Category: principal

  • MONGOLIAN HIGH-TECH PARK Монгол улсад өндөр технологийн үйлдвэрлэлийн парк байгуулах төслийн хөгжүүлэлт, коммуникаци удирдлага

    Төслийг санаачлагч
    Монголын электрон техник үйлдвэрлэгчдийн холбоо

    Хамтран хэрэгжүүлэгч
    “Дүйнхэр Тэргүүн” ХХК, “ Монгол Косэн” ТББ,
    Японы улсын “Furnace” Co.,Ltd, Японы улсын “KSJ” Co.,Ltd

    Монгол улсын электроникийн үйлдвэрлэлд шилдэг технологи нэвтрүүлэн электрон төхөөрөмжийн үйлдвэрлэлийн парк байгуулах улмаар Монгол Улсад үйлдвэрлэсэн зэс ашиглан электроникийн үндсэн түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, экпсортод гаргах зорилготой энэхүү түүхэн их үйлсэд Монголын хөгжилд санаа зовдог бүхий л инженер техникийн ажилтанууд, эрдэмтэн судлаачид, сонирхон судлаачдыг хамтран ажиллахыг урьж байна.

    Mobile: 976- 99107320
    Phone: 976- 70129299
    Address: Sukhbaatar district, 11th khoroolol, J.Batmunkh street, Marco Polo center
    http://twitter.com/ODELteam
    http://facebook.com/ODELteam
    http://creativemongolia.com/odel/

    ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

    MONGOLIAN HI-TECH PARK | Монголын Үндэсний өндөр технологийн үйлдвэрлэлийн парк төсөл by CREATIVE MONGOLIA

  • МОНГОЛ МӨРӨӨДӨЛ | MONGOLIAN DREAM ҮНДЭСНИЙ ДАВАЛГАА

    Монгол хүн бүр үндэснийхээ туйлын давуу тал, онцлог, нөөц боломжоо танин мэдэж, өөрийн ур чадвар, авъяас билэгээ ухааран хөгжүүлж МӨРӨӨДӨЛ, ИТГЭЛ ҮНЭМШИЛийнхээ төлөө ХАМТдаа зүтгэцгээе.

    Бид Монгол хүн бүрт мөрөөдөл бэлэглэх үндэсний давалгаа орон даяар!!!

    1. Давалгаанд нэгдэж албан байгууллага, айл өрх бүрийг МОНГОЛЫН ДАЛБААгаа хүндэтгэлтэйгээр залахыг уриалж байна.

    2. “Монгол Мөрөөдөл” лекциийг орон даяар. Албан байгууллага, их дээд, дунд сургуулийн захиалгаар лекцийг зохион байгуулна.

    3. Монгол хүн бүр #МонголМөрөөдөл давалгаанд нэгдэж “1. Миний өөрийн мөрөөдөл юу вэ? 2. Монголчууд бидний хамтын мөрөөдөл юу вэ?” гэсэн 2 асуултанд хариулан видео бичлэг болон эх бичвэрээ facebook.com/MongolianDreamMN/ хуудасруу илгээхийг уриалж байна.

    4. Хамгийн сонирхолтой, олны талархалыг хүлээсэн мөрөөдөл, уриалга илгээсэн оролцогчдыг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр бэлэг барьж үндэсний үйлдвэрлэлээ дэмжин цааш давалгаална.

  • МОНГОЛ ҮЛГЭР- ШИЛДЭГ ҮЛГЭРҮҮД ЦУВРАЛ сургалтын арга зүй

     “МОНГОЛ ҮЛГЭР”

    1. 1. Үлгэрийн ач холбогдол
    2. 2. Үлгэрүүд
      1. 1. Монгол гэрийн домог | Орчлонг танин ухаан
      2. 2. Хүслийг биелүүлэгч Мөнх Амгалан хаан | Муу санаа бие отно
      3. 3. Удган модны үлгэр | Байгальтай харилцах ухаан
      4. 4. Өнчин хүү мангасыг дарсан үлгэр | Амьдралыг таних ухаан
      5. 5. Цэцэн бэрийн үлгэр | Эмэгтэй хүний ур ухаан
      6. 6. Уран бэрийн нүүдэл | Уран удмын алтан хэлхээ
        1. Монгол гэрийн домог- Орчлон ертөнцийг таних
        2. Хүслийг биелүүлэгч Мөнх Амгалан хаан- Эрдэм мэдлэг, муу санаат бие отно
        3. Удаган мод- Байгальтай харилцах ухаан, Шунал ихэдвэл шулам болно
        4. Мангасыг дарсан Баатар хүү | Амьдралын ухаан
        5. Уран бэрийн нүүдэл- Цэцэн ухаан
        6. Цэцэн бэрйин үлгэр | Ураг төрлийн алтан хэлхээ
        7. 3 эрдэм Шатар, лимбэ, бичиг үсэг | Эрдэм ухааны ач тус| Эдээр биеэ чимэхээс эрдмээр биеэ чим
        8. Бадарчин
        9. Уул усны домог
        10. Эцэг эхээ ачлах
        11. Амьтны үлгэр
        12. Эрийн 3 наадам
        13. Бирдэд Хаан болох хүслээ усаар арилжсан түүх, Өгөх авахын хууль
        14. Хаан өлсөж яваад идсэн амттай хоолоо хайгаад олдоггүй
        15. Ялаа 3 өдөр амьдардаг
      1. 1. МОНГОЛ ГЭРИЙН ДОМОГ

      Монголын дээд өвөг хээрээр гэр, хэцээр дэр хийж явсан өнө эртний үед юм гэнээ. Хөх цэнхэр дээвэртэй, хөрст ногоон дэвсгэртэй орчлон дэлхий хэмээх оосор бүчгүй нэгэн их гэрт хүн амьтан цөмөөрөө л эвтэй сайхан амьдарч байжээ. Тэгтэл юунаас болсныг бүү мэд, нэг л мэдэхэд хоорондоо муудалцан уралцаж, хүчтэй нь хүчгүйгээ барьж идэхэд хүрэв гэнэ. Амьтад мөр мөрөө хөөн салж, зарим нь газар нүхлэн шургаж, нэг хэсэг нь усны гүнд, нөгөө хэсэг нь модны оройд гэртэй болжээ. Газар харин хүссэн бүхнээ хийж чадах ухаан гэгчийг хүнд заяажээ. … Тэр цагт насан өндөр болтлоо ухаанаас ондоо өв хөрөнгө хураагаагүй нэгэн өвгөн байж гэнэ. Нэгэн өдөр долоон хүүдээ,

      “Их гэрийн үлгэрээр бага гэрийг барьж болно” гэхэд хөвгүүд нь бодоод бодоод учрыг үл ухав гэнэ.

      Өвгөн ханаран хүрээлсэн эргэн тойрны уулсыг дуурайлган бургасан хана хийв. Цасан шуурганд хаагддаг, цагийн сайханд нээгддэг өмнийн тооно, тал тал тийш урссан алтан цацрагнаас нь унь, уулын араас ургасан манан будангаас туурга, дээгүүр бүрхсэн зузаан үүлсээс дээвэр хийх санаа олжээ. Түшилдэн ханхайсан уул нуруудын араар сансрын хүрдэн салхи эрчлэн эргэж байгаа даа гэж бодуутаа хялгас томж бүслүүр хийв ээ.

      Тэгээд өвгөн долоон хүүтэйгээ ханаа дэлгэж, хаалгаа босгож тооноо өргөж, униа өлгөж, туургаа барьж, дээврээ тавьж, бүслүүрээ татаад бөмбөрцөг дэлхийн хэлбэртэй бөмбөгөр цагаан гэртэй болов гэнэ.

      Нарны гэрлийг наашлуулж татдаг, салхины хүчийг цаашлуулж хорьдог, нүүе гэвэл эвхээд ч ачдаг, бууя гэвэл дэлгээд барьдаг тийм таатай гэр хийсэн өвгөн буурал эцгийнхээ ухаанд хөвгүүд нь биширч аятай тавтай аж төрөх болжээ. Гэвч үлгэр үүгээр дууссангүй. Урт насалж удаан жаргасан өвгөн аав нь нэг өдөр хэвтэр орж, хөвгүүдээ тойруулан суулгаж,

      -Төрөх нэг өдөр байхад, төгсөх нэг өдөр бий. Ханан гэрээсээ аав нь хадан гэртээ буцах боллоо. Яаж аж төрөхийг гэр чинь заагаад өгнө. Гагцхүү бүслүүрээ л чангалж яваарай гээд насан өөд болжээ.

      Хөвгүүд нь урьдын адил мөн л учрыг ололгүй гайхаж хоцров. Тэгтэл нэг өдөр гэрийнх нь бүслүүр суларчээ. Бие биедээ найдсаар хэн нь ч чангалж таталгүй суутал гэр нь яйжийж унав гэнэ. Ах дүү долоо чамаас боллоо, танаас боллоо гэлцэн хэрэлдэж сүүлдээ бүр таарч тохирохоо больж тарж салахдаа хүрчээ. Эцгээс үлдсэн хөрөнгийг эн тэнцүү хувааж авахаар шийдээд хана, унь хаалга, тооно, дээвэр, туургаа салган үүрч харсан зүгтээ одоход отгон дүүд нь бүслүүрээс өөр юм үлдсэнгүй.
      Ууган хүү нэгэн газар хүрч хаалгаа босгон хэрүүл уруулгүй амар жимэр сууж байтал өдөржин хурц нар төөнөөд арай л шатаачихсангүй. Удаах хүү сараалжин ханаа дэлгээд унтаж хэвттэл гэнэт ширүүн бороо асгаж, аянга тасхийж эгээтэй л ниргэчихсэнгүй.

      Дараах хүү туургандаа хоргодон суутал уулын үер урсгаад явчихаж. Бас нэг нь дээвэр дороо амарч хэвттэл хуй салхи босч хуу татаад хаячихав гэнэ. Нөгөө нь толгой дээрээ тооноо өргөөд сууж байтал шөнө болж, араатан чоно тал талд нь архиралдаж золтой л хүү татчихсангүй.

      Униа боож овоохойлчихоод хоргодож суусан нэгийг нь хүйтэн жавар хойрч хөлдүүс болгох дөхөж гэнэ. Бүслүүрээс ондоо юм үлдээгүй болохоор отгон дүү нь бүр ч хэцүү байсан нь мэдээж. Тэгтэл нэг өдөр түүн дээр хана үүрсэн ах нь буцаад иржээ. Удаах ах нар нь удалгүй хаалга, тооно, унь, дээвэр, туургаа үүрсээр ар араасаа цувран айсуй. Тийнхүү долоон хүү өвгөн буурал эцгийнхээ гэрээс үгний учрыг сая л ухаарч түүнээс хойш үеийн үед сургаалтай өргөө цагаан гэрээ эвийн сүлд болгон дээдэлсээр амар сайхандаа жаргажээ.

      1. 2. ХҮСЛИЙГ БИЕЛҮҮЛЭГЧ МӨНХ АМГАЛАН ХААН

      Эрт дээр үед Мөнх Амгалан гэгч нэгэн хаан байжээ. Тэр хаан “Төр гүрэндээ гуйлгачин хүн, золбин нохой байлгахгүй. Хэн юу хүссэнийг заавал биелүүлнэ. Хэнд ч үгүй гэсэн ам гарахгүй” гэж тангарагласан юм байжээ.  Гэтэл зэргэлдээ хөрш нэгэн гүрэнд гурван муу санаат хүн байдаг байжээ. Тэр гурав даян дэлхийг муу санаагаараа чадна. Тэр битгий хэл хүн нэг бүрийг ч хорлож давна гэж бодож явцгаадаг байж. Тэгээд тэр гурав явж явж нэгэн өдөр нэг газар болзон уулзаж хэн яаж явснаа ярилцдаг гэнэ. Тэр нэгэн жилийн зуны цаг тэр гурав уулзжээ. Тэгэхэд  нэг нь,

      – Манай энэ урд гүрэнд Мөнх Амгалан хаан гэж их баян чинээлэг хаан байна. Тэр хаан юу ч хүссэн заавал биелүүлдэг. Үгүй гэж хэлдэггүй гэнэ. Гурвуул очиж тэр хааныг “Үгүй” гэж хэлүүлж нэг чадъя. Юуны тулд гурван муу санаат нэрийг авлаа. Харин яавал “Үгүй” гэж хэлүүлэх вэ? гэж гэнэ.

      – Үгүй гэж хэлүүлэх амархан. Хүн хийж бүтээх байтугай санаанд багтахгүй юм гуйя. Тэгэхэд “үгүй” гэж хэлэхгүй яадаг юм бэ? гэж нөгөө нь хэлж гэнэ.

      – За тэгвэл юу гуйх вэ? гэж гурав дахь муу санаат асуужээ. Би даян дэлхийг торгоор бүтээе түүнийг бүтээж гүйцэх торго өгнө үү? гэж гуйя. “Үгүй” гэдэг байгаадаа гэж нэг дэх муу санаат хэлжээ.

      – Тэгвэл би гадаад далай гэдэг том далай нааш цааш явахад замд саад болоод байна. Түүнийг гурилаар зуурч хатаая. Далайг дүүргэх гурил аль гэж гуйя гэж хоёр дахь нь хэлжээ. Гурав дахь муу санаат нь,

      – Сүмбэр уул гэж хад шороогоор бүрхэгдсэн өнгө царайгүй муухай уул байх юм. Түүнийг алтаар бүтээе. Тэрнийг бүрхэх алт өгнө үү гэж гуйя. Тэгэхэд бид гурав нэг нэг чаддаг байгаа даа гээд гурван муу санаат явж Мөнх Амгалан хаанд бараалхажээ.

      Бид гурав даян дэлхийд нэг юм бүтээн босгох гэж ирлээ гэхэд Мөнх Амгалан хаан учрыг айлдана уу? гэжээ.

      – Би даян дэлхийг торгоор бүтээе. Түүнийг бүтээж хүрэхүйц торго өгнө үү? гэж гуйж явна гэж нэг дэх нь хэлжээ. Нөгөөдөх нь,

      – Би гадаад далайг дүүргэх гурил өгнө үү? гэж гуйж явна гэжээ. Гурав дахь нь,

      – Би сүмбэр уулыг бүтээх алт өгнө үү? гэж гуйж явна гэжээ. Мөнх Амгалан хаан “Үгүй” гэж хэлж болохгүй, өгье гэхээр өгч болохгүй зүйл болохыг мэдээд жаахан гайхаж сууснаа,

      – За та гурав, хорин нэг хоноод ир дээ. Ихээхэн зүйл гуйж. Гэсэн ч яахав вэ? Би бүтээж өгье дээ гээд явуулчихжээ.

      Явуулчихсаныхаа дараа тэр гүрнийхээ бүх эрдэмтэн мэргэдийг цуглуулаад манай гүрнийг чадах гэж ийм гурван гуйлгачин ингэж ирлээ. Эдний гуйлт хийж бүтээх байтугай, санаанд багтамгүй зүйл байна. Ингэхээр би юу гэж хэлж буцаавал дээр бол гээд долоо хоног хэлэлцжээ. Гэтэл тэр хурлын дундаас ордонд ойрхон гэртэй нэг түшмэл хүн би хариад ирье гэж чөлөө аваад явжээ. Тэднийд урьд тарваганы нүхэн дээрээс найман жилийн өмнө олсон одоо найман настай нэгэн хүү байдаг байжээ. Тэр хүү аавыгаа ороод ирэхээр,

      – Аав аа та нойр хоолгүй өдий хоног юугаа хийгээд байдаг юм бэ? гэж асууж гэнэ. Эцэг нь,

      – Чи төрийн хэрэгт оролцох болоогүй гээд алгадчихсан чинь унагачихжэээ. Тэгээд гарах гэж байхад нь хүү уйлж байснаа больчихоод,

      – Аав аа “Харанхуйг эвдье гэвэл гэрэл багаддаггүй юм шүү, хадыг эвдье гэвэл багаж мууддаггүй юм шүү” би явлаа гээд явчихжээ. Замдаа түшмэл “Намайг төрийн хэрэгт орлоо гээд алгадчихаар далимдуулаад явлаа гэж байгаа юм биз дээ. Бас л сүрхий үг хэлж байна шүү. Өөрийгөө хэлж байгаа юм болов уу?” гэж эрэгцүүлэн бодсоор ордонд оржээ. Хурал дээр сууж байгаад нэг түшмэлд болсон явдлыг хэлж “Үгүй мөн сүрхий үгтэй хүүхэд шүү” гэж ярьж байтал эзэн хааны дуу гарч,

      – Долоо хоног хуралдлаа. Одоо долоо хоног тарья. Ингэхдээ бага бага гэлгүй, хөгшнийг хөгшин гэлгүй энэ хэргийг ярьж, тэдний хэлсэн зөвөлгөөнийг цуглуулъя. Хүн хүний ухаан янз бүр байдаг гэжээ. Тэгтэл нөгөө хүүхдийн тухай яриаг сонсож суусан түшмэл босч сая манай энэ түшмэл хариад ирэхэд түүний найман настай хүүхэд ингэж хэлсэн байна гээд болсон явдлыг ярьж гэнэ.

      Ингээд нөгөө хүүхэд дээр түшмэл очиж гурван санаа муутын гуйсан гуйлтыг хэлж гэнэ. Хүү хэлжээ,

      – Та нар бага юманд их санаа санаж их зовлон эдэлж байна. Тэр гурван муу санаатыг буцаахад амархан. Одоо аав очоод хааныг ганцаараа байхад нь ингэж хэл “Тэр гурван муу санаат хорин нэг хонохгүй, арван дөрөв хоноод ирнэ. Тэднийг ирэхэд ертөнцийн “гурван хэцүүг” олж ир гэж хэл. Энэ дэлхий дээр байгаа батлагдсан гурван хэмжүүрийг эхлээд авч ирэг. Даян дэлхийг торгоор бүтээе гэж хэн хэллээ? Хичнээн торго өгөх вэ? Хавтгай, дөрвөлжнөөрөө хичнээн чий* хэрэгтэй байна. Түүгээр чинь хэмжиж торго өгье гээд явуул.

      Сүмбэр уулыг хэн алтадъя гэлээ. Түүнд нь сүмбэр уулыг ёроолоос нь орой хүртэл буулгаад жигнээд ир. Хичнээн жин болж байна? Түүнийгээ мэдээд ир, тэгэхээр тэр хэмжээний чинь алыг өгье гээд явуулчих.

      Гадаад далайг дүүргэх гурил гуйсанд нь түүнийгээ хэмжээд ир гээ. Гадаад далай загастай жараахайтай, шавартай устайгаа хичнээн жин болох нь вэ? Хэмжээд ир. Тэгэхээр чинь тэр хэмжээний гурил өгье гээд явуулчих. Тэр гурав дахиад хэзээ ч эргэж ирэхгүй байх аа гэж хүү хэлжээ.

      Хаан ганцаараа байж байтал арван дөрөв хоноод нөгөө гурав чинь ирж гэнэ. Хаан та гурав ертөнцийн гурван хэцүүг олж ир гээд явуулчихжээ. Тэр гурав гурван хэмжүүр олоод ирж гэнэ. Тэгэхээр нь Хаан хүүгийн зааж өгснийг хэлээд явуулчихжээ. Үүнээс хойш одоо хүртэл гурван муу санаат уул, газар, далайг хэмжээд барахгүй байдаг гэнэ.

      Далайг яндан хэмжиж байгаа нь энэ гэж дээшээ нэг хараад доошоо нэг хараад байдаг шанаган хорхой болчихоод ажиллаж байгаа нь тэр гэнэ. Газар дэлхийг хэмжиж байгаа нь төөлүүр өт гэж хоёр үзүүр нь хоёр тийшээ тэлж явдаг шар өт болсон гэдэг. Тэр өт болоод хэмжиж яваа нь тэр гэнэ. Сүмбэр уулыг жигнэж байгаа нь дээшээ нэг гарч доошоо ойчиж явдаг нэг муу аалз байдаг. Тэр болоод жигнэж байгаа нь энэ ажээ.

      1. 3. УДГАН МОДНЫ ҮЛГЭР

      Эрт урьд цагт нэг удган модны хаяанд өвгөн эмгэн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нь өглөө, орой хоёр удган модыг тойрч улсын өргөсөн өргөлийг авч амь зуудаг байжээ. Нэг өдөр эмгэн нь,

      – Галд хийх цучил түлээгүй боллоо. Чи ууланд гарч түлээ авчир! гэж өвгөндөө хэлсэнд өвгөн сүхээ авч гараад “Тэр хол ууланд яаж явган хүрэх вэ? Ойроор нь удган модны гишүү мөчрийг цавчин авч хоногийн түлээ аргалъя” гэж бодоод удган мод хүрч сүхээ далайвал,

      – Өвгөн чи, сагсагар сайхан гишүү мөчрийг минь бүү цавч! Чамд хүссэн бүхнийг чинь өгье гэж мянган гишүү, буман навчаа сэрчигнүүлэн хүний хэлээр хэлсэнд өвгөн мэл гайхаж цэл хөхөрч гэнэ.

      – Удган ээж минь та юу ярина вэ? Эрүү өвдөг нийлсэн эмгэн бид хоёр өндөр ээж таныхаа өргөн сугыг түшиж өглөгийн эздээс танд барьсан өргөл барьцыг идэж амь зуудаг билээ. Одоо цучал ч түлээгүй гал алдахад хүрээд таны хатсан гишүү мөчрийг авч, гал залгах гэсэн юмаа, гэж өвгөн хэлсэнд удган модны хатсан гишүү мөчир гэнэт ногоорон гөлөглөж … навч нахиа навцас бавтас хийж,

      – Өвгөн чи гэртээ харь! Мөнх тэнгэрийн ивээлээр гэрт чинь гал залгах түлээ мундахгүй бий болно гэжээ.

      Өвгөн гэртээ ирвэл, гадаа нь уул овоо шиг түлээ овоорон байсанд нүд нь орой дээрээ гарч саяын үйл явдлыг эмгэндээ тоочин,

      – Удган мод хүссэн бүхнийг чинь өгье гэлээ гэж ярьсанд эмгэн,

      – Тэнгэр харах нь тэр. Бид зуны дэлгэр сайхан цагт хар цай ууж сууна шүү дээ. Чи саалийн ганц үнээ гуйж ирээч! гэсэнд өвгөн удган мод руу алхаж гэнээ. Тэр “Эмгэн үнээтэй бол сүүтэй цай ууна гэнэ. Тэр ч санадаг санаа. За би удган модноос юу гуйх вэ? Аа тийм, морь гуйя. Хэдий болтол гахай явган, нохой нүцгэн явах вэ?” гэж бодож гэнээ.

      Удган мод мянган мөчир, буман навчаа сэрчингүүлэн өвгөнийг угтаж,

      – За өвгөн чи ямар хэргээр ирэв? гэхэд өвгөн,

      – Эмгэнд минь саалын ганц үнээ хэрэгтэй гэнээ. Өндөр ээж минь эмгэнд саалийн ганц үнээ хайрла! Бас би хэдий болтол гахай явган, нохой нүцгэн явах вэ? Надад чөдрийн ганц морь хайрла! гэсэнд,

      – Өвгөн чи харь! Хүссэн бүхэн чинь мөнх тэнгэрийн ивээлээр сэтгэлчлэн бүтнэ гэж гэнэ. Өвгөн гэртээ ирвэл уяан дээр нь чонон чихтэй цолмон нүдтэй, хун цагаан морь дүүхэлзэж байна гэнэ. Бас эмгэн нь сэлмэн эвэртэй, газар шүргэсэн дэлэнтэй үнээ сааж сууна гэнэ. Өвгөн,

      – Сайхан морь оо, мөн сүүтэй үнээ еэ! гэж дуу алдсанд эмгэн,

      – Тэнгэр харах нь энэ ээ. Амандаа орсон өөхийг хэлээрээ түлхэж болохгүй гэдэг. Чи бушуухан удган модонд очиж араараа дүүрэн ай түмэн адуу, өврөөрөө дүүрэн үй түмэн тэмээ, хонхроор дүүрэн хой түмэн хонь, хадаар дүүрэн хай түмэн ямаа гуйгаад ир. Мал малын захтай болъё. Малтай бол баян, баян бол ноён гэж гэнэ. Өвгөн “Эмгэн тал дүүрэн таван хошуу малтай болох гэнэ. Малтай бол баян, баян бол ноён. Тэр ч санадаг л санаа. За би удган модноос юу гуйх вэ? Аа, тийм. Орд өргөө гуйя. Орд өргөөгүй ямар баян ноён байх вэ?” гэж бодож гэнэ.

      Удган мод мянган мөчрөө арвалзуулан буман навчаа шидлэн өвгөнийг угтаж,

      – За өвгөн чи, ямар хэргээр ирэв? гэвэл өвгөн,

      – Эмгэнд минь араар дүүрэн ай түмэн адуу, өврөөр дүүрэн үй түмэн тэмээ, хонхроор дүүрэн хой түмэн хонь, хадаар дүүрэн хай түмэн ямаа хэрэгтэй гэнэ. Малтай бол баян, баян бол ноён! Эмгэнд минь тал дүүрэн таван хошуу мал хайрла. Бас орд өргөөгүй ямар баян ноён байх вэ? Өвгөн надаа орд өргөө хайрла! гэвэл удган мод,

      – Өвгөн чих харь! Хүссэн болгон чинь сэтгэлчлэн бүтнэ гэж гэнэ.

      Өвгөн гэртээ ирвэл оосор бүчгүй орд цагаан өргөө сүндэрлэж байна гэнэ. Бас тал дүүрэн таван хошуу мал налайж байна гэнэ. Өвгөн,

      – Сайхан өргөө вэ? Мөн их мал аа! хэмээн дуу алдсанд эмгэн,

      – Тэнгэр харах нь энэ ээ! Энэ олон малыг чинь харахад хөгшин бие минь хөшиж, эмгэн бие минь эцнэ шүү дээ. Чи бушуухан удган модонд очиж “Эмгэнд минь арван найман насыг нь буцааж өгөөч!” гэж гуйгаад ир гэж гэнэ.

      Өвгөн “Эмгэн минь ахиад арван найман настай болох гэнэ. Тэр ч санадаг л санаа. Үгүй тэр залуу болчихвол намайг хөгшин гэж голно. Аа тийм, би бас удган модонд хэлж арван наймтай залуу болъё” гэж бодож гэнэ.

      Удган мод зуун гишүүгээ тачигнуулан, мянган мөчрөө шидлэн өвгөнийг угтаж,

      – За өвгөн ямар хэргээр ирэв? гэвэл өвгөн,

      – Талаар дүүрэн таван хошуу малаа харахдаа эхнэрийн минь хөгшин бие нь хөшиж, эмгэн бие нь эцэх гэнэ. Түүнийг ахиад арван найман настай болгож хайрла! Бас намайг арван найман настай болгож хайрла! гэсэнд удган мод,

      – Өвгөн чи харь! Хүссэн чинь сэтгэлчлэн бүтнэ, гэлээ.

      – Өвгөн гэртээ ирвэл оосор бүчгүй орд цагаан өргөөнийхөө үүдэнд туурга нэвт туяатай, тунж ягаан хацартай хүүхэн зогсож байна гэнэ. Гэтэл өвгөний нугас ус нь тарчигнаж, нуруун бие нь тэнийж, гар хөл нь хөнгөрч ганган эр болоход,

      – Залуу болох сайхан аа! гэж баясан хэлбэл эмгэн,

      – Тэнгэр харах нь энэ ээ! Залуу ч боллоо, малтай ч боллоо. Мал мал гэх нэг шуурганд барагдана. Алт, эрдэнэгүй ямар баян ноён байх вэ? Чи удган модонд очиж алт эрдэнэ гуйгаад ир гэж гэнэ. Өвгөн “Нээрээ алт эрдэнэгүй ямар баян байх вэ дээ? Тэр ч  санадаг л санаа. Удган модноос алт эрдэнэ гуйна. Тэгээд өөртөө юу гуйх вэ? Хүссэн бүхнийг бүтээдэг, морин толгойтой молор эрдэнэ гуйя” гэж бодож гэнэ.

      Удган мод нааш цааш савлан зуун гишүүгээ шидлэн өвгөнийг угтаж,

      – За өвгөн чи ямар хэргээр ирэв? гэвэл,

      – Эмгэн бид хоёр залуу ч боллоо, малтай ч боллоо. Мал мал гэхэд нэг шуурганд барагдана. Алт эрдэнэгүй ямар баян байх вэ? Удган ээж минь, эмгэнд алт эрдэнэ хайрла. Бас надад хүссэн болгоныг бүтээдэг морин толгойтой молор эрдэнэ хайрла! гэсэнд удган мод,

      – Өвгөн чи харь! Хүссэн болгон чинь сэтгэлчлэн бүтнэ гэж гэнэ. Өвгөн гэртээ ирвэл эмгэн нь алт эрдэнээ тоолж барахгүй дэнсээр дэнсэлж байна гэнэ. Дэргэд нь морин толгойтой молор эрдэнэ хэвтэнэ гэнэ. Өвгөн,

      – Ямар их алт вэ? гэж дуу алдсанд эмгэн,

      – Улс амьтан мэдвэл алт эрдэнийн минь хулгайлж дээрэмдэж авна. Чи бушуухан удган модонд очиж үзсэн хүн үнхэлцэгээ дэлбэртэл айх, харсан хүн халуун цөсөө хагартал айх тийм дүрээр бид хоёрыг дүрлүүлж өгөөч гэж гуй! гэв. Өвгөн “Энэ ч бас санадаг л  санаа” гэж бодож гэнэ.

      Удган мод гозгор хар гозууль болоод газар савлан яхир шахир дуу гарган өвгөнийг угтаж,

      – Өвгөн чи ямар хэргээр ирэв? гэж асуужээ.

      – Алт эрдэнэ ихтэй боллоо. Улс амьтан мэдвэл хулгайлж дээрэмдэж авна. Тиймээс бид хоёрыг үзсэн хүний үнхэлцэг дэлбэрэх харсан хүний халуун цус хагармаар дүртэй болгож хайрлаач! гэж гуйсанд,

      – Өвгөн чи харь! Хүссэн хэрэг чинь сэтгэлчлэн бүтнэ гэжээ. Өвгөн гэртээ ирвэл эхнэр нь аврага том могой болоод алт эрдэнэ дээрээ цагираглан исгэрч хэвтэнэ гэнэ. Өвгөн сандарч,

      – Могой! гэж уулга алдтал өөрөө бас могой болчихож гэнэ ээ.

      1. 4. ӨНЧИН ХҮҮ МАНГАСЫГ ДАРСАН НЬ

      Эрт урьд цагт нэгэн өнчин хүү амьдран суудаг байжээ. Өнчин хүүгийн суугуул нутагт нэгэн айхавтар мангас бий болж хүн зоны ундны эх үүсвэр болсон худгийг нь эзэмшээд суув гэнэ. Хошуу нутгийн зон олон уух усгүйдэж мал сүрэг нь харангадаж, хүүхэд хөгшид ядарч туйлдан бурханы оронд хальж эхэлжээ. Хошуу ноён мангасыг дарж хошуу нутгаа аварсан хүнд хошууныхаа бүх баялагыг өгнө гэж зар тараасан тул олон баатар эрс мангасыг дарахаар явсан боловч нэгэн ч эргэж ирсэнгүй ээ. Хошуу ноён “Энэ ёроор бүх ард иргэд минь харангадаад үхчихвэл би гэдэг хүн хэнийхээ ноён болж суух билээ” гэж сэтгээд Мангасыг дарсан хүнд Хошуу ноёныхоо суудлыг өгч, хошууны бүх эд баялагыг эзэмшүүлнэ хэмээн дахин зар тараав гэнэ.

      Өнчин хүү айл хотоор хэсэж аяга тараг олж уугаад гэлдэрч явтал ноёны зарчин таарав гэнэ. Зарыг сонссон хүү “Би ер нь тэр Мангас гэгчтэй нь тулалдаад үзвэл яадаг бол. Амиа алдвал миний хойноос харамсах хүн үгүй. Аз таараад мангасыг дарвал хошуу ноён болох хувь хүлээж байдаг. Ямар ч байсан үзээд алддаг хэрэг ээ. Нэг сайн цадаж аваад үхсэн ч гомдолгүй” гэж сэтгээд хошуу ноёныд очиж мангастай тулалдах болсноо айлтгажээ. Хавийн амьтан хүүг баалах нь баалж, өхөөрдөх нь өхөөрдөж, өрөвдөх нь өрөвдөж, ноёны айлдсанаар хүүг гэдэс гартал хооллож гэр дүүрэн амраажээ.

      Маргааш өглөө нь хүү мангасын эзэн суусан худагруу сэтгэл шулуудан алхажээ. Худаг тэгнэн хэвтэж байсан мангас хүүг хармагц улайран дайрлаа. Урьд өмнө нь ийм аймшигт амьтан харж байгаагүй бяцхан хүү тулалдах ч сэхээгүйгээр ухаан жолоогүй зугтаж гарав. Араас нь мангас архиран хүрхэрэн хөөв. Хүү ухаан жолоогүй зугтаж яваад хулганы нүхэнд бүдрээд ойччихов. Хүү “Ингээд тараг уудаг ходоод ч үгүй болж өөрөө мангасын хоол болж дээ” гэж харуусах агшинд гартаа таарсан чулууг аваад эцсийн найдвар гэж дотроо шившээд арагш шидэв гэнэ. Шидмэгц цааш сэхээрэн гүйтэл хөөж байсан мангасын хөлийн чимээ үл сонсдовой. Хүү гайхаад эргэн харвал мангас шидсэн чулуунд оногдон үрэдхийн унасан байв. Хачин юм даа, тийм аймшигт мангасын амь ийм хэврэгхэн байх гэж гайхахын сацуу мангасыг би дарсан юм чинь хошуу ноёны суудалд залрана гэсэн бодол харван орж магнай тэнийн баярлаж хошуу нутгийн зүг баярт мэдээгээ дуулгахаар түргэвчлэн алхах гэтэл нүдний үзүүрт нүд булаам гялбаа үзэгдмэгц нягтлан ажвал үхэдхийн унасан мангасын цаахан талд мангасын орд өргөө алт эрдэнэсийн өнгөөр туяаран гялбаж, мал хуй нь зах нь харагдахгүй бэлчээрлэн байна гэнэ.

      Хүү “энд ийм их баялаг байхад би хошуу ноёны эрх ямбаар яах ч билээ” хэмээн сэтгэл нь хувирч мангасын орд өргөө рүү яаравчлан алхав гэнэ. Мангасын өргөө рүү орвол таван тансаг амттан ширээ дүүрэн дэлгээстэй. Харсан хүн хүртэхгүй байхын аргагүй зоог, умдаан дүүрэн байна. Хүү захаас аван идэж эхлэв гэнэ. Идэж эхэлмэгц хүүгийн хумс уртсаж гарт нь үс ургаж эхлэв. Хүү өөртөө үс ургаж байгаад эхлээд гайхсан боловч хорхойсон идэх тусам үзэшгүй муухайгаар хувирч байгаагаа сэрэмжлэх сэхээгүй болж улам бүр шунахайран идэж байлаа. Хүү төд удалгүй өөрийнхөө дарсан араатантай адилхан аймшигт Мангас болон хувирвай.

      Урьд нь мангасыг дарахаар явсан бүх баатрууд мангасыг дарсан боловч бүгд мангасын эд хөрөнгөд шунахайран тэндээ мангас болон үлдсэн юмсанжээ.

      1. 5. ЦЭЦЭН БЭРИЙН ҮЛГЭР

      Урьд тэнэг хүүтэй нэг хаан байжээ. Мөн тэр улсад цэцэн охинтой нэгэн хөгшин байж. Тэр хүүхнийг мунхаг тайждаа авч өгье гэж хаан бодоод өвгөнийг дуудаж ирүүлэн,

      – Өвгөн чи маргааш үнсэн чөдөр зангидаад өдөр ч биш, шөнө ч биш цагаар, замтай ч биш, замгүй ч биш газраар, хувцастай ч биш хувцасгүй ч биш явж ирээд, гэрт ч биш гадаа ч биш газраас над өгөөрэй. Осолдвол толгойг чинь авна шүү! гэж зарлиг буулгажээ….
      Өвгөн хэрхэх учраа олохгүй их л айж, “Яана ийнэ” гэж гайхаш тасран харьсанд охин нь,
      – Тэр юухан байх вэ?! Аав санаа зоволтгүй гээд арга зааж өгчээ.
      Маргааш өглөө нь өвгөн охины заасан ёсоор хааныд очоод,
      – Хаантан минь ээ, зарлиг ёсоор үнсэн чөдөр зангидаж авчрав. Авч соёрхоно уу? гэж хашгирсанд хаан,
      – Чи хаана байна? гэж асуухад өвгөн,
      – Би гэрт ч биш, гадаа ч биш, хана туурга хоёрын тань завсар байна гэв.
      – Чи хэзээ ирэв? гэсэнд өвгөн,
      – Өдөр ч биш, шөнө ч биш, үүрээр ирлээ гэж.
      – Хаагуур явж ирэв? гэсэнд,
      – Би замтай газраар ч биш, замгүй газраар ч биш, замын далангаар явж ирэв гэж.
      – Юу амсөж ирэв? гэхэд,
      – Хувцастай ч биш, хувцасгүй ч биш, торон нөмрөгтэй ирлээ гэв.
      – Үнсэн чөдөр яаж зангидав гэсэнд! өвгөн,
      – Өлөн өвсөөр чөдөр зангидаад хавтгай чулуун дээр тавьж гал оруулаад үнсэн чөдөр зангидахыг ч зангидлаа. Хаан гуай соёрхвол авч морио чөдөрлө дөө гэсэнд хаан,
      – За хөгшин! Маргааш танайд очно. Чи надад эр үхрийн сүүгээр элгэн тараг бүрээд тавь. Осолдвол толгойгүй гэж мэд! гэжээ.

      Өвгөн “Манай хаан болохоо байжээ. Одоо яана ийнэ билээ?” гэж цөхрөн, охиндоо очиж хааны зарлигийг хэлбэл охин нь,
      – Тэр гайгүй. Аав та санаа бүү зов. Би аргалъя гэж гэнэ.
      Маргааш охин аавыгаа араг түшүүлэн нөмгөн суулгаж, хаяа хатавчаа манаж бөглөөд байж байтал хаан ирж “Нохой хорь!” гэсэнд хүүхэн тооноороо багана гаргаад гарч ирэн,
      – Манайд морилж болдоггүй! гэв.
      – Танайх хүн орж болдоггүй яасан юм бэ? гэж хааныг асуухад,
      – Манай аав нярайлсан гэжээ.
      – Эр хүнээс хүүхэд гардаг юм уу? гэсэнд,
      – Эр үхрээс сүү гардаг юм уу? гэж хүүхэн асуув. Хаан үг дуугүй эргээд явжээ. Хаан “Яасан цэцэн хүүхэн бэ? гэж мунхаг тайж хүүдээ авч өгөв.
      Ингээд хаан хэдэн сарын дараа хүүгээ цэцэн хүүхэн аваад ухаан орж байгаа болов уу гэж бодоод дуудан хэлэв,
      – За хүү минь хаан аавдаа хойно урдаа хоёр толгойтой морийг тохож өг гэжээ.
      – За гэж гараад хойно урдаас нь хоёр морийг зөрүүлж баглаад олом, жирэм тасчиж бүр ядав.
      – Манай аав намайг хойно урдаа хоёр толгойтой морь тохож өг гэв. Би тохоод ядчихав гэж авгайдаа хэлжээ.
      – Та боос гүү тохоод уячих гэж хэлэв. Хэлсэн ёсоор уяжээ. Хаан үүнийг нь хараад таалан дахин хэлэв,
      – Аавдаа модон хайсанд(тогоо) мах чанаж өг гэжээ. Хөвгүүн за гэж гараад хамаг хотгор модон сав бүгдийг түймэрдээд тун ядав.
      – Намайг модон хайсанд мах чанаж өгөөч гэхэд ядчихав гэв. Тэгэхлээр авгай нь,
      – Яргай шоронд мах шарж болгоод авч ороод барьж орхигтун! гэжээ. Тэр ёсоор үйлджээ. Эцэст нь хаан, мөсөн хүн хийлгэж тавьчихаад,
      – За хөвгүүн тэр мөсөн хүнээс үг сураад ир гэжээ. Мунхаг тайж очиж суугаад дуу гаргаж ядав. Хэмх цохиж балбачихаад эхнэртээ хэлэв,
      – Мөсөн хүнээс намайг үг сурч ир гэлээ. Сурч ядчихаад балбачихав гэж хэлэв. Эхнэр нь,
      – Уул миний бие усан билээ. Мөн бие мөсөн билээ. Зудтай гурван сард байдаг билээ. Зуны зургаан сард харьдаг билээ гэж мэдүүлчих гэжээ. Тайж тэгж мэдүүлчихэв.
      Хаан “Аа миний хөвгүүн цэцэн авгай аваад сайн ухаан оржээ. Миний хүү өдий чигтэй болсон тул хаан сууринд сууж, хамаг түмнийг захирч чадах болжээ.” гэж бодоод сэтгэл амар ан гөрөө хөөж яваад харь улсын нутагт мэдэлгүй ороод баригдаж гэнэ. Тэр улсын хаан манай хааны улсыг дагуулахаар хоёр элч илгээхээр шийджээ. Хаан хэлэв,
      – Манай хошуу хартай, хэцүү хошуу юмаа. Хоёрхон хүнд намайг ийм байна гэж очтол дагаж өгөхгүй болох, би та нарт сайн байна гэж нэг бичиг хийж өгье. Тэгвэл болно гээд нэгэн бичиг хийж өгөв.
      – “Би дээрээ хөх торгон дээвэртэй, доороо ногоон торгон олбогтой, ардаа арван хүн түшлэгтэй байна. Үргэлжийн хоёр хөхүүр сүүтэй өдрийн мянган түмэн хонин хүнстэй байна. Их жаргалыг эдэлж байна. Эвэртэй малаа өмнөө туугтүн, эвэргүй малаа ардаа туугаад ирэгтүн. Эргүү улаан бяруугаа нутагт нь хаяж орхигтун. Хар туулайгаа сахигтун! Цагаан туулайгаа эвхэгтүн. Манай нутгийн савдаг болох хоёр улиас бий. Нэгийг нь нутгийн голд цавчиж унагагтүн. Тэр хоёр улиасыг эс унагавал манай нутгийн савдаг нэхнэ. Миний байх нутаг хүртэл түүний нэгээр түлш хийж ирцгээ гэжээ. Миний хөвгүүний хөл доор нэг торгон хар хуурай бий. Түүнийг миний бэр мэднэ. Тэр торгон хар хуурайг авахуулаад хуурайдуулж, авдар савыг нь задалж үзэгтүн гэжээ.”

      Тэр хоёр элч хүрч очоод бичгийг хүн амьтанд үзүүлэв. Олон амьтан үзээд “Нүүнэ манай хаан сайхан жаргаж байна” гэжээ. Тэгэхэд бэр гадаа байж байгаад тэр бичгийг надад аваад өгөөч гэжээ. Аниргүй авахуулан үзээд,
      – Та минь! хаан аав жаргалтай байна, нүүнэ гэж хэлэлцэнэ та. Над болбол хаан аав жаргалтай биш, зүдүүртэй байна. Дээрээ хөх торгон дээвэртэй гэсэн нь тэнгэрийг хэлжээ. Дороо ногоон торгон олбогтой гэсэн нь газрыг хэлж. Ардаа арван хүн түшлэгтэй гэсэн нь мутрыг нь ард нь хүлжээ. Үргэлжийн хоёр хөхүүр сүүтэй гэсэн нь хоёр мэлмийн нулимс байна. Өдрийн өдий төдий хонин шүүстэй гэсэн нь бөөсөндөө баригджээ.
      Эвэртэй малаа урдаа туугтүн гэсэн нь жад сэлэмтэй нь өмнөө гарагтүн гэжээ. Эвэргүй малаа ардаа туугтүн гэсэн нь жад сэлэмгүй нь ард нь явагтүн гэжээ. Эргүү улаан бяруу бий түүнийг нугагтаа хаягтүн гэсэн нь энэ тайжийг хэлжээ. Хар туулайг сахигтүн гэсэн нь шөнө явагтун гэжээ. Цагаан туулайг эвхэгтүн гэсэн нь өдөр бүгэгтүн гэжээ.

      Манай нутгийн савдаг хоёр улиас гэсэн нь энэ хоёр хүн болно. Нэгийг нь цавчиж унагаагаад нөгөөгөөр нь түлш хийж ирэгтүн гэсэн нь (нэгийг алаад) нэгээр нь газарчлуулж ирэгтүн гэжээ гэв.
      Олон улс за гээд өнөө хоёрыг барьж нэгийг нь цавчиж алаад нэгээр нь газарч хийж яваад шөнө очиж, баригдаж байсан хаан ааваа хулгайлан тайлж аваад цаадах дайсан амьтныг хядаж орхиод аавыгаа гаргахын далимаар тэр гүрнийг эзлээд хаан суун жаргав.
      Хойно нэгэн цагт цэцэн мэргэн хаан өвгөрч хаан ширээ төрийн хэргийг хүүдээ шилжүүлэх гэтэл хүү нь тэнэг тулд сэтгэл төвдөхгүй арга тасраад хэдий бүсгүй хүн төрийн эрх барих ёсгүй боловч үнэхээр цэцэн бол төрийн эрхийг бэрдээ шилжүүлж хүүгээ төр түшүүлэх санал төрж, бэрийнхээ үнэхээр цэцэн эсэхийг шалгахаар шийдэж гэнэ.
      Тэгээд бэрээ дуудаж ирүүлээд “араг, савар, адуу, хомоол, хонь, хуц, чоно, гол, мод, идэх” гэсэн арван үг хэлэхийг цээрлүүлж эдгээр үгийг хэлбэл толгойг авна гэж зарлиг буулган араг үүрүүлж, савар бариулаад адууны хомоол түүлгэж, хонинд явуулсан юм байжээ. Тэгтэл хуцыг нь чоно барьж, гол гатлуулаад модны ёроолд идчихсэн байжээ.
      Цэцэн бэр үүнийг хаандаа айлтгах гэтэл өнөөх цээртэй арван үгийг хэлж толгойгоо авахуулахад хүрэх тул арга олж айлтгасан нь,
      – Би үдмэлийг үүрээд, матмалыг бариад, гүймлийн гээмлийг түүж явсан чинь майлдгийн ахлай данхлайг урсгалыг гатлуулаад, ургамлын дэргэд ульмар жамиж орхижээ гэсэнд хаан ихэд баясан бэрийн үнэхээр гайхалтай цэцнийг мэдэж хаан ширээндээ суулгаж амар сайхан жаргажээ.

      1. 6. УРАН БЭРИЙН НҮҮДЭЛ

      Эртээ урьдын цагт урагшгүй хаантай нэгэн улс байжээ. Мөн тэр улсад шатар тоглохдоо хэнд ч хожигддоггүй нэгэн мангас байдаг байж. Тэр мангас хаантай сар бүр тус улсын нэг хүнтэй шатар тоглох тохироог хүчээр тулган хийсэн юм гэнэ. Тохироо ёсоор хожсон нь… хожигдсонийхоо толгойг авах учиртай юм байж. Олон жилийн турш ийнхүү тоглоход мангасыг хожих хүн гараагүй аж. Улсын хүн ам ч ихэд хорогдож. Ингэсээр нэгэн өдөр шатар тоглох ээлж Арилдий өвгөнд тохиожээ. Арилдий өвгөн ажилсаг, уран, цэцэн нь дэндсэн нэг бэртэй юм гэнэ.

        Мангас ч ирж сэлмээ гарган хажуудаа тавин тоглож эхэлж гэнэ. Өвгөн цагаанаар тоглож гэнэ. Хэдэн нүүдлийн дараа Арилдий өвгөн мад болох буюу бүх юмаа алдах байдалд орж гэнэ. Үүнийг ажигласан бэр нь,

            – Агаар тэнгэр муу, салхи шуурга болох гэж байхад аав та ажиг ч үгүй тоглож наадаад байвал би уяатай морийг чинь сул тавьж хөөгөөд, хасаг тэргийг чинь хэмхчиж түлээд, харагч ингэндээ хоёр хүүхдээ тэгнээд явчихна шүү гээд хаалга саван гарч одож.Энэ үгийг сонссон Арилдий өвгөн бэрийнхээ цэцэн ухаантайг мэдэх тул энэ лав нэг утга бий гэж бодож үзвэл мориороо бэрсийн хөлийг хааж сул өгөөд, дараа нь тэргээрээ сул шалж идүүлээд, тэмээний дугийг нээвэл түүний хэлсэн үгийн утгатай нийлж тэмээнд хоёр хүүхэд тэгнэсэнтэй адилхан маягтай мад болохоор байжээ. Өвгөн бэрийн хэлсэнээр нүүн мангасыг хожиж толгойг нь авч гэнэ. Ийнхүү ухаант бэрийн ачаар Арилдий өвгөн амь хэлтрээд зогсохгүй хаант улсын амьтан хүн айх аюулгүй амар тайван амьдрах болжээ.

    3. 3. Үлгэрийн тайлбар
    4. 4. Үлгэрийн Мандал зураг
    5. 5. Үлгэр Мандалаг хэрхэн ашиглах заавар
  • 50Т ХҮРД АНГЛИ ХЭЛ СУРАХ ШИНЭ АРГАЗҮЙ СУРГАЛТ | БҮХ НИЙТИЙГ АНГЛИ ХЭЛЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

    • АНГЛИ ХЭЛНИЙ ДҮРМИЙГ 5 ХОНОГТ
    • ҮЙЛ ҮГИЙН ХУВИРАЛЫГ КОДЧИЛЖ ХЯЛБАРЧИЛСАН
    • НИЙТЛЭГ ХЭРЭГЛЭГДДЭГ 20 ЦАГ ДЭЭР ХУВИРГАЖ СУРАХ

      Англи хэлийг олон жил үзээд, олон зуун үг цээжилсэн ч үйл үгийн олон цагийн хувиралд толгой эргэж холбож ярьж чадахгүй, эсвэл нийтлэг хэрэглэдэггүй олон дүрэмдээ төөрч англи хэлний учрыг ойлгоогүй л явна уу?

     Тэгвэл монгол хүний сэтгэхүйн онцлогт тохируулан англи хэлний үйл үгийн цагуудыг кодолж актив, пассивын бүх хувилбарыг 1 хүснэгтэнд багтаасан 50-ТЫН ХҮРД аргачлалыг томъёолон, хялбарчилсан аргазүйг 10 гаруй жилийн туршид боловсруулсан Ц.Майдар http://creativemongolia.com/maidar/ багшийн сургалтанд уръя. Сургалтаар 50-тын хүрд аргачлалын 3-р түвшинд суралцаж, өгүүлбэрийг 20 цаг дээр хувиргаж, цагийн ялгааг ойлгож, 1000 өгүүлбэрийг бүтээх 1 аргачлалд суралцаж, 10 хоногт ярьж сурна.
    Англи хэлний нийт 25 актив, 25 пассив цагаас эхний 20-г сурахад англи хэлээр чөлөөтэй харилцаж, Mongol Messenger сонинг ойлгох түвшинд очно, үлдсэн 30-аар нь гэрээ хэлэлцээр, шинжлэх ухаан, эдийн засгийн ойлголтын нарийн ширийнийг тодруулж бичихэд хэрэглэдэг тул Англичууд өөрсдөө өдөр тутмын харилцаандаа хэрэглэдэггүй.

     ОРОЛЦОГЧ ТАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

    •  Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
    • Англи хэлний үйл үгийн цагуудыг ойлгож хэрэглэх хүсэлтэй
    • Сурсан аргачлалаараа өдөр бүр 1- 2 цаг давтах боломжтой.
    • Сургалтын аргазүйг эзэмшиж цаашид сургагч багш болох залуустай хамтран ажиллана.

     Сургалтын төлбөр: 165,000₮ (Сургалтын гарын авлага багтсан), 16 цаг сургалт +  Speak.mn-д сурсанаа шалгаж, тестлэх 1 сарын эрх, онлайн зөвлөгөө 3 сар.

    А. ДҮРМИЙН СУРАХ БИЧИГ

    “50-тын хүрд” нэртэй сурах бичгийг 2006-2015 оны хооронд 5 удаа шинэчлэн хэвлэсэн бөгөөд эдүгээ энэхүү номоор хичээл заахад хүмүүс 10 хоногийн дотор шууд л яриад, бичээд эхэлж байгаа. Үүний учир шалтгаан нь дараахи зүйлд оршино:

    • Англи хэлний 16 актив, 10 пассив хувилбар нь монголынхтой нийлэхэд нийт 50 болох юм
    • Актив, пассивын бүх хувилбарыг нэгтгээд ердөө 2 хуснэгтэд багтаагаад багцалчихсан
    • Тиймээс, актив пассивын бүх хувилбарыг тус бүрийг нь ганц л том хүснэгтнээс бүгдийг нэг дор харьцуулж үзэх боломж бүрдлээ.
    • Өөрөөр хэлвэл, аль хувилбар алинтай нь адил, эсвэл юугаараа өөр вэ гэдгийг харьцуулан харж нягтлан хэлэлцэж болно.
    • Түүнчлэн, нэг хүснэгтэд 2 хэлний дүрэм мөр зэрэгцэн цугтаа орж байрлав.
    • Үүний үр дүнд, хэрэв монголын 1 өгүүлбэрийг 50 хувиргаж сурах аваас тэдгээрийн англи вариант нь хүснэгтээс шууд бондгос гээд малилзаад л гараад ирнэ.
    • Тиймд, өөрийн сайн мэдэх монгол хэлнийхээ олон хувилбарыг ойлгож авах юм бол английг нааш нь цааш нь чөлөөтэй гэгчийн хөдөлгөдөг болой.
    • Иймийн учир, 5 жилийн турш дунд сургуульд чихдүүлээд, дараа нь ахиад 5 жил дээд сургуульд нухлуулсан хэрнээ 2 өгүүлбэр холбож чадахгүй гэлдэрч явсан нөхдүүд ердөө 10 хоногт дуржигнатал ярьж хөөрөлдөөд эхлэх нь тэр.
    • Ярианы сурах бичиг нь 10 бүлэгт багтсан 100 сэдэвтэй. Үүнд өөрийгөө танилцуулах хийгээд спорт, эрүүл мэнд, унаа тээвэр, аялал жуулчлал, урлаг, хөдөө ахуй гээд улс төрөөс бусад бараг бүх чиглэл орсон байгаа.
    • Тухайн сэдвийн хамгийн чухал 20 үгийг сонгон авч түүгээр 10 асуулт, 10 хариулт бэлтгэсэн.
    • Ингэснээр, 100 сэдвийг үзэж дуусгахад 1000 асуулт, 1000 хариулт буюу нийт 2000 өгүүлбэр мэддэг болно.
    • Хүмүүс зөндөө их үг мэдсэн хэрнээ холбож чадахгүй явдаг. Тэгвэл, лам нар судрыг яаж бүхлээр нь цээжлэдэг билээ, яг тэр зарчмаар – өгүүлбэрийг энд бүтнээр нь тогтооно.
    • Үүний тулд, сэдэв бүр өөрийн хүүхэлдэйн кинотой.
    • Кино нь 1 мин. 40 секунд гарна.
    • Суралцагсад энэ хугацаанд киногоо үзээд, дараа нь монгол орчуулгыг барьж суугаад бие биентэйгээ ээлжлэн ярих бөгөөд 5-6 удаа киног үзээд ярилцсан байхад өгүүлбэр цээжинд үлдсэн байна.
    • 30 минутын дараа ширээний ард сууж монгол өгүүлбэрийг англи болгож орчуулаад худсыг багшид хураалгана.
    • Өдөр бүр ийм маягаар шалгалт өгөөд явахад улирлын эцэст ердөө нийлбэрээр нь дүнг гаргачихна.
    • Өдөр болгон шалгалттай байх үед хүмүүс маш их идэвхтэй болоод ирдэг.
    • Нэг өгүүлбэр 5 үгтэй гэж үзвэл, 20 өгүүлбэрт – давхардсан тоогоор 100 үг бий.
    • Хичээлийн 45 минутад 20 өгүүлбэр бүхий 100 үгийг баттайяа тогтоож чадна гэдэг нь хувь хүндээ бол рекорд амжилт эвдэхтэй адил буюу. Учир нь, 2 жил өнгөрсөн ч 20 өгүүлбэр цээжлэхгүй яваад байгаа шүү дээ, эдүгээ хүмүүс.
    • Тив дэлхийн тэмцээнээс алт, мөнгөн медалийг нь бөөндөн авч буй манай Оюун ухааны академийханд үзүүлэхэд, “та нар өгүүлбэр цээжлэх шинэ арга зохиочихжээ” гэж байсан.
    • Өдөрт 20 өгүүлбэр цээжлээд эхлэхэд 5 хоноход – 100 өгүүлбэртэй болно. Үүнд хэмжээлэшгүй их урам орох бөгөөд цаашид суралцах оргилуун хүсэл бадарч идэвхи чармайлт буцлам дээшилнэ.
    • Уул аргачлалын бас нэг онцлог нь гэвэл – жинхэнээсээсурагч төвтэй” сургалт юм. Нэг багш 30 хүүхэдтэй харьцах биш, харин сурагч оюутнууд хоорондоо ярилцаад, бие биендээ шаардлага тавиад эхэлнэ. Багшийн үүрэг бол – идэвхжүүлэх, чиглүүлэх, зохицуулахад оршино.

    Б. ХАРИЛЦАН ЯРИАНЫ СУРАХ БИЧИГ

    • Ярианы сурах бичиг нь 10 бүлэгт багтсан 100 сэдэвтэй. Үүнд өөрийгөө танилцуулах хийгээд спорт, эрүүл мэнд, унаа тээвэр, аялал жуулчлал, урлаг, хөдөө ахуй гээд улс төрөөс бусад бараг бүх чиглэл орсон байгаа.
    • Тухайн сэдвийн хамгийн чухал 20 үгийг сонгон авч түүгээр 10 асуулт, 10 хариулт бэлтгэсэн.
    • Ингэснээр, 100 сэдвийг үзэж дуусгахад 1000 асуулт, 1000 хариулт буюу нийт 2000 өгүүлбэр мэддэг болно.
    • Хүмүүс зөндөө их үг мэдсэн хэрнээ холбож чадахгүй явдаг. Тэгвэл, лам нар судрыг яаж бүхлээр нь цээжлэдэг билээ, яг тэр зарчмаар – өгүүлбэрийг энд бүтнээр нь тогтооно.
    • Үүний тулд, сэдэв бүр өөрийн хүүхэлдэйн кинотой.
    • Кино нь 1 мин. 40 секунд гарна.
    • Суралцагсад энэ хугацаанд киногоо үзээд, дараа нь монгол орчуулгыг барьж суугаад бие биентэйгээ ээлжлэн ярих бөгөөд 5-6 удаа киног үзээд ярилцсан байхад өгүүлбэр цээжинд үлдсэн байна.
    • 30 минутын дараа ширээний ард сууж монгол өгүүлбэрийг англи болгож орчуулаад худсыг багшид хураалгана.
    • Өдөр бүр ийм маягаар шалгалт өгөөд явахад улирлын эцэст ердөө нийлбэрээр нь дүнг гаргачихна.
    • Өдөр болгон шалгалттай байх үед хүмүүс маш их идэвхтэй болоод ирдэг.
    • Нэг өгүүлбэр 5 үгтэй гэж үзвэл, 20 өгүүлбэрт – давхардсан тоогоор 100 үг бий.
    • Хичээлийн 45 минутад 20 өгүүлбэр бүхий 100 үгийг баттайяа тогтоож чадна гэдэг нь хувь хүндээ бол рекорд амжилт эвдэхтэй адил буюу. Учир нь, 2 жил өнгөрсөн ч 20 өгүүлбэр цээжлэхгүй яваад байгаа шүү дээ, эдүгээ хүмүүс.
    • Тив дэлхийн тэмцээнээс алт, мөнгөн медалийг нь бөөндөн авч буй манай Оюун ухааны академийханд үзүүлэхэд, “та нар өгүүлбэр цээжлэх шинэ арга зохиочихжээ” гэж байсан.
    • Өдөрт 20 өгүүлбэр цээжлээд эхлэхэд 5 хоноход – 100 өгүүлбэртэй болно. Үүнд хэмжээлэшгүй их урам орох бөгөөд цаашид суралцах оргилуун хүсэл бадарч идэвхи чармайлт буцлам дээшилнэ.
    • Уул аргачлалын бас нэг онцлог нь гэвэл – жинхэнээсээсурагч төвтэй” сургалт юм. Нэг багш 30 хүүхэдтэй харьцах биш, харин сурагч оюутнууд хоорондоо ярилцаад, бие биендээ шаардлага тавиад эхэлнэ. Багшийн үүрэг бол – идэвхжүүлэх, чиглүүлэх, зохицуулахад оршино

    Лавлах утас: 9970 8015

    Сургагч багш Цэндийн Майдар

  • ДЭЛХИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН МОНГОЛД ТӨСЛИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ, МЕДИА ХӨГЖҮҮЛЭЛТ

    ДЭЛХИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН МОНГОЛД | WORLD GARDEN IN MONGOLIA

    Даян дэлхийн ногоон хөтөлбөр


    АГУУЛГА

    1. ТӨСЛИЙН ХУРААНГУЙ
    2. ЭРХЭМ ЗОРИЛГО, ЗОРИЛТ
    3. ҮНДЭСЛЭЛ
    4. ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА
    5. ДЭЛХИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН МОНГОЛД ТББ

    ТӨСЛИЙН ХУРААНГУЙ

    Төслийн нэр

    ДЭЛХИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН МОНГОЛД ТӨСӨЛ
    WORLD GARDEN IN MONGOLIA PROJECT

    Товч танилцуулга

    Дэлхийн таван тивийн хэлбэртэй, амралт сувилалийн газартай, дэлхийн хамгийн том гайхамшигт хуримын ордонтой, монгол хүүхдүүдийг үнэгүй амраадаг амралтын газартай, бүх барилга байгууламжууд нь орчин үеийн эко технологи болон шинжлэх ухааны ололтуудыг шингээж, монгол архитектурын ухаанаар баригдсан, монголын бүх иргэнийг өөрийн амин модтой болгосон, ураг төрлийн бичил цэцэрлэгүүдээр нь бүх ард түмэнээ овог төрлийг нь мэдүүлсэн дэлхийн сайн санаат хүмүүст мод тарих боломжийг олгосон дэлхий нийтэд эх орноо таниулсан зуун сая модтой цэцэрлэгт хүрээлэн.

    Төсөл хэрэгжүүлэгч

    ДЭЛХИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН МОНГОЛД ТББ

    Төслиийн санаачлагч, удирдагч

    Дуламжавын ЭРДЭНЭЧУЛУУН
    http://creativemongolia.com/erdenechuluun/

    Хугацаа

    2014- 2018 он

    Хамтран ажиллагч

    Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам

    Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар

    Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар

    Германы хамтын ажиллагааны нийгэмлэг

    Монгол- Германы гүүр ТББ

    Хөдөө аж ахуйн их сургууль

    Монгол өмгөөлөгч хуулзүйн товчоо

    Бүтээлч Монгол нэгдэл

    Олон улсын иргэншлийн төв

    Хил хязгааргүй инженерүүд ОУБ

    Байршил

    Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх хайрхан

    Талбайн хэмжээ

    420га

    Нийт тарих модны тоо

    1,050,000 ширхэг

    Хэрэгжүүлэх үе шат

    1-р шат: 2014- 2015 он. Судалгаа, хууль зүйн зөвшөөрөл

    2-р шат: 2015- 2016 он. Хашаа барих, эхний 100,000 мод

    3-р шат: 2016- 2017 он. 100,000 мод

    4-р шат: 2017- 2018 он. 200,000 мод

    2014 онд анхны албан бичгээ Баянзүрх дүүргийн орлогч засаг даргад өгч хариу авсан.
    2014- 2015 онуудад Герман улсын ойн инжэнэр Манфрэд Фэспэр урин ажилуулж хийх ажлынхаа зөвөлгөө авсан.
    2016 онд анхны моднуудаа тарьж туршсан. Дуслын системгүйгээр мод ургахгүй нь батлагдсан учир гүний худгаасаа усаа гаргахдаа бэнзин мотор ажилуулж үзсэн. Сэргээгдэх эрчим хүч ашиглахгүйгээр моднуудаа усалж чадахгүйг мэдэж авсан.
    2017 онд салхин сэнс ажилуулж үзэж нарны эрчим хүчийг ашигласан хайбрид худгын насостой болгохгүйгээр найдвартай усжуулалттай болж чадахгүйг ойлгосон.
    2018 онд бид нарны эрчим хүчээр ажилдаг насостой болно.
    2018 онд хашаагаа барьна, эхний суварган хэлбэртэй хашаанд моднуудаа тарьж ургуулна.
    Бидний гол зорилго хожуулнуудын сүүдэрт мод тарихын тулд дахин салхин сэнснүүд, усны савнууд уулын нуруунд тавих хөрөнгө босгоно.
    2018 оны 4 сард Монгол улсын ерөнхийлөгчид ажлынхаа тайланг танилцуулж хамтран ажилах санал тавьна.

    Холбоо барих

    Утас: 95651074, 91651074

    Дансны мэдээлэл: Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд ТББ, Голомт банк 1410004555

    http://worldgardenmongolia.com

    https://twitter.com/WorldGardenMGL

    https://facebook.com/WorldGardenMongolia

    https://facebook.com/groups/WorldGardenMongolia

    ЭРХЭМ ЗОРИЛГО

    Зуун сая эзэнтэй модтой дэлхийн газрын зургийн хэлбэртэй дэлхийн гайхамшиг болсон хамгийн том цэцэрлэгт хүрээлэнг бүтээн босгох ажил Монголоос эхэлж байна. Уг төслөөр, Монгол хүмүүс, дэлхий нийтэд бид нэг дэлхийтэй хүмүүс яс үндэс шашин шүтлэг, хэл ярианы ялгаваргүйгээр хамтдаа дэлхийгээ аврах боломжтой гэдгийг үзүүлэх хувь заяатай гэдгийг ойлгуулахыг хичээж байна.

    ЗОРИЛТ

    Зорилт 1. Бүтээн байгуулалт. Цэцэрлэгт хүрээлэн, аялал жуулчлал амралт сувиллын байгууламжтай, дэлхийн хосууд гэрлэхээр ирдэг хуримын ордон, монголын бүх хүүхдийг ээлж дараагаар жил болгон үнэгүй амраадаг хүүхдийн амралтын газартай цогцолбор байгуулах ажлыг Баригдах бүх барилгууд хаанаас нь ч харсан жинхэнэ монгол барилгын аргаар баригдсан байхаар төлөвлөж байна.

    Зорилт 2. Монгол хүүхдүүд маань үнэгүй амрахын зэрэгцээ өөрийн нэртэй модоо, ээж аавынхаа, овгийнхныхоо модоо усалж тордож санаа тавьдаг эх орноо хайрладаг хамгаалдаг хүмүүс болгохыг бид хүсэж байна. Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн таны өөрийн тань мод бас таригдана.

    Зорилт 3. Ургийн мод. Хүн бүрийн мод хаа хамаагүй таригдахгүй таны овгийн газар овгийн дэс дарааллын дагуу таригдана. Хүн бүр өвөг дээдэсдээ, өөртөө, үр хойчдоо зориулан мод тарьснаар байгаль дэлхийдээ буян үйлдэхээс гадна үүнээс хойш бүх дэлхийн монголчууд овгийн бүх хүмүүсээ нэг бүрчлэн мэддэг болох ач холбогдолтой.

    Ямар ч бэрхшээл тохиолдсон заавал ЗҮРХ хайрханаа ойжуулна.
    Хар сүлдээ тахьдаг хайрханаа сайхан ойтой болгож, Монгол бүх ээжүүддээ аавууддаа АМИН МОДНУУД тарьна.
    Бид сайхан чадна, болно, бүтнэ.

    ҮНДЭСЛЭЛ

    Хүн төрөлхтөн бид ганцхан дэлхийдээ хамтдаа амьдарч байна. Хаа нэгтээ байгаль, хүн ард нь шархдахад бусаддаа нөлөөлөх нөлөөлөл нь одоо цаг үед хурдтай болсон. Монголоос боссон шар шороон хуй Ази төдийгүй Америк тивд хүрч байна. Монголын цөлжилт нь зөвхөн Монголын асуудал биш дэлхийн хүн бүрт хамаатай асуудал болж байна. Дэлхийн хүн ард байгаль дэлхийгээ шүтэн хайрлаж, хамтдаа ганцхан дэлхийгээ хамгаалах цаг аль хэдийн болжээ. Интернэтийг ашиглан дэлхийн хүмүүс холбогдох, хамтран боломж улам бүр нээгдлээ. Дэлхийд олон зуун сая хүн байгаль дэлхийгээ хамтдаа хамгаалах ёстойгоо мэдэж байвч хэрхэн яаж гэдгээ мэдэхгүй байна. Эдгээр олон сайн санаат хүмүүст Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Баянзүрх хайрханд дэлхийн 5 тивийн хэлбэртэй Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнг хамтдаа байгуулах төслийг санал болгож байна.

    Таван тивийн аль нэг улсад байгаа жирийн иргэн хүн хэн байх, ямар хэлээр ярьдаг байх, ямар арьс өнгөтэй, ямар үндэстэн байх нь хамаагүй энэ ууланд дуртай улс тив дээ тусгайлан тэмдэглэгдэж дугаарлагдсан дугаараар модоо, модныхоо нүхийг сонгох боломжыг өгөх гэж байна. Ингэж энгийн аргаар,и нтернэт холболттой дэлхийн ямар ч иргэн гэрээсээ гаралгүйгээр заавал Монгол улс руу онгоц хөлөглөлгүйгээр энэ шүтээн ууланд мод тарьж дэлхийн байгаль орчны төлөө өөрийн хувь нэмрээ оруулсан гэсэн баяр баясгалан жирийн нэгэн иргэнд өгөх нь дэлхийн нийтийн ач холбогдолтой гэж бид үзэж байна.

    Дэлхийн олон улсын жирийн иргэд нэг ууланд 5 тивийн хэлбэртэйгээр мод тарьж чадсан байна гээд төсөөлээрэй.

    Зөвхөн энэ төсөөлөл танд баяр баясгалан итгэл найдвар авчирах болноо.

    Энэ бидний мод тарьхаар зорьж байгаа уул бол нийслэлчүүдийн хайрлан шүтдэг байсан уламжлалтай уул юм.

    1987 оноос хойш Монгол улс байгалын, экологийн бэлчээрийн талхлалтанд өртсөн,бид байгаль эхийгээ ховдоглон шунаж ухаж төнхөж байгаагаас хүн ард нь хордох болсон. 1988 оноос хойш энэ уулнаас мод авдаг болсоноос бас сибирийн хүр хорхойнд идэгдсэнээс болж энэ уулын ой мод их сүйдэж Улаанбаатар талаасаа эхний амнуудад нэг ч мод үлдээгүй нүцгэн болсон.

    Уулын бэлээр Туул гол урсдаг учраас бид байгальд ээлтэй аргаар анх байсан нутгийн модоор дахин ойжуулж чадна гэж итгэж байгаа.

    Монголчууд бид тал нутагт амьдарч ирсэн нүүдэлчин ард түмэн. Бидний хувьд суурьшмал соёл түүний дундаас ой модыг шинээр тарьж ургуулах гэдэг бол шинэ зүйл юм.

    Шинэ зүйлийг сурахад бас зөв сурахад дасгал сургууль хэрэгтэй. Дасгал сургуулийг аль болох олон нийтийн хүсэл зорилгыг түүний дундаас үндэстэний онцлогийг харгалзан үзэж хамруулсан байж үр дүнд хүрнэ. Тиймээс бид Монголчуудын онцлог болсон ээжийгээ аавыгаа хайрлах онцлогыг харгалзаж Улаанбаатар хотын иргэдийн ээжүүдэд нэг бүрчлэн мод тариулахаар бэлдэж байна. Энэ ууланд нөхөн сэргээлт хийж бүхэл бүтэн ойг шинээр бий болгохын тулд бид Германы мэргэжилтэнгүүдтэй хамтарч ажилаж байгаа. Дэлхийн хүмүүст бас Монгол хүмүүст байгалаа хайрладаг зөв ашигладаг хайрладаг болгохын тулд мод тарихаас гаднаа соён гэгээрүүлэх ажил ялангуяа хүүхэд багачуудад сурагчид, оюутнуудад танин мэдэхүйн хичээл байнга үзүүлж таниулж байх хэрэгтэй гэдгийг та бас мэ

    ТӨСЛИЙН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА

    Дэлхийн хэмжээнд

    авч үзвэл дэлхийд олон сая хүмүүс дэлхийн дулаарлын эсрэг,цаг агаарын,цөлжилтийн улмаас нүүж суурьшигчдийн( байгалийн өөрчлөлтийн дүрвэгчид) төлөө бодит зүйл хийхийг хүсэж байгаа боловч дан ганц бие хүнийхээ хувьд бодит ажил хийхэд амар биш,олон улсын болон янз бүрийн байгаль орчны төслүүдэд мөнгө хандивлаж хувь нэмрээ оруулья гэхэд хандивласан мөнгө яг хүссэн үр дүнтэй ажилд нь бодитоор очиж байгааг хянах боломж одоогоор хаана ч байхгүй байгаа.
    Дэлхий өөрөө ганцхан дэлхийн нэг хэсэг нь ядуу байгалийн, цаг уурын өөрчлөлтөд хүндээр өртөж байгаа нь нөгөө хэсэг буюу баян байгалийн,цаг уурын өөрчлөлтөнд бага өртөж байгаа хэсэгт шууд болон шууд бусаар хурдан болон урт удаан хугацаанд бас л эерэг бус нөлөөтэй гэдгийг дэлхийн ихэнх хүмүүс ойлгох болсон ба барууны болон өндөр хөгжилтэй орнууд үүнд анхаарлаа хандуулдаг болсон.
    Хамтын ажилгаа буюу бүгд хамтарч дэлхийн дулаарлын эсрэг ажилах ёстойгоо бараг бүгд ойлгож нийлж уялдаа холбоотой ажилахаар оролдож байгаа боловч жирийн дэлхийн иргэнд сайн ойлгомжтой биш дэлхийн улсуудын засгийн газрийн тэргүүнүүд ойр ойрхон уулзаж (КИОТО,КОПЭНХАГЭН БРАЗИЛИА)нэгдсэн үр дүнд хүрэх нь амар биш байна.
    Жирийн иргэн хүнд жирийн байдлаар өөрт тохирсон санхүүгийн боломжоор байгаль орчны доройтол цөлжилтийн эсрэг байгал хүн төрлөхтний сайн сайхны төлөө,хамтын ирээдүйн төлөө хувь нэмрээ оруулах боломжыг бид энгийн байдлаар шашин шүтлэг,хэл яриа,үндэс угсаа баян хоосныг нь ялгахгүйгээр эрх тэгш олгох юм.

    Монгол улсын хувьд

    Монгол орны 72 хувь цөлжилтөнд өртсөн, малын бэлчээрийн даац хэтэрсэн, олон нуур цөөрөм, гол горхи ширгэсэн гэдгийг бид мэдэж байгаа.
    Энэ олон асуудлууд бараг бүгд Монголчууд бидний байгаль орчиндоо зөвхөн өнөөдрөө бодсон, эсвэл байгаль орчин түүний хоорондын шүтэлцээ, хамаарал, ирээдүйн төсөөлөл зэргийг мэддэггүй зэргээс буруу хандаж, хамтын ирээдүйгээ сүйтгэж байна.
    Улаанбаатар хотын хувьд зөвхөн хувийн 200 мянган автомашины утаа гэхэд л эрүүл байх ямар ч үндэслэлгүй болж байна.
    Хэт төвлөрөл,буруу төлөвлөлтөөс үүдсэн нарийн тоосжилт,зэрлэг ургамлууд ( шарилж) аас болж харшилтай хүмүүсийн тоо өдрөөс өдөрт хурдацтай өсөж байна.
    Хувь хүн,болон албан байгуулага пүүс компаниуд сайн сайхныг хүсэж дэмжиж оролцмоор байв ч аль ч байгаль орчны байгуулага,төсөл ажилд хөрөнгө зарцуулалтанд бодитой оролцох,бас л хандив туслалцаа нь бодит зорилтот ажилдаа зарцуулсан эсхэд хяналт тавих боломж эрх зүйн орчин байхгүй.
    Энэ олон асуудлуудыг шийдэх боломжтой гэдгийг үзүүлэх,аль болох яг газар дээр нь иргэдийг биечлэн оролцуулах,дасгалжуулах үнэмшүүлэх замаар асуудлуудыг шийдэх хүн нь би та бид өөрөө юм гэдгийг ойлгуулахгүйгээр үүнээс гарах зам байхгүй.

    ДЭЛХИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН МОНГОЛД ТББ

    2012 оны 11 сарын 27- нд байгуулагдсан бөгөөд байгаль орчныг хамгаалах, олон нийтэд экологийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ удаад манай байгууллага дэлхийн гайхамшиг болсон хамгийн том цэцэрлэгт хүрээлэнг байгуулах төслийг Баянзүрх ууланд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ төслийн хүрээнд дэлхийн газрын зургийн хэлбэр бүхий зуун сая мод тарих, нэг мод нэг эзэн гэсэн зарчмаар зөвхөн монголчууд төдийгүй гадаадын иргэдийг хамрагдах боломжийг бүрдүүлэх юм. Төслийн үр дүнд дараах үр дүн гарна хэмээн үзэж байгаа:

    – Хүн бүр өвөг дээдэс, хайртай хүмүүстээ зориулан мод тарьж буян үйлдэх;

    – Гэр бүл, хамт олон бүр мод тарьж өөрсдийн хүндэтгэлийн төгөлтэй болох;

    – Ураг удмын залгамж холбоо, түүний үнэ цэнэ, бахархлыг илэрхийлэх;

    – Улаанбаатар хот орчмын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх;

    – Амралт, аялал жуулчлалын шинэ үзмэр, зорих газрыг бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм.

    Тиймээс энэхүү төсөлд эрдэмтэн багш, оюутан залуучуудыг оролцуулж шинжлэх ухааны ололт амжилт, монгол сэтгэхүй шингэсэн бүтээн байгуулалтад хамтран ажиллахыг урьж байна. Танай сургууль дэлхийн гайхамшигт цэцэрлэгт хүрээлэнгийн ландшафт, макетийн уралдаанд оюутан залуусаа идэвхитэй оролцуулан дэмжиж ажиллахыг хүсье.

    ХИЙЖ БҮТЭЭСЭН АЖЛУУД

    Энэ ажлыг Герман талаас удирдаж зохион байгуулах байгуулга бол Weltgarten der Bäume in Zaamar/ Mongolei гэдэг нэртэй Берлинд албан ёсны бүртгэлтэй Verein.

    Бид ТББ гаа 2012онд Берлинд байгуулсан.

    2013 онд Улаанбаатар хотод ТББ ийнхээ гишүүдин хамт нийтийн эзэмшилийн талбайд цэцгийн мандал хийсэн.

    2015 онд Монгол Германы гүүр буюу Германд боловсрол эзэмшсэн Монгол иргэдийн байгуулагатай хамтарч нийслэлийн GRÜNFLÄCHENAMT,тохижуулалтын компаны орлогч дарга,дүүргүүдийн экөлөгийн мэргэжилтэнгүүд,мод үржүүлгийн газрын эздүүдүүдийн бүрэлдхүүнтэй Delegationийг Берлин Лайпциг хотуудын ижил төрлийн байгуулагууд их сургуулийхантай танилцуулсан.

    2016 онд Бэрлин хотын UMWELTOBERSTUFENZENTRUM ийн 5сурагчид багш,мэргэжлийн ландшафтын компаныхантай хамт 2013 онд бидний хийсэн цэцгийн мандалыг Герман стандартаар тохижуулж үзүүлэн сургалт хийхээр төлөвлөж байна.

    Энэ бүх ажлууд болон мод тарих ажлууд бас кино үзүүлэх арга хэмжээ бүгд хоорондоо уялдаа холбоотой аль болох олон хүнийг байгаль хамгаалах ажилд оролцуулах энэ ажлын ач холбогдолыг ойлгуулахад оршиж байна.

    Төслийг санаачлагч

    Дуламжавын ЭРДЭНЭЧУЛУУНЫ СЭТГЭГДЭЛ

    2010 оны шинийн найманд ээж минь нас барсан. Миний ээж байгаль дэлхий, уул ус, орчин тойрныхоо бүх хүмүүсийг хайрладаг хүүхдийн эмч хүн байсан тул ээжийгээ нутаглуулчихаад зүгээр өнгөрөөмөөргүй санагдаж, ээжийнхээ дурсгалд мод тарьж мөнхжүүлэх, ээжийгээ байнга дурсаж эрхэмлэдэг байсан зүйлүүдийг нь үргэлжлүүлмээр санагдсан.
    Анх мод тарья гээд бодход надад халаасанд 20 төгрөг байв. Ах минь надад эрх чөлөөний талбайд суулгацны үзэсгэлэн худалдаа гарч байгааг хэлэхэд алхаад очсон.
    3 гэр байсан ба баруун талаасаа 2 цагаан гэр хамгын захын гэр ногоон бүрээстэй байсан.
    Эхний 2 гэрт ороод мод зарж байгаа хүмүүсийн царайг харахад надад зээлээр өгөхгүй гэж санагдсан. 3 дах буюу ногоон бүрээстэй гэрт суулгац тарьж байгаа эмэгтэйг хараад надад зээлээр өгнө гэдгийг үг солилгүйгээр мэдсэн болохоор шууд буцаж гараад авах суулгацуудаа машинд нь ачаад эхэлсэн. Гэрт байсан болон гадаа байсан хүмүүс намайг эхэндээ мөнгөө төлсөн хүн байна гэж бодсон. Ачиж дуусаад зээлээр авна гэхэд шууд зөвшөөрсөн.

    Ээждээ зориулж тарьсан бас үнэхээр ургуулчих юмсан гэж чармайсан болоод тэр үү бүх суулгацууд 100 хувь ургасан. Өөрөө мэдэлгүйгээр уралдаанд оролцсон байсан. Хорооны дарга хийж байгаа ажилаараа альбом хийгээд ир гэсэн. Хийгээд өгсөн. Нэг өдөр хороон дарга дүүрэг дээр ир гэсэн. Нийслэлд альбомыг чинь явуулсан шалгарсан нийслэлийн 375 ойн баяраар шагналаа аваарай гэсэн. Очоод тэр үеийн нийслэлийн захирагч Мөнхбаяраас нийслэлийн шилдэг тохижилттай айл шагнал 1сая төгрөг авсан.

    Шагнал авч байх мөчид ганцаараа ингэж бүтээж болдог юм бол бүүр олуулаа хийвэл Монгол улсаа цөлжилтөөс хамгаалж, нийслэлээ ногооруулж болох юм байна гэсэн итгэл төрсөн. Үүнээс өмнө олон жил Монголчуудыгаа хэрхэн итгэл үнэмшилтэй, хэн нь ч маргаад байхааргүй нэгдсэн ҮНЭТ ЗҮЙЛ ийг хэрхэн бий болгож нэгтгэж ухааруулах вэ гэж боддог байсан.

    Монголын газрын зурагтай цэцэрлэгт хүрээлэн хийвэл Монголчууд маань одоохондоо хөрөнгө гаргаж хамтдаа хийж болно гэсэн итгэл үнэмшил, чадвар бололцоо дутах тул дэлхийд байгаа байгаль дэлхийн тэнцвэрт байдал, дэлхийн дулаарлын эсрэг би хувь нэмрээ оруулах юмсан гэж боддог олон зуун мянган гадаад хүмүүстэй хамтарч дэлхийн 5 тивийн хэлбэртэй цэцэрлэгт хүрээлэн хийж чадна гэсэн итгэл үнэмшил төрсөн.
    Дэлхийн сайн сэтгэлт олон сая хүмүүст яг энэ миний тариулж байгаа мод маань нарлаг Монгол оронд ургаж байгааг интернэт хуудсаараа дамжуулж үзүүлж итгэл найдвар, хамтдаа дэлхийгээ аварч болно гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж, дараагийн тив дэлхийн хэмжээний хамтын ажлуудыг хийх анхны хамтын дасгал сургуулилт болно гэж хэлж ойлгуулж Германд уулзсан таарсан сайн сэтгэлт хүмүүс болон олон нийтийн болон улсын байгуулагуудын дэмжлэгийг авч байна.

  • АЛТАЙ ЯТГА- Өв соёлоо дэлхийд сурталчилан таниулах төсөл

    Эртний нүүдэлчдийн “Алтай ятга” хөгжмийн зэмсэгийг сэргээн нутагшуулах төсөл


    1. ТӨСЛИЙН ЗОРИЛГО

    Монгол улсын түүхэнд анх удаа эртний үүх түүхтэй, үзүүлэх харуулах үзмэртэй, судалгаа шинжилгээтэй эртний нүүдэлчдийн хөгжмийн зэмсгийг сэргээн нутагшуулж, Алтайн тууль, магтаал, хөөмий, бий биелгээтэй хорших, товшуур, ятга, хуур хөгжимтэй найрсан дуугарах Алтай ятга хөгжмийн зэмсэгийг бүтээж соёлын өв уламжлагчдын хэрэгцээг хангаж соёлын шинэ төрөл зүйлийг хөгжүүлэхэд оршино.

    2. ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

    2008 онд Монгол улсын Ховд аймгийн Манхан сумд хийсэн археологийн малтлагаар эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан ятгын төрлийн хөгжим олдсон. Уг зэмсэг нь НТ-ын 7- р зуун буюу эртний Түрэгийн үед хамаарч байгаа бөгөөд Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд энэ төрлийн хөгжмийн анхны олдвор болохыг Герман Улсын Бонны Их Сургуулийн доктор Жан Бэрман болон эртний хөгжим судлаач Сюзанна Шүлц нар онцолсон байдаг. Уг олдворыг судлах, уламжлалыг сэргээх, дахин нутагшуулах зорилгоор Бөртэ хөгжим ТББ-ийн тэргүүн Ганпүрэв бие даасан судалгааг 3 жил хийж, хөгжмийн зэмсэг урлаач Байгальжавтай хамтран тус хөгжмийн зэмсгийг сэргээн бүтээгээд байна. Алтай ятгын археологийн олдвор болон сэргээж бүтээсэн хувилбар нь 2014.04.08- нд Монголын Үндэсний Түүхийн Музейд дэлгэгдсэн “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнд тавигдаж хосгүй үнэт өвөөр зарлагдсан бол 2014 оны 5-р сарын 16-нд Алтай ятгыг дэлхий дахин зарлах Алтай ятгыг дуурьсгах их ёслолын үеэр Алтай ятгыг Монгол- Германы соёлын харилцааны бэлэг тэмдэг болгож албан ёсоор батламжилсан юм.

    Цаашид хөгжмийн зэмсэгийн болон уран бүтээлийн судалгааг тогтвортой үргэжлүүлж уг ятгыг сэргээн нутагшуулж, Алтайн язгуурын соёл уламжлалд суурилсан соёлын шинэ төрөл зүйлийг хөгжүүлэх өндөр ач холбогдолтой юм. Төслийн хүрээнд Алтай ятга хөгжмийн зэмсэгийн бүтээх технологийг боловсруулах, хөгжмийн зэмсэгийг тоглох арга барил, хөг хөглөгөөг судлан боловсруулах, сургалтын материал, гарын авлага боловсруулах, сургалтын дугуйлан байгуулж ятгачдыг бэлтгэх, хөгжмийн зохиол бүтээл туурьвиж олон улсын хэмжээнд таниулан сурталчилах юм.

    3. АЛТАЙ ЯТГЫГ ХӨГЖҮҮЛЭХ 1-р ҮЕ ШАТ (2011- 2014 он)

    1. Эх олдворын загварын судалгаа | Төслийн санаачлагч Дагваны Ганпүрэв;
    2. Алтай ятгын шинэ загварыг бүтээж оюуны өмчөөр баталгаажуулав | Дагваны Ганпүрэв;
    3. Алтай ятгын шинэ загварын дагуу урлаач П.Байгалжавтай хамтран бүтээв | 2013 оны 9 сар;
    4. Хөг хөглөгөөний туршилт | Ятгач Ч.Мөнх-Эрдэнэ;
    5. Урын сангаар баяжуулна;
    6. Алтай ятгыг дуурьсгах их ёслол. Дэлхий дахинд зарлав. | 2014 оны 5 сар, МУХТовчоо, Яру нэгдэл;
    7. Монгол угсаатанд таниулан сурталчилах тоглолт | 2014 оны 6- 10 сар | МУХТовчоо, Алтай хамтлаг;

    Алтай ятгыг хөгжүүлэх явцад тулгарах бэрхшээлүүд, дахин засварлах, сэргээгдэх, өөрчлөх, хөгжүүлэх үйл явцыг хянах, олон нийтэд таниулах ажлууд эхний шатны судалгааны хүрээнд хийгдсэн. Алтай ятгыг хөгжүүлэх эхний үе шатын үргэлжлэх хугацаанд хуримтлагдсан ажлын туршлага, тоглох арга барил, урын сан, олон нийтийн хүсэл сонирхол, тууль, магтаал болон бусад язгуур урлагийн төрөлд хэрэглэгдэх өргөн боломжуудыг үндэслэн 2 дахь үе шатны хөгжүүлэлтийг 2015 оны 1 сараас эхлэж гүйцэтгэхээр Монгол Угсаатны Хөгжмийн Товчоо ажиллаж байна.

    4. АЛТАЙ ЯТГЫГ ХӨГЖҮҮЛЭХ 2-р ҮЕ ШАТ (2015- 2016 он)

    1. Алтай ятгыг европоор таниулан сурталчилах аялан тоглолт | 2015 оны 3- 4 сар |
    2. Алтай ятгын дэлгэрэнгүй танилцуулга брошур хэвлэнэ;
    3. Алтай ятгын сургалтын гарын авлага боловсруулж хэвлэнэ;
    4. Алтай ятгын дугуйлан байгуулж сургалт зохион байгуулна;
    5. Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан сургалт;
    6. Алтай ятгыг уран бүтээлээр баяжуулна;
    7. Алтай ятгыг сурталчилах бие даасан тоглолт;


    5. АЛТАЙ ЯТГЫГ ХӨГЖҮҮЛЭХ 3-р ҮЕ ШАТ (2016 он)

    1. Алтай ятгыг олон нийтийн хүртээл болгож үйлдвэрлэнэ;
    2. ХБК болон СУИС- ын ятгын ангид нэмэлт хичээлээр оруулна;
    3. Алтай ятгын бие даасан соёлын судалгааг хийнэ;
    4. Олон Улсын Эрдэм шинжилгээний хурлыг Монгол улсад зохион байгуулна;
    5. Алтай ятгыг мэргэжлийн түвшинд хөгжүүлнэ;
    6. Монгол улсын Ятгын их чуулга байгуулна;


    6. ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙ БУСАД МЭДЭЭЛЭЛ

    ОЛОН НИЙТИЙН КОМПАНИТ АЖИЛ

    АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

    БАРИМТАТ КИНО

    ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ

    АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

    Холбоо барих
    https://www.facebook.com/Altaiyatga
    https://www.facebook.com/Musicagencymn

  • Хүнс экспресс ХХК- Стратегийн зөвлөх үйлчилгээ, бүтээгдэхүүний зах зээлд нэвтрүүлэлт

    Хүнс экспресс ХХК нь 2000 оноос хүнсний бөөний худалдааны чиглэлээр бизнесийн гараагаа эхэлж 2014 онд хүнсний бүтээгдэхүүний импорт, худалдаа, борлуулалтын компани болгож үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Одоогоор Улаанбаатар хот, 21 аймагт 5000 гаруй харилцагчтай.

    Түншүүд:- ОХУ- ын Ново Барышевская үйлдвэрийн дээд сортын С1 өндөг- AGRO брэндийн дээд сортын огурцы, эрдэнэ шиш, вандуй, томато паста,- CHOLIMEX брендийн срирача, чихэрлэг, чили, томато, BBQ, шар буурцагны, ананастай, коконаттай соус,- ОХУ-ын Сибкор Н үйлдвэрийн ЛУ-КА брэндийн органик майонез, маринад- мах амтлагч, соус,- Дэлхийд алдартай G7 кофег импортлон зах зээлд амжилттай нэвтрүүлэн борлуулж байна.

    Манай бүтээгдэхүүн E-mart, Номин, Миний дэлгүүр, Оргил, Эверидэй, Макс, Сансар, БОСА, Баясах, Централ экспресс гэх мэт бүх сүлжээ дэлгүүрүүдэд байршсан. 

    Corporate Hotel, Broadway, Great Khaan Irish, Tse, Мистер Пицца, Шөлөндөө, Милая зэрэг сүлжээ хоол үйлдвэрлэлийн салбарт ашиглаж байна.

    https://www.facebook.com/KhunsExpress

  • МОНГОЛ МЕНЕЖЕР ХӨТӨЛБӨР| ХҮНИЙ НӨӨЦИЙН СУДАЛГААНЫ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

    “МОНГОЛ МЕНЕЖЕР” ХӨТӨЛБӨР

    Хөтөлбөрийн зорилго: Удирдах эвдүй, түншлэн удирдах чиглэлээр өндөр түвшинд мэргэшихийг хүсэгчдэд хамгийн орчин үеийн мэдлэг, ур чадвар олгох, Монгол удирдахуйн арга ухаан, Монгол хүний онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөрийг нэвтрүүлэх.

    Хөтөлбөрийн онцлог:

    • Монгол үндэсний үнэт зүйл, гүн ухаант ухаант суурилсан Монгол удирдахуйн арга ухаан.
    • Удирдах эвдүйг олгох үндсэн мэдлэг, ойлголтуудаас гадна орчин үеийн арга, техникүүдийг олгоход чиглэсэн цогц хөтөлбөрөөр хичээллэнэ.
    • Хичээлүүдийг менежментийн олон улсын туршлагатай, шилдэг багш, сургагч нар заана.
    • Хичээл бүр тренинг- консалтинг хэсгүүдээс бүрдэж, онол-практик (20: 80) хослуулсан хэлбэрээр, сургалтын орчин үеийн посттренинг аргууд ашиглан явагдана.
    • Сургалтанд оролцогчид өөрсдийгөө сорих сорил, дасгал, кейсүүдээр түвшнээ тогтоох боломжтой.

    Хөтөлбөрийн давуу тал:

    • Суралцагч өөрийн ажиллаж буй аж ахуйн нэгж  байгууллагын удирдах ажилтанд тавигдах шаардлагыг хангах, ажилтнууд ба багийг удирдах, түншлэн удирдах эвдүй, ур чадваруудыг олж авна. 
    • Суралцагч өөрийн удирдах эвдүй, манлайллын  сул болон давуу талуудыг илрүүлж, шинэчлэх санаа, орчин үеийн арга техникүүдийг мэдэж авна. 
    • Суралцагч өөрийнхөө манлайлах чадвар, удирдах эвдүйг сайжруулах, шинэ санаа арга барилыг тодорхойлох боломжтой болно. 
    Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэн нь 2010 онд анх үүсгэн байгуулагдсан ба үйл ажиллагааны үндсэн чиглэл нь байгууллагын хүний нөөцийн менежментийн судалгаа хийж сургалт, зөвлөгөө явуулж, байгууллага ба хувь хүнд оюуны хөрөнгө оруулалт хийн хөгжүүлэх замаар үйлчлүүлэгч байгууллагын үр дүн, үр ашгийг нэмэгдүүлэхэд оршино.

    Бидний ур чадвар, туршлага нь Дэлхийн болон Монголын хүний нөөцийн менежментийн орчин цагийн нэн шинэ мэдээлэл, хөгжилтэй холбоотойгоор үргэлж зэрэгцэн хөгжиж ирсэн бөгөөд бидний зохион байгуулдаг үйл ажиллагааны хөтөлбөрүүд байгууллагуудын өнөөгийн онцлог шаардлагыг хангахын тулд байнга шинэчлэгдэн хөгжиж байдгаараа өвөрмөц бөгөөд өрсөлдөх чадвар сайтай байдаг.

    ХНСҮХ нь өнөөгийн өрсөлдөөнт зах зээлийн үед хүний нөөцийн ажилтныг илүү чадварлаг, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн, тодорхой арга туршлага хуримтлуулж, улмаар байгууллагадаа илүү ихийг хийж бүтээхэд нь туслах үүрэг хүлээн ажилладаг.

    ХНСҮХ нь олон улсын зөвлөх мэргэжилтэн болон тухайн салбарын мэргэшсэн сургагч, багш, захиралуудаар багаа бүрдүүлсэн чадварлаг хамт олныг бий болгож чадсанаар үйл ажиллагаа нь өргөжин тэлж, амжилт бүтээлээр арвин ажиллаж байна.

    АЛСЫН ХАРАА
    Дэлхийн жишигт дүйцсэн Үндэсний Хүний Нөөцийн Менежментийн Загварыг хөгжүүлэх

    БИДНИЙ ЗОРИЛГО
    Монголын Бизнесийн ба Төрийн болон ТББ-уудын хөгжилд шаардагдаж буй ХН-ийн мэргэжлийн цогц үйлчилгээгээр хангах

    БИДНИЙ УРИА “Хөгжье гэвэл хүнээ…”, “Менежер бүхэнтэй бид хамтдаа”

    ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭЛБЭР БА ЧИГЛЭЛ

    Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэнгээс бүхий л байгууллагуудад хүний нөөцийн менежментийн сургалт, зөвлөгөө зохион байгуулж байна. Мөн Хүний нөөцийн менежментийн бодлогын түвшний болон хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хувь хүн болон албан байгууллагуудын идэвхитэй үйл ажиллагаа, үр ашиг ба үр дүнг нэмэгдүүлэхэд тусалдаг билээ.

    Эдгээр үйл ажиллагаанаас гадна өөрийн брэнд болсон тогтмол сургалтуудыг зохион байгуулах, мөн үйлчилгээнийхээ хэлбэр чиглэлүүдийг тэлэх зорилгоор менежментийн зөвлөгөө, үр дүнгийн үнэлгээ, дүгнэлт гаргах, судалгаа хийх гэх мэт олон төрлийн шинэлэг үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

    БИДНИЙ БИЗНЕСИЙН ФИЛОСОФИ
    Бид чаддаг зүйлээ хийсэн шиг хийнэ.
    Бид шинэлэг бүхнийг цаг хугацаанд нь хүргэнэ.
    Бидний үйл ажиллагаа үйлчлүүлэгчиддээ л чиглэнэ.
    Бидний үйлчилгээ таны хэрэгцээнд тулгуурлана.
    Бид та бүхний итгэлд түшиглэнэ.

    ХОЛБОО БАРИХ

    BlueMon Center #904
    Самбуугийн гудамж-32, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар хот-14201
    Утас/Факс: 77112050
    https://www.facebook.com/inhr.mn
    Вэбсайт: www.inhr.mn