Category: principal

  • U ART STUDIO УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

    Зураач, уран бүтээлч В.Ундраагийн үүсгэн байгуулсан U-Art Studio нь хүүхэд, гэр бүлд зориулсан дүр бүтээх, ном, бүтээл, агуулга хөгжүүлэлт, бүтээгдэхүүний загвар чимэглэл хөгжүүлэлтийн чиглэлд ажилладаг. Өөрсдийн бүтээл болон Урлагийн хөтөлбөрүүдээр дамжуулан монгол хүүхдүүдэд өөрийгөө нээн хөгжүүлэхэд туслах, гэр бүл, баг, хамт олонд хамтдаа бүтээн туурвих сэтгэлгээ, бүтээлч орон зайг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой ажиллаж байна. 2024 онд U-Mandala цувралын үргэлжлэл “U- Art буддаг уран зураг” 4, 5-р цувралыг эрхлэн хэвлүүлсэн.

    БҮТЭЭЛҮҮД

    2024 он “UArt буддаг зураг 4, 5” цуврал
    2018- 2021 он U-Mandala- 1, 2, 3
    2023 он Hi Mongolia органик брэндийн сав баглаа боодол
    2021 он Ч.Дэлгэрцэцэг Tales from Mongolia монгол үлгэрийн номын зураг чимэглэл
    2019 Х.Эрдэнэцэцэг “Сарны хэмнэл- Байгалийн хэмнэл” цагалбарын зураг чимэглэл
    2019- 2020 он OyunDesign үйлдвэртэй хамтарсан U Souvenir бэлэг дурсгалын багц
    2018 он Түмэн торго “Дөрвөн хүчтэн” коллекцийн материалын хээ, чимэглэлийн загвар
    2018 он Ч.Лодойдамба “Манай сургуулийнхан” номын зураг чимэглэл
    2018 он “Бүүвэй- Од” хүүхдийн баривч, дээлний брэндийн сав баглааны зураг
    2014- 2017 он Ж.Хорлоо “Сайн мууг ялгая” 1, 2, 3-р цувралын зураг чимэглэл
    2012 он МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Чулуунцэцэг “Ээж” номын зураг чимэглэл 
    2012 он Ц.Удвалцэцэг “Зүрхэн дардас” яруу найрагийн номын зураг чимэглэл
    2010 он “Дээд эрүүл мэнд” номын зураг чимэглэл

    ҮЙЛЧИЛГЭЭ:
    Team Art | урлагийн боловсролын хөтөлбөр:
    Байгууллага, анги хамт олон, гэр бүлд зориулсан урлахуйн боловсрол олгох, урлахуйн эв дүй хөгжүүлэх хөтөлбөр. Буддаг уран зураг, буддаг ном, эко тор цүнх чимэглэх зэрэг хөтөлбөрт суурилсан Мандала Арт, Уран зураг- вино, Ураг зурагаараа зорилгоо илэрхийлэх зэрэг хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулж байна.

    ХОЛБОО БАРИХ

    976- 99149527, 90803655
    undraavandan@gmail.com

    http://twitter.com/UndraaV
    http://facebook.com/UndraaV
    http://creativemongolia.com

  • erxes- МАРКЕТИНГ, БОРЛУУЛАЛТ, ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА УДИРДАХ ЦОГЦ ПЛАТФОРМ

    МАРКЕТИНГ, БОРЛУУЛАЛТ,
    ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ

    ҮЙЛ АЖИЛЛАГААГАА УДИРДАХ
    ЦОГЦ ПЛАТФОРМ

    Маркетингийн санаануудаа үнэлэх, хэмжих, борлуулалтаа
    төлөвлөх хянах, хэрэглэгчтэйгээ харилцах,
    халамжлах үйл ажиллагааг нэг технологиос удирдаарай.

    https://erxes.mn/

    #ХөгжүүлэгчМонгол #ЦахиуртГялалзъя

    ЦАХИУРЫН ХӨНДИЙД ХУВЬЦААГАА ГАРГАСАН МОНГОЛЫН АНХНЫ КОМПАНИ

    Уламжлалт загвараар хөрөнгө оруулалт босгох үед ихэвчлэн хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгө оруулагчид рүү чиглэж ажиллах тохиолдол элбэг байдаг бол CSO загварын үед компанийн үйл ажиллагаанд оролцдог бүхий л талуудтай үнэ цэнээ хуваалцахыг зорин, бидний амжилтын нэг хэсэг болохыг олгодогоороо илүү онцлогтой. Эрксисийн хувьцаа 2020 оны 11 сарын 24-ний 12 цагаас эхлэн erxes.io/invest цахим хуудсаараа зарлаж байна. 

    ТА Ч БАС ХӨРӨНГӨ ОРУУЛАХ БОЛОМЖТОЙ

  • Багануур Цахилгаан Механикийн Үйлдвэр BEMP- ийн хүний нөөцийн бодлого, сургалт хөгжлийн хөтөлбөр

    Багануур Цахилгаан Механикийн Үйлдвэр” ХХК нь эрчим хүчний тоног төхөөрөмжийн зохион бүтээлт, үйлдвэрлэл, тоноглол, угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг ба төмөр бэлдцэд тусгай боловсруулалт хийх хүчин чадалтай дэлхийн дэвшилтэт хамгийн сүүлийн үеийн технологи бүхий тоног төхөөрөмжүүд суурилагдсан, механикийн иж бүрэн боловсруулалт хийж угсралтын шугам дамжлагуудаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг Монгол улсын эрчимтэй хөгжиж буй орчин үеийн дэвшилтэт үйлдвэрүүдийн нэг юм.

    Үүсэн байгуулагдсанаас хойш 10 жилийн хугацаанд эрчим хүч, барилга, уул уурхай болон бусад салбарын байгууллагууд, хэрэглэгч захиалагчидтай хамтран ажиллаж, 8 ангиллын 300 гаруй нэр төрлийн цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжүүдийг хэрэглэгч, захиалагч бүрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зохион бүтээж үйлдвэрлэн зах зээлд амжилттай нийлүүлээд байна.

    Эрчим хүчний салбарын хөгжил, дэлхийн чиг хандлагад нийцүүлэн  импортыг орлох эцсийн бүтээгдэхүүнийг олон улсын чанар стандартын шалгуур шаардлагын дагуу шинэлэг загвар шийдлээр дотооддоо үйлдвэрлэж, хэрэглэгч захиалагчдынхаа хэрэгцээ шаардлага бүрийг ханган, үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгийг нь эрсдэлээс хамгаалахаар зохион бүтээгддэгт  манай бүтээгдэхүүний онцлог оршдог.

    Бид ажлынхаа үр дүн, үнэ цэнийг:

    • Хэрэглэгч, захиалагчийн 100% сэтгэл ханамж, бүх төрлийн баталгаа
    • Мэдлэг ур чадвар, тогтвор суурьшил, туршлага хариуцлага бүхий “үнэ цэнэтэй” мэргэшсэн ажиллах хүчний бүрдүүлэлт
    • Экспортын чиг баримжаатай, импортыг орлох, өрсөлдөх чадвар бүхий эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл буюу “үндэсний баялаг бүтээгч”,
    • Байгаль экологид ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах зорилтыг  хэрэгжүүлэгч
    • Эрчим хүчний болон үйлдвэрлэлийн салбарт инноваци, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, үр ашгийг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлэгч 
    • Цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн үндэсний  үйлдвэрлэлийн хөгжилд олон улсын чанар, стандартын жишигт хүрсэн “монгол стандартыг” тогтоон, эх  орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад оруулж буй хувь нэмэр зэрэг үнэт зүйлүүдээрээ тодорхойлдог.

    https://bemp.mn/

    https://www.facebook.com/%D0%A…

  • СОНГОМОЛ БУЙДАН- Итали, европ загварын буйдан үйлдвэрийн маркетинг, хүний нөөцийн бодлого, сургалт хөгжлийн хөтөлбөр

    СОНГОМОЛ БУЙДАН

    “Зөвхөн танд- Мастер урлал”

    -Үйлдвэрлэл – Худалдаа – Тусгай захиалга – Засвар үйлчилгээ

    Бид 2006 оноос урлал, үйлдвэрлэлээ эхлэсэн бөгөөд үе дамжсан мастер урлаачид үүсгэн байгуулсан. Хэрэглэгч таны хэрэгцээ, шаардлагад нийцсэн давтагдашгүй загвар, хэмжээ, материалаар масс үйлдвэрлэл биш мастер урлалаар ажилладаг онцлогтой.

    Классик, сонгодог, европ, итали загвар болон трэнд, минимал загвараар урладаг. Манай бүтээгдэхүүн нь европ загвар, стандарт, чанартай өрсөлдөхүйц бөгөөд үнийн хувьд европ бүтээгдэхүүнээс 50- 70% хямд байдаг. Бид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ чанарын баталгаа олгож, засвар үйлчилгээг бүрэн хариуцан ажилладаг.

    Материал нь орос хатаалгын мод, эко панер, порлон болон турк, солонгосын нано даавуу, өнгөний кодтой даавуу, үйлдвэрийн арьс ашигладаг тул өнгө үзэмж, эдэлгээ, тав тух, эрүүл мэндэд ээлтэй байдлаараа маш олон давуу талтай байдаг.

    Буйдан, ор, кресл, сандал нь хүний амьдралын хамгийн чухал тав тух, гэр бүл, байгууллагын хамгийн чухал орон зай бөгөөд таныг илэрхийлэх, амьдралын аз жаргалыг мэдрүүлэхээс гадна эрүүл мэндэд ээлтэй, амьсгалдаг материал байх нь маш чухал юм.

    2021 оны хувьд бид сонгодог загваруудаас гадна трэнд болж буй Английн Честерпилд (Chesterfield), Италийн Baxter, Бөмбөлөг (Bubble), Минимал, Хайрцагтай сандал загваруудаа хэрэглэгчиддээ хүргэн ажиллаж байна.

    Одоогоор бид 3000 гаруй айл гэр бүл, албан байгууллага, ресторан лоунжийн интерьер, тохижилтийн ажилд оролцож үнэнч харилцагчдыг бий болгож ажиллаж байна.

    Утас: 93393921, 94890909

    Хаяг: Нэрийн дэлгүүр, захиалгын төв: CБД, 9-р хороо Их тойруу, Дөлгөөн нуур төвийн хажууд, Мөрөн төвийн 2 давхарт

    Цагийн хуваарь: Даваа- Бямба 10:00- 20:00

    www.facebook.com/ClassicSofaMN

    БИДНИЙ ДАВУУ ТАЛ

    • Таны амьдралын хэв маягийн илэрхийлэл, тав тухын орон зай
    • Загвар, зохион бүтээлт. Давтагдашгүй урлал, тоонд биш чанарт
    • Эко стандартын материал
    • Мастер урлал, үе дамжсан урлал, өө сэвгүй төгс гүйцэтгэл
    • Чанарын баталгаа- бүтээгдэхүүнээ бид хариуцна. 1 жилийн баталгаа
    • Хүргэлтийн үйлчилгээ

    БҮТЭЭГДЭХҮҮН

    • Сонгодог загварын буйдан
    • Трэнд, минимал загварын буйдан
    • Кресл
    • Албан байгууллага, ресторан, лоунж буйдан
    • Ор
    • Сандал

    БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН

    BAXTER

    • Эрх мэдэл, хүч чадлын илэрхийлэл болсон итали загвар
    • Орчиндоо байгалийн мэт өө сэвгүй ууссан эко орон зайг бий болгодог
    • Хүний бие, нуруунд тулхтай, тав тухтай мэдрэмжийг бий болгодог
  • TASO- Барилгын хэв хашмалын үйлдвэрлэл, худалдаа, түрээс, засварын цогц үйлчилгээ

    Барилгын хэв хашмалын үйлдвэрлэл, худалдаа, түрээс, засварын цогц үйлчилгээ. 

     “ТАСО” ХХК-ны хэв хашмалын үйлдвэр нь 2012 онд манай улс импортоос 100% хамааралтай байсан барилгын хэв хашмал болон дагалдах эд ангиудыг дотооддоо үйлдвэрлэж, дотоод гадаадын зах зээлд нийлүүлэх эрхэм зорилготойгоор байгуулагдсан. 

    ҮЙЛДВЭРЛЭЛ: Байгуулагдсанаасаа хойших хугацаанд БНСУ-ын үйлдвэрлэлийн орчин үеийн технологийг Монголдоо амжилттай нутагшуулж олон улсын стандартын өндөр чанарын барилгын хэв хашмал буюу пумыг, мөн дагалдах эд ангиуд болох гадна булан, дотор булан, тай зэргийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна. 

    ЗАСВАР: Манай компанийн засварын үйлчилгээний үйлдвэр нь Монголын анхны бүрэн автоматчилагдсан, стандартын үйлдвэр бөгөөд өдөртөө 500-600 хэв хашмалыг засварлах хүчин чадалтай. 

    ТҮРЭЭС: Манай үйлдвэр хэв хашмал болон дагалдах бүх эд ангиудыг түрээслэх үйлчилгээ үзүүлдэг. Манай үйлдвэрлэж байгаа хэв хашмал импортынхоос илүү чанартай, илүү хямд байж хэрэглэгчидэд барилгын хэв хашмалтай холбоотой бүхий л цогц үйлчилгээг ойртуулж чадсанаараа давуу талтай байгаа. Барилгын бүрэн цутгамал хийцэд ашиглагддаг хэв хашмал нь олон давуу талтай бөгөөд барилга угсралтын цаг хугацаа хэмнэдэг, хүссэнээрээ амархан тохируулж угсарч болдог, олон удаа ашиглагддаг тул зардал ихээр хэмнэдэг, хог хаягдал гардаггүй байгаль орчинд ээлтэй ногоон технологи гэдгээрээ бусад барилга угсралтын технологиос давуу талтай юм. Манай үйлдвэр бүтээгдэхүүнээ зөвхөн үйлдвэрлээд зараад орхихгүй, зарсны дараах бүхий л үйлчилгээг үзүүлдгээрээ давуу талтай байгаа: хямдралтай үнээр засвар үйлчилгээ хийж үйлчлэх, дараа дараагийн худалдан авалтууд дээр хөнгөлөлт үзүүлэх г.м. Цаашид манай компани дотоодын зах зээлийг бараа бүтээгдэхүүнээрээ хангаад зогсохгүй, ОХУ руу экспортлох хэтийн зорилттой ажиллаж байна. Хэв хашмалтай холбоотой бүхий л зүйлсийг зөвхөн ТАСО ХХК-аас!

    Бид ISO9001: барилгын чанарын стандарт, ISO14001: байгаль орчинд ээлтэй технологи, мөн чанартай барилгын FORA euro- form стандартын шаардлага хангасан төрөл бүрийн хэмжээтэй хэв хашмалуудыг Монголдоо үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. Та бүхэн манайхаас бүх төрлийн хэв хашмал, дагалдах труба, гадна дотно булан, дэгээ, түгжээ, тай зэргийг худалдан авах, түрээслэх, засварлуулах боломжтой.

    ДАВУУ ТАЛ 

    TEGO хавтан: Хэв хашмалын үндсэн материал нь солонгосын хамгийн чанартай Tego хавтан юм. БӨХ БАТ материалаар үйлдвэрлэсэн тул бетон цутгахад задрахгүй, олон удаа ашиглах боломжтой.

    ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ: Бид үйлдвэртээ солонгос, германы хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа бөгөөд Солонгосын туршлагатай мэргэжилтэн үйлдэрлэлийн чанар стандартад хяналт тавин ажиллаж байна.

    ХЭМНЭЛТ: Цаг хугацаа болон санхүүгийн хэмнэлт. Барилгын хэв хашмалыг Солонгосоос импотлохоос хурдан хурдан хугацаанд бага зардлаар бид танд нийлүүлж байна.

    ХОЛБОО БАРИХ

    Утас: 77315570
    Гар утас: 99045570; 99999650
    Ц-шуудан: info@taso.mn
    http://taso.mn
    http://twitter.com/TasoLLC
    http://facebook.com/TasoLLC
    Үйлдвэрийн хаяг:БГД, 20-р хороо, ТЭЦ 4, 1- 26, 28
    Төв оффисын хаяг:СБД, Залуучуудын өргөн чөлөө 13- 1

  • С.Ундармаа Нууц товчоо ХХК-ийн захирал, МНТ, Онгийн нууц, Торгоны замын нууц баазуудын үүсгэн байгуулагч

    #НУУЦУУДЫН_ЦААНА Надад хөдөө агаарт алхаж хөдлөх ажил буюу аж ахуйн ажил илүү тохирдог. За хүүхдүүд ээ хаяагаа сөх, энэ хаалганы нугас салах нь байна, энийг ийш нь өргөөд тэгэж байрлуул, одоо бүх өрхөө тат, энийг хаа гэх мэтээр зохицуулах нь жуулчны баазын хамгийн том ажил байдаг. Аливаа засварыг хийхдээ, өнгө будаг сэргээхдээ хайнга хандаж огт болохгүй гэж сургадаг. Унтраалга солихдоо хүртэл анх байснаас нь өөр хэмжээтэй юмыг авчирч хийгээд зай завсрыг нь үзэмжгүй силкондчихдог. Ингээд анх хийсэн сайхан юмыг маань гутаах нь бий, би тэрэнд хамгийн дургүй. “Монголын нууц товчоо”, “Онгийн нууц”, “Торгоны замын нууц” гэхээр хэний тухай өгүүлэх гэж буйг минь ойлгосон буй заа. Тийм ээ, энэ том нүсэр баазуудыг гардан босгосон “цуцашгүй” хатагтай бол Ундармаа эгч. 

    #МОДНЫ_ИНЖЕНЕР: 1986 онд Москвагийн Технологийн дээд сургуулийг “мод боловсруулах технологийн инженер” мэргэжлээр төгссөн. УБ хотын мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байтал нийгэм эдийн засгийн байдал өөрчлөгдөж үйлдвэрийн байдал тодорхойгүй болж ажлаасаа гарлаа. Бусдын жишгээр ганзагын наймаанд явлаа, 1992 онд компанийн хууль батлагдахад компани байгууллаа, эргэлтийн хөрөнгөтэй болоод импортоор авто машины тос тосолгооны бүтээгдэхүүн оруулж ирдэг боллоо. Анхны хуримтлал үүслээ, ямар нэгэн бизнес суурьтай бүтээн байгуулалт хийх бодол төрж эхэлсэн. Тэгээд газар хайсан, Төв аймгийн Жаргалант сумын Ар толгой гэдэг газар маш таалагдсан. Ноён уулын үргэлжлэл, булаг устай, модтой. Хуучин цагт төрийн байгууллагын зуслан байсан газрыг орон нутгийн удирдлагуудын зөвшөөрлөөр авч мөрөөдөж байсан зүйлээ барьж эхэлсэн дээ. 

    #НУУГДСАН_АЗ: Баазын нэр маань түүхтэй холбоотой нэр байх ёстой гэж бодоод “Монголын нууц товчоо” хэмээх гайхалтай түүхэн судраар нэрлэмээр санагдсан. Гэвч энэ нэр надад олдохгүй байх даа гэж бодсоор “Улсын бүртгэлийн газар” руу очсон. Нэр шүүлгэх үед “Монголын” гэдэг үг болохгүй, харин “нууц товчоо” гэдэг нь болж байна гэв. Жигтэйхэн гайхаад одоо болтол “нууц товчоо” гэсэн компани байхгүй байна гэж үү хэмээн ажилтан хүүхнээс дахин лавласан. Ингээд л “Нууц товчоо ХХК” гэдэг нэр авсан даа, өөрөөр хэлбэл “нуугдсан аз” байсан. Баазын нэрэндээ “Монголын” гэдэг үгээ нэмсэн. Тус баазыг маш хурдан хугацаанд буюу 2004 оны зун барьж эхлээд 2005 оны намар ажиллахад бэлэн болгосон. Ерөнхий архитектор нь Монголд олон жил амьдарсан, дүнзэн байшингаар мэргэшсэн Юнтэ гэдэг солонгос хүн байсан. Бэлэн зураг төсөл байсан учраас маш хурдан барьсан. Ардын уран зохиолч П.Бадарч, Д.Пүрэвдорж, Ардын зураач Ч.Гунгаасүх гуай гэх мэт хүмүүсээс багагүй зөвлөгөө авсан. МНТ бааз маань үйлчилгээний нэг том барилгатай, 7 гэртэй л эхэлж байлаа. Тэр үед барилгын ажилд 800 сая төгрөг зарцуулсан. 

    #МОДЫГ_ШҮТДЭГ: Мод гэдэг материал хамгийн үнэтэй. Мод бол амьсгалдаг материал, хүнд хамгийн сайхан энергийг өгдөг, хүнд хамгийн сайхан үнэрийг өгдөг. МНТ бааз 20 жил болсон хэрнээ модны үнэр нь одоо ч байж байдаг. Модоор юм хийхийн сайхныг мэддэг учраас өөрийн мэдэлгүй бүх бүтээгдэхүүн дотроос модон суурьтай бүхэн рүү анхаарал хандуулаад явчихдаг. Модыг шүтэж амьдардаг даа. Миний аав хими биологийн багш хүн байсан, бас маш их мод тарьдаг хүн байсан. Очсон газар болгондоо мод тарина, хөдөө суманд хүртэл 1000 цэцгийн хүлэмж байгуулж байсан. Миний хувьд модоор бүх баазаа босголоо, тэр чинээгээрээ мод тарих ёстой гэж үргэлж бодож явдаг. 

    #ЖУУЛЧИДТАЙ_ЗЭРЭГЦЭЭД: Усгүй шахам газарт “Онгийн нууц” баазыг байгуулсан. Манай салбарынхан андахгүй дээ, зочид буудлын үйлчилгээний материал хангамж нийлүүлдэг “Торгоны зам”-ын Нарантуяа, Жамбалсүрэн нарын бааз байсан газрыг тэднийхээ хүсэлтээр авсан. Нарантуяа маань Удирдлагын академид суралцаж байхдаа танилцсан найз бөгөөд манай баазыг авчих гэж санал тавьсан. Тэгээд 2010 онд шинэчлэн барьж байгуулах явцдаа тухайн баазын үйл ажиллагааг нь таслахгүйгээр урагшлуулсан. 

    #УЛАМ_ӨНГӨ_НЭМНЭ: УБ хотоос 520 км хол газарт барилгын материал татах хүнд байсан. Тийм учраас элс, шавар, чулуу гээд орон нутгийн материалуудыг ихээр ашигласан. Гадна талын фасаданд говийн чулууг сонгосон. Говийн чулуу маш гоё улаан хүрэн, ногоон алагласан өнгөтэй. Биднийг очиход нутгийн хүмүүс чулуугаа зөвхөн малын хороонд л ашиладаг, өөр зүйлд ашиглаж мэддэггүй байсан. Чулуунууд байгальдаа сайхан зохицдог, хэчнээн их нар төөнөж, салхи бороо орж байсан ч улам өнгө ороод байна уу гэхээс хуучирч муудаад байдаггүй. Энэ сонголт маань их зөв болсон гэж боддог. 

    #ШАШИР_УУЛС: Баазын нэрэндээ мөн л “нууц” гэдэг үгээ ашиглахаар шийдсэн. Онгийн хийдийн туурьтай, мөн бидний өөдөөс хараад гурван “шашир” уул байсан. Шашир гэдэг нь ламын шашны зан үйлд өмсдөг малгай. Түүнтэй төстэй хэлбэртэй орой бүхий уулсыг нутгийнхан “Гурван шашир” хэмээн нэрлэж заншсан байсан. Тэдгээр уулыг бэлгэдэж гурван сүмийн орой бүхийгээр үйлчилгээний барилгаа барьсан. Гүний худаг шинээр гаргаж хийхдээ аль болох шүршүүр, 00-той байлгая гэж бодсон. Учир нь бааз барих ажил ид явагдаж байхад жуулчид ганц шүршүүрийн гадаа алчуураа мөрөн дээрээ тохчихсон дараалалд зогсож усанд орж байхыг өдөр болгон харж байлаа. 

    #ӨМНӨХ_ОРЛОГООР: МНТ баазыг барьсан 800 сая төгрөгийн зардлыг 6 жилийн дараа бүрэн нөхсөн. Зөв менежмент хийгээд, зардлаа зөв тооцоолж чадвал бүтээн байгуулалтуудыг хийж болохоор харагддаг. Манай салбарынхны ихэнх нь намайг том компанийн хөрөнгөөр бааз бариад байна гэж ойлгочихсон байдаг. Олж байгаа орлогоо зөв л хөрөнгө оруулалт болгохыг хичээсээр ирсэн. Мэдээж хэрэг нөхөртэйгөө анх ганзагын наймаа хийж байхдаа байгуулсан “Акума-Эрин” хэмээх толгой компанийн машин техник, тээвэрлэлтийн туслалцааг их авсан. Онгийн нууц баазыг барихдаа эхний МНТ баазаас олсон үр ашгийн хөрөнгөөр л барьсан. Хуримтлал үүсгэх нь чухал байдаг. Онгийн нууцыг 2009 оноос эхлүүлж 2010 онд ашиглалтанд оруулсан. 

    #ПАД_ПАД: Тэр үед “пад пад” гээд нэг трактор авааччихсан, нөгөөдөх нь талын нэг тарчихна, ажиллахаасаа илүү “жуулчны үзмэр” болдог байж билээ. Пад пад трактор маань тос маслоо хаа явсан газраа хаяад яваад байна, жуулчид “ийм техник бас байдаг аа” гээд л зураг их дарна. Тэр трактороор “үзсээр” байгаад ард нь гарсан даа, ккк. Хад чулуутай газар байсан учраас ажлыг их удаашруулж байсан ч зүтгэсэн. Онгийн нууц бол МНТ баазаас хойш 5 жилийн дараах бүтээн байгуулалт учраас тэр хооронд ойлгож хуримтлуулсан туршлага, хүний нөөц, хөрөнгө мөнгөн дээр бас л хурдан шуурхай боссон бааз юм. 

    #ОХИНЫ_САНАА: “Торгоны замын нууц” баазыг барьж байгуулах санааг охин маань зүтгүүлсэн. Миний хувьд хоёр том бааз бариад жаахан сэтгэл санаа хойш суух янзтай болчихсон байсан. Бидэнтэй олон жил хамтран ажилласан Даваа гээд мужаан байдаг, тэр маань “манай ах Хархоринд жуулчны баазтай, өөрөө Америк явах гээд байгаа юм аа, тэр баазыг аваач” гээд олон удаа санал тавьсан. Анх очиход 2 жижиг байшин, нэг гал тогооны байр, нэг гэр байсан. Харууц сайтай сайхан газар байсан учраас авахаар шийдсэн. 

    #КОВИДЫГ_АШИГЛАСАН: 2019 онд ажлаа эхлүүлээд байж байтал цар тахал эхэлсэн. Зарим үед УБ хотод ирээд хөл хорионд ороод гацчихна, эсвэл Хархоринд очоод гацчихна. Гэвч Ковидын үеийг харьцангуй сайн ашигласан, учир нь юмны үнэ өсөөгүй байсан, 2019 оны 10 сар гэхэд ихэнх бараа материалаа татаад ачуулчихсан байсан тулдаа амжуулсан. Гэвч зарим материалын тоо зөрөх, дутах, бараагаа авч чадахгүй байх, хулхидуулж мөнгө ч үгүй, бараа ч үгүй болох тохиолдлууд байсан. Олон жилийн харилцаатай байсан хэрнээ хуурч зугтсан. Харин ажиллах хүчний цалин хөлс арай өсөөгүй байсан, хэдэн сараар байрлаж ажиллангаа гол ажлуудыг нугалж өгсөн. Ковидоос шалтгаалан хугацаа алдсан учраас бараг 4 жил зарцуулж байж 2023 онд бүрэн ашиглалтанд оруулсан. 

    #НУУЦЫН_ЗОРИЛГО: Баазын алхам бүрт, өнцөг булан бүрт өөрийн соёлыг шингээхийг хичээсэн. Жишээ нь гадна төмөр хашааны хээнээс эхлээд хаалганы бариулын чимэглэл, барилгын дээврийг Азийн барилгуудаас ялгаатай хийхийг зорьсон. Хархорин хот өөрөө өрнө дорныг холбож байсан Торгоны замтай асар холбоотой дэлхийн нийслэл байсан, дэлхийн түүхийг бүтээлцэж байсан учраас тэр үеийн түүхийг хүмүүст ойлгуулж харуулахыг зорьж “Торгоны замын нууц” гэж нэрлэхээр шийдсэн. Монголын түүх соёлоос алхам алхамаар нууцыг нь илрүүлэн гаргахыг хичээж бүх баазууддаа “нууц” гэдэг нэрийг өгсөн. 

    #ШАЛАА_УГААХААС_ИЛҮҮ: Тухайн үед АЖ-ын тухай хаана ямар сургалт байна, тэр бүгдэд яваад очдог байсан. Хаус кийпинг, тогоочийн сургалт, менежерийн сургалт гээд ямар ч сургалтыг нэг хэсэг алгасаагүй. Удирдах ажилтан хүн өөрөө сайн мэдлэгтэй байх ёстой, тэгэж байж ярина, зөвлөнө, заана, сургана, шаардана. Менежерүүддээ байнга хэлдэг. Ажилтнуудыг бөөгнүүлж байж сургах биш “хүн нэг бүртэй тулж ажилла, боломж олдож байвал нэг гэхгүй, хоёр гэхгүй, нэг хоёр өдрийн дараа гэхгүйгээр сургаж зөвлөж бай” гэж захидаг байсан. Манай АЖ-ын салбарынхны гол алдаа нь хүнээ сайн сургаж чадахгүй байна. Хавар бааз дээр ирсэн оюутнуудтайгаа ид гэрээ барьж, байшингаа цэвэрлэж, засаж янзалж, будаж байтал эхний жуулчид хүрээд ирдэг. Сургаж амжаагүй байтал жуулчны үйлчилгээнд шууд ороод явчихдаг. Сургалтыг тухай бүрд нь хийх чухал юм билээ. Шалаа угааж зогсохоос илүү шинэ хүнээ сургаж зогсох нь хамгийн чухал шүү гэж менежерүүддээ захидаг. 

    #ХЭЛМЭРЧ_ТӨДИЙ: Торгоны замын нууц баазыг өвөл ажиллуулахаар бэлдэж байгуулсан боловч өвөл жуулчин ирэхгүй байна. Бүх гэрүүд рүү шугам хоолой орчихсон байгаа, нэг ажиллавал бүгдийг нь ажиллуулах хэрэгтэй болно, тэр болгонд зардал гүйнэ, гэвч өвлийн жуулчин алга. АЖ-ын салбар хоорондын уялдаа, хөтөч, жолооч нар ч гэсэн чанарын хувьд их мууджээ. Хэт хувиа бодсон, баг болж ажиллахдаа муу, баазтай хүртэл хамтарч ажилладаггүй, ямар нэгэн алдаа гарсан хойно л алдаагаа ярих гэж л харилцдаг. Хэдэн жилийн өмнө бүх зүйл энэ салбарт эмх цэгцтэй байсан. Өмнө нь хөтчүүд жинхэнэ “хөтөч” байсан байна, одоо бол зүгээр л “хэлмэрч” төдий л байна даа.

    Нийтлэлийг бичсэн: Чойбалсангийн Буянбадрах
    Эх сурвалж: https://www.facebook.com/tamirbuyan

  • ODEL ЭЛЕКТРОНИК БҮТЭЭГДЭХҮҮН

    ODEL брэндийг эзэмшигч “Дүйнхэр тэргүүн” ХХК нь Монгол улсад мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хөгжүүлэх, үйлдвэрлэх зорилгоор 2008 онд байгуулагдсан.

    2009 оноос Энэтхэг улсын Microtechnologies India компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болсноор “Security &Life support” систем, 4S технологийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлж эхэлсэн. Уг технологийг нэвтрүүлэх явцдаа тэдгээрийн програм хангамжуудыг боловсруулан “Тээврийн хэрэгслийн хяналтын систем”, “Борлуулалтын хяналтын систем” програмыг зохион бүтээж оюуны өмчөөр баталгаажуулсан.

    2012 оноос электроникийн үйлдвэрлэлээ эхлүүлж ODEL брэндийн анхны бүтээгдэхүүн болох 5 төрлийн хяналтын камер зохион бүтээж үйлвэрлэсэн нь чанар, технологиороо Монголын тэргүүлэгч компаниудын талархалыг хүлээгээд байна.

    2014 оноос Япон улсын электроникийн үйлдвэрлэл, PCBoard дизайны KSJ компанитай хамтран электрон техникийн өндөр технологийн үйлдвэрийг анх удаа Монгол улсад байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан нь өндөр технологийн үйлдвэрлэлийг Монгол улсад хөгжүүлэх түүхэн үйл явдал боллоо. Жилд 1,056,000 м/кв эх хавтан үйлдвэрлэж хүчин чадалтай уг үйлдвэр байгуулагдсанаар электроникийн үйлдвэрлэлийн үндсэн бэлдэц эх хавтан (PCboard) үйлдвэрлэн 2015 оны 1-р улиралаас Япон улсын зах зээл дээр гаргах юм.

    Бид Монгол улсад электроник, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, улмаар олон улсын стандарт шаардлагад нийцсэн үндэсний брэнд бүтээгдэхүүнийг буй болгох, хөгжүүлэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх чин хүслээр жигүүрлэн тэмүүлсээр байна.

    2. АЛСЫН ХАРАА

    Монголд улсад мэдээлэл, харилцаа холбооны технологийн үйлвэрлэл, өндөр технологийн инновацийг эрчимжүүлж мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлнэ.

    3. ЭРХЭМ ЗОРИЛГО

    Монгол улсын электроникийн үйлдвэрлэлд өндөр технологи нэвтрүүлж, ODEL үндэсний брэндийн нэр төрлийг нэмэгдүүлэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар салбарын хөгжлийг манлайлагч болно.

    4. УРИА

    Өрнө дорныг өндөр технологиор холбоно.

    БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ: Камержуулалт, нарны панел суурилуулалт, сэргээгдэх эрчим хүчний шийдэл

    Mobile: 976- 99107320
    Phone: 976- 70129299

    Address: Sukhbaatar district, 11th khoroolol, J.Batmunkh street, Marco Polo center

    http://twitter.com/ODELteam

    http://facebook.com/ODELteam

    www.odel.mn


    ODEL BRAND & Дүйнхэр тэргүүн ХХК-ийн

    1. Цогц танилцуулга
    2. Байгууллагын брэнд имиж бүрдүүлэлт
    3. Брэнд мессеж
    4. Сурталчилгааны агуулга
    5. Сошл сурталчилгааны агуулгын төлөвлөлт
    6. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт

    Duinkher Terguun Co.,LTD- ODEL Brand by CREATIVE MONGOLIA

  • Mongolia Friend | Бүтээлч айл санаачилга | Аялагчид Монголын тухай | Аялал жуулчлалын суваг

    Жамсранжавын Бэгзсүрэнгийн санаачилсан Монголд аяласан жуулчидын Монгол Улсын талаарх сэтгэгдэл, санаа бодол, нөхөрсөг зөвлөмжийг хүргэх зорилготой суваг. Тэрээр #БүтээлчАйл санаачилгаараа гэртээ 1000 гаруй жуулчидыг зочилсон юм.

    https://www.facebook.com/mongoliaFriend
    https://www.facebook.com/ButeelchAil

    Are you friend of Mongolia? If yes, you can share your Mongolian experience by video answering in next 3 questions

    1. your name, and country

    2. when did you visit in Mongolia?

    3. what was interesting to you in Mongolia?. Thank you for inspiring us.

    Who wants to tell something and to do something for their next generations by Mongolian nature and culture.

  • Creative Gallery | Бүтээлч хүмүүсийг дэмжих эко орчин- Аялал жуулчлалын бүтээгдэхүүн

    Creative Gallery | Бүтээлч хүмүүсийг дэмжих эко орчин.

    Таны өөрийгөө болон бизнесээ хөгжүүлэх сэтгэлгээний орон зай, бүтээлч хүмүүсийн хамтын ажиллагааны нэгдэл.
    Үндэсний онцлох брэндүүдийн нэгдсэн худалдаа, хувь хүний хөгжил, бүтээгдэхүүн, бизнес хөгжүүлэлтийн сургалт, зөвлөх үйлчилгээ, бүтээлч хүмүүсийн хамтын ажиллагааны уулзалт, мэдлэг, туршлагаа хуваалцах үйл ажиллагаанууд зохион байгуулагдана. Зах зээлд гарч ирж буй шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, жижиг дунд бизнесийн судалгаа хөгжүүлэлт, маркетинг борлуулалтын үйлчилгээ.

    ҮЙЛЧИЛГЭЭ:
    – Үндэсний онцлох брэнд, бүтээгдэхүүний нэгдсэн худалдаа
    – Бүтээгдэхүүн, бизнес хөгжүүлэх зөвлөх үйлчилгээ
    – Шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулах, маркетинг, борлуулалт хийх
    – Бүтээгчид, зөвлөх, мастеруудын бүтээлч сургалт, уулзалт
    – Компани хамт олонд зориулсан бүтээлч өдөрлөг- үзэсгэлэн худалдаа зохион байгуулах
    – Байгууллага хамт олонд зориулсан үндэсний өв соёлын хөтөлбөрийг зохион байгуулах
    – Сэдэвчилсэн бүтээлч уулзалт, өдөрлөг, үзэсгэлэн

    Монгол үндэсний онцлох брэндүүдээ нэг доор төвлөрүүлж, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг борлуулалтын нэгдсэн үйлчилгээгээр дэмжиж, “1 брэнд- 1 суваг” бодлогоор худалдааны цэг, нүүдлийн үзэсгэлэн, онлайн худалдааны хэлбэрүүдээр худалдаалахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн үндэсний бүтээгдэхүүний онцлог давуу талыг хэрэглэгчидэд таниулан хүргэж, зөв хэрэглээ, хандлагыг бий болгон ажиллаж байна.

    Дэлхийн аялагчидад Монголын шилдэг бүтээгдэхүүн, соёлын бүтээгдэхүүнтэй нэг доороос танилцаж, морин хуур, эсгий ширмэл гэх мэт Монголын өв соёлтой танилцаж, өөрөө урлан бүтээхэд хамтран оролцох боломжийг олгоно.

    Бүтээгдэхүүний нэр төрөл: органик хүнс, органик гоо сайхны бүтээгдэхүүн, эсгий ширмэл, шилмэл хувцас, ноолууран хувцас, гоёл чимэглэл, шилдэг ном, уран зураг, гар урлал, уран бичлэг, монгол авдар, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн нэг дор төвлөрсөн байна.

    Хамран ажиллаж байгаа брэндүүд: Urangoo Ider, Bajuna, Dr Baatar, highgarden tea, Uran felt, Siilengoo, Wonder jewelry, Монгол нэхмэл, baigalam, helen, Undraa Art, Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл ТББ.

    ХУДАЛДАН АВАГЧ ТАНД

    Та олон бараанд төөрөхгүйгээр зөвхөн шилмэлүүд дундаас сонголт хийхэд илүү хялбар байх болно. Хамгийн гол нь Монголын шилдэг брэндүүдтэй нэг дор танилцаж, хотын төвөөс авахад хялбар юм.

    ҮЙЛДВЭРЛЭГЧ, БҮТЭЭГЧ ТАНД

    Хэрвээ та шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа бол бидэнтэй хамтран бүтээгдэхүүнээ зах зээлд танилцуулах, маркетинг, борлуулалт хийх ажлаа хамтран хийх боломжтой. Хамтран ажиллахыг хүсвэл өөрийн бүтээгдэхүүний танилцуулгыг info@creativemongolia.com хаягаар илгээнэ үү.

    CREATIVE GALLERY-д борлуулах бүтээгдэхүүнд тавигдах шаардлага:

    1. Орчин үеийн хэрэглээнд нийцсэн, бүтээгдэхүүний дизайн, хийц, чанар сайтай байх
    2. Тухайн чиглэлээрээ 5-с дээш жил туршилт судалгаа хөгжүүлэлт хийж ТУУШТАЙ ажилласан байх
    3. Тухайн хийж байгаа бүтээгдэхүүн, урлалаараа МЭРГЭШСЭН байх
    4. Аль болох 100% монголдоо бүтээсэн, байгальд орчинд ээлтэй үйлдвэрлэл байх
    5. Өөрийн гэсэн ОНЦЛОГ шинж, давуу талтай байх
    6. Манайд байрласан бүтээгдэхүүнтэй ижил төстэй биш байх
    7. Үндэсний уламжлал, өв соёлоо шингээсэн байвал давуу тал

    СУРГАЛТУУД

    50Т ХҮРД АНГЛИ ХЭЛНИЙ ДҮРМИЙН СУРГАЛТ

    “ХУУР МАГНАЙ” МОРИН ХУУРЫН СУРГАЛТ

    “УРАН БИЙР” УРАН БИЧЛЭГИЙН СУРГАЛТ

    “ХУВЬ ХҮНИЙ ИМИЖ” ИМИЖ БҮРДҮҮЛЭЛТИЙН СУРГАЛТ

    Бүтээлч үйлдвэрлэгчид нэгдэхтүн!

    Оюуны уурхайгаа олборлоё

    Интерьер чимэглэлийн концепц

    Монгол агуулга 30%

    Minimal 40

    Zero waste 10

    Simple 10

    Интерьер, чимэглэлийн шаадлагууд

    • Хананы нийт өнгө цагаан, цайвар саарал өнгөтэй байна.
    • Монгол бахархалын хэсэг| Монголын нууц товчоо, Морин хуур, авдар, сийлбэр, эсгий ширмэл г.м
    • Хэрэглэгчийн хэсэг | манайхаар үйлчлүүлсэн Олны танил хүмүүсийн фото, сэтгэгдэл, гарын үсэг
    • Өлгүүр
    • Тавиур
    • Монгол агуулга: Гэрийн хана
    • Уран зураг
    • Эсгий ширмэл
    • Хувцасны тасгийг 4 өнгө аясийг илэрхийлнэ.

    ЭРХЭМ ЗОРИЛГО

    Үндэсний туйлын давуу тал, нөөц, хүнийхээ ур чадвар, онцлогт тулгуурласан өрсөлдөх чадамжтай байгууллага, бүтээгдэхүүн, төслийг дэмжиж хөгжүүлэх замаар Монгол хүн Монголдоо ажилтай орлоготой, элэг бүтэн, итгэл төгс, бахархал дүүрэн амьдрах нөхцлийг бий болгоно.

    ТАНИЛЦУУЛГА

    Бүтээлч Монгол нэгдлийн сургалт, бүтээлч бизнесийг хөгжүүлэх бойжуулалтын үйлчилгээ, бүтээл хүмүүсийн хамтын ажиллагааны эко систем төв болох Creative House төв болон офиссоо нээхээр заслын ажлаа эхлээд байна.

    Creative House нь Монгол Улсын шилдэг судлаач, зохион бүтээгчид, инженер, уран бүтээлчид, урчууд, хувцас дизайнер, график дизайнеруудыг нэгтгэсэн бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой төв юм. Зорилгын тул бүтээлч хүмүүсиин хийж бүтээсэн оюуны бүтээл, бүтээгдэхүүнийг нийтэд таниулан сурталчилах, худалдаалах, мэдлэг туршлагад тулгуурласан сургалтын хөтөлбөр боловсруулан нийтэд хүргэх үйл ажиллагаа явуулдаг.

    Мөн үндэсний баялаг болсон авъяаслаг бүтээлч хүмүүстэй хамтран үндэсний брэндийг хөгжүүлэх, компани, жижиг дунд бизнес эрхлэгчид болон бүтээлч хүмүүст бизнес хөгжүүлэлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн зөвлөх үйлчилгээ, сургалт өгч, бүтээгдэхүүнээ зах зээлд байршуулж борлуулахад нь дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаас гадна бүтээлч хүмүүсийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна.

    Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэлгээнд чиглэсэн “Монгол бэлэг” аян, “Монголд үйлдвэрлэв” аялал, “Шинээр маркетингжуулна” аян, “Бүтээлч Монгол” аянг зохион байгуулсан.

    Нийгмийн хөгжлийн чиглэлээр Зөв цэцэрлэг, Дээд эрүүл мэнд төсөл, Тэмүүлэл хөгжлийн хөтөлбөр, Сайн хүүхэд төсөл, Teamwork& Teamplay Mongolia хөтөлбөрийг тус тус дэмжиж ажилласан. Бүтээлч хүмүүсийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, ижил зорилготой ажлуудыг уялдуулах зорилгоор creativemongolia.com болон FB.com/creativemongolian хуудаст бүтээлч хүмүүс, бүтээгдэхүүн, төслийн мэдээллийн сан үүсгэж олон нийтэд хүргэж байна.

    ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

    ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

    Хүний нөөцийн сургалт хөгжил

    Маркетинг, агуулга хөгжүүлэлт

    Хувь хүний имиж бүрдүүлэлт, Байгууллагын имиж бүрдүүлэлт, ажилтануудын хувцасын загвар зохиох, үйлдвэрлэх)

    НЭГ БРЭНД БОДЛОГО:

    СУРГАЛТ

    Өөрийгөө хөгжүүлэх сургалт

    Бизнесээ эхэл

    Монгол менежер

    EVENT ӨДӨРЛӨГ

    • Зах зээлд трэнд болж буй шинэ бүтээгдэхүүний танилцуулга эвэнт

    ХУДАЛДАА: Бүтээгдэхүүн бүр тайлбар агуулгатай байна.

    Бүтээлч LIVE нэвтрүүлэг

    Creative House үзүүлж байна (өдөр бүр)

    ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУВААРЬ

    Цагийн хуваарь: Даваа- Ням 11:00- 20:00

        Пүрэв гаригт амарна

    Сургалтын хуваарь: Баасан, Бямба гаригт 18:00- 20:00

    Сэдэвчилсэн event, үйл явдал Сар бүрийн эхний Пүрэв гаригт

    Бүтээлч хүмүүсийн уулзалт: Сар бүрийн сүүлийн Пүрэв гаригт

    Бүтээгдэхүүний лангуунд эзлэх хувь

    Хувцас 60%

    Брэнд 1 7,5%

    Брэнд 2 7,5%

    Брэнд 3 7,5%

    Брэнд 4 7,5%

    CH брэнд

    Гоо сайхан 10%

    Хүнс 10%

    Accessories/ Souvenir 10%

    Ном 5%

    Бусад бүтээл 5%

    СУРГАЛТУУД

    Бизнесээ эхэл, Хувь хүний хөгжил, Багийн тоглолт, Харилцаа, Имиж, Хүүхдийн хөгжил, Гэр бүл

    МОНГОЛ ӨВ сургалт: Нум сум, Биелгээ, дэмбээ, Шагайн харваа, шагай, оюун түлхүүр,

    БҮТЭЭГДЭХҮҮН

    Fashion

    URANGOO IDER- Ноос, хөөвөр, арьс шир загвар

    BAJUNA | Эсгий хувцас загвар

    ATOZ- Европ загварын хувцас

    CHOICE

    Accessories

    BATU 

    PIPO

    Zes Brand

    Bugat

    URAN

    Padma Craft

    Evone

    Tsolmon

    Siilengoo

    Uulen- ясан сийлбэр

    Kalavinka

    Beauty& Home

    Lavanda House

    Spirit of Nature

    MonArts

    Food

    CAKRA

    Dr BAATAR

    High Garden

    Ikh Taiga

    Chaga

    Баавар цай

    Sarana- Зөгийн бал

    Shar Doctor

    Huba Haya

    Хөх сувд

    Жамц давс

    Зөв аарц (найруулдаг)

    Борц (Савласан)

    Ааруул (Савласан)

    Буудай, буурцаг, овъёос (Савласан)

    Сулхирын гурил (Савласан)

    Эмийн ургамал (Савласан)

    Самар

    Тос: чөмөг, сүүл, шар тос

    Жинжита буйлны үрэвслийн бүтээгдэхүүн (”Шүд, буйлыг хамгаалах төсөл” ТББ)

    Art& Handmade& Souvenir

    Undraa Art | U Art

    Амарсайхан

    Энхбат

    Гонгор- баримал

    Мөнхсоёл- зураач

    Лхагва- зураач

    Уран бичлэг- Аригун Арт

    Ганган керамик

    Морин хуур

    Энхмөнх- Авдар

    Батбаяр- арьсан авдар

    Цэнгэлсайхан хатгамал, даалин

    Баасансүрэн эсгий ширмэл

    Сийлбэр

    Дархны бүтээл

    Чулуу урлал

    Book

    Хувцаслалтын эрх чөлөө

    U Mandala

    МНТ түгээмэл эх

    Б.Гэрэлмаа “Хоол ба сэтгэл”

    “Дээд эрүүл мэнд”

    Майдар- Англи хэл сурах бичиг

    “Сайн мууг ялгая”

    “Монголчууд” цахим түүх

    Ертөнц цомог

    “Чингисийн хүүхдүүд” кино

    СЭРГЭЭШ Өөрийгөө эрчлэх өдөр бүрийн оюуны сэргээш 

    ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ хувь хүний хөгжлийн сонсдог ном

    Үйл ажиллагаа/ Хөтөлбөр

    Улирал бүр шинэ коллекц танилцуулна

    Коллецтэй холбоотой монгол брэндүүдийн амталгаа танилцуулга тогтмол явагдана.

    Имиж бүрдүүлэлтийн үйлчилгээтэй хослуулна

    Хугацаа

    Сэдэв

    Агуулга

    1 сар

    1-3 сар

    Хавар коллекц

    Хаврын улиралд зориулсан шинэ загварын үзэсгэлэн

    2 сар

    “Цагаан сар” коллекц

    Цагаан сард зориулсан хувцас загварын үзэсгэлэн

    Үзэсний өв соёл таниулан сурталчилах, өв соёлын мастер, өв тээгч уран бүтээлчидтэй уулзалт;

    3 сар 1- 7

    “Бүсгүйчүүд” эвэнт

    Бүсгүйчүүдэд тусгайлан зориулсан хөтөлбөр. Имиж бүрдүүлэлт: Зөвлөгөө, сургалт, гоо сайхан, нүүр будалт, стилист, үсчин.

    Олны танил бүсгүйчүүдтэй уулзалт, ярилцага

    3 сар 10- 17

    “Эрчүүд” эвэнт

    Зөвхөн эрчүүдэд тусгайлан зориулсан хөтөлбөр.

    Имиж бүрдүүлэлт: Зөвлөгөө, сургалт, гоо сайхан, стилист, үсчин.

    Олны танил бүсгүйчүүдтэй уулзалт, ярилцага

    4 сар

    4- 6 сар

    “Зун” коллекц

    Зуны улиралд зориулсан шинэ загварын үзэсгэлэн

    4 сарын 15

    “Урнаар бүтээгч” эвэнт

    Дэлхийн урлагийн өдөрт зориулсан шинэ уран бүтээл танилцуулах, уран бүтээлчдийг дэмжих хөтөлбөр

    Шинэ үзэсгэлэн, уулзалт, нетворкинг, агуулга

    5 сарын 23- 6 сарын 1

    “Ээжүүд” эвэнт

    Ээжүүдэд тусгайлан зориулсан хөтөлбөр.

    Эрүүл мэндийн боловсрол, гэр бүлийн боловсрол, эрүүл хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн, ахуйн органик бүтээгдэхүүний хэрэглээ, хүүхдээ асрах, зөв хүмүүжүүлэх арга ухаан

    Үлгэр жишээ ээжүүдтэй уулзалт, ярилцлага, сургааль, захиас

    6- 7 сар

    Хонхны баяр

    “Наадам” коллекц

    Хонхны баяр, Наадамд зориулсан үндэсний хувцасны шинэ коллекцын үзэсгэлэн.

    Үзэсний өв соёл таниулан сурталчилах, өв соёлын мастер, өв тээгч уран бүтээлчидтэй уулзалт;

    7 сар

    7- 9 сар

    “Намар” коллекц

    “Жуулчин” сезон

    Намарт зориулсан шинэ загварын үзэсгэлэн

    Жуулчидын худалдан авалт, сэтгэлгээнд чиглэсэн бүтээгдэхүүнээ түлхүү санал болгоно.

    8 сар

    8 сарын 8

    “Аавууд” эвэнт

    Аавуудад тусгайлан зориулсан хөтөлбөр.

    Эрүүл мэндийн боловсрол, гэр бүлийн боловсрол, эрүүл хүнс, ахуйн органик бүтээгдэхүүний хэрэглээ, хүүхдээ зөв хүмүүжүүлэх арга ухаан

    Үлгэр жишээ аавуудтай уулзалт, ярилцлага, сургааль, захиас;

    9 сар

    “Залуус” эвэнт

    Залууст тусгайлан зориулсан хөтөлбөр.

    Хотын соёл, сэтгэлгээний трэнд, амьдралын зөв хэв маяг, хувцаслалт, Монгол агуулга, монгол өв  соёл, Minimal, Zero waste, Simple

    10 сар

    10- 12 сар

    “Өвөл” коллекц

    Өвлийн улиралд зориулсан шинэ загварын үзэсгэлэн

    12 сар

    “Шинэ жил” коллекц- эвэнт

    Трэнд танилцуулах, шинэ жилийн даашинзны трэнд, гоёлын нүүр будалт, үс засалтын зөвлөгөө, сургалт

  • ДҮЙНХЭР ТЭРГҮҮН ХХК (ODEL BRAND) Өндөр технологийн электрон техник үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт бизнесийн зөвлөх үйлчилгээ

    1. ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ

    ODEL брэндийг эзэмшигч “Дүйнхэр тэргүүн” ХХК нь Монгол улсад мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хөгжүүлэх, үйлдвэрлэх зорилгоор 2008 онд байгуулагдсан.

    2009 оноос Энэтхэг улсын Microtechnologies India компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болсноор “Security &Life support” систем, 4S технологийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлж эхэлсэн. Уг технологийг нэвтрүүлэх явцдаа тэдгээрийн програм хангамжуудыг боловсруулан “Тээврийн хэрэгслийн хяналтын систем”, “Борлуулалтын хяналтын систем” програмыг зохион бүтээж оюуны өмчөөр баталгаажуулсан.

    2012 оноос электроникийн үйлдвэрлэлээ эхлүүлж ODEL брэндийн анхны бүтээгдэхүүн болох 5 төрлийн хяналтын камер зохион бүтээж үйлвэрлэсэн нь чанар, технологиороо Монголын тэргүүлэгч компаниудын талархалыг хүлээгээд байна.

    2014 оноос Япон улсын электроникийн үйлдвэрлэл, PCBoard дизайны KSJ компанитай хамтран электрон техникийн өндөр технологийн үйлдвэрийг анх удаа Монгол улсад байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан нь өндөр технологийн үйлдвэрлэлийг Монгол улсад хөгжүүлэх түүхэн үйл явдал боллоо. Жилд 1,056,000 м/кв эх хавтан үйлдвэрлэж хүчин чадалтай уг үйлдвэр байгуулагдсанаар электроникийн үйлдвэрлэлийн үндсэн бэлдэц эх хавтан (PCboard) үйлдвэрлэн 2015 оны 1-р улиралаас Япон улсын зах зээл дээр гаргах юм.

    Бид Монгол улсад электроник, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, улмаар олон улсын стандарт шаардлагад нийцсэн үндэсний брэнд бүтээгдэхүүнийг буй болгох, хөгжүүлэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх чин хүслээр жигүүрлэн тэмүүлсээр байна.

    2. АЛСЫН ХАРАА

    Монголд улсад мэдээлэл, харилцаа холбооны технологийн үйлвэрлэл, өндөр технологийн инновацийг эрчимжүүлж мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлнэ.

    3. ЭРХЭМ ЗОРИЛГО

    Монгол улсын электроникийн үйлдвэрлэлд өндөр технологи нэвтрүүлж, ODEL үндэсний брэндийн нэр төрлийг нэмэгдүүлэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар салбарын хөгжлийг манлайлагч болно.

    4. УРИА

    Өрнө дорныг өндөр технологиор холбоно.

    5. БИДНИЙ АМЖИЛТ

    2011 он Испани улсын Business Initiative Directions-ийн Gold Award

    2010 он Ашигт малтмалын газрын “Уул уурхайн шилдэг програм хангамж” цом

    2010 он Мэдээлэл харилцааны холбооны ICT EXPO- 2010 үзэсгэлэнгийн “Шилдэг технологи” цом тус тус хүртсэн.

    6. УДИРДЛАГЫН БАГ

    Ерөнхий захирал
    Дандарпэрэнлэйн ГАН-ОД

    1990- 1999 он хүртэл ОХУ-ын Санктпетербург хотын Технологийн Их Сургууль, ШУТИС- ХМТСургуулийг тус тус дүүргэсэн.

    1999- 2003 онд “Датаком” ХХК-ийн системийн инженер, 2003- 2006 онд Интер банкны мэдээлэл технологийн газрын дарга, 2006- 2007 онд БНСУ, EC Technology Co.,Ltd-ний сүлжээний инженер, 2007- 2008 онд БНЭУ, Micro Technologies Co.,Ltd-ний сервер администатор, 2008- 2009 онд АНУ, “Destron Fearing Co.,Ltd-ний системийн инженерээр тус тус ажилласан туршлагатай.

    2008 онд “Дүйнхэр Тэргүүн” ХХК-ийг програм хангамж, техник хангамж, компьютер тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээ эрхлэх зорилгоор үүсгэн байгуулсан. 2012 оноос ODEL брэндийг шинээр буй болгож, электроникийн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэн, өөрийн брэнд бүтээгдэхүүнүүдээ зах зээлд нэвтрүүлж эхэлсэн. 2012 оноос Япон улсын “KSJ” компанитай бизнесийн түншлэлээ өргөжүүлж, хамтран ажиллаж эхлэсэн.

    Тээврийн хэрэгслийн хяналтын систем, Мал, амьтны хяналтын систем, ODELхөтөч, ODELэлектрон тоолуур зураг бүтээгдэхүүний дизайн, програм хангамжийг зохион бүтээсэн. Мэдээлэл технологийн салбарт ажилласан 18 жилийн мэдлэг, дадлага туршлагадаа тулгуурлан өндөр технологийн PCB үйлдвэрийг Монголд байгуулах зорилгоор ажиллаж байна.

    Судалгаа, хөгжүүлэлтийн зөвлөх
    Адъяасүрэнгийн АЛТАНБИЛЭГ

    Япон улсын KSJ компанийн дэд захирал

    ›2003 – 2007 The University of Tokyo ›Bachelor, Electronics
    ›2000 – 2002 МУИС

    Experience
    Embedded System Engineer at KSJ
    Software Developer at Fuji Infox ›April 2007 – March 2008 (1 year)

    ›Window blind control system. PowerPC+Linux+C/C++ application, Ethernet and RS485 communication, ›Renesas R8C microcontroller system development.

    ›Building heat source control system. High efficiency inverter turbo heat pump, cooling water pump, thermal ›storage control application, Ethernet PLC communication system development.

    Developed Electronic Design Automation systems in C, C++, Python, TCL, Skill, HSPICE, Calibre etc. GPIO system design. PCB design in Eagle CAD, FPGA design in Xilinx ISE design tools, Linux system. ›Renesas RX microcontroller. Renesas HEW integrated development environment. Xilinx Zynq dual core ARM and FPGA SoC, DDR3, Ethernet, UART, SRAM, NOR Flash, SD card, USB,

    Технологийн зөвлөх
    Д.БААТАРСАЙХАН

    Microsoft компанийн Ази хариуцсан захирал

    Оюуны өмч, инновацийн зөвлөх
    Дамдинсүрэнгийн ДАМДИНБАЯР

    Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөл, технологийн зөвлөгөө, мэргэжлийн орчуулгын үйлчилгээний Ай Пи Пи Ай ХХК-ийн (IPPI Co.,Ltd) захирал; 1996- 2002 он хүртэл Японд суралцагч Монгол Оюутны Холбооны үүсгэн байгуулагч, тэргүүн; 2009 оноос Монгол Японы Боловсрол Хөгжлийн Сангийн үүсгэн байгуулагч, Тэргүүн.

    Технологийн зөвлөх
    Шархүүгийн ЯЛАЛТ

    “Монел” компанийн захирал, ШУА-ийн Физик Технологийн Хүрээлэнгийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал доктор (Ph.D)

    1963-1968 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн Дээд сургуулийг Автоматик, телемеханик, мэргэжлээр төгссөн. 1969 оноос Зүүн Хараагийн Эрчим Хүчний салбарт aндoр үелзлэлийн холбооны инженерээр, 1978 оноос ШУА-ийн Физик Техникийн Хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, лабораторийн эрхлэгч, ерөнхий инженер, орлогч захирлаар ажиллаж ирсэн.

    1979 оноос Монгол улсад анх удаа компьютер, өнгөт телевизор бусад электрон техник үйлдвэрлэх технологи боловсруулан хэрэгжүүлсэн. 1981- 1985 онуудад Монголын шинийг санаачлагчдын нийгэмлэгийн даргаар сонгогдон ажиллаж уг хөдөлгөөнийг амжилттай өрнүүлсэн. Ш.Ялалтын хөдөлмөр бүтээлийг үнэлж 1991 онд “Алтан гадас” одонгоор шагнажээ.

    8. БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ

    ЗАХ ЗЭЭЛД ГАРГАСАН БҮТЭЭГДЭХҮҮН

    ODELcamera

    /Anology, IP camera, Wifi camera/ Албан байгууллага, хувийн хашаа байшин, орон сууц, зуслангийн байшин зэрэг бүх төрлийн объектуудыг хянах, мониторинг хийх, шууд дүрсийг харах системийг цогцоор нь суурилуулна. Монгол хэл дээр программчлагдсан ODELDVR (Digital Video Recorder)- тай. Суурилуулсанаас хойш баталгаат хугацаа 3 жил. 3 жилийн хугацаанд механик гэмтлээс бусад засвар үйлчилгээг бүрэн хариуцна.

    ODEL гудамжны гэрлийн удирдлага хяналтын систем

    ODELnavigation

    Тээврийн хэрэгсэл, хүүхэд, мал, амьтан хянах, мониторинг хийх, байршлыг тодорхойлох төхөөрөмж, програм хангамж бүхий цогц систем.

    ODELwifi
    Улаанбаатар хотыг хамарсан дэвшилтэт тенхологийн wifi сүлжээ.

    Борлуулалтын хяналтын систем

    Борлуулалтын үйл ажиллагааг автоматаар хянах, мониторинг хийх цогц систем.
    Борлуулагчийн байршил, аль дэлгүүрт хичнээн нэр төрлийн барааг борлуулж байгааг шууд хянах, тээврийн хэрэгсэл болон агуулахад хичнээн нэр төрлийн хэдэн бараа байгаа, түүний орж гарч байгаа бүх урсгалыг хянах, гар утас, гар утасны принтер ашиглан борлуулагч өөрийн гар утсаар бараа бүтээгдэхүүн борлуулах, борлуулалтын тайланг хэвлэх чадамжтай.

    Тээврийн хэрэгслийн хяналтын систем

    Тээврийн хэрэгслийн хяналт, мониторингийн цогц систем.
    Тээврийн хэрэгслийн явсан зам, маршрут, хурд, байрлал, жолоочийн түүхийг тодорхойлж, шатахуун зарцуулалт, рейсийн тоо, ачаатай ачаагүй явсан зам, сэлбэг хэрэгслийн тооцоо, замын хуудас зэргийг автоматаар тооцож гаргах чадамжтай.

    Мал, амьтны хяналтын систем

    Мал амьтны арьс доор бичил схем суулгаж байрлалыг тогтоох цогц систем. Малчин гар утас, интернет ашиглан малаа хаана байгааг тогтоох, алдуул болон алга болсон малыг хаана байгааг төвөггүй олох чадамжтай.

    Харилцаа, холбооны сүлжээний суурилуулалт, засвар үйлчилгээ

    Гадна холбооны кабель шугамын усралт суурилуулалт, Барилгын дотоод Холбооны монтаж угсралт суурилуулалт, дотоод холбооны сүлжээний суурилуулалт засвар үйлчилгээ. Мөн домофон системийн угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээг үзүүлнэ.

    СУДАЛГАА, ТУРШИЛТЫН ТҮВШИНД

    ODELхөтөч

    Гар утас, автомашины навигайшн ашиглан зам заах систем.

    Байршил болон явах чиглэлд хэдэн км үлдсэн, ойролцоох ШТС, эмнэлэг, сум, хоолны газар, жуулчны бааз зэрэг мэдээллийг агуулсан. Монгол орны аль ч замыг заахаас гадна бүх төрлийн мэдээлэл агуулсан.

    ODELэлектрон тоолуур

    Бүх төрлийн хэрэглэгчийн тоолуурын өгөгдлийг нэгсэн сервэрт илгээх систем. Үүний үр дүнд хэрэглэгч гар утаснаасаа эрчим хүчний хэрэглэгээгээ хянахаас гадна цахилгаан түгээх сүлжээ компаниуд бүх хэрэглэгчидээ нэгдсэн сервер дээр хянах, төлбөр төлөөгүй хэрэглэгчдийг сүлжээнээс салгах зэргээр удирдах боломжтой.

    9. ХОЛБОО БАРИХ

    Утас: 99107320
    http://twitter.com/ODELteam
    http://facebook.com/ODELteam

    Duinkher Terguun Co.,LTD- ODEL Brand by CREATIVE MONGOLIA

    MONGOLIAN HI-TECH PARK | Монголын Үндэсний өндөр технологийн үйлдвэрлэлийн парк төсөл by CREATIVE MONGOLIA