Category: media-content

  • БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ХӨТӨЛБӨР, СУРГАЛТ ХӨГЖЛИЙГ БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙН БОДЛОГОТОЙ УЯЛДУУЛАХ ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ (HR ЗӨВЛӨМЖ #1)

    Байгууллагын соёл нь хүмүүсийг холбогч цавуу, нийтлэг үнэт зүйл, бичигдээгүй дагаж мөрдөх ёс заншил юм. Байгууллагын арга хэмжээ нь соёлыг бүрдүүлэгч салшгүй нэг хэсэг болдог.

    1. ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА БАРИЛЫН ӨӨРЧЛӨЛТ

    Уламжлалт арга барил

    Хандлага

    Ийм байсан ингэж л хийнэ. Хэвшмэл хэлбэр, агуулга.

    Яагаад өөр байж болохгүй гэж. Шинэлэг агуулга, шинийг эрэлхийлсэн хэлбэр.

    Нэг л хүний санаа

    Олуулаа санаа уралдуулна

    Нэг хүн, нэг алба зохион байгуулна

    Тодорхой бүлэг зохион байгуулна

    Ажлын хэсэг

    Сонирхлын бүлгүүдэд тулгуурлана.

    Оролцох л ёстой учраас оролцдог

    Оролцоход сайхан байдаг учраас оролцдог

    Үйл ажиллагааны идэвхигүй нэг хэсэг

    Үйл ажиллагааны салшгүй хэсэг

    Оролцооны бахархал, сэдэлжүүлэлт

    2. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДАРААЛАЛ

    Дараалал

    Тайлбар

    Төлөвлөлт

    Арга хэмжээнүүдээ- байгууллагынхаа бодлого, онцлог, давуу талтай холбоно.

    Нэг зорилго, Бат бэх харилцаа ойлголцол, Эерэг хандлага, Бүтээлч хэмнэл арга барил, Тасралтгүй сургалт хөгжил

    Хөтөлбөр, бэлтгэл, зохион байгуулалт, гүйцэтгэл

    Хамрагдалт, идэвхижүүлэлт

    Айлын бодлого: Хамт олон- Ар гэр- Түншлэл

    Агуулга авч үлдэх

    Фото, видео, нэвтрүүлэг, кино

    Дурсамж, түүх бүтээх

    Хүнийг байгууллагатай холбогч салшгүй дурсамж нь байх

    Брэнд бүтээгч байгууллагын соёл

    Өөрсдийн гэсэн онцлогтой болгох.

    3. БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ХӨТӨЛБӨР

    Үйл ажиллагаа

    Агуулга

    ӨДӨР ТУТАМ

    Өглөөний эрчлүүр

    Өдрийн хурдасгуур

    Оройны сэргээш

    7 ХОНОГ БҮР

    Хамтын хөгжлийн цаг

    Мастер туршлага (Видео сан)

    Сонирхлын клуб

    Сагс, бүжиг, иога, амьдралын зөв дадал, ном, илтгэл

    САР ТУТАМ

    Үнэт зүйлийн өдөр

    Шилдэгийн индэр

    Талархалын өдөр

    Хуушууртай хурал

    УЛИРАЛ ТУТАМ

    Нэгдсэн сургалт

    Байгууллагын нэгдсэн сургалт, мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан. (Видео сан)

    ЖИЛ БҮР (Уламжлалт үйл ажиллагаа)

    1 сар Нэгдсэн хурал

    Бодлого, төлөвлөгөө

    2 сар Цагаан сар

    Гэр бүл- ар гэр

    3 сар Март, Цэрэг

    Энтертайнмент хөтөлбөр, эв нэгдэл

    6 сар Эх үрсийн баяр

    Гэр бүл, хүүхэдрүү чиглэсэн. Гэр бүлийн боловсрол, хүүхдийн хүмүүжил, хүүхдүүдийн авъяас, мөрөөдлийг дэмжсэн үйл ажиллагаа

    7 сар Зуны зугаалга

    Экстрийм аялал, спорт, багийн ажиллагаа, бэрхшээлийг хамт туулах

    9 сар Намрын ажлын нээлт

    Бодлого, багийн ажиллагаа, шилдэг туршлага

    10 сар Солилцооны хөтөлбөр

    Бүтээлч санаачлага, багийн ажиллагаа

    11 сар Цасны баяр

    Өвлийн олимп, дүгнэлт ярилцлага, туршлага солилцох

    12 сар Нэгдсэн тайлангийн хурал

    Үр дүнгийн баяр, Амжилтын өдөр, бахархалын өдөр, түншлэлээ бэхжүүлэх

    12 сар Шинэ жил

    Авъяас, урлаг, талархал

    ЖИЛИЙН ТУРШ

    Сайн үйлсийн аян

    Нийгэм, олон нийт, хэсэг бүлэг, эсвэл байгууллага хамт олондоо чиглэсэн сайн үйлс, хүмүүнлэгийн үйлсийг хамтдаа хийн.

    Нийгмийн хариуцлага

    Төслийн уралдаан- компани дэмжинэ. Жишээ нь: Эрүүл мэндийн боловсрол олгох, үйлчилгээний соёлын боловсрол олгох, эрүүл хоололтын боловсрол олгох, хүүхдийн хүмүүжлийн боловсрол олгох, санхүүгийн боловсрол олгох г.м

    Жамсранжавын Лувсандорж
    (Үндэстэн баг ХХК)
    2018 оны 8-р сарын 24

  • ХҮҮХЭД- ЭЦЭГ ЭХИЙН ТУСГАЛ хүүхдээ зөв төлөвшүүлэн хөгжүүлэх аргачлал сургалт

    Хүүхдийн хөгжил, төлөвшилд хамгийн чухал нөлөө үзүүлдэг зүйл бол эцэг эхийн харилцаа, хандлага байдаг. Бид эцэг эхчүүдэд мэдээлэл технологийн шинэ үеийн хүүхдүүдийн зан байдал, сэтгэлзүйн онцлог, түүнтэй холбоотойгоор тэднийг хэрхэн яаж хүмүүжүүлэх арга барил олгох “Шинэ үеийн хүүхдийг хүмүүжүүлэх арга ухаан”, “Хүүхэд эцэг эхийн тусгал” цуврал сургалтыг зохион байгуулж байна.

    Тус суралтыг шинэ үеийн хүүхдийн хөгжил, төлөвшил судлаач, Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл ТББ-ийн тэргүүн Ж.Хорлоо багш удирдан явуулдаг. Цэцэрлэг, албан байгууллага хамт олны захиалгаар зохион байгуулна.

    Одоогоор энэхүү сургалтанд дараах цэцэрлэгийн эцэг эхчүүд хамрагдаад байна. Үүнд:

    -Баянгол дүүргийн 157-р цэцэрлэг

    -УБТЗ-ын ХБХ-ийн харъяа 178, 179-р цэцэрлэгийн эцэг эхчүүд:

    -Чингэлтэй дүүргийн 39, 103-р цэцэрлэгийн эцэг эхчүүд

    -Сүхбаатар дүүргийн 2, 42, 143-р цэцэрлэгийн эцэг эхчүүд

    -Сонгинохайрхан дүүргийн 113-р цэцэрлэгийн эцэг эхчүүд

    -Хан-Уул дүүргийн 72-р цэцэрлэгийн эцэг эхчүүд

    -Орхон аймгийн 5-р цэцэрлэгийн эцэг эхчүүд

    – Сүхбаатар аймгийн 8-р цэцэрлэгийн нийт 500 гаруй эцэг эхчүүд хамрагдаж, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга барилаас суралцлаа.

    СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ТББ by YARU

  • СОНГОМОЛ БУЙДАН- Итали, европ загварын буйдан үйлдвэрийн маркетинг, хүний нөөцийн бодлого, сургалт хөгжлийн хөтөлбөр

    СОНГОМОЛ БУЙДАН

    “Зөвхөн танд- Мастер урлал”

    -Үйлдвэрлэл – Худалдаа – Тусгай захиалга – Засвар үйлчилгээ

    Бид 2006 оноос урлал, үйлдвэрлэлээ эхлэсэн бөгөөд үе дамжсан мастер урлаачид үүсгэн байгуулсан. Хэрэглэгч таны хэрэгцээ, шаардлагад нийцсэн давтагдашгүй загвар, хэмжээ, материалаар масс үйлдвэрлэл биш мастер урлалаар ажилладаг онцлогтой.

    Классик, сонгодог, европ, итали загвар болон трэнд, минимал загвараар урладаг. Манай бүтээгдэхүүн нь европ загвар, стандарт, чанартай өрсөлдөхүйц бөгөөд үнийн хувьд европ бүтээгдэхүүнээс 50- 70% хямд байдаг. Бид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ чанарын баталгаа олгож, засвар үйлчилгээг бүрэн хариуцан ажилладаг.

    Материал нь орос хатаалгын мод, эко панер, порлон болон турк, солонгосын нано даавуу, өнгөний кодтой даавуу, үйлдвэрийн арьс ашигладаг тул өнгө үзэмж, эдэлгээ, тав тух, эрүүл мэндэд ээлтэй байдлаараа маш олон давуу талтай байдаг.

    Буйдан, ор, кресл, сандал нь хүний амьдралын хамгийн чухал тав тух, гэр бүл, байгууллагын хамгийн чухал орон зай бөгөөд таныг илэрхийлэх, амьдралын аз жаргалыг мэдрүүлэхээс гадна эрүүл мэндэд ээлтэй, амьсгалдаг материал байх нь маш чухал юм.

    2021 оны хувьд бид сонгодог загваруудаас гадна трэнд болж буй Английн Честерпилд (Chesterfield), Италийн Baxter, Бөмбөлөг (Bubble), Минимал, Хайрцагтай сандал загваруудаа хэрэглэгчиддээ хүргэн ажиллаж байна.

    Одоогоор бид 3000 гаруй айл гэр бүл, албан байгууллага, ресторан лоунжийн интерьер, тохижилтийн ажилд оролцож үнэнч харилцагчдыг бий болгож ажиллаж байна.

    Утас: 93393921, 94890909

    Хаяг: Нэрийн дэлгүүр, захиалгын төв: CБД, 9-р хороо Их тойруу, Дөлгөөн нуур төвийн хажууд, Мөрөн төвийн 2 давхарт

    Цагийн хуваарь: Даваа- Бямба 10:00- 20:00

    www.facebook.com/ClassicSofaMN

    БИДНИЙ ДАВУУ ТАЛ

    • Таны амьдралын хэв маягийн илэрхийлэл, тав тухын орон зай
    • Загвар, зохион бүтээлт. Давтагдашгүй урлал, тоонд биш чанарт
    • Эко стандартын материал
    • Мастер урлал, үе дамжсан урлал, өө сэвгүй төгс гүйцэтгэл
    • Чанарын баталгаа- бүтээгдэхүүнээ бид хариуцна. 1 жилийн баталгаа
    • Хүргэлтийн үйлчилгээ

    БҮТЭЭГДЭХҮҮН

    • Сонгодог загварын буйдан
    • Трэнд, минимал загварын буйдан
    • Кресл
    • Албан байгууллага, ресторан, лоунж буйдан
    • Ор
    • Сандал

    БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН

    BAXTER

    • Эрх мэдэл, хүч чадлын илэрхийлэл болсон итали загвар
    • Орчиндоо байгалийн мэт өө сэвгүй ууссан эко орон зайг бий болгодог
    • Хүний бие, нуруунд тулхтай, тав тухтай мэдрэмжийг бий болгодог
  • ДЭЛХИЙН ШИЛДЭГ 10 CREATIVE ART PARK | БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ

    Соёлын бүтээлч урлал үйлдвэрлэлийг хөгжүүлсэн жишээнүүд

  • ERIIN GURWAN NAADAM /THE THREE MANLY SPORTS МОНГОЛ ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ, БАХАРАЛ

    ERIIN GURWAN NAADAM /THE THREE MANLY SPORTS/

    In 2010, the Naadam was enlisted in the UNESCO world heritage list. Modern researchers declared that the Naadam originated from the Khuns (I – II B.C.). During that time the main three foundation for a new government were horse riding, wrestling, and archery. The reason why is that because those are the three main things a man needed to protect the land and their home. For instance, using bow and arrows while riding a horse to take down the enemies, and if it’s a melee fight and a man doesn’t have a sword, skills to wrestling techniques played a big part. The Naadam was originally celebrated to enhance the skills of the soldiers and to unite the clans. Since then Mongolians continued on celebrating the Naadam.

    ; TSAGAAN IDEE (MONGOLIAN TRADITIONAL DAIRY DELIGHTS)

    From an early age, Mongolians strictly followed food and dietary restrictions and prevented any illness. Mongolians sustain their bodies with food and drinks that can cure diseases and have long been using food as a medicine. About 2000 years ago, Mongolian great ancestors, the Huns were abundant in milk and airag (fermented mare’s milk) that they fermented milk and used to make huruu aaruul (long dried curd).

    Since the beginning, Mongolia has been an agricultural country. Mongolia is the land of organic products since, there are no atomic power plant, no chemical factories, and no air, soil and water pollution.

    Mongolia is an “ORGANIC NATION” that have been living in harmony with the nature for a thousand years. Mongolia is abundant in natural fresh organic meat products, dried meat, dairy products, fermented mare’s milk, fermented camel’s milk, dried curd, sour curds, grain, honey, tea, medical plants and fruits. Only with the use of milk, about 200 types of products are made and these milk processed products are called “Tsagaan idee.” Mongolians are able to contribute hugely to the food deficiency, agricultural development, and the climate change problems that the world is facing.

    III.           NOMADIC CULTURE

    The culture of nomadic is in harmony with nature eco-friendly organic lifestyle. For Mongolians, nomadic herders live in animal husbandry and migration live their animals. The animals follow the nature of the animals and feed them up and maintain the characteristics of the factory, nature is an independent culture based on the three-ring tone of people, animals, and nature that retains its state of being and maintains its natural state of resilience. Nomads have contributed greatly to the development of humanity, such as bow, drum, home, and epic poetry, while overcoming extreme harsh conditions in Central Asia.

    IV. KNUCKLE- BONE SHOOTING

    The Knuckle-bone shooting was created in the thirteenth century, and in the beginning was a royal palace. During the reign of Khublai ankle shot  according to the Chinese ancient “Yellow astrology”. Later on, the people have been expanding the wisdom of the men. Knuckle-bone was officially held in 2001 as a Mongolian National Naadam Festival. The strike is on the middle of the astrology and the shotgun is called a curb and arrow. It placed on a wooden base to be called a fence and should be cut off at a height of approximately 4.72 m. The ankle man has the ability to take things seriously, to make good decisions and to wait, and the necessity of having them is patience and a sense of feeling. Little by little, uncomfortable sitting piece of arms and a hand sweat on his arm would not look at his shells.

    V. ARCHERY

    Archery game is contest and celebration of the best archer. Since it is one of the Three Manly Games it is included in the Mongolian National ‘Naadam’ Festival. There are three main categories in Mongolian archery such as Khalkha, Buriat and Urainkhai archeries. Numbers of ball like targets are placed in line and archers shoot certain number of arrows from a far distance, and then hitting scores of archers distinguish a champion. Most ancient form of this game was to precisely shoot the target, which was placed at the maximum of longest shooting distance. This was called as ‘Shooting Metal Arrowhead’. Today archers use non-metal arrowheads for their arrows during the Naadam. 

    VI. MONGOLIAN CALLIGRAPHY

    Mongolian calligraphy is the art of brush expressing the ancient sense of culture, the knowledge, the intellectual education and the silhouette of the human soul. Writing on a brush creates not only the everyday life of a person, also to develops a beauty and beauty education. In Eastern countries, calligraphy is made of art with brush, ink, paper, and frame using artwork and fonts. UNESCO officially registered 24 members of the “Mongolian calligraphy” Committee on the nomination of literary beauties, nominated for the List of Intangible Cultural Heritage required for the Immediate Protection of UNESCO, officially recognized UNESCO as a cultural heritage. The art is in the list fifth most-traded heritage in Mongolia.

    VII. THE SECRET HISTORY OF THE MONGOLS

    Why “The Secret History of the Mongols”?

    ·     It will give you the inspiration to think on a global scale and the strength to endure difficult times.

    ·     It will provide you with the managerial skills to lead your team or community effectively.

    ·     From ancient times the Mongolian culture has lived in harmony with nature, therefore it will provide you with incentives to reduce the ecological damage facing the world today.

    ·     An opportunity to learn about the “Tengrism”, the first belief of mankind.

    ·     We require Chinggis Khan’s philosophies and strategy for us to create a better world.

    VIII. “CHINGGIS KHAN” THE MAN OF THE MILLENNIUM 

    One of the Great men of world history, Chinggis Khan (1162-1227)

    His life was characterised by harsh struggles, many adventures and challenges. He      accomplished many feats during his lifetime, most likely more so than any other character in history. Earlier opinion was that he was understood to be a conqueror and destroyer due to the written accounts from the nations that he occupied. However, on the eve of the new millennium this viewpoint has changed dramatically to one where he has been credited with progressing the prosperity of mankind with his sharp mind and contributions to the development of the “modern world”. 

    Researches have credited his success to various characteristics. He had a remarkable skill in recognising people, a genuine ability to convert enemies to friends. He never forgot a fovour or underestimated the strengths of his colleagues. He honoured intelligence and encouraged innovation as he himself initiated a new era of military strategy. He was the first man to declare and uphold freedom of religion. You could make these discoveries by researching a variety of scripts, however, you would be best served by reading and feeling the primary source called MNT yourself.

    IX. MONGOLIAN TRADITIONAL CLOTHES

    Mongolian ethnic clothing is an important cultural and cultural significance of our country’s meteorological conditions, the status of customary and customary practices, and the historical and cultural characteristics of our country. Hats, deels, belts, and boots, the main agent of Mongolian national costume, have their own symbols. Including: The name Hatah state symbolizes the body of a human being with a tapered cap that is sharp and straightforward. Equal state coat is means the human body was blessed with a central, straight, smoothness. The state of belt means to solidify and break the openings and to disassemble the dispersion. Khans  state vest this is the state apparel, because of the guarantee of a citizen, a man and a woman in the state of affairs. The shoes of the state are symbolic of the body of the body, which stands for the support of the people. 

      Today, Mongolians supply about 1/3 of the world’s cashmere. The GOBI, GOYO and HUSUG brands are based on the traditional Mongolian raw materials of wool, cashmere and yak wool.

    X. HORSE CULTURE (HORSE, CAMEL RIDING)

    65 million years ago the equines with 5 toes were found around Ergeliin Zoo which is located in Dornogovi, Mongolia which is located at the eminence of central Asia and it shows that the horses are originated from Mongolia. Mongolians have been putting horses on their state hymn saying that the string of horses are “light for the ride, fast for racing, the milk is medicine, and are graceful. Without the Mongolian horses it’s hard to imagine the Mongolian economy such as wars, transport and carriage, games and promenade, and making airag by fermenting milk.

    Mongolian horses have distinct features such as short, able bodied, tough, and fast these qualities helped achieve victory in many wars and it’s quite common to see sculptures dedicated to horses in Mongolia. Horses have unbreakable link with the success of world domination of Chingis Khaan

    The horse culture consists of the art of scrutinizing and distinguishing, different techniques and technologies to use horses for transportation of man and objects. To start using a horse things such as curb, halter, fetter, lead, saddle, whip, khomuut, cart/carriage and its appliances, scraper, and a brush are used.

    XI. YURT

    Yurt is a traditional home to the Central Asian nomadic people. Mongolia’s home has been around for some 3,000 years now and has become the main necessity of human life today. The best-suited home for a nomadic lifestyle attracts a lot of interest in the structure. Lightweight, compact, durable, architectural solutions are provided with yurt. A note of medieval tourists about the house of a Mongol ger in the thirteenth century shows that “moving cars with a ger are as crowded as cities.” The two main categories of designing a permanent necessity apartment in an external form are Mongolian and Turkic. The yurt distinguishes as Khalkha, Oirat, Buryats. A variety of homes from the Mongolian ger for many countries around the world, it is used as a recording studio and travel destination.

    XII. MONGOLIAN GAMES

    Mongolian traditional games, which have developed for thousands of years, are duly regarded as a highly valuable cultural heritage of our nation. We consider these games as a monumental and intellectual contribution of Mongolians to the history of humanity. There are nearly 3000 games, classified into15 categories, which are inherited down us by our ancestors. For examples, ‘knucklebone games’, ’ board games’, ‘interlocking games’, ‘oral tradition games’, ‘tangle hinge games’, ‘knot tangling games’, ‘puzzle games’, ‘chamabala wheel /magical maze/’, ‘hand gesture games’, ‘knucklebone grabbing games’, ‘calculation games’, ‘folding and scissoring games’, ‘magic and divination’, ‘games on ice’ and ‘the three manly sports’. These games play a significant role in educating and bringing up the children in a playful and joyful way, and hence, they serve as training instruments throughout the entire history of our nation.                                                                                                                                                                                                                                                                                                                  

    XIII. HANDCRAFT ART

    Mongolian national handcraft art has a long running history and its products with their varieties and beauties are bearing quite distinctive characteristics as well as magnificent looks. Mongolian national handcraft includes various arts such as sewing and silk embroidery, woodcarving, chiseling, ivory, leather carving, anaglyphy and jeweler and so on. As for materials, natural segments like bone, horn, leather, rope and precious stones are processed in accordance with traditional technology. Generally, handcrafts are embodiments of artists’ highly experienced skills, precise mastership as well as national culture and thoughts.

    Felt quilting is the main thing that our ancestors used to use in their household pieces and it was inherited from the Hun era. Nomads have long been partly processing sheep wool to make shoes, clothing items and also an insulation. From the Hun era, felt became handcraft and it was developed to not only to the extent of crafting household pieces but to arts and culture. Felt quitting is an organic product that does not trigger any allergies, dustiness, and it has a long lasting life. Even though, felt crafting exists in many countries, studies have found out that the felt quilting only belongs to Mongolia.

    In modern days, felt and sheep wool is used as a building insulation that are also getting exported.  In addition, Gobi corporation has started exporting their felt coat to international markets.

    XIV. FOLK ART (YAZGUUR)

    Traditional national art in any countries becomes a manifestation of the unique appearance, behavior and prosperity of ethnic groups of country. Long song (Urtyn duu), igil (Икел), Horse-head fiddle (Morin Khuur), Biyelgee, Hoomii, Yatga, etc., are the types of Mongolian folk art. The types of Mongolian folk arts are registered in UNESCO, moreover mongolian band called “DOMOG” has won golden cup from World Championship of Folk art.

    Biyelgee is originated from the nomads. Biyelgee possesses history of many ethnic groups, traditional, music, myths, national clothes and games festival. Biylgee dance’s movements expresses manifestation of ethnic groups life, unique lifestyle, traditional of country. Dancer’s hand and chest movements has improved a lot because biyelgee dances are typically confined to the small space inside the ger. Hand, shoulder and leg movements express aspects of Mongol herders everyday lifestyle, such as: sewing, wrestling, shooting the bow, cooking, customs and traditions, etc.

    I. ЦАГААН ИДЭЭ

    II. МОНГОЛ АХУЙ

    III. ШАГАЙН ХАРВАА

    IV. УРАН БИЧЛЭГ

    V. МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО

    VI. БАХАРХАЛЫН ӨРГӨӨ

    VII ХУВЦАС

    VIII МОНГОЛ ГЭР

    IX. ТОГЛООМ

    X. ГАР УРЛАЛ

    XI. ЯЗГУУР УРЛАГ

    XII. СУР ХАРВАА

    XIII. МОРЬ, ТЭМЭЭ УНАЛГА

    ЦАГААН ИДЭЭ

    Монголчууд эрт үеэс хоол унд, явдал мөрийн дэглэмийг чанд сахиж, аливаа өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлж, бие махбодоо хоол ундаар шимжүүлэн, өвчин эмгэгийг анагааж хоолыг эм болгон хэрэглэсээр ирсэн. Монголчуудын дээд өвөг Хүннүчүүд 2000 гаруй жилийн өмнө сүү айргаар элбэг дэлбэг байж, айраг исгэн, хурууд агшааж иддэг байсан. 

    Монголчууд эртнээсээ хөдөө аж ахуйн орон. Атомын цахилгаан станцгүй, химийн үйлдвэргүй, агаар, хөрс, усны бохирдолгүй Монгол Улс нь органик хүнсний өлгий нутаг юм. Монголчууд олон мянган жилийн турш байгаль орчинтойгоо зохицон амьдарсаар ирсэн ОРГАНИК ҮНДЭСТЭН. Байгалийн цэвэр органик мах махан бүтээгдэхүүн, борц, цагаан идээ, айраг, ингэний хоормог, ааруул, аарц, нэрмэл, тариа буудай, зөгийн бал, цай, эмийн ургамал, жимс жимсгэнийн бүтээгдэхүүнээр баялаг. Зөвхөн сүүгээр 200 гаруй нэр төрлийн хоол хүнс бэлтгэдэг бөгөөд сүүнээс боловсруулсан хүнсийг Цагаан идээ гэж нэрлэдэг. Дэлхийд тулгамдаад буй хоол хүнс буюу хөдөө аж ахуйн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд Монголчууд томоохон хувь нэмэр оруулах боломжтой.

    ААРУУЛ 

    Калциар баялаг бүтээгдэхүүн. Аарц, таргийг боловсруулан хатаах замаар боловсруулсан учир хадгалалт сайн даана. Хэдэн жилээр ч хадгалж болно. Хөдөө, хээрийн нөхцөлд авч явахад тохиромжтой. Чингис хааны цэргийн гол хүнс нь ааруул, борц байсан. Аарц нь уургаар нэн баялаг бөгөөд нар салхинд хэдэн өдөр хатаахад ааруул болно. Амтлаг, исгэлэн, тосны зүйл их агуулсан тул шим тэжээл сайтай, биеийн хорыг тайлж тамиржуулах үйлдэлтэй. Буцалсан ус болон хар цайнд хийж, шүүсийг нь уухад элэг, цөсний өвчин, цус хөөрөх, толгой өвдөхөд тустай. Ус өөрчлөгдөж, гэдэс ходоод өвдөх үед ааруулны шөлийг уухад дарагдана. Хүмүүс ааруулыг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэснээр кальцийн дутагдал болон шүдний өвчнөөс ангижрах юм.

    Ааруулыг зөгийн бал, амин дэмээр баяжуулан үрэл хэлбэртэй боловсруулан олон улсад гаргаж эхлээд байна.

    ААРЦ

    Нэрмэл архийг нэрэхэд гарсан цагаа, буцалгасан айраг, таргийг шүүж аарц бэлтгэнэ. Аарцыг 2 янзаар хийдэг. Цагааг шүүж хийсэн аарцыг нэрмэлийн аарц, таргийг шүүж хийсэн аарцыг тарагын аарц гэнэ. Аарц нь ясны сийрэгжилтийн эсрэг, ханиад томууны үед халааж хэрэглэснээр дархлааг сэргээх давхар үйлчилгээтэй.

    Аарцийг ундаа хэлбэрээр боловсруулж орчин үеийн тетрапак савалгаагаад савлан олон улсад гаргаж эхлээд байна.

    АЙРАГ

    Гүүний сүүг исгэх аргаар боловсруулдаг шим тэжээлээр элбэг, халуун чанартай, исгэлэн амттай ундааг айраг гэнэ. Нэг литр айраг хүний биеийн С аминдэмийн хоногийн хэрэгцээг хангаж чадна. Айраг исэх үед түүний сахар нь архины спирт, нүүрсхүчлийн хий болон задардаг. Айраг исгэхийн тулд саамыг шүүж цэвэрлээд хөрөнгөтэй хольж 3000- 5000 удаа бүлдэг. Айрагны найрлаганд хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй А, С, В, Е зэрэг бараг бүх аминдэм, амин хүчил, тосны хүчил, кальци, фосфор, кобальт, зэс зэрэг эрдэс бодисоор баялаг шингэц сайтай байдаг. Эмчилгээ сувилгаа тэжээлийн ач холбогдолтой, нян устгах чадвартай.

    Эрдэмтэн Боржигон Гэрэлт айрагнаасаа шимт бодисыг хуурай хэлбэрээр ялган авч таблет хэлбэрээр савлан олон улсад гаргахаар бэлтгэж байна.

    БЯСЛАГ

    Бяслаг уургаар баялаг, А витамин, кальци, фосфор агуулдаг, дотроо хатуу, хатуувтар, зөөлөн болон түрхдэг буюу тослог өндөртэй гэж ангилагддаг. Бяслагны уураг биед амархан шингэдэг, тэжээллэг чанар нь онцгой уураг, кальци, амин дэм В12 агуулдаг. Кальцийн их хэмжээ нь яс сийрэгжих болон шүд хорхойтохоос урьдчилан сэргийлнэ. Бяслаг болон бусад цагаан идээнд агуулагдах кальци нь бусад хүнсэнд агуулагдах калцийг бодвол бие махбодод илүү хурдан шингэдэг.

    Монгол бяслагийг сүүгээ зөөлөн галаар халааж, дээр нь шар сүү, шинэ тараг зэргийг хийж ээдүүлнэ. Ээдмээ биежиж ирэхэд шар усыг нь шүүж, хатааж боловсруулна. Бяслагийг гол төлөв аян жинд явах, айлчин гийчин ирэхэд, хурим найр хийхэд тавгийн идээ болгож хэрэглэдэг. 

    Одоо Монголчууд уламжлалт бяслагийг үйлдвэрлэлд шилжүүлэн Голланд технологиор монгол сүүгээр хийсэн бяслагийг олон улсад гаргахаар ажиллаж байна. Энэхүү монгол сүүгээр хийсэн бяслаг нь тэжээллэг, амтлаг чанараар дэлхийд өрсөлдөхүйц байгааг судалгаагаар тогтоосон.

    ЭСГИЙ УРЛАЛ

    Эсгий ширмэл нь Хүннүгийн үеэс уламжлагдан ирж, бидний өвөг дээдэс ахуйн хэрэглээндээ хэрэглэж байсан гол зүйл. Нүүдэлчид хонины ноосыг хагас боловсруулах замаар гутал хувцас хийж, аж төрөх сууцаа дулаалсаар ирсэн. Хүннүгийн үеэс гар урлалын шинжтэй болж, зөвхөн ахуйн хэрэглээнд бус урлагийн төвшинд хөгжжээ. Эсгий ширмэл нь элдэв харшил, тоосжилтгүй, эдэлгээ сайтай, байгаа орчиндоо халуун дулаан байгалийн мэдрэмжийг бий байгалийн цэвэр органик бүтээгдэхүүн юм. Эсгий урлал нь олон оронд байдаг хэдий ч эсгий ширмэлийн урлал нь зөвхөн Монголынх гэдгийг судалгаагаар баталжээ.

    Орчин үед эсгий болон хонины ноосоор барилгын дулаалга хийж экспортолж байгаа бөгөөд GOBI компани эсгий польтогоо олон улсад экспортолж эхлээд байна.

    ШАГАЙН ХАРВАА 

    Шагайн харваа XIII зууны үед үүссэн бөгөөд эхэн үедээ хаад ноёд өргөөний наадгай байжээ. Хубилай хааны үед шагай харваж байсан тухай Хятадын эртний “Шар зурхай” номонд өгүүлсэн байдаг аж. Хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргэнээ сорьдог наадам болж өргөжсөн байна. Шагайн харваа нь 2001 оноос эхлэн албан ёсоор монголын үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болон зохион явагдах болсон. Зурхайн голд байх хасааг онох бөгөөд харвах хэрэгслийг хашлага, сум гэнэ. Энэ сумаа хашлага хэмээн нэрлэх модон суурь дээр байрлуулан ойролцоогоор 4,72 метр зайд байрлах хасааг няслан онох ёстой. Шагай харвадаг хүн ямар нэгэн зүйлд нухацтай хандах, зөв шийдвэр гаргах, хүлээцтэй байх зэрэг чадвар эзэмшдэг бөгөөд түүнд байх ёстой зайлшгүй чанар бол тэвчээр, мэдрэмж хоёр ажээ. Өчүүхэн төдий эвгүй сууж, бага зэрэг гар хөлөрсөн үед тавьсан сум хясаагаа онохгүй.

    УРАН БИЧЛЭГ

    Монгол уран бичлэг бол эртний уламжлалт утга соёл, эрдэм мэдлэг, оюуны боловсрол, хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг монгол бичгийн зурлагаар илэрхийлж үзүүлдэг бийрийн урлаг юм. Бийрээр бичих нь хүмүүсийн өдөр тутмын амьдралтай холбоотой төдийгүй урлаг гоо сайхны боловсролыг хөгжүүлж байдаг. Дорно дахины улс орнуудад уран бичлэг нь бийр, бэх, цаас, нийлүүрийг ашиглан утга агуулга, үсгийн хэмнэлээр урлагийн бүтээл туурвидаг. ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад нэр дэвшсэн монгол түмний бичиг үсгийн гайхамшгийг илтгэх “Монгол уран бичлэг”-ийг удирдах хорооны 24 гишүүн орон хүн төрөлхтний соёлын өв хэмээн санал нэгтэйгээр баталж албан ёсоор ЮНЕСКО-д бүртгэсэн. Уран бичлэг нь манай улсаас тус жагсаалтад бүртгэгдсэн тав дахь өв юм.

    МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО 

    THE SECRET HISTORY OF THE MONGOLS

    Why “The Secret History of the Mongols”?

    ·         It will give you the inspiration to think on a global scale and the strength to endure difficult times.

    ·         It will provide you with the managerial skills to lead your team or community effectively.

    ·         From ancient times the Mongolian culture has lived in harmony with nature, therefore it will provide you with incentives to reduce the ecological damage facing the world today.

    ·         An opportunity to learn about the “Tengrism”, the first belief of mankind.

    ·         We require Chinggis Khan’s philosophies and strategy for us to create a better world.

    НҮҮДЛИЙН СОЁЛ

    Нүүдлийн соёл ингэншил нь байгальтайгаа шүтэлцэн зохицон амьдарсаар ирсэн байгальд ээлтэй органик амьдралын хэв маяг юм.

    Монголчуудын хувьд нүүдэл нь малчин хүн малынхаа ашиг шимд шүтэн, малынхаа аяыг даган нүүж амьдардаг. Мал нь байгалынхаа аяыг даган түүнд идээшиж дагаж, үйлдвэр угсааны онцлог шинжээ хадгалан өсөж үрждэг, байгаль нь нүүдэл иргэншлийнхээ ачаар унаган төрхөө хадгалан, иргэншлийнхээ уг хэв маяг тогтвортой оршиж тогтнох нөхцөлийг бүрдүүлдэг хүн, мал, байгаль гурван битүү цагирган холбоонд тулгуурласан соёл иргэншлийн бие даасан хэв маяг юм.

    Нүүдэлчид Төв азийн өндөртөгт, байгалийн эрс тэс хатуу ширүүн нөхцлийг даван туулах явцдаа нум сум, хүрдэт дугуй, гэр, туульсийн зохиол гэх мэт бүтээлээрээ хүн төрөлхтний хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан юм.

    ЧИНГИС ХААН

    Мянганы суут хүн

    Дэлхийн түүхэнд төрсөн суутнуудын нэг Genghis khan (1162- 1227)
    (Уг дуудлага нь монголоор: Chinggis khan [tʃiŋɡɪs xaːŋ]. Далай хаан гэсэн утгатай)

    Түүний амьдрал хатуу ширүүн тэмцэл, адал явдлаар дүүрэн. Тэрээр нэг хүний амьдралд багтамгүй их түүхтэй, бас өөр хэний ч хийж амжуулаагүй их үйл хэргийг бүтээсэн. Гаргасан амжилтаар нь жагсаавал магад тэрээр бүх суутнуудыг тэргүүлнэ. Урьд нь дэлхий даяараа түүнийг эзлэн түрэмгийлэгч, эвдлэн бусниулагч гэж ойлгодог байсан нь эзлэгдэж байсан улс үндэстнүүдийн бичиж үлдээсэн эх сурвалжуудад итгэж өрөөсгөл хандаж байсантай холбоотой юм. Харин шинэ мянганы босгон дээр энэ хандлага эрс өөрчлөгдөж хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтэнд оруулсан түүний хувь нэмрийг бодитоор үнэлж дүгнэх боллоо.

    Түүний амжилтын нууцыг судлаачид олон талаас нь бичиж дүгнэдэг. Хүн таних онцгой чадвартай, дайснаа ч нөхөр болгох увидастай, нөхдийн тус гавъяаг үл мартагч, оюун ухааныг дээдлэгч, шинэлэг санааг соёрхон урамшуулагч, цэрэг стратегийн шинэ эринг эхлүүлэгч, шашин шүтлэгийн эрх чөлөөг анхлан тунхаглагч, өнөөгийн ертөнцийг үндэслэгч гэх мэтээр дүгнэсэн байдаг.

    “Chinggis Khan” the Man of the Millennium                  

    One of the Great men of world history, Chinggis Khan (1162-1227)

    His life was characterised by harsh struggles, many adventures and challenges. He accomplished many feats during his lifetime, most likely more so than any other character in history. Earlier opinion was that he was understood to be a conqueror and destroyer due to the written accounts from the nations that he occupied. However, on the eve of the new millennium this viewpoint has changed dramatically to one where he has been credited with progressing the prosperity of mankind with his sharp mind and contributions to the development of the “modern world”.  

    Researches have credited his success to various characteristics. He had a remarkable skill in recognising people, a genuine ability to convert enemies to friends. He never forgot a fovour or underestimated the strengths of his colleagues. He honoured intelligence and encouraged innovation as he himself initiated a new era of military strategy. He was the first man to declare and uphold freedom of religion. You could make these discoveries by researching a variety of scripts, however, you would be best served by reading and feeling the primary source called MNT yourself. 

    ХУВЦАС

    Монгол угсаатны хувцас нь манай орны байгаль цаг уурын нөхцөл, эрхэлдэг аж ахуй, хэвшиж дадсан заншил төдийгүй түүхэн цаг үеийн онцлог, нийгмийн байдлыг тов тодорхой тусгаж ирсэн эдийн соёлын чухал дурсгал билээ.

    Монгол үндэсний хувцасны гол төлөөлөгч болсон малгай, дээл, бүс, гутал нь өөр өөрийн гэсэн бэлгэдлийн утга агуулгатай байдаг. Үүнд: Мандах төрийн малгай хэмээх нь хурц шулуун, харилтгүйн утга бэлгэдсэн шовгор оройтой малгайгаар хүний биеийг ёстой төртэй, мандан бадарч явахыг бэлгэдсэн байна. Тэгш төрийн дээл хэмээхийн учир нь хүний биеийг төв шулуун, тэгш намбатай байхыг ерөөж ийнхүү нэрлэжээ. Бүтэх төрийн бүс гэдэг нь задгай тасархайг бэхлэн батжуулах, сарнисныг эвлүүлэхийн утгатай.  Хан төрийн хантааз гэдэг нь аливаа хүндэтгэл, ёслолд заавал өмсөх төр улсын иргэн, эр, эм хүн мөн гэдгийн баталгаа тул энэ хувцсыг төр улсын өмсгөл хэмээжээ. Түших төрийн гутал нь хүний биеийн тулгуур болсон хөлийн өмсгөл тул тулж түших, бат суурьтай явахыг бэлгэдсэн байдаг.

    Одоо монголчууд дэлхийн ноолуурын 1/3- г хангаж байна. Монголчуудын өөрсдийн давуу тал болсон мал аж ахуйн органик түүхий эд болох ноос, ноолуур, сарлагийн хөөвөрт тулгуурлан GOBI, GOYO, HUSUG зэрэг брэндийг олон улсад гаргаад байна.

    МОНГОЛ ГЭР 

    Монгол гэр бол Төв Азийн нүүдэлчин ард түмний уламжлалт гэр сууц юм. Монгол гэр 3000 орчим жилийн тэртээгээс одоогийн хэв шинж нь бүрэлдэн, хүний амьдралын гол хэрэгцээ болсоор өнөө цагт иржээ. Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц зохиомжийнхоо хувьд ихээхэн сонирхол татдаг билээ. Хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй гэх мэт олон тодотголыг гэрт өгсөн байдаг.

    XIII зууны монголчуудын гэр тэрэг хэмээх нэгэн сууцны тухай дундад зууны жуулчдын тэмдэглэлд “гэр тэрэгтэй нүүдэл нь их хот нүүж яваа мэт сүртэй” харагддаг тухай тэмдэглэсэн нь бий. Байнгын хэрэгцээний гэр сууцыг хийц, гадаад хэлбэрээр нь монгол, түрэг гэр гэсэн хоёр үндсэн ангилалд хамруулна. Монгол гэрийг халх, ойрад, буриад гэж ялган үздэг.

    Монгол гэрнээс санаа авсан олон төрлийн сууцуудыг дэлхийн олон оронд дуу бичлэгийн студи, аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байна.

    ШАГАЙ

    Малын хойд хөлийн шаантны нарийн үзүүрт, нөгөө талаараа борви ясны өргөн талд холбогдон орших жижиг цул ясыг шагай гэнэ. Шагайг хонь, ямааны буюу бог малын, бодын шагай гэж ангилдаг. Харин үхрийн шагайг аргай гэж нэрлэнэ. Мөн шагайг буух байдлаар нь өөр өөрөөр нэрлэдэг. Үүнд: Бөгтрөөрөө дээш харж унавал хонь, харин хонхор нь дээш чиглэн унавал ямаа, тахираараа дээш харвал тэмээ, шулуунаараа дээш харж буувал морь, харин үзүүр хэсэг нь доош харж, бөөрөнхий нь дээш харж буувал онх гэж тус тус нэрлэнэ. Малын шагайг ийнхүү таван хошуу малаараа бэлгэдэн дээдэлдэг учир хог руу хаях, гэрийн буурин дээр орхихыг цээрлэдэг. Мөн шагай олбол орхиж байгаад заавал морь буулгаж авдаг. Монголчууд эртнээс малын шагайгаар олон янзын тоглоом тоглосоор ирсэн. Тухайлбал, Алаг мэлхий өрөх, дөрвөн бэрх орхих, морь уралдуулах, шагай таалцах, бөгцөг няслах, шагай шүүрэх гэх мэт.

    МОНГОЛ ТОГЛООМ

    Манай ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн соёлын үнэт өвийн нэгд ардын уламжлалт тоглоом наадам зүй ёсоор орно. Монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан оюун ухааны том хувь нэмрийн нэг нь монгол наадгай юм. Монголчуудын өвөг дээдсээсээ уламжилсан 15 төрлийн 3000 шахам тоглоом наадмаар нааддаг.

    Шагайн тоглоом, Хөлөгт тоглоом, Оньсон тоглоом, Аман наадам, Уран ээдрээт гогцоо, уран зангилаа сүлжээ, Өрж эвлүүлдэг тоглоом, Чамабалын хүрд, Хуруу гараар наадах наадгай, Шагайн тоглоом, Шүүрэх,булаалдах наадгай, Тооцоолох наадгай, Эвхэх,хайчлах наадгай, Илбэ,мэрэг, Мөсөн дээрх наадам, Эрийн гурван наадам зэрэг олон төрлийн арвин баялаг тоглоом наадам байдаг бөгөөд манай ард түмэн өсвөр үеэ сургаж хүмүүжүүлэх нэган чухал хэрэглүүр болгон ашигласаар ирсэн сайхан уламжлалтай билээ.

    ГАР УРЛАЛ

    Монгол үндэстний гар урлалын бүтээгдэхүүн өнө удаан түүхтэй, өвөрмөц онцлог, төрөл зүйл, уран нарийн хийц, гоё сайхан байдлаараа эрхэмсэг байдаг. Үүнд: Оёдол хатгамал, модон сийлмэл, үндсэн сийлмэл, ясан сийлмэл, арьсан сийлмэл, чулуун сийлмэл, алт мөнгөний дархан зэрэг маш олон үндэстний онцлог бүхий гар урлалын бүтээгдэхүүн багтдаг. Материалын хувьд яс, эвэр, арьс шир, олс, байгалийн эрдэнийн чулуу зэрэг эх байгалиас үүсэлтэй, боловсруулалтын талаар уламжлалт арга барилд түшиглэдгээс ур чадвар сайтай, нарийн нягт байхаас гадна үндэстний соёл сэтгэлгээ уусаж байдаг. 

    АРЬСАН УРЛАЛ

    Арьсан урлал бол Монголчуудын уламжлалт урлагийн нэг төрөл юм. Хүй нэгдлийн үеийн хүмүүс ан амьтан агнаж арьс ширээр хувцас хийж өмссөн үеэс л арьсан урлаг хөгжсөн. Өвгөд дээдсээс уламжлан ирсэн ардын технологи гэж бий. Арьсаар хийсэн олон бүтээл дотроос арьсан динозавр Монголын Байгалийн түүхийн музейд бий. Энэ динозавр 2007 оны Азийн арьсан урлагийн хамгийн том бүтээлээр шалгарсан. 20 гаруй хонь, ямааны арьс болон есөн адууны шир орсон юм. Уг арьсан динозавр өндрөөрөө хоёр метр, уртаашаа гурван метр гаруй хэмжээтэй. 

    СУР

    Сур харваа буюу Монгол сур харваа нь Монголчуудын эрхий мэргэнээ сорин тэмцэлдэх наадам юм. Сур харваа нь өнөө үеийн Үндэсний их баяр наадмын нэг бөгөөд буриад сур харваа, халх сур харваа, урианхай сур харваа гэх 3 төрөл байна. Нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн хонгио хэлбэрийн бөмбөгийг эгнүүлэн өрж, алс зайнаас олон удаа нумнаас сум харвах бөгөөд хамгийн олон ончтой харвасан нь түрүүлдэг. Сур харвааны хамгийн эртний хэлбэр нь аль болох хол зайд бай шавыг цэцэн мэргэн оноход чиглэгдсэн зэв нүүлгэх тэмцээн юм. Зэв нүүлгэх хэмээн нэрлэсний учир нь болцуут сум арай хожуу үүссэн учраас эрт үед зэвт сум ихэвчлэн хэрэглэдэг байсантай холбоотой юм.

    ЯЗГУУР УРЛАГ

    Аливаа улс орны үндэсний уламжлалт урлаг нь үндэстэн, ястны амьдралын өвөрмөц төрх, зан үйл, хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл болдог. Монголын язгуур урлагт Бий биелгээ, цуур, хөөмий, икел, уртын дуу, морин хуур, алтай ятга зэрэг олон төрөл хамаарна.

    Монголын язгуур урлагийн төрлүүд ЮНЕСКО-д бүртгэгдсэн бөгөөд Язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс DOMOG хамтлаг алтан цом хүртсэн.

    УРТЫН ДУУ

    Монгол ардын уртын дуу бол монгол ардын дууны сонгодог хэлбэр даруй мөн бөгөөд дэлхий дахинд ардын дууны шинж төлөвтэй харьцуулан үзэхэд нэн өвөрмөц, гайхам сонин, чухам Монголын урлал юм. Уртын дуу гэгч уудам тэнэгэр сайхан нугалаатай, уянга төгөлдөр олон янзын гоёмсог эгшиг чимэгтэй, хүний сэтгэлийг хөдөлгөн догдлуулам хөгжүүн бадрангуй сайхан аялгуу нь оргилон дээшилж, нарийсан нарийссаар “шуранхайлах”, тэгснээ аргилан доошилж бүдүүсэн бүдүүсэхдээ зүйл зүйлийн хачин хөөрхөн нугалаа хугалаа, хоолой амьсгалын цохилт хийж, хүнгэнэн “шигших” зэргээр нэн өргөн цараатай, сонсож ханашгүй эгшиг-лэнтэйяа хадаадаг нь чухам Монгол сайхан эх орны тэнэгэр уудам тал нутаг хийгээд, дэлгэр баян хангайн сүрлэг өндөр уул нуруу, даваа гүвээ, өргөн тунгалаг гол мөрөн, өтгөн хөвч ой шугуй, үзэсгэлэн төгс байгалийн тансгийг санагдуулж, агт морьдын хурдан жороо ажнай сайныг бодогдуулж, унасан газар, угаасан ус, эцэг эх элгэн садан, үр хөвгүүд, үнэнч журмын амраг хань, анд нөхөд сэлтээн хайрлан энхрийлэх эх оронч сэтгэлийг маань ундруулам сайхан билээ.

    БИЕЛГЭЭ

    Нүүдэлчид үүссэн тэр цагт бий биелгээ үүссэн гэж үздэг. “Биелгээ” нь олон ястны түүх, уламжлал, заншил, дуу хөгжим, үлгэр домог, туульс, хувцас өмсгөл, тоглоом наадам зэргийг өргөн утгаар нь өөртөө цогцлоон багтааж уламжлагддаг ба үндэстэн, ястнуудын амьдрал, өвөрмөц ахуй байдал, ёс заншил, уламжлал, сэтгэлгээний онцлогийг биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэх бүжгийн урлаг юм. Биелгээг гэрт, тойрон суусан хүмүүсийн дунд, зай багатай газар бүжиглэдэг байснаас цээж гарын хөдөлгөөн нарийн хөгжсөн бөгөөд монгол хүний ажил үйлс, зан үйл, хэв шинж, амьдралын агуулгыг биелээч хүний сэтгэлийн хөдлөл, уран намбаар биелж харуулдаг. Биелгээнд ихэвчлэн амьдрал дээр хийж гүйцэтгэдэг зан үйлүүдийг хийдэг. Жишээ нь: цайныхаа дээж цацалыг уул усандаа өргөх, юм оёх, тариа тээрэмдэх, тариа татах, ноос савах, бөх барилдах, нум сум харвах, морины явдал зэргээр биелдэг.

    МОРИН ХУУР

    Морин хуур өнө удаан түүхтэй, аль эрт 13-р зууны эхэнд даруй Монгол үндэстний хүн ардын дунд өргөн дэлгэрсэн юм. Морин хуурын дэлгэрсэн нутаг орон нь адил бус байдгийн улмаар, түүний нэр, хэлбэр дүрс дууны өнгө, хөгжимдөх арга нь ч өөр өөрийн онцлогтой байдаг. Морин хуурын хайрцаг нь тэгш дөрвөлжин хэлбэртэй, гриф дээрээ морин толгойн сийлбэртэй байдаг. Энэ бол морин хуурын үндсэн төрх бөгөөд морин хуур гэсэн нэрийнх нь илрэл юм. Морин хуурын чавхдасыг морины сүүлээр хийнэ. Морин хуурын ая эгшиг сонсголонтой сайхан бөгөөд утсан хөгжмийн дотор өөрийн өвөрмөц онцлогтой хөгжмийн зэмсэг. Эрт дээр үед морин хуурыг хөгжимчид өөрсдөө үйлдэж бүтээгээд хэрэглэж байсан юм. Дууны хэмжээ нь нэлээд дор болохоор монгол гэр болон байшинд хөгжимдөхөд тохиромжтой байсан. Цаг үеийн шаардлагаар хөгжмийн зэмсгийн мастерууд уламжлалт морин хууранд өөрчлөлт оруулсан байна. 

    МОРИНЫ СОЁЛ

    Төв Азийн өндөрлөг, тэр дундаа Монгол нутагт анх адуу үүссэн бөгөөд Дорноговь аймгийн Эргэлийн зоо орчимоос 65 сая жилийн өмнөх үед хамаарагдах таван хуруутай адуу олдож байсан нь үүнийг нотолдог байна. Монголчууд адуун сүргээ “Унахад хөнгөн, уралдахад хурдан, сүү нь эм, сүр жавхлантай” Морин эрдэнэ хэмээн төрийн сүлдэндээ дээдлэн ирсэн. Дайн тулаан, уналга ачлага, наадам цэнгэл, сүүгээр айраг исгэж хэрэглэх зэргээр Монголчуудын нүүдлийн мал аж ахуйг монгол адуугүйгээр төсөөлөхийн аргагүй.

    Монгол морь нь намхан чийрэг биетэй тэсвэр, тэвчээртэй, хурдтай байдаг учраас дэлхийн олон дайн тулаанд ялалтыг авчирахад оролцсон хувь нэмрийг үнэлж монгол моринд зориулсан хөшөө дурсгал олон байдаг. Чингис Хааны дэлхийг эзэлсэн байлдан дагуулалт монгол морьтой салшгүй холбоотой юм.

    Морьны соёл нь морь таних шинжих ухаан, морины тоног хэрэгсэл бэлдэх, унаж эдлэх ухаан, уналга ачилганд хэрэглэх арга технологи зэрэг олон арга ухааныг агуулсан байдаг.

    Адууг унаж эдлэхэд хазаар, ногт, чөдөр, хударга, эмээл, ташуур, хомуут, тэрэг, тэрэгний хэрэглэл, хусуур, сойз зэрэг тоног хэрэгсэл ордог.

    ЭРИЙН ГУРВАН НААДАМ

    Наадмыг 2010 онд ЮНЕСКО «Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт»-д бүртгэн авчээ. Орчин цагийн судлаачид Монголын наадам Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан МЭӨ I-II зуунд үүссэн хэмээн тодорхойлжээ. Тухайн үед морь, бөх, сурыг тулгар төрийн үүсэл хэмээн тодорхойлж байсан аж.

    Учир нь газар нутаг, эх орноо хамгаалахад эр хүнд энэ гурван чадвар зайлшгүй хэрэг болдог байжээ. Тухайлбал, морийг гарамгай унахын сацуу нум сум тавьж дайснаа устгана. Харин гардан байлдаанд сэлэмгүй оролцохдоо бөхийн мэх ашиглах шаардлагатай байжээ. Тухайн үеийн Хүннүчүүд бутархай овог аймгийн эв нэгдэл, цэргүүдийнхээ байлдааны ур чадварыг сайжруулах үүднээс наадам зохион байгуулдаг байсан аж. Үүнээс хойш монгол угсаатнууд эрийн гурван наадмыг зохиосоор иржээ.

    ТАВАН ХОШУУ МАЛ

    Таван хошуу мал гэдэг нь монголчуудын эртнээс нааш гаршуулан өсгөн, ашиг шимийг нь хүртэж буй адуу, үхэр, тэмээ, хонь, ямааг ерөнхийд нь нэрлэн хэлсэн үг юм. Эртнээс нааш Монгол түмний гол амин зуулга нь мал аж ахуй болж ирсний хувьд монгол зон олон таван хошуу малаа их дээдэлдэг бөгөөд таван хошуу малыг нийтэд нь мөн таван эрдэнэ хэмээн хэлдэг. Адуу, үхэр, тэмээ гурвыг бод мал гэх бөгөөд хонь ямааг бог мал гэнэ. Эх газрын эрс тэс, экологийн нөхцөлд байгалийн урт хугацааны шалгарал, мал маллагааны олон зууныг дамжиж ирсэн ардын сонгон үржүүлгийн үр дүнд байгаль- цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицож, биологийн онцгой шинжийг хадгалсан нутгийн монгол мал бий болсон юм. Монгол үүлдрийн мал нь жилийн дөрвөн улиралд бэлчээрийн маллагаанд байж, үржин төлжиж ашиг шимээ өгсөөр ирсэн уламжлалтай билээ.

  • ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ СУРГААЛЬ

    БИЕЭ ЗАСАХУЙН ЭРДЭМ

     билиг сургаальд буй

    Чингис хаан айлдаруун:

    1.Алд биеэ засахуйн эрдэмд

    Аги балчараас хичээгтүн

    Алд биеэ засахуйн билиг

    Ахас ихсээ хүндлэхээс эхэлмүй

    2.Эцгээ хүндэлж

    Эхээ ачилж

    Эрхийг цээрлэн

    Эрдэмд хичээж

    Биеэ засагтун

    3.Аргал түүж хурга хариулах

    Алд биеэ засахуйн нэгэн билиг

    Агт манаж, ан авд мордох

    Аж төрөн хатуужихуйн эрдэм

    4.Бага балчир наснаас

    Биеэ засан хүмүнжигтүн

    Хүмүнжиж эс чадваас

    Хүмүн болж үл чадмуй

    5.Хойчис мину 

    нойронд сэргэг

    Нөхөрт үнэнч

    Үг мэргэн

    Үйлс шударгуу

    Хүмүн болтугай

    6.Биеэ мэдвэл 

    Хүмүн болмуй

    Би – гээ танивал

    Ухаан суумуй

    7.Өөрийн зөвийг нутулсу гэвэл

    Өрөөлийн зөвтэй жишин шинжигтүн

    8.Өөрийн гэмийг мэдсү гэвэл

    Өрөөлийн үгийг хүлцэн сонсогтун

    11.Өлсөхөөс өрсөж хүнсээ базаа

    Өгүүлэхээс  өрсөж үгээ сонж

    13.Өөрийн алдас гэмийг 

    Бусдаас асуун мэдтүгэй

    Төр засах ёсонг

    Сэцдээс асуун суртугай

    23.Хөвүүн хэдүй 

    Шил сайтай ч

    Эрхэм ёсон үгүй бол

    Хүмүн эс болмуй

    27.Ухаан уйтан хэмээн

    Биеэ бүү чамла

    Ухаант мэргэдээс сурвал

    Билиг ухаан саруулмуй

    28.Эрдэх бярдах

    Баатар бусыг мэдэгтүн

    Эрхлэх цэнгэх

    Жаргал бусыг санагтун

    44.Өдөр үйлдсэн явдлаа

    Үдэш сайтар  шүүгтүн

    Өөдгүй ичүүрт явдлаа

    Ятган гэмшиж гээгтүн

    45.Сэтгэлийн уг хар бол

    Сүү мэт үг худал буй за

    Санааны уг буруу бол

    Санасан үйлс үл бүтмүй

    46.Уран хөвшин донгодохыг

    Хөхөө шувуу ч чадмуй

    Уран худал өгүүлэхийг

    Хэлэмгий зальхай ч дөнгөмүй

    49.Сэтгэлийн хар хорыг

    Гэмшлээр цайруулмуй

    Салж сарнисны уршгийг

    Элгэн болж арилгамуй

    50.Зорисон ахул 

    Бүү цөхөр

    Зориглосон ахул

    Бүү шантар

    51.Эрдэнэт хүмүний

    Биеийг олсон тул

    Эрхэм ёсонг мэдэж

    Биеэ засахыг хичээ

    52.Сайн авьяасаа 

    Эрт дэлгэрүүлбэл

    Сайн хүмүүний 

    Зэрэгт хүрмүй

    53.Бус хүмүний 

    Сурсан эрдмийг

    Буй биеэрээ

    Хичээн сурвал

    Бус хүмүнээс

    Үл дутмуй

    54.Эцэг эхийн 

    Сургасныг огоорогч

    Талд хийсэх

    Хамхуул адил аж

    55.Өндөр уулын хөтөл зори

    Өргөн далайн олом зори

    Хол хэмээн бүү цөх

    Явах ахул хүрмүй

    56.Бэрхийг сурвал

    Баатар болмуй

    Эрдэм сурвал

    Сэцэн болмуй

    57.Биеэ зассу гэвээс

    Сэтгэлээ засагтун

    Сэтгэлээ зассу гэвээс

    Сэв үгүй ариун болго

    58.Сэтгэл хэмээгч

    Биеийн эзэн буй за

    Сэтгэл мунхарвал

    Бие даруй доройтмуй

    63.Биеэ засахуйн ёсонг

    Билиг сургаалаас сурмуй

    Биеэ засахуйн эрдмийг

    Сурах дадахаар олмуй

    70.Хүмүн болсу гэхүл

    Бусдын сайнаас сур

    Хүмүнжин өссү гэхүл

    Эрхэм ёсонг сурч дад

    82.Олны дотор үгээ бэхэл

    Гагцаар буйд сэтгэлээ шинжил

    Омогт мунхагтай үг бүү сөр

    Суу билигтийн үгийг бүү сонж

    92.Судал олж ухвал

    Ундлах ус олдмуй

    Сургаал гол болговол

    Ухаан гүн болмуй

    96.Хүмүн болох багаасаа

    Хүлэг болох балчираасаа

    Баатар болох өсөхөөсөө

    Бүхүй олонд танигдмуй

    97.Хүмүний зэрэгт  хүрсү гэхүл

    Хөвүүн наснаас хичээгтүн

    Алд биеэ зассу гэхүл

    Авьяас билгээ хурц болгогтун

    126.Айхуй дор

    Ухаанаа бүү алд

    Атаач дор

    Үгээ бүү алд

    140.Зусар үг өгүүлэн

    Сул нурших гутамшиг

    Зуун сум тавиад

    Хоосон хоцрох шившиг

    142.Өөрийн гэмийг

    Бусдад бүү тох

    Өрөөлийн гавьяаг

    Өлбөлзөн бүү луйвард

    143.Өөрийн биеийг

    Ихэд бүү бод

    Өрөөл бусдыг

    Дорд бүү бас

    145.Өөдлөхөд санах сэрэх эрхэм

    Өсөхөд сурах дадах эрхэм

    Сэцэн билигтэн үүнийг

    Сэрж ухан билиг болгомуй

    Саруул ухаант үүнийг

    Санаж ухан эрдэм болгомуй

    184.Адамхай уур хилэнгээ

    Амгайвчлан даран чадваас

    Архиран ноцох арсланг

    Аргаар дарах адил буюу

    190.Нойр хэмээхүй хүмүн бүрийн

    Алжаал үргэх тэжээл буй за

    Нойронд дийлдэн сэрэмж алдвал

    Атаатанд гэнэдэн осолдох буй за

    191.Унтах хэвтэх хэтийдэх ахул

    Дутуу үхсэнээс ялгаа юун

    Уухайлж хатгахаас хожидвол

    Дутаан урваснаас ялгаа юун

    191.Нойр хэмээхүй

    Залхуугийн өвчин аж

    Уруудах хэмээхүй 

    Мунхагын заяа аж

    196.Өөдлөхөд санах сэрэх аж

    Уруудахад унтах хэвтэх аж

    Нойр хэмээхүйг сэрж барамуй

    Уруудах хэмээхүйг сэхэж давмуй

    197.Зовлон бэрхийг туулахуй

    Зориг хатуужил эрхэм

    Зорьсон хэргээ бүтээхүй

    Зүтгэл хичээл эрхэм аж

    198.Наснэмж ,бие өтлөвч

    Гэндэх гэнэн үл арилах аж

    Настан аршийн үгийг дагаж

    Гэндэх ослоос сэрэмжилсү, би

    199.Биеэ засахуйн эрдмийн дээд

    Билиг оюунаа хурцлах болой

    Билиг оюунаа хурцлахуйн дээд

    Сэцэн билигтээс сурах болой

    Сэцэн билигт ойр үгүй ахул

    Судар дэвтрээс сурч болмуй

    Судар дэвтрээс сурахуйн тул

    Үсэг бичиг шамдан сурагтун

    200.Бие засан хүмүнжиж

    Өөрийн биеэ танивал

    Сайн явах санааных

    Өөдлөн явах заяаных

    201.Эмсийн сайхан зүс

    Сэтгэл булаах авч

    Эрүүл биеийн шимийг

    Хоослох гэм буйг сана

    214.Өөрийн гэмийг 

    Өгүүлсэн хүмүнд

    Өс бүү санагтун

    Өргөн хүндлэгтүн

    218.Мууг сайнаар арилгамуй

    Мунхагийг эрдмээр үргээмүй

    Хилэнг ухаанаар дармуй

    Хилсийг үнэнээр цайруулмуй

    219.Бүгдийн эзэн 

    Хаан атугай ч

    Биеэ засахуйн

    Эрдэмд суралцмуй

    221.Өтгөс үгээ харамлан

    Үг үл өгүүлэх ахул

    Өөрийн гэмийг ухварлан

    Өршөөл өчин гэмшигтүн

    236.Эрүүл биеэ

    Эс асарваас

    Эвдэрсний хойно

    Энэлэн гэмшмүй

    237.Эл наснаа 

    Эрдэм эс сурваас

    Хэрэглэхүй дор

    Харуусан гэмшмүй

    238.Залуу аху наснаа

    Эрдэм эс сурваас

    Өтөл аху наснаа

    Эгээрэн гэмшмүй

    240.Сайн муу хоёрт

    Сацуу сургамж буй

    Сайн явснаа

    Санан хичээгтүн

    Муу явснаа

    Жигшин хичээгтүн

    251.Алгуур аялахуй ану

    Амьдын хөлөг буюу

    Авираа өөрөө мэдэгч

    Гүйцэшгүй сэцэн буюу

    253.Дэмий балай донгодон

    Хойморт суухыг цээрлэ

    Дэлхийг дагуулав хэмээн

    Худал өгүүлэхийг цээрлэ

    259.Худал өгүүлэхийг

    Хулгай адил цээрлэ

    Хуурмаг авирлахыг

    Урвах адил цээрлэ

    271.Идэх өмсөхийг

    Бах болгохыг цээрлэ

    Идэр насаа

    Дэмий үрэхийг цээрлэ

    287.Төрсөн эл алд бие

    Үхэн үхтэл хайран тул

    Төгсөх өдөр хүртэл

    Үйлийн сайныг бүтээ

    292.Төрөөд төлжөөд

    Төгсөх жамыг

    Өт хорхой ч

    Өлхөн дагамуй

    Төрсөн биеэ

    Засан хүмүүжээд

    Өөдлөн явахыг

    Хүн бүр чадмуй

    381.Биеэ засан үл чадагч

    Гэрээ засна гэхүл инээдэм

    Гэрээ засан үл чадагч

    Төрөө засна гэхүл шившиг

    394.Омогшиж ухаанаа

    Бүү гээгтүн

    Омтгойрч бусдыг

    Бүү ашгигтун

    401.Ялихгүй зусар

    Хөлжихөд саад аж

    Шалихгүй омог

    Аминд халтай аж

    402.Сайн үг сонсохуй дор

    Сайтар тунгаан тогтоо

    Сайн үгс үнэн агаад

    Саруул ухаан тэтгэмүй

    403.Саар үг сонсохуй дор

    Сайтар тунгаан шинж

    Саар үгс худал агаад

    Сэтгэл хорлон урвуулмуй

    404.Сэцэн билигтийг дагавал

    Санасандаа хүрэх дөт буй за

    Сэцэн билигтээс сурвал

    Сэтгэл саруусан гэгээрмүй зэ

    405.Барсын арьс тугал нөмрөөд

    Барс адил эс архирах буй за

    Тугалын арьс барс нөмрөөд

    Тугал адил эс мөөрөх буй за

    436.Итгэлтэн олон буй за,гэвч

    Өөрийн бие мэт итгэлт үгүй

    Дотносох олон буй за,гэвч

    Өөрийн сэтгэлээс дотно үгүй

    437.Хайрлах олон буй за,гэвч

    Өөрийн аминаас хайран үгүй

    Ариун явбал алзахгүй аж

    Сэрж явбал насад өлзий аж

    604.Атгаг муу санахаас илүү

    Атаат дайсан хүмүнд үгүй

    Халтай мууг хэлэхээс илүү

    Хэрцгий мунхаг авир үгүй

    ЭРДЭМ СУРАХУЙ

    Чингис хаан айлдруун:

    14.Биеийн бөхөөр

    Нэгийг дийлмүй

    Билгийн бөхөөр

    Мянгыг дагуулмуй

    16.Бие баатар бөгөөс 

    Нэгэн үеийн баатар буюу

    Билиг баатар бөгөөс

    Түмэн үеийн баатар буюу

    17.Эр хүмүүн биеэ эдээр  чимснээс

    Эрдмээр чимэх

    Эхнэр хүмүүн биеэ эрдэнэсээр чимсэнээс

    Эрхэм ёсоор чимэх

    18.Нас нэмэвч

     Ухаан эс сууваас

     Бие өсөвч

     Билиг эс сурваас

    Хөхрөхүй дор гутамшиг

    Хөрсөт дээр шившиг

    19.Хүмүнжин биеэ засахад

    Хэзээ ч үл эртэдмүй

    Ухаанжин эрдэм сурахад

    Хэзээ ч үл балчирдмуй

    20.Төрөлхийн тэнэг хүмүн

    Төгсөтлөө үл засармуй

    Эрхийн тэнэг бэрх хэдүй ч

    Эртнээс хичээвэл засармуй

    21.Бэрхээс шантрах хүмүн

    Зориг мохоогийнх буй за

    Сурахаас халширах хүмүн

    Билиг мохоогийнх буй за

    23.Хүмүн хэдүй 

    Сэцэн төрөвч

    Сурахаас ангид

    Мэргэн үл болмуй

    Сумны мөс хэдүй

    Шулуун боловч

    Они өднөөс ангид

    Харваж үл болмуй

    25.Эрдэм сураад

    Эс хэрэглэх ахул

    Их  ёс мэдээд

    Өөрөө эс дагавал

    Хөсөр хэвтэх 

    Өгөр яс мэт буюу

    26.Хүмүн хэдий олон боловч

    Сэцэн мэргэн ганц хоёр

    Хөлөг хэдүй олон боловч

    Хурдан шандаст нэн ховор

    29.Бие овор үлэмж атал

    Билиг охор мунхаг ахул

    Өчүүхэн хүмүн тэр аж

    Өт хорхойн садан аж

    40.Ая эвийг олох аваас

    Араатныг ч номхотгомуй

    Арга  билгийг мэдвээс

    Алсын одыг ч ойртуулмуй

    64.Гэм эрдэм хоёрыг

    Ялган эс мэдвэл

    Гэнэдэх осолдох хоёр

    Сүүдэр мэт дагамуй

    65.Үнэн эрдэм 

    Алт адил буюу

    Алтыг түлбэл

    Улам өнгөжмүй

    66.Үнэн эрдэмт

    Зөв өгүүлж

    Зөв үйлдэж

    Зөвд хөтөлмүй

    71.Сэцэн билигтийн өгүүлснийг

    Сэтгэлдээ хураавал эрдэм болмуй

    Сайн зарлиг сургаалыг

    Сайтар давтвал мэргэн болмуй

    93.Сээр сүүжиндээ бядтан

    Нэгэн биеэ зарах буй за

    Сэтгэл оюундаа эрдэмт

    Түмэн олныг зарах буй за

    105.Сурсан эрдмээ сэлбэн яв

    Сураагүй эрдмээ шамдан сур

    Сурсан муу зангаа үтэр орхи

    Суу билигтийг хүндлэн дага

    106.Давлан ундрах булгийн усыг

    Дээрээс булавч боогдохгүй

    Оргилон гарах булгийн усыг

    Ховоогоор уудлавч ширгэхгүй

    Булингаргүй сайхан ус ану

    Боргилон урсан байх аж

    Суу билигтийн саруул ухаанаас

    Үнэн үг эл мэт ундрах аж

    107.Худгийн усыг засан ариутгавч

    Хургаж дээш үл давлах аж

    Ховоогоор хутган авбал

    Хоромхон зуур ширгээд

    Гутамшиг муу булингар ану

    Ёроолоос хялбар бургих аж

    Мунхагын уйтан ухаанаас

    Худал үг эл мэт гарах аж

    109.Үгэнд ижилдвэл 

    Сэцэн болмуй

    Илдэнд ижилдвэл

    Баатар болмуй

    110.Мэргэдийн сургасныг

    Үл сонсон өгүүлэгч

    Уулнаа урамдах

    Адгууснаас ялгаа юун

    111.Эмнэг хангаыг

    Эдлэн номхруулмуй

    Эргүү мунхагыг

    Хашраан сургамуй

    112.Сайн санаатыг

    Асран хүндэлбэл

    Сурсан мэдсэнээ

    Халдаан тэтгэмүй

    113.Муу санаатыг

    Хайрлан дотносовол

    Могой адил

    Хатган хорломуй

    114.Зөв санаат

    Сайн хүмүнийг

    Бүү дарла

    Буруу санаат

    Муу хүмүнийг

    Бүү асар

    118.Маргааш үхэх үнэн боловч

    Өнөө сурах үйлдэхүйг хичээ

    Маргааш хэмээн хойш тавибал

    Хожимдон хохирч хохи болмуй

    121.Эрүү өвдөг 

    Эс нийлсэн ахул

    Эр цэргийн 

    Тоонд багтмуй

    Эвэр нум 

    Эвшээлгэх ахул

    Эр цэрэгтэй

    Зэрэгцэж чадмуй

    127.Өөдлөе гэхүл

    Эв эеэ хичээ

    Өнөржөе гэхүл

    Эсэн энхийг хичээ

    128.Арга билиг хоёрыг

     Хослон хэрэглэвээс

    Алив хүчтэнг

    Аргандаа оруулмуй

    129.Арга билгийг эс ухан

    Үл мэдэх аваас

    Алгандаа буйг

    Тогтоохуйяа бэрх

    130.Эр зориг 

    Эрдэм чадлаа

    Эрхбиш зөвд хандуулбал

    Эл наснаа үл алзмуй

    131.Зоригт  сайн эр хүмүн

    Зөвийг дагаж

    Бурууг жигшвэл

    Зорьсондоо хүрмүй

    139.Үг бүр харвасан

    Зэв адил болой

    Зэв бүр байг оновол

    Мэргэн болмуй

    140.Зусар үг өгүүлэн

    Сул нурших гутамшиг

    Зуун сум тавиад

    Хоосон хоцрох шившиг

    145.Өөдлөхөд санах сэрэх эрхэм

    Өсөхөд сурах дадах эрхэм

    Сэцэн билигтэн үүнийг

    Сэрж ухан билиг болгомуй

    Саруул ухаант үүнийг

    Санаж ухан эрдэм болгомуй

    145.Өөдлөхөд санах сэрэх эрхэм

    Өсөхөд сурах дадах эрхэм

    Сэцэн билигтэн үүнийг

    Сэрж ухан билиг болгомуй

    Саруул ухаант үүнийг

    Санаж ухан эрдэм болгомуй

    199.Биеэ засахуйн эрдмийн дээд

    Билиг оюунаа хурцлах болой

    Билиг оюунаа хурцлахуйн дээд

    Сэцэн билигтээс сурах болой

    Сэцэн билигт ойр үгүй ахул

    Судар дэвтрээс сурч болмуй

    Судар дэвтрээс сурахуйн тул

    Үсэг бичиг шамдан сурагтун

    212.Давах зориг

    Дийлэх зүрх буй ахул

    Давагдаш үгүй

    Хэрэм цайз үгүй

    213.Эр зоригийн хавтайг

    Эрдэм чадлын бахтайг

    Эрэмгий дайснаас ч

    Эрхэмлэн сурагтун

    216.Арга билгийг эс мэдвээс

    Алаг ямааны ишгийг

    Амарчилан барих бэрх 

    Арга билгийг мэдвээс

    Аливаад мэргэн болиу

    220.Бидэн лүгээ дотносон

    Башир үгүй дагаж

    Буй эрдмээс сурья гэх

    Бус хүмүнийг бүү хажигла 

    237.Эл наснаа 

    Эрдэм эс сурваас

    Хэрэглэхүй дор

    Харуусан гэмшмүй

    238.Залуу аху наснаа

    Эрдэм эс сурваас

    Өтөл аху наснаа

    Эгээрэн гэмшмүй

    241.Уулын төдий 

    Алт хурааж

    Сахин зовсноос

    Аму төдүй

    Эрдэм сурч

    Хэрэглэбэл дээр буй за

    270.Сурч дадахаас

    Хойргошоохыг цээрлэ

    Сул суухыг

    Жаргал болгохыг цээрлэ

    327.Мэргэн өтгөсийн 

    Цээжний гүнээс

    Ухаан саруусгах

    Сургаал ундармуй

    328.Мунхаг тэнэгсийн

    Уйтан цээжнээс

    Муулах,зандрах

    Үгэс үерлэмүй

    421.Ил буйг харвахуй дор

    Нум сум эрхэм буй за

    Сэтгэлд буйг хэрэглэхүй дор 

    Сэцэн билигт эрхэм буй за

    434.Өглөө үдэш ялгаа үгүй 

    Өөдлөх үйлд шамдагтун

    Өдөр шөнө гэлтгүй

    Өстөн халдахаас сэргийлэгтүн

    436.Итгэлтэн олон буй за,гэвч

    Өөрийн бие мэт итгэлт үгүй

    Дотносох олон буй за,гэвч

    Өөрийн сэтгэлээс дотно үгүй

    437.Хайрлах олон буй за,гэвч

    Өөрийн аминаас хайран үгүй

    Ариун явбал алзахгүй аж

    Сэрж явбал насад өлзий аж

    438.Хатуужвал ашид зовлон үгүй

    Сэрэмжилбэл ашид аюул үгүй

    Ханьсвал ёстөр сахигтун

    Саднасавал эв эе хичээгтүн

    523.Мөнх тэнгэр соёрхсон

    Хөх монголд заяасан

    Монгол бичиг эрдэнийг

    Төр түмэнд түгээтүгэй

    524.Үсэг бичиг хэмээх эрдэнэ

    Үүрдийн амьтай буюу

    Өгүүлсэн үгийг шингээж

    Үүрдийн өв болгомуй

    586.Алсыг мохол үгүй туулж

    Ашиг олзоо арвижуулан бядагч

    Арилжаачийн авьяас эрдэм

    Авлах намнахаас үл дутмуй

    587.Олны хэргийг уйгагүй бүтээж

    Олз олох эрдэмд сурцгаагтун

    Олсноо өсгөж аж төрөх

    Овсгоо авьяасаа хурц болгогтун

    588.Айлсан эелдэж 

    Арилжаалан зорчиж

    Алтан аргамж

    Бөхлөх ахул

    Алалдах шалтаг

    Өшлөх аюул

    Ашид арилан

    Амаржих буй за

    НЭР ТӨРӨӨ ХИЧЭЭХҮЙ

    Чингис хаан айлдруун

    204.Нартад төрөөд

    Нэр төр эс олбол

    Хэвлээс унаад

    Хүмүнжин эс өсвөл

    Хүмүн төрөл олсны

    Хэрэг тус юун буй

    205.Нэр алдар хэмээх

    Аху төр адил эрхэм

    Нэр,төр хоёроо

    Аминаас илүү дээдэл

    208.Эцгээс үлдээх

    Өвийн дээд

    Эрхэм сайн 

    Нэр төр буй за

    206.Нэр хугарснаас

    Яс хугартугай

    Алдар гутсанаас

    Амь тасартугай

    155.Алалдан дайтахуй дор

    Алдар нэрээ бүү гутаа

    Арцалдан байлдахуй дор

    Авхаалж овсгоо бүү осолд

    288.Үйлдэн бүтээсэн эд

    Эдлэн элтлээ хайран ч

    Үлдээх өвийн дээд

    Нэр төрөө илүү хайрла

    464.Үхсэний хойно үлдэх

    Нэр төрөө эрхэмлэ

    Үрэгдсэний ард хоцрох

    Үрс хойчисоо хүмүн болго

    116.Үхэхээ хүлээн

    Насаа элээснээс

    Амьд цагтаа

    Сайныг бүтээвэл

    Үрэгдсэний хойно

    Сайнаар дурсаж

    Олны сэтгэлд

    Сэрүүн үлдмүй

    117.Үхэл үгүй мөнхрөх

    Шидийг эс олсон тул

    Үгүй болхоос өмнө

    Үйлийн сайныг бүтээ

    ХҮМҮҮНИЙГ ТАНИХУЙ

    Чингис хаан айлдруун:

    86.Мэргэн хүмүн

    Мууг жигшмүй

    Мунхаг хүмүн

    Мууд дурламуй

    87.Мунхаг хүмүн

    Мэргэдээс дайжмуй

    Мулгуу хүмүн

    Зөвөөс зугтмуй

    88.Залхуу хүмүн

    Идэмхий аж

    Зусарч хүмүн

    Инээмхий аж

    89.Сайн хүмүн 

    Үгээ үл няцах аж

    Муу хүмүн

    Үгээ урвуулах аж

    90.Сайн хүмүн

    Олны сэтгэлийг

    Олж хураах ану

    Соронзон гүр

    Төмрийн үртсийг

    Татах адил буюу

    91.Сайн хүмүн

    Сайн үгсийг

    Сорчлон авч

    Сэцэн мэргэн

    Саруул ухаантны 

    Зэрэгт хүрмүй

    102.Худал үг хорлолтой

    Хар санаа халтай

    Үнэн худлыг ялган тани

    Үнэнч шударгууг эрхэмлэ

    103.Худал өгүүлэх хүмүн

    Хулгуухаас үл буцмуй

    Хуурмаг авирт хүмүн

    Урвахаас үл буцмуй

    104.Бүтэл хазгай хүмүний

    Зусар үгийг бүү дага

    Буруу санаат хүмүний

    Зөвшөөх үгийг бүү хэрэгс

    112.Сайн санаатыг

    Асран хүндэлбэл

    Сурсан мэдсэнээ

    Халдаан тэтгэмүй

    113.Муу санаатыг

    Хайрлан дотносовол

    Могой адил

    Хатган хорломуй

    114.Зөв санаат

    Сайн хүмүнийг

    Бүү дарла

    Буруу санаат

    Муу хүмүнийг

    Бүү асар

    115.Доройтох ноён

    Сайн хүмүүнээс

    Уйдан хажиглах аж

    Үхэх хүмүн

    Сайн отчоос

    Үргэн дайжих аж

    134.Өөдлөх заяа үгүй

    Мунхаг хүмүн

    Өр ширэнд баригдаад

    Төрөл саднаа

    Төрөл арилжтал

    Зовоох энүүхэнд аж

    135.Авир муугаас болж

    Ялд унасан хойно

    Ах дүүс мину

    Аварсан үгүй хэмээн

    Айлган хилэгнэж

    Гомдон гаслах хүмүн

    Шаварт шигдсэн

    Адгууснаас ялгаа юун

    138.Залхуу хүмүн

    Зовлонгийн садан

    Мунхаг хүмүн

    Адгуусны төрхөм

    144.Ашиг горилогч

    Гар харамхай

    Суудал горьдогч

    Нүүр харамхай

    156.Дагаар орсныг алах ахул

    Муу эрийн шинж

    Дайснаа дагуулах ахул

    Сайн эрийн шинж

    180.Ухаан уйтан хүмүн

    Уул мэт эрхэмсэг аж

    Ухаант мэргэн хүмүн

    Далай мэт дөлгөөн аж 

    181.Ухаан охор хүмүн

    Орон гэртээ ч төөрмүй

    Ухаан уужуу хүмүн

    Дэлхий тойрон алзахгүй

    182.Тус хүргэхийг эрхэмлэгч

    Сайн санаат хүмүн аж

    Урсгал ус лугаа адил

    Уян дөлгөөн авирт аж

    183.Тусыг үл ойшоогч

    Санаа буруу хүмүн аж

    Тулгад буй гал дээр

    Ус асган сөнөөгч аж

    185.Ам баатар зүтгэлтнийг

    Андуурч бүү соёрхогтун

    Амь хайргүй зүтгэлтнийг

    Алагчлан бүү хоцроогтун

    188.Өчүүхэн амиа хичээгчийг

    Өөдлөх үйлд түшвээс

    Өмөртөл идэж бараад

    Уруудах буруудахад хөтөлмүй

    191.Нойр хэмээхүй

    Залхуугийн өвчин аж

    Уруудах хэмээхүй 

    Мунхагын заяа аж

    192.Жаргал хэмээхүй

    Хүмүн бүрийн 

    Насан туршийн

    Хүслэн буй за

    Жаргалд ташууран

    Мунхрах ахул

    Нэгэн наснаа

    Зовох буй за

    193.Харам хэтийдвэл

    Гарз далалмуй

    Шунал хэтийдвэл

    Зовлон дуудмуй

    194.Залхуу хүмүн

    Зовох буй за

    Зусарч хүмүн

    Осолдох буй за

    195.Олохыг олж чадавч

    Зарахыг үл мэдэгч

    Олз олохын тусыг

    Зөв үл хүртмүй

    196.Өөдлөхөд санах сэрэх аж

    Уруудахад унтах хэвтэх аж

    Нойр хэмээхүйг сэрж барамуй

    Уруудах хэмээхүйг сэхэж давмуй

    242.Ашиг харж

    Нөхөр сүүдэр бологч

    Алан хорлох

    Атаатнаас дор буюу

    243.Үг андгайдаа

    Үл хүрэгч хүмүн

    Халз тулалдах

    Дайснаас дор аж

    244.Айх ичих хоёрыг

    Ажиглан сонжин мэд

    Айх ичихийг мэдэгч

    Ааш авираа засмуй

    245.Ухаан охор хүмүн

    Хараал хэлэмхий аж

    Ухаан ихэт хүмүн

    Ерөөл хэлэмхий аж

    246.Итгэл эвдэгч хүмүн

    Тэрэг эвдэх үхрээс дор

    Тэргийг засч болмуй

    Эвдсэн итгэл хөсөрдмүй

    247.Хүргэсэн тусыг

    Хүртэн баясаад

    Хойч өдөр

    Хойморт морилогч

    Эрийн сайнд 

    Эзэн болов хэмээн

    Эрээ цээргүй

    Донгодох гутамшиг

    248.Муу хүмүнийг

    Үйлэнд зарвал

    Мунгинан осолдож

    Үйлс үл бүтээмүй

    249.Үйлэнд зарах хүмүнийг

    Зөв таньсан ахул

    Бэрх үйлийг боловч

    Бүтээж магад чадмуй

    275.Үг үл ухах мунхагтай

    Үг хэлэлцэхийг цээрлэ

    Үйл үл мэдэх эмтэй

    Үйл мэтгэхийг цээрлэ

    285.Хэдэр авиртан

    Ёдор заяат буюу

    Хэтийдсэн шуналт

    Явар ядуу буюу

    289.Худалч хүмүн

    Итгэл эвдмүй

    Хулгайч хүмүн

    Ялд унамуй

    АЛТАН УРАГТ ЗАХИХУЙ

    Чингис хаан айлдруун

    525.Алд бие алдран одовч

    “Алтан дэвтэр”т шингээсэн

    Авиа үсэг амилан сэрж

    Айлдсан үгийн сануулмуй

    526.Алтан ургаа мэдсү гэхүл

    “Алтан дэвтэр” ийг үзсүгэй

    Аугаа үйлс бүтээсү гэхүл

    “Алтан дэвтэр” ээс суртугай

    147.Хагацсаныг эс хамтатгавал

    Хаан хэмээхүйн хэрэг юун

    Хамаг олноо эс жаргуулбал

    Эзэн хэмээхүйн хэрэг юун

    253.Дэмий балай донгодон

    Хойморт суухыг цээрлэ

    Дэлхийг дагуулав хэмээн

    Худал өгүүлэхийг цээрлэ

    290.Зовлон жаргалаа

    Тэгш эдлэгтүн

    Засаг хуулийг

    Дээдлэн сахигтун

    291.Зальхай зайданг

    Огоот цээрлэгтүн

    Захиас гэрээсийг

    Ёсчилон дагагтун

    293.Зовлон бэрхийг туулахуй

    Эл бие элэгдэш үгүй мэт

    Зорьсон үйлсээ бүтээхүй

    Эл нас даанч охор мэт

    294.Хөх мөнх тэнгэрийн дор

    Хөрсөт эл этүгэн дээр

    Төрсөн ахул төгсдөг ёсонг

    Тэрслэн сөрж хэн чадах аж

    295.Зорьсон их үйл хэргээ

    Зовж зүдрэн бүтээв, би

    Зовлон жаргалын алийг ч

    Зоргоор эдлэн барав,би

    Хөндөж хэн ч үл чадах

    Хөрстийн жамаар одсу ,би

    Харамсах гаслах огоот үгүй

    Хан тэнгэрт халин одсу, би

    296.Нарт эл хөрстийг

    Нэр төртэй туулав ,би

    Алд эл биеэ

    Алдар хүндтэй элээв ,би

    342.Хатан хүмүн

    Хас төрийн эрдэнэ

    Хан хүмүний

    Халуун зүрхэн буюу

    344.Сэтгэл сэв үгүй ахул

    Хайр үл цуцармуй

    Санаа эс хоёрдвол

    Ханийн сэтгэл сэв үгүй

    “охиддоо хэлсэн үг”

    349.Бүтэхүйн өмнө урагласан

    Бөртэ сэцэн хатан мину

    Өөдлөхүйн өмнө ханилсан

    Өмөг түшиг хатан мину

    Бутарсан улсаа хураахад

    Буй бүхнээ өргөсөн билээ, чи

    Учир битүүг ухан танихад

    Ухаан хурцалсан билээ, чи

    350.Үхэлдэн тэмцэхүй өдөр

    Өр зүрхээ өвтгөх бүлгээ,чи

    Алалдан тэмцэлдэхүй өдөр

    Алаг зүрхээ өвтгөх бүлгээ,чи

    Сэтгэлийг чинү сэвтээв үү,би

    Зүрхийг чинү зовоов уу ,би

    Амрагаас алсыг эс сэтгэв ,би

    Аху төрийн ёсонг дагав,би

    407.Авга та нар мину

    Анхааран сонсож ажаамуу

    Ачийг ачаар хариулья ,би

    Андгай тангаргаа сахья, би

    408.Авга та нарынхаа 

    Асрал тусыг санаж

    Айл өрх,адуу мал

    Аль буйг таслан өгсү

    Алд биеэ цуцтал

    Ав хоморгод мордож

    Олзны ихийг та нарт 

    Овоолон өргөж барьсу, би

    410.Үндэс язгуураа үхтэл бүү март

    Үрс хөвгүүдээ өтөл болтол сурга

    Алт торгоор бүү хээнцэрлүүл

    Амтат идээгээр үргэлж бүү цатга

    410.Тарган жороог унуулан бүү танхилзуул

    Тааламжит эмс тэврэхийг бүү зөвшөө

    Танхай догшин авирыг бүү дарвисга

    Тангараг няцан булзвал бүү өршөө

    412.Авга та эрүү өвдөг нийлтлээ

    Айл өрхөө засан түшиг бол

    Азай буурал болж таяг тултлаа

    Ач гучаа хүмүн болгон сурга

    430.Хүй элгэнээс хагацваас

    Харь хүмүний идэш болмуй

    Ураг элгэнээс хагацваас

    Харь улсын боол болмуй

    431.Хаалганаас унасан цасыг

    Хотны шороо аварюу

    Хатгалдах дайсан халдваас

    Хуучин ураг аварюу

    432.Өмнөөс цас унавал 

    Өлгийн шороо аварюу

    Үхэлдэх дайсан халдвал

    Өтгөсийн ураг аварюу

    433.Хүндлэхүйн дээд

    Төр – эрээ 

    Хашиж түшихийг

    Охин үр чи мэдтүгэй

    Өмнө зүгт

    Өмхий элэгтэн буйг

    Өглөө бүр 

    Өрхөө татахдаа

    Санатугай,Сэрэмжилтүгэй

    444.Хойчыг залгах үг сад мину

    Хаан цолыг хамгаас дээдлэ

    Хиад боржигины ариун алдрыг

    Харь цол чимгээр бүү арилжигтун

    451.Мөнх тэнгэрийн дор

    Мөнхрөх жам үгүй

    Хөрст эл этүгэн дээр

    Хагацлаас ангид хүмүн үгүй

    465.Айлаас айл хагацав хэмээн

    Андуу эндүү бүү сэтгэгтүн

    Сүргээс сүрэг хагацав хэмээн

    Сэтгэл гутан бүү сэжиглэгтүн

    480.Буй биеэ гадасан болгож

    Хас төрөө бэхэлсү ,би

    Бүтэхүйн өмнө учирсан 

    Та олон ах дүүс мину

    Бүтэх төрийн аргамж болж

    Хас төрөө батлан хичээгтүн

    490.Эв эе үгүй ахул та бид

    Эвдэрч хагацан мөхөх буй за

    Эв эеэ бөхлөх ахул та бид

    Хүчийг олж хөрсөтөд мандмуй

    498.Айлдсан зарлиг ил дагаад

    Атгаг далд тэрслэн үйлдэгчийг

    Аху төрд бүү ойртуулагтун

    Ахлах суудалд бүү хавьтуул

    499.Зарлиг цааз зөрчих ахул

    Алтан ургийг ч бүү өршөөгтүг

    Засаглах ёсонд тэрслэх ахул

    Хаан удмыг ч цээрлүүлэгтүн

    514.Төмөр хүрээ мэт андууд мину

    Төрсөн дүү,хөвүүд мину

    Төв шударгууг бат сахигтун

    Төрийн тул соён хатуужигтун  

    515.Өтгөс нугуд та нар мину

    Өөрийн тусыг үл санаж

    Өнөр улс, аху төрийн тулд

    Өгүүлж ,зөвлөж,засагтун

    558.Хөх Монголын уужим хөрсөтөд

    Мянган толгойт могой амилуузай

    Хойчыг залгамжлах монгол үрс

    Өлөнд хучигдсан өгөр болуузай

    559.Хиад боржигины сүлд тугийг

    Хаан эцгийн гал голомтыг

    Хөвүүдийн отгон сахин мэдтүгэй

    Хас төрөө дээдлэн түштүгэй

    565.Олон иргэнийг 

    Засан эс чадваас

    Элгэн эс болмуй

    Их улсыг засаглах ёсон

    Иргэний сэтгэлийг

    Олж дагуулахад буй

    “жочид сургасан үг”

    592.Өгөдэйн урагт

    Өлөнд хучивч 

    Үхэр үл идэх

    Өөхөнд хучивч

    Нохой үл идэх

    Өгөр үрс төрвөөс

    Миний ургийн

    Аль нэгэнд 

    Сайн хөвүүн

    Мөнх тэнгэрээс

    Соёрхох буй за

    593. Хаан орыг

    Хамгаас сэцэн

    Төв шударгуу

    Түвшин авиртыг

    Сорьж шилэн

    Сорчлон залгуулагтун

    594.Хас төрийн

    Дээд эрдэнэ

    Хэн хэмээвээс

    Чин шударгуу

    Чигч журамт

    Эрдэм дэлгэр

    Билиг хурц

    Зориг чанга

    Зүтгэл үлэмж

    Зөв санаж

    Зорьсноо бүтээгч

    Төрд үнэнч

    Мөнөөс мөн буюу

    595.Хас төрд 

    Хал үлэмж

    Хэн хэмээвээс

    Эрхдээ эрдэгч

    Эрээгүй авирт

    Дуу ихэт

    Дутуу ухаант

    Билиг мохоо

    Бяланч зуйрган

    Ашиг хичээгч

    Авир муут

    Худал хэлэгч

    Хууран мэхлэгч

    Молхи хүмүн

    Мөнөөс мөн буюу

    638.Эзэн хаанд эс дуулган

    Эх захаа алдав, та нар

    Эзний үг засаг бус уу

    Эцгийн үг зарлиг бусуу

    Тулгуур мэт бие минү 

    Тулбис хийн одвоос

    Тулгуур их төрийг минү

    Тасчин хуваах уу,та нар

    “жочи, цагаадай, өгөдэйд”

    639.Саатан морилсон хэрэг

    Санасан ёсоор бүтвээс

    Сартуул иргэний балгасаас

    Сэтэрхий тэвнэ ч авахгүй ,би

    “хөвүүддээ хэлсэн үг”

    640.Цээр цээжинд атугай

    Бөөр бөгсөнд атугай

    Эх захаа бүү алдагтун

    Ае зангиа бүү тайлагтун

    “хөвүүддээ хэлсэн үг”

    641.Хэвэл нэгт ах дүүс

    Хэдэр үг хэлэлцэн

    Зах заамаа уралцаж

    Ах захаа алдах ахул

    Харь иргэний инээдэм

    Хатгалдах дайсны идэш

    Хөрсөт дэлхийн шившиг

    Хөх Монголын уй болмуй

    “хөвүүддээ хэлсэн үг”

    642.Өөрийн гэмээ гэмшигтүн

    Өгөдэйн үгээр явагтун

    Төр ёсонг сахигтун

    Засаг цаазыг дагагтун

    “ахмад хөвүүддээ”

    671.Аугаа ууч сэтгэлийг барьж

    Аху төрд тустайг үйлдэгтүн

    Авах гээхүйн ухаан зарж

    Алдсан ,оносноо дэнсэн ухагтун

    “ер бүгдэд хандсан захиас”

    672.Харах нүдээ бүү цавчигтун

    Хатуу хэцүүгээс бүү зүрхшээгтүн

    Хөх Монголын сууг дуурсгагтун

    Хөрсөт дэлхийг энх болгогтун

    “хөвүүд өрлөг нарт”

    673.Өвдөвч өвдөөгүй мэт хатуужсу

    Өлсөвч өлсөөгүй мэт тэвчсү

    Их үгийн хариуд шахан явсу

    Их хэргийг Мөнх тэнгэр мэдтүгэй

    “бие чилээрхсэн тухай”

    674.Хөрсөтөд төрсөн эл биеэ орхиж

    Хөхрөхүйд одох өдөр ойртов

    Хөх Монголоо бүрэн болгож

    Хөвүүд,хойчистоо өвлөн одсу,би

    “хөвүүддээ захисан үг”

    675.Хүнү нэрт өндөр өвөг дээдэс

    Хүчийг олж,хөрстөд дархалсан

    Хөх Монголоо сэргээн мандуулаад

    Хойчис та нартаа даатгасу,би

    676.Наран ургахаас шингэхүй хүртэл

    Нармай гүр улсаа энх болгогтун

    Эл олон,бус элэгтнийг эедүүлж

    Итгэл сэтгэлийг олж бүл болгогтун

    677.Сэцэн билигтээ

    Эцэг мэт хүндэлж

    Эзний орыг 

    Залгуулан дагагтун

    Зовлон жаргалаа

    Тэгш хуваалцаж

    Зорьсон хэргээ

    Эвлэн бүтээгтүн

    679.Монголын үрс

    Мянган үедээ сайн бол

    Хаан миний амь бие

    Гайтах аваас гайттугай

    “монголын үрс хойчсын төлөө”

    682.Хаан эцэг халин одов хэмээн

    Хагацлын гуниг дайсанд бүү сонсго

    Хасаг тэрэгний тээш болсныг

    Хар элэгтнээ хавьтуулж бүү үзүүл

    “хааны эцсийн захиас”

    683.Төрсөн нутгийн хөрстөд шингэх

    Төрөлхтөний ёсонг дагасугай,би

    Унасан газар,угаасан усан хүртэл

    Уй гашууг тэвчигтүн, та нар мину

    “хааны эцсийн захиас”

    684.Хөхрөхүйн алсад одовч дэргэд мэт

    Хөрсөтийн гүнд булавч ил мэт

    Хагацах ёсонг дагавч амьд мэт

    Хэлж захисан боловч андгай мэт

    Санагтун  Сахигтун  Дагагтун

    “хааны эцсийн захиас

    685.Алд бие мину ажирваас ажиртугай

    Аху төр мину бүү алдартугай

    Бүтэн бие мину эвдэрвээс эвдэртүгэй

    Бүрэн улс мину бүү сандартугай

    686.Эл хөрсөт дэлхий аугаа уужим

    Элбэг уст гол мөрөн элбэг аж

    Олон гол мөрөн нийлэн цутгаж

    Олом үгүй их далай болох аж

    Олон улс гүрэн элгэн болох ахул

    Орчлонд ижил үгүй гүрэн болмуй

    Мөрөн гол далайд цутгахыг харлаа,би

    Монгол гүрэн цогцлон мандахыг үзлээ,би

    688.Эвдрэх сарнихаас өрсөж

    Эе зангиагаа бөхлөгтүн

    Эвийн хүчээ зангидвал

    Эл хөрсөтөд үл алзмуй

    689.Мөнх тэнгэрийн хүчин дор

    Магнай тэнэгэр орштугай

    Аху төрийн эрхэм ёсонг

    Андгай адил бат сахигтун

    “үрс хойчист”

    НӨХРИЙГ ТАНИХУЙ

    Чингис хаан айлдруун:

    9.Гэм бурууг 

    Зэмлэн хэлэгч 

    Гэмтэн бус 

    Нөхөр буюу

    10.Гэм бурууг 

    Зөвшөөн дагагч

    Нөхөр бус 

    Хорлогч буюу

    12.Ухвар сайн хүмүүн

    Уужуу ухаант аж

    Ухвар мөчид хүмүүн

    Уйтан охор ухаант аж

    59.Алдас ослоо ахин давтвал

    Алд биеэ засаагүйн шинж

    Аламгай олдойг үл жигшвэл

    Молхи мунхагийн ил шинж

    60.Уран үг уралдан хэлэвч

    Худал ховсоргон ахул

    Зальхай зусарчийн шинж

    61.Олон үг улиглах авч

    Ончтой ганцыг эс хэлбэл

    Чалчаа залхагийн шинж

    62.Алив хүмүүний үнэн тар

    Тавхан үгээр танигдмуй

    Атгаг санаатын авир тар

    Явдал үйлээр танигдмуй

    67.Үнэнч хүмүн

    Шударга аж

    Худалч хүмүн

    Булзамгай аж

    73.”За” хэмээн андгайлмуй

    Завсар үгүй анд болмуй

    Монголын “За” андгай буй за

    Мөнх Тэнгэр соёрхох буй за

    74.Могойн эрээн гаднаа буй за

    Хүмүний эрээн дотроо буй за

    Хар санааг танихад бэрх хэдүй ч

    Хэлэх үйлдэхүйн зөрүүг шинж

    75.Сайныг хэлээд

    Саарыг үйлдвэл

    Санаа харыг 

    Таньж болмуй

    76.Сайнтай нөхөрлөх ахул

    Түшиг болмуй

    Саартай нөхцвөл

    Уруудан эвдэрмүй

    77.Хүмүүний сайныг

    Нөхөрлөн танигтун

    Хүлгийн сайныг

    Унаж мэдэгтүн

    78.Сайн хүмүнийг

    Ад үзэн дарлагч

    Муу хүмүнээ 

    Амраглах авирт аж

    79.Хэрүүл нударга

    Урьтал болгогч

    Адгуус авираа

    Эс гээснийх аж

    80.Хэлцэж эедэхийг 

    Түрүү болгогч

    Хүмүнжиж буй

    Хүмүн мөн аж

    81.Өөрийн биеийг

    Магтан сайрхагч

    Өрөөлийн сайныг

    Мартан дарах аж

    84.Хэлснээрээ үйлдэгчийн үг үнэн

    Хий хоосон бардагчын үг худал

    Өөрийн авирыг ухан мэдвэл

    Өрөөлийн санааг таньж болмуй

    101.Чигч шударгуу хүмүнтэй

    Чин үнэнч нөхөрлөгтүн

    Үнэнч нөхөрлөх ёсонг

    Насан турш сахигтун

    146.Зовлон бэрх нүүрлэхүй дор

    Нөхрийн мөс танигдмуй

    Золоор учирсан хөвүүн чи

    Насан туршийн анд буюу

    187.Хар санаа өвөрлөн ханьсагч

    Халтай дайсан мөн буюу

    Ханилснаа далд хорлогч

    Харвисаа хазах нохос буюу

    242.Ашиг харж

    Нөхөр сүүдэр бологч

    Алан хорлох

    Атаатнаас дор буюу

    243.Үг андгайдаа

    Үл хүрэгч хүмүн

    Халз тулалдах

    Дайснаас дор аж

    244.Айх ичих хоёрыг

    Ажиглан сонжин мэд

    Айх ичихийг мэдэгч

    Ааш авираа засмуй

    338.Андгайт анд чи мину

    Ангид салан явж байвч

    Амь хорлох санаа үгүйг

    Анзаарч би мэдсэн буюу

    366.Тулах уни үгүй бол

    Тооно үл тогтмуй

    Түших анд үгүй бол

    Төрийн эзэн үл болмуй

    367.Айл хүмүн эвийг сахиж

    Атаа жөтөөд бүү идүүл

    Анд нөхрийн үнэн үгийг

    Адган сөрж бүү эвдрэлц

    371.Галыг уруу харуулбаас

    Гар өөд шатмуй

    Гавихгүйг өргөн түшвээс

    Гай зовлон удмуй

    396.Нохой мэт нөхөр

    Олдохуйяа бэрх буй за

    Нохойг үгүй хүмүн 

    Өөрийн болгон тэжээвэл

    Баян ноён хүмүнийг ч 

    Баясан үл дагамуй

    397.Хоточ банхар нохойг

    Харц хүмүн асарвал

    Хамгийн хаан эзнийг ч

    Хайхарч үл танимуй

    479.Сайн анд та хоёр намайг

    Сүүдрээс өөр нөхөр үгүйд

    Сүүдэр болж сэтгэл амруулав

    Сэтгэлд минү сэв үгүй байтугай

    Цээжинд минү чигч байтугай

    366.Тулах уни үгүй бол

    Тооно үл тогтмуй

    Түших анд үгүй бол

    Төрийн эзэн үл болмуй

    АЧ ХАРИУЛАХУЙ:

    Чингис хаан айлдруун:

    32.Ачитнаа дээдлэгтүн

    Ач хариулах ёсонг

    Андгай адил сахигтун

    Тангараг адил дагагтун

    33.Ачитнаа бачлан адлагч

    Араатнаас дор авирт буюу

    Нүүртээ үсгүй атал

    Мөөрдөг адгуус буюу

    34.Ач тус эс хариулагчыг

    Агтлан хөнгөлөх багадах

    Алж булах ахдах тул

    Агтачаас дээгүүр бүү суулга

    203.Өрлөг эхийн ачийг

    Өнөд санан хариул

    Өөдлөх уруудахуйн алинд ч

    Өмөг түшиг бологтун

    182.Тус хүргэхийг эрхэмлэгч

    Сайн санаат хүмүн аж

    Урсгал ус лугаа адил

    Уян дөлгөөн авирт аж

    183.Тусыг үл ойшоогч

    Санаа буруу хүмүн аж

    Тулгад буй гал дээр

    Ус асган сөнөөгч аж

    247.Хүргэсэн тусыг

    Хүртэн баясаад

    Хойч өдөр

    Хойморт морилогч

    Эрийн сайнд 

    Эзэн болов хэмээн

    Эрээ цээргүй

    Донгодох гутамшиг

    262.Хүмүний мөсөө гээж

    Бусдыг зовоохыг цээрлэ

    Хүргэсэн тусыг мартаж

    Басамжлан дарлахыг цээрлэ

    263.Өөрийн зовлонг

    Олноороо хуваалцаад

    Өрөөлийн зовлонг

    Огоорч мартахыг цээрлэ

    264.Өрөөл бусдын

    Өгөөгүйг авахыг цээрлэ

    Өр босгосноо

    Үл төлөхийг цээрлэ

    Өр үгүй бол баян бусуу

    265.Амин зуурын 

    Ашиг харж

    Бус хүмүнийг

    Шамшихыг цээрлэ

    АЙЛ БҮЛИЙН ЁСОН

    Чингис хаан айлдруун

    207.Эцгээс үүдэн

    Эхээс төрсөн

    Эгэл бус заяанд

    Эгүүрд баясагтун

    208.Эцгээс үлдээх

    Өвийн дээд

    Эрхэм сайн 

    Нэр төр буй за

    209.Эхээс үлдэх

    Өвийн дээд

    Энэрэл хайр

    Журамт ёсон буй за

    210.Ээх наран үгүй бол

    Эл хөрст огоот үгүй

    Эх эцэг үгүй ахул

    Эл бие огоот олдохгүй

    254.Хоёр хүмүн эвтэй болбоос

    Төмөр хүрээ мэт бэх

    Хорин хүмүн эвгүй болбоос

    Эвдэрхий хүрээ мэт хэврэг

    255.Өнөр хүмүн эвгүй болбоос

    Өнчин хүмүний доог болох

    Олон хүмүн эвгүй болбоос

    Оорцог хүмүний инээд болох

    256.Өвөг эцэг дээдсээ

    Үл хүндлэхийг цээрлэ

    Өөрийн эцгийн сургаалыг

    Эс дагахыг цээрлэ

    257.Эр хүмүн эхнэрээ

    Сэрдэн зовоохыг цээрлэ

    Эм хүмүн эрээ

    Эсрэгцэн тэмцэхийг цээрлэ

    258.Төрсөн дүүсээ,ахас

    Үл асрахыг цээрлэ

    Төрсөн ах эгчээ ,дүүс

    Эс сонсохыг цээрлэ

    272.Голомтын гал 

    Айлын амь буюу

    Мэсээр бүү жич

    Аюулгахыг цээрлэ

    273.Тулга дээрх тогоо

    Тэжээгч адил буюу

    Хутга мэс бүү дүр

    Хүндлэхүйд цээр болго

    274.Авах завшихыг

    Урьтал болгохыг цээрлэ

    Аламгай залхууг

    Ужид болгохыг цээрлэ

    276.Бэрээ нүд үзүүрэлж

    Босох суухыг цагдан

    Байж суухгүй болтол

    Адлаж зовоохыг цээрлэ

    277.Хадам эх,эцэг өтгөсийг

    Хүндлэх ёсонг умартаж

    Хэл амаа билүүдэн

    Хялайх зүхэхийг цээрлэ

    279.Удам залгах үрс

    Ухаан мунхаг бол

    Эл насны эмэгнэл

    Эцэс хойчын уй болмуй

    280.Бяруу болоогүй атлаа

    Бух мэт бүү авирла

    Бие гүйцээгүй атлаа

    Эцэг болохыг бүү яар

    282.Охин биеэ эрт эвдвэл

    Бие хаа эрэмдэг болмуй

    Хөвүүн биеэ эрт эвдвэл

    Бөгс хорхойсох гэм буй

    283.Хөл хүнд эхнэр хүмүнийг

    Хатан адил асран тойгол

    Хөх монголын нярай үрсийг

    Хөрвө чийрэг бойжуул

    284.Ураг төрөл өвөр зуураа

    Гал голомт үүсгэхийг цээрлэ

    Есөн үеэ мэдэхгүй байж

    Дэр нэгсгэхийг огоот цээрлэ

    297.Ахас өтгөсөө

    Хүндлэн дагах

    Айл гэрийн

    Ёстөр буй за

    298.Айл гэр эл улсын

    Элгэн иш буй за

    Аху төр, улсын

    Амь эрдэнэ буюу

    299.Айл өрх тэнхлүүн ахул

    Аху төр өөдлөн мандтуй

    300.Анхлан алд биеэ засагтун

    Ахиулан айл гэрээ засагтун

    Алд бие,айл гэрээ засагч

    Аху төрөө засаж чадмуй

    301.Айл гэрийн эзэн эр, эмс

    Алаг үрсээ асран өсгө

    Авах гээхүйн ухаан зарж

    Аж төрлөө өөд татагтун

    302.Аян дайнаас амсхийх эрс

    Алжаал үргээсний хойно

    Айл гэрээ засагтун

    Адуу малаа өсгөгтүн

    303.Айл гэрийн эзэн эр

    Ан ав,аян дайнд

    Алс хол одсон хойно

    Айл гэрийн хэргийг

    Авсан гэргийд даатгаж

    Ах дүүс хамжин дага

    311.Айл гэрийг

    Засан төвхнүүлэхэд

    Азай буурлын

    Үгийг дагагтун

    312.Арван өрхийг

    Товчлон засахад

    Ахлах сэцдийн

    Сургаалыг сонс

    313.Мэдэхгүй чадахгүй

    Алив хэргээ

    Мэргэн өвгөдөөс

    Асуун ухаарагтун

    314.Мартсан цалгардсан

    Алив ослоо

    Сэцэн өтгөсөөр

    Шүүлгэн засагтун

    315.Авсан эм ухаан охор агаад мунхаг

    Авир зан хахарсан цэгээ мэт ахул

    Айл гэрийн аж төрөл доройтож

    Айл хотлоороо жигшин хэлэлцмүй

    320.Авах хэрэглэхээс 

    Өөрийг үл мэдэх

    Агсран хэрэлдэхээс

    Өөрийг үл хэлэлцэх

    Авсан эм хүмүүнийг

    Төрхөмд буцааваас 

    Ял үл хэлэлцмүй

    321.Арчаа муу эмс охид

    Адаар муу хатад олширвол

    Айл гэр доройтон мөхөж

    Аху төрд хал үлэмж болой

    322.Хэрүүл тасардаггүй айлд

    Зовлон баясч хоргодомуй

    Хэдэр хүмүний сэтгэлд

    Зүхэл бугшин хорломуй

    323.Өнчин өрөөсний зовлон

    Өр өмлөм бэрх буюу

    Өнчин зүдүү хүмүнийг

    Өөрийн садан адил асар

    325.Эзэн сайт айлын

    Голомтын гал бадрамхай

    Эзэн муут айлын

    Голомтын гал унтрамхай

    326.Айл гэрээ засан чадагч

    Арван өрх ахлаж чадамуй

    Арван цэрэг ахлаж чадагч

    Мянгат,түмтийг захирч чадамуй

    332.Араг үүрч

    Савар даах 

    Тэнхээт бүр

    Ариг буурай

    Балчир гэлтгүй

    Сул бүү суугтун

    333.Агтны нуруунд

    Эмээл тохох

    Бядтан бүр

    Аламгайг цээрлэн

    Айл гэрээ

    Өөд татагтун

    334.Ураг барилдах эрхэм ёсон

    Бүтэх төрийн ёсон буюу

    Ураг барилдахуйг зөвшихөд

    Үнэ ханш үл хэлэлцмүй

    335.Амраглан ханилах ёсон

    Арилжаа солио бус буюу

    Айл гэр үүсгэхүй ёсон

    Аху төрийн үйлс буюу

    336.Бэр дагуулах инж сэлт

    Бэлэг бус итгэл буюу

    Бэрийн эцэг эх,өтгөс

    Төр ёсны садан буюу

    337.Муу эр эхнэртээ

    Эрэлхүү дээрэлхүү аж

    Мунхаг эм хадамдаа

    Элгэн эс болох аж

    351.Айл гэрээ засаж

    Аж төрлөө болгогч

    Аху төрийн хэргийг

    Амжуулж магад чадмуй

    352.Айл гэрийн дотор

    Хумслагч үгүй ахул

    Арван өрх дотор

    Хулгайч үл бүгмүй

    353.Хулгай худлаас

    Арванг цэвэрлэвэл

    Хүрээ хотлоороо

    Амаржин ариун болмуй

    354.Үр хүүхдийнхээ дэргэд

    Өгүүлэхүйн мууг

    Бүү хэлэлцэн цуугиа

    Авир ааш эвдрүүзэй

    355.Балчир үрсийн дэргэд

    Үйлдэхүйн алив мууг

    Бүү үйлдэн сочио

    Сэтгэл сэвтэн эвдрүүзэй

    356.Хөвүүд үрс,ач зээгээ

    Хэдүй их хайрлавч

    Хэлээ хазтал танхилзуулж

    Хүмүний адаг бүү болго

    357.Хүлэг сайн морио

    Хэдүй их хайрлавч

    Хэтэртэл өвслөн цатгаж

    Хур махат бүү болго

    358.Арванг ахлах даруга

    Арван өрхийн эзэн буюу

    Аж төрөхүйг залах

    Аху төрийн элч буюу

    362.Нэр төр үгүй эзэн эр

    Айл гэрийн дөнгө буюу

    Нэр төрөө барсан эм

    Айл гэрийн чөдөр буюу

    363.Ам бүлийн хүмүн бүр

    Айл гэрээ засаж сур

    Аж төрөх үйл хэргийг

    Алаг үгүй тэгш бүтээ

    364.Айлын сайхан өнгөндөө бус

    Ам бүлийн эв эед буй

    Айлын баян хогшилдоо бус

    Адуу малын хэшигт буй

    365.Хаяа сайт айлд 

    Ханьсах айл олон

    Хаяа муут айлд

    Харлах буйр олон

    368.Уур хилэнг даран тэвч

    Учиртай үгээ хэлэлцэн эвлэ

    Айл хүмүний амь нэг тул

    Ахан дүүсийн ёсонг дээдлэ

    369.Хагацахуйн эх хэрүүл буй за

    Өнөржихүйн эх эв эе буй за

    Ялихгүй омог омтгой эв эв эвдмүй

    Шалихгүй хэрүүл хагацал үүдмүй

    370.Айлыг засаж төвхнүүлэх

    Арга ухаан юун хэмээвээс

    Авах гээхүйн ухаан зарж

    Арга билгийг хослох буй за 

    386.Ачаа хөсөг хөтлөн 

    Нүүж яваа айлыг

    Анд нөхрийн ёсоор

    Идээ ундаар угтагтун

    387.Ан авын олз юугаа

    Айлсан буй өрх бүрд

    Адил тэгш хүртээгтүн

    Авын хишиг дэлгэрмүй

    388.Хаяа дэрлэсэн ахан дүүс

    Жаргал зовлон нэг тул

    Зовлонгоо хамт хөнгөлбөл

    Жаргал өнөд дэлгэрмүй

    389.Унхиа сайт айлын

    Унага даага эрх аж

    Унхиа муут айлын

    Үр хүүхэд танхи аж

    390.Айлын нохойг зодвол

    Эзэнтэй эвдэрсний шинж

    Айлын эхнэрийг оролдвол

    Садар самууны шинж

    395.Айл саахалтаа

    Ахан дүүсийн ёсоор

    Асран тэтгэж

    Ая эвийг хичээгтүн

    454.Айл гэрийн хоймор

    Ахас ихсийн суудал буюу

    Алгасан тэнд суувал

    Алдас болох тул цээрлэ

    АМРАГ ХАНИЙН ЖУРАМ

    Чингис хаан айлдруун:

    98.Ханийн сайн 

    Халамжит болой

    Нөхрийн сайн 

    Үнэнч болой

    99.Хань сайтын

    Хацар гэрэлтмүй

    Хань муутын

    Харц гэлмэмүй

    136.Хатан заяат эм хүмүнд

    Ханилан дээдлэх гурван эр буй

    Хамгаас эрхэм эр – Аху төр  буй за

    Хайрлан сахих эр – Ариун нэр буй за

    Ханилан түших эр – Авсан эр буй за

    137.Хаалгат гэрт суун буй

    Хатан,эхнэр хүмүн

    Халамжит эр ханийн

    Хайрын сайнаар жаргамуй

    257.Эр хүмүн эхнэрээ

    Сэрдэн зовоохыг цээрлэ

    Эм хүмүн эрээ

    Эсрэгцэн тэмцэхийг цээрлэ

    306.Авсан эм арчтай бол

    Алив бүгд биширмүй

    Ач үрс тахимдуу бол

    Азай буурлууд баясмуй

    307.Авсан эм арчтай бол

    Айл хотлоороо магтмуй

    Амраг эр журамт бол

    Ашид бүгдээрээ биширмүй

    308.Ханилсан эрийнхээ сайныг

    Хатан эм үл мэдмүй

    Хагацан үрэгдсэний хойно

    Ханийхаа сайныг мэдмүй

    309.Үрэгдсэнээ үгүйлэн гасланаас

    Амьд ахуд хайрлан асар

    Хагацсанаа харамсан энэлснээс

    Сэрүүн ахуд халамжлан ханьс

    310.Сайн эхнэр хүмүн

    Айл гэрийн эрдэнэ

    Сац бас эзэн эрийн

    Амраг түшиг болой

    316.Гэргийт эр хүмүн

    Нэгэн үзүүрт сэтгэлт бол

    Голомт тэтгэх эрдэнэ

    Эрийн сайн эр буюу

    317.Гэргийт эр хүмүн

    Сэтгэл хоёрдон мунхарвал

    Голомт самуурах шалтаг

    Садар эм адил буюу

    318.Эх болсон эм хүмүн

    Нэгэн үзүүрт сэтгэлт бол

    Голомт тэтгэх эрдэнэ

    Эрийн сайн эр адил буюу

    319.Эх болсон эм хүмүн

    Сэтгэл хоёрдон мунхарвал

    Голомт самуурах шалтаг

    Адгуус адил авирт буюу

    359.Өөдлөх айлын сүр сүлд

    Өрхийн эзний нэр төрд буй

    Өрх гэрийн сайхан бүхэн

    Эхнэр хүмүний унхианд буй

    360.Амраг ханийн сайны дээд

    Айлын эзний нэр төр буюу

    Ураг барилдах ёсны дээд

    Удам сайтыг олох буюу

    361.Энгэр сул эм хүмүнд

    Эрийн заяа үл тогтмуй

    Эрээ цээр үгүй эр хүмүнд

    Эмийн сэтгэл үл тогтмуй

    385.Амрагийн өгүүлсэн 

    Сургаал захиасыг

    Алс хол одовч

    Сэтгэлээс бүү гээгтүн

    САРХАД ХҮРТЭХ ЁС

    Чингис хаан айлдруун

    222.Хан хүмүн хөлчүүлвэл

    Аху төрийн жолоо алдмуй

    Харц хүмүн архинд эзлүүлбэл

    Алд биеэ ялд унагамуй

    223.Харц хүмүн 

    Хар дарс ууваас

    Хамгаас дээр хэмээн

    Сэтгэн сагах аж

    Хэрэг ялд унаж

    Хатуу цаазад өртвөөс

    Хар нохойноос дор

    Гаслан гутах аж

    224.Эсгэл архи дарс

    Ам хэл баясгавч

    Эсэн энхийг бусниулан

    Амь бие хорлох аж

    225.Архинд эзлүүлсэн хүмүн

    Жаргаж байна хэмээвч

    Зовлонгийн далайд унаад

    Живж буйгаа эс мэдэх аж

    226.Сархадад согтсон хүмүн

    Сохор дүлий болмуй

    Сархдад эзлэгдсэн хүмүн

    Саруул ухаанаа алдмуй

    227.Сархадыг тэвчиж үл чадвал

    Сард гурваас бүү хэтрүүл

    Сайтар тэвчин хоёронтоо хүртвэл

    Шимтэн гурав хүртсэнээс дээр

    Санагалзал үгүй ганц хүртвэл

    Сайшаалтай агаад дууриал болго

    Санаснаа саадгүй бүтээе гэхүл

    Сархдад бүү шимтэн шунагтун

    439.Амсах ,хүндлэхүйн ёсон болгож

    Архи дарс хүртвэл цээр үгүй

    Амташин шунаж үргэлж ууваас

    Арч үгүй мунхаг адгуус болмуй

    442.Дээдлэн хүртвэл

    Ёс төр буй за 

    Дээжлэн хүртвэл

    Хүндтэй буй за

    Багахан хүртвэл

    Жаргал буй за

    Баширгүй тэвчвэл

    Билгэ буй за

    440.Архинд амтшин 

    Завхран мунхрагчийг

    Ахлах,даргалахаас

    Даруй болиулагтун

    441.Алд биеэ 

    Архинд мэдүүлэгч

    Аравт зуутыг

    Ахлаж үл чадмуй

    ХҮМҮНИЙ ЁС ЖУРАМ

    Чингис хаан айлдруун

    63.Эл төрсөн биед

    Дөрвөн мөч буй гэлээ ч

    Эрдэмт ганц толгой

    Эзэн эрхэт буй за 

    37.Амраглахуйн урьд бүү халд

    Асрахуйн урьд бүү айлга

    Албат лугаа бүү арцалд

    Ах дүүстэйгээ бүү муудалц

    38.Дэргэдэх хүмүүнээ бүү элдэвчил

    Дэр нийлүүлснээ бүү гоочил

    Дэмий балайтай бүү нөхөрлө

    Дээдсийн өмнө бүү таахалз

    39.Үзэгдэхүйн сайхнаар тоогдмуй

    Үйлийн сайнаар алдаршмуй

    Сэтгэлийн сайхнаар ханьсмуй

    Ухааны сайнаар хүндлүүлмүй

    41.Ахас өтгөсийг

    Дээдлэн хүндлэгтүн

    Ятган сургасныг

    Ёсчлон дагагтун

    42.Үзтэл үнэнээр явагчыг

    Үргэлж өргөн хүндлэгтүн

    Үнэхээр гэмт хүмүнийг

    Үтэр гэсгээн цээрлүүлэгтүн

    132.Хууран мэхлээд

    Хоёронтоо хоживч

    Гурван удаад

    Хонгоо хорсгуулмуй

    133.Булхайцан наадвал

    Бурууд амташмуй

    Бие гүйцсэн хойно

    Бүгдэд жигшигдмүй

    134.Өөдлөх заяа үгүй

    Мунхаг хүмүн

    Өр ширэнд баригдаад

    Төрөл саднаа

    Төрөл арилжтал

    Зовоох энүүхэнд аж

    135.Авир муугаас болж

    Ялд унасан хойно

    Ах дүүс мину

    Аварсан үгүй хэмээн

    Айлган хилэгнэж

    Гомдон гаслах хүмүн

    Шаварт шигдсэн

    Адгууснаас ялгаа юун

    141.Эвлэснийг эвдэх

    Хялбар буй за

    Эвдэрснийг эвлүүлэх

    Бэрх буй за

    142.Өөрийн гэмийг

    Бусдад бүү тох

    Өрөөлийн гавьяаг

    Өлбөлзөн бүү луйвард

    143.Өөрийн биеийг

    Ихэд бүү бод

    Өрөөл бусдыг

    Дорд бүү бас

    148.Хойчис үрсийн

    Эв эе бат бол

    Хамаг монгол

    Энхжин жаргамуй

    239.Олзонд шунаж 

    Тэнэж яваад

    Ганзгаа гээгч

    Гаслан гэмшмүй

    240.Сайн муу хоёрт

    Сацуу сургамж буй

    Сайн явснаа

    Санан хичээгтүн

    Муу явснаа

    Жигшин хичээгтүн

    241.Уулын төдий 

    Алт хурааж

    Сахин зовсноос

    Аму төдүй

    Эрдэм сурч

    Хэрэглэбэл дээр буй за

    250.Буулгаагүй модноо

    Хурц сүх хэрэг болмуй

    Буулгасны хойно

    Уран гарт хэрэг болмуй

    252.Зүгээ мэдэхгүй байж

    Замчилж яахин чадах аж

    Зөвийг мэдэхгүй байж

    Бурууг яахин таних аж

    256.Өвөг эцэг дээдсээ

    Үл хүндлэхийг цээрлэ

    Өөрийн эцгийн сургаалыг

    Эс дагахыг цээрлэ

    260.Эрх сүр ихтийг

    Зулгуйдахыг цээрлэ

    Эрдэмт суу билигтийг

    Адлахыг цээрлэ

    261.Олз омогт шунан

    Нөхрөө хорлохыг цээрлэ

    Ор суудалд шүлгэнтэн

    Ноён болохыг цээрлэ

    262.Хүмүний мөсөө гээж

    Бусдыг зовоохыг цээрлэ

    Хүргэсэн тусыг мартаж

    Басамжлан дарлахыг цээрлэ

    264.Өрөөл бусдын

    Өгөөгүйг авахыг цээрлэ

    Өр босгосноо

    Үл төлөхийг цээрлэ

    Өр үгүй бол баян бусуу

    265.Амин зуурын 

    Ашиг харж

    Бус хүмүнийг

    Шамшихыг цээрлэ

    266.Өр төлөөсөнд ороо хүмүн

    Өөрийн эцгээ ч хохироомуй

    Үгээ булзагч алив хүмүн

    Үхсэн хойно ч нэр хугарамуй

    268.Бусдын эмийг

    Сэртэндэхийг цээрлэ

    Бөгсний бузрыг

    Халдаахыг цээрлэ

    269.Бусдын эртэй

    Нөхцөхийг цээрлэ

    Бусармаг завхайг

    Жигшин цээрлэ

    272.Голомтын гал 

    Айлын амь буюу

    Мэсээр бүү жич

    Аюулгахыг цээрлэ

    273.Тулга дээрх тогоо

    Тэжээгч адил буюу

    Хутга мэс бүү дүр

    Хүндлэхүйд цээр болго

    274.Авах завшихыг

    Урьтал болгохыг цээрлэ

    Аламгай залхууг

    Ужид болгохыг цээрлэ

    281.Ишгэндээ ишиглэх ахул

    Үр төл тасрахын шинж

    Хургандаа хээлтэх ахул

    Хонин сүрэг хомсдох шинж

    286.Өсөхүйн жаргал

    Өглөөний нар мэт

    Өтлөхүйн жаргал

    Өдөржийн нар мэт

    292.Төрөөд төлжөөд

    Төгсөх жамыг

    Өт хорхой ч

    Өлхөн дагамуй

    Төрсөн биеэ

    Засан хүмүүжээд

    Өөдлөн явахыг

    Хүн бүр чадмуй

    293.Зовлон бэрхийг туулахуй

    Эл бие элэгдэш үгүй мэт

    Зорьсон үйлсээ бүтээхүй

    Эл нас даанч охор мэт

    294.Хөх мөнх тэнгэрийн дор

    Хөрсөт эл этүгэн дээр

    Төрсөн ахул төгсдөг ёсонг

    Тэрслэн сөрж хэн чадах аж

    330.Өтгөсийг асрах ёсонг

    Өнөд бүү цалгардуул

    Өнчисийг тэтгэх ёсонг

    Өнжих алгасахыг цээрлэ

    372.Голомтод дүрэлзсэн гал

    Газарт буусан нар буюу

    Голомтоос дүрэвсэн гал

    Гай удах түймэр буюу

    373.Газраас ундрах усан

    Амь тэтгэх эх буюу

    Газар живүүлэх  усан

    Амь таслах гэсгээл буюу

    374.Хүлэг сайн морь

    Хур хүчит  ахудаа

    Хулан чихэт адил

    Хурдан довтлох аж

    Хур тарга үгүйдээ

    Харайж чоно адил аж

    Тар сайн ахудаа

    Талын туулай адил аж

    379.Ухаан хэр гүнийг

    Өгүүлэх үг илчилмүй

    Үйлс хэр зөвийг

    Үйлдэх бүтээх үзүүлмүй

    380.Ёс мэдэхгүй хүмүнээс

    Явдал сайт морь дээр

    Төр мэдэхгүй ноёноос

    Зан сайт тэнэг дээр

    381.Биеэ засан үл чадагч

    Гэрээ засна гэхүл инээдэм

    Гэрээ засан үл чадагч

    Төрөө засна гэхүл шившиг

    382.Омог омтгойн

    Уршиг үлэмж

    Оройтхоос өмнө

    Сэрж сэрэмжил

    383.Айлаас хүргэсэн 

    Идээний савыг

    Хоосон бүү буцаа

    Эргэмсэг ёсонг дага

    384.Амар мэнд

    Асуусны хариуд 

    Ахас өтгөс 

    Үл дуугарах ахул

    Гэмээ мэдэн гэмш

    385.Амрагийн өгүүлсэн 

    Сургаал захиасыг

    Алс хол одовч

    Сэтгэлээс бүү гээгтүн

    398.Өмөг ах дүүс үгүй

    Өсгөх эцэг эхгүй

    Өнчисийг асран тэтгэ

    Өөрийн үрс адил өсгө

    Өнчисийг асрах үйлс

    Өөдлөх төрийн ёсон буюу

    399.Эцэг эхээ үл хүндлэгч

    Эргүү малаас ялгаа юун

    Эцэг эхээ үл асрагч

    Хүмүний адаг мунхаг буюу

    406.Харавтар шувуу тэжээж

    Харцага шувуунд тавивал

    Халиран айж бэргээд

    Хулганы нүх сахих аж

    Харцага шувуу тэжээж

    Харигуна шувуунд тавивал

    Халин дээш цойлоод

    Хачир ёлд халдах аж

    420.Галыг бие дор авч явах

    Хал үгүй хялбар буй за

    Усыг бие дор авч явах

    Урсан асгарах бэрх буй за

    Буй биеэ ихэд бүү бод

    Бусдын эрдмийг дорд бүү үз

    428.Мал хөрсөтийн шим

    Хослон шүтэх ахул

    Өлдөх,хомсдон зүдэхээс

    Холдон ангижирмуй

    436.Итгэлтэн олон буй за,гэвч

    Өөрийн бие мэт итгэлт үгүй

    Дотносох олон буй за,гэвч

    Өөрийн сэтгэлээс дотно үгүй

    452.Аварга биет эл амьтас

    Алалдах дайсан бус

    Адгуус төрөлтөн буюу

    Алж хороогоод яах

    453.Адгуус амьтан гэлээ ч

    Амар жимэийг хүсмүй

    Хатгалдахуйд хэрэглэж

    Хядах хөнөөхийг цээрлэ

    533.Үгийг бүү сонжуул

    Өтгөсийг бүү хилэгнүүл

    Дуу ихтийг бүү давруул

    Дутуу ухаантыг бүү өргө

    536.Халуун зуураа бүхүйд

    Хархан бяруунаас номхон яв

    Хатгалдах дайсан ирвээс

    Харцага шонхор мэт довтлон яв

    553.Нааш харж нүүр үзүүлж

    Цааш харж бөгс харуулбал

    Хэлэлцэх хүмүн,иргэн үгүй

    Хэрэлдэх нохос үгүй болмуй.за

    ЗАСАГ ЗАСАГЛАХУЙ

    Чингис хаан айлдруун

    Үнэн худлыг салгаж

    Сайшаал хийгээд ялыг

    Шудрагуу хэрэглэх ахул

    Төр,улс мандаж

    Түмэн олон жаргамуй

    35.Засахуй хэмээгч

    Эрхэм ёсон буюу

    Засаглахуй хэмээгч

    Засаг хууль буюу

    34.Ач тус эс хариулагчыг

    Агтлан хөнгөлөх багадах

    Алж булах ахдах тул

    Агтачаас дээгүүр бүү суулга

    36.Засахуйн дээдийг

    Олонтаа зөрчвөл

    Засаг хуулийг

    хэлэлцэн хэрэглэ

    43.Хангирсан улирч одсон

    Олон жилийн хэргийг

    Нэгэн өдрийн хэрэг мэт

    Онол билгээр шүүн шинж

    Нэмэр тустайг билиг болго

    47.Худал өгүүлэгчийн балаг

    Хулгуугчаас үл дутмуй

    Худал өгүүлэгч хүмүүнийг

    Хулгуугч адил цээрлүүлэгтүн

    85.Угаас мунхаг нэгэн биеэ

    Ухварлан засаж үл чадмуй

    Ухаант мэргэн үй олны 

    Сэтгэлийг олон засаж чадмуй

    119.Авах гувчихад шунаж

    Арванг сулруулах ахул

    Арваны даргачаас болиулж

    Авхаалж арчтайг сонго

    149.Засахуй эрдмийн дээд

    Засаглах ёсон буюу

    Засаглах ёсны дээд

    Засаг хууль мөн буюу

    150.Буй бүхүйн дээр

    Мөнх Тэнгэр буй

    Буй бүгдийн дээр

    Засаглах ёсон буй

    161.Алдсан хулгуусан малыг

    Амин зуураа завшсан ахул

    Арав нугалан төлүүлсүгэй

    Эс барвал тэсгэн цаазал

    162.Анх авсан арилжих эдээ

    Ашиг гээж осолдох ахул

    Анз авах үгүй дахин өг

    Гурвантаа осолдвол ял асуу

    165.Үзээгүй хараагүй хэрнээ

    Үзсэн харсан мэт гэрчилж

    Үнэнийг урвуулагчыг

    Үхэх ялаар цээрлүүл

    166.Эмсийг эзэрхэн эмлэж 

    Эрээгүй садарлагч эрийг

    Эхнэр буйг үл хэрэгсэн

    Эргүү толгойг мухарла

    167.Нас биед хүрсэн

    Хөнгөн гэмт хүмүнийг

    Засаглан гэсгээж

    Засартал хүмүнжүүл

    168.Гэм үгүй хүмүнийг

    Ялд унатал гүтгэн

    Гэм зэмтийг өмөөрөгчийг

    Ял асуун хороогтун

    169.Худал хэлэн баширлагч

    Хүмүний араас заншлагч

    Хараал зүхэл үйлдэгчийн

    Хар толгойг мухарлагтун

    170.Маргагч хоёрын дунд орж

    Манарган цуугиулаад

    Хэн нэгнийг өмөөрөгчийг

    Хүнд ялаар гэсгээгтүн

    171.Зарлигаар зарж илгээсэн

    Ял асуух заргач хүмүн

    Харц дорд удамт гэлээ ч

    Эзэн адил сөгдөн дагагтун

    172.Эрх сүр ихтээс эмээж

    Ял хөнгөлсөн хийгээд

    Ашиг харж ял завшигчийн

    Эрхийг эвдэн цаазлагтун

    173.Гол горхи хийгээд

    Булаг шанд бузарлагч

    Ариуныг хөндсөн учир

    Алах ялаар цээрлүүл

    174.Хонь мал төхөөрөхдөө

    Лал адил муучилбал

    Хоолой огтлон алагчийг

    Ялын дээдээр цээрлүүл

    175.Цөөн хүмүн цадахуйг

    Цөлмөн ховдоглон идэж

    Хахаж цацагч хүмүнийг

    Хаяагаар гаргаж нөгчөөгтүн

    176.Нам нийлж ,сэм үгсэн

    Олны сэтгэлийг урвуулж

    Үймээн самуун өдөөгчийг

    Үхүүлэх ял асуун цээрлүүл

    177.Хамгаас сэцэн эрхмийг

    Хэлэх ёсгүйгээр хэлж

    Хүндлэх ёсон эвдэгчийг

    Зэ – гээс хасаж  орхи

    178.Дайсны сүрд дарагдан

    Дагаар бүү орогтун

    Дайны хөлөөс дутаавал

    Даруй цаазлан хороогтун

    179.Хас төрийн цаазыг

    Хаан эзэн ч сахимуй

    Бүтэх төрийн засгийг

    Бүхүй олон дагамуй

    185.Ам баатар зүтгэлтнийг

    Андуурч бүү соёрхогтун

    Амь хайргүй зүтгэлтнийг

    Алагчлан бүү хоцроогтун

    211.Гэнэт баяжсан ард

    Гэгээрсэн ахул гэм үгүй

    Гэндүүлж баяжсан ахул

    Ял асуун цээрлүүлэгтүн

    215.Санаа үгүй сайныг

    Сануулан ухааруулсан

    Саар гэм алдсыг

    Хэлж залруулсан

    Эгэл харц хэнийг боловч

    Эрдэнэсээр урмыг тэтгэгтүн

    218.Мууг сайнаар арилгамуй

    Мунхагийг эрдмээр үргээмүй

    Хилэнг ухаанаар дармуй

    Хилсийг үнэнээр цайруулмуй

    259.Худал өгүүлэхийг

    Хулгай адил цээрлэ

    Хуурмаг авирлахыг

    Урвах адил цээрлэ

    290.Зовлон жаргалаа

    Тэгш эдлэгтүн

    Засаг хуулийг

    Дээдлэн сахигтун

    291.Зальхай зайданг

    Огоот цээрлэгтүн

    Захиас гэрээсийг

    Ёсчилон дагагтун

    324.Алив оорцог хүмүн

    Тэнгэрт хальсан хойно

    Адуу мал,гэр хогшлыг

    Асарсан хүмүнд өгөгтүн

    326.Айл гэрээ засан чадагч

    Арван өрх ахлаж чадамуй

    Арван цэрэг ахлаж чадагч

    Мянгат,түмтийг захирч чадамуй

    327.Мэргэн өтгөсийн 

    Цээжний гүнээс

    Ухаан саруусгах

    Сургаал ундармуй

    330.Өтгөсийг асрах ёсонг

    Өнөд бүү цалгардуул

    Өнчисийг тэтгэх ёсонг

    Өнжих алгасахыг цээрлэ

    331.Зовж зөөж бүтээснээ хямгад

    Зорьж зүдэн хичээснээ бүтээ

    Засахуйн билигт үргэлж шамд

    Засаглах ёсонг шударга болго

    334.Ураг барилдах эрхэм ёсон

    Бүтэх төрийн ёсон буюу

    Ураг барилдахуйг зөвшихөд

    Үнэ ханш үл хэлэлцмүй

    339.Хөвүүд дүү нараасаа шилж

    Хэшигтэн ялгаж оруулахдаа

    Бие бялдар чийрэг агаад

    Эрдэм сайтыг оруулагтун

    340.Ордны чэрбин охид хийгээд

    Орд гэрийн хөвүүд охидыг

    Хэвтүүлд бүгдийг хамааруулж

    Гэр тэргийг хамгаалтугай

    341.Гартай бүхэн гавшгайлагтун

    Хөлтэй бүхэн хөдлөгтүн

    Гэр ордын хэргийг бүтээхэд

    Хүмүн бүр хүчин зүтгэсэгүй

    345.Эдүгээ чи эцгийнхээ хүргэсэн

    Эрхэм тусад багтаж

    Өнчдийн авлага автугай

    Өмөг түшигт багттугай

    346.Эгэл иргэнийг асрах ёсонг

    Эргэцүүлэн тунгааж жишвэл

    Эх үнээ тугалаа тэжээж

    Энх сүрэгт төл нэмэхтэй адил аж

    347.Хүмүний эзэн бологч 

    Хэн бүхэн үл мартан

    Иргэнийг асрах ёсонг

    Мэдтүгэй,дагатугай

    348.Хан эзнээ эзгүй хээр

    Хаяж одсон чамтай

    Хэн нөхөрлөж

    Хэн итгэх аж

    Нөхрөө хөнөөгчийг

    Нөгчөөн хороогтун

    352.Айл гэрийн дотор

    Хумслагч үгүй ахул

    Арван өрх дотор

    Хулгайч үл бүгмүй

    353.Хулгай худлаас

    Арванг цэвэрлэвэл

    Хүрээ хотлоороо

    Амаржин ариун болмуй

    375.Унаж яваа хүлэг морины

    Урд хөл бүдэрсний гэмийг

    Хойд хөлөөс бүү асуугтун

    376.Унаж босон бие гүйцсэн ч

    Урагш муут хөвүүний гэмийг

    Эцэг хүмүнээ бүү үүрүүл

    377.Нас биед хүрсэн

    Гэмт хүмүнийг

    Засаг хуулиар 

    Засан хүмүнжүүл

    378.Насбиед

     Хүрээгүй хөвүүнийг

    Зөөлөн хатууг

     Хослон гэмшүүл

    391.Онгон биеийг эвдвэл

    Ял асуун цээрлүүл

    Оорцог өнчинг дарлавал

    Мал хөрөнгөөр торго

    392.Айлын мал хулгайлбал

    Арав нугалан төлүүл

    Агт морь хулгайлбал

    Алах ялт адил цээрлүүл

    393.Хүмүний амь

     Хүчирхэн тасалбал

    Дайсан адил

    Даран сөнөөгтүн

    416.Амнаас унагасан үгийг

    Буцааж үл болмуй

    Амласан ахул няцашгүйг

    Бүхүй олон мэдтүгэй

    417.Өтгөсийг асрах ёсонг 

    Хойш бүү тавигтун

    Өнчисийг тэтгэх ёсонг

    Хэзээд бүү умартугтун

    418.Зөв буруу алинг

    Зөвлөн байж тогтоо

    Зөөлөн хатууг хэрэглэхээ

    Засаг хуулиас асуу

    419.Засаг цааз хөндөн зөрчвөл

    Засаглах хууль завхрах буй за

    Засаг хууль завхрах ахул

    Зовж бүтсан улс эвдрэх буй за

    422.Хөвүүний амь аварсан та нарт

    Хүргэх шанг шударга хүртээсү

    Анхлан хөдөлж аюул зайлуулсан

    Алтани эх илүү гавьяатайг

    Авга баатрууд соёрхох буй за

    Алагчлав хэмээн бүү сэжиглэгтүн

    425.Ээлж огоорч цааз хөндөгчийг

    Эхний удаад бэрээдэн гэсгээ

    Ахин огоорч цааз зөрчвөл

    Засаг хуулиар залхаан гэсгээ

    429.Хаан эзэн алс хэмээн

    Алив үйлс цалгардуузай

    Хас төр эзгүй хэмээн

    Засаг цааз хөсөрдүүзэй

    438.Хатуужвал ашид зовлон үгүй

    Сэрэмжилбэл ашид аюул үгүй

    Ханьсвал ёстөр сахигтун

    Саднасавал эв эе хичээгтүн

    443.Харь хэргэм ,элдэв цолыг 

    Хачирхан сайрхан бүү хэрэглэ

    Хэтдээ угсаа луйвардан завших

    Хар санаа дагалдан буйг мэдтүгэй

    445.Хатгалдах ёс үгүйд халдвал

    Хан хөвгүүнийг ч цээрлүүл

    Хатгалдах дайснаас няцвал

    Хаан эзнийг ч гэсгээгтүн

    447.Эрх дархдаа эрдэж

    Засаг хууль зөрчвөл

    Эрхийг эвдэн ял асууж

    Цаазын дээдийг хэрэглэ

    448.Өөрийн биеийг ихэд бодож

    Өнөр олныг зандран талхигчийн

    Төрд зүтгэх эрхийг эвдэгтүн

    Адгуус маллахад зарагтун

    454.Айл гэрийн хоймор

    Ахас ихсийн суудал буюу

    Алгасан тэнд суувал

    Алдас болох тул цээрлэ

    455.Орд өргөөний босго

    Эзний үүдэн тэнгэр буюу

    Осолдон гишгэх ахул

    Зэмийн дээдээр цээрлүүл

    456.Ус булгийн усанд

    Буртаг бүү оруул

    Урсгал уснаа шээвэл 

    Цаазын дээдээр цээрлүүл

    457.Галтай үнс бүү хая

    Гал түймэр дэгдмүй

    Галын үнснээ шээх ахул

    Алах ял асуун  цээрлүүл

    458.Урсгал усны эхэнд буй

    Ургаа модыг бүү огтол

    Хөрсөт этүгэн хилэгнэн

    Хүмүн амьтанд зовлон болмуй

    460.Хөрсөт этүгэн үгүй ахул

    Хүмүн амьтан огоот үгүй

    Хүмүн амьтан үгүй ахул

    Улс аймаг огоот үгүй

    Улс аймаг үгүй ахул

    Засах төр огоот үгүй

    Засаглах төр үгүй ахул 

    Эзэн хаан яахин байх аж

    Төр улсыг засах үйлд

    Эл жам ёсонг бүү огоор

    471.Эрхэм ёсонд харшийг

    Огоорч эс цээрлэбэл

    Хулгай худал догширч

    Худал өгүүлэгч олширч

    Эвлэн бүтээсэн улс гэр

    Эвдэрч доройтох буй за

    Тэр аугаа цаг ирэхүй дор

    Эцэг Чингисийг эрж хайвч

    Эгээрч санагалзан дуудавч

    Эл хөрсөтөөс эс олох буй за

    478.Хүчирхэн талхиж зовоогсдын

    Хүзүүг хянгардан даралцая

    Хагацан салсныг хамтатгаж

    Хөх монголоо бүтэн болгоё

    488.Мөнх тэнгэр соёрхсон

    Хөх монголд заяасан

    Мөнх оршихуйн хэшигт

    Гурван мөрний нутагт

    Хамгийг цөлмөх шуналт

    Хар элэгтэнг бүү хавьтуул

    Хиад боржигин эмс охидын

    Халуун хэвлийг бүү бузарлуул

    496.Аху төрийн алив нууцыг

    Амь лугаа адил сахигтун

    Ам алдан нууц задалбал

    Атаатан адил цээрлүүл

    498.Айлдсан зарлиг ил дагаад

    Атгаг далд тэрслэн үйлдэгчийг

    Аху төрд бүү ойртуулагтун

    Ахлах суудалд бүү хавьтуул

    499.Зарлиг цааз зөрчих ахул

    Алтан ургийг ч бүү өршөөгтүн

    Засаглах ёсонд тэрслэх ахул

    Хаан удмыг ч цээрлүүлэгтүн

    505.Харь улсыг дайлан дагуулахуй

    Хан эзнийг хэрхэвч бүү хороо

    Хамаг эрхээ эвдүүлсэн хойно ч

    Халдан доромжилж бүү зовоо

    506.Тулалдаанд үрэгдсэн харь ханыг

    Төрийг ёсоор хүндэтгэн оршуул

    Тэнгэр хилэгнүүлсэн ял буй гэлээ ч

    Тайлга хойлгыгг ёсоор үйлдэгтүн

    519.Оролдлого сайт 

    Отгон дүү чи

    Гүр их улсын

    Дээд заргач бологтун

    Хулгайг гэсгээж

    Худлыг мохоож

    Гэмтэн зэмтэнг

    Гэсгээн цээрлүүл

    520.Гүр их иргэний

    Зарга шүүснийг

    Надтай зөвшиж

    Ёсоор болгон

    Хөх дэвтэрт бичтүгэй

    Хэн ч бүү өөрчлөгтүн

    527.Хэшигтэн их гол хүч болж

    Хөх Монголын сүр хүчийг

    Хөрсөт даяар дуурсгагтун

    Хөхрөхүй дор мандсан

    Хөх Монголулс,гүрнээ

    Хатан болд хүрээ мэт

    Хайрлан бат сахигтун

    528.Хаан эзний зар дуудлагыг

    Хоног өдөр саатал үгүй

    Хол ойрд шууд хүргэхийг

    Түмт, мянгат, зуут,мэдтүгэй

    529.Хааны илгээсэн буухиа элчийг

    Хоргоон саатуулбал ял асуугтун

    Хөнгөн ялтыг агтаар торго

    Хүнд ялтыг цаазлан хороо

    532.Сэцэн гурвын саналыг

    Сэдсэн өөрийн санаатай

    Яв цав нийлсан хойно

    Зарлиг ёсон болгомуй ,би

    538.Жилийн эхэн адагт цуглан

    Зарлиг,засахуйг сонсогч

    Зуут,мянгат, түмтийг

    Захирч магад чадмуй

    539.Цээлд хаясан чулуу

    Зэгсэнд харвасан зэв мэт

    Зарлиг, засахуйг үл сонсогч

    Цэрэг захирч үл чадмуй

    546.Харь эрхэмсэг ноёноос

    Хөх Монголын хүмүн эрхэм

    Харь ноён дарлан ашгих гэвээс

    Хатуу чанд гэсгээн цээрлүүл

    547.Бус мянгатын ноёноос 

    Миний хэшигтэн эрхэм буй за

    Бус зуут,аравтын ноёдоос

    Миний хөтөч эрхэм буй за

    548.Хотлоор амаржин элгэн болж

    Засаглах ёсон тогтсон тул

    Хатуу аргыг хойш тавьж

    Зөөлөн аргыг гол болгогтун

    573.Хаан өвөг дээдсийн 

    Хайран амийг хорлосон

    Харь хааны үр үндсийг

    Хүчирхэн тасалбал ял үгүй ч

    Алуурч гэх ичгүүрт хоч

    Ач үрс минү бүү өвлөг

    Аху төрийн эрхэм ёсонг

    Андгай адил бат сахигтун

    577.Зарахаас олохыг түрүү болго

    Задгай сулыг цэгцтэй болго

    Завсраас завшихыг тас хори

    Зохист үйлд зөв зарагтун

    578.Мунхаг хаадын ялыг

    Харцаас бүү асуугтун

    Мулгуу эзний гэмийг 

    Иргэнд бүү тохоогтун

    579.Хамгийн хаан хүмүн

    Харц мэт авирлабал

    Хан төрөө алдах буй за

    Харц молхи хүмүн

    Хаан мэт авирлабал

    Хар толгойгоо алдах буй за

    ТУЛАЛДАХУЙ ДОР ЦЭРГИЙН ЦААЗ

    Чингис хаан айлдруун

    108.Айхыг мэдэх дайсан

    Арга башир үлэмж

    Болгоомж бүхүй дайсан

    Бодол санаа үлэмж

    120.Алалдахуй дор

    Шилээ бүү үзүүл

    Атаатан дор

    Цусаа бүү үзүүл

    122.Авлах агнахуй дор

    Авын олз эрхэм буй за

    Алалдан тулалдахуй дор

    Дайснаа цөөлөх чухаг буй за

    123.Ан авд мордохуй

    Авлах намнахад сурмуй

    Ангуучлах авьяас овсгоо

    Атаатнаа дарахад эрдэм

    151.Тулалдахуй дор

    Цэргийн цаазыг

    Туг сүлд лүгээ

    Адилтган сахигтун

    Алалдахуй дор

    Цэргийн цаазыг

    Амь лугаа

    Адилтган сахигтун

    152.Хөгшин залуу

    Дорд,эрхэм үл ялган

    Хүрээ хотоо

    Дайснаас хамгаалахад

    Бэлэн байгтун

    Хорчин,жадчин

    Аравт зуутаар цэрэглэн

    Хориглох давшихыг

    Хослон тулалдагтун

    154.Дайсан сөгдөөгүй ахул

    Тулалдаан бүү зогсоо

    Атаатан сөнөөгүй ахул

    Амсхийх чөлөө бүү гарга

    155.Алалдан дайтахуй дор

    Алдар нэрээ бүү гутаа

    Арцалдан байлдахуй дор

    Авхаалж овсгоо бүү осолд

    157.Цааз зарлиг үл сонсон

    Шатаах,эвдэхийг цээрлэ

    Шархадсан,олзолсон дайснаа

    Шахамдуулж алахыг цаазла

    158.Туг далбаа буутал

    Тулалдаан бүү зогсоо

    Тулалдааны хөлд

    Шархтанг бүү орхи

    159.Их хэнгэрэг дэлдмэгц

    Идлэг шонхор мэт довтол

    Уриалах бүрээн дуунаар

    Уухай дуулан дайрагтун

    160.Батлан сахих эзэн

    Байлдах зориг үгүй бол

    Бат бэх хэрэм цайз

    Балгасны туурь мэт буюу

    163.Өмнөө яваа хүмүний

    Гээсэн унагасан эдийг

    Өөрийн болгож булзагчийг

    Гэсгээн тэсгэж цээрлүүл

    164.Дайны хажуугаар

    Дажин үүсгэн үймүүлж

    Дээрэм тонуул үйлдэн

    Садарлан явагчыг цаазал

    212.Давах зориг

    Дийлэх зүрх буй ахул

    Давагдаш үгүй

    Хэрэм цайз үгүй

    213.Эр зоригийн хавтайг

    Эрдэм чадлын бахтайг

    Эрэмгий дайснаас ч

    Эрхэмлэн сурагтун

    228.Нэгийг мохоовол хайнцмуй

    Хоёрыг дийлбэл хожмуй

    Гурвыг дарвал аагламуй

    Арвыг сөхрүүлбэл ялмуй

    229.Өвдөг сөхрөн цурхирагчыг

    Өөрийн бие лүгээ адислагтун

    Өршөөл соёрхох эрхэм ёсонг

    Ялалт лугаа адилтгагтун

    278.Алс холын аян замд

    Аман хүнсээ эрт барж

    Агт морио цуцаахыг

    Аравт бүр цээрлэгтүн

    327.Арван бүр арчтай бол

    Зуутын хүч зузаан болмуй

    Арван цэрэг баатар бол

    Авлах байлдах зөв болмуй

    440.Архинд амтшин 

    Завхран мунхрагчийг

    Ахлах,даргалахаас

    Даруй болиулагтун

    441.Алд биеэ 

    Архинд мэдүүлэгч

    Аравт зуутыг

    Ахлаж үл чадмуй

    445.Хатгалдах ёс үгүйд халдвал

    Хан хөвгүүнийг ч цээрлүүл

    Хатгалдах дайснаас няцвал

    Хаан эзнийг ч гэсгээгтүн

    409.Алалцах дайсанд

    Амиа бүү хайрлая

    Элгэн садан дотроо

    Эв найрамдлаа бүү алдая

    Эзэрхэг дайсантай тулахад

    Эл биеэ бүү хайрлая

    446.Ханьсах иргэнд халдвал

    Өстөн дайсан болмуй

    Хорголын чинээ олзноос

    Хөрстийн чинээг алдуузай

    506.Тулалдаанд үрэгдсэн харь ханыг

    Төрийг ёсоор хүндэтгэн оршуул

    Тэнгэр хилэгнүүлсэн ял буй гэлээ ч

    Тайлга хойлгыгг ёсоор үйлдэгтүн

    497.Байлдахуй дор довтлогтун

    Алалдахуй дор өрсөгтүн

    Мөхөсдөхүй дор ухрагтун

    Арга үгүй дор буцагтун

    Анх гарсандаа эс ирвэл

    Амь хороон цаазлагтун

    Олзонд шунан улайрвал

    Оргодол адил цээрлүүлэгтүн

    507.Ядрах цуцахыг үл мэдэх

    Ялахаас өөрийг үл ойшоох

    Ашиг баатар лугаа адил

    Авьяас чадварт маш ховор

    Эгэл цэргийн зовлон зүдүүрийг

    Эдэлж огоот үзээгүй түүнийг

    Цэрэг захирах ноён бүү болгоё

    Цэрэг чирэгдэн осолдуузай

    506.Тулалдаанд үрэгдсэн харь ханыг

    Төрийг ёсоор хүндэтгэн оршуул

    Тэнгэр хилэгнүүлсэн ял буй гэлээ ч

    Тайлга хойлгыгг ёсоор үйлдэгтүн

    510.Цэрэг засан захирах хүмүн

    Цэргийн зүдүүрийг мэдтүгэй

    Уул даван ус гатлахад

    Учирах бэрхийг хамт туултугай

    511.Есүдэй баатар лугаа адил

    Ер бусын авьяас чадалтан

    Мянга түм буй ахул 

    Ертөнцийг дагуулах хялбар аж

    512.Мянган цэрэг бүрдүүлэхүй 

    Зарлиг буулгамагц бүтмүй

    Манлай жанжинг сонгохуй

    Зүүдэндээ эрэвч олдохгүй

    528.Хаан эзний зар дуудлагыг

    Хоног өдөр саатал үгүй

    Хол ойрд шууд хүргэхийг

    Түмт, мянгат, зуут,мэдтүгэй

    539.Цээлд хаясан чулуу

    Зэгсэнд харвасан зэв мэт

    Зарлиг, засахуйг үл сонсогч

    Цэрэг захирч үл чадмуй

    547.Бус мянгатын ноёноос 

    Миний хэшигтэн эрхэм буй за

    Бус зуут,аравтын ноёдоос

    Миний хөтөч эрхэм буй за

    567.Халдах дайсан үгүй хэмээн

    Хэвтүүл хэшигтэн осолдуузай

    Хамаг элгэн эедэв хэмээн

    Хар санаатанд хорлогдуузай

    568.Дайн тулаанд шархдан унасныг

    Дайсан өөрийн хэмээн бүү ялга

    Дайн тулааны хөлөөс холдуул

    Даруй түргэн асран тэнхрүүл

    569.Бэртсэнийг бариач засагтун

    Шархадсаныг оточ эдгээгтүн

    Өвдсөнийг домч асрагтун

    Өлдсөнийг буурч тэнхрүүл

    571.Өстнөө өвдөг сөхрүүлэх 

    Бахтай хэдүй ч

    Өмөлзөн бөхөлзөх 

    Тэдний сэтгэлд

    Өс хонзон өрвөлзөн буйг

    Бүү мартагтун

    Өдөр шөнийн орчилд

    Сэрэмж бүү алдагтун

    572.Өт хорхой 

    Өвсөнд үл үзэгдэвч

    Өндөр модыг

    Өмхөртөл идмүй

    Өстөн доройтож

    Бэлэг баривч

    Өөрийг сэтгэн

    Мэс билүүдмүй

    574.Аргаар эс болсныг 

    Ял асуун цээрлүүлсүгэй

    Алга хавсран сөгдсөнийг

    Амь өршөөн дагуулсугай

    576.Ан ав, алба барих хийгээд

    Аян дайн,арилжааны олзыг

    Атга чимх хоцроол үгүй

    Алтан санд хураан арвижуул

    589.Арцалдах дайсны

    Олноос бүү сүрд

    Аймхай мөхөс хэмээн

    Омтгойрон бүү бард

    Алалдахуй дор

    Хэцүүг мэдтүгэй

    Арга башир

    Үлэмжийг санагтун

    590.Давамгай хүчтэнийг

    Мэхээр унага

    Даамай хэцүүг

    Аргаар мохоо

    Дорой сулыг

    Сүрээр сөхрүүл

    Дагаар орогчийг

    Өршөөн соёрх

    “мухулайд хэлсэн үг”

    602.Харийг дорой хэмээн басаад

    Хатад эмс уйлуулсан олон

    Хадран загасыг өчүүхэн хэмээж

    Гарын алгаа эсгүүлсэн олон

    621.Дүрэвсэн дайсныг 

    Даран сөнөөхдөө

    Суугуул иргэний

    Сахлыг ч бүү хөнд

    Дутаасан дайсныг

    Даран сөнөөхдөө

    Гуулин иргэний

    Гэзэгтийг бүү уйлуул

    628.Өстөн дайсан хэдүй ч

    Өршөөл соёрхол эгээрмүй

    Өмөг түшигт багтвал

    Өнөд ханьсан дагамуй

    635.Хэрэм цайз босгон бүгж

    Хаалга үүдээ цүүлэн бэхэлж

    Хар санаа өвөрлөн сууж

    Ханьсан эедэх ёсон үгүй

    650.Угтах дайсан

    Ухаантайг мэдтүгэй

    Отох дайсан

    Овтойг санатугай

    Алалдах тулаан

    Ан ав бусыг ухагтун

    Анхны ялагдал

    Хожмын цээр болтугай

    “анхны ялагдлын тухай”

    660.Дайтахуйд сүйдсэн балгадыг

    Даруй босгон сэхээгтүн

    Дагаар орж бүтэн үлдсэнийг

    Даргачийн үгээр тохинуулагтун

    “дайлсан хотуудын тухай”

    661.Балгадыг засах төр ёсонг

    Эзэн даргач нар сурагтун

    Балгад хоорондын харгуйг

    Энх амар болгогтун

    “монгол даргач нарт”

    ХАРЬ ДАЙСАНД ХАНДСАН ЗАРЛИГ

    Чингис хаан айлдруун

    94.Атаархагч муу хүмүн

    Араат могой мөн буюу 

    Араат могой хадрах гэвэл

    Хадраа хатгалд бүү орогтун

    “тоорил ханд”

    95.Арга мэхт хорлох гэвэл

    Ам хэлээ ололцон биширмүй

    Атаач хэрэв хорлох гэвэл

    Амин зуураа хэлэлцэн итгэмүй

    “тоорил ханд”

    83.Үнэн хүчийг эс үзүүлэв

    Үнэгэн овоос үхэтхийв, чи

    Үг андгайдаа эс хүрэв

    Хар санаснаас халив, чи

    “Бүри бөхөд хэлсэн үг”

    124.Өглөө хэлснээ үдэш  умартаж

    Үдэш хэлснээ өглөө буцвал

    Эрхэм нэрээ барах ичгэвтэр

    Эрх,хүндээ хөнгөлөх шившиг

    “мүнүиг эцэгт хэлсэн үг”

    125.Дээгүүр авираа

    Татсан бөгөөс

    Дээлийн энгэрээ

    Норгохгүй сэн

    “мүнүиг эцэгт хэлсэн үг”

    186.Аяганд хийсэн хорт ундааг

    Андуурч өөрөө уухтай адил

    Атгаг муу санааны уршиг

    Амиа хорлохтой адил буюу

    “ван ханыг дурссан үг”

    426.Иргэн олон чину өлбөрч байхад

    Идэх уух хоолой яаж давна вэ

    Эзэн муутын эгэл зүдүү иргэн

    Эзэн сайтын нохойноос дор аж

    “жарудын ванчугт”

    560.Алба барих боол бусыг

    Алтан хаан мэдтүгэй

    Аюулган айлсах ёсон үгүйг

    Алтан улс дагатугай

    ”алтан улсын хаанд”

    564.Ашиг харж төр түшилцэгч

    Атаатнаас дор аюул удмуй

    Олз хайж ханьсагч садан

    Орд гэр цөлмөн хоосолмуй

    “тэрсэлсэн авга нартаа”

    493.Хамаг монголыг хамх цохиж

    Хаан Чингисийг мөхөөе гэв үү

    Андгай тангарагаас няцаж

    Алалдах дайсан болов ,чи

    Хамаг монгол сэртүгэй

    Мөхөх сэхэхээ үзтүгэй

    Хаан Чингис хатуужсугай

    Хөх монголоо өмөөрсүгэй

    “жамуха цэрэглэсэн тухайд”

    500.Хаан эцэг та бид хоёр

    Хасаг тэрэгний хос арал бус уу

    Хос арлын нэг хугарах ахул

    Хасаг тэрэг үл хөдлөх бус уу

    “тоорил ханыг ятгасан үг”

    501.Хагацаах ятгалгад та бүү итгэ

    Ханьсах барилдлага та бүү тасла

    Хугарсан арлыг бүтэн болгосу

    Хасаг тэргээ хөдөлгөн одсу бидэн

    “тоорил ханыг ятгасан үг”

    502.Авга та нар намайг орхиж

    Атаатан мэт юунд адлав

    Андгай цуцлан тэрсэлбэл

    Амь тасла хэмээсэн бус уу

    “алтан хучир хоёрт”

    591.Өш зангидан

    Өрвөлзөх дайснаас

    Өшил өшиж

    Ял асуун мордсугай

    Өр өмлөн 

    Алан хядагч тэдэнд

    Өршөөл үгүйг

    Мөнх тэнгэр мэдтүгэй

    “сартуулыг дайлах тухай”

    582.Мөнхөд өс зангидвал

    Мөхөх ёр нүүрлэмүй

    Мөнх тэнгэр хилэгнэвэл

    Хөрсөт эзгүйрэх буй за

    “алтан улсын тухай”

    596.Ам өчгөөсөө няцан тэдэнд

    Аргацаан зорьж ял асууваас

    Аргал түүхээс юун бэрх аж

    Алсад дайлаар мордон бүхүйд 

    Азнан тэднийг орхин одсугай

    “тангудын эздийн тухай”

    619.Мөнх тэнгэр ивээн соёрхож

    Мэндийн жолоо татан ирвээс

    Хөх Монголын хаан эзэн би

    Хэр доройг тэдэнд мэдүүлсүгэй

    Өстөн Тангуд хөрсөтөд буйг

    Өглөө бүр над дор сануулсугай

    “тангудыг дайлах тухай”

    622.Урьж үл өгвөл

    Уруул бүү хөдлөгө

    Хүргэж үл өгвөл

    Хуруу бүү хөдлөгө

    Дайснаа дараад

    Даруй буцагтун

    “гуулин улсад одогсодод”

    623.Хөх Монголын элчийг хөнөөсөн

    Харийн хаадаас ял асуусугай

    Магад үнэн эл шудрагуу ёсонг

    Мөнх тэнгэр таалах болтугай

    “харь эздээс ял асуух тухай”

    624.Өстөнд өршөөл үгүйг мэдтүгэй

    Өр өмөлсний төлөөс нэхтүгэй

    Хэцүү их алдараа дуурсгатугай

    Хөх Монголын суу бадартугай

    “сартуулыг дайлах тухай”

    625.Алтан аргамж тасласан

    Алуурч султан чи мэдтүгэй

    Хөх Монголын олон элчийг

    Хэдэнтээ алан хядав ,чи

    Хатгалдая хэмээн өдсөн тул

    Ял асуун дайлаар ирэв ,би

    Цэргээ засан угтагтун,чи

    Цээлийн усыг тасартал

    Цэгээн чулууг цууртал

    Цэрэглэн тулж хатгалдсугай

    “дайн зарласан тухай”

    626.Хүчирхэн хядаж тэрслэгчийн 

    Хүзүүг тасар хянгардсу,би

    Оморхон алж омтгойрогчын

    Омрууг охорсгон огтолсу,би

    “сартуулыг номхотгох тухай”

    627.Харь иргэн хэдүй ч

    Халдах дайсан бус бол

    Айлгах цочоохыг цээрлэ

    Алах талахыг тэвчигтүн

    “харийг дайлах тухай”

    629.Өргөл эс болговол

    Өнчин ишиг ч бүү ав

    Итгэл сэтгэлээ өгвөл

    Ирт мэс бүү далайгтун

    “дагаар орогсодын тухай”

    630.Сартуулын иргэн та олон

    Сонсогтун,Бүү аюугтун

    Сартуулын алуурч эздээс

    Ял асуухаар морилов ,би

    Мунхаг ноёдыг цээрлүүл хэмээн

    Мөнх тэнгэр намайг илгээв

    Дайтая хэмээн өдөж даллаад

    Далдран дутаах ичгүүр бус уу

    Аламгай олон иргэнээ хаяад

    Амиа аргацаах шившиг бус уу

    “бухар хотын иргэдэд”

    631.Хаалга үүдээ нээн угтвал

    Халдан талхихгүйг ухагтун

    Хангинах зэвсгээр угтах ахул

    Үнсээр хийсгэхийг мэдтүгэй

    “бухар хотын иргэдэд”

    636.Мунхаг эзний золиос болж

    Махан цайз бүү босго

    Ялт эзний төлөөс болж

    Ясан хэрэм бүү овоологтун

    637.Өвдөг сөхрөн

    Өршөөлд багтагсад

    Өш өвөрлөн

    Мэс билүүдвэл

    Үнсээр хийсгэх

    Цааз буйг мэдтүгэй

    Иргэн олонд

    Сайтар сануултугай

    “сартуулын цэрэг иргэнд”

    643.Алтан хаан асан чи

    Аргацаан буцдаг бус уу

    Аль нүүрээ харуулж

    Ах хэмээн аргадав,чи

    Хаан цол чамд

    Ахдан буйг мэдтүгэй

    Харьяат ван болж

    Алс нутаг сахигтун

    Мөнх тэнгэр гэсгээн

    Мөхөл чамд соёрхов

    Ниргэсэн хойно хашгиравч

    Аврал үгүйг ухагтун

    “зүрчидийн алтан хаанд₮

    658.Хөх Монголын элчийг

    Хөнөөж яахин зүрхлэв,тэд

    Хэлэлцэн эедэх ёсонг

    Хэрэглэн эс мэдэх аж,тэд

    Өөдөө харвасан зэв

    Өөрийн толгойд халтайг

    Өс зангидсан тэдэнд

    Өвдөг сөхөртөл мэдүүл

    662.Аму будаа ,алим ургуулах

    Агуурс бүтээж,бөс нэхэх

    Алт мөнгөөр дарх үйлдэх

    Алив сайныг ёсоор үйлдэгтүн

    “сартуулыг засах тухай”

    Хөх Монголыг цөөн гээд

    Хор зэвсгийг хураана гээд

    Найманы Таян цэрэглээд

    Нартаас хагацсан удаа буй

    Эл мэт эндүүрэл эмэгнэлийг

    Эл хөрсөтөд цээр болгосугай

    “дайн өдөөх уршиг,цээр”

    666.Алт мөнгөөр гайхуулж

    Алалдая хэмээн дуудав ,тэд

    Дайтаж сурсан эсэхийг

    Давхар сонжих аж,тэд

    Сартуулд саатахуй дор

    Тангуд нохос зоолсон аж

    Цэрэг засан хөдөлсүгэй

    Хэр зоолсныг үзсүгэй

    “тангудад морилохын өмнө”

    667.Улс гэрээ мөхөөвөл

    Уулын чинээ алтаар яах аж

    Ураг иргэнээ хөнөөвөл

    Утсын чинээ амиар яах аж

    “тангудын эздэд”

    678.Хар тангудыг гэсгээвэл

    Хааны аминд халтай гэв үү

    Тэрсүүдийг эс цээрлүүлбэл

    Тэнгэр үл таалах бус уу

    “тангуд занасны хариуд”

    680.Хар тангудын хараалч

    Хад сэтэртэл хараавч

    Хөх Монголыг мину

    Хөнөөж үл мөхөөмүй

    681.Үхэл мөрөөдсөн чавганцад

    Үйлийн шидмэс зөв буй за

    Үгүйрлээ далалсан дайсанд

    Үнсээр хийсгэх зөв буй за

    “дайсагнаж хатгагсдад” 

    ДЭЛХИЙГ ЗАСАХ ЁСОН

    Чингис хаан айлдруун

    217.Сав шимийн жам ёсон

    Эвдрэх бүтэхүйн орчил аж

    Сав дүүрэн сувд эрдэнэ

    Бүтэх сарнихуйн бэлгэ аж

    434.Эл хөрсөт хэдүй

    Уужим гэлээчү

    Эзэн үгүй бол

    Өнчин лугаа адил

    435.Этүгэн хэдүй 

    Элбэг баян гэлээчү

    Иргэн үгүй бол

    Бэлбэсэн лугаа адил

    459.Эл хөрстөд улс иргэн 

    Хэдүй олон боловч

    Ээх ганц наранг

    Шүтэн аж төрмүй

    460.Хөрсөт этүгэн үгүй ахул

    Хүмүн амьтан огоот үгүй

    Хүмүн амьтан үгүй ахул

    Улс аймаг огоот үгүй

    Улс аймаг үгүй ахул

    Засах төр огоот үгүй

    Засаглах төр үгүй ахул 

    Эзэн хаан яахин байх аж

    Төр улсыг засах үйлд

    Эл жам ёсонг бүү огоор

    655.Даян дэлхийн иргэнийг

    Түвшитгэн засья гэхүл

    Даяар олон иргэнийг

    Хураан эедүүлэх болой

    Дэлхийн хүмүн олныг

    Эедүүлье хэмээвээс

    Далай их сэтгэл хийгээд

    Итгэлийг олохыг хичээгтүн

    “дэлхийг засах ёсон”

    531.Одот тэнгэр орчиж

    Хөрстийн заяаг зөгнөмүй

    Одод чуулан төвлөрөх

    Хөрсөт амаржих дохио аж

    656.Эгэл иргэн олны

    Сэтгэл итгэлийг олохуй дор

    Энэхэн дэлхий даяараа

    Энхжин амгалан болмуй

    “дэлхийг засах ёсон”

    657.Хол ойрын хүмүний 

    Сэтгэлийг сэвтээн алдвал

    Хотол дэлхийг алдсанаас

    Ялгаа үгүйг мэдтүгэй

    659.Хэл амаа ололцох элчийг

    Хан эзэн мэт хүндлэгтүн

    Хэлэлцэн эедэх ёсонг

    Хөрсөт даяар сахигтун

    “элчийг хүндлэх тухай”

    663.Өстнөө өвдөглөн дарав

    Өрнө хаяагаа энхжин болгов

    Алах хядахыг засаглан хорив

    Айлсах ёсонг хууль болгов

    “өрнө дахиныг зассан тухай”

    664.Харь иргэнийг дагуулах хялбар ч

    Хардах санааг таних бэрх

    Сэтгэл итгэлийг олон хураавал

    Сүүдэрт биес хаа холдох аж

    665. Улс засах эрдэм сурсан ахул

    Дэлхийг засаж магад чадмуй

    Ухаант өтгөсийг түших ахул

    Даяар олон даган биширмүй

    “дэлхийг засах тухай”

    676.Наран ургахаас шингэхүй хүртэл

    Нармай гүр улсаа энх болгогтун

    Эл олон,бус элэгтнийг эедүүлж

    Итгэл сэтгэлийг олж бүл болгогтун

    690.Мөнх хөх дээд Тэнгэр

    Ээл өлзийт эл Этүгэн

    Эцэг эхийн барилдлагат

    Хүндлэхүйн оройн дээд буюу

    “хүндлэхүйн дээдийн тухай”

    691.Эцгээс үүдэн олдож

    Эхээс нярайлсан бидэн

    Тэнгэр ,Этүгэн соёрхсон

    Хүмүн төрхт үрс буюу

    694.Суу билигтээ дээдэлж

    Эе зангиагаа бөхлөгтүн

    Хөх Монголоо дархалж

    Хөрсөтөд манлай болгогтун

    695.Эв эеийг бусниулж 

    Эвдрэлцэн дайсагнахыг

    Эл хөрсөт даяараа

    Эцэс болгож цээрлэтүгэй

    “этүгэний хотол олонд”

    696.Эв эедэн найрамдах

    Эрхэм сайн ёсонг

    Эл хөрсөт даяараа

    Энхжих засаг болгосугай

    “дэлхийн хотол олонд”

    ТӨР ТҮШИХЭД ЦЭЭРЛЭХ ИНУ

    Чингис хаан айлдруун

    468.Үй олны  эд баялгийг

    Амин зуураа завшаад

    Уран худал хэлэгчийг

    Аргадан түшихийг цээрлэ

    469.Зуу наслах заяагүй байж

    Зувчуулах олзлоход шунаж

    Мянган жил эдэлж барахгүй

    Эд эрдэнэс хураахыг цээрлэ

    470.Заяа төөргөө мэдэхгүй байж

    Мөнх бусыг мартан мунхарч

    Зуурдын жаргалд сатааран

    Эрх мэдэлд шунахыг цээрлэ

    600.Дээгүүр суудал эзлэв гээд

    Сэцэн мэргэн үл болмуй

    Дээлийн сайныг өмсөв гээд

    Саруул ухаант үл болмуй

    601.Хуучин дээл сэмэрвээс

    Харгана бутанд торох аж

    Харийг даган салбалзаваас

    Хан харц хоёр сацуу болмуй

    605.Хастөрийн үйлс дор

    Холбирон булзахыг цээрлэ

    Хаан эзний хажууд буйд

    Зулгуйдах зусардахыг цээрлэ

    606.Аху төрийг түшилцэх ахул

    Худал хуурмагийг цээрлэ

    Ахлах суудал эзлэх ахул

    Хэрцгий авиртыг огоот цээрлэ

    607.Хааны хэшигт багтах ахул

    Хөлжих баяжихыг цээрлэ

    Дархан эрх эдлэх ахул

    Дураар авирлахыг цээрлэ

    608.Дээдсийн зэрэгт хүрсэн ахул

    Дэмий донгосохыг цээрлэ

    Олны эзэн болсон ахул

    Ойворгон овилгогүйг цээрлэ

    609.Орд өргөөнд орж гарахдаа

    Хов зөөхийг огоот цээрлэ

    Ордонд хэлэлцэх үгийг

    Хаяанаас чагнахыг цээрлэ

    610.Засаглах эрхэт болсон ахул

    Завсраас завшихыг цээрлэ

    Даргачийн эрхэт болсон ахул

    Дордсыг зовоохыг цээрлэ

    611.Мэдэл үлэмж болсон ахул

    Мэргэдийг адлахыг цээрлэ

    Сэцдийн суудал эзлэх ахул

    Сургаал харамлахыг цээрлэ

    612.Өндөр өтгөсийн өөдөөс

    Хялайж харахыг цээрлэ

    Өөрийн гэмийг далдалж

    Өрөөлийг гүтгэхийг цээрлэ

    613.Төр засалцсан гавьяа буй ч

    Засаглахуйг зөрчихийг цээрлэ

    Төрөл саднаа дотночлон

    Гэмийг цайруулахыг цээрлэ

    614.Эрх дархад шунахайран

    Эе бусниулахыг цээрлэ

    Дээдсийн суудалд санаархан

    Далдуур үгсэхийг цээрлэ

    615.Тулгуур төрийн хэргийг

    Цалгардуулахыг цээрлэ

    Аху төрийн үйлсийг

    Алгуурлахыг цээрлэ

    616.Дагаар орсон харь иргэнийг”улсыг”

    Дарлах зовоохыг цээрлэ

    Дагалдах нөхөр сүүдрийнхээ”сэлт”

    Итгэл эвдэх, сэвтээхийг цээрлэ 

    617.Харь улсын эзний элчийг

    Айлгах ичээхийг цээрлэ

    Хүндлэх дээдлэх ёсонг

    Зөрчих осолдохыг цээрлэ

    АХУ ТӨРИЙН ҮЙЛСЭД 

    Чингис хаан айлдруун:

    30.Аху төр,хотолд тустай

    Алив сайн үйл хэргийг

    Ацаглан алмайрч

    Хойш бүү тавигтун

    31.Сайн муу үйлийн

    Үр, уршгийг танигтун

    Сайн үйлийн үр

    Сэтгэл зөвийн шинж

    Саар үйлийн уршиг

    Санаа муутын гэм буюу

    48.Мунхагуудын дор дарагдсан

    Ганц сэцнийг тэтгэвэл

    Мунхагуудын үүдсэн балгийг

    Галаар сөнөөх мэт арилгамуй

    68.Уснаас гаргасан загас адил

    Умалзан гаслахаа больсу

    Учиртай үгээ хэлэлцэн байж

    Улс гэрээ засан амаржуулсу

    69.Түших ах дүүс үгүй ахул

    Түйвээх дайсны идэш болмуй

    Төрөл элгэн эв үгүй ахул

    Төрсөн бие оорцог болмуй

    72.Эцгийн голомтоо бадраамуу бид

    Эрэлхэг алдрыг өргөмү бид

    Хагацсан улсаа хамтатму бид

    Бутарсан улсаа бүрдүүлмүү бид

    127.Өөдлөе гэхүл

    Эв эеэ хичээ

    Өнөржөе гэхүл

    Эсэн энхийг хичээ

    128.Арга билиг хоёрыг

     Хослон хэрэглэвээс

    Алив хүчтэнг

    Аргандаа оруулмуй

    129.Арга билгийг эс ухан

    Үл мэдэх аваас

    Алгандаа буйг

    Тогтоохуйяа бэрх

    189.Бүтэл үгүй эзэнд

    Бүл болон зүтгэснээс

    Түмэн олныхоо тулд

    Бүтэн биеэ тушааж

    Тугал хариулах ахул

    Төрөл элгэндээ тустай

    230.Алив үйлийг сэдэн үүсгэхүйн өмнө

    Авах гээхийн ухаан заран тунгаа

    Нэгэнт үүсгэсэн үйл хэргийг

    Нэт бэрх хэмээн хойш бүү тави

    Үүсгэсэн хэргийн 

    Үр бүтээлийг үз 

    Үүсгээд бүтээгүйн

    Уг шалтгааныг ол

    Үүсгээд бүтсэний 

    Аргыг дадуул

    Үүсгэж чадаагүйн

    Эш мухрыг шинж

    232.Сайн үйл хэргийг

    Мунхаг үл бүтээмүй

    Сайн нэр төрийг 

    Муу үйлээр үл олмуй

    233.Ноён хүмүн

    Ариун эс явбал

    Буурсны хойно 

    Гутан гэмшмүй

    234.Баян хүмүн

    Эдлэн эс чадваас

    Үгүйрсний хойно

    Гаслан гэмшмүй

    236.Зорьсон үйлс

    Эс бүтвээс

    Зовсны хойно

    Зүдэн гэмшмүй

    248.Муу хүмүнийг

    Үйлэнд зарвал

    Мунгинан осолдож

    Үйлс үл бүтээмүй

    249.Үйлэнд зарах хүмүнийг

    Зөв таньсан ахул

    Бэрх үйлийг боловч

    Бүтээж магад чадмуй

    254.Хоёр хүмүн эвтэй болбоос

    Төмөр хүрээ мэт бэх

    Хорин хүмүн эвгүй болбоос

    Эвдэрхий хүрээ мэт хэврэг

    255.Өнөр хүмүн эвгүй болбоос

    Өнчин хүмүний доог болох

    Олон хүмүн эвгүй болбоос

    Оорцог хүмүний инээд болох

    358.Арванг ахлах даруга

    Арван өрхийн эзэн буюу

    Аж төрөхүйг залах

    Аху төрийн элч буюу

    413.Өөрийн хэргээ бүтээгч хүмүн

    Өрөөлийн хэргийг бүтээж чадмуй

    Төр түмний үйлс бүтээгч 

    Төрөө засалцаж магад чадмуй

    414.Аж төрөл ,түмэнд тустай

    Авьяас хэнд буйг танин хэрэглэ

    Нямбай залхуу үгүйг

    Хөсгийн даргачаар хэрэглэ

    Нүд хурц, чих сонорыг

    Хэвтүүл харуулд хэрэглэ

    Номой молхи хүмүнийг

    Мал адуулахад хэрэглэ

    Айл гэрээ төвхнүүлэгчийг

    Арван,зуутыг ахлуулагтун

    427.Цагаан хэрмээс өмнө зүгт

    Харь иргэн суурьшмал тул

    Газрын шим шүтэн аж төрмүй

    Цагаан хэрмээс умар зүгт

    Хөх Монгол нутагшсан тул

    Малын шим шүтэн аж төрмүй

    438.Хатуужвал ашид зовлон үгүй

    Сэрэмжилбэл ашид аюул үгүй

    Ханьсвал ёстөр сахигтун

    Саднасавал эв эе хичээгтүн

    472.Ах дүүс,иргэн олон

    Та нар мину

    Аху төр,улсын

    Авралын сүлдэн буюу

    473.Үүнээс хойш ургын урагт

    Эл улс, хас төрөө

    Үүрд мандуулан 

    Хөх монголоо дархалья

    Мөнх тэнгэрийн дор

    Хөрсөт буй цаг дор

    Хөх монгол орштугай

    Мандан бадартугай

    474.Алд бие амсу хэмээвээс

    Аху төр мину алдаруузай

    Бүтэн бие амсу хэмээвээс 

    Бүрэн улсмину сандруузай

    475.Алд бие мину

    Алжааваас алжаатугай

    Аху төр мину

    Бүү алдартугай

    476.Бүтэн бие мину 

    Зовбоос зовтугай

    Бүрэн улс мину

    Бүү сандартугай

    477.Сэтгэл итгэлээ  өгсөн та олонтой

    Үхэх сэхэхээ хамтатгасугай,би

    Салж хагацахыг өнөд цээрлэж

    Эе зангиаг ашид бөхөлсүгэй,би

    481.Аху төр ,улс гэрээ

    Засан төвхнүүлэхэд

    Аймаг хотлоороо

    Эедэн хичээвэл бүтмүй

    482.Бүтэх төрд бүл болж

    Хүчээ өргөвөөс 

    Бүрэн улсын  мину

    Сүр хүч бадармуй

    483.Бүгдийн эцэг сэцэн оворт ахул

    Хаан хэмээвээс билгэ зохимуй

    Бүхүйн эзэн нас залуу атугай ч 

    Хас төрт ахул сайн болой

    484.Суу билэгт эрдэмт хүмүүнийг

    Хол ойрынхон эзэн мэт биширмүй

    Сэлгэх морь үгүй бядуу түүнийг

    Хамгийн хаан адил хүндэлмүй

    485.Төр ёсонг үл мэдэх хаадаас

    Төвшин шудрага түшмэл дээр

    Түмнээ гэх сэтгэлгүй ноёдоос

    Үнэн зүтгэлт эгэл харц дээр

    487.Ичгүүр үл мэдэх хатнаас

    Ичгүүр мэдэх шивэгчин дээр

    Хүмүнжээгүй үр хүүхдээс

    Халамжит боол дээр

    491.Эрэмгий сайнаараа

    Эзэн эс боллоо,би

    Эцэг тэнгэрээс

    Заяат боллоо,би

    Гайхамшигт сайнаараа

    Хаан эс боллоо ,би

    Хан тэнгэр эцгээс

    Заяат боллоо,би

    492.Харьтан дайсныг мину

    Дарж өглөө,өрлөгүүд

    Хамаг олон иргэн

    Сэтгэл хүчээ өглөө,бидэнд

    494.Айл гэр ,аху төр улсад

    Амь бие адил сахин

    Алт эрдэнэс амлан гуйвч

    Алдаж үл болох нууц буй

    495.Ам бүлийн ам задгайрвал

    Амраг ханийн итгэл алдармуй

    Аху төрийн нууц задарвал

    Атаат дайсны идэш болмуй

    508.Олны хүчийг хураая гэхүл

    Сэтгэл итгэлийг ологтун

    Осол үгүй явья гэхүл

    Сэцэн түшмэлээ өргө

    509.Аугаа хүчээ ихэтгэе гэхүл

    Цэрэг иргэнээ тэгш асар

    Уужим сул жаргая гэхүл

    Эв эеэ хичээн бататга 

    511.Есүдэй баатар лугаа адил

    Ер бусын авьяас чадалтан

    Мянга түм буй ахул 

    Ертөнцийг дагуулах хялбар аж

    512.Мянган цэрэг бүрдүүлэхүй 

    Зарлиг буулгамагц бүтмүй

    Манлай жанжинг сонгохуй

    Зүүдэндээ эрэвч олдохгүй

    515.Өтгөс нугуд та нар мину

    Өөрийн тусыг үл санаж

    Өнөр улс, аху төрийн тулд

    Өгүүлж ,зөвлөж,засагтун

    517.Зовж бүтээсэн төрийг мину

    Зонхилон үүдсэн үйлсийг мину

    Амь лугаа адилтган сахигтун

    Ам тангаргаа ашид батлагтун

    518.Хөхрөхүй дор хөрст дээр

    Хүнү өвөг хүч олон өвлөсөн

    Хөх монголоо бүрэн болгосу хэмээн

    Халуун цусаа урсгасан бусуу, та бид

    521.Уужим сул жаргая гэхүл

    Эв эеэ сайтар хичээ

    Ухаан билгээ хурцлая гэхүл

    Эрдмийн шимийг хүртэцгээ

    522.Төр түмний тусын тулд

    Дотносон хичээгчийг тэтгэ

    Төрсөн биеий тусын тулд

    Дотносох зулгуйчийг холдуул

    523.Мөнх тэнгэр соёрхсон

    Хөх монголд заяасан

    Монгол бичиг эрдэнийг

    Төр түмэнд түгээтүгэй

    524.Үсэг бичиг хэмээх эрдэнэ

    Үүрдийн амьтай буюу

    Өгүүлсэн үгийг шингээж

    Үүрдийн өв болгомуй

    525.Алд бие алдран одовч

    “Алтан дэвтэр”т шингээсэн

    Авиа үсэг амилан сэрж

    Айлдсан үгийн сануулмуй

    526.Алтан ургаа мэдсү гэхүл

    “Алтан дэвтэр” ийг үзсүгэй

    Аугаа үйлс бүтээсү гэхүл

    “Алтан дэвтэр” ээс суртугай

    530.Тулгур төрт

    Хөх Монголын заяаг

    Тэнгэрийн эрхэсээс

    Асуун саатагтун

    Төрсөн бие

    Андуурч гэндэх тул

    Төв шударгууг

    Хэлж засагтун,та “үсүн өвгөнд”

    534.Буураа тэмээ болгон явбаас

    Бурантаг юугаан сэтэлмүй

    Боол хүмүн ноён болбаасу

    Хойд урдахаа умартамуй

    535.Хоёр наран ургаваас

    Худгийн ус ширгэмүй

    Хоёр хаан сууваас

    Хамаг улс хагацмуй

    537.Төрсөн бие муухай ч

    Төрдөө үнэнч зүтгэх хүмүүн

    Төв шударгууг хичээх ахул

    Түмний ноён болгосугай

    540.Хамаг олон иргэнээ

    Гагц хөвүүн мэт асарч

    Эцэг мэт сурган засаж

    Эх мэт тэжээн тэтгэ

    541.Биеийн амрыг үл харан

    Бусдад тустайг үйлдэхээс

    Бэргэн үл уйдан хичээвэл

    Дээдсийн явдал ёсонд ойр аж

    542.Сайн хүмүнийг үл ойшоож

    Саар хүмүний үгэнд орж

    Төр засах үйлийг явуулбал

    Төр ёсон алдран завхармуй

    543.Хаан хүмүний аху төр

    Хамгаас суутыг хэрэглэн

    Харц олны сэтгэлийг олбол

    Харанхуйд үл төөрөгдмүй

    544.Хатуу чанга шударгуу бол

    Явдал үйл яв цав бүтмүй

    Хааны зарлиг зөв бол

    Харц дордос даган биширмүй

    545.Сарьсан дээлтэй боловч

    Санаа зөв алив хүмүн

    Сайтар хүчээ өгвөөс

    Сандалтан ноён болмуй за

    549.Хүлэг мориноос буулгүй

    Хөрстийг дагуулах түвэг үгүй

    Хүлэг мориноос буун саатаж

    Төр улсаа төвхнүүлэх бэрх

    550.Хөх Монголын эгэл харцас

    Хөрсөтөд заяасан нутаг уснаа

    Харь боол ,зарц барлагаас дор

    Халаглан зүдэрч амь зуух ахул

    Хамгийг хамтатгах хэрэг юун

    Харийг номхотгох зол юун

    Эгэл дордсыг эс асрах ахул

    Эзэн ноёдыг тэнгэр гэсгээмүй

    554.Мянган жаран элтэл

    Мандсан улс үгүй

    Мянган он улиртал

    Төр эзэлсэн хаан үгүй

    555.Мандах буурах жам ёсон

    Мөнх тэнгэрийн соёрхол буй за

    Хөх Монгол мохош үгүйг 

    Мөнх тэнгэр таалах буй за

    556.Улиран одсон мянган жилийг

    Буцаан элээж хэн чадах аж

    Угтан айсуй түмэн жилийг 

    Зөгнөн хэлж хэн чадах аж

    557.Улс Монголын үрс хойчис

    Эзэн ёсоор эрмэлзэн хичээвэл 

    Угтан айсуй түмэн он жилд

    Монголын заяа алзахгүй буй за

    558.Хөх Монголын уужим хөрсөтөд

    Мянган толгойт могой амилуузай

    Хойчыг залгамжлах монгол үрс

    Өлөнд хучигдсан өгөр болуузай

    559.Хиад боржигины сүлд тугийг

    Хаан эцгийн гал голомтыг

    Хөвүүдийн отгон сахин мэдтүгэй

    Хас төрөө дээдлэн түштүгэй

    561.Аугаа их улс иргэнээ

    Алаг үгүй тэнхрүүлж

    Аху төрөө шудрага болгож

    Алдарших сайн нэр олмуй

    562.Төр ёсон шударгуу бол

    Түмэн олон биширмүй

    Төрсөн элгэн эвт бол

    Түшсэн бүхэн биширмүй

    563.Эрхэт сайд мэргэн бол

    Эгэл олон биширмүй

    Эцэг үрс элбэрэлт бол

    Элгэн садан биширмүй

    566.Улс гүрэн мандах буурахуйн зөн

    Дотор гадна ээл,халаас болмуй

    Улс эвтэй,халдах дайсан үгүй бол

    Ургах наран адил өөдлөн мандмуй

    570.Анагаах увидаст өвс үндэс

    Ариг гамтай түүж хэрэглэ

    Алтайн хойлог амтай тул

    Аяга шөлөөр шарх эдгэмүй

    575.Хаан эзний эрдэнэс баялаг

    Хөх Монголын өмч буюу

    Хааны сан арвижих ахул

    Хамаг Монголд тустай буй за

    576.Ан ав, алба барих хийгээд

    Аян дайн,арилжааны олзыг

    Атга чимх хоцроол үгүй

    Алтан санд хураан арвижуул

    577.Зарахаас олохыг түрүү болго

    Задгай сулыг цэгцтэй болго

    Завсраас завшихыг тас хори

    580.Хаан хүмүн жаргахдаа

    Хас төрийн сайнд жаргаюу

    Харц хүмүн жаргахдаа

    Хааныхаа сайнд жаргаюу

    581.Хаан эзний сайныг

    Харцас үл мэдэх аж

    Хаанаас хагацсан хойно

    Хааныхаа сайныг мэдэх аж

    582.Мөнхөд өс зангидвал

    Мөхөх ёр нүүрлэмүй

    Мөнх тэнгэр хилэгнэвэл

    Хөрсөт эзгүйрэх буй за

    583.Улсын эзэн мунхарвал

    Завсрын сайд завшмуй

    Ухаант мэргэд адлагдвал

    Засаглах ёсон завхармуй

    584.Дээдсийн эрхэмсэг хэтийдвэл

    Дэмий балай амташмуй

    Татвар гувчуур хэтийдвэл

    Дордос зовлонд унамуй

    598.Ухаант мэргэд төрийн тулд

    Үг хэлэлцэн үнэнд хүрмүй

    Ухвар мөчидүүд өөрийн тулд

    Үг хэрэлдүүлэн эв эвдмүй

    603.Дээлийн сайн хуяг бөгөөтөл

    Хурим найрнаа үл өмсмүй

    Үгийн сайн зарлиг бөгөөтөл

    Хурилдай дуустал үл өгүүлмүй

    618.Аху төрд хүчээ өгөгч хүмүн

    Алив үйлд шударгууг эрхэмлэ

    Авах гувчихыг гол үл болгон

    Асрах тэтгэхийг урьтан хичээгтүн

    620.Хөх Монгол гүрний

    Суурин гал голомтыг

    Хар хүрмэн чулуут

    Орхоны хөндийд үүсгэсүгэй

    Өнө эртнээс өвөг Монгол

    Өвлөн соёрхсон эл нутагт

    Өргөө хүрээг суурьшуулан

    Өнөр өтгөн жаргатугай

    652.Эцэг эхээ эс ачилбал

    Эл наснаа эс өөдөлмүй

    Суу билигтийг эс асарвал

    Санасан үйлс эс бүтмүй

    653.Газар хөдлөн хилгэнэх

    Галт аянга ниргэх

    Галба юүлтэл үерлэх

    Гэмт үйлийн гэсгээл буюу

    687.Сав шимийн жам ёсон

    Эвдрэх бүтэхүйн орчил аж

    Сав дүүрэн сувд эрдэнэ

    Бүтэх сарнихуйн бэлгэ аж

    692.Эцэг тэнгэр,эх Этүгэн

    Эгүүрд эелдэн тэтгэмүй

    Хөх Монголын үрс хойчис

    Хүмүн биедээ эзэн бологтун  

    693.Хөхрөхүй дор мандсан

    Хөх Монгол улс гэрээ

    Хатан болд хүрээ мэт

    Хатамжлан бат сахигтун

    Хаан хүмүний аху төр

    Хамгаас суу билигтийг

    Хас төрөө түшүүлбэл

    Харанхуйд үл төөрөгдюү

    ШАШИН СУРТАЛЫН ТУХАЙ

    Чингис хаан айлдруун

    633.Алив сурталтан айлсаж

    Ах дүүс мэт ижилдэгтүн

    Атаа өвөрлөн арцалдвал

    Аврал үгүйг мэдтүгэй

    634.Ману суртал илүү хэмээн

    Мэтгэлцэн бүү дайсан босго

    Чинү суртал буруу хэмээн

    Чичилцэн бүү алалдагтун

    “сартуулын шүтлэгтэн олонд”

    632.Аллах хүчтэй хэмээн

    Архиран бүү омтгойрогтун

    Аллах айлдсан хэмээн

    Алалдах шалтаг бүү болго

    “ислам шашны дээдэст”

    651.Мэргэн аршийн үг

    Миний сэтгэлд идээшив

    Гэгээн аршийн үг

    Гэмийг ялган мэдүүлэв

    “чанчун аршын тухай”

    654.Хутагт аршийн үгийг

    Бичгээр буулган автугай

    Хотол олон иргэнд

    Билиг болгон түгээтүгэй

    “номын дуу сонсоод”

    ЭЗЭН НОЁДОД САНУУЛАХУЙ

    Чингис хаан айлдруун : 

    215.Санаа үгүй сайныг

    Сануулан ухааруулсан

    Саар гэм алдсыг

    Хэлж залруулсан

    Эгэл харц хэнийг боловч

    Эрдэнэсээр урмыг тэтгэгтүн

    220.Бидэн лүгээ дотносон

    Башир үгүй дагаж

    Буй эрдмээс сурья гэх

    Бус хүмүнийг бүү хажигла 

    430.Хүй элгэнээс хагацваас

    Харь хүмүний идэш болмуй

    Ураг элгэнээс хагацваас

    Харь улсын боол болмуй

    431.Хаалганаас унасан цасыг

    Хотны шороо аварюу

    Хатгалдах дайсан халдваас

    Хуучин ураг аварюу

    432.Өмнөөс цас унавал 

    Өлгийн шороо аварюу

    Үхэлдэх дайсан халдвал

    Өтгөсийн ураг аварюу

    461.Түмэн олонд хэн хэрхэн

    Зовлон удах хэмээвээс

    Арслан мэт ноёдыг дагах

    Барс мэт түшмэл аж

    Барс мэт ноёдыг дагах

    Ирвэс мэт түшмэл аж

    462.Хотол олонд хэн хэрхэн

    Зовлон удах хэмээвээс

    Ирвэс мэт ноёдыг дагах

    Чоно мэт түшмэл аж

    Чоно мэт ноёдыг дагах

    Үнэг мэт түшмэл аж

    466.Эрхэм эзэн ноён 

    Ураг төрлөө дотночлоод

    Үл таних иргэнийг

    Хажиглан дарлахыг цээрлэ

    467.Баян эрхэм ам бүл

    Амин хувиа хичээгээд

    Барлаг харцыг мөлжин

    Адлан зовоохыг цээрлэ

    513.Хамгаас сэцэн суу үгүй би бээр 

    Хаан болох гавьяа үгүй

    Хагацаш үгүй та олон  элгэнээс

    Хаан эзэн сонговол зөв бус уу

    551.Хүмүний эзэн бологч

    Өөрийн гэмийг мэдтүгэй

    Хүмүний нөхөр бологч

    Өөрийн сэтгэлийг шинжтүгэй

    552.Төр түших хүмүн 

    Төв шударгууг эрхэмлэгтүн

    Төр засагч түшмэл

    Түмний сэтгэлийг ологтун

    583.Улсын эзэн мунхарвал

    Завсрын сайд завшмуй

    Ухаант мэргэд адлагдвал

    Засаглах ёсон завхармуй

    584.Дээдсийн эрхэмсэг хэтийдвэл

    Дэмий балайд амташмуй

    Татвар гувчуур хэтийдвэл

    Дордос зовлонд унамуй

    585.Харийг даган дууриавал

    Хөх Монгол гутмуй

    Хахаж цацатлаа баяжвал

    Хамаг олон жигшмүй

    597.Дээгүүр суудалтыг

    Бүү зулгуйд,хүндлэгтүн

    Доогуур суудалтыг

    Бүү алагчил,тэтгэгтүн

    599.Төр ёсонг мэдэхгүй байж

    Төр засах гэвээс инээдэм

    Эхнэр эмлэхийг мэдэхгүй байж

    Эцэгтээ сургах гэвээс шившиг

    644.Хаан хүмүн жаргахдаа

    Төрийн сайнд жаргаюу

    Хамаг бүгд жаргахдаа

    Хааныхаа сайнд жаргаюу

    645.Хаан эцэг хүмүн

    Далай мэт сэтгэж

    Хамаг олон иргэнийг

    Алаг үгүй асрахдаа

    Сайн мууг ялгаж

    Үнэн худлыг салгаж

    Сайшаал хийгээд ялыг

    Шудрагуу хэрэглэх ахул

    Төр,улс мандаж

    Түмэн олон жаргамуй

    646.Хаан хүмүн хамаг эрхийг баривч

    Хайрлах сэтгэл үгүй догшин ахул

    Хамаг олон өнгөндөө хүндэлж

    Хэнхдэгийн цаана жигшмүй

    647.Хаан хүмүний сайныг

    Харц олон үл мэдмүэ

    Хаанаасаа хагацсан хойно

    Хааныхаа сайныг мэдмүй

    648.Өнгөч зусарч,мэхэт хүмүн

    Зөөлөн худал өгүүлэн байж

    Өндөр дээд эрхэт болоод

    Зарц харцаа залхаах аж

    649.Олон цөөн иргэнээ

    Асрах авиргүй эзэн

    Оцойн суугаад улих

    Араатан адил буюу

    661.Балгадыг засах төр ёсонг

    Эзэн даргач нар сурагтун

    Балгад хоорондын харгуйг

    Энх амар болгогтун

    “монгол даргач нарт

    668.Хаан хүмүнд ханьсав хэмээн

    Хазгай бурууг бүү үйлдэгтүн

    Хас төрийг түшив хэмээн

    Харц олноо бүү огоорогтун

    “шадар дотно хүмүн нарт”

    669.Эзэн хаанд дотносов хэмээн

    Эрээ цээр үгүй бүү авирлагтун

    Эзний эрхэт болов хэмээн

    Эдлэх ,гувшихад бүү шунагтун

    671.Эрх дархдаа эрдэхийг тэвч

    Эв эеийг эрхэмлэн сахигтун

    Эрдэм ухаанд хичээн шамдаж 

    Шудрагуу ёсонг дээдлэн сахигтун

    “ноёд түшмэдүүдэд”

    671.Аугаа ууч сэтгэлийг барьж

    Аху төрд тустайг үйлдэгтүн

    Авах гээхүйн ухаан зарж

    Алдсан ,оносноо дэнсэн ухагтун

    “ер бүгдэд хандсан захиас”

    672.Харах нүдээ бүү цавчигтун

    Хатуу хэцүүгээс бүү зүрхшээгтүн

    Хөх Монголын сууг дуурсгагтун

    Хөрсөт дэлхийг энх болгогтун

  • Ёс суртахуун- төлөвшлийн боловсрол

    Өнөө үед “ёс суртахууны хямрал” хүн төрөлхтний “глобаль” асуудал болоод байна. Дэлхийн улс орнууд “шинэ мянганы иргэдийн ёс зүйн боловсрол”-ын асуудалд анхаарал хандуулж, боловсролыг ёс зүйд үндэслэх нь цаг үеийн хэрэгцээ, шаардлага хэмээн үзэж байгаа билээ.

    Ёс зүй нь хүний үйлдэл, сэтгэл оюуныг зөв замд чиглүүлэх, ёс бус буруу үйлдлээс сэргийлэхэд тусалдаг учраас хүн ёст, зөв сайн, бидний хэлдгээр “хүн чанартай” хүн төлөвшихийн суурь юм. Хүн хүнтэйгээ харьцах ёс суртахууны үнэт чанарыг эзэмшүүлэх, нийгмийн харилцааны бүхий л хүрээнд мөрдөх хэм хэмжээг ухамсарлуулах үйл ажиллагаа, түүний үр дүнг ёс зүйн боловсрол гэнэ.

    Түрэмгийлэл, танхайрал, залилан, авилгал хаа сайгүй байгаа өнөө үед нийгэм, бие хүний ёс суртахууны харилцаа эерэг, сөрөг чиглэлээр хувьсах нь зайлшгүй. Гэхдээ дэлхийн олон нэрт гүн ухаантан, сурган хүмүүжүүлэгчид “хүн өөрөө ямагт зөв сайн үйл хийх, сайн зүйл бүтээх эрмэлзэлтэй байх нь хамгийн чухал”, харин нийгэм бол “хүний ёс зүйн төлөвшлийн шалгуур”,  ёс зүйн боловсрол нь хүхэд залуучууд, бие хүнээс өөрсдөөс нь, гэр бүлээс эхэлж явагддаг прагматик байх ёстой гэсэн санааг дэвшүүлсэн байна.

    Монголчууд эрт дээр үеэс ёс зүйн боловсрол, хүмүүжлийг эзэмшүүлэх ёс зүйн харилцааны 80 хувь нь  гэр бүлд оногддог хэмээн үзэж байсан тул хүүхдээ: “0-3 насанд нь хаан мэт тахи,  4-7 насанд нь хатан мэт тойл, 7-13 насанд нь харц мэт дагуул, 13-25 насанд нь  хань мэт зөвлө” гэж сургаж байжээ. Монгол хүүхдийг монгол хүн болгон хүмүүжүүлж, ёс суртахууныг нь төлөвшүүлэхийн тулд  монгол хүний, гэрийн, төрийн ёсны уламжлал, тухайн хүний ухамсар, соёлын хэмжээг илтгэдэг нийтийн ёс горим, ёс суртахууны эгэл хэм хэмжээ, зарчим, үндсэн ойлголтуудын талаарх суурь мэдлэгийг төрхөөс нь эхлээд гэр бүлд нь, цэцэрлэг, сургуульд нь уян хатан, прагматик хувилбартай эзэмшүүлэн “…хүмүүнлэг, үндэсний дэвшилтэт ёс заншил, ёс суртахууны соёлыг эзэмшсэн, эх оронч, хууль ёсыг дээдэлдэг үзэл төлөвшсөн“   иргэн болгох нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, бид бүхний үүрэг билээ.

    Харин хойч үеээ ёс суртахуунтай, төлөвшсөн иргэн болгон хүмүүжүүлэх аав, ээж, ахмад үе, насанд хүрэгчид өөрсдөө биеэр үлгэрлэн, үр хүүхэд, гэр бүл, нийгэм, улс эх ороныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн, өөрсдийн хөдөлмөрөөр, урлаг, сургаалаар үлгэр жишээ болох ёстой. Улс орон маань ч эрх зүйт төртэй, сайн засаглалтай, иргэний ардчилсан нийгэмтэй  орон байхын тулд ёс суртахууны хэм хэмжээ, үндсэн ойлголтуудыг иргэддээ төрхөөс нь эхлээд насан туршид нь тасралтгүй олгох шаардлагатай байна. Учир нь хүн бүр хүнлэг, сайн хүн байж, зөв амьдрах үүрэгтэй.

    Зорилго: Насанд хүрэгчдийн ёс суртахуун-төлөвшлийн боловсролын талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэх, улмаар нийгэмд бие даан амьдрах чадвар бүхий ёс суртахууны боловсрол, хүмүүжилтэй иргэн төлөвшүүлэх, тэдний амьдралын чанарыг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангах 

    Зорилт:  

    • Сайн ба муу, шударга ёс, үүрэг, нинжин сэтгэл, нэр төр, аз жаргал зэрэг ёс суртахууны үндсэн ухагдахуунуудыг зөв, эерэг талаас нь ойлгуулж, итгэл үнэмшил төлөвшүүлэх
    • Үнэнч байх, хүнлэг, энэрэнгүй байх, хөдөлмөрч хичээнгүй байх, хамтач байх, нийгэм хамт олны үйлсэд бие сэтгэлээ зориулдаг байх, байгаль орчныг дээдлэн хамгаалдаг байх, эх оронч байх зэрэг ёс суртахууны зарчмуудыг баримталдаг болгож, сэтгэлд нь суулгах
    • Хүнийг хүндлэх, дээдлэх, хайрлах, туслах г.м. ёс суртахуун, эрх зүйн хэм хэмжээг баримтлах хүсэл сэтгэлийг төрүүлэх, өдөр тутмын амьдралдаа баримталдаг болгох
    • Үр хүүхэд, гэр бүл, хувь хүн, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлах чадвартай болгох
    • Харилцааны соёл эзэмшүүлэх, хувь хүн, нийгмийн бүхий л давхаргын хүмүүстэй харилцах чадвартай болгох
    • Нийгэмд өөрийн байр суурийг олох, амьдралаа төлөвлөх, зохион байгуулах, зохицуулах, авч явах чадвартай болгох
    • Ёс суртахуунтай, оюунлаг, хүнлэг “зөв хүн”-иргэн төлөвшүүлэх

    Агуулга

    Дэд сэдэв

    Мэдлэг

    Чадвар

    Хэрэглээ

    Ёс зүйн боловсрол олгож ирсэн түүхэн уламжлал

    Монголчуудын ёс зүйн боловсрол олгож ирсэн түүхэн уламжлал

    • Бидний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн ёс суртахууны арвин баялаг сургаал, суртлын үлгэр домог, аман зохиол, ардын зан үйл, цээрлэл бэлгэдлээр дамжуулан хойч үедээ өвлүүлсэн эх сурвалж, бүтээлүүдийг уншин дүгнэлт хийж, эрэгцүүлэн бодож, зохих мэдлэгтэй болох, амьдралдаа хэрэглэх чадвартай болох
    • Хүүхэд, дүү нартаа сургамжтай үлгэр уншиж өгөх, зүйр цэцэн үг, сургаал үг цээжлүүлэх, утгыг ярилцах, зохих дүгнэлтийг зөв гаргах
    • Хүүхдийг хүмүүжүүлж ирсэн эцэг өвгөдийн аргуудаас судалж унших, хэрэгцээтэйг нь тэмдэглэх, өөрийн өдөр тутмын амьдралд санаж, мөрдлөг болгох, бусаддаа ярьж өгөх, зөвлөх

    Монгол ардын аман зохиол дахь ёс зүйн үзэл

    Уламжлалт ёс заншил

    Шашин ба ёс зүй

    • Буддагийн сургааль, Есүс Христийн Библи, Хуучин гэрээ, Моисейн Арван хууль, Ислам шашны Коран судар, Күнзийн Шүүмжлэлт өгүүлэл зэрэг болон бусад эртний бүтээлээс хүн төрөлхтөнд шударга ариун, өгөөмөр, өрөвч энэрэнгүй ёсыг эзэмшүүлэх ёс зүйн сургаалиудыг сургаал талаас нь уншиж, , авах гээхийн ухаанаар хандаж, зөв дүгнэлт хийх чадвартай болох.
    • Эрт үеэс улбаатай ёс зүйн сэтгэлгээний түүхийг судлаж зохих мэдлэгтэй болох, бусадтай энэ сэдвээр харилцан ярилцах чадвартай болох
    • Дээрх библи, судар, өгүүлэлд бичигдсэн ёс зүйн сургаалиудаас өөрийн өнөөдрийн амьдралд хэрэглэж болох зүйлсийг тэмдэглэн авах, хэрэглэх
    • Үр хүүхэд, найз нөхөддөө шашин талаас биш, ёс суртахууны талаас нь тайлбарлаж, ярьж өгөх, шударга ариун, өгөөмөр, өрөвч энэрэнгүй, хүн хүнээ хайрлан хүндэтгэх ёсыг сэтгэлд нь суулгах

    Хүмүүжил, ёс суртахууны төлөвшил

    Ёс суртахууны ерөнхий ойлголтууд, үнэт зүйлс

    • Сайн ба муу зүйл, шударга ёс, зүй бус зүйл, аз жаргал, зовлон гуниг, нинжин сэтгэл, нэр төр, гутамшиг, амьдралын утга учир зэргийн талаар зөв ойлголттой болох, ээдрээтэй зүйлсийг даван туулах чадвартай болох,
    • Бие, хэл, сэтгэл- оюуны үйлийг шинжилж, зөв үйл хийхийг хичээх, сэтгэл муу зүйлийг жигшин цээрлэх, сайн үйлийг хөгжүүлэх чадвартай болох
    • Хүний амьдралд юу зөв, юу буруу үйлдэл болохыг ялгаварлан, юу хийх, юу эс хийхийг ухамсарлан ухаарч зан үйл, хэвшил болгох
    • Сайн үйл хийх сэтгэлтэй болох

    Ёс суртахууны зарчмууд

    • Үнэнч, хүмүүнлэг, энэрэнгүй, хүний мөс, чанар сайтай, хөдөлмөрч хичээнгүй, арвич хямгач, хамтач, нийгэм хамт олны үйлсэд бие сэтгэлээ зориулж чаддаг, байгаль орчноо дээдлэн хамгаалдаг, эх оронч сэтгэлтэй болох зэрэг зарчмуудыг амьдралд хэрэглэх чадвартай болох
    • Энэ зарчмуудад итгэл үнэмшилтэй, үнэнч байх, өөрийн амьдралын хэвшил, хэрэглээ болгох

    Зан суртахууны хэм хэмжээ

    • Хувь хүний зан чанарын сайн, муу талын онцлогийг эргэн тойрны хүмүүсийн жишээн дээр эргэцүүлэн бодох, шүүн тунгаах чадвартай болох
    • Өөрийн болон бусдын үйлдэлд ёс суртахууны хувьд үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай болох.
    • Өөрийн гаргасан алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч, бусдаас уучлалт гуйх чадвартай болох
    • Овилгогүй, хэдэр хэрцгий, туйлбаргүй, аминч, сувдаг, зусарган, атгаг зангийн муу талыг ойлгон, гарах сөрөг үр дагаварыг ой тойндоо ортол мэдэрч жигших, бусдад ч ийм зан чанарын сөрөг талыг ухамсарлуулан ойлгуулах
    • Энгийн даруу, эелдэг эвч, туйлбартай, итгэлтэй, хүлээцтэй, уриалгахан байх занг өөрийн болгон “Хүний мөстэй, хүн чанар”-тай нэгэн гэдгээ үйлдэл бүрээрээ бусдад үлгэрлэн үзүүлэх

    Ёс суртахууны үүрэг, хариуцлага

    • Хувь хүн өөрөө өөрийхөө өмнө болон гэр бүл, байгууллага, нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарлах чадвартай болох
    • Иргэний хувийн төлөвшил, ур чадвараа хөгжүүлэн уламжлалт их, бага таван ухаанаас суралцан амьдралд хэрэглэх чадвартай болох
    • Иргэний хувьд оролцох, бүтээх сайн үйл хийх сэтгэлтэй болох
    • Иргэний үүргээ биелүүлдэг, хариуцлага хүлээдэг, нийгмийн амьдралд оролцох
    • Иргэн төрийн харилцааг баримталж, нийгмийн хэм хэмжүүрийн дагуу амьдрах

    Харилцааны соёл

    Харилцаа, харилцааны соёл

    • Хүмүүсийн болон нийгмийн харилцааны талаар эргэцүүлэн бодох, харилцааны ур чадвар эзэмшихийн чухлыг ухаарах, харилцааны соёлыг эзэмших,
    • Хаана, хэнтэй, ямар асуудлаар, юуг шийдвэрлэхээр харьцаж байгаагаа мэдрэх чадвартай болох
    • Харилцааны соёлыг эзэмшиж, өөрийн амьдралын хэрэглээ болгох
    • Нөхцөл байдлыг мэдэрч баг, хамт олны дунд биеэ зөв авч явдаг болох

    Хувь хүн ба хүмүүсийн /нийгмийн/ хамтын амьдрал

    • Хувь хүн ба нийгмийн хамтын амьдрал, түүний зохион байгуулалт, дэг журмын үүрэг, ач холбогдолын талаар зөв төсөөлөх, нийгмийн нэг гишүүн нь байж, хамтран амьдарч, ажиллах чадвар эзэмших
    • Хувь хүн хамтын амьдрал, харилцаанд орох замаар нийгмийн гишүүн болох тухай зөв төсөөлөх, хувь хүнийг хүндэтгэх соёлоос суралцаж, алхам тутамдаа хэрэглээ болгох
    • Хүмүүс хамтын амьдралын дэг журмаа хэрхэн тогтоож, сахидаг талаар зөв төсөөлөлтэй болох, түүнийг даган мөрдөж, хэрэгжүүлдэг байх

    Үнэлгээ:

    • Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн ёс суртахууны арвин баялаг сургаал, суртлын үлгэр домог, аман зохиол, ардын зан үйл, цээрлэл бэлгэдлийн талаар тэмдэглэл хөтлөн, дүгнэлт хийж, эрэгцүүлэн бодож, зохих мэдлэгтэй болон,   бусдад ярьж өгөн, зарим нэг зүйр цэцэн үгсээс цээжлэн, өдөр тутмын амьдралдаа хэрэглэж чаддаг болсон эсэх
    • Шашны судар, өгүүлэлд бичигдсэн шударга ариун, өгөөмөр, өрөвч энэрэнгүй, хүн хүнээ хайрлан хүндэтгэх ёс зүйн сургаалиудыг тунгаан бодож, дүгнэлт хийж, тэмдэглэл хөтлөн, бусдад шашин талаас нь биш, ёс суртахууны талаас нь тайлбарлаж, ярилцлага өрнүүлэн, зөв дүгнэлтэнд хүрсэн эсэх, хүн хүнээ хайрлах, хүндлэх чанар сэтгэлд нь суусан эсэх
    • Сайн муу, зөв буруу үйлдлийг ялгаварлан, дүгнэлт хийж, өөрөө буруу зүйл хийхгүй байх сэтгэлтэй болсон эсэх, бусдад зөв үлгэр үзүүлдэг эсэх
    • Үнэнч, хүмүүнлэг, энэрэнгүй, хүний мөс, чанар сайтай, хөдөлмөрч хичээнгүй, арвич хямгач, хамтач, нийгэм хамт олны үйлсэд бие сэтгэлээ зориулах сэтгэлтэй болсон эсэх, бусдад туслаж чаддаг болсон эсэх
    • Энгийн даруу, эелдэг эвч, туйлбартай, итгэлтэй, хүлээцтэй, уриалгахан байх занг өөрийн болгож чадсан эсэх. Хүний мөстэй, хүн чанартай байх нь сэтгэлд суусан эсэх
    • Иргэний үүргээ биелүүлдэг, хариуцлага хүлээдэг, нийгмийн амьдралд оролцдог болсон эсэх
  • Сэдбазарын ГАНЗҮГ- Орчин үеийн урлагийн нэрт төлөөлөгч

    Монголын контемпорари урлагийн томоохон төлөөлөгч 

    Чингис хаан музейн Ерөнхий куратор

    Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан

    Монголын Контемпорари урлагийн төлөөлөгч, перформанс артист С.Ганзүг нь 2000 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд Монголчуудын уламжлалт арга ухаан, тэнгэр шүтлэг, байгаль эрхистэй харилцах язгуур өгөгдлийг орчин үеийн урлагийн хэлээр илэрхийлсэн бүтээл туурвидгаараа онцлог юм. Тэрээр Монголдоо төдийгүй Нидерланд, Финланд, Герман, Хонг Конг, Тайвань, Солонгос, Итали зэрэг дэлхийн олон улсад өөрийн бүтээлийг толилуулснаас 2015 онд Венеци хотод тэр дундаа Венеци дэх ЮНЕСКО-гийн төв байр болон Giardini-Arsenale талбайн гол дахь орон зайд Монголын уран бүтээлчдээс анх удаагаа үйлдлийн урлагийн “Салхи салхилна… Ус урсана…” үзүүлбэрээ тоглосон байна. 

    https://www.facebook.com/gsedb…

  • Д.Дамсрайсэлнэн- Монгол гэр урлалын мастер

     Монгол гэр урлалын мастер. Монгол гэр үйлдвэрлэлийн салбар карказан хийцлэлийн анхлан нэвтрүүлсэн. Чемоданд багтах эвхдэг жижиг гэрээс эхлээд 40м деаметртэй Аварга том гэр хүртэл зохион бүтээжээ.

    Дэлхийн хамгийн том гэрийг 2018 онд бүтээж Гиннесийн номонд албан ёсоор бүртгэгдсэн монгол хүнийг Д.Дамсрайсэлнэн гэдэг. Ийм нэртэй хүн Монголд одоогоор цорын ганц байна. Нэрийнхээ талаар манай сурвалжлагчид хуучилсныг нь үзвэл, түүний аав лам хүн байжээ. Хүүхэд тогтохгүй байсаар Дамсрайсэлнэн гэдэг нэр өгч байж нэг тогтоож авсан аж. Хүү нэрийнхээ учрыг сайн мэдэхгүй явсаар их олон жил өнгөрсөн байна. Тэгж явсаар одоогоос арваад жилийн өмнө нэгэн америк хүний хүсэлтээр Төвдөд хэдэн гэр аваачиж барих болжээ. 10 ханатай нэг, таван ханатай дөрөв, дөрвөн ханатай дөрвөн гэр хийж ачуулаад өөрөө эхнэрийн хамтаар араас нь очсон байна. Тэдгээр гэрийг захиалсан америк хүн Төвдийн хөдөө нутгийн ядуу айлуудад бэлэглэсэн аж. Гэр үзээгүй төвд хүмүүс монгол гэрээс адис аваад л мөргөөд байх юм гэнэ. Гэрээ эхнээс нь бариад байж байтал төвд хүмүүстэй танилцах хэрэг гараад нэрээ хэлтэл өнөө төвдүүд гэрт төдийгүй түүнд мөргөөд унасан гэнэ. “Ийм нэртэй хүнээс адис авахгүй бол болохгүй” гээд л аваад байсан гэнэ. Тэгээд учрыг нь асуутал Дамсрайсэлнэн гэдэг нь Бурханы номын нэрээр барахгүй төвдүүдийн өдөр бүр уншдаг номын тоонд ордог тийм нандин ном юм байжээ. Ялангуяа орой үдэш хүн айж цочих юм гарвал энэ номыг уншихад зүгээр болдог, их тус авралтай гэж үздэг аж. Тэгээд хүмүүсийн мөргөх нь олширсонд Дамсрайсэлнэн гуайд их эвгүй санагдаж, ичмээр ч болж “Би ер нь хүнд адис өгдөг хэн ч билээ” гээд, нэрээ хэлэхээ байсан гэнэ. Ямар ч байсан нэрнийхээ нарийн учрыг Төвдөд очиж байж ийн мэдэж авсан байна.

       Залууд нь түүний нэрийг хүмүүс тэр бүр бүтнээр нь хэлдэггүй, цээжлэхэд ч амаргүй учраас Дамсрай, эсвэл Сэлнэн л гэдэг байж. Завхан аймгийн Их-Уул сумын уугуул тэрбээр 1973 онд цэрэгт мордож Улаанбаатар хотын Амгалан дахь 012 дугаар ангид алба хаасан байна. Нэг удаа ангиараа Улсын цирк үзсэнээс хойш энэ урлагт дуртай болж хувийн хичээл зүтгэлээр илбийн эрдэмд суралцаад хожмоо хөдөө орон нутагт үндэсний циркийн урлагийг хөгжүүлэх үйлсэд олон жил зүтгэсэн түүхтэй хүн юм. Ингээд хөдөөгүүр тоглолтоор явж байхад хөтлөгч нь “Дуудахад хэцүү нэр юм, эвгүй ч нэр” гэж төвөгшөөхөөр үл барам аймгийн нам төрийн удирдах хүмүүс “Үнэхээр эвгүй, үзэл сурталд таарахгүй нэр юм. Солих хэрэгтэй” гэжээ. Эцгийн өгсөн нэрийг арай ч бас сольчихож чадахгүй гайхаж байгаад нэг ламаас асуутал “Солих хэрэггүй” гэж. Ингээд уул нэрээрээ явсаар шинэ цагтай золгожээ. Яруу найрагч Г.Мэнд-Ооёо түүний дотнын найз бөгөөд хэдэн жилийн өмнө Тайваньд мөн захиалгаар гэр барихад хамт явсан гэнэ. Тийн явахдаа Дамсрайсэлнэн гуай “Манай аав ер нь надад их хариуцлагагүй нэр өгсөн байна шүү” гэсэнд найрагч бээр “За чи ер тэгж болохгүй. Чиний нэр бол маш учиртай, онцгой нэр” гэжээ. “Бүтнээр нь амандаа хэлээд явахад, хэлсэн хүндээ маш сайн” гэж эрдэм номтой хүмүүс өгүүлж байсан нь нэг бус гэнэ. Эцгийн хайрласан нэрээс улбаалан өдий 70 шахсан насандаа ийм ийм явдалтай учирснаа Дамсрайсэлнэн гуай манай сайтад ингэж өгүүлэв. Дашрамд дурдахад, монгол гэр хийдэг түүний хувийн компанийн нэр “Сэлнэн”.

    Далай Чойнхор вангийн хошууны удамт урчуудын өнөө цагийн томоохон төлөөлөл, “Сэлнэн” компани, сэлнэн брендийг үүсгэн байгуулагч Дашбалжирын Дамсрайсэлнэн гуай ажгуу. АНУ-ын Небраска мужийн Омаха хэмээх хотын төвөөс 100 орчим км зайд байх нэгэн эдлэн газарт захиалагчийн хүсэлт ёсоор түүний урлаж босгосон тэр аварга том гэр нь 24 ханатай, 290 уньтай, ханын эрсний өндөр 2м 80см, унины урт 7м 60см, тоононы диаметр нь 5м 60см бөгөөд 4 баганатай, 4 зүгт харсан 4 хаалгатай аж.Энэхүү аварга том гэрийг дагалдаж бас 4 ханатай 10 жижиг гэр бүтээж барьж босгожээ. 1990-ээд оны эхээр Монгол дахь Энх тайвны корпусынхан анхны 5 ханатай монгол гэрийг АНУ-д аваачиж байсан бол түүнээс хойш төр, нийгэм, соёл боловсрол, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааны шугамаар цөөнгүй монгол гэр АНУ-д очсон түүхтэй. Харин Дамсрайсэлнэн гуайн энэ аварга гэр хэмжээний хувьд АНУ дахь хамгийн том монгол гэр төдийгүй нүүдэлчдийн хот айлын уламжлалт систем бас монголчуудын төрт ёсны уламжлал, хүрээ маягийн суурин амьдралын хэв маягийг харуулсан хэлбэр агуулга бүхий ГЭР ХОТХОН гэдэг утгаараа АНУ-д анхдагч нь бололтой. Монголын Эзэнт гүрний үед монголчуудын уламжлалт гүн ухаан, төрт ёс, их хаадын философийг “тээсэн” ИХ ГЭР “Газар дундын тэнгисийн их уснаа арга буюу тулж … “үүнээс цааш явах газар үгүй” хэмээсэн нь монголын их түрэлтийн төгсгөлийн цэг байсан гэлтэй. Тэгвэл энэ удаа нутаг хошууны уран гарт ах далайн чинадад холын Америкт “их гэр”-ээ ийнхүү босгож гал голомтыг нь тулчихаад ирж…Дашбалжирын Дамсрайсэлнэн… Зартын Халуун-Усны эхний Дашбалжир хэмээх тэр өвгөн бага идэр насандаа Тариатын хүрээний төгсгөл үеийн сүүлчийн шавь нарын нэг байсан бөгөөд сурсан ном эрдмээрээ хожим нутаг жалгынхандаа тус хүргэж байснаас үзвэл оточ-маарамбын ухаанд суралцаж байсан бололтой хэмээн тэрбээр аавыгаа дуурсаж аавынхаа төрж өсч бас бурханы хутгийг олсон Зартын рашааны доод бие, Алаг нуурын дээд дэнжийн нэгэн дэвсэгт олон жилийн өмнө суварга босгосон тухайгаа хуучилна. Тэрбээр Зар нутгийн “модны эв нийлүүлж,цавууны хөг тааруулах” эрдэмт өвгөд болох уран Доолой гуайг дурсан залбирах, эдүгээ 90 давж 100 дөхөж буй Нямсүрэн гуайг жинхэнэ “бурхан ухаантай дархан хүн” хэмээн бишрэх… Хангай ханы арын шинэсэн их ойн захад, хуш модны хараа барааны газар төрж өсч ус нутгийн урчуудын “ухааны ур, нүдний ур, гарын ур”-ыг өвлөж өссөн тэрбээр ердөө 4-р ангийн боловсролтой л нэгэн. Гэвч тэр бага залуугаасаа Тосонцэнгэлийн МБК-тай ажил амьдралаа холбож, Ардын циркийн анхны илбэчин жүжигчний нэг байж, циркийн номер үзүүлбэрүүдийн болон илбэ ухааны номеруудад ашиглагдаж хэрэглэгддэг аппарат элдэв техник хэрэгслүүдийг Л.Нацаг, Д.Дагвадорж гуай нартайгаа ярилцаж зөвлөж зураг төслийг нь гарган зохион бүтээж өөрөө гардан хийж ирсэн түүхтэй. Анх 1990-ээд он буюу зах зээлийн эхэн үед орон нутагтаа “Тээл” хоршоог байгуулалцан модоор урлах үйл хэргээ эхлүүлж улмаар 1997 оноос УБ хотноо гэрийн мод, модон эдлэлээ хийж урлах ажлыг эхэлснээс эдүгээг хүртэл энэ чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл буюу соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эрхэлж нэгэнт монгол гэр, гэрийн тавилгын өөрийн нэрийн Сэлнэн брендийг гадаад дотоодын хэрэглэгчдийн дунд бий болгож чаджээ. Түүний өнгөрсөн он жилүүдийн оргил амжилт нь 2018 онд Геннисийн амжилтанд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том монгол гэр, эдүгээ хүмүүсийн танил хэрэгцээ болсон Дамсрайн хийц буюу “Сэлнэн” бренд юм. Тэр бас өөрөө өөрийгөө үнэхээр хөгжүүлж чадсан төрөлхийн “энтерпрейнэр” бас инноватор” хүн…. Номт дээдсийн удам, билгүүн авьяаст өвгөдийн үргэлжлэл, ус нутгийн уран гарт ах мину.

    https://www.facebook.com/%D0%A…

  • “Монголчуудын үнэт зүйлс” эрдэм шинжилгээний хурал

    Монгол Улсын Соёл урлагийн их сургуулиас “Монголчуудын үнэт зүйл” эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа.