Category: эрдэмтэн-судлаачид

  • Даваагийн БАСАНДОРЖ- Усны зүтгэлтэн, усны нөөцийн инженер

    Ус хангамж, ариутгах татуургын инженер, Дэд профессор, Техникийн ухааны доктор (Ph.D), Монгол Улсын зөвлөх инженер. Усны судалгааны төвийн захирал.
    Усны төлөө зүтгэлтэн, усны хангамж, бохир усыг цэвэршүүлэх чиглэлд голчлон судалдаг.

    1. Боловсрол дээд, орос, англи хэлтэй, 2003 онд Орхон-Сэлэнгийн ай савын усны нөөцийн бохирдлын үнэлгээ сэдвээр ОХУ -ын Санкт-Петербург хотод докторын зэрэг хамгаалсан

    2. 1984 онд ОХУ -ын Уралын Политехникийн дээд сургууль төгссөн. Ус хангамжийн инженер

    3. 1984 оноос ШУТИС -д багш, тэнхимийн эрхлэгч, профессор

    4. 1996 – 2000 онд Байгаль орчны Төрийн нарийн бичгийн дарга

    5. 2000-2002 онд Засгийн газрын Усны үндэсний хорооны дарга

    6. 2002 оноос ШУТИС -ийн профессор, Усны нэгдсэн менежментийн сургалт, судалгааны төвийн захирал

    7. Иргэний нийгмийн хөгжил ТББ -ын оролцоо 1990 оноос Монголын ногоон намын дарга, үүсгэн байгуулагч. 1997 оноос Байгаль орчин хөгжил нийгэмлэгийн ерөнхийлөгч

    8. 2011 оноос “Ариун цэврийн шийдэл” ТББ -ын тэргүүн

    Ярилцлага унших: 

    Д.Басандорж: Ямар ч бохирдолтой усыг цэвэршүүлж ашиглавал Улаанбаатар усны гачигдалд орохгүй

    Д.Басандорж: Туул голыг бүрэн цэвэрлэх технологийг 2012 онд нэвтрүүлчихсэн

    Эх сурвалж: 

    https://www.facebook.com/davaa.basandorj

  • Гүнжээгийн ЗОРИГ- IT инженер, Дижитал шилжилт, Сүлжээ онол ба мэдээллийн онол

    ШУТИС-ийн профессор, доктор

    2003- 2007 он Iwate University, Japan Докторын зэрэг

    1980- 1986 он ЗХУ, Novosibirsk State Technical University-н мэдээллийн технологийн инженер.

    ШУТИС-ийн багшаар ажиллаж байсан. Японы Улсын мэдээллийн технологийн зах зээл дээр ажиллаж байсан.
    Massive Open Online Course (MOOC)- Нээлттэй, насан туршийн боловсролын олон улсын Технологийн захирал

    Мэдээллийн технологийн инженер, мэдээллийн системийн архитектор, дижитал шилжилтийн салбарт ажилласан.
    Монгол Улсад Иргэний бүртгэл мэдээллийн төвийн ХААТР, Монголын Цагдаагийн мэдээлийн сан, Гаалийн мэдээллийн систем, Иргэний нисэх, Их сургуулиудын програм мэдээллийн технологийн шийдлийг бүтээж ажиллаж байсан.

    https://www.facebook.com/zorig

    Ярилцлага унших: 

    Г.Зориг: Бид ХАА-н салбарт дижитал платформ хийх боломжтой

  • Олзхүүгийн ОТГОНБААТАР- Хэл соёл, тууль, жангар судлаач

    Гөрөөчин овогт Олзхүүгийн ОТГОНБААТАР

    МУБИС- НХУС, Утга зохиолын тэнхимийн Утга зохиол- түүхийн багш, доктор, Жангар судлаач, “Монгол боловсрол утга соёлын чуулган” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн Эрхлэгч

    1986 оны 6 сарын 18- нд Хөвсгөл аймгийн Цагаан- уул суманд төрсөн. Утга зохиол- түүхийн багш. Аман зохиол тэр дундаа монгол тууль судлалын чиглэлээр 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, хятад, япон, монгол дахь олон улсын монгол судлалын эрдэм шинжилгээний хурлуудад удаа дараа илтгэл тавьж, хамтарсан болон ганц сэдэвт бүтээл хоёр ном бичиж хэвлүүлсэн. Мөн өөрийн санаачилгаар олон улсын түвшинд монгол боловсрол утга соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор БНХАУ-ийн ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн монгол судлалын төвтэй хамтран “Монгол боловсрол утга соёлын чуулган” эрдэм шинжилгээний сэтгүүлийг эрхлэн хэвлүүлдэг. 

    БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ

    1994- 2004 онд Хөвсгөл аймгийн Бадраагийн нэрэмжит “Дэлгэр мөрөн цогцолбор” сургуулийг Бүрэн дунд боловсрол

    2004- 2008 онд МУБИС-ийн МоСС-ийн(тухайн үеийн нэрээр) “Уран зохиол”-ын тэнхимийн “Уран зохиол- түүхийн багш”- ийн ангид элсэн орж, профессор Д.Оюунбадрах багшийн удирдлагаар “ Монголын зарим роман дахь Богд хааны дүр” хэмээх сэдвээр бакалаврын зэрэг;

    2008- 2009 онд МУБИС-ийн Уран зохиолын магистрантурт элсэн орж хэл зохиолын хүрээлэнгийн ахмад судлаач /Sc.D/,профессор Ж.Цолоо багшаар удирдуулан “Бум Эрдэнэ туулийн оршил магтаалын харьцуулалт” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан;

    2012- 2014 онд БНХАУ-ийн ӨМӨЗО-ны Өвөр монголын их сургуулийн докторантурт суралцсан;

    АЖЛЫН ТУРШЛАГА

    2009 оноос МУБИС-ийн тухайн үеийн нэрээр Монгол судлалын сургуулийн (НХУС) “Уран зохиол”-ын тэнхмийн багш;

    2016 оноос БНХАУ-ийн ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн монгол судлалын төвтэй хамтран “Монгол боловсрол утга соёлын чуулган” эрдэм шинжилгээний сэтгүүлийн эрхлэгч;

    2017 оноос МУБИС. НХУС- ийн үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч, МУБИС-ийн ёс хорооны гишүүн;

    ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ

    1. 1.  2009 он “Бум-Эрдэнэ туулийн зарим хувилбарын тухай”сэдэвт судалгааны өгүүлэл. “Монгол судлалын чуулган” сэтгүүлийн 2009 оны ¹6/41/
    2. 2. 2010 он “Монгол роман дахь наймдугаар Богд Жавзундамба хутагтын дүр ба түүхэн үнэн” сэдэвт  шүүмж өгүүлэл. “Монгол судлалын чуулган” сэтгүүлийн 2010 оны ¹8 /43/ дугаарт
    3. 3. 2010 он “Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй” хэмээхийг мөшгө, хорио цээрийн учрыг танихуй” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл. “Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл” – д/УБ. 2010.04.15-18.т/
    4. 4. 2011 он “Ховч шар бичигнээс дуут шуудан хүртэл” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл. “Монгол судлалын чуулган”сэтгүүлийн 2011 оны¹9 /44/ дугаарт
    5. 5.  2011 он “Монгол ардын баатарлаг туульс дах амин сүнс шилжих шидийн тухай” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл. “Монгол судлалын чуулган” УБ.,2011 он. Цувралын¹9 /44/ дугаарт.
    6. 6.  2011 он “Харьцуулсан аман зохиол” УБ., 2011 он. Нэг сэдэвт судалгааны бүтээл.  доктор (S.c) профессор С.Энхбаяр, доктор (S.c)профессор С.Хөвсгөл нартай хамтран бичиж нийтлүүлсэн.
    7. 7. 2014 он “Нүүдлийн болон суурьшмал соёл иргэншилтэй ард түмний сэтгэлгээний үнэт зүйлсийг туульсаас мөшгөх нь”  “Монгол судлалын чуулган”№20(55) УБ.2014
    8. 8. 2014 он Эх бичвэрүүд дэх төгсгөлийн үг нь төв азийн ард түмнүүдийн бичгийн соёл хэрхэн бүрэлдэн тогтдог тухай мэдээллийн нэг эх сурвалж мөн. “З.К. Касьяненко орч. “Монгол боловсрол утга соёлын чуулган” №01. УБ.2014
    9. 9. 2015 он “Монгол баатарлаг туульсын хувирамтгай шинж”. Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль. “Эрдэм шинжилгээний бичиг” №13 УБ.2015
    10. 10. 2015 он “Монгол баатарлаг туульсын аман хэвшил хэллэгийн тогтолцоот нэгж” “Монгол судлалын чуулган” УБ.2015 №18(53)
    11. 11. 2015 он “Монгол баатарлаг туульсын аман хэвшил хэллэгийн тогтолцоот нэгж” “Монгол судлалын чуулган” УБ.2015 №18(53)
    12. 12. 2016 он “Аман зохиолын тоглолт жүжиглэлтийн цөм ухагдахууны тухай шинжлэх нь” “Монгол судлалын чуулган” Дуан Жин. Хятад хэл орчуулга. “Монгол судлалын чуулган”№22(58) УБ.2016
    13. 13. 2016 он Монгол “Жангар” тууль дахь “Зандан” гэх үгийн дүрслэхүүний харьцаа. “Монгол боловсрол утга соёлын чуулган” эрдэм шинжилгээний сэтгүүл. №02 .02 2016
    14. 14. 2016 он Монгол баатарлаг туульс дахь бурхдын дүр мотив. “Жангар судлал” bibliotheca oiradic LXIV боть. УБ.2016
    15. 15. 2016 он Д.Таяа “Жангар” аман уламжлалын буурал доройтлын учир” хэмээх номыг хуучин монгол бичгээс кирилл  бичигт хөрвүүлэн хэвлүүлсэн. 2016 он.
    16. 16. 2017 он Монгол “Жангар”-ын бүлгүүд дэх Жангар баатрын тодотгол нэршилт цогцолборын хэлзүйн харьцуулсан  судлал. “Лавай” эрдэм шинжилгээний бичиг №15. 2017
    17. 17. 2017 он Монгол улс дахь “Жангар”-ын сурвалж судалгааны өгүүллийн тойм.  “Монгол боловсрол утга соёлын чуулган” №03. УБ.2017
    18. 18. 2017 он Монгол “Жангар”-ын бүлгүүд дэх Жангар баатрын шүлэг зүйн харьцуулсан судлал. БНХАУ. Өвөр монголын их сургууль. “Жангар судлал” хөх хот 2017.
    19. 19. 2017 он Монгол “Жангар”-ын бүлгүүд дэх Жангар баатрын тодотгол нэршилт цогцолборын хэлзүйн харьцуулсан  судлал. “Лавай” эрдэм шинжилгээний бичиг №15. 2017
    20. 20. 2017 он Монгол улс дахь “Жангар”-ын сурвалж судалгааны өгүүллийн тойм.  “Монгол боловсрол утга соёлын чуулган” №03. УБ.2017
    21. 21. 2018 он Монгол “Жангар” туулийн хэлний бус хэвшил. “Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль. “Эрдэм шинжилгээний бичиг” №6 УБ.2018
    22. 22. 2018 он Монгол “Жангар”-туулийн хэвшлийн тогтмол шинж.  “Монгол судлалын чуулган”№24(59) УБ.2018
    23. 23. 2018 он Монгол “Жангар” туулийн эхлэл болон төгсгөлийн шүлгийн систем. “Монгол боловсрол утга соёлын чуулган” эрдэм шинжилгээний сэтгүүл. №04 .04 2018
    24. 24. 2019 он Монгол “Жангар” туулийн сэдэвлэл зүй. “Монгол судлалын чуулган”№26(62) УБ.2019
    25. 25. 2019 он Монгол “Жангар” тууль дахь эрийн гурван наадам” “Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль. “Эрдэм шинжилгээний бичиг” №9 УБ.2019
    26. 26. 2019 он “Жангар”-ын тууль дахь адал дөрвөн зүсэм малын бэлгэдэл, соёлын утга” Монгол боловсрол утга соёлын чуулган эрдэм шинжилгээний бичиг. №5.(5) УБ.2019.
    27. 27. 2019 он “Жангар тууль дахь луу, чоно, бугын мотив, соёлын утга”  “Монгол судлалын чуулган”№28 (63) УБ.2019
    28. 2019 он. Правильная сслыка на Ваш статью: Олзхуу. О.Роль зачина и концовки в комдозицтй монгольского героического эпоса. <<Джангар>> Филология:научные исследования 2019. №6. С 200-206в DOl:107256/2454-0749.2019.6.31582.URL6 http://e-notabene.ru/pfn/artic…
    29. 2020 он Монгол “Жангар” туулийн дайн тулааны мотив” Mongolica Петербург.  №58
    30. 2020 он  敖特根巴特尔. 论《江格尔》史诗的语法,中外交流,2019年26卷第40期,31-32.ISSN1005-2623
  • Сэргэлэн интернашионал экспидишин- ХҮННҮ БИЧИГ, ХҮННҮ ХЭЛ, ӨВ МОНГОЛ ХЭЛЭЭ СУДЛАН СЭРГЭЭЖ, ЧУЛУУНЫ БИЧИГ ДУРСГАЛЫГ БҮРЭН ТАЙЛАВ

    ХҮННҮ БИЧИГ, ХҮННҮ ХЭЛ, ӨВ МОНГОЛ ХЭЛЭЭ СУДЛАН СЭРГЭЭЖ, ЧУЛУУНЫ БИЧИГ ДУРСГАЛЫГ БҮРЭН ТАЙЛАВ.

    Хүннү бичээс тайлан түгээгч “Сэргэлэн интернашионал экспидишин” төрийн бус байгууллага 2015 онд байгуулагдав. Энэ төрийн бус байгуулагыг түүх, археологи, гадаад хэл, орон нутаг судлал, мал ахуй судлал, контент найруулаг, олон нийтийн харилцаа гэх мэт олон салбарт мэргэжилээрээ тэргүүлэгч, олон улсын монголчууд бид баг болон байгуулав. Үндэснийхээ ой санамжийг сэргээн өнөөгийн гэр бүлийн ой санамжтай гүрхийг ( залгахийг) зорино ажиллаж байна.

    https://www.facebook.com/Sergelen.international.expedition/posts/384310885376237

    1. Бид Хүннү бичээсээ тайлсаар мянган жил төөрөгдсөнөө ойлгов
    2. Хүннү бичиг
    3. Хадны бичээс тайлал, өнөөгийн байдал манайд судлаач байна уу?
    4. Мөнгөн савны ёроол дахь Хүннү үсгээс бүрдсэн бичээсийн тухай
    5. Хүннү бичгийнхээ өгүүлбэрийг эвдэхгүй биширье!
    6. Үндсэн ой санамж ба гэр бүлийн ой санамж
    7. Төр тасарснаар үндсэн ой санамж тасрав
    8. Хүннү – Монгол хэлний мөн чанар
    9. ҮНДСЭН ХЭЛЭЭ СЭРГЭЭЕ!
    10. Өөрсдөө түүхэндээ эзэн эс болвоос өрөөлийн идэш болохын үлгэр
    11. Хүннү-Монгол хадны бичээсийн үгийн тайлбар
    12. Хүннү-Монгол хэлний өвөг толь бичгийн тухай
    13. Диван Лугат бол Хүннү-Монгол хэлний дэлгэр толь
    14. Туркман болон одоогийн түркүүдийн гарал үүсэл
    15. Монголын нууц товчоо
    16. Монголын нууц товчоо
    17. ЗААГУЧ-ТОНУЙКУКИЙН БИЧЭЭС БА МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО
    18. “Монголын Нууц Товчоо”-ны агуулгын залруулга
    19. Монгол тоо ба Кидан тоо
    20. Эх хэл ба манай үр хойчис
    21. Монголчуудын гарал үүсэл
    22. Мал ахуй-дэлхий нийтийн ухаараагүй соёл
    23. БИДНИЙ МОНГОЛЧУУД ХААНААС Ч НҮҮЖ ИРЭЭГҮЙ
    24. Цагаан сар бол мал ахуйтны баяр
    25. Мал ахуйтны хүн амын тоо сүүлийн 3500 жилд
    26. Овог, Айл, Аймаг, Улс, Ил
    27. Айл
    28. Улс
    29. Аймаг
    30. Монголынхоо эх түүх, эх хэл шинжлэлийн талаар хамтран ажиллах тухай ил захидал
    31. Диван Лугат монголчуудын толь бичиг
    32. Диван Лугат Хүннү-Монгол хэлний эх толь
    33. Билгэ хааны бичиг
    34. Билгэ хаан
    35. Билгэ хааны бичиг орчин цагийн монгол хэлээр
    36. Хуучин Тан Илийн бичиг ба Билгэ хааны бичиг
    37. Билгэ хааны бичиг.
    38. ШУА –ын Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, шинжээчийн багийн ахлагч Ц.Батдорж танаа:
    39. Умард төрийн түүх Түрг Тэ лэ
    40. Умард төрийн түүх Түрэг Тэ лэ
    41. Тэлэ-Хүннүгийн хойчис
    42. Хуучин Тан төрийн бичиг
    43. Билгэ хаан, гол тэгин ойрдын дээдс
    44. Баруун Түрг Стамбулын туркууд биш
    45. Уйгур-Хүннүгийн хойчис
    46. Есөн угс – хүннүгийн хойчис
    47. Уйгур 740-759 онууд
    48. Орд балаг-Уйгур нийслэл
    49. Уйгур 759-822 онууд
    50. Уйгур IX–XIII зуун
    51. Кидан
    52. Шивэй Хамаг Монголын дээдэс
    53. Кидан ба Шивэй
    54. Монголын нууц товчоо түүхэн эх сурвалж мөн
    55. XIII зуун
    56. Их монгол улсын соёл
    57. Соргогтон бэг
    58. Академи
    59. Оршуулгын зан үйлийн хувьсал өөрчлөлт
    60. Цаг он сарын баяр
    61. Зурхай
    62. Түрэг овогтоны тухай шинэ судалгаа
    63. Сэлджүк овогтон Түрэг овогтон биш
    64. Ашна Түрэг овогтон ба Хамаг Монгол овогтон
    65. Өтүгэн дэх халхын эхсийг зүүн овогтон Хамаг Монгол болгосоны гор (хор)
    66. Түүхгүй үр хойчис
    67. Хүн хэл
    68. Хүн хэлний үндэс
    69. Янаглан хорлогч

    70. Хүн битиг, Уйгур битиг манай үндсэн хоёр битиг71. Арван хоёр жил72. Түүх соёл түрэмгийллийг зогсооё!73. Эх бичгээ таниагүй Хэл зохиолын хүрээлэнгийнхэн74. Үндэсний ой санамжын тухай Н.Алтанхуягт!75. Төрийн түшээ ба Улс төрч

    https://www.facebook.com/Sergelen.international.expedition/

  • Монгол Улсын Шинэ үеийн шилдэг хуульчид

    2020 ОНЫ МЕНТОРШИП ХӨТӨЛБӨРТ ӨӨРИЙГ ТАНЬ УРЬЖ БАЙНА.

    “Шинэ хуульчдын Орчлон клуб”-ээс хэрэгжүүлэх залуу хуульч болон хуулийн сургуулийн ахлах дамжааны оюутнуудыг дадлагажуулах, мэргэшүүлэх зорилготой “Менторшип хөтөлбөр” эхэллээ.

    Энэхүү хөтөлбөрийн зорилго нь мэргэжлийн өндөр боловсрол эзэмшсэн, ажил мэргэжлийн оргилд өөрийн шударга, ариун цагаан хөдөлмөрөөр хүрсэн, нийгэмд танигдсан, туршлагатай, хуульчдын хүрээлэл дунд нэр хүндтэй хуульч, эсхүл олон улсын эрх зүй, хүний эрх болон түүнтэй адилтгах бусад чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийг залуу хуульч/эрх зүйч (35 хүртэлх насны) болон хуулийн сургуулийн (3 ба түүнээс дээш дамжааны) оюутнуудтай холбон өгч, дадлага туршлагаа хуваалцах, тэдэнд боловсрол мэргэжлийн зөвлөгөө, чиглэл өгөх боломжийг бий болгоход оршино. Энэхүү хөтөлбөр нэг жилийн хугацаанд үргэлжилнэ.

    “Менторшип хөтөлбөр”-т хамрагдах хүсэлт гаргагч нь дараахь материалыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний дотор багтаан orchlon.club@gmail.com хаягаар ирүүлнэ. Үүнд: 1. Өөрийн дэлгэрэнгүй CV /цээж зурагтай байх/; 2. Өөрийнхөө талаар дор дурдсан асуултын хүрээнд бэлтгэсэн 5 минутын дүрс бичлэг;
    – Та яагаад хуульч мэргэжлийг сонгосон бэ?
    – Та ажил мэргэжлийн зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн ажилладаг вэ?
    – Та өөрийнхөө ажил мэргэжлийн карьерыг 10 жилийн дараа хаана хүрсэн байгаагаар төсөөлдөг вэ?
    – “Менторшип хөтөлбөр”-т хамрагдсанаар таны ажил мэргэжилд ямар өөрчлөлт гарна гэж төсөөлж байна вэ?

    Дээр дурдсан материалыг ирүүлэхдээ холбогдох файлынхаа нэрд өөрийн овог, нэрээ оруулсан байх ёстойг анхаарна уу. Эхний шатанд шалгарсан хүсэлт гаргагчтай “Шинэ хуульчдын Орчлон клуб”-ын Админ 2019 оны 12 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд ярилцлага хийх бөгөөд ярилцлагын шатанд тэнцсэн хүсэлт гаргагчийг энэхүү хөтөлбөрт хамруулна.

    Хөтөлбөрт тэнцсэн Ментий нарыг өөрсдийнх нь сонирхол, мэргэшлийн чиглэлийг харгалзан Ментортой тааруулах ба хамтдаа төлөвлөгөө гарган хамтран ажиллана. Амжилт хүсье!

    2019 ОНЫ МЕНТОРУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

    Хатагтай Мандах-Аюушийн Алтантулга

    Одоогоор “И Эл Би Партнерс” хуулийн фирмд партнер, хуульч, “Аригу”, “Непко” зэрэг хэвлэлийн компаиудын гэрээт орчуулагч, “И Эл Си” хуулийн фирмд хуульч, АНУ-ын Элчин сайдын яам, Дэлхийн банк, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Ийгл ТВ-д орчуулагчаар тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд магистр, Японы Хирошима хотын Их Сургуульд олон улсын харилцааны магистр зэрэг хамгаалсан. Мөн Хүмүүнлэгийн ухааны Их Сургуульд англи, орос хэлний багш мэргэжлээр суралцсан. Уран зохиол болон манлайллын чиглэлээр хэд хэдэн ном орчуулсан. Орос, англи, япон хэлтэй.

    Хатагтай Батдоржийн Алтантуяа

    Монгол судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Монголын Эмнести Интернэшнл байгууллагад хэвлэл мэдээллийн ажилтан, кампанит ажлын зохицуулагчаар ажиллаж байгаад 2000 оноос өнөөг хүртэл захирлаар нь ажиллаж байна. Эмнести Интернэшнлийн олон улсын нарийн бичгийн дарга нарын газарт Даяар менежментийн багийн гишүүн, кампанит ажлын менежментийн багийн гишүүнээр тус тус уригдан ажилласан, Эмнести Интернэшнлийн захирлуудын зөвлөлийн гишүүн, хэлний зөвлөлийн гишүүн, Цаазаар авах ялын эсрэг Ази Номхон далайн бүсийн сүлжээний удирдах зөвлөлийн гишүүн болон дотоодын олон хүний эрхийн төрийн бус байгууллагуудын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажилласан. Англи, орос хэлтэй.

    Хатагтай Цэвэлрагчаагийн Арилдийпүрэв

    Одоогоор Эркари Интэрнэйшнл ХХК захирал. Өмнө нь олон yлсын байгууллагад зөвлөх ажиглагч, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд Гадаад хамтын ажиллагааны хэлтэсийн дарга, Монголын Хуульчдын Холбооны гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, “Чоно” группийн ерөнхийлөгчийн зөвлөх, АНУ-д “Ванг Леонард ба Кондон” хуулийн фирмд хүний эрхийн хуульч судлаач, Сайнт Томас Их Сургуульд зочин профессор, судлаач мөн Билиг Дээд Сургуульд профессор, клиник сургалтын албаны захирлаар тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд АНУ-ын Сайнт Томас Их Сургуулийн Удирдлагын ухааны сургуулийн Удирдлага ухааны доктор (Ed. D), мөн сургуулийн Хуулийн сургуулийн хүний эрхийн магистр (LLM), Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд олон улсын хувийн эрх зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан. АНУ, Филиппин, Украин улсуудад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Орос, англи хэлтэй.

    Хатагтай Хүрэлбаатарын Ариунгоо

    Одоогоор Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн санхүүжилттэй “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-т сургагч багш, Азийн Бизнесийн Холбоо ба Эдүкэйтэд Энтерпрайз байгууллагуудад консалтантаар тус тус ажиллаж байна. Өмнө нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Төрийн албаны шинэчлэл” төсөлд эрх зүйн эксперт, Дэлхийн Банк, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБХХ-ийн төслүүдэд судлаач, сургагчаар ажилласан. “Хоган Ловеллз”, “Минтер Эллисон” олон улсын хуулийн фирмын Улаанбаатар дахь салбаруудад хуульч, “Очир Ундраа” компанид бизнес хөгжлийн захирал, менежерээр тус тус ажиллаж байсан. Мөн олон улсын болон дотоодын хүний эрхийн, хүмүүнлэгийн чиглэлийн байгууллагуудад гишүүн, сайн дурын ажилтнаар ажиллаж ирсэн. Мэргэжлийн боловсролын хувьд Японы Нагояагийн Их Сургуульд харьцуулсан эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан. Англи хэлтэй. Орос болон япон хэлний мэдлэгтэй.

    Хатагтай Биегарисийн Арна

    Турк Улсын Истанбул хотноо “Эй Ви Кэй” хуулийн фирмд 2009 оноос хойш бизнесийн эрх зүйн чиглэлийн хуульчаар ажиллаж байна. Мэргэжлийн боловсролын хувьд Туркийн Анкарагийн Их Сургуульд эрх зүйн баклавр, магистр, мөн Туркийн Анадолу Их Сургуулийн бизнесийн бакалаврын зэрэг тус тус хамгаалсан. Турк, англи хэлтэй.

    Хатагтай Цэрэнхүүгийн Баттуяа

    Одоогоор бие даасан стратегийн өмгөөлөл болон олон улсын хуулийн байгууллага болон Монголын Харвард инишиатив байгууллагад гэрээт хуульчаар ажиллаж байна. Өмнө нь Улсын Их Хуралд хуулийн зөвлөх, Шүүхийн ерөнхий зөвлөлд референт, НҮБ-д төслийн менежер, Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, Цагдаагийн ерөнхий газарт мэргэжилтэн, “Халх журам” хууль зүйн сургууль болон бусад сургуульд багшаар ажиллаж байсан туршлагатай. Мөн хэд хэдэн хүмүүнлэг болон хүний эрхийн чиглэлийн төрийн бус байгууллагад хуулийн зөвлөх, идэвхтэн гишүүнээр ажилладаг. Түүчлэн Польш Улсын Парламентад мэргэжил дээшлүүлсэн. Хууль зүйн судалгааны болон хуулийн төслийн багт ажилласан туршлагатай. Мэргэжлийн боловсролын хувьд Польшийн Лодзийн Их Сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Одоогоор МУИС-ын ХЗС-д докторант. Англи, орос, польш хэлтэй.

    Эрхэм Аюушийн Бат-Эрдэнэ

    Одоогоор НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газрын Хөгжлийн Эрх хариуцсан хэлтсийн даргаар ажилладаг. Энэ байгууллагад 25 жил орчим ажиллаж НҮБ-н Хүний Эрхийн Зөвлөл, түүний тусгай хороод болон илтгэгчид, ажлын ба мэргэжилтний хэсэг, олон улсын болон улс орнуудын хүний эрхийн асуудал зэрэг төрөл бүрийн салбарт ажиллаж ирсэн. Мөн НҮБ-ын Зэвсэг Хураах Албанд улс төрийн ажилтан, Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны Олон Улсын Байгууллагын Газарт дипломат ажилтан, Англи ба АНУ – ын Элчин Сайдын Яамдад туслах ажилтан зэргээр ажиллаж байсан. Боловсролын хувьд Москвагийн Олон Улсын харилцааны дээд сургуулийн улс төр, олон улсын харилцаа ухааны магистр цолтой. Мөн олон улсын хүний эрхийн хуулийн чиглэлээр АНУ, Швейцарь ба Финланд улсуудад мэргэшил дээшлүүлэх сургалтууд дүүргэсэн. Орос, Англи ба Франц хэлтэй.

    Хатагтай Энх-Амгалангийн Байгал

    Одоогоор Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимд дэд профессороор ажиллаж байна. Өмнө нь тус сургуульд ахлах багш, “Хүний эрхийн төв” Төрийн бус байгууллагын судлаачаар тус тус ажиллаж байсан. Мөн Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын арбитрч. Мэргэжлийн боловсролын хувьд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн хууль зүйн доктор (PhD), ХБНГУ-ын Байройтын Их Сургуулийн магистр, МУИС-ийн ХЗС-ийн хууль зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан. Түүнчлэн МУИС-ийн ОУХНУС-д герман хэлний хэлмэрч мэргэжлээр суралцаж төгссөн. Мэргэжлийн хүрээнд нилээд судалгааны төсөлд оролцож, олон тооны эрх зүйн ном, сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний өгүүллэг хэвлүүлж, илтгэл хэлэлцүүлж байсан. Англи, герман хэлтэй.

    Эрхэм Маналжавын Баярманал

    Одоогоор “Гоби Консолидэтэд” компанид Байгууллагын хөгжил, хуулийн хэрэгжилт хангах газрын захирлаар ажиллаж байна. Өмнө нь МАК компанид Эрх зүйн газрын орлогч захирал, “Хасвуу Групп” компанид хуулийн зөвлөх, “Жи Ти Эс Адвокатс” (Хоган Лавэллз Олон Улсын Хуулийн Фирмийн Монгол дахь түнш) ХХН-д хуульчаар тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд Английн Дандигийн Их Сургуулийн Эрчим хүч, газрын тос, эрдэс баялгийн бодлого, эрх зүйн төвд зочин судлаачаар ажиллаж, Лондонгийн Сити Их Сургуульд олон улсын банк, санхүүгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Английн Вестминстрийн Их Сургуулийн олон улсын худалдааны эрх зүйн магистр, МУИС-ийн ХЗС-ийн олон улсын эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан. Англи хэлтэй.

    Хатагтай Сарантуяагийн Мойлтмаа

    Одоогоор Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн санд хамтын ажиллагаа хариуцсан консалтантаар ажиллаж байна. Өмнө нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн “Ошми” компанид гүйцэтгэх захирал, Мэргэжлийн хараат бус судалгааны институтэд үйл ажиллагаа хариуцсан захирал, төслийн менежер ба судлаач, Дэлхийн банк болон Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлсэн “Төрийн удирдлагын хүний нөөцийн стандартчилалын төсөл”-д туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд Английн Сассэксийн Их Сургуульд олон улсын хүний эрхийн магистр, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг тус тус хамгаалсан. Англи, Унгар улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Англи хэлтэй.

    Хатагтай Галсанжамцын Мөнхжаргал

    Одоогоор “Эм Си Эс Интерэшнл” компанид хуулийн ахлах зөвлөхөөр ажиллаж байна. Өмнө нь “Ананд Адвокатс” хуулийн фирмд хуульч, “Саут Гоби Сандс” компанид гэрээний хуульч, “Нээлттэй академи” байгууллагад эрх зүйн судлаачаар тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд Австралийн Мельбурнийн Их Сургуульд бизнесийн эрх зүйн магистр (LLM) зэрэг хамгаалсан. Голландын Гааг хотноо Олон Улсын Эрх Зүйн Академийн зуны хөтөлбөр дүүргэсэн. Англи хэлтэй.

    Эрхэм Тэрбишийн Мөнх-Эрдэнэ

    Одоогоор Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимд багш, ХБНГУ-ын Шпайерын Захиргааны шинжлэх ухааны их сургууль, Германы нийтийн захиргааны судалгааны хүрээлэнгийн зочин судлаач, Монголын Хуульчдын Холбооны Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Өмнө нь Худалдаа, хөгжлийн банкны Хуулийн газарт хуульчаар ажиллаж байсан. Мэргэжлийн хүрээнд олон тооны судалгааны ажлын багт судлаачаар ажилласан бөгөөд хэд хэдэн эрдэм шинжилгээний өгүүллэгийг монгол болон англи хэлээр нийтлүүлсэн. Мэргэлийн боловсролын хувьд Австри Улсын Вена хотын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд олон улсын болон европын бизнесийн эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан. Түүнчлэн мөн улсын Зальцбург хотын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн “Эрх зүй ба эдийн засаг” хөтөлбөрт хамрагдсан. МУИС-ийн ХЗС-ийн докторантурт суралцаж байна. Англи, герман, орос хэлтэй.

    Хатагтай Цэвэлийн Отгонтунгалаг

    Одоогоор Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Дэд ерөнхийлөгч, Эрх зүйн бодлого, мониторингийн газрын даргаар ажиллаж байна. Өмнө нь тус байгууллагад Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга, Хөгжлийн бодлогын газрын дарга, Төлөвлөлтийн газрын дарга, хуулийн зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд Хөдөлмөрийн Их Сургуульд эдийн засгийн ухааны магистр, Итали Улсын Турины Их Сургуульд эрх зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан. Англи хэлтэй.

    Хатагтай Дугарын Сүнжид

    Одоогоор Хууль зүй, дотоод хэргийн яам болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагчаар ажиллаж байна. Өмнө нь ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, “Юстиция” хуулийн фирмд хуульч, “Эм Си Эс Проперти” компанид хуулийн зөвлөх, Монгол Улс дахь Швейцарын Консулын газарт богино хугацааны хуулийн зөвлөх, “Жи Ти Зи” байгууллагаас хэрэгжүүлсэн “Газрын менежмент-санхүүгийн кадастр” төслийн дотоодын зөвлөх, ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвд судлаачаар тус тус ажиллаж байсан. Мөн Удирдлагын академид эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессороор ажиллаж байсан. Бие даасан болон хамтарсан олон тооны эрдэм шинжилгээний бүтээл монгол, англи, герман хэлээр нийтлүүлж, илтгэл хэлэлцүүлж байсан. Түүнчлэн олон тооны судалгааны төсөлд багийн ахлагч, судлаачаар ажилласан туршлагатай. Эдгээрийн хажуугаар Монголын Хуульчдын Холбооны Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхлэх хорооны тэргүүн зэрэг сонгуульт ажил эрхэлжээ. Мэргэжлийн боловсролын хувьд ХБНГУ-ын Мьюнхэн хотын Людвиг-Максимилианы Их Сургуульд хууль зүйн доктор (Dr.jur), олон улсын харьцуулсан эрх зүйн магистр (LL.M), Монгол Улсын Их Сургуулийн Хууль зуйн сургуульд хууль зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан. Мөн Швейцарь Улсын Базелийн Их Сургуулийн олон улсын эрх зүйн чиглэгээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Түүнчлэн МУИС-ийн ОУХНУС-д герман хэлний хэлмэрч мэргэжлээр суралцаж төгссөн. Англи, герман хэлтэй. Орос хэлний мэдлэгтэй.

    Хатагтай Дэлгэрийн Уянга

    Одоогоор “Дэлгэр Ай Пи” хуулийн фирмийг үүсгэн байгуулсан бөгөөд хуульчаар ажиллаж байна. Өмнө нь оюуны өмч, патентийн эрх зүйн чиглэлээр хэд хэдэн хуулийн фирмд хуульчаар ажиллаж байсан. Оюуны өмч, патентийн эрх зүйн сэдвээр англи, герман хэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээс гадна улс төр, хууль зүйн чиглэлээр нийтлэл бичиж, эрхлэн гаргадаг. Мөн ХБНГУ-ын Оюуны Өмчийн Хамгаалах Холбооны гишүүн. Мэргэжлийн боловсролын хувьд Герман Улсын Фрейбургийн Их Сургуульд оюуны өмчийн эрх зүйн доктор (PhD), Лейпцигийн Их Сургуульд магистрын (LLM) зэрэг тус тус хамгаалсан. Герман, англи хэлтэй.

    Хатагтай Гүндсамбуугийн Халиун

    Одоогоор бие даасан хуульчаар ажиллаж байна. Өмнө нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хуулийн мэргэжилтэн, “Айзиа Коал Лимитед” компанийн суурин төлөөлөгч, Чингис Хаан банкинд гэрээний хуульч, Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөрт төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд Английн Вестминстрийн Их Сургуульд олон улсын бизнесийн эрх зүйн магистр (LLM), Австралийн Ла Троб Их Сургуульд бизнесийн удирдлагын магистр, Польшийн Лодц Их Сургуульд захиргааны эрх зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан. АНУ, Англи ба Хонгконгод мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Англи, орос, польш хэлтэй. Франц хэлний мэдлэгтэй.

    Эрхэм Жаргалсайханы Хунан

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, мөн холбоонд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн чадавхийг дээшлүүлэх нь төслийн зөвлөх, Партнерс форевер компанид хуульч, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” ба “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх” төслийн зохицуулагч,
    ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албанд тус тус мэргэжилтэн зэргээр ажиллаж байсан. Мөн хэд хэдэн төрийн бодлого, хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсгүүдэд орж ажилласан туршлагатай. Улс төр хууль эрх зүйн чиглэлээр нийтлэл, орчуулга, судалгааны ажил эрхлэн гаргадаг. Боловсролын хувьд Унгарын Ёотвөш Лорандын нэрэмжит шинжлэх ухааны их сургуулийн Хууль зүйн сургуулийн төр, эрх зүйн ухааны магистр. Орос, Англи, Унгар хэлтэй.

    Эрхэм Мөнхжаргалын Энх-Од

    Одоогоор “Аспайр Майнинг” компанид хуулийн зөвлөхөөр ажиллаж байна. Өмнө нь МАК компанид хуулийн ахлах зөвлөх, “Монцемэнт” компанид хуулийн зөвлөх, “Баян Айраг” компанид гэрээний хуульчаар тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд Нидерландын Маастрихтын Их Сургуулийн олон улсын эдийн засгийн эрх зүйн магистр, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд хувийн эрх зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан. Мөн АНУ-ын Пенсильванийн Их Сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Англи хэлтэй.

    Эрхэм Наранцэцэгийн Орчлон

    Голландын Гааг хот дахь Олон Улсын Эрүүгийн Шүүхэд 2006 оноос хойш ахлах өмгөөлөгчөөр ажиллаж байна. Өмнө Монголд олон улсын байгууллагуудад хуулийн зөвлөх, өмгөөлөгч, АНУ-д өмгөөлөгчийн туслах, Монгол Улсын цагдаагийн байгууллагад мөрдөн байцаагчаар тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд АНУ-ын Миннесотагийн Их Сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Мөн олон улсын хүний эрх, хүмүүнлэгийн эрх зүйн чиглэлээр Австри, АНУ, Бельги, Герман, Голланд, Франц, Итали, Швейцарь, Шинэ Зеланд зэрэг улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад тус тус хамрагдсан. Мөн Австрийн Зальцбургийн Их Сургууль, Ирландын Гальвэйн Их Сургууль, Кутафины нэрэмжит Москвагийн Хуулийн Их Сургуульд олон улсын эрүүгийн эрх зүйн чиглэлээр тус тус лекц уншиж байсан болно. Англи, франц хэлтэй.

    Эх сурвалж:  Шинэ Хуульчдын “Орчлон” Клуб

    https://www.facebook.com/groups/1060904903940694/

  • Цэмбэлийн ДАШЗЭВЭГ- Зохион бүтээгч, Тана үйлдвэрийг үндэслэгч


    Монгол Улсын Шилдэг зохион бүтээгч. “Тана” брэндийг үндэслэгч. “Монхими” ХХК-ны захирал.

    Говь-Алтай Халиун суманд төрсөн. МУИС-ийг Төсөвлөгч- Эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. ХҮ-ийн Тэргүүний ажилтан, Эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн

    1990 онд “Монхими” ХХК-ийг байгуулан одоо болтол 24 жил ерөнхий захирлаар ажиллаж байна. Тус компани нь угаалгын нунтаг, саван, ноос ноолуур угаагч зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээд одоо савангийн бүх төрөл нунтаг, шингэн, хатуу саван, аяга таваг угаагч, ноос ноолуур угаагч-анионы саван зэргийг үйлдвэрлэж үйлдвэр аж ахуйн байгууллага болон хүн амын хэрэгцээнд нийлүүлж байна. Анх гар ажиллагаатай үйлдвэр байсан. Мөн эдгээр бүтээгдэхүүнүүдийг өөрийн боловсруулсан технологийн дагуу үйлдвэрлэсэн. Тухайлбал угаалгын нунтагийн жорыг ОХУ-ын эрдэмтдийн ном бүтээлүүдийг уншиж судлан түүхий эд материал болон техник төхөөрөмжиндөө тохируулан хийсэн.

    2000 онд банкны барьцаанд хураагдсан “Омо”-гийн гэсэн тодотголтой, таслаж огтлон хураалгаатай байсан тоног төхөөрөмжийг тус банктай гэрээ байгуулан авч бүтэн жил засварлан босгож өөрийн боловсруулсан технологид тохируулан хатаалга, урсац, ширхэглэлт, найруулагыг тохируулан зарим нэг өөрчлөлт (вакуум насосууд, циклон, хатаалгын вентеляторыг шинээр угсарч)хийн ажиллуулснаар өдөртөө 3-4тн 1-р зэрэглэлийн угаалгын нунтаг хийх хүчин чадалтай автомат шугамыг ашиглалтанд оруулж байнгын ажиллагаатай болгосон.
    Мөн эх орны нууруудын шүүнээс сульфат натри гарган авч угаалгын нунтаг хийхдээ ашигладаг. Анхлан “Тринатрифосфат”-ыг үйлдвэрлэн ТЭЦ-4-д 40тн-ыг нийлүүлж байв. Эдгээр ажлынхаа дүнд 2005 онд Монгол Улсын Шилдэг Зохион Бүтээгч Цолоор шагнуулсан.
    2009 онд хуучин савангийн үйлдвэрийн1970-аад оны үед ажиллаж байсан хатуу буюу эдийн болон гарын савангийн үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжийг авч хатуу савангийн 2 шугамтай болсон. Хуучин Оросын төхөөрөмжийг засч янзлахад харьцангуй амар байсан боловч нийтдээ 8 сарын хөдөлмөрөө зарцуулсан. Одоо манай компани Монголдоо байгаа түүхий эдээр савангийн бүх төрөл (Тана угаалгын нунтаг,Тана эдийн саван, гарын саван, гарын шингэн саван, аяга таваг угаагч саван, ноос угаагч- НУ-1, НУ-2, халгайтай саван- Соёолж)- ийг үйлдвэрлэж (импортыг орлон, экспортонд гаргаж) байна.
  • Д.БАЯР- Электроникийн инженер, зохион бүтээгч

    Зохион бүтээгч, электроникийн инженер

    Техникийн шинжлэх ухааны доктор. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2014 оны шилдэг зохион бүтээгч. Японы Hitachi группийн эмнэлгийн электрон тоног төхөөрөмж зохион бүтээгч инженерээр 10 жил ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд Японуудтай хамтарч захиалгат судалгааны ажил хийж байна.

    Түүний бүтээсэн цахилгааныг 8 дахин хэмнэдэг ECO POWER технологийг Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас 2014 оны шилдэг зохион бүтээгчээр тодруулсан байна. “Эрчим хүчийг хуваарилах төхөөрөмж”-ийг Солонгосын компани хурдны галт тэрэгний хөдөлгүүр болон халаалтын системүүдэд тавих 10 жилийн гэрээ байгуулсан.

    Уг төхөөрөмжөө Багшийн хөгжлийн төвийн дэргэдэх Номын худалдааны төвд суурилуулж туршихад 400мКв талбайн сарын халаалтын зардал 400,000төгрөг болсон байна. Хэмнэлтийн эко технологийг нэвтрүүснээр гэр хорооллыг утааг багасгахаас гадна Улсын төсвөөс жилд 180- 200 тэрбум төгрөг хэмнэх боломжтой.

    Мөн дэлхийд ховор нарийн ширхэгтэй Элсэн тасархайн элсийг ашиглан дээд зэргийн ус цэвэрлүүлэх төхөөрөмж, шүүлтүүр үйлдвэрлэж экспортонд гаргах боломжийг бий болгох зорилготой судалгаа хийж байна

    Ярилцлага унших

  • ​Рэнцэнлхүндэв МЯДАГМАА- Нанотехнологич, нано даавуу зохион бүтээгч

    Нанотехнологич, нано даавуу зохион бүтээгч

    Дэд профессор, доктор (Ph.D) Р.Мядагмаа 1995 онд ТИС-ийг Сүлжмэлийн технологич мэргэжлээр төгссөн. 2000 онд ШУТИС, 2004 онд Германы Дрездений Техникийн Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2007 онд Германы Штутгардын их сургуульд “Нано жижиг хэсэг үүсгэх, түүгээрээ нэхмэл материал боловсруулаад өвөрмөц, давуу шинж чанартай материал үйлдвэрлэх” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

    Доктороо хамгаалсны дараа Германд 4 жил нано технологийн чиглэлээр ажилласан. Герман Улсад 10 гаруй жил ажиллаж, сурч, судалгааны ажил хийхдээ нано технологийн аргаар даавуу боловсруулах патент авч, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зөвшөөрөл авсан. Энэ нь Герман болон Европын холбооны хэд хэдэн улсад үр дүнгээ өгсөн.

    Монголдоо ирээд 2015 онд “Эрдэнэт текс” компанийн ноос угаах үйлдвэр, “Эрдэнэт кашмер”, МУШУТИС хамтран нано даавууны үйлдвэр байгуулсан.

    Нано даавуу нь бохирддоггүй, шороо тоос нэвтрэхгүй, ус, тос болон шингэний гаралтай бохирдол дотогш нэвчихгүй, хүчил, шүлт зэрэг химийн бодисонд түлэгдэж элэгдэхгүй, гандахгүй гэдгээрээ онцгой давуу талуу талтай. Нано даавуугаар уул уурхай, үйлдвэрийн ажилчдын хувцас, сурагчдийн дүрэмт хувцас, гэрийн бүрээс гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Нано даавууг хэрэглээнд нэвтрүүлснээр эдийн засаг, эрүүл мэнд, байгаль экологид ээлтэй юм.

    АЖЛЫН ТУРШЛАГА

    1998- 2001 он Техникийн их сургуулийн багш;

    2001- 2003 он ХБНГУ-ын Дрезден хотын Их Сургуульд судлаач;

    2004- 2007 он ХБНГУ-ын Штутгард хотын Их Сургуульд ЭША, багш;

    2007- 2010 он ХБНГУ-ын Dolan GmbH-д инноваци хариуцсан менежер;

    2010 оноос МУШУТИС-ийн дэд профессор;

    БОЛОВСРОЛ

    1995 онд Техникийн их сургуулийн Хөнгөн үйлдвэрийн технололгич, Бакалавр (B.Sc);

    2000 онд Монгол Улсын Техникийн их сургуульд Магистр;

    2003 онд ХБНГУ, Дрезден хотын Их Сургуульд Техникийн ухааны Мастер;

    2007 онд ХБНГУ, Штуттгард хотын Их сургуульд “Preparation and Application of Nanoparticles finishing on Textiles” сэдвээр Байгалийн Шинжлэх Ухааны Доктор (Dr.rer.nat);

    АЖИЛЛАСАН ТӨСӨЛ

    Дотоодын төсөл

    2011- 2013 он “Нанотехнологийн аргаар ус, хир үл нэвтрэх даавууны үйлдвэрлэл” сэдэвт инновацийн төсөл;

    2010- 2012 он “Монгол хонины ноосны гүн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх шинэ арга технологи” төсөл;

    2009- 2011 он “Ноос ноолууран бүтээгдэхүүний чийглэг орчинд үнэр өгдөг шинж чанарыг нанохэмжээсийн түвшинд судлах” суурь судалгааны төсөл;

    2008- 2010 он “Биоцид идэвхитэй бодис бүхий ургамлаар нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүнийг боловсруулж бичил биетний хөнөөлөөс хамгаалах технологи” төсөл;

    Гадаадын төсөл

    2011 он Herstellung der wasserabweisenden Textilien mit Nanopartikeln und Anwendung fuer die Jurte;

    2012 он Untersuchung des Waschvorgangs von Rohwolle und deren Waschmittel und Hilfsmittel;

    2013 он Mongolia- Korea Textile Technology Cooperation Program;

    2014 он Inspriring Felt;

  • Дэлэгийн ТӨМӨРБААТАР- Орчуулагч, япон судлал

    Япон судлаач, орчуулагч

    Д.Төмөрбаатар нь социализмын үед олж авсан япон хэл болон утга зохиолын гүнзгий мэдлэгээ ашиглан Ардчиллын хөдөлгөөн ид өрнөсөн 1989 оноос Монголын радиогоор анх япон хэлээр Монголын тухайн үеийн байдлыг Японд түгээж япон хүмүүсийн Монголын тухай ойлголтыг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн япон хэлний багшаар ажиллахын хамт Япон судлаач, орчуулагч хүний хувиар япон хэл, соёл, утга зохиолын олон ном зохиолыг орчуулан хэвлүүлсэн. Мөн Монгол-Японы соёл, утга зохиолын төвийг байгуулж, Монголын Го даамын холбоо, Шёоги шатрын холбоо болон Соробангийн холбоог үүсгэн байгуулж Японы үндэсний соёлыг дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг идэвхитэй явуулж ирсэн. Үүний дээр Монголын үндэсний телевизээр Японы мэргэжлийн сумо бөхийг тайлбарлах болон Улаанбаатар телевизээр Япон улсыг таниулах “Төмөрбаатартай хамт Япон орноор” хэмээх нэвтрүүлгээрээ дамжуулан өнөөг хүртэл хоёр орны харилцан ойлголцлолыг нэмэгдүүлэхэд ихээхэн хүчин зүтгэсэн билээ.

      Энэ мэт өргөн хүрээний үйл ажиллагаагаар дамжуулан Япон, Монголын найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Д.Төмөрбаатарын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Япон улсын Эзэн хааны одонг 2015 оны 12 сарын 22-нд гардуулсан билээ. Тэрбээр энэхүү одонгоор шагнуулсан 11 дэх монгол хүн болсон.

    https://www.facebook.com/JapanSudlaachTumurbaatar

  • Буянзын МЯГМАРЖАВ- Нүүдлийн соёл иргэншлийн дэлхийн хөгжилд оруулсан өөрчлөлт

    Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор

    Завхан аймгийн Улиастай хотын уугуул. 1961 онд ХААДС-ийг төгсөж агрономич мэргэжилтэй болсон. Төгсүүтээ ХААЯ болон ХААЯ-ны шууд харьяа Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн станцад ерөнхий агрономичоор ажиллаж байгаад ШУА-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. 1972 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотноо дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1999 онд “Монгол болон Ази, Африкийн нүүдлийн мал аж ахуйтай орнуудыг харьцуулан судалсан нь” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Энэ сэдэвтээ дэлхийн 40 орон, 40 сая нүүдэлчдийн аж ахуй эрхлэх ухааныг судлан багтаасан юм. Энэ хугацаанд ХААИС, МУИС-д багшлан олон эрдэмтэн шавьтай болсон бөгөөд тэдгээрийн дунд хоёроос гурван шинжлэх ухааны доктор, 10 гаруй дэд доктор бий. Түүнээс гадна ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнд тус тус ажиллаж, олон улсын хурал, зөвлөлгөөнд илтгэл тавьж, залуу эрдэмтдийн эрдэм шинжилгээний ажлыг удирдаж байсан.

    ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуульд доктор / Ph.D /, Агро экологийн сургуульд  шинжлэх ухааны доктор /Sc.D/ хамгаалуулах зөвлөл, МУИС-ийн Газар зүйн шинжлэх ухааны доктор /Sc.D/-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна.

    ЯРИЛЦЛАГА УНШИХ

    Б.Мягмаржав:Орчин үеийн дэлхийн эдийн засгийн хөгжлийн үүдийг Монголын их Юань гүрэн нээсэн

    Буянзын Мягмаржав МОНЦАМЭ агентлагт ном бүтээлийнхээ дээж 15 ботийг өнөөдөр бэлэглэлээ. Тэрбээр эдгээр ном бүтээлдээ дэлхийн эдийн засаг, нүүдлийн аж ахуй, өнөөгийн эколог, бизнес жуулчлалын асуудлыг хөндөн бичсэн аж.

    – Эрдэмтэн багш та манай агентлагт бэлэглэж буй ном бүтээлийнхээ талаар сонирхуулна уу ?

    – Миний бүтээлүүд олон улсын чиглэлтэй учраас өнөөгийн дэлхий, Ази, Африкийн орнуудын нүүдлийн мал аж ахуй болоод Монголын хаадын түүх бол дэлхий ба Евроазийн түүхтэй салшгүй холбоотой учраас манай улсын үндэсний агентлаг МОНЦАМЭ-дээ бэлэглэх сэтгэл төрсөн юм. Учир нь, МОНЦАМЭ агентлаг дэлхийн олон орны мэдээллийн сүлжээтэй ойр, өөрийн дэргэд англи, орос, хятад, япон зэрэг хэлээр сонин гаргаж түгээдэг учраас бүтээлээ бэлэглэх нь зөв гэж бодсон.

    Эхний 9 боть нь дэлхийн 40 гаруй орныг хамарсан 40 сая нүүдэлчдийн амьдралыг тусгасан нүүдлийн мал аж ахуйн сэдэвтэй юм. Дараагийнх нь 6 боть Монголын эзэнт гүрэн, Монголын их Юань улсын түүх болон “Монголын нууц товчоо”-г дэлхийн эдийн засаг, олон улсын эдийн засгийн харилцаа, маркетингийн үүднээс судалж Хубилай, Өгөөдэй, Бат, Зүч, Гүюг зэрэг их хаадад зориулан бичсэн бүтээлүүд юм. 

    – Эдгээр ботийг эрдэмтэн нөхөдтэйгөө хамтран бичив үү, аль эсвэл дан ганц таны бүтээлүүд үү?

    – Хоёр ботийг нь баг болж хамтран бичсэн. Бусад бүх ботийг би өөрийнхөө олон жилийн судалгаа, ажиглалт, эрдмийн бүтээлийнхээ шим дор бүтээсэн гэх үү дээ. 

    – Та эдийн засгаас гадна түүхийн чиглэлээр нэлээд судалгаа хийжээ дээ?

    – Миний бие Завхан аймгийн Улиастай хотын уугуул. 1961 онд ХААДС-ийг төгсөж агрономич мэргэжилтэй болсон. Төгсүүтээ ХААЯ болон ХААЯ-ны шууд харьяа Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн станцад ерөнхий агрономичоор ажиллаж байгаад ШУА-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. 1972 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотноо дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1999 онд “Монгол болон Ази, Африкийн нүүдлийн мал аж ахуйтай орнуудыг харьцуулан судалсан нь” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Энэ сэдэвтээ дэлхийн 40 орон, 40 сая нүүдэлчдийн аж ахуй эрхлэх ухааныг судлан багтаасан юм. 

    -Хэд хэдэн их, дээд сургуульд багшилж байсныг тань дуулсан?

    – Энэ хугацаанд ХААИС, МУИС-д багшлан олон эрдэмтэн шавьтай болсон бөгөөд тэдгээрийн дунд хоёроос гурван шинжлэх ухааны доктор, 10 гаруй дэд доктор бий. Түүнээс гадна ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнд тус тус ажиллаж, олон улсын хурал, зөвлөлгөөнд илтгэл тавьж, залуу эрдэмтдийн эрдэм шинжилгээний ажлыг удирдаж байсан.

    ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуульд доктор / Ph.D /, Агро экологийн сургуульд  шинжлэх ухааны доктор /Sc.D/ хамгаалуулах зөвлөл, МУИС-ийн Газар зүйн шинжлэх ухааны доктор /Sc.D/-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна.

    – Та одоо яг ямар бүтээл хийж байна вэ?

    – 15 боть дээрээ нэмээд 3 боть шинээр бичиж байна. Эдгээрийгээ хэвлүүлчихвэл 18 боть болох юм. Бичиж байгаа бүтээлээсээ иш татвал, “Олон улсын интеграц-Монголын эзэнт гүрэнд” гэсэн бүтээл дээрээ ид сууж байна. Энэ бүтээлдээ Мөнх хааны тухай өгүүлэх юм.

    – “Дэлхийн эдийн засагт Монголын их Юань улсын оруулсан хувь нэмэр” боть тань сонирхол татаж байна. Энэ ботийн онцлог нь юу вэ?

    – Энэ ботио Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулан бичсэн юм. Гол онцлог нь орчин үеийн дэлхийн эдийн засгийн хөгжлийн үүдийг Монголын их Юань гүрний эдийн засаг нээж өгсөн гэдгийг өнөө үеийнхэнд ойлгуулах гэж хичээсэн юм. Жишээлэхэд, Юань гүрэн дэлхийд усан замын харилцааг хөгжүүлсэн, ялангуяа Энэтхэг, Солонгос, Япон, Зүүн өмнөд Азид усан харилцааг хөгжүүлэхэд ихээхэн нөлөөлснийг энэ ботьдоо онцлон дурдсан байгаа. Мөн өнөөдрийн яриад байгаа дэлхийчлэл болон дэлхийн эдийн засагт Монголын их Юань гүрний оруулсан хувь нэмэр их байсныг ч тодруулж өгөхийг хичээсэн. Мөн Өгөөдэй хааны 830 жилийн ойд зориулсан “Олон улсын маркетингийн орчин-Монголын нууц товчоонд” хэмээх 12 дугаар ботио охин М.Халиуныхаа /доктор/ хамт бичсэн. Энэ ном их хөдөлмөр, хөлс шингэсэн бүтээл болсон л доо. Энэ бүхнийгээ нэгтгээд дүгнэхэд, монгол хаадын тухай болоод дэлхийн нүүдлийн аж ахуйг өнөөдрийн эколог, бизнес, жуулчлалаас салгах аргагүй юм шиг бодогддог юм.

    – Таны эрдмийн ажлыг охин чинь үргэлжлүүлж байгаа юм аа даа, бүтээлээс нь дурдвал…?

    – Миний охин МУИС-ийг  Олон улсын худалдааны мэргэжлээр төгсөөд эрдэм судалгааны ажил хийж байна. 1997 онд Олон улсын худалдааны чиглэлээр дэд докторын зэрэг хамгаалсан. Одоогоор СЭЗИС-д багшилж байна. Хамгийн сүүлд  “Монголын ноос ноолууран бүтээгдэхүүн, тэдгээрийн брэнд-Олон улсын зах зээлд” номоо хэвлүүлээд байна.

    Улаанбаатар /МОНЦАМЭ/ Батсайхан.Ж  183@montsame.mn  | 2020-01-28 16:11:19