Category: professional-advisors

  • Ч.Одсүрэн- Говийг 29 жил ойжуулсан эрхэм

    Өмнөговь аймагт 29 жил мод тариалж, говь нутгаа ойжуулж буй Ч.Одсүрэн 2019 оны Улсын аварга тариаланч боллоо. 

    Тэрээр 1991 онд Сэлэнгэ аймгийн ХАА-н техникумыг агротехникч мэргэжлээр дүүргэн аймгийнхаа Мод үржүүлгийн ойжуулалтын хэсэгт техникчээр ажлынхаа гарааг эхэлсэн байна. Өдгөө мод үржүүлгээс гадна газар тариалан эрхэлж өөрийнхөө тариалсан чацарганыг иргэдэд эцсийн бүтээгдэхүүн болгон хүргэхээр үйлдвэр байгуулаад байгаа юм. Хүүхэд байхаасаа аав Чисрэнгийн хамт газар тариалан эрхэлж говь нутгаа цөлжилтөөс хамгаалах ажилд сэтгэлээ зориулах болжээ. 

    Булган, Баяндалай, Номгон сумын услалтын системүүдийн тариалангийн талбайн хөрсийг элсний нүүдэл, шар шороон шуурганаас хамгаалахын тулд хайлаас, улиас, сухай, жигд, шар хуайс зэрэг хамгаалалтын болон гоёлын модоор ойн зурвастай болгосон байна. Мөн 40 га тариалангийн талбайг 100 хувь хамгаалах ойн зурвастай болгож аймгийн хэмжээний жилд шаардагдах суулгацны хэрэгцээг 100 хувь хангах үүднээс өөрийн мод үржүүлгийн талбайд жилд 40-50 мянган ширхэг тарьц суулгац бэлтгэж байна. Өөрийн санаачилгаар модны нүх ухагч төхөөрөмж, 1-2 настай суулгацыг ухаж гаргах чадалтай тоног төхөөрөмжийг хийж, ашиглаж байгаа нь хөдөлмөр хөнгөвчилсөн, ажлын бүтээмж үр дүнд шууд нөлөөлөхүйц оновчтой санал, шинэ бүтээл болж чадсан.

    Ойжуулалтын ажилд хөдөлмөр эрхлээгүй иргэдийг оролцуулан нийтийг хамарсан ажлыг зохион байгуулж давхардсан тоогоор 610 хүнд түр, 8 хүнд улирлын чанартай ажлын байрыг бий болгосон байна. Мөн үндсэн бордоо болох бууц, эрдэс бордоог нормын дагуу тогтмол хэрэглэхээс гадна био ялзмаг, шувууны сангас, адууны хомоол болон бусад төрлийн нэмэлт бордоонуудыг талбайдаа хэрэглэж ургамлын арчилгааг агротехнологийн дагуу хугацаанд нь хийж гүйцэтгэж, талбайн хог ургамлыг гар аргаар болон техникээр, шаардлагатай үед гербицидээр устган хог ургамал хортон шавжийн асуудлыг шийдвэрлэж байгаа юм.

  • Агиржавын ЭРБАР- Дулааны инженер

    Дулааны инженер, Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-ийн горимын инженер, Үндэсний ухамсар клубын тэргүүн, “Инженерүүдийн дуу хоолой” ТББ-ийн үүсгэн байгуулагчдын нэг. Инженерүүдийн дуу хоолой ТББ нь Австралид төгсөгч инженерүүд Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулахаар байгуулагдсан. 
    2018- 2021 онд Австрали улсын RMIT University-д “Гэр хорооллын сууцуудын дулааны алдагдлын бууруулах замаар халаалтын асуудлыг шийдвэрлэх, агаарын бохирдлыг бууруулах нь” сэдвээр магистрын зэрэг дүүргэсэн.

    Инженерүүдийн дуу хоолойг нийгэмд хүргэх, хойч залуу үеийн үндэсний ухамсарыг сэргээх зорилгоор ажилладаг.

    https://www.facebook.com/VoEngineers

    ҮНДЭСНИЙ УХАМСАР КЛУБЫН ТУХАЙ

    “Үндэсний ухамсар” клубын тухай товч танилцуулга

    “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ХК-ний 9-н залуу инженер нийлж  нийгэмд
    үйлчилдэг “Үндэсний ухамсар” клубыг байгуулсан.
    Клубын зорилго нь нийгэмд тодорхой хэмжээний эерэг уур амьсгалыг бий болгох,
    залуучууд хоорондоо санаа нийлж улс эх орныхоо хөгжилд тустай ажил хөдөлмөр
    хийх уриалан дуудах ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Үүний нэг жишээ бол одоо
    байгуулагдаад байгаа Ном кафе юм. Энэ нь хүүхэд залуучуудын чөлөөт цагийг үр
    бүтээлтэй өнгөрүүлэх, мэдлэгээ өргөжүүлэхэд туслах зорилготой юм.
    Манай  кафе нь номны ач холбогдол, хүний амьдралд гүйцэтгэх үүргийг хүүхэд
    залуучуудад таниулах, түүнчилэн Монголын болон дэлхийн шилдэг уран
    зохиолууд, сэтгүүлүүд, өдөр тутамын сонинг үнэгүй унших,  кафены байрандаа
    шинэ номны нээлт хийх, сонирхолтой сэдвээр илтгэл тавих  боломжийг
    үйлчилүүлэгчиддээ олгоно.
    Ном кафе  нь UBS телевизийн “Номын ертөнц”  нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг ба  7 хоногийн бямба гариг бүр номын хэлэлцүүлэг хийж байна.  Эхний хэлэлцүүлэгийг И.Саньцарын зохиол “Тооноор тольдогч сүүлт од” хэмээх адал явдалт, түүхэн романаар хийж, амжилттай болж өнгөрлөө.
    Номын хэлэлцүүлэгийн тухай мэдээлэл, дараагийн номын хэлэлцүүлэг хийх номын нэрийг долоо хоног бүрийн ням гаригт UBS телевизийн “Номын ертөнц”  нэвтрүүлэгээр танилцуулах болно.  Ирэх хэлэлцүүлэгийг алдарт зохиолч Жек Лондонийн зохиол дэлхийн сонгодогуудын нэг  “Саран хөндий” романаар хийнэ.

    а/ “Үндэсний ухамсар” клубын зорилго:
    Хувь хүний  болоод нийгмийн хөгжлийн  оновчтой, зөв замыг байнга эрэлхийлж, эх орныхоо ирээдүйн сайн сайхан,  хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй, зөв сэтгэл, зөв ухамсартай иргэдийг нэгтгэж, ард түмний үндэсний ухамсарыг идэвхижүүлэн  Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлнэ.

    б/  “Үндэсний ухамсар” клубын  явуулах үйл ажиллагааны чиглэл

    Монголынхоо ард түмэнд эх оронч, үндэсний үзэл, үндэсний ухамсарыг ойлгуулж төлөвшүүлэх, Монгол хүмүүс бие биенээ харилцан хүндэлдэг харилцаа, найрсаг дулаан уур амьсгалыг  бий болгох,
    Өөрийн клубынхээ байранд сургалт, уулзалт зохион байгуулах, ухуулга хийх, харилцан суралцах  замаар гэр бүл, нийгмийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарласан  оюунлаг,  төлөвшсөн иргэдийг  бий болгоход хувь нэмэр оруулах.
    Нийгмийн аль ч давхаргын иргэн чөлөөтэй санал бодлоо илэрхийлэх, унших, суралцах, илтгэх, тайлагнах нөхцөлийг клуб тодорхой хэмжээгээр хангаж байх.
    Эх орныхоо хөгжил, ирээдүйн төлөө зүрх сэтгэл цохилон явдаг, дэлхийн олон улс оронд сурч, ажиллаж байгаа монгол залуустай  харилцаа холбоотой байж харилцан суралцах, тэдний дуу хоолой, санал бодлыг клубээрээ дамжуулан сурталчилах, төрөөс явуулж буй бодлогод тусгах, холбох гүүр болох.
    Мөн тэдэнд үндэсний үзлийг сурталчилсан ном, сонин хэвлэн хүргэх, эх орондоо  болж буй сайн сайхан үйл ажиллагаа, арга хэмжээ, бүтээн байгуулалтын талаар эерэг мэдээлэл өгөх талаар ажил зохион байгуулах
    Зорилго нэгт төрийн бус, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг байгуулагуудтай хамтран ажиллах, санал солилцох,  харилцан суралцах.
    Нийгмийн, олон нийтийн клуб,  байгууллагаар дамжуулан жирийн иргэн төрд хяналт тавьдаг, төрөөс хуулийн хүрээнд хүссэн мэдээллээ авдаг, өөрийнхөө санал бодлыг чөлөөтэй илэрхийлдэг,  дуу хоолойг хүргэдэг  ардчилсан нийгмийн сонгодог хэв загвар /Төрийн бус байгууллагын засаглал/-ыг  Монголдоо хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд клубын зүгээс хувь нэмрээ оруулах.
    Үндэсний үзэл, ухамсарыг  сурталчилсан олон нийтийн арга хэмжээг  клубын зүгээс хөхүүлэн дэмжих, дээрх зорилгоор уралдаан, тэмцээн, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах.
    Хүн бүр Монгол улсынхаа түүхийг, Тусгаар тогтнолын үнэ цэнийг  мэддэг болох, Үндэсний баялаг болох  соёл, зан заншил, уламжлал, байгаль газар дэлхийгээ хайрлан хамгаалж, хойч үедээ залгамжилан үлдээх үзэл санааг дэлгэрүүлэх талаар ухуулга сурталчилгаа, танин мэдэхүйн сургалт, уулзалт зохион байуулах.

    Хэрэв Монгол улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдалд ямар нэг хэмжээгээр хохирол учруулж болзошгүй үйлдэл, арга хэмжээ, үйл ажиллагаа илэрвэл клубын гишүүд нэгэн дуугаар эсэргүүцлээ илэрхийлэх, сайн дурын иргэдийн судалгааны баг бүрдүүлж, судалгаа шинжилгээний дүнд үндэслэн уг үйлдэлийг таслан зогсоох талаар шийдвэртэй арга хэмжээ  зохион байгуулах, төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах.

    в/ Клубын  гишүүдийн баримтлах зарчим:
    Цаг баримталдаг, түүний үнэ цэнийг үнэлдэг байна.
    Олонхийн эрх ашгийг хувийн ашиг сонирхолоос ямагт дээгүүр тавьдаг байх.
    Гэр бүл, нийгэм, хойч үеийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарладаг байх,
    Хэлсэн үг,  эрхэлж буй ажилдаа хариуцлагатай ханддаг байх.
    Өөрийгөө болоод бусдыг хөгжүүлэх, боловсруулах, төгөлдөржүүлэхэд хичээнгүйлэн суралцдаг, түүнд идэвхийлэн оролцдог байх.
    Бусдын эрх чөлөө, эрхийг хүндэлдэг байх.
    Бусдын хөдөлмөрт хүндэтгэлтэй ханддаг, түүнийг үнэлдэг байх.
    Клубын гишүүд өөр хоорондоо итгэлцэж, бие биенээ харилцан хүндлэнэ.
    Идэвхи санаачлагатай байна.
    Тохиролцоондоо үнэнч байна.
    Клубээс зохион байгуулж буй ажилд өөрийн зүгээс  бүхий л боломжоо дайчилан оролцоно.

     Клубыг санаачлагчид:     А.Эрбар /УБДС ХК-ний Горимын инженер/  
                                                                              Б.Оргил /УБДС ХК-ний Хэмжүүрийн инженер/
                                                                         А.Бүрэнболд /УБДС ХК-ний Тохируулгын инженер/
    М.Ууганбаяр /УБДС ХК-ний Тохируулгын инженер/
                                                         Б.Энхбаяр /УБДС ХК-ний Баланс, тооцооны инженер/
                                                               Э.Батмөнх /УБДС ХК-ний Хэрэглэгчийн хэлтэсийн дарга/
                                                            Д.Баяртогтох/УБДС ХК-ний Тооцоо, тохируулгын инженер/
                                                       Ц.Эрдэнэбулган /УБДС ХК-ний Ашиглалтын албаны инженер/
                                     Ж.Пүрэвжамц /УБДС ХК-ний Борлуулалт, ашиглалт хариуцсан инженер/    
                                                        
                                                                                   
    “Үндэсний ухамсар” клубыг дараах   зорилго дор нэгдсэн залуучууд байгуулав.

    Монгол орноо өөрчлөхийг, хөгжүүлэхийг  чин сэтгэлээсээ хүсдэг.
    Монголынхоо ард түмэнд эх оронч, үндэсний үзэл, үндэсний ухамсарыг жинхэнэ утгаар нь ойлгуулж төлөвшүүлэх.
    Амьдралдаа зорилгогүй эсвэл зорилго тавьсан ч түүндээ яаж хүрэх аргаа олохгүй байгаа залуучуудаа итгэл үнэмшил, урам хайрлан өмнөө тавьсан зорилготой байж,  түүнийхээ  төлөө зогсолтгүй урагш тэмүүлж явах  эрч хүч  өгөх, амжилтанд хүрэх арга замаа нээж олоход нь туслах, дэмжих, зөвлөгөө өгөх.
    Аль ч салбарын, ямар  боловсролтойгоос үл харгалзан нийтлэг эрмэлзэх зүйл болох “зөв сэтгэл”,” зөв ухамсар”,  улс нийгмийнхээ хөгжилд хувь нэмэр оруулах нэгэн ижил хүсэл тэмүүлэлтэй монгол ах дүү нараа нэгтгэх
    Гадаад хүнийг сохор доглонгоор аялдан дагах бус Монгол хүмүүс бие биенээ харилцан  хайрлан хүндэлдэг болох, монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх талаар бүхийл арга хэмжээг авах.
    Бие биеэ дэмждэг, хэлсэн үг авсан ажилдаа хариуцлагатай ханддаг, хүн бүр хувь нэмэрээ оруулдаг хамт олонг бүрдүүлснээр бид улам хүчтэй болж, ийм хамт олны нэг гишүүн байснаар бидний амьдрал илүү баталгаатай болно.
    Хүн бүр Монгол улсынхаа түүхийг, Тусгаар тогтнолын үнэ цэнийг  мэддэг болох, Үндэсний баялаг болох  соёл, зан заншил, уламжлал, байгаль газар дэлхийгээ хайрлан хамгаалж, хойч үедээ залгамжилан үлдээх ухамсарыг иргэн бүрт төлөвшүүлэхийн тулд бид чадах бүхнээ хийнэ.

    “Үндэсний ухамсар” клубын  явуулах үйл ажиллагааны чиглэл
    Өөрийн клубынхээ байранд сургалт, уулзалт зохион байгуулах, ухуулга хийх, харилцан суралцах  замаар гэр бүл, нийгмийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарласан  оюунлаг,  төлөвшсөн иргэдийг  олноор төрүүлэх
    Нийгмийн, олон нийтийн клуб,  байгууллагаар дамжуулан жирийн иргэн төрд хяналт тавьдаг, төрөөс хуулийн хүрээнд хүссэн мэдээллээ авдаг, өөрийнхөө санал бодлыг чөлөөтэй илэрхийлдэг,  дуу хоолойг хүргэдэг  ардчилсан нийгмийн сонгодог хэв загвар /Төрийн бус байгууллагын засаглал/-ыг  Монголдоо хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд клубын зүгээс хувь нэмрээ оруулах.
    Дэлхийн олон улс оронд чадалтай, боловсролтой монгол залуус сурч, ажиллаж байна. Эх орныхоо хөгжил, ирээдүйн төлөө зүрх сэтгэл цохилон явдаг эдгээр залуустай харилцаа холбоотой байж харилцан суралцах, тэдний дуу хоолой, санал бодлыг клубээрээ дамжуулан сурталчилах, төрөөс явуулж буй бодлогод оруулах, холбох гүүр болох.
    Зорилго нэгт төрийн бус, нийгмийн сайн сайхны төлөөх байгуулагуудтай хамтран ажиллах, санал солилцох,  харилцан суралцах.
    Нийгмийн ямар ч давхаргын иргэн чөлөөтэй санал бодлоо илэрхийлэх, унших, суралцах, илтгэх, тайлагнах нөхцөлийг клуб тодорхой хэмжээгээр хангаж байх.
    Үндэсний үзэл, ухамсарыг  сурталчилсан олон нийтийн арга хэмжээг  клубын зүгээс хөхүүлэн дэмжих, дээрх зорилгоор уралдаан, тэмцээн зохион байгуулах.
    Гадаадад сурч, ажиллаж,  амьдарч буй монголчууддаа үндэсний үзлийг сурталчилсан ном, сонин хэвлэн хүргэх, Монгол улсад болж буй сайн сайхан үйл ажиллагаа, арга хэмжээ, бүтээн байгуулалтын талаар эерэг мэдээлэл өгөх талаар ажил зохион байгуулах
    Хэрэв Монгол улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдалд ямар нэг хэмжээгээр хохирол учруулж болзошгүй үйлдэл, арга хэмжээ, үйл ажиллагаа илэрбэл клубын гишүүд нэгэн дуугаар эсэргүүцлээ илэрхийлэх, сайн дурын иргэдийн судалгааны баг бүрдүүлж, судалгаан шинжилгээний дүнд үндэслэн уг үйлдэлийг таслан зогсоох талаар шийдвэртэй арга хэмжээ  зохион байгуулах.
    Монголынхоо ард түмэнд эх оронч, үндэсний үзэл, үндэсний ухамсарыг жинхэнэ утгаар нь ойлгуулж төлөвшүүлэх.
    Хүн бүр Монгол улсынхаа түүхийг, Тусгаар тогтнолын үнэ цэнийг  мэддэг болох, Үндэсний баялаг болох  соёл, зан заншил, уламжлал, байгаль газар дэлхийгээ хайрлан хамгаалж, хойч үедээ залгамжилан үлдээх ухамсарыг иргэн бүрт төлөвшүүлэхийн тулд бид чадах бүхнээ хийнэ.

    Олонхийн эрх ашгийг хувийн ашиг сонирхолоос дээгүүр тавих ухамсар, хүн өөрөө өөрийгөө хөгжүүлэх, төгөлдөржүүлэх, боловсруулах, шударга хичээнгүй хөдөлмөрийг амьдралын  чиг шугамаа болгох  сэтгэлгээг  иргэдэд төлөвшүүлэх замаар  улс эх орныхоо хөгжил дэвшилийг  хурдасгах, Монгол хүмүүс бие биенээ харилцан хүндэлдэг харилцаа, найрсаг дулаан уур амьсгалыг  бий болгох,  Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх нь манай клубын зорилго юм.
         
    Улс орны хөгжил нь ард түмний үзэл бодол хийгээд үйл хөдлөлийн тусгал юм. Ард түмэн, хүн нэг бүрийн  чанраар улс орны хөгжил тодорхойлогдоно.
           Иймээс эх оронч сэтгэл, хүнч тусч үзэл санааг тэтгэж, хүн өөрөө өөрийгөө хөгжүүлэх, төгөлдөржүүлэх, боловсруулах, шударга хичээнгүй хөдөлмөрлөх  сэтгэлгээг  хөхүүлэн дэмжиж, туслан зоригжуулах нь манай клубын зорилго юм.
       
    Олонхийн эрх ашгийг хувийн ашиг сонирхолоос дээгүүр тавих ухамсар, хүн өөрөө өөрийгөө хөгжүүлэх, төгөлдөржүүлэх, боловсруулах, өөрийн гэсэн амдьралын зорилго, үзэл бодолтой байх,  шударга хичээнгүй хөдөлмөрийг амьдралын  чиг шугамаа болгосон  сэтгэлгээг  иргэдэд төлөвшүүлэх, Монгол хүмүүс бие биенээ харилцан хүндэлдэг харилцаа, найрсаг дулаан уур амьсгалыг  бий болгох,  Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх нь манай клубын зорилго юм.
            Ард түмний, хүн бүрийн аж амьдралын байр байдал хийгээд чанар үндэсээрээ өөрчдөгдөөд эхэлвэл нийгэм саадгүй хөгжиж эхэлнэ.
    Залхуурал, өмнөө тавьсан зорилгогүй байх, зугаа цэнгэлийг ажил,  хичээлээс дээгүүр тавих, бусдын хөдөлмөрийг үл хүндлэх, тохиролцоондоо үнэнч биш байх, амин хувиа хичээх үзэл бодол  нь эцэстээ хувь хүнийг төдийгүй, улс орныг  уналт, доройтолд хүргэдгийг  ард түмэндээ  ухуулах, ойлгуулах нь манай клубын үйл ажиллагааны бас  нэг зорилго мөн.

  • Авирмэдийн БАЛДАНДОРЖ- Жилхэрийн удмын 9 дэх үеийн туульч

    Урианхай туульч А.Балдандорж нь Жилхэрийн удмын 9 дэх үеийн туульч бөгөөд тууль хайлах уламжлалыг өөрийн аав, Төрийн соёрхолт туульч Б.Авирмэдээс өвлөн авчээ.

    А.Балдандорж нь 1996 онд Бүх Ард Түмний Урлагийн Их Наадмын алтан медаль, 1998 онд “Төв Азийн туульч” өргөмжлөл, 2001 онд Ховд аймгийн хүндэт иргэн, 2001онд “Бүх ард түмний урлагийн их наадам”-ын хос алтан медаль, 2002 онд Тэргүүний ардын авьяастан, 2003 онд ОХУ-ын Тува улсад болсон Азийн оюутан залуучуудын их наадмаас Тэргүүн шагнал, 2004 онд Тэргүүний ардын авьяастан, 2007 онд “Алтайн Урианхайн 3-р их наадам”-ын хос алтан медаль, 2010 онд “Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр төвшинд эзэмшсэн Монголын билиг авьяастан”, 2012 онд Соёлын тэргүүний ажилтан, 2011 онд Бүх ард түмний урлагийн их наадмаас “Алтан од” шагнал, 2012 онд “Монгол туульчдын урын сан” Улсын үзлэгийн тэргүүн байр, 2013 онд “Төв Азийн тууль – 2013” их наадмын “Алтан гэрэгэ” шагнал, 2015 оны Шилдэг уран бүтээлч шалгаруулах номинацад шилдэг өвлөн уламжлагчаар шалгарч “Мөнгөн мод” шагнал, 2015 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж байсан манай улсын шилдэг ардын авьяастан, өвлөн уламжлагч билээ.

    Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн Үндэсний жагсаалт”-д орсон 102 өвлөн уламжлагчийн нэг юм. 

    2019 оны “Шилдэг өвлөн уламжлагч”

  • Бадарчийн АЮУРЗАНА- Усны инженер

    Усны инженер, доктор, ШУТИС-ийн багш, Ус ба хүрээлэх орчны инженерчлэл, судалгааны олон улсын холбооны гишүүн

    2007 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 5-р сургууль

    2011 онд ШУТИС, Усны нөөц, экологийн мэргэжлээр техникийн ухааны бакалавр зэрэг

    2012 онд ШУТИС, Усны барилга байгууламж мэргэжлээр барилгын инженерийн бакалавр зэрэг

    2013 онд ШУТИС, Усны барилга байгууламж мэргэжлээр барилгын инженерийн магистрын зэрэг

    2017 онд Япон улс, Нагаокагийн Технологийн Их Сургууль, Усны инженерийн чиглэлээр инженерийн ухааны докторын зэрэг

    2019 оноос Австри улс, Венийн Технологийн Их Сургууль, докторын дараах судалгаа;

    2019 он Монголын залуу эрдэмтдийн холбооны Шилдэг залуу эрдэмтэн

    2021 онд “Тооцоолон бодох шингэний динамик” сүлжээний больцманы арга номоо хэвлүүлсэн.

    “ТООЦООЛОН БОЛОХ ШИНГЭНИЙ ДИНАМИК” БҮТЭЭЛИЙН ТУХАЙ

    Сүүлийн 5 жилийн судалгааны үр дүнд үндэслэн бичсэн энэхүү ном нь шингэний динамик, хэрэглээний математик, физикийн нарийн бөгөөд ахисан түвшний агуулгатай болно. Дараах онцлог чанарууд энэхүү номд бий. Үүнд:
    1. Шингэний динамикийн ахисан түвшний анхны монгол ном
    2. Тооцоолон бодох орчин үеийн аргын тухай дэлгэрэнгүй тусгасан
    3. Номын эхийг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулсан
    4. Нэр томьёо англи оруулгатай учир цаашид түлхүүр үг болгон хэрэглэж хайлт хийх боломжтой
    5. Математик бичиглэл, боловсруулалт олон улсын математикийн хэлээр хийгдсэн
    6. Жишээ бодлогууд нь нарийн тайлбартай бөгөөд үр дүнг youtube бичлэгнээс үзэж болно.
    7. Тооцолон бодох аргыг програмчлалын хэл ашиглан боловсруулах заримдаг потенциал кодууд, тайлбарын хамт орсон
    8. Зэрэгцээ (Parallel) тооцооллын тухай тусгагдсан
    9. Индексийн тольтой (яг барууны ном шиг)
    10. Эшлэл, зүүлт академик түвшинд хийгдсэн
    11. Хавсралтад шууд ажиллах фортран 77 эх кодуудыг өгсөн.

  • Батхуягын МӨНГӨНТУУЛ- Олон улсын шатрын их мастер

    Шатрын их мастер, Монгол улсын гавъяат тамирчин. Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн.

    1987 оны 10 сарын 8-нд төрсөн

     ФИДЕ-гийн “Олон улсын эмэгтэй их мастер” цолыг Монгол улсаас анхлан хүртсэн (2003) тамирчин юм.

    2000 оноос ОХУ-ын Москва хотод бэлтгэл сургуулилтаа хийж буй. 2009 оны 4 сарын байдлаар дэлхийд чансаагаараа 2440 оноотой 43-т бичигддэг.

    Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальтай (2001, 2005)

    • 2000 онд анх Монголын шигшээ багт багтан, Дэлхийн шатрын олимпиадын 2-р ширээнд тоглож, 14 өргөөс 9 оноо авсан. Уг олимпиадад хожим дэлхийн аварга болсон ОХУ-ын шатарчин Александра Костенюкийг хожиж байв. Тэр олимпиадын үеэр “Олон улсын мастер” цол хүртсэн байна.
    • 2002 онд мөн 2-р ширээнд тоглосон. 13 өргөөс 8.5 оноо авч, “Олон улсын их мастер” цолны 1 балл авсан.
    • 2004 онд анх удаа 1-р ширээнд сууж, багаа тэргүүлэн тоглов. 10 өргөөс 7 оноо авчээ.
    • 2006 онд 1-р ширээнд тоглон, 6.5 оноо авсан байна.
    • 2008 онд 1-р ширээнд тоглон, 10 өргөөс 7 оноо авсан амжилтаар ширээндээ 7-р байрт орсон.

    https://www.facebook.com/mongontuul

  • Жадамбаагийн НАРАНТУНГАЛАГ- Холимог тулааны урлагийн дэлхийн аварга

    Холимог тулааны “One Championship”, “Legend FC” холбооны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, “Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг

    1975 оны арванхоёрдугаар сарын 16-нд Булган аймгийн Бугат суманд төрсөн. Биеийн жин 70 кг, биеийн өндөр 1 метр 73 см. Эхнэр, хоёр охин, нэг хүүгийн хамт амьдардаг.

    Багадаа кикбокс, жүдо, жиү-жицү, бокс зэрэг спортын олон төрлөөр хичээллэдэг байсан. Гэхдээ аль нь ч түүний сэтгэлийг холимог тулааны спорт шиг татаж чадаагүй гэдэг.
    Ж.Нарантунгалагийн олон жилийн нөр их хөдөлмөрийг төр үнэлж, гавьяат тамирчин цолоор энэ жил шагнасан. Тэрээр ийнхүү Монголын тулааны спортын түүхэн дэх хамгийн анхны гавьяат цолтон болсон юм.

    2003 онд болсон холимог тулааны “Mongolia fighting” тэмцээний 93 кг-д аваргалж, амжилтын салхиа хагалснаар энэ спортод эргэлт буцалтгүйгээр хөл тавьжээ.

    Олон хүний хараанд өртөж, ирээдүйд юм дуулгахаа харуулж эхэлсэн түүнийг дараа жил нь Японы нэгэн дасгалжуулагч “К-1”-д тулалдахыг урьснаар тулааны урлаг дахь их амжилтынх нь үүдийг нээсэн. Тэрээр “К-1” холбооны анхны тулаанаа аварга асан А.Клаустай хийхдээ өдгөө “Чингисийн цавчилт” хэмээн алдаршсан өшиглөлтөө хийсэн. Тэр тулааныг үзэж байсан нэгэн хүн Д.Дагвадорж аваргаас “Би өмнө нь ийм өшиглөлт ер үзээгүй. Ямар нэртэй өшиглөлт вэ. Монгол өшиглөлт үү” хэмээн гайхан асуухад нь аварга маань “Тийм ээ. Монгол өшиглөлт. Чингисийн цавчилт” хэмээн хариулсан гэдэг. Тэр үеэс эл хоч эцэн эхийнх нь өгсөн нэрнээс дутахааргүй дуудагдсаар өдий хүрсэн. Японы “Sony” корпораци түүний “Чингисийн цавчилт” цохилтыг нэгэн тоглоомондоо оруулсан байдаг.

    Ж.Нарантунгалаг гавьяат хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Чингисийн цавчилт” хэмээн дуудуулж, хүндлэгдэх сайхан байдаг ч Чингис хааны маань нэр хүнддэх вий гэж битүүхэн эмээж явдаг. Тиймээс багынхаа Тунгаа нэрээрээ л дуудуулж, дэвжээнд гардаг” хэмээн өгүүлсэн.

    “К-1” 2010 онд татан буугдсанаас болж өөр холбоонд хүч сорихоос өөр аргагүй болов. Улмаар “Legend FC” холбоонд хөл тавьсан юм. Ж.Нарантунгалаг шилдэг гэдгээ баталж, хоёрхон сарын дараа Адриан Пэнийг “цавчиж”, дэлхийн аварга боллоо.

    “Legend FC” холбооны аварга цолоо хамгаалах тулаанаа 2013 онд Японы К.Андотой хийхдээ хөлөө хугалж, аваргын бүсээ алдсан юм. Хөлөө хугалан, шагайгаа мулталж, шөрмөсөө сунгасан түүнд зарим эмч “Дахин тулаан хийх боломжгүй” гэж хэлсэн гэдэг. Бүр зарим найз нь эдгэснийхээ дараа юу хийхээ төлөвлө гээд ажлын санал хүртэл тавьж байсан гэнэ лээ. Саад бэрхшээл, бэртэл гэмтэл ч түүнийг өмнөө сөхрүүлж чадаагүй. Тэрээр жил гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэсний эцэст эдгэрсэн юм.
    Дэлхийд чансаагаараа гуравт эрэмбэлэгдэж буй “One Championship” холбоонд 2014 оны тавдугаар сараас хойш тулалдаж байна. Тэрээр Японы Коши Ойшийг ялж, дэлхийн аварга болсон юм.

    https://www.facebook.com/Narantungalag-Jadamba-158537387564365/

  • Бат-Эрдэнийн Ууганцэцэг- Сэтгэл судлаач

    Сэтгэл судлаач, Сэтгэл судлалын үндэсний төвийн захирал.
    МУИС-НШУС-д 2000- 2004 онд сэтгэл судлалын бакалавр, 2005-2006 онд сэтгэл судлалын магистрын зэрэг хамгаалсан. 2006 оноос хойш олон нийтэд сэтгэл зүйн үйлчилгээг хүргэх чиглэлээр ажиллаж байгаа. ЭМШУИС, Шихихутуг ХДЗ багш, LAMP олон улсын судалгаанд багийн ахлагч, ДОХ-эрүүл мэндийн асуудлаар үндэсний сургагч багш зэрэг ажлуудыг гүйцэтгэж байсан. 

    “Та өөрийгөө мартуузай” ном, “Би ертөнц” эссэ эмхтгэлийг эрхлэн гаргасан. “Сэтгэл судлаачийн 101 хариулт”, “Сэтгэл зүйн фитнесс”, “Олон нийтэд тулгуурласан нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг” номуудыг хамтран бичсэн. 

    Судалгааны ажил: Монгол хүний сэтгэл зүйн өвөрмөц онцлог судалгааны ажил,
    Хүүхдийн нийгэм сэтгэл зүйн хөгжил,
    Байгууллагын сэтгэл зүйн удирдлага, бүтээмж,
    Туршлага: Насанд хүрэгчдийн үсэг бичгийн түвшин судалгааны дэд төслийн багийн ахлагч UNESCO.

    Сэтгэл судлалын үндэсний төв нь сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг төвүүдийн анхдагч байгууллагуудын нэг бөгөөд эрүүл мэнд, нийгэм, бизнесийн салбарт сэтгэл судлалын мэдлэгийг хэрэглээ болгохоор ажиллаж байна.

    https://www.facebook.com/profi…

  • Д.Өлзийсайхан- Үе дамжсан Монгол гутал урлаач

    Архангай аймгийн Д.Өлзийсайхан 25 жилиийн 1,000 гаруй Монгол гутал урласан бүсгүй.

    32 угалзтай Монгол гутал урладаг.

    Холбоо барих: Монголын уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” төв
    99038896

    Нэмэлт мэдээлэл: Монгол гос монгол гутлын урлан: 
    https://www.facebook.com/mongolgutalgos/

  • Гүррагчаагийн ЛХАГВАА- Хүнс судлал

    Техникийн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улсын зөвлөх инженер
    Монголын Инженерийн ухааны үндэсний академи, Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн.

    Архангай аймгийн Цахир сумын нутаг Хойд Тэрхийн Дээд Сэрвэнд төрсөн. 1955-1965 онд Архангай аймгийн Цахир, Тариат сумын бага, дунд сургууль, 1970 онд Украин улсын Одесса хотын Ломоносовын нэрэмжит Технологийн дээд сургууль төгссөн. 1980 онд Герман улсын Дрезден хотын Техникийн их сургуульд техникийн ухааны доктор (Ph.D.), 1998 онд Монгол улсын Техникийн их сургуульд техникийн шинжлэх ухааны доктор (D. Sc.)-ын зэрэг хамгаалсан. 2007 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор цол хүртсэн.

    Хүнсний үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллага, яам зэрэг газарт инженер, мөн дипломат алба хашиж, 1990-1992 онд Монгол улсын Хүнсний үйлдвэрийн нэгтгэлийн ерөнхий захирал, 1992-2002 онд “Хүнсний үйлдвэр” компаний ерөнхий захирал, 2002 оноос Шинжлэх ухаан, технологийн их сургуульд профессороор ажилласан.

    “Хүн ам, хүнс тэжээл”, “Хүнс тэжээл”,  “Мөнхрөхүй ухаан”, “Хүн төрөлхтний энергийн хууль”, “Хүн, хүний хөгжлийн шинэ үзэл баримтлал”, “Билгүүн ухааны толь”, “Карма. Учир шалтгаан, үйл үрийн ном 1-4 боть” зэрэг шинжлэх ухааны ном, “Хайрын ханасан уусмал”, “Хөтөлгөө морьтой эцэг”, “Газрын амьсгал”, “Цэцэг тоссон бүсгүй”, “Мөнхийн цагаан уул” зэрэг яруу найргийн  ном, “Эх үрсийн дуулал”, “Дүүриймаа” зэрэг уран сайхны нийтлэлийн ном хэвлүүлж, 100 орчим эрдэм судлалын хийгээд асуудал дэвшүүлсэн өгүүлэл нийтлүүлсэн.

     “Хүнсний шингэн уургийг биотехнологийн аргаар холбож хатуу биед шилжүүлэх биотехнологийн арга”-ыг  олж  Герман улсын патент,  “Монголын уламжлалт хоолзүйн судалгаа хүн төрөлхтний эдүгээ ба ирээдүйд холбогдох нь” /1997/ бүтээлээр  Монгол улсын зохиогчийн гэрчилгээ, “Эсийн түвшинд хүрч үйлчлэх эрчим зохицуулалтын арга” /2000/, “Хүний эмчилгээний загварчлал” /2003/, мөн хамтын бүтээл болох “Чихрийн шижин өвчний эмчилгээний үеийн хооллолт” бүтээлүүдээр  Монгол улсын патентийн эрх эзэмшдэг.

    Хүн, хүний хөгжлийн онолын шинэ баримтлал, Хүний ангилалзүй, Хүний ерөнхий онол, Махбодийн энергийн хуулиуд болон Хүний хийгээд нийгмийн хөгжлийн тодорхойлолтуудыг томъёолж, Хүний өөрийгөө эмчлэх хийгээд бие даан хөгжүүлэх эмчилгээ – хөгжлийн шинэ технологи, Хүний биед өндөр температур үүсэх үзэгдэл, Бие махбодийн дотоод энергийг эмчилгээний зориулалтаар шилжүүлэн хувиргах зүй тогтол, Хүнсний зохицуулагч үйлчлэлийн онол зэрэг шинжлэх ухааны нээлтүүд хийсэн.

    “Хүн, хүний хөгжлийн шинэ үзэл баримтлал” бүтээл нь Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2010 оны шагнал хүртсэн.

    Шинжлэх ухааны доктор (D.Sc.) 1, доктор (Ph.D.) 5, магистрын 12  судалгааны ажлыг удирдаж хамгаалуулсан.

    Дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хуралд 40 гаруй илтгэл хэлэлцүүлсэн.  

    Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагдсан. Хүнсний аж үйлдвэрийн болон Шинжлэх ухааны тэргүүний ажилтан. Монгол улсын зөвлөх инженер.

    Хүн, хүний хөгжлийн шинэ онол, бие махбодийн энергийн шинж чанарын зүй тогтол, хоолзүйн онолын шинэчлэлийн үндэс, анагаах ухааны салбарт эмчилгээний технологийн шинэ чиглэлүүдийг бий болгосны учир  Англи улсын Кембрижийн Намтар судлалын олон улсын төвөөс “20 дугаар зууны 2000 шилдэг сэхээтэн” медалиар шагнаж,  ”20 дугаар зууны 2000 шилдэг сэхээтэн” ном, мөн АНУ-ын Намтар судлалын институтээс  “Дэлхийн шилдэг сэхээтэн” цувралд намтар нь хэвлэгдсэн.

    http://lkhagvaa.mn/

  • Бямбаагийн БУДЖАРГАЛ- Олон өдрийн хэт холын гүйлтийн дэлхийн 4 удаагийн аварга

    Өмнөговь аймагт төрсөн. Олон өдрийн хэт холын гүйлтийн дэлхийн 4 удаагийн аварга. ОУХМ.

    Монгол хүний тэсвэр тэвцээрийг дэлхийд тунхаглаж, олон өдрийн гүйлтийн дэлхийн рекордыг эвдэх зорилготой. Хэт холын олон өдрийн гүйлтийн тэмцээнүүд нь тасралтгүй гүйх дүрэмтэй бөгөөд өдөрт 100-180 км-ийг гүйж байж энэхүү амжилтуудыг үзүүлдэг байна. ОУХМ Б.Буджаргал одоо дэлхийн хамгийн холын зайн гүйлт болох 3100miles буюу 5000км -н тэмцээнд оролцож 40 хоногт замаа дуусгаж Дэлхийн рекорд тогтоох зорилготой бэлтгэлдээ оржээ.

    Тэрээр одоогоор бэлтгэл хангах, эмч, дасгалжуулалтын тогтмол баггүйгээр өөрийн болон найз нөхдийн дэмжлэгээр хувиараа бэлтгэлээ хийж энэ амжилтанд хүрээд байгаа нь Монгол хүний тэсвэр тэвчээр, ур чадварын өндөр илэрхийлэл болоод байна.

    2019 оны 11 сар Хятад улсын Шямин хотноо болсон Олон өдрийн гүйлтийн дэлхийн аварга. 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд 834 км гүйсэн
    2019 1 сар АНУ-ын Аризона мужид болсон холын зайн гүйлтийн зургаан өдрийн марафонд  787 км гүйж түрүүлсэн.
    2014 онд АНУ-ын Нью-Йорк хотод болсон Хэт холын зайн олон өдрийн гүйлтийн Аварга (6 хоногийн өдөр, шөнийн гүйлт)

    https://www.facebook.com/budjargal.byambaa

    Ярилцлага унших