Category: media-content

  • Тони Бьюзен “Суут сэтгэлгээний 10 алхам”

     

     “Яруу сэтгэгч” сонины анхны дугаарын нийтлэл…

    Бүтээлч чадвар гэдэг бол “бурхнаас заяасан бэлэг” бөгөөд цөөхөн хүнд л олддог зүйл хэмээн нэгэн үе тооцож байв. Гэтэл авъяас бэлгийг эрүүл саруул бүх хүнд байгалиас заяасан байдаг ажээ. Харин хүн бүрт нуугдаж байгаа Бүтээлч интелектийн ер бусын боломжуудыг нээх нь ердөө өргө техникийн л асуудал юм.  

    Тодорхойлолт:

    Бүтээлч интеллект гэдэг нь ер бусын байдлаар сэтгэж, өвөрмөц байх чадвар бөгөөд “зөвхөн бусдыг даган сэтгэдэггүй байх чадвар юм. Бүтээлч интеллект нь:

    Хурд. Танаас шинэ бүтээлч санаа төрөх хурд.

    Хөдөлгөөнт шинж. Энэ нь аливаа зүйлийг янз бүрийн өнцгөөс харж, сөрөг санал бодлуудыг харгалзаж, хуучирсан үзэл бодол, төсөөллийг өөрчлөх таны чадвар юм. Түүнчлэн бид ямар нэгэн шинэ зүйлийг бүтээж байх үедээ бүх мэдрэмжээ ашиглах чадварыг бас агуулдаг.

    Өвөрмөц, давтагдашгүй шинж. Энэ нь бүтээлч сэтгэлгээний зүрх бөгөөд ер бусын хосгүй, шинэ санааг олох таны чадварыг харуулж байдаг. Ийм шинж чанаруудыг агуулсан хүнийг хармагцаа бусад хүмүүс “өөрийгөө хянадаггүй” гэж үздэг боловч үнэн хэрэг дээрээ харин ч үүний эсрэг байдаг. Өөрийн өвөрмөц шинж гэдэг бол оюун ухаанаагаа ухамсартайгаар хөвчлөн ажилласны үр дүн голдуу байдаг ба тухайн хүн ухаанаа төвлөрүүлэх өндөр чадвартай байдгийг харуулдаг.

    Шинэ санааг хөгжүүлэх чадвар. Бүтээлч бие хүн бол жирийн санааг өлгөн авч өргөжүүлж, чимэглэн, хөгжүүлж, олон санаа бодлоор баяжуулж чаддаг.

    Бүтээлч хүмүүс голдуу шийдмэг бөгөөд шаргуу байдаг. Тэд бүтээлч зорилтуудаа хэрэгжүүлхээр эрчтэй барьж авдаг учраас бусдад гүн сэтгэгдэл төрүүлдэг.

    Та үүнийг мэдэх үү?

    Таны уурга тархины гаргаж чадах шинэ санаа бодлуудын тоо нь ертөнц дээрх бүх атомуудын тооноос ч илүү байдаг байна. Үүний зэрэгцээ уламжлалт математикийн болон хэл ярианы интеллектүүд нь аналитик, логик сэтгэлгээний үйл явцтай илүү түлхүү холбогддог. Таны бүтээлч интеллект нь таныг шинэ санаа бодлуудын ертөнцөөр шинэ оршихуйд хүргэдэг эрчимтэй хийсвэрлэн сэтгэх явдлаар илэрнэ. Интеллектийн бусад төрлүүдийн адилаар бүтээлч интеллектийг ч хөгжүүлж болдог. Зарим хүмүүс л үгүй гэж зүтгэдэг юм. 

    Бүтээлч интеллектийн од болсон хүн

    Бидний жишээ татах гэж байгаа интеллектийн од болсон хүн маань ядаж сургууль ч төгсөөгүй юм шүү дээ. Тэрбээр дислекси өвчинд нэрвэгдэж, үгийг зөв бичих дүрмийг огт тогтоож чадахгүй байсан болохоор ном унших, суралцахад тун бэрх байжээ. Тэр энэ байдлаасаа ихэд ичиж, бусдын өмнө анги танхимд ямар нэгэн сэдвийг унших хэрэгтэй болоход олон цагаар чармайн байж цээжилдэг байв. Түүний IQ интеллектийн түвшин доогуур байсан учраас багш нар нь сайн сурагч гэж үздэггүй байв. Энэ хүнийг Ричард Брэнсон гэдэг байлаа. Гэвч тэрээр ямар ч саад бэрхшээлийг үл хайхран өөрийнхөө бүтээлч интеллектийг хөгжүүлж байхдаа  гялалзсан ирээдүйг өөртөө бий болгож чадсан юм. Ямар ч ирээдүйгүй байсан тэр залуу Virgin гэсэн эмблемд нэгддэг 150 үйлдэрийн удирдагч болж, 3 тэрбум фунт стерлингийн хөрөнгөтэй болж чаджээ. Яаж, юуны ачаар тэр юм бол!

    Оюуны хөгжлийн коэффицент түвшнийг тогтоох тестүүд нь тэр хүний зорьсондоо хүрэх хорсолтой гэмээр айхтар шаргуу чанаруудыг илрүүлж чадаагүй юм. Энэ л чанар нь Брэнсонд том, жижиг ямар ч асуудал тулгархад заавал гарц олж, бусад хүмүүс тэмцэхээ больчихоод байхад ч эцсийг нь хүртэл үзэлцэн үр дүнд хүрэхэд нөлөөлж байжээ. Мөн түүний бүтээлч шинэ санаа бодлоо бусадтай хуваалцах чадвар, бусдын хүсэл мөрөөдөл, санаа бодлыг өөрийнхтэйгээ хослуулан үр дүнд хүрэх чадварыг нь тестээр илрүүлж чадаагүй аж. Өсвөр насандаа Брэнсон бүтээлч бусад олон хүмүүсийн адилаар сурч байсан сургуулийнхаа хатуу хязгаар, дүрмүүдэд гонсойж явдаг байв. Түүний бүтээлч сэтгэлгээ эсэргүүцлээ илэрхийлсэн анхны үйл ажиллагаа нь сургууль дээрээ өөрөө анх сонин гаргасан явдал юм.  

    Тийм хачин хүүхэд сонин гаргалаа гэж үү? Тиймээ

    Тэрбээр зөвхөн сургуулийнхаа төлөө бичдэг байсан явдлыг халж, үүний эсрэгээр сурагчдынхаа тухай бичихээр шийджээ. Тэрээр сонингоо хэн ч уншихгүй уйтгарт цаас биш, харин ч бүх хүнд, ялангуяа реклам тавиулан мөнгөө төлж чадах томоохон компаниудад зориулсан сонирхолтой, хурц байлгахыг хүсэж байв. Энэ удаа тэрээр бас л өөрийн гэсэн өвөрмөц замаар явахаар шийдэж, сурагчдыг төдийгүй кино, рок хөгжмийн одод, бүтээлч хүмүүс, олонд алдаршсан тамирчдыг сэтгүүлчээр урьж ажиллуулсан юм. Ричард болон түүний найз Жонни Жеймс багахан хөрөнгөтэйгээр ажлаа эхэлжээ. Шуудангийн зардал болон утасны төлбөр төлөхөд ээжийнх өгсөн ердөө л 4-хөн фунт л байлаа. Тэд Брэнсоны байшингийн подвалд ажиллаж, бүхий л зүйлсд өөрсдийгөө хязгаарлан, чадахын хэрээр хэмнэж байсан ч тэднийг хөдөлгөгч хүч болох өөрсдийн бүтээлч санаа бодолдоо хэзээ ч, ямар ч хязгаар тавьдаггүй байв. Брэнсоны сурч байсан сургуулийн захирал нь нэгэн удаа түүнд ёжтойгоор “баяр хүргэе Брэнсон. Миний бодлоор бол, та нэг бол шоронд орж, нэг бол тэрбумтан болох байх” хэмээн хэлж байжээ. Тэр үеэс Брэнсон өөрийнхөө гол зарчмыг хөгжүүлэн, бүхэл бүтэн компаниудын ажил хэргийг засан өөрчилж,  бүтээгдэхүүний танилцуулгыг хэвлэж, аль болох олон шинэ санаа бодлууд олохыг чармайн, энэ үедээ бусад хүмүүсийн бодол мөрөөдлийг сонирхон судлах болжээ. Түүний тэргүүлэх компани “Виржин Эйрлайнз” нь бүтээлч санаа бодлыг хэргэжүүлсний маш сайхан жишээ юм. Үнэ тарифаа буруулахдаа үйлчилгээний чанарыг бууруулдаг “доошилж буй спираль” хэмээх ердийн зарчмыг ашиглахын оронд тэрээр уламжлалт хандлагыг эргэн хянаж үзжээ. Тэгээд үнэ өртгөө хэвээр байлгаж, ирсэн хүмүүст үнэгүй иллэг хийх, мөхөөлдөс өгөх, кино үзүүлэх, шүршүүрт орох, биеийн тамирын дасгал хийх зэрэг этгээд өвөрмөц үйлчилгээг нэмж оруулжээ. Тэр гайхамшигтай сайхан санаануудыг олж хэрэгжүүлдэг, бусад хүмүүсийн санааг ашиглаж, тэдэнтэй хамт нэгдмэл болж мөрөөдлөө биелүүлдэг чадвараараа  амжилтыг хүчээр өөртөө дуудан авчирсан хүн юм.

    Та үүнийг мэдэх үү?

    Бүхий л цаг үеийн агуу суутнуудын нэг  1000 гаруй шинэ бүтээл хийсэн Томас Эдисон 12 насандаа сургуулиас хасагдаж байжээ.

    Бүтээлч хандлага гэдэг нь сайхан зураг зурах, хөгжмийн зэмсгээр тоглохыг хэлнэ гэж ойлгож болохгүй. Оройн хоол бэлтгэх, ажил дээрээ тавьсан зорилтоо хэрэгжүүлэх, амралтаа төлөвлөх, хашаа, цэцэрлэгээ янзлах, байшин өрөөгөө засах, зурагтаар гарч байгаа хөл бөмбөгийн баг яавал өрсөлдөгчөө хожиж болох арга замуудыг тоочих зэрэг нь ч бас л бүтээлч хандлага юм.

    Жишээ: Эцэг эхчүүд.. эд бол үнэхээр бүтээлч хүмүүс. Тэд хүүхэд төрүүлэх төдийгүй, ажлаа хийж, мөнгө олж, орон гэрийнхээ дизайныг шийдэж, хоолоо бэлтгэж, ээлжийн амралтаа төлөвлөж, зочдыг хүлээн авч, хүүхдийнхээ бүхий л асуултад хариулт өгдөг. Тэд үнэхээр ирээдүйг бий болгож байгаа хүмүүс.

    Леонардо да Винчийн санал болгодог Бүтээлч интеллектийн зарчмууд

    Хүн оюун ухаанаа жинхэнэ ёсоор бүтээлч болгохын тулд: мэдрэмжээ хөгжүүлэх, шинжлэх ухааны урлагийг судлах, урлагийн шинжлэх ухааныг судлах, ертөнцийн бүх юмс ямар нэгэн байдлаар холбоотой гэдгийг ухаарах хэрэгтэй гэж бүтээлч чанараа гайхамшигтай хөгжүүлсэн Леонардо да Винчи хэлсэн юм.

    1. Мэдрэмжээ хөгжүүлэх

    Бүтээлч оюун ухааныг хөгжүүлэх үндэс нь мэдрэмжийн интеллект юм гэдгийг Леонардо хүлээн зөвшөөрч байснаараа тухайн цаг үеэсээ 500 жилээр түрүүлж чаджээ.

    2. Шинжлэх ухааны урлагийг судлах

    Леонардо зүгээр л “шинжлэх ухааныг судлах” гэж хэлэлгүй, “Шинжлэх ухааны урлагийг судлах” гэж онцлон хэлж байсан нь сонирхолтой юм. Ингэснээрээ тэр шинжлэх ухаан бол зэвхий саарал, уйтгартай зүйл биш гэдгийг онцолж байжээ. Гэтэл мэдээлэл хөгжсөн өнөө үед шинжлэх ухааныг ингэж сөргөөр ойлгодог хүмүүс байсаар байгаа. Хүний тархины баруун тал бөмбөлгийн хариуцдаг, тодруулбал, орон зайн мэдрэмж, хийсвэрлэн төсөөлөх сэтгэлгээ, өнгө, хэлбэр, хэмнэлийн мэдрэмжийг хариуцдаг чадварууд нь шинжлэх ухааны судлагдхуун юм гэдгийг олон жилийн өмнө зөвөөр ойлгож байлаа.

    3. Урлагийн шинжлэх ухааныг судлах

    Эхэндээ энэ нь зөрчилтэй мэт санагдана. “Урлагийн шинжлэх ухаан” гэдгийг бодоод үз дээ?! Гэвч дахиад л Леонардогийн зөв байлаа. Урлаг гэдэг бол олон хүн урлаг гэж ойлгодог тэр зүйл биш юм. Энэ бол хувь хүний өөрийгөө илэрхийлэх болон сэтгэлзүйн психоанализ хийх, нэг тийм “зөөлөн” сэтгэлийн хөдөлгөөний хэлбэр юм. Та оюун ухаанаа  дасгалжуулсны дараа урлаг гэдэг нь маш нарийвчлалтай, хатуу шаардлагатай шинжлэх ухаан гэдгийг ойлгох болно.

    4. Ертөнцийн бүх л зүйл дам холбоотой байдаг гэдгийг ухаарах 

    Америкийн нэрт сэтгэл судлаач Вильям Жеймс хүний сэтгэлгээ бүрэлдэн бий болох, хөгжих тогтолцоо бүтцийн асар их ач холбогдлыг ойлгож танихаас бүүр 400 жилийн өмнө Леонардо “хүний тархи нь аливаа холбоосыг барьж авдаг механизм тогтолцоо төдийгүй, шавхагдаж дуусашгүй боломжууд бүхий механизм юм” гэдгийг нээж чаджээ.

    Та одоо цааш уншихаа түр зогсоод зөвхөн энэ тухай бодоод үз дээ. Тэгснээр та өөрийнхөө сэтгэлгээ хязгааргүй гэдгийг мэдэж, өөрийн тухай болон бусад хүмүүс, байгаль, хүний оюуны чадавхийн тухай хуучин төсөөллөө бүр мөсөн өөрчлөх ёстой юм.

    Бүтээлч интеллектийн 4 зарчмын зэрэгцээ таны мэдэж байх ёстой бас нэг зарчим бий. Бүтээлч хандлага бол хэвшмэл, стандарт байдлаас заавал татгалздагт мөн чанар нь байдаг. Аливаа норм хэм хэмжээ гэдэг бол статистикийн дундаж зүйл бөгөөд хэвийн зүйлсийн тухай бидний төсөөллийг бүрдүүлдэг. Бидний хувьд хэвийн зүйл гэдэг нь уураг тархи маань дассан тэр зүйлс бөгөөд ямар нэгэн гэнэтийн сонин зүйл гарч ирэхгүй, өөрчлөгдөхгүй хэвээр үлдэж, дахин таны гайхлыг төрүүлхээ больсон, таныг айлгаж, шок цочролд оруулж, эсвэл бухимдуулдаггүй тийм зүйлс юм. “Бүтээх” гэдэг нь урьд өмнө нь  хэн ч хийж байгаагүй ямар нэгэн шинэ зүйлийг бий болгож, ямар нэгэн зүйлийн эхлэлийг тавих чадвар юм.

    Жишээ: “Битлз” хамтлаг бол хамтарсан интелект нь дээд түвшинд ажиллаж чадсан бүлэг хүмүүсийн тод жишээ билээ. Тэд өөрсдөөс нь өмнө хэн ч хийж байгаагүй зүйлсийг байнга хийж, нэг нь нөгөөтэйгээ огт адилгүй хөгжмийн бүтээлүүдээ туурвисаар байв. Тэд бусад шиг л “томоотой” биш, бусдаас огт өөр байдлаар задгай, чөлөөтэй, хөгжилтэй, эрчтэй авирлаж, биеэ авч явдаг байв. Энэ шинж нь ч бас бүтээлч ухааны нэг онцлог юм. Гэвч Агуу “Битлз” хамтлаг ч шууд дардан замаар амжилтанд хүрч чадаагүй бөгөөд тэд гайхамшигтай шаргуу ажиллаж, дуу бичлэг хийдэг 30 компани тэдэнд татгалзсан хариу өгсөөр байхад ч бууж өгөөгүй юм…

    Аливаа зүйлсийг гүнзгий танин мэдэж, тооцоолон, цоо шинэ өөр арга замыг олох нь бүтээлч хандлага юм.        

    Тони Бьюзен Суут сэтгэлгээний 10 алхам”

    Орчуулагч Х.Энхбат

     

    Зургийн эх сурвалж: Уран бүтээлч Б.Батзаяа https://facebook.com/BatzayaPhotography


  • БИД НЭГ МӨРӨӨДӨЛТЭЙ

    Уран бүтээлээрээ шинэ үеийнхэнд урам зориг тэмүүлэл хайрлаж, рок поп урлагт хүч түрэн орж ирж байгаа Дуучин, ая зохиогч, төгөлдөр хуурч ӨЛЗИЙгийн шинэ уран бүтээлийг танд хүргэж байна.
    Түүнийг дуучин Батчулууны гарын шавь, уран бүтээлийн дүү нь гэдгийг та бүхэн мэдэх бизээ. 

    Дууны түүх

    Намайг 11 настай байхад ээж маань надад энэ дэлхийн бүх хүмүүс нэг л худагаас ус ууж байгаа гэж хэлсэн. Энэ үг нь дэлхий ертөнцөө хайрлан хамгаалах, амьд байгалийг шүтэн бишрэх сайхан зорилго, хүсэл тэмүүлэлийг надад бий болгосон юм. Газарт мод тарихаас илүү хүн бүрийн зүрх сэтгэлд мод тарихыг би хүсдэг. Ингэж чадвал хүмүүс дэлхийгээ хайрлах сайхан сэтгэлтэй болно. Учир нь би амьд байгалтай, цэнгэг агаартай, цэвэр сайхан хотод амьдрахыг хүсч байна. “Бид нэг мөрөөдөлтэй” дууг сонссон зүрх сэтгэлтэй хэн боловч миний юу хэлэхийг хүсч байгааг бас намайг юу хүсэн мөрөөддөгийг минь ойлгоно гэдэгт итгэж байна.

    Хөгжим: Б.Өлзий 
    Шүлэг: СТА С.Энхтайван, Б.Өлзий
    Дуучин: Б.Өлзий, Ч.Цэлмүүн

    Бид нэг мөрөөдөлтэй  (2001 он)

    Хүсэл мөрөөдөл тэнгис далай шиг давалгаалж
    Давалгаа бүр нь улам улам өндөрт цацарч
    Хөрс нь байвал өчүүхэн үр аварга царс болдог шиг
    Мөрөөдлүүд минь өөрөө л биелэх болно 

    Сайхан дуу гэрэлт ирээдүй рүү дуудвал
    Аялгуугаар нь жигүүрлэн дагаж чи нисээрэй
    Зүрх сэтгэлд чинь хүсэл мөрөөдлийн оч гялалзахад
    Зүүд л байсан амжилт өөрөө биелэх болно

    Бүх ертөнцийг хамтдаа бид энэрэн хайрлъя бүгдээрээ
    Зүрх сэтгэлдээ итгэл мөрөөдлөө дуулъя
    Энэ дэлхийн хүн бүрийг нэгэн дуугаар сэрээе
    Тэртээх өндөр гэрэлт оргил руу тэмүүлье

    Чиний зүрхэнд өөдрөг итгэл байвал
    Хүсэл төдий зүйлс биелэлээ олдог гайхамшиг юм
    Энэ дэлхий сайн сайхны дуугаар биднийг дуудсан
    Тэр дуугаар бид гэрэлт оргил руу тэмүүлнэ

    Бүх ертөнцийг хамтдаа бид энэрэн хайрлъя бүгдээрээ
    Зүрх сэтгэлдээ итгэл мөрөөдлөө дуулъя
    Энэ дэлхийн хүн бүрийг нэгэн дуугаар сэрээе
    Тэртээх өндөр гэрэлт оргил руу тэмүүлье.

    Цахим холбоос

    http://facebook.com/UlziiSinger
    http://youtube.com/UlziiPianist
    http://twitter.com/UlziiSinger
    http://soundcloud.com/batulziibadamgarav
    http://plus.google.com/u/0/110789943644889190927

  • Өвсний гэгээ….

       Ялан дийлэхийнхээ цагт би  би гэж цээжээ дэлдэх, ялагдан            дордохынхоо цагт бусдаас болсон мэт өширхөн гоморхох              хүмүүн гэдэг амьтанаас л шал өөр. Ертөнцийн бүх өнгө, ер бусын  гоо сайхныг өөртөө агуулах энэ өвснүүд надад зөндөө олон      зүйлийг хэлдэг ч ахиад л хүмүүний мөн чанараараа дөнгөж тал  хагасыг нь тэмдэглэж амждаг. Шүүдрийн дусал зуусан, сарны      гэрэлд салхинаа намуухан бөхөлзөх ганц хазаар өвс цэвэр    тунгалаг гоо үзэсгэлэнт бүсгүйтэй төстэй.

    Намрын салхинд гунигтайяа бөхөлзөх энэ ганц хазаар өвс тулаанд амь     үрэгдсэн хүүгийнхээ толгойг түшин суугаа эх шиг харагдах нь ч бий.

            Сарны гэрэлд сүлэгдэн цайран буурал мөнгөн өвснүүд өөр гаригийн хүмүүс шиг харагдах нь жигтэй. Өвснөөс өндөргүй, өвснөөс намхангүй, өвснөөс илүү юмгүй, өвснөөс дутуу юмгүй амьдарч чадаж яваагаараа бахархан суунам.

    Чимээгүйхэн ургаж, чимээгүйхэн гандаж чамаас юу ч үл нэхэн ирж буцах энэ өвснүүд үнэхээр атаархам.

                                                                                                             Цагаан өвс

                                                                  Өнө эртийн, ноднин жилийн цагаан өвс өө?

                                                                  Өнгө алаглан гэрэлтэж байсныг чинь би л  мэднэ ээ

                                                                  Өөгүй тунгалаг нарны дор, цагаан бороонд

                                                                  Өвс өвснөөс илүү гэрэлтэж байсныг чинь би л мэднэ ээ

                                                                  Өдгөө нөмөрт чинь хоргодсон хаврын яргуй

                                                                  Өнө эртийн юм шиг, ай уяхан замбуу тив ээ ?…

                                                                                                       2 .  Шүүдрийн дусал

                                                                   Намрын хонгор салхи сэвэлзэнэ

                                                                   Намуухан цэцэг навчис найгана

                                                                   Нааш цааш бөөр нь бүлтэлзэж

                                                                   Навчин дээр ганц дусал бөнжигнөнө

                                                                   Найган бөнжигнөх шүүдрийн дусалд

                                                                   Нартай, үүлтэйгээ тэнгэр багтчихаад

                                                                   Намрын салхинд тогтож ядан

                                                                   Наашаа ч үгүй цаашаа ч үгүй сандчина аа

     

                                                                                                    3 .   Ижийгээ дуудахыг

                                                                               Зүсэр цагаан борооноор дээлээ нэвт норгон

       Зуслан дэнжийн нутгаараа морьтой ганцаар хэсэв

     Зүггүйхэн багын зусландаа ирээгүй их л удаж

     Зүс гандсан ганц шон л эгээгүй үлджээ

                  Чулуу сүлжиж урсах хэлгий бяцхан горхины

                      Чухам хаана тэгтлээ умбаж шумбаад байсийм

                       Чулуу таалцаж чамтай үдийн наран голлуулж

                        Чухам яагаад ижийнхээ дуудахыг нь сонсоогүйм бол

  • Агуу Хайрын Эзэддээ зориулав…

    Маргааш Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр. Энэ л өдөр эмэгтэйчүүд эрхээ хамгаалахын төлөө сэтгэл зүрхээрээ нэгдэн хурал, цуглаан, уулзалтуудад оролцож дэлхий даяар тэмдэглэсээр иржээ. Манай улсын хувьд ч энэ л баярын өдөр эмэгтэйчүүд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж, шийдвэрлэх гарцыг хайн эрэлхийлж дуу хоолойгоо хүргэдэг. Тэр ч утгаараа сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн нийгмийн идэвх өсөн нэмэгдэж дэлхий нийтийн анхаарлыг татаж буй Монгол улсынхаа  хөгжилд манлайлан оролцох болсон  билээ. Мөн бид энэ л өдөр ээж нарыгаа, ирээдүйд эх хүн болох бүсгүйчүүдээ баярлуулдаг. Эрхэмсэг Монгол хүмүүн тэр дундаа эмэгтэй хүмүүн болсоноороо бахархдаг бүсгүй танд нэгэн таатай мэдээ дуулгах гэж байгааг зурагнаас гадарласан болов уу? Энэ хорвоогийн эхлэл болсон ээж нарыгаа болон ирээдүйд ээж болох бүсгүйчүүддээ санаанд оромгүй гайхалтай бэлгийг барихаар Халуун сэтгэлт залуучууд хэдийн бэлтгэлээ базаажээ. Тэд юу хийв? Яаж баярлуулхаар шийдсэн бол?  “Үнэгүй такси, Өнө мөнхийн цэцэг”….Та боддоо: хаашаа ч юм яаран таксинд гараа өргөн суух бүсгүйг зорисон газарт нь хүргээд төлбөр авахгүй ээ, Баярын мэнд гэх залуусын 2 үгэнд ээжүүд болон бүсгүйчүүд маань хичнээн их баярлах бол, энийг танд хэмээн Хятад сарнай бус хэзээ ч үхэшгүй “Өнө мөнхийн цэцгийг” бэлэглэхэд хичнээн их догдлох бол… Ийм л гайхалтай санааг Халуун сэтгэлт залуучууд бодон олж биелүүлж чаджээ. Тэд яриад л өнгөрсөнгүй хэлсэндээ хүрч өдрийн 4 цагаас үүрийн 3 цаг хүртэл “Өнө мөнхийн цэцэг”, мэндчилгээгээ урласан юм. Санаанд оромгүй гайхалтай санааг олж, хамтдаа нэгэн сэтгэлээр цаг заваа зориулан хэрэгжүүлж чадсан залуусын сайхан сэтгэлээрээ усалж, чин үнэнчээр ургуулсан өнө мөнхийн бэлэг олон эмэгтэйчүүдэд гайхалтай санагдаж жаргалыг бэлэглэх нь гарцаагүй юм.  Эрхэмсэг бүсгүй танд үнэгүй таксинд суух, өнө мөнхийн цэцгийг авах ховорхон завшаан тохиох болтугай гэж хүсье…

    Ямарваа нэгэн нам, шашинаар бус сайн сайхныг бүтээх чин хүслээрээ нэгдсэн ХАЛУУН СЭТГЭЛТ залуусын хүсэл бүхэн биелэх болтугай. Та бүгддээ амжилт хүсье… 

    http://www.facebook.com/groups/haluunsetgel/

  • Монгол хүмүүн та “Эзэнт гүрний соёлын дурсгалууд” үзэсгэлэнг заавал очиж үзээрэй….

    Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлж буй “Хаан түүхтэй Монголчууд” Монгол Судлалын хөтөлбөрийн хүрээнд “Эзэнт Гүрний Соёлын Дурсгалууд” гэрэл зургийн үзэсгэлэн 2013 оны 2 сарын 28-нд Уран зургийн галерейд нээлтээ хийсэн билээ. Үзэсгэлэнд Монголын түүхтэй холбоотой хот тосгон, хөшөө дурсгал гэх мэт түүхэн газруудын 100 гаруй мянган гэрэл зургуудаас дээжлэн толилуулж байгаа юм. Эрхэмсэг Монгол хүмүүн бид агуу түүх соёлынхоо эзэн байх нь туйлын чухал билээ. Тиймээс ч агуу түүх соёлоо эрэн сурвалжилж ард олноо таниулан түгээж буй зоригтон залуусын үйлсийг дэмжин эх түүхээ дээдэлцгээе. Үзэсгэлэн 3 сарын 18 –нд хаагдах тул та яараарай… Сонирхолтой нэгэн мэдээллийг хүргэхэд: үзэсгэлэнгийн нээлтэн дээр Агуу түүхээ зориг гарган эрж хайн тэмүүлсэн, Монгол ахан дүүстэйгээ уулзсан судлаач Санчир эгчийн ээж нь ирсэн байсан бөгөөд охиныхоо сайт дээр ч үзэсгэлэн үзсэн сэтгэгдлээ бичсэн байна. Эхийн сэтгэл үнэхээр агуу юм аа. http://www.tasam.mn/ct/ci/198 Анхааруулга: Уран зургийн галерей 17 цагт хаадаг. 

  • ХҮМҮҮН гэгч бурмаар бус, УРМААР л амьдардаг сэтгэлийн амьтан…

    Энэ орчлонд хүмүүн болж төрсөн ховорхон заяаны эзэн танд энэ гайхалтай өдрийн мэнд хүргэе. Бидний амьдралын өдөр бүр аз жаргалаар дүүрэн биш бөгөөд нүдэнд нулимс дүүрч асгаран урсах өдрүүд ч байдаг. Гэхдээ миний хувьд  тийм өдрүүдэд ч  сайн сайхныг мөрөөдөн  гайхалтай хэмээх үгийг сэтгэлдээ шивнээд босон алхдаг. Яагаад гэвэл зовлон гунигтай байсан ч намайг тайвшруулан, баяр гунигийг минь хуваалцах монгол ахан дүүс маань, эх орон минь байгаа цагт энэ амьдрал гайхалтай бөгөөд үнэтэй гэдгийг ухаарсан билээ… Тиймээс ч амьдралын утга учир, үнэ цэнэ болсон хайртай хүмүүсийнхээ төлөө, эх орныхоо төлөө өчүүхэн ч болтугай сайн үйлсийг хийж бүтээхийн төлөө бусдад туслахын төлөө хүсэж зүтгэсээр ирсэн. Харин энэ хүслийг минь ойлгож хүндэтгэн үзэж үргэлж дэмжсээр ирсэн хүмүүсийн нэг бол Ж.Лувсандорж ах юм… 5 жилийн өмнө Лук ах бид 2 танилцаж хүмүүсийн харилцааны тухай, нийгмийн тухай, эх орныхоо ирээдүйн тухай их л удаан ярьж байсан санагдаж байна. 5 жилийн хугацаанд Лувсандорж ах санасан бодсон их олон ажлаа амжуулж  бас хэлсэн үг, ярьсан яриагаа мартаагүйгээр барам надад сайн сайхныг бусдад түгээхийн төлөө хамтран ажиллах сайхан саналыг тависан юм. Ингээд  Яруу сэтгэгч сониныг санаачлагч, сайн сайхныг бусдад түгээгч Лук ахтайгаа хамтран ажиллахаар яаран ажилдаа орлоо. Хүн бурмаар бус урмаар амьдардаг болохоор урам хайрлаж итгэлээ өгсөн Лук ахдаа дахин баярлалаа….  Цаашид Монгол иргэн бүрт урам зориг, эрч хүч, ухаарлыг бэлэглэхийн төлөө, хийсэн бүтэээсэн үйлс арвинтай яруу сэтгэгчдийнхээ оюуны талхаас хүргэхийн төлөө хичээн ажиллах болноо. Ингээд та бүхэндээ 2013 оныг хамтдаа амжилт бүтээлээр дүүрэн өнгөрөөхийг хүсэе…. 

  • ШИНЭЭР МАРКЕТИНГЖУУЛНА АЯН (2013 он)

    Шинээр маркетингжуулна аян нь үндэсний үйлдвэрлэгчид болон үндэсний компаниудын маркетингийн бодлогод шинэчлэлт хийж, шинэ үеийн технологийг ашиглуулж гадаад зах зээлрүү чиглэсэн маркетингийг арга туршлагыг олгоход чиглэн ажиллаж байна. Аяны хүрээнд Талх чихэр, Алтай кашмир, Гоёо, Хан бүргэдэй, Глобал бридж, Эвэридэй интернайшнл зэрэг компаниудтай хамтран ажиллаа.

    Жишээ нь “Талх чихэр” компанийн хамт олонд дараах зөвлөгөөг өглөө. Хүнсний үйлдвэрлэл, тэр дундаа талх, гурилан бүтээгдэхүүн бол хүний амьдралын өдөр тутмын л хэрэглээ. Тиймээс хэрэглэгчиддээ илүү ойр байж цахим орчныг идэвхитэй ашиглах хэрэгтэй юм. За бас хэрэглэгчийг реклам сурталчилгаагаар залхаалгүйгээр хүнд хэрэгтэй юм хийж маркетингаа хийвэл их сайн байна. ТаЧи зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүний дизайн болон амт чанар нь таалагддаг. Бусад жигнэмэг, чихэр зэргийнхээ дизайныг үнэхээр сайжруулах хэрэгтэй харагдаж байна. Тэгэхгүй бол нэг л халтар харагдаад байна. Бидний өгсөн зөвлөгөөг ашиглаж шинэ үеийн дэвшилтэт технологийг ашиглан хэрэглэгчидтэй харилцаж эхлэнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний хувьд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого барьж ажилладаг учир бүх талаар хамтран ажиллахад татгалзах зүйлгүй.

    Компаниуд сошиаль медиагаас зугтах хандлага байдаг. Танай брэнд, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар хүмүүс юу ярьж байгаа та мэдэхийг хүсэхгүй байна гэж үү. Таныг байсан байгаагүй хэрэглэгчид өөрсдиййн хүссэнээр нь санал сэтгэгдэлээ солилцсоор л байх болно. Тиймээс цахим орон зайд эртхэн шиг л өөрсдийн орон зайг эзэлж хэрэглэгчидтэйгээ харилцах нь чухал юм.

    Зөвлөгөөний аяны цуврал видео зөвлөгөөг эндээс үзээрэй.
  • Бридж группын хамт олны өглөөний сонсгол дээрээс

    “Бридж групп” компанийн захирлууд, ахлах менежерүүд нь Даваа гариг бүрийн 8:30-д цуглаад хамгийн түрүүнд нэг танин мэдэхүйн илтгэл сонссоны дараа 7 хоногийнхоо үйл ажиллагааг дүгнэж ярилцдаг юм байна. Өнгөрсөн даваа гаригт би таних мэдэхүйн мэдээлэл өгөх илтгэгч нь болж оролцлоо. Өдөр бүрийн бүтээмжтэй амьдралын тухай ярьлаа. 7 хоног бүрийн арга хэмжээг хуваарийн дагуу компаниуд ээлжлэн зохион байгуулдаг юм байна. Энэ 7 хоногийг хариуцаж зохион байгуулж байгаа Гадаад харилцааны менежер Байгальмаа нь оюутан байхдаа “Яруу сэтгэгч” сонины уншигч байжээ. Тэгээд интернэтээс хайж байгаад манай цахим хуудсыг уншиж “Яруу сэтгэгч”-ийн хамт олонтой холбогджээ.

    7 хоног бүрийн энэ үйл ажиллагаа нь их сонирхолтой, үр дүнтэй санагдлаа. Байгууллага бүр үлгэр авч тогтмол зохион байгуулууштай.

  • Тордайн ГАНБОЛД

    1971 онд төрсөн

    “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга

    БОЛОВСРОЛ

    МУИС, СЭЗДС, Хамбург хотын Маркетинг Менежемент Академи, 

    • 1979-1989 он Зөвлөлтийн 14-р дунд сургууль
    • 1991-1993 он Гадаад Хэлний Дээд Сургууль /Франц хэлний анги,
    • 2000-2002 онд МУИС, Гадаад Хэл Соёлын Сургууулийн Франц хэлний анги
    • 1998-2000 он ХБНГУ, Хамбург хотын Маркетинг Менежемент Академи
    • 2001-2004 он СЭЗДС –Бизнесийн удирдлага

    Гадаад хэлний мэдлэг:

    • Орос, Франц, Герман, Англи

    Ажлын туршлага:

    • 2000-2007 онд “Пайонеринг Интернэшнл” ХХК-ийг үүсгэн байгуулж, Ерөнхий захирлаар ажилласан
    • 2006-2009  онд “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсыг Монгол Улсад төлөөлдөг Өргөмжит консул
    • 2009-2010 онд  “Корпорэйт Хотел Нүхт” ХХК-ийн Ерөнхий захирал
    • 2011 оноос “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга
    • 2013 оноос 80 гаруй гишүүнтэй Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Тэргүүн
    • Зайсангийн аман дахь  “Шамбалла” хотхоны төслийн санаачлагч

      Улс төрийн замнал

    • 2015 он хүртэл МАН-ын гишүүн
    • 2015 онд ХҮН намд элсэж намын дарга болсон боловч намын дотоод хагаралаас үүдэн 2016 онд сонгуульд оролцож чадаагүй
    • 2020 оноос “БИД 76” (Бие даагч Иргэдийн Дуу хоолой) бие даагчдын платформ санаачлан УИХ-ын сонгуульд өрсөлдөж байсан.

      2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг. Эх сурвалж: https://ikon.mn/visualdata/c/1…

    Цахим хаяг: https://www.facebook.com/TordaiGanbold/

    ЯРИЛЦЛАГА УНШИХ

    Т.Ганболд: Нэг өглөө л би Монголын хамгийн их өртэй хүн болчихсон

    Олны анхаарал татсан асуудлаар үнэн бодит мэдээлэл өгч буй “Алтан дорнод Монгол” группийн ерөнхий захирал Т.Ганболдын 2011.12.06-ны өдөр өгсөн ярилцлагыг хүргэж байна.

    Илэн далангүй яриа” буландаа “Алтан дорнод Монгол” группийн ерөнхий захирал Т.Ганболдыг урилаа. 

    -Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн даргын албыг авсны дараахан зургийг чинь харж байсан. Таныг ийм залуу хүн гэж бодсонгүй?

    -Овор багатай байх нь давуу тал уу, сул тал уу гэдэгт эргэлзэх л юм байна шүү. Ихэнх тохиолдолд сул тал болох юм. Яам, тамгын газрын 30 хүрээгүй залуучууд загначих гээд л. Жаахан дуугаа өндөрсгөөд, ихэмсэг, намбатай дүр үзүүлэх ёстой юм шиг байна лээ. Зарим нь бацаан гэнэ. (инээв) Би дөчин настай.

    -Асар их өртэй “Алтан дорнод Монгол” компанийг та авсан. Их зориг гаргажээ.

    -Яах аргагүй өндөр эрсдэл л дээ. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэсэн үг байдаг даа. Бизнес хийсэн багагүй хугацаа, туршлага маань надад амжилт авчирч, алхам алхмаар ахисан. Харин “Алтан дорнод Монгол” компанийг авах шийдвэр гар гасан нь бизнесийн бүх үйл ажиллагаагаа цүлхийтэл нэг зүйлд зарцуулахад хүргэлээ. Нэг өглөө л би Монголын хамгийн их өртэй хүн болчихсон.

    -Худалдан авах хүртлээ та тооцоо сайн хийсэн байх. Бас сайн нууцалсан биз?

    -Бодолгүй яахав. 2008 оноос судалж байсан. Эзэн нь Монголын Засгийн газартай маргаж, маш их өрийн асуудалтай, хүнд байсныг мэднэ. Би ОХУ-д ажлаар явж байхдаа С.В.Паушоктой уулзаж, компанийнх нь тухай ярилцдаг байсан юм. Орохоос өөр аргагүй бизнес байсан л даа.

    -Тус компанийн мэдлийн Заамарын орд алт ихтэй ч өрийг нь сонсоод шийдвэрээсээ буцсан бизнесмен цөөнгүй мэдэх юм байна. Харин С.В.Паушок танд давуу талаа танилцуулсан бололтой?

    -Тийм ээ. Мэдээж С.В.Паушок эхлээд давуу талаа танилцуулна шүү дээ. Ил болсон сөрөг талаа ярьж байсан. Зарим үед цочирдмоор тоо баримт ч гарч ирнэ. Гүнзгий танилцах тусам аюултай, эрсдэлтэй нөхцөл байдал бидний өмнө тулгарна гэдэг нь ч мэдрэгдсэн. Гэсэн ч их хэмжээний өрийг нь барагдуулж, үйл ажиллагааг нь зөв удирдаад явбал ашигтай гэсэн бизнес тооцоо хийсний дүнд ийм шийдвэр гаргасан. Ёстой л таны хэлснээр зориг дийлсэн. Нэг үгээр хэлбэл, хувьсгалын тохироо бүрдсэн гэх үү дээ. Долоо хэмжиж, нэг огтлоод дайрч орсон.

    -Та 2008 оноос судалж байсан гэлээ. Худалдаж авах саналаа хэзээ тавьсан юм бэ. Арбитрын шүүхийн шийдвэр гарахаас өмнө худалдан авах тухай эцэслэсэн байсан гэдэг?

    -С.В.Паушок өөрийнхөө хийж бүтээсэн зүйлээ цаашид аваад явчих боломжтой аж ахуйн нэгжид өгөх хүсэлтэй байсан нь мэдээж. Нөгөө талдаа эх адаггүй хэрүүл, маргаанаас залхаж, бушуухан салъя гэсэн бодолтой байсан биз. Арбитрын шүүхийн шийдвэрээс өмнө би худалдан авах шийдвэр гаргаж болохгүй. Би тэр шийдвэрийг л хүлээж байлаа. Тэрбээр Арбитрын шүүхээр Монгол Улсыг ялна гэсэн итгэлтэй байсан юм билээ. Жижиг ч бай нэг улсыг гаднын хөрөнгө оруулагч ялна, дийлнэ гэдэг маш хэцүү. Тухайн улсын Засгийн газрын ард тусгаар тогтносон улс, ард түмэн нь байгаа шүү дээ. Тухайн үед намайг түүнтэй уулзуулж байсан хүмүүс “Бид ялна, дийлнэ, их хэмжээний мөнгөө Монголын Засгийн газраас авна. Бид Барак Обамагийн сурталчилгааг хариуцаж байсан” ч гэх мэт зүйл ярьсан юм билээ. Барууны орнуудын хууль эрх зүй, өмгөөллийн компаниуд “Төлбөрөө л өгчих, тэгвэл шууд ялна, дийлнэ” гэсэн зарчмаар ажилладаг нь анзаарагддаг. Гэтэл үнэн хэрэгтээ шүүх дээр асуудал өөрөөр эргэх нь түгээмэл. Энэ мэт хүмүүсийн яриа нь түүнийг баахан хөөрөгдсөн бололтой. Нөгөө талдаа С.В.Паушок “Усыг нь уувал ёсыг нь дагана” гэдэг үгийг мартсан юм шиг санагддаг. Түүнээс гадна Монголын нэр бүхий төрийн түшээдтэй танил болоод ирэхээрээ хэнийг ч, юуг ч дийлнэ гэсэн омогтой болсон байх л даа.

    -Зөвхөн та ч биш манай томоохон бизнесмен үүд энэ компанийг сонирхож байсан юм билээ. С.В.Паушок таныг сонгосон нь сонирхолтой санагдаад байх юм?

    – С.В.Паушок 1997-2007 онд Монголд ажилласан. Ашигт малтмал олборлолтоороо эхний гуравт орж, бизнес нь ид цэцэглэж байхад нь би түүнийг таньдаггүй, мэндтэй л явдаг байсан. Харин асуудал үүсэж, эх орондоо очсон хойно нь танилцаж, ажлаар Москвад очихдоо уулзаж, бизнесийн яриа өрнүүлдэг болсон. Би чадалтай, мундагтаа энэ компанийг аваагүй л дээ. Том компаниуд худалдан авах санал тавьж байна гэсэн мэдээлэл дуулдаж л байсан. Нөгөө жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэдэг шиг л юм болсон. Оросуудтай олон жил хамтарч ажилласан, тэдний менталитетийг сайн мэддэг нь миний давуу тал болсон байх.

    -Худалдах, худалдан авах гэрээг биечлэн хийсэн нь тодорхой. Түүнтэй хамгийн сүүлд хэзээ уулзав. Монголын талаар ямар бодолтой явдаг бол. Та сонирхсон уу?

    -Бид удаан хугацаанд судалгаа хийсний дүнд Москвад 2011 оны есдүгээр сарын 9-нд худалдах, худалдах авах гэрээг үзэглэж, 16-наас миний мэдэлд 100 хувь ирсэн. Гэрээ байгуулах ажилд Англи, ОХУ-ын хуулийн нэртэй компаниуд ажилласан. Хэдийгээр би их хэмжээний өр үүсгээгүй ч компани нэгэнт миний мэдэлд ирсэн. Тиймээс энэ компанитай холбоотой бүх асуудлыг шийдэж, Монголын том татвар төлөгч хэвээр үлдээх болно. Хамгийн сүүлд шилжилт хөдөлгөөн, компанийн бүртгэлийн асуудлаар энэ оны аравдугаар сард ОХУ-д очоод уулзлаа. Монголд эрч хүчтэй үеэ өнгөрөөж, бизнесийн ажил нь цэцэглэж, хоёр гурван хүү нь Монголд төрсөн гээд амьдралынх нь багагүй хугацаа нь энд өнгөрсөн. Өөрт нь амжилт авчирсан Монголын ард түмэн, Засгийн газартай нь муудалцаад, дахин ирэх нүүргүй болсондоо их харамсдаг юм билээ. Багагүй хугацааг Монголд өнгөрөөсөн болохоор бас санадаг бололтой. Тавь гарсан хүн ОХУ-ын олигархжсан, авторитар системтэй зах зээлд байр сууриа олно гэдэг амаргүй шүү дээ. Монголын зах зээл ОХУ-тай харьцуулахад таатай, өрсөлдөөн багатай байсан нь мэдээж.

    -Таны хамтрагчийг сонирхож болох уу. “Алтан Дорнод Монгол”-ын бүх өр, бусад асуудал нь 300 сая ам. доллар болсон гэсэн үү?

    -Компани маань 100 хувь Монгол Улсын иргэн Тордайн Ганболд гэдэг хүний нэр дээр байгаа. Гадаадад байгуулсан компани маань мөн л миний нэр дээр бий. Английн эрх зүйд нийцсэн компанийн нэрээр зээл авахад хялбар. Тиймээс бид энэ компанийнхаа нэрээр гаднын хөрөнгө оруулалтын сангаас мөнгө босгосон. Нийт өр төлбөрийн эцсийн дүн 300 сая ам.доллар. Тэр мөнгөнөөс тодорхой хувь нь С.В.Паушокт шилжсэн. Зарим хэсэг нь татварын өрөнд, үлдсэн нь эргэлтийн мөнгө болоод явна.

    -Хууль зүй, дотоод хэргийн яамны хүмүүс С.В.Паушокын хууль бус үйлдлийг Монгол Улсын хуулиар шийднэ гэж байсан ч Ерөнхий прокурор Д.Дорлигжав түүнд хамааралтай хэргийг хэрэгсэхгүй болгосон нь олны анхаарлыг татаж байсан. Одоо монголчуудын мэдэлд ирлээ. Өр төлбөрийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа юм бэ?

    -Энэ асуудлыг хамгийн ойлгомжтойгоор тайлбарлахыг хичээе. С.В.Паушокт холбоотой хэргийг Ерөнхий прокурор хэрэгсэхгүй болгосон гэх мэт асуудал нь энэ компанийг намайг авахаас өмнө болсон юм билээ. Миний ойлгосноор Нийслэлийн прокуророос түүнд холбогдох асуудлыг хэрэгсэхг үй болгосон гэсэн. Эрүүгийн хэргийг хэрэгсэхг үй болгох үндэслэл байсан учраас тийм шийдвэр гаргасан байх. Нарийн учир шалтгааныг би сайн мэдэхгүй. Харин намайг Д.Дорлигжавын хамсаатан гэх хардлага гарах болсон. Ямар ч холбоогүй гэдгийг хэлмээр байна. Манай компанийн бүх бичиг баримт энэ бүгдийг гэрчилнэ. Намайг авахаас өмнө Татварын ерөнхий газраас “Алтан дорнод Монгол” компанийг дампууруулах тухай саналаа Баянгол дүүргийн шүүхэд тавьсан юм билээ. Татварын өр, түүний хүү, алданги гээд маш их хөөсөрсөн өр, авлага байдаг юм.

    Энэ компанийн үйл ажиллагааг зогсоогоод гурван жил боллоо. Зөвхөн татвар ч биш бусад өр, авлага нь цасан хунгар мэт дээрээс нь дарж, өдөр бүр хүү, алданги нэмэгдээд байдаг. Гэтэл өрөө төлж, мөнгө олох ажлаа хийх боломж байхгүй. Би зөвх өн аж ахуйн нэгжийн хүрээнд ярьж байгаа юм шүү. Бүх техник хэрэгслийг нь лацдаад, дотоодын цэргээр хамгаалуулчихсан. Ийм нөхцөлд би энэ компанийг аваад шүүхэд байгаа асуудлыг нь шийдүүлж, ажлаа хийж өрийг нь барагдуулъя гэсэн. Харин дампууруулъя гээд байгаа хүмүүсийг ойлгохгүй юм. Төсөвт төвлөрөх ёстой их хэмжээний мөнгийг Монгол Улсын иргэн ажлаа хийгээд төлье гэж байна. Нөгөө талдаа Монголд татвар төлөгч томоохон компанийг авч үлдэж, 2000 гаруй ажлын байрыг сэргээхийн төлөө ажиллаж байна. Энэ нь Монголд ашигтай юу, эсвэл шууд дампууруулах нь зөв үү гэдгийг бодох хэрэгтэй. Хэрвээ дампууруулах юм бол татварын байгууллага бүх балансыг нь тэглээд, нэг төгрөг ч Монголд орж ирэхгүй.

    “Алтан дорнод Монгол” компанийн эзэмшдэг уул, уурхайн компанийн хэдэн лицензийг тал тал тийш хувааж авах сонирхол байна. Намайг ажлаа авахад Заамар, Архангайн хөндийд 40 гаруй компани алт олборлож байсан. Ямар ч гэрээ хэлэлцээргүйгээр шүү. Үүнийг сонингуудад “Алтан дорнод Монгол” Орхон голыг бузарлаж, хүн амьдрах нөхцөлг үй болголоо гээд л бичсэн. Үнэн чанартаа тэр газарт нөхөн сэргээлт хийх нэрээр аж ахуйн нэгжүүд техник хэрэгслээ аваачаад дур мэдэн алт олборлож байсан юм. Би ирээд энэ асуудлыг цэгцэлсэн. Засгийн газрын тогтоолоор өр авлага барагдуулах Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт би өрөө барагдуулна гэдгээ мэдэгдэн хүсэлт гаргадаг ч зөрүүтэй олон санал гарах юм. Шууд дампууруулъя гэсэн саналын цаана ямар ашиг сонирхол байгааг би мэдэж, ойлгож байна. Энэ нь хэсэг бүлэг хүний хувиа бодсон өөдгүй санал. Тэр хүмүүст лиценз зарж борлуулна гэсэн ташаа ойлголт байх шиг. Манай компанийн нөөц нь тогтоогдсон ашиглалтын лицензүүд банкны өрийн барьцаанд бий. Хуулийн дагуу дампууруулсан тохиолдолд барьцаанд байгаа зүйлээ банк л авна.

    Харин үлдсэн хөрөнгийг Хувь нийлүүлэгчдийн зөвлөл гэж байгуулаад эд хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдаж, хувь тэнцүүлсэн байдлаар хуваана. Ийм нөхцөлд улсад сая төгрөг ч олдохгүй. Энэ гарцааг үй үнэн. Гэтэл илт мушгиж, янз бүрээр тайлбарлахыг зарим нь оролдох юм. Монгол хүн энэ бүх өрийг барагдуулж, том татвар төлөгч компаниа аваад үлдье гэж байхад үхүүлнэ, дарна гээд байж болох уу. Үнэхээр энэ компани хэрэггүй байсан юм бол 1997 онд байгуулагдахад нь эсэргүүцэхгүй яасан юм бэ. Өнөөдөр монгол хүн авчихаад байхад дэмжихийн оронд боомилсон бодлого явуулж болохг үй шүү дээ. Гадаадын компаниудад татвар, бизнесийн таатай орчин бүрдүүлж, цаашлаад тогтвортой байдлын гэрээ байгуулдаг. Харин монголчууддаа хамгийн өндөр татвар ногдуулж, дарамтлахыг оролддог байж болохгүй. Би орос Фрийдландаас Оюутолгойгоос арай жижиг Оюутолгойг эргүүлэн авчирлаа шүү дээ. Тэгж байхад устгана гэсэн бодолтой хүмүүс байгаад үнэхээр гайхах юм. Төрийн эрх мэдэлтнүүд тодорхой цаг хугацаанд ажилладаг. Тэр хугацаандаа ийм бодлого баримталбал улс төрийн санаа зорилгоор эх орныхоо эсрэг гэмт хэрэг үйлдлээ гэж би үзнэ.

    -Энэ компанийг монгол хүн байтугай гадаадынхан авахгүй байх гэсэн бодол олон нийтэд байсан. Та асар их зориг гарган Монголын баялагаа өөрсдөө ашиглаж, өр төлбөрийг нь барагдуулна гэж байхад шууд дампууруулах сэтгэлтэй хүн байхгүй байлгүй дээ?

    -Дампууруулах эрх зөвхөн шүүхэд бий. Төрийн байгууллага, агентлагууд дотоодын компаниа дэмжье гэсэн бодлоготой байдаг бол шүүхэд асуудал шийдэгдэхэд эерэг нөлөө үзүүлэх бүрэн боломжтой. Харамсалтай нь өнөөдөр буруу ойлголттой хүн олон байна. Монголчууд бид тамын тогооны үлгэрээр хэдэн зуун жил амьдрах гээд байгаа юм бол. Төрийн алба хашиж байгаа хүмүүс нь дотоодын баялаг бүтээгчдээ харахаар хуул зарчим яриад, харгис хэрцгий зан гаргана. Уг нь тэгмээргүй л байгаа юм.

    -Танай компани алт олборлохоос гадна нефть боловсруулах үйлдвэрийн томоохон төсөл хэрэгжүүлж, олон чиглэлд үйл ажиллагаа явуулж байсан. Бүх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж чадах болов уу?

    -Би “Алтан дорнод Монгол” ХХК, “Бумбат” ХХК, “Восток нефть газ” гэсэн гурван аж ахуйн нэгж авсан. Эдгээр нь хэн нэгнийхээ охин компани биш тусдаа үйл ажиллагаа явуулдаг. “Алтан дорнод Монгол”, “Бумбат” ХХК бол алт олборлож, өрөмдлөгийн ажил хийдэг. “Восток нефть газ” компани 2006 оноос нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар төсөл хэрэгжүүлж, Улаанбаатараас 60 км зайтай Рашаантад 20 гаруй мянган ам метр газарт үйлдвэрийн байр барьж, дэд бүтцийг нь шийдсэн. III ДЦС-ын дэргэд нефть баазаа босгосон гээд нийт 80 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм билээ. Энэ төслийн ТЭЗҮ-ийг нь боловсруулж, ОХУын компанитай 10, Монгол Улсын Засгийн газартай 15 жилийн Тогтвортой байдлын гэрээ байгуулсан. Энэ төсөлд нэг тэрбум төгрөгийн хөр өнг ө оруулалт шаардлагатай, хоёр сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах юм. Ажлаа эхл үүлэхийн тулд “Алтан Дорнод Монгол” компаниас зээл авсан баримт нь байна. Манайд нефть боловсруулах үйлдвэр гарцааг үй хэрэгтэй. Хоосон талд нефть боловсруулах үйлдвэр байгуулна гээд тууз хайчлаад байх юм. Гэтэл хотоос холгүй газарт 80 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, хоёр жил ажил өрнөсөн бэлэн төсөл байна шүү дээ.

    -Та энэ төслөө үргэлжл үүлнэ биз дээ?

    -Тэгэлгүй яах вэ. Ажил болгохын төлөө зүтгэнэ.

    -Таныг аваагүй байхад “Алтан дорнод Монгол” компанийнхан ажилтнуудаа халж, үүдээр нь цалин мөнг өө авах гэсэн монголчууд эргэлддэг байсан. Харин одоо ажилд орох гэсэн хүмүүс дугаарлаж эхлэх байх. Одоо танайд хэдэн хүн ажиллаж байна вэ. Бүх чиглэлээр ажиллаад эхлэхэд танай компанид ажлын хэдэн байр бий болох боломж байна вэ?

    -С.В.Паушок гэдэг хүнтэй Засгийн газар маргаад эхлэнг үүт түүний нэр дээр байсан бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ. Ажлаа явуулахг үй болохоор монгол хүм үүс цалингаа авч чадахгүйд хүрсэн. Цалингийн асуудлаар цөөнгүй хүн ирж уулздаг. Нэгэнт энэ компанийн сайн, муу бүх зүйлийг би хариуцах учраас асуудлыг шийдэх үүрэгтэй. Одоохондоо бид үйл ажиллагаа явуулах тухай албан ёсоор ярилцаж, гэрээ хэлэлцээр хийгээгүй болохоор өр барагдуулах арай л болоогүй байна. Өмнө нь энэ компани хэдэн ажлын байртай байв, түүнийг нь сэргээнэ гэж боддог. Яг одоо манай компанид 200 хүн ажиллаж байна. Он гаргаад бид хуучин ажиллаж байсан хүмүүсээ авна. Хийх ажлын төлөвлөгөөгөөр 2000 гаруй хүн бидэнд хэрэгтэй. Өмнө нь энэ компанийн ажилчдын 60 гаруй хувь нь оросууд байлаа. Харин одоо монгол эзэнтэй болсон болохоор бид монголчуудаа ажиллуулна.

    Нарийн мэргэжлийн зарим хүн гадныгх байхыг үгүйсгэхгүй. Нэг ч гэсэн монгол хүнээ ажлын байртай, орлоготой болгохыг хүсэж байгаа. Өмнө нь миний удирдаж байсан компани 400 гаруй ажилчинтай. Монгол хүн аливаад үнэнч, хийе гэснээ хийдэг, чадвартай. Миний үеийнхэн хоёр нийгмийн заагт, их хэцүү үетэй тулсан. Ерөнхий боловсролын сургуульд мундаг сурлагатай хүүхэд, их сургуулиа улаан дипломтой төгсөөд шууд захын наймаачин болно гэдэг хүлээн зөвшөөрөхөд амаргүй шүү. Хичээж, хичээж авсан дипломыг нь зах дээр зарж ч байх шиг. Ойлгомжгүй олон асуудалтай тулж байлаа. Танил талтай, боломжтой айлын хүүхдүүд бүгд гадагшаа сургуульд явсан. Иргэншлээ дагаад олон залуу хөгжилтэй орныг зорьсон. Надад тийм боломж байсан ч явахыг хичээлгүй, дотооддоо амьдрахыг хүссэн, тэмцсэн. Би их мөнгөтэй болсон ч гадаадад хэзээ ч амьдрахгүй.

    Халтар, утаатай гээд байгаа энэ газар чинь миний л эх орон, төрж өссөн газар шороо минь шүү дээ. Би, бид үүнийг өөрчилж, хөгжүүлэхийн төлөө зүтгэхгүй бол өөр хэн хийх юм бэ. Гаднынхан хөрөнгө мөнгө хаяад л байна. Тэд газар дэлхийгээ хайрлах үзэлтэй ч Монголын төлөө, монгол хүн шиг шархалж, зовох болов уу. Төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг үг байдаг даа. Би оготно байсан ч хамаагүй боож үхтлээ л эх орныхоо сайн сайхан хөгжлийн зүтгэнэ. Дээхнэ үед барууны өндөр хөгжилтэй орон руу явсан миний олон найз өнөөдөр эх орноо гээд ирж байна. Тэд Монголынхоо тогоон дотор чанагдалгүй 15, 20 жил болсныхоо эцэст “Тэр газар нутаг чинь миний эх орон биш юм байна. Бид тэнд III сортынхон л юм байна” гээд ирдэг. Өндөр боловсролтой залуус АНУ-ын тийм компанид ажиллаж, ийм амжилттай байна гээд л сонин хэвлэлээр бичээд байдаг.

    Өндөр цалин авч, III сортод орж, хөгжилтэй оронд хүчээ өгч байгаа болохоос тус компанийн хувьцаа эзэмшигч биш шүү дээ. Би монгол хүн учраас эх орныхоо хөгжлийн төлөө бүх хүчээ зориулж, сүүлчийн ганц төгрөгөө ч улсынхаа төлөө зарцуулна. Бид авдар дүүрэн алт тэврээд үхэхгүй. Үр хүүхдэдээ ч тийм зүйл үлдээхгүй. Миний орчинд байгаа таньдаг хүмүүс эд зүйл шүтсэнээс эмгэнэлт байдалд орж байгааг би харж байна. Аав, ээж нь хэрхэн ажиллаж, мөнгө яаж олдогийг огт мэдэхгүй болж. Бидний үед “NIKE”-ийн пүүзтэй болбол хайрлаж, байн байн угааж, түүнийгээ хоймортоо залах нь холг үй байлаа. Харин одоо бол дэлхийн алдартай брэндийн бүтээгдэх үүнүүд чинээлэг айлын хүүхдүүдийн үүдний өрөөнд хөглөрөх болж. Тэр хүүхдүүд амьдралын үнэлэмжгүй болж эцэстээ таашаалыг архи, хар тамхинаас авдаг болдог. Хамгийн аймшигтай эмгэнэл бол энэ. Тиймээс би хүүхдүүдээ, дүү нараа, хамт ажиллаж байгаа хүмүүсээ зөв хүн болгохыг хичээдэг.

    -Та гадаадад боловсрол эзэмшихийг нэг их ойшоодоггүй юм байна. Та ингэхэд ямар сургууль төгссөн юм бэ?

    -Оросын 14 дүгээр сургуулийн франц хэлний сонгоны ангийг төгссөн. Тэр үеийн Гадаад хэлний дээд сургуулийн франц хэлний ангид ороход 1989 он байлаа. Жинхэнэ бужигнаж байсан үе шүү дээ. Сурахын хажуугаар ганзагын наймаанд олон жил явсан. Хийгээг үй наймаа, зөөгөөгүй бараа гэж байхгүй. Хойд хөршийн зах зээл том ч, барааны хомсдол их. Өмнөд хөрш маань үйлдвэрийн орон. Хоёр хөршийнхөө хооронд олон жил явсан даа. Бизнес маань өргөж өөд хагас хариуцлагатай хувьцаат компани байгуулсан. Тэр үед санхүүгийн тайлан, балансаа өөрөө хараад ойлгох шаардлага гарсан болохоор Санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцсан. Дараа нь Германы бизнес маркетингийн сургуульд суралцах боломж олдсон. Ердөө ийм л боловсролтой хүн. Миний бизнес ахиж, хүнтэй харилцаж, ажиллаж байгаа нь өндөр боловсрол эзэмшсэнтэй холбоогүй. Хүний амьдралын баяр баясгалан, зовлон гуниг нийгмийн хүнд хэцүү шилжилт, наймааны алдаа, оноо энэ бүгд надад амьдралын их сургууль болсон. Энэ их сургуулийн мэдлэгийг би МГИМО, Харвардын их сургуулиас авахгүй.

    Онгоцонд таарсан нэг том бизнесмен “Аль ч нийгэмд амжилтад хүрсэн хүмүүсийн ихэнх нь дунд сурлагатнууд байдаг” гэж хэлсэн юм. АНУ-ын 43 дахь Ерөнхийл өгч Жорш Буш Харвардын их сургуульд илтгэл тавихдаа “Дунд сурлагатай хүн АНУ-ын Ерөнхийлөгч болдог юм шүү” гэж онцолж байсан. Хөдөө арван жил дүүргэсэн, дотоодод их, дээд сургууль төгссөн гэж битгий доогуур харж яваарай. Дэлхийн алдартай сургуулийн диплом өвөртөлсөн хүнээс хавьгүй илүү гэж өөрийгөө үнэлэх хэрэгтэй. Би хүмүүсийг заавал их, дээд сургууль төгс өнө гэж битгий хөөцөлдөөсэй, брэнд гэж үргүй зардал битгий гаргаасай гэж боддог. 200 сая төгрөгийн машин уначихаад “Цалингаа өгч чадахгүй байна. Мөнгө зээлээч” гээд байгаа хүмүүсийг ерөөсөө ойлгодоггүй.

    -Таны өмнө Харвардын их сургууль төгссөн залуу байна. Нөгөө талд нь дээд сургууль төгсөөгүй ч ажлаа дэндүү сайн мэддэг хүн байна. Та хэнийг нь сонгох вэ?

    -Би хүний бодит чадварыг үнэлэхийг илүүд үздэг. Хоёулантай нь эхлээд ярилцана. Туршилтын явцад нэг зүйл асууна. Ажиллах явцад нь сорьж дахин нэг зүйл асуугаад хэнийг нь сонгохоо шийднэ. Миний эргэн тойронд байгаа хүмүүсийг анзаарахад амьдралын туршлагатай хүн илүү дээр байдаг юм. Миний нэг том төсөлд их, дээд сургуулийг амжилттай төгссөн инженер үүд ажилладаг. Тэдний дунд Дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн нэг залуу бий. Тэр хүн илүү мэдрэмжтэй, ажлын бүтээмжтэй, бусдыгаа залаад явдаг. Энэ бүгдээс харахад аливаа зүйл төгссөн сургуулиасаа бус тухайн хүнээс л хамаатай гэдгийг амьдрал харуулж байна. Унтахдаа өмдөө эвхэж тавиад, тогтсон цагт босож ороо хурааж, амаа угааж сурсан хүн амжилтад хүрдэг. Энгийн энэ сахилга бат, дэглэмийг сураагүй хүн алдартай их, дээд сургуульд ороод ч нэмэрг үй. Чипэнд мэдээлэл байгаа ч хүний тархи түүнийг нь шууд хүлээж авдаггүй.

    -“Алтан дорнод Монгол” компанийн эд хөрөнгө эзэнгүйдэж, үрэн таран болж байгаа талаар хэвлэлд бичиж байсан. Та хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгөтэй компани худалдаж авсан бэ. Таны өрөнд нэмэр болох хөрөнгө энэ компанид байна уу?

    -Хөрөнгө мөнгө зарж, нөөцийг нь тогтоосон ашиглалтын тусгай зөвшөөрөл байгаа. Мэдээж уул уурхайн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин, ажилтнууд маань энэ компанийн хөрөнгө. Шүүхийн шатанд хураасан эд зүйл, битүүмжилсэн техник хэрэгсэл, Монголбанкинд байгаа алтыг би хөрөнгө гэж харахгүй. Өөрийгөө жижиг Монголын жижиг хүн гэж бодолгүй алсын хараатай ажиллах болно. ОХУ-ын томоохон бизнесменүүд, барууны том компанийн захирлууд томоор сэтгэж хийгээд амжилтад хүрч байна. Тэд бидэнтэй адил, зарим нь бүр дор ч байсан. Би “Алтан дорнод Монгол”-ыг дэлхийд алдартай, том компани болгож чадна гэдэгтээ итгэлтэй байна.

    -Танай компанид оросууд олон байсан. Одоо тэр мэргэжилтнүүд байна уу?

    -Цөөн хүн бий. Тэдний зарим нь монгол хүнтэй гэр бүл болсон юм билээ.

    -Цаашдаа таны удирдлагад ажиллах хүсэл тэдэнд байна уу?

    -Байлгүй яахав. Энэ хүмүүс эх орондоо очоод ажиллах боломж, бизнесийн орчин тийм ч таатай биш шүү дээ. 15 сая гаруй хүн амтай Москвад ажиллаж, амьдрах нь хялбар уу, нэг сая гаруй хүн амтай Улаанбаатараас хоолоо олж идэх нь хялбар уу. Үүнийг тэд сайн ойлгосон юм билээ. Харамсалтай нь манай залуучууд үүнийг сайн ойлгохгүй байгаа юм.

    -“Алтан дорнод Монгол” гэдэг нэр монголчуудад таагүй санагддаг болсон. Нэгэнт та өөрийн мэдэлдээ авснаас хойш цоо шинэ нэртэй, дүр төрхтэй компани болгохгүй юм уу?

    – Таны бодол зөв л дөө. Би нэг хэсэг яг ингэж бодсон. Харин сүүлд нь энэ нэрээр нь байлгая гэж шийдсэн. Нэрээ өөрчилхөөр хариуцлагаас зугтаах гэж байгаа юм шиг, нөг өө талаас “Алтан дорнод Монгол” гэдэг нэрээс айж, зүсээ хувиргаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх байх гэж бодсон. Муу муухай сэтгэгдэл төрүүлдэг байсан компанийг өөрчилж сайн сайхнаар хүлээж автал нь ажиллах болно.

    -“Алтан дорнод Монгол” компани таны эзэмшлийн “Голдстрим инк” компанийн мэдэлд ирээд багагүй хугацаа өнгөрлөө. Та бүхэн өрөө барагдуулж эхэлсэн үү?

    -“Голдстриминк” компани “Алтан дорнод Монгол” компанийг худалдаж авахын тулд Их Британийн Вержини аралд бүртгүүлсэн. Худалдаж аваад хоёр сар гаруй болж байна. Өр барагдуулах Ажлын хэсэгт сард нэг тэрбум төгрөг өрөндөө төлье гэх мэт нааштай саналаа тавьсан. Одоогоор хариу авааг үй л байна. Би онцгой эрх эдлэх ёсгүй л дээ. Миний бодлоор дотоодын компаниудаа дэмжиж ажиллаасай гэж бодох юм. Харамсалтай нь хахир хатуу хандах нь их.

    -Таныг Дарханы Төмөрл өгийн үйлдвэрийг сайн удирдаж байсныг хүмүүс мэднэ. Ингэхэд та тэр ажлаа яагаад орхисон юм бэ?

    -Би 35 настайдаа Төмөрлөгийн үйлдвэрийн даргын ажлыг авч байлаа. Тухайн үед “Энэ бацаан үйлдвэр авч явж чадахг үй” гэх яриа гарсан. Миний ажилласан гурван жилд гайхалтай амжилттай ажилласныг 15 тэрбум төгрөгийн ашиг гэрчилнэ. Өмнө нь болоод надаас хойш тийм ашигтай ажиллааг үй. Би хоёр жил гаруй хөөцөлдөж, шүүхдэлцээд төмрийн хүдрийн хамгийн том орд Төмөртэйг 100 хувь улсын өмчид эргүүлэн авчирсан. Хувьдаа ашиглах гэж байна гээд бөөн яриа гарсан ч нэг ч төгрөг би халааслаагүй. Би 2014 он хүртэл Төмөрлөгийн үйлдвэрийг удирдах гэрээтэй ч өргөдлөө өгөөд гарсан. Хийж бүтээсэн бүх зүйлийг маань санаатай гуйвуулж, мушгиад өдөр бүр сонинд бичүүлэх нь хэнд сайхан байх вэ дээ. Яагаад бичээд байгааг нь ч ойлгосон. Маш их нөөцтэй ордыг эргүүлэн авахад олон хүний эрх ашгийг хөндөж, бизнесийг нь хааж, надад өс хонзон санасан хүн цөөнгүй байсан. Яг үнэнийг хэлэхэд би гутарсан. Энэ ярилцлагаар далимдуулж ажил хийж байгаа хүнээ ойлгож, хайрлаж, үнэнийг нь олж бичиж байгаасай гэж хүсэж байна.

    -Таныг АТГ-т шалгаж байгаа гэсэн мэдээлэл гараад удлаа. Энэ асуудал юу болсон бэ?

    -Хоёр жил гаруй болж байна. Шаардлага байгаа болоод шалгаж байгаа байх. Хаалаа л гэсэн, шалгана аа л гэдэг. Тэгж байгаад дуусна биз дээ. Сүүлдээ ийм зүйл заавал байх ёстой ч юм шиг санах болжээ. Хэвлэлээр юу гэж ч бичсэн би одоо тоодоггүй. Хүн дөжирдөг юм билээ.

    -Бизнесменүүд улс төрд орох нь бий. Та улс төрд хүчээ үзэх бодол байна уу?

    -2008 онд сонгуульд өрсөлд өх үү гэсэн санал тавьж байсан. Гэхдээ би оролцоогүй. Би 2006 онд МАН-ын гишүүнээр элссэн ч намын өдөр тутмын ажилд оролцох боломж байдаггүй. Одоохондоо өмнөө тавьсан том зорилгоо биелүүлэхээс өөр зүйл бодох зав алга.

    -Та бүхэн бизнесийн асар том төлөвлөгөө гаргасан байх. Эхний ээлжинд хийх ажил чинь бусдад сонин байх болов уу?

    -Төлөвлөгөөгөөр хайгуул судалгааны ажлаа ирэх гуравдугаар сараас эхэлнэ. Дараа нь ашиглалтын талбайдаа олборлолт хийнэ. Ашигласан хэд хэдэн газартаа нөхөн сэргээлт хийх төлөвлөгөө бий.

    -Таны төлөвлөгөөгөөр энэ компани хэдэн жилийн дараа өрөө барагдуулж, ашгаа хүртэх бол?

    -Аливаа зүйлийг өөдрөгөөр харахыг би хичээдэг. Төлөвлөсний дагуу шуурхай ажиллаж, хоёр жилийн дараа ашгаа өгнө гэж тооцсон. Би энэ бизнест ороод гарах бус удаан хугацаагаар, тогтвортой ажиллана.

    -Тус компанийн асуудлыг шийдэхэд та ганцаараа зүтгээгүй нь ойлгомжтой. Бизнесийн багаа танилцуулахгүй юу?

    -“Ньюком”-ын Болд гэдэг залууг хүмүүс мэдэх байх. Олон жил Америкийн банкинд ажилласан. Бид ураг төрлийн холбоогүй ч төрсөн ах, дүү шиг дотно. Болд маань гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа.

    -Та гэр бүлээ танилцуулахг үй юу. Хэдэн хүүхэдтэй вэ?

    -Би хожуу гэр бүлтэй болсон. Эхнэр маань надаас арав гаруй дүү бүсгүй бий. Одоо гурван хүүхэдтэй. Зайсанд амьдардаг.

    – Зайсангийн хауснуудын нэгд үү?

    -Би хаус энэ тэр гэж хөөцөлддөггүй ээ. Хувьдаа хэд хэдэн буудал барьчихсан, өөрийн гэсэн бизнестэй болсон хэрнээ байргүй л явсан. Барилгын компанийн захирал найз маань надад хөнгөлттэй үнээр байр авах санал тавьсан болохоор орон сууц авсан.

    -Юутай ч томоохон компани монголчуудын мэдэлд ирлээ. Компанийн мөнгө гадаад руу урсах бус Монголд шингэж, өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна. Өртэй компанийг зориг гарган худалдан авсан таньд болон танай хамт олны цаашдын ажилд амжилт хүсье?

    -Энэ компанийг авснаас хойш нэг ч хүн надад амжилт хүсэж байгаагүй. Маш их баярлалаа . Хоёр жилийн дараа би танд тайлангаа үзүүлж, ажлаа танилцуулна аа.

    Х.ОЮУНСҮРЭН   mongolnews.mn