх нэгэн захидалдаа:

            “…Амьд бурхан байдаг гэвэл тэрний нэг нь Та

            Ариун эрдмээс нь адис авсан азтай шавь нар нь

            Сац суварга олныг бүтээж ачийг тань хариулна гэвэл

            Сая саяыг босгоод ч хариулж үл хүрэлцэх

            Буянтай, ачтай гэгээнтэн багш тандаа, үргэлж баярлаж явдаг шүү…” гэж сэтгэлийн үгээ нандигнан урлажээ. Мөн Дубна-Наукоград хотоос шавь Н.Жаргалан:

            “Өөрөөрөө биш шавиараа бахархаж зовлонгоо мартдаг

            Өргөн түмний үрсийг гэсээр жаргалаа мартдаг

            Саруул танхимд шавь нартайгаа шуугихдаа амьдралаа мартдаг

            Самбар шохой, ном дэвтэр дунд ар гэрээ мартдаг…” хэмээн багшдаа зориулж шүлэг тэрлэснээ алс нутгаас илгээж байсан байх юм. О.Лхагваа багш шавь нарынхаа сэтгэлийн үгтэй захидлыг эрдмийн бүтээлтэйгээ адитган эрхэмлэж яваа нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Харин багшийнхаа талаар доктор Р.Бадамдамдин “Миний багш О.Лхагваа онолын физикийн шавь сургуулийг Монголдоо байгуулсан нэрт эрдэмтэн. Одоо  энэ сургууль тэлж олон доктор, профессор бүр академич төрөн гарч байна.  Манай багш шиг хэд хэдэн  шавь сургууль үүсгэсэн хүн Монголд нэг ч байхгүй. Тиймээс буурал багшаараа бид  бахархдаг. Нас өндөр болсон ч багш минь залуу хүн шиг эрч хүчтэй, биднийхээ түшиг тулгуур, үлгэр дуурайлал болж эрдмийн ажлаа туурвиж явна. Багшийгаа бүтээрээ баярлуулахыг бид хичээдэг. Жинхэнэ халамжлан хүмүүжүүлэгч гэж ямар хүнийг хэлэх вэ гэвэл би О.Лхагваа багшийгаа л хэлнэ.  Олон жилийн өмнө бид “Ардын багш  цол”  олгуулахаар  санал хүргүүлсэн ч одоо хүртэл чимээгүй байгаад харамсч явна” гэв. Докторант Н.Тэгшбаяр “Ихэнх хүн нэг хэвэнд баригдчихсан байдаг. Харин О.Лхагваа багш  тийм биш. Цөөн үгээр хэлбэл, бүх зүйл нь хайрцаглагдсан биш чөлөөтэй, аливаа зүйлийн цаад утга, учирт нэвтэрч  байж сая үгээ хэлдэг. Туйлбартай  шударга зантай. Сансар огторгуй судаллаа гэхэд түүнийгээ газар дэлхийтэй хамтад нь судалж байх жишээтэй. Монголд онолын физикийн үндэс суурийг тавилцсан эрдэмтэн. Суурь судалгаа бүхнээ амьдралд хэрэгжүүлж тооцоо судалгааг хамтад нь хийдэг ясны сайн эрдэмтэн хүн гэж би багшийгаа үнэлдэг. Ямарч хүнд чин сэтгэлээсээ туслахсан гэж хичээдэг зөөлнөөс зөөлөн зантай хүн.  Эрдмийн ажилдаа сэтгэл зүтгэл, мэдлэг чадвар, амь амьдрал, залуу халуун насаа бүрэн зориулсан буурал эрдэмтэн. Төр түмэн бүтээлд нь үнэлгээ өгөх цаг болсон доо” гэлээ.

            Бүтээлээрээ ч, шавь нарынхаа өгсөн үнэлгээгээр ч ийм нэгэн бяд заасан бүтээл ихтэй О.Лхагваа гэдэг эрдэмтэн та бидний дунд бүтээл туурвилаа хийж оргилын оргил өөд аль хэдийнэ гарчихсан хэрнээ чимээ аниргүйхэн  эрдмийн шинэ чиглэл хөгжүүлж суугаа буурал юм. Уулс өөрөө өөрийгөө аниргүйхэн нөмөрлөж тухлан оршдог гэдэг юутай үнэн үг вэ. Энэ ч үүднээс хийсэн бүхнийг нь багцлан хэлбэл О.Лхагваа багш эх орондоо шинжлэх ухааны хэд хэдэн тулгуур  чиглэлийг хөгжүүлж,  эрдмийн шавь сургууль бүрэлдүүлэн олон арван эрдэмтэн бэлтгэж, МУИС болон бусад их сургуулиудад сургалтыг эрдэмжүүлэх, нийт ард түмний дунд физик-гүн ухааны үзлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд нөр их хөдөлмөрөө зориулж яваа эрдмийн зам мөр хөөсөн үнэлж баршгүй ачтан юм. Түүний энэхүү бүтээлч зүтгэлийг шавь нар нь үнэлүүлэхээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол, Д.Сүхбаатарын одонд тодорхойлж саналаа илэрхийлж байна. Их эрдэмдээ хоёргүй сэтгэлээр зүтгэж дэлхий мэддэг энэ эрдэмтнээ бид үнэлж хүндлэх цаг болжээ. Тиймээс шавь нарынх нь багшийнхаа алдрыг Монгол даяар дуурсгах гэсэн эгэлгүй хүсэл удахгүй биелж дэлхий мэддэг эрдэмтнийхээ оюуны хүчийг үнэлэх цаг удахгүй ирнэ байх гэсэн учиртай ерөөлөөр энэхүү хөрөг бичлэгээ өндөрлөе. Эрдэмт суу заль ямагт дэлгэрэх болтугай.

            Б.ДААРИЙМАА

            Нийтлэл, судалгааны бүтээл унших http://olkhagva.blogspot.com/

          • Ганбатын ӨЛЗИЙБУЯН- Менежментийн зөвлөх

            Ганбатын Өлзийбуян нь менежментийн тогтолцоогоор мэргэшсэн зөвлөх юм. Тэрээр МУИС, Бизнесийн сургуулийг “Менежмент” мэргэжлээр төгссөн. Түүний карьер Вай Эм Си зөвлөх компаниар эхлэж байсан ба 2014 онд Гүйцэтгэлийн Төгөлдөршил зөвлөх компаниа байгуулснаас хойш монгол компанийн удирдлагуудад менежментийн тогтолцоогоо сайжруулахад нь туслаж байна.

            Түүний мэргэжлийн хүсэл сонирхол бол “Монголын компаниудад сайн менежментийг тогтолцоог нэвтрүүлэх замаар амжилтад хүрэхэд нь туслах” явдал бөгөөд мэргэжлийн утга учир, үнэт зүйлдээ тууштай байж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, мэдлэг туршлагаа түгээж  байна. Тэрээр Нэгдсэн менежментийн тогтолцоо (2016), Эйч Ар Про гарын авлагыг (2014)  боловсруулж гаргасан ба удирдлага менежерүүд бодит практикт ашиглаж болох шилдэг бүтээл болж чадсан.

            Өлзийбуян нь Менежментийн шилдэг туршлага, арга хэрэгслүүдийг судлан, монголын нөхцөл байдалд хамгийн тохирсон сайн туршлагуудыг нэгтгэн Нэгдсэн менежментийн тогтолцоог (НМТ) боловсруулан гаргасан. Дараах компаниудад НМТ -г нэвтрүүлэх болон бусад чиглэлийн менежментийн зөвлөх үйлчилгээг амжилттай үзүүлээд байна.

            • Монос Косметик ХХК  – НМТ нэвтрүүлэх
            • Ази Фарма ХХК – НМТ нэвтрүүлэх
            • Улаанбаатар гурил ХХК – НМТ нэвтрүүлэх
            • Хурилдуур ХХК – НМТ нэвтрүүлэх
            • Мастер Майнд ХХК – НМТ нэвтрүүлэх
            • Шаргалжуут Рашаан Сувилал ХХК – НМТ нэвтрүүлэх
            • Санхүүгийн тооцоолох групп ХХК – НМТ нэвтрүүлэх
            • Монголын Ипотекийн Корпораци – Гүйцэтгэлийн үнэлгээ
            • Скай Медиа ХХК – Гүйцэтгэлийн үнэлгээ
            • Шунхлай ХХК – Хүний нөөцийн менежмент (Вэй Эм Си зөвлөх багт ажилласан)
            • Петровис ХХК – Хүний нөөцийн менежмент (Вэй Эм Си зөвлөх багт ажилласан)

            http://performance.mn/

            https://www.facebook.com/uujii…