Category: media-content

  • МОНГОЛ АМЖИЛТ ТӨСӨЛ

    ӨДӨР БҮР ШИНЭ АМЖИЛТ

    Монгол амжилтын түүхийг бүтээнэ

    Монгол амжилтын загварыг бүтээнэ

    Монгол хүний амжилтын түүхийг бичнэ

    ЗОРИЛГО

    Монгол хүний хөгжил /манлайлах чадвар/-т бодит түлхэц өгч нийгмийг бүтээлч хандлагатай болгоно. Монголын хойч үеийн даган үлгэрлэх бахархалтай болгож Монгол амжилтыг дэлхий нийтэд түгээн алдаршуулна.

    МОНГОЛ АМЖИЛТ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ 5 ШАЛТГААН

    1. Монгол амжилтыг тодруулж үлгэр жишээ болгоно
    2. Амжилтанд хүргэх загвар зарчим бий болгоно
    3. Монголын үе үеийн бүх амжилтуудыг цуглуулж баримт болгон үлдээнэ.
    4. Хойч үед урам зориг өгнө. Монголын бүх амжилттай хүмүүсийн түүхүүд монгол хүнд урам зориг өгнө.
    5. Хүмүүсийг өөртэйгээ ажиллах, амьдралдаа дагаж мөрдөх аргачлалтай болгоно.

    МОНГОЛ АМЖИЛТ брэндийн бүтэц

    1. Цахим хуудас (Өдөрт нэг амжилт)
    2. ФМ нэвтрүүлэг (7 хоногт 2 удаа)
    3. ТВ Нэвтрүүлэг(7 хоног бүр)
    4. Монгол амжилтуудын цуврал баримтат кино бүтээнэ
    5. Лекц(7 хоног бүр)
    6. Ном (имфографик) (Сар бүр)
    7. Уулзалт- төлбөртэй байна. (Сар бүр)
    8. Амжилтын зарчимууд (плакат)
    9. Комик ном
    10. Боть ном
    11. Монгол рекорд амжилтуудыг бүртгэж гэрчилгээ олгоно
    12. Онлайн сургууль
    13. Амжилтын дасгалжуулагч

    Монгол амжилтууд

    1. 365 хүний жагсаалт
    2. Олимпын аваргууд
    3. Дэлхийн аваргууд
    4. Азийн аваргууд
    5. Олон улсын тэмцээний аваргууд
    6. Компанийн захиралууд
    7. Эгэл баатруудыг тодруулж нийтэд үлгэр жишээ болгоно. Амжилт гэхээр заавал алдартай байх албагүй эгэл жирийн баатрууд байж болно
    8. Олны танил болоогүй онцгой содон амжилтуудыг хуваалцана.
    9. Өөрийгөө амжилтанд хүрсэн гэж үзэж байгаа хүн бүр

    Маркетингийн ажил

    Өөрийгөө ялан дийлсэн үлгэр жишээ түүхүүдээ бидэнд илгээ.

    Сайхан түүхүүдээ яриад илгээж болно

    АМЖИЛТЫН ТҮҮХЭЭ БИЧИЖ ИРҮҮЛЭХ УРАЛДААН ЗАРЛАНА

    МОНГОЛ АМЖИЛТЫГ ДЭМЖИГЧ байгууллагуудын лого байрлуулна

    Монгол амжилтуудыг бүртгэж эхэллээ.

    Асуулт

    1. Та ямар амжилтанд хүрсэн бэ?
    2. Энэ амжилтын тухай та хэзээнээс бодож төлөвлөсөн бэ?
    3. Та юунаас эхлэсэн бэ?
    4. Амжилтанд хүрэхийн тулд хэрхэн хичээсэн бэ?
    5. Яаж өөрийгөө хурцалдаг вэ
    6. Таныг амжилт хүрэхэд хэн хамгийн их нөлөөлсөн бэ?
    7. Та яг одоо хэн бэ?
    8. Та чөлөөт цагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлдэг вэ?

    Жич: Энэхүү төсөл нь ноорог санаа төдий төсөл бөгөөд хамтран хэрэгжүүлэх хүмүүст нээлттэй төсөл юм.

    Санаачилсан:

    Жамсранжавын ЛУВСАНДОРЖ

    2012 он

  • СУРГАЛТЫН АУДИО ГАРЫН АВЛАГА БОЛОВСРУУЛАХ ТӨСӨЛ

    СУРГАЛТЫН АУДИО ГАРЫН АВЛАГА БОЛОВСРУУЛАХ ТӨСӨЛ


    Агуулга

    1. Төслийн нэр

    2. Уриа

    3. Хамрах хүрээ

    4. Төслийн удирдагч

    5. Үндэслэл

    6. Зорилго

    7. Зорилт

    8. Давуу тал

    9. Хүлээгдэж буй үр дүн

    10. Үйл ажиллагааны төлөвлөгөө

    11. Төслийн баг

    12. Төсөв

    СУРГАЛТЫН АУДИО ГАРЫН АВЛАГА БОЛОВСРУУЛАХ ТӨСӨЛ


    1. Төслийн нэр: СУРГАЛТЫН АУДИО ГАРЫН АВЛАГА БОЛОВСРУУЛАХ ТӨСӨЛ


    1. Уриа: Мэдрэмж, сэтгэл хөдлөл, төсөөллөөр дамжуулан хүүхдийг хөгжүүлье.


    1. Хамрах хүрээ: ЕБС-ийн нийт багш, сурагчид


    1. Төслийн удирдагч: 


    1. Үндэслэл

    Боловсрол Шинжлэх Ухааны Яамны Бодлогын шинэчлэлээр Монгол хүүхэд нэг бүрийн авьяасыг нээн хөгжүүлж, амжилтад хүргэх зорилго бүхий “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд сургалтын аудио гарын авлагыг бий болгож, хүүхдийн сэтгэл хөдлөл, мэдрэмж, төсөөлөн бодох чадварт суурилсан аудио сургалтыг зохион байгуулна. Ялангуяа уран зохиол, түүх, иргэний боловсрол зэрэг хүүхдийн сэтгэл хөдлөл, төсөөлөн бодох чадварт суурилсан хичээлийн хөтөлбөрт аудио сургалтын хэлбэр оруулж ирснээр хүүхдийн төсөөлөн бодох чадвар хөгжихөөс гадна түүхийн тухайн цаг үеийг сэтгэлдээ төсөөлөн мэдрэх, уран зохиолын яруу тансагыг ойлгон боломж бүрдэх юм. Хүн сонссон зүйлээ үргэлж төсөөлдөг учир, баруун тархи буюу төсөөллийн тархи ажилладаг учир илүүтэй хоногшиж, сэтгэгдэл болж үлддэгийг шинжлэх ухаан нотлоод байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд интерактив аудио сургалтын хэлбэр хурдацтай хөгжиж байна.

    Энэхүү төсөл нь аудио сургалтын гарын авлага боловсруулах замаар сургалтын чанарыг сайржуулах анхны санаачлага болон хэрэгжиж юм.

    1. Зорилго

    Интерактив тэр дундаа аудио сургалтын аргачлалаар дамжуулан сургалтын хүртээмж, чанарыг сайжруулж хүүхэд бүрийн дахин давтагдашгүй авъяас чадварыг нээн чиглүүлэхэд оршино.

    1. Зорилт

      1. Анги дүүргэлт ачааллаас хэтэрч байгаатай холбогдуулан багшийн ажлын ачааллыг буруулах зорилгоор гарын авлагыг сайжруулна.

      2. Сургалтын орчинг сайжруулахад тодорхой хугацаа шаардагдах тул нэн тэргүүнд сургалтын гарын авлагыг сайжруулна.

      3. Мэдрэмжээр дамжиж сургах хэлбэр хөгжиж байна.

      4. Багшийн сургалтын арга техникийг нэмэгдүүлнэ.

    1. Давуу тал

      1. үүхийн эгзэгтэй мөчүүдийг сэтгэл хөдлөлөөр дамжуулж хоногшуулах

      2. Хүүхдүүдийг тухайн түүхийн орчинд оруулж, төсөөллөөр нь аялуулах,

      3. Хүн амьдралд нь сэтгэгдэл үлдээсэн, сэтгэл хөдөлсөн зүйлүүд л хүнд хоногшиж үлддэг. Улиглах нь чухал биш сэтгэгдэл үлдээх нь чухал юм

      4. Хүн сонссон  Хүүхдийн төсөөлөх чадварыг маш сайн хөгжүүлнэ.

    1. Хүлээгдэж буй үр дүн

      1. Аудио сургалтын сан бүрдэх эхний алхам болох бөгөөд жил тутам нэмэгдүүлж том сан бий болгоно.

      2. Мэрдэмжээр дамжуулан түүх, уран зохиолыг хичээлийг илүү сонирхолтой, үр дүнтэй зааснаар сургалтын чанарт ахиц гарна.

      3. Багш нарын сургалтын технологийг баяжуулна.

    1. Үйл ажиллагааны төлөвлөгөө


    Сургалтын хөтөлбөрт аудио гарын авлага нэвтрүүлэх шаарлагатай нэр тэргүүний 3 хичээл нь,

    1. Уран зохиолын хичээл. Уран зохиол. юм цээжлүүлэх, уран зохиол бол уран яруу ярих, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх ёстой. Хүүхдүүд яагаад илтгэх урлагыг сонирхож байна. Уран зохиолын хичээлийг илтгэх урлагтай холбож ярих ёстой.

      1. Эрдэнийн сан Субашид

      2. Гэсэр

      3. Жангар

      4. Монголын нууц товчоо

      5. Цаасан шувууны сургаал

      6. Оюунтүлхүүр

    2. Түүхийн хичээл. Хүүхдэд сэтгэл хөдлөлтэй холбох ёстой.

    Тэр түүхийг мэдэрч ойлгох нь түүхийн хичээлийн зорилго.

      1. Хүннү

      2. Модун Шанью

      3. Атилла хаан

      4. Их Монгол улс

      5. Чингис хаан

      6. Өгөөдэй хаан

      7. Бага хаадын үе

      8. Манжийн дарлал

      9. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн

      10. 1921 оны Ардын хувьсгал

      11. 1990 оны Ардчилсан хувьсгал

    1. Иргэний боловсрол

      1. Зорилго

      2. Төлөвлөгөө

      3. Эерэг сэтгэлгээ

      4. Бүтээлч сэтгэлгээ

      5. Авъяасаа хөгжүүлэх

    Төлөвлөгөө

    Хийгдэх ажил

    1

    Агуулгын төлөвлөлт, боловсруулалт

    2

    Агуулгыг редакторлах

    3

    Уншилт

    4

    Хөгжмийн зохиол бүтээлт

    5

    Дууны найруулга

    6

    СиДи хэвлэлт

    7

    Сургалтын аргачлалыг багш нарт танилцуулах

    1. Төсөв


    Зардалын нэр

    1

    Агуулгын редактор

    2

    Хөгжмийн зохиол бүтээх

    3

    Дууны найруулга

    4

    Дуу оруулалт

    5

    СD хэвлэлт

    6

    Сургалтын аргачлалыг багш нарт танилцуулах

     

    Бүгд үнэ

    Боловсруулсан:
    Жамсранжавын ЛУВСАНДОРЖ
  • WORLD GARDEN IN MONGOLIA Даян дэлхийн ногоон хөтөлбөр


    1. Санаачлан зохион байгуулагч:

    “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” ТББ

    2011 оны 11-р сарын 27 -нд байгуулагдсан. Одоогоор 15 удирдах зөвлөлийн гишүүдтэй, 1 хүндэт гишүүн, 17 дэмжигч гишүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна.


    1. Төслийн нэр: World Garden in Mongolia

    2. Уриа: Дэлхийн гайхамшгийг хамтдаа бүтээцгээе!

    3. Үндэслэл

      1. Нийгмийн

      2. Экологийн

      3. Газарзүйн

        1. Эх орны минь хамгийн их сүйтгэгдсэн Заамарын хөндийг сонгож авсан.

        2. Аялал жуулчлалын маршрут бий болгоно.


    1. Зорилго

    Зуун сая эзэнтэй модтой дэлхийн газрын зургийн хэлбэртэй дэлхийн гайхамшиг болсон хамгийн том цэцэрлэгт хүрээлэнг бүтээн босгох ажил Монголоос эхэлж байна. Уг төслөөр, Монгол хүмүүс, дэлхий нийтэд бид нэг дэлхийтэй хүмүүс яс үндэс шашин шүтлэг, хэл ярианы ялгаваргүйгээр хамтдаа дэлхийгээ аврах боломжтой гэдгийг үзүүлэх хувь заяатай гэдгийг ойлгуулахыг хичээж байна.


    1. Зорилт

      1. Зорилт 1. Бүтээн байгуулалт. Цэцэрлэгт хүрээлэн, аялал жуулчлал амралт сувиллын байгууламжтай, дэлхийн хосууд гэрлэхээр ирдэг хуримын ордон, монголын бүх хүүхдийг ээлж дараагаар жил болгон үнэгүй амраадаг хүүхдийн амралтын газартай цогцолбор байгуулах ажлыг Баригдах бүх барилгууд хаанаас нь ч харсан жинхэнэ монгол барилгын аргаар баригдсан байхаар төлөвлөж байна.

      2. Зорилт 2. Монгол хүүхдүүд маань үнэгүй амрахын зэрэгцээ өөрийн нэртэй модоо, ээж аавынхаа, овгийнхныхоо модоо усалж тордож санаа тавьдаг эх орноо хайрладаг хамгаалдаг хүмүүс болгохыг бид хүсэж байна. Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн таны өөрийн тань мод бас таригдана.

      3. Зорилт 3. Ургийн мод. Хүн бүрийн мод хаа хамаагүй таригдахгүй таны овгийн газар овгийн дэс дарааллын дагуу таригдана. Хүн бүр өвөг дээдэсдээ, өөртөө, үр хойчдоо зориулан мод тарьснаар байгаль дэлхийдээ буян үйлдэхээс гадна үүнээс хойш бүх дэлхийн монголчууд овгийн бүх хүмүүсээ нэг бүрчлэн мэддэг болох ач холбогдолтой.

      4. Алт ухаад мөнгө олдог биш мод тариад мөнгө олоод баталгаатай амьдарч болдог юм гэдгийг харуулах болно.

      5. Үлгэр жишээ цэцэрлэгт цэцэрлэг хүрээлэнг байгуулна.

      6. Аялал жуулчлалын бүс нутаг болгож хөгжүүлнэ.


    1. Төслийн ач холбогдол

      1. Монголд

      2. Бид үнэт зүйлээрээ нэгдэнэ.

      3. Модоороо дамжуулан хайрладаг нэгдсэн зүйлтэй болно.

      4. Бүх Монгол хүн овог, ээж, аав, өвөг дээдсээ модоороо алдаагүй мэддэг болно.

      5. Байгалиа сүйтгэхгүйгээр сайхан амьдарч болно гэдгийг ойлгоно.

      6. Бүгд нэг нэгнээ хайрладаг болно.

      7. Монгол тариулсан модоо үзэх гэж асар олон жуулчин Монголд ирнэ.

      8. Олон хүн баталгаат ажлын байртай болно гэж зорилгыг нь томъёолсон байгаа. Удахгүй энэ төслийнхөө ажлаар Монголд ирэх тул хамтран ажиллах найзууд уулзах боломжтой.

      9. Дэлхийд

      10. Дэлхийн сайхан сэтгэлт байгаль дэлхийгээ хайрлагч дэлхийн дулааралд санаа нь зовдог бүх хүмүүст мод тарих боломжийг бүрдүүлнэ.


    1. Зарчим

      1. Бидний хамтын ажил байх ёстой


    1. Төслийн баг

      1. Менежментийн баг

      2. Маркетингийн баг

      3. Хүндэт дэмжигч

      4. Зөвлөх баг


    1. Герман улсаас

      1. Баруун Германы Файнсш ХААС-ийн профессор , Монголд 50 гаруй мэргэжилтэн бэлтгэж өгсөн.

      2. Майнфа Шстафан- 1991 оноос монголын хөрс, модыг судласан мэргэжилтэн.

      3. Ханс Кнаф- Герман улсын байгаль орчны газрын дарга

      4. Мулер- Ой судлалын инстутын захирал.

      5. Урнаа дуучин- Концертуудад бидний төслийг танилцуулах.

      6. Берлин хотын Цэрэрлэгжүүлэлтэнд сургадаг сургуулийн захирал, багш нар дэмжиж байгаа.


    1. Хэрэгжүүлэх арга зам


    1. Төрийн байгууллагуудтай хамтран ажиллах

    2. Бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах

    3. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах

    4. Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах

    5. Олон улсын экологийн байгууллагуудтай хамтран ажиллах


    1. Хийгдэх ажил

      1. Хашаа хашаад үржүүлгийн газар байгуулах. Энхтөр- Үржүүлгийн газартай юм байна. Тэр бааз дээр суурилж мод үржүүлгийн бааз бий болгоно.

      2. Газраа албан ёсоор авсан бичиг хэрэгтэй. Газраа авчих.

      3. Төрийн байгууллагуудаас дэмжиж байна гэсэн бичигээ авчих

      4. Сан бүрдүүлэх

      5. Баримтат кино хийж байгаа.- Эрдэнэчулуун- нэр хүндтэй хүмүүсд хүргэх, төсөв босгох.


    1. Холбоо барих

    http://worldgardenmongolia.com

    http://twitter.com/WorldGardenMGL

    http://youtube.com/WorldGardenMongolia

    http://facebook.com/WorldGardenMongolia

    http://facebook.com/groups/WorldGardenMongolia

    http://plus.google.com/109138023080298620325

    http://biznetwork.mn/network/1407

    #WorldGardenMGL

    worldgardenmongolia@gmail.com

  • КОМПАНИУД ИРЭЭДҮЙН ХҮНИЙ НӨӨЦӨӨ БЭЛДЭХ АРГАЧЛАЛ

    ЗАЛУУСЫН ХӨГЖЛИЙН КЛУБ


    Нийгэмд чиглэсэн төслүүд дээр ажиллах сонирхолтой сайн дурын оюутан, сурагчид, залуучуудын нэгдэл.

    Тухайн компанийн үнэт зүйлийг ойлгож, энэхүү гэр бүлд багтаж хамтран ажиллаж, өөрийгөө хөгжүүлж, хувийн чадвараа сайжруулах, карьераа өсгөх хүсэл эрмэлзэлтэй оюутан сурагчид, залуучуудад нээлттэй байна.


    Зорилго

    Бодитой төслүүдэд оролцож чадваржих боломжийг бүрдүүлэн ирээдүйтэй чадварлаг чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх, Залуусын зөв хүрээллийг үүсгэн улмаар тэдгээр залуус нь нийгэмдээ эерэгээр нөлөөлөх.


    Хэрэгцээ, шаардлага, нийгмийн захиалга

    1. Сайн багтай хамтран ажиллаж, нийгэмд чиглэсэн төслүүдэд ажиллаж өөрийгөө сорих, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой оюутан, сурагчид олон байдаг. Тэдэнд өөрийгөө нээх, өөрийгөө нээж хөгжүүлэх, өөрийгөө сорих боломжийг бүрдүүлэхийн тулд аливаа үйл ажиллагаанд сайн дурын үндсэн дээр оролцох боломжийг олгох нь чухал юм.

    2. Оюутнуудад ирээдүйн ажлын байраа бэлдэх, өөрийгөө таниулах, өөрийн карьерийг өсгөх боломжийг олгох

    3. Зөв хүрээлэлд орж танилын хүрээгээ нэмэгдүүлэхээс гадна, чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрүүлэх.

    4. Мөн гадаад сурч ажиллаж байгаад ирсэн залуусдаа нийгмийн идэвхитэй хүрээнд орж нийгэмших, нийгмийн хүрээгээ тэлэх боломж юм.


    Гишүүний эрх / Давуу тал

    1. Нийгэмд чиглэсэн төслүүдийг удирдах

    2. Үйл ажиллагаануудад оролцох

    3. Компанийн үнэт зүйлийн өдөрт оролцох

    4. Компаниас зохион байгуулж буй сургалтуудад хамрагдах

    5. Зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд оролцох


    Нийгмийн чиглэсэн ажиллаж болох төслүүд

    Жишээ нь

    1. “Зарлиг” хүмүүнлэгийн хөдөлгөөн www.zarlig.biz

    2. Монгол блогчид – цахимчидын хамгийн том цугларалт www.mongolbloggers.org

    3. Нээлттэй боловсролыг дэмжих Нээлттэй их сургууль http://newmediaopenuniversity.org


    Клубын процесс

    1. Гишүүдийн тоонд хязгаар тавихгүй.

    2. Эхний гишүүдийг итгэлтэй хүмүүсийг санал болгох замаар бүрдүүлнэ.

    3. Нээлттэй төслүүд байна.

    4. Гишүүд тухайн төслөөс сонгож ажиллана.

    5. 14 хоног тутам цугларна.

    6. Трелло дээр онлайн офисс явагдана
    Санаачлагч:
    Жамсранжавын ЛУВСАНДОРЖ
  • GanaaYoga Иогын сургалтын төвийн танилцуулга, сургалтууд

    Дотоод эрчмийг сэрээнэ

    Ганаа Иога төв нь Монгол улсад иогийг хөгжүүлж, эрүүл чийрэг зөв амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой ажилладаг. Иогийн дасгал нь хүнд өөрт байдаг итгэл найдвар, өөдрөг сэтгэл, эрч хүчийг сэргээдэг, хүнийг дахин төрүүлэх увидастай юм. Та иогоор хичээллэснээр өөрийнхөө биеийн эс ширхэг, сэтгэлийн эрчим энергийг илүү ихээр мэдэрч ойлгох болно.

    Иога гэдэг маань “нэгдэх, уялдуулан зохицуулах, энергижүүлэх” бие, сэтгэл, оюун ухааныг зохистойгоор нэгтгэж, амьдралдаа дээд нөөц бололцоогоо нээх гэсэн утгатай. Иог нь бидний жирийн чадавхийг асар өргөн хэмжээгээр хөгжүүлэн тэлж, хувь хүний болоод хүмүүний хязгаараас давсан мэдрэмжийг хөгжүүлж өгдөг.

    СУРГАЛТУУД

    ААРЦАГ НУРУУНЫ ИОГ

    Аарцаг нуруунд гажилт үүссэнээс болж хүн зовиурлаж эхэлдэг. Биеийн тамираар хичээллэдэггүй, буруу сууж, хэвтдэг гээд их олон зүйлээс болж нуруунд гажилт үүсдэг. Харамсалтай нь хүн аарцаг нуруу гэмтсэнээ огт мэдээгүй явдаг. Аарцаг нуруу нь элэг зэрэг зарим эрхтэн шиг дүлий эрхтэн гэж хэлж болно. Наад зах нь аарцаг нуруунд гажилт үүссэн хүн уурлаж бухамдах, хоол унд нь шингэхгүй байх, нойргүйтэх, амархан ядрах, гомдомхой болох, шалтгаангүйгээр бие зовиурлах зэрэг олон зовиур илэрдэг. Мөн шүдний зуулт хүртэл өөрчлөгдөх тал бий. Ядрамтгай болоод л ирвэл аарцаг нуруунд бас асуудал байна гэсэн үг. Аарцаг нурууны гажилт эрэгтэй, эмэгтэй хүнд өөр өөрөөр нөлөөлдөг. Эрэгтэй хүнд энэ зовиур дээрээсээ эхэлдэг бол эмэгтэй хүнд доороосоо мэдрэгдэх жишээтэй. Өөрөөр хэлбэл, эрэгтэй хүний аарцаг нурууны гажилт уураг тархиндаа ихэвчлэн нөлөөлж уур уцаартай болж сүүлдээ энэ зовиур нь түрүү булчирхай руугаа ордог. Эмэгтэй хүнд бол хүүхэд зулбах, олохгүй байх зэрэг сөрөг тал ажиглагддаг. Иймээс эрүүл сайхан амьдаръя гэсэн хүн бол эхлээд аарцаг нуруундаа анхаарал тавих ёстой юм. Бид аарцаг нурууны гажилтыг тухайн хүний амьсгалаар нь эмчилдэг. Хөдөлгөөнийг нь амьсгал, дотоод сэтгэлтэй нь холбон эмчилнэ. Тодруулбал, өөрийг нь мэдрүүлж, таньж эмчлэхээс бидний сургалт эхэлдэг. Тухайн хүний дотоод ухамсартай нь шууд харьцдаг болохоор сургалтын маань үр дүн их сайн байдаг.

    ЭРЧҮҮДИЙН ИОГ

    Долоо хоногт нэг удаа йогоор хичээллэсний дараа эсвэл дасгалын өмнөх хоёр пооз авсны дараа тэсвэр хатуужил сайжирч хүч тамир орж өвчин хуучаас сэргийлэх ба бүр зүрхний өвчнөөс ч урьдчилан сэргийлэх боломжтой юм.

    Яаж вэ? Эрчүүд ялангуяа ташаа, борви мөр зэрэг цуцах буюу гэмтэлд өртөхдөө амархан хэсгүүдээрээ их сулардаг. Дурын спортод суралцах үед стресс болон илүү ноцтой гэмтлүүд байнга давтагддаг.

    Йог бол харин бүх биеийг уян хатан, маш бат бэх болгоно. Та бат бэх, бас нэгэн зэрэг уян хатан байх ёстой. Аль нэг нь байхгүй бол сүйрэл гэсэн үг.

    10 байрлал нь бүгдээрээ эрчүүдийн онцгой (жишээ нь мөр, гуя ташаа, бүсэлхий, түрүү булчирхай зэрэг) хэсгүүдийг чангалан цэхэлж, дасгал сургуулилалтын үед “хайр” хүртддэггүй ( жишээ нь нурууны доод хэсэгт, өвдөг) булчингуудыг бэхжүүлдэг.

    АМАНДА ИОГ БҮЖИГ

    Иог бүжгээр хичээллэсэнээр булчин нэгэн зэрэг ажилладаг. Стресс тайлах шилдэг арга.

    Иог бүжиг хийснээр:

    1. Биеийн дасгал

    2. Сэтгэл санааны тайвшрал мэдрэмж

    3. Стресс тайлах

    4. Жин хаях

    5. Ясыг бэхжүүлж, хэвлийн хэсгийг эрүүлжүүлдэг.

    Мөн иог бүжгийн ихэнх хөдөлгөөнүүд нь хэвлийн хэсгийн булчингуудын үйл ажиллагааг дэмжиж аарцагын ясыг бэхжүүлэхэд маш сайн үр дүнтэй өөрөөр хэлбэл гэдэсний булчингууд илүү сайн ажиллаж нуруу нугас гэмтэх эрсдэл багасдаг.

    ТӨРСНИЙ ДАРААХ ИОГ

    Төрсний 45 хоногийн дараа бие эргээд хэвийн байдалдаа орж чангарна гэж ихэнх бүсгүйчүүд буруу ойлгодог. Аарцаг нуруу төрөх тоолонд өөрчлөгдөж байдаг. Тиймээс гол нь төрсөн эмэгтэйчүүд маань бие галбираа алдлаа гэж огт гутарч болохгүй. Гол нь сэтгэл санаагаар өөдрөг байх хэрэгтэй. Тэр дундаа йогийн хичээлд цаг алдалгүй хамрагдаж хэвийн байдалдаа орох бүрэн боломжтой юм.

    Ингэснээр сэтгэл санаа, биеийн зовиур, булчингийн алдагдал, аарцаг, хэвлий, үтрээ умай, аануус булчинг хөгжөөж өгдөг. Цус төлжилт өтгөн хатах, биеийн тэнхээ алдахаас урьдчилан сэргийлж маш халуун дулаан сэтгэлийн тайвралыг иог хийснээр мэдрэх болно.

    АЖЛЫН БАЙРНЫ ИОГ

    Байгууллага хамт олны хөдөлгөөний дутагдалыг арилгах, таргалалтыг бууруулах, ажлын байрны стресс бухимдалыг арилгах, суудлын өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ажлын байран дээр нь хүрэлцэн очиж ХАМТ ОЛНЫ ИОГийг зааж эхэллээ.

    Ажлын байрны иогийг сандал ашиглан хийж болох бөгөөд хамт олноороо зөв амьсгалж сурч, эрүүл эрч хүчтэй энерги авахаас гадна хамт олны уур амьсгалд эерэгээр нөлөөлж байдаг. Цаашид өдөр бүр ажлын байран дээр хийж занших үр дүнтэй хөнгөн дасгалуудыг эзэмшинэ.

    ХОСЫН ИОГ

    Гэр бүлийн хос хоёрын харилцааг сайжруулах зорилготой, сургалт байдаг уу

    Хоёр биетэйгээ харилцан тусалж бие биенээ мэдрэх гэх мэт

    Хосуудад ямар үр дүн гарах вэ? Дэлгэрэнгүй хариулвал их сйан байна

    Хоёр биенийхээ дотоод сэтгэлрүү орж чаддаг болно. Атгасан гар шиг бат холбогдоно.

  • Б.Ганцэцэг: Йог хүний амьдралыг гэрэлтүүлж аз жаргалд хөтөлдөг

    Сэтгүүлч миний мэдэхээр манай сэтгүүлээр хичээлийнх нь талаар сурталчилгаа явсан цагаас эхлэн олны сонирхлыг ихэд татаж буй Ганаа багшийн яриаг уншигчиддаа хүргэхээр шийдлээ. Түүний жинхэнэ нэрийг Бат-Очирын Ганцэцэг гэдэг. Тэрбээр 2004 онд Америкийн Калифорни мужийн Ориндо хотын “Аманда ойга” нэртэй коллежид бариа засал, сэтгэл зүй, энерги, зөв хооллолт, йогийн чиглэлээр гурван жил амжилттай суралцаж төгсчээ. Нэг ёсондоо Монголд цөөн байдаг йогийн мэргэшсэн багш нарын нэг юм. Ялангуяа түүний сүүлийн үед зааж байгаа аарцаг нуруу болон төрсний дараах йогийн хичээл хүмүүсийн талархлыг хүлээж “Зөвхөн Ганаа багшийн хичээлд сууна” гэж зорьдог хүний тоог нэмэгдэхэд хүргээд байгаа юм. Ингээд эрүүл мэнддээ санаа тавьдаг хэн бүхэнд хэрэгтэй түүний яриаг толилуулъя.

    -Юуны өмнө ярилцлагаа төгссөн сургуулиас тань эхлэе. Суралцаж дүүргэсэн “Аманда йога” нэртэй сургууль тань байгуулагдаад хэдэн жил болж байна. Магадгүй Монголоос суралцсан анхных нь төгсч өөрөө байх, тийм үү?

    -Америкийн Калифорни мужийн Ориндо хотод байдаг “Аманда йога” коллежид бариа засал, сэтгэл зүй, энерги, зөв хооллолтоор эмчлэх гээд олон төрлийн хичээл ордог. Тус сургууль Ориндо хотод байгуулагдаад 17 жил болж байгаа. Йогийн чиглэлээр Монголоос би анхных нь төгсөгч. Манай сургуулийн онцлог гэвэл хүний сэтгэл зүйтэй их ойр байдгаараа давуу талтай. Бүхнийг хүний сэтгэл зүйтэй холбодог учраас надад их таалагддаг юм. Тэгээд ч би азаар энэ сургуульд суралцах хугацаандаа их сайн багштай таарсан. Манай багшийг Никатрина гэдэг байлаа. Индиан гаралтай, хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй бүсгүй бий. Одоо ч багш маань сургуульдаа багшилж байгаа. Багш маань намайг анхны Ази хүн, нэг цустай гэж элгэмсүү ханддаг байлаа. Никатрина багш монголчууд шиг хөх толботой төрсөн гэж ирээд л надад ярьдаг байсан юм. Ер нь манай сургуулийнхан Чингис гэж мэддэг хэрнээ Монгол гэж ямар орон байдгийг сайн мэддэггүй байсан. Харин намайг суралцаж төгссөнөөс хойш Чингисийн Монгол гэж ямар үндэстэн байдгийг мэдэж авсан.

    -Монголдоо хэзээнээс эхэлж багшилж эхлэв. Одоо йог сонирхдог хүн болгон Ганаа багшийн хичээлд сууна гэдэг болсон байна билээ?

    -Баярлалаа. Би 2009 оноос эхэлж багшилсан. Аманда йогийг бүжгийн хичээлтэй хослуулан хичээлээ заадаг байлаа. Одоо бол голчлон аарцаг нурууны йог, төрсний дараах үеийн йог гээд шаталсан сургалтаар хичээлээ зааж байна. Энэ нь хүмүүсийн сонирхолд нийцэж байгаад сэтгэл хангалуун явна.

    -Тэгэхээр йог гэдэг нь таны бодлоор юу гэсэн үг вэ?

    -Миний бодлоор йог гэдэг нь сэтгэлийн сайхан мэдрэмжийг хэлнэ. Ямарваа зүйлийг хүлээж аваад сайнаар төсөөлж амжилтад хүрэхийг би хувьдаа йогийн үр дүн гэж боддог. Тэгээд ч бүхий л зүйлийг сайн сайхнаар төсөөлж чадаж байгаа хүн амжилтад хүрэх нь дамжиггүй. Тиймээс йогоор хичээллэсэн хүн дотроосоо ч гаднаасаа ч гэрэлтдэг гэдэгт итгэдэг. Ийм болоод л йогтой амьдралаа холбоод амтыг нь бүр их мэдэрч явна даа.

    -Амт гэхээр суралцагчид амжилттай суралцаж багшийгаа баярлуулж байгаа гэж ойлгож болох уу?

    -Болно оо болно. Манай суралцагчид аливааг сайнаар төсөөлж, эерэг бодолтой болж, өөртөө итгэлтэй болохоос гадна биеийн зовиураасаа бас салснаа надад хэлж, санал сэтгэгдлээ бичиж үлдээдэг юм. Энэ нь бас багш хүний жаргал биз дээ.

    -Аарцагт гажилт үүссэнээр хүнд өвчин үүсэх шалтгаан бий болдог гэдгийг өөрийн чинь ярианаас мэдэж авлаа. Ер нь аарцаг гажсан хүнд ямар зовиур илрэх вэ. Аарцаг гажих гэхээр хүмүүст магадгүй би унаж бэртээгүй байж юуных нь гажилт үүсэх вэ гэсэн бодол төрж байж болох юм. Тиймээс аарцаг нурууны йог гэж яг юуг хэлээд байгаа талаар манай уншигчдад ойлгомжтой үгээр тайлбарлана уу?

    Аарцаг нурууны йогийн хичээл яагаад заах болов гэдгээс ярих нь зүйтэй болов уу. Аарцаг нуруунд гажилт үүссэнээс болж хүн зовиурлаж эхэлдэг. Биеийн тамираар хичээллэдэггүй, буруу сууж, хэвтдэг гээд их олон зүйлээс болж нуруунд гажилт үүсдэг. Наад зах нь аарцаг нуруунд гажилт үүссэн хүн ууртай, хоол унд нь шингэхгүй байх, нойргүйтэх, гомдомхой болох зэрэг олон зовиур илэрдэг. Мөн шүдний зуулт хүртэл өөрчлөгдөх тал бий. Энгийнээр ойлгох юм бол аарцаг нуруу нь эрүүл байж л хүн өвчин зовлонгүй, эрүүл саруул амьдарна гэсэн үг. Аарцаг нурууны гажилт эрэгтэй, эмэгтэй хүнд өөр өөрөөр нөлөөлдөг. Эрэгтэй хүнд энэ зовиур дээрээсээ эхэлдэг бол эмэгтэй хүнд доороосоо мэдрэгдэж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, эрэгтэй хүний аарцаг нурууны гажилт уураг тархиндаа ихэвчлэн нөлөөлж уур уцаартай болдог бол, сүүлдээ энэ зовиур нь түрүү булчирхай руугаа ордог. Эмэгтэй хүнд бол хүүхэд зулбах, олохгүй байх зэрэг сөрөг тал ажиглагддаг. Иймээс эрүүл сайхан амьдаръя гэсэн хүн бол эхлээд аарцаг нуруугаа нэгдүгээрт тавих ёстой юм. Энэ дашрамд хэлэхэд бүх хүнд идэвхтэй хөдөлгөөн хамгаас чухал гэдгийг нэн түрүүнд ойлгох хэрэгтэй.

    -Уучлаарай, аарцаг нуруунд нь гажилт үүссэн байна гээд бариач нар тухайн өвчтөний биеийг өвчин ортол нь дарж нухаж байгааг харсан. Ингэхэд танайх яаж эмчилдэг юм бэ?

    -Аарцаг нурууны гажилтыг бид тухайн хүний амьсгалаар нь эмчилдэг. Хөдөлгөөнийг нь амьсгал, дотоод сэтгэлтэй нь холбон эмчилж байгаа. Тодруулбал, өөрийг нь мэдрүүлж, таньж эмчлэхээс бидний сургалт эхэлдэг юм. Тухайн хүний дотоод ухамсартай нь шууд харьцдаг болохоор сургалтын маань үр дүн их сайн байдаг л даа.

    -Аарцаг нуруу гажисныг нь тухайн хүнийг хараад шууд мэдэж болох уу. Мэргэжлийн хүний хувьд анзаарагддаг зүйл байдаг уу?

    -Байдаг. Тухайн хүний сууж, бичиж, хоолоо идэж байгаагаас шууд харагддаг. Гэхдээ харамсалтай нь тэр хүн аарцаг нуруу гэмтсэнээ огт мэдээгүй явдаг. Тэгээд ч аарцаг нурууг элэг зэрэг зарим эрхтэн шиг дүлий эрхтэн гэж хэлж болох байх. Ядрамтгай болоод л ирвэл аарцаг нуруунд бас асуудал байна гэдгийг мэдэж болох талтай.

    -Төрсөн эмэгтэйчүүдэд зориулж сургалт явуулж байгаа гэл үү. Ер нь ихэнх эмэгтэй төрснийхөө дараа таргаллаа, гэдэс суналаа гээд их гутранга үзэлтэй болчихдог. Тэдгээр эмэгтэйчүүдэд хандаж зөвлөгөө өгөхгүй юу?

    Төрсний өмнөх, дараах үеийн йогийн хичээл гэж байдаг. Би үүнээс дараах үеийг нь сонгож хичээлээ явуулж байна. Яагаад гэвэл манайхан төрөхийн өмнөх үеийн йогийн талаар ойлголт муутай байдаг л даа. Төрсний 45 хоногийн дараа бие эргээд хэвийн байдалдаа орж чангарна гэж ихэнх бүсгүйчүүд буруу ойлгодог. Аарцаг нуруу төрөх тоолонд өөрчлөгдөж байдаг. Тиймээс гол нь төрсөн эмэгтэйчүүд маань бие галбираа алдлаа энэ тэр гэж огт гутрах зүйл байхгүй. Гол нь сэтгэл санаагаар өөдрөг байх хэрэгтэй. Тэр дундаа йогийн хичээлд цаг алдалгүй хамрагдаж хэвийн байдалдаа орох бүрэн боломжтой юм.

    -Хийсвэрээр төрсөн эмэгтэйд аарцаг нурууны гажилт үүсдэг үү?

    Хийсвэрээр төрсөн, өөрөөрөө төрсөн гэсэн ойлголт энд байхгүй. Төрж хөнгөрсний дараа бүх эмэгтэйчүүдэд йогийн хичээл үгүйлэгдэж байдаг.

    -Би уншигчиддаа хандаж дахин нэг зөвлөгөө хэлээч гэж хүсэх байна. Тухайн хүн ямарч нөхцөлд биелүүлээд байх зөвлөгөө байвал сайн байна?

    -Чөлөөт цагаараа болж өгвөл хүн завилж суух хэрэгтэй. Завилж суугаад зурагтаа үзэж бас хоолоо идэж болно шүү дээ. Мөн сандлын гуравны нэг дээр цэх суух нь чухал. Бас хөлөө ачихгүй байх хэрэгтэй. Түүнчлэн хүний яриа маш чухал. Хүний яриаг дуустал нь сонсож, зөв үг ярьж, зөв сайхан зүйл бодох хэрэгтэй. Бодол хүнийг удирддаг. Түүнчлэн хүний нүд рүү цэх харж, хүний яриаг дуустал нь сонсоно гэдэг нэг ёсондоо урлаг юм уу даа. Тэгээд ч биднийг ахмад хүмүүс “Юмны түрүүнд бүү дуугарч бай” гэж сургадаг байсан нь зүгээр нэг үг биш бололтой дэг шүү.

    -Зөв хооллолтын талаар яриагаа үргэлжлүүлье. Өнөө үед хүн болгон зөв хооллолт гэж ярьж байгаа боловч тэр бүр даган мөрдөж чадахгүй байгаа нь нууц биш ээ?

    -Танай сэтгүүлийн 20 дугаарт гарсан “Оточ Одь” эмнэлгийн ерөнхий эмч П.Баатар гуайн яриа их таалагдсан. Тэрбээр Монгол хүн идээ ундаандаа хэрхэн анхаарах талаар энгийн сайхан тайлбарласан төдийгүй монголчууд өвөлдөө мах, зундаа цагаан идээ, намар буюу өвчин хөдлөх үед ногоон идээгээ зохицуулан иддэг нарийн дэг жаягтай хүмүүс гэж ирээд л ярьсан байсан л даа. Тэгэхээр түүний хэлдгээр ногоон, цагаан хоол гэж хошуурахгүй түрүүчийн идсэн хоолоо шингэсний дараа дахин хооллох нь хамгаас чухал юм. Би ер нь танай сэтгүүлийн зочиноор уригдаж ярилцлага өгсөн П.Баатар оточийн яриаг уншаад их биширч байгаа шүү. Тэр хүний анагаах ухааны мэдлэг, багшийгаа хайрлах ухаан ямар агуу юм бэ гэж бодогдсон. Магадгүй Баатар оточ шиг багшийгаа шүтсэн, улс эх орноо бодсон, өв уламжлалаа дээдэлсэн тийм л хүн сайхан явдаг байх гэдэгт бүрэн дүүрэн итгэсэн. Бас Баатар эмч өвдөж, зовсон олон хүнийг сэтгэл зүтгэлээрээ эмчилж эдгээж байгаа талаар сонссон. Тиймээс уншигч та ч гэсэн “Оточ Одь” эмнэлгийн П.Баатар эмчийн өгсөн ярилцлагыг дахин нэг уншаад үзээрэй гэж хэлье. Энэ хүний ярилцлагыг унших тоолонд нэг шинэ юм нэмэгдэх шиг болдог юм. Тэгэхээр би энэ ярилцлагыг байнга уншдаг ширээнийхээ номын жагсаалтад оруулсан байгаа. Залуус бидэнд ийм ухаантай хүмүүсийн яриа амьдралыг туулах бас нэгэн хөтөч болно шүү дээ.

    -Би өөрөө “Оточ Одь” эмнэлгийн П.Баатар оточтой ярилцаж байлаа. Тэрбээр гэгээн буурал өвгөдийнхөө оюун ухааныг мандан бадруулъя гэж яриад өөрөөсөө дээшээ найман үеийн багшийг Манал бурхантай зүйрлэн бодож, залбирч явдаг гэсэн нь санаанаас огт гардаггүй юм. Тиймээс Ганаа багшийн хайрлан хүндэлж явдаг зүйлийн талаар асуухгүй өнгөрч боломгүй нь. Ялангуяа өөрийгөө юутай зүйрлэж боддог вэ. Бясалгал хийдэг, йогоор хичээллэдэг хүмүүст өөрийгөө ямар нэгэн зүйлтэй адилтгах нь элбэг юм шиг санагдаад байдаг л даа?

    -Харин тиймээ. Баатар эмчийн “Өвчинийг дан эмээр бус засал, гүрэм, тарни, домоор эмчилж болно” гэсэн ярилцлагыг олон дахин уншсаар байгаад бараг цээжилчихжээ. Олонд хэрэгтэй үг хэлдэг Баатар оточ шиг хүнийг сэтгүүлийнхээ зочиноор олон оруулж байгаасай гэж бодогдсоноо хэлье. Ер нь би өөрийгөө яагаад ч юм мод гэж төсөөлдөг. Мод олон салаа мөчиртэй. Эргэн тойронд байгаа юмс бүхнийг мөнхөд байлгахын тулд мод ургадаг байх гэдэгт ч итгэдэг. Хамгийн сүүлд эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг ороосон модтой адилтган зурсан. Энэ зургаараа амьдрал мөнх, үргэлж сайхан байдаг гэдгийг төсөөлсөн хэрэг л дээ.

    -Зураг зурдаг хэрэг үү?

    -Тийм ээ. Мэргэжлийн бус зураач гэх үү дээ. /инээв/ Зураг зурахаараа бас мод цэцэг их зурдаг. Зурсан зургийг маань хараад мэргэжлийн хүн модернист чиглэлийн зураг зурж байна гээд урам хайрлаж билээ.

    -Хөгжим их сонсдог уу?

    -Жаз хөгжим их сонсдог. Байгалийн дуу авиаг илтгэсэн аязууд йогийн хичээлд их хэрэгтэй байдаг юм. Мөн би нарыг их шүтэж, хайрладаг хүн. Нар байж гэмээнэ бидний амьдрал мөнх байна. Тиймээс нар их гэрэлтсэн өдөр хичээлээ бүр их урамтай заадаг даа.

    -Ганаа багшийн туйлын зорилго юу вэ?

    Юуны өмнө хичээлээ зааж цаг наргүй гүйж байгаа намайг чин сэтгэлээсээ дэмжиж урам хайрладаг гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлэх нь зүйтэй. Тэд маань миний ирээдүйн зорилгыг бас тодорхойлолцдог. Тиймээс би эргэн тойронд байгаа хүмүүсээ аз жаргалтай байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж мөрөөддөг. Би тэдний төлөө юу хийж чадах вэ гэж бас байнга боддог. Намайг мэддэг, таньдаг, сургалтыг маань зорьж ирдэг бүх хүн эрүүл, аз жаргалтай амьдарч байвал миний туйлын зорилго тэр. Бүүр бага байхдаа би хүнийг өөртөө татсан мундаг сайн багш болно оо гэж аавдаа хэлдэг байсан гэдэг. Энэ мөрөөдлийнхөө эхлэлийг тавьсандаа бүр их өөдрөг явдаг даа.

    -Их олон мэргэжил эзэмшсэн гэж сонссон.

    Тийм шүү. Би оройгоор ШУТИС-ийг хүнсний технологич мэргэжлээр төгссөн. Мөн МУИС-ийг санхүүч мэргэжлээр дүүргэсэн. Манай гэрийнхэн санхүүч мэргэжлээр намайг явуулна гэж их зүтгэсэн. Харамсалтай нь би энэ мэргэжлээрээ нэг ч жил ажиллаагүй. Гэхдээ одоо эдгээр бүх мэргэжил надад өгөөжөө өгсөөр байгаа.

    -За баярлалаа, сонирхолтой сайхан яриа өгсөнд. Цаашдын чинь ажилд улам их амжилт хүсье.

    Ярилцсан Б.Даариймаа

    ХОЛБОО БАРИХ

    http://facebook.com/GanaaYoga

    http://youtube.com/GanaaYoga

    http://twitter.com/GanaaYoga

  • МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ Монголын эко брэндүүдийн өртөгийн сүлжээ хөгжүүлэх боломж судалгаа

    Монгол улс бол хөдөө аж ахуйн орон, тэр дундаа мал аж ахуйн орон. Бид улсаа хөгжүүлнэ, ажлын байр бий болгоно, үйлдвэрлэл хөгжүүлнэ, start up гэх мэтчилэн уран гоё үг ярьж байгаа боловч хөгжлийн суурь болон мал аж ахуйн түүхий эд нийлүүлэлт, үйлдвэрлэлийн тогтолцоог огт ярихгүй, хийхгүй байна.

    Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл гэдэг бол энд тэнд уялдаа холбоогүй хэдэн шалдан үйлдвэр байгуулаад хөгждөг зүйл огт бишээ. Малын амьсгалаас бусад түүхий эдийг нэгдсэн байдлаар татан авалт хийдэг, анхан шатны боловсруулалт хийдэг, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, тээвэр, ложистикийн бүрэн бүтэн тогтолцоо бүтций бий болгосны үндсэн дээр энэ салбар хөгжинө. Монгол хүн бүр ажилтай орлоготой болно. Монгол улс өөрийн гэсэн онцлогтой хөгжлийг бий болгож чадна. Тиймээс та үнэхээр Монголоо гэсэн хүн бол, Монгол улсын ирээдүйд, үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовдог бол хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэлийн нэгдсэн төлөвлөлт, суурь судалгаан дээр хамтран ажиллаж, дэлхий нийтээрээ хайгаад жил бүр нөхөн сэргээгддэг баялаг дээр тулгуурласан эко хөгжлийн жижиг, эко бүтээгдэхүүний өртөгийн сүлжээ хөгжүүлэх судалгааг бид эхлүүлээд байна. Хөдөө аж ахуй, мал ахуйн түүхий эд боловсруулалтын үйлдвэрлэл хөгжүүлэх, мал аж ахуйг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, бэлчээрийн зохистой ашиглалтын чиглэлтэй бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

    Бусад санал санаачилга

    1. Судлаачидтай хамтарна. Хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн нэгдсэн төлөвлөгөө боловсруулна.
    2. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь яагаад чухал вэ гэсэн ойлголтыг орон даяар ойлгуулна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн ач холбогдолыг ойлгуулсан лекц, сургалтыг олон нийтэд хүргэнэ.
    3. Үйлдвэрүүдтэй танилцах аялал (нэвтрүүлэг) зохион байгуулна. МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ цуврал нэвтрүүлэг
    4. Сошиаль медиа хөгжүүлэлт, маркетинг. Үндэсний үйлвэрүүдэд маркетингийн үнэ төлбөргүй зөвлөгөө, сургалт өгнө
    5. Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг нэгтгэсэн цахим хуудас хөгжүүлэлт, онлайн худалдаа. Үндэсний үйлдвэрлэгчийн үндэсний борлуулалтын сүлжээ
    6. Үзэсгэлэн худалдаа, урлаг соёлын нэгдсэн шоу, үзэсгэлэн
    7. Монгол худалдааны төв байгуулна

    ҮНДЭСЛЭЛ

    Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр Засгийн газраас бодлого гарч жижиг дунд үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед монгол хүн бүрийг үндэсний үйлвэрлэлээ дэмжих сэтгэлгээг төлөвшүүлэх нь чухал юм. Монголоос экспортонд гаргаж болохуйц чанартай дахин давтагдашгүй бүтээгдэхүүнүүд бий. Мөн импортыг орлож чадахуйц бүтээгдэхүүнүүд ч олон бий. Одоогоор үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх процесс амжилттай явагдаж байгаа боловч тухайн бүтээгдэхүүнээ олон нийтэд хүргэх тал дээр учир дутагдалтай байна.

    Тиймээс Жуулчны гудамжинд байрлах “Урт цагаан” обьектийг Монгол худалдааны төв болгон өргөжүүлж, үндэсний үйлдвэрлэл, монгол хүнээ дэмжих боломжоор хангаж өгнө үү.

    Монгол худалдааны төв байгуулснаар, иргэд Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг нэг доороос худалдан авах боломж бүрдэнэ. Үүнтэй уялдан жижиг дунд бизнес эрхлэгчийн тоо болон түүнд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын тоо эрс нэмэгдсэн. Гэсэн хэдий боловч эдгээр байгууллагуудыг холбосон, мөн бизнес эрхлэгчдийг шаардлагатай мэдээллээр хангах хэвлэл мэдээлэл байхгүй байна. Ялангуяа орон нутгийн бизнес эрхлэгчид энэ чиглэлээр мэдээлэл багатай байгаа нь жижиг дунд бизнесийн хөгжлийг удаашруулж байна.

    БОЛОМЖ

    Гэртээ эсгий таавчиг хийж байгаа гар урлаачаас эхлээд үндэсний хэмжээний үйлдвэрлэл явуулж буй бизнесменүүд та бүхэн Монголын гэх нүүр царай болох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байдаг билээ. Монгол хүний хөлс хүч шингэсэн, монголдоо нэмүү өртөг үйлвэрлэсэн бүхнийг би хувьдаа дэмждэг. Дэлгүүрт ороод аль болох монгол бүтээгдэхүүн сонгохыг боддог. Сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаад баяртай байгаа. Ямартай ч хөргөгчөө үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр дүүргэж болоод байгаад их баяртай байгаа. Цаашид Монголчууд бид статегийн ач холбоглолтой үйлдвэрүүдээ хөгжүүлж, бүтээгдэхүүнээ экспортлох ёстой. Гар урлал, цагаан идээ, зөгийн бал, хүнсний ногоо, тариа буудай, мах бол экспортолж болохуйц салбар. Одоогоор уул уурхайн салбар гол орлогыг бүрдүүлж байгаа хэдий ч уул уурхай бол шавхагддаг нөөц шүү дээ. Харин цагаан идээ, органик хүнс гэх мэт нь хүний амьдралын насан туршын хэрэглээ учир байнга л экспортолж болно гэсэн үг. Монголчууд бид ааруулаараа чипс шиг дэлхийд танигдсан нэг брэнд гаргахад л олон зуун малчин айлыг тэжээх боломжтой шүү дээ. Энэ үүднээс бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих аян эхлүүлсэн. Монгол хүн бүр монгол хүнээ дэмжиж үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулаарай.

    АРГАЧЛАЛ

    Монголоос экспортонд гаргаж болохуйц чанартай дахин давтагдашгүй бүтээгдэхүүнүүд бий. Мөн импортыг орлож чадахуйц бүтээгдэхүүнүүд ч олон бий. Сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж бүтээгдэхүүний чанар сайжирч байгаа хэдий ч хэрэглэгчид хүрч танигдах бүтээгдэхүүний сав баглаа боодлын өнгө төрх, глобал орчинд харагдаж танигдах томоохон суваг болсон цахим хуудас зэрэг нь маш муу байна. Монгол бүтээгдэхүүн чанарын хувьд өрсөлдөхүйц боловч хэрэглэгчид гадна талаасаа таалагдаж, сэтгэлд хүрч чадахгүй байна. Бүтээгдэхүүний дизайн, өнгө төрх, брэндийг хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулахгүй байна. Мөн цахим хуудсаар дамжуулан бүтээгдэхүүнээ гадаад зах зээл таниулах тал дээр анхаарахгүй байна.

    Энэ тулгараад буй асуудлууд дээр бид анхаарал хандуулж, бүтээгдэхүүний дизайн, цахим хуудас хөгжүүлэлт тал дээр монголын сайн мэргэжилтнүүдийг бэлтгэж “Монголд үйлдвэрлэв” үндэсний үйлдвэрлэлээ дэмжих аянг эхлүүлээд байна. Аяны хүрээнд үндэсний бүтээгдэхүүнүүдийн өнгө төрхийг сайжруулах, цахим хуудсыг хөгжүүлэх тал дээр анхааран ажиллахаас гадна үйлдвэртэй танилцах аялал зохион байгуулж, цахим орчинд, гадаад зах зээл бүтээгдэхүүнээ хэрхэн таниулж болох талаар сургалтыг зохион байгуулж дэмжиж байна.

    Үндэсний Төслийн Удирдлагын хүрээлэнгийн зөвлөх Жамсранжавын ЛУВСАНДОРЖ

    Холбоо барих: info@creativemongolia.com

  • Үндэсний үйлдвэрүүд


    1. “Мандухай хатан” гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл


    Даршилсан ногоо

    1. Газар шим

    2. Багро


    Нарийн боов, чихэр

    1. Талх чихэр

    2. Өгөөж

    3. Атар- Өргөө


    Ноос, ноолуур

    1. Алтай кашмир

    2. Гоёо

    3. Говь


    Дэвтэр

    1. Таван богд

    Ундаа

    1. АПУ

    2. Витафит

    Бялуу

    1. Жүр үр

    Өндөг

    1. Бөхөг

    2. Түмэн шувуут

    Хүнс

    1. Бууз

    2. Хаан хүнс

    3. Оймс

    4. Янмал

    5. Нүүдэлчин

    6. Гангар жаазан

    7. Гар урлал

    8. Эсгий урлал

    9. Аянчин эвхдэг монгол гэр


    Дэлгүүрүүд

    1. Севинер хаус

    2. Монголд үйлдвэрлэв дэлгүүр

    3. УРБАН ЖИНС 95001122  www.urbanjeans.mn


    Гар урчууд

    1. Монгол арьсан цүнхhttps://www.facebook.com/mongolian.bag

    2. Чулууны дарханhttps://www.facebook.com/gombosuren.bayrbileg

    3. Монгол мужаанhttps://www.facebook.com/DSersendemid

    4. Яс

    5. эсгий урлал

    6. Зүймэл даавуу урлал

    7. Шүр

    8. Хатгамал

    9. Зураг

    10. Сийлбэр

    11. Морин хуур

    12. Монгол гутал

    13. Монгол эсгий гутал. http://www.youtube.com/watch?v=MCuo6sQiLi0
  • Өөрийгөө хайрлах 8 алхам

    Өөрийгөө өдөр бүр хайрладаг хүний амьдрал үргэлж гэрэл гэгээтэй байдаг. Өөрийгөө хайрладаг хүний сэтгэл санаа үргэлж өөдрөг байдаг. Өөрийгөө хайрладаг хүн хүссэн ажилдаа орж чаддаг, хүссэн мөнгөө хийж чаддаг. Мөн хайр дурлалын харьцаагаа бэхжүүлэхээс гадна, сэтгэлийн зовиураас хүртэл өөрийгөө гаргаж чаддаг. Өөрийгөө хайрласан хүн баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн байдаг.

    Өөрийгөө хайрлана гэдэг бидэнд тохиосон хамгийн сайхан зан чанар. Өөрийгөө хайрлаж чадна гэдэг гайхамшигтай.

    Тийм ч учраас “өөрийгөө хайрла, өөрийгөө хайрлаагүй тохиолдолд хэн ч чамайг хайрлахгүй, өөрийгөө бусдаар хайрлуулахыг хүсвэл эхлээд өөрийгөө хайрла, өөрийгөө хайрлахаа мартваа…” гээд л өөрийгөө хөгжүүлж, өөртөө туслах бүх ном сэтгүүл, нийтлэл дээр бичсэн байдаг.

    Харин өөрийгөө яг яаж хайрлах вэ? энэ тухай би өнөөдрийнхөө бичлэг дээр оруулахыг хүслээ.

    Өөрийгөө хайрлах 8 алхам

    1. Өөрийгөө шүүмжилж, зэмлэхээ зогсоо. Өөрийгөө шүүмжилж, зэмлэж байгаа хүн өөрийнхөө тухай сөрөг бодолтой байдаг.  Тиймээс бодлоо өөрчилж, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

    Санаж яв: Сөрөг бодолтой хүн амьдралдаа хэзээ ч эерэг өөрчлөлт гаргаж чадахгүй. Зөвхөн эерэг бодолтой хүн  эерэг өөрчлөлт гаргадаг.

    2. Өөрийгөө уучил. Өнгөрсөнд бүү харамс. Яагаад гэвэл өнгөрсөн тэр үед та албаар алдаа  гаргаагүй нь ойлгомжтой. Та яг одоо хичээж байгаатай адил тэр үед ч гэсэн чадах чинээгээрээ хичээсэн гэдгээ “мэдэх” хэрэгтэй. Өнгөрсөн тэр алдааг гаргасан учраас өнөөдөр та алдаанаасаа суралцаж, илүү хүчтэй болсон байгаа. Тийм ч учраас та өнөөдөр “өчигдөрийн та биш” гэдгийг мэдэх маш чухал. Өнөөдөр та өөрчлөгдсөн. Өнөөдөр та цоо шинэ амьдралыг бүтээж байгаа.

    3. Өөрийгөө айлгахаа зогсоо. Болсон болоогүй, хий хоосон айдастай сөрөг бодлоосоо өрийгөө чөлөөл. Жинхнээсээ болоогүй муу муухай зүйлийг өөр дээрээ болж байгаагаар төсөөлж түүндээ итгэнэ гэдэг аймшигтай. Хэрвээ тийм бодол байгаа бол яг одоо зогсоо. Оронд нь сэтгэл санаагаа сайхан болгохАмжилтын тарни урь.

    4. Өөрийгөө магт. Өөрийгөө шүүмжилж, зэмлэх болгонд зүрх сэтгэлээ шархлуулж, өчүүхэн болгодог. Харин өөрийгөө магтаж урамшуулснаар дотоод сэтгэлээ сэргээж, бадрааж байдаг. Тиймээс жижигхэн зүйл хийсэн ч гэсэн хамаагүй өөрийгөө магтаж урамшуулж байх нь зүйтэй.

    5. Өөрөө өөртөө дэмжлэг үзүүл. Өөрийгөө дэмжиж чадах бүх талаар нь дэмж. Өөрийнхөө талд зогсож сур. Үнэхээр туслалцаа хэрэгтэй бол бусдаас асууж, туслалцаа хүс. Бусдаас туслалцаа хүсч, асууна гэдэг нь өөрийнхөө төлөө зоригтой байгаагийн шинж.

    6. Эрүүл мэндээ анхаар. Муу зуршлаа сайн дадлаар орлуул. “Зөв хооллох ямар аргууд байна вэ? Эрүүл байлгах ямар дасгалууд байна вэ?” гэдгийг судлах хэрэгтэй. Өнөөдрөөс өөрийгөө эрч хүчтэй байлгах хоол унд хэрэглэж, мөн эрч хүчтэй байлгах дасгалуудыг сонгож, хийж эхлэх нь зүйтэй.

    7. Өөрийгөө тоож, зөөлөн харьц. Хэн нэгэн хүн таныг тоогоод тантай маш сайхан, зөөлөн харьцах юм бол та мэдээж баярлана. Яг үүний адил өөрийгөө тоож, өөртэйгээ сайхан харьцах  хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хамгийн хайртай хүнтэйгээ та яаж харьцдаг вэ? Өөртэйгээ тэгж л харьц.

    8. Яг одоо өөрийгөө хайрла. Битгий хүлээ. Биеэ сайжруулж байгаад, ажилд орж байгаад, мөнгөтэй болж байгаад, жин хасч байгаад, хайртай хүнтэйгээ учирч байгаад… хайрлая гэж хойшлуулж байгаа бол тэр бодлоо хая. Яг одоо өөрийгөө хайрла.

    Өөрийгөө хайрласнаар та амьдралаа хайрлах болно. Амьдрал эргүүлээд таныг хайрлах болно.

    Хэрвээ таны амьдрал өнөөдөр бараан саарал байгаа бол, та хүссэн ажилдаа орж чадахгүй байгаа бол, хүссэн мөнгөө хийж чадахгүй байгаа бол, хайр дурлалын харьцаа асуудалтай байгаа бол… ӨНӨӨДӨР ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛА.

     

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр


     

  • Хоолоо хохирохгүйгээр иднэ гэдэг өөрийгөө таньсан хүний ажил юм

    “Хоол ба сэтгэл” номоос цувралаар хүргэж байна.  Цуврал #3

    “Жижиг сажиг” зүйлүүд

    Санаснаараа амьдарсан гэх 40 гаруй насны нэгэн эр элэгний цирроз оноштойгоор эмнэлгээр нилээн яваад олигтой үр дүн гарахгүй болохоор нь лам, хар гээд өөр арга бэдрээд явж байхад нь нэг танил нь “хоолоор эдгэдэг гэсэн” гэж гэнэ. Танил нь миний бичсэн “Идэхийн тулд амьдрах уу, амьдрахын тулд идэх үү” номыг уншсан байж. Би ээжийн минь элэгний цирроз эдгэсэнийг номондоо жишээ татсан юм. Тэр хэсгийг уншаад, надтай уулзсан. Ажлын төлөө зүтгэж,  архийг ч чамгүй ууж явсан жолооч гэж өөрийгөө танилцуулаад, ээж чинь идэхэд циррозыг нь эдгээсэн хоолоо хэлээд өгөөч, идээд өгье гэсэн юм. Зөвлөгөө гэснээс хичээлд суух нь дээр гэхэд минь элдэв юм ярилгүй сууж л орхисон. Нилээн алиа марзан нөхөр л дөө. Курсын дараа байнга холбоотой байсан бөгөөд нэг удаа надад

    -Багшаа, би гэдэг хүн ходоодондоо долигонох гэж жигтэйхэн болоод байна. Жишээ нь, өглөөгүүр гэхэд л ”Та сайхан амрав уу? Миний унтаж байх хооронд шинэ өдрийн ажилдаа бэлдэж амжив уу даа? Хоёулаа одоо ажлаа эхлэх үү? Би овъёосны нэвс дэвтээчихээд Тань руу илгээх гээд л сууж байна. Ээ дээ та минь хичээж л үзээрэй. Өнөөдөр миний амжуулах ажил хачин их шүү” гэх мэтээр ая тал засаад л намирч өгдөг болсон шүү дээ. Өдөртөө ч бас адилхан. Тайлан тавьж, зөвшөөрөл аваад л.

                Хоолны дараа биеэ сонсож,үг хэлийг нь ойлгодог болох шинж байна.

    Хоносон хоол халааж идэхээ бүр больсон.

    Хааяа ч бас ходоодноосоо банга хүртэх л юмаа. Гэхдээ алдаагаа дор нь засаж байгаа.

    Ном сонссоны ачаар элгээ энхрийлж, бөөрнөөсөө айж, зүрхээ хүндэлдэг болдог юм байна! Энэ хэдийг зарж амьдарч байгаагаа одоо л нэг ухаарахтай болж байна. Оройтох шахсан ч, огт мэдэхгүй өнгөрснөөс хол дээр гэж бодож баярлаж байгаа.

    Бие хөнгөрөөд сайхан байнаа! Ходоод, цөс өвдөхөө больсон. Би мөн ч их дээрэлхэж байж дээ, эднийгээ. Эзэн маань овоо шүү гэж эрхтнүүд минь боддог болсон шигээ гэж билээ.

                Нэг жил гаруй болоход ном ёсоор түүний элэгний цирроз эдгэсэн.

    -Тослоогүй бахиалын түрий шиг болсон байсан нүүрний минь арьс тос даасан хурууд шиг бор болж байна шүү. Угаасаа би цагаан байгаагүй л дээ. Баазынхан маань намайг “гүргэр хар” гэдэг байснаа сүүлдээ “хар хөх болоод байна, бие чинь хэцүүдэж байгаа юм биш үү “ гэх болсон юм. Царай хүртэл өнгө орж залуужаад ч байх шиг гэх мэтээр ярина. Түүний багын найз нь бас цирроз болсон байж. Тэр нь чи яагаад байна вэ, аргаа хэлээч гэхээр нь хоол, унд гээд эхлэхээр нь үнэхээр эгдүүцэж, битгий марзагнаад бай гээд авч хэлэлцэхгүй юм гэж бас гомдоллоно.

    Нэг удаа ирэхдээ,

    -Багшаа, би найздаа яаж тус болох вэ? Мангар амьтан чинь надад гомдоод байна. Өчигдөр орой манайд авгайгаа дагуулчихсан, нэг шил юм барьчихсан ирээд, “миний найз элгээ юугаар яаж эдгээснээ яг үнэнээр нь хэлээд өгчих дөө. Яагаад нуугаад байгаа юм бэ? Чамд би үнэхээр гомдож байна. Бид хоёр хар багаасаа. . .” гээд хоолой зангируулан дурсамж яриад, “би чамаас гуйж байна, би ч гэсэн эдгэрмээр байна шүү дээ” гээд уйлав. Үнэн юмыг хүлээж авдаггүй хүнд яаж ойлгуулъя даа гэж бодож эхэлж байсан чинь өнөөх маань нулимсаа арчсанаа

    -Миний өвгөн харин хоолоор эдгэсэн гэж л бүү хэлээрэй дээ гэдэг байгаа. Ийм хүнийг би яах вэ гэж асуусан.

    -Ойлгох цаг нь ирэхэд ойлгоно биз дээ. Чи улам сайн жишээ болоод л, олон юм ярихгүй байж байвал тус нь тэр болно гэхээс өөр хариулт надад байгаагүй. Үнэн нь тийм учраас.

    Сүүлд нэг ирэхэд нь найзыг нь асуухад минь

    -Тэр дажгүй ээ. Би нэг удаа бас уйлж байгаад загначихсан. Юм ойлгохгүй бол үхэхгүй юу. Чиний амьд явах чамд л хэрэгтэй биш юм уу? Элэг юу хийдгийг, архи, мах яадгийг мэдэхгүй л амьдарсан биз дээ бид хоёр! Намайг хараад үнэмшихгүй бол боль. Сэтгэл чинь мэднэ биз. Дагавал зол чинь, эс гэвэл хохь чинь гээд орхичихсон. Манайд ирэхэд нь өөрсдийнхөө л иддэг юм өмнө нь тавиад, өөрсдөө таашаалтайгаар идэлцээд, эмнэлэгт хэвтэхэд нь идэх дуртайг нь биш, хэрэгтэйг нь аваачиж өгөөд байсан. Ном унш гэхээс өөр юм яриагүй. Нөхрийн хандлага овоо наашилж, бие нь ч засарч байгаа гэж байсан.

                Би өдөр бүр иймэрхүү түүхийн гэрч болж байдаг бөгөөд өөрийгөө таних замд миний дамжсан шат гишгүүрээр бусад хүмүүс явахдаа бидний өмнө замнаж эрүүл мэнд, аз жаргал хэмээх гэрэлт оргил өөд хөтөлсөн багш нарын сургаалыг өөр өөрийн дадлагаар баталж байгааг хардаг.

                Аливаа зүйлийг биеэр, бодитоор хийж үзсэн хүн жижиг сажиг, аар саар гэмээр боловч тэдгээрийг мэдээгүй бол ажил бүтдэггүй олон нууцыг өөртөө илрүүлдэг. Олон дахин хийх тутам их зүйлийн учир олддог. Гэхдээ тэр жижиг сажиг зүйлд төдийлөн ач холбогдол өгдөггүй бөгөөд хүнд ч хэлэх нь ховор тул орхигдох нь элбэг. Тиймээс дараагийн хүн тэр бүгдийн учрыг цаг алдан байж алдаан дээрээсээ ойлгох хэрэг гардаг. Юманд тууштай нь шүү дээ. Харин туушгүй нь, эсвэл юу ч хийдэггүй учир алдаа гаргадаггүй нь тэр нууцыг олж мэдэхгүй. Тиймээс шатаар дээш өгсөж чадахгүй нэг л гишгүүр дээрээ.

    Уншсан хэн нэгэн цагаа хэмнэж, хурдан урагшлуулах гэсэндээ бусдын туршлагаар давхар нотлогддог өөрийн туршлагаас тун чухал тийм жижиг сажгийг том хэсэгтэй нь нэгтгэн, өөрийн хэмжээнд дүгнэлт хийхийг оролдсоноор энэ ном бүтсэн.

    Хоолоо хохирохгүйгээр иднэ гэдэг өөрийгөө таньсан хүний ажил юм байна. Тиймээс энэ ном зөвхөн хоолны л тухай биш бөгөөд аз жаргалтай амьдрах аргын тухай ном.

    Хоол идэх нь олон хүний боддог шиг амьдралын сүрхий чухал зорилго биш. Машинд бензин хийдэгтэй л адилхан өдөр тутмын урсгал ажил. Зарим хүний хувьд энэ нь идэхийн тулд амьдрах уу, амьдрахын тулд идэх үү гэсэн гүн ухааны асуудал болон шаналгадаг шүү.

    Өөрийгөө таньж, амьдралын утга учрыг ухаарахад хооллолтыг дадлага хийх нэг арга, жишээ, дасгал болгох нь их үр дүнтэй юм. Хамгийн чухал нөгөө нэг арга нь амьсгал. Үүнийг бясалгагчид сайн мэднэ. Амьсгалын зэрэгцээ идэх үйлийг ашиглан, түүгээр дамжуулан биеэ ажиглаж, бас бясалгаж, өөрийгөө таних боломжтой юм байна.

    Амьд байхад амьсгал зогсохгүй нь үнэн ч гэсэн түүнийг ажиглах дасгалаа тэр бүр хийхгүй явдал байдгийг бясалгагч хэлнэ дээ.

    Харин баярлууштай нь залхуураад ч юмуу, мартаад идэх дасгалаа хийсэнгүй гэх боломжгүй учир дадлага тасалдахгүй, дасгалаа хийчихсэн юм чинь зөв, буруугийн аль нэг үр дүн зайлах аргагүй гараад л ирнэ. Гарчихсан байгаа хариуг ажиглах юу нь хэцүү байхав?

    Аливаа юманд иж бүрнээр зөв утгаар нь хандаж байж л жинхэнэ сайн үр дүнг үзнэ.