Category: эрдэмтэн-судлаачид

  • Яндагийн ГАНБОЛД- Малын их эмч, мал эмнэлэгийн холбоо

    Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академийн гишүүн / Академич/, Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор/ ScD/, профессор, Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын үндэсний жороо морин спортын холбооны тэргүүлэгч гишүүн 
    Малын их эмч, Мал эмнэлгийн хүрээлэн, ХААИС (Ph.D), 1993 он, ШУА (Sc.D), 2009 он
    Украины ХАА-н академи

    Шинжлэх ухааны доктор, профессор, ШУАкадемийн гишүүн

    • Монгол улсын зөвлөх малын эмч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан
    • Украйны Хөдөө Аж Ахуйн Академийн малын их эмч
    • Малын их эмч, орос хэлний багш, орчуулагч, сэтгүүлч мэргэжилтэй
    • Мэргэшсэн чиглэл: Мал эмнэлгийн эм зүй, эм судлал, хор судлал, эмийн технологи, эмнэл зүй. 
    • Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, удирдах албан тушаалд ажиллаж байсан.
    • “Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэн” ТББ-ын захирал, “Монголын хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо”-ны зөвлөх, “Монголын үндэсний мал эмнэлгийн холбоо”-ны дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байна.

    https://www.facebook.com/ireed…

    Царцааны бэлдмэлийн зохион бүтээгч


    ЖОРОО АДУУНЫ ГЕНИЙН СУДАЛГАА НЭН ЧУХАЛ

    Монгол зан заншил, урлаг, соёлын уламжлагдан ирсэн, мал сүргээ адгуулан маллаж уналга, эдэлгээнд сургаж, тэр ч бүү хэл баяр цэнгэлийн үед “гангараа” болгон хэрэглэж, малч ухаан, малчин хүний эрдэм соёлыг гайхуулж байдаг нэгэн өвөрмөц үйлдэл нь Монголчуудын хөлөг мориндоо жороо явдал сургах, нэгэнт сурсан жороо явдлыг уран гоё болгож, урлаг мэт хөгжүүлж ирсэн нь сайхан зан заншил, ур чадвар юм. Жороо адууг газар нутгийн онцлогтой холбоотойгоор төрж, удам дамждаг хэмээн нутгийн нэрээр нь тэр нутгийн жороо морь гэж нэрлэж ирсэн түүхтэй билээ. Манай ард тумний дунд нилээд түгээмэл болсон ойлголт нь жороо адууны гарал Ховог сайрын нутгаас гаралтай гэж үздэг боловч, үүнийг шинжлэх ухааны болон уг гарвлын үүднээс баталсан нотолгоо өнөөдөр хүртэл байхгүй ба газар, газрын жороо олон үеэр дамжиж ирсэн нь нэг нутаг уснаас биш, нилээд олон газраас, өөрөөр хэлвэл нийтлэг байдлаар жороо морины явдал үүсч, хөгжсөн байж болох талтай юм.

    Биологийн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл гарал үүслийн хувьд хаа нэгтэй газар жороо адууны анхлан бий болсон гарал үүслийг батлах баримт нотолгоо байх ёстой бөгөөд энэ нь орчин үеийн ойлголтоор тухайн сүрэг, омог, магадгүй үүлдрийн генийн илрэц болох нь нэн сонирхол татаж байгаа юм.

    Өнөөгийн байдлаар манай орны хувьд адуу мал яагаад жороо явдал сурдаг, эсвэл жороо төрдөг, тэр чадвар нь удамшдаг эсэх, удамшдаг бол жороо удмын сүрэг бий болгох боломжтой эсэх зэргийг судлан тогтоох нь нэн чухал байна. Энд би ардын сонгон шалгаруулалт, шилэн өсгөлт, өөрөөр хэлвэл малч ухаанаар бий болгодог жороо сургах арга туршлагыг огт үгүйсгэхгүй байна. Дэлхийн шинжлэх ухааны ололтоос авч үзвэл Америк болон Европын орны судлаачид адууны алхаа, гишгээг тодорхойлогч DMRT3 нэртэй генийг жороо моринд илрүүлсэн байна. Гэхдээ эдгээр орны жороо гээд байгаа морьдууд нь хатирч гэдгээрээ илүү алдартайг уншигч та мэдэх байх аа. Ийм адууг өсгөн, үржүүлж, уралдаан, тэмцээнд оруулж байдаг Исланд улсад гэхэд л дээрхи ген илэрдэг болох нь мэдээлэгдсэн байна.Иймээс адуунд жороо явдал бий болоход энэ ген нөлөөлдөг эсэхийг нотлон судлах ажлыг өргөн цар хүрээтэй эхлүүлэхээр бидний хэдэн судлаачид Монголын үндэсний жороо морин спортын холбооны дэмжлэгтэйгээр зорин ажиллаж байна.

    Хэрвээ бид энэхүү генийг монгол жороо моринд илрүүлж чадах аваас нэг талаас /том утгаараа/ жороо морь дэлхийд өөр хаана байгааг ижилдүүлэн судлах, эсвэл зөвхөн Монголоос гаралтай гэдгийг нотлон дэлхий дахинаа зарлах, нөгөө талаас монгол жороо морины явдал удамшдаг эсэхийг тогтоох, моринд жороо явдал сургадаг арга, туршлага, ур чадвар бүхий цогц мэдлэгийг инноваци болгох, цаашилвал нутаг, нутгийн жороо адууны генийн сан бүрдүүлж, хамгаалах, улмаар уран жороо явдалтай сүрэг үржүүлэх ажлыг нэн даруй эхлүүлэх боловсрол, нийгэм, соёл, зан заншил, эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой ажил болох юм.

  • Бадарчийн АЮУРЗАНА- Усны инженер

    Усны инженер, доктор, ШУТИС-ийн багш, Ус ба хүрээлэх орчны инженерчлэл, судалгааны олон улсын холбооны гишүүн

    2007 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 5-р сургууль

    2011 онд ШУТИС, Усны нөөц, экологийн мэргэжлээр техникийн ухааны бакалавр зэрэг

    2012 онд ШУТИС, Усны барилга байгууламж мэргэжлээр барилгын инженерийн бакалавр зэрэг

    2013 онд ШУТИС, Усны барилга байгууламж мэргэжлээр барилгын инженерийн магистрын зэрэг

    2017 онд Япон улс, Нагаокагийн Технологийн Их Сургууль, Усны инженерийн чиглэлээр инженерийн ухааны докторын зэрэг

    2019 оноос Австри улс, Венийн Технологийн Их Сургууль, докторын дараах судалгаа;

    2019 он Монголын залуу эрдэмтдийн холбооны Шилдэг залуу эрдэмтэн

    2021 онд “Тооцоолон бодох шингэний динамик” сүлжээний больцманы арга номоо хэвлүүлсэн.

    “ТООЦООЛОН БОЛОХ ШИНГЭНИЙ ДИНАМИК” БҮТЭЭЛИЙН ТУХАЙ

    Сүүлийн 5 жилийн судалгааны үр дүнд үндэслэн бичсэн энэхүү ном нь шингэний динамик, хэрэглээний математик, физикийн нарийн бөгөөд ахисан түвшний агуулгатай болно. Дараах онцлог чанарууд энэхүү номд бий. Үүнд:
    1. Шингэний динамикийн ахисан түвшний анхны монгол ном
    2. Тооцоолон бодох орчин үеийн аргын тухай дэлгэрэнгүй тусгасан
    3. Номын эхийг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулсан
    4. Нэр томьёо англи оруулгатай учир цаашид түлхүүр үг болгон хэрэглэж хайлт хийх боломжтой
    5. Математик бичиглэл, боловсруулалт олон улсын математикийн хэлээр хийгдсэн
    6. Жишээ бодлогууд нь нарийн тайлбартай бөгөөд үр дүнг youtube бичлэгнээс үзэж болно.
    7. Тооцолон бодох аргыг програмчлалын хэл ашиглан боловсруулах заримдаг потенциал кодууд, тайлбарын хамт орсон
    8. Зэрэгцээ (Parallel) тооцооллын тухай тусгагдсан
    9. Индексийн тольтой (яг барууны ном шиг)
    10. Эшлэл, зүүлт академик түвшинд хийгдсэн
    11. Хавсралтад шууд ажиллах фортран 77 эх кодуудыг өгсөн.

  • Гүррагчаагийн ЛХАГВАА- Хүнс судлал

    Техникийн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улсын зөвлөх инженер
    Монголын Инженерийн ухааны үндэсний академи, Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн.

    Архангай аймгийн Цахир сумын нутаг Хойд Тэрхийн Дээд Сэрвэнд төрсөн. 1955-1965 онд Архангай аймгийн Цахир, Тариат сумын бага, дунд сургууль, 1970 онд Украин улсын Одесса хотын Ломоносовын нэрэмжит Технологийн дээд сургууль төгссөн. 1980 онд Герман улсын Дрезден хотын Техникийн их сургуульд техникийн ухааны доктор (Ph.D.), 1998 онд Монгол улсын Техникийн их сургуульд техникийн шинжлэх ухааны доктор (D. Sc.)-ын зэрэг хамгаалсан. 2007 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор цол хүртсэн.

    Хүнсний үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллага, яам зэрэг газарт инженер, мөн дипломат алба хашиж, 1990-1992 онд Монгол улсын Хүнсний үйлдвэрийн нэгтгэлийн ерөнхий захирал, 1992-2002 онд “Хүнсний үйлдвэр” компаний ерөнхий захирал, 2002 оноос Шинжлэх ухаан, технологийн их сургуульд профессороор ажилласан.

    “Хүн ам, хүнс тэжээл”, “Хүнс тэжээл”,  “Мөнхрөхүй ухаан”, “Хүн төрөлхтний энергийн хууль”, “Хүн, хүний хөгжлийн шинэ үзэл баримтлал”, “Билгүүн ухааны толь”, “Карма. Учир шалтгаан, үйл үрийн ном 1-4 боть” зэрэг шинжлэх ухааны ном, “Хайрын ханасан уусмал”, “Хөтөлгөө морьтой эцэг”, “Газрын амьсгал”, “Цэцэг тоссон бүсгүй”, “Мөнхийн цагаан уул” зэрэг яруу найргийн  ном, “Эх үрсийн дуулал”, “Дүүриймаа” зэрэг уран сайхны нийтлэлийн ном хэвлүүлж, 100 орчим эрдэм судлалын хийгээд асуудал дэвшүүлсэн өгүүлэл нийтлүүлсэн.

     “Хүнсний шингэн уургийг биотехнологийн аргаар холбож хатуу биед шилжүүлэх биотехнологийн арга”-ыг  олж  Герман улсын патент,  “Монголын уламжлалт хоолзүйн судалгаа хүн төрөлхтний эдүгээ ба ирээдүйд холбогдох нь” /1997/ бүтээлээр  Монгол улсын зохиогчийн гэрчилгээ, “Эсийн түвшинд хүрч үйлчлэх эрчим зохицуулалтын арга” /2000/, “Хүний эмчилгээний загварчлал” /2003/, мөн хамтын бүтээл болох “Чихрийн шижин өвчний эмчилгээний үеийн хооллолт” бүтээлүүдээр  Монгол улсын патентийн эрх эзэмшдэг.

    Хүн, хүний хөгжлийн онолын шинэ баримтлал, Хүний ангилалзүй, Хүний ерөнхий онол, Махбодийн энергийн хуулиуд болон Хүний хийгээд нийгмийн хөгжлийн тодорхойлолтуудыг томъёолж, Хүний өөрийгөө эмчлэх хийгээд бие даан хөгжүүлэх эмчилгээ – хөгжлийн шинэ технологи, Хүний биед өндөр температур үүсэх үзэгдэл, Бие махбодийн дотоод энергийг эмчилгээний зориулалтаар шилжүүлэн хувиргах зүй тогтол, Хүнсний зохицуулагч үйлчлэлийн онол зэрэг шинжлэх ухааны нээлтүүд хийсэн.

    “Хүн, хүний хөгжлийн шинэ үзэл баримтлал” бүтээл нь Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2010 оны шагнал хүртсэн.

    Шинжлэх ухааны доктор (D.Sc.) 1, доктор (Ph.D.) 5, магистрын 12  судалгааны ажлыг удирдаж хамгаалуулсан.

    Дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хуралд 40 гаруй илтгэл хэлэлцүүлсэн.  

    Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагдсан. Хүнсний аж үйлдвэрийн болон Шинжлэх ухааны тэргүүний ажилтан. Монгол улсын зөвлөх инженер.

    Хүн, хүний хөгжлийн шинэ онол, бие махбодийн энергийн шинж чанарын зүй тогтол, хоолзүйн онолын шинэчлэлийн үндэс, анагаах ухааны салбарт эмчилгээний технологийн шинэ чиглэлүүдийг бий болгосны учир  Англи улсын Кембрижийн Намтар судлалын олон улсын төвөөс “20 дугаар зууны 2000 шилдэг сэхээтэн” медалиар шагнаж,  ”20 дугаар зууны 2000 шилдэг сэхээтэн” ном, мөн АНУ-ын Намтар судлалын институтээс  “Дэлхийн шилдэг сэхээтэн” цувралд намтар нь хэвлэгдсэн.

    http://lkhagvaa.mn/

  • Ширчингийн Баранчулуун- Монгол Улсын усны зөвлөх инженер

    Монгол Улсын усны зөвлөх инженер, Монголын усжуулагчдын холбооны УЗ-ын гишүүн, Доктор, профессор Ш.Баранчулуун

    Польш Улсын Прагийн техникийн их сургуульд усны барилга, гидергеологийн инженер мэргэжлээр дүүргэсэн. Үзбекстаны хөдөө аж ахуйн их сургууль аспирантураар дүүргэсэн.

    Одоогийн аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд усжуулалтын инженерээр ажиллаж байсан. Дарханы ХААИС-ын захиралаар 5 жил ажилласан.

    Хөдөө аж ахуйн яамны усалгаат газар тариалангийн секторт 2007- 2014 онд ажиллаж байгаад тэндээсээ тэтгэвэрт суусан. Одоогоор усны салбарын төслүүд дээр зөвлөхөөр ажиллаж байна.

    “Царгасны усалгааны горим норм, ус хэрэглээ” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

    Манай улсын эдийн засгийн өсөлттэй үеүд нь Усны аж ахуйн яамтай юм уу, эсвэл усны агентлагтай байх үетэй яв цав давхацдаг. Энэ бол тохиолдлын бус зүйл юм. Учир нь, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь усны салбар байдаг юм шүү. Шинээр байгуулагдах гэж байгаа агентлагийг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд байлгавал нэн оновчтой болно. Учир нь, өнөөдөр усны асуудлыг 11 яам, 26 төрийн байгууллагад хуваан, тарамдсан байдаг. Нэгдсэн удирдлагаар хангахын тулд Ерөнхий сайдын түвшинд ажиллах ёстой. Мөн Усны тухай хуульд усны үүсгэмэл нөөц гэсэн нэр томьёог оруулах ёстой. Хүний хүчээр бий болгох усны нөөцийг зохицуулах шаардлагатай гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, усны үүсгэмэл нөөц бий болгох хөшүүргийг хуульд оруулах шаардлагатай.

    Холбоо барих: Nomch_BR@yahoo.com

  • Хавтгайн Намсрай- Онолын физикийн салбарт дэлхийд шинэ нээлт хийсэн эрдэмтэн

    Дэлхийн Академийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Англи улсын Кэмбридж хот дахь Шинжлэх ухааны мэдээллийн олон улсын институтийн шалгаруулалтаар XX зууны гарамгай эрдэмтнээр тодорсон. 1997 онд Монгол Улсын Төрийн соёрхол, 2009 онд Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн цол, 2012 онд Монгол Улсын Засгийн газрын шилдэг бүтээлийн шагнал хүртсэн. Харин тулгар төр байгуулагдсаны 2223 жил, их эзэн Чингэс хааны мэндэлсний 852 жил, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан алдар нэрээ дэлхийд дуурсгасан Хавтгайн Намсрайг Чингэс хааны одонгоор шагнасан.

    Академич Х.Намсрай шинжлэх ухааны салбараас Чингэс хааны одон авч байгаа анхны эрдэмтэн. Физикийн шинжлэх ухаантай хагас зуунаар холбогдсон тэрээр Завхан аймгийн Цагаанхайрхан сумынх. Малчин аав ээжийн хүү өдгөө хорьдугаар зууны гарамгай эрдэмтэн болжээ.

    Тэрээр 1968 онд Москвагийн их сургуулийг төгссөн. Сургуулиа төгссөнөөс хойш эрдэм шинжилгээний ажилд шамдан амьдралынхаа ихэнх цагийг судалгааны ажилд зориулжээ. Тэрээр ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онолыг боловсруулан квант физикийн онолд шинэ чиглэл гаргасан эрдэмтэн хүн. Эгэл бөөмс тодорхой – гэсэн уртаар илэрхийлэгддэг бүтэцтэй гэж үзсэнээр бичил буюу микро ертөнцийг зураглан бичдэг квант механик, квант орны онолд математик тооцооны хувьд тохиолддог хүндрэл бэрхшээлийг арилгах арга замыг нээсэн байна. Их эрдэмтэн Х.Намсрай энэхүү бүтээлээрээ орчин үеийн физикийн шинжлэх ухааны тэргүүний салбар болох бодисын бүтцийн квант орны онолоор физикийн цоо шинэ чиглэл гаргасан төдийгүй цэгэн бус үйлчлэлтэй эгэл бөөмсийн харилцан үйлчлэлийн онолыг боловсруулж, байгалийн гайхамшигтай физик тогтмолуудын нэг болох эгэл уртын тухай ухагдахууны бөөмийн хөдөлгөөнийг бичихэд хувь нэмрээ оруулжээ. Түүний бүтээл дэлхийн олон орны ном, сэтгүүлүүдэд хэвлэгдэж, эрдэм шинжилгээний ажлын гол үнэлгээ болсон ишлэлийн 6 гэсэн өндөр рейтинг авч байсан байна. Онолын физикийн салбарт “Намсрайн онол”, “Намсрайн дөхөлт”, “Намсрайн арга, схем”, “Намсрайн хязгаарлалт” гэсэн нэр томъёо гарсан нь түүний бүтээлийг дэлхийн мэргэжил нэгт эрдэмтэд, судлаачид хүлээн зөвшөөрч буйн илрэл юм.

    Тэрээр хөгжиж буй орны Дэлхийн Академийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Англи улсын Кэмбридж хот дахь Шинжлэх ухааны мэдээллийн олон улсын институтийн шалгаруулалтаар XX зууны гарамгай эрдэмтнээр тодорсон. Мөн онолын бүтээлүүдийг туурвихын зэрэгцээгээр эх орныхоо боловсрол мэдлэгийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж нийт 21 ном, сурах бичиг, гарын авлагыг хэвлүүлж олны хүртээл болгожээ.

    Математикийн салбарт Интеграл, дифференциал тоололд шинэ чиглэл гаргаж, интегралыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг боловсруулсан байна. Түүний эрдэм шинжилгээ, судалгаа, танин мэдэхүйн 120 гаруй бүтээл нь дэлхийн олон улсад хэвлэгджээ. Х.Намсрай судалгаа, шинжилгээний бүтээл хийхийн сацуу шавь нараа бэлтгэн залуу эрдэмтдийг сургаж буй эгэлгүй багш хүн. Тэрээр ОХУ-ын Дубна хотын Цөмийн шинжлэх ухааны нэгдсэн институт, АНУ-ын Сиракусын их сургууль, Английн Лондоны их сургууль, Швейцарь улсын Женев хот дахь Европын цөмийн шинжилгээний лаборатори, Герман улсын Хайдельберг,Гамбургийн их сургууль, Италийн Триест хот дахь Олон улсын онолын физикийн төв зэрэг газруудад ажиллаж байжээ.

    Х.Намсрайн гэргийг Ж.Цэрэндулам гэдэг. МУИС-ийг төгссөн. Эднийх хоёр охинтой. Том охин Нямцэрэн нь аавынхаа мэргэжлийн өвлөсөн эрдэмтэн. Москвагийн их сургуулийн физикийн ангийг мөн төгссөн. Бага охин Цэдэвсүрэн МУИС-ийг төгссөн, хэлний мэргэжилтэн. Эрдэмтэн аавын хоёр охин өдгөө Итали улсад ажиллаж амьдарч буй ажээ.

    Ярилцлага унших

  • О.Лхагва- Квант физикч, Дээд тэнгэрийн шинжлэх ухааны квант физикийн үндэс

    Нэрт квантын физикч, Доктор, профессор, Олон Улсын Эйнштений нэрэмжит шагналт, Шинжлэх ухааны Гавъяат зүтгэлтэн.

    Монгол гүн ухааны, Нүүдлийн соёл иргэншлийн хөгжил, Хөх Мөнх ТНГР-ийн хүчинг Квант физикийн онолоор “Дээд тэнгэрийн шинжлэх ухааны квант физикийн үндэс” судалгааг толилуулсан нэрт эрдэмтэн, судлаач.

    Эрдмийн гараа энтэй үйлсийн залуурч

    Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн О Лхагва бол МУИС-ийн уугуул буюу оюутан, багш, эрдэмтэн, профессор юм. Түүний хичээл зүтгэл, эрдмийн үйлс Монголдоо төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг хэлэхэд сэтгэл хангалуун байна.  Нэг үгээр хэлбэл, билиг танхай авьяас, эрдэм бүтээл, зүтгэлийн зам мөр, тэр тусмаа шинжлэх ухааны шинэ чиглэлийг  эх орондоо хөгжүүлэхээр чармайж, чансаа нь олон улсын төвшинд бүрэн нийцсэн гэдгээрээ онцлогтой. Түүнийг эцэхийг мэдэхгүй  хөдөлмөрч, энтэй сэтгэгч, эгэлгүй авьяастан гэвэл олон хүн надтай санал нийлэх биз. Түүний гол чанар “Би үүнийг хийсэн, бүтээсэн” гэж хэзээ ч өөрийнхөө тухай ярьж, сурталчилж явсангүй. Харин бүтээл нь он цагийн шалгуурыг давж, эзнээ түмэн олноо улам бүр таниулж яваа нь гайхамшиг юм. О.Лхагваа багшийн авьяас хүүхэд байхаас нь илрэн онц сурч, багш нарынхаа хайрыг татаж чаджээ. Тухайлбал, дунд сургууль төгсөх тооны шалгалтын  сэдвийг багш самбарт бичээд эргэхэд бодлогыг аль хэдийнэ бодчихдог байж. Энэ тухай Г.Додон багш нэгэнтээ бахархан өгүүлсэн нь бий. Түүний энэ чанар оюутан ахуй, судалгааны ажилд  нь улам бүр шингэсэн гэлтэй.

    Тэрбээр Увс аймгийн 10 жилийн сургуулийг 1957 онд онц, МУИС-ийг 1961 онд улаан дипломтой төгссөн.  1971 онд Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-д дэд докторын зэрэг хамгаалахад Онолын  физикийн лабораторын дэд захирал, профессор В.Г.Соловьев  “Өөрөө сурч, сэдэж, асуудлын гүнд нэвтэрдэг онолч, физикч”, 1995 онд гэрэл, бөөмс атомын үйлчлэлцлийн онолоор шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахад Москвагийн улсын их сургуулийн профессор В.В.Балашов болон академич Н.Содном нар “Атом, цөмийн мөргөлдөөний онолын шинэ чиглэлийг эх орондоо хөгжүүлж, МУИС-д шавь сургууль үүсгэн бүрэлдүүлсэн эрдэмтэн” хэмээн үнэлсэн байдаг. Эдгээр нэрт эрдэмтэд О.Лхагваагийн  монгол билиг авьяас болон бүтээлийнх нь цар хүрээг  онож тодорхойлсон гэж одоо ч эрдэмтэн шавь нар нь дуу нэгтэй өгүүлдэг. Түүний бас нэгэн эрхэм чанар “Амжилттай, өдий зэрэгтэй амьдарч яваагаа улс түмнийхээ буян гэж залбирах. Өөрөөр хэлбэл, тэрбээр “Монгол төрийнхөө нэр, түмний буянаар  сурч боловсорч, Олон улсын цөмийн шинжилгээний төвд он удаан жилээр ажиллаж, улмаар  шавь нар, ард түмнээс нэр хүнд  хүлээлгэсний ачийг хариулах нь миний эрхэм үүрэг” гэж ярих дуртай. Үнэхээр ч  их сургуульдаа багшилж эхлэнгүүтээ л сургалтыг эрдэмжүүлэх, эх орондоо шинжлэх ухааны шинэ чиглэлийг үүсгэн хөгжүүлэх, сургууль, боловсролын байгууллагыг бэхжүүлэх, Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааныг удирдаж зохион байгуулах, хөгжүүлэх үйлсэд өнөөг хүртэл сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөр, мэдлэг ухаанаа харамгүй зориулж яваа эрхэм нэгэн буурал юм. Ялангуяа тэрбээр шавь нарынхаа хамт тулгуур шинжлэх ухааны галын шугамд эрэл хайлт хийж, эрдмийн дэвшлийг ямагт соргогоор мэдэрч, шинэ чиглэлийг барьж бүтээх, туурвих оргилуун зорилго дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө одоо ч залуу насныхаа эрчээр ажилладаг,  ясны сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн гэвэл олон хүн мөн л надтай санал нийлнэ.  Учир нь, үйлс, бүтээлийнх  нь урт зам зурайж,  хөгжүүлсэн  эрдмийн шинэ чиглэл, төрүүлсэн шавь нар, тулгуур  бүтээл нь  зүй ёсоор олны хүндэтгэл хүлээж байгаа болохоор ийм итгэлтэй хэлж байна. Тэгээд ч эрдмийн гараагаа эрчтэй эхэлсэн түүний гавьяа зүтгэл ямагт энтэй байдаг нь уйгагүй, туйлбартай зангийнх үлгэрлэл юм.

    Шавь сургуулиасаа олон алдартан төрүүлсэн “Өндөр аав”

    Шавь сургууль гэхээр л хамгийн түрүүнд О.Лхагваа багшийн дүр төрх тодорно. Тухайлбал, тэрбээр Цөмийн шинжилгээний нэгдсэн институт, Москвагийн Улсын их сургууль, МУИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд 20 гаруй жил атом, цөмийн физикийн онолыг хөгжүүлэхэд оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажилласан юм. Үүний үр дүнд  Монголын их сургуулиуд дундын онолын физикийн шавь сургууль бүрэлдүүлсэн гавьяатай. Уг шавь сургуулиас манай орны болон гадаадын Шинжлэх ухааны академийн гишүүн гурав, профессор зургаа, шинжлэх ухааны доктор гурав, дэд доктор 10, олон арван магистр төрсөн төдийгүй Монгол Улсын гавьяат зүтгэлтэн дөрвийг “өлгийдөж” авсан шавь сургуулийн “Өндөр аав” юм. Эдүгээ шавь нарынх нь шавь сургууль ч салбарлан үүсч  бэхжиж байгаа нь олзуурхууштай. Түүний их суу заль энэ мэтчилэнгээр үргэлжилж хэзээ ч дундрашгүй билээ.

    О.Лхагваа багш хүн төрөлхтөнд хувьслын язгуур учиг үзүүрийг  хэлхдэг синергетикийн ухааныг ч өндөр төвшинд эзэмшсэн нэгэн. Мэдлэг чадвараа  атом, цөм, бодисын хувирлын зүй тогтол хийгээд гүн ухааны судалгаандаа хэрэглэжээ. Өвөг монголын тэнгэр эрдмийн үндсийг квант физик, синергетикийн үзлийн өндөрлөгөөс судлахдаа “Их суу заль” эрдэм нь суурь хувьсал буюу нүүхүйг илэрхийлэх зарчмаараа өнөөгийн синергетик буюу шугаман бус эрдэмд дүйж байгааг тэрбээр тодруулсан. Тиймээс энд дээд тэнгэр квант физикийн талаар товч өгүүлэх нь зүйтэй. Унги үндэс буюу Өрнийн шинжлэх ухаан одоо ч  учир утгыг олоогүй өвөг дээдсийн нүүдлийн соёлын гүн учрыг хумхи ертөнцийн квант физик, синергетик эрдмийн үзэл аргыг хэрэглэн шинэ санаа дэвшүүлсэн эрдэмтэн, багш бол О.Лхагваа юм.  Квант физикийн үүднээс үзвэл дээд тэнгэр бол орчлонд гурван цагт тохиох тавилан зураг сан гэж үздэг байна. Судалгааныхаа үр дүнг О.Лхагваа багш “Дэлхийн монголч эрдэмтэд”-ийн VII-XI их хуралд танилцуулж өндөр үнэлэлт авсан байдаг. Монголчууд орчлонгийн дээд оюуны нууцыг билгээр таниад, хүмүүний үйлийг жолоодох дээд шударга үнэн-Тэнгэрийн засаглалыг бадруулсан гэх билиг санааг нь эрдэмтэд, өргөн олон дэмжиж байгаа нь үгээр хэлэхийн аргагүй бахархал, судалгааны үнэ цэнэ юм.  Энэ ч утгаараа О.Лхагваа багш “Чингис хаан шуналд автаж дайн хийж байсан биш харин эд, эрхийн хавчлага, дарамтад тарчилж байгаа суурин түмнийг тэнгэрийн засаглал бүхий шударга ариуны замд гаргахыг л чармайж байсан. Тэнгэр үзэл төрийн зарчмаа сэргээж, дэлхийн нүдний өмнө дуурайлал болж чадвал  өнөөгийн бид дээдсийн гэрээсийг ариунаар сахиснаа  нотлон харуулна. Монгол төрийн өнөөгийн уймрал балчиг бол тэнгэр үзлээ умартан гээж, эзгүйрч эх захаа алдсан балмад танхайрлын баримт мөн” гэж харамсан өгүүлсэнийг дурьдахгүй өнгөрч боломгүй санагдлаа. Түүний эрдмийн цар хүрээ, судалсан бүтээлийг энд нэг бүрчлэн тоочин бичвэл мэдээж сонины хуудас хүрэлцэхгүй. Тиймээс харь орноос эрдэм өвөрлөн ирж, эх орондоо цэцэглүүлсэн намраас товч танилцуулъя

    Тэрбээр сүүлийн 10-аад  жил ЦШНИ, Европын холбоо, МУИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд  цацрагийн үйлчлэлээр эс эвдрэх, биохимийн хувирал явах,  эс эргэж сэргэх, мөхөх асуудлаар олон улсын хамтын ажиллагаанд оролцон үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо нэрийг дуудуулж яваа цөөн эрдэмтний нэг. Жишээлбэл, уураг тархины нейроны ДНХ-д цацрагийн үйлчлэлээр үүссэн  эвдрэлийг судлах арга зүйн багц программ боловсруулсан нь дэлхийн 100 орчим лабораторт  нэвтэрсэн байна. Тэрбээр бас “Эх оронд хавдар нүүрлэж байгаад эрдэмтний хувьд сэтгэл ихэд эмзэглэдэг. Иймээс цөмийн анагаахуй, хавдрын язгуур үндсийг илрүүлэх цитогенетикийн судалгааны  чиглэлийг эх орондоо үүсгэн цэгцрүүлэхээр зүтгэж байгаа нэгэн. Мөн цацрагийн биологи, цөмийн анагаахуйн олон улсын “Geant 4” багцад суурилсан  тооцоо-дүрслэлт туршилтын судалгаа-сургалтын лабораторийг бүтээж МУИС-ийн сургалтад нэвтрүүллээ. Олон улсын төвшний доктор, магистрын сургалтын хөтөлбөр нээснээр таван доктор, хэд хэдэн магистрын судалгааг удирдаж байна. М.Батмөнх Моквагийн улсын их сургуульд, Л.Баярчимэг МУИС-д эрдмийн зэрэг хамгаалахаар судалгааны ажлаа бичиж дуусгасан баяртай мэдээ надад бий. 2013, 2016 онд цацрагийн биологийн олон улсын эрдмийн хурал зохион байгуулсан. 2019 онд ЕХны “GEANT 4” төв болон ЦШНИ-тэй хамтран Азийн орнуудын эрдэмтэн, мэргэжилтэн залуусыг оролцуулсан олон улсын сургалт-семинарыг зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна” хэмээн даруухан өгүүлж байсан нь одоо ч сэтгэлд тодхон.

    “Нэвтэрхий толь”-д бүртгэлтэй нэр хүндтэй эрхэм

    Түүний амнаас байнга гарах “Тооцоо-дүрслэлт лаборатори”-ын талаар тодотгоё. О.Лхагваа багш олон жил хуримтлуулсан  физик, математик, мэдээллийн технологийн мэдлэг, чадвар туршлагаа хэрэглэн байгаль-нийгмийн үзэгдлийг математикаар  илэрхийлж улмаар юмс, үзэгдэл хувирлыг  хөдөлгөөн дүрс, дуу авиатай нь цогцлоосон  загварчлалын аргыг санаачлан боловсруулжээ. Олон улсын “Geant 4”  багц, математик-загварчлал, мэдээллийн технологийн дэвшил, арга зүйг хэрэглэн “Дунд сургуулийн физикийн иж бүрэн загвар лаборатори” бүтээх ажлыг хөтөлж, сүүлийн 10 гаруй жил дараалан сайжруулж, 2018 онд Улсын бүртгэл оюуны өмчийн газраас бүтээгчийн эрхийн гэрчилгээг гарджээ. Үүний онцлог, шинэлэг давуу тал нь сурагцагсад лабораторын тооцоо-дүрслэлт туршилтыг гүйцэтгээд тоон баримтыг тойруулан ном хаялцах замаар тулгуур хуулийг өөрсдөө нээж, томьёог бичиж, томьёоллыг гаргах зарчмаар бүтээсэн инноваци юм. Цаашдаа ЕБС-ийн сургалтад нэвтрүүлэх зорилго тавин уйгагүй ажиллаж байгаагаа тэрбээр илэрхийлнэ билээ. Энэхүү үйл ажиллагааныхаа  явцад МУИС, ХААИС, МУБИС, Дундговь, Архангай, Увс, Дорнод аймгийн дунд сургуулийн физик, мэдээлэл зүйн эрдэмтэн багш нарын судалгаа сургалт, зохион бүтээх баг бүрэлдүүлээд амжжээ. Энэчлэн түүний бүтээл зузаанаас зузаан болсоор л байна.

    О.Лхагва багш цөм, атомын квант онолоор судалгааны ажлаа эхэлж, синергетикийн цогц үзэл, математик-мэдээлэл зүйн аргад нэвтэрч байгаль-боловсрол-нийгмийн үзэгдлийг загварчлахаар дамжин эдүгээ эсийн цацрагийн биологоор  идэвхтэй ажиллаж байгаа өргөн цар хүрээтэй 500 гаруй бүтээлтэй эрдэмтэн багш юм. “Молекуляр физик”, “Квант харвах тэртээ гүнд”, “Атомын физик”, “Тооцоололт математик физик”, “Цацрагийн биологийн тооцоо-дүрслэлт туршилтын лаборатори” зэрэг 40 гаруй ном, сурах бичиг туурвиж, хянан шүүжээ. Үүн дээр нь электрон сурах бичиг гарын авлагууд нэмэгдэж уртаас урт жагсаалт гарна.

    Дэлхийд үнэлэгдсэн эрдэмтнээ дэндүү бага мэдэж байгаа нь харамсалтай

    О.Лхагваа багшийг ямар хүн бэ гэдгийг мэдэхэд их амархан. Хүнтэй мэндэлж, харилцаж байгаагаас нь илт. Хөгшин, дунд, залуу үеийнхнийг бүгдийг “Та” гэж хүндэтгэнэ. Ёстой л “Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэсэн үг юутай үнэн юм бэ гэх бодол О.Лхагваа багшийг харангуут л санаанд бууна. Бас болоогүй ээ, түүний нэг сайхан чанар эхлээд хүний үгийг дуустал сонсч, дараа нь яриагаа эхэлдэг. Энэ нь бас л өндөр төвшинд боловсорсны гэрч гэлтэй. Түмний хүндэтгэлийг хүлээсэн ийм л сайхан эрдэмтэн бүтээл туурвил, ажил үйлсдээ бүхий л насаа зориулан эгэлээс эгэл амьдарч байна. Дэлхийд бүтээл туурвилаараа хүлээн звшөөрснийг нь илтгэх шагнал түүнд олон бий. Жишээлбэл, тэрбээр Олон улсын  физикийн Эйнштейний шагналтай. Нью-Йоркийн шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, Олон улсын шугаман бус эрдмийн академийн гишүүн, ХХ зууны дэлхийн 2000 шилдэг хүний данс болон “Дэлхийд хэний хэн бэ” нэвтэрхий тольд бүртгэлтэй нэр хүндтэй эрхэм юм. Харин Монголдоо МУИС-ийн шилдэг сурган хүмүүжүүлэгч багш, их сургуулиудын консерциумын шилдэг багш, Монголын оюуны өндөр чадавхтай хүний бүртгэлтэй нэгэн ажээ. Түүнчлэн О.Лхагваа багш шавь нарынхаа хүндлэлийг жинхэнэ утгаар нь хүлээсэн хүн. Дундговь аймгийн Өлзийт сумын иргэн, шавь Х.Отгонмөнх нэгэн захидалдаа:

    “…Амьд бурхан байдаг гэвэл тэрний нэг нь Та

    Ариун эрдмээс нь адис авсан азтай шавь нар нь

    Сац суварга олныг бүтээж ачийг тань хариулна гэвэл

    Сая саяыг босгоод ч хариулж үл хүрэлцэх

    Буянтай, ачтай гэгээнтэн багш тандаа, үргэлж баярлаж явдаг шүү…” гэж сэтгэлийн үгээ нандигнан урлажээ. Мөн Дубна-Наукоград хотоос шавь Н.Жаргалан:

    “Өөрөөрөө биш шавиараа бахархаж зовлонгоо мартдаг

    Өргөн түмний үрсийг гэсээр жаргалаа мартдаг

    Саруул танхимд шавь нартайгаа шуугихдаа амьдралаа мартдаг

    Самбар шохой, ном дэвтэр дунд ар гэрээ мартдаг…” хэмээн багшдаа зориулж шүлэг тэрлэснээ алс нутгаас илгээж байсан байх юм. О.Лхагваа багш шавь нарынхаа сэтгэлийн үгтэй захидлыг эрдмийн бүтээлтэйгээ адитган эрхэмлэж яваа нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Харин багшийнхаа талаар доктор Р.Бадамдамдин “Миний багш О.Лхагваа онолын физикийн шавь сургуулийг Монголдоо байгуулсан нэрт эрдэмтэн. Одоо  энэ сургууль тэлж олон доктор, профессор бүр академич төрөн гарч байна.  Манай багш шиг хэд хэдэн  шавь сургууль үүсгэсэн хүн Монголд нэг ч байхгүй. Тиймээс буурал багшаараа бид  бахархдаг. Нас өндөр болсон ч багш минь залуу хүн шиг эрч хүчтэй, биднийхээ түшиг тулгуур, үлгэр дуурайлал болж эрдмийн ажлаа туурвиж явна. Багшийгаа бүтээрээ баярлуулахыг бид хичээдэг. Жинхэнэ халамжлан хүмүүжүүлэгч гэж ямар хүнийг хэлэх вэ гэвэл би О.Лхагваа багшийгаа л хэлнэ.  Олон жилийн өмнө бид “Ардын багш  цол”  олгуулахаар  санал хүргүүлсэн ч одоо хүртэл чимээгүй байгаад харамсч явна” гэв. Докторант Н.Тэгшбаяр “Ихэнх хүн нэг хэвэнд баригдчихсан байдаг. Харин О.Лхагваа багш  тийм биш. Цөөн үгээр хэлбэл, бүх зүйл нь хайрцаглагдсан биш чөлөөтэй, аливаа зүйлийн цаад утга, учирт нэвтэрч  байж сая үгээ хэлдэг. Туйлбартай  шударга зантай. Сансар огторгуй судаллаа гэхэд түүнийгээ газар дэлхийтэй хамтад нь судалж байх жишээтэй. Монголд онолын физикийн үндэс суурийг тавилцсан эрдэмтэн. Суурь судалгаа бүхнээ амьдралд хэрэгжүүлж тооцоо судалгааг хамтад нь хийдэг ясны сайн эрдэмтэн хүн гэж би багшийгаа үнэлдэг. Ямарч хүнд чин сэтгэлээсээ туслахсан гэж хичээдэг зөөлнөөс зөөлөн зантай хүн.  Эрдмийн ажилдаа сэтгэл зүтгэл, мэдлэг чадвар, амь амьдрал, залуу халуун насаа бүрэн зориулсан буурал эрдэмтэн. Төр түмэн бүтээлд нь үнэлгээ өгөх цаг болсон доо” гэлээ.

    Бүтээлээрээ ч, шавь нарынхаа өгсөн үнэлгээгээр ч ийм нэгэн бяд заасан бүтээл ихтэй О.Лхагваа гэдэг эрдэмтэн та бидний дунд бүтээл туурвилаа хийж оргилын оргил өөд аль хэдийнэ гарчихсан хэрнээ чимээ аниргүйхэн  эрдмийн шинэ чиглэл хөгжүүлж суугаа буурал юм. Уулс өөрөө өөрийгөө аниргүйхэн нөмөрлөж тухлан оршдог гэдэг юутай үнэн үг вэ. Энэ ч үүднээс хийсэн бүхнийг нь багцлан хэлбэл О.Лхагваа багш эх орондоо шинжлэх ухааны хэд хэдэн тулгуур  чиглэлийг хөгжүүлж,  эрдмийн шавь сургууль бүрэлдүүлэн олон арван эрдэмтэн бэлтгэж, МУИС болон бусад их сургуулиудад сургалтыг эрдэмжүүлэх, нийт ард түмний дунд физик-гүн ухааны үзлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд нөр их хөдөлмөрөө зориулж яваа эрдмийн зам мөр хөөсөн үнэлж баршгүй ачтан юм. Түүний энэхүү бүтээлч зүтгэлийг шавь нар нь үнэлүүлэхээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол, Д.Сүхбаатарын одонд тодорхойлж саналаа илэрхийлж байна. Их эрдэмдээ хоёргүй сэтгэлээр зүтгэж дэлхий мэддэг энэ эрдэмтнээ бид үнэлж хүндлэх цаг болжээ. Тиймээс шавь нарынх нь багшийнхаа алдрыг Монгол даяар дуурсгах гэсэн эгэлгүй хүсэл удахгүй биелж дэлхий мэддэг эрдэмтнийхээ оюуны хүчийг үнэлэх цаг удахгүй ирнэ байх гэсэн учиртай ерөөлөөр энэхүү хөрөг бичлэгээ өндөрлөе. Эрдэмт суу заль ямагт дэлгэрэх болтугай.

    Б.ДААРИЙМАА

    Нийтлэл, судалгааны бүтээл унших http://olkhagva.blogspot.com/

  • Дэмчигийн БОЛОР | Эдийн засагч, санхүүч, инженер, геоулстөр реалполитик судлаач

    Монгол улсын Зөвлөх инженер, реалполитик судлаач, санхүүч-эдийн засагч

    1962.7.28-нд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод төрсөн.

    1970-1980 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургуульд суралцаж төгссөн.

    1980-1986 онд ЗХУлсын Кировын нэрэмжит Уралын политехникийн дээд сургуулийг Автоматик телемеханикийн инженерийн мэргэжлээр төгссөн.

    1986 оноос УСУГазрын харьяа Улаанбаатар хотын усан хангамжийн төвд автоматикийн инженер, автоматик телемеханикийн инженер, 1989-1994 онд Цахилгааны ангийн дарга-Ерөнхий цахилгаанчаар ажилласан.

    1994-1995 онд хувийн хэвшилд ажилласан.

    1996-1998 онд Санхүү-эдийн засгийн дээд сургуулийг Санхүүч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. “Санхүүгийн тайлангийн судалгаа ба оновчлол” сэдвээр бакалаврын диплом хамгаалсан.

    1998 онд ШУТИСургуулийн Докторантурт элсэж “Улаанбаатар хотын усан хангамжийн системийн урсгал хуваарилалтын оновчлол ба математик загварчлал” сэдвээр эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж төгссөн.

    Улмаар хувийн хэвшилд ажиллаж нийслэл хот, хөдөө орон нутгийн 11 газарт усан хангамжийн автоматжуулалт, дохиолох хэмжих хэрэгслүүдийн төсөл бие даан боловсруулж, хэрэгжүүлж, хүлээлгэн өгсөн.

    Мөн барилгын салбарт нийт 4 барилгын бүх цахилгаан, автоматикийн ажлын төслийн ажлын зургийг боловсруулж монтажийн ажлыг удирдаж хүлээлгэн өгсөн.

    Төрөл бүрийн төслүүд дээр зөвлөх инженерээр ажиллаж байсан.

    Гэр бүлтэй, 1 хүү, 2 охинтой. Баянгол дүүргийн 13-р хороонд гэр бүлийн хамт амьдардаг.

    Орос, Англи хэлтэй.

    Хувийн хэвшлүүдэд тѳсѳл хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ ардчилал, зах зээлийн системийг бие даан судлахад цаг заваа бүрэн зориулсны үндсэн дээр дараах 12 ном, 4 баримтат киног монгол хэл рүү орчуулсан:

    1. Джон Перкинс, Эдийн засгийн алуурчны наминчлал (2010)

    2. Джон Гатто, Хүн сүргийн үйлдвэрлэл (2010)

    3. Уильям Энгдаль, Сүйрлийн үрүүд:Генийн өөрчлөлтүүдийн далд төлөвлөгөө, Destruction Seeds (2011)

    4. Джеймс Меролла, Эрин цагийн дуудлага, Zietgeist (2013)

    5. Адам Кёртис, Бидний эрх чөлөөний тухай мөрөөдөл юу болчихов оо (What happened to our dream of freedom)

    6. 12 авторын, Эдийн засгийн алуурчдын золиосууд (2011)

    7. Н. Стариков, Октябрийн хувьсгалын нууц (2016)

    8. Н. Стариков, Иргэний дайны түүхэн үнэн ба худал домгууд (2016)

    9. Н. Стариков, Гитлерийн нууц ноёд (2013)

    10. “Мөнгөний эзэд” баримтат кино (Money masters)

    11. “Далд эзэрхэг гүрэн” баримтат кино (Invisible empire)

    12. “Ардчиллыг хакердах нь” баримтат кино (Hacking democracy) г. м

    Мөн “Үхлийн конвейр 731-р анги”, “Мөнгө л хийцгээе” зэрэг нийт 53 баримтат киног сонгож орчуулж дуу оруулах ажлыг удирдсан.

    2008 оноос www.bolor.info сайтдаа 300 гаруй нийтлэл бичиж, 50 орчим ярилцлага өгөн – ард түмэндээ үнэн бодит мэдлэг мэдээлэл өгч ухааруулж сэхээрүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирлээ.

    _________________________________________

    Монголчууддаа маш чухал мэдлэг мэдээллийг тасралтгүй түгээсээр ирсэн эдийн засагч, санхүүч, инженер, геоулстөр реалполитик судлаач Дэмчигийн Болор (Болорболд)-ын Bolor.info сайт нь түүний 18 жилийн судалгаандаа үндэслэн боловсруулж бичсэн 300 орчим нийтлэлээс бүрддэг.

    Тус сайт анх 2008 оны 3 сараас эхлэн www.ubman.mn домен нэртэйгээр интернэтийн орчинд мэндэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш тус вебсайт 2 удаа шинэтгэл хийж өргөжин тэлсээр байна.

    Биднээс нуудаг үнэнийг зоригтой бичиж, орчуулж, нийтэлдэг судлаач Д.Болор дэлхий дахины болон өөрийн орны нийгэм, улс төр, санхүү, эдийн засаг, өнөөгийн бодит байдал, үнэн түүхтэй холбоотой олон баримт мэдээлэл, дэлхийн нэрт улстөр нийгмийн зүтгэлтнүүдийн түүхэн дурдатгалууд, гадаадын хараат бус нэрт судлаач эрдэмтдийн 700 гаруй номыг уншиж, тэдний хөтөлдөг сайт блогуудаар тогтмол орон тэнд болж байгаа үйл явдлын мэдээнүүд, аналитик нийтлэлүүд, судалгааны бүтээлүүдийг тогтмол судалж, мөн 1600 орчим баримтат кино үзэж цуглуулсан төдийгүй тэдгээрээс цөөнгүйг түүвэрлэн орчуулж, телевизийн зарим ярилцлага болон цуврал нэвтрүүлэгт оржээ.

    Тэрээр ЗХУ-д Уралын Политехникийн дээд сургуулийг автоматик-телемеханикийн мэргэжлээр төгсөөд, мэргэжлээрээ улсдаа 22 жил ажилласан, мөн уг мэргэжлийнхээ дагуу докторантур төгссөн, Монгол улсын Зөвлөх инженер зэрэгтэй. Ажиллах хугацаандаа Нийслэлийн усан хангамжийн системийн телемеханик – алсын удирдлагын систем байгуулах ажлыг удирдаж, гардан хийж явсан байдаг.

    Хожим 1996 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуульд орж зах зээлийн эдийн засаг, мөнгө санхүү бүртгэлийн чиглэлээр суралцаж санхүүч эдийн засагч мэргэжилтэй болсон. Гэхдээ бусад шиг заасныг нь л сураад төгсөхийн тулд биш, өнөөгийн эдийн засгийн “экономикс” нэртэй энэ онол хир үндэстэй эд болохыг шалгаж судлахын тулд орж, уг онолын үл гүйцэлдэх чанарыг, бодит амьдралд биелэх боломжгүй гэдгийг илрүүлсэн байдаг.

    Д.Болор бол өнөөгийн дэлхий дахины хямрал мухардлын цаад шалтгаануудыг, тэдгээрийг үүсгэж нөхцөлдүүлж байгаа хүчин зүйлүүдийг, далд механизмуудтай нь, гол үзэл онол номлолыг нь үүсэл гарвал бүх үүх түүхтэй нь гүнзгий, системчилж судалсан манай цорын ганц бие даасан- хараат бус судлаач.

    Түүний орчуулан гаргасан “Эдийн засгийн алуурчны наминчлал”, “Эдийн засгийн алуурчдын золиосууд”, “Эрин цагийн дуудлага”, “Хүн сүргийн үйлдвэрлэл”, “Сүйрлийн үрүүд”, “Мухардал”, “Урхи”, “Гитлерийн нууц ноёд” зэрэг номууд, мөн 2012 онд орчуулсан сонгуулийн санал тоологч машины булхайн талаарх “Hacking democracy” (Ардчиллыг хакердах нь), “Inside job” (Өөрсдөө дотроосоо хийсэн ажил) зэрэг баримтат кинонууд нь үзэгч уншигчдын нүдийг нээхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн билээ.

    “Ухаантай хүн хэзээ ч ердийн иргэн байдаггүй, тэр ямагт ЖИНХЭНЭ төрийн хүн байдаг” гэж Францын нэрт зохиолч, философич Клод Гельвеций хэлсэн байдаг. Чадалтай судлаач бол төр улсын үнэт баялаг. Ялангуяа төр нь төр биш болсон өнөө цаг үед. Судлаач Болорын Монгол улсынхаа өнөөгийн байдал болон цаашдын хувь заяанд сэтгэл чилээн, ямар ч цалин хөлс, санхүүжилтгүйгээр олон жилийн турш судалж, орчуулж, хэвлүүлж, нийтэлсэн уйгагүй хөдөлмөрийн ачаар Монголын ард түмэн өөрийн улс орондоо бий болсон хүнд асуудлуудын цаад шалтгааныг ойлгож ухаарч авсан юм.

    Түүний old.bolor.info болон bolor.info сайтууддаа бэлэн боловсруулаад энгийн үгээр бичээд өгчихсөн нийтлэлүүдийг уншигчдын тоо жилээс жилд өссөөр ирсэн байдаг. Гэвч тэнд одоохондоо тавигдсан байгаа материалууд, орчуулан гаргасан бүтээлүүд нь түүний нөөц чадвар, судалж мэдсэн мэдлэгийн өчүүхэн бага хэсэг юм.

    Бидний судлаач харийн баячуудад эрдэм оюунаа худалдаж тэдэнд үйлчилж байсан бол өдийд тэрбумтан болчих байсан биз. Гэтэл тэр ашиг хонжоог биш, үнэн мөнийг хайж маш өргөн хүрээнд судалгаа шинжилгээ хийхдээ ард олноосоо хандив туслалцаа авалгүй ганцаар зүтгэжээ. Эх орноо өндийлгөх гол хүч бол бодит үнэнд тулгуурласан мэдлэг ухаарал сэхээрэл гэдгийг ойлгох нь энэ цаг үеийн монголчуудын хамгийн чухал асуудал юм.

    Гагцхүү үнэн бодит мэдлэг мэдээлэл л ус агаар мэт хэрэгтэй байгаа өнөө цаг үед монголчууд биднийгээ сэрээж сэхээрүүлэх үйлсэд гол үүрэг гүйцэтгэж яваа судлаач Болорын ажил үйлсэд тусалж, веб сайтыг нь өргөжүүлэн-хэлэлцүүлэг форумтай болох, бусад нийтлэгчдийг нийтлэлээ оруулах техникийн боломжоор хангах, одоо бэлэн болчихоод байгаа 5 шинэ номоо хэвлүүлэх ажлыг нь ивээн тэтгэх, илүү их судалгаа хийж өргөн мэдлэг мэдээллээсээ түгээхэд нь урам дэмжлэг өгч хандив өргөхийг нийт монголчууддаа, мөн гадаадад байгаа монголчууддаа уриалж байна!

    Мөн нийтлэлүүдийг нь цааш түгээх, хэвлэгдсэн номуудыг нь сурталчлах, олон чухал сэдвээр дэлгэрэнгүй ярилцлага хийж түмний хүртээл болгох, тулгамдсан чухал асуудлуудаар хэлэлцүүлэг мэтгэлцээн нэвтрүүлгүүдэд оролцуулах, уулзалт ярилцлага зохион байгуулах, дэлхийн түүх болон улстөр геополитик, эдийн засаг санхүүгийн чиглэлээр танин мэдэхүйн цуврал нэвтрүүлэг, лекц хийх зэргээр бодитоор хамтран ажиллахыг Монголын сэхээтнүүд, оюунлаг ард иргэд, сэтгүүлч сурвалжлагчдаасаа хүсэж байна.

    Бидний Монгол улс мөнхөд мандан бадарч, ард түмний минь ухаан билэг үргэлжид цэцэн мэргэн байх болтугай!

  • Шаравын БОЛД- Монголын анагаах ухааны нэрт эрдэмтэн, академич

    АШУҮИС-ийн багш, Академич, Анагаах ухааны боловсролын докторын зэрэг (Ph.D), 2005 онд Анагаахын шинжлэх ухааны доктор (DSc), 2006 онд дэд профессор, 2007 онд Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн, 2009 онд профессор. Англи, Төвд, Санскрит хэлтэй.

    1987-1993 онуудад АУИС-д суралцаж, уламжлалт анагаах ухааны их эмчийн мэргэжил эзэмшсэн.

    1993-2000 онд ЭМЯ-нд уламжлалт анагаах ухааны болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын асуудал хариуцсан мэргэжилтнээр, 2000 онд ЭМЯ-ны Тамгын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад 2001 оны 10 дугаар сараас 2006 оны 10 дугаар сар хүртэл ЭМЯ-ны харъяа Монгол-Солонгосын дорнын анагаах ухааны төвийн захирлаар томилогдон ажиллажээ. Одоо “Ач” Анагаах ухааны их сургуулийн эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлаар ажилладаг. Улсад нийтдээ 27 жил ажиллаж байна.

    2004-2005 онд ЭМЯ-ны харъяа Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг хашиж байв.

    Эрдмийн зэрэг, цол
    1998 онд Анагаах ухааны боловсролын докторын зэрэг (Ph.D), 2005 онд Анагаахын шинжлэх ухааны доктор (DSc), 2006 онд дэд профессор, 2007 онд Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн, 2009 онд профессор 2011 онд ШУА-ийн гишүүн, академич цол хүртсэн.

    БҮТЭЭЛҮҮД

    Нийт 500 шахам бүтээлтэй. 

    “Монголын уламжлалт анагаах ухааны түүх” 4 боть Монгол, англи хэлээр

    60 шахам ном, сурах бичиг: 18 нь гадаадад буюу гадаад хэлээр хэвлэгджээ  (англи хэлээр 10, япон хэлээр 1, төвөд, монгол хэлээр 6, монгол бичгээр 1 ном)

    300 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл

    30 гаруй өгүүлэл нь англи, хятад, япон, солонгос хэлээр хэвлэгдсэн. 

    Удирдсан эрдмийн ажил:

    5 судлаачийн АУ-ны докторын (Ph.D)

    30 гаруй судлаачийн магистрийн ажил

    Бусад:

    Стандарт – 9

    Санал, зөвлөмж, хөтөлбөр – 18

    Төсөл – 5

  • Б.МИНЖИГДОРЖ- Нэрт мал зүйч

    1937 оны 6-р сарын 1-нд Архангай аймгийн Тариат суманд төрсөн.

    Монгол улсын Гавьяат мал зүйч, Доктор (Sc.D), Профессор, Зөвлөх эрдэмтэн.

    Монгол улсын малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлд үнэт хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн.

    1954- 1958 МУИС

    1957- 1961 Хөдөө аж ахуйн Их сургууль

    Russian State Agrarian University – Moscow Timiryazev Agricultural Academy докторын зэрэг

    Ж. Самбуугийн нэрэмжит Мал аж ахуйн  Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн /МААЭШХ/ хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан. Өдгөө хүрээлэндээ зөвлөхөөр ажиллаж байна.

  • Баатарын УНДРАХ-ОД- Хөрс судлаач, доктор

    Байгалийн ухааны доктор Ph.D, Аграномич, хөрс судлаач, Төв Азийн Хөрс Судлалын холбооны тэргүүн,

    • PhD, Institute of Soil physics and Rural water Management, Sciences BOKU University, Vienna, AUSTRIA 
    • Master’s Degree, International (European) Master’s Degree Study Program in Environmental Science in Europe
    • Төв Азийн Хөрс Судлалын холбооны тэргүүн
    • ХААИС-ийн Шинжлэх ухаан инновацийн хэлтэс, Технологи дамжуулах төвийн дарга
    • Монгол орны төдийгүй Азийн хэмжээнд хөрс судлалын чиглэлээр дагнан судалгаа, бүтээл туурвисан судлаач, эртэмтэн

    Тэрээр Монгол орны төдийгүй Азийн хэмжээнд хөрс судлалын чиглэлээр дагнан судалгаа, бүтээл хийсэн эртэмдэн, хөрсний зүтгэлтэн билээ. Амьдралын эх үүсвэр болсон хөрсийг судлах, хайрлаж хамгаалах, зүй зохистой ашиглах, хөрс судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрс судлаачдад суралцах боломжийг бүрдүүлэх, судалгаа хийх чиглэлээр тэр тууштай ажиллаж байна.

    Хөрс хамгаалах эрх зүйн орчин, хөрсний доройтлын тухайд товчхон:

    Эрүүл хүнс бэлтгэхэд эрүүл хөрс чухал өнөө цагт газар тариалангийн аж ахуйн нэгжүүд xөрс хамгаалах технологийг түлхүү хэрэглэх нь улс эх орныхоо өмнө хүлээсэн хариуцлага болж байна. Монгол Улсын хэд хэдэн хуульд энэ тухай заалтууд бий: „Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай“ хуульд хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах тухай хуулийн заалт байдаг ба, хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшууллыг олгох тухай заажээ. Хөрсний ихэнх хэсгийг эрдэс хэсэг эзэлдэг, ургамал эрдэс байдлаар ч шим тэжээлийн бодисоо авч хооллодог. Хэдий ийм ч хөрсний органик хэсгийнх нь агууламжаар хөрсний үржил шимийг голлон тодорхойлдог. Хөрсийг ургамлан бүрхэвчтэй байлгаж, хөрсийг хагалахгүй байх тусам, мөн буурцагт ургамлуудыг ихээр тариалах үед хөрсний органик бодис хамгийн их нэмэгддэг. Биомасс, үндэсний систем ихтэй ургамлуудыг таримлын сэлгээнд оруулан хөрсний органик бодисыг ихэсгэх арга ч бий. Хөрсийг ургамлан бүрхэвчтэй байлгах нь салхины элэгдлийн эсрэг авах хамгийн том чухал арга хэмжээ юм. Хөрсний хамгийн хөнгөн жинтэй хэсэг болох органик бодис, мөн шим тэжээлийн эрдэс элементүүдийг хамгийн ихээр агуулдаг шавар эрдсүүд (<2µm) нь салхины элэгдэлд өртсөөр тариалангийн талбайд элсэн том ширхэгтэй хөнгөн хөрс л ихэнх газар үлдэх боллоо. Хөрсийг хагалдаг, ургамал тарилгүй, жил тойрон хар бараанаар үлдээдэг технологийн явцад хөрсний органик бодисын агууламж буурсаар, үржил шим нь багассаар байдаг. Иймд хөрс хамгаалах хуулийг хэрэгжүүлэх нь өнөөдөр чухал асуудал болж байна. Дээрх хуульд тариалангийн талбайн хөрс хамгаалах, ойн зурвас бүхий тариалан эрхлэлтийг дэмжих, тариалангийн газрын хөрсний үржил шимийг дээшлүүлэх, хөрс хамгаалах техник, технологийг нэвтрүүлэх, цомхотгосон болон элдэншүүлэггүй тэг технологи ашиглахаас бусад тохиолдолд 100 га-гаас дээш талбайд үр тарианы тариалалтын үйл ажиллагаа явуулахдаа зурваслан тариалалт хийх тухай заасан аж.Үүний зэрэгцээ „Органик хүнсний тухай“ хуульд хөрс, ус, агаар, ургамал, амьтан, хүн амын оршин тогтнох эрүүл аюулгүй байдлыг хамгаалсан байх тухай заалт буй нь хөрсний органик бодисыг ихэсгэж шим тэжээлийн бодисын нөөц болгон ашиглан, арвижуулахтай шууд холбоотой юм. Органик хүнс бүтээгдхүүн рүү чиглэж буй дэлхий нийтийн нийтлэг зорилгыг амжилттай хэрэгжүүлэх гол түлхүүр учиг нь хөрсний органик бодисыг ихэсгэх явдал яах аргагүй мөн билээ. Одоо хэрэгжиж буй „Хог хаягдлын тухай“ хууль нь зөвхөн хатуу хог хаягдлын тухай асуудлыг шийдвэрлэсэн хууль ба үүнийг өргөжүүлэн био хог хаягдал боловсруулах, дахин ашиглах талаар хуульчилбал хаа сайгүй хаягдан байгаль орчин бохирдуулах энэхүү органик гаралтай нойтон хог хаягдлууд шим тэжээлийн бодисын үнэ цэнэтэй эх материал болох нь тодорхой юм. Нөгөө талаас ч уур амьсгалын өөрчлөлтөд эергээр нөлөөлөн нүүрстөрөгчийг хөрсөнд барих гол аргуудын нэг болно. Ийм шийдлийн үр дүнд хог хаягдлын мэнежментийн асуудалд ч түлхэцтэй өөрчлөлт гарч, хөрсөн дэх органик бодисыг хямд төсөр аргаар буй болгон органик хүнс бүтээгдхүүний хангамж сайжирна.

    Газар тариалангийн талбайн хөрсний талаар тулгамдсан асуудлууд 

    – Бид юунаас эхлэх нь чухал вэ: Тариалангийн талбайг нэг жилийн турш уриншлан хагалж хавах нь хөрсний микро–организмуудад хүчилтөрөгч өгөн, амьсгалах нөхцөлийг буй болгон, ингэснээр тэдний оролцоотойгоор органик бодис задарч эрдэсжих, задарч эрдэсжсэн шим тэжээлийн бодис нь таримал ургамал ургаагүй тохиолдолд ургамлын хоол тэжээл болохгүй алдагдсаар байдаг. Ийм ч учраас, мөн салхины элэгдэл эвдрэлээс хамгаалах үүднээс зарим компаниуд Тэг Технологи руу шилжиж Хар уриншийн оронд Химийн уринш хийх боллоо. Химийн уриншинд хэрэглэж буй Раундап Торнадо зэрэг гербицидийг зарим улс оронд хэрэглэдэггүй, хавдар үүсгэх магадлалтай хэмээн хэлэлцэн шүүх болсон байна. Бидэнд тэгвэл дээрх хоёр гол арга технологиос өөр боломж байна уу. Экологидоо ээлтэй, эдийн засгийн хувьд ч ашигтай, алс ирээдүйд үр хойчдоо эрүүл хөрс үлдээх ямар арга технологи байна вэ гэдгийг хатуу шийдэж ойлгох цаг нь болжээ.Тэгвэл, зөв шийдэлтэй арга хэмжээ авахын тулд бидэнд ямар нөөц бололцоо байна вэ гэдгээ сайтар мэдэж ойлгох нь чухал юм. Хөрс хамгаалах бодлого алдагдсан өнөө үед хөрсөө гамнах хайрлах технологи сонгосон хүн бүр үр ашгийг нь хүртэх нь лавтай. Экологийн нөхцөлд ойртсон менежментийг гол болгон ажиллаx нь ард түмэндээ эрүүл xүнс бэлдэx эрxэм зорилготой нийцэx ба энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн нийгэмд эзлэx xүндлэл байр суурь хойч үед ч батжин үлдэх алсын xараа болоx нь зүй.Эрдэс бордоо, пестицидийг иx xэмжээгээр xэрэглэx нь xөрсний нэгээxэн чуxал xэсэг болоx бичил биетнүүдийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг туxай сүүлийн үед эрдэмтэд судалсаар байгаа билээ. Иймд эрдэс бордоо, пестицидийг шинжлэx уxааны үндэслэлтэй, судалгаанд тулгуурлан xөрсний шинжилгээний үр дүнгийн дагуу, мөн туxайн таримал, сорт, экотипийн онцлогт тоxируулан жил бүр нормчилж хэрэглэж байx нь чуxал бөгөөд нэмж өгсөн эрдэс бордоо пестицид нь гадна орчин, цаг уурын нөлөө, ургамлын үндэсний морфологи, xэмжээ, шим тэжээлийн бодис аваx чадварт зоxицуулагдсан байx учиртай. Ингэснээр xөрсний биологийн чадавxийг гамнан, микро организмуудын тэнцвэрт байдлыг xадгалж үлдэx юм.Ялангуяа, газар тариаланд xэрэглэж буй бүxий л менежментүүд нь xөрсний бичил биетнүүдийг зөв чиглэл рүү нь ажиллуулаxад оршдог гэдгийг мартаж болоxгүй юм. Хөрсний органик бодис нь хөрсний бичил биетнүүдийн амьдрах гол орчин болдог тул органик бодис ихэсгэх арга хэмжээ бүр хөрсний бичил биетнийг ихэсгэж, тэнцвэрт байдлыг нь зохицуулах сайн талтай.

    Одоогийн нөхцөл байдлыг сайжруулах талаар санал хүргүүлэх нь:

    Ургамалд хэрэгтэй ихэнх макро болон микро элементүүд ихэвчлэн xөрснөөс л ирдэг. Xөрсөн дэx нийт шим тэжээлийн бодисын нөөц агууламж xэдий xангалттай байдаг ч ургамалд ашиглагдаx xэлбэрээр буй xэсэг нь нийт нөөцийнxөө өчүүxэн бага xувийг эзэлдэг. Хөрсний шим тэжээлийн бодисын ургамалд хүртээмжтэй хэлбэрийг зөв аргаар нарийвчлалтай тодорxойлоx нь бордооны норм тогтооxод чуxал үзүүлэлт болж өгдөг.Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх явцад авч буй арга xэмжээ, xэрэглэж буй теxник технологийг шинжлэx уxааны үндэслэлтэй байлгах үүднээс xөрсийг нарийвчлан судалж лабораторийн шинжилгээ xийж үр дүнг тооцож, багцалж, тайлж уншин, ололт, туршлагын үр дүнг үйлдвэрлэлдээ эргэн нэвтрүүлж үр ашгаа нэмэгдүүлж, урд урдын менежментээ дээшлүүлж байx нь аж аxуйн нэгж, тариаланчид нэг бүрийн чуxал зорилт юм. Дээр дурдсан зорилтуудыг эрxэм болгон, xөрсний шинжилгээний үр дүнг бодит байлгаx үүднээс цөөхөн ч болов талбайд xөрсний шинжилгээний ажлыг бүрэн xийж гүйцэтгэх нь чухал юм.Xөрсний шинжилгээний үр дүнд суурилан менежментээ зоxион байгуулаx нь эдийн засаг, экологи, нийгмийн бүx талын ач xолбогдолтой. Үүнд:Xөрсөн дэx органик бодисын агууламж, нөөц, меxаник бүрэлдxүүн, урвалын орчин, шохойн хэмжээ, нягт, нүx сүвшилтийг тодорxойлсноор тухайн хөрс бүрийн хээрийн чийг багтаамж дах чийг, ус нэвтрүүлэх чадварыг олж, усалгаа болон бордооны норм, услаx болон бордоx xугацааг орон нутгий цаг уур, туxайн таримлын биологийн онцлогтой уялдуулан маш нарийн тоxируулаx боломжтой. Ингэснээр xөнгөн xөрснөөс доош алдагдаx нитратын xэмжээг багасгаx, үр зардалгүй урсаx, ууршиx усны нөөцийг xэмнэx, илүү зардлаар эрдэс бордоо худалдаж аваxгүй байx ашигтай юм. „Ус Бохирдуулсны Төлбөрийн тухай“ хуульд нэмэлт өөрчлөлт оруулан бордооны нормын зохистой байдалтай уялдуулан гол, нуур, гүний усыг нитрат, бусад химийн бодисоор бохирдуулахгүй байх тухай заалтыг оруулж өгөх нь зүйтэй.Үржил шимийн гол ухагдхуун органик бодис – Бид үүнийг хэрхэн хамгаалах вэ:Хуулинд өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгжүүд нийт тариалангийн талбайнхаа 10-30%-ийг нь органик бордоогоор борддог болох нь зүйтэй. Нийт органик бордоо хэрэглэсэн талбайд нь ногдуулж нийт тариалангийн газрынх нь хэмжээг тогтоодог байх нь зүйтэй. Органик бордоо хэрэглэх талбайн хэмжээг аж ахуйн нэгж бүрт жил бүр 10%-иар ихэсгэн, бага багаар төлөвлөгөөтэйгөөр хуваарилалтанд оруулах замаар хэрэгжүүлье.Хамгаалах зурвасыг дээрхийн адил жил бүр 5 хувь нэмэгдүүлэх зарчмаар хэрэгжүүлж, 3-4 жилийн дотор 15% – даа хамгаалах зурвас байгуулах шийдвэр гаргая. Буурцагт ургамлын тариаланг ч энэхүү маягаар нэмэгдүүлж, буурцагт ургамлаар бутээгдхүүн хийх ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах нь зүйтэй. (Хамгаалах зурвас хийсэн, органик бордоогоор бордсон болон буурцагт ургамал тариалсан талбай нь нийлээд 25-35 га бол тэр аж ахуй 100 га эзэмших эрхтэй гэсэн загвар.) Нийт тариалангийн газрынх нь тодорхой хувиудад хөрс хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжийг урамшуулдаг, сэлгээндээ буурцагтан ургамал оруулах, хучлага тарималтай байлгахыг дэмжих бодлого барих хэрэгтэй байна.Хөрсөнд хамгийн их ялзмагийн бодисыг оруулж ирдэг компост бордоог аэрөб нөхцөлд ил талбайд хийдэг аргыг сүүлийн жилүүдэд туршин зарим компаниуд дээр бордоо үйлдвэрлэж буйг (Гацуурт, Оюутолгой) газар тариалангийн аж ахуйн нэгж, аймаг, сум, хот суурин газар, айл өрх бүрт нэвтрүүлж органик (био) хаягдлаа боловсруулж компост бордоо хийж болохыг сурталчлан, улс орон даяар хөдөлгөөн өрнүүлэх нь зүйтэй.

    Элэгдэл эвдрэл тооцох – Монголд нүүрлэсэн хөрсний эвдрэлМанай Монголын хувьд салхины элэгдэл эвдрэлийг тооцож гаргадаг хэрэглээний загвартай болох нь зүйтэй. Салхины элэгдэл эвдрэлээр ажилладаг олон улсын судалгааны том багууд байдаг ба тэдгээртэй нэгдэх, Монголдоо тус салбарт ажилладаг мэргэжилтнүүд нийлж судалгаа загварчлалын төсөл авч хэрэгжүүлэн салхи, усны элэгдлийг нарийн тооцдог болох нь чухал байна. Элэгдэл эвдрэлээр зөөгдөж буй хөрсний үржил шимтэй хэсгүүдийг мөнгөн дүнд шилжүүлж, шим тэжээлийн бодисын балансыг талбайд, аж ахуйн нэгж, сум, аймаг улсын түвшинд тооцож байя.Хөрсний бохирдол дан ганц хүнд металаар хязгаарлагдах ууХүнд металын токсик шинжийг хөрсөнд яаж тодорхойлох вэ гэдэг асуудал нь өөрөө бүрхэг байна. Хөрсөнд буй хүнд металын нийт хэмжээ хэдий бага байсан ч хөдөлгөөнт хэлбэр нь хэр зэрэг байж ургамал түүнийг авч ашиглан өөрийн биедээ агуулж цааш явсаар түүнийг хүн мал хэрхэн биедээ ургамлаар дамжуулан авч буй гэдэг асуудал нэгэнт яригдах цаг болжээ. Хүнд металын хөрсөн дэх хөдөлгөөнт хэлбэрийнх нь агууламжийг тодорхойлох стандартыг шинэчлэн боловсруулах, орчуулгын стандарт хэрэглэж эхлэх нь зүйтэй. Учир нь одоо мөрдөж буй хөрсөн дэх хүнд металын агууламжийн стандарт дангаараа токсик чанарыг илэрхийлэхэд хангалтгүй юм.Үүнээс гадна энд тэндгүй ургадаг шарилж болон хог ургамал үндсээрээ хорт бодис ялгаруулдаг гэсэн Олон Улсын судалгаа тоо баримт нэлээдгүй байх боллоо. Энэ асуудлыг судалж шинжлэх, эс бол энд тэнд ургасан шарилж, хог ургамлыг компост бордоо хийхэд хэрэглэн устгах арга хэмжээ авах нь хөрс эрүүл байх нэгэн үндэс болох юм. Аж ахуйн нэгжүүд санхүүгийн чадавхтай болж шинжлэх ухааны ололт судалгааны үр дүнгээс түрүүлэн алхах болжээ. Судалж шинжлэх лаборатори болон судалгааны байгууллага нь чадавхжиж, импортоор орж ирж буй химийн бордооны хүнд металын агууламжийг, пестицидүүдийн хөрс ургамалд үлдэж буй хэсгийг нэн яаралтай оношилдог, хорт чанарыг нь тогтоодог болох шаардлага бидэнд байна.

    Xөрсний экологийн үнэлгээ хийх үндсэн зорилго:

    Хөрсний экологийн үнэлгээг талбайд өргөн дэлгэр xийж тухайн хөрсний чадавхийг тогтооx арга xөгжсөөр байна. Төлөөлөx цэг газраас дээж авч шинжлэн, тоон арга xэрэглэн байгал цаг уур, ландшафтынx нь байдалтай уялдуулан бусад талбай даx xөрсний төрөл шинж чанарыг ч урдчилан xэлэx загварчлалын аргууд буй болсоор байна. Талбайд хөрсний бичиглэл хийх зорилго нь хөрсний талаарх ерөнхий мэдээлэлтэй болж үүн дээрээ үндэслэн хөрсний зураглал хийх, эзэмшиж буй газрынхаа нэгдсэн мэдээллийн сантай болоход оршино. Ижил төрх, шинж тэмдэг бүхий хөрснүүдийг нэгэн төрөлд нэгтгэн бүлэглэх, хөрсний зураглалд тэдгээрийн тархалтыг харуулах нь ихэд чухал юм. Тариалангийн талбай дах ижил бус байдлыг харуулсан нарийвчлалтай зураглалууд ч хийх шаардлагатай байна. Хөрсний экологийн үнэлгээ хийх арга зүйн хүрээнд тухайн хөрсний талбайн бичиглэл тодорхой хийгдэж экологийн чадавхи нь үнэлэгдэх боломжтой юм. Хөрсний экологийн үнэлгээ хийх Герман арга зүйг орчуулсныг мэргэжилтнүүдээр хэлэлцүүлэн тодорхой нэр томъёон дээр хэрхэн монгол хэлд хөрвүүлэн орчуулж хэрэглэхийг хэлэлцсэний дараа батлагдсан арга зүй болгон хэрэглэж энэхүү арга зүйн дагуу үнэлсэн хөрсний бичиглэл дата мэдээллүүдийг зураглал болгон ашиглах, түүнчлэн тухайн хөрс бүрийн чадавхи дээр үндэслэн авах арга хэмжээ, тариалах ургамал, менежментийг аймаг сум бүс нутаг бүрт шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөн алс хэтийн бодлоготой байх нь өнөөдөр чухал гэж үзэж байна. Энэ арга зүйг байнга хэрэглэснээр талбайн хөрс судлаачид ч хөрсний чухал үзүүлэлтүүдийг талбайд таньж үнэлэх чадвараа дээшлүүлнэ. Талбайн хөрс судлаачид буюу хөрсний экологийн үнэлгээ хийх мэргэжилтнүүдийг нэгдсэн журмаар сургалт хөтөлбөрт хамруулж арга зүй эзэмшүүлэх нь хөрсний үржил шим, шимт тэжээлийн бодис гэх мэт үнэлгээ хийсэн үзүүлэлт бүрээр газар газрын хөрс ижил жигд түвшинд чанартай үнэлэгдэх суурь болж өгөх юм. „Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай“ хуульд заасан (хөрсний) үнэлгээний шинжээчдийг, бэлчээр тариалангийн газрын хянан батлагаа хийх эрх авсан компаниудын үнэлгээчдийг, түүнчлэн аймаг сумдын газрын даамал, ус цаг уурын ажилтнууд, МХЕГ-ын байцаагчдыг хөрсний экологийн үнэлгээний нэгдсэн арга зүйд сурган дата мэдээллийн санг нэгтгэх хүснэгтийг стандартчуулах шаардлагатай. Талбайд экологийн үнэлгээ хийх үед хөрсний зүсэлт бүрт бичиглэл хийдэг. Энэ бичиглэл хийх хүснэгтийн толгойг стандартжуулан батлах нь эргээд талбайн дата мэдээг нэгтгэн базах, үүн дээр үндэслэн хөрсний зураглал, мэдээ мэдээлэл боловсруулахад туйлын чухал ач холбогдолтой. Хавсралтаар энэхүү бичиглэл хийх хүснэгтийн загварыг санал болгон хүргүүлж байна. Хөрсний экологийн үнэлгээ хийх ажиллагаа нь тодорхой төлөвлөгөөтэй Улсаас зохион байгуулагдсан ажил байх нь зүйтэй. Европын улс орнуудад хөрсний экологийн үнэлгээн дээрээ тулгуурлан хөрсний эдийн засгийн үнэлгээ нь хийгддэг ба энэ үйл ажиллагааг хариуцсан байгууллага нь Сангийн яамны шууд харъяат алба байдаг. Хөрсний экологийн үнэлгээ хийх явцад зүсэлт хоорондын зай болон энэхүү зайд торлог татан торлогийн цэг бүрээс авах мэдээ мэдээлэл, хөрсний үзүүлэлтүүдийг стандартчилан жагсаах хэрэгтэй. Хөрсний лабораторид шинжлүүлэх дээжний жагсаалт, дээжлэх журмыг бодитоор ахин хэлэлцэж 5 жилд 1 удаа бүх тариалангийн талбай, бэлчээр хадлангийн газрын хөрсний хянан баталгааг хийнэ гэлгүй, тодорхой газрыг жил жилд ногдуулан жил бүр энэхүү үнэлгээний ажил улс орон даяар явагдсаар байдаг төлөвлөлт хийх нь чухал байна. Сайн хөрсний үнэлгээний мэргэжилтний талбайн үнэлгээ, лабораторид хийсэн шинжилгээний үр дүн хоёр нь ойролцоо байхаар түвшинд мэргэжилтнүүдийг дадлагажуулах хэрэгцээ бидэнд байна гэж үзэж байна.

    Дүгнэлт:

    Улсын их хурлын түвшинд:
     „Хог хаягдлын тухай“ хуульд нэмэлт өөрчөлт оруулан органик (био) гаралтай бүхий л хог хаягдлыг эргүүлэн ашиглан шим тэжээлийн бодисын эх материал болгоход хуулийн орчин буй болгож, ийнхүү үйлдвэрлэж буй болсон органик бордоог түлхүү хэрэглэх тухай „Органик хүнсний тухай хууль“-д заалт оруулах
     „Усны бохирдуулсны төлбөрийн тухай“ хуульд нэмэлт өөрчлөлт оруулан гол, мөрөн, нуур, гүний усыг пестицид, нитрат гэх мэт бохирдлоор бохирдуулсан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох
     Аймаг сумд, орон нутагт мэргэжилтнүүд ажиллуулан хөрсний экологи, эдийн засгийн үнэлгээ хийх тухай хуулийн орчин буй болгох

    Засгийн газрын түвшинд:
     Монгол улсад хэрэгжиж буй хөрстэй холбоотой хууль, тогтоол, бодлого, технологийн хэрэгжилтэнд хяналт тавьж, заавар, зөвлөмж өгч ажиллах Агентлаг, хяналтын байгууллагуудын хүрээнд
     Хөрсний үржил шимийг доройтуулах, хөрс бохирдуулах үйл ажиллагаанд тавих хяналтыг чанаржуулах, мэргэжлийн хяналтын хөрсний лабораториудыг бэхжүүлэх, мэргэжилтнүүдийг сургах Хөрсний шинжилгээний лабораториудын хүрээнд
     Хөрсний задлан шинжилгээнүүдийг хийдэг улсын болон хувийн лабораториуд дунд дээж харьцуулан шинжлэх үйл ажиллагааг явуулсан нь (Хөрсний Үндэсний Зөвлөгөөн, 2017 он) лабораториудын дунд арга зүйгээ нэгтгэх боломж болсон ба Олон Улсад хийгддэг дараах арга зүйнүүдээр шинжилгээг хийхийг санал болгож байна.

    1. Усны чанарын үзүүлэлт: Анализ бүрт тавих шаардлагын дагуу (Type I, Type II…)
    2. Хөрсний механик бүрэлдэхүүн (эрдэс хэсгийг ялган авч хийнэ): нойтон шигшүүр (2000 микрометр, 630, 200, 63, 20) + Sedigraph (20, 6.3, 2 микрометр): OeNORM L1061-2
    3. Хөрсөн дэх чулууны (> 2 мм) хэмжээ, эзэлхүүн
    4. Хөрсний нягт
    5. Хөрсний урвалын орчин (ус болон 0.01М CaCl2-т): ISO 10390:2005
    6. Хөрсний цахилгаан дамжуулах чадвар: ISO 11265:1994
    7. Эрдэс азот – аммони, нитрат (ус болон 0.01М CaCl2-т): ISO 14256-2:2005
    8. Эрдэсжих азот (аммони) (40оС-т 7 хоног ингубацын аргаар)
    9. Нийт азот, органик азот: ISO 13878:1998
    10. Хөдөлгөөнт Р, К (CAL; аммонибикарбонат, EDTA): OeNORM L1083-1087
    11. Хөрсөн дэх Р-ын (болон бусад элементүүдийн) янз бүрийн фракц: Hedley-ийн задаргааны арга зүй
    12. Шингээх цогцын багтаамж: Хохенхаймын Их Сургуулийн гарын авлага
    13. Потенциал ШЦБ-ыг (ШЦБПот) : Хохенхаймын Их Сургуулийн гарын авлага
    14. Эффектив ШЦБ-ыг (ШЦБэфф): Хохенхаймын Их Сургуулийн гарын авлага
    15. Солилцох суурийн катионууд – Ca, Mg, K, Na: OeNORM L1086-1
    16. Шингээгдсэн суурийн ханасан байдал /%/
    17. Солилцох хүчиллэгийн катионууд : Хохенхаймын Их Сургуулийн гарын авлага
    18. Хөдөлгөөнт микро елементүүд (Аммонийн нитрат, Мелич, EDTA): ISO 19730:2008
    19. Хөдөлгөөнт (toxic level) хүнд металууд (Аммонийн нитрат, Мелич, EDTA): ISO 19730:200820. Хөрсөн дэх нийт макро, микро, хүнд елементүүд (хаан дарс + HF): ISO 12914:201221. Хөрсөн дэх нийт С: ISO 10694:199522. Хөрсөн дэх органик биш С (карбонат): OeNORM L108423. Хөрсөн дэх органик С: OeNORM L108424. Карбоны фракц (DIN 19539:2015-08)25. C:N харьцаа

    Хөрсний чиглэлийн судалгааны байгууллага, мэргэжилтнүүдийн хүрээнд:
     Хөрсний төрөл, онцлогт тохирсон нарийвчлалтай газар тариалан эрхлэх зөвлөмжүүдийг гаргах
     Хөрсний лабораториудын арга зүйг оновчтой болгох үндэслэл болсон туршлагуудын дезайн гаргаж төрөл бүрийн хөрсөн дээр туршсан туршилтын үр дүнд түшиглэн хөрсөн дэх шим тэжээлийн бодисуудын фракц тус бүрийг шинжлэх арга зүйг боловсронгуй болгох, янз бүрийн хөрсөн дэх шим тэжээлийн хамгамжийн түвшинг Монгол оронд хийсэн туршлагаар батлах, стандартжуулах
     Салхины элэгдэл эвдрэлийг тооцох загварчлал гаргах, аж ахуйн нэгжүүд, фермерүүүдэд дүрслэн харуулах туршлагын ажил хийж, хөрсний шаварлаг эрдэс, органик бодисыг салхинд хийсэхээс урдчилан сэргийлэх
     Шим тэжээлийн бодисын эргэлт, балансыг мөнгөн дүнд шилжүүлэх талаар эдийн засгийн шинжлэх ухааны судлаачидтай хамтран ажиллаж, шим тэжээлийн бодисын балансыг тариалангийн талбай, аж ахуйн нэгж, аймаг, сум, улс орны хэмжээнд тооцох

    Аж ахуйн нэгжийн түвшинд:
     Манай орны нөхцөлд сэлгээний эргэцийг уртасгах, цулгуй уриншийн хэмжээг бууруулах, хөрсний үржил шимийн бууралтыг багасгаж органик бодисын хуримтлал, хөрсний үржил шимийг дээшлүүлэх зэрэг хөрс хамгаалах технологи нэвтрүүлэх
     Агаарт буй үнэ төлбөргүй азотын эх үүсвэрийг газар тариалангийн системд оруулж ирэх, буурцагт ургамлаар эцсийн бүтээгдхүүн хийх үйлдвэрлэл явуулдаг компани, судлаачидтай хамтарч ажиллах, өртгийн сүлжээ буй болгох
     Байгалд ээлтэй, нарийвчлалтай тариалан эрхлэх. Уламжлалт тариалангаас хүрээлэн буй байгаль орчинд үзүүлэх эрсдэл хамгийн багатай, өндөр үр ашигтай тогтвортой тариалангийн системд шилжих шаардлагатай. Нарийвчлалтай тариалангийн гол учиг нь хөрсөө сайн ойлгох юм. Иймд хөрсний үнэлгээ, шинжилгээг сайтар хийлгэж тохирсон бордооны норм, усалгааг хийж, шим тэжээлийн бодис системээс алдагдахаас зайлсхийх. Хөрсний мэдээллийн санг төлөвлөгөөтэй үүсгэн байгуулж, нарийвчлал, итгэл үнэмшил өндөртэй зураглал хийн ашиглах, үр шимийг хүртэх.
     Шим тэжээлийн бодисын тухай мэдлэгээ сайжруулах – Хөрсөн дэх шим тэжээлийн бодисуудын нийт агууламжийг дотор нь ургамалд ашиглах хэлбэрт буй, хатуу хэсгийн гадаргууд бэхлэгдэн хөрсний уусмалд орж ирэн солилцоход бэлэн байдалтай, органик хэсэгт бэхлэгдсэн, анхдагч, хоёрдогч эрдсийн найрлагад буй, эрдсийн хавтангуудын дундуур байрласан зэрэг олон фракцад хуваан, тус бүрийг янз бүрийн уусгагчаар хандалж аван хэмждэгтэй холбоотойгоор хөрсний лабораториудаас дээрх мэдээллийг нэхэмжилж өөрсдөө үр дүнг ойлгож ялгаж сурах, ингэснээр аливаа бордоо, усалгааг хөрсний шинжилгээний үр дүн дээр тулгуурлан эдийн засгийн хэмнэлттэй, байгал орчинд ээлтэйгээр төлөвлөх.
     Үнэгүй органик бодисыг эргэлтэнд оруулах – Компост бордоог агаартай орчинд ил задгай талбайд хямд төсөр аргаар хийх аргачлалыг эзэмшиж, үйлдвэрлэсэн бордоогоороо хөрсний үржил шимээ сайжруулж, аажмаар органик газар тариалангийн зах зээлд шуудран орох. Компост бордоо бол үнэ төлбөргүй органик бодисын эх үүсвэр юм. Нөгөө талдаа уур амьсгалын дулааралд хөрсөнд нүүрстөрөгчийг барьж буй эерэг арга технологи юм….Тухайн талбайн хөрс бүр өөр өөрийн түүхтэй, иймд агрономчид, тариаланчид талбай бүрийнхээ хөрсийг мэддэг байх нь чухал!!!Танай хөршийн сайн гэсэн менежмент танай аж ахуйд хамгийн тааруу ч байж болох юм шүү !!!Байгальд ээлтэй нарийвчлалтай газар тариалан эдийн засгийн эерэг үзүүлэлт авчирдаг. Эрүүл Хүнс, Органик Фермерийн аж ахуй хөрсний органик бодисыг хуримтлуулахаас эхэлдэг ба энэ нь хэдхэн жилийн дараа Таны орлогын эх үүсвэр болж, хөрс хамгаалах бодлого барьсан хэн хүн ган гачиг, байгалийн гамшгийн эрсдлийг бууруулж өндөр ургац авах боломжтой болох юм. Хөрсөө хамгаалж ухаалаг газар тариалан эрхэлцгээе!!!

    “Хүн төрөлхтний оршин тогтноход зайлшгүй шаардлагатай хүрээлэн буй орчны нөхцөл, хүнсний аюулгүй байдлын үндэс нь хөрс юм. Хөрс нь өөрийн нөхөн сэргэх чадвараа алдан, элэгдэн доройтсоноос хүнс, тэжээлийн үйлдвэрлэл буурах аюулд орохоос нааш хүн төрөлхтөн түүнийг өөрсдийн аж амьдралд ямар чухал ач холбогдолтой болохыг анзаардаггүй.” Умберто Бланко & Раттан Лал

    Холбоо барих: Төв азийн хөрс судлалын холбоо https://www.facebook.com/%D0%A…
    Утас: 9428 6099