Category: media-content

  • Стэнли Стюарт: Монгол орон бол бэлчээрийн мал аж ахуйн соёлын ноён оргил юм

    Монголыг би анх галт тэрэгний цонхоор харсан юм. Транс-Сибирийн төмөр замаар Азийг хөндлөн гулд туулан, Москвагаас Бээжин хүрэхээр явж байлаа. Уралын нуруунаас дорно зүгт ой мод ихтэй. Галт тэргээр аялсан дөрвөн өдөр би хязгааргүй үргэлжлэх моддыг харсаар ховстуулчих шиг л болов.

    Нэг л өглөө сэрээд хартал Монголд ирсэн байв. Давчидмаар сэтгэгдэл төрүүлсэн ой моддын дундуур удаан аялсан надад хээр тал шинэ нээлт мэт үзэгдэнэ. Галт тэрэг өвсөн давлагаан дунд хөвж яваа усан онгоц гэлтэй. Хязгааргүй үргэлжлэх хээр тал, тэнгэрийн хаяа цэнхэртэнэ. Ийм уудам орон зайд гэнэт л бүх зүйл боломжтой мэт санагдав. Монголын нутаг ертөнцийн хязгаарт гээгдэж хоцорсон, эзгүй уудам орон зай шиг л харагдана.

    Эхэндээ галт тэрэгний цонхоор нүдэнд торох зүйл үгүй харагдана. Хот суурин, тариан талбай, хашаа, хүн амьтны бараа сураг ч алга. Гэнэт л онгон талд нууцхан нахиалсан мөөг шиг танан цагаан гэрүүд тэртээ холоос үзэгдэв. Төд удалгүй шугам татсан мэт өв тэгш тэнгэрийн хаяанаа Чингисийн үр сад болсон гурван морьтон галт тэрэгний зүг хэсэг ширтмэгцээ эмээлийн дөрөө жийн дундад зууны ертөнц рүүгээ давхиж одох нь тэр.

    Нүүдэлчин ахуйг сонирхдог хэн нэгэнд дуулгахад Монгол орон бол бэлчээрийн мал аж ахуйн соёлын ноён оргил  юм. Төв Азийн өргөн уудам тал нутгийн энэ улс нүүдэлчдийн хамгийн сүүлчийн агуу том соёлын нэг хэсэг, танан цагаан гэрүүд, морьд хийгээд хонин сүргийн ертөнц болон үлджээ. Энэ орныг анх хараад л шууд сэтгэл татагдсан билээ. Нүүдэл суудал амьдралынх нь цөм хэвээр байгааг батлан харуулсан газар байв.

    Хүн төрөлхтний уг чанар нь нүүдэлчин амьдрал бөгөөд аялал бол бидний сэтгэл үймэрч, дотор бачуурсны илрэл юм гэж Английн алдарт зохиолч Брюс Чатвин нүүдлийн зарчмын тухай өгүүлсэн нь буй. Хэрэн хэсүүчлэх зан цусанд нь шингэсэн хүмүүс хүн төрөлхтөн, орчлон ертөнцийн хооронд урьд өмнө нь оршиж байсан анхдагч зохилдлогыг дахин бий болгоно гэдгийг ойлгоно хэмээн Чатвин бичжээ. Энэ бол нүүдэлчдийн түүх, эрх дураараа, үл захирагдах амьдралын үзэл санаа юм. Тээврийн хэрэгслийн олон төрлөөс морийг онцгой илүүтэй ашигладаг Монголын тал нутгаар морьтой давхих хүсэл бодол санааг минь эзэмдэв.

    Монголд ирэхээс хэдэн жилийн өмнө ийнхүү Ази тивээр аялж явсан нь энэ юм. Хачирхалтай нь миний очсон бүх газрууд дундаас хамгийн их сэтгэгдэл үлдээсэн нь Монголын эзгүй хээр тал. Цөөхөн хэдхэн улс орон Азийн цээжинд орших нүүдэлчин “зэрлэгүүд”-ийн анхааралд өртөхөөс зайлсхийж чаджээ. Хятадууд нүүдэлчдийг тогтоон барихын тулд хана босгож байв. Харин Оросууд өнөөг хүртэл түүхийг тайлбарлахдаа олон зууны туршид Татарын дарлалд байсан гэдгийг онцлох замаар өөрсдийгөө ойлгуулахыг хичээдэг. Энэтхэгийн их эзэнт гүрэн болох Могол хэмээх нэр нь Монгол хэмээх нэршлийг гажуудуулсан нүүдэлчин булаан эзлэгчдээс улбаатай ажээ.

    XIII зууны эхээр Чингис хааны удирдлага дор хэд хэдэн нүүдэлчин овог аймаг нэгдсэнээр Монголын Эзэнт гүрэн байгуулагдаж, Номхон далайгаас Газрын дундад тэнгис хүртэл асар хурдан өргөжин тэлж байв. Эзэнт гүрэн нуран унахад Монголын түүхэн үйл явдалд анир чимээгүй ноёрхсон мэт болов. Улмаар Монголын цэргүүд гэр гэртээ харьцгааж, бид тэдний талаар дахиж дуулаагүй юм. Нэгэн цагт дэлхийг эзэгнэж байсан Монгол Улсыг газрын зураг дээрээс олоод уртраг өргөрийг нь тодорхой хэлээд өгөх хүн өдгөө ховор болсон биз.

    Өмнө нь гагцхүү галт тэрэгний цонхоор л харж явсан Монгол хэмээх улсад эргэн ирэх завшаан тохиох үед дотроо нууцхан догдлол тээн байлаа. Би Баян-Өлгийгөөс Дадал сумыг зорихоор болж уул нуруу, голын хөндийгөөр хэрэн хэсүүчилж явахдаа хэдэн км зам туулсныг минь бурхан л мэдэх байх. Үүнд тав гаруй сарын хугацаа шаардагдсан болов уу. Гэнэн томоогүй гэмээр миний үйлдэл нэг бодлын галзуу ч юм шиг. Гэлээ ч энэ л аялал миний өмнө нь хийж байсан хамгийн сайхан нь. Үүнээс хойш хорин жил өнгөрсөн ч энэ аяллын талаар бодохгүй байхад өдөр хоног өнгөрч өгдөггүй.

    Дараа дараагийн аялалдаа гарахын тулд би Чингис хааны элч аятай унах морь, дагаж явсан нутгийн хөтчөө ойр ойрхон сольж явлаа. Ачилганы морин дээр майхан, хоол унд бэлтгэх хэрэгсэл, хүнс ачиж явсан хэдий ч ихэнх шөнүүдэд би монгол гэрт нүүдэлчдийн зочин болж байв. Монгол дайчин эрс өнөө цагт бүрэг ичимхий, эелдэг, зочломтгой зантай, хааяадаа нэлээд халамцуухан явдаг хоньчид болсон гэдгээ харуулсан юм. Нэгэн цагт дэлхийг айдаст автуулж байсан байлдан дагуулагчид цайлган цагаан сэтгэлт ард болсон уу эсвэл түүх тэдэнд шударга бус хандсан уу. Монголын нэг захаас нөгөө зах хүртэлх замыг туулахдаа би огт танихгүй хүмүүсээр дайлуулж цайлуулж байлаа. Тэд өгөөмөр сайхан сэтгэл гаргасныхаа төлөө хариу нэхдэггүй. Зарим нь миний хаашаа юу хийж явааг асууж лавлавч ямар учраас ийнхүү явж байгаа минь төсөөлөлд нь багтахгүй байгааг ойлгомогцоо ярианы сэдвээ эвлэгхэн өөрчилчихнө.

    Галт тэрэгний цонхоор үзэгдээд өнгөрсөн дүр төрх хуурамч байсангүй. Монголын байгаль үнэхээр л үзэсгэлэнтэй байв. Зан байдал нь энгийн гүндүүгүй болтлоо уярч зөөлөрсөн тэднийг салхи бүтээсэн үү гэлтэй. Эсгий мэт зөөлөн хөрстэй уулс, толгод нүднээ үзэгдэж, морь, үүлэн сүүдэр дайран өнгөрч хязгааргүй үргэлжлэх өвсөөр хучигдсан өргөн уудам тал руу оров. Хээнцэр чамин үүлтэй Монголын тэнгэрийн үүл хуралдан бөөгнөрсөн мэт санагдав. Өдрийн төгсгөлд өргөн уудам хөндийд ирэхэд танан цагаан гэрүүд, аргамжаатай морьд, мал сүрэг үзэгдэж, отрын гэрүүдээс утаа суунаглах нь Европчууд ирэхээс өмнөх Америкийн тэгш талын дүр зургийг санагдуулна. Хүүхдийн дуу цангинаж, нохой хуцах, хонь майлах, бэлчээрийн хөндий даяар хөрш саахалтууд хэдэн биенээ дуудах нь л нүүдэлчин ахуйн чимээ юм.

    Тал нутгаар тархсан сумд руу хэдэн өдөр явж байж хүрэх аж. Сумд нэг л өдөр баригдсан аятай дүнсийнэ. Монголыг 1990 оныг хүртэл удирдаж байсан коммунист засгийн газар эдгээрийг барьж байгуулж, эргэлзэж тээнэгэлзсэн малчдад хотын амьдралыг үзүүлнэ гэдгээ амлажээ.  Хот суурин газруудад дасал болоогүй албан тушаалтнууд хогийн ургамал олширсон нүцгэн талбай,  сургуулийн барилгууд, эрүүл мэндийн төв, хаалттай спортын талбайнуудыг байгуулахаар л ажиллаж байсан бололтой. Энхэл донхол болсон зам, Орос загвараар баригдсан ганц хоёр байшин, хагарсан цонх, хаягдсан хэд хэдэн жийпний (УАЗ 469 машины) сэг холилдон үзэгдэхэд ертөнцийн хязгаарт эзгүйрч хоцорсон мэдрэмж төрнө. Зуны цагт сумдад хүний бараа үзэгдэхгүй. Өвлийн цагт нүүдэлчид үр ач нартаа сургууль соёлын бараа харуулж, эхнэрүүдээ төрөх эмнэлэгт ойрхон байлгахын тулд сумын ойролцоо ирж амьдрах аж.

    Зүүн хязгаарын алслагдсан Батширээт суманд номын сан хүртэл байв. Тургенев, Толстой, Чехов зэрэг Оросын сонгодог бүтээлүүдээр дүүрэн нарсан банзаар баригдсан эгэл жирийн өрөөг намрын нарны туяа тэр чигт нь гийгүүлнэ. Тэнд төмөр зуух, гурван сарын өмнө нийтлэгдсэн сонинг уншихад зориулагдсан тавиур байх агаад алгаа тоссон хэд хэдэн хүүхэд цонхоор шагайн харах нь олонтаа. Англи хэл дээр хэвлэгдсэн ном тун ховор юм. Номын санч хамгийн дээд талын тавиураас “Stress Factors in Reinforced Concrete Structures” гэдэг номыг авч өглөө.

    Номын санч бид хоёр сайн нөхдүүд болцгоов. Үдээс хойш тэрбээр шингэх нарны туяанд гадаа тавьсан вандан сандал дээр сууж Тургеневийг унших агаад энэ үед навчис хөлд нь хөглөрнө. Эелдэг зөөлөн хоолойтой, ёсорхуу зантай түүнийг тал нутгийн хатуу ширүүн, хар бор амьдралаар амьдарч байгаагаар эсвэл морин дэл дээр давхиж буйгаар төсөөлөхөд бэрх байв.  Номын санчаар ажиллах нь түүнд нүүдэлчдийн ертөнцөөс ангижрах боломжийг олгожээ.

    Аялалынхаа тухай номын санчид ярьж өгөхөд тэрбээр мэл гайхаж орхив. Яагаад Монгол орныг зорин ирснийг тэр ойлгосонгүй. Онгон байгалиас өөр үзээд байх зүйл энд юу байх билээ гэж тэр хэлэв.

    “Онгон байгаль л асар их амар амгалан юмдаа. Тэр тусмаа Монголд” хэмээн би хариулав.

    “Тэнгэр хаа сайгүй хөх байдаг гэдгийг ойлгохын тулд та заавал мянган бээрийг туулах шаардлагагүй” хэмээн тэрбээр Гётегийн үгийг иш татав. Гётегийн талаар сонссон хэн нэгэнтэй учрахын тулд л би мянган бээрийг туулах ёстой байжээ гэсэн бодол толгойд зурсхийв.

    “Нүүдэлчдийн амьдралыг л харахыг хүссэн юм” гэж би маш энгийнээр хэлж билээ.

    “Нүүдэлчдийн юу нь сонирхлыг тань татав? гэж тэр асуув. Түүний асуулт энгийн хэрнээ голыг нь олсон (утга учиртай) асуулт байлаа.

    “Нүүдэлчдэд нэг газраа бууриа засаж, суурин байх хэрэгцээ шаардлага байдаггүй. Нэг газраас нөгөөд байнга шилжин нүүж амьдрах нь тэдний цорын ганц итгэл үнэмшил юм. Суурин газрын хүмүүсийн хамгаалалт нь барилга байгууламжид буюу хана тусгаарлалт, талбай, өвөлжөөнд байдаг бол нүүдэлчид эдгээрийг шилжилт хөдөлгөөнөөс хайж байдаг” гэж би хариуллаа.

    “Гэхдээ тэдний хөдөлгөөн байгалийн, бие махбодийн шинжтэй” гэж номын санч хэлэв. Тэр өвөр дээрх номоо нугалан, урт хуруунуудаа хуудсан дээр тавьж байгаад уншиж байсан хэсгээ тэмдэглэв. Тийнхүү тэртээх бараантан харагдах мөрөн рүү сэрчигнэх навчсаа шидлэн хаялах моддын зүг хараа бэлчээнэ. “Энд юу ч өөрчлөгдөхгүй. Монголд дайжих нь жинхэнэ шилжилт хөдөлгөөн юм” гэж тэр хэлэв.

    Түүний зөв гэдгийг ойлгох хүртлээ би Монголд байв. Энэ бол амьдрал нь шилжилт хөдөлгөөнтэй салшгүй холбоотой байсан хүмүүсийн ертөнц маш тогтвортой гэдэг нүүдэлчдийн урвуу хамаарал юм. Нэг газраас нөгөөд байнга шилжин нүүх амьдрал нь тайван бус байдал, тэсвэр тэвчээрийн хязгаарыг шавхаж дууссан мэт олон янзын өнгөгүй, хөөсрөөгүй нийгэм юм. Галт тэрэгний цонхоор харагдсан морьтой хүмүүс дундад зууны ертөнц рүүгээ уусан шингэсэн тухай дурдахдаа би уран сэтгэмж ашиглаагүй ээ. Арван гуравдугаар зуунд Монгол орныг зорьсон Гиллиам де Рубрук ламтаны дүрсэлсэн ертөнц өнөөгийн Монголын тал нутгийн дүр зургаас авахуулаад Монгол гэрийн уламжлалт зохион байгуулалт байж болох юм. Намайг аялал хийснээс хойш Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хөл хөдөлгөөн ихтэй хот болж, нүүдэллэн амьдарч ирсэн олон хүн энд суурьшихаар иржээ. Гэсэн ч олон мянган км-ын цаадах зүлгэн талд сүүлийн долоон зуун жилийн хугацаанд бараг л юу ч өөрчлөгдөөгүй.

     Каин, Абел нүүдэлчин болон суурин амьдардаг хүмүүс хоорондын ялгааг Ази тивд гэхэд Хятадын Цагаан хэрэмнээс харж болно. Түүхэндээ Хятадууд Монголчуудаас айдаг байжээ. Харин Монголчууд Хятадуудыг өрөвдөн энэрчээ. Хятадууд олуулаа, бүрэг ичимхий, хашир, хүндэтгэлтэй. Тэд эмх замбараагүй байдлаас айдаг төдийгүй эмх цэгц, хэв журманд дуртай. Хятадууд тэгш хэм, зохион байгуулалттайгаар тусгаарлагдсан хотууд, үеэс үед уламжлагдан дамжин ирсэн будааны талбайтай салшгүй холбоотой улс учир тэд суурин газрыг бараадах нь бараг л шашны шинжтэй юм. Гэсэн ч нүүдэлчдийн тал нутагт бараг ямар ч бүтээн байгуулалт эхлээгүй байхад эмх журамтай Хятадын хотууд бүтээн байгуулалт, өөрчлөлтөөр оргилон буцалж байв.

    Гэсэн ч Монголыг санадаг шигээ Хятадыг үгүйлэн санахгүй нь тодорхой. Би амьдралдаа Монголыг надад учирсан агуу хайр шигээ дурсан санадаг. Хайр яруу найрагтай ижил гэж Америкийн их зохиолч Роберт Фрост хэлсэн байдаг. Энэ бүхэн баяр баяслаар эхэлж, ухаарал үлдээдэг. Харин Монголоос би ухаарал төдийгүй баяр жаргалыг цугт нь авч үлдсэн гэж найдаж байна. Хязгаар нь үл харагдах байгалийн дүр зургийг би санана. Аргалын утаа хонины махтай сүлэлдэн холилдох үнэрийг би санана. Өдөр бүрийн тааварлашгүй уур амьсгал, санаандгүй учрал тохиол, морин дэл дээр давхих дүр зургийг сэтгэлдээ дурсана. Монгол хүний чанарыг хамгийн ихээр үгүйлэн санана. Эх газраасаа нэг инчийг ч өмчилж, хүрээ татан тусгаарлаагүй монголчууд дэлгэсэн тэрлэг шиг нутгаа хувийн өмч мэт хөндлөн гулд туучина. Бэлчээр муудаж, ургац доройтох үед тэд бууриа сэлгэн толгодын зүг бараа сураггүй арилна. Сар орчмын дараа буурьны ором ч үл үлдэнэ. Гүндүүгүй, амирлангуй байдал, үлдэж хоцорсон газар, орхиод явсан газраа мөрөө үлдээх шаардлагагүй гэж үздэг Монгол хүний сэтгэлгээг би бахдан биширнэ хэмээн Английн зохиолч Стэнли Стюартын бичсэнийг “Financial Times” цахим хуудаст нийтэлжээ.

    Их Британийн утга зохиолын нийгэмлэгийн гишүүн Стэнли Стюарт нь хийсэн аялалуудынхаа талаар “Old Serpent Nile”, “Frontiers of Heaven”, “In the Empire of Genghis Khan” гэсэн гурван номыг гаргаж байжээ. Сүүлийн хоёр бүтээлээрээ тэрбээр “Thomas Cook Travel Book Award”-н шагналыг 1996 болон 2001 онуудад тус бүр хүртэж байсан аж. Үүнээс гадна тэрбээр “The Sunday Times”, The Daily Telegraph”, “National Geographic Traveler” зэрэг тогтмол хэвлэлүүдэд бүтээлээ нийтэлдэг байна. 2008 онд түүнийг Сэтгүүлийн Оны шилдэг нийтлэгчээр нэрлэж байсан аж. Тэрбээр Ирландад төрж, Канадад өссөн бөгөөд залуу насаа Их Британид өнгөрөөжээ.

    Аянзаяа.Э 
    Монголыг мориор хөндлөн гулд туулсан тэмдэглэл

     ayanzaya@montsame.gov.mn   2021-02-24 17:24:01

  • TASO- Барилгын хэв хашмалын үйлдвэрлэл, худалдаа, түрээс, засварын цогц үйлчилгээ

    Барилгын хэв хашмалын үйлдвэрлэл, худалдаа, түрээс, засварын цогц үйлчилгээ. 

     “ТАСО” ХХК-ны хэв хашмалын үйлдвэр нь 2012 онд манай улс импортоос 100% хамааралтай байсан барилгын хэв хашмал болон дагалдах эд ангиудыг дотооддоо үйлдвэрлэж, дотоод гадаадын зах зээлд нийлүүлэх эрхэм зорилготойгоор байгуулагдсан. 

    ҮЙЛДВЭРЛЭЛ: Байгуулагдсанаасаа хойших хугацаанд БНСУ-ын үйлдвэрлэлийн орчин үеийн технологийг Монголдоо амжилттай нутагшуулж олон улсын стандартын өндөр чанарын барилгын хэв хашмал буюу пумыг, мөн дагалдах эд ангиуд болох гадна булан, дотор булан, тай зэргийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна. 

    ЗАСВАР: Манай компанийн засварын үйлчилгээний үйлдвэр нь Монголын анхны бүрэн автоматчилагдсан, стандартын үйлдвэр бөгөөд өдөртөө 500-600 хэв хашмалыг засварлах хүчин чадалтай. 

    ТҮРЭЭС: Манай үйлдвэр хэв хашмал болон дагалдах бүх эд ангиудыг түрээслэх үйлчилгээ үзүүлдэг. Манай үйлдвэрлэж байгаа хэв хашмал импортынхоос илүү чанартай, илүү хямд байж хэрэглэгчидэд барилгын хэв хашмалтай холбоотой бүхий л цогц үйлчилгээг ойртуулж чадсанаараа давуу талтай байгаа. Барилгын бүрэн цутгамал хийцэд ашиглагддаг хэв хашмал нь олон давуу талтай бөгөөд барилга угсралтын цаг хугацаа хэмнэдэг, хүссэнээрээ амархан тохируулж угсарч болдог, олон удаа ашиглагддаг тул зардал ихээр хэмнэдэг, хог хаягдал гардаггүй байгаль орчинд ээлтэй ногоон технологи гэдгээрээ бусад барилга угсралтын технологиос давуу талтай юм. Манай үйлдвэр бүтээгдэхүүнээ зөвхөн үйлдвэрлээд зараад орхихгүй, зарсны дараах бүхий л үйлчилгээг үзүүлдгээрээ давуу талтай байгаа: хямдралтай үнээр засвар үйлчилгээ хийж үйлчлэх, дараа дараагийн худалдан авалтууд дээр хөнгөлөлт үзүүлэх г.м. Цаашид манай компани дотоодын зах зээлийг бараа бүтээгдэхүүнээрээ хангаад зогсохгүй, ОХУ руу экспортлох хэтийн зорилттой ажиллаж байна. Хэв хашмалтай холбоотой бүхий л зүйлсийг зөвхөн ТАСО ХХК-аас!

    Бид ISO9001: барилгын чанарын стандарт, ISO14001: байгаль орчинд ээлтэй технологи, мөн чанартай барилгын FORA euro- form стандартын шаардлага хангасан төрөл бүрийн хэмжээтэй хэв хашмалуудыг Монголдоо үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. Та бүхэн манайхаас бүх төрлийн хэв хашмал, дагалдах труба, гадна дотно булан, дэгээ, түгжээ, тай зэргийг худалдан авах, түрээслэх, засварлуулах боломжтой.

    ДАВУУ ТАЛ 

    TEGO хавтан: Хэв хашмалын үндсэн материал нь солонгосын хамгийн чанартай Tego хавтан юм. БӨХ БАТ материалаар үйлдвэрлэсэн тул бетон цутгахад задрахгүй, олон удаа ашиглах боломжтой.

    ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ: Бид үйлдвэртээ солонгос, германы хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа бөгөөд Солонгосын туршлагатай мэргэжилтэн үйлдэрлэлийн чанар стандартад хяналт тавин ажиллаж байна.

    ХЭМНЭЛТ: Цаг хугацаа болон санхүүгийн хэмнэлт. Барилгын хэв хашмалыг Солонгосоос импотлохоос хурдан хурдан хугацаанд бага зардлаар бид танд нийлүүлж байна.

    ХОЛБОО БАРИХ

    Утас: 77315570
    Гар утас: 99045570; 99999650
    Ц-шуудан: info@taso.mn
    http://taso.mn
    http://twitter.com/TasoLLC
    http://facebook.com/TasoLLC
    Үйлдвэрийн хаяг:БГД, 20-р хороо, ТЭЦ 4, 1- 26, 28
    Төв оффисын хаяг:СБД, Залуучуудын өргөн чөлөө 13- 1

  • АЯГАНЫ СОЁЛ |

    НЭГ АЯГААР НИЛЭЭН ХЭДЭН АСУУДЛЫГ ШИЙДЭХ НЬ

    Вирус, халдвар ч их байна. Ядаж аяганаасаа эхэлье. Ер нь Монголчууд бид саяхан л ХУВИЙН АЯГАтай ард түмэн байсан. Зөвхөн өөрт зориулсан аягаа хамгийн сайхан ур хийцээр урлуулж, уутлаад бүсэндээ хавчуулаад авч явна. Хаана ч явсан өөрийн аяганаас л идэж, уугаад, долоогоод, арчаад л уутанд хийчихнэ. Халдварт өвчин тарахгүй, хэл, бахлуур ажилласнаар ангин, хоолойн өвчлөл байхгүй, мөнгө, зэс аяга нь ионжуулах, цэвэршүүлэх давхар ач холбогдолтой байна.Таарсан аяга, халбага бүрээ завааруулж, тэр бүрийг угаана, арчина гээд ус, цаг үрэхгүй, гэрийн эзэгтэйн хөдөлмөрийг хэмнэсэн, бусдын хөдөлмөрийг хүндэтгэх соёл. Нэг удаагийн аяга гэж хог хаягдал үүсгэж, байгалиа сүйтгэхгүй, энгийн минимал, хэмнэлттэй, үр ашигтай амьдралын хэв маяг. Энэ нөгөө эко, байгальд ээлтэй чинь биш үү. Цагаан сар, баяр ёслол, айл саахалт, гадуур хооллохдоо аягатайгаа л явна. Нэг хүнд- нэг аяга.Аяны ур хийц нь өөрөө брэнд, үе дамжин өвлөгдөнө. Аяганы уутнаас нь уран бэрийн ур хийц, сэтгэл нь үнэртэнэ. Уран дарх, урлал оёдол нь мөн хамт өвлөгдөөд, зааж сургаад үргэлжлүүлнэ.Нэг аягаар нилээн их асуудлыг шууд сууриар нь шийдэж чаддаг Монгол ухаан, монгол өв соёл гэж энэ. Хамгийн бага зардлаар ихийг бүтээнэ гэж энэ.

    #МонголУхаан #МонголӨвСоёл #БүтээлчМонгол

    УринХиадын Гүн Төгс Мөрөн Хан (Ур сарын шинийн 17)

    АЯГАНЫ ӨВ СОЁЛ

    Монголчууд аягаа тусгай уутанд хийж, өөр бусдад дамжуулахгүй, зөвхөн өөрөө л унд хоолоо ууж иддэг нандин өмч нь байлаа.  Монголчууд хоол унд идэж, уудаг аягаа эрхэмлэн дээдэлдэг ард түмэн. монголчууд хүн бүхэн өөр өөрийн ногдсон аягатай, арчиж цэвэрлэдэг алчууртай, түүнийгээ хийж явдаг аяганы ууттай байжээ.

    Өөрийн аягаа байнга авч явдаг байсан монголчууд хол ойрын айлд очоод өврөөсөө аягаа гарган цай ууж, хоол идээд зарим хүмүүст жаахан бохир санагдаж болох ч хоолойн гүйлсэн булчирхайн маш сайн дасгал болох аягаа долоож, аяганыхаа алчуураар арчиж цэвэрлээд явдаг байсан тул

    Тиймээс аягатай холбоотой үг хэллэг, хэлц Монгол хэлэнд олон байдаг. “Аяганы хариу өдөртөө Агтны хариу жилдээ” “Аяганы алгаас агтны алаг дээр” гэх юм уу “Аягатай нь уудаг, адуутай нь туудаг” хэмээн аягыг эрхэмлэсэн утга бүхий зүйр цэцэн үг нэн олон. Аягаа долоох нь амны хишгийг дууддаг, аягандаа үргэлж хүнстэй байхын билиг гэж, Амны хишиг нь хацарт нь тогтог аяганы ерөөл нь дүүрэн байг гэж ерөөдөг.

    Хүний ходоодны үйл ажиллагаанд хамгийн сайнаар нөлөөлдөг нь мөнгөн сав суулга, аяга аж. Мөнгөн аяганд хоол цай идэж уухад буйлыг бэхжүүлж, ходоод гэдсийг ариутган аливаа өвчин үүсгэгч нян бичил махбодийг устгах чадалтай. Мөнгөн аяга, халбага, сав суулганд хийсэн шингэн зүйлд мөнгөний ионууд уусаж хүний бие махбодид дамжин орно.

    Хүн бүр өөрийн аягатай байсан нь нэг талдаа тухайн айлын эзэгтэйд аяга таваг угаах ажил багатай, аливаа амьд бодгалыг тэтгэгч чандмана эрдэнэ болсон усаа ариглан хэмнэх байгаль экологид ээлтэй амьдралын хэв маяг байж…

    Бохир аягаар дамжих элдэв өвчин, тэр дундаа амны хөндийн өвчин, ходоодны бадган хорхой буюу хеликобактериас тун сайн хамгаалдаг байсан. Нүүдэлчин монголчуудын дунд аливаа халдварт өвчин харьцангуй бага байсан нь цэвэр тунгалаг агаар ус, мөнхийн хөдөлгөөнтэй амьдрал гол нь аяга халбаганы ариун цэврийг энгийн байдлаар тун өндөр үр дүнтэй сахидаг байсантай холбоотой биз ээ… Өдгөө нийтийн хоолны газруудад угааж цэвэрлэсэн боловч өөр хүний идсэн аяга таваг, халбага сэрээг дамжуулан хооллодог болсон, хэдий технологийн дэвшил, халдвар ариутгалыг сайн сахиж байгаа ч хэрэв стандарт алдагдваас аяга тавгаар дамжих халдвар, хеликобактери зэрэг тархах тун таатай шалтгаан болдог ажээ.

    Гэтэл сүүлийн үед олноор бий болсон кофе шоп, бэкерины газрууд гялгар ууттай нэг удаагийн хуванцар халбага сэрээг ихээр хэрэглэх болсон нь байгальд ээлтэй минималист амьдралын хэв маягтай байсан монголчуудын төдийгүй орчин цагийн дэлхий нийтийн маш том асуудал болсон нийлэг уут, хуванцрын хэрэглээг өдөөдөг бололтой.

    Хоол идэж, тараг сүү уусны дараа аягаа долоох нь хоолойн мах буюу гүйлсэн булчирхайн маш сайн дасгал болж хоолойн элдэв өвчнөөс хамгаалах чухал арга юм, ийм учир аягаа долоож байх нь хоолойн гүйлсэн булчирхай үрэвсэхээс сэргийлэх маш үр дүнтэй арга гэдгийг Монголчууд мэддэг байж.

    Уран шаглаа, угалз хээ бүхий уутанд ур хийц сайхан, мөнгөн аягаа хийчхээд авч явах нь Монгол эр хүний нүнжиг, бэл бэнчинтэйг илтгэх гоёл болдог байсан.

  • Дугарсүрэнгийн БАТЗОРИГ (Bazo)- Зураач, орчин үеийн урлагийн нэрт төлөөлөгч

    Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит Шагналт /зураач/ МУСТА. Монгол улсаас анх удаа ОХУ-д бүрэн хэмжээний орчин үеийн урлагийн үзэсгэлэн толилуулсан. Дэлхийн 10 гаруй орны орчин үеийн урлагийн музей, галлерейд үзэсгэлэнгээ толилуулсан.

    1979 онд Сүхбаатар аймаг,Эрдэнэ-Цагаан суманд төрсөн.

    Боловсрол:

    1997-2000 “Сэтгэмж” Дизайны Дээд Сургууль

    1999-2004 ДУДэСургууль, Уран зургийн анги

    Ажил:

    2013 Монголын Урчуудийн эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн

    2012 “Хөх нар” орчин үеийн урлагийн төвийн удирдах зөвлөлийн гишүүн

    2009-2012 “Хөх нар” орчин үеийн урлагийн төвийн тэргүүн

    Бие даасан үзэсгэлэн:

    2019 “1×2 REPETITION 1×2” “Улаан гэр” бүтээлч орон зай

    2014 “Хэлбэр үгүй хэлбэр” 976 Арт галерей

    2011 “ЭКО+БИО+УБ=2011” Занаду Арт галерей

    2009 “1х2 ДАВТАМЖ 2х1” Занаду Арт галерей

    2007 “1х45 хүрдэн” Глобус галерей, Санкт-Петербург хот, Орос улс

    2007 “Art works of BAZO” МУЭХ

    Хамтарсан үзэсгэлэн:

    2017 Олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэн,CHINA ART MUZEUM,SHANGHAI

    2017 Чонжу биенналь,Солонгос

    2016 “ Mongolia Contemporary Art” үзэсгэлэн, МУЭ

    2016 Олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэн,  Амерка

    2016 “ Торгоны зам “ үзэсгэлэн, МУЭ

    2015 Олон улсын орчин үеийн  үзэсгэлэн, Япон Амерка

    2015 JIA Pingwa cultural музей, Хятад

    2015 Франц Монголын 50 жил үзэсгэлэн, Saint-Cloud галерей Франц

    2015,2016 “ Nord Art “ олон улсын үзэсгэлэн, Герман

    2014 “ Эсвэл “үзэсгэлэн, МУЭ

    2014 “ Цагаан ба Хар” Мааршал Арт галерей.

    2014 “ Х.Чойбалсан” Монголын брэнд Мааршал Арт галерей,

    2013 “ Нүүдэлчидийн ухаан” Монгол ба Франц Монголын Уран Зургийн Модерн Арт галерей.

    2013 “ Монголын орчин үеийн урлаг” МС галерей, New York, USA

    2013 “ Цаг хугацаа ба орон зай” Хаан банк “Улаан гэр” Арт галерей,

    2012 “Азийн 27-р” олон улсын үзэсгэлэн, Тайланд

    2011 “Шилдэг бүтээлийн үзэсгэлэн, Монголын Уран Зургийн Модерн Арт галерей.

    2011 “Modern Mongolia from steppe to urban dynamics”, Гон-Конг

    2010 “Азийн 25-р олон улсын үзэсгэлэн” Монголын Уран Зургийн Модерн Арт галерей.

    2010,2012  “Land Art Mongolia 3600” биенналь, олон улсын үзэсгэлэн, Монголын Уран Зургийн Модерн Арт галерей.

    2010  “Нүцгэн байшин” үзэсгэлэн Пори-Ротердам-Улаанбаатар, Финлянд

    2010 “Mongolia &Mongolia” Red Gate gallery, Бээжин, Хятад

    2010 “Blue Sun Best Art” ILOFT function house, УБ

    2009 “Хамтарсан үзэсгэлэн” Чежү, Солонгос, Сингапур

    2009 “Art party of Mongolia” үзэсгэлэн Хөх нар арт галерей.

    2008 “Mongolia contemporary art” үзэсгэлэн, МУЭ

    2008 “Хамтарсан үзэсгэлэн” Токио, Япон

    2007 “Mongol Brand” үзэсгэлэн, МУЭ

    2007 “Art Forum” үзэсгэлэн ЗанадуАрт галерей.

    2006 “Хөх тэнгэр” үзэсгэлэн, ОХУ

    2006 “Land art” үзэсгэлэн МУЭХ

    2006-2010 “Art camp” үзэсгэлэн ЗанадуАрт галерей

    2006 “Зураас” үзэсгэлэн ЗанадуАрт галерей

    2004-2005 “Оны шилдэг бүтээл” үзэсгэлэн МУЭХ

    Олон улсын урлагийн хөтөлбөр:

     2013 “ Цаг хугацаа ба орон зай” Монгол солонгосын хамтарсан урлагийн хөтөлбөр

    2010 “ Нүцгэн байшин” урлагийн хөтөлбөр Пори-Ротердам-Улаанбаатар “Porignal” галерей Финлянд

    Шагнал:

    2017 Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан

    2017 Монгол Улсын Спортын Мастер (Үндэсний сурын харваа)

    2016 Монгол, Орос, Хятад гурван улсын Шилдэг бүтээлийн шагнал

    2014 Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит Шагнал

    2007, 2010 Монголын Уран Зургийн Модерн Арт галерейн шилдэг бүтээл

    2005 “Хавар-2005” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагнал, МУЭ

    https://www.facebook.com/dugar…

  • Батчулууны БАТЦЭНД- Монгол улсын зөвлөх инженер

    Монгол улсын зөвлөх инженер

    Боловсрол

    • Дулааны процессийн автоматжуулалтын инженер
    • Цахилгаан электроникийн удирдлага, төслийн удирдлагаар мэргэшсэн

    Ажлын туршлага

    • Эрчим хүчний удирдах газарт Дамжуулах сүлжээний шинэчлэлийн төсөл
    • Тайширийн усан цахилгаан станцийн төслийн Талбайн инженер
    • Барилга хот байгуулалтын яам, Замын үүдийн чөлөөт бүсийн Ерөнхий менежер, Замын үүдийн дэд бүтцийг сайжруулах төслийн удирдагч
    • Улаанбаатар Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Зүүн түгээх төвийн дарга
  • Энхбаярын ТЭМҮҮН- Үндэсний реппер, уран бүтээлч

    Зураач, дизайнер, Үндэсний реппер.

    Дүрслэх урлагийн дээд сургуулийн зураасан зургийн бакалавр

    2018 оноос Booway хүүхдийн бүтээгдэхүүний брэндийг үүсгэн байгуулсан. Одоогоор үндэсний хувцасны хэв шинжийг орчин үеийн хэв загварт буулгах үйл хэргийг эхлүүлэн ажиллаж байна. Үндэсний реп, хип хоп урсгалаар уран бүтээлээ туурвидаг.

    Кудогийн спортын ногоон бүс 2 дан, дэд мастер цолтой.

    https://www.facebook.com/boowayofficial

  • Төрбатын ЭНХБАТ

    1985 онд Архангай аймгийн Тариат суманд мэндэлсэн.

    Эдийн засгийн сэдвээр дагнан бичдэг Монголын шилдэг сэтгүүлчдийн нэг. Аналитик сэтгүүл зүйгээр мэргэшсэн. МСНЭ-ийн “Ган үзэгтэн” шагналтан, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, 2014, 2017 онд БАЛДОРЖ шагналын “Шилдэг 10”, 2018 онд Гранпри шагналын эзэн.

    БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ

    2004- 2008 онд “Оюуны өргөө” дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн

    АЖЛЫН ТУРШЛАГА

    2008- 2013 он “Монголын мэдээ” сонин, www.businessnews.mn, www.time.mn портал сайтад эдийн засгийн сэтгүүлчээр ажиллаж байсан.

    2013 оноос “Өнөөдөр” сонины Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албаны тоймчоор ажиллаж байна. Эдийн засаг, бизнес, уул уурхайн сэдвээр дагнан нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэдэг.
    2018- 2022 он Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын УЗ-ийн дарга
    2022 оноос Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын УЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.

    ГАРГАСАН АМЖИЛТ

    2013 онд Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулдаг Эдийн засгийн шилдэг нийтлэл шалгаруулах уралдаанд “Хөрөнгөө өсгөх зам” нийтлэлээр тэргүүн байр.

    2014 онд Сэтгүүлзүйн салбарын чансааг тодорхойлдог “Балдорж” сангийн шагналд “Доллараар цангаах Золжаргалын стратеги”, “Шинэ төмөр зам тавих хүсэл ба шинэчлэлийн тэргүүний хясал” нийтлэлээрээ шилдэг аравт

    2018 онд “Балдорж” сангийн Гранпри шагналыг “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Сувдмаа, П.Энхбат “Уул уурхайтай ханилсан орчин цагийн малчин” сурвалжлага, “Хариуцлагатай уул уурхайн эрэлд” цуврал сурвалжлагаараа хүртсэн.

    2021 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

  • Дамдины ЦЭЦЭГЭЭ- Нүүдлийн соёлын аялал жуулчлал

    Уламжлалт анагаах ухааны магистр, Аялал жуулчлалын бизнес эрхлэгч

      • “Биг Блью Фловер” аялалын компанийн үүсгэн байгуулагч, захирал.
    • “Дэлхийн Морьтнууд” төслийн хэрэгжүүлэгч  “МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ” 1000 километрийн холын зайн хурдан морины уралдааныг 4 жил зохион байгуулж, телевизийн контент бүтээсэн. Холын зайн 1200 км-ийн морь, тэмээ, сарлаг, цаа унаж аяладаг адал явдалт аялалын хөтөлбөрийг санаачилан хөгжүүлж ажилласан. 
      Big Blue Flower LLC organized 1200 km expedition for the first time changing 4 different animals to travel from Gobi desert to reindeer region . We are presenting each animal sections into 4 episodes. We will show you camel, yak, horse and reindeer episodes.
    • Монголын иогийн холбооны гишүүн, олон улсын иогийн багш, Бадамлянхуа иогийн сургалтын төвийн багш.

    https://www.facebook.com/BigBlueFlowerAdventures

  • С.Ундармаа Нууц товчоо ХХК-ийн захирал, МНТ, Онгийн нууц, Торгоны замын нууц баазуудын үүсгэн байгуулагч

    #НУУЦУУДЫН_ЦААНА Надад хөдөө агаарт алхаж хөдлөх ажил буюу аж ахуйн ажил илүү тохирдог. За хүүхдүүд ээ хаяагаа сөх, энэ хаалганы нугас салах нь байна, энийг ийш нь өргөөд тэгэж байрлуул, одоо бүх өрхөө тат, энийг хаа гэх мэтээр зохицуулах нь жуулчны баазын хамгийн том ажил байдаг. Аливаа засварыг хийхдээ, өнгө будаг сэргээхдээ хайнга хандаж огт болохгүй гэж сургадаг. Унтраалга солихдоо хүртэл анх байснаас нь өөр хэмжээтэй юмыг авчирч хийгээд зай завсрыг нь үзэмжгүй силкондчихдог. Ингээд анх хийсэн сайхан юмыг маань гутаах нь бий, би тэрэнд хамгийн дургүй. “Монголын нууц товчоо”, “Онгийн нууц”, “Торгоны замын нууц” гэхээр хэний тухай өгүүлэх гэж буйг минь ойлгосон буй заа. Тийм ээ, энэ том нүсэр баазуудыг гардан босгосон “цуцашгүй” хатагтай бол Ундармаа эгч. 

    #МОДНЫ_ИНЖЕНЕР: 1986 онд Москвагийн Технологийн дээд сургуулийг “мод боловсруулах технологийн инженер” мэргэжлээр төгссөн. УБ хотын мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байтал нийгэм эдийн засгийн байдал өөрчлөгдөж үйлдвэрийн байдал тодорхойгүй болж ажлаасаа гарлаа. Бусдын жишгээр ганзагын наймаанд явлаа, 1992 онд компанийн хууль батлагдахад компани байгууллаа, эргэлтийн хөрөнгөтэй болоод импортоор авто машины тос тосолгооны бүтээгдэхүүн оруулж ирдэг боллоо. Анхны хуримтлал үүслээ, ямар нэгэн бизнес суурьтай бүтээн байгуулалт хийх бодол төрж эхэлсэн. Тэгээд газар хайсан, Төв аймгийн Жаргалант сумын Ар толгой гэдэг газар маш таалагдсан. Ноён уулын үргэлжлэл, булаг устай, модтой. Хуучин цагт төрийн байгууллагын зуслан байсан газрыг орон нутгийн удирдлагуудын зөвшөөрлөөр авч мөрөөдөж байсан зүйлээ барьж эхэлсэн дээ. 

    #НУУГДСАН_АЗ: Баазын нэр маань түүхтэй холбоотой нэр байх ёстой гэж бодоод “Монголын нууц товчоо” хэмээх гайхалтай түүхэн судраар нэрлэмээр санагдсан. Гэвч энэ нэр надад олдохгүй байх даа гэж бодсоор “Улсын бүртгэлийн газар” руу очсон. Нэр шүүлгэх үед “Монголын” гэдэг үг болохгүй, харин “нууц товчоо” гэдэг нь болж байна гэв. Жигтэйхэн гайхаад одоо болтол “нууц товчоо” гэсэн компани байхгүй байна гэж үү хэмээн ажилтан хүүхнээс дахин лавласан. Ингээд л “Нууц товчоо ХХК” гэдэг нэр авсан даа, өөрөөр хэлбэл “нуугдсан аз” байсан. Баазын нэрэндээ “Монголын” гэдэг үгээ нэмсэн. Тус баазыг маш хурдан хугацаанд буюу 2004 оны зун барьж эхлээд 2005 оны намар ажиллахад бэлэн болгосон. Ерөнхий архитектор нь Монголд олон жил амьдарсан, дүнзэн байшингаар мэргэшсэн Юнтэ гэдэг солонгос хүн байсан. Бэлэн зураг төсөл байсан учраас маш хурдан барьсан. Ардын уран зохиолч П.Бадарч, Д.Пүрэвдорж, Ардын зураач Ч.Гунгаасүх гуай гэх мэт хүмүүсээс багагүй зөвлөгөө авсан. МНТ бааз маань үйлчилгээний нэг том барилгатай, 7 гэртэй л эхэлж байлаа. Тэр үед барилгын ажилд 800 сая төгрөг зарцуулсан. 

    #МОДЫГ_ШҮТДЭГ: Мод гэдэг материал хамгийн үнэтэй. Мод бол амьсгалдаг материал, хүнд хамгийн сайхан энергийг өгдөг, хүнд хамгийн сайхан үнэрийг өгдөг. МНТ бааз 20 жил болсон хэрнээ модны үнэр нь одоо ч байж байдаг. Модоор юм хийхийн сайхныг мэддэг учраас өөрийн мэдэлгүй бүх бүтээгдэхүүн дотроос модон суурьтай бүхэн рүү анхаарал хандуулаад явчихдаг. Модыг шүтэж амьдардаг даа. Миний аав хими биологийн багш хүн байсан, бас маш их мод тарьдаг хүн байсан. Очсон газар болгондоо мод тарина, хөдөө суманд хүртэл 1000 цэцгийн хүлэмж байгуулж байсан. Миний хувьд модоор бүх баазаа босголоо, тэр чинээгээрээ мод тарих ёстой гэж үргэлж бодож явдаг. 

    #ЖУУЛЧИДТАЙ_ЗЭРЭГЦЭЭД: Усгүй шахам газарт “Онгийн нууц” баазыг байгуулсан. Манай салбарынхан андахгүй дээ, зочид буудлын үйлчилгээний материал хангамж нийлүүлдэг “Торгоны зам”-ын Нарантуяа, Жамбалсүрэн нарын бааз байсан газрыг тэднийхээ хүсэлтээр авсан. Нарантуяа маань Удирдлагын академид суралцаж байхдаа танилцсан найз бөгөөд манай баазыг авчих гэж санал тавьсан. Тэгээд 2010 онд шинэчлэн барьж байгуулах явцдаа тухайн баазын үйл ажиллагааг нь таслахгүйгээр урагшлуулсан. 

    #УЛАМ_ӨНГӨ_НЭМНЭ: УБ хотоос 520 км хол газарт барилгын материал татах хүнд байсан. Тийм учраас элс, шавар, чулуу гээд орон нутгийн материалуудыг ихээр ашигласан. Гадна талын фасаданд говийн чулууг сонгосон. Говийн чулуу маш гоё улаан хүрэн, ногоон алагласан өнгөтэй. Биднийг очиход нутгийн хүмүүс чулуугаа зөвхөн малын хороонд л ашиладаг, өөр зүйлд ашиглаж мэддэггүй байсан. Чулуунууд байгальдаа сайхан зохицдог, хэчнээн их нар төөнөж, салхи бороо орж байсан ч улам өнгө ороод байна уу гэхээс хуучирч муудаад байдаггүй. Энэ сонголт маань их зөв болсон гэж боддог. 

    #ШАШИР_УУЛС: Баазын нэрэндээ мөн л “нууц” гэдэг үгээ ашиглахаар шийдсэн. Онгийн хийдийн туурьтай, мөн бидний өөдөөс хараад гурван “шашир” уул байсан. Шашир гэдэг нь ламын шашны зан үйлд өмсдөг малгай. Түүнтэй төстэй хэлбэртэй орой бүхий уулсыг нутгийнхан “Гурван шашир” хэмээн нэрлэж заншсан байсан. Тэдгээр уулыг бэлгэдэж гурван сүмийн орой бүхийгээр үйлчилгээний барилгаа барьсан. Гүний худаг шинээр гаргаж хийхдээ аль болох шүршүүр, 00-той байлгая гэж бодсон. Учир нь бааз барих ажил ид явагдаж байхад жуулчид ганц шүршүүрийн гадаа алчуураа мөрөн дээрээ тохчихсон дараалалд зогсож усанд орж байхыг өдөр болгон харж байлаа. 

    #ӨМНӨХ_ОРЛОГООР: МНТ баазыг барьсан 800 сая төгрөгийн зардлыг 6 жилийн дараа бүрэн нөхсөн. Зөв менежмент хийгээд, зардлаа зөв тооцоолж чадвал бүтээн байгуулалтуудыг хийж болохоор харагддаг. Манай салбарынхны ихэнх нь намайг том компанийн хөрөнгөөр бааз бариад байна гэж ойлгочихсон байдаг. Олж байгаа орлогоо зөв л хөрөнгө оруулалт болгохыг хичээсээр ирсэн. Мэдээж хэрэг нөхөртэйгөө анх ганзагын наймаа хийж байхдаа байгуулсан “Акума-Эрин” хэмээх толгой компанийн машин техник, тээвэрлэлтийн туслалцааг их авсан. Онгийн нууц баазыг барихдаа эхний МНТ баазаас олсон үр ашгийн хөрөнгөөр л барьсан. Хуримтлал үүсгэх нь чухал байдаг. Онгийн нууцыг 2009 оноос эхлүүлж 2010 онд ашиглалтанд оруулсан. 

    #ПАД_ПАД: Тэр үед “пад пад” гээд нэг трактор авааччихсан, нөгөөдөх нь талын нэг тарчихна, ажиллахаасаа илүү “жуулчны үзмэр” болдог байж билээ. Пад пад трактор маань тос маслоо хаа явсан газраа хаяад яваад байна, жуулчид “ийм техник бас байдаг аа” гээд л зураг их дарна. Тэр трактороор “үзсээр” байгаад ард нь гарсан даа, ккк. Хад чулуутай газар байсан учраас ажлыг их удаашруулж байсан ч зүтгэсэн. Онгийн нууц бол МНТ баазаас хойш 5 жилийн дараах бүтээн байгуулалт учраас тэр хооронд ойлгож хуримтлуулсан туршлага, хүний нөөц, хөрөнгө мөнгөн дээр бас л хурдан шуурхай боссон бааз юм. 

    #ОХИНЫ_САНАА: “Торгоны замын нууц” баазыг барьж байгуулах санааг охин маань зүтгүүлсэн. Миний хувьд хоёр том бааз бариад жаахан сэтгэл санаа хойш суух янзтай болчихсон байсан. Бидэнтэй олон жил хамтран ажилласан Даваа гээд мужаан байдаг, тэр маань “манай ах Хархоринд жуулчны баазтай, өөрөө Америк явах гээд байгаа юм аа, тэр баазыг аваач” гээд олон удаа санал тавьсан. Анх очиход 2 жижиг байшин, нэг гал тогооны байр, нэг гэр байсан. Харууц сайтай сайхан газар байсан учраас авахаар шийдсэн. 

    #КОВИДЫГ_АШИГЛАСАН: 2019 онд ажлаа эхлүүлээд байж байтал цар тахал эхэлсэн. Зарим үед УБ хотод ирээд хөл хорионд ороод гацчихна, эсвэл Хархоринд очоод гацчихна. Гэвч Ковидын үеийг харьцангуй сайн ашигласан, учир нь юмны үнэ өсөөгүй байсан, 2019 оны 10 сар гэхэд ихэнх бараа материалаа татаад ачуулчихсан байсан тулдаа амжуулсан. Гэвч зарим материалын тоо зөрөх, дутах, бараагаа авч чадахгүй байх, хулхидуулж мөнгө ч үгүй, бараа ч үгүй болох тохиолдлууд байсан. Олон жилийн харилцаатай байсан хэрнээ хуурч зугтсан. Харин ажиллах хүчний цалин хөлс арай өсөөгүй байсан, хэдэн сараар байрлаж ажиллангаа гол ажлуудыг нугалж өгсөн. Ковидоос шалтгаалан хугацаа алдсан учраас бараг 4 жил зарцуулж байж 2023 онд бүрэн ашиглалтанд оруулсан. 

    #НУУЦЫН_ЗОРИЛГО: Баазын алхам бүрт, өнцөг булан бүрт өөрийн соёлыг шингээхийг хичээсэн. Жишээ нь гадна төмөр хашааны хээнээс эхлээд хаалганы бариулын чимэглэл, барилгын дээврийг Азийн барилгуудаас ялгаатай хийхийг зорьсон. Хархорин хот өөрөө өрнө дорныг холбож байсан Торгоны замтай асар холбоотой дэлхийн нийслэл байсан, дэлхийн түүхийг бүтээлцэж байсан учраас тэр үеийн түүхийг хүмүүст ойлгуулж харуулахыг зорьж “Торгоны замын нууц” гэж нэрлэхээр шийдсэн. Монголын түүх соёлоос алхам алхамаар нууцыг нь илрүүлэн гаргахыг хичээж бүх баазууддаа “нууц” гэдэг нэрийг өгсөн. 

    #ШАЛАА_УГААХААС_ИЛҮҮ: Тухайн үед АЖ-ын тухай хаана ямар сургалт байна, тэр бүгдэд яваад очдог байсан. Хаус кийпинг, тогоочийн сургалт, менежерийн сургалт гээд ямар ч сургалтыг нэг хэсэг алгасаагүй. Удирдах ажилтан хүн өөрөө сайн мэдлэгтэй байх ёстой, тэгэж байж ярина, зөвлөнө, заана, сургана, шаардана. Менежерүүддээ байнга хэлдэг. Ажилтнуудыг бөөгнүүлж байж сургах биш “хүн нэг бүртэй тулж ажилла, боломж олдож байвал нэг гэхгүй, хоёр гэхгүй, нэг хоёр өдрийн дараа гэхгүйгээр сургаж зөвлөж бай” гэж захидаг байсан. Манай АЖ-ын салбарынхны гол алдаа нь хүнээ сайн сургаж чадахгүй байна. Хавар бааз дээр ирсэн оюутнуудтайгаа ид гэрээ барьж, байшингаа цэвэрлэж, засаж янзалж, будаж байтал эхний жуулчид хүрээд ирдэг. Сургаж амжаагүй байтал жуулчны үйлчилгээнд шууд ороод явчихдаг. Сургалтыг тухай бүрд нь хийх чухал юм билээ. Шалаа угааж зогсохоос илүү шинэ хүнээ сургаж зогсох нь хамгийн чухал шүү гэж менежерүүддээ захидаг. 

    #ХЭЛМЭРЧ_ТӨДИЙ: Торгоны замын нууц баазыг өвөл ажиллуулахаар бэлдэж байгуулсан боловч өвөл жуулчин ирэхгүй байна. Бүх гэрүүд рүү шугам хоолой орчихсон байгаа, нэг ажиллавал бүгдийг нь ажиллуулах хэрэгтэй болно, тэр болгонд зардал гүйнэ, гэвч өвлийн жуулчин алга. АЖ-ын салбар хоорондын уялдаа, хөтөч, жолооч нар ч гэсэн чанарын хувьд их мууджээ. Хэт хувиа бодсон, баг болж ажиллахдаа муу, баазтай хүртэл хамтарч ажилладаггүй, ямар нэгэн алдаа гарсан хойно л алдаагаа ярих гэж л харилцдаг. Хэдэн жилийн өмнө бүх зүйл энэ салбарт эмх цэгцтэй байсан. Өмнө нь хөтчүүд жинхэнэ “хөтөч” байсан байна, одоо бол зүгээр л “хэлмэрч” төдий л байна даа.

    Нийтлэлийг бичсэн: Чойбалсангийн Буянбадрах
    Эх сурвалж: https://www.facebook.com/tamirbuyan