Category: уран-бүтээлч

  • Төрмөнхийн КАРМА

    Өгүүлэхүйн урлагийн мастер, жүжигчин
    [СТА, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонт]

    Соёл урлагийн их сургуул, Радио телевизийн дээд сургуулийн багш.

    1978 оноос кино үйлдвэрээс уран бүтээлийн гараагаа эхэлж алтан үеийн уран бүтээлчдээс суралцаж кинонд дуу оруулах чиглэлээр мэргэшсэн.

    Сахиул уу сахиус уу, Ховор хүмүүс, Хачин хүн, Намайг уучил, Хоньчин найдан, Нар гарнаа аз жаргал минь, Зүрх зогсохгүй зэрэг 50 гаруй уран сайхны кинонд гол болон туслах дүр бүтээсэн. Монголын болон гадаадын 2000 орчим бүтээлд дуу оруулсан. “Сумын атаман” киноны зохиолыг бичиж найруулсан.

    Сүүлийн жилүүдэд олон нийтийн харилцааны ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр харилцааны соёл, харилцааны урлаг, өөрийгөө зөв сайхан илэрхийлэх ур чадварын сургалт, хэл ярианы дутагдалтай хүүхдийг засах, хэл ярианы ур чадвар олгох чиглэлээр танхимын болон ганцаарчилсан сургалт зөвлөгөөг удирдан явуулж байна.

    Facebook |

  • Цагаанчулууны ХАШ-ЭРДЭНЭ- Дуу зохиогч

    Дуу зохиогч Цагаанчулууны ХАШ-ЭРДЭНЭ нь 1980 онд Улаанбаатар хотноо төрсөн.

    Оюуны Ундраа Цогцолборыг бүрэн дунд төгссөн бөгөөд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд инженерийн чиглэлээр суралцаж, анх “Илэрхийлэл” дуу зохиож цааш өөрийн сонирхлын дагуу 2000 оноос эхлэн уран бүтэлэээ бичиж эхэлсэн.

    Дуу болон дууны үгээ хэд хэдэн чиглэлээр бичдэг ба дотоод орон зай, эх орон, хайр сэтгэл зэрэг олон сэдэвтэйгээр, голдуу амьд хөгжмийн чиглэлээр буюу рок, альтернатив жанрыг барьж зохиож байна. Зарим амьд хөгжмийн хамтлагтай хамт Цангасан Монгол Морь уралдаанд дуугаар оролцож байсан.

    Уран бүтээлүүд

    2000-2005: 75 дууны үг бичиж, үүнээс “Өөдрөг”, “Минь”, “Дуудлага”, “Бадаръя”, “Хэзээд замд”, “Эргэн санахуйн цаг”, “Өндөрт”, “Чи миний үзэсгэлэн” зэрэг нийт 34 дууны ая зохиож дуу болгосон,

    2006-2010: 218 дууны үг бичиж, үүнээс “Чиний хайр”, “Хүчтэй”, “Би харахыг хүснэ”, “Дуулин хорвоо”, “Давааг давсаар”, “Итгэл ба Бишрэл минь”, “Хэт ба хат”, Ерөөл өргөе”, “Чиний сэтгэл миний байгаль”, “Залбир” зэрэг нийт 59 дууны ая зохиож дуу болгосон,

    2011-2015: 197 дууны үг бичиж, үүнээс “Шилийн Богд”, “Халуун зүрх”, “Зүрхний гал”, “Хүсэл биелдэг”, “Алтан цаг хугацаа”, “Зүрхэн цэцэг”, “Би чамайг хүлээсээр л”, “Амин нэг нутаг минь” зэрэг нийт 47 дууны ая зохиож дуу болгосон,

    2016-с одоог хүртэл (2020/09) “Жаргал минь оршихуй”, “Дуулал”, “Сэтгэл бол эрдэнэ”, “Зуунаар, мянганаар, цааш” зэрэг 48 дууны үгийг тус тус бичсэн байна.

    Одоогоор Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоонд гишүүн бөгөөд цаашид Морин Хуур хөгжмийн наадамд тогтмол оролцох, Өөрийн нийт уран бүтээлийг хэд хэд ангилан төрөлжүүлэн товхимол хийх, Монголын Зохиолч Хөгжмийн зохиолч Нийтлэгчдийн Нийгэмлэгт гишүүн болох, дотоодод болон олон улсад уран бүтээлээ хүргэх зорилготой ажиллаж байна.

    ———————————————-

    Холбоо барих:

    И-мэйл: urchuud@yahoo.com

    Skype: URCHUUD

    https://www.facebook.com/khash…

  • СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИД

    Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолын хавсралт

    СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИЙН ҮНДЭСНИЙ ЖАГСААЛТ

    1. 1. Эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд – 11
    2. 2. Ардын язгуур урлаг – 69
    3. 3. Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага – 5
    4. 4. Байгаль, сав ертөнцийн тухай мэдлэг, уламжлалт арга ухаан – 2
    5. 5. Гар урлал – 15

    Нийт 102 хүн

    Билэг авьяастны нэр

    Өвлөсөн өвийн төрөл

    Төрсөн он

    Үндсэн захиргаа

    (аймаг, сум, дүүрэг)

    1. Эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд

    1.

    Нямаагийн Анхбаяр

    Тууль

    1974

    Увс аймгийн Наранбулаг сум

    2.

    Эрдэнэцогтын Баатаржав

    Тууль

    1972

    Ховд аймгийн Чандмань сум

    3.

    Авирмэдийн Балдандорж

    Урианхай тууль

    1978

    Ховд аймгийн Мөнхайрхан сум

    4.

    Довдонгийн БАТБАЯР

    Монгол уран бичлэг

    1959

    Улаанбаатар хот

    5.

    Жаргалын Дагвасамба

    Ерөөл

    1951

    Өмнөговь аймгийн Номгон сум

    6.

    Нацагийн Дамдиндорж

    Туульч, Цуурч, Хөөмийч

    1967

    Ховд аймгийн, Дуут сум

    7.

    Сугирын Мөнхжаргал

    Ерөөл

    1959

    Өмнөговь аймгийн Номгон сум

    8.

    Гомбын

    Оргой

    Ерөөл

    1935

    Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум

    9.

    Дандарын Өлзий

    Халх тууль

    1935

    Баянхонгор аймгийн Галуут сум

    10.

    Дашдондогийн Цогзол

    Үндэсний бөх цоллох

    1947

    Өвөрхангай аймгийн Бүрд сум

    11.

    Цэенгийн Цэрэндорж

    Магтаал

    1940

    Өмнөговь аймгийн Баян-Овоо сум

    2. Ардын язгуур урлаг

    1.

    Готовын

    Арилд

    Шагайн уухай

    1947

    Дундговь аймгийн Дэрэн сум

    2.

    Тайваны Арслан

    Хотон бие биелгээ

    1953

    Увс аймгийн Тариалан сум

    3.

    Пагамын

    Бааст

    Захчин бие биелгээ

    1946

    Ховд аймгийн Булган сум

    4.

    Өөдөсийн Базарбат

    Ардын урт, богино дуу

    1952

    Өвөрхангай аймгийн Баянгол сум

    5.

    Пүрэвдаваагийн Байгальжав

    Ардын хөгжим урлал

    1958

    Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум

    6.

    Лувсанцэрэнгийн Базарваань

    Хөөмий

    1953

    Баянхонгор аймгийн Баянбулаг сум

    7.

    Дурмагийн Балган

    Хотон бие биелгээ

    1960

    Увс аймгийн Тариалан сум

    8.

    Өлзийн Батжаргал

    Монгол ардын уртын дууг хөгжимдөх уламжлалт арга барил-Лимбэний битүү амьсгаа

    1949

    Өмнөговь аймгийн Даланзадгад сум

    9.

    Гэндэнгийн Баяртай

    Дөрвөд бие биелгээ

    1956

    Увс аймгийн Улаангом сум

    10.

    Долгорын Баттөмөр

    Монгол ардын уртын дуу

    1949

    Өвөрхангай аймгийн Хужирт сум

    11.

    Базарын Банзрагч

    Морин хуур

    1949

    Баянхонгор аймгийн Бууцагаан сум

    12.

    Цэрэнпилийн Буянхишиг

    Торгууд бие биелгээ

    1951

    Ховд аймгийн Булган сум

    13.

    Наранцогтын Буяндэлгэр

    Урианхай цуур

    1967

    Баян-Өлгий аймгийн Буянт сум

    14.

    Гүзээгийн Бүүвэйбаатар

    Морин хуур

    1962

    Увс аймгийн Тариалан сум

    15.

    Чойжинжавын Ваша

    Лимбэний битүү амьсгаа

    1955

    Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум

    16.

    Дашзэгвийн Галсантогтох

    Монгол ардын уртын дууг хөгжимдөх уламжлалт арга барил-Лимбэний битүү амьсгаа

    1940

    Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум

    17.

    Балдангийн Даариймаа

    Ардын дуу

    1958

    Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум

    18.

    Рэнцэнгийн Даваажав

    Хөөмий

    1952

    Ховд аймгийн Чандмань сум

    19.

    Алтангэрэлийн Дагзмаа

    Сурын харвааны “Уухай”

    1951

    Хөвсгөл аймгийн, Мөрөн сум

    20

    Гарамын Дадьсүрэн

    Уртын дуу

    1942

    Дундговь аймгийн Дэрэн сум

    21.

    Цэндийн Дондоо

    Уртын дуу, Домог хууч яриа

    1930

    Булган аймгийн Дашинчилэн сум

    22.

    Гомбын Дорждэрэм

    Ардын богино дуу

    1929

    Булган аймгийн Бугат сум

    23.

    Амаасүрэнгийн Доржпалам

    Морин хуурын татлага

    1954

    Дундговь аймгийн Дэрэн сум

    24.

    Доржийн

    Дулам

    Монгол ардын уртын дуу “Дөмөн”

    1936

    Өвөрхангай аймгийн Өлзийт сум

    25.

    Рэндагвын Дулмаа

    Уртын дуу

    1942

    Баянхонгор аймгийн Галуут сум

    26.

    Жамъяангийн Дүнжмаа

    Уртын дуу

    1952

    Дундговь аймгийн Өлзийт сум

    27.

    Абдолдагийн Енбек

    Сыбызга хөгжим

    1960

    Баян-Өлгий аймгийн Улаанхус сум

    28.

    Лувсандоржийн Жавзан

    Ардын богино дуу

    1945

    Завхан аймгийн Цагаанчулуут сум

    29.

    Маасгайн

    Жалх

    Бие биелгээ

    1934

    Увс аймгийн Малчин сум

    30.

    Маамуугийн Жаргал

    Халхын бэсрэг дуу

    1931

    Увс аймгийн Зүүнхангай сум

    31.

    Лувсангомбын Идэрбат

    Морин хуур

    1946

    Төв аймгийн Лүн сум

    32.

    Гатавын

    Лхагва

    Баяд бие биелгээ

    1939

    Увс аймгийн Зүүнговь сум

    33.

    Равдансэдийн Лхамжав

    Уртын дуу

    1948

    Хөвсгөл аймгийн Цагаан-уул сум

    34.

    Дамдингийн Лхамсүрэн

    Уртын дуу, Хурх Биндэрийн аялгуу

    1931

    Хэнтий аймгийн Гурванбаян сум

    35.

    Хорлоогийн Магздай

    Хотон бие биелгээ

    1949

    Увс аймгийн Тариалан сум

    36.

    Дэчинсандуйн Надмид

    Ардын богино дуу

    1936

    Хөвсгөл аймгийн Бүрэн сум

    37.

    Чойжилын Намжил

    Уртын дуу

    1945

    Баянхонгор аймгийн Гурванбулаг сум

    38.

    Буяндэлгэрийн Наранбат

    Урианхай цуур

    1984

    Ховд аймгийн Дуут сум

    39.

    Бэгзсүрэнгийн Норовсамбуу

    Уран нугаралт

    1948

    Завхан аймгийн Сантмаргац сум

    40.

    Адилбишийн Нэргүй

    Уртын дуу

    1956

    Дундговь аймгийн Өлзийт сум

    41.

    Ёндонгийн Нэргүй

    Морин хуур

    1950

    Дундговь аймгийн Дэрэн сум

    42.

    Баатарын Одсүрэн

    Хөөмий

    1949

    Завхан аймгийн Алдархаан сум

    43.

    Шаравын Отгонбаяр

    Бие биелгээ

    1938

    Ховд аймгийн Алтай сум

    44.

    Бадарын Папизан

    Тува хөөмий

    1957

    Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум

    45.

    Лувсангийн Самбалхүндэв

    Эвэр бүрээ хөгжим

    1944

    Архангай аймгийн Ихтамир сум

    46.

    Нанжидын Сэнгэдорж

    Хөөмий

    1948

    Ховд аймгийн Чандмань сум

    47.

    Ээжээгийн Тойвгоо

    Хөөмий

    1952

    Увс аймгийн Зүүнговь сум

    48.

    Загджавын Тэрбиш

    Уртын дуу

    1946

    Говь-Алтай аймгийн Халиун сум

    49.

    Дамдинжавын Түвшинжаргал

    Уртын дуу

    1957

    Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум

    50.

    Намсрайн Уламбаяр

    Уртын дуу

    1961

    Ховд аймгийн Манхан сум

    51.

    Дангийн

    Үснээ

    Торгууд бий

    1947

    Ховд аймгийн Булган сум

    52.

    Содномжамцын Хишгээ

    Үзэмчин ардын дуу

    1933

    Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум

    53.

    Чутаагийн Хумбаа

    Экил

    1943

    Увс аймгийн Малчин сум

    54.

    Рэнцэнгийн Хандсүрэн

    Уртын дуу

    1949

    Дундговь аймгийн Баянжаргалан сум

    55.

    Дангаагийн Хосбаяр

    Хөөмий

    1971

    Ховд аймгийн Чандмань сум

    56.

    Энхтуяагийн Хүрэлбаатар

    Уртын дуу

    1975

    Говь-Алтай аймгийн Шарга сум

    57.

    Тогоончулууны Цэнд-Аюуш

    Уран нугаралт

    1927

    Төв аймгийн Батсүмбэр сум

    58.

    Халтарын Цэрэнчимэд

    Исгэрээ

    1942

    Дундговь аймгийн Луус сум

    59.

    Дашдоржийн Цэрэндаваа

    Хөөмий

    1954

    Ховд аймгийн Чандмань сум

    60.

    Бидэрнээн Цэрэндулам

    Урианхай бие биелгээ, Уртын дуу

    1946

    Ховд аймгийн Дуут сум

    61.

    Цэрэнбалжирын Цэвэгсүрэн

    Лимбэний битүү амьсгаа

    1975

    Завхан аймгийн Тэс сум

    62.

    Тогтохын Цэмбэл

    Бие биелгээ

    1944

    Ховд аймгийн Булган сум

    63.

    Раашдэлэгийн Цэрэндаш

    Шүд, тагнайн исгэрээ

    1945

    Өвөрхөнгай аймгийн Нарийнтээл сум

    64.

    Шарын Чимэдцэеэ

    Уртын дуу

    1956

    Сүхбаатар аймгийн Уулбаян сум

    65.

    Амьтаны Чулуун

    Дөрвөд бие биелгээ

    1946

    Увс аймгийн Бөхмөрөн сум

    66.

    Хөхөөгийн Чулуун

    Экил хуурын татлага

    1937

    Увс аймгийн Тэс сум

    67.

    Чулуунбаатарын Шархүүхэн

    Уртын дуу

    1939

    Сүхбаатар аймгийн Халзан сум

    68.

    Чойжамцын Шинэбаяр

    Уртын дуу

    1950

    Дундговь аймгийн Баянжаргалан сум

    69.

    Төмөрчөдөрийн Шонуу

    Уртын дуу

    1949

    Дундговь аймгийн Баянжаргалан сум

    3. Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага

    1.

    Буриаджигийн Бадарч

    Уйгар бөөгийн зан үйл

    1960

    Хөвсгөл аймгийн Ханх сум

    2.

    Доржсүрэнгийн Отгонсайхан

    Шувуулахуй

    1970

    Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг

    3.

    Зандраагийн

    Түмэн-Өлзий

    Тоглоом, наадгай

    1944

    Завхан аймгийн Нөмрөг сум

    4.

    Бүркитханы Хайзым

    Бүргэдээр ан хийх зан үйл

    1949

    Баян-Өлгий аймгийн Сагсай сум

    5.

    Бизъяагийн Хүүхэндүү

    Хөөслөх зан үйл

    1942

    Өмнөговь аймгийн Манлай сум

    4. Байгаль, сав ертөнцийн тухай мэдлэг, уламжлалт арга ухаан

    1.

    Зандбазарын Оюунгэрэл

    Таван хошуу малын уриа дуудлага

    1969

    Говь-Алтай аймгийн Цогт сум

    2.

    Ганболдын Чадраабал

    Арьс, шир боловсруулах уламжлалт арга

    1975

    Дорнод аймгийн Баяндун сум

    5. Гар урлал

    1.

    Самбуугийн Батболд

    Шагайн харвааны зэмсэг урлал

    1949

    Архангай аймгийн Эрдэнэбулган сум

    2.

    Цэнддоогийн Батбуян

    Зоосон ширээ

    1959

    Өмнөговь аймгийн Даланзадгад сум

    3.

    Гомбожавын Батбуян

    Үндэсний бөхийн хэрэгсэл урлаач

    1951

    Төв аймгийн Сэргэлэн сум

    4.

    Дашзэвэгийн Гүндэгмаа

    Хөхүүр урлах арга барил, Эсгий урлал, дах дэгтий, суран эдлэл

    1957

    Өвөрхангай аймгийн

    Баян-Өндөр сум

    5.

    Халтарын Дуламсүрэн

    Уран хатгамал

    1946

    Дундговь аймгийн Дэлгэрцогт сум

    6.

    Лондоншаравын Дэмчиггарав

    Хөгжим урлал

    1950

    Архангай аймгийн Эрдэнбулган сум

    7.

    Нямбуугийн Ихтөр

    Дархан

    1958

    Өмнөговь аймгийн Манлай сум

    8.

    Дамдины

    Пүрэв

    Ходок тэрэг, Тэмээн хөсөг урлал

    1969

    Дорнод аймгийн Цагаан-Овоо сум

    9.

    Жаалын

    Пүрэв

    Уран дархан

    1937

    Дундговь аймгийн Адаацаг сум

    10.

    Жамбаагийн Сүхбаатар

    Нум, сумын урлал

    1940

    Дорнод аймгийн Халхгол сум

    11.

    Махбалын Төрбат

    Мөнгөний дархан

    1962

    Улаанбаатар хот

    12.

    Должинсүрэнгийн Уламбаяр

    Морин хуур урлаач

    1963

    Дорноговь аймгийн Сайншанд сум

    13.

    Цэдэнгийн

    Цагаан-Өвгөн

    Сийлбэр

    1933

    Хэнтий аймгийн Мөрөн сум

    14.

    Задийн Цэнгэлсайхан

    Уран хатгамал

    1956

    Баянхонгор аймгийн Баянцагаан сум

    15.

    Совдын Лувсанзундуй

    Уран зураг

    1928

    Хэнтий аймаг

    Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/10451?lawid=14937

  • Шархүүгийн ХИШИГСҮРЭН- Сэтгүүлч, соён гэгээрүүлэгч

    1976 оны гал луу жил төрсөн.

    Сэтгүүлч, Соён гэгээрүүлэгч ТВ-ийн захирал. Шинжлэх ухаан, өв соёл, танин мэдэхүйн телевиз, цуврал номуудаараа олон нийтийг соён гэгээрүүлэх их үйлсийг түүчээлэгч. “Бага хуралдай” эрдмийн чуулган нэвтрүүлэг болон цуврал номын зохиогч.

    “Соён гэгээрүүлэгч” телевизээрээ Монголын сор болсон олон олон эрдэмтэн, мэргэд, соён гэрээрүүлэгчдийг нэгтгэж, тэдний мэдлэг, туршлагыг ард түмэнд хүргэх их үйлсийн гол зангилаан дээр ажиллаж буй цогцтой нийгмийн зүтгэлтэн.

    Газар дээрхи хүмүүс нь ямар нийгэм бүтээн тоглож байх нь хамаагүй, дайн дажингүй, 4 улиралтай, энэ сайхан оронд төрсөн нь бурхны арын хаалга билээ. Харин ингэж арын хаалгадаж байхад “чацга царайлбал” миний, бидний хохь болох биз . Тиймээс л би ард түмнийхээ оюун санааг гэгээрүүлэх чин зоригт хөтлөгдөж, их үйлсийнхээ замаар эргэлт буцалтгүй урагшилж явна.

    Ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсийн тэргүүн шугаманд явдаг эрдэмтэн мэргэд, төр нийгмийн зүтгэлтнүүд, хамтран зүтгэгчид, нас хүйс, нам эвсэл гэсэн жижиг зүйлсийг үл тоомсорлон нэгдэж ажилладаг оюуны энергийн төвийнхөн: Нобелийн шагналт Боб Диланы дуунаас эхлээд олон сайхан уран бүтээл орчуулж өгсөн, “Сохрын орон” зэрэг шинэ номын нээлтүүдээрээ бэлэг барьдаг, бас сонирхолтой, даацтай лекцүүдийг нь манай үзэгчид дахин давтаж гаргуулдаг Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр, Мэргэдийн зөвлөлийн гишүүн ШУГЗ, доктор, профессор генетикч Ж.Батсуурь, зөвлөлийн хамгийн залуу гишүүн, профессор Д.Гүн-Үйлс, Уран сайхны удирдагч, Ардын жүжигчин Д.Ухнаа, Үзэгчдийн тэнхмийн дарга МУГБ, доктор, профессор Д.Баяндалай, мөн тэнхмийн дарга, супер нэгдлийн онолыг үндэслэгч Ч.Эрдэнэ, манай телевизийн шинжлэх ухааны хамтрагч “Монгол Улсын Эрдмийн Их Сургууль”-ийн ТУЗ-ийн дарга Үвэ Прискалла, захирал, ш/у доктор Ч.Зэгиймаа, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Жамбалсүрэн, миний журмын анд, лектор, өнгөрсөн он жилүүдэд олон сайхан цуврал лекц бэлдэж цацсан, улс төрч Ж.Ганбаатар, МҮАН-ын дарга, “Түмний 76” цуврал лекцийг санаачлагч Б.Цогтгэрэл, зуу зуун цуврал лекцээр ард түмнийг сэнхрүүлэгч, “Их эв” намын дарга, доктор З.Бат-Отгон, нэг нутгийн хамтрагч Монгол Улсын Шадар сайд асан Д.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд асан, доктор, профессор Ц.Шаравдорж, хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр, манай телевизийн баримтат киноны дуу оруулагч, нэрт нэвтрүүлэгч СГЗ Г.Чулуунбат, продюссор, хутагч хувилгаадын ярилцлагыг санаачлагч У.Ундрах, “Бумбын эрин” ирээдүй судлалын нэвтрүүлгийн хөтлөгч-эксперт, МУГБ, доктор, профессор Ц.Дэмбэрэл, “Монгол анагаах ухаан” нэвтрүүлгийн хөтлөгч-эксперт, “Хасу манал” эмнэлгийн захирал Ц.Нарантөгс, “Цуглуулагч” нэвтрүүлгийн хөтлөгч-эксперт, “Эрдэнийн очир” нийгэмлэгийн тэргүүн, СТА С.Түвдэндорж, “Эрин цагийг оношлохуй” нэвтрүүлгийн хөтлөгч, эксперт, доктор Т.Баярхүү, “Дархан мэх” нэвтрүүлгийн эксперт, УГЗ, Улсын заан Л.Эрхэмбаяр, эксперт, доктор Б.Насанбаяр, “Аж үйлдвэрийн соён гэгээрэл” нэвтрүүлгийн хөтлөгч, МУ-ын зөвлөх инженер А.Энхцэцэг, хэл яриа, эфирийн соёлын багш, “Шанс” агентлагийн захирал Б.Нарантуяа, телевизийн олон сайхан ая аялгууг зохиогч Х.Бат-Очир, оюутнуудад зориулсан лекц, хурлыг санаачлагч, “Газарчин” дээд сургуулийн үүсгэн байгуулагч Д.Нарантуяа, хамтарсан лекц бэлтгэдэг доктор, хурандаа Ш.Чулуунаа гэх мэтээр цаашид үргэлжилнэ.

    https://www.facebook.com/profile.php?id=100009219196419

  • Эрдэнэцогтын БААТАРЖАВ- Туульч, цуурч

    Испаны хун тайжийн нэрэмжит “Маэстро” цол, Дэлхийн ардын урлагийн их наадмын Гранпри шагналт, Язгуур урлагийн ховор төрөл жанрыг тив дэлхийн олон оронд дуурсгаж яваа туульч, цуурч, хөөмийч, өв тээгч.

    ТУУЛЬЧ, ЦУУРЧ, ХӨӨМИЙЧ ЭРДЭНЭЦОГТЫН БААТАРЖАВЫН УДМЫН ТОВЧ НАМТАР

    1. УРИАНХАЙН НЭРТ ТУУЛЬЧ ХОО ЖИВЭРТИЙН МЭНГИТ

    Монгол Алтайн нурууны ноён их хайрхадын өр өврөөр Алтайн Таван Богдоос Ээвийн гол, Алдарт Эрчис мөрөн хүртэлх цагаан уулын нутагт Алтайн Урианхайчууд долоон хошуунд хуваагдан амьдарч иржээ. Алтайн их нуруу зөвхөн зуны дэлгэр цагт нээгдэж, энэ үед хоёр талаас ах дүү амраг садан уулзаж, уул овоогоо тахиж, үлгэр туульсаа сонсож, ан авдаа мордож, цуурын цагаан аянд, цуутай удган голоороо дамжуулж тэнгэр лусаа баясгадаг заншил энэ зууны 30-аад он хүртэл үргэлжилж ирсэн байна. Энэ олон зуунаар дамжиж ирсэн үйл явдлын чухал төлөөлөгчдийн нэг бол туульч ардын билэг зүйч Мэнгит айдаа яах аргагүй мөн билээ. Урианхайчууд эртнээс нааш сур харвах, ан гөрөө хийх, туульс хайлах, модон цуур үлээх, хоолойн цуур буюу хөөмийлөх урлаг, тэнгэр тахих зан үйлийг язгуур эхээр нь хадгалж ирсэн төдийгүй дээрх зан үйл соёлыг төрийн хэрэг болгож иржээ. XIX зууны эцсээс XX зууны дунд үе хүртэл Сэнхэрийн голоор нутаглаж явсан Мэнгит туульчид Алтайн магтаалын эртний хувилбар болон хэд хэдэн туульс өвлөж ирэхдээ тэр болгон хэлээд байдаггүй тодорхой цаг үед хайлдаг байжээ. Ялангуяа Алтай Чингэл Баатар, туулийг үе дамжуулан авч иржээ. Энэ туульд тэнгэр газрын савсалган дунд галав юүлдэгээрээ бусад туульсаас өвөрмөц юм. Туульч Мэнгит 1872 онд Ховд аймгийн Дуут сумын нутаг /Урианхайн Цэрвээ сум/ “Гурван цэнхэр” гэдэг газар төржээ. Энэ хүний өвөг дээдэс мөн л тууль хайлж, ан хийж, бөх барилддаг хүмүүс байсныг ахмад настан Д.Доноров, Т.Нанзад нар дурсан ярьдгаас гадна Дуут сумын сургуульд олон жил багшилсан үлгэрч Б.Дамдиндорж, ач Эрдэнэцогт нарт амаар болон бичгээр үлджээ.
    Туульч Мэнгит Алтайн магтаалыг Цагаан уулын магтаал буюу Алтай уулын магтаал нэрээр хайлдаг байлаа. Тэрээр цаг үргэлж “Баян буурал алтай минь”, “Цаст цагаан уул минь”, “Хүчирхэг мөнх тэнгэр минь”, “Атай таван тэнгэрэм” гэж залбирдаг байсан учраас тэнгэр шүтлэгийн тэр үгээр нь “Баян Алтай өвгөн” гэж авгайлан нэрлэх болжээ. Мэнгит гуай тууль хайлах бүрдээ тахилга хийдэг байжээ. Мэнгит туульч Баян цагаан өвгөн, Аргил цагаан өвгөн, Хаан цэцэн зурхайч, Галзуу хар хөхөл, Зул алдар хаан, Алтай Чингэл баатар, Талын хар бодон, Эзэн улаан бодон, Хүрэл алтан дөш, Хаан Чингэл гэсэн туульсыг ач Эрдэнэцогт болон үлгэрч Дамдиндоржид хуучин болон тод бичгээр үлдээжээ. Мөн туульч Мэнгит аргил сайхан хоолойтой хоржилж, шахаж хэлдэг хүн байснаас гадна Наран татлага, Ээвийн долгион, Долоон арал, Алтан нуурын урсгал, Уулын цуурай, Таван тэнгэр гэсэн эртний аялгууг цуурддаг байсныг Чингэл, Хандгайтын Урианхай настангууд батлан өгүүлж байна. Баян Алтай Мэнгит ганц хүүтэй байсан бөгөөд нэр нь Живэрлэг юм. Живэрлэг нь Цэрэн, Хорлоо, Эрдэнэцогт, Цагаанхүү, Бямбажав гэсэн таван хүүхэдтэй байв. Живэрлэг тууль хайлдаггүй малчин хүн байсан бөгөөд Живэрлэгийн дунд хүү Эрдэнэцогт өвгийнхөө туульс хайлах эрдмийг өвлөн авчээ.

    2. БААТАРЖАВЫН ЭЦЭГ ТУУЛЬЧ ЖИВЭРЛЭГИЙН ЭРДЭНЭ- ЦОГТ

    Эрдэнэцогт нь1941 онд Ховд Дуут сумын Цэнхэрийн голд төржээ. Түүний бага нас туульч, цуурчдын дунд өнгөрчээ. Тэрээр Мэнгит гуайн хайлдаг туульсаас гадна Чойсүрэн гуайн хайлдаг байсан зарим тууль, олон үлгэр мэддэг бас хошин үгээрээ бусдыг инээлгэж явдаг нэгэн байв. Тэрээр Дуутын сургууль дүүргээд цэргийн албыг Улаанбаатарт хааж ирээд, Дуут суманд мужаан, эмчилгээ тэжээлийн цэгт малчин, санитар хийж байжээ. Туульч Эрдэнэ-цогт ажлынхаа хажуугаар туулийн урлагаа хөгжүүлж чөлөөт цагаараа хайлж иржээ. Мөн есөн нүдтэй цацал, чандмань толгойтой товшуур, “үүчүүр” гэдэг тоглоом, цуур, икэл хөгжим урлахдаа сайн байлаа. 1968 онд Америкийн нэрт Монголч эрдэмтэн Хянганы Гомбожав “Гунан улаан Баатар”, “Баян цагаан өвгөн”, “Бөх алтан нудрам” туульсыг соронзон хальсанд бичиж авч, фото зургийг нь үлдээжээ. 1982 онд Хүү Баатаржавд туульс хайлах товшуур хөгжим хийж үлдээсэн нь одоо болтол хадгалагдаж байна. Мөн энэ үеэр багш Дамдиндорж өвөөгийнх нь хайлдаг Алтай-Чингэл баатар тууль, Алтан үг туулийн эхний бүлгийг Э. Баатаржавд өгчээ. Мөн Урианхайн нэрт туульч Чойсүрэнг өөрийн гэртээ залж авчирч тууль хайлуулдаг байлаа. Туульч Эрдэнэ-цогт нь ан гөрөөнд сайн бас улсын зэрэгтэй сайн тамирчин хүн байлаа. Эрдэнэ-цогтыг ид залуу байхад өвөг эцэг Мэнгит нь насан өөд болжээ. Эрдэнэ-цогтийн ярьдаг олон сайхан хуучин үлгэр, түүх хошин яриа өнөөгийн бидэнд үлджээ. Мөн Лха.Туяабаатарын соронзон хальсанд бичиж авсан “Алтай уулын магтаал”, “Бөх Алтан нудрам”, “Баян цагаан өвгөн”, “Алтай Чингэл баатар”,”Эзэн улаан бодон” зэрэг туулийнх нь бичлэгүүд үлджээ.

    2003 онд тууль судлаач, доктор профессор Б.Катуу Эрдэнэцогт туульчийн хайлдаг “Алтай Чингэл баатар” туулийн гар бичмэлийг түүний хүү Баатаржавын хамт судлан шинжилж, ШУ-ны эргэлтэнд оруулжээ. Дараа нь энэ туульс 2011 онд “Монгол Урианхайн аман зохиол” номонд хэвлэгджээ. “Тэнгэрийн алтан үгт түүх“ хэмээх нэн эртний туульсыг эдний удмын туульчид дамжуулж иржээ.

    ТУУЛЬЧ, ЦУУРЧ, ХӨӨМИЙЧ Э.БААТАРЖАВЫН НАМТАР

    Э.Баатаржав нь 1972 онд Дуут сумын “Босгын эх” гэдэг газар мэндэлжээ. Удам дамжсан туульч, түүний бага нас Монголын сүүлчийн хэдэн нэрт туульчдын дунд өнгөрчээ. Тухайлбал их туульч С.Чойсүрэн, Б.Уртнасан, Б.Авирмэд, цуурч Я.Авирмэд, Б.Наранцогт, Ядмаа өөрийн эцэг Эрдэнэ-цогт нар нь түүний багш нар байлаа. Э.Баатаржав нь багаасаа урлаг соёлд дуртай хүүхэд байв.1980 онд Дуут сумын 8 жилийн дунд сургуульд орж, “Дуут нуур” хэмээх үлээвэр хөгжмийн хамтлагт “Тенор” хөгжим үлээдэг байжээ. Улмаар ОХУ-д дээд сургууль төгсжээ. Тэрээр их сургуульд суралцах хугацаандаа тууль, цуурын урлагаа орхиогүй бөгөөд харин ч урлагийн боловсролоо улам ахиулж Аркады хэмээх орос багшаар хөгжмийн онол заалгаж байжээ. Энэ нь ардын урлагийн баялаг өв дээр орчин цагийн хөгжмийн ололтуудыг хослуулан эзэмшихэд түлхэц болж, түүний цаашдын уран бүтээлд сайнаар нөлөөлжээ. 1994 онд ганц хүний “Монгол хөлгөн туульс” хамтлагийг үүсгэн байгуулсан байна. Э.Баатаржав нь энэ хугацаанд Хүннүгийн үеэс уламжилж ирсэн модон цуур хөгжмийг сурч, эртний хоолойн цуур буюу хөөмэйн урлаг, чашга, дудар, икэл,бүх төрлийн хэл хуур (яс,хулс, төмөр) нуман хуурыг сурч эзэмшиж ирсэн байна. Өөрөөр хэлбэл дав, давын мухарт нэг нэгээрэй өвлөж үлдсэн, зарим нь бараг устаж байсан хөгжмүүдийг цуглуулж хослуулан эзэмших анхны оролдлого хийсэн хүн юм. Баатаржавын эзэмшсэн язгуур соёлын олон төрлүүд нь нэг нэгэндээ харилцан нөлөөлсөн, их холын эх сурвалжтай нэгэн цогц том урлаг юмаа гэдгийг тэр өөрийн биеэр 1995- 2003 оны хооронд Монгол туургатнуудаар “Хамаг Монгол” тоглолт хийж явахдаа тэдний урлаг соёлуудтай харьцуулж олж мэджээ. Үүнд бас нэмж хэлэх ёстой нэг зүйл бол Баатаржавын өссөн орчин, угсаа гарвал, өөрийнх нь чармайлт их нөлөөлжээ. Язгуур Монголчуудын үеэс Бурхан Халдун уул, өндөр Алтайн ар өвөр шил, Сибирийн их тайга, сарьдаг уулсаар олон зуун, мянганыг дамжин амьдарч эцэг тэнгэрээ аргадаж ирсэн Урианхай түмэн, хэдийгээр Баатаржавд олон ховор соёлыг эзэмших нь хувь хүний хувьд хүнд хэцүү ч хуучин язгуур эхийг нь алдагдуулалгүй зэрэгцүүлэн сурах ажил руу зориглон орсонд гол нууц нь оршиж байгаа юм. Эхний үедээ их өгсүүр бартаатай байсан өв соёл тээгч хүмүүсийг амьд сэрүүн дээр нь амжин олж, тэдгээрт буй авьяас билгийг өвлөн, авч хоцорч, хойч үеийн багачуудад өвлүүлэн үлдээх гэсэн чин эрмэлзэл нь түүний зоригийг мохоосонгүй. Энэ цаг үед Баатаржав нь сум, баг, хөдөө малын бэлчээрт ардын авяьастануудтай уулзан учирч, тэднээс сурах судлах ажлыг хувийн идэвх оролдлогоор хийж байв. Энэ нь бусдадаа үлгэр дууриалтай, бас нэг хүн хэд хэдэн том урлагийг ажил амьдарлаа зохицуулан, сурч мэдэж болдгийг харуулсан билээ. Тэрээр 1995 онд тууль судлаач Лха.Туяабаатартай хамтран Горный Алтай, Тувагийн нутгаар, Ээвийн голоор нутагтай Хандгайт Ханасын Эрдэш цуурч, ОХУ-н ардын жүжигчин Тувагийн нэрт хөөмийч Ондар, Халимгийн туульч Цагаанзам, Буриад, ОХУ-ын урлагийн гавяьат зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар Петер Тимофеевич, Сахагийн авъяас билэгтэн туульч Валя Ивановна зэрэг хүмүүс бусад эрдэмтэн мэргэдтэй харилцаа тогтоон, өөрийн тоглолтоо дангаар буюу хамтарч хийсээр иржээ. Монгол Урианхайн язгуур хөөмэй болох хоолойн цуур, модон цуур, туульсын хоржин хоолойн эрдмийг харьцуулан туршиж уран бүтээлдээ хэрэгжүүлж иржээ. Монгол улсад сүүлийн үед зохион байгуулагдсан хөөмэй, цуурын холбогдолтой хуралд удаа дараа оролцож илтгэл тавьжээ.

    Туульч Э.Баатаржав нь хөөмэй, цуурын урлагийг “Дэлхийн соёлын байгууллага, ЮНЕСКО-д батлуулахад язгуур өвийн талаас нь материалжуулахад хувь нэмэрээ оруулж явна. Туульч Э.Баатаржав нь 2009 оны олон улсын хөөмийн наадмын нээлтийг Алтайн Монголчуудын “Балиг” тахилгаар, 2010 оны 500 ардын билиг авьяастнуудтай хамтарч “Их Хөгсүү” наадмын нээлт, Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойн наадмыг 99 бөөтэй хамт, 2011 онд “Хөгсүү” чуулга, ”Аса” цирктэй хамтарсан “Монгол гайхамшиг” тоглолтын нээлтийг /АЖ/.Р.Самжид, /МУГЖ/ Х.Чапаевын хамт Монголчуудын эртний шүтлэг бөө мөргөлийн зан үйлээр хийж байжээ. 2013 онд АНУ-гийн Аризонад болсон бөө мөргөлийн хуралд “Алтан нуур”, “Атай таван тэнгэр” аялгуу нь эгшиглэжээ.

    Э.Баатаржав нь Монгол бөөгийн тамлага, Монгол туульсын өвөрмөц төстэй хэлц хэлэлгүүдийг харьцуулан судалж байна. Мөн тэрээр язгуур хөөмэй, туульс, цуурыг хуучин ёс заншилтай нь (уул овооны тахилгын ёс заншил, эзэд савдгийн ерөөл, ан авын дуудлага г.м) ёс жаягаар нь хөгжүүлж үлдээхэд анхаарч ажиллаж иржээ. 2009 онд Э.Баатаржав нь эртний Ром Италын угсаа залгамжилсан хун тайжид Монгол урлагаа тоглон сонирхуулжээ.

    Мөн 120 гаруй жил тасалдсан нэн ховордсон хөгжим болох чашга, дудар, нуман хуур хөгжмийг 10 гаруй жил эрин сурвалжилж эрдэм шинжилгээний болон, уран бүтээлийн эргэлтэнд оруулж, өнө эртний урлагаа дэлхийн хөгжмийн сан хөмрөгт оруулсан юм. 2011 онд угсаатны урлагийн дэлхийн хэмжээний шагнал, Испаны хун тайжийн нэрэмжит “Маэстро” цол хүртжээ. Одоогоор нэн ховордсон урлагийн олон төрлийг хослуулан эзэмшиж олны хүртээл болгож хөгжүүлсээр яваа хүмүүс тун цөөрсөн байхгүй гэж хэлж болохоор байна. Мөн Баатаржавын тухай олон чухал нэвтрүүлэг BCBC, CCVT, NHK, СИБТБ зэрэг нэр хүнд бүхий сувгуудаар гарч дэлхийн олон үзэгчдэд хүрчээ.

    Туульч, хөөмийч Э.Баатаржав нь аливаа цаг үед Монгол соёл урлагаа хөгжүүлэхийн төлөө зорилго нэгтэй нөхдийн хамт хошуучлан ажилсаар байна.

    БҮТЭЭЛҮҮД

    1996 онд “Арван гурван Алтай ханы аялгуу”

    2000 онд “Олон ястаны өлгий”

    2007 онд Америкийн судлаач Эндрю Колвелийн хамт “Хүннү аялгуу”

    2009 онд тууль, хөөмий, цуурын “Алтан язгуур” цомогоо гаргасан байна.

    2008 оны “Алтайн цуур” номыг Францын судлаач М.Санторо, бөө судлаач Ш.Сүхбатын “Алтайн аялгуу” номуудыг хамтарч бичжээ.

    2011 онд “Монгол Урианхайн Хөөмий” түүхэн баримтат киног Нүүдэлийн соёл иргэншлийг судлах хүрээлэнгийн эрдэмтэд болон Азийн бөөгийн холбоо, “Их хөгсүү” холбоотой хамтран хийсэн байна.

    2010 онд Ховд аймгийн Мөнххайрхан суманд ардын урлагийн 5 төрөл дээр 38 хүнд,

    2011 онд 10 сард Үндэсний дуу бүжгийн эрдэмийн чуулгын 30 гаруй уран бүтээлчдэд модон цуур хөгжмийн шавь сургалт

    2014 оноос Монгол туулийн уламжлалыг хадгалж хамгаалах, сэргээн амилуулах төслийн хүрээнд туулийн шавь сургалтыг амжилттай явуулж байна.

    2015 онд БСШУЯ-ны харьяа Соёлын өвийн төвөөс онд Э.Баатаржавын хайльсан арван гаруй туульсаас “Алтай уулын магтаал” болон Баян цагаан өвгөн, Зул Алдар хаан, Хаан Чингэл, Хүдэр мөнгөн тэвни туульсуудыг хамтран эмхэтгэж “Баян-Алтайн гуч Баатаржавын хайлсан туульс” номыг хэвлэж олны хүртээл болгож байна.

    ДОТООД ГАДААД ХИЙСЭН ТОГЛОЛТ, ИЛТГЭЛҮҮД

    1995- 2003 онуудад нийт Монгол туургатнуудад “Хамаг Монгол”

    2001 онд Польш, ОХУ-д “Өрлөг Зэлмэ” тоглолт

    2002 онд Арабын Дубайд “Монгол хөөмий, цуурын гайхамшиг”

    2004 онд Үрэмч хотод “Хоолойн эрдэм”

    2005 онд Шанхайн “Эртний Ази” Фестиваль

    2005 онд Японы Токио, Осака хотуудад “Хүннү” аялан тоглолт

    2006 онд Ховдын Алтайн туульс, хөөмийн наадам

    2007 онд Японы 28 хотод хийсэн “Чингисийн үр сад” аялан тоглолт

    2008 онд Австралын хөгжмийн продюсер Жеймс Жекийн хамт Джиридоо, Хоолойн цуурыг хоршил тоглолт

    2010 оны намар Хельсингийн язгууртаны ордны хөгжим судлалын хурлын тоглолт,

    2011 оны ХБНГУ-д Хоолойн дуу хөөмийн олон улсын наадам болон Дундад зууны фестивальд оролцож, Европын Итали, Франц, Швецарь, Белги, Голланд гэх мэт улсад “Транс Монголиа” хамтлагтай болон дангаарай хийсэн тоглолт, Бад Эзинерийн фестиваль

    2011 онд Курилын арал, Индиан, Аляск, Якут, Сибирийн нүүдэлчдийн “Бараган” хурал симпозиумд

    2012 онд “Монгол туульчдын урын сан” улсын уралдаанд оролцож 3-р байр Диплом, мөнгөн шагнал

    2012 онд “Хөгсүү” чуулгын бүрэлдэхүүнд Европ тив болон Америк, Скандинавын орнууд, ОХУ, зэрэг олон улсын уран бүтээлчид оролцдог 30,000 үзэгчтэй “Суломино” фестивальд амжилттай оролцож, тэргүүн шагнал багаарай хүртэж, мөн онд Дундад Азийн орнуудаар 3 сарын тоглолт хийсний дотор Монгол улс Казакстан улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 10 жилийн ойн концертонд Астанагийн урлагийн их сургууль, Ханшатр театр ордон, Халимагийн төв театр, Дэлхийн шатрын хотхонд

    2012 онд Францын 20 хотын алдартай тайз, музейд

    2012 онд Швейцарт хийсэн “Гималай, Алтайн нуруу, Сибирийн ард түмнүүдийн уугуул соёл” урлагийн хамтарсан тоглолт

    2012 онд АНУ-гийн Ласвегас хотод олон улсын бөө мөргөлийн хуралд “Алтан нуур”, “Атай таван тэнгэр” аялгуу нь эгшиглэжээ

    2012- 2013 онд АНУ-ын 8 мужид тоглолтоо хийж, Бостоны Харвардын их сургуулийн археологийн музейд тоглож, дөрвөн үе дамжиж ирсэн зарим хөгжмүүд нь тавигдаж, Лосс Анжлес хотын Холливудын ууланд “Алтай уулын магтаал” бүрэн эхээр нь хайлж, Юниверсал студиогийн тайз, Нью Мексикогийн Индианчуудын соёлын ордонд тогложээ. Мөн ондоо Америкийн Албуqүрqү хотод нэрт жаз “Андерсан Трио” хамтлагтай хамтран тогложээ.

    2013 онд уугуул иргэдийн соёлын продюсер, анторпологч эрдэмтэн Гордон Броницкын хамт лекц уншжээ.

    2013 онд АНУ-ын Веслианы их сургуульд угсаатны хөгжим судлаач Андрю Колвелын урилгаар очиж хамтран ажиллажээ.

    2014 онд 1400 гаруй жилийн өмнөх “Чүрэ” хэмээгч туульчийн хадны оршуулгаас олдсон Алтай ятга хөгжмийг анх сэргээн нутагшуулах ажилд оролцож энэ хөгжим дээр “Бөх Алтан нудрам”, “Хаан цэцэн зурхайч”, “Талын хар бодон” туульсаа хайлж, “Бөртэ” хамтлагийн ахлагч хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв, яруу найрагч Бодонгууд Дөш хоёрын зохиосон “Дайны бурхан” бэсрэг туулийг Алтай хамтлагтай хамтарч хайлжээ.

    2014 онд Стайнфордын их сургуульд УДБЭ-ийн театр, “Домог” хамтлаг, Монголын урлагийн мастеруудтай хамт тоглосон “Монголын дуу хоолой” тоглолт, Санфранциско хотын захиргааны ордонд хийсэн тоглолт, “Пан Азийн фестиваль”, Олон үндэстэний ЭШ-ны хуралд оролцжээ.

    2014 онд Берклейгийн их сургуульд үзүүлэх тоглолт лекцын хамт тавьжээ.

    2014 онд Якутын соёлын сайдын урилгаар Монголын хөгжмийн товчоо, Алтай хамтлагийн хамт нүүдэлчдийн фестивальд оролцож тэргүүн байрыг нь хамтлагаараа авч, Нюрбай, Хангалас, Якутск хотуудаар тогложээ.

    2015 онд Бэй Айрагийн Монголчуудын “Монгол гэр” сургуульд тоглож өв соёлынхоо талаар лекц уншжээ.

    2015 онд АНУ-ын Хавайн Зүүн Ази судлалын соёлын хүрээлэн, ордны хаан хөшөөний цэцэрлэгт тогложээ. Мөн ондоо Сахагийн Мирный хотод “Олонхо Айхал” соёлын арга хэмжээнд оролцож цуур, чашга, хөөмийн хоршил мастер класс тоглолт хийжээ.

    2015 онд Ховд хотод зохион байгуулагдсан нэрт туульч Б.Авирмэд, цуурч П.Наранцогтын нэрэмжит наадмуудад хот хөдөөгийн шавь нарынхаа хамт оролцов. Дэлхийн хөөмийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдов.

    2013 оноос хэрэгжсэн Монгол туульс хөтөлбөрийн хүрээнд шавь сургалтыг үе шаттай явуулж, ирээдүйтэй шавь нарыг бэлдэж байна. Хот хөдөөгийн шавь нарыг товшуур хөгжимтэй туульс хайлуулж сургахаас гадна 2016 он гарснаар “LCN түмний телевиз”-тэй хамтран “ Монгол өв соёл, ёс заншил”, “Тэнгэрлэг Монгол хүмүүн” нэвтрүүлгүүдийг хөтлөж, 30 гаруй цуврал дугаарыг гаргаад байна.

    2016 онд ОХУ-ын Сибир,хойд зүгийн ард түмний “Хомус хөгжим болон тэнгэр шүтлэгийн холбоо” симпозиумд оролцов.

    2016 онд “Алтай” хамтлагийн уран бүтээлчдэд болон Улаанбаатар хотын шавь нартай Алтай ятга хөгжимтэй туульс, хөөмйи, цуурын сургалтыг эхлүүлж байна. Мөн судлаач Ш.Сүхбатын хамт “Монгол туульсын дотоод мөн чанар” номын язгуур эх бэлтгэлийн ажилд оролцож байна.

    2016 онд “Дэлхийг тойрох Монгол өв соёл” хэмээх томоохон хэмжээний аялан тоглолтоо Ази, Европ, Америк тивүүдийг дамжиж, 56 хотод 98 хоног үргэлжилсэн тоглолтоо амжилттай хийж ирлээ. Энэ удаад “Язгуур аялгуу” хэмээх хамтлагийн хос тоглолтыг үзүүлжээ. Тус хамтлагийн хувьд энэ удаагийн тоглолт нь өвөрмөц онцлогтой тоглолт байлаа. Улаанбаатараас 5 сарын эхээр бэлтгэлээ базааж ОХУ-ын зүүн Сибирээс гараагаа эхлэж, машин, вагон, усан онгоц гэх мэт бүх төрлийн тээврийн хэрэгслээр хотоос хот дамжиж олон мянган км замыг туулж ямар нэгэн ивээн тэтгэгч, хандив хайхгүйгээр Монгол өв соёлоо гаднын үзэгчид сонсогчдод хүргэж сурталчлах нэгэн зорилгын дор тоглолтоо эхэлжээ. Сибирийн хотууд, Челябинск, дундад Ази Самар, Уфа, Ставрополын край Кавказыг дамжин Халимагийн төв театр, “Ойраты” театруудтай хамтарч тогложээ. Волга/Ижил/ мөрний эргээр явж, хойд зүг Тамбов хотоор дайрч Оросын нийслэл Москвад тогложээ. Тэндээсээ олон улсын уран бүтээлч экипажтай нэгдэж, Минск, Варшавт тоглож, Европын холбооны улсын ХБНГУ, Бельгийн вант улс, Франц, Недерландын 50 гаруй хотод соёлын олон сайхан арга хэмжээнд оролцож, дэлхийн хэмжээний олон тайз, музей цэнгэлдэхэд олон мянган үзэгчдэд Монгол дуу хуураа хүргэжээ. Энэ арга хэмжээнүүдээс гадна дэлхийн боловсрол, соёлын байгууллага ЮНЕСКО, дэлхийн бүжгийн холбооноос зохион байгуулагддаг “Дэлхийн эртний язгуур хөгжмийн наадам”, “Сенгисляны ардын дуу бүжгийн наадам”, Францын Сан мало, эртний хот Реймс, Рочи молд зохион байгуулагддаг хөгжмийн наадмуудад амжилттай оролцоод тэндээсээ Амстердамыг зорьжээ. 2016 оны 6 сард Гронингийн фестивальд оролцож олон сая үзэгчтэй дэлхийн “Сибтв” телевизийн хөгжмийн сурталчилгаанд 9 сараас тоглох эрх болзлыг хангажээ. Мөн долоон сард Антиверпен хотод Ардын хувьсгалын 95 жилийн ойд Бельгийн элчин сайдын яам, тэндхийн Монголчуудын холбооноос зохион байгуулсан Европын Бельги, Голланд, Францад ажиллаж амьдарч Монголчуудынхаа баяр наадмын үйл ажиллагаанд дуу хуураа хүргэж дуусаад АНУ-ыг зорин Парисаас нисэж, “Дэлхийг тойрох Монгол өв соёл аялан тоглолт” Лос-Анжелес хотод иржээ. Тэндээсээ Ласбегас, Айдахо мужын Берлей хотуудад тогложээ.

    /Э.Баатаржав маань 2011онд АНУ-ын дэлхийн том сургуулиудын нэг Веслианы их сургуульд уригдаж, Харвардын их сургуульд тоглосноосоо хойш 7 удаа тус улсад очиж Нью-Йорк, Филадельфын Халимгууд, баруун Калифорны Берклей, Стайнфорд их сургууль, Хавай, Аризона, Нью Мексикод “Дэлхийн эсгий туургатны өв соёл” байгууллагаарай дамжуулан хоёр орны найрамдал, соёлын харилцаанд иргэн хүнийхээ хувь нэмрийг оруулж соёлын элч гүүр болохоор чармайн ажиллаж байсныг энд дурдах хэрэгтэй./

    Тун удалгүй “Дэлхийн ардын урлагийн 30-р их наадам” эхлэж 21 хоног үргэлжлэв. Ийнхүү тус наадмын хамгийн цөөхөн бүрэлдэхүүнтэй оролцсон “Язгуур аялгуу” хамтлаг маань хүрэх ёстой газраа хүрч мянган дамнасан их соёлынхоо чанарыг үзүүлж тоглосоор “Шилдгийн шилдэг” хэмээх гранпри хүндтэй цолыг хүртэж, мянга мянган үзэгчдийг бишрүүлж алтан соёмбот далбаагаа мандуулан дэлхийн хэмжээний дүнгээ тавиулж чадаад, эх орондоо ганзага дүүрэн буцаж ирлээ. Дээрхи ажлуудыг хийж гүйцэтгэснээс гадна таван тивийн олон улс оронд очиж тоглолт, үзүүлэн тоглолт, хуралд илтгэл тавьж, телевизын шууд болон хөгжмийн нэвтрүүлэгт оролцон олон арван алдартай том тайзнаа язгуур соёлоо хүргэжээ. Ардын урлагийн ховор төрөл жанрыг тив дэлхийн олон оронд Монгол гэсэн нэрээр дуурсган гаргаж яваа авьяаслаг уран бүтээлч, өв тээгч юм.

    ШАГНАЛ

    2008 он Боловсролын яамны хүндэт жуух

    2009 он Нэрт хөөмэйч Сундуйн Нэрэмжит шагнал цом

    2010 он Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол

    2010 он “Алтан гадас” одон

    2011 он Угсаатны урлагийн дэлхийн хэмжээний шагнал, Испаны хун тайжийн нэрэмжит “Маэстро” цол

    2012 он “Монгол туульчдын урын сан” улсын уралдаанд оролцож 3-р байр

    2014 он Якутын соёлын сайдын урилгаар Монголын хөгжмийн товчоо, Алтай хамтлагийн хамт нүүдэлчдийн фестивальд оролцож тэргүүн байрыг нь хамтлагаараа хүртсэн.

    2016 он “Дэлхийн ардын урлагийн 30-р их наадамд, “Язгуур аялгуу” хамтлагаараа Гранпри шагнал

    Тодорхойлолтыг бичсэн:
    “Дэлхийн эсгий туургатны язгуур өв соёл, ёс заншлын
    төв”-ийн дэд тэргүүн Ө.Төмөрхуяг

    Ярилцлага унших

  • Бямбасүрэнгийн ШАРАВ

    Нэрт хөгжмийн зохиолч

    Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, Чингис хаан одонт

    1952 оны 11-р сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн. 1983 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. 1992 онд Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.

    Орчин цагийн Монголын сонгодог хөгжмийн ноён оргилуудын нэг Шаравын бүтээл нь Дэлхийн хөлбөмбөгийн аваргын нээлт, Нобелийн шагнал гардуулах ёслол болон АНУ- ын Корнеги холл, Британын Альберт холл, Японы Сантори холл зэрэг дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн тайзуудад тоглогдсон бөгөөд АЖ Ж.Чулуун гуайн “Ардын дуунуудын найруулга”-ын хамт ЮНЕСКО- ийн дэлхийн соёлын өвд Монгол Улсаас бүртгэгдсэн 3 сонгодог хөгжмийн бүтээлийн нэг юм. Тэрээр Монгол үндэстэн дэлхийн хөгжмийн сан хөмрөгт юу бүтээснийг л илэрхийлэх гэж тэмүүлж үндэсний онцлогтой Монголын хөгжмийн урлагийг дэлхийн түвшинд хүргэж чадсан юм.

    Тэрээр “Чингис хаан” дуурь, “Зуурдын орон” балет, “Ононд хатаагдсан илд” дуулалт жүжиг, 1, 2-р симфони, “Замбуу тивийн наран” магтуу, Эх орон, Сэтгэлийн эгшиг, Баярын уянга, Аав ээж хоёр минь, Бөртэ хатан зэрэг дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс, “Сэрсэн тал” үндэсний найрал хөгжмийн удиртгал, “Ард Аюуш”, “Байлдааны даалгавар”, “Илүү сартай зун” зэрэг 20 гаруй киноны хөгжим бичжээ.

    Алдарт удирдаач Валерий Гергиевийн хэлсэнчлэн “Тэнгэрийн Симфони” буюу “Хоёрдугаар Симфони”- г 1984 онд Санкт Петербургийн Сонгодог хөгжмийн их наадмын үед Бүх Оросын симфони найрал хөгжим, найрал дуучид дуулж бичүүлсэн байдаг. 21 минут 40 сек үргэлжилдэг уг симфони нь Бетховены “Есдүгээр Симифони”- той эн зэрэгцэхүйц, тэнгэр газар нийлэн үйлсэх байгал ертөнцийн агуу их хүчийг хөгжмийн ба хүмүүний дуу хоолойгоор хосгүй гарамгай эгшиглүүлсэн нь өдгөө хүртэл дэлхийн урлаг соёлын модернист үзэлтнүүдийг бишрүүлсээр байгаа дэлхийн хэмжээний бүтээл билээ. Шаравын “Хоёрдугаар Симфони” сэдвээр Япон ба АНУ-ын зураачид “Тэнгэрийн Аялгуу” нэртэй зургуудыг зурсан байдаг.

    ЦОМОГ
    “Сүхийн цагаан морь” цомог татах: http://hi-fi.mn/?p=19128
    “Түмний эх” цомог татах: http://hi-fi.mn/?p=18031
    “Үлэмжийн ертөнц” цомог татах: http://hi-fi.mn/?p=10599
    “Үхэж үл болно” цомог татах: http://hi-fi.mn/?p=10929
    “Монголын тал нутаг” цомог татах: http://hi-fi.mn/?p=7159
    “Дуулъю” цомог татах: http://hi-fi.mn/?p=7114
    “Чингисийн эх орон” цомог татах: http://hi-fi.mn/?p=19137

    www.facebook.com/byambasuren.sharav
    https://www.youtube.com/channel/UC7EBSmTlIScxGyxMQ…
    www.sharav.mn

  • Пүрэвдоржийн ЦЭРЭНДАГВА- Ардын жүжигчин, нийгмийн зүтгэлтэн

    1948 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн. 
    1976 он УБДС-ийн Кино драмын ангийн Жүжигчний мэргэжлээр төгссөн.
    1968 оноос одоог хүртэл тус театрын жүжигчнээр ажиллаж байна.

    Монголын тайз, дэлгэцийн нэрт жүжигчин. Тэрээр 1948 оны 5-р сарын 18-нд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд мэндэлсэн.

    1976 онд УБДС-ийн Кино драмын ангийн жүжигчний мэргэжлээр төгссөнөөс хойш Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байна. “Хаан түүх” жүжгийн Хаан, “Жамуха” жүжгийн Чингис, “Тамгагүй төр” жүжгийн Эгрэгэ өрлөг, “Хүйтэн сэнтий” жүжгийн Богд хаан, “Атга нөж” жүжгийн Хөхөчү гэх мэт түүхэн жүжгийн дүрүүд болон “Мандухай сэцэн хатан” түүхэн киноны Ибрай тайш зэрэг олон жүжиг, кинонд дүр бүтээсэн юм.

    Тэрээр уран бүтээл болон ярилцлагуудаа үндэсний үнэт зүйл, монгол хүний ёс жудагийг хойч үедээ өвлүүлэн үлдээх чин зорилготой нэрт уран бүтээлч, багш, нийгмийн зүтгэлтэн.

      БҮТЭЭСЭН ДҮР, УРАН БҮТЭЭЛҮҮД

      “Гарын таван хуруу” жүжгийн Баяр
       “Ээдрээ” жүжгийн Галдан жонон ван 
      “Хаан түүх”
       жүжгийн Хаан 
      “Жамух” жүжгийн Чингис 
      “Тамгагүй төр” жүжгийн Эгрэгэ өрлөг 
      “Хүйтэн сэнтий”
       жүжгийн Богд хаан 
      “Атга нөж”
       жүжгийн Хөхөчү 
      “Саран хөхөө” жүжгийн Ямши 
      “Нора” жүжгийн Хельмер 
      Ричард III” жүжгийн Бекингем, Ричард 
      “Ромео Жульетта”
       жүжгийн Капульетта Хотын захирагч 
      “Цахлай” жүжгийн Сорин 
      “Парисын дарь эхийн сүм”
       жүжгийн Фролло 
      “Тэнгэрийн хүү”
       жүжгийн Лүсү ван 
      “Гамлет” 
      жүжгийн Клавди

      АМЖИЛТ, ШАГНАЛ

      1991 онд МУ-ын Гавъяат жүжигчин
      2001 онд МУ-ын Ардын жүжигчин 
      1995 онд “Ричар III” жүжгийн Бекингемийн дүрээр Соёлын яамны “Оны шилдэг дүр”-ийн шагнал, 
      2003 онд “Шөнө дундын бүжиг” жүжгийн Амегогийн дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагнал, 
      2004 онд бүтээсэн “Саран хөхөө” жүжгийн Ямши ноёны дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал
      2008 онд “Эдип” жүжгийн Трессийн дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагнал
      2009 онд “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Фрологийн дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал 

      ЯРИЛЦЛАГА УНШИХ

      П.Цэрэндагва: “Би, би” гэдэг өвчнөөр билэг танхай болох гэж шуурсны, маш товчхон хэлбэл зээлдмэл ухаан, эшлэлийн онолоор явсныхаа горыг амсаж байна гэхээс биш хэлэх үг олддоггүй юм. Бид чинь монголчуудад өөрийн гэх ухаан гэж юм байдаг бол түүнийгээ гээчихсэн хүмүүс шүү дээ. Тэгээд бусдын гял цал юманд нүдээ унагаснаа соёл гэж эндүүрсэн. Тэрэнд өөрөө юмгүй юм шиг уулгалан дайрсныхаа горыг одоо амсаж явна даа.

      Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагватай уулзаж ярилцлаа.

      -Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Отгонжаргалын дуулсан “Миний ээж тэмээчин” дууны клипэнд та ханьтайгаа тоглосон нь үзэгчдийг уйлуулж уяруулсан. Та сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна?

      -Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл төлөвлөсөн уран бүтээлүүддээ ороод явж байна. Удахгүй үзэгчидтэйгээ “Говийн домог” хэмээх бүрэн хэмжээний уран сайхны киногоороо уулзана. “UBS” телевизийн хамт олны хийж буй энэ кино л одоохондоо томоохон уран бүтээл маань юм уу даа. Отгонжаргалын “Миний ээж тэмээчин” дуунд ханьтайгаа оролцон тоглосон. Ер нь эхийгээ хайрлаж, хүндэлж, дээдэлж явна гэдэг хүмүүн болж заяасны шинж гэж ойлгодог учраас энэ дууны клипэнд орооч гэсэн саналыг бид хүлээж авсан. Хамгийн гол нь бүтэц нь их сонин санагдсан. Юу вэ гэхээр зүгээр нэг дууг дүрсжүүлэх биш богино хэмжээний кино ч байж болохоор хэмжээнд сэтгэж хийсэн учраас тоглосон гэхэд болно. Дуучин маань ямар сайхан дуулсныг үзэгч, сонсогчид маань таашаан хүлээж авч байгаа нь сайшаалтай.

      -Удахгүй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу манайхны хэлж заншсанаар Мартын 8-ны баяр болох гэж байна. Та ханиа яаж баярлуулдаг вэ?

      -Хүн ханиа яаж баярлуулдаг билээ, тэр жишгээс хазайгаад байх нь хаашаа юм. Би олноос онцгойрох юм уу, олонд чирэгдэх гэдэг хоёр туйлшралыг тэгтлээ нэг их ойшоодоггүй. Ер нь хүн өөрийнхөө үүрэх ёстой ачааг үүрсэн шиг үүрэх ёстой л гэж боддог. Тийм л өрхийн тэргүүн байгаа юм. Ханийнхаа тухай ярина аа гэдэг чинь Цэрэндагва төрдөө үнэлэгдэж, түмэндээ хүндлэгдэж яваагийн цаад талд хатан ухаан сүлсэн ханийн минь нөмөр нөөлөг дэндүү их байдаг юм аа гэдгийг би хэний ч өмнө хэлэхээсээ тэгтлээ нэг их ичдэггүй. “Авгайгаа магтсан хүн адгийн тэнэг” гэлцдэг юм билээ. Ингээд хэлчихсэнийхээ төлөө тэнэг гэж дуудуулахаасаа нэг их эмээгээд байдаг хүн би биш. Юу үнэн гэвэл хань минь надад өнөөг хүртэл нөмөр нөөлөг болж яваа нь орчлонгийн ганц үнэн. Тийм учраас хань бидэн хоёр бие биеэ хүндлэн дээдэлж, учирлан хүлцэх минь уудам хорвоод улам их болж байх шив дээ. Бид хоёр уран бүтээлийн ажилд том жижиг гэлтгүй оролцох ёстой ажилдаа оролцоод явж л байна. Аливаа уран бүтээлд жижиг сажиг гэсэн ойлголт байдаггүй. Гагцхүү тэнд сэтгэл, итгэл, зүтгэл байж л ажил болдог.

      -Эмэгтэйчүүдийн баярын дараа Монгол цэргийн өдөр гээд л баяр үргэлжилдэг дээ?

      -Цэргийн баярыг манайхан цэргийн хугацаат албанд зүтгэж байгаа хүмүүсийн баяр мэт ойлгодог тал байдаг байх. Гэхдээ эр хүн бүхний бодож, сэдэж, сэрж явах ёстой баярын нэг нь энэ. Ер нь баяр гэдэг юманд нэг их хөвсөлзөн хөөрөөд байдаг хүн би биш. Баяр тэмдэглэснээрээ улс орон хөгждөг цэцэглэдэг бол Монгол орон хөгжил цэцэглэлтийн туйлд хүрэхээр болчихоод байна. Аливаа баярын үлдээцтэй зүйл, хүртээмжтэй хандлага нь ямар юм бэ гэдгийг бодож хийвээс баяр бүхнийг тэмдэглэж болно. Гагцхүү баярыг тэмдэглэснээр нийгмийн хөгжилд ямар түлхэц өгч байгаа юм бэ гэдэг тал нь илүү байваас баярын утга учир тодорхой болно.

      -Таны ах Пүрэвжавын Сандуйжав гэж Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, авьяаслаг яруу найрагч хүн байлаа. Ахынхаа тухай яриач?

      -Ахыгаа маш их үгүйлж байна. (Нүдний шилнийх нь цаана нулимс нь цийлэгнээд ирэв. сур) Маш их санаж явдаг зүйлийн маань нэг ах минь юм. Миний ах нэг их олон юм яриад цээжээ дэлдээд, хашгичаад гуугачаад явдаг хүн биш. Монгол эр хүний амин ухаан гэж ямар юм байдаг юм бол тэр хэмжээнд амьдрал ахуйгаа авч явсан хүн. Зөвхөн өөрийнхөө амьдралыг ч биш өнчин үлдсэн хэдэн дүү нараа өргөж тээж хоолонд нь хүргэсэн, ханьтай болсноосоо хойш ханиа хүндлэх, ханиа хайрлах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх бүх зүйлд өрхийн тэргүүн шиг явсан ийм хүн. Олонтой, найз нөхөдтэй, тэднийхээ итгэл сэтгэлийг үүрч дүүрч явж чадсан хүн байсан гэж би боддог юм. Намайг жүжигчний мэргэжил сонгоход хамгийн их эсэргүүцэж дургүйцэж байсан хүн бол миний ах. Ээж маань ахад “Юу гэх вэ, цаадахаа дураар нь орхи” гэж хэлснээр ах маань буулт хийсэн. Би амьдралдаа ахаасаа зөрсөн ганц тохиолдол энэ байх. Миний ах надад “За, хүү минь чи, насаараа хүний хэлээр ярих мэргэжил сонголоо доо. Энэ хүний хэлийг өөрийн хэл болгох гэж мөн ч их зовох байх даа. Буянаараа болог дээ” гэж хэлсэн. Тэр үедээ энэ үгийг би сайн ухаараагүй. Би энэ үгийг одоо санах сэрэх болгондоо хүний хэлээр ярьж яваа гэдгээ ойлгодог. Хүний хэлийг өөрийн болгох гэж тавь гаруй жилийг жүжигчний ажилд үрчихэж дээ. Тэр үг нэг зорьсноосоо буцахгүй байхын ташуур, чигээрээ зөрүүдэлсэнийхээ хэрээр бодож явах бодлыг тархинд нэвт шингээж өгсөн нь миний ахын ухааны цараагийн нэг илрэл юм даа. Ахыгаа хүндэлж хайрлаж явсан.

      -Хүндлэл хайраа яаж илэрхийлж байв?

      -Ахыгаа баярлуулах гэж хичээж байсан. Тэр нь юу вэ гэхээр бурхан болтол нь дэргэд нь архи уух битгий хэл, тамхи татахыг ч цээрлэнэ. Тамхийг нууж татаж явсаар ахыгаа үдэж өгсөн дөө. Тэрийг маань ах мэдээгүй биш мэдрэхийн дээдээр мэдэрсэн байх. Дүүгээ эмээж байхыг хараад баярлаж байсан болов уу.

      -Ахтайгаа хэдэн насны зөрүүтэй билээ?

      -Бид хоёр арваад насны зөрүүтэй.

      -Орчин үед “хүн ахтай, дээл захтай” байх нь алдагдсан юм шиг санагддаг. Танд ийм зүйл анзаарагдах юм уу?

      -Анзаарлаа гээд яахав дээ. Бидний сонгоод авчихсан нийгэм чинь л энэ шүү дээ. Яг нийгмийнхээ мөн чанарыг таниад ирэхээр “Би, би” гэдэг өвчнөөр билэг танхай болох гэж шуурсны, маш товчхон хэлбэл зээлдмэл ухаан, эшлэлийн онолоор явсныхаа горыг амсаж байна гэхээс биш хэлэх үг олддоггүй юм. Бид чинь монголчуудад өөрийн гэх ухаан гэж юм байдаг бол түүнийгээ гээчихсэн хүмүүс шүү дээ. Тэгээд бусдын гял цал юманд нүдээ унагаснаа соёл гэж эндүүрсэн. Тэрэнд өөрөө юмгүй юм шиг уулгалан дайрсныхаа горыг одоо амсаж явна даа. (Тэрээр яг л жүжгийн галзуу хүний дүр бүтээж буй мэт авзаатай зэвүүнээр чанга хөхрөн инээв. сур)

      -“Монголоо алдмар” гэж өвгөдийн нэг муухай хараал байдаг даа. Тэр үг биеллээ олж байна гэж хэлж болох уу?

      -За, тэгж амны алдас хийгээд яах вэ. Одоо цагт ярьж байгаа юм бол амны алдас. Ер нь бодох л ёстой үг. Энэ байтугай юмыг саналгүй, сэрэлгүй орхисныхоо гайг амсаж байна гэж товчхондоо хэлээд байгаа юм шүү дээ. Тэрнээс биш ийм нэг амны алдас болсон зүйлийг яриад байвал улс орны хөгжилд нэмэр болохоос нэрмээс болох нь их болов уу даа. Чиний наад хэлж байгаа үг чинь яг үнэн. Биеллээ олж байна гэж хэлж болно. Бид хэзээ ухаарч, гэгээрч, сэхээрэх юм бэ гэдэг л их бодууштай юм даа.

      -Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байсан алтан үеийнхний олон тэгш ой энэ жил тохиож байгаа. Зуун жилийн ой нь тохиож буй төрийн шагналт, ардын жүжигчин Э.Оюун гуайтай та хэр ойр байв?

      -Театр гэж буянтай айлын босгоор давж орсноо би өөрийнхөө авьяас билэгтэйдээ бус Монголын тайзны урлагийн ахмадууд, алтан үеийнхэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн хүмүүсийн билгийн хараатай холбон бодож явдаг. Тэр хүмүүсийн нэг Оюун багшийнхаа шавь нь болж явлаа. Тэнд Оюун багшийн дуу гарахад энд миний тавхай гялалзаад зугтаж явсан болохоос ойртож ярьж хөөрч байх тийм боломж байсангүй л дээ. Айж эмээхээс гадна тэр агуу хүнийг хүндэлж бишрэхтэй холбоотой. Ганцхан Оюун гуай ч биш бүхий л ахмадуудынхаа үгийг нь сонсож явсан хүн л дээ, би. Энэ жил манай театрын их олон хүний тэгш ой тохиож байгаа. Тэднийхээ талаар бид л ярихгүй бол хэн ярихсан билээ. Бид л хийхгүй бол хэн хийхсэн билээ гэдэгчлэн багшийн зуун жилийн ойг тохиолдуулж УДЭТ-ын удирдлага санаачилж “Би эндээс явахгүй” жүжгийг нь залуу зохиолч Мэндсайханы шинэтгэснээр алтан тайзнаа тавьж үзэгчдэдээ өргөн барьж байгаа юм. Бүтээлч хүн гэдэг бүтээлээрээ мөнхөрдөг юм байна гэдгийг олон түмэндээ хэлээд зогсохгүй энэ бүхнээс авах, гээхийн ухаанаар бодох юм их байна шүү гэдгийг хэлье.

      -Бид ер нь юугаа гээгээд байгаа бол?

      -Монгол ёс заншил, монгол соёл, монголтой холбоотой бүхнийг мартагнуулах гээд байна уу даа гэж би их халагладаг. Үүнийг төр засаг руу чичлэхээсээ өмнө хувь хүн би Монгол байхын тулд, Монголоо мэдрэхийн тулд, Монгол гэж ярихын тулд юу хийсэн юм бэ гэдгээ иргэн бүр санаж, сэдэж, ухаарах цаг нь болсон.

      -Ардын жүжигчин Мэндбаяр гуай та хоёр зохиолч А.Шартолгойн “Ренчиний Чойном” жүжигт тоглосон. Одоо яруу найрагч Намжимын Очирбат агсны “Хөх дэвтэр” номын хуримд уригдан ирж. Яруу найрагчидтай их дотно байв уу?

      -Миний яриад байгаа монгол хүн байхын жинхэнэ утга учир нь Намжимын Очирбат гэж энэ сайхан яруу найрагч байлаа. Энэ хүн надаас ахмад. Миний ах П.Сандуйжавын МУИС-ийн оюутан ангийн анд. Н.Очирбат найрагч хүнийг хөгшин залуу, хөрөв нялх гэж ялгалгүй хэнийг ч бай хүнтэй хүнийх нь хувьд харьцаж чаддаг нь намайг татдаг байсан. Энд бас мэргэд цуглаж байна. Үгийн урлагийн мастеруудынхаа үгийг сонсохоор би ирлээ. Яагаад бид яруу найрагчдыг хайрлаж хүндэтгэдэг юм бэ. Өнөөдөр монгол хэлнийхээ төлөө бүгд анхаарахгүй бол устаж мөхөх аюулын харанга дэлдэх цаг тулаад ирчихсэн байна шүү гэдгийг санаж сэрэх хэрэгтэй. Зохиол бичдэг хүмүүс ч анхаарах хэрэгтэй. Монгол хэлний эгшиглэнт чанар алдагдаад байна. Эгшиглэнт чанар алдагдана гэдэг ярианы хэлэнд яруу сайхан монгол хэл маань уусаж мөхөж байгаа юм шүү. Эзээгүй унших хүн цөөрчихсөн учраас тайвшраад байх шиг байна. Уншдаг хүн ихдээд ирэхээр нэхэгдэхээс өөр гарцаагүй ажил болж байна гэж би мунхаглаж явдаг юм даа.

      -Муусайн яруу найрагч, зохиолчид, жүжигчид, дуучид нийгэмд юу ч хийж бүтээдэггүй амьтас гэж дорд үзэх хүмүүс олширлоо…

      -Ярилгүй яах вэ, наадах чинь монгол эр хүнийг хүчгүйдүүлэх, монгол хүмүүсийг хооронд нь яавал эвтэй найртай байлгахгүй байх вэ гэсэн гаднын хорт бодлого яваад байгаа юм биш байгаа гэж би их эмзэглэдэг. Уран бүтээлчид хийж байгаа бүхнээ илүү их бодож хийх хэрэгтэй болж байна.

      -Цагаан сар саяхан болж өнгөрлөө. Танд хацраа үнэрлүүлэх дүү нар, шавь нар жилээс жилд олшроод байгаа биз?

      -Сэтгүүлч та нар ч бас асуух юмаа асууж л байж санаа амардаг улс л даа. Маш товчхон хариулахад миний үнсүүлэх хүний тоо цөөрөөд, үнсэх хүний тоо нэмэгдэж байгааг нуугаад яахав. Насны хувьд ч, элээсэн он жилүүдийнхээ хувьд ч ийм жамтай учирдаг юм байна. Ингэх тусмаа өнгөрсөн үеийг дурсаж, бодож санахдаа “Үлдээх юм маань юусан билээ” гэдгийг эргэцүүлэх цаг гарцаагүй ирж байна даа.

      Л.Батцэнгэл (Өдрийн сонин) 2018.03.09

    • Доржжадамба ЭРДЭМБИЛЭГ- Монументал урлаг, зохион бүтээгч

      Зураач, дизайнер, зохион бүтээгч, концепц дизайны зөвлөх. Чингис Хааны хөшөөт цогцолбор, Их Майдар, Морин хуур цамхаг зэрэг төслийг санаачлагч. #BigDesign #MegaProject.

      1981 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг уран зураач, 1991 онд Москва хотын Үйлдвэр урлагийн дээд сургуулийг үйлдвэрлэлийн дизайнер мэргэжлээр тус тус дүүргэсэн.

      Монументал чимэглэл, бүтээгдэхүүний дизайн, зохион бүтээлт, инновацийн чиглэлээр ажилладаг. Монголын дүрслэх урлаг, үйлдвэрлэлийн дизайны чиг хандлагыг дэлхийд өрсөлдөхүйц мега төслүүдтэй уялдуулан хөгжүүлж ажилладаг онцлогтой.

      1981- 1986 онд Үзэсгэлэн чимэглэлийн газарт зураач; 1991- 1993 онд Соёл урлагийн дээд сургууль, Ногоон морь арт коллежид багш; 1993- 2000 онд Боролдой студид найруулагч, зураач; 2000 оноос Хаус дизайн ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн; 2010 оноос Их Майдар сангийн удирдах зөвлөлийн гишүүн; 2015 оноос Бүтээлч Монгол нэгдлийн зөвлөх; 2015 оноос Эрдэмбилэг Арт студийг үүсгэн ажиллаж байна.

      2001 онд Хүүхэд залуусын цэцэрлэгт хүрээлэн дэх Чингис хааны хүндэтгэлийн цогцолборын уралдааны тэргүүн байр; 2003 онд Мэргэжлийн Сумо бөхийн “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цом”-ын загварын уралдааны тэргүүн байр; 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн логоны уралдаанд тэргүүн байр; 2006 онд Оюу толгой компанийн логоны уралдааны тэргүүн байр; 2010 онд Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн; 2010 онд Дэлхийн Оюуны өмчийн алтан медаль хүртсэн.

      2006 оноос Цонжин болдогийн Чингис хааны хөшөөт цогцолбор- Дэлхийн хамгийн том морьт хөшөө, Монголын 9 гайхамшигийн нэг. 2009 оноос Морин хуур цамхаг. Улаанбаатар хотын билэг тэмдэг болох 309м өндөр цамхаг; 2010 оноос “Их Майдар цогцолбор” эв нэгдлийн бэлгэдэл энэрэнгүй их майдар төслийн ерөнхий зохион бүтээгч; 2012 оноос “Ногоон морь” дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, ландскэйп ХАА-н органик агропакрийн төсөл; 2013 оноос “Чингис Хаан” тансаг зэрэглэлийн брэндийн концепц, 2016 оноос Чонон тэнгэр тауэр концепц дизайныг санаачлан хөгжүүлж эхлэсэн.

      1994 онд Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд хамтарсан үзэсгэлэн, 1994 онд АНУ, Нью Иорк, Сан-Франциско хотод, 1995 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотод, 2016 онд Q-Art галлерейд Хайку- Арт бие даасан үзэсгэлэнгээ толилуусан.

      БОЛОВСРОЛ

      1977- 1981 онд Дүрслэх урлагийн дунд сургууль;
      1986- 1991 онд Москва хотын Үйлдвэр урлагийн дээд сургуулийг Дизайнер мэргэжлээр дүүргэсэн;

      АЖЛЫН ТУРШЛАГА

      1981- 1986 онд Үзэсгэлэн чимэглэлийн газарт зураач;
      1991- 1993 онд Соёл урлагийн дээд сургууль, Ногоон морь арт коллежид багш;
      1993- 2000 онд Боролдой студид найруулагч, зураач;
      2000 оноос Хаус дизайн ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн;
      2010 оноос Их Майдар сангийн удирдах зөвлөлийн гишүүн;
      2015 оноос Бүтээлч Монгол нэгдлийн зөвлөх;
      2015 оноос Эрдэмбилэг Арт ХХК-ийн захирал;

      САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮД

      2006 оноос Цонжин болдогийн Чингис хааны хөшөөт цогцолбор- Дэлхийн хамгийн өндөр морьт хөшөө, Монголын 9 гайхамшигийн нэг.
      2009 оноос Морин хуур цамхаг. Монгол Улсын нэрийн хуудас болох 309м өндөр цамхаг;
      2010 оноос “Их Майдар цогцолбор” эв нэгдлийн бэлгэдэл энэрэнгүй их майдар төслийн ерөнхий зохион бүтээгч;
      2012 оноос “Ногоон морь” уур амьсгалын өөрчлөлт, хөдөө аж ахуйн мега төсөл;
      2013 оноос “Чингис Хаан” тансаг зэрэглэлийн брэнд бүтээх төсөл;
      2016 оноос UB ECO CAR төсөл

      ҮЗЭСГЭЛЭН

      1994 онд Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд хамтарсан үзэсгэлэн;
      1994 онд Бие даасан үзэсгэлэн, АНУ, Нью Иорк, Сан-Франциско;
      1995 онд Бие даасан үзэсгэлэн, Холбооны Бүгд Найрамдах Герман, Берлин;

      ГАРГАСАН АМЖИЛТ

      2001 онд Хүүхэд залуусын цэнгэлдэх хүрээлэн дэх Чингис хааны хүндэтгэлийн цогцолборын уралдааны тэргүүн байр;
      2003 онд Мэргэжлийн Сумо бөхийн “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цом”-ын загварын уралдааны тэргүүн байр;
      2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн логоны уралдаанд тэргүүн байр;
      2006 онд Оюу толгой компанийн логоны уралдааны тэргүүн байр;
      2010 онд Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн;
      2010 онд Дэлхийн Оюуны өмчийн алтан медаль;

      Ярилцлага унших

      HOUSE DESIGN

      ERDEMBILEG ART STUDIO

      Since 1988

      Everything’s Design

      АГУУЛГА CONTENT

      1. ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ FOUNDER
      2. БИДНИЙ ТУХАЙ OVERVIEW
      3. МЕНЕЖМЕНТИЙН БАГ MANAGEMENT TEAM
      4. АЖЛУУД EXPERIENCE
        1. БАРИЛГЫН ДИЗАЙН | ARCHITECTURE DESIGN
        2. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДИЗАЙН | INDUSTRIAL DESIGN
        3. УРЛАГИЙН БҮТЭЭЛ | ART WORK 
        4. ЛОГО, БРЭНДБҮҮК | LOGO, BRAND BOOK
      5. ҮЙЛЧИЛГЭЭ | PROFESSIONAL SERVICE
      6. ТӨСЛҮҮД | CURRENT PROJECTS
        1. НОГООН МОРЬ ТӨСӨЛ | GREEN HORSE PROJECT
        2. ЧИНГИС ХААН БРЭНД ТӨСӨЛ | CHINGGIS KHAAN LUXURY BRAND PROJECT

      1. БИДНИЙ ТУХАЙ OVERVIEW

      Концепц дизайн, төсөл хөгжүүлэлтийн зөвлөх компани.

      The Erdembileg Art Studio has over 30 years of experience in following field of industries:

      – Architectural and structural design

      – Interior, exterior, landscaping and urban plan development

      – Industrial, souvenir and  production design

      – Sculpture, art and monumental design

      – Logo, brandbook and corporation design

      – Video advertisement, promotion and editing

      The Company persistently endeavors to adopt Mongolian national industrial policy to view positively impact through the development term in the Industrial design policies, contribute to a positive impact by sign and artistic aspects of thinking to through issues in the world facing challenge and disclose Mongolian contribution to the World mental heritage.

      Our mission is to contribute to create a Mongolian national image by way of developing industrial design and national architecture design field.

      Most recently we are working to develop projects such as “Green Horse” which is to build a remote clustered area of organic food against global warming issues and luxury brand “Chinggis Khan”.

      Барилгын зураг төсөл, архитектур, интерьер экстерьер, ландшафт, хот төл

      өвлөлт, бүтээгдэхүүний дизайн, бүтээгдэхүүний эх загвар, үйлдвэрлэлийн дизайн, баримал, хөшөө дурсгал, уран зураг, кино, лого, брэндбүүк, реклам сурталчилгааны чиглэлээр 30 жилийн туршлагатай. 

      Монгол Улсын үйлдвэржилтийн бодлогыг үйлдвэрлэлийн дизайны бодлоготой уялдуудан хөгжүүлэх, дэлхий нийтийн оюун санааны өв санд Монголчуудын оруулсан хувь нэмрийг тодруулах, дэлхий нийтэд тулгамдаж буй сэтгэлгээний асуудалд дизайн болон урлагаар дамжуулан эерэгээр нөлөөлөх үзэл баримтлалаар ажилладаг.

      Бүтээгдэхүүний дизайн болон үндэсний барилга архитектурын дизайныг хөгжүүлж Монгол үндэсний имижийг бүрдүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилготой ажилладаг.

      Сүүлийн үед дэлхийн дулаарлын эсрэг Монголыг говьд органик хүнсний кластер байгуулах “Ногоон морь” төсөл, Чингис хаан тансаг зэрэглэлийн брэнд бүтээх төсөл зэрэг төслүүдийг хөгжүүлэн ажиллаж байна.

      ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ FOUNDER

      Dorjjadamba ERDEMBILEG

      Зураач, дизайнер, зохион бүтээгч, концепц дизайны зөвлөх. Чингис Хааны хөшөөт цогцолбор, Их Майдар, Морин хуур цамхаг зэрэг төслийг санаачлагч. #BigDesign #MegaProject.

      1981 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг уран зураач, 1991 онд Москва хотын Үйлдвэр урлагийн дээд сургуулийг үйлдвэрлэлийн дизайнер мэргэжлээр тус тус дүүргэсэн.

      Монументал чимэглэл, бүтээгдэхүүний дизайн, зохион бүтээлт, инновацийн чиглэлээр ажилладаг. Монголын дүрслэх урлаг, үйлдвэрлэлийн дизайны чиг хандлагыг дэлхийд өрсөлдөхүйц мега төслүүдтэй уялдуулан хөгжүүлж ажилладаг онцлогтой.

      1981- 1986 онд Үзэсгэлэн чимэглэлийн газарт зураач; 1991- 1993 онд Соёл урлагийн дээд сургууль, Ногоон морь арт коллежид багш; 1993- 2000 онд Боролдой студид найруулагч, зураач; 2000 оноос Хаус дизайн ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн; 2010 оноос Их Майдар сангийн удирдах зөвлөлийн гишүүн; 2015 оноос Бүтээлч Монгол нэгдлийн зөвлөх; 2015 оноос Эрдэмбилэг Арт студийг үүсгэн ажиллаж байна.

      2001 онд Хүүхэд залуусын цэцэрлэгт хүрээлэн дэх Чингис хааны хүндэтгэлийн цогцолборын уралдааны тэргүүн байр; 2003 онд Мэргэжлийн Сумо бөхийн “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цом”-ын загварын уралдааны тэргүүн байр; 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн логоны уралдаанд тэргүүн байр; 2006 онд Оюу толгой компанийн логоны уралдааны тэргүүн байр; 2010 онд Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн; 2010 онд Дэлхийн Оюуны өмчийн алтан медаль хүртсэн.

      2006 оноос Цонжин болдогийн Чингис хааны хөшөөт цогцолбор- Дэлхийн хамгийн том морьт хөшөө, Монголын 9 гайхамшигийн нэг. 2009 оноос Морин хуур цамхаг. Улаанбаатар хотын билэг тэмдэг болох 309м өндөр цамхаг; 2010 оноос “Их Майдар цогцолбор” эв нэгдлийн бэлгэдэл энэрэнгүй их майдар төслийн ерөнхий зохион бүтээгч; 2012 оноос “Ногоон морь” дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, ландскэйп ХАА-н органик агропакрийн төсөл; 2013 оноос “Чингис Хаан” тансаг зэрэглэлийн брэндийн концепц, 2016 оноос Чонон тэнгэр тауэр концепц дизайныг санаачлан хөгжүүлж эхлэсэн.

      1994 онд Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд хамтарсан үзэсгэлэн, 1994 онд АНУ, Нью Иорк, Сан-Франциско хотод, 1995 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотод, 2016 онд Q-Art галлерейд Хайку- Арт бие даасан үзэсгэлэнгээ толилуусан.

      АЖЛУУД | PORTFOLIO

      БАРИЛГЫН ДИЗАЙН ARCHITECT DESIGN

      1. Анхны археологийн музей 1988 FIRST ARCHAEOLOGICAL MUSEUM 1988  
      2. Цонжин болдогийн Чингис Хааны хөшөөт цогцолбор. Дэлхийн хамгийн өндөр морьт хөшөө, Монголын 9 гайхамшигийн нэг. 2006 THE WORLD’S TALLEST HORSE STATUE AND ONE OF MONGOLIAN 9 WONDER. THE CHINGGIS KHAAN STATUE. 2006
      3. Алтан орд зочид буудал, ресорт 2008 GOLDEN HORDE HOTEL RESORT 2008
      4. Эмээл цэнгэлдэх хүрээлэн. SADDLE NATIONAL STADIUM 
      5. Динозавр байгууламж. DINOSAUR STRUCTURE
      6. Женекс 2009. GENECS 2009
      7. Дүрслэх Урлагийн Музей. Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейг 2009. NAMED AFTER ZANABAZAR MUSEUM OF FINE ARTS 2009
      8. Сарны титэм худалдааны төв 2009. MOON CROWN TRADE CENTER 2009
      9. Түмэн Хишигтэн төслийн зураг төлөвлөлт 2009. TEN THOUSAND CAVALARIS PROJECT MASTER PLAN 2009
      10. Их Майдар цогцолбор. Монголын ард түмний Эв нэгдэл, Сэргэн мандалтыг бэлгэдэх, үндэсний түүх, шашин соёлын хөгжлийг илтгэх 54 метр өндөр Майдар бурхан, 108 метр өндөр суварган байгууламж бүхий цогцолбор нь Монголын ард түмний шашин, соёлын үнэт өвийг түгээн дэлгэрүүлэх, залуу үеийг төлөвшүүлэн нийгмийг соён гэгээрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх өндөр ач холбогдолтой архитектур дизайны бүтээл. 2010. 

      The Grand Maitreya Project is currently constructing a universal beacon of Love and world peace in Mongolia. At the projects core will be the world’s largest symbol of Loving – Kindness, 54 meters statue of the standing Maitreya Bodhisattva. Maitreya is the Buddha or Bodhisattva of Loving – Kindness. Connected to the statue will be a 108 meters tall stupa which will house several interior levels.

      1. 1400 авто машины зогсоол, Олон улсын худалдааны төв 2010. INTERNATIONAL TRADE CENTER AND 1400 CARS INDOOR PARKING LOT 2010
      2. Бясалгалын төв 2011. MEDITATION CENTER 2011
      3. МОРИН ХУУР ЦАМХАГ нь 309 метрийн өндөртэй Монголын хамгийн өндөр байгууламж нь түүх соёл, оюуны үнэт өвийн илэрхийлэл болно. Улс бүрийн нийслэл хот орчноо толидох цамхагтай байдаг бөгөөд морин хуур хөгжмийг дэлхийн уран барилгын гайхамшигт бүтээл болгон сүндэрлүүлснээр Монголчууд хэрхэн өөрсдийн өв соёл, уламжлалаа хадгалан хамгаалж, дээдлэн хүндэтгэдгээ дэлхий дахинд тунхаглах юм. 2012. MORIN KHUUR TOWER. 
      4. Чингисийн алтан гурвалжин 2012. CHINGISS KHAAN’S GOLDEN TRIANGLE 2012
      5. Спортын төв ордон 2013. CENTRAL SPORTS PALACE
      6. Жудо бөхийн ордон 2013. JUDO PALACE 2013
      7. Түмэн амгалан цогцолбор 2013. TUMEN AMGALAN RESIDENTIAL COMPLEX 2013
      8. Үндэсний урлагийн ордон Тасган 2014. NATIONAL CULTURAL PALACE 2014
      9. НҮБ, Монголын танхим 2015. UN, MONGOLIAN HALL 2015
      10. Улаанбаатар галлерей 2016. ULAANBAATAR GALLERY 2016
      11. Чонон тэнгэр тауэр Wolfen sky tower 1, 2 2016.

      БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДИЗАЙН INDUSTRIAL DESIGN

      1. Анхны гар утасны загвар 1988. FIRST CELL PHONE CONCEPT DESIGN 1988
      2. Анхны өөртөө үйлчлэх машины загвар 1988. FIRST SELF SERVICE MACHINE CONCEPT DESIGN 1988
      3. Монгол улсын Ерөнхий Сайдын нэрэмжит Сумо бөхийн цом 2003. DESIGN OF SUMO PRIZE CUP MONGOLIA PRIME MINISTER AWARD 2003
      4. Хуримын бөгж цуврал 2003. WEDDING RINGS COLLECTION 2003
      5. Чингис хаан бэлэг дурсгалын бүтээгдэхүүний загвар. CHINGGIS KHAAN SOUVENIR DESIGN
      6. Гэрэгэ төрийн хүндэтгэлийн бэлэгний загвар 2008. STATE HONORED PRIZE “GEREGE” 2008
      7. Чингис Хаан тансаг зэрэглэлийн брэнд концепц 2014. CHINGGIS KHAAN LUXURY BRAND CONCEPT DESIGNS 2014
      8. Гэрийн яндангийн шүүлтүүр 2014. MONGOLIA GER (YURT) CHIMNEY FILTER DESIGN 2014
      9. Эсгий агаар шүүгчтэй вакуум цонх 2014. WINDOW FRAME WITH FELT AIR PURIFIER
      10. Монгол гэрийн тамбур 2014. MONGOLIAN GER SUB-DOOR FRAME 2014
      11. Цахилгаан машин 2016. ELECTRIC CAR CONCEPT DESIGN 2016
      12. New Pruis 2016. NEW PRUIS 2016

      УРЛАГИЙН БҮТЭЭЛ. ARTWORK

      Баримал, хөшөө дурсгал. MONUMENTS AND STATUE

      1. Beatles хөшөө 2012. BEATLES STATUE 2014
      2. Тамганы хөшөө 2014. STATE STAMP STATUE
      3. Чоно хөшөө 2014. WOLF STATUE
      4. Гурван сая дахь иргэний электрон хөшөө 2015. ELECTRONIC MONUMENT FOR CITIZEN OF THREE MILLION 2015

      Уран зураг. ART

      1. Чингис хаан 1990. CHINGGIS KHAAN
      2. Тэнгэрийн тамга 2012. SEAL OF SKY 2012
      3. Морь цуврал 2012. HORSE SERIES OR COLLECTION
      4. Хайку арт цуврал 2016. HAIKU ART COLLECTION

      ЛОГО, БРЭНДБҮҮК, РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА

      LOGO, BRANDBOOK AND ADVERTISING

      Лого, брэндбүүк. LOGO BRANDBOOK

      1. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн лого. 800th Anniversary OF GREAT MONGOL STATE ESTABLISHED LOGO
      2. Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил 2013. MONGOLIAN PRESIDENTIAL ELECTION CAMPAIGN 2013
      3. 1-р эмнэлэг. 1ST HOSPITAL
      4. МТА Төр оршихуй дор татвар буй Татвар буй дор төр оршмуй. NATIONAL TAX AUTHORITY SLOGAN: 
      5. Монголчууд ЭВтэй байхдаа хүчтэй. SLOGAN: MONGOLIANS STRONGER WHEN UNITY
      6. Залуу лидер клуб. YOUTH LEADER CLUB
      7. Next stop. NEXT STOP
      8. Алтай кашмер. ALTAI CASHMERE
      9. АН-ын сонгуулийн кампанит ажил 2012 он. MONGOLIAN DEMOCRATIC PARTY ELECTION CAMPAIGN
      10. Бат трэйд си. BAT TRADE C

      ҮЙЛЧИЛГЭЭ. PROVIDING SERVICE

      Барилгын зураг төсөл. ARCHITECTURAL STRUCTURAL DESIGN

      Архитектур

      Интерьер экстерьер. INTERIOR AND EXTERIOR DESIGN

      Ландшафт. LANDSCAPING

      Хот төлөвлөлт. URBAN DEVELOPMENT

      Бүтээгдэхүүний дизайн. INDUSTRIAL DESIGN

      Бүтээгдэхүүний эх загвар. PRODUCTION DESIGN

      Үйлдвэрлэлийн дизайн

      Баримал, хөшөө дурсгал. STATUE, MONUMENTAL

      Уран зураг. ART

      Кино. MOVIE

      Лого, брэндбүүк, реклам сурталчилгаа. LOGO, BRANDBOOK AND ADVERTISING 

      НОГООН МОРЬ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ХӨДӨӨ АЖ АХУЙН МЕГА ТӨСӨЛ

      Монголчууд бид дэлхийг хямралаас гаргах тухай сэтгэж байж монголыхоо хямралыг давах болно. Бүх юм хамааралтай! Монгол Улс Хөдөө Аж Ахуйн аж үйлдвэрийн орон.

      Морьтон монголчууд бид “Ногоон Морь” төслөө өөрсдөө эхлүүлж говь нутгаа органик хүсний өлгий болгож нутгийн иргэд бүгд ажилтай болж, өөрсдийгөө эрүүл чанартай хүнсээр бүрэн хангаад зогсохгүй, хөрш орнууддаа органик хүнс экспортолж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, шар шороон түйрэн зэрэг асуудалд эерэг өөрчлөлт авчрах бүрэн боломжтой.

      Цэвэр ХАА-н бизнес, органик хүнснии бизнес хөшүүргээр л уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж тэнд хуримтлагдах санхүүжилтийг эдиин засагтаа шингээх нь бидний түүхэн боломж юм.

      Ногоон морь хөтөлбөр нь “ногоон хөгжлийн загвар” дээр суурилсан монгол орны өмнө зүгийн хуурайшилт өндөртэй, цөлжилт нэмэгдсээр байгаа говь хээрийн талархаг бүс нутагт харьялагдах 4 аймаг, 52 сумыг хамарсан нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлыг бүрэн шийдэх боломжтой “Эко эдийн засгийн бүс” байгуулах зорилготой хөтөлбөр төдийгүй уран барилгын ландскэйп архитектурын бүтээл юм.

      • Дэлхий дээр сансараас харагддаг зүйл ганцхан Хятадын Цагаан хэрэм байгаа бол хоёр дахь нь Монголчууд бидний Ногоон морь байх болно.
      • Ногоон морийг агро паркууд байгуулах замаар бүтээнэ.

      GREEN HORSE. 

      AGRICULTURAL AND AGAINST GLOBAL WARMING MEGA PROJECT

      MONGOLIA we have to think about overcome the issue of the global financial crisis that can overcome Mongolian economic crisis. Everything depends on each other!. Mongolia is  Agricultural Industrial country. 

      We should start “Green Horse” project by ourselves to employ all the local people to desert cradle local organic food themselves, but also to satisfy themselves fully healthy, high quality food, Organic foods exported to neighboring countries and to bring positive changes in the global climate change, and yellow dust decrease due to getting available.

      This will be our historic opportunity to fight against climate change and to absorb financial support for Mongolia economics by agricultural but also organic food business.

      Green Horse program for “green development model” society, can address the full economic and environmental issues Based toward dryness before in Mongolian, khariyalagdakh desert grassland steppe region is increasing desertification covering 4 provinces and 52 arrows on the “eco-economic zone” is releasing the program as well as architectural landscape architecture.

      Green Horse is a Program which is based on ‘Green Development Model’. The main objective of the program is to set up an Eco Economic Region which is going to solve socio-economic and environmental issues in the south that its high land degradation, drought and desertification have been widening year by year and we chose 4 provinces/aimags, 52 soums. 

      Successful implementation of the project is green horse landscape art project in Central Asia can be seen from space and the world’s largest landscape art is characterized as a work of art.

      • Chinese the Great Wall is only one sight can see from the space. And Green horse will be second one. 
      • We will create that Green horse by building agro parks

      “ЧИНГИС ХААН” ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН БРЭНД БҮТЭЭХ ТӨСӨЛ 

      Дэлхийн “luxury” ангиллын хэрэглээ буюу маш өндөр зэрэглэлийн худалдан авагчдын хэрэгцээнд дэлхийн томоохон дизайнерууд өрсөлдөн ажилладаг салбар юм. “Luxury” хэрэглээнд зориулж бүтээдэг бүтээгдэхүүнүүдийн талаар манайхны ойлголт жаахан буруу байдаг. Тэрбумтанууд, саятнууд гэсэн ангилал байгаагийн тэрбумтануудын ангилалд одоогоор 3240 тэрбумтан бүртгэгдсэн байдаг. Гэхдээ энэ салбарын хэрэглээ өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байна. Тэрбумтануудын хэрэглээ хязгаарлагдахгүй, эдийн засгийн хямралд өртөхгүй салбар. Бид үйлдвэрлэл дизайны салбарт, дэлхийн топ брендүүдтэй Дэлхийд танигдсан Их хааныхаа нэртэй хамтатган үнэт эдлэлийн зах зээл дээр гарах л зорилготой энэхүү төслийг санаачлан ажиллаж байна. “Чингис хаан” гэдэг машиныг дээд зэрэглэлийн ангиллын, цөөхнөөр үйлдвэрлэгддэг бренд болгох талаар MERCEDES BENZ-д санал тавихад нэр төрийн хэрэг гэж хүлээн авсан. Мөн CARTIER, HUGO BOSS брэндүүдтэй уулзаж санал солилцоход маш их сонирхон дэмжиж хүлээж авсан.

      CHINGGIS KHAAN LUXURY BRAND PROJECT

      World “Luxury” brand category or use a high-end customers need, industry works to compete with the major designers of the world. Ours understanding of the products which for “Luxury” use a little wrong. There is two categories: billionaires and millionaires that class of billionaires are recorded 3240 people in the world. However, this class consumption is growing every day. Billionaires consumption is limitless and not affects by the economic crisis.

      We have initiated this project aims to export the world’s top brands jewelry market in conjunction with outstanding the world famous Great Khan named industrial design.

      They honorary allowed to receive our request when we submitted to the Mercedes-Benz to produce limited edition premium class car named by Chingis khaan design. And very interested in receiving support for the exchange offer with Cartier, Hugo Boss brands

      Dorjjadamba ERDEMBILEG & Erdembileg Art Studio [House Design]

      https://www.facebook.com/ErdembilegArt/