
Хамгийн их нойр хүргэж удаан сунжирдаг урт хуралыг шинэлэг сонирхолтой, үр дүнтэй болгохыг хүсвэл доорх зөвлөмж танд хэрэг болно.
(Хувийн туршлага, ажиглалтанд үндэслэн бичсэн болно)
ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ:
Хөтөлбөрийг боловсруулахдаа лекц яриа (15 минут) + сэргээх сонирхолтой үйл ажиллагаа (5 минут) + лекц яриа + интерактив мэдээлэл гэх мэт өрөх байдлаар боловсруулвал үр дүнтэй байдаг.
БЭЛТГЭЛ АЖИЛ
- Зохион байгуулах газраа сонгох: Аль болох шинэлэг уур амьсгал төрүүлэхүйц газар сонгох. Хүнийхээ тоонд тохируулж сонгох. Өмнө нь тогтмол хурлууд хийж байсан газраас татгалзах нь зүйтэй. Нөгөө л 1 хурал гэсэн сэтгэгдэл анхнаасаа төрчихнө.
- Тайз засалт: Том хулдаасан хэвлэлээр фон хийх, компанийн туг болон Монгол улсын далбаа зэргийг ард байрлуулж өгөх нь сүр өруулж өгдөг.
- Орчинг тохижуулах: Корпорацийн хийж бүтээсэн зүйлээр жижиг үзэсгэлэн гаргах, үйл явдлын болон түүхэн зургуудаар фото зургийн үзэсгэлэн гаргах, корпорацийн түүхтэй холбоотой сонин содон түүхэн эд зүйлс, дурсгалын зүйлс зэрэгийг байрлуулах. (Жишээ нь: анхны шан татаж байсан хүрз, анхны үүсгэн байгуулагч хүмүүсийн зураг) (Энэ оролцогчдыг уйдаахгүй байх, сонирхолыг татах, бахархал төрүүлэх сэдэл болно.)
- Хөтлөгч бэлтгэх: Эрэгтэй, эмэгтэй мэргэжлийн хөтлөгч бэлтгэх хэрэгтэй. Гэхдээ сайн бэлтгэсэн хөтөлбөр хөтлөгчгүйгээр ар араасаа хөврөх маягаар бас зохион байгуулах хэлбэр бас бий. Муу хөтлөгч үйл ажиллагааг улам нуршуу болгодог.
- Индэр бэлтгэх: Албан ёсны индэр бэлтгэж, индэрийн урд корпорацийн лого, тэмдэгийг байршуулж өгснөөр илүү хүндэтгэлтэй харагддаг. Заавал индэр дээр зогсож ярих шаардлагагүй ч индэр байх нь зүйлтэй.
- Нийт ажиллагсадыг урих: Урилгыг тараах, эсвэл биечлэн урихдаа анхнаас нь оролцогчидод албан ёсоор зарлаж сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Урилга тараавал хөтөлбөрөө хавсаргах, урилга тараахгүй биечлэн урьж байгаа тохиолдолд компанийн удирдлагууд өөрсдөө амаар урих, хөтөлбөрөө танилцуулах зэрэг нь ажилчидад сэтгэгдэл төрүүлж эхнээс нь л сэдэлжүүлж өгдөг.
- Шагнал гардуулах ажиллагаа: Төрийн болон төрийн бус байгууллагаас тухайн компанид болон компанийн ажилтануудад шагнал тодорхойлуулж хуралын үеэр гардуулснаар ажилтануудад бахархах сэдэл болно.
- Компанийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулах: Тухайн хуралыг компанитай холбоотой ямар нэгэн тэмдэглэлт, түүхэн өдрийг тохиолдуулан хийвэл зүгээр байдаг.
- Мэдээ/ПР ажил: Шаардлагатай гэж үзвэл хурал зохион байгуулж байгаа тухай мэдээг телевиз, сонингуудад өгч болно.
ЭХЛЭЛ
- Машины зогсоол: Болох газрынхаа машины зогсоол зэргийг бас харгалзаж үзнэ. Зогсоолыг зохицуулж өгөх, зогсоол хүрэлцэхгүй бол таксигаар ирэхийг сануулах хэрэгтэй. Анхнаанаасаа машин тавих зогсоол олдохгүй бухимдалтай хурал эхлэчихвэл уур амьсгал эвдэрнэ гэсэн үг.
- Угтах орчин: Хүндэтгэлтэй болгохын тулд улаан биш юмаа гэхэд хивс дэвсэж дээгүүр нь алхуулсанаар оролцогчидод хүндэтгэлийн сэтгэгдэл төрнө.
- Угтагчид: Угтагч бүсгүйчүүд эсвэл удирдлагууд өөрсдөө ажилтануудаа үүдэнд угтаж гар барьж оруулснаар ажилтануудад сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Хуралын уур амьсгал анхнаасаа л сайхан болно гэсэн үг.
ӨРНӨЛ
- Видео үзвэр: Холдингийн видео шторк, видео танилцуулга, ажилтан ажиллагсадын видео сэтгэгдэл зэргээр нэтрүүлэг бүтээх үзүүлэх.
- Хүндэтгэлийн мэндчилгээ: Олны танил хүмүүсээр урьдчилан видео мэндчилгээ бичүүлж авч хурлын дундуур үзүүлж гэнэтийн бэлэг болгох.
- Удирдлагууды үг: Кордорацийн алсын хараа, үнэт зүйл, карьерийн шатлалыг танилцуулах, гол нь компанийн өсөн дэвжих зөн алсын харааг нийт ажилтануудад тод томруунаар ойлгуулах нь чухал.
- Дуу хуур: Олны танил хамтлаг дуучидаас урьж оролцуулах.
- Хүндэт зочин: Бас олны танил хүнээр үг хэлүүлвэл хүмүүс их чухлаар хүлээж авдаг.
- Туг гардуулах ёслол: Байгуулагын андгай өргөх ёслол, эсвэл туг гардуулах ёслол хийх. Корпорацийн тугийг бүтээж бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудад албан ёсоор гардуулж өгөх.
- Төрсөн өдөр: Тухайн өдөр нь ажилтануудын төрсөн өдөр байгаа эсэхийг нягталж үз. Хэрвээ байвал тухайн ажилтанд гэнэтийн бяцхан бэлэг барьснаар нийт ажилтануудад дотно сэтгэдэл төрүүлж чадна.
- Хөгжөөнт тоглоом: Хурлын уур амьсгалыг задлах зорилгоор хөгжөөнт тэмцээн, уралдаант тоглоом зохион байгуулж болно.
ТӨГСГӨЛ
- Архив бэлтгэх: Нийт үйл ажиллагааны хүрээнд фото, видео сурвалжлага бэлтгэх хэрэгтэй. Компанийн ажилтануудаас компанийхаа тухай бодож явдаг сэтгэгдэлийг нь видео бичлэг хийх, өдөр тутмын үйл ажиллагааг видео болгож нэвтрүүлэг оруулж өгвөл ажилтануудад маш хөгжилтэй дотно сэтгэгдэл төрүүлж, хурлын уур амьсгалыг халуун дотно болгодог.
- Гэнэтийн бэлэг: Сонин содон гэнэтийн бэлэг барих, уралдаан зарлах, өмгөмжлөл шагнал олгох гэх мэт.
- Хүндэтгэлийн зураг авалт: Нийт ажилтанууд болон алба хэлтэсээрээ зурагаа даруулах боломж олгох. Хамт олны зураг дээрээ уриа үг, компанийн логог эвлүүлж ажилтануудын тоогоор угаалгаж, жаазлаад нийт ажилтануудад дурсгал болгож өгвөл маш гоё дурсгал болно. Мэдээж тэр зургийг хамгийн хүндэтгэлтэй газараа байршуулж өдөр бүр харагдаж байх нь дамжиггүй.
- Бэлэг дурсгалын зүйл гардуулах: Хурал тарах үед, холдингийн жижиг тэмдэг, логотой будболк, бал, тэмдэглэлийн дэвтэр гэх мэт бэлэг дурсгалын зүйлс гардуулж өгснөөр мөн л компаниа дурсах код үлдээж байна гэсэн үг.
- Хүлээн авалт: Халуун хоол, дарс, зууш эсвэл цай, жигнэмэг бэлтгэж болно.
СУЛ ЦАГИЙГ АШИГЛАХ (завсарлага, хий цагийг хийх зүйлтэй байлгах)
- Фото зургийн жижиг үзэсгэлэн гаргах
- Корпорацийн үйл ажиллагаатай холбоотой үзмэр бэлтгэх.
- Фото зураг шууд угааж өгөх үйлчилгээ
“Нью Медиа Маркетинг” ХХК
Гүйцэтгэх захирал Ж.Лувсандорж
Жишээ болгож Нью Медиа Маркетинг компанийн 1 ойн баярын хуралын бичлэг орууллаа.
Нүүдлийн соёл иргэншилтэй, мал аж ахуйг эрхэлдэг байсны хувьд бидний өвөг дээдэс эрт дээр үеэс зөв зохистой амьдралын зүй тогтолтой байжээ. Энэ нь хоол хүнсээ тохируулан хэрэглэж зөв хооллолтыг анхааран энгийн мэт зүйлсүүдээ уйгагүй мөрдсөөр ирсэн амьдралыг үзэх гүн ухаанаар нь илэрдэг. Тухайлбал: Өглөө хаан шиг, өдөр гүнж шиг, үдэш боол шиг хоол хүнсээ тохируулан хэрэглэснээр хүн эрүүл, урт удаан амьдрах боломжтой хэмээн үзэж үр хүүхэддээ заан сургасаар ирсэн. Түүнчлэн бидний өвөг дээдэс жилийн 4 улиралд мал аж ахуйгаа эрхлэн амсхийх ч чөлөөгүй хөдөлмөрлөж, зуны улиралд мах хэрэглэхгүй цагаан идээгээрээ хөнгөн хооллож, өвлийн цагт халуун хошуут малынхаа махыг элбэг дэлбэг хүртэж хэрэгцээт амин дэмээ авдаг байсан нь эрүүл амьдралтай нь ихээхэн холбоотой гэж судлаачид үзсэн байдаг. Үнэхээр ч энэ нь тухайн үед, өнөөдөр дэлхийн хүн амын дунд чимээгүй тахал гэж нэрлэгдээд байгаа “Таргалалт” гэх өвчин байхгүй байснаар батлагдана. Цагаан идээ, махаа нарийн зөв хувиарлалтын дагуу голчлон хэрэглэж өвдөх өвчингүй санаа зовних зүйлгүй байжээ. Тэд хааяахан таарах таргалалтыг буяны тарга хэмээн хэлдэг байсан бол өнөөдөр буяны тарга гэдэг нэр автоматаар хасагдаж хүн бүр л хэрхэн турах тухай хэлэлцдэг боллоо. Энэ өвчний эх үндэс юу вэ? Зөв зохисгүй хооллолт. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр оочирлож авдаг байсан ховорхон чихэр жимс, амттан, архи дарс элбэг дэлбэг болж Монголчуудын зөв зохистой хооллолтын дэглэм алдагдаж зөв хооллолтын талаарх асар их мэдлэг мартагдан гээгдсэн гэхэд болно. Зүй тогтолтой зөв амьдралын хэв маяг алдагдахын хирээр иргэншлийн өвчин “таргалалт” сүүлийн жилүүдэд улам бүр даамжирсаар байна. ЭМЯ-аас Монгол улсын хүн амын 50 хувь нь таргалалттай гэсэн судалгаа гарсан байна. “БИ Турмаар байна”… Ихэнх хүн ингэж хүсч өөр өөрсдийн арга барил, мэдлэг чадвараараа “Таргалалт” өвчинтэй тэмцэж байгаа ч үр дүн маш бага байгаа нь судалгаагаар харагдлаа. Эрүүл зөв хооллолтын клуб, бясалгал гэх мэт олон зүйлсд ихээр хамрагдах болсон ч яагаад үр дүн бага байна вэ? Зөв хооллолтыг мэдэхийг танихыг хүсдэг болсон ч энд ямар дэглэм барих дээрээ алддаг нь ажиглагдаж байна. Жишээлбэл: Цагаан хоолтон болоод махаа идхээ больвол эсвэл 18 цагаас хойш л хоол идэхгүй байвал эрүүл байна, бас таргалахгүй гэсэн ташаа ойлголт. Гэвч үнэн хэрэг дээрээ ногоонд байдаг 100 хувийн уураг махны 1 хувь уурагтай тэнцдэг болохыг судлаачид батлажээ. Мөн сүүлийн үед мах идэлгүй удаан яваад тамир тэнхээгээ алдаж, уургийн дутагдалд орсон олон хүн эмнэлэгт ирэх болсон байна. Харин судлаачид болон эмч нар Монгол хүн эрс тэс уур амьсгалдаа зохицсон махаа идэж уургаа авахыг иргэдэд зөвлөдөг байна. Мөн хүүхэд залуучууд 18 цагаас хойш хоол идэхгүй хэмээн хоолоо хорьж ходоодоо буруу хооллолтонд дасгаж байгаа нь 30,40 хүрээд хумсын чинээ ходоодтой болно гэдгийг сануулж байна. Энэ нь залуус хоолноос гарч турна, эрүүл болно гэж ихэнх тохиолдолд буруу арга хэрэглэдэгийг харуулж байгаа юм. Тиймээс бид яг одооноос хоолоо сойж, өөрийгөө хорьж цагдалгүй, шим тэжээлтэй хоолыг хамгийн гол нь тааруулан идэж байх хэрэгтэй юм. Мөн хөдөлгөөний дутагдалаас л ангижрах хэрэгтэй байна. ЗӨВ ХООЛЛОЛТ ганцаараа хүчрэхгүй байна шүү дээ…
“Яруу сэтгэгч” сонины анхны дугаарын нийтлэлүүд цувралаар…
Эрүүл мэндийн тухай олон арван, бараг зуугаад тодорхойлолт байдаг. Энэ сайн зүйл биш. Эрүүл мэндийн тухай бүх нийтээр эс гэхэд олонх нь хүлээн зөвшөөрөхөөр бүрэн цогц, үнэн зөв тодорхойлолт гараагүйн баталгаа юм. Бидний дэвшүүлж байгаа дээд эрүүл мэндийн онол арга зүй тодорхойлолт ч бүрэн төгс төгөлдөр бус нь ойлгомжтой. Гэхдээ энэ сул тал нь шинжлэх ухаан өндөр хөгжсөн эрин үеийн анагаах ухааны үйл ажиллагаа, үзэл баримтлалаас олон талаар давуутайг үгүйсгэж чадахгүй. Дээд эрүүл мэндийн онол эмнэлзүйн арга хэлбэр нь Монголын хийгээд Дорнын гүн ухаан тарни бясалгалын сургаал номлолд барлагдан үлджээ. Үзэл суртлын зөрөлдөөнт далан жилийн хорио цээрийн хугацаанд хүмүүсийн сэтгэлийн оронд өвлийн үр мэт хадгалагдсаар байсан юм. Өнөөдрийн Монголын нийгмийн ухамсрын хүрээнд ч хувь хүмүүсийн сэтгэл зүрхний гүнд ч гэгээрэнгүй эмч эрдэмтэд бясалгагчидын сэтгэхүйд ч бүрэлдэн амилсаар, ургамлын үр, намар өвөл хөрсөнд боловсрохын адил хэлбэржин амилсаар бидний үед хүрчээ. Гэвч эдгээр зул мэт гэрэл гэгээ, нэг нэгнээсээ ангид тусгаар эвцэж холбогдоогүй байгааг бид ажиглан харсан юм. Тэдгээрийг 40 гаруй жил эрэн сурвалжилж, түүн цуглуулж, шүтэлцүүлэн барилдуулсны үр дүн Дээд эрүүл мэнд юм. Дээд эрүүл мэнд гэж юу?
Бид яагаад ховорхон ярьдаг вэ? Аавын тухай… Амьдралыг бэлэглэгч аав нарын тухай ээжүүдийн тухай ярьдаг шигээ, ээжүүдийгээ магтан дуулдаг шигээ яагаад дуулдаггүй вэ? Тэд ч бас ХҮН. Бурмаар бус урмаар амьдардаг хүмүүн шүү дээ. Аав, ээжийнхээ алинд нь хайртай вэ? гэсэн асуултанд ихэнх хүмүүс эргэлзэж бодолд автан утгагүй асуулт юм аа, гэдэг боловч яг амьдрал дээрээ аавыгаа ховорхон дурсана… Аав нар гомддоггүй юм аа гээд 100 хувь итгэлтэй хэлэх хүн байна уу? Шударга гэж үү? Гүндүүгүй сайхан, Хараа дээгүүр, Уужим болохоор Халхын сайхан эрчүүдийн сэтгэл нь өвддөггүй, сэмэрч урагддаггүй гэж андуу боддог юм биш биз…БИД, Би хэлье. Би бол айлын 3 охины дундах. Алагтай цоогтой энэ амьдралын ямархан нугачаанд ч би аавынхаа талд л зогссоор ирсэн. Нүдэндээ нулимс цийлэгнүүлж эмзэглэж буйгаа харуулдаггүй л болохоос ээрэм талд бороо орж байгааг би мэдэрдэг учраас би аавынхаа талд зогссоор ирсэн. Гэхдээ шуурга шуурч байхад ч гэргийгээ л хайрладаг тэр агуу их ухааныг би биширдэг. Би хүндэлдэг. Миний аавын уужим сэтгэл агуу хайр Гайхамшигийг бүтээж чадсан юм… 5 сэтгэлд хэзээ ч үл унтрах мөнхийн галыг бадамлан асаасан аавынхаа хайрын хүчээр хорвоо дэлхийг ч БИ өөрчилж чадах мэт санагддаг… Ийм л ААВЫН ОХИН. Аав минь надад юуг захиадаг гээч. Аминчлан захихаас гадна үлгэрлэн харуулсаар ирсэн. Аавынхаа үгийг сонсож, аавынхаа үйлсийг харсаар би амьдралыг үргэлж өнгөлөөр харах болсон. Мэдээж ээжийн минь сургааль, зөвлөгөө ч бас нөлөөлсөн. Гэхдээ аавын минь ҮНЭН үргэлж ялдаг юм хэмээх амьдралын зарчим миний амьдралын луужин юм. Ямар ч зовлон бэрхшээл, худал хуурмагийн өмнө надад итгэж намайг үргэлжид түшин авах аавынхаа итгэлийг даахын төлөө би мэрийж бүхий л авъяас, ур чадвараа тордон илүү сайн сайхныг бүтээхээр зорьж байна. Таны минь магнай тэнүүн байвал түүнээс илүү АЗ ЖАРГАЛ надад үгүй билээ. Тиймээ Би аав шигээ хүнийг амьдралын ханиараа сонгох хүсэлтэй. Хүсэл минь биелэх тэр мөчид ээжий шигээ Эр хүнээ дээдлэн хайрлаж аав шигээ хүндэтгэх болно… Энэ бол үнэний гайхамшиг…
“Яруу сэтгэгч” сонины анхны дугаарын нийтлэлүүд цувралаар…