Category: media-content

  • МОНГОЛ АРДЫН ДУУГАА ӨВЛӨН ДУУЛЖ БУЙ “ЯРУУ ЭГШИГЛЭН” ХАМТЛАГИЙН НЭЭЛТТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ

    Даярчлагдан буй эрин үед улс үндэсний дангааршин ялгарах нэг зүйл бол яах аргагүй урлаг соёл билээ. Монгол морин хуур, дээл хувцас, хөөмий, эмээл Монголынх уу эсвэл Хятадынх уу? Хэн нь өөрийн болгож ЮНЕСКО-д бүртгүүлж чадах вэ гэсэн өрсөлдөөн өдөр бүр л нүдний өмнө өрнөж байгааг та бид харж байна. Монгол урлаач, багш нарыг Хөх хотруу цалингаар цохиж авч явсаар л байна. Уран нугаралт, дээл урлаач, хөөмийч, морин хуурын багш нарыг жил ирэх бүр олноор нь авч явж байна. Нэг л мэдэхэд бид монгол өв соёлоо заан сургах багшгүй, өөрсдийн гэх урлаг соёлоо өөрсдөө бүтээн туурвиж чадваргүй болох вий дээ гэсэн эмзэглэл төрнө. Бид ниргэсэн хойно нь хашгирах биш монгол язгуур өв соёлыг сурган ажиллаж буй хүмүүсээ дэмжиж улам бүр түгээн дэлгэрүүлэх нь чухал юм. С.Дэлгэрцэцэг багштай “Галбингаа” сургалтын төв нь монгол хүүхдүүдийг монгол дуу, язгуур урлагаа өвлөн дуулж, хуурдаж, биелэж сургах зорилготой 5 жил гаруй ажиллаж байгаа бөгөөд сургалтын төвийнхөө дэргэд “Монгол эгшиглэн”, “Яруу эгшиглэн” хамтлагыг үүсгэн байгуулж ажиллаж байна.

    “Яруу эгшиглэн” хамтлаг нь өв соёлоороо бахархдаг 6- 9 насны 8 гишүүнтэй. Байгуулагдсан цагаасаа хойш хөдөлмөрч, бүтээлч хүүхдүүд маань багагүй ажлуудыг амжуулж одоогоор 2 СD хэвлэхэд бэлэн болгож 33 уран бүтээлийг, панаграмын хамт туурвиад байна. Ардын дуу, хүүхдийн дуунаас бүрдсэн 2 цуврал CD-г хэвлэхэд ивээн тэтгэж дэмжиж ажиллах үндэсний өв соёлоо дээдлэгч байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах нээлттэй саналыг тавьж байна. Биднийг ивээн тэтгэсэн байгууллагынхаа үйл ажиллагаан дээр тогтмол дуулах, хүүхдүүдийг нь сургалтын төвдөө хамруулах зэргээр чаддаг зүйлээрээ харилцан дэмжиж ажиллах боломжтой.

    Цашилвал Уг СD-г панаграмын хамт хэвлэж Монгол улсын сургууль бүрт хүргэж, сургалтын хөтөлбөрийг баяжуулж монгол хүүхэд бүр монгол дуугаа өвлөн дуулах цагийг ойртуулахад таны хувь нэмэр хамгаас чухал билээ.

    Мөн 6 сард хүүхдүүдэд зориулсан язгуур урлагийн бүрэн хэмжээний тоглолт хийхээр төлөвлөж байна.

     

    БИД МОНГОЛДОО ХАЙРТАЙ

    Холбоо барих

    Утас: 91174919; 88028241
    http://yaruusetgegch.com/author/yaruuegshiglen/
    http://facebook.com/YaruuEgshiglen
    http://twitter.com/YaruuEgshiglen

  • Хоол зүйч, зохимжит хооллолтын зөвлөх Б.Гэрэлмаа: Зөвхөн өөртөө тохирсон хоолны цэстэй болох тухай

    Жилээс жилд цахим орчины хэрэглээ өсөн нэмэгдсээр байгаа энэ цаг үед  хүн бүр цахим орчинтой илүү нягт холбоотой болж байна. Үзэл бодол, саналаа хэнд ч хэлж болно, Танилын хүрээгээ тэлнэ, Ажил үйлсээ олонд таниулна, Үнэлгээ /like/ авна, зар сурталчилгаа хийж болно гээд цахим орчиныг зөв ашиглаж чадваас давуу тал ч их. Гэвч нөгөө талаас  өөрийн мэдээллээ сайтар хамгаалж нууцлалтай болохгүй бол мөн л осолтой. Энэ мэтчилэн цахим орчинд мэдэх, анхаарах ёстой олон зүйл бий. Иймээс ч цахим орчин дах залуус зөвхөн дэлгэцийн араас  бичээд л суулгүй авсан мэдлэгээ бусдадаа хуваалцдаг, хоорондоо танилцаж хамтран ажилладаг болжээ. Цахим орчин дах залуусын уулзалтыг анх “New media marketing” компаний хамт олон санаачлан 2010 оноос зохион байгуулсаар ирсэн бөгөөд 2013 оны 3 сараас эхлэн “Яруу сэтгэлгээний эрин” байгууллагын хамт олон зохион байгуулж байна. 5 сарын уулзалтанд оролцогч залуус  Зөвхөн өөртөө тохирсон хоолны цэстэй болох талаар мэдлэгтэй болсон юм. Түүнчлэн хүнсний талаар анхаарууштай мэдүүштэй хичнээн олон зүйл байдаг юм бэ? дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байлаа. Түүнчлэн “Соёолж” зохимжит хоолыг санаачлагч, хоолзүйч Гэрэлмаа багш  бидний бие нь машин, энэ машинаа сэтгэлээрээ аятайхан авч явах хэрэгтэй. Цэмцийсэн машин, эвдэрч элэгдсэн машины  ялгааг эртнээс мэдэж биеэ тордох хэрэгтэй хэмээсэн нь оролцогчдын сэтгэлд хүрч чадсан юм. Гялалцсан машинтай байхыг бүгд хүсдэг ч харин хэн сэтгэлээ захирч чана тэр хүн сая цэмцийсэн машиндаа суун давхих ажээ. Одооноос л хичээж машинаа бага, багаар тордож эхлэе…

  • Үнэт чулуун цагаа настан буурайд бэлэглэлээ

    Чулууны дархан Г.Баярбилэг өөрийн чулуу орлуулан бүтээсэн чулуун цагаа хүндэт бууралд бэлэглэлээ. Ийм бэлэг авна чинээ бодоогүй байсан, сайхан байна “Гялайлаа” гэсэн буурал маань цагаа дахин дахин харж чулуу бүрийг ажин байсан юм.

    https://www.facebook.com/ChuluuUrlal

  • Үнэт чулуун цаг

    Үүрээр бороо ороод газар дэлхийг чийглэсэн сайхан өглөөг угтаж байгаадаа баяртай байна. Ийм сайхнаар эхэлсэн энэ л өдөр хийх ажил хэдий их ч амжуулж, үр дүнтэй өнгөрнө гэдэгт бат итгэж байлаа. Үнэхээр ч энэ өглөөний анхны уулзалт баяр хөөр, ухаарал, урам зоригоор дүүрэн эхэлсэн юм. Би энэ өдрийг чулууны дархан хэмээн интернет орчинд үйл хэргээрээ танигдаж эх орноо, өв уламжлалаа авч үлдэхэд бие сэтгэлээ зориулж яваа Г.Баярбилэг ахтай уулзан угтсан юм. Тэрээр чулуугаар зөвхөн хөөрөг л хийдэг болов уу гэсэн миний бодлыг өөрчилж төрөл бүрийн зүйл хийж болно гэдгийг надад ухаарууллаа. Сэтгэж чадвал, сэтгэл байвал болохгүй бүтэхгүй зүйл үнэхээр үгүй ажээ. Эрхэм та чулуугаар юу урласныг энэхүү бичлэгээс үзээрэй. Мөн чулууны дархан маань бүтээлийнхээ энэхүү дээжийг өндөр настай бууралд бэлэглэсэн юм. 

    https://www.facebook.com/ChuluuUrlal

  • Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар агсны мэндэлсэний 56 жилийн ойд “ЭХ ОРОН- ОЮУН САНАА- ЯРУУ НАЙРАГ” НААДАМ

    2013 оны 5-р сарын 03 өдөр

    ХӨТӨЛБӨР

    Нээлтийн арга хэмжээ

    Дашбалбарын Индра (Соёл судлаач, Наадмыг санаачлан зохион байгуулагч)

    Г.Мэнд-Ооёо (МУСГЗ зохиолч, яруу найрагч, Хүндэт шүүгч)

    О.Дашбалбар агсны тухай дурсамж нэвтрүүлэг

    П.Батхуяг (Зохиолч, шүүмж судлаач, Ерөнхий шүүгч)

    Д.Дэмбэрэл Сүхбаатар аймгийн оюутан залуучуудын хөгжлийн төвийн тэргүүн

    Эрдэм шинжилгээний баг хурал

    Шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулна

    (Илтгэлийн хугацаа 8 минут)

    Илтгэгчдийн илтгэл тавих дараалал (цагаан толгойн үсгийн дарааллаар)

    Үдийн завсарлага

    Уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт

    Урлан бичлэгийн тухай товч мэдээлэл

    “Тэнгэр шиг бай” СиДи, Улаан номын нээлт

    Дашбалбар агсны уран бүтээлийн бичил үзэсгэлэн гаргана

    Хөнгөн цай

    Яруу найргийн наадам

    Шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулна

    Шагнал гардуулах ёслолын ажиллагаа

    Эрдэм шинжилгээний бага хуралын шилдэг илтгэгчдийг тодруулна

    Яруу найргийн наадмын шилдэг яруу найрагчдийг тодруулна

    Уран бичлэгийн уралдааны шилдэгүүдийг тодруулна

    Хүндэтгэлийн зураг авахуулах үйл ажиллагаа

    Хаалтын ажиллагаа

    Бусад үйл ажиллагаа:

    – “Эх орон- оюун санаа-яруу найраг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал

    – Их яруу найрагч О.Дашбалбар агсаны мэндэлсэний 56 жилийн ойд зориулсан яруу найргийн наадам

    – “Улаан дэвтэр” номын нээлт

    Гадна хэсэгт

    Уран бичлэгийн үзэсгэлэн

    Ном, СиДиний танилцуулга худалдаа

    Дашбалбар агсаны уран бүтээлийн үзэсгэлэн

    ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

    Дашбалбар судлал төв

    Дашбалбарын Индра

    ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

    Сүхбаатар аймгийн оюутан залуучуудын хөгжлийн төв

    Монголын залуу зохиолчдын холбоо

    Яруу сэтгэгч нэгдэл

    “ЭХ ОРОН- ОЮУН САНАА- ЯРУУ НАЙРАГ” НААДМЫН УДИРДАМЖ

    – Яруу найргийн наадам

    – Эрдэм шинжилгээний бага хурал

    – Уран бичлэгийн уралдаан

    Оролцогч нь дээрх 3 төрлөөс сонгон оролцох боломжтой. Дашбалбар агсаны оюун санааны их үйл хэргийг үргэлжлүүлж эх орондоо оюуны соёлыг түгээн дэлгэрүүлэхэд таны хувь нэмэр хамгаас чухал.

    НААДМЫН ЕРӨНХИЙ БОЛЗОЛ

    – Их дээд сургуулийн оюутнууд болон эрдэмтэн судлаачидад нээлттэй;

    – Наадамд оролцох бүтээлүүдээ (шүлэг, эрдэм шинжилгээний илтгэл, уран бичлэг) 2013/04/18- 04/20 хооронд dashbalbarstudies@gmail.com хаягаар явуулах буюу 96658808, 99993758 дугаарын утсаар холбогдож биечлэн авчирч өгнө;

    – Бүтээлүүдийг эхний шатанд шалгаруулж, 2-р шатанд 15 шилдэг илтгэл, 15 шүлэг сонгон оролцууна. 2-р шатанд шалгарсан бүтээлүүдийг http://facebook.com/groups/ODashbalbar бүлэгт 4-р сарын 28-ны өдөр зарлана;

    БУСАД ЗҮЙЛ

    – Илтгэл нь Arial фонд, мөр хоорондын зай 1.5, үсгийн 11 хэмжээгээр бичигдсэн 5- 7 нүүр байна;

    – Илтгэл тавих хугацаа 15 минут;

    – Яруу найргийн наадамд оролцогч нь 3 хүртлэх бүтээлээр оролцоно;

    – Уран бичлэгийн уралдаанд Дашбалбар агсаны шүлэг, ишлэлээс Монгол уран бичлэгээр бичсэн бүтээлээ илгээнэ;

    ИЛТГЭЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ

    – Утга зохиол судлал /О.Дашбалбарын намтар, уран бүтээл, онцлог/

    – Сэтгүүл зүй /О.Дашбалбарын намтар, уран бүтээл, онцлог/

    – Соёл судлал /О.Дашбалбарын намтар, уран бүтээл, онцлог/

    – Шашин судлал /О.Дашбалбарын намтар, уран бүтээл, онцлог/

    – Улс төр судлал /О.Дашбалбарын намтар, уран бүтээл, онцлог/

    ШАГНАЛЫН САН

    Эрдэм шинжилгээний илтгэл

    1-р байр Өргөмжлөл, 300,000₮, дурсгалын зүйлс

    2-р байр Өргөмжлөл, 200,000₮, дурсгалын зүйлс

    3-р байх Өргөмжлөл, 100,000₮, дурсгалын зүйлс

    Тусгай шагнал Өргөмжлөл, 50,000₮, дурсгалын зүйлс

    Яруу найргийн наадам

    1-р байр Өргөмжлөл, 300,000₮, дурсгалын зүйлс

    2-р байр Өргөмжлөл, 200,000₮, дурсгалын зүйлс

    3-р байх Өргөмжлөл, 100,000₮, дурсгалын зүйлс

    Тусгай шагнал Өргөмжлөл, 50,000₮, дурсгалын зүйлс

    Уран бичлэгийн уралдаан

    1-р байр Өргөмжлөл, 300,000₮, Ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал

    2-р байр Өргөмжлөл, 200,000₮, дурсгалын зүйлс

    3-р байх Өргөмжлөл, 100,000₮, дурсгалын зүйлс

    Нэгдүгээр шатны шалгаруулалт:

    – Оролцогчдийн материалыг 2013.04.01- 2013.04.10-ны хооронд Тусгаар тогтнолын ордны 1 давхарт Залуус хөгжлийн төвд хүлээн авна.

    Хоёрдугаар шатны шалгаруулалт:

    – 2013.04.16-ны 11 цагт Тусгаар тогтнолын ордны 1 давхарт Залуус хөгжлийн төвд эцсийн шатны шалгаруулалт явагдана.

    ХОЛБОО БАРИХ

    96658808, 99993758

    http://twitter.com/ODashbalbar

    http://facebook.com/ODashbalbar

    http://facebook.com/groups/ODashbalbar

  • АМЖИЛТЫН ТАРНИ НОМ (2013 он)

    АУГАА ИХ ИЙГ ЗОРЬ… ТҮҮНДЭЭ ХҮР!

    • Олон яана аа? -гаас салах гурван арга
    • Сөрөг мэдрэмжээ хурдан өөрчлөх хоёр арга
    • Өөрийгөө өөрчлөх зургаан алхам
    • Шийдвэр гаргахад туслах долоон зүйл
    • Төвлөрөн бодох чадвараа хөгжүүлэх гурван алхам
    • Өөрийгөө сонсож сурах гурван зөвлөмж
    • Зорилго тавих үндсэн арваннэгэн зарчим
    • Урам зориг хугарах гурван шалтгаан
    • Түгээмэл байдаг үнэмшилтэй таван шалтаг
    • Сэтгэлийн дарамтын тухай хоёр бодит үнэн
    • Оюун ухаанаа хэрхэн дахин программчлах вэ?
    • Айдсаа яаж устгах вэ?
    • Хийх ёстой зүйлээ яаж хийдэг болох вэ?
    • Урам зориг, эрч хүчийг өөртөө хэрхэн өгөх вэ?
    • Азыг өөртөө яаж татах вэ?
    • Гайхамшгийг өөрөөсөө хайж, түүнийгээ яаж жинхэнэ бодит АМЖИЛТ болгон хувиргах вэ? г.м.
    • Амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэвэл амжилтанд хүрнэ
    • Та юу бодно, түүндээ л хүрнэ
    • Амьдралын тухай гүн ухаанаа өөрчил
    АМЖИЛТЫН ТАРНИЙН тусламжтайгаар хүссэн амжилтаа бүтээх аяндаа яг өнөөдөр гар!

    “…энэ бол урьд өмнө бидний төсөөлөөд сурчихсан ном зохиол гэдэг шиг юм огт биш, энэ бол өөрийн чанарыг өөрөө онож гэгээрэхүйн увдис. Гагцхүү олж унших чухал…” – Баатад – сартуул Гүндүүгийн Буянтогтох (МУИС-ийн багш, Хэлбичгийн ухааны доктор, профессор)

    Зохиогч Т.Бадамзул

    1976 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр одоо АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод гэр бүлийн хамт амьдарч байна.

    Хувь хүний хөгжлийг гол сэдвээ болгон “ХҮС, ХИЙ, ХҮР” нэртэй блогоо 2010 оноос эхлэн хөтлөн явуулах болсон ба өөрийн сурч мэдсэнээ http://www.UkaTumur.com/ цахим хуудсаараа, мөн Facebook, Twitter, YouTube-ээр интернэт хэрэглэж буй олон нийтэд хүргэж байгаа билээ. Түүний “ХҮС, ХИЙ, ХҮР” блог нь 2011 оны “Боловсролын шилдэг блог”- оор шалгарсан байна.

  • Эрүүл мэндээрээ гоёцгооё

    “Хоол ба сэтгэл” номоос цувралаар хүргэж байна. Эрхэм та уншиж амжаагүй бол энэ номыг уншиж өвчин худалдаж авахгүй байхыг зөвлөе.                                                                                                                                    Бодонгууд овогт Бизъяагийн Гэрэлмаа

     

                                                                         Өмнөх үг

    Эрхэм Та амар байна уу? Номынхоо хуудаснаа Тантай уулзаж байгаадаа баяртай байна.

    Ном уншдаггүй хүн, эсвэл сэтгэл мэтийг ойшоодоггүй хүн энэ номыг уншихгүй.

    Танд олон зүйл ойлгомжтой байдаг, эсвэл ойлгомжтой болоход ойрхон байгаа учир энэ номыг уншихаар барьж авчээ.

    Мэддэг зүйлээ ажил болгох гэж хичээдэг ч олигтой үр дүн нь гарч өгөхгүй “хий эргээд” байдаг бол энэ номыг уншаад Та зөв замаараа урагшлахад тань саадгүй болно.

    Хамгийн том олз нь өөрийгөө танихын чухлыг ухаарч амжаагүй яваа дотно хүндээ ямар аргаар нөлөөлөхөө мэддэг болно.

    Бадамжавын Болдсайхан, Р.Амарбаясгалан нарын “Системийнерөнхий онол” номонд  “Эмнэлгийн үндсэн зорилго бол хүний амьдралын чанарыг сайжруулах явдал юм. Энэ ойлголт бол зөвхөн өвчтний өвдөлт намдаах, зовлонг арилгах төдий биш орчин үеийн хэмнэлд тохируулан, бусад эрүүл хүний амьдралын түвшнээс ялгарахгүйгээр уг хүний амьдралыг бүрэн эрүүлжүүлэх явдал юм.

    Мэдээжээр бид амьдралын идэвхитэй хэмнэлд оруулахын тулд өвчтний өөрчлөгдсөн эрхтнийг бүрэн сэргээх ёстой.

    Бид өөрсдийгөө хуурах хэрэггүй юм. Ер нь өнөөдрийн эмнэлэг юу хийж чадаж байна? Дотор эрхтнүүдээс өөрчлөлт орсон эрхтнийг авч хаяж байна. Нэг хүнээс эрхтэн авч нөгөө хүнд суулгаж өгч байна. Аль ч тохиолдолд нь ямар нэг хэлбэрээр уг өвчтөн тахир дутуу согогтой үлдэж байгаа юм. Мөн өөрт хэрэгтэй эрхтнээ авахын тулд хэн нэгэн хүн үхэхийг хүлээн суух болжээ. Гэсэн ч энэ мэс заслын дараа ч уг өвчтөн мөн л тахир дутуу согогтой үлдэнэ.

    Бусад салбарт ч гэсэн өөрсдийн хэмжээнд хүрч байна уу? КТ, МРТ, УЗИ, ЭХО, радиоизотопын аргууд, бактерийн эсрэг эмчилгээ, үр дүнтэй шинэ эмнүүд, өөр олон шинэ аргуудыг бид мэдэх боловч эдгээр нь бүгд л анагаах ухааны бус инженерийн болон бусад технологийн ололтууд юмаа.

    …Эдгээр өвчтнүүд урт хугацааны туршид тухайн эмчилгээнд хамрагдаж байсныг тэмдэглэх нь зүйтэй.

    …Эрхтний эмгэгийг бус, харин системийн эмгэгийг шинжлэх шаардлагатай. Организм –энэ нь зорилготой, маш нарийн баланс бүхий систем бөгөөд балансын алдагдал нь эмгэг болж байна.

    …Амьд организм бол эрхтний цуглуулга биш. Амьд организм нь систем мөн. Эрхтэн өвчилж байгаа биш, организм өвчилж байна. Зөвхөн нэг эрхтний гэмтэл гэж байхгүй, бусад бүх эрхтэн системд бүхэлд нь өөрчлөлт гарсан байна. Организм бол нэгдмэл бүтэц бүхий зогсолтгүй хөдөлгөөнд оршигч биет гэдгийг бид мартаад байна.” гэж бичсэн байна.

    Дээрх номын зохиогчидтой би нэгээс бусад зүйл дээр нь бүрэн санал нийлнэ. Яагаад гэвэл үнэнийг бичжээ.

    Харин хэн нэгний, тэгэхээр бүх хүний амьдралын чанарыг хариуцах нь эмнэлгийн үндсэн зорилго гэдэгтэй ёстой санал нийлж чадахгүй нь.

    Эмнэлэг нь иргэдэд эрүүл биш болохоос урьдчилан сэргийлэхэд нь туслах үндсэн зорилготой байж, түүнийхээ хажуугаар яаралтай тусламж үзүүлэн, “түймэр унтрааж”, амийг нь аврах ажлаа хийж чаддаг байх ёстой юм байна гэж бодох болсон минь учиртай.

    Үнэхээр систем учраас өөрийгөө тохируулах чадвартай гэдгийг би мэргэжлийн сургуульд нь сурч, онол номыг нь заалгаагүй ч гэсэн өвчнөөс салж, үзэмж дээрдэж байгаа өөрийн бие дээр, бусад хүмүүсийн жишээн дээр бодитойгоор харж байна.

    Амьдралаа чанартай байлгах нь амьдарч байгаа тухайн хүний хэнийг ч гуйхгүйгээр өөрийнх нь хийж чадах ажил гэдгийг зөвхөн хараад зогсохгүй яагаад ийм жамтай вэ гэдгийг олж мэдсэн хүмүүсийн сургаал, судалгаанаас ойлгосон.

    Энэ тухайгаа бичсэн номыг минь Та уншиж эхэлж байна. Яаралгүй уншаарай. Хамгийн чухал нь өөр дээрээ, зөвхөн өөр дээрээ эргэцүүлэн бодоорой.

    Цусны бүлэг, резус фактор зэрэг олон үзүүлэлт нь таарч тохирох хэн нэгэн хятад иргэн цаазаар хороогдож, эсвэл осолд орж гэнэт өөд болмогц аль нэг эрхтнийг нь авангуут намайг дуудна гэж бодон, 3-5 жил амьдрах заалттайгаар амь аврагдах боломж хүлээн хэвтэх эмгэнэлт байдлыг эхнээс нь үүсгэхгүй байж болно!

    Сайн хүнийг тийм ялаар шийтгэх үү? Тийм хүний эрхтэн зовлонгоос өөр юм тээх үү?!

    Эрхтэн худалдаж авах хэрэг гардаггүй юмаа гэхэд даралт харвачихаад, үг ярьж чадахгүй, өөрийгөө үйлчлэх чадваргүй, хүн царайчлан бүлтгэнэж хэвтэх албатай юмуу?

    Эсвэл бөөрний дутагдалд орж, шээс нь хаагдан, хаванд боогдоод, цус шүүх аппарат залгуулах нь зайлшгүй болох явдал уу?

    Эсвэл “саахартай болж”, амньцанган, шээсалдаж, байнгаинсулинхэрэглэж, наадахчиньтавиланмуутайл өвчин дөө гэж хэлүүлж байх нь жам юмуу?

    Эсвэл ургамал цэцэглэхийг түгшин хүлээж, амаараа амьсгалан нулимсаа цувуулж, сэтэртлээ найтаан, тэсэхийн аргагүй загатнаж явах ёстой юу?

    Эсвэл … гээд зөндөө орчин үеийн асуулт асууж болж байна.

    Тэр бүгдийн хариулт нь: ҮГҮЙ!

    Тийм жам ёс, алба хэрэг байхгүй!

    Одоо ийм зовлонтой байгаа хүнийг тавлаж байгаа явдал огт биш бөгөөд бусад нь гэр бүлдээ тохиолдсон ийм хүнд байдлаас сургамж авч, ийм түүхийг өөрөө давтахгүй байхад хүч тавих учиргүй гэж үү?

    Байгаа юмыг үнэн байгаагаар нь авч үзэх хэрэгтэй бөгөөд буруутан хайж, шидтэнд итгэснээс хамар дорх боломжоо олж хараад ашиглах нь дээр бус уу?

    Мэдэхгүйгээс болоод тийм хүнд байдалд хүрсэн байсан ч тухайн систем буюу тэр хүн өөрөө өөрийгөө засах чадвартай. Дээрх эрдэмтдийн томъёолсноор, мөн хүсэж байгаагаар “уг хүний амьдралыг бүрэн эрүүлжүүлэх”боломжтой. Үүнийг эмчтэйгээ хамтраад тэр өвчтөн гадаад явахгүйгээр их мөнгө зарахгүйгээр хийж ЧАДНА!

    Мухар зам руу орж байгааг нь хэлсээр, дэргэд нь байгаа өөр зам зам руу яаж салахыг нь заасаар байтал тоохгүй давхисаар л, мөнгөөрөө өвчин худалдаж авсаар л, нэмж авсаар л, зовлонгоосоо салах гэж мөнгө зарсаар л байх уу?

    Эрхэм уншигч Та минь надтай хамтран хажуу дэргэд байгаа энэ олон хүнээс нэгд нь ч болов өөрийгөө таньж, боломжоо ашиглахад нь өөрийн жишээгээр туслаасай гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Таныг таньдаг хүнд Таны үлгэр жишээ л бодитой бөгөөд үнэмшилтэй.

    Хичнээн үнэн байсан ч туршигдаагүй бол эргэлзээтэй л байдаг шүү дээ.

    “Би хийхгүй бол хэн хийх юм бэ?

    Одоо хийхгүй бол хэзээ хийх юм бэ?”гэж нэгэн алдарт яруу найрагч дуу алдсан байдаг.

    Болсон явдлуудад тулгуурлан бодит амьдралын жишээн дээр бичигдсэн энэ номын  утга санааг өөртөө тусган авч, өвчин худалдаж авахаа больсон, өвчнөөсөө салж залуужсан хүний тоо хурдан нэмэгдээсэй!

     

                                                                Зохиогч :    Бодонгууд овогт Бизъяагийн Гэрэлмаа

     

  • Дээд эрүүл мэнд 8: Усан эргэлт

    Дээд эрүүл мэнд ном цуврал: 8

    Усны эргэлт нь: олон эхт, олон төгсгөлт нэл тогтолцоо юм.Тунгалаг нь урсан булчирхайнуудад шүүгдэн цэвэрлэгдээд зүрхэнд цутгана.Даавар булчирхайнууд эсээсээ шүүрлээ үууд цусанд оруулна. Шээс, баас ходоод гэдэсний шүүрэл, цус, нулимс, цэр, нус үрийн шингэн амьсгал бүгд усны эргэлтэнд орно. Эдгээрэээс гадна арьсан доорхи таван сая гаруй хөлсний булчирхай, цорго биеийн гадаргуу рүү нээнэ. Ерөөсөө хүний биеийн 90-95 хувь нь ус гэж тооцсон.

    Бие дэх усны эргэлт нь эрүүл саруул аж төрөхөд, өвчин эмгэг илааршин эдгэрэхэд цуснаас дутуугүй ач холбогдолтой. Энэ талаар бидний мэдлэг хомсоо. Биеийнхээ бүтцийн 90 гаруй хувь болдог усан эргэлийг эрүүл саруул аж төрөхөд ашиглаж болох уу?

    Өвчин эмгэгээ арилгахад ашиглаж чадах уу ? гэсэн асуулт  хоёрхон хариутай.

    Болно ! Болохгүй !

    Болохгүй гэвэл өөр яриа хөөрөө эрэл сурал байхгүй. Амар жимэр дүлий дүмбэ тосно.

    “Болно ” гэвэл их ажил ундарч, оюун ухааныг эрэл хайгуул зовоож, бие сэтгэлийг чадах чадахгүй, үнэн худлын аль нь мэдэгдэх, үл мэдэгдэх үйл ажиллагаа эхлэл төгсгөлгүй үргэлжлэнэ.

    Үр дүн нь үнэхээр гайхамшигтай. Ус бол туйлын уян матери. Шингэн хатуу хийн завсрын төлөвт шилждэг. Усны нэн гайхамшигт чанар нь мэдээлэл хүлээн авдаг, мэдээлэл дамжуулдаг, мэдээллийн дагуу хувьсдаг.

    Ус мэдээллийг идэвхитэй, идэвхигүй ялгарах байдлаас хүлээн авдаг. Хүний үг яриа, бодол санаа, хүсэл тэмүүлэл, дүгнэлт төлөгчлөлийг хүлээн авч тэр дагуу эвцэл цөм бөөмсийн хувирал өөрчлөлтөд ордог.

    Орчноо идэвхитэй тусган авдаг. Энэ тухай Японы эрдэмтэн  <<Усанд хариу нь бий>>  номд туршлаганд тулгуурлан баримтаар дурьдсан байгаа. Бие дэх усны, эргэлтийн ийм аугаа гайхамшигт чанараа эрүүл мэнд бэхжүүлэх илааршин эдгэрхэд ашиглах эсэх нь танаас л хамаарна.

    Усны эргэлт нь:

    • Эс эдийг тэжээлийн бодисоор хангана.
    • Бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн хог шаарыг эс дотроос, эсүүдийн завсраас авч гадагшлуулах урсгал, суваг мөрт  оруулж ялгаруулна.
    • Булчирхайнуудад цутган хорт бодис нян зэргийг арилган устгахад тээвэрлэгчийн үүрэгтэй.
    • Усан эргэлтийн нэн сонирхолтой бөгөөд асар гайхамшигтай чанар нь эс эвцэл цөм бөөмс орон зайг мэдээллээр хангана. Ийм чанар нь устай хамт хэдэн галав дамжсан бараг өнө мөнхийн боловч анагаах ухаанд цоо шинэ зүйл юм.
    • Тунгалагийн урсах замын урт нь 200.000 км
    • Урсгалын хурд нь 300мм минут
    • Тунгалагын урсгалын дагууд 400 гаруй шүүж, цэвэрлэх байгууламж бий. Үүнийг тунгалагын зангилаа гэдэг.
    • Тунгалагын зангилаа нь нян, вирус, хорт бодисыг шүүж аваад хоргүйжүүлдэг.
    • Тунгалагын шингэн доороос дээш урсахад туслах хавхлагаас гарт 60, хөлд 80-100 орчим байдаг.

    Усан эргэлтийг цэвэрлэх

    Нэг эст эгэл амьд оргинал дотоод солилцооны эцсийн бүтээгдэхүүн бохирдлоо агшиж чичирхийлэх аргаар гадагшлуулан цэвэршдэг. Хүний биеийн эсч ялгаагүй эгэл биесийн цэвэрших аргыг дагадаг. Тэгэхээр хүн 9 энэ чанарыг ухамсартай дамжих хэрэгтэй. Үүний тулд доргиох хөвчрөх дасгал хийнэ.

    Дасгал№ 1

    Хөлдөө мөрний хэмжээтэй тэгш зогс. Бүх булчингаа сулла ! хөлийн өсгийг 2-3 хуруу орчим өргөж биеийн жингээрээ доош зөөлөн туулга 36 удаа хийгээд баруун хөлөө урагш жииж түнхний үеэр тэгш өнцөг гарга. Энэ түвшнээрээ гадагш эргүүлэн ардаа гармагц өвдгөөр нугалан аль болохоор өргөөд доош буулга. Зүүн талдаа давтан хий. Дахин 36 удаа доргиож  <> цэвэрлэх амьсгал 3 удаа хий.

    Дасгал 2

    Дээшээ харж хэвт. Би тайвширч байна гэж гурван удаа давтан хлээд тайвшир. Бүх булчин шөрмөсөө сулла. Ясны дотор эрхтний,судасны гээн гурван зэргэмжийн булчинг дараалан сулла. Хөл гарын хуруунаас эхлээд бүх үе мөч булчин шөрмөсөө дээд зэргээр тэнийлгэж сунгаж хөвчрүүл.

    Хоёр гараа дээш өргөж, хөлөө жийж, хүзүү сээр нуруу, ууц ахар сүүлээ хүртэл тэнийлгэн тат. Ингэхдээ амьсгалаа аль болох зөв гүн ав. Эцсийн байдалд хүрээд бололцооны хирээр барь. Бүх булчин шөрмөсөө гэнэт зэрэг суллан амьсгалаа гарга. Цэвэрлэх амьсгал 3 удаа хий. 3-5 удаа давтан хийнэ.

    Дасгал№3

    Завилж суу. Тайвшир ! Сулла ! хоосло. Анхаарлаа цохны харалдаа ард төвлөрүүл. Хаан булчирхай, хатан булчирхайд инээмсэглэл илгээ. Тархин дотор байрлах хаан хатан (эпифиз, гипофиз) булчирхай гэрэл нэвчин хурж амьсгал гаргахад сэрэн цацран гарч тархины баруун зүүн бөмбөлөг бага тархи тархины суурь нугас руу элч дулаан урсан хүрч тайвширч эхлэнэ. Үүнийг сайтар анхаарч төвлөр. Бодлоороо бий болго ! Мэдэр !

    Тархины эс бүхэн угаагдан цэвэршээд амар амгалан болж ариун тунгалаг болор мэт шүүрэл ялгаран тархины суурь хундган тосгуур руу орно. Үүнийг мэдэр. Хаан хатан булчирхайнаас цацран гарах гэрэл шүлс, нулимсны булчирхай руу юүлэгдэн тэндээс, эрүүн доорхи хүзүүний хоёр суга, тохой цавь тахимын булчирхайнууд руу урсан хүрч цэвэршүүлж буйгаар дээрээс доош бодлоороо хөтлөн үйлд !

    Булчирхай бүрээс урсан гарах тунгалаг цэвэршин сэтгэлийг амар амгалан болгож эс бүрийг илааршуулан ариусгагч шидэт урсгал болно. Үүнийг төсөөлөн бодлоороо эрчимжүүлэх, ухамсарладаг болох нь таны дасгалаа хэрхэн хийж байгаагаас шууд хамаарна. Дасгалаа 3-5 удаа хий.

    Дасгал№4

    Анхаарлаа цохны ар дотор тал хаан хатан булчирхайд төвлөр. Амьсгал авахад хоёр булчирхай, тархины суурь хэсэгт гэрэл хуран амьсгал гаргахад гэрэл цацран арьсанд тархан байрласан хөлсний булчирхай бүрт нарны цацраг мэт гэрэл хүрч цэвэршүүлж буйгаар төсөөлөн бод. Бодлоороо үйлд. Хүний биед хөлс ялгаруулан цэвэршүүлэгч 5 сая гаруй булчирхай бий. Амьсгал авахад гэрлэн утсууд булчирхай бүрт хэдэн бумаар нэвчин амьсгал гаргахад хөлсний сувгаар арьс руу бохир хий хөөгдөн гарна. Дасгалаа 3-5 удаа хий.

    Дасгал№5

    Анхаарлаа хаан, хатан булчирхайд төвлөр. Амьсгал авахад гэрэл хуран, амьсгал гаргахад нарны цацраг мэт утаслаг гэрэл шүлсний булчирхай руу нэвчин тэндээс хэл улаан хоолой, ходоодны орох хэсэг, ёроол, их бие бага махиа, гарах хэсгийн салс түүн доорх булчирхай руу нэвчин орохыг мэдэр. Амьсгал гаргахад салс ба булчирхай цэвэршинэ.

    Тэндээс хос нарийн гэдэс цутгалан олгойн мухар өгсөх уруудах хэсэг хөндлөн гэдэс, зуузай хэлбэрт гэдэсний <<< салс булчирхай руу гэрэл нэвчин дүүргэж, амьсгал гаргахад салст түүн доорх булчирхай цэвэршин эрүүлжиж буйгаар төсөөлөн төвлөр. Бодлоороо үйлд мэдэр. Энэ мэт чацархайн булчирхай цэвэршүүл. Дасгалаа 3-5 удаа хий.

    Дасгал№6

    Анхаарлаа хаан хатан булчирхайд төвлөр. Амьсгал авахад гэрэл хуран амьсгал гаргахад нарны цацраг мэт гэрэл бамбай булчирхай руу нэвчин, сэрээ булчирхай, элэг, ходоод, ходоодны доод булчирхай бөөрний малгай булчирхай, бөөр давсаг, өндгөвч төмсөг рүү нэвчин хурж амьсгал гаргахад бохир хий ялгаран гарч цэвэршинэ. Төсөөлөн бод. Мэдэр. Дасгалаа 3-5 удаа хий.

    Дасгал 7

    Анхаарлаа хаан, хатан булчирхайд төвлөр. Амьсгал авахдаа гэрэл биед хуран амьсгал гаргахад >>>>> булчирхай тархины сууриас <<< гарах гэрэл тархины эс бүрт нарны цацраг мэт хүрч эс бүхэн цэвэршлээ гэж төсөөл. Нугасны дагуу гэрэл урсан бүх биеэр халуу оргин элч гэрэл тархыг мэдэр ! Бодлоо үйлд.

    Бүх булчирхайд гэрэл цутган дүүрч цэвэр тунгалаг эрүүлжүүлэгч шүүрэл ялгаран гарч бие эрүүлжиж, залуужлаа гэж төсөөлөн бод. Дасгалыг 3 минут төвлөрөн үйлд.

  • 3 хоног


    Монгол улсын иргэдийн хувьд 3 сарын 26-аас 3 сарын 29 ны өдрүүд түүхэнд тэмдэглэхүйц өдрүүд болж өнгөрсөн. Тодруулбал Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийн Сайд нарын YII Бага хурал болсон билээ. Мөн Монгол улсын нийслэл Улаанбаатар хот сүүлийн 10 гаруй шахам жилд цэвэрлээгүйгээрээ Нийслэл хотоо цэвэрлэж, байдгаараа хичээсэн юм. Мэдээж дэлхийн 125 орны 1200 гаруй төлөөлөгчдөд төгс сайхан орон гэж сэтгэгдэл төрүүлж чадах гэж л ийнхүү зүтгэсэн. Онцлон дурдваас: Их Жанжин Сүхбаатарын талбайгаа савандаж, хөөсрүүлэн угаан цэмцийлгэж, замаа услан, зүлэг ногоогоо арчилсан. Харин хамгийн сонирхолтой нүсэр ажлын нэг нь юу байсан гэхээр архинд донтсон иргэдээ өөрөөр хэлбэл орон гэргүй бохир заваан хувцастай иргэдээ бушуухан шиг зочидыг ирэхээс урьтаж байр саваар ханган хотын зах руу нүүлгээд амжсан… Замын түгжрэлийг багасгахын тулд машиныг тэгш, сондгойгоор ээлжлэн явуулсан, хотын гудамжаар ч төрийн өндөрлөгүүдээ дэмжсэн, эх орноо гэсэн иргэд хэрэндээ л хичээж гоё сайхан, өнгөлөг алхсан гээд энэ мэт олон үйл явдал өрнөжээ. Ийнхүү их олон ажлууд хийгдэж Засгийн газрын өндөрлөгүүд болон Улаанбаатар хотын иргэд 3 өдрийн турш үнэхээр л нэгдэж нийлэн хамтран ажиллахыг үзүүлж чадсан билээ. Үр дүн нь ч гарсан сурагтай. Мьянмарын Ардчиллын төлөө Үндэсний Лиг намын тэргүүн, парламентын гишүүн хатагтай Ан Сан Сү Чи “Монгол Улс бол маш цэвэрхэн орон байна” хэмээн жиргэсэн гэсэн. Гэхдээ хүн бүрийн үзэл, бодол санаа өөр орчлон хойно Монгол улсын иргэд янз бүрээр жиг жуг. Зарим иргэд: ашгүй дээ, хэдэн жилийн тоос шороо хирнээсээ энэ зочидоор дамжуулан саллаа хэмээн баярлан байхад зарим иргэд Монголчууд жүжигчид юм аа сайн жүжиглэлээ шүү яах гэж инэгэдэг байнаа, даравч далдайна, булавч бултайна гэдгийг мартсын болов уу хэмээн санаа алдана. Хэрхэн яаж хүлээж авах нь хүний эрх боловч 5 хүний 2 нь ҮНЭН шиг сайхан юм байхгүй. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг дээ гэж байсан юм. ХЭРВЭЭ үнэнээ илчлэн тавьсан бол нээрээ ямар үр дүн гарах байсан бол? Бас л сонин юм шүү. Үнэн ер нь илрээгүй байгаа даа. Үнэн илэрвэл нүүрээ хаашаа нууна даа. Интернетэд бидний тухай муу мэдээ байгаагүй юм гэж үү? Өвөл ирсэн бол яах байсан бол? Утаагаа бас л нуучих байсан болов уу? Хамгийн сонин нь ирсэн зочидын зорилго нь юу байсан бол? Арай бүгд нэг хэвэнд цутгасан мэт адилхан байсан юм биш биз? Анзаарч бодох л асуудал. Энэ асуултыг харин танд үлдээе.