Category: гэгээрэл-боловсрол

  • ​Гэндэнгийн ТЭГШБҮРЭН- Хүний нөөцийн мэргэшсэн зөвлөх

    Менежмент, хүний нөөцийн мэргэшсэн зөвлөх. Ph.D, Prof

    Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэнгийн тэргүүн, зөвлөх багш. 

    Худалдаа Хөгжлийн банк, Голомт банк, Скайтел групп, Блью Мон групп зэрэг корпорациудын хүний нөөцийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлсэн. Монгол удирдагчдыг хөгжүүлэх “Топ менежер”, “Бест менежер”, “Залуу менежер” хөтөлбөр, хүний нөөцийн “5 тулгуурт Minimalist approach загвар”, “Хүний нөөцийн нэгдсэн удирдлагын тогтолцоо” загварыг боловсруулан хэрэгжүүлсэн туршлагатай. Одоогоор монгол менежментийн загварыг боловсруулан ажиллаж байна.

    1996 он Удирдлагын Хөгжлийн Институт, Удирдахуйн ухааны магистр;
    2000 он Индрапраста их сургууль, Хүний нөөцийн удирдлагын Доктор, Энэтхэг Улс;
    2010 он Ранчигийн Их Сургуулийн Синха Институтийн Профессор, Энэтхэг Улс;

  • Доржтаяагийн ДЭЛГЭРЦОГ- Санхүү, татварын зөвлөх, Санхүүгийн боловсрол олгогч

    Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, ТМЗ, МХҮ, Монголын нягтлан бодох хүрээлэнгийн гишүүн.
    Даймонд Такс Тинз ХХК-ийн захирал

    Монгол улсад хувиараа бизнес, лангууны худалдаа, үйлчилгээний бизнес эрхлэгчид “Миний санхүү бүртгэл тооцооны дэвтэр” бүтээлээ эрхлэн хэвлүүлж, жижиг дунд бизнесийнхний санхүүгийн бүртгэлийг шинэ түвшинд хөгжүүлж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн татварын хууль эрх зүйн орчинг оновчтой болгохоод үнэт хувь нэмэр оруулсан санаачлагч, зөвлөх, багш.

    Сошл холбоос: https://www.facebook.com/profi…

  • ​Цэндийн МАЙДАР- Хэл судлаач, орчуулагч, 50-т хүрд англи хэл сурах аргачлал боловсруулсан

    Хэл судлаач, орчуулагч, 50-ТЫН ХҮРД АНГЛИ ХЭЛ СУРАХ АРГАЧЛАЛ, Монгол TOEFL” гэж нэрлэж болохуйц АСуТ (Англи хэлний суурь дүрмийн тест) шалгалтын системийг боловсруулсан. Системийн шилжилгээ.

    1958 онд Улаанбаатар хотноо төрсөн. Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг 1982 онд төгссөн.

    МОНЦАМЭ агентлагийн Гадаадад мэдээлэх редакцид сурвалжлагч, МОНЦАМЭ агентлагийн дэргэдэх Улсын гэрэл зургийн газар редактор, Монголын сэтгүүлчдийн холбоонд референт, англи хэл дээр гардаг “Mongol Messenger” сонины ерөнхий редактор, орчуулагч, Улаанбаатар хот дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар мэдээллийн ажилтан зэрэг орчуулгын ажил хийж байхдаа хэл судлалруу орж, англи хэлний орчуулгын аргачлалуудыг судлаж эхлэсэн.

    1990 онд улс оронд өрнөсөн их өөрчлөлтийн тухай “Нэн шинэхэн түүх” нэртэй ном бичиж хэвлүүлсэн.

    1991 оноос “Ядуурлаас гарах арга зам” судалгааны төв (сүүлд нь “Жимсчид ногоочдын нийгэмлэг” болж өөрчлөгдсөн)-ийг ажиллуулж улмаар “1993 он – Хүнсний жил” хөтөлбөр, мөн “Ногоон хувьсгал” үндэсний хөтөрбөр (1998 онд)-ийг санаачлан боловсруулж Засгийн газрын хуралдаанаар батлуулж байв. Дээрхи үйл ажиллагааны үр дүнд, гэр хорооллын айл өрхүүд бичил аж ахуй эрхлэх мэдлэг дадлага бага ч болов олж авсан бөгөөд хашаандаа ямар нэгэн хэмжээнд жимс, ногоо тарих өрхийн тоо нэлээдгүй нэмэгдсэн.

    1988 онд сэтгэхүй хөгжүүлэх ардын наадам тоглоомыг сэргээн дэлгэрүүлэх баг бүрдүүлж ажилласнаар эдүгээ Улаанбаатар хотын “Зүүн 4 зам”-ын урд хэсэгт “Оюун ухааны олон улсын тоглоомын музей” байгуулагдаад ажиллаж байна. Монголын анхны авъястан шалгаруулах “Got Talent” маягийн “Гиннесс шоу” тэмцээнийг санаачлан зохион байгуулж 1993 онд Улсын циркид 4 өдрийн турш явуулсан.

    2006- 2015 оны хооронд монгол, англи хэлний харьцуулсан судалгааны ажил хийсний үндсэн дээр “Монгол TOEFL” гэж зүйрлэн нэрлэж болохуйц АСуТ (Англи хэлний суурь дүрмийн тест) шалгалтын системийг боловсруулсан бөгөөд харилцан ярианы 100 сэдэв, 100 хүүхэлдэйн кино бүхий сурах бичгийг мөн бэлтгэн гаргасан.

    БҮТЭЭЛ

    ДҮРМИЙН СУРАХ БИЧИГ:

    2007 он – “Grammar Guide: харьцуулсан өгүүлбэрүүд” (англи, орос, монгол хэлний дүрмийн харьцуулалт)

    2008 он “32-тын учир начир” (англи, монгол хэлний дүрмийн харьцуулалт)

    2010 он “32-тын хүрд

    2014 он “50-тын хүрд

    2015 он “50-тын хүрд / Монгол TOEFL

    ХАРИЛЦАН ЯРИАНЫ СУРАХ БИЧИГ:

    2012 он “Театр English” (1)

    2013 он “Театр English” (2)

    50Т-ЫН ХҮРД АНГЛИ ХЭЛ СУРАХ ШИНЭ АРГАЧЛАЛЫН ТУХАЙ

    2007 оноос “50-тын хүрд” нэртэй сурах бичгээ 6 удаа шинэчлэн хэвлэсэн бөгөөд эдүгээ энэхүү номоор хичээл заахад хүмүүс 10 хоногийн дотор шууд л яриад, бичээд  эхэлж байгаа. Үүний учир шалтгаан нь дараахи зүйлд оршино:
    – Англи хэлний 16 актив, 10 пассив хувилбар нь монголынхтой нийлэхэд нийт 50 болох юм
    – Актив, пассивын бүх хувилбарыг нэгтгээд ердөө 2 хуснэгтэд багтаагаад багцалчихсан
    – Тиймээс, актив пассивын бүх хувилбарыг тус бүрийг нь ганц л том хүснэгтнээс бүгдийг нэг дор харьцуулж үзэх боломж бүрдлээ.
    – Өөрөөр хэлбэл, аль хувилбар алинтай нь адил, эсвэл юугаараа өөр вэ гэдгийг харьцуулан харж нягтлан хэлэлцэж болно.
    – Түүнчлэн, нэг хүснэгтэд 2 хэлний дүрэм мөр зэрэгцэн цугтаа орж байрлав.
    – Үүний үр дүнд, хэрэв монголын 1 өгүүлбэрийг 50 хувиргаж сурах аваас тэдгээрийн англи вариант нь хүснэгтээс шууд бондгос гээд малилзаад л гараад ирнэ.
    – Тиймд, өөрийн сайн мэдэх монгол хэлнийхээ олон хувилбарыг ойлгож авах юм бол английг нааш нь цааш нь чөлөөтэй гэгчийн хөдөлгөдөг болой.
    – Иймийн учир, 5 жилийн турш дунд сургуульд чихдүүлээд, дараа нь ахиад 5 жил дээд сургуульд нухлуулсан хэрнээ 2 өгүүлбэр холбож чадахгүй гэлдэрч явсан нөхдүүд ердөө 10 хоногт дуржигнатал ярьж хөөрөлдөөд эхлэх нь тэр.

    Англи дүрмийн тухай товчхон өгүүлэхүй

    а/   Англи хэлээр өгүүлбэр бүтээхэд НЭР ҮГ, ТЭМДЭГ НЭР нь бараг шахам өөрчлөгдөхгүй.

    б/   Анхаарах цорын ганц зүйл бол – ҮЙЛ ҮГ ба түүний хувиралууд.

    в/   Өөрөөр хэлвэл, үйл үгийг ойлгосон байхад ямар ч өгүүлбэрийг зохион хэлж чадна гэсэн үг.

    г/   Үйл үг нь дотроо Gerand, Participle, Infinitive, Modal ба ЦАГ ялгасан дүрэмтэй.

    д/  Эдгээрээс нэн төвөгтэй нь цагийн олон өөрчлөлтүүд буюу.

    е/  Нийтдээ цаг бол 3 (Past, Present, Future), түүний хэлбэр нь – 3 (Simple, Continuous, Perfect) ба эдгээрийн дундаас Active (Идэвхийт), Passive (Эс идэвхийт) хэвийн 26 хувилбар үүснэ.

    ж/  Энэхүү онлайн хичээлд хамрагдсанаар та 1 өгүүлбэрийг монголоор 54 болгож хувиргах ба англи нэг өгүүлбэрийг ч мөн 54 өөр янзаар хэлж бичиж сурна.

    Эндээс жишээ болгож 31-ийг харна уу

    Идэвхийт хэвийн 25 хувилбар

    Эс идэвхийт хэвийн 25 хувилбар

    https://www.facebook.com/OxfordClub

    https://www.facebook.com/maidar.tsend

    http://creativemongolia.com/OxfordClub

  • Жамсранжавын БЭГЗСҮРЭН- Өв соёл түгээгч, нүүдлийн соёл иргэншлийн аялал жуулчлал

    Мэдээллийн технологийн мэргэжилтэй. Энэ чиглэлээрээ Хотын төв номын санд ажиллаж байсан. Сүүлийн 10 гаруй жилд Кочсорфинг- Айлчин системд нэгдэж дэлхийн 800 гаруй аялагчыг Гэртээ зочилсон. Хоост Айл, Mongolia Frend, Creative Mongolia, Creative Gallery зэрэг төслийг санаачлан хамтран ажиллаж байна. Үндэсний тоглоом наадхай, монголчуудын байгальд ээлтэй амьдралын ухааныг сонирхон судладаг.  Дэлхийн 10 гаруй орноор аялласан, аялагч, блогч, нийтлэгч. Одоогоор Creative Camp- ийн зохион байгуулагч, Хөтөлбөрийн удирдагчаар хамтран ажиллаж байна.

    Байгальд ээлтэй, минимал амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх болон Монголын бүтээлч хүмүүсийг дэмжих үйл ажиллагаанд үнэт хувь нэмрээ оруулсан нийгмийн зүтгэлтэн, Монгол өв соёлоо дэлхийд таниулагч, аялагч, нийтлэлч, блогч. #БүтээлчАйл төслийг санаачлагч.
    Англи, орос хэлтэй.

    1976 онд төрсөн. 1994- 1998 онд Монгол Улсын Их Сургууль Програм хангамжийн инженерийн бакалавр дүүргэсэн. 1998- 2012 онд Улаанбаатар хотын нийтийн номын санд МТ-ийн инженер, менежерээр ажилласан. Монголын номын сангуудад мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх, болон номын санг Хүний хөгжлийн орчин, бүтээлч хүмүүсийн эко орчин болгох чиглэлд анхаарал хандуулж, зөвлөж ажилладаг. Дэлхийн 10 гаруй улсын номын сангаар аяласан.

    2008 оноос www.couchsurfing.comwww.airbnb.com зэрэг олон төрлийн дэлхийн айлчин системд нэгдэж, өнгөрсөн хугацаанд 1,000 гаруй жуулчдыг гэртээ айлчлуулж, Монгол улсынхаа ахуй соёл, ёс заншил, тоглоом наадгайг танилцуулсан.

    2017 онд TEDxUlaanbaatar-т “Дэлхийн гийчид Монгол гэрт” илтгэлээ толилуулсан.
    2019.9 сард “Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд иргэдийн оролцоо” чуулганд #ХоостАйл сэдэвт илтгэлээ толилуулсан. Хэнтий аймаг, Норовлин, Гал шар сум

    2017 оноос  https://www.facebook.com/mongoliafriend/ хуудсаа нээж, Монголын талаарх дэлхийн жуулчдын сэтгэгдэлийг бүтээж эхлэсэн.

    Яруу сэтгэгч сонин, Номын сан мэдээлэл технологийн холбоо, Creative Mongolia-г хамтран үүсгэн байгуулалцсан.

    https://www.facebook.com/ButeelchAil

    https://beesoy.blogspot.com/

    https://www.facebook.com/jbegzsuren

  • Жамсранжавын ЛУВСАНДОРЖ- Бизнесийн стратеги төлөвлөлт, хүний нөөцийн бодлого

    Хүний нөөцийн удирдлагын магистр, бизнесийн стратеги төлөвлөлтөөр мэргэшсэн. Бизнесийн зөвлөх үйлчилгээ, сургалт хөгжлийн чиглэлээр 18 дах жилдээ ажиллаж байна. Олон арван жижиг дунд бизнес болон төслүүдийг хөгжүүлж босгосон зөвлөх, ментор, сургагч багш. 2010 оноос Нью Медиа Маркетингийн Гүйцэтгэх захирал, 2013 оноос Нью Медиа Группын зөвлөх, 2013 оноос Бүтээлч Монгол нэгдлийн үүсгэн байгуулагч, 2018 оноос “Үндэстэн Баг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2020 оноос Үндэсний Төслийн Удирдлагын Хүрээлэнгийн зөвлөхөөр тус тус ажиллаж байна.

     “Алтан Дээд ГэрИЭ” үндэсний онолын Дэмч багш, Teamwork&Teamplay олон улсын хөтөлбөрийн Үндэсний сургагч багш; Их Монгол Язгууртан ИНБ-ийн гишүүн. “Сэрж буй Монгол”, “Өнөөдрийн тэмүүлэл” хувь хүний хөгжлийн сонсдог номын зохиогч.

    Байгууллагын сургалт хөгжил, БАГийн сургалтын чиглэлээр Хаан банк, Таван богд групп, АПУ, MSM, Макс групп, Мастер групп, Талх чихэр, Блью Мон групп, Петровис, MCS- Тотал дистрибюшин зэрэг компаниудтай хамтран ажиллаж байна.

    Нийгмийн хөгжлийн чиглэлээр “Алтай ятга” төсөл, “Монголын нууц товчоо түгээмэл эх” төсөл, “Сайн хүүхэд” хөтөлбөр, “Монгол бэлэг” үндэсний үйлдвэрлэлээ дэмжих аян, “Дээд эрүүл мэнд” хөтөлбөр, “Ээждээ зориулсан бидний төгөл” экологийн хөтөлбөрийг дэмжиж зөвлөх, удирдлагын багт ажилласан.

    АЖЛЫН ТУРШЛАГА
    2019 оноос Үндэсний Төслийн Удирдлагын Хүрээлэнгийн Зөвлөх, Төслийн удирдагч
    2018 оноос “Үндэстэн Баг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
    2015 оноос Бүтээлч Монгол нэгдэлийн үүсгэн байгуулагч
    2013 оноос Нью Медиа Группын зөвлөх
    2010- 2013 он Нью Медиа Маркетинг Гүйцэтгэх захирал
    2006- 2010 он “Яруу сэтгэгч” сонины эрхлэгч

    УРАН БҮТЭЭЛ
    2014 он “Өнөөдрийн тэмүүлэл” хүний хөгжлийн цуврал
    2011 он “Интернэт маркетинг” нэвтрүүлгийн зохиогч, хөтлөгч
    2010 он “Эх орны залуус хаана явна вэ” нэвтрүүлгийн зохиогч
    2010 он “Сэрж буй Монгол” сэдэлжүүлэгч цомгийн зохиогч
    2009 он “Мөнхийн тэмүүлэл” сонсдог номын зохиогч

    БҮТЭЭЛЧ АЖЛУУД
    2017 он Ази Номхон Далайн 31-р Жемборийн ЗБ Үндэсний хорооны гишүүн
    2015- 2019 он HR DAY зохион байгуулалтын багийн гишүүн
    2014 он “Алтай ятга” төслийн менежер
    2014 он “Сайн хүүхэд” хөтөлбөрийн зөвлөх
    2012 он “Монгол бэлэг” үндэсний үйлдвэрлэлээ дэмжих аяны санаачлагч
    2011 он “Дээд эрүүл мэнд” номын ариутган шүүгч, зөвлөх
    2010 он “Боловсролын шинэ хандлага” хөтөлбөрийн сургагч багш
    2010 он “Ээждээ зориулсан бидний төгөл” экологийн хөтөлбөрийн зохицуулагч

    ИЛТГЭЛ, СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛ
    2019 он “Хүний нөөцийн мэдээллиин систем- HRBI” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.
    2017 он “Соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжлийн гарц болох нь” форум “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн туршлага” илтгэл
    2015 он E-commerceUB форум “Бүтээлч Монгол” илтгэл
    2015 он Global HR форум “Бүтээлгчдийн эко систем” илтгэл
    2013 он Global HR форум “Байгууллагын сургалт хөгжил” илтгэл
    2013 он HR Update форум “Хана байгууллага” илтгэл
    2013 он Social media club Ulaanbaatar “Хувь хүний брэнд” илтгэл

    ХОЛБОО БАРИХ
    luvsandorjj@gmail.com
    http://twitter.com/luvsandorj
    http://facebook.com/luvsandorj
    http://youtube.com/luvsandorj1
    http://mixcloud.com/luvsandorj
    http://creativemongolia.com

    Ярилцлага унших

    Blog | Twitter | Facebook | Youtube | Online radio

  • Монгол хүний тэсвэр тэвчээрийг ДЭЛХИЙД НОТЛОСОН Нобелийн шагналт Доржпаламын ЭРДЭНЭЦОГТ

    НҮБ-ын Химийн зэвсгийн шинжээчээр ажилласан Нобелийн Энхтайвны шагналт багийн гишүүн хурандаа доктор Доржпаламын Эрдэнэцогт

    НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөнАраб, орос, англи, франц дөрвөн хэлийг эзэмшсэн.

    Тэрбээр Завхан аймгийн Ургамал сумын нутаг Хөх ам гэдэг газар малчин ард Доржпаламын долдугаар хүү болон төржээ. ОХУ-д Цэргийн дээд, Академи, АНУ-д Аюулгүй байдлын коллеж, Хуулийн сургууль, Европын холбоонд НАТО-гийн Цэргийн сургууль төгссөн. Армид 35 жил, түүний дотор Гаага хотноо НҮБ-ын Химийн зэвсэг хориглох байгууллага /OPCW/-д зэвсгийн шинжээчээр 10 жил тасралтгүй ажиллаж баг хамт олноороо Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн. Женев дэхь олон улсын байгууллагад Хими, бактериологи, радиологи, цөмийн шинжээч /CBRN expert/-ээр дэлхийн халуун цэгүүдэд тусгай үүрэг гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан. 

    2013 оны аравдугаар сард Сирийн улс төрийн асуудал маш хэцүү болж АНУ болон барууны орнууд “Сирид химийн зэвсэг байна, дайралт хийх нь” гээд ОХУ болон зарим улс орон Сирид дайн гаргахгүйн төлөө анхаарч ажилласан юм. Манай байгууллага Сирийн химийн зэвсгийг хяналтад авч ажиллахаар болж, АНУ Сири рүү дайралт хийхээ больсон цаг үе. Ингэж л химийн зэвсгийн шинжээчид Сирид очиж химийн зэвсгийг устгасан. Тухайн үед Нобелийн шагнал олгох эсэх талаар яригдаж эхэлсэн юм. 250 гаруй байгууллага, хувь хүмүус өрсөлдсөнөөс манай байгууллага, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин хоёр тунаж үлдээд бидэнд олгосон. Ер нь манай байгууллагын зорилго нь дэлхий дээрх химийн зэвсгийг бүрэн устгах юм. Дэлхийн химийн зэвсгийн 80 гаруй хувийг бид устгасан. Энэ бүхнийг харгалзаад манай байгууллагад Нобелийн Энх тайвны шагналыг олгох нь зүйтэй гэж үзсэн юм билээ. Байгууллагын шагнал боловч Сирийн химийн зэвсгийг устгасан учраас багийн гишүүдэд сертификат, алтан медаль өгсөн юм.

    НҮБ-ын химийн шинжилгээний байгууллага 1997 онд байгуулагдаж ажиллаж эхлэхээс Монгол шинжээчид ажилласан байдаг. 1997 онд генерал Хүрлээ анхны шанг татсан. Долоон жилийн гэрээ байгуулж ажилладаг. Түүний гэрээ дуусахад хурандаа Нармандах ажиллаж, хурандаа Нармандахын халааг би авсан байдаг юм. Арваад жил ажиллалаа. НҮБ-ын химийн зэвсгийн шинжээчийн албыг Монгол хүмүүс тасралтгүй хашиж байна. Нобелийн шагналын багт багтаж, энэ шагналыг эх орондоо авчирч чадсандаа би их баяртай байдаг.

    Химийн зэвсэг гэж энгийнээр ойлгоход химийн бодисыг зөөгч хэрэгсэлтэй нь хамтатгаж хэлж байгаа юм. Химийн бодис задрах үед түхайн газраа хордуулдаг. Хороор амьсгалсан хүн нэг минут хүрэхгүй хугацаанд үхдэг, эсвэл маш ихээр тарчилж амь тавьдэг. Үй олноор нь хөнөөх зэвсгийн нэг төрөл. Химийн хорт бодисыг зөөгч хэрэгслийнх нь хамт химийн зэвсэг гэж хэлж болно. Зөөгч хэрэгсэл гэдэг нь пуужин, их буу, танк, нисэх онгоцны бөмбөг юм шуү дээ. Шинжээчдийн хаана ямар зорилготой ажилласан гэдэг нь хамаагүй ярьж болдоггүй. Мөн 1940-өөд оны үед Японы Квантуны арми манай улсын эсрэг химийн зэвсэг ашиглах гэж байгаад хэрэглэж чадалгүй дайнд ялагдсан байдаг. Манжуур, Харбин гэх мэт газруудад элсэнд булагдчихсан химийн зэвсэг байсныг нь хүртэл манай шинжээчдийн баг очиж устгасан. Ер нь их олон газарт очиж ажилладаг. Яг химийн зэвсэгтэй орнууд гэх юм бол дээрх дурдсан Орос, Америк, Сири, Ливи гээд энэ дөрвөн орон байдаг. Харин сургалт дадлагаар өөр олон газраар явна. Химийн зэвсгийг гардаж бүрэн устгаснаар ажил маань дууссанд тооцогдоно.

    Химийн зэвсэг устгах хэд хэдэн технологи бий. Сүүлийн үед саармагжуулах замаар устгаж байна. Химийн бодисыг соруулж аваад өөр химийн бодистой хольж бага хортой буюу хоргүй болгодог гэсэн үг. Их биеийг нь 1000 хэмийн халуунтай пийшинд хийж шатаадаг. Төмөр дотор, хананд нь наалдсан химийн бодис шатаж ууршиж алга болдог. Төмрийн хаягдлыг нь гагнаасаар нь хувааж хаяснаар химийн зэвсэг устгах ажил маань бүрэн дуусч байгаа юм. Устгах ажиллагаа үйлдвэрлэл маягаар явагддаг учраас нэг л эхэлсэн бол устгаж дуустал ажил дуусахгүй, 24 цагаар ажилладаг. Тиймээс ажлын цаг, амралтын өдөр гэж байдаггүй. Уг ажилд ороод долоон жилийн турш гэрээсээ хол өдөр, шөнөгүй ажилласан. Химийн зэвсгийн шинжээч байна гэдэг мэргэжлээсээ гадна, бие бялдар, сэтгэл зүй, оюун санааны хувьд маш өндөр шалгууртай, өндөр шаардлагатай ажил шүү.

    Цахим холбоос: https://www.facebook.com/noble…

  • Жамсранжавын ХОРЛОО- Хүүхэд судлаач, гэр бүл- хүүхдийн хөгжил төлөвшил

    Будар овогт Жамсранжавын ХОРЛОО

    Хүүхэд судлаач, сурган хүмүүжүүлэгч

    Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл” ТББ-ын тэргүүн, Боловсрол судлалын магистр.

    2005 оноос хувь хүний хөгжлийн чиглэлээр ажиллаж, “Яруу сэтгэгч” сонин, “Оюуны хоол” хөтөлбөр, “Та хүчирхэг”-Таван талт ур чадварын сургалт зэрэг залуусын хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөр дээр ажиллаж байгаад 2007 оноос хүүхдийн хөгжил, төлөвшлийн асуудлыг шимтэн судалж эхэлсэн. 2009-2011 онд МУБИС-СӨБС-ийн магистрантурт суралцаж, “4 настай хүүхдийн зан төлөв, хандлага” сэдвээр судалгааны ажил хийж, хамгаалсан.

    2010 оноос сургуулийн өмнөх боловсролын шинэчлэлд хувь нэмрээ оруулах зорилгоор цэцэрлэгийн сургалт хүмүүжлийн ажил, багш нарын тулгамдсан асуудал, мэдээлэл технологийн эрин дэх шинэ үеийн хүүхдүүдийн зан төлөв, хандлагын онцлог шинж чанар, эцэг эхчүүдийн хүүхэдтэй харилцах харилцаа, хандлагыг судалж, хүний зан төлөвшлийн 70% бүрэлдэн тогтдог 5 хүртэлх насны хүүхэд багачуудад зориулж “Сайн мууг ялгая” цуврал номын ажлаа эхэлсэн.

    2014 онд “Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл” ТББ-ыг үүсгэн байгуулж “Сайн хүүхэд”-Хүүхдэд бага наснаас нь эерэг хандлага, зөв дадал хэвшил олгох төсөл хөтөлбөр, “Цэгээр наадъя”- Хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх төсөлт ажлуудыг санаачлан нийслэл, орон нутагт хэрэгжүүлж байна.

    1. I. Боловсруулсан ном гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн:
    2. Ø 2012 онд “Цэгээр наадъя” дэвтэр,
    3. Ø 2014 онд “Сайн мууг ялгая-1”-Хүүхдийг зөв хүн болоход туслах 60 дадал,
    4. Ø 2015 онд “Цэгээр наадъя-Хүүхэд хөгжүүлэх 40 аргачлал” арга зүйн ном,
    5. Ø 2015 онд МҮОНРТ, “Монголын шинэ өглөө” хөтөлбөр, ХУД-ийн 46 дугаар цэцэрлэгтэй хамтран “Сайн хүүхэд” хос DVD,
    6. Ø 2016 онд “Сайн хөрш” ОУТББ-ын Яармаг ОНХХ-ийн захиалгаар, “Би Монгол хүүхэд”-Монгол ахуйд амьдрах ухаанд сургах 60 дадал
    7. Ø 2017 онд “Сайн мууг ялгая-2”-Нийгэм, олон нийтийн дунд биеэ зөв авч явахад туслах 60 дадал,
    8. Ø 2017 онд “Сайн хөрш” ОУТББ-ын санаачилгаар хүүхэд асрагч нарт зориулсан “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих гарын авлага” дээр хамтарч ажилласан,
    9. Ø 2018 онд “Дүрсээр наадъя” зурах аргачлалтай зургийн дэвтэр,
    10. Ø 2019 онд “Цэгээр наадъя-Баруун зүүн тархины жигд хөгжлийг дэмжинэ” хоёр гараараа зэрэг бичдэг номыг тус тус гаргаад байна.
    1. II. Зохион байгуулсан сургалт, үзүүлэх ажил:
    2. Ø 2010 онд ЧДЗДТГ-ийн Нийгмийн хэлтэстэй хамтран тус дүүргийн 12 дунд сургуулийн 300 гаруй эцэг эхчүүдийг хамруулсан “Шинэ үеийн хүүхдийг зөв хүмүүжүүлэх арга ухаан” сэдэвт сургалтын аян зохион байгуулсан.
    3. Ø 2014-2015 онд “Хүүхэд-Эцэг эхийн тусгал” сургалтын аянг зохион  байгуулж, нийслэлийн 5 дүүргийн 12 цэцэрлэг, хөдөө орон нутгийн 3 цэцэрлэгийн нийт 600 орчим эцэг эхэд хүргэсэн.
    4. Ø 2015 онд “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрт шалгарсан “Сайн хүүхэд” төслийн хүрээнд ХУД-ийн 23 цэцэрлэгийн 23 бүлгийн 1000 эцэг эхэд                    “Шинэ үеийн хүүхдийг зөв төлөвшүүлэх арга ухаан” сургалт явуулсан.
    5. Ø 2015-2016 оны хичээлийн жилд “Цэгээр наадъя-Хүүхдийг бичвэрээр хөгжүүлэх нь” арга зүйн сургалтыг нийслэл орон нутгийн 300 орчим багш арга зүйч нарт хүргэсэн.
    6. Ø 2017 онд НХГБХГ-тай хамтарч “Нийслэлийн сайн гэр бүл шалгаруулах аян” зарлан 9 дүүргийн, 18 цэцэрлэгийн 1000 гаруй эцэг эхэд “Шинэ үеийн хүүхдийг зөв төлөвшүүлэх арга ухаан” сургалт зохион байгуулсан.
    7. Ø 2016-2017 онд нийслэл орон нутгийн 1700 багш, 600 гаруй эцэг эхэд “Цэгээр наадъя-Хүүхдийг бичвэрээр хөгжүүлэх нь” арга зүйн сургалт явуулсан.
    8. Ø 2017-2018 оны хичээлийн жилд нийслэл орон нутгийн 2000 гаруй багшид “Цэгээр наадъя” арга технологийг нэвтрүүлэн 20.000 хүүхдэд хүрч ажилласан.
    9. Ø 2017, 2018 онуудад БМДИ-ээс батлагдсан “Цэгээр наадъя-Бага насны хүүхдийг зурлага бичвэрээр хөгжүүлэх арга зүй” модуль сургалтаа нийслэл орон нутгийн 460 гаруй багшид хүргэж 1 кр цагийн Сертификат олгосон.
    10. Ø 2018 онд Нийслэлийн Боловсролын Газартай хамтран зохион байгуулсан “Цэгээр наадъя-Хөгжилтэй хөгжүүлэх үйл ажиллагаа” уралдааны хүрээнд нийслэлийн 9 дүүрэгт 18 удаагийн нээлттэй үзүүлэх ажил зохион байгуулж 109 цэцэрлэгийн 378 багш, 765 хүүхдийг хамруулсан.
    11. Ø Сүүлийн гурван жилийн хугацаанд нийслэл орон нутгийн 3000 гаруй багш “Цэгээр наадъя” технологийг нэвтрүүлэн, 60.000 хүүхэд цэг холбох энгийн аргаар зурлага, бичвэр хийхийн зэрэгцээ хүссэн дүрсээ үүсгэн зурж, бүтээлч арга ажиллагаанд суралцаад байна.
    1. III. Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр:
    2. Ø 2014-2015 оны хичээлийн жилд “Сайн хүүхэд” хөтөлбөрийг санаачлан, Чингэлтэй дүүргийн 39-р цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 2, 42-р цэцэрлэг, Баянгол дүүргийн” 178, 179-р цэцэрлэг, Орхон аймгийн 5-р цэцэрлэг, Сүхбаатар аймгийн 9-р цэцэрлэг дээр тус тус хэрэгжүүлж туршилт судалгааны ажлыг хийсэн.
    3. Ø 2015 оны 6 дугаар сарын 3-наас 7-р сарын 8-ны хооронд, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ЗДТГ-тай хамтран, тус сумын цэцэрлэгт хамрагдаж чадаагүй, зорилтот бүлгийн 26 хүүхдийг хамруулсан “Сайн хүүхэд” зуны сургалтыг амжилттай зохион явуулсан.
    4. Ø 2015 онд “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд зарласан төслийн уралдаанд “Сайн хүүхэд” төсөл хөтөлбөр шалгарч тус дүүргийн 23 цэцэрлэг дээр амжилттай хэрэгжүүлж, “Зан чанарын анхдугаар олимпиад”-ыг зохион байгуулсан
    5. Ø 2015-2016 оны хичээлийн жилд хүүхдийг бичвэрээр хөгжүүлэх шинэ арга технологийг боловсруулан “Цэгээр наадъя” төслийг санаачилж Чингэлтэй дүүрэг, Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Увс аймагт хэрэгжүүлж 9000 хүүхдийг хамруулсан.
    6. Ø 2016-2017 оны хичээлийн жилд “Цэгээр наадъя” төслийг 18.000 хүүхдэд хүргэж, зугаатай сонирхолтой аргаар хөгжих боломж олгосон.
    • Ø 2017 онд “Сайн мууг ялгая-2” номыг Тэргүүн хатагтай Х.Болормаа дэмжиж 1000% хэвлүүлж өгсөн бөгөөд НХГБХГ, НИТХ-тай хамтран “Нийслэлийн сайн гэр бүл шалгаруулах аян”-ыг зохион байгуулж, 9 дүүргийн 18 цэцэрлэгийн 1000 гэр бүлд оюуны хөрөнгө оруулалт хийж ажилласан.

    Ø 2018 онд НБГ, “Баясах интернэйшнл” ХХК-тай хамтран “Цэгээр наадъя-Хөгжилтэй хөгжүүлэх үйл ажиллагаа” уралдааныг зарлан, үр дүнгээ тооцож нийслэлийн 21 цэцэрлэгийн 46 багш удирдлагыг нийт 8,6 сая төгрөгний мөнгөн болон үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулан ажиллалаа.

    Ярилцлага унших

    https://www.facebook.com/JHorloo
    https://www.facebook.com/PreschoolEducationMN/

  • Нямсүрэнгийн ДАШ- Эх бичиг судлаач, уран бичлэгийн багш

    Эх бичиг судлаач, уран бичлэгийн багш

    1988 оны 5-р сарын 19-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн.

    2010 онд МУИС-ийг “Эх бичиг судлаач, төвдөч” мэргэжлээр төгсөөд, одоо Монсудар хэвлэлийн газарт Монгол хэл, бичгийн редактор, толь зүйчээр ажиллаж байна.

    Толь бичгийн редакцын багтайгаа олон бүтээл дээр ажилласан бөгөөд үүнээс гол 2 бүтээлийг дурдвал “Монгол хэлний тайлбар толь”, “Монгол бичгийн зөв бичих зүйн толь” юм.

    2013 онд монгол бичгийн сургалт, 2014 онд уран бичлэгийн арга техникийг нарийвчлан судалж, нарийн болон бүдүүн бийрийн сургалт явуулж эхэлсэн.

    Манай сургалтыг нийт 100 гаруй хүн төгссөнөөс ихэнх нь Монгол хэлний багш нар байдаг. 

    2021 онд Алтан Дээд ГэрИЭ-ний онол, цуврал номыг Монгол бичигт хөрвүүлсэн.

    БОЛОВСРОЛ, АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

    1996 – 2006 Дундговь, Сайнцагаан сум, ЕБ-ын 3-р бүрэн дунд сургууль

    2006 – 2010 онд МУИС-ийг “Эх бичиг судлаач, төвдөч” мэргэжлээр төгссөн.

    2011 оноос “Монсудар” хэвлэлийн газарт Монгол хэл, бичгийн редактораар ажиллаж байна.

    ЭРХЛЭН ГАРГАСАН ХАМТЫН БҮТЭЭЛҮҮД

    2012, 2018 он “Монгол бичгийн зөв бичихзүйн толь”

    2013 он “Монгол бичгийн дүрс ялган бичих үгийн толь”

    2013 он “Монгол бичгийн уламжлалт бичлэгтэй үгийн толь”

    2013 он  “Монгол бичгийн бичлэг ижил үгийн толь”

    2014, 2018 он “Монгол хэлний тайлбар толь”

    2015, 2019 он “Монгол хэлний иж үгийн толь”

    МОНГОЛ БИЧГИЙН УРАЛДААН, ОЛИМПИАДАД ҮЗҮҮЛСЭН АМЖИЛТ

    2006 онд Монгол бичгийн сургалт судалгааны “Ертөнц” төвөөс зохион байгуулсан Монгол бичгийн улсын гуравдугаар олимпиадад IV байр,

    2007 онд Их засаг ИС зохион явуулсан Сайхан бичигтний улсын уралдааны тусгай байр,

    2007 онд МУБИС-ын “Багшийн сургууль”-ийн 85 жилийн ойд зориулан зохион байгуулсан монгол бичгийн олимпиадын I байр,

    2007, 2009 онд МУИС- МХСС-аас зохион явуулдаг Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит уламжлалт монгол бичгийн олимпиадад I байр,

    2008 онд Дашчойлин хийдийн дэргэдэх “Зүүн хүрээ” шашны коллежийн 10 жилийн ойд зориулсан монгол уран бичлэгийн уралдаанд I байр,

    2008 онд МУИС-ийн МХСС-ийн Оюутны зөвлөлийн “Улс тунхагласны баяр”-т зориулан зохион байгуулсан монгол уран бичлэгийн уралдааны I байр,

    2009 онд Хэл иргэншлийн ДС зохион явуулсан монгол уран бичлэгийн уралдаанд тусгай байр,

    2010 онд Гавьяат багш Ё.Эрдэнэцэцэгийн нэрэмжит монгол бичгийн улсын олимпиадын оюутны ангилалд гутгаар байр, 2011 онд багшийн ангилалд дэд байр;

    2012 онд МУБИС-ын “Багшийн сургууль”-аас зохион байгуулсан монгол бичгийн олимпиадын багшийн ангилалд  I байр, 2013 онд тусгай байр;

    2017 онд Шашны их сургуулиас зохион байгуулсан Монгол бичгийн улсын олимпиадын шагналт байр,

    2017 онд Хэл иргэншлийн ДС зохион байгуулсан Монгол бичгийн улсын олимпиадын “Мэргэжлийн багш нар”-ын ангилалд дэд байр тус тус эзэлсэн;

  • Гантулгын ДАВААЖАВ- Багийн сургалт, багийн хөгжлийн хөтөлбөр нийлүүлэлт

    Тайж овогт Гантулгын ДАВААЖАВ

    Тоглоом болон оролцооны аргаар баг хамт олныг идэвхижүүлэх, оролцоог хангах, хөгжүүлэх чиглэлд мэргэшин ажиллаж байна.

    2002- 2012 онд ЕБС 97-р сургууль бүрэн дунд боловсрол

    2012- 2016 онд Олон Улсын Улаанбаатар Их Сургуулийг Нийгмийн ажилтан мэргэжлээр дүүргэсэн.

    2017 онд Teamwork&Teamplay Mongolia Тоглоомын сургалтын сургагч багш

    2014- 2019 “Нарс” Олон улсын хүүхдийн зуслангийн Хөтөлбөрийн зохион байгуулагч, ахлах багш,

    2016- 2021 онд Good Neighbors ОУТББ-ийн Харилцаа, хөтөлбөрийн мэргэжилтэн

    2020 оноос “Үндэстэн Баг” компанийн Сургагч багш, Кэмпийн хөтөлбөрийн удирдагч

    Дуу, морин хуур, хөөмий сонирхон хичээллэдэг.

  • Данзанваанчигын ХОС-ЭРДЭНЭ- STEM хөтөлбөр

    Өөлд Данзанваанчигын ХОС-ЭРДЭНЭ

    Боловсролын салбарын шинэчлэл, хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой ажилладаг. Төслийн менежментээр мэргэшин ажиллаж байна.

    1987 оны 9-р сарын 2-нд төрсөн.

    БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ

    2004- 2009 МУИС, МТС, Электроникийн инженер бакалавр

    1995- 2004 Нийслэлийн 93-р сургууль, Бүрэн дунд боловсрол

    АЖЛЫН ТУРШЛАГА

    2019 оны 1 сараас Америкын Соёл Мэдээллийн төвийн дэргэдэх MakeUspace Mongolia төслийн менежер, STEM боловсролын хөтөлбөр.

    2018 онд Дүдү боловсролын сангийн “Дүдү хүүхдийн музей” төслийн менежер
    2015- 2017 он Галт гарьд Холдингийн Борлуулалт, маркетингийн албаны дарга

    2014- 2015 Ай Ди Группийн Төсөл хариуцсан маркетингийн менежер

    2012- 2013 Топика ХХК-ийн Маркетингийн менежер

    2009- 2011 MNBC “Эн Би Си” ХХК-ийн Маркетингийн албаны дарга

    khoserdened@gmail.com