Category: professional-advisors

  • Энхболдын БАТДОРЖ- Бодибилдингийн мэргэжлийн тамирчин, Mienus pizik мэргэжлийн аварга

    Монголын бодибилдингийн анхны мэргэжлийн тамирчин, ОУХМ, Mienus pizik төрлийн МЭРГЭЖЛИЙН АВАРГА

    2019 онд Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны шилдэг залуу тамирчин, “IFBB PRO CARD-ын эзэн Э.Батдорж нь БНХАУ-ын zunguha мужид зохион байгуулагдсан Мэргэжлийн бодибилдингийн тамирчдын тэмцээнээс анх удаа АВАРГА болж, төрийн дууллаа эгшиглүүлсэн.

    Монголоос анх удаагаа аварга болж, алтан медалийн эзэн болсон тэрбээр 2018 онд тус тэмцээнээс “Мөнгөн медаль”-ийг авч байсан бол энэ жил ийнхүү амжилтаа ахиулж мэргэжлийн аварга болсон нь олон түмний бахдалыг төрүүлэв.
    ОУХМ Энхболдын Батдорж нь Монголын хамгийн анхны бодибилдингийн мэргэжлийн тамирчин бөгөөд түүний амжилтын буухиа өсвөр наснаас нь эхэлжээ. Тэрбээр 2018, 2019 онуудад “Улсын аварга”-ын тэмцээнд түрүүлж байсан бөгөөд 2019 оны Үнэмлэхүй аварга болсон юм. Мөн 2018 онд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан “MR.OLYMPIA AMATEUR-ASIAN GRAND PRIX 2018” тэмцээнээс Men’s Physique ангилалд түрүүлж, албан ёсны IFBB Pro league холбооны албан ёсны мэргэжлийн тамирчны үнэмлэхээ гардан авч байсан билээ. Түүнчлэн 2018, 2019 оны Бодибилдингийн шилдэг тамирчнаар тодорч байв.
    Ийнхүү мэргэжлийн бодибилдингийн аваргуудтай өрсөлдөж 30 жил хөгжиж яваа Монголын бодибилдингийн түүхийн хуудаснаа анх удаагаа mienus pizik төрөлд МЭРГЭЖЛИЙН АВАРГА болсон амжилтыг тодоос тод тамгаллаа.

  • Ширчингийн Баранчулуун- Монгол Улсын усны зөвлөх инженер

    Монгол Улсын усны зөвлөх инженер, Монголын усжуулагчдын холбооны УЗ-ын гишүүн, Доктор, профессор Ш.Баранчулуун

    Польш Улсын Прагийн техникийн их сургуульд усны барилга, гидергеологийн инженер мэргэжлээр дүүргэсэн. Үзбекстаны хөдөө аж ахуйн их сургууль аспирантураар дүүргэсэн.

    Одоогийн аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд усжуулалтын инженерээр ажиллаж байсан. Дарханы ХААИС-ын захиралаар 5 жил ажилласан.

    Хөдөө аж ахуйн яамны усалгаат газар тариалангийн секторт 2007- 2014 онд ажиллаж байгаад тэндээсээ тэтгэвэрт суусан. Одоогоор усны салбарын төслүүд дээр зөвлөхөөр ажиллаж байна.

    “Царгасны усалгааны горим норм, ус хэрэглээ” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

    Манай улсын эдийн засгийн өсөлттэй үеүд нь Усны аж ахуйн яамтай юм уу, эсвэл усны агентлагтай байх үетэй яв цав давхацдаг. Энэ бол тохиолдлын бус зүйл юм. Учир нь, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь усны салбар байдаг юм шүү. Шинээр байгуулагдах гэж байгаа агентлагийг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд байлгавал нэн оновчтой болно. Учир нь, өнөөдөр усны асуудлыг 11 яам, 26 төрийн байгууллагад хуваан, тарамдсан байдаг. Нэгдсэн удирдлагаар хангахын тулд Ерөнхий сайдын түвшинд ажиллах ёстой. Мөн Усны тухай хуульд усны үүсгэмэл нөөц гэсэн нэр томьёог оруулах ёстой. Хүний хүчээр бий болгох усны нөөцийг зохицуулах шаардлагатай гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, усны үүсгэмэл нөөц бий болгох хөшүүргийг хуульд оруулах шаардлагатай.

    Холбоо барих: Nomch_BR@yahoo.com

  • Батсайханы ТЭГШБАЯР- Дугуйн спортын мастер, дэлхийн аварга

    Монгол Улсын Дугуйн спортын анхны дэлхийн аварга, Ази тивийн мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Тэгшбаяр. Тэрээр 2016 онд 18 насандаа дэлхийн аварга болсон.
    Сүхбаатар аймгийн Шилийн богд уулын энгэрт төрж өссөн.

    Олимпын оноо цуглуулах тэмцээнүүд дуусч байгаа. Манай улс ранкаараа эхний 55-д бичигдэж байгаа. Эхний 50-д бичигдвэл нэг эрх олгодог. Тэгэхээр 2020 оны олимпод орох магадлал багасч байна.  Гэхдээ 2024 оны олимпод оролцох боломж бидэнд бий. Тиймээс том зорилгодоо хүрэхийн тулд өнөөдрөөс хичээж, бэлтгэл сургуулилтаа хийж байна. Тэрээр налуу тойрог замын дугуйн уралдаанаар мэргэшиж байгаа. Налуу замын уралдаанд дандаа улсынхаа нэр дээр тэмцээнд оролцдог. Мөн шулуун замын төрлөөр Украины багтай гэрээ хийж, лигеонероор тоглож байна.

    https://www.facebook.com/monster.tegshe

    Ярилцлага унших

  • Дэмчигийн Бараадууз- Говийг ойжуулагч баатар

    Ойн нэрт зүтгэлтэн, Байгаль орчны гавъяат ажилтан.

    Өмнөговь аймгийн Булган сумын 9га газрыг ойжуулж говьд Хангайг бий болгож ГОВИЙГ НОГООРУУЛСАН БААТАР. Монголын говь бол цөл биш бөгөөд ҮРЖИЛ ШИМТ БАЯНБҮРД гэдгийг үйл хэргээрээ баталж чадлаа. МОНГОЛЫН ГОВЬД Олон төрлийн мод, бут, ховор эмийн ургамалыг тариалж ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ОРГАНИК ХҮНСний бүс нутаг болгох боломжтой.

    Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэн Д.Бараадууз 1992 оноос “Ойн хишиг” төв нэртэйгээр мод үржүүлгийн газраа байгуулжээ. Өдгөө “Ойн хишиг” төв 6 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж буй. Улаанбаатар хот болон зүүн аймгуудад мод, суулгац бэлтгэн нийлүүлдэг төдийгүй Дундговь, Дорноговь аймгийн бүх сумдад мод тарьжээ. Ойн хишиг төвийн нийт тарьсан мод одоо 200 мянган ширхэгийг хол давжээ. Д.Бараадууз гуайн мод үржүүлгийн газар говийн мод сөөг болох хайлаас,улиас, бургас, сухай гэсэн 4 төрлийн модыг даганан тарьж ургуулдаг гэнэ.Унд ус хомсхон говь газар тэр их хэмжээний модыг арчлахад төдий хэмжээний усны эх үүсвэр шаардагдана. Говь нутагт хүндрэлтэй дээрх асуудлыг тэдний мод үржүүлгийн газар булгийн адаг бараадан байрлаж, ойролцоо нь гүний худаг өрөмдөж гаргаснаар шийджээ. Д.Бараадууз гуай 1992 оноос хойш тэтгэвэрийнхээ хөрөнгөөр мод үржүүлгийн газраа тордож иржээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд байгаль экологийн үйлсэд зарцуулсан түүний хөрөнгө оруулалт 60-70 сая төгрөгийг өлхөн давжээ.Түүнд “Говь гарден” ХХК-ны хамт олон худаг гаргаж өгөх, хашаа барих зэргээр туслалцаа үзүүлдэг гэх. Тэрбээр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Багабулаг гэх газар орны 8 га газрыг бойжуулж, үзсэн хүн хангай гэж андуурахаар болтол ургамалжуулжээ. Д.Бараадууз гуайн хөдөлмөр зүтгэлийг төр үнэлж 2012 онд Байгаль орчны гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнажээ. “Ойн хишиг” төв энэ онд шинээр 8 га газар хашаалж худаг гарган 10 мянган мод тарихаар ажиллаж байна. 

    Өмнөговь аймгийн төв орчмын 400 га газарт Солонгосын “Ногоон хэрэм” төслийн хэрэгжилтээр хоорондоо 5 км зайтай 4 зурвас ой байгуулжээ. Ногоон хэрэм, зурвас ойг байгуулснаар хаврын улиралд говийн нутгуудад дэгддэг шороон шуургаас аймгийн төвийг халхалдаг болжээ. Тэр байтугай Д.Бараадууз гавъяатын хэлж буйгаар, “Сүүлийн арваад жил Өмнөговийн нутагт ган гачиг тасраагүй. Гантай жилийн өвөл зуд болдог нь ном. Тэгтэл энэ зурвас ойг бойжуулснаар ойн тойргийн хүрээлэл дунд оршиж буй аймгийн төвийн орчим хур бороо тасрахаа байсан. Үүний гаргалгаа нь хайлаас модыг бөөнд нь тарьчихаар эргэн тойрондоо сэрүүн орчинг бий болгодог. Тэгэхээр дээгүүр яваа үүлэнд конденсац үүсгэж үүлэнд хуралдаж буй шингэнийг задалж хур болгодог байгаа юм. Шигүү тарьсан хайлаасан ойн систем үүлний чигийг татаж бороо хур оруулдаг шинжлэх ухааны үндэстэй, прагтик дээр батлагдсан технологи. Говь нутгийг цөлжилтөөс хамгаалах боломж байна. Хэрэв хамгаалах хүсэл байвал энэ мэт зурвас ойг олноор бойжуулахаас өөр замгүй. Сумдууд төсөвтөө үүнийг тусгаж, суулгаж ажил хэрэг болгох шаардлагатай байгаа юм. Аймгийн цаг уур орчны шинжилгээний газрын судалгааг харвал зурвас ой байгуулсан сумдад бороо хур элбэгтэй, ой тариагүй сумд гандуу зусдаг нь илэрхий харагддаг” хэмээв.

    Ярилцлага унших
    Видео үзэх

  • Хумжаагийн Балжинням- Алим нутагшуулагч, алимны аж ахуй эрхлэгч

    Алим нутагшуулагч, алимны аж ахуй эрхлэгч, “Алим” төслийг санаачилагч. Ховд аймаг, Булгам сумын “Жимсчдийн холбоо”-ны тэргүүнээр ажилладаг бөгөөд Монгол орон даяар алим жимс тариалах, дэлгэрүүлэх, цаашдаа Монгол орныг алим жимсээр хангах холын зорилготой ажиллаж байна.

    1960 онд төрсөн. Авто тээврийн инженер эдийн засагч мэргэжилтэй. 2011 оноос алим жимс тариалах ажилд эргэлт буцалтгүй орсон. 8 дахь жилдээ энэ чиглэлээр ажиллаж байна. 2016 онд “Булган голын алим” ХХК байгуулан захирлаар нь ажиллаж байна. Тус компани нь алимны төрлийн мод үржүүлэг, тариалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ямар нэгэн дэмжлэг олж чадаагүй бор зүрхээрээ явж байгаа учир үржүүлсэн модныхоо нэг хэсгийг худалдаалж, нэг хэсгийг тариалж, үйлдвэрлэлээ өргөтгөх бодлого барьж ажиллаж байна.
    Миний аав Булган сумын анхны ногоочдын нэг. Хүүхэд нас маань аавын ногооны талбай дээр өнгөрсөн болохоор бүр багаасаа л газартай харьцаж ирсэн нь энэ салбар руу ороход түлхэц болсон. Нөгөө талаар Увс аймгийн “Чацаргана хөтөлбөр”-тэй 2010 онд очиж танилцсан нь орон нутгийн онцлог, давуу талыг ашиглан хөгжиж болохыг харж мэдэрч авсан. Ингээд өөрийн сумын давуу байдлыг ашиглан алим тариалж, ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, хот чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг зогсоож болох юм байна гэсэн үүднээс “Алим” хөтөлбөр, төсөл боловсруулан УИХ, Засгийн газар, аймаг орон нутгаар  хөөцөлдөн ажиллаж байна. Өөрөө ч алим жимсний эдийн засгийн үр өгөөжийг тооцож үзсэнээр  төрийн ажлаа орхин, алим тариалах, үржүүлэх, шинээр сорт гаргах, БНХАУ-ын шилдэг сортын алим нутагшуулах чиглэлээр дагнан ажиллаж байна.

    Утас: 99430327. 94140327
    АЛИМ ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА http://creativemongolia.com/mongoldoo-alim-tarialya/

    Ярилцлага унших

    https://www.facebook.com/baljinnyam.khumjaa
    https://www.facebook.com/%D0%91%D1%83%D0%BB%D0%B3%D0%B0%D0%BD-%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD-%D0%B0%D0%BB%D0%B8%D0%BC-%D0%A5%D0%A5%D0%9A-1990572267924765/

  • Хавтгайн Намсрай- Онолын физикийн салбарт дэлхийд шинэ нээлт хийсэн эрдэмтэн

    Дэлхийн Академийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Англи улсын Кэмбридж хот дахь Шинжлэх ухааны мэдээллийн олон улсын институтийн шалгаруулалтаар XX зууны гарамгай эрдэмтнээр тодорсон. 1997 онд Монгол Улсын Төрийн соёрхол, 2009 онд Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн цол, 2012 онд Монгол Улсын Засгийн газрын шилдэг бүтээлийн шагнал хүртсэн. Харин тулгар төр байгуулагдсаны 2223 жил, их эзэн Чингэс хааны мэндэлсний 852 жил, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан алдар нэрээ дэлхийд дуурсгасан Хавтгайн Намсрайг Чингэс хааны одонгоор шагнасан.

    Академич Х.Намсрай шинжлэх ухааны салбараас Чингэс хааны одон авч байгаа анхны эрдэмтэн. Физикийн шинжлэх ухаантай хагас зуунаар холбогдсон тэрээр Завхан аймгийн Цагаанхайрхан сумынх. Малчин аав ээжийн хүү өдгөө хорьдугаар зууны гарамгай эрдэмтэн болжээ.

    Тэрээр 1968 онд Москвагийн их сургуулийг төгссөн. Сургуулиа төгссөнөөс хойш эрдэм шинжилгээний ажилд шамдан амьдралынхаа ихэнх цагийг судалгааны ажилд зориулжээ. Тэрээр ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онолыг боловсруулан квант физикийн онолд шинэ чиглэл гаргасан эрдэмтэн хүн. Эгэл бөөмс тодорхой – гэсэн уртаар илэрхийлэгддэг бүтэцтэй гэж үзсэнээр бичил буюу микро ертөнцийг зураглан бичдэг квант механик, квант орны онолд математик тооцооны хувьд тохиолддог хүндрэл бэрхшээлийг арилгах арга замыг нээсэн байна. Их эрдэмтэн Х.Намсрай энэхүү бүтээлээрээ орчин үеийн физикийн шинжлэх ухааны тэргүүний салбар болох бодисын бүтцийн квант орны онолоор физикийн цоо шинэ чиглэл гаргасан төдийгүй цэгэн бус үйлчлэлтэй эгэл бөөмсийн харилцан үйлчлэлийн онолыг боловсруулж, байгалийн гайхамшигтай физик тогтмолуудын нэг болох эгэл уртын тухай ухагдахууны бөөмийн хөдөлгөөнийг бичихэд хувь нэмрээ оруулжээ. Түүний бүтээл дэлхийн олон орны ном, сэтгүүлүүдэд хэвлэгдэж, эрдэм шинжилгээний ажлын гол үнэлгээ болсон ишлэлийн 6 гэсэн өндөр рейтинг авч байсан байна. Онолын физикийн салбарт “Намсрайн онол”, “Намсрайн дөхөлт”, “Намсрайн арга, схем”, “Намсрайн хязгаарлалт” гэсэн нэр томъёо гарсан нь түүний бүтээлийг дэлхийн мэргэжил нэгт эрдэмтэд, судлаачид хүлээн зөвшөөрч буйн илрэл юм.

    Тэрээр хөгжиж буй орны Дэлхийн Академийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Англи улсын Кэмбридж хот дахь Шинжлэх ухааны мэдээллийн олон улсын институтийн шалгаруулалтаар XX зууны гарамгай эрдэмтнээр тодорсон. Мөн онолын бүтээлүүдийг туурвихын зэрэгцээгээр эх орныхоо боловсрол мэдлэгийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж нийт 21 ном, сурах бичиг, гарын авлагыг хэвлүүлж олны хүртээл болгожээ.

    Математикийн салбарт Интеграл, дифференциал тоололд шинэ чиглэл гаргаж, интегралыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг боловсруулсан байна. Түүний эрдэм шинжилгээ, судалгаа, танин мэдэхүйн 120 гаруй бүтээл нь дэлхийн олон улсад хэвлэгджээ. Х.Намсрай судалгаа, шинжилгээний бүтээл хийхийн сацуу шавь нараа бэлтгэн залуу эрдэмтдийг сургаж буй эгэлгүй багш хүн. Тэрээр ОХУ-ын Дубна хотын Цөмийн шинжлэх ухааны нэгдсэн институт, АНУ-ын Сиракусын их сургууль, Английн Лондоны их сургууль, Швейцарь улсын Женев хот дахь Европын цөмийн шинжилгээний лаборатори, Герман улсын Хайдельберг,Гамбургийн их сургууль, Италийн Триест хот дахь Олон улсын онолын физикийн төв зэрэг газруудад ажиллаж байжээ.

    Х.Намсрайн гэргийг Ж.Цэрэндулам гэдэг. МУИС-ийг төгссөн. Эднийх хоёр охинтой. Том охин Нямцэрэн нь аавынхаа мэргэжлийн өвлөсөн эрдэмтэн. Москвагийн их сургуулийн физикийн ангийг мөн төгссөн. Бага охин Цэдэвсүрэн МУИС-ийг төгссөн, хэлний мэргэжилтэн. Эрдэмтэн аавын хоёр охин өдгөө Итали улсад ажиллаж амьдарч буй ажээ.

    Ярилцлага унших

  • Задийн Цэнгэлсайхан- Нэрт уран хатгамалч

    БӨХ ЦООХОР ОВОГТ ЗАДИЙН ЦЭНГЭЛСАЙХАН

    Монгол хатан ухааны үндэс болсон үйл урлах болон уран хатгамлын урлалыг сэргээн хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан нэрт уран хатгамалч, Монголын Уран Хатгамалчдыг Дэмжих “Эгнэшгүй санаа” төв НҮТББ-ын тэргүүн.

    З.Цэнгэлсайхан нь Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул, хүний их эмчийн мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Хүүхдийн эмнэлэгт их эмч, Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч, Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Дархан-Уул аймгийн ИТХТ-ийн  нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга, ЗДТГ-ын дарга зэрэг ажил албан тушаал эрхэлж байсан, Анагаах ухааны болон Төрийн удирдлагын магистр, Монголын Эмэгтэйчүүдийн Академийн академич, Монгол улсын уран хатгамалч цолтой. Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхий зөвлөлийн болон Удирдах зөвлөлийг гишүүний сонгуульт ажилтай.

    Тэр 1990 оноос эхлэн өөрийн сонирхол, авьяас дээрээ тулгуурлан Монгол үндэсний уран хатгамлын урлагийг хөгжүүлэх ажилд хүч хөдөлмөр, ур чадвар, оюун ухаанаа зориулан тууштай ажиллаж, зүү ороох болон загасан нуруу хатгах хатгамал, уламжлалт аргаар даалин урлах, зоос ширээний сүлжмэлийн урлалыг 3500 гаруй хүнд зааж сургаж, тэдгээрийн  уламжлалт урлах арга зүйг гүнзгийрүүлэн  судалж, шавь нартаа өвлүүлэн уламжлууж, урлах арга зүйн шинэ шийдлүүдийг нээж урлалдаа нэвтрүүлэх зэргээр олон жил тууштай ажилласны дүнд мартагдах шахсан Монгол хатгамлын урлалыг сэргээхэд онцгой хувь нэмрээ оруулсаар байна.

    Мөн зүү ороох оёдлоор чимэглэсэн орчин үеийн өргөн хэрэглээний 30 гаруй нэрийн бүтээгдэхүүний шинэ загвар зохион бүтээж 20 төрөлд нь Оюуны өмчийн патент авч, хэрэглээнд нэвтрүүлсэн байна. 

    Эдгээр загварууд, хийсэн бүтээлүүд нь олон үзэсгэлэн худалдаа, уралдаанаас шагнал хүртсэнээс заримыг нь дурдвал,

    ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

    2001 онд Япон улсад зохиогдсон “ Made in Mongolia” үзэсгэлэн худалдаанд оролцох эрх,
    2005 онд  НҮБ-аас зарласан Дэлхийн бичил бизнес эрхлэгчдийн шагнал хөтөлбөрийн уралдаанаас “Экспортлох боломж ихтэй бүтээгдэхүүн” номинацын Тэргүүн байрын шагнал,
    2010 онд Уран хатгамалчдын Улсын  уралдаанаас  Монгол Улсын уран хатгамалч цол,
    2011 онд Ардын урлагийн их наадмаас Хүрэл-Од медаль,
    2018 онд “Нүүдэлчин Монгол” Соёлын биет бус өвийн их наадмаас Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдэг, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлалч Батламж, “Хамгийн олон шавь сургасан Өвлөн уламжлалч ӨРГӨМЖЛӨЛ, Соёлын биет бус өвийн Их наадмын Алдаршуулах медаль тус тус хүртсэн байна.

    УРАН БҮТЭЭЛ, САНААЧИЛСАН АЖИЛ

    2005, 2010, 2018 онуудад өөрийн санаачлагаар БСШУЯ, бусад мэргэжлийн болон ТББ-уудтай хамтран Уран хатгамалчдын Улсын 1,2,3-р уралдаануудыг Дархан, Улаанбаатар хотуудад  амжилттай зохион байгуулж, уран хатгамлын урлалыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж, тус уралдаануудаас тэргүүн байранд шалгарсан 36 хүнд “МОНГОЛ УЛСЫН УРАН ХАТГАМАЛЧ” цол олгуулж урамшуулсны    дээр “Уран хатгамал нэртэй номыг 2005, 2013 онуудад, “Уран хатгамлын гайхамшиг” нэртэй уран хатгамлын талаарх цогц мэдээллийг багтаасан ном болон “Урлах эрдмээс суралцаарай” номыг 2016 онд тус тус хэвлүүлэн гаргаж олны хүртээл болгосон.

    Монгол бүсгүйн уран ухаанаар бүтээгдсэн уламжлалт соёлын өвүүдийн нэг болох Зүү ороох болон загасан нуруу хатгах хатгамлыг ЮНЕСКО-гийн дэлхийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад нэр дэвшүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, 2010 онд баримт бичгийг боловсруулан ЮНЕСКО-д хүргүүлсэн.

     Цаашид Монгол үндэсний уламжлалт уран хатгамлын урлагийг улам хөгжүүлэх, охид бүсгүйчүүддээ өвлүүлэн уламжлуулах, Уран хатгамлын дагнасан музей байгуулах, Монгол хатгамлаа ЮНЕСКО-д бүртгүүлэх, Монгол даалин урлалаар дэлхийн дээд амжилт тогтоож, Гиннесийн номд мөнхлөх, Монгол хатан ухааны үндэс болсон үйл урлах болон уран хатгамлын урлалын нийгмийн хөгжилд нөлөөлж буй эерэг нөлөөлөл, ач холбогдлыг цаашид лавшруулан судалж, бүх шатны сургалтын төлөвлөгөөнд тусгуулах зэрэг зорилго тавин ажиллаж байна.

    https://www.facebook.com/tseng…

    Ярилцлага унших

  • Ганбаатарын Ариунбаатар- Дэлхийн дуурийн шилдэг дуучин (Баритон)


    Дэлхийн дуурийн шилдэг дуучин (Баритон) 
    Монгол хүний хоолойны царааг дэлхийд таниулсан Монгол дуучин.

    Ганбаатарын Ариунбаатар (1988 оны 4 сарын 8-нд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн) нь Монголын дуучин. Баритон 2016 онд Чингис хаан одон хүртсэн. Монгол Улсын болон Буриад Улсын гавьяат жүжигчин.

    Ариунбаатар 3 хүүхэдтэй малчин айлын дунд хүү болон төрж, 2005 онд Зуунмод хотын Хүмүүн цогцолбор сургуулийг, 2010 онд Соёл Урлагийн Их Сургуулийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгсжээ.

    Тэрбээр Цагдаагийн “Сүлд” чуулга, Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын Мариинский театрт болон Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна. 

    Амжилт

    • 2011 онд М. И. Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны шилдэг баритон, Павел Лисицианы нэрэмжит тусгай шагнал
    • 2014 онд Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны тэргүүн байр
    • 2015 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин
    • 2017 онд Би-Би-Си Кардифф Дэлхийн шилдэг дуучин шалгаруулах уралдааны шилдэг дуучин (Россини, Верди, Чайковский болон Б. Шаравын “Монголын тал нутаг”-ийг дуулсан)
    • ИБНВУ-ын Уэльсийн нийслэл Кардифф хотноо хоёр жил тутамд дуурийн дуучдын дунд зохион байгуулдаг BBC Cardiff Singer of the World тэмцээний “The Song Prize” төрөлд Монгол Улсын гавьяат жүжигчин Г. Ариунбаатар Шотландын дуучин Катриона Морисоны хамтаар тэргүүлжээ.
      Тэрбээр, энэ тэмцээнд Шуберт, Чайковский, Форе болон Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Бямбасүрэнгийн Шаравын уран бүтээлийн дээжээс хүргэсэн байна. Манай дуучин “The Song Prize” төрөлд Америкийн Жон Чест, Шотландын Катриона Морисон, Украины Юрий Самойлов, Английн Луис Алдер нартай өрсөлджээ.
      Баритон хоолойтой МУГЖ Г. Ариунбаатар өмнө нь Москвад болсон М. Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны тэргүүн байр эзэлж байсан бол өнгөрсөн жил Москва хотноо болсон П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлснээр дэлхийн хэмжээний дуучин болохоо баталсан юм.
  • Эрдэнэхуягийн АРИУНБОЛД- Зураач, уран бичээч


    Зураач, уран бичээч

    Аргун хааны захидал, Абага хааны захидал, Абага хааны зарлиг бичиг, Хасан хааны захидал, Өлзийт хааны захидал, Гүег хааны захидал, Кебек хааны захидал, Хубилай хааны зарлиг, Чингисийн чулууны бичээс, Цогтын хадны бичиг-1, 2, Занабазарын Соёмбо бичгийн дурсгал зэрэг Монголын Их Хаадын захидал болон бусад томоохон бичиг соёлын дурсгалыг уран бичлэгийн цуврал бүтээл болгон туурвисан.

    Бичиг үсэг, өв соёлын өргөө байгуулах ажлыг санаачилан Сүхбаатар аймаг Дарьганга сумын ЕБС, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум, Сонгинохайрхан дүүргийн 124-р сургууль, Зөв амьдрах ухаан ТББ-д тус тус Бичиг соёлын өргөө байгуулаад байна.

    Мөн Улаан-Үдийн “Буриад соёл” төвд Бичиг соёлын өргөө байгуулахаар ажиллаж байна.

    БОЛОВСРОЛ, АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

    1984- 1994 он Сүхбаатар аймгийн 2-р 10 жил
    1994- 1998 он УБИС- Дүрслэх урлаг дизайны багш мэргэжлээр
    1998- 2000 он УБИС-ын ДУДТ-д Дизайны багш, магистрант
    2000- 2005 он Япон улсын Нийгата барилгын сургууль мэргэжил дээшлүүлсэн
    2006- 2012 он УБИС-д Урлаг судлалын докторант
    2010 оноос УЭДС-ийн АИДТ-ийн эрхлэгч
    2011 он УЭДС-ийн ахлах багш
    2014 оноос “ТИТЭМ-АРТ” академийн тэргүүн
    2017 оноос “АРИГУН-АРТ” галерейн захирал

    ҮЗЭСГЭЛЭН

    2001 он Япон Нийгата хот “Талын монгол” уран зургийн үзэсгэлэн
    2002 он Токио, Сайтама хотуудад уран зургийн үзэсгэлэн.
    2003 он Франц Парис хот “Их талын монгол” уран зургийн үзэсгэлэн
    2004 он Япон Фукаяа хот “Талын монгол” үзэсгэлэн
    2016 он “Ганга нуур” каллиграфийн үзэсгэлэн
    2018 оны 5 сарын 1-8. Бичиг соёлын өдрүүдийн хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор “Их хаадын захидал” үзэсгэлэн. Төрийн түүхийн музей.

    https://www.facebook.com/ariunbold.erdenekhuyag

  • Дурмагийн БАЛГАН- 11 дэх үеийн өв уламжлагч бий- биелээч

    Шаавай овогт Дурмагийн БАЛГАН

    МУСТА, бий- биелээч, 11 дэх үеийн өв уламжлагч. ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шилдэг 100 өв тээгчийн нэгээр шалгарсан. Монгол улсын говийн 3 аймагт Авьяас хөтөлбөрийн хүрээнд бий-биелгээний хичээл зааж бий-биелгээг олон түмэнд амжилттай таниулсан.

    Хольдог овогт Түвдэнгийн СЭТЭН

    Ардын авьяастан, Онц тээвэрч. 9 дэх үеийн өв тээгч. Хань Балганы хамт өөрийн үр хүүхдүүддээ бий-биелгээг заан сургасан. Тэдгээрийн дотроос хүү Гүрбазар, Ганзориг нар нь ардын язгуур урлагийн Алтай хамтлагт бий-биелээч, икэл хуурчаар ажилладаг.