Category: media-content

  • 6- 7 настай хүүхдийн оюун ухаан, бие бялдар, сэтгэл хөдлөлийн хөгжил

    ОЮУН УХААН
    • Энгийн, нийлмэл өгүүлбэр хэрэглэн санаа бодлоо илэрхийлж сурах
    • үгийн утгыг өөрийн үгээр тайлбарлаж сурах
    • богино хэмжээний үлгэр, өгүүллэг, шүлгийг цээжилж уран тод уншиж сурах
    • оньсого, таавар, зүйр үг зэргийг өөрөө зохиож сурах
    • бонгино хэмжээний зохиолыг жүжиглэн тоглож сурах
    • тооны бүтэцтэй танилцуулах
    • нэгж хэмжээсийг ашиглан хэмжиж болох ойлголттой болох / төө, сөөм, алд, тохой гэх мэт /
    • цифрийн бичилгттэй танилцуулан бичилтийн анхны зурлагыг бичүүлж сургах
    • эд юмсыг ямар нэгэн шинжээр нь ангилан ялгаж, бөөрөнхий дүрстэй танилцуулах
    • олон өнцөгт бүтээж, дүрсүүдээр эвлүүлж бүтээл хийлгэж сургах
    • долоо хоногийн гариг, өдөртэй танилцуулах, нэрлүүлж сургах.

    БИЕ БЯЛДАР

    1. Бие даан зөв, цэвэр нямбай хооллож хэвшүүлэх
    2. Хоолны хэрэгсэл /аяга, таваг, халбага, сэрээ, гэх мэт/-ийг зөв хэрэглэж хэвшүүлэх
    3. Шүд, гараа тогтмол угааж хэвшүүлэх
    4. Хувцсаа түргэн шалмаг, зөв, цэвэр нямбай өмсөж, тайлж хэвшүүлэх
    5. Хувцсаа эвхэх ба өлгөж тавьж хэвшүүлэх
    6. Бие даан ороо засаж, хурааж хэвшүүлэх
    7. Алхах, гүйх, үсрэх-харайх, эд юмыг шидэх-өнхрүүлэх, өөрөө мөлхөх-авирах, хөдөлгөөнийг хурдан зөв хийж гүйцэтгэдэг болох
    8. Сагсан бөмбөг, хөл бөмбөг зэрэг багаар тоглодог спорт тоглоомд сургах
    9. Өгсөн командыг хурдан шуурхай зөв гүйцэтгэдэг болгох
    10. Өөрсдөө зохион байгуулан баг бүрдүүлэн уралдах ба хөдөлгөөнт тоглоомыг бие даан тоглож сургах
    11. Ялсан, ялагдсан талуудыг зөв тогтоон, тоглоомыг шүүн тоглож сургах
    СЭТГЭЛ ХӨДЛӨЛ
    1. Бусдын санаа бодлыг хүлээн авч, өөрийн санаа бодлоо илэрхийлэхэд сургах.
    2. Орчны сайхан муухай, сайн мууг ялгаж үнэлгээ дүгнэлт өгөх
    3. Хамт олны хүсэл, сонирхол, шаардлагад нийцүүлэн дүрэм журмыг сахих
    4. Бусдын хийж бүтээсэн зүйлийг хайрлаж, хамгаалдаг байх.

    Ж.ХОРЛОО
    Хүүхдийн хөгжил судлаач 
    horloo_j@yahoo.com, Утас: 88177575
    http://yaruusetgegch.com/author/horloo/ 

  • 5 хүртэлх насны хүүхдийг комьпютерийн өмнө суулгаж болохгүй

    Өнөөгийн хүүхдүүдийг компьютергүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Гэсэн хэдий ч орчин үеийн энэхүү дэвшилтэт технологийг хүүхдүүд хязгаартай хэрэглэх шаардлагатай. Ингэснээр тэд эрүүл мэндээ хамгаалж чадна. Тав хүртэл насны хүүхдүүдийг компьютерийн өмнө бүү суулгаарай. Харин та тав хүрсэн хүүхэддээ компьютер бэлэглэж байгаа бол түүнд өдөрт 30 минутаас ихгүй хугацаагаар ашиглахыг зөвшөөрөөрэй. Үүнийг долоон нас хүртэл нь хэрэгжүүлнэ.
    Харин 7-12 насны хүүхэд дэлгэцийн өмнө өдөрт нэг цаг хүртэл сууж болно. 12-16 насныхан хоёр цагаас хэтрэхгүй байх хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхгүй бол хүүхэд тань ойрын харалган, нүдний даралт зэрэг хүнд өвчин тусах аюултай. Хүүхдийн сэтгэл санааны байдал, сэтгэл хөдлөл тэдний биеэ авч яваа байдал, эрүүл мэнд, мэдрэлийн системийн онцлог шиг ялгаатай байдаг. Тиймээс зарим хүүхэд хагас цагийн дараа ядаргаа нь тайлагддаг бол зарим нь 10 минут, бүүр компьютерийн ширээнээс босоод л арилдаг байх жишээтэй.

    “Компьютер”-ийн ядаргаанд орсныг илрүүлэх дөрвөн шинж байдаг.
    1 .Хяналтаа алдаж эхэлдэг. Хүүхэд нүүрэндээ үе үе хүрч, хуруугаа хөхөж, урваганаж, хашгирна.

    2.Компьютер сонирхох сонирхол нь буурна. Хүүхэд үе үе алмайрч, ярианд оролцож, бусад зүйлст анхаарлаа хандуулна.

    3. Ядарсан” мэт байна. Хүүхэд тал тал тийшээ хазайж, сандлын түшлэг налж, сандлын буланг түшиж, хөлөө дээш болгоно.

    4.Сэтгэл мэдрэлийн хариу урвал үзүүлнэ. Хүүхэд үсэрч, бүжиглэхдээ хашгирч, хөөрөн инээнэ.

  • 5-6 настай хүүхдийн оюун ухааны хөгжил

    • Энгийн, нийлмэл өгүүлбэр хэрэглэн санаа бодлоо илэрхийлж сурах
    • үгийн утгыг өөрийн үгээр тайлбарлаж сурах
    • богино хэмжээний үлгэр, өгүүллэг, шүлгийг цээжилж уран тод уншиж сурах
    • оньсого, таавар, зүйр үг зэргийг өөрөө зохиож сурах
    • бонгино хэмжээний зохиолыг жүжиглэн тоглож сурах
    • тооны бүтэцтэй танилцуулах
    • нэгж хэмжээсийг ашиглан хэмжиж болох ойлголттой болох / төө, сөөм, алд, тохой гэх мэт /
    • цифрийн бичилгттэй танилцуулан бичилтийн анхны зурлагыг бичүүлж сургах
    • эд юмсыг ямар нэгэн шинжээр нь ангилан ялгаж, бөөрөнхий дүрстэй танилцуулах
    • олон өнцөгт бүтээж, дүрсүүдээр эвлүүлж бүтээл хийлгэж сургах
    • долоо хоногийн гариг, өдөртэй танилцуулах, нэрлүүлж сургах.

    Ж.ХОРЛОО
    Хүүхдийн хөгжил судлаач 
    horloo_j@yahoo.com, Утас: 88177575
    http://yaruusetgegch.com/author/horloo/ 

  • 4- 5 настай хүүхдийн оюун ухаан, бие бялдрын хөгжил

    ОЮУН УХААН
    1. Бүх авиаг зөв тод дууддаг болох
    2. Эд юмсын ерөнхий ба оноосон нэрийг яриандаа хэрэглэж сурах
    3. Эд юмсын эерэг ба эсрэг утгатай үгийг мэдэж, хэрэглэж сурах
    4. Тодорхой сэдвээр өөрөө зохиомжлон ярьж сурах
    5. Өөр хоорондоо асуулт тавьж асуултанд нь зөв хариулах, харилцан яриа зохиож ярьж сурах
    6. Зохиолын баатар, дүрийг дуурайн жүжиглэдэг болох
    7. Аливаа эд юмсыг аль болох хязгаарлалгүй тоолуулах /30/, тоолох чадварыг хөгжүүлэх
    8. Хоёр бүлэг зүйлийг нэмэгдүүлэх ба хорогдуулах замаар тэнцүү болгох чадварыг болгох
    9. Улбар шар, саарал гэх мэт 2оос 3 завсрын, уусгасан өнгөтэй танилцуулах
    10. Эзэлхүүнт дүрстэй танилцуулах /шоо дөрвөлжин, цилиндр гэх мэт/
    11. Өөрийн байгаа байрлалаас эд юмсын байрлалыг тодорхойлох
    12. Эд юмсыг байрлалаар нь ялгаж, ангилж /дээр, доор, өмнө, хойно гэх мэт/ сурах
    13. Өчигдөр, маргааш гэсэн ойлголттой танилцуулж, хэл яриандаа зөв хэрэглэж сурах.
    БИЕ БЯЛДАР
    • шүдээ бие даан зөв угааж сургах
    • аяга, халбага, сэрээг зөв барих ба хэрэглэх
    • цэвэр нямбай хооллох
    • хувцсаа хурдан, зөв, бие даан өмсөж, тайлж хэвших, гутлаа бие даан, үдэх, тайлж сургах
    • унтлагын хувцас хэрэглэх
    • гаднаас орохдоо шороо тоосоо гөвж хэвшүүлэх
    • ямар ч хөдөлгөөнийг багшийн болон бусдын өгсөн дохионы дагуу хийж гүйцэтгэж сургах
    • хэсэг бүлэг, хамт олноороо хөдөлгөөнөө зэрэг хийж сургах
    • хөл гарын хөдөлгөөнийг ээлжлэн тавьж, ханын шатанд авирч сургах
    • алхалт, гүйлт, үсрэлт, шидэлтийн олон хэлбэртэй танилцуулан тус бүрд 2-оос 3 янзын хэлбэрийг эзэмшүүлнэ. Жишээ нь: өлмий дээрээ түлхэлт авч хөнгөн гүйх, хоёр хөл дээрээ хүчтэй түлхэлт авч үсэрч, зөв газардах, юман доогуур шургаж мөлхөх, дээгүүр давж мөлхөх г.м байж болно.
      энгийн дүрэмтэй хөдөлгөөнт тоглоомын дүрд тоглож сургах.
  • 4- 5 настай хүүхдийн сэтгэл хөдлөл, нийгэмшил

    муу зуршлаас зайлсхийх

    ·         өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг мэдэрч сургах

    ·         өөрийн болон бусдын зөв, бурууг ялгах

    ·         аливаа зүйлийг бие даан хийх эрмэлзэлтэй болгох

    ·         хүрээлэн буй орчны тааламжтай ба тааламжгүйг ялган илэрхийлж сургах.

  • 3-4 настай хүүхдийн бие бялдрын хөгжил

    • гараа угааж хэвшүүлэх
    • шүдээ угааж сурах
    • сам хэрэглэж хэвшүүлэх
    • ширээнд зөв сууж, цэвэр хооллож сургах /бага багаар халбагадах, хооллох үед ярихгүй байх гэх мэт/
    • хувцсаа өөрөө өмсөх, тайлах, гутлаа үдэх
    • нөхөддөө туслах, туслалцаа хүсэх
    • багштай хамтран ороо засах ба хурааж сурах
    • нар ус агаараар чийрэгжүүлэх
    • багш болон бусдын дохиогоор гүйцэтгэж буй зүйлээ өөрчлөн хийж сургах
    • хүүхдийг хөдөлгөөний хувьд идэвхтэй болгох
    • хүүхдээр олон янзын хөдөлгөөнийг /алхах, гүйх, мөлхөх, эд юмсыг өнхрүүлэх үсрэх/ ээлжлэн хийлгэж хөдөлгөөний эвсэлтэй болгох
    • зүгээ өөрчлөн алхах, гүйх, үсрэх, мөлхөх, эд юмсыг өнхрүүлж сургах
    • энгийн дүрэмтэй янз бүрийн хөдөлгөөнт тоглоом зааж сургах.
  • 3- 4 настай хүүхдийн сэтгэл хөдлөл, нийгэмшил

    • томчууд болон найз нөхдөөсөө туслалцаа хүсч эелдэг боловсон харилцах
    • бие биендээ тусалж сурах
    • тодорхой дэглэм журмыг сахих
    • хүмүүсийн яриаг таслахгүй сонсдог байх
  • 2 – 3 настай хүүхдийн оюун ухааны хөгжил

    1. Авиаг зөв хэлэх
    2. Үгийг тод хэлэх
    3. Жижиг хэмжээний шүлэг, үлгэрийг анхааралтай сонсох
    4. Асуултанд хариулах
    5. Эд юмсын хөдөлгөөн, өнгийг заасан үгийг яриандаа хэрэглэж сурах
    6. Үзэж, харсан, мэддэг зүйлээ бусдад ойлгомжтой ярьж чаддаг болох
    7. Орчны эд юмсыг зориулалтаар нь бүлэглэх /тоглоомын булангийх, номын булангийх, г.м /
    8. Эд юмсыг хэмжээгээр нь харьцуулан ангилдаг болгох, тэнцүүлж сургах / том-жижиг, өндөр-нам гэх мэт /
    9. Цөөн салангид зүйлсийг нэгтгэн олон болгох, харьцуулах, хэдэн гэдэг үгтэй өгүүлбэр хэлж сурах
    10. Эд юмсыг тоолж сурах / жишээ нь 1-ээс 5 байх гэх мэт./
    11. Гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрстэй танилцуулан эдгээр дүсүүдээр өөр шинэ дүрс эвлүүлэн бүтээх
    12. Улаан, цэнхэр, ногоон, шар өнгийг ялгуулах, олон өнгүүдийн дотроос олуулан, дадлага хийлгэн нүдлүүлэх:
    13. Цаг хугацааны ерөнхий төсөөллийг хөгжүүлж, өглөө, орой, өдөр, шөнө гэсэн үгийг хэл ярианд нь хэрэглэж сургах

    Ж.ХОРЛОО
    Хүүхдийн хөгжил судлаач 
    horloo_j@yahoo.com, Утас: 88177575
    http://yaruusetgegch.com/author/horloo/ 

  • “Шинэ зууны хүүхэд хүмүүжүүлэх аргууд” сургалт амжилттай зохион байгуулагдаж байна

    Индиго хүүхдийн хөгжлийн төвөөс санаачлан сургууль, цэцэрлэгүүдийн эцэг эхчүүдэд зориулан явуулж буй “Шинэ зууны хүүхэд хүмүүжүүлэх аргууд” сургалтын аян амжилттай зохион байгуулагдсаар байна.

    Тус аяны хамгийн анхны сургалтыг өөрийн байгууллага дээрээ зохион байгуулан, эцэг эхчүүддээ хүргэж чадсан Чингэлтэй дүүргийн 23р сургууль болон Чингэлтэй дүүргийн тэргүүний 9 р цэцэрлэгийн багш, аргазүйч, эрхлэгч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.

    “Шинэ зууны хүүхэд хүмүүжүүлэх аргууд” сургалтын аян Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран тус дүүргийн бүх арван жилийн бага сургуулийн нэг бүлгийн эцэг эхчүүдэд зориулагдан явагдаж байна.

  • Бид оюун ухааны EQ, CQ, DQ үзүүлэлтүүдийг илүүд үздэг

    Хүмүүс бидний ихэнх маань оюун ухааныг IQ гэдэг нэг хэмжүүрээр хэмжиж ирсэн. Түүнчлэн хүүхэддээ багаас нь гадаад хэлийг эзэмшүүлэхийг оролдоцгоодог… Эх хэлээ төгс эзэмшиж, эх хэлээрээ сэтгэж сураагүй байхад нь харийн хэл зааж, хялбархан сурч байна хэмээн үзэгдэлд хууртаж, мөн чанарыг орхигдуулсаар ирсэн. Үүнийг би сонголтгүй сонголт гэж ойлгодог.

    Тэгвэл өнөө цагт Multiple Intelligence буюу Олон талт оюун ухааны онолын асуудал ихээр яригдаж байна. Учир нь хүний оюун ухаан гэдэг бие биеэсээ харилцан хамааралтай олон оюунаас бүрддэг бөгөөд тэдгээр оюуны чадвар тус бүрдээ хүмүүс бидний сайн сайхан амьдралд өөр өөрийн онцлогтойгоор үйлчилж, нөлөөлж байдаг.

    Бид бүгд амьдрал дээр ухаантай мөртлөө дорой буурай амьдардаг, мэргэжилдээ чадварлаг боловч гэр бүлдээ асуудалтай, олон талаар гүн сэтгэдэг боловч ганцаардсан аз жаргалгүй гэх мэт янз бүрийн нөхцөл байдалд буй олон хүмүүсийг мэддэг. Тэдний алдаа юу вэ?

    Хүн бүхэн төгс байх шаардлагагүй… Хүн бүхний үнэт зүйл, үзэл бодол, сэтгэл ханамж өөр өөр байдаг. Гэвч хүн бүхэн сонголтгүй сонголтоор бус, олон талын мэдлэг, олон талын ойлголтыг авч, олон сонголтоос хүссэнээ сонгож амьдрах учиртай. Хүүхэд бүхэн амьдралын зорилготой төрдөг гэж би итгэдэг. Тиймээс хүүхэд бүхнийг амьдралын зорилгодоо хүрч, үнэ цэнэтэй сайн сайхан аз жаргалтай амьдралыг бүтээлгэхийн тулд оюун ухааны дараах чадваруудыг онцлон хөгжүүлэхийг зорьж байна. Үүнд:

    Emotional Quotient– Сэтгэл хөдлөлийн ухаан

     

    – EQ – өөрийнхөө болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, үүн дээр үндэслэн тохирох үйлдэл хийх чадвар
    – EQ бол орчныхоо хэрэгцээ, дарамттай зөв харьцах танин мэдэхүйн бус чадваруудын нэгдэл

    EQ нь 5 хүрээтэй, дотроо 15 чадварыг багтаана.

    1. Өөрийгөө мэдэж, жолоодох чадвар
    2. Хүмүүсийн арга эвийг олох чадвар
    3. Уян хатан, бодитой үүссэн янз бүрийн асуудлыг шийдэх чадвар
    4. Тэвчээртэй хандаж, түргэн зангаа хянаж, хорхойгоо дарах чадвар
    5. Сэтгэлийн ерөнхий байдлын хүрээ

    CQ – Creative Quotient – Бүтээлч сэтгэлгээ, бүтээлч ухаан

    – Аливаа мэдлэгийг биет болон оюуны баялаг болгох чадвар
    – Ер бусын байдлаар сэтгэж өвөрмөц байх чадвар

    CQ – ийн үндсэн чадварууд

    – Давтагдашгүй шинэ санааг олох
    – Юмс үзэгдлийг чөлөөтэй холбох
    – Бүх мэдрэмжээ ашиглах
    – Бүтээлч шинэ санааг хурдтай төрүүлэх
    – Шинэ санааг хөгжүүлэх
    – Аливаа зүйлийг олон талаас нь судалж шийдэх
    – Хөдөлгөөнт чанар буюу хуучин төсөөллөө өөрчлөх

    AQ – Adversity Quotient

    Adversity – Бэрхшээл, золгүй явдал, гай зовлон

    AQ нь бэрхшээл, азгүй тохиолдлыг ялан гарах чадварыг хэмжинэ.

    AQ-ийн үндсэн чадварууд

    – Хянах – нөхцөл байдалд эергээр нөлөөлж чадахаа мэдрэх, үйл явдалд үзүүлэх хариу үйлдлээ хянах чадвар
    – Гол ачааг үүрэх – тухайн бэрхшээл ямар ч шалтгаанаар үүссэн байлаа гэсэн даван туулахын тулд үүрэг хариуцлагыг өөрөө хүлээх чадвар
    – Хүлээц – таны ажил, амъдралд нөлөөлөх ямар нэг таагүй нөхцөлд хүлээцтэй хандах чадвар
    – Тэсвэр – таагүй нөхцөлд хэр удаан үргэлжлэх талаарх мэдрэмж.

    BQ – Bonding Quotient

    Bonding – Хэлхээ холбоо, хамаарал

    BQ – Эцэг эх, үр хүүхдийн дотно харилцааны үзүүлэлт.
    Эдүгээ эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал тавих нь бага болсон. Хүүхэд эцэг эхийн анхаарал халамж улам их шаардлагатай болсон.

    BQ-г яаж дээшлүүлэх вэ?

    – Эцэг эхчүүд хүүхдийнхээ онцлогийг мэдэх хэрэгтэй
    – Хүүхдийнхээ эрх чөлөөг хязгаарлаж болохгүй
    – Хүүхдийнхээ материаллаг төдийгүй оюуны хэрэгцээг нь хангах нь чухал
    – Хүүхэдтэйгээ утсаар ярих, хамт ном унших, тэмцээнд хамт оролцох, аялалд хамт явах нь хамгийн үр дүнтэй, энгийн аргууд
    – Эцэг эхийн зүгээс тэвчээр гаргах нь хамгийн чухал

    DQ – Development Quotient

    Development – Хөгжил дэвшил

    Өөрийн бие бялдрын байдал, онцлогийг тодорхой мэдэж, аажмаар хөгжүүлэн, зорилгодоо хүрч амжилт гаргах чадвар

    DQ өндөртэй хүн өөрийн биеийн онцлог ба чадварыг зөв үнэлж, тогтвортой, тэвчээртэй, системтэй хичээллэх чадвартай болдог. DQ өндөртэй хүн биеийн тамир, спорт, урлагийн төрөлд гялалзсан амжилт гаргаж чадна.

    DQ-гээ яаж дээшлүүлэх вэ?

    – Хамгийн түрүүнд айдсаа даван туул
    – Тогтмол хичээллэ
    – Булчингаа хөгжүүл
    – Уян хатан чанараа хөгжүүл
    – Тэнцвэрээ хөгжүүл
    – Аливааг урьдаас мэдрэх чадвараа хөгжүүл
    – Самбаа болон баримжаагаа хөгжүүл
    – Аэробикээр хичээллэ
    – Амьдралынхаа хэмнэлийг өөрчилж бай
    – Эрүүл хүнс хэрэглэж бай
    – Тэвчээртэй бол
    – Биеэ сул тавих, стресс тайлах дасгалуудыг сур.

    SQ – Spiritual Quotient

    Spiritual – оюун санаа, дотоод ертөнц

    – Утга агуулга, үнэлэмжийн асуудлыг ойлгож шийдэх чадвар
    – Үйл ажиллагаа, амьдралын замаа өргөн, баялаг, ач холбогдолтой хүрээнд аваачих чадвар
    – Үйл ажиллагаа, амьдралын аль нэг замыг бусдаасаа арай илүү болохыг үнэлэх чадвар
    – Хүний тархи, сэтгэц дэх дотоод төрөлхийн чадварууд
    – Оюуны бусад чадваруудаа ухаалаг ашиглах хамгийн оргил чадвар
    – Хүрээлэн байгаа орчин, байгальтай холбоо тогтоох чадвар
    – Бусдад тусалж, өөрийгөө бусдын төлөө золиослох чадвар

    Бидний SQ бол сэтгэл дотор маань байдаг луужин юм.

    SQ – гээ яаж хөгжүүлэх вэ?

    – Амьдралд байгаа бүхий л сайхан зүйлийг олж харж, баярлаж сур
    – Өөрийнхөө үнэт чанарыг таньж мэд
    – Өрөвч зөөлөн сэтгэл гаргаж бай
    – Сэтгэлийн амар тайван байдлыг тань алдагдуулдаг зүйлээс өөрийгөө холдуул
    – Илүү ачаанаасаа сал
    – Өөрийхөө хүсэл зорилгын талаарх оюуны зураглал хий.

    MQ – Moral Quotient

    Moral – Ёс суртахуун

    Ёс суртахуун – хүний нийгэмд өөрийгөө зохицуулж, үйлдлийнхээ агуулга, хэм хэмжээг тогтоох чадвар

    MQ сайтай хүн сайн мууг ялгах чадвартай, бас чин сэтгэлээсээ бусдыг хайрлаж чадна. IQ, EQ хичнээн сайн байлаа ч MQ доогуур бол тэр хүн нийгэмд хор хөнөөл учруулна.

    Ёс суртахууны чадварууд

    – Хүний нэр хүндийг хүндэтгэх
    – Бусдын сайн сайхны талаар санаа тавих
    – Хүвь хүний сонирхол ба нийгмийн үүрэг хариуцлагыг хослуулах
    – Зарчимч байдлыг эрхэмлэх
    – Ёс суртахууны сонголтуудыг тусган авах
    – Зөрчлийг тайвнаар, эв зүйгээр шийдвэрлэх арга замыг хийх

    ИНДИГО хүүхдийн хөгжлийн төв нь хүүхэд багачуудынхаа оюун ухаан, сэтгэлгээг олон талаар хөгжүүлснээр хүн бүхэн өөр өөрсдийн онцлогийг мэдэж, хүн бүхэн өөр өөр авьяас чадвартай, өөр өөр хүсэл зорилготой, өөр өөр ертөнцүүд байдгийг ойлгон, өөрийгөө зөв үнэлэн, өөртөө итгэлтэй, амьдралын зорилготой байж, эх орныхоо жинхэнэ эзэн нь болж өсгөх бодлоготой хичээнгүйлэн ажиллаж байна.

    Эх орныхоо ирээдүйн төлөө санаа тавьдаг, үнэт зөвлөгөө, зөвлөмжөө өгөхийг хүссэн, хамтарч ажиллах саналтай байгууллага, хувь хүн хэн бүхэнтэй хамтарч ажиллахад хэзээд бэлхэн.

     

    Жамсранжавын ХОРЛОО
    Хүүхдийн хөгжил судлаач 

    http://creativemongolia.com/horloo