Category: media-content

  • Хөгжмийн зохиолч Рэнцэнгийн Бат- Эрдэнийн намтар, уран бүтээл (1969- 2014)


    Хөгжмийн зохиолч

    Р.Бат- Эрдэнэ нь 1969 оны 1-р сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн. 1976- 1980 онд нийслэлийн 15-р сургууль, 1981- 1988 онд Хөгжим бүжгийн дунд сургууль, 1996- 2010 онд СУИС-ийг хөгжмийн зохиолч мэргэжлээр дүүргэж 1988- 2013 он хүртэл ҮДБЭЧ-ын гоцлол хөгжимчин, хөгжмийн зохиолчоор ажиллаж байсан.

    Тэрээр “Алгирмаа”, “Самъяа ноён”, “Хүрээ хорвоо”, “Түмэн хишигтэн” дуулалт жүжиг, ”Баярын үдэш”, “Тайгад дуурьсах хэнгэрэгийн дуун”, Жавхлант аяз” зэрэг найрал хөгжмийн бүтээл, “Хүннү дууль”, “Тэнгэрийн дуулал”, “Аглаг шигшидийн ай”, “Айсуй хүлгийн төвөргөөн”, “Нутаг гүйсэн хүлэг”, ”Утсан хөгжмийн квартет”, “Янжинлхамын эгшиг”, “Цэнгэлийн найман эгшиглэгээ”, “Шувуухай”, “Үзэмчин охидын наадаан” зэрэг гоцлол болон цөөхүүл хөгжмийн бүтээл, “Монгол түмний ая эгшгийн зээ нийлэх найр”, “Чингисийн домог”, “Талын домог”, “Ардын дуун цацал”, “Монгол нутаг мину зээ” зэрэг концертын бүтээл, “Их хүлгийн туульс” бүжгийн жүжиг, ”Үлэмжийн чанар”, “Эрх цагаан унага” зэрэг дуулалт жүжиг, “Хүн алж тоглосон залуус”, “Шар хэвлэл”, “Нөхөд ба дайснууд”, “Янаг дурлалын дууль”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” зэрэг 10 гаруй баримтат, уран сайхны болон хүүхэлдэйн киноны хөгжим, “Ээжээ би харьж явна”, Цагаан шонхорын дуу”, “Хайрыг хүндэтгэж яваарай”, “Сэтгэлийн эгшиглэн”, “Ээжээ баясгах дуу” зэрэг 50 гаруй нийтийн дууны бүтээл, үндэстэн ястаны 50 гаруй дуу, 10 гаруй бүжгийн хөгжим, гадаадын сонгодог болон орчин үеийн олон арван хөгжмийн бүтээлүүдийг үндэсний их найрал хөгжимдөө найруулан бичсэн авьяаслаг хөгжмийн зохиолч байсны дээр гадаад дотоодын урлагийн наадам, уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, Үндэсний соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд онцгой хувь нэмрээ оруулсан гарамгай лимбэчин байв.

    Түүний хөдөлмөр бүтээл, авьяас билгийг төр засгаас өндрөөр үнэлэн 1999 онд Соёлын яамны “Хүндэт жуух” бичиг, 2002 онд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2012 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор тус тус шагнасан юм.

    УРАН БҮТЭЭЛИЙН ДЭЭЖИС

  • “Өндөр Технологийн Үйлдвэрлэл: Анагаахын болон Ургамлын Биотехнологи” бизнес уулзалт болно

    2012 оны 9 сарын 17-18 өдрүүдэд, Улаанбаатархотноо зохиогдох гэж байна.

    Монгол улс нь хүрэн эдийн засагт бус ногоон эдийн засагт суурилсан тогтвортой хөгжилийг бий болгох, өөрөөр хэлбэл хүний хүч шаардсан бөөний үйлдвэрлэл бус цөөн хүн амтай орны онцлогт тохирсон мэдлэгт суурилсан өндөр технологийн үйлдвэржилтийг хөгжүүлэх нь тохиромжтой билээ. Ингэснээр үсрэнгүй бөгөөд тогтвортой хөгжил бодитоор биелэх боломж бүрдэнэ. 21-р зууны шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдэд Биотехнологи, бионанотехнологи зүй ёсоор орж байна.

    Биотехнологи нь эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, эмийн болон гоо сайхны үйлдвэрлэл зэрэг өргөн хүрээг хамрах бөгөөд нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон нөлөөг үзүүлэх салбар юм. Манай улсад биотехнологийн судалгаа, шинжилгээ, технологи дамжуулалт, биологийн гаралтай бүтээгдхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон улсын стандартад хүргэх чиглэлээр доривтой ажиллах шаардлага тулгарч байгаа билээ. Үүний тулд бусад улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх байгууллагуудтай хамтран ажиллах, туршлага нэвтрүүлэх, технологи нутагшуулах нь зүй ёсны хэрэг юм.

    Фингэйт ХХК, МоРКос ТББ-аас санаачлан МУИС болон монголын биотехнологийн тэргүүлэх компаниудтай хамтран “Өндөр технологийн үйлдвэрлэл: анагаахын болон ургамлын биотехнологи” сэдэвт бизнес уулзалтыг 2012 оны 9 дүгээр сарын 17-18 өдрүүдэд МҮХАҮТанхим дээр зохион байгуулах гэж байна. Тус бизнес уулзалтад Финландын VTT Техник судалгааны төвийн эрдэмтэн оролцож илтгэл тавихаас гадна монголын биотехнологийн компаниуд, мэргэжилтнүүдтэй цаашид хамтран ажиллах боломжийн талаар уулзалтууд болон үйлдвэрүүдтэй танилцах аялалыг зохион байгуулах юм.

    Финландын VTT Техник судалгааны төв нь тус улсын инновацийн тогтолцооны нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд технологийн олон салбарт үйлдвэр, компаниудтай технологи дамжуулах, технологийн инноваци, өндөр технологийн бүтээгдхүүн үйлдвэрлэл, бизнес хөгжүүлэхэд хамтран ажилладаг чухал институт юм.

    Хэвлэлийн мэдээ

    Press Release by Tseren-Onolt

    Уулзалтын танилцуулга, хөтөлбөр:

    VTT Brochure

    Цахим хуудас: http://vtt.nmma.co/

     

     

     

     

     

     

     

  • Сүү

    Өчигдөр орой сүү хөөрүүлж ууж байхдаа гэнэт сүүний талаар бодов. Тэгээд энэ талаар 1 блог бичихээр шийдлээ. Хорвоод анх мэндлээд ээжийнхээ ангир уургаар амласан. Хоёр гурван нас хүртлээ ээжийнхээ мөөмийг хөхсөөр л…Сүүгээр нь хооллож, тэжээгдсээр л… 

    Харин дараа нь дүү төрөөд ээжийнхээ мөөмийг хөхөх боломжгүй болж хонь, ямаа, үхрийн сүү  уудаг байсан. Адууны сүүгээр хийдэг гол бүтээгдэхүүн болох айраг их ууна. Жилийн дөрвөн улиралд ээзгий, ааруул, өрөм, тараг, бяслаг, айраг, аарц гээд л амьтны сүүгээр хийсэн бүтээгдэхүүнүүд их хэрэглэнэ.

    Ингэхэд сүү ямар найрлагатай хүний бие организмд хэрхэн нөлөөлдөг юм болоо? За адгуус амьтад ч яахав өвс ногоо иддэг болохоор тэдний сүүг өвс ургамал, хүнсний ногоо, жимс жимсгэнэ гээд л таван хошуу малын иддэг усны тунгалаг, өвсний соргогтой зүйрлэн бодно.

    Судлаачдын хэлж байгаагаар амьтны сүү нялх хүүхдийн жинг нэмж биед нь хэрэгцээтэй шим тэжээл өгдөг гэсэн байна. Харин ээжийнх нь сүү хүүхдийн уураг тархи, сэтгэхүйн хөгжилд нь түлхүү нөлөөтэй болохоор ээжийнхээ мөөмөөр хооллож байгаа хүүхэд сэтгэхүйн хөгжил сайтай, сэргэлэн цовоо байдаг гэнэ.  

    Мөн сонирхуулахад алдартай бөхчүүд арван хэд хүртлээ хөхөө хөхдөг байсан юм билээ. Бас алдартай хурдан хүлгүүд даага, шүдлэндээ эхийгээ хөхдөг байсан байна. Тэгэхээр эхийн сүү гэдэг агуу ид шидтэй баялаг бөгөөд бурханаас үрдээ заяасан төрөлхийнганц хоол нь ажээ.

    Орчин үеийн ээж нарын хөхний сүүний найрлага ямар байдаг болоо гэсэн бодол орж ирэв …

    Дээр үед монголчууд цагаан идээ, мах, гурил хэрэглэдэг байсан. Орчин үед ээж нар зах зээлийн нийгэм, амьдрах орчин нөхцөл, амьдралын хэв маяг, цаг үеийн хандлагаа дагаад тоолж барамгүй олон төрлийн, хөгшин хүмүүсийн хэлдгээр есөн зүйлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг. Энэ бүхэн эхийн сүүний найрлагад  хэрхэн нөлөөлдөг болоо?

    Ямартаа ч эмч нар хөхүүл эхийг хүчтэй антибиотик болон бусад зарим төрлийн эм хэрэглэж байгаа үедээ хүүхдээ өөрийнхөө сүүгээр хооллохгүй байхыг зөвлөдөг байна. Үүнээс өөр хөхүүл эхийн хооллолт хөхний сүүний найрлагад хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл олсонгүй. Хүүхдээ хөхөөр хооллох нь зөв, хүүхдээ хэрхэн хөхүүлэх талаар л мэдээлэл их байна.

    Харин хамгийн гол зүйл болох хүүхдийг тэжээж байгаа ээжийн хөхний сүүг чанартай, хүүхдэд хоргүй, зөв найрлагатай байлгахад нь ээжүүд анхаарах хэрэгтэй гэж бодож байна.  


    Google- ээс олсон мэдээлэл

    Хөхөөр хооллох нь хүүхдийн эрүүл мэндэд сайн

    Ер нь хөхөөрөө хооллоогүй хүүхэд амьсгалын замаар өвчлөх нь хөхөөрөө хооллодог хүүхдээс тав дахин, суулгалт өвчөөр өвчлөх нь арав дахин их байдаг. 

    Хөхүүл эхчүүдийн хооллолт нь эхийн өөрийнх нь төдийгүй хүүхдийнх нь эрүүл мэндтэй салшгүй холбоотой болохоор онцгой анхаарал тавих хэрэгтэй.

    Хөхөнд сүү оруулахад 

    Монголчууд дээр үеэс хэрэглэж ирсэн сайн арга бол будаатай цайюм. Ер нь сүү оруулахын тулд шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Жирийн хүн өдөрт 1,5 литр шингэн уудаг бол хөхүүл эх гурван литрийг уух хэрэгтэй. 

    Янз бүрийн өвсний ханд, цайнууд сайн байдаг. мөн хушигны сүү, ногоон цай сайн үр нөлөөтэй байдаг. Мөн самрын сүү, ногоон цай ашигтай. Хушигны сүү бэлдэх тун энгийн бөгөөд нунтаглаж жижиглэсэн хушиган дээр сүү хийж хэсэг хугацаанд хандлаад хүүхдээ хөхүүлэхээсээ 20 минутын өмнө ууна.

    Хөхүүл эхийн 1 өдрийн хооллолт

    Хоногт дунджаар 180-200 грамм мах, 50 грамм цөцгийн тос, 1 өндөг, 800 грамм хүнсний ногоо, жимс, 400-500 грамм хивэгний болон бор гурилын талх хүнсэндээ хэрэглэж байгаа үед хөхүүл эхийн хооллолт бүрэн дүүрэн гэж үздэг.

    Эх хүн хүүхдээ хөхүүлж байхдаа өөрийнхөө шим тэжээлийг алдаж байдаг тул кальцаар баялаг бяслаг /монгол бяслаг/, загас, аарц, бууцай зэрэг бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж байх шаардлагатай.

    За нэг иймэрхүү бичвэр боллоо. Эцэст нь ээждээ хандаж хэлэхэд намайг хамгийн сайхан сүүгээр хооллож эрүүл энх өсгөсөнд нь баярлалаа. Бас мөөмөөр хооллохоо больсон ч сүү цагаан идээгээр хооллож, оюутан болсон ч үнээний сайхан сүү дандаа өгч явуулдагт нь их баярлаж явдаг шүү. Таныгаа сүүтэй зүйрлэж боддог. Таньдаа хайртай шүү ээжээ. Охин нь сүүнд дуртай. 

  • Ярилцлага (zindaa.mn): Бүтээлүүд минь хамгийн сайхан өнгө гэрэл, аз жаргалыг мэдрүүлээсэй

    Монголын “Шинэ үе урлаг нийгэмлэгийн гишүүн В.Ундраатай ярилцлаа. Түүнийн ертөнцөөр хэсэгхэн зуур аялсан аялал маань маш гэгээлэг, сайхан байсан. Тэрээр бүх зүйлийг өөдрөгөөр харахыг хүсдэг маш эрч хүчтэй уран бүтээлч болох нь ярилцлагын явцад анзаарагдсан юм. Түүнтэй анх уулзахад тэрээр подволкан дээр “Ариусахуйн урлан” хэмээн бичүүлсний дээр модон дээр хүүхдийн хөдөлгөөнүүдийг дүрсэлсэн байв. Ингээд бид 2-ын яриа өөрийн эрхгүй тэр зурагнаас эхлэлээ.

     

    -Энэхүү зурагнаас яриагаа эхлэх үү?


     -Олон жилийн дараа отгон хүүгээ төрүүлж үртэй болохын жаргалыг мэдэрсэн. Урлагийн хүнд байгаа орчин их чухал нөлөөтэй байдаг. Тиймээс байгаа орчин, мэдэрч байгаа бүх зүйлсээсээ сэдэвлэн “Үр минь” гэдэг зургийг зурсан. Энэхүү зурган дээрээ хүүгийнхээ хөдөлгөөнүүдийг дүрсэлсэн юм. Харин мод бол бүх зүйлийг бат бөх болгодог учраас модон дээр ургаж байгаа хүүхэд зурсан.

    -Аливаа уран бүтээлчдэд ажлаа тайван хийхэд гэр бүл их чухал нөлөөтэй байдаг.  Таны арын ажлыг найдвартай хийж гүйцэтгэдэг ханийнхаа талаар ярихгүй юу?

    -Тэгэлгүй яахав. Миний ханийг Лувсандорж гэдэг. “New media” компанийн маркетингийн гүйцэтгэх захирал. Хэдийгээр өөр салбарын хүн ч гэлээ урлагийг маш сайн ойлгож, мэдэрдэг. Миний зурганд өөрийн санаа бодлоо хэлж, тэндээс нь уран бүтээлдээ тусгаж авах юм их байдаг.

    -Та ханьдаа зориулж зураг зурж байсан уу?

    -“Энд” гээд бүтээл дээрээ гэр бүлээ тэр чигээр нь дүрсэлсэн.

    -Гэр бүлийн үнэ цэнэ юунд оршдог гэж та боддог  вэ?

    -Хайр, итгэлцэл дээр оршдог юм болов уу гэж боддог.

    -Хайрыг өнгөөр илэрхийлбэл?

    -Шар улаан.

    -Таны бүтээлүүд ихэвчлэн хурц тод, гэгээлэг өнгөтэй байдаг?

    -Би аливаа зүйлийн бараан талыг нь харахыг хүсдэггүй. Юмыг аль болох гэгээтэй талаас нь харахыг хичээдэг. Надаас ундран гарсан бүтээлүүд хүмүүст амьдралын хамгийн сайхан өнгө гэрэл, аз жаргал, диваажинг мэдрүүлээсэй гэж хүсдэг.

    -Таны уран бүтээлийн нэг үзэсгэлэн хүүхэлдэйн хөргөөр гарч байсан. Тэдгээр хөрөг зургууд бүгд бодит хүн гэх?

    -Хүнгүй зураг гэж байхгүй. Хүүхэлдэйгээр дүрсэлсэн нь хүний дотор сэтгэлд мартагдаад байсан хүүхдийн гэнэн цагаахан сэтгэлгээг гаргах үүднээс үзэсгэлэнгээ гаргаж байсан.


    Та өөрийнхөө “хүүхдийн” гэж хэлж болох гэнэн цагаахан нандин сэтгэлгээгээ хэрхэн сэргээдэг вэ?

    -Миний зан төлөвшил, мөн орчны хүмүүс маань их нөлөөлдөг.

    -Уран бүтээлчид нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг уран бүтээлээрээ илэрхийлэн гаргадаг шүү дээ. Таны бүтээлүүд бусдаас арай ондоо юм шиг?

    -Би болохгүй байгаа зүйлийг өнгөлөг өнгөөр илэрхийлэн гаргаж байгаа. Манай “Шинэ үе урлаг”-ийн зураачид Швейцарийн төслийн шугамаар 2 жил дараалан “Байгаль орчноо хамгаалъя” гэсэн сэдвээр үзэсгэлэн гаргаж байгаа. Би энэ үзэсгэлэндээ зориулан “Цунами” гэж бүтээл гаргасан. Тэр зургандаа хар бараан өнгөөр дүрслэлгүй өнгөлөг өнгөөр яаж тусгаж болдгийг харуулахыг зорьсон.  

    -Уран бүтээлч болох гараагаа хэзээнээс эхэлсэн бэ?

    -Намайг сэтгэлгээний хувьд арай өөр хүүхэд юм аа гэдэг байлаа. Би 8-р ангиасаа Гандигийн нэрэмжит дүрслэх урлагийн сургуульд орсон. Эндээс миний урлагийн сэдэл эхэлсэн юм. Харин Дүрслэх урлагийн дээд сургуульд би яг жинхэнэ өөрийн хүсч байсан зүйлээ олж чадсан гэж боддог. Сургуулиа төгссөнийхөө дараа ангийнхаа хүүхэдтэй, багштайгаа хамтран үзэсгэлэн гаргаж анх удаа би зургаа зарж маш их урамшсан. Эхэндээ би бор, улаан өнгө зонхилсон давтамжтай зурагнууд их зурдаг байв. 2010 оноос илүү тод өнгөөр зургуудаа зурж эхэлсэн.  

    -Гандигийн нэрэмжит “Дүрслэх урлагийн сургууль”-д сурч байхдаа өөртөө илүү олон сэдлүүдийг олж авсан гэж ярилаа. Энэ ямар сэдлүүд байв?

    -Монгол зургийн арга барилыг ялангуяа Рсунка дүр төрх буулгахыг олж авсан.

    -Анхны бүтээл гэдэг хүнд мартагддаггүй шүү дээ. Таны анхны зураг? 

    -Миний аав сийлбэрч, зураач хүн байсан. Хүүхэд байхаас л аавынхаа урлан бүтээхийг ажиглаж, хүрч, мэдэрч урлагт эргэлт буцалтгүй орсон доо. Хүмүүс манай ааваар хөрөг их зуруулдаг байлаа. Тийм болохоор миний анхны зураг аавыгаа дуурайгаад хөрөг юм уу бурхан байсан болов уу гэж боддог. Нэг удаа аав маань бурхан бүтээсэн юм. Түүнийг нь баримлын шавраар дуурайлгаад хийчихсэн чинь  “Яанаа миний хүү бурханг хамаагүй хийж болдоггүй юм шүү дээ” гэж хэлсэн. Би ер нь аавынхаа хийсэн болгоныг дуурайж хийдэг хүүхэд байж дээ.

    -Аавын тань танд өвлүүлж өгсөн хамгийн том өв?

    -Авьяас. Намайг охин хүүхэд болохоор сийлбэрээр дагнуулаагүй. Гэхдээ би одоо гар хуруугаа зүсээд ч хамаагүй сийлбэр хийж сурсан бол одоо сийлбэрчин болчихсон байх.


    -Авьяаслаг уран бүтээлчийг төрүүлж өсгөсөн ээжийн тань талаар сонирхмоор байна?

    -Миний ганц улаан фэн. Намайг хамгийн сайн ойлгодог бас шударга шүүмжлэгч бол ээж минь. Намайг том болоод ирэхээр аав маань шүүмжлэхээ больсон. Учир нь намайг гомдоочих вий гэж болгоомжлоод. Тиймээс аав ээжид миний бүтээл дээр хэлэх гэснээ хэлдэг байсан юм. Ээж маань надад аавын хэлснийг дамжуулдаг байсан.

    -Вьетнам улсад зохиогдсон эмэгтэй зураачдын үзэсгэлэнгээс ганзага дүүрэн ирсэн гэсэн?

    -Нийт 23 орны 213 зураач оролцсон тус үзэсгэлэнд арван мундаг зураач эгч нартайгаа оролцсон. Миний хувьд “Зөөлөн салхи” гэдэг бүтээлээрээ оролцсон. Тэнд маш сайхан нэг үйл явдал болсон юм байна. Олон улсын зураачдын бүтээл цугларсан үзэсгэлэн миний зургаар эхлээд Насанцэнгэл эгчийн зургаар дууссан. Манай зураачид үзэсгэлэнгийн багана нь болж өгөхийн зэрэгцээ заал болгонд зургийг нь байршуулж байсныг харах үнэхээр сайхан санагдаж байв. Үзэсгэлэнгийн үеэр бид нар шаазангийн үйлдвэртэй нь танилцаж хоёр дөрвөлжин тавган дээр анх удаа зураг зурж үзлээ. Нутаг буцахын өмнөх нэг арга хэмжээн дээр бидний тавагнуудыг өрөөд тавьчихсан байсан. Тэнд миний зурсан зураг дээр шагналт байр гэснийг хараад үнэхээр их баярласан. Насанцэнгэл эгч маань 4-р байранд, түүний охин бид хоёр шагналт байранд орсон юм.

    -Хаанахын зураачид илүү санагдсан бэ? Өөртөө тусгаж авахаар зүйл хэр их байв?

    -Манай зураач эгч нар их сайн юм байна лээ. Вьетнамуудад лакан зураг дэлгэрсэн нь ажиглагдсан бол Солонгос, Японд орчин үеийн хийсвэр урлаг түлхүү хөгжсөн санагдсан. Мөн Оросын зураачид их чадварлаг.

    -Гадаадад зохиогддог олон уралдаанд оролцож байсан уу?

    -Олон үзэсгэлэнгүүдэд уран бүтээлээ явуулж байснаас биеэрээ оролцож байгаагүй.  

    -Өөрийн тань авч байсан хамгийн том шагнал?

    -Tiger translate уралдааны уран зургийн төрөлд 3-р байранд орсон.

    -Зураачдыг нийгмээсээ нэг алхам түрүүнд явдаг гэж ярьдаг. Та энэ талаар юу гэж боддог вэ?

    -Хийсвэрлэж сэтгээд байхгүй зүйлийг байгаа юм шиг зурчихдаг болохоор нийгмээсээ арай түрүүлээд харчихдаг юм болов уу гэж боддог.

    -Та зурагныхаа сэдлийг хаанаас олж авдаг вэ?

    -Орчин тойрноосоо мэдэрч байгаа бүх зүйлээс.

    -Зургийг яаж ойлгох ёстой юм бэ?

    -Тэр хүний л ойлголтын л асуудал л даа. Тайлбарлаад өгчихвөл өөрийнхөө үзэл бодлыг тулгаж өөрийнхөөрөө сэтгэхэд нь саад болчихдог юм шиг санагддаг. Тэгээд ч тайлбарлаад хэлчихээр үзэж буй хүндээ ямар ч кайфгүй байдаг. Тиймээс өөр өөрсдийнхөөрөө л ойлгох хэрэгтэй. Манайд зургийн боловсролыг багаас маань олгоогүй болохоор энэ тал дээр жоохон дутагдалтай. Гэхдээ одоо хүүхдүүдэд зургийг ойлгох тал дээр хичээл ордог юм шиг байна лээ.

    -Зураач хүний хамгийн чухал хэрэгсэл бол яах аргагүй бийр. Таны хамгийн үнэтэй авсан бийр?

    -Одоохондоо үнэтэй бийр аваагүй байгаа. Аавын минь бийрүүд бий. Сая үзэсгэлэнд оролцож байхдаа Вьетнамаас нэг бийр авсан.

    -Уран зураг танд юу өгсөн бэ?

    -Утга учиртай, зорилготой амьдрал, хайр дурлал, ажил мэргэжил, зорилго гээд бүх юмыг өгсөн.

    -Монгол ахуйг зургандаа их тусгасан байдаг?

    -Өв соёлоо битгий мартчихаасай гэж бодсоны үүднээс монгол ахуй соёлоо уран бүтээлдээ тусгадаг.  

    -Таны хамгийн их хүч хөдөлмөрөө зарцуулж бүтээсэн бүтээл “Хатад” гэж бүтээл байдаг. Хэр их хугацаа зарцуулсан бэ?

    -Тийм ээ, нэг жил байх. Гэхдээ өдөр болгон зурган дээрээ ажиллаагүй. Хэдэн өдөр бодож байж хаана нь юу зурах вэ гэдгээ олж бага багаар нэмсэн бүтээл.

    -Голлох сэдвүүд?

    -Би нэг сэдэвт баригдах дургүй. Миний уран бүтээлийн сэдвүүдэд байгаль, хүн, хайр, гэр бүл гэсэн сэдвүүд багтдаг.


    -Хар бараан өнгөөр илэрхийлсэн зураг зурж байсан уу?

    -Хар өнгөтэй зураг нэг л байгаа. “Хас цэцэг” гэдэг нэртэй харанхуй дотроос цойлж гарч ирсэн чонон дээр суусан хаан хатан хоёрын дүрслэл. Гэхдээ бараан өнгөөр зураад эхлэхээр би өөрийгөө хайрцаглачих юм байна гэж бодсон. Тиймээс л тод өнгөнүүдийг сонгож уран бүтээлээ хийдэг.

    -Хүндэлж явдаг зураачдаасаа нэрлээч гэвэл?

    -Төгс-Оюун, Насанцэнгэл, Хонгорзул, Шатарсайхан, Нурмаажав, Гунгаасүх гээд олон зураач нар байна.

    -Зураг зурахаас өөр авьяастай юу?

    -Би багадаа их ичимхий хүүхэд байсан. Тиймээс өөрт мэдрэгдсэн мэдрэмжээрээ шүлэг бичдэг. Гэвч бичсэн бичвэрүүдээ хадгалахгүй устгадаг байсан нь одоо бодоход их харамсалтай. Аавдаа, нөхөртөө хүүхдүүдээ зориулж бичсэн хэдэн шүлэг байгаа.

    -Таны цаашдын зорилго?

    -Миний бие даасан үзэсгэлэн 9-р сарын 9-нд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд гарна. Тэнд 70 гаруй бүтээл тавигдана. Мөн 9-р сарын сүүлээр 10-р сарын эхээр Вьетнамын үзэсгэлэнд төрсөн сэтгэгдлээрээ хамтарсан үзэсгэлэн гаргана. Харин дараа жилээс аавтайгаа хамтарсан гэх юм уу үзэсгэлэн гаргана. Аавын минь үлдээсэн гоё бүтээлүүд их бий.

    -Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

    Д.Төгс

    Эх сурвалж: Zindaa.mn

  • Зураач В.Ундраа: Бүтээлүүд минь хамгийн сайхан өнгө гэрэл, аз жаргалыг мэдрүүлээсэй

    Шинэ үе урлаг нийгэмлэгийн гишүүн В.Ундраатай ярилцлаа. Түүнийн ертөнцөөр хэсэгхэн зуур аялсан аялал маань маш гэгээлэг, сайхан байсан. Тэрээр бүх зүйлийг өөдрөгөөр харахыг хүсдэг маш эрч хүчтэй уран бүтээлч болох нь ярилцлагын явцад анзаарагдсан юм. Түүнтэй анх уулзахад тэрээр подволкан дээр “Яруусахуйн урлан” хэмээн бичүүлсний дээр модон дээр хүүхдийн хөдөлгөөнүүдийг дүрсэлсэн байв. Ингээд бид 2-ын яриа өөрийн эрхгүй тэр зурагнаас эхлэлээ.

    -Энэхүү зурагнаас яриагаа эхлэх үү?

    -Олон жилийн дараа отгон хүүгээ төрүүлж үртэй болохын жаргалыг мэдэрсэн. Урлагийн хүнд байгаа орчин их чухал нөлөөтэй байдаг. Тиймээс байгаа орчин, мэдэрч байгаа бүх зүйлсээсээ сэдэвлэн “Үр минь” гэдэг зургийг зурсан. Энэхүү зурган дээрээ хүүгийнхээ хөдөлгөөнүүдийг дүрсэлсэн юм. Харин мод бол бүх зүйлийг бат бөх болгодог учраас модон дээр ургаж байгаа хүүхэд зурсан.

    -Аливаа уран бүтээлчдэд ажлаа тайван хийхэд гэр бүл их чухал нөлөөтэй байдаг. Таны арын ажлыг найдвартай хийж гүйцэтгэдэг ханийнхаа талаар ярихгүй юу?

    -Тэгэлгүй яахав. Миний ханийг Лувсандорж гэдэг. “New media” компанийн маркетингийн гүйцэтгэх захирал. Хэдийгээр өөр салбарын хүн ч гэлээ урлагийг маш сайн ойлгож, мэдэрдэг. Миний зурганд өөрийн санаа бодлоо хэлж, тэндээс нь уран бүтээлдээ тусгаж авах юм их байдаг.

    -Та ханьдаа зориулж зураг зурж байсан уу?

    -“Энд” гээд бүтээл дээрээ гэр бүлээ тэр чигээр нь дүрсэлсэн.

    -Гэр бүлийн үнэ цэнэ юунд оршдог гэж та боддог вэ?

    -Хайр, итгэлцэл дээр оршдог юм болов уу гэж боддог.

    -Хайрыг өнгөөр илэрхийлбэл?

    -Шар улаан.

    -Таны бүтээлүүд ихэвчлэн хурц тод, гэгээлэг өнгөтэй байдаг?

    -Би аливаа зүйлийн бараан талыг нь харахыг хүсдэггүй. Юмыг аль болох гэгээтэй талаас нь харахыг хичээдэг. Надаас ундран гарсан бүтээлүүд хүмүүст амьдралын хамгийн сайхан өнгө гэрэл, аз жаргал, диваажинг мэдрүүлээсэй гэж хүсдэг.

    -Таны уран бүтээлийн нэг үзэсгэлэн хүүхэлдэйн хөргөөр гарч байсан. Тэдгээр хөрөг зургууд бүгд бодит хүн гэх?

    -Хүнгүй зураг гэж байхгүй. Хүүхэлдэйгээр дүрсэлсэн нь хүний дотор сэтгэлд мартагдаад байсан хүүхдийн гэнэн цагаахан сэтгэлгээг гаргах үүднээс үзэсгэлэнгээ гаргаж байсан.

    -Та өөрийнхөө “хүүхдийн” гэж хэлж болох гэнэн цагаахан нандин сэтгэлгээгээ хэрхэн сэргээдэг вэ?

    -Миний зан төлөвшил, мөн орчны хүмүүс маань их нөлөөлдөг.

    -Уран бүтээлчид нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг уран бүтээлээрээ илэрхийлэн гаргадаг шүү дээ. Таны бүтээлүүд бусдаас арай ондоо юм шиг?

    -Би болохгүй байгаа зүйлийг өнгөлөг өнгөөр илэрхийлэн гаргаж байгаа. Манай “Шинэ үе урлаг”-ийн зураачид Швейцарийн төслийн шугамаар 2 жил дараалан “Байгаль орчноо хамгаалъя” гэсэн сэдвээр үзэсгэлэн гаргаж байгаа. Би энэ үзэсгэлэндээ зориулан “Цунами” гэж бүтээл гаргасан. Тэр зургандаа хар бараан өнгөөр дүрслэлгүй өнгөлөг өнгөөр яаж тусгаж болдгийг харуулахыг зорьсон.

    -Уран бүтээлч болох гараагаа хэзээнээс эхэлсэн бэ?

    -Намайг сэтгэлгээний хувьд арай өөр хүүхэд юм аа гэдэг байлаа. Би 8-р ангиасаа Гандигийн нэрэмжит дүрслэх урлагийн сургуульд орсон. Эндээс миний урлагийн сэдэл эхэлсэн юм. Харин Дүрслэх урлагийн дээд сургуульд би яг жинхэнэ өөрийн хүсч байсан зүйлээ олж чадсан гэж боддог. Сургуулиа төгссөнийхөө дараа ангийнхаа хүүхэдтэй, багштайгаа хамтран үзэсгэлэн гаргаж анх удаа би зургаа зарж маш их урамшсан. Эхэндээ би бор, улаан өнгө зонхилсон давтамжтай зурагнууд их зурдаг байв. 2010 оноос илүү тод өнгөөр зургуудаа зурж эхэлсэн.

    -Гандигийн нэрэмжит “Дүрслэх урлагийн сургууль”-д сурч байхдаа өөртөө илүү олон сэдлүүдийг олж авсан гэж ярилаа. Энэ ямар сэдлүүд байв?

    -Монгол зургийн арга барилыг ялангуяа Рсунка дүр төрх буулгахыг олж авсан.

    -Анхны бүтээл гэдэг хүнд мартагддаггүй шүү дээ. Таны анхны зураг?

    -Миний аав сийлбэрч, зураач хүн байсан. Хүүхэд байхаас л аавынхаа урлан бүтээхийг ажиглаж, хүрч, мэдэрч урлагт эргэлт буцалтгүй орсон доо. Хүмүүс манай ааваар хөрөг их зуруулдаг байлаа. Тийм болохоор миний анхны зураг аавыгаа дуурайгаад хөрөг юм уу бурхан байсан болов уу гэж боддог. Нэг удаа аав маань бурхан бүтээсэн юм. Түүнийг нь баримлын шавраар дуурайлгаад хийчихсэн чинь “Яанаа миний хүү бурханг хамаагүй хийж болдоггүй юм шүү дээ” гэж хэлсэн. Би ер нь аавынхаа хийсэн болгоныг дуурайж хийдэг хүүхэд байж дээ.

    -Аавын тань танд өвлүүлж өгсөн хамгийн том өв?

    -Авьяас. Намайг охин хүүхэд болохоор сийлбэрээр дагнуулаагүй. Гэхдээ би одоо гар хуруугаа зүсээд ч хамаагүй сийлбэр хийж сурсан бол одоо сийлбэрчин болчихсон байх.

    -Авьяаслаг уран бүтээлчийг төрүүлж өсгөсөн ээжийн тань талаар сонирхмоор байна?

    -Миний ганц улаан фэн. Намайг хамгийн сайн ойлгодог бас шударга шүүмжлэгч бол ээж минь. Намайг том болоод ирэхээр аав маань шүүмжлэхээ больсон. Учир нь намайг гомдоочих вий гэж болгоомжлоод. Тиймээс аав ээжид миний бүтээл дээр хэлэх гэснээ хэлдэг байсан юм. Ээж маань надад аавын хэлснийг дамжуулдаг байсан.

    -Вьетнам улсад зохиогдсон эмэгтэй зураачдын үзэсгэлэнгээс ганзага дүүрэн ирсэн гэсэн?

    -Нийт 23 орны 213 зураач оролцсон тус үзэсгэлэнд арван мундаг зураач эгч нартайгаа оролцсон. Миний хувьд “Зөөлөн салхи” гэдэг бүтээлээрээ оролцсон. Тэнд маш сайхан нэг үйл явдал болсон юм байна. Олон улсын зураачдын бүтээл цугларсан үзэсгэлэн миний зургаар эхлээд Насанцэнгэл эгчийн зургаар дууссан. Манай зураачид үзэсгэлэнгийн багана нь болж өгөхийн зэрэгцээ заал болгонд зургийг нь байршуулж байсныг харах үнэхээр сайхан санагдаж байв. Үзэсгэлэнгийн үеэр бид нар шаазангийн үйлдвэртэй нь танилцаж хоёр дөрвөлжин тавган дээр анх удаа зураг зурж үзлээ. Нутаг буцахын өмнөх нэг арга хэмжээн дээр бидний тавагнуудыг өрөөд тавьчихсан байсан. Тэнд миний зурсан зураг дээр шагналт байр гэснийг хараад үнэхээр их баярласан. Насанцэнгэл эгч маань 4-р байранд, түүний охин бид хоёр шагналт байранд орсон юм.

    -Хаанахын зураачид илүү санагдсан бэ? Өөртөө тусгаж авахаар зүйл хэр их байв?

    -Манай зураач эгч нар их сайн юм байна лээ. Вьетнамуудад лакан зураг дэлгэрсэн нь ажиглагдсан бол Солонгос, Японд орчин үеийн хийсвэр урлаг түлхүү хөгжсөн санагдсан. Мөн Оросын зураачид их чадварлаг.

    -Гадаадад зохиогддог олон уралдаанд оролцож байсан уу?

    -Олон үзэсгэлэнгүүдэд уран бүтээлээ явуулж байснаас биеэрээ оролцож байгаагүй.

    -Өөрийн тань авч байсан хамгийн том шагнал?

    -Tiger translate уралдааны уран зургийн төрөлд 3-р байранд орсон.

    -Зураачдыг нийгмээсээ нэг алхам түрүүнд явдаг гэж ярьдаг. Та энэ талаар юу гэж боддог вэ?

    -Хийсвэрлэж сэтгээд байхгүй зүйлийг байгаа юм шиг зурчихдаг болохоор нийгмээсээ арай түрүүлээд харчихдаг юм болов уу гэж боддог.

    -Та зурагныхаа сэдлийг хаанаас олж авдаг вэ?

    -Орчин тойрноосоо мэдэрч байгаа бүх зүйлээс.

    -Зургийг яаж ойлгох ёстой юм бэ?

    -Тэр хүний л ойлголтын л асуудал л даа. Тайлбарлаад өгчихвөл өөрийнхөө үзэл бодлыг тулгаж өөрийнхөөрөө сэтгэхэд нь саад болчихдог юм шиг санагддаг. Тэгээд ч тайлбарлаад хэлчихээр үзэж буй хүндээ ямар ч кайфгүй байдаг. Тиймээс өөр өөрсдийнхөөрөө л ойлгох хэрэгтэй. Манайд зургийн боловсролыг багаас маань олгоогүй болохоор энэ тал дээр жоохон дутагдалтай. Гэхдээ одоо хүүхдүүдэд зургийг ойлгох тал дээр хичээл ордог юм шиг байна лээ.

    -Зураач хүний хамгийн чухал хэрэгсэл бол яах аргагүй бийр. Таны хамгийн үнэтэй авсан бийр?

    -Одоохондоо үнэтэй бийр аваагүй байгаа. Аавын минь бийрүүд бий. Сая үзэсгэлэнд оролцож байхдаа Вьетнамаас нэг бийр авсан.

    -Уран зураг танд юу өгсөн бэ?

    -Утга учиртай, зорилготой амьдрал, хайр дурлал, ажил мэргэжил, зорилго гээд бүх юмыг өгсөн.

    -Монгол ахуйг зургандаа их тусгасан байдаг?

    -Өв соёлоо битгий мартчихаасай гэж бодсоны үүднээс монгол ахуй соёлоо уран бүтээлдээ тусгадаг.

    -Таны хамгийн их хүч хөдөлмөрөө зарцуулж бүтээсэн бүтээл “Хатад” гэж бүтээл байдаг. Хэр их хугацаа зарцуулсан бэ?

    -Тийм ээ, нэг жил байх. Гэхдээ өдөр болгон зурган дээрээ ажиллаагүй. Хэдэн өдөр бодож байж хаана нь юу зурах вэ гэдгээ олж бага багаар нэмсэн бүтээл.

    -Голлох сэдвүүд?

    -Би нэг сэдэвт баригдах дургүй. Миний уран бүтээлийн сэдвүүдэд байгаль, хүн, хайр, гэр бүл гэсэн сэдвүүд багтдаг.

    -Хар бараан өнгөөр илэрхийлсэн зураг зурж байсан уу?

    -Хар өнгөтэй зураг нэг л байгаа. “Хас цэцэг” гэдэг нэртэй харанхуй дотроос цойлж гарч ирсэн чонон дээр суусан хаан хатан хоёрын дүрслэл. Гэхдээ бараан өнгөөр зураад эхлэхээр би өөрийгөө хайрцаглачих юм байна гэж бодсон. Тиймээс л тод өнгөнүүдийг сонгож уран бүтээлээ хийдэг.

    -Хүндэлж явдаг зураачдаасаа нэрлээч гэвэл?

    -Төгс-Оюун, Насанцэнгэл, Хонгорзул, Шатарсайхан, Нурмаажав, Гунгаасүх гээд олон зураач нар байна.

    -Зураг зурахаас өөр авьяастай юу?

    -Би багадаа их ичимхий хүүхэд байсан. Тиймээс өөрт мэдрэгдсэн мэдрэмжээрээ шүлэг бичдэг. Гэвч бичсэн бичвэрүүдээ хадгалахгүй устгадаг байсан нь одоо бодоход их харамсалтай. Аавдаа, нөхөртөө хүүхдүүдээ зориулж бичсэн хэдэн шүлэг байгаа.

    -Таны цаашдын зорилго?

    -Миний бие даасан үзэсгэлэн 9-р сарын 9-нд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд гарна. Тэнд 70 гаруй бүтээл тавигдана. Мөн 9-р сарын сүүлээр 10-р сарын эхээр Вьетнамын үзэсгэлэнд төрсөн сэтгэгдлээрээ хамтарсан үзэсгэлэн гаргана. Харин дараа жилээс аавтайгаа хамтарсан гэх юм уу үзэсгэлэн гаргана. Аавын минь үлдээсэн гоё бүтээлүүд их бий.

    -Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

    Д.Төгс

  • Хөдөөг хөгжүүлэх хэрэггүй юм байна

    Жоохон хувиа бодсон, арчаагүй сонсогдож байж болох энэ гарчгийг өгөх үү байх уу гэж удаан бодсоны эцэст бичих гэж байгаа сэдэвт минь үүнээс өөр тохирох толгой олдсонгүй. Тиймээс энэ санаагаа батлахыг оролдох болно.

    Хотын өвөө, хөдөөгийн өвөө хоёроос адилхан нэг асуулт асууя. “Амьдрал ямар байна даа, өвөө?”

    Хотын өвөө:

    -Амьдрах нь байтугай амьсгалах ч арга алга. Дээрээ суудлаа олохгүй барилцаж аваад л. Дээр нь энэ хотын түгжрэл, утаа май, өдөр өнжилгүй өсөж байгаа юмны үнэ гээд. Хүүхдүүд маань ажил олох гэж, амьдрах гэж аргаа барж байна. Хөгшин бид ч яахав тэтгэвэрийнхээ хэдийг горьдож яваад л насыг барна. Үлдэж байгаа үр хүүхдэд минь л их хэцүү орчин үлдэж байна даа гээд бодохоор амар тайван үхэх арга алга.

    Хөдөөний өвөө:

    -Хэдэн малынхаа буянд болоод л байна даа, хүүхээд. Энэ жил хур бороо элбэгтэй, нар хур тэгширсэн чухам сайхан зун боллоо. Өвлийг л өнөтэй завчихвал болно доо, хүү минь. Хангай дэлхий маань харж үзэх байлгүй дээ. Уул, усандаа зальбираад суухад аандаа сайхан болно оо хөө.

    Мэдээж ийм л хариулт ирнэ. Хөдөөгийн өвөөд хотын өвөө шиг такси, микронд хөл дүүжилж, хананаасаа усаа аваад, хажуугийн дэлгүүрээс хүнсээ цуглуулж, өдөр бүр өнгөт зурагт, үй олон суваг үзэн цаг төрийн үйл явдалтай цаг тухайд нь танилцаж, гадаадад байгаа хүүхдүүдтэйгээ интернэтээр харилцаад байх боломж байхгүй. Хөдөөгийн өвөө хотын өвөө шиг сардаа нэг өрхийн эмнэлэг, хорооны байраар очиж өвчин хуучаа тайлагнаж, гомдол мэдүүлээд байх боломж, шаардлага ч байхгүй.

    Энэ хоёр өвөөгийн дунд газар нутгийн болоод хөгжлийн асар том зай оршиж байдаг. Гэсэн ч тэд уулзахаараа тамхиа нэрэн хууч дэлгэж, урьд эртний сайхан цагаа дурсаж, өнөөх л хаяад орхиод явсан хөдөөгийн тансаг агаар, уул ус, аль эрт байхгүй болчихсон хууччуулынхаа тухай дуусаж дундрашгүй хөөрөлдөж чадна. Хотын өвөө хөдөөгөө санагалзаж, морь малдаа тэмүүлж, дөрвөн уулын дунд хашигдсан гашуун тавиландаа гомдоллож суухад хөдөөгийн өвөө хотын нүсэр хөдөлгөөн, ааг амьсгаагүй давхилдах яаруу дааруу хүмүүсийн дунд нэг удаа орчихоод хэрхэн нутаг руугаа буцаж амь тэмцэн ирсэнээ санагалзан хотын өвөөг тэрүүхэндээ өрөвдөөд л суух вий.

    Хөдөөгийнхөн уул усандаа ойр, үй олон хэрэгтэй хэрэггүй мэдээллээр тархи толгойгоо гашилгаж, хүний санаанд оромгүй хүнлэг бус хүчирхийлэл, уур амьсгалаас хол байгаа болохоор сэтгэл амарлингуй, итгэл дүүрэн аж төрж яваа. Харин хотын өвөөд амьдрал, ирээдүй тэр чигээрээ бараан саарал бодол нэрүүлсээр уушги, зүрхэнд нь хурцаар нөлөөлсөн байгаа. Тиймээс хотын өвөө хөдөөгийн өвөөгөөс түрүүлж нөгөө ертөнцөд очих нь дамжиггүй. Тэр нөгөө ертөнц рүү очихоосоо өмнө төрсөн нутгаа ганц удаа ч болов харахсан гэсэн цор ганцхан хүслийг өвөртөлж яваа.

    Хөдөөгийнхөн өндөрлөг газарт амьдардаг нэгнийхийгээ зорин очиж, баганых нь дэргэд тавьсан сандал дээр гарч зогсоод, тоононоос дүүжилсэн утсанд зүүгдэн байж чухал гэсэн хүнтэйгээ тав гуравхан үг сольчихоод л санаагаа амраана. Бусад цагт байнга утас нь дуугарч, шал хэрэггүй шахам хов жив хөллөсөн элдэв муу мэдээллийг хүлээн авахгүй чих, тархи амар мал хуй, сүү сааль, бэлчээр усаа зохицуулан амар тайван аж төрнө.

    Тэдэнд биднийх шиг тавхан суудалтай унаандаа чихэлдэн бухимдаж, хоёрхон буудал газар явах гэж нервээ барах шаардлага байхгүй. Тэд бидэн шиг орой бүр аллага хүчирхийлэлтэй кино, бүх ТВ-үүдээр гардаг адилхан шахам захиалгат мэдээгээр зодуулж, өөрт нь хүртээлгүй улстөрчдийн хэрүүлээр балбуулах хэрэгцээ байхгүй. Хөдөөгийнхөн талхны үнэ нэмэгдчихлээ гэж гомдоллож, маргааш өглөө босоод гарахад халаасанд байх таван мянган төгрөгийг яаж олох тухай бодлоор толгойгоо өвтгөх шаардлага гарахгүй. Тэд бүхнийг өөрсдөө хийж, түүгээрээ амьдралаа залгуулж, аяга цайныхаа сүүг ч бусдаас горьдолтгүй базаагаад авчихаж чадна. Тэд маань тийм их хэрэглээг бусдаас нэхдэггүй учраас уул ухах, банк дээрэмдэх, гоёлын даашинзны төлөө биеэ үнэлэх, ТВ од болохын тулд захирлуудын хөлд орооцолдож гүйх тухай бодох ч үгүй.

    Тиймээс л би гэж хүн хөдөөг хөгжүүлэх хэрэггүй юм байна гээд бодчихоод яваа юм. Хөдөөг хотын дайтай хөгжүүлбэл ямар болох тухай төсөөлье. Мэдээж зам харилцаа сайжирна. Тэрнийг дагаад хөгжил хөдөө тийш зүглэнэ. Тэрхүү хөгжлийг дагасан маш олон сайн муу зам хөдөө тийш зурайж байна. Ногоон дэвсэг мэт тал минь олны хөлөөр шороо бужигнасан хөндий болно. Ховор нандин ургамалууд ашиг хонжоо хайгчдын халаасанд ороод устаж үгүй болно.

    Үзэсгэлэнтэй сайхан гэгдэх, түүх дурсгалын бүхий л газрууд хэн нэгний эзэмшил болно. Үнэндээ хөл гишгэх газар олдоно гэдэг эргэлзээтэй. Хөдөөгийн малчид хөгжил даган хүрч ирсэн нарийн нандин хэрэглээг нэг л хэрэглээд сурчихвал бидний л адил мах, талхны үнэ хөлсний төлөө зодолдож, хятадуудад бэлчээр усаа зарж идэхээс өөр замгүй болж таарна. Хөдөөд маань үй олон дэлгүүр ломбард нээгдэж, малчид байдгаа барьцаанд тавьж, оройн хоолны төлөөсөнд явсан мал сүрэг маань арьс үсний наймаачдын шүлсийг савируулах нь мэдээж. Тиймээс олз ашгийн төлөөх ченжүүдийн цуваа ч одоогийнхоос хавьгүй урт цуваа болон айл бүрийн хаалгыг өдөр бүр тогших болов уу. Хөгжил даган ирсэн шинэ сонин хэрэглээ бүхний төлөө малчид нэг нэгээрээ суурин амьдрал руу зугуухан шилжсээр цөөрч дуусах магадлал өндөр.

    Бидний алсаас санагалзан суудаг уулс ус, бууц нутаг маань бүгд хашаа тороор хаалт хаалга барин хиллэж, дундуур нь сүлжин сунайх үй олон замууд онгон байгалийг сүйрүүлж баллах нь мэдээж. Бас бид бүхний хайрлан хүндэтгэдэг хөдөө зан, хөдөө араншин аль хэдийнэ түүх домог болж, монгол хүний уужуу ухаан, байгальтайгаа дасан зохицсон уламжлал зан заншил музейн шилэн хоргоны цаана дурсгал болон үлдэх биз. Монгол хүн бүрийн бахархал болсон онгон зэрлэг байгаль, нүд булаам үзэсгэлэнт уул ус, монгол ахуйгаас өөр хаа ч амтагддаггүй өрөм сүүний тансаг амт, ааруул хурууд, аав ээжийгээ санах бүрт үнэртдэг аргал хомоолны үнэр дотно үнэр… Энэ бүхэн минь энгийн эгэл малчны хотоос л биднийг даллан дууддагийг мартаж боломгүй. Малчид маань харин тал шигээ уужуу ухаан, хөдөө шигээ цэвэр ариун хөдөлмөр хүчээрээ энэ бүхнийг жинхэнэ халуун гараараа бүтээн бий болгосоор ирснийг бид мэднэ. Сүүндээ гурил хутгаж, аарууландаа саахар базаж, шинэ шөлөндөө хоол амтлагч хийхийг хөдөөгийнхөн маань сураагүй хэвээрээ л байсан нь надад илүү дотно эерэг санагдана. Энэ бүх амтыг би эгэл жирийн малчин өвөөгийнхөө бор эсгий гэрээс амталж үзмээр байна.

    Аливаа бүхнийг хараар будах нь мэдээж утга учиргүй. Бас аливаа бүх өөрчлөлт үргэлж сайн муу аль алиныг дагуулж ирсэн нь маргаангүй. Тиймээс хүнээ харж үзэх учиртай энэ цаг үе маань хүний эрүүл мэнд, цаг завыг хэмнэхийн төлөө хөгжлийн томоохон өөрчлөлт, гарцуудыг олж биежүүлж байгаа нь сайшаалтай хэдий ч бид хөдөөгөө сууринжуулах, хөгжил нэртэй элдэв мэдээллийн хогийн савыг хөдөөгийн сайхан монголчуудынхаа тархи толгойд углах нь дэндүү хайран хэрэг юм уу гэсэн бодлоор энэхүү бяцхан нийтлэлээ бичиглэв.  Хотын өвөө ч үүнтэй санал нэг байх болов уу.

    Олон түмэн авах гээхийн ухаанаар хандах биз ээ.

    Х.Болор-Эрдэнэ

  • Зураач В.Ундраагийн “ЯРУУСАХУЙ УРЛАН” АНХНЫ БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭНд урьж байна

    Зураач В.Ундаа

    “ЯРУУСАХУЙ УРЛАН”
    АНХНЫ БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН

    НЭЭЛТ: 2012 оны 9-р сарын 9-ний 15:00 цагт. Нээлтэнд оролцогч бүрт зураачийн каталоги бэлэглэнэ.
    ХУГАЦАА: 9/9 – 9/13
    БАЙРШИЛ: Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд
    БҮТЭЭЛ: Зураачийн сүүлийн үеийн 70 орчим бүтээл, мөн бэлэг дурсгалын бүтээлүүд дэлгэгдэнэ.

    Хүүхэд үеийн чинь гэгээн сэтгэлийг гитар шиг хөглөж, шинэ сэргэг мэдрэмжээр дайлна.

    Зураачийн хувийн хуудаст зочилох: https://www.facebook.com/undraav

  • “ЯРУУСАХУЙ УРЛАН” АНХНЫ БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН

    Зураач В.Ундаа
    “ЯРУУСАХУЙ УРЛАН”
    АНХНЫ БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН

    НЭЭЛТ: 2012 оны 9-р сарын 9-ний 15:00 цагт. Нээлтэнд оролцогч бүрт зураачийн каталоги бэлэглэнэ.
    ХУГАЦАА: 9/9 – 9/13
    БАЙРШИЛ: Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд
    БҮТЭЭЛ: Зураачийн сүүлийн үеийн 70 орчим бүтээл, мөн бэлэг дурсгалын бүтээлүүд дэлгэгдэнэ.

    Хүүхэд үеийн чинь гэгээн сэтгэлийг гитар шиг хөглөж, шинэ сэргэг мэдрэмжээр дайлна.

  • Нарийн ногооны “ЭХ ОРОН” Улаанбаатарт

    Өчигдөр орой 3, 4-р хорооллын Смарт худалдааны төвийн урд задгай талбайд байрлах хүнсний ногооны худалдаагаар орлоо. Эх нутгийн хөрсөнд ургасан шинэ ургацийн бүх төрлийн хүнсний ногоо дүүрэн байна. Нарийн ногооны эх орон гэгдэх Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 50 айл хамтаар ирсэн гэнэ. Энэ жил хур бороо элбэгтэй, тариа ногооны гарц сайн байсан тухай ногоочид ам булаалдан ярьна. Шаамар сум нь мөн зөгийн балаараа алдартай юм байна. Зөгийн балын найрлагатай эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд мөн худалдаалж байсан. Эндээс зөгийн бал, даршилсан ногоо, бүх төрлийн нарийн ногоог хямд үнээр худалдан авах боломжтой байгаа нь таалагдлаа. Яриа хөөрөө элбэгтэй, энгийн сайхан зантай ногоочидтой яриа үүсгэнгээ худалдаа наймаа хийлээ. Ямартай ч 10 сар хүртэл орж гарна аа, Хөө.

     

    Уг худалдаа нь 10 сар хүртэл гарч байгаа бөгөөд  өдөр бүр 20:00 цаг хүртэл ажиллах юм байна.

  • Чойбалсан БУЯНБАДРАХ- Аялал жуулчлалын зөвлөх

    Аялал жуулчлалын зөвлөх, Монголын аялал жуулчлалын салбарын шинэ хөгжлийг түүчээлэгч, багш, “Монгол орны лавлах”, “Аялал жуулчлалын лавлах” номын зохиогч.
    “Монголиан гайд тур” компаний захирал;

    Монголын аялал жуулчлалын салбарт 2000 оноос хойш ажилласан 20 жилийн баялаг туршлагатай. Аяллын хөтөч, менежер бэлтгэх, хөдөө орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх маркетинг, аялал жуулчлалын боловсрол олгох чиглэлээр 100 орчим сургалтыг амжилттай зохион байгуулсан.

    МЗХ, Next stop клуб, Хүннү-Атилла судлалын сан зэрэг ТББ-д нарийн бичгийн дарга, ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал гэх мэт албан тушаалыг хашиж ирсэн бөгөөд аливаа хамт олныг удирдан зохион байгуулах чадвар нь эдүгээ тус компанийг урагшлуулах хүч болдог.

    Аялал жуулчлалын салбарт анх удаа хувийн хэвшлийн “жуулчны мэдээллийн төв”-ийг байгуулан төр засгийн дэмжлэггүйгээр 10 жил удирдан ажиллаж Монгол оронд зочилсон 200 мянга орчим жуулчинд Монголын тухай, Монголд хэрхэн аялах тухай зөвлөгөө мэдээллийг хүргэсэн ба тус үйлчилгээний чиглэлээр олон арван залуучуудыг туршлагажуулж чадваржуулсан.

    Гадаадын жуулчдыг Монгол орноор аялуулах үйл ажиллагааг 14 жил зохион байгуулсан бөгөөд жуулчдын зан чанар, Монголд юуг зорилго болгон аялдаг, ямар сэтгэл ханамж авдаг, юунд гомдоллодог гэх мэт олон асуудалд мэдлэг туршлага хуримтлуулсан байдаг нь аялал жуулчлалын бизнес, аялал жуулчлалын сургалтыг амжилттай зохион байгуулахад томоохон тулгуур болдог.

    Мөн Япон, Тайланд, Солонгос, Тайвань, Вьетнам, Камбожи, Хонконг, Улаан-Үд, Манжуур, Утай, Гүмбэн, Ордос, Бээжин, Жанжиажэ, Индонез, Сингапур, Малайз, Макао гэх мэт аялал жуулчлалыг амжилттай хөгжүүлж буй улс орон, бүс нутгуудаар аялах, хурал зөвлөгөөнд оролцох, сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, монгол жуулчдад газарчлах гэх мэтээр идэвхтэй ажиллаж ирсэн нь Монголын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг сургах, орон нутагт аялал жуулчлалын зөвлөхөөр ажиллахад чухал мэдлэг туршлага болдог. Эдүгээ Японы их сургуульд нэмэлт зэрэг олгох хөтөлбөрт онлайнаар суралцаж байна. Мөн Дорнод аймгийн “Дорнод Аялал Жуулчлалын Нэгдэл”-ийн зөвлөхөөр ажиллаж байна.

      • Аялал жуулчлалын багш 
      • Япон хэлний орчуулагч
      • Тур лидер 
      • Аялал жуулчлалын зөвлөх 
      • Судлаач, нийтлэлч
      • Веб хөгжүүлэгч
      • Төсөл, хөтөлбөрийн зохион байгуулагч 
      • Хэл шинжлэлийн магистр 
      • Аялал жуулчлалын докторант

    Холбоо барих мэдээлэл
    https://www.mongolianguideschool.com
    http://www.touristinfocenter.mn

    ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ

      • 2020 он 7 сар,  Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Бурхан бумын орон” энергийн төв, аялал жуулчлалын мастер төлөвлөгөө
      • 2020 он 1 сар, Дорнод аймгийн аялал жуулчлалын үндсэн маршрутыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө 
      • 2019 он, Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Дорнод-Аялал жуулчлалын нэгдэл”-тэй хамтран  “Дорнод аймгийн Аялал жуулчлалын маршрут ба аялал жуулчлалын бүтээн байгуулалт” хээрийн судалгаа ба дүгнэлт
      • 2018 он, “Хэнтий аймгийн Аялал жуулчлалын мастер төлөвлөгөө боловсруулах” төсөл
      • 2018 он, Орос – Монгол – Хятадын ХАҮТ-ын хурал, “Монголын зүүн бүсийн аялал жуулчлалын нөхцөл байдал” илтгэл хэлэлцүүлэг
      • 2018 он, “Wonder travel – 2018” дотоод, гадаад аялал жуулчлалын үзэсгэлэн
      • 2017 он, Улаанбаатар хотын аялал жуулчлалын газрын зураг боловсруулах төсөл
      • 2017 он, “Монгол орны лавлах” номын 3 дахь хэвлэлт
      • 2017 он, БНИУ дахь Монголын ЭСЯ-тай хамтран Жакарта хотод “Монголын аялал жуулчлалын мэдээллийн төв” байгуулах төслийн ерөнхий зөвлөх, хамтран гүйцэтгэгч
      • 2015 он, МӨАУМХ-той хамтран “Тайпэй – ОУ-ын өрхийн эмч нарын чуулга уулзалт”-д оролцох Монголын төлөөлөгчдийн аялал
      • 2014 он, “ӨМӨЗО, Авга хошуу, Шилийн гол аймаг, Шулуун хөх хошуу, Хөх хот, Ордос дахь Чингис хааны түүх, XIII – XY зууны монголчуудын түүхэнд холбогдох газар”  судалгааны аялал
      • 2013 он, МЗХ, БНАСАУ-ын Аялал жуулчлалын газрын төлөөлөгч E & A ХХК-тай хамтран “Монгол улс ба БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой”-д зориулсан  Хүннү Айр-ын чартер нислэгтэй аяллын баг зохион байгуулах төсөл
      • 2012 он, Монгол орны баруун бүсийн аяллын маршрутын судалгаа (4600 км)
      • 2010, 2009, 2008 он, “Аялал жуулчлалын бүсийн орчны хог хаягдлыг цэвэрлэх аян”
      • 2009 он, Монголын зүүн өмнөд ба өмнөд бүсийн аялал жуулчлалын маршрутын судалгаа (2450 км)
      • 2008 он, Монгол орны төв болон хойд бүсийн аяллын маршрутын судалгаа  (2100 км)
      • 2007 он, Монгол орны зүүн бүсийн аяллын маршрутын судалгаа  (920 км)