Category: уран-бүтээлч

  • Б.НАРАНБАТ- Удам дамжсан цуурч, өв тээгч, соёл судлаач

    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэн эрт үүсээд, олон мянган жил нүүдэлч малчдын өвөрмөц, сонин соёлыг тээж байсан цуур хөгжмийн тухай алдарт цуурч Паарайн Наранцогтын ач хүү, Монголын биет бус соёлын өвийг өвлөн тээгч Б.Наранбаттай хөөрөлдлөө. Өвөрмөц содон эгшиглэгээтэй цуур хөгжим урианхай түмний хоймроос уул хаданд “бүгэх” хүртлээ хавчигдаж, нүүдэлчдийн ахуйгаас хэрхэн гээгдсэн нь ийн учиртай аж. 
     
    Цуур хөгжим ер нь хэдий үеэс үүсч, хэр дэлгэрсэн хөгжим байв?
    – Нүүдэлчдийн байгаль дэлхийтэйгээ холбогддог гэж үздэг цуур хөгжмийн тухай Хүннүгийн үеийн баримтуудад бий. Нэг тодорхой жишээ дурдахад, Хүннүд олзлогдсон Хан улсын элч  “Оройдоо цуур хөгжим хангиналдан, адуу янцгааж, үхэр мөөрөлдөн нойр хүрдэггүй байлаа” гэж бичсэн байдаг. Энэ бол цуур хөгжим ямар их дэлгэрсэн байсны тодорхой баримт юм.
    Ер нь бол урианхай түмний дунд түгээмэл тархацтай, нэг ёсондоо шүтээн хөгжим нь байсан. Урианхай түмэн айл болгон цууртай байв.  Гэвч Соёлын довтолгоон, өөр олон нөхцлөөс болоод, цуурын нэг өвөрмөц соёл нь алга болсон. Айлд ирсэн хүн цуурыг нь заавал үлээх юм уу, дуугаргаад тавьдаг ёстой байсан. Энэ нь үгүй болсон. Бас цуурыг нь ил байлгахгүй болсон тул цуур тоглох соёл  сүүлийн 30 -40 жилийн дотор урианхай түмний дундаас алга болсон.
    Манай өвөө бол Баян-Өлгий аймгийн Буянт сумын цуурч байгаад, 1973 онд Ховд аймгийн Дуут суманд ирсэн, алдарт  цуурч Паарайн Наранцогт гэдэг хүн байсан. Өвөө маань тасрахын нь даваан дээр хамгийн сүүлд, өөрийнхөө үр хүүхэд, ганц хоёр шавьд зааснаар өнөөгийн цуурын шинэ гал голомт ассан. Магад энэ хүн хэнд ч заалгүй насан өөд болсон бол цуур гэдэг хөгжим Монгол Улсад өнөө байхгүй, бүрмөсөн устах байлаа.
    Цуурыг тоглох нь байтугай, ил байлгаж болохгүй болсон шалтгаан нь юу байв?
    -Монголын төрийн нэг гашуун түүх л дээ. Монголчуудын уламжлалт соёлыг л  үгүй хийх, шашны гэдэг нэрээр нухчин дарах зорилготой Зөвлөлт  коминтерний заавраар бүх соёлоо гээж байсны нэг нь цуур хөгжим. Тэгээд нэгт, төрийн хавчилгад орж нуугдмал болсон. Хоёрт, энэ хөгжмийг тоглож сурахад амар хялбар биш. Хэн болгон оролдоод дуугаргаж чаддаггүй.  Хоёр гурван сар, бүтэн жил оролдоод ч дуугаргаж чадахгүй болохоор хаячихдаг. Тиймээс зөвхөн амь цучил төдий л яваад байсан. Манай өвөө гэхэд л, эсэргүүний хэрэгт холбогдохгүйн тулд хад асганад нуучихаад цагаан сарын үеэр л авчирч тоглодог байсан. 
    Бүр тэгэж хүчтэй хориглосон гэхээр их сонин хөгжим байх нь. Тэгэхээр бүр нэрээс нь эхлэе. Цууриа гэсэн үгнээс гаралтай гэх нь ч бий?
    -Цуур хөгжмийн анхдагч үндэс нь байгаль дэлхийг аргадах тайтгаруулах. Тухайлбал . Цуурын хамгийн сонгодог  “Эйвэн голын урсгал” гэж аялгуу бий.  Энэ нь уул усны эздийг тайтгаруулах, ган гачиггүй байлгах, байгаль дэлхийг өөрсөддөө эергээр нөлөөлүүлэх хүсэл эрмэлзэлтэй холбогддог.  2016 оны зургадугаар сард “Олон улсын цуурын симпозиум” наадам Улаанбаатар хотод болоход, цуур бол эко хөгжим юм гэж тодорхойлсон. Байгаль дэлхийгээ энд тэндээс нь онгичсоноос, экологийн асуудал дэлхийд нэн тэргүүний асуудал болоод байна шүү дээ. Тэгвэл цуурын анхных нь уг философи санаа нь, байгаль дэлхийгээ хамгаалах, энэ бол амьд юм, үүндээ дасан зохицож,  түүнтэйгээ эн тэнцүү амьдрах ёстой гэсэн утгатай. Тэгэхээр байгаль дэлхийн авиа эгшиглэн гэсэн санааных нь үүднээс цууриа гэдгээс гарвалтай байх тал бий. Цуураас гарч байгаа эгшиг байгаль дэлхийг аргаддаг гэж дээр үеийн урианхайчууд итгэдэг, үздэг байсан.  
    – Бусад үлээвэр хөгжмөөс ямар онцлогтой вэ?
    -Үлээвэр хөгжмийн өвөг хөгжим гэдгийг судлаачид өдгөө нэгэнт тогтоосон. Үлээвэр хөгжим хэдий үед үүссэн байна гээд үзэхэд тэд нарын эцэг нь гэхээр хөгжим. Цуур нь шулуун, дотроо хөндий, гурван нүхтэй хөгжим. Энэ гурван нүх нь дээд, дунд, доод гурван ертөнцийг бэлгэддэг. Тэднийг энх амгалан байлгах, байгаль дэлхийдээ өргөл цацлаа өргөх зорилго санаа агуулдаг.  Дуу авианы хувьд сав шимийн ертөнцийн аялгууг гаргадаг, хамаг амьтны амьдрах орчныг эмх цэгцтэй тэгш байлгах зорилготой энх амгалангийн мөн чанартай хөгжим юм даа. Байгаль дэлхийн долгионд нь таардаг ч юм уу, гурван нүхний долгион их өөр байдаг шиг байгаа юм.
    Чухам яаж тоглодог талаар нь товч тайлбарлавал?
    -Дуугаргахад хэцүү. Хэвлийн хөндийгөөс зөөлхөн үлээх буюу, хамгийн товчоор хэлэхэд, автобус машины цонх цантчихад хүмүүс амаараа зөөлөн үлээж цан хайлуулж байдаг шүү дээ. Яг тийм зөөлөн амьсгаагаар исгэрээ өнгө гаргана. Үүн дээр “Уу” гэсэн маш урт тасралтгүй эгшиг нэмэхэд, хөөмий шиг цуурилаг, хүнгэнэсэн, байгалийн дуу чимээ гардаг. Тэгээд байгаль дэлхийн усны харгиа боргио, адууны хатираа гишгээ гэх зэргээр ая аялгуу  гаргаж тоглодог.
    Цуур нь дээр үед урт байсан, өдгөө богиноссон гэх юм. Ер нь хэр өөрчлөгдөн хувьсаж ирсэн хөгжим бэ?
    -Яг тэгэж өрөөсгөл ойлгож болохгүй.  Уламжлалт цуур ямар байсан гэхээр, хүнийхээ биед тааруулж хийдэг байсан. Таны төөгөөр гурван төө, дөрвөн хуруу гэдэг чинь, таны өөрийн уушгины багтаамжид тааруулна гэсэн үг.  Магадгүй өндөр хүн урт л цуур барих боломжтой. 10 хүн 10 өөр хэмжээтэй учир 10 өөр хуур байна. Нэг ёсны Монгол дээл оёдог шиг л өөр өөр байсан.
     Байгалийн дуу эгшгээс гадна, орчин үеийн ая аялгууг цуураар тоглох боломжтой юу?
    -Орчин цагийн ая аялгууг тоглох чиглэл рүү орж эхэлж байна. Гэхдээ уламжлалт юмаа байнга барьж байхгүй бол,  50, 100 жилийн дараа өөр хөгжим болж хувираад, цуур хөгжмөө алдчих эрсдэлтэй. Зах зээлийн жам ёсоор хөгжихийг үгүйсгэж болохгүй ч анхных нь хэлбэрийг ээдээхгүй, гашилгахгүй байлгах хэрэгтэй гэж боддог.
     Ер нь энэ хөгжмийн чадамж нь ямар байдаг юм. Үнэхээр орчин үеийн сонгодог аязуудыг эгшиглүүлж болох юм уу?
    -Харьцангуй материал дутах юм бий.  Гэхдээ бусад хөгжмийн хүрэхгүй чадамж байдаг. Жишээлбэл, Ган ганчиг нүүрлэхэд цуураар ёслол үйлдчихэд тэр газарт нь зундаа сайхан зун болж байсан байдаг. Манай өвөөгийн хийж байсан ёслолуудын тухай нутгийн эрдэмтэд батлаад биччихсэн байгаа. Түүнийг бусад хөгжмөөр хийж чадахгүй шүү дээ. Манай морин хуур байна. Хөдөөний морин хуурч нөхөр ингийг уйлуулж чаддаг. Харин мэргэжлийн том газрын нөхөд очоод морин хуур тоглоод ингийг уйлуулж, ботгыг нь авахуулж чадахгүй байх жишээтэй. Тэгэхээр энэ хоёр бол, нэг нь сэтгэл зүрхнийх, нөгөө нь мэргэжлийн түвшний ялгаа байна.
    -Та өөрөө цуураар ямар ямар аялгуу тоглох дуртай вэ?
    -“Эйвэн голын урсгал”, “Алтайн магтаал”. Их багтаамжтай гоё аялгуунууд юм. 
    Тэгэхээр цуур хөгжим тайзны гэхээсээ илүү зан үйлдээ “амьд” хөгжим юм байна шүү дээ ? 
    -Цуур хөгжим бол нэгд, ая аялгуу нь монголчуудын зохиол, хоёрт, хийх урлах арга технологитой, тэгээд ая аялгууг нь  дагасан домогтой байдаг. “Балчиг хээр морины явдал” гэхэд л нэг архичин хүн байгаад морио алдаж, мориныхоо тийм сайхан явдал гишгээг цуурын аялгуунд оруулсан гэх домог байх жишээний. Тэгээд зан үйлтэй. Тухайлбал, овоо тахих, хүүхэд гардаггүй айлыг засах, цуур хөгжмөөр  мэргэлэх гэх мэт. Одоо судалгаа хийгээд явж байхад, нэгэнтээ 30-40 жил ханилсан улсын амьдрал 30-40 жилийн өмнө хэлсэн цуурчийн үг хоёр зөрөхгүй биелж байна гээд ярихыг сонсоход бас их урамтай л байдаг.  Үүнийг манай өвөө П.Наранцогт хийдэг байсан байна.
    Ямар сонин юм, энэ соёлыг нь нь та уламжилж чадсан уу?
    -Цаг нь болохоор хийдэг болох байх даа. Цуурын ахуй ертөнц дэх соёлыг аав маань бага сага хийж л байна. Зуд болоод байгаа газрыг зудгүй болгох арга байж, мал нь хорогдоод  хэцүүхэн болоод ирэхэд  малын хишгээ дууддаг аялгуу тоглож засдаг байж.  Үүнийг хийдэг хүн нэлээд арвин байсан байна. 
    Үүнээс нь л шашны зан үйлтэй адилтган, буруутгах шалтаг болсон юм байна шүү дээ?
    -Монголын уламжлалт юмыг устгах, үүнтэй байвал Монгол гэдгээрээ үлдчих гээд байсан тул  аль болох өөрчилж, үгүй хийх гэж хүчилж байсан байхгүй юу.
    Уг нь бол  цуур шарын шашингүй байх үеийн хөгжим. Шарын шашингүй байх үед монголчууд тууль хайлах, цуур тоглуулахад тэр айл тэр жилдээ орлого арвин, гарз хохиролгүй гэж үздэг. Одоо ч энэ ёсыг  урианхайчууд хийлгэж л байна. Бас урианхайчууд цагаан сарын шинийн нэгэнд тооноороо гурван сум харвуулдаг. Ингэвэл, тэр жилдээ гай барцадгүй хэмээлцдэг. Ийм соёлууд нь хомсдож байгаа учир элдэв бусан юм болж байна гэж урианхайчууд үздэг. Ийм соёлууд нь байсан учир монголчууд өөрийн өвөрмөц дархлаатай байсан.
    Тэгэхээр хүүхэдгүй айлыг цуураар засаж байсан баримтуудаас хуваалцаж болох уу?
    -Дуудлагууд гэж байна. Хос нийлж суугаад хүүхэд гаргахгүй удлаа шүү дээ. Цуурч “Үрийн дуудлага” гэдгийг дуудаж өгдөг. Ховд аймгийн Дуут суманд ингэж хүүхэдтэй болсон нэлээд олон айл байна. Би цагаан сарын өмнө очиж судалгаа хийж яваад ирлээ. Мөнхтөр гээд найз маань байдаг юм. Ээжтэй нь уулзаад ярьж байх нь ээ, тэднийд манай өвөө цуураар мэргэлээд, гурван ширхэг чулуу хадгалуулсан гэнэ. 33 жил хадгалсан гээд үзүүлсэн. Тэр нь гурван хүүхдийг нь тогтоож өгсөн гэж хуучилж байна. Их олон хүүхдээ алдаад байсан юм байна л даа.
    Тэгэхээр тайзан дээр ая аялгууг нь гаргавч энэ зан үйлээс нь салгавал цуур гэдэг мөн чанараа алдчихна.  Мэргэлэхийн тухайд, Монголын алдарт морин хуурч Г.Жамьян гуай хуураар бас мэргэлдэг байсан гэдэг. Хөгжим судлаач доктор профессор  Ж.Энэбиш,  манай өвөөг цуураар мэргэлдэг хөгжимч байна гэж “Онгодыг өдөөж халгаа”  гэдэг номдоо бичсэн байдаг.
    Цуурыг морины сүүлэнд хадгалдаг байсан нь үнэн үү?
    -Монголчууд цуурыг мориныхоо сүүлэнд хийж авч явдаг байжээ. Яагаад гэвэл монгол морь сүүлээ огт дарж хэвтдэггүй тул цуурыг сүүлэнд нь хийчихэд  огт хагарч хэмхэлдэггүй аваад явчихдаг байж л дээ.
    Малд хэцүү байхгүй юу?
    -Ямар хэцүү байдаг юм. Цуур чинь 200-300 гр, нэг стаканаас хөнгөн юм чинь.
    -Ер цуурыг яаж хийдэг юм. Хийх арга технологи нь хэрхэн уламжлагдаж байна?
    -Өвөө маань хийх арга, технологийг нь бидэнд заасан. Өвөөгийн хийсэн цууруудыг дууриалгаж зарим хөгжмийн үйлдвэрүүд хийдэг болж байна. Үзэмж, материалын хувьд сайн байна. Харин цуур үлээдэг хүмүүс хийхгүй байгаа учир, хөг эгшиглээний хувьд бага зэрэг доголдол яалт ч үгүй гардаг. Явцын дунд туршлагажаад гайгүй болчих байх.
    Ямар модоор урлах уу?
    -Ихэвчлэн хар модоор хийнэ. Дуу сайтай болдог. Уг нь бол залаат балчиргана, гишүүнэ гэсэн ургамлын ишээр хийдэг. Намар хонь хариулж байгаа хүүхэд хэчнээн ч балчирганын ишээр хэдэн ч цуур өдөрт хийж тоглож болно гэсэн үг. Би бас гишүүнэ цууртай. Нэг сайн хийгээд авчихаад сайхан эдлээд явбал 10 жил элээчихдэг юм билээ. Түүнээс биш чангахан нясалчихад хагарчихдаг хэврэг л дээ. Гэхдээ сайхан ая эгшигтэй. Энэ чанараараа цуурыг монголчууд аян дайнд авч явдаг,  тодорхой уриа дуудлага хийдэг, цуурын аялгуугаар бие биедээ дохио өгдөг байсан байгаа юм. Хүннүгийн үед 18 ая аялгуу нэмэж цэргийн хөгжим болгов гэж бичсэн байдаг.
    -Манайхаас өөр оронд цуур байна уу?
    -Монголчуудын аян дайны явцад дэлхийн олон газар очсон. Монгол хүний очсон газар монгол соёл дагаж явдаг учир тарж, өдгөө Тувачууд, Шинжааны урианхайчуудад байна, хажуу зэргэлдээ нь олон зуун жил хамт байсан казахууд сураад  авсан байх жишээний. Нэгэн үе ховордсон болохоос харьцангуй тархацтай байж л дээ.
    Нэг соёлыг устгахад нэг үеийн юмуу хоёр үеийн хүнээс нь холдуулахад болдог байна л даа. Нэг гэрээр ярихад, аав, ээж, хүүхдийнх соёлыг нь  дарахад тэр улсын нөгөө соёл дараагийн 40 -50 дахь жилээс мартагддаг нь ажиглагдаж байна.
    Гадаад оронд ер нь тоглож байв уу?
    -Юнескод бүртгэгдсэн болохоор гадагшаа дотогшоо мэр сэр явсан.
    -Өнөөгийн нөхцөлд хийж байгаа зүйлээсээ  цалинжихгүй бол түүнийг хөгжүүлэн, уламжлуулах гээд зүтгэх хэцүү байх л даа. Энэ хөгжмийг хөөгөөд явахад амь зуулгад нэмэр болох боломж байх уу?
    -Яг хошуучилж яваа хүний хувьд, би арай илүү байж магадгүй юм. Цуураа өөрөө хийж, хүмүүсийг сургадаг цуурын талаар хүмүүстэй нийлж бага зэрэг юм бичдэг.  Түүнээс биш  бусад цуурчдад хаалга бас л хаалттай байгаа.
    Соёлын өвийг өндөр түвшинд өвлөн уламжлагч гэж байдаг юм. Монгол Улсад ийм 100 хүн байдаг. Тэдний дунд, цуур хөгжмөөр хоёр хүн байдаг нь манай аав Буяндэлгэр, нэг нь би юм.  Тэдгээр 100 хүнээс жил бүхэн хасагдсаар, одоогоор 60 -70-аад хүн л байна. Манай улсад уламжлалт соёлынхоо өвлөн уламжлагчдыг анхаардаггүй. Манайд хамгийн ойр, мөнхийн хөрш,  Хятадад гэхэд , цуурын өв тээгч аймгийн хэмжээний, улсын хэмжээний дэс байна. Манай Ховд аймгийн дэсийн хүн мөнгөн дүнгээр бол 6000 юань, монгол мөнгөөр ойролцоогоор 2500 000 төгрөгөөр урамшуулдаг тул тэр хүмүүс соёлын өвөө цааш нь өвлүүлээд уламжлуулаад явах бололцоо их. Манай улсад сайдын тушаалаар 2012-2013 онд жилд 180 000 төгрөг өгсөн. Сүүлийн жил нь  өгч чадалгүй дууссан.  Монгол Улсад маань гавьяатууд маш олон байдаг. Харин соёлын өвийг тээгч маш цөөн хүнээ анхаардаггүй. Монгол соёлтойгоо байж л бид дэлхийн хүмүүсээс ялгарна.
    Сард хэдэн сая төгрөгийн тэтгэмжтэй тамирчид манайд цөөнгүй болж байна. Харин Соёлын өв тээгчдээ тоохгүй байгаа нь үнэн шүү?  
    -Зарим үед улсаасаа ичих үе гардаг. Яагаад гэхээр, соёлын өв тээгч гээд өндөр нэр хэргэмтэй гадна дотнын улстай заримдаа бид уулздаг. Тэгэхэд бидэнтэй адил цол хэргэмтэй гадаадын хүмүүс санхүүгийн хувьд харьцангуй чадамжтай байдаг. Би соёлын өв тээгч хүмүүсийн өмнөөс үүнийг хэлж байгаа юм шүү. Соёлын өв тээгч гэдэг хүний үнэлэмж нийгэмд алга. Монгол улсын соёлыг тээгч нь “нэг тиймэрхүү л юм” байдаг гэвэл, их гутамшигтай. Соёлын өв тээгч доромжлогдоно гэдэг бол Монгол Улсыг л доромжилж байгаа хэрэг.
    Цуураа өөрөө хийдэг гэсэн. Хөгжим худалдаж авая, ямар үнэтэй байх вэ?
    -Одоогоор их л хямд байгаа шүү дээ, 50 000 төгрөг. Гэхдээ зарим хүмүүс үнэтэй байна л гэдэг юм.. Гадаадад бол харьцангуй үнэтэй байдаг л даа. Энэ хөгжмийг түгээх зорилгоор ханшийг хямд барих бодлого барьдаг.
    Хэчнээн шавьтай вэ, ямар хугацаанд аль хэмжээнд сургав?
    -80 гаруй шавьтай. Сурахад их удаан, нас ахих тусам сайжраад байдаг хөгжим. Энэ тэндэхийн төсөл хөтөлбөрөөр, би бүх сургалтаа үнэ төлбөргүй явуулсан. Сургалтын хугацаа хоёр сар учраас дунд шатанд л сургасан. Тогтоож хоногшуулахын тулд өдөрт дөрвөн цаг үлээлгэж, “тамалж” сургадаг. Бусад хөгжим гар хуруу хүрэхэд л дуугардаг бол цуур  хэчнээн чанга үлээгээд  ч дуугардаггүй.  Аль болох эвлэж аргадаж, хэдий зөөлөн үлээнэ төдий чинээ сайхан чанга дуугарна. Хэдий  чанга хүчлэнэ, төдий чинээ муухай дуугарна, бүр дуугарахаа байдаг. Шавь нартаа би,  та нар хэдий сайхан энэрэнгүй зөөлөн тайван болж байна тэр хэмжээгээр дуу авиа чинь гоё,  чанга болно шүү захидаг.  
    Цуур хөгжмийн ая аялгууны урын сан ямархуу байна, шинээр зохиож болох уу?
    -Сурсан хүн аялгуу зохиож болно оо. Энэ хөгжим 2000 гаруй түүхийг агуулаад  хөгжөөд ирсэн гэхээр жилд нэг аялгуу зохиогдсон гэвэл дор хаяж 2000 аялгуу байх ёстой байгаа биз дээ.  Өдгөө бидэнд судлагдсанаар 40-өөд аялгуу л  байна шүү дээ. 40-өөд аялгуунд өвөөгийн өөрийнх нь зохиосон нэлээд хэдэн аялгуу байдаг. Тэгэхээр энэ хөгжим ямар аймшигтайгаар устах дөхсөн нь ойлгогдож байгаа биз дээ.
    Хөгжмөөр мэргэлнэ гэхээр үнэхээр сонин. Өвөөгийнхөө хийдэг байсан зан үйлүүдийг та өөрөө оролдож үзсэн л байх гэж санагдаад байна?
    -Өвгөдийн юмыг гээхгүй, сэргээх хэрэгтэй гэдэг санаагаар би бага зэрэг хийж оролдож байсан л даа. Үр шим өгч байсан нь ямар юм бүү мэд. Манай аав Буяндэлгэр хөгжмөөр мэргэлдэг. Ер нь бол урианхайчууд дотор 41 чулууны мэргэ байдаг. Энэ чулуун мэргэ, цуур хоёр яалт ч үгүй холбоотой. Хүний хувийн чанартай юмыг 41 чулуугаараа мэргэлж, зөвлөгөө өгдөг байжээ. Би өвөөгийнхөө 41 чулуу тасалсан нэг жишээг ярия.  Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт  нэг айлын тэмээ алга болоод адуугаа салбартал хоёр сар хайж гэнэ. Салбартал гэдэг бол тэр малыг эцтэл гэсэн үг л дээ. Тэгээд чулуу таслаад өгөөч гэж өвөө дээр ирэхэд, өвөө маань “Та нар битгий хай, энэ тэмээ чинь гарзандаа гарсан байна” гэж гэнэ.  Гарзандаа гарсан гэдэг үхлээ гэсэн үг шүү дээ. Нөгөө хүмүүс хайгуулаа больж. Нэг сар орчмын дараа нь нөгөө тэмээ нь гадаа нь хүрээд ирсэн гэж байгаа. Энэ өвөө чулуу тасалж мэддэггүй юм байна шүү дээ гэж ярилцан, цай уучихаад гараад ирсэн, тэр тэмээ нь гэрийнхээ гадаа үнсэндээ хөрвөөгөөд үхчихсэн байсан гэнэ. Хайхгүй учир нь энэ байж гэж тэр айлынхан нь ярьж байсан гэдэг. 
    Чулуугаар мэргэлэхдээ, тэр хүнийг  гартаа нэг юм атгаж ир, би таавал амьдрал ахуйг чинь үзэж өгнө, таахгүй бол өнөөдөр миний мэрэг таарахгүй нь дараа үзэж өгөе гэдэг байсан байна. Харин цуураар айлын ахуй, урт удаан хугацааны юмыг үздэг байсан. Хөгжмийнхөө хэмнэлээс шалтгаалаад ямар явах, юун дээр анхаарахыг нь мэдэж мэргэлчихээд, тоглох ая аялгуугаараа засч, анхаарч явах зүйлийг нь хэлээд өгчихдөг байсан байна. 
    Үнэхээр сонин соёл байж шүү. Энэ том соёлыг гэрээсээ хэдүүлээ өвлөв?
    -Ам бүл тавуулаа. Тавуулаа чадах чадахаараа үлээдэг. Хамгийн гайгүй нь аав маань, манай дүү Б.Загджав, тэгээд би гэх юм уу даа. Өвөөгийн бусад ач зээ, дүү нар маань бүгд л өөр өөрийнхөөрөө дуу гаргаж тоглож л байдаг. Дуу гаргахгүй хүн цөөн. Ер нь бол, манайхан найман үеэрээ цуур хөгжим өвөлж ирсэн удамтай. Би бол,  цуур хөгжмийг тав зургаан настай байхдаа өвөө болон ааваасаа сурч эхэлсэн. Харин СУИС-д оюутан байхдаа цуур гэдэг бол Монголын их том соёлын өв гэдгийг ойлгож, түүнээс хойш цуурын олон төрлийн ажилд өөрийнхөө чадахаар зүтгэж явна. 
    Цуур хөгжмөөр одоо хэчнээн хүн тоглож байна?
    -Би 2006 оноос “Хүннү цуурчдын холбоо” гэж ТББ байгуулаад Баян –Өлгий, Ховд, Улаанбаатар, Эрдэнэтэд  шавь сургалт явуулсан. Үүний үр дүнд 70-80-аад  хүн гарч ирсэн. Одоо бол ерөнхийдөө, цуур дуугаргадаг, оролддог хүн 100 орчим болчихоод байна. Хөгжим бүжгийн сургууль дээр Г.Нямжанцан,  СУИС-д  Н.Санжаадорж гэдэг залуу мэргэжлийн хөгжмийн сургалтад оруулахаар анхан шатны сургалтууд явуулж байна. Үүний хүчинд, чанарын хувьд сайн гэж хэлэхгүй ч, сурах эрмэлзэлтэй хүний тоо өсч байгаа. Энэ бол 2009 онд цуур хөгжим ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгүүлж, 2014 онд Монгол Улсын Засгийн газраас “Монгол цуур” үндэсний хөтөлбөр баталсантай холбоотойгоор, хүмүүс үүнийг хүндэтгэх хүсэл эрмэлзэлтэй болж байгаа.
    Хамгийн сүүлийн асуулт, Эмэгтэй хүн цуур тоглож болох уу?
    -Миний шавь нар ихэнх нь  эмэгтэй. Урианхайчууд дотор, эмэгтэй хүн цуур тоглодогүй, эмэгтэй хүн тууль хайлдаггүй гэсэн яриа байдаг. Гэхдээ эрт үедээ байсан ч сүүл рүүгээ шашны нөлөө ороод эмэгтэйчүүдийг энэ соёлоос хорьж эхэлсэн байдаг. Манай авга эгч  П.Өлзий гэж цуур тоглодог хүн байсан.

     

    Facebook хаяг: https://www.facebook.com/naran…

    Ярилцсан:Б.Хандмаа

    Эх сурвалж: khandmaa@montsame.gov.mn  2018-04-10 13:33:41  https://montsame.mn/mn/read/86…

  • Дашбалжирын Цэрэнбат- сийлбэрч

    Улс эх орныхоо нэрийг дэлхийн түвшинд өргөж яваа сийлбэрч Дашбалжирын Цэрэнбатын уран бүтээлээс хүргэж байна. Түүний удирдсан баг бүрэлдэхүүний урласан бүтээлүүд дэлхий олон улсын фестивальд олонтоо уралдаж, дэлхийн сийлбэр сонирхогч олны мэлмийг баясгаж Монголын сийлбэр урлаачдын чадвар чансааг дэлхийд эрэмбэлж чадсан уран бүтээлчид гэж үздэг билээ.Тэдгээр уран бүтээлүүдийн ерөнхий сэдвийн хүрээг авч үзвэл Монгол ахуй амьдралын хэв маяг, үлгэр домгийн сэдэв зонхилох боловч монгол уран бүтээлчдийн дахин давтагдашгүй, уран сэтгэмжийн баялаг өгүүлэмжийг гаргасан нь урлаг сонирхогчид тэр тусмаа дэлхийн сийлбэрийн урлагийн тавцанд өөрсдийн байр сууриа нэгэнт олсон уран бүтээлчид юм..

    Тэрээр 1982 онд Завхан аймгийн Яруу суманд төрсөн.

    1989-2000 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын 10 жилийн сургууль2000-2004 онд ДУДэСургуулийг зураач, сийлбэрч мэргэжилээр2002 онд шилдэг оюутан2004 онд Урандал компанид Сийлбэрч дизайнер, Чөлөөт уран бүтээлч2005 онд Тататунга компанид Сийлбэрч дизайнер, Чөлөөт уран бүтээлч2006-2011онд ДУДэСургуульд Уран сийлбэрийн багш2012 оноос Чөлөөт уран бүтээлч2013 оноос МӨНГӨН ЦОЙ ХХК-ны захирал Бүтээл2003 онд ХАВАР үзэсгэлэнд “Домог” бүтээл2004 онд ХАВАР үзэсгэлэнд “Бодол” бүтээл2004 онд ОЮУТАН ЦАГИЙН ДУРСАМЖ бие даасан үзэсгэлэн2004 онд МОНГОЛЗУРАГ нийгэмлэгийн үзэсгэлэнд “Бага хатан” бүтээл2004 онд УЛААНБААТАР үзэсгэлэнд “Эрхэмсэг” бүтээл2005 онд ХАВАР үзэсгэлэнд “Эв эе” бүтээл2007 онд ОРОН ЗАЙ үзэсгэлэнд “Талын аялгуу” бүтээл2007 онд АМЬТАН ЗУРАХ УРЛАГ ном хэвлүүлсэн2008 онд АЛТАН БИЙР үзэсгэлэнд “Буяны садан” бүтээл2008 онд ОРОН ЗАЙ үзэсгэлэнд “Оршихуу эс Оршихуу” бүтээл2008 онд ТӨГСГӨЛГҮЙ ЭХЛЭЛ үзэсгэлэн “Мидотазавр” бүтээл2009 онд ОРОНЗАЙ үзэсгэлэнд “Их нүүдэл” бүтээл2009 онд МОНГОЛИЙН САЙХАН ОРОН үзэсгэлэнд “Их нүүдэл” бүтээл2009 онд ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ үзэсгэлэнд “Их нүүдэл” бүтээл2010 онд ХАВАР үзэсгэлэнд “Өглөө” бүтээл2010 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “Байгалийн дуу” “Далд амьдрал”бүтээл2012 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “Бодолын морь” “Эмзэг”зэрэг бүтээл2012 онд ХАР ЗУРАГ ном редакторлосон2012 онд Дархан уул аймгийн Орхон сумын “Ёслол хүндэтгэлийн хаалга”2013онд Сийлбэрчдийн хамтарсан үзэсгэлэнд “Тэнгэрийн тамгатан бүтээл2014онд Оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнд “Тэнгэрийн тамгатан” бүтээл2013-2014 онд “HOLYWOOD MONGOLD” ажил2013-2014онд “ОЮУХАЙ” Утга зохиол яруу найрагийн цом бүтээсэн2014 онд “ Хөвсгөл хөх сувд 2014” мөсний баярт “Алунгоо” бүтээл2014 онд ОХУ Ангарск хот “Лукаморье “ Нарны хатан” бүтээлээр2015 онд Монголын сийлбэрчидийн нэгдсэн үзэсгэлэнд “Хийморь” бүтээл2015 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “ Гарал үүсэл” бүтээл2015 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “ Эх ” бүтээл2015 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “ Түүхийн урсгал” бүтээл2016 онд “ Хөвсгөл хөх сувд 2016” мөсний баярт “ Кадр” бүтээл2017 онд “ Хөвсгөл хөх сувд 2017” мөсний баярт “ Далай ээжийн аялгуу” бүтээл2017 онд Монголын сийлбэрчидийн нэгдсэн үзэсгэлэнд “Хийморь” бүтээл2018 онд ОХУ Ангарск хот “Лукаморье “ Нөхөрлөл” бүтээл2018 онд Төв аймаг Бор нуур сум “ Соёмбот цамхаг” 2018 онд Нийслэлийн мөсөн хотхон2019 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “ Бидэнд туслаач” бүтээл2019 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “ Хурд тоглоом биш” бүтээл2019 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “ Сэтгэлийн аялгуу” бүтээл2019 онд ОХУ Ангарск хот “Лукаморье “ Сэргэлэн өвгөн” бүтээл2019 онд ОХУ Томск хот “Хавар” бүтээл2019 онд САХА улс Якут хот “Эрхий мэргэн” бүтээл2019 онд САХА улс Якут хот “Бух ба чоно” бүтээл2020 онд Чангчун ХОТНОО олон улсын тэмцээнд “ ХОС ЭГШИГ” бүтээл2020 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “ Сарны хатан” бүтээл2020 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “ Нутагийн үнэр ” бүтээл2020 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “ Ирээдүйн тусгал ” бүтээл2020 онд ОХУ Иркутск хот “Бага хатан” бүтээлУран бүтээлийн амжилт 2002 онд “Шилдэг оюутан”2005 онд СБД-н хэмжээний үзэсгэлэнгийн “Шилдгийн шилдэг”2008 онд Нийслэлийн засаг даргын эвээл дор зохиосон үзэсгэлэнд “Шилдгийн шилдэг”2009 онд СБД-н хэмжээний үзэсгэлэнгийн “Шилдгийн шилдэг”2010 онд Дүүргүүдийн хамтаран зохиосон үзэсгэлэнд “I байр” 2010 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “ Шилдэг бүтээлч” болон“Тусгай байр”2012 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “Тусгай байр” болон “III байр”2014 онд “ Хөвсгөл хөх сувд 2014” мөсний баярт “Алунгоо” бүтээлээр “I байр”2014 онд ОХУ Ангарск хот “Лукаморье “ Нарны хатан” бүтээлээр “II байр”2015 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “ Гарал үүсэл” бүтээлээр “Шилдэг ур чадварын шагнал”2015 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “ Эх ” бүтээлээр “I байр”2015 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “ Түүхийн урсгал” бүтээлээр “Шилдэг ур чадварын шагнал”2016 онд “ Хөвсгөл хөх сувд 2016” мөсний баярт “ Кадр” бүтээлээр“III байр”2017 онд “ Хөвсгөл хөх сувд 2017” мөсний баярт “ Далай ээжийн аялгуу” бүтээлээр “I байр”2018 онд ОХУ Ангарск хот “Лукаморье “ Нөхөрлөл” бүтээлээр “I байр”2019 онд Харбин хотн олон улсын тэмцээнд “ Бидэнд туслаач” бүтээлээр “II байр”2019 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “ Хурд тоглоом биш” бүтээлээр “II байр”2019 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “ Сэтгэлийн аялгуу” бүтээлээр “I байр”2019 онд ОХУ Ангарск хот “Лукаморье “ Сэргэлэн өвгөн” бүтээлээр “III байр”2019 онд ОХУ Томск хот “Хавар” бүтээлээр “IV байр”2019 онд САХА улс Якут хот “Эрхий мэргэн” бүтээлээр “I байр”2019 онд САХА улс Якут хот “Бух ба чоно” бүтээлээр “III байр”2020 онд Чангчун ХОТНОО олон улсын тэмцээнд “ ХОС ЭГШИГ” бүтээлээр “III байр” 2020 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “ Сарны хатан” бүтээлээр“III байр”2020 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “ Нутагийн үнэр ” бүтээлээр “III байр” 2020 онд ХАРБИН ХОТНОО олон улсын тэмцээнд “ Ирээдүйн тусгал ” бүтээлээр “III байр”2020 онд ОХУ Иркутск хот “Бага хатан” бүтээлээр “I байр”зэрэг олон бүтээлүүдийг нь дэлхий үнэлэн амжилтыг ерөөсөн билээ.

  • Вандангийн УНДРАА- Зураач, уран бүтээлч TEAM Art хөтөлбөр

    U Art Studio- н үүсгэн байгуулагч. Creative Camp- бүтээлч зусланг хамтран үүсгэн байгуулагч. Хүүхэд, гэр бүл, байгалийн сэдвээр уран бүтээлээ туурвидаг.

    Тэрээр хүний сэтгэлийн гүнд тоосонд дарагдан мартагдсан байдаг байгалийн зөн мэдрэмж, хүүхэд насныхаа гэгээн хүсэл тэмүүлэл, өөдрөг мэдрэмжийг сэргээж, өдөр бүрийг шинэ өнгө будгаар эхлэхэд зориулж бүтээлээ туурвидаг.

    1998 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн Монгол зургийн анги, 2005 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн Уран зургийн анги дүүргэсэн.

    2006 оноос 40 гаруй удаагийн бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцсон. 2012 онд “Яруусахуй урлан”, 2015 онд “Undra 2015”, 2019 онд BID бие даасан үзэсгэлэнгээ тус тус толилуулсан.

    Түүний бүтээл Монгол, Герман, Белги, Хятад, Япон, Солонгос, Куб зэрэг дэлхийн 10 орчим орны цуглуулагчид болон хүүхдийн байгууллагад хүрсэн байдаг.

    2010 онд “Дээд эрүүл мэнд”, 2014- 2017 он “Сайн мууг ялгая” 1, 2, 3-р дэвтэр, 2018 онд Ч.Лодойдамба “Манай сургуулийнхан” номны зураг чимэглэл, 2019 оноос Бүүвэй од, Гоёлог урлал, Эрка анхилуун үнэртэн, Hi Mongolia, UArt- Oyun design souvenir зэрэг бүтээгдэхүүний загвар чимэглэлээр ажилласан.

    2018 оноос өөрийн бие даасан “U Mandala”, “U-Art” цувралаа эхлүүлж 3 цуврал ном эрхлэн хэвлүүлсэн.

    Ундраа нь “Монгол блогчид” наадам, TEDxWomen, UBTwestival, “Сэтгэлийн зураг” хандивын үзэсгэлэн зэрэг хүмүүнлэг, олон нийтийн үйл ажиллагааг өөрийн уран бүтээлээр дэмжиж оролцохоос гадна багш, сурагчидад 3D баримал, Art bag- эко цүнх тор чимэглэх сургалтыг зохион байгуулж бүтээлч хандлагыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж буй уран бүтээлч билээ.

    Мөн өөрийн бүтээлээр бэлэг дурсгалын олон төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэн дэмжигчиддээ хүргэсэн.

    КАТАЛОГИ
    Каталоги 2012 он
    Каталоги 2011 он

    Twitter | Facebook

    Ярилцлага унших

  • ​Болдын ОЧИРХУЯГ- Дизайнер, брэнд хөгжүүлэгч

    Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1993 онд төрсөн. 2011 онд хувийн хэвшлийн Билиг ДБ сургуулийг дүүргэсэн. 2011 онд МУИС-д ашигт малтмалын эрэл хайгуулын Геофизикч мэргэжлээр элсэн суралцаж 2015 онд дүүргэсэн.

    Ажлын туршлага:

    2015 онд Гео инженеринг ХХК, Геосигналс ХХК-д туслах геофизикчээр Өмнөговь аймгийн Зурамтайн нуруунд IP хайгуулын судалгаа болон Дорнод аймагт газрын тосны эрэл хайгуулын судалгаа хийсэн.
    2016 оноос өөрийн хүсэл сонирхолоор график дизайн, брэндинг хөгжүүлэлтийн чиглэлд ажиллаж эхлэсэн. Сонирхлын хүрээнд компьютерийн чиглэлээр төрөл бүрийн график дизайн, хэвлэлийн програм хангамжуудыг бие даан эзэмшсэн. График дизайн болон хар зурагийн урлагт сонирхолтой.

    2016 оноос Бүтээлч Монгол нэгдлийн үйл ажиллагааг дэмжин сошиал орчны агуулга бүтээх, график дизайны чиглэлээр мэргэшин ажиллаж байна.

    Бат Солюшн Партнерс, Тапатрип компаниудад график дизайнараар ажиллаж байсан.

  • Сэдбазарын ГАНЗҮГ- Орчин үеийн урлагийн нэрт төлөөлөгч

    Монголын контемпорари урлагийн томоохон төлөөлөгч 

    Чингис хаан музейн Ерөнхий куратор

    Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан

    Монголын Контемпорари урлагийн төлөөлөгч, перформанс артист С.Ганзүг нь 2000 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд Монголчуудын уламжлалт арга ухаан, тэнгэр шүтлэг, байгаль эрхистэй харилцах язгуур өгөгдлийг орчин үеийн урлагийн хэлээр илэрхийлсэн бүтээл туурвидгаараа онцлог юм. Тэрээр Монголдоо төдийгүй Нидерланд, Финланд, Герман, Хонг Конг, Тайвань, Солонгос, Итали зэрэг дэлхийн олон улсад өөрийн бүтээлийг толилуулснаас 2015 онд Венеци хотод тэр дундаа Венеци дэх ЮНЕСКО-гийн төв байр болон Giardini-Arsenale талбайн гол дахь орон зайд Монголын уран бүтээлчдээс анх удаагаа үйлдлийн урлагийн “Салхи салхилна… Ус урсана…” үзүүлбэрээ тоглосон байна. 

    https://www.facebook.com/gsedb…

  • Дугарсүрэнгийн БАТЗОРИГ (Bazo)- Зураач, орчин үеийн урлагийн нэрт төлөөлөгч

    Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит Шагналт /зураач/ МУСТА. Монгол улсаас анх удаа ОХУ-д бүрэн хэмжээний орчин үеийн урлагийн үзэсгэлэн толилуулсан. Дэлхийн 10 гаруй орны орчин үеийн урлагийн музей, галлерейд үзэсгэлэнгээ толилуулсан.

    1979 онд Сүхбаатар аймаг,Эрдэнэ-Цагаан суманд төрсөн.

    Боловсрол:

    1997-2000 “Сэтгэмж” Дизайны Дээд Сургууль

    1999-2004 ДУДэСургууль, Уран зургийн анги

    Ажил:

    2013 Монголын Урчуудийн эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн

    2012 “Хөх нар” орчин үеийн урлагийн төвийн удирдах зөвлөлийн гишүүн

    2009-2012 “Хөх нар” орчин үеийн урлагийн төвийн тэргүүн

    Бие даасан үзэсгэлэн:

    2019 “1×2 REPETITION 1×2” “Улаан гэр” бүтээлч орон зай

    2014 “Хэлбэр үгүй хэлбэр” 976 Арт галерей

    2011 “ЭКО+БИО+УБ=2011” Занаду Арт галерей

    2009 “1х2 ДАВТАМЖ 2х1” Занаду Арт галерей

    2007 “1х45 хүрдэн” Глобус галерей, Санкт-Петербург хот, Орос улс

    2007 “Art works of BAZO” МУЭХ

    Хамтарсан үзэсгэлэн:

    2017 Олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэн,CHINA ART MUZEUM,SHANGHAI

    2017 Чонжу биенналь,Солонгос

    2016 “ Mongolia Contemporary Art” үзэсгэлэн, МУЭ

    2016 Олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэн,  Амерка

    2016 “ Торгоны зам “ үзэсгэлэн, МУЭ

    2015 Олон улсын орчин үеийн  үзэсгэлэн, Япон Амерка

    2015 JIA Pingwa cultural музей, Хятад

    2015 Франц Монголын 50 жил үзэсгэлэн, Saint-Cloud галерей Франц

    2015,2016 “ Nord Art “ олон улсын үзэсгэлэн, Герман

    2014 “ Эсвэл “үзэсгэлэн, МУЭ

    2014 “ Цагаан ба Хар” Мааршал Арт галерей.

    2014 “ Х.Чойбалсан” Монголын брэнд Мааршал Арт галерей,

    2013 “ Нүүдэлчидийн ухаан” Монгол ба Франц Монголын Уран Зургийн Модерн Арт галерей.

    2013 “ Монголын орчин үеийн урлаг” МС галерей, New York, USA

    2013 “ Цаг хугацаа ба орон зай” Хаан банк “Улаан гэр” Арт галерей,

    2012 “Азийн 27-р” олон улсын үзэсгэлэн, Тайланд

    2011 “Шилдэг бүтээлийн үзэсгэлэн, Монголын Уран Зургийн Модерн Арт галерей.

    2011 “Modern Mongolia from steppe to urban dynamics”, Гон-Конг

    2010 “Азийн 25-р олон улсын үзэсгэлэн” Монголын Уран Зургийн Модерн Арт галерей.

    2010,2012  “Land Art Mongolia 3600” биенналь, олон улсын үзэсгэлэн, Монголын Уран Зургийн Модерн Арт галерей.

    2010  “Нүцгэн байшин” үзэсгэлэн Пори-Ротердам-Улаанбаатар, Финлянд

    2010 “Mongolia &Mongolia” Red Gate gallery, Бээжин, Хятад

    2010 “Blue Sun Best Art” ILOFT function house, УБ

    2009 “Хамтарсан үзэсгэлэн” Чежү, Солонгос, Сингапур

    2009 “Art party of Mongolia” үзэсгэлэн Хөх нар арт галерей.

    2008 “Mongolia contemporary art” үзэсгэлэн, МУЭ

    2008 “Хамтарсан үзэсгэлэн” Токио, Япон

    2007 “Mongol Brand” үзэсгэлэн, МУЭ

    2007 “Art Forum” үзэсгэлэн ЗанадуАрт галерей.

    2006 “Хөх тэнгэр” үзэсгэлэн, ОХУ

    2006 “Land art” үзэсгэлэн МУЭХ

    2006-2010 “Art camp” үзэсгэлэн ЗанадуАрт галерей

    2006 “Зураас” үзэсгэлэн ЗанадуАрт галерей

    2004-2005 “Оны шилдэг бүтээл” үзэсгэлэн МУЭХ

    Олон улсын урлагийн хөтөлбөр:

     2013 “ Цаг хугацаа ба орон зай” Монгол солонгосын хамтарсан урлагийн хөтөлбөр

    2010 “ Нүцгэн байшин” урлагийн хөтөлбөр Пори-Ротердам-Улаанбаатар “Porignal” галерей Финлянд

    Шагнал:

    2017 Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан

    2017 Монгол Улсын Спортын Мастер (Үндэсний сурын харваа)

    2016 Монгол, Орос, Хятад гурван улсын Шилдэг бүтээлийн шагнал

    2014 Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит Шагнал

    2007, 2010 Монголын Уран Зургийн Модерн Арт галерейн шилдэг бүтээл

    2005 “Хавар-2005” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагнал, МУЭ

    https://www.facebook.com/dugar…

  • Энхбаярын ТЭМҮҮН- Үндэсний реппер, уран бүтээлч

    Зураач, дизайнер, Үндэсний реппер.

    Дүрслэх урлагийн дээд сургуулийн зураасан зургийн бакалавр

    2018 оноос Booway хүүхдийн бүтээгдэхүүний брэндийг үүсгэн байгуулсан. Одоогоор үндэсний хувцасны хэв шинжийг орчин үеийн хэв загварт буулгах үйл хэргийг эхлүүлэн ажиллаж байна. Үндэсний реп, хип хоп урсгалаар уран бүтээлээ туурвидаг.

    Кудогийн спортын ногоон бүс 2 дан, дэд мастер цолтой.

    https://www.facebook.com/boowayofficial

  • Төрбатын ЭНХБАТ

    1985 онд Архангай аймгийн Тариат суманд мэндэлсэн.

    Эдийн засгийн сэдвээр дагнан бичдэг Монголын шилдэг сэтгүүлчдийн нэг. Аналитик сэтгүүл зүйгээр мэргэшсэн. МСНЭ-ийн “Ган үзэгтэн” шагналтан, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, 2014, 2017 онд БАЛДОРЖ шагналын “Шилдэг 10”, 2018 онд Гранпри шагналын эзэн.

    БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ

    2004- 2008 онд “Оюуны өргөө” дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн

    АЖЛЫН ТУРШЛАГА

    2008- 2013 он “Монголын мэдээ” сонин, www.businessnews.mn, www.time.mn портал сайтад эдийн засгийн сэтгүүлчээр ажиллаж байсан.

    2013 оноос “Өнөөдөр” сонины Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албаны тоймчоор ажиллаж байна. Эдийн засаг, бизнес, уул уурхайн сэдвээр дагнан нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэдэг.
    2018- 2022 он Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын УЗ-ийн дарга
    2022 оноос Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын УЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.

    ГАРГАСАН АМЖИЛТ

    2013 онд Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулдаг Эдийн засгийн шилдэг нийтлэл шалгаруулах уралдаанд “Хөрөнгөө өсгөх зам” нийтлэлээр тэргүүн байр.

    2014 онд Сэтгүүлзүйн салбарын чансааг тодорхойлдог “Балдорж” сангийн шагналд “Доллараар цангаах Золжаргалын стратеги”, “Шинэ төмөр зам тавих хүсэл ба шинэчлэлийн тэргүүний хясал” нийтлэлээрээ шилдэг аравт

    2018 онд “Балдорж” сангийн Гранпри шагналыг “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Сувдмаа, П.Энхбат “Уул уурхайтай ханилсан орчин цагийн малчин” сурвалжлага, “Хариуцлагатай уул уурхайн эрэлд” цуврал сурвалжлагаараа хүртсэн.

    2021 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

  • Мягмарсүрэнгийн ДОРЖДАГВА- Уртын дуу судлаач, уртын дуучин, өв тээгч

    Уртын дуу судлаач, уртын дуучин, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан бөгөөд тэрээр уртын дууны судалгаанд жинтэй хувь нэмэр оруулсан.
    Тэрээр Монголын төрт ёсны айзам уртын дуунуудыг бүрэн бүтэн дуулж бүтээсэн. Айзам уртын дуунууд 17- 37 минутын хугацаатай байдаг.

    “Чингис хааны мэндэлсний 850 жил”-ийн ойд зориулан “Эртний сайхан”, “Түмэн эх”, “Хуур магнай”, “Дуртмал сайхан”, “Хэрлэнгийн бараа” /баръяа/, “Их замбуутивийн наран”, “Асарын өндөр”, “Эрхэм төр”, “Энх мэндийн баяр” зэрэг Монголын төрт ёсны уламжлалтай хамаарал бүхий есөн дууг багтаасан “Монгол төрийн уртын дуу” бүтээлийг хэвлүүлсэн юм. Түүний энэхүү бүтээл нь өдгөө Монгол төрийн түүхийн музейд залагдсан билээ. 

    МОНГОЛ УРТЫН ДУУ

    Монгол уртын дуу нь нэн эртний уг гарвалтай учир  Азийн өргөн уудам нутагт тархсан монгол угсаатны бүлэг бүрт олон төрөл зүйлээр хадгалагджээ. Уртын дуу монголчуудын өдөр тутмын аж ахуй амьдралаас өгсүүлээд төрт ёс, шашин шүтлэг, зан үйл хүртэл асар өргөн цар хүрээнд хэрэглэгдсээр иржээ.  Тиймээс уртын дуу нь:

        -Төрийн дуу;

        -Айзам дуу (айзан, айдам, айдон);

            -Шасдир дуу (үйзэн);

                -Гүр дуу;

                -Цоор дуу;

                -Аж байдлын дуу (бэсрэг, шавшаа, гэгэлгэн) гэсэн ерөнхий төрлүүдэд хуваагдан хөгжиж, өнөө үед уламжлагдсныг монгол туургатны хэмжээнд бодитоор харж болно.     

    Монгол уртын дуу: Монгол Улсын нутаг дэвсгэр бүхлээрээ; ОХУ-ын Буриад, Халимаг, Тува; БНХАУ-ын Өвөр монголын ихэнх нутаг, Шинжианы Ховог Сайр, Бор талын торгууд монголчууд, Цинхай буюу Хөх нуурын дээд монголчууд, Цастын монголчуудад их, бага хэмжээгээр тархан хадгалагдсан нь улам бодитой болсоор байна. Үүнийг тархацаар нь авч үзвэл Их газар (Азиевро тив)-ын асар өргөн уудам нутагт монгол уртын дуу амьдарч байна гэж үзэх бүрэн үндэстэй юм.

                Монгол уртын дуу Хүн төрөлхтөний төлөөлөх чанартай соёлын өв болж баталгаажсаны үнэ цэнэ, ач холбогдол нь гэвэл, 

    Нэгдүгээрт: уртын дуунд хүмүүний аж амьдрал, сав шим ертөнц, байгаль дэлхийн зүй тогтлыг ухааран танисан олон мянган жилийн туршлага, байгалийг хүндэтгэн харьцах замаар хүн-байгаль хоёрын тэнцвэрт байдлыг хадгалах арвин мэдлэг агуулагдаж байна. 

    Хоёрдугаарт: хүний бие сэтгэл, оюун санааны цар хүрээ, дуу хоолойн ур чадварын өвөрмөц арга барил, өгүүлэхүйн эрхтэний нөөцийн өргөн боломжийг нээснээрээ; 

    Гуравдугаарт: ард түмний амар амгалан амьдрал, эв найрамдалтай оршин байхын сүлд дуулал болдгоороо онцгой содон, олон төрлийн үр өгөөжтэй урлаг болой.

    http://urtynduu.mn/

    ЯРИЛЦЛАГА УНШИХ
    М.ДОРЖДАГВА: УРТЫН ДУУ МОНГОЛ СЭТГЭХҮЙН ХЭМЖҮҮР

     Монгол хүн бүр сүрлэг сайхан уулын оройд салхины сэвшээнд нам гүмийг мэдрэн зогсохуйд дээр цэлмэг хөх тэнгэр, ээх шаргал наран, тэртээ доор уудам цэлгэр талд асгасан шагай мэт цайрах гэрүүд харагдаж, өөрийн эрхгүй тайвшрал амар амгаланг мэдрэн цээж дүүрэн уртаас урт амьсгаа аван зогсох дуртай гэдэгт итгэлтэй байна.

    Тиймдээ ч монголчууд бидний өвөг дээдэс зуун зууны тэртээгээс эх сайхан нутагтаа эзэн нь байж, хөх мөнгөн тэнгэр, хөрст алтан дэлхийн наран, саран, одод огторгуйг ажин, амьдралын хэв маяг аж байдлаас урган гарсан сэтгэлийн яруу эгшиглэнгээр уртын сайхан дууг төрүүлсэн бизээ. 

    Уртын дуу, дуучин, морин хуурч гурав бие биедээ уусан шингэж, нэгэн цул зүйл болсон мэт мэдрэмжийг сэтгэлийн гүнд төрүүлж чаддаг энэ сайхан урлагаар дамжуулан амар амгалан, тайвшралыг бэлэглэж, монгол хүн болж төрснөөрөө бахархах сэтгэлийг төрүүлж яваа Нүүдлийн соёл иргэншлийг судлах Юнескогийн Дэлхийн боловсрол, соёл шинжлэх ухааны төрөлжсөн байгууллагын эрдэм шинжилгээний ажилтан,  Уртын дуу судлаач, Уртын дууч Мягмарсүрэнгийн Дорждагва хэмээх эрхмийг энэ удаагийн VIP ярилцлагын зочноор урьсан юм.

    Тэрбээр “Чингис хааны мэндэлсний 850 жил”-ийн ойд зориулан “Эртний сайхан”, “Түмэн эх”, “Хуур магнай”, “Дуртмал сайхан”, “Хэрлэнгийн бараа” /баръяа/, “Их замбуутивийн наран”, “Асарын өндөр”, “Эрхэм төр”, “Энх мэндийн баяр” зэрэг Монголын төрт ёсны уламжлалтай хамаарал бүхий есөн дууг багтаасан “Монгол төрийн уртын дуу” бүтээлийг хэвлүүлсэн юм. Түүний энэхүү бүтээл нь өдгөө Монгол төрийн түүхийн музейд залагдсан билээ.

    Түүнтэй уулзаж ярилцсанаа хүргэж байна. Таалан болгооно уу.

    Уртын дууг сонсоход өөрийн эрхгүй Монгол сайхан нутгийнхаа хаа нэгтээ хараа бэлчээн алсыг ширтэн зогсох мэт нэг тийм сэтгэл гэгэлзүүлсэн сайхан мэдрэмж төрдөг. Яг түүнтэй адил таны дууг сонсоход өөрийн эрхгүй эрх чөлөөтэй цээж дүүрэн амьсгалмаар тэр мэдрэмжийг  авсанаа нуух юун. Та ер нь өөрөө уртын дуугаа дуулахдаа ямар мэдрэмж авдаг вэ?

    -Уртын дуу дуулахаар маш тайван байдаг. Бие болоод оюун санаа их тайвширдаг. Энэ нь өөрөө манай уртын дууны өөрийнх мөн чанартай л холбоотой. Ямар мөн чанар вэ гэвэл нүүдэлчин монголчууд морин дээрээ ч тэр, мориноосоо буугаад ахуй амьдрал дээрээ ч тэр тайван байдаг. Нэг ёсондоо хэн нэгний шахалтгүйгээр, ямар нэгэн дүрэм журманд баригдалгүйгээр өөрсдийн бий болгосон ертөнцийг үзэх үзлийнхээ хүрээнд амьдарч байгаа хэлбэрийн илэрхийлэл нь уртын дуу шүү дээ. Тэр уртын дуун дотор эрх чөлөө бий. Энэ утгаараа уртын дуу өөрөө Монгол сэтгэхүйн хэмжүүр болдог. Уртын дууг хэр ойлгож хүлээж авч байна гэдгээс та хэр монгол сэтгэлгээтэй, хэр зэрэг монгол мөн чанартай хүн бэ гэдгийг тань хэмжинэ гэсэн үг. 

    -Монгол уртын дууны шуранхайг алдарт дуучин Н.Норовбанзад шинэ түвшинд хөгжүүлж, Монгол Улсын Алдарт Гавьяат Дуучин Жигзавын Дорждагва, Монгол Улсын Соёлын Гавьяат Зvтгэлтэн Жамцын Бадраа гээд олон сайхан хүндтэй эрхмүүд уртын дууг 20-р зуунд дэлхий дахинд таниулсан. Өнөө цагийн уртын дуугаар дэлхийд нэрээ дуурсгах чадалтай уртын дуучинг нэрлэвэл?

    -Энэ нь үе үеэрээ хөгждөг түүхэн цаг хугацаа байдаг юм болов уу. Миний бодлоор одоо цагт зөвхөн уртын дуучинг дууриаж дуулах цаг үе нь юм. Цоодол гуайг, Гүндлхагва гуайг, Дорждагаа гуайг, Долгоржав гуайг, Дамчаа гуайг, Шархүүхэн гуайг, Норовбанзад гуайг, Чимидцэеэ гуайг,  Нэргүй эгчийг  дуурайж дуулах цаг үе дээр байна гэж ойлгодог.

    -Яагаад?

    -Энэ нь манай нийгэм соёлын байгаа байдалтай холбоотой. Яагаад гэвэл монголчууд бид их суурьшсан байна. Сэтгэлгээ өөрчлөгдөж байна. Уртын дуучин хүний уртын дуунд хэмжигдэж байгаа хэмжээс нь уртын дууныхаа энд хүрэхээ байж байна л гэсэн утга цаана нь явж байгаа.

    -Тэгэхээр Монгол хүн эрх чөлөөгөө алдаад байна гэсэн үг үү?

    -Мэдээж алдана шүү дээ. Энэ их мэдээлэлтэй орчинд цаг хугацаатай уралдан стресстэй амьдарч байна. Яг үнэн хэрэгтээ сайн ажиглах юм бол хүний оюун ухаанд хүлээж авах хурдны хязгаар байх шиг санагддаг. Тэр хурд хэтрэх юм бол хүн дарамтанд орж стрессддэг. Ингэснээр хүний тархи гэмтдэг аюултай юм байна. Энэ аюулаас болж, суурин  иргэншилтэй хүмүүсийн тархи нь гэмтсэнээс сэтгэцийн өвчлөл ихэсдэг. Даяаршлын нийгэмд суурин иргэншилд эрт орсон хүмүүсийн дунд тэр чиглэлийн өвчлөл маш өндөр байгаа.

    Нийгэм дээр тэр нь янз бүрээр илэрдэг. Тэгэхээр хүний үйл ажиллагаа, тархины хурд хязгаартай юм байна. Хорвоо ертөнцийн зүй тогтол, хурд хязгааргүй байж болох ч хүн өөрөө тодорхой хязгаартай юм байна. Харин тэр хурд, хөдөлгөөний хязгаарыг уртын дуу барьдаг юм байна. Тиймдээ ч уртын дуу тайвшруулдаг юм байна гэж ойлгодог.

    Цаг үе болгоны сонсогч өөр

    -Одоо цагийн хүмүүс нийгмийн стрестэй орчинд амьдарч байгаа атлаа гадаад дуу сонссоод тархиа улам ядраагаад бололтой. Ер нь хүмүүс уртын дууг хэр их хүлээж авч байгаа бол?

    -Цаг үеэ л дагадаг асуудал. Тухайн улс орон нийгмийн ямар зүг чигээ авч, ямар хөрсийг бий болгож явж байгаатай холбоотой юм л даа. 20 дугаар зууны эхэн үе, түүнээс өмнө жишээ нь уртын дууг заавал бүтэн дуулдаг, тэгж байж сэтгэл засах засал нь бүрэн гүйцэт болдог. Гэтэл тайзан дээр гарч ирээд уртын дууны уламжлалт зан үйлийг тайзны хэлбэрт оруулан засаад хасаад тохиролцуулаад дуурьлаг уртын дуу болгоод гаргаад ирсэн.

    Тухайн цаг үе нийгмийн оюун санааны хүлээн авч байгаа байдал өөрчлөлт, хувьсалтайгаа нийцээд нийцүүлж уртын дуучид өөрсдөө засаж тайзны уртын дуу гэдэг зүйлийг бий болгосон.  Үндсэндээ уртын дууг судлахад уламжлалт уртын дуу, тайзны уртын дуу гэсэн хоёр төрлөөр үргэлжүүлэх шаардлагатай болсон. Тэр үед хүлээж авах чадвар нь өөр болоод ирсэн. Тэгтэл зөвхөн тайзан дээр 1, 2,  3, минут дуулдаг дууг уртын дуу гэж ойлгодог болоод ирсэн.

    Ингэж явсаар байгаад социализмын цаг  үе дуусч, 1990 оноос арай өөр түвшинд ирсэн. Дэлхий нийт глобалчлагдаж, орчин үеийн хөгжмийн урсгал орж ирэн түүндээ уртын дууны хэсэг бүлэг аянуудыг дуулдаг болж. Бид уриа дуудлагын аянууд гэж нэрлэдэг юм. 

    Жишээ нь, “Эр бор харцага” дууг өрнийн хөгжмийн өөр урсгалтай дуулж байна. Энэ нь уртын дууны хөгжил гэхээсээ илүү цаад хөгжмийнх нь хөгжил болж таарч байгаа. Уртын дуу хөгжилдөө хүрээд зогсчихсон. Харин сонсох гэж байгаа хүнд хүргэхэд л дэвшил гарсан гэж болно. Цаг үе болгоны сонсогч өөр. Тэр болгоноороо уртын дуу бүтээгдээд, үлдээд өв болоод явдаг зүй тогтолтой юм байна гэж харж байгаа.

    -Уртын дуу үүссэн үүх түүхээс сонирхуулаач. Монголын уламжлалт дуу гэдгээс өөрийг мэдэхгүй хүн цөөнгүй байгаа болов уу?

    -Түүх гэдэг өнгөрсөн цаг үе. Бидний баримжаалж байгааар монгол хүн үүсэхэд л үүссэн. Байгальтай харьцаад, ахуй амьдралаа цэгцлээд эхлэхэд уртын дууны уриа дуудлагын елементүүд бүрэлдэж эхэлсэн бололтой. Археологийн шинжлэх ухаанд дулдуйдаад үзвэл Гурван газрын сав газар буюу одоо бидний шүтээн болсон Хэрлэн Онон Туулын эх, Хэнтийн уул орчмоор үүссэн. Тал дээр үүсээгүй шүү. Тал дээр байгалын  үзэсгэлэн ховор. Харин уул тал хээр хосолсон байгалийн төгс төгөлдөр газар уртын дуу үүсэн гэж судлаачид таамаглаж байгаа. Харин тал нутаг уртын дууны хөгжилд өндөр хувь нэмэр үзүүлсэн.

    Уртын дуу Хүннү гүрний үед нилээн хөгжсөн

     -Яаж?

    -Мэдээж хүмүүс амьдрах таатай нөхцөлд ахуй амьдралаа зохицуулна. Өсч үржинэ. Түлээ түлштэй, ан гөрөөтэй, өвс ургамалтай газар хүн амьдрана. Тэгээд өсөж үржээд уудам тал руугаа бууна аа даа.  Тэр үест уртын дуу нилээн хөгжсөн. Тэр үе нь Хүннү гүрний үе таарсан болов уу. Эндээс уртын дуу төрт ёсны зан үйлийн хэмжээнд хөгжин гарч ирсэн учраас л Хүннүгийн үеийн нийгмийн язгууртнуудтай холбоотой үүссэн гэдэг домгийг үлдээсэн болов уу.

    “Монгол төрийн уртын дуу бүтээл бүтсэн түүхээс хуваалцаач. Нэг дуу нь л 25-35 минут байсан. Урт хугацаанд дуулахад ямар мэдрэмж төрж байв. Тэр дундаас “Дуртмал сайхан” дууг онцолвол?

    -Төрт ёс гэдэг ёс заншил , зан үйл гэсэн утгатай шүү дээ. Уртын дуу өөрөө зан уйлийн үйлдэл. Улс үндэстэн угсаатны сэтгэлийн гүнээс гарч байгаа. “Дуртмал сайхан” дуу  хуучнаар Засагт хан аймгийн нутгийн чиглэлээс гарсан дуу юм билээ.

    “…Аяа зээ хө

    Дуртмал сайхан нарны өнгөтэй

    Тунамал өгүүлэшгүй сүлд тэмдэг маань

    Тусахуй нүдэн дор тодорхой зээ

     Үелэн нийлэгсэн хөг дууг

     Үлэмжээр эгшиглэн байхуй дор

     Үргэлждээ найрлан цэнгэх маань

     Сонсох чихэн дор тодорхойхон зээ…”

    Яг хэдийд үүссэн, ямар түүхийг давж, яаж хувьсан өөрчлөгдсөнийг мэдэх аргагүй. Бөөгийн шашны дуудлага, ан авын уриа дуудлага, цэрэг дайны уухай байсан ч байж  магадгүй. Таамаглах аргагүй. Ямар ч байсан “Дуртмал сайхан” дуунд бурхны номын, бясалгалын, таван мэдрэхүйн мөн чанар байдаг тул тэр талаас нь барьж дуулсан.

    ХБК хөгжим бүжгийн их сургуулийн Морин хуурын багш Б.Баттулга маань ширэн цартай хуураар хуурдсан. Энэ дуу нь одоогийн Завхан, Говь-Алтай зүгийн халхчууд, Засагт хааныханд найрын эхний 3, зарим  нутагт эхний 5 дугараа барихад дуулагддаг байсан юм билээ. “Дуртмал”, “Дуртмал сайхан”, “Зээ Дуртмал” гэх нэрүүдээр дуулагддаг байсан юм билээ. Энэ дууг Засагт ханы алдарт дуучин Гэлэнхүүгийн Поврон гэж хүн 1920 гаруй оны үед мал тууварлаж ирсэн. Тэр хүн Улаанбаатарт тайзны уртын дуу үүсэх гэж байхад нь ирсэн байгаа юм.

    Тэр үеийн төлөөлөгчид болох Дорждагва, Дамчаа, Гончиг гуай нарт зааж, тайзны уртын дуу буюу сурталчилгааны хялбарчилсан төрөл болсон түүхтэй. Миний хувьд өөрийгөө сорьж үзье гээд “Монгол төрийн уртын дуу” сэдвийн дор судалгаа хийж, есөн эрдэнийн билэгдэл болгоод яаж дуулдаг байсан тэр мэдрэмжийг л олж авах гэж хичээсэн. Би тэр мэдрэмжийг бага ч гэсэн олж авах юм бол тэр үндсэн мөн чанар нь таньд бага ч гэсэн хүрнэ. Бүрэн эхээр нь дуулах гэж нилээн олон жил оролдсон.   

    “Дуртмал сайхан” дууг 2002 онд дуулахаар бэлдэж эхэлсэн

     -Хэдэн жил?

    -“Дуртмал сайхан” дууг 2002 онд л би бүтнээр нь дуулах гэж оролдож байна гээд эрдэмтэн судлаачидтай уулздаг байлаа. “Ээ хүү минь ээ, наадах чинь тайзан дээр л одоо дуучид арай хийж 2-3 минут дуулж байгаа. Яаж бүтнээр нь дуулдаг юм боломжгүй” гэж байсан.  Гэхдээ тайзан дээр тэнхимийн орчинд бэлтгэл хийх шаардлагагүй юм байна лээ. Мэдээж тайзнаа онолын сургалтаа авна. Гол үндсэн бэлтгэл нь мэдрэмжээ сэргээх юм билээ.

    Хэдий би хөдөөний хүүхэд ч гэсэн хотод орж ирээд 2-3 жил болчихсон байсан нь техник технологийн орчинд миний байгалийн мэдрэмжүүд унасан байж. Тэр бүхнийг сэргээхийн тулд байгалийн дуу хоолойг сонсож, хавар намрын улиралд гол ус, уул хад, тал хээрт гарч дуулах гээд Баттулга бид хоёр зөндөө олон туршилтууд хийж байсан.  Тэр тухайгаа -Монголын төрийн уртын дуу” цомог дотроо эрдэм шинжилгээний хялбарчилсан тайлбар болгоод бичсэн байгаа.

    -Дуу нь яг хэзээ бэлэн болсон бэ?

    -“Дуртмал сайхан” дуугаа 2011 оны үед бичүүлсэн. Тухайн үед манайхан надад итгэхгүй байсан. Энэ бүтээлийн зөвлөх, шүүмжлэгчээр Академич Б.Энхтүвшин, доктор, профессор Н.Жанцанноров, Ц.Батчулуун, С.Дулам, Н.Уртнасан, Ш.Чоймаа, Л.Дашням, А.Очир, Б.Сумъяа, А.Алимаа, Э.Пүрэвжав, А.Майдар гээд хэл зохиол, үүх талаас нь судалсан олон сайхан хүн миний ард байсан. “За одоо яаж  байна, одоо ингэх үү, болж байна уу” гэсээр дуулж дууссаны дараа “Эртний уртын дууг ингэж дуулдаг байсан нь үнэн юм байна” гэж хэлсэн.

    Уртын дууг олон сар өдөр бэлдэж, ийм олон бадгаар нь, олон хоногоор дуулж байсан юм байна. Монголын энэ ахуй нутагтаа амьдарч байгаа хүн л дуулах юм байна гэж ойлгоцгоосон. Тэгээд л удалгүй “Монгол төрийн түүхийн музей”-д залсан. Тухай үеийн БСШУ-ны дэд сайд шийдвэр гаргасан. Яагаад гэвэл Уртын дуу маань дахиад сэргэлээ.  Зөвхөн бидний гэсэн өвийг хэн ч булаацалдахгүй.  Нийт хүн төрөлхтөний  дунд байгаа монгол үндэстэй хүмүүсийн уртын дууны өв соёлын голомт нь Монгол улсад байгаа шүү гэдгийг л тунхаглах зорилготой тэнд залж байсан.

    -Дуртмал сайхан дууг дуулахад гурван гүрэм уншсан мэт болдог гэж байсан?

    -Тийм. Жишээ нь “Бор борын бялзуухай” дууг дуулахад гал голомт бузартсан айлын засал болдог. “Дуртмал сайхан” дууг гэртээ дуулуулахад “Гурван гүрэм” уншсантай тэнцэнэ гэсэн баримт Завхан аймгаас баримт олдсон.

    Хонины бэлчээр дээр, найран дээр хэдэн цаг,

    яаж дуулаад байна гэдгийг судалсан

    -Тэгэхдээ л нэг дууг 25- 40 орчим минут тасралтгүй дуулна гэдэг төсөөлөхөд ч бэрх санагдана. Заримдаа хүн 4 минут ч дуулж чадахгүй хоолой хүрэхгүй үе байдаг шүү дээ. Хоолой хатах ч юм уу тийм үе байсан уу?

    -Байна л даа. Тэр чинь дэс дараалалтай илэрдэг золиг байна лээ. Олгой хагаравч тогоондоо, муу нуухаар сайн илчил гэж эхлээд манай тэнхимийн сургалтад мухардал байсан. Тэндээс олж авсан мэдлэг нь надад их хэрэг болсон. Зарим зүйл нь надад гай  болсон. Ялангуяа тайзны уртын дууны дуурьлаг хэв маягийн шахаж дуугардаг, хүчтэй орилж хашгирдаг барил их гай болсон. Түүнийгээ эхлээд арилгасан.

    Дараа нь уламжлалт уртын дуу буюу зан үйлийн уртын дууг эх хувилбараар нь сонсох шаардлага гарч ирсэн. Боржгинууд, Баян бараатууд, Завхан, Говь-Алтай нутгийн нутгуудын дуунуудыг сонсох шаардлагатай болж бодитоор нь хонины бэлчээр дээр, найран дээр хэдэн цаг, яаж дуулаад байна гэдгийг судалсан.

    -Нууцыг нь олов уу?

    -Судлаач хүний байр сууринаас ярихад ерөөсөө уртын дууны өөрийнх нь уг сургууль барил, монголчуудын дуу авиа өгүүлэх эрхтний гаргаж байгаа гаргац, эгшигт авиа гэж байна. Хүчдэл үүсгэдэг “Ха, Хэ” гэдэг авиа чинь хэлний угаар амьсгалын хэмнэлттэй хэлэгддэг. Тэр авиаг хатууруулах юм бол багалзуур шахагдаад дуурьлаг маягтай баригдмал уртын дуу болдог юм байна. Хашгираад л гурван минутанд чөлөөтэй гаргадаг. Тэр авиан зүйн талаас нь судалсан.

    Мөн хөдөөний орчинг тайван байдлаас харж, дасгал сургуулилт хийж судалж ирнэ. Удалгүй ирээд бичүүлэхэд яг л тэнд байсан төлөв байдал нүдэнд харагдана. Студид тэр мэдрэмж байх хэрэгтэй. Тэгээд мэдээж морин хуур байсан. Энэ есөн бүтээлдээ лимбэ ашиглаж амжаагүй. Хэдэн лимбэчидтэй нийлсэн ч яг туханй үеийн лимбэдэх арга барил арай өөр шатанд явсан.

    Модон цартай, хиймэл утастай хуур сонсоход маш сайхан дуугардаг мөртлөө байгаль дээр амьд сүнслэг дуу авиа муутай. Дуучинд нөлөөлж байгаа дуу авианы нөлөө нь удах тусам цаашлаад дуучин хүнээ ядраагаад төмөр нүдэж байгаа юм шиг болохоороо ядраад урт хугацаанд дуулах боломжгүй болгож байсан. Харин ширэн цартай хуур болохоор байгальтай маш ойрхон амьд сүнслэг хөгжим дуугарч байсан.

    Манай морин хуурч Б.Баттулга маань онгод тэнгэртэй  юм шиг хуурддаг. Ялангуяа ширэн цартай хуураар. Эхлээд ширэн цартай хуур гэдгийг манай хуурчид “Хуур юм уу, наадах чинь” гэдэг байсан. Үнэнийг хэлэхэд халуунд хөг нь явчихдаг, бараг л хуур биш гэх зэргээр хэлдэг байсан. Гэхдээ аргын тал гэхээсээ илүү билгийн тал ихтэй Баттулга маань сайхан хуурдсан.

    -Морин хуурын аялгуу өөрөө амьдралыг аргадах мэт яруу сонсголонтой байдаг шүү?   

    -Тийм. Өнгө болгон нь амьтай. Бүх гаргаж байгаа өнгө нь хоорондоо уялдаатай гүнээсээ  чанарлаг авиа дуурсдаг.

    Багш маань уртын дуунд дургүй хүнийг ч дуулдаг болгоно

    -Морин хуурын аялгуу, монгол сайхан уртын дууг хамтад нь сонсож, ойлгох нь монгол хүний төрөлх зөн совин биз ээ.  Харин “Найранд гурван дуутай” гэдэг шиг уртын дууг бүгд болчихвол. Тийм боломж байх болов уу?

    -Байлгүй яах вэ. Тийм боломж бололцоо байгаа шүү. Манай багш засуулч, Уртын дууч Баасанхүүгийн Батболд багш маань саяхан гавъяагаа үнэлүүллээ. Зүй ёсных. Яагаад гэвэл багш маань маш олон уртын дуу сонирхоод сурах аргаа олдоггүй эсвэл сонирхолгүй байсан маш олон хүнийг уртын дуунд дуртай болгоод заримыг нь дуулдаг болголоо. Энэ өөрөө түүхэн үзэгдэл.

    Судлаач хүний хувьд манай уламжлалт соёл урлагийн түүхэнд тохиосон онцгой цаг мөч тэсрэлт гэж ойлгож байгаа. Тийм учраас тэр гавъяа шагнал авах учиртай хүний нэг байсан. Энэ Батболд багш дээр очиж сурч болно. Багш маань уртын дуунд дургүй хүнийг дуртай болгоно. Дуулж чадахгүй хүнийг дуугардаг болгоно. Дуугараад цаашаа явдаггүй хүнийг дуулдаг болгоно.

    -Хамгийн анх уртын дуучин болох шийдвэрийг хэзээ гаргасан бэ. Аль эсвэл төрөлхийн дуучин байв уу?

    -Миний нууцыг л яриулах гээд байна уу/инээв/ Манай аав Завхан аймгийн Ургамалын  Сарт толгойн сарт голын хүн. Ээж Цэцэн уулын, Галуутын хөвөө тэгшийн хөндийн хүн. Ээжийн талд ч дуучид байна. Аавын талд Хошууны ноёны дуучин Охидой гэдэг хүн ч байсан юм билээ. Би саяхан тэрнийг судалж, суухдаа мэдсэн. Ноёны дуучин гэдэг төрийн дуучин гэсэн үг.

    Аав маань намайг төрөх үед Дорждагва гуай дуулдаг байж. Тэр хүнийг шүтдэг аав минь сайн дуучин болоосой гээд нэрийг нь өгсөн юм гэж амьд сэрүүндээ хэлдэг байлаа.Би тэгэхэд 12-13 тай хүмүүс хурим найранд авч яваад уртын дуу дуулад өг гэнэ. Аав маань насанд хүрээгүй хүүхэд хуриманд авч явлаа гэж уурлаад, би нутгийн хөгшчүүлийн дуулахыг сураад л. Тэгээд ингэж дуулдаг юм, дээл хувцсаа ингэж өмс, ийм байдалтай ингэж дуул  гээд нарийн бүхнийг багаасаа заалгасан. Аав минь их сайхан дуулдаггүй ч, дуулахыг хичээдэг, олон сайхан дуу мэддэг хүн байсан даа.

    Хожмоо 2000 оны  айхтар зуднаар манайх Завхан аймгийн Сонгино сумын Сонгинохайрханы баруунтаа өвөлжиж байгаад хэдэн малаа барчихсан юм. Би чинь ааваасаа хойш Мянгат малчин болно гээд 500-600 тооны малтай болчихсон байлаа. Тэр  хатуу өвлийн зуднаар хэдэн малаа өргөчихсөн. Тэгээд л “За мянгат болох гэсэн бардаггүй юм байна. Тэгвэл дуулдаг нэртэй юм байна. Дуулаад үзнэ ээ” гээд Өвөрхангай аймгийн Баянгол сумын харъяат, миний хайртай өвгөн багш Өөцийн Бат-Өлзий багшдаа шавь ордог юм. Одоо багш маань бурхны оронд байгаа даа.

    Багш маань намайг дуулуулж үзээд “За материалтай юм байна. Миний багшийн нэртэй адилхан юм байна. Би одоо өөрийн гарын шавьгүй яваа. Дорждагва багштай би, одоо Дорждагва гэдэг шавьтай больё гээд намайг авч байсан. Бүтэн жил дан амьсгаа авахыг заасан. Амьсгаа аваад дуугаа түрж гаргах тэр завсар маш богино. Маш чухал тэр богино завсар дуугаа яаж зарцуулах, яаж аялгуугаа дуусгах, яаж шингээж ширгээх үү, хоёр аялгуугаа яаж залгах уу, яавал цэвэрхэн залгах уу, амьсгаа алдуулж залгах уу гэдгийг заалаа.

    Уртын дууны амьсгаанд ил амьсгаа хулгайн амьсгаа гэж хоёр янз байдаг. Ил нь ийм, хулгайнх нь ийм. Амьсгаагаа яаж түгжих вэ, яаж тоолох вэ гэж бүтэн жил бэлдээд СУИС-д орж, Д.Чулуунцэцэг багшийнхаа удирдлаган дор 5 жил сураад төгссөн дөө.

     Уртын хэдэн дуу, хэдэн ном үлдэнэ. Хэрэгтэй бол өвлөгдөнө

     -Дуучин болж төгссөн хүмүүс ихэвчлэн зохиолын дуу руу орчихоод байдаг шүү дээ. Та зохиолын дуу дуулах уу?

    -Үгүй шүү. Хүмүүс ч надаас тэгж асууж байсан. Яахав оюутан байхдаа ганц нэг дуу энэ тэр болж л байсан. Тэгэхдээ энэ бол надад хэрэгтэй, бидэнд хэрэгтэй юм биш гэж ойлгосон. Би зохиолын дуугаар нийт монгол үндэстэндээ туслаж чадах нь юу л бол доо.  Би үндэстнийхээ соёлын өвд өөрийн ул мөрөө үлдээх нь юу л болдоо гэж бодсон шүү. Энэ л ойлголтоор шаргуу хичээллэдэг байсан багш нар маань мэдэж байгаа даа.

    -Уртын дуугаар ул мөрөө үлдээх хүсэгтэй гэж үү?

    -Уртын хэдэн дуу, хэдэн ном үлдэнэ. Хэрэгтэй бол өвлөгдөнө. Хойд насандаа л амьдрах гэсэн хүсэл минь. /инээв/

    -Монгол хүн байх мөн чанарыг дуугаараа дамжуулж хүргэх гэсэн хүсэл үү?

    -Хүүхэд байхад сонссон нэг яриа санаанаас гардаггүй юм. Бага байхад нутгийн ах нар хөгшчүүлээс “Та нар бидэнд юу үлдээсэн юм бэ” гээд асууж байхыг анзаарсан. Тэр үеийг санаж явтал морин хуураа олон улсад бүртгүүлнэ гээд эргэлзээтэй асуудлууд үүсч, Бадраа гуай, Жанцанноров гуайн өгүүлэлийг харлаа.  Тэгтэл Базарбат багш маань “Чи уртын дууны амьсгалын эрдмийг сурсан гэсэн”. Нагац ах намайг “Төрийн дуучин болох ёстой” гэсэн. Энэ бүхнээс зөвхөн өөрийн санаа бодлоор явж болохгүй гэсэн хариуцлага гараад ирсэн.

       Одоо намайг өтлөхөд хойч үеийнхэн надаас, таниас асууна. Бидэнд асуултаа тавихдаа “Монгол гээд бидэнд  юу үлдээсэн” гээд асууж “та нар биднийг өрнөжүүлчихсэн байна” гэнэ. Тэгэхээр зарим нь тэр үндэсний гэсэн бүхнээ нийгэмд зориулж хийх ёстойг ойлгосон. Одоо  би дөнгөж 30 гарч явна. Өөрийгөө бэлдэж боловсруулж байна. Уламжлалт уртын дуу, зан үйлийн төрөлх шинжийг бүрдүүлсэн “оргинал” материал бүрдүүлсэн сан бүтээж байна. Цаашдаа малын бэлчээр хумигдахын хэрээр өв соёл багасна. Яагаад гэвэл нүүдэлчин унаган соёл хумигдахын хэрээр бидний соёл ч хумигдана.

    Тэрнийг бид бэлхэнээ харж байна. Дэлхийн улс орнуудад соёл нь хумигдаад музейд тавигддаг болж байна. Тэгэхээр монголчууд соёлыг музейд харах биш өөрсдөө амьд хэрэглэдэг байхын тулд өнөөдөр бид хичээж байна. Ингэхийн тулд өөрсдөө л хэрэглэ. Хэрэглэж байгаа хүмүүс их болсон гэж боддог. Уртын дуу сонсдог, сурч байгаа залуучууд байна. Сурчих юмсан гээд явж байна энэ бол уламжлалалт соёлын авө сэргэж байна соинрхож байна.

    Нохой  хамартаа ус хүрэхээр усч гэдэг шиг монголчуудад нэг тийм зан байдаг. Яг нэг юм тулаад ирэнгүүт шийдвэр гаргадаг. Маргааш шуурна гэхэд л өнөөдөр амжиж нүүж байдаг. Энэ зан авир л д даа. Яах аргагүй тулаад ирж байна  Хүүхдүүд нь гадаадаар яриад эхлэхээр гэнэт санаа зовоо байна.  юу болж байна гэж цочрол авч байна. 

    Уртын дууг монгол хүн шиг дуулдаг бол онолын хувьд Монгол хүн

    – Таны хувьд  монгол хүн гэж хэн бэ?

    – Дэлхийн соёлын антропологи онолын хувьд монгол соёлтой хүнийг монгол хүн гэнэ.  Жишээ нь, монгол соёлд нэвтрэх, монгол хэл сурах, монгол цусгүй ясгүй байж болно.  Уртын дууг монгол хүн шиг дуулдаг хятад хүн бол онолын хувьд Монгол хүн гэж үздэг. Миний хувьд үндэсний үзэл  минь монгол хүн маань л монголоороо байх ёстой. Гэхдээ монгол  хүний өв соёлыг гадаад хүн сурч болно.

    Бид яагаад дандаа бусдын соёлын дайралтад өртөх ёстой юм.  Уртын дууг хятад хүн дуулж байна гэдэг монголоор сэтгэнэ гэсэн үг.  Оюун санаа нь  монголжиж байна гэсэн үг. Сэтгэлийг нь татвал бие нь хаана холдох вэ гэдэг үг байдаг даа. Гадаад хүмүүсээр дамжуулан үндэсний урлагийг даяаршуулах нь их чухал.  Бидтэд бинарын өв соёлыг  суралцах нь маш чухал тэгж байж монголчууд бидний үндэсний дархлаа  бат бөх болно

    -Суурь нь монголдоо байгаа гэдэг утгаар уу?

     -Тийм.  Мэдээж төв нь Монголдоо байна.  Бид яагаад дандаа урсгал дагаж  явах ёстой гэж сөрж болно биз дээ. Өвөрмонголд ч  уртын дуу бий. Хамтарсан соёл буюу Монгол ба Хятадын уртын дуу гэж байдаг. Гэхдээ өвөрмонгол хүмүүс Юнейско-д бүртгүүлэх гэж хичээдэг нь нэгд, баталгааждаг, хоёрт уртын дууг монголчууд бүтээгээд хүн төрөлхтөнд өгч байнаа оюуны өв шүү гэдгээ зарлаж байгаа юм. Даяарших үүд нээгдэж байна. Бусад хүмүүс уртын дууг сурах, хөөмийг сурах, лимбэний битүү амьсгааг сурах үүд нээгдэж байна гэсэн үг.

    Гадаадынхан хэр сурах чадвар сайтай байдаг вм бэ

    -Сурах чадвар байна. Хөөмийг хөөмийлж, хуурыг таатж, уртын дууг дуулж байна. Мөн чанарынх нь  хувьд монгол хоол идээд, монгол ахуйд амьдраад ирэх юм бол адилхан болох байдал ажиглагддаг. Манай Нүүдлийн соёл урлагийн олон улсын хүрээлэн  өнгөрсөн хэдэн  жидд нэг хятад, нэг япон, нэг швед,  нэг герман хүнд уртын дуу зааж  туршилт хийсэн. Тэд өөрсдийнхөө мэдэхгүй сонин содин зүйлтэй тулгардаг юм билээ.

    Могой зүүдэллээ, чоно зүүдэллээ, уул хад зүүдэллээ.

    Ийм зүүд байдаг юм уу гэдэг 

    -Жишээ нь?

    -Ялангуяа байгальд гараад дуулж, монгол ахуйд хоол хүнс хэрэглээд ирэхээр зүүд их өөрчлөгдлөө гэдэг. Могой зүүдэллээ, чоно зүүдэллээ, уул хад зүүдэллээ. Ийм зүүд байдаг юм уу гэнэ. Суурин газрын амьдралын хэмнэлтэй хүмүүс чинь яаж энэ бүхнийг зүүдлэх юм. Хүн өөрөө хичнээн хотжоод оюун санаа мэдрэмжгүй болооод ирсэн байна. Одоо  хүний мөн чанар дотор нь байгаа гэсэн үг. Герман хүн гэхэд байгалийн мэдрэмжээ алдчихсан байна гэсэн үг. Гэтэл тэр хүн энд 7 хоног байгальд уртын дуу дуулаад, морь унаад  явахаар могой  лус савдаг чоно буга зүүдэл байна. Тэгээд өөрөө гайхаад байгаа юм.

    -Тэр хүнд онгод орж байна гэсэн үг үү?

    -Тэр хүний байгалийн мэдрэмж, хүний мөн чанар нь л сэргэж байна гэсэн үг. Хүн чинь байгалийн амьтан шүү дээ. Тэгээд миний хоолой  ийм өргөн багтаамжтай байсан юм уу. Ингэж нугалаа гаргаж дуулж болдоиний зөн совингийн өөрчлөлт  дотоодл мөн чанарын өөрчлөлт ямар соинрхолтой юм бэ гэж байсан. Ийм байдал их  ажиглагдсан. Бид уртын дуу, морин хуур, хөөмийгөөрөө дамжуулж, хүн төрөлхтөнд  хэрэгтэй юм байна. Хэт их хотжилт хүн төрөлхтөнийг үгүй хийх нь гээд л байгаа, дэлхий сөнөх тухай ч яригдаж байна. Энэ цаг үед бидний амиа тавин хадгалж ирсэн нүүдэлчдийн  өв соёл л тус болно. Нэг талаараа дархлаа тогтооно. Хүн байгаль хоёрын харилцааг тэнцүү байлгах хэрэглүүр болно. Заримыггь сэргээнэ. Хамгийн голд нар энлээс мөнгө олох юм  байна шүү гэж хараад бйагаап

    -Зөн совин сэргэнэ гэдэг сайхан тийм үү?

    -“Монгол хүн зөн совингоороо, хятад хүн бэл бэнчингээрээ” гэж ярьдаг. Тэгэхээр энэ зөн совин бидэнд мэдээ дохиог ил өгдөг. Харин хөөмийн цууранд  далд хөгжим байна гэж Япончууд судалгаа гаргасан. Далд мэдээ дохиогоо алдаагүй учраас үүнийгээ давуу тал болгоод өнөөдрийг хүрсэн юм байна. Түүхийн туршид энэ чанараараа бидний хөгжмийн урлагт шингэсээр ирсэн байгаа гэдгийг Япончууд тогтоосон. Шууд сонссогдохгүй амьд сүнслэг чанар биднийг хэдэн зууны туршид дэлхий дээр оршин тогтнох боломжийг авч ирсэн.

    Уртын дууны орчин хумигдаад байна

    -Өөрийн эрхгүй ардын дуу сонсохоор юм бичмээр санагдаж, дагаад аялж суудаг

    -Монгол хүн та хэмжигдэж байна. Та монгол сэтгэлгээтэй хүн байна. Гадаад  хүн ч сонсоод тайвшраад байна. Манай “Хөсөгтөн хамтлаг” гадаадад очоод яаж байна. Суурин иргэншилд тогтсон хэв маягийг тэдний эх байгальтай ойртуулсан тоглолт амьд сүнслэг чанараар олны анхаарлыг татдаг. Одоо Монгол уламжлалыг дэлхий сонирхож байна.  Юнескогийн Монгол дахь нүүдлийн соёлыг судлах судалгааны салбар хүрээлэн өв соёлоо уламжлуулахаас гадна уртын дууны орчин хумигдаад байна гэсэн судалгаа гаргасан.

    Учир нь хурим найрын үеэр уртын  дуу дуулах гэхээр “Өө боль уртын дуу дууллаа.  Зохиолын дуу дуул” гэдэг. Гэтэл хуриман дээр буруу зөрүү үгтэй дуу дулахаар хар инерги болж, өнөө айл  нь өөдтэй явдаггүй. Уртын дуугаар билэгдэж болж өгвөл гурван уртын дуу дуулж сайны ерөөл өргөдөг. Бадаг бүртээ гүн ухааны эртнээсээ уламжилж ирсэн аав ээжээ магтсан, амраг хайртай хүн, хүлэг сайн морь, нутаг усаа магтсан дууг голлон дуулдаг. Одоо бол ямар ч хамаагүй зохиолын дуулаад байгаа нь харамсалтай л санагддаг даа.

    -Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсье.


    МОНГОЛ ТӨРИЙН УРТЫН ДУУ БҮТЭЭЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ

  • Дуучин Батсүхийн ОТГОНЧИМЭГ МУСТА

    Дуучин Батсүхийн ОТГОНЧИМЭГ (Гоо) МУСТА

    Эстрадын дуучин, үе дамжсан уран бүтээлч. Түүний зөвлөх, ментор нь нэрт дуучин, гаръяат жүжигчин Ж.Уранчимэг багш юм. Залуу шинэ үеийг эрч хүч, өөдрөг сэтгэл, итгэлээр жигүүрлэсэн цоглог, эрч хүчтэй, хэмнэлтэй дуугаараа олонд танигдаж яваа шинэ цагийн эстрадын уран бүтээлч.

    “Цоглог байгаарай”, “Хүсэл бүхэн ойрхон”, “Хослон жаргах хувь”, “Жаргалтай үдэш”, “Бүжиглээрэй” зэрэг олон сайхан дуугаа сонсогчиддоо хүргэсэн.

    2023 онд өөрийн бие даасан “Цоглог байгаарай” тоглолтоо толилуулсан.

    Холбоос: https://www.facebook.com/singer.otgonchimeg/